Author: admin_shaman

  • МОНГОЛЫН АЛТАН УРГИЙНХНЫ ОЮУНЫ БҮТЭЭЛ. ТАЖ МАХАЛ” БА “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”

     

    Ноёхон аймгийн Жунсо ирэв. Оронар аймгаас Зургаан ирэв. Тэгээд Барулас аймгаас Сохо сэцэн, Харачар хөвүүнтэйгээ ирэв…”
    Энэ бол 12-р зууны сүүлч буюу 1180-аад оны эхэн үеийн Монголын уудам тал нутгийн нэгээхэн хэсэг Ононы хөндийнд болсон явдал билээ.
    Ертөнцийн 7 гайхамшгийн нэг, хүн төрөлхтөний түүхийн үнэнч хайрын нэгэн билэгдэл болсон Таж Махал бол Энэтхэг дахь Их Моголын эзэнт улсын 5-р хаан Шах Жахан хаанаас үнэнч эхнэр, үзэсгэлэнт Мумтаз Махал хатандаа зориулан бариулсан дурсгалын цогцолбор билээ. Мумтаз Махал хатны жинхэнэ нэр нь Аржуманд Бану бөгөөд тэрээр эр нөхрийнхөө гол түшиг, дотнын зөвлөх нь байж, аюул түгшүүртэй олон он жилүүдийг хамтдаа туулжээ. Шах Жаханыг төрийн бүх хэргийг түүнтэй зөвлөж хэлэлцдэг байсан гэх бөгөөд албаны баримт бичгийг сийрүүлэн бичээд явуулахад гэргий нь тамга дардаг байсан гэдэг.
    Мумтаз Махал хатан 14 дэх хүүхдээ төрүүлэх үедээ 1631 онд нас баржээ. Түүний нас барсан явдал хүчирхэг хаан Шах Жаханы амьдралыг эзгүйрүүлж, тэрээр аливаа жаргал цэнгэлийг огоорч, элдэв тансаглалаас татгалзаж энгийн даруу хувцаслах болжээ. Шах Жахан эхнэрийнхээ дурсгалд зориулж 1632 оноос эхлэн томоохон байгууламжийг бариулж эхэлсэн нь 16 жилийн турш үргэлжилж 1648 онд үндсэн барилгын ажил нь дууссан байна. Туслах байгууламжуудын ажил дахин 5 жил үргэлжилж 1653 онд дуусжээ. Энэхүү байгууламжийг барих үед байсан англи хүн Питер Манди: “…Барилгын ажил эхэлж маш хүнд хөдөлмөр, ихээхэн зардал сүйтгэлийн хүчээр хурдан явагдаж, асар их хүчин чармайлт, хичээл зүтгэл шаардаж байв. Алт, мөнгийг энгийн нэг металл, гантигийг жирийн нэг чулуу л гэж үзэж байв…” гэж бичжээ.
    Шах Жахан хаанд Жамна мөрний нөгөө эрэгт өөртөө зориулж хар гантигаар Таж Махалтай яг адилхан бунхан бариулж, түүнийгээ гэргийнхээ бунхантай гүүрээр холбох бодол байсан ч тэрээр гүйцэлдүүлж чадаагүй юм. Бага залуудаа байнга бослого үймээн гаргаж эцэг Жахангир-аа зовоодог байсан Шах Жахан хожим өөрийн хүү Аурангзеб-д эрх мэдлээ алдаж, амьдралынхаа сүүлийн 8 жилийг Агра-ийн цайзын ордонд хоригдон, Таж Махал – д мөнхийн амгаланг олсон хайрт гэргийнхээ дурсгалын цоголборыг Жамна мөрний дээгүүр ширтэн удтал суусаар байсан гэдэг. Тэрээр 1666 оны 1-р сарын 22-нд 74 насандаа хайрт гэргийнхээ араас тэнгэрийн оронд оджээ.
    Харин миний бие нийтлэлийнхээ эхэнд “Монголын нууц товчоон” – оос зүгээр ч нэг иш татаагүй болно. Энэхүү манай дэлхийн үнэнч хайрын билэгдэл болсон гайхамшигт уран барилгын цогцолбор Таж Махал-ыг бариулсан Энэтхэгийн Их Моголын эзэнт гүрний 5-р хаан Шах Жахан нь тэртээх дөрвөн зууны чинадад буюу 1182 онд Онон голын хөвөөнд байсан Тэмүүжин хан дээр Харачар хөвүүнээ дагуулан очсон Баруласын Сохо сэцэний удмын 15-р үеийн үр хойчис нь билээ.
    Тайлбар:
    1. “Монголын нууц товчоо”-ны энэхүү 120-р бүлгийг эрдэмтэн Ц. Дамдинсүрэн гуай “… Мөнхит хианы хөвүүн Үнгүр нар чаншиут, баяуд харьяат нараа дагуулж ирэв…”
    2. “Монголын нууц товчоо” Эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай Шинэ хөрвүүлэг” 2011он. Ш. Чоймаа, Д. Төмөртогоо нар: “…Бас Мэнгэтү хианы хөвүүн Өнгүртэн, Чаншигуд Баягуудаараан айсун ажгуу…” зэрэг нь бүгд буруу тайлбар юм.
    3. Энд гарч буй чаншиут, Чаншигууд нь Мөнхөт хианы хөвүүн Чаншиут-ын нэр болно. Түүнээс бус овог аймгийн нэр биш юм. Тиймээс миний бие “Нууц товчоо”-ны энэхүү хэсгээс иш татахдаа залруулан бичсэн болно.

    Ю.Пүрэвдорж.

  • СЭД ЗАЙРАН ТУХАЙ

    Сэд зайрангийн онгод нь хэрээ нь дүртэй байсан уу ямартаа ч хаа явсан газар нь хоёр том хон хэрээ дагаж явдаг байсан гэдэг
    Сэд зайран ширүүн зантай ч хүүхдэд их ээлтэй хүн байж нэгэн удаа нутгийн нэгэн баян айлын ганц хүүгийнх нь хамаг бие нь дээр нь яр шаваад их л муу байж энгээд Сэд зайранг гэртээ залж арга чарга асуухад зайран хүүг үзээд булаг шанд бохирдуулаад газар усны хорлол болж гээд бөөлхөөр болж гэрийнх нь ойр орчим хэдэн жижиг түүдэг асаагаад хиншүү хярвас гаргаж харанхуйд бөөлж байгаад хүүг хэнгэрэг дотороо хийгээд хэсэг эргүүлж дуусаад гаргахад овоо сэргэсэн бололтой царай нь тодроод эхэлжээ хэд хоногоос өнөөх яр шарх нь ор мөргүй эдгэрсэн гэдэг
    Айлд сархад ууж суусан Сэд зайран тэр айлд юм сурахаар ирсэн тэр айлын садангийн залууг харж байсанаа хонио хариулуулдаг ядарсан айлын нялх охиныг өлөн чоно шиг нүдээр харахаа болихгүй бол наад нүгэлтэй нүдийг чинь намайг дагаж явдаг 2 хэрээ тоншиж орхин шүү гэхэд залуугын царай хувирч Сэд зайрангаас өршөөл ирэн буцсан гэдэг зайран хутгаараа олон хүнийг өвчин зовлонгоос нь салгасан байдаг бие муу байгаа хүнийг хутгаараа энд тэнд нь хатгаж өтгөрсөн хар нүж гаргаад сорвигүй эдгээдэг байжээ

    Choigoo Shamanic Path
    Арван хоёрдугаар сарын 9-нд 14:20 цагт ·

  • КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ КЭТРИН ИВКОФ УЛААЧИЙН ОНГОД ТЭНГЭРИЙН ӨРГӨӨНД ЗОЧИЛЛОО.

     

    Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл бол Хүннү гүрнээс өнөөг хүртэл Монгол үндэстнүүдийн шүтэж ирсэн гол шүтлэг билээ. Их Хүннү гүрний үед Монгол төр мөнх тэнгэрийн үзлийг төрийн гол шүтлэг болгосноос хойш 2230 жил өнгөрчээ.
    Чухамхүү энэ жил Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф жирийн улаачийн онгод тэнгэрийн өргөөнд зочиллоо.
    Энэ бол сүүлийн хэдэн зуун жилийн туршид Монгол бөөгийн өргөөнд албан ёсоор зочилсон гурав дахь нэр хүндтэй зочин болж байгаараа онцгой үйл явдал юм.
    Хүндэт зочин, Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкофыг Монгол бөөгийн гурван үе болох ахмад, дунд, залуучуудын хамарсан халх, урианхай, дархад, буриад, дөрвөд, ойрод, халимаг, тува, өөлд, торгууд, захчин, үзэмчин, мянгад, баяд, хотгойд, барга, сартуул үндэстэн, ястны “тэнгэрийн улаач” нарын төлөөлөл болох МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар, Монгол бөөгийн их зайран П. Батжаргал, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Н.Нанжаа, Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн тэргүүн зайран Бахаамаазагд, Б.Нарангэрэл, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул, Лхагвадулам, Бямбасүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган, Төлөөллийн зөвлөлийн удирдагч Цэндсүрэн, Монгол бөөгийн удган, Залуучуудын зөвлөлийн удирдагч Т.Анхмаа нарын үндэстэн угсаатны улаач нарын гурван үеийн төлөөлөл угтан авлаа.
    Мөнх тэнгэрийн шүтээн, Монгол бөөгийн онгодын өргөөгөөр Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкофыг ороход Монгол заншилаар хүндэт зочиндоо мөнгөн аягтай сүү, цагаан хадаг барин угтлаа. Хүндэт зочиныг суудалдаа морилонгуут Морин хуурын гайхамшигт эгшигээр гэрийн онгод, зочиндоо аялгууны дээжээ өргөлөө.
    МБНЭ-ийн ерөнхийлөгч Д. Жаргалсайхан “Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийн түүх” сэдвээр сэдвээр танилцуулгын эхний хэсгээ хийлээ. Танилцуулгадаа “Дээд буурлууд Хүннү, Сүннүгийн үеэс тэнгэр үзэл төлөвшин цэцэглэж, их эзэн Чингис хааны үед хөгжлийнхөө дээд төвшинд хүрч тэнгэрийн “Улаач” нар монголын төрд их хүчээ өгч байсан түүхэн уламжлалыг ярилаа.
    Монголчууд хамгийн хүчирхэг байх үедээ мөнх тэнгэрийн хүчийг төр нь ашиглаж байсан баялаг туршлагатай. Мөнх тэнгэрийн үзлийг төрийн төвшинд шүтэж эхэлсэний 2230 гаруй жил өнгөрчээ. Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэг нь цаг хугацааны хүнд хэцүү сорилтыг даван өнөөг хүрч ирсэн түүхтэй. Тэрхүү түүхийн онцлог мөчүүдийг танилцуулагдаа дурьдав.
    2012 онд МБНЭ байгуулагджээ. Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгтэн нар болон бөөгийн холбоо, нийгэмлэг, академи, төв зэрэг 110 гаруй байгууллагууд ажиллаж байна. Өнөөдөр Монголчуудын 14,6% нь мөнх тэнгэрийн үзэл бөө мөргөлөө шүтэх болжээ. МБНЭ нь 2000 гаруй тэнгэрийн улаач нарыг багтаасан, хорин нэгэн аймагт бөөгийн хүрээлэн, сумдад зөвлөл байгуулан үйл ажиллагаа явуулж байна. МБНЭ нь Дээд цэцийн хуралдайгаа 1,5-н сар дутам тогтмол хийж, бөөгийн байгууллагаа хөгжүүлэх бодлого, чиг хандлагаа боловсруулж хамтын шийдвэр гарган ажилладагийг дурьдлаа.
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн хуралдааныг 80 гаруй удаа хийж, Бөөгийн ёс зүйн баримт бичгийг хэлэлцэн батлаж, бүх бөө мөрдөж ажиллахаар болсон. Монгол бөө нар шалгуур үзүүлэлт хангасан нөхцөлд Монгол бөөгийн цол, хөдөлмөр бүтээлийг үнэлж, баталсан журмын дагуу шагнал олгож байх шийдвэр гаргасан байна.
    МБНЭ-ийн ерөнхийлөгч Д. Жаргалсайхан танилцуулгын хоёр дахь хэсэгтээ МБНЭ-ийн алсын хараа, зорилт, тулгамдаж байгаа бэрхшээлийг хэрхэн даван туулж байгаа тухай ярилаа.
    Бид Монголын бөөгийн байгууллагыг хөгжүүлэх 15 жилийн хугацаатай стратеги төлөвлөгөө баталж, түүнийгээ шат дараалалтайгаар хэрэгжүүлэхээр жил бүрийн төлөвлөгөөндөө тусган ажилладаг.
    МБНЭ нь Монгол үндэсний язгуурын шүтлэг болох бөө шүтлэгтэнгүүд хамтран ажиллах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол бөөг таниулан сурталчлах, бөөгийн төв байгууллагын үндэсийг тавих, салбар байгууллагууд болон гишүүдээ нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллах, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлж ажилладаг.
    МБНЭ-ээс дэлхийн Монгол туургатны төв болсон Ноён уул, Монголын бахархалт хайрхан, зүрх уул Бурхан халдун, Монгол Улсын толгой уул Баян-Өлгий аймгийн Цэнгэл хайрхан, Монголчуудын тулгуур болсон хөл уул Дорнод аймгийн Хөх уул, Өмнийн хаалт болсон 33 их говь, Монголчуудын хоймор болсон Хөвсгөл нуурын, Монголын түүхийн салшгүй хэсэг болсон Хар зүрхний Хөх нуурт Нэгдсэн их тахилгуудад зохион байгуулж, 200-4000 тэнгэрийн “Улаач” нар оролцжээ.
    МБНЭ-ийн дэргэдэх “Залуучуудын байгууллага” үйл ажиллагаагаа тогтмолжуулж, “Тэнгэрлэг залуус” аяныг амжилттай зохион байгуулж, эх орныхоо төлөө хөдөлмөрлөж залуу халуун насаа зориулсан ахмадууд, алслагдсан дүүргүүдийн амьдралын боломж бололцоо тааруу, хайр халамж дутагдаж байгаа өрх толгойлсон эмэгтэй, өндөр настай азай буурлууд, эмнэлэгт урт хугацаагаар хэвтэж буй хүнд өвчтөн, сахиж байгаа эцэг эхчүүдэд сэтгэлийн өргөл болгон түлээ түлш, хүнсний бараагаар туслалцаа үзүүллээ.
    Нийт 600 мянган мод болон модлог ургамал тарих ажлыг зохион байгууллаа.
    МБНЭ нь дэлхийн 42 орчим улсын бөөгийн байгуулагууд, бөө нартай хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэн хамтран ажиллаж байна. Монгол туургатан болсон Тува, Буриад, Халимаг болон Өвөрмонголчууд, барга, хорчин, цаатан, Шинжаны монгол ястнуудтай хамтран ажиллаж байна.
    МБНЭ-ээс Мөнх тэнгэрийн үзэл санааг сурталчилсан баримтад кино 175, Монгол бөөгийн ёс зүй, Монгол бөөгийн түүхэн уламжлалт ёсоор авч яваа удган, зайран нар, манай ахмад, дунд үе, залуучуудын тухай нэвтрүүлгийг хийж, дагнасан концерт 2 удаа тус тус зохион байгуулсан байна.
    МБНЭ нь салбар байгууллагууд болон гишүүдээ нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж Мөнх тэнгэрийн шүтлэгийн нэгдсэн ойлголтыг бий болгох, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлэхийг зорилго болгон ажилладаг.

    Бид цаашдаа гурван асуудал дэвшүүлэн ажиллаж байна.
    1. Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн, өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас Монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэн авчирч, Монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг, галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цэг мөнхлөн гагнаж, Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах,
    2. Нүүдлийн соёлын салшгүй хэсэг болсон Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийг харуулсан төв музейтэй болох санал дэвшүүлж энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар саналаа солилцлоо.
    3. Шашины байгууллагуудын албан ёсны хамтын ажиллагааг тогтоох
    МБНЭ-ийн ерөнхийлөгч Д. Жаргалсайхан “Монгол бөөгийн бөөлөлт”-ийг кино, дүрс бичлэгээр үзүүллээ.
    Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкофын сонирхосон асуултад оролцогчид хариулж, зарим зан үйлийг дүрс бичлэгээр сонирхуулав. Энэхүү зочлол Монгол соёлын үнэт өв болсон Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийн талаар харилцан ойлголцол, цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой боллоо. Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф МБНЭ-ийн нэгдсэн тахилгад оролцож үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
    Уулзалт, ярилцлагын төгсгөлд МБНЭ-ийн удирдлага хүндэт зочиндоо дурсгалын зүйл гардууллаа.
    Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф МБНЭ-ийн удирдлагуудын урилгыг хүлээн авч өдрийн хүндэтгэлийн зоогт оролцсоноор зочлол өндөрлөв.
    Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф Монгол бөөгийн төлөөлөлтэй дурсгалын зураг авахууллаа.
    Д.Хүрэлбаатар

    djmedia:637
  • УЛАМЖЛАЛТ ХҮНДЭТГЭЛИЙН ТАХИЛГА ХИЙВ.

    Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ.
    Тиймээс МБНЭ-ийн Залуучуудын байгууллагыг энэ өдөр томоохон арга хэмжээ зохион байгуулж байхаар тохоосон билээ. Харамсалтай нь өнөөдөр монголын бөөд зүтгэж байгаа залуус хүчээ нэгтгэн сайхан арга хэмжээ хийх төвшинд хүрээгүй байна.
    Жил бүр галын тахилга хийж, залуус чөлөөтэй бөөлөх хэлбэрээр өнөөг хүрч ирлээ. Энэхүү арга хэмжээнд монгол үндэсний бөхийн барилдаан, урлагын тоглолт хийж байсан.
    Энэ жилийн хувьд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, удган Нямжав улаанбаатар хотод ирж, Хүй долоон худагийн хөндийд хүндэтгэлийн бөөлөөн хийсэн билээ. Тайгын уламжлалт бөөлөлтийг харуулсан өвөрмөц бөөлөлт хийсэн. Бид тэр холын тайгаас улаачийг залж авчиран бөөлөлт хийлгэлээ, залууст үзэж харах сайхан боломж бүрдүүлсэн. Ийм боломжийг ашиглан бага ч гэсэн зүйлийг мэдээд, сураад авах боломжийг олгосон.
    “Тэнгэрийн улаач” нарын та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн, хэнтэй ч хуваалцахгүй түүхэн үүрэг бий. Тиймээс жил бүр дэлхийд хаа ч байхгүй бөөгийн зан заншлаар монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирах нийтийн арга хэмжээг зохион байгуулж хэвшмээр байна. Олонд хүргэж чадвал бидний энэ санаачилгыг монголын мөнх тэнгэрээ шүтдэг мянга мянган эх орончид, сүсэгтэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
    Энэхүү бөөлөлтийн дараа удган Майцэцэг бөөгийн зан үйл хийсэн билээ.

    djmedia:636
  • Билгүүн номч Б.Ринчен гуай хорин долоон насандаа ийн бичиж байжээ.

    Тэгвэл сэтгэлийн гайхамшигт сайхан цэцэг зүрхнийхээ улаан цусаар ургууланхан, намайг хүн болгосон эх орондоо анхилам үнэрээр ачий нь магтан хариулъюу.
    Цаст уулын оргилоос цагаан болъюу толгой минь.
    Тэгээд мөнх билгийн налина лянхуа цэцэг сэтгэл зүрхэнд минь дэлгэрэнхэн цэцэглэж магад буюу.
    Тэгвэл гайхамшигт сайхан цэцгийн анхилам үгээр намайгаа сурган хүмүүжүүлсэн багш нарынхаа ачий нь магтан хариулъюу.
    Сэтгэл минь гүн нуураас амгалан болъюу.
    Тэгээд үгсийн уран бүтээлч болж ч магад буюу.
    Тэгвэл сэтгэл зүрхнийхээ чин үгээр хүсэн сэтгэхүйн гайхамшигт сайхан орд босгон гялалзсан үзэсгэлэн гоогоор нь төрсөн нутаг, ард түмэндээ ачий нь магтан хариулюу.
    Санаа сэтгэл минь одооныхоос сайхан болъюу.
    Тэгвэл сэтгэл зүрхнийхээ нандин бодлын гантигаар хүсэн сэтгэхүйн гайхамшигт хөрөг бүтээн босгож, дур булаам арвисын үзэсгэлэнгээр нь ард түмнийхээ ачтан хөвгүүдийн ачий нь магтан хариулъюу.
    Еншөөбүү Б.Ринчен.
    1932 он.

  • ХАЛИМАГИЙН ТЭНГЭР ҮЗЭЛТЭН МОНГОЛД ЗОЧИЛОВ

    Энэ удаа Басан Халимагийн нутгаас өөрийн унаатайгаа ирсэн байв. Нэгэнт унаатайгаа ирсэн болохоор гэргий, хүүхдүүдтэйгээ хамт иржээ. Цөөнгүй удаа уулзаж санал үзэл бодлоо ярилцав.
    Цонжин болдогт Чингис хааны их хөшөөнд, тэрэлжээр гэр бүлийн хамт аялсан билээ. Дараа нь монгол хоолны газарт орж, тэнгэр үзлийн талаар санаа бодлоо ярилцсан.
    Улаанбаатарын ойролцоо орших Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргалын онгодын өргөөгөөр зочилсон билээ. Удган маань монгол уламжлалт цагаан идээ, хоолоор зочиноо дайлж, хамтдаа нэг өдрийн өнгөрөөсөн билээ.
    Тэрээр нутагтаа очоод сэтгэгдэлээ бичжээ. “ Найзууд аа, миний олон тайланг энэ сайхан, сайхан сэтгэлтэй Доржготовын Жаргалсайханы ачаар хийсэн гэж хэлмээр байна. Миний бодлоор энэ бол хамгийн зочломтгой хүн. Энд байх хугацаанд олон амралтын өдрийг хамтдаа өнгөрөөсөн. Хэрвээ тэр хүн байгаагүй бол бид ч, зарим талаар та бүхэнд энэ өвөрмөц улсыг мэдрэх хэмжээнд Монголыг харахгүй байсан байх.
    Хэдий хөл нь хугарсан байсанч бидэнд эелдэг хандаж, зочилж байсан. Жаргалсайхан ах бидэнтэй хаа сайгүй аялдаг, бүх аялалд бид дагалдан явдаг, шилдэг хөтөч байсан. Ер нь энэ сайн хүнтэй танилцаж, таалагдаж байгаарай.” Гэж бичжээ.

    djmedia:635
  • БӨӨГИЙН БАЙГУУЛАГУУД ХАВРЫН ТАХИЛГАА ЭХЭЛЖЭЭ.

    Өнөө цагт бөөгийн байгууллагууд материалаг тал дээрээ хөл дээрээ зогсож хүчирхэг болж байна. Түүний тод жишээ нь энэ бөөгийн байгууллага байлаа.
    Хаврын урь орж шинэ он, мөнх тэнгэрийн тоололоор шинэ улирал эхэлж байна. Хаврын тодорхой өдрүүдэд дэлхийн хүч, огторгуйн хүч, далд ертөнцийн хүч гэсэн гурван хүч идэвхитэй үйлчилдэг. Энэ өдрүүдэд байгаль хүчээ авч, бөө хүн хуримтлагдсан муу энергиэ цэвэрлэдэг.
    Монголд өөрийн гэсэн цаг тоолол, ёс дэг байсан. Үүний тод илрэл бол хаврын тахилга билээ. Тэнгэрүүд болохоор дандаа ариун үнэрээр хооллодог, тэгээд дандаа сайн нь бууж ирдэг.
    Нийгэмд Монголын бөө нарыг тойрсон сайн яриа нэмэгдэж байгаа. Монголчууд тэнгэр шүтлэгт бөөтэйгээ байсан тэр цагт тэнгэртэйгээ холбогдож, тэнгэртэйгээ байсан цагт хүчирхэг оршиж байсан. Хэзээ бөөгүй болж тэнгэрээсээ хагацсан цагт доройтож ирсэн түүхтэй.
    Аливаа тахилгад тахиж байгаа зүйлээс нь заавал энерги, мэдээллийн харилцаа холбоо болон үйлчлэл үүсдэг. Олон давтагдаад хийгдээд ирэхээр 90-н оноос бөө мөргөл сэргэснээс хойш Монголд олон уул овооны тахилга хийгдээд, олон тахилга хийгдсэний үр дүнд байгаль эх дэлхий сэргэж байна. Үүнийг олон түмэн хүлээн зөвшөөрч байна.

    djmedia:634
  • МБНЭ-ИЙН ЭГНЭЭ ТЭЛСЭНИЙГ ЭНЭ ЖИЛИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛД ОРУУЛЖ БАЙНА

     

    МБНЭ-ИЙН ДҮРЭМ-ээс

    1.1. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь байгууллагын Алсын хараа, Эрхэм зорилго, Тунхагийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
    МБНЭ-ийн Алсын хараа: Бид шударга үнэн бүхний дээр ноёрхсон, Ихэс ноёд, иргэд нь эрх тэгш харилцаанд тулгуурласан, баатарлаг түүхийг бүтээсэн өвөг дээдэсээ хүндэтгэн дээдэлдэг, идэр залуус нь эх орондоо үнэнчээр зүтгэсэн, багачууд хүүхдээ асран хүмүүжүүлсэн, өндөр хөгжил бүхий хүчирхэг Монгол Улсаа мандуулна. Өвөг дээдсээс уламжлан үлдээсэн Аугаа их нүүдлийн соёлоо шинэ эрин зуунд зохицсон, ертөнцийн хүмүүсийн сонирхон ирж үздэг гайхамшиг болгон эргээд дэлгэрүүлнэ.
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Эрхэм зорилго:
    Монгол төр, төрийн түвшинд Мөнх тэнгэрээ шүтэж, дээдэлж эхэлсэн уламжлалыг сэргээх, өвөг дээдсээс уламжлан үлдээсэн онгон сайхан байгаль, эх нутаг, газар, түүний хөрсөн доор өнөөг хүртэл хадгалж ирсэн асар их баялаг, Үндэсний оюун санааны тархалааг хамгаалах, Монголын үндэсний язгуурын шүтлэг болох Мөнх тэнгэрийн үзэл, бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалсан байгууллагын үндэсийг тавих, хөгжүүлэх, таниулан сурталчлах, хамтран ажиллах, зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх.
    1.2.Зорилго: МБНЭ нь Салбар байгууллагууд болон гишүүдээ (цаашид “Гишүүн” гэх) нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж Мөнх тэнгэрийн шүтлэгийн нэгдсэн ойлголтыг бий болгох, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлэхийг зорилго болгоно.
    1.3.Зарчим: МБНЭ нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:
    1.3.1. Улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх: Аливаа нам, эвсэл, холбоодын улс төрийн үйл ажиллагаанаас татгалзах бөгөөд ямар нэгэн бүлгийн явцуу ашиг сонирхлыг хөхүүлэн дэмжихгүй.
    1.3.2. Хүний эрхийг дээдлэх: МБНЭ нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхагийг дэмжиж хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг эрхэмлэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
    1.3.3. Даян дэлхийн энх тайвныг эрхэмлэх: МБНЭ нь үүрд мөнхийн энх тайван тогтоохын төлөөх үйл хэргийг нь залгамжилсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
    1.3.4. Ил тод байх: МБНЭ нь ил тод ардчилсан байх зарчмыг баримтлаж, нийт гишүүдэд нээлттэй байна.
    1.3.5. Хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах: Тус байгууллага хараат бус, бие даасан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах ба хувь хүн, бүлэглэл, байгууллага, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд нийцүүлсэн үйл ажиллагаа явуулахгүй.
    1.3.6. Эд баялаг, шуналаас ангид ажиллах, Бөө хүн нь бөөгийн ёс зүйг эрхэмлэн сахиж, сүсэгтэн олноо хүндэтгэж, дээдэлж ажиллана.

    djmedia:633
  • МОНГОЛ ДАХЬ ШАШИНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД УУЛЗАВ.

    Монгол улсын Үндсэн хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай, “шашин шүтэх, эс шүтэх тухай хуулийн тухай санал солилцсон юм. Төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Аймгуудын бүртгэлийн журам харилцан адилгүй байх, бүртгэлийн үйл ажиллагаа тодорхойгүй байх, ажилтнууд нь ойр ойрхон солигдох, эсвэл шашны бүлгийн салбар бүрийг тусад нь бүртгүүлэх шаардлага зэргээс болж бүртгүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй талаар зарим шашны бүлэг мэдээлсэн.
    Шашны үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй гадаадын иргэн шашны виз авах ёстой ба виз авахад хүндрэлтэй байдаг гэлээ.
    АНУ-ын засгийн газрын ажилтнууд шашны эрх чөлөөний асуудлаар, тэр дундаа шашны байгууллагуудад тулгардаг виз, бүртгэлтэй холбоотой хүндрэлийн талаар Ерөнхийлөгчийн тамгын газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)зэрэг өндөртүвшний албаны хүмүүстэй уулзаж ярилцах бичиг өргөн барих асуудал хөндөж байлаа.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монгол дахь шашины Христ, католик, мусульман, будда, үнэн алдартны, Бахрайн шашины байгууллагууд олон талаар хөгжлийн өндөр тувшинд хүрсэн. Монгол улсад 1200 орчим сүм хийдтэй болж, хүчирхэг материалаг баазтай болсон байна. Харин монгол үндэсний тэнгэр үзэлт бөө мөргөл нь бие даан салангад хэлбэрээр явсаар анх удаа 2012 онд бөөгийн зарим байгууллагууд нэгдэж МБНЭ байгуулагдсан. Үндэсний тэнгэр үзэлт бөө мөргөлийн байгууллагууд нь хөгжлийн эхний шатанд шахуу яваа, өөрийн нэг ч байр савгүй, өөрсдийн идэвхитэй үйл ажиллагаанд суурьласан бие даасан хэлбэртэй ажиллаж байна. Тэгэхлээр бидний тулгарч байгаа бэрхшээлийн талаар ялгавартай зүйл их байна. Та бүхэн Шашны байгууллагын бүртгэл, үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй гадаадын иргэн шашны виз зэрэг асуудал ярьж байхад бид өөрийн газартай болох, Бөө мөргөлийн музейтэй болох, өөрсдийн хурал, ярилцлагаа хийх байртай болох зэрэг бараг байгууллагын анхдагч асуудалаар санал гаргах жишээтэй байна. Тиймээс цаашид бид зөрөлдөх асуудал цөөнгүй гарна. Иймээс нийтлэг эрх ашиг дээр саналаа нэгтгэх асуудлыг дэвшүүлж байлаа. Мөн санал дэвшүүлэх баримт бичгүүдэд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан зөвхөн Дээд цэцийн хуралдааны шийдвэрээр баримт бичгүүдэд гарын үсэг зурж байх болно гэж шашины төлөөлөлүүдэд танилцууллаа.
    Дараагийн уулзалтаа Ватиканы сүмд хийхээр тохирлоо.

    djmedia:632
  • КЕНИН- ЛОПСАН МОНГУШ

    Зөвлөлт ба Оросын зохиол зохиолч, яруу найрагч, орчуулагч, угсаатны судлаач, угсаатны зүйч, түүхийн ухааны доктор. Бүгд Найрамдах Тува Улсын Ардын уран зохиолч, Тува АССР-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, РСФСР-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Бүгд Найрамдах Тува Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Нью-Йоркийн Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, уламжлалт соёлыг судлаач, сурталчлагч. Тувагийн Бүгд найрамдах бөөгийн ерөнхийлөгч, “Бөөгийн амьд эрдэнэ” олон улсын цолтон.
    Улааны улсын 2-р сургуулийн анхны төгсөгчдийн нэг, Ленинградын Улсын Их Сургуулийн Дорно дахины факультетийг төгссөн (1952), ЗХУ-ын ШУА-ийн Ленинградын Угсаатны зүйн хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан. Бөөгийн ардын аман зохиолд тулгуурлан тувагийн бөө мөргөлийн угсаатны зүйн судалгаа” (Санкт-Петербург, Хүн судлал, угсаатны зүйн музейд).
    Оросын Шинжлэх Ухааны Академийн Их Петр. Кызылийн сурган хүмүүжүүлэх коллежид тува хэл, уран зохиолын багш, Тувагийн ном хэвлэлийн газарт редактор, 1964 оноос Бүгд найрамдах орон судлалын музейд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажилласан. М.Б.Кенин-Лопсан хүүхэд байхдаа бичиж эхэлсэн. Анх арван гурван настай байхдаа орон нутгийн сонинд хэвлэгдсэн. 1947 онд түүний “Тувагийн баяр баясгалан” шүлэг нь орон нутгийн залуучуудын сонины нэгэнд хэвлэгджээ. Түүний анхны шүлэг “Гитлерийг үзэн ядалт” 1943 онд “Байлдааны хашгираан” шүлгийн түүвэрт хэвлэгдэж байсан бол анхны ном болох “Том зам” шүлгийн түүвэр 1956 онд “Их голын оргилууд” анхны роман хэвлэгджээ.
    1965 онд. Түүний “Тува бөө мөргөлийн зан үйл ба ардын аман зохиол” нэг сэдэвт зохиол нь 19-р зууны төгсгөл, 20-р зууны эхэн үе нь Новосибирск хотод ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Түүх, филологи, философийн хүрээлэнгийн дэргэд хэвлэгдсэн нь угсаатны зүйн асар их ач холбогдолтой болсон.
    Түүний нийтлэл, тоймууд тогтмол хэвлэлд нийтлэгддэг. Тэрээр олон тооны утга зохиол, шүүмжлэлийн бүтээлийн зохиогч юм. Тувагийн бөө мөргөлийг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан. Түүний удирдлаган дор Бөө мөргөл судлалын шинжлэх ухааны төвийг (1993) байгуулжээ. Тэрээр олон улсын бөө мөргөлийн талаар тогтмол хурал зохион байгуулдаг байв. М.Б.Кенин-Лопсан шүлэг, баллада, түүхэн романы цуглуулга гээд тавь шахам ном бичжээ. Д.Байрон, Г.Гейне, А.Пушкин, М.Лермонтов, Н.Некрасов, Т.Шевченко, Н.Хикмет, Л.Украинка, В.В.Оросын болон гадаадын зохиолч, яруу найрагчдын яруу найргийн алдартай бүтээлүүдийг орос хэлнээс тува хэл рүү орчуулсан. Маяковский, А.Твардовский, С.Щипачев, А.Прокопьев, Н.Тихонов, Д.Фурманов болон бусад Тувагийн уран зохиолын сонгодог зохиолч, жинхэнэ домог. 1995 оноос хойш М.Б. Кенин-Лопсан олон улсын шинжлэх ухааны тавцанд гарч ирэв. Тэрээр урилгаар Европын олон оронд Австри, Швейцарь (1996), АНУ (1998), Герман (2000), Итали (2001) зэрэг орнуудад лекц, илтгэл тавьсан. Олон улсын үзэсгэлэн, вернисацид “Азийн төвийн бөө нар. Тувачуудын домогт өв”. 1968 оноос ЗХУ-ын Зохиолчдын эвлэлийн гишүүн. 2000 оны 3-р сард болсон уралдааны үеэр М.Б.Кенин-Лопсан “XX зууны хүн”-ээр тодорч, “XX зууны шилдэг хүмүүс” номын баатар болжээ.
    Монгол туургатан дотроос анх удаа Бөө мөргөлийг Тувагийн төрийн шашин болгох зорилтыг хэрэгжүүлж чадсан нийгмийн нэртэй зүтгэлтэн байлаа. Тэрээр хүнд өвчтэй байсан ч дэд ерөнхийлөгчөөр дамжуулан МБНЭ-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэрээр МБНЭ-ийн байгуулагдсаны 3-н жилийн ойд тувагийн бөөгийн төлөөлөгчидөө оролцуулж, “баярын бичиг” ирүүлж, төлөөлөгчдийг нь Монгол Улсын Их хурлын дэд дарга хүндэтгэн хүлээн авч уулзаж байсан юм.
    Түүний мөнхөд үлдээсэн гавьяа бол Монгол туургатануудын дотор анх удаа Тува улсад Бөө мөргөлийг төрийн шашин болохыг тунхаглан баталгаажуулсанд оршино.