Бид хүүхдийн халууныг буулгахдаа спирт дусаасан хөвөн хүйсэн дээр нь тавьдгийг мэднэ. Харин тосоор эмчлэхийг ихэнх хүмүүс сайн мэддэггүй.
Neem Oil/ Нийм модны тос дусаах – батга эмчлэнэ.
Almond Oil/Бүйлс самрын тос дусаах – арьсыг өнгөлөг толигор болгоно.
Mustard Oil/Гичний тос дусаах – хатаж хагарсан уруулын арьсыг зөөллөнө. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж муу бактерийг устгана. Хөнгөн детокс шиг үйлчилдэг.
Чидун жимсний тос эсвэл коконат тос – үр тогтох чадварыг сайжруулна.
Спирттэй хөвөн тавих – ханиад томууг эмчлэхэд тустай. Хүүхдийн гэдэс өвдөхөд хэдэн дуслыг хүйсэн дээр дусааж массаж хийснээр өвчин намддаг.
Брэнди шингээсэн хөвөн тавих – сарын тэмдгийн үеийн өвдөлт намдаана.
Гүнждийн үрийн тосыг үе мөчний өвчинд хэрэглэнэ. Яс бэхжүүлнэ. Олон эцэг эх хүүхдээ унтахын өмнө энэ эмчилгээг хийдэг.
Mustard Oil/Гичний тос болон Ginger Oil/ Цагаан гааны тосыг ходоод хямрах, гэдэс дүүрэх, дотор муухайрах зэрэг хоол боловсруулах системийн өвчинд хэрэглэнэ.
Бүлээн шар тос -мэдрэлийн системд очих цусны эргэлтийг хурдасгаж дархлааг сайжруулна. Өтгөн хаталтыг эмчилж хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний өвдөлтийг намжаана.
Thyme oil/Ганганы тос – артери болон венийн судсыг амрааж, даралт багасган зүрхний ачааллыг багасгана.
Шээс ялгаруулах чадвараараа Thyme oil бие дэх илүүдэл ус, давс, хортой бодисуудыг хөөн гаргаж, биеийн жин, цусны даралт, хоол боловсружлалтыг хэвийн байлгахад тусална.
Thyme oil амьсгалын зам болон уушгин дахь цэрийг ховхлох чадвартай. Германы E холбооноос ганганы тосыг бронхит, хуцуулж ханиах, дээд амьсгалын замын үрэвсэлд хэрэглэж болохыг зөвшөөрсөн байдаг.
Гэхдээ Thyme oil маш хүчтэй тос тул арьсанд шууд хэрэглэхийг хориглоно. Чидун жимсний тос, бүйлсний тос, коконат тос зэрэг суурь тостой хольж хэрэглэнэ.
* ӨВДӨГНИЙ ӨВДӨЛТӨНД*
Унтахаасаа өмнө 3 дусал Castor oil/ Эрэндийн тос хүйсэндээ дусаан хүйсний нүхний гадуур 3-4см радиуст түрхэн тараана.
ЯАГААД ХҮЙСЭН ДОТРОО ЭСВЭЛ ГАДУУР НЬ ТОС ТҮРХЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Таны хүйс аль судсанд юу дутаж байгааг мэдэрч чаддаг тул тосоор дамжуулан эмчилгээг удирддаг юм.
Таны хийх зүйл бол ердөө дусаагууртай жижиг шилтэй тосыг орныхоо хажууд байлгаж унтахынхаа өмнө хэдэн дуслыг дусааж занших явдал билээ.
Author: admin_shaman
-
NAVEL БУЮУ ХҮЙС
-
ВИКТОР ИЛЕГИЙН БӨӨЛӨЛТ
Ёслолыг 9 дүгээр сарын эхээр хийж ирсэн байна. Ердийн ёсоор эцэг эх, ахмад настнуудын адисласнаар тэдний үйл ажиллагаа эхэлдэг. Үүний ачаар уг төрлийн эрч хүч, хүч чадлыг дамжуулж авдаг гэж үздэг.
Одоо бид өвөг дээдсийнхээ талаар сайн мэдэхгүй байна. Өвөг дээдсээ мэддэг гэдгээрээ сайрхах хүн цөөхөн. Үүний уршгаар бидний өвөг дээдсийн үндэс сулардаг. Мөн мод үндэсгүйгээр амьдарч хөгждөггүйтэй адил хүн өвөг дээдсийн дэмжлэггүйгээр амьдарч, өөрийгөө хөгжүүлж чадахгүй. Бид агаар мэт арвин эрүүл мэнд, элбэг дэлбэг байдал, хөгжилд сав ертөнцийн энерги хэрэгтэй.
Ёслолын үеэр бид өвөг дээдсийнхээ өмнө байгаа, эзэмшсэн зүйлийнхээ төлөө талархах болно. Бид ирэх жилээ даасан адислал хүсэх болно. Мөн уг зан үйлийг алсаас холбож болно. Онлайн видео нэвтрүүлэг Telegram дээр уг арга хэжмээ явагдаг байна.·Viktor Ile is in Nha Trang.
3h ·
We invite you to join the ritual of thanksgiving and worship of the ancestors. Shamans in the Tuvin tradition call this ritual “Yellow Leaves”.
The ritual will take place on Wednesday, September 21 at 12:00 Moscow time.
As usual, no business starts without the blessing of parents or elders. Thanks to this, the energy and strength of the genus is passed on. Nowadays, we don’t know much about our ancestors. Few can boast of knowing their great-grandparents. As a result of this, our ancestral roots become weakened. And just as a tree cannot live and develop without roots, so a man cannot live and develop himself without the support of ancestors. We, like air, need the energy of the Rod for health, abundance and development. At the ceremony, we will thank our ancestors for what we already have and what we own. We will ask for blessings for the coming year.
The ritual can be joined from a distance. Online video broadcast will be held in Telegram.See original
-
АНУ-ЫН ТУСГААР ТОГТНОЛЫН БАЯРТ ОРОЛЦОВ.
АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийн нээлтийн арга хэмжээний эхэнд АНУ-ын төрийн далбааг залах ёслол болов. Тусгаар тогтнолын баярын арга хэмжээг нээж АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески үг хэлэв.
АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийн нээлтийн арга хэмжээг Эрх чөлөөт, ардчилсан улсад олон анд нөхдийн хамтаар баяраа тэмдэглэлээ. Арга хэмжээний үеэр АНУ болон Монголын нэртэй хамтлаг дуучид яа дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Уг арга хэмжээнд оролцсон МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон байна.
Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээний цуврал арга хэмжээний томоохон хэсэг болох АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлаг Монгол Улсад энэ оны 6-р сарын 26-наас 7-р сарын 2-ны хооронд Улаанбаатар болон Дархан хотуудад тоглосон байна.
Уг жазз хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй аялах бөгөөд Япон улсад байрладагаар нь Япон дахь АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлаг гэдэг бөгөөд эдний хувьд Монгол улсад анх удаа зочилж байна.
-
ДОРНОД МОНГОЛЫН ТАЛ ӨРГӨН УУДАМ Ч БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ НЬ АЮУЛЫГ СӨРӨН АРАЙ ГЭЖ ОРШИН ТОГТНОЖ БАЙНА
Шаллер Төв Африкийн уулын гориллуудыг сэргээн нутагшуулах судалгааны ажлыг хийж, Пакистанд цоохор ирвэсийн гэрэл зургийг анх удаа авчээ. Мөн Хятадын аварга пандааг судлах зөвшөөрөл авсан барууны анхны судлаач билээ. Түүний хамгийн сүүлийн судалгааны бүтээл бол “Into wild Mongolia” ном юм. Энэхүү ном нь коммунистуудын эрхшээлд 70 жил байж, хиймэл дагуул болон баруунаас тусгаарлагдсан улсад анхлан судалгаа хийсэн АНУ-ын алдартай эрдэмтний бүтээл гэдгээрээ онцлогтой. Шаллер 1989-2018 онд Монгол болон олон улсын биологичидтой хамтарч бүс нутгийн ховор зүйлийн амьтдыг судалжээ. Ингэхдээ цоохор ирвэс, мазаалай, цагаан зээрийг голлон судалсан байна. Мөн тэрбээр газар нутаг, Буддын шашин шүтлэг, коммунизмын доорх ширүүн цаг үе, арван гуравдугаар зууны түүхэн хүн Чингис хааны тухай монголчуудын үзэл бодлыг нэгтгэн тайлбарлажээ.
Шаллерыг Монголд 1989 онд анх ирэхэд улс орон бүхэлдээ ЗХУ-аас хараат байв. Тэрбээр орон нутгийн дэлгүүрийн хоосон тавиуруудыг хараад гайхсан гэдэг. Энэ тухайгаа “Судалгааны багийнхан хэдэн долоо хоногийн турш хонины мах, гурилтай хоол идэж яг л нүүдэлчин малчдын адил амьдарч байлаа. Хааяа зочломтгой малчин айлд очиж, сүүтэй цай ууж, боорцог, ааруул иднэ. Бид цоохор ирвэсийг тусгай сумаар буудаж унтуулаад радио хүзүүвч зүүсэн юм. Цоохор ирвэсийн судалгаа хийж байхад говийн баавгайг ажиглах боломж тохиосон. Би 20 жил Монголд биологийн судалгаа хийсэн. Миний хүү Эрик манай экспедицэд нэгдсэн. Тэрбээр Монголын тухай мэдээлэлтэй судлаач бөгөөд цоохор ирвэсээр дагнасан судалгаа хийж байгаа. Эрик 20 жилийн өмнө миний хүзүүвчилсэн ирвэсүүдийн амьдралын хэв маягийг судалж, сонирхолтой нийтлэл бичсэн” гэжээ. Шаллер АНУ, Орос, Европын биологичидтой хамтран Монголд судалгаа хийдэг байв. Одоо Монголын залуу судлаачидтай хамтран ажиллах болжээ.Тэрбээр “Дорнод Монголын тал өргөн уудам ч биологийн төрөл зүйл нь аюулыг сөрөн арай гэж оршин тогтнож байна. Энэ бол миний хамгийн хайртай нутаг. Их талын эзэд болох зээрийн сүрэг мөхлийн ирмэгт байна. Монголын Засгийн газар дорнод нутгаа яаралтай хамгаалах хэрэгтэй. Тусгай хамгаалалтад авсан нутагт газрын тосны өрөмдлөг, олборлолт, төмөр зам барилгын ажлыг зөвшөөрдөг улс Монголоос өөр байхгүй.
Энэ мэт зүй бус менежмент нь дэлхийд ховор ан амьтдын тоо толгой цөөрөхөд шууд нөлөөлсөн. Эцэст нь хэлэхэд өнөөгийн монголчуудад эртний их хаадынх нь зарлиг, дуу хоолой үгүйлэгдэж байна” гэж номдоо бичжээ.Х.Эрдэнэзаяа
-
Л.ХҮРЭЛБААТАР: АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ЯЛААГҮЙ БОЛ БИ ХӨДӨӨ ЦӨЛӨГДӨХ БАЙСАН БИЗ ЭЭ
Тэгээд хэд хоног учраа олохгүй уруу царайлж, яахаа мэдэхгүй явж байгаад Улсын Эм Хангамж Үйлдвэрлэлийн Газрын Эм Хангамжийн Хэлтсийн дарга Д.Мангаатай тааралдлаа. Мэдээж намайг халагдсаныг дуулжээ. “Хөөе, Хүрлээ нэг сайхан ажил байна. Социалист орнуудын эдийн засгийн талаар хамтран ажиллах Зөвлөлийн хоёр гурван гэрээний орчуулга нь хүлээгдээд ажил саатаад байна. Чи орчуулаадах, бид бардаггүй ээ” гэж байна. Юун орчуулга. Хөдөө явах гээд “цөллөг”-ийнхөө томилолтыг хүлээж байна гэлээ. Тэр ийш тийш харснаа “Аяар гэм. Чи энэ амнаасаа болж ахиад л хэрэгт орно шүү. Би орчуулгын талаар сайдтай ярья, ятгая, чамаас өөр хүн хурдан түргэн, оновчтой орчуулж барахгүй” гэлээ. Надад сайдын хүрлийсэн ууртай царай л харагдаж, “сайд зөвшөөрөхгүй дээ” гэвэл “Түр ажил шүү дээ. Зөвшөөрөх байх. Чи чинь Орост төгссөн, орос хэлнээс хоёр гурван ном орчуулчихсан лут амьтан шүү дээ. Бас чи эм зүйч хүн, өөрийнхөө салбарт туслаач. Зургаан сар ч гэсэн орчуулга гээд хотод суухгүй юу? Тэгээд тэр хөдөө рүү нь явах бол явна биз. Зургаан сарын дараа юу ч болоо билээ?” гээд мөрөн дээр минь алгадчихаад яваад өгөв. “Юу ч болохгүй дээ. Ингээд л улс төрийн хэрэгтэн, эсэргүү, найдваргүй этгээдийн тоонд орлоо” гэж бодсоор чимээгүйхэн хоцров. Гэтэл маргааш нь намайг Улсын Эм Хангамж Үйлдвэрлэлийн Газрын дарга дуудлаа. Чамайг түр ажилд авлаа. Зургаан сарын дотор орчуулж дуусгана шүү. Социалист орнуудын хооронд эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бараа үйлдвэрлэх хангах асуудлаар дагнаж хорших гурван гэрээ байгаа. Яаралтай орчуулах хэрэгтэй байна. Дараа нь Эрүүлийг Хамгаалах Яам, Гадаад Явдлын Яам, Хууль Зүйн Яам, Сайд нарын Зөвлөлөөр хянагдах ёстой, хатуу хуваарьтай юм шүү! гэж байна. Сайд зөвшөөрчээ. Хашир ухаантай хүний үгэнд орж, дутагдлаа хүлээн зөвшөөрсөн дүр үзүүлж, яамны коллегийн хурал дээр дуугүй суусны хэрэг түр ч гэсэн гарчээ.
Ямар Михайл Шолоховын зохиол орчуулах гэж байгаа биш, хэдэн гэрээ, юу байхав гээд би ажилдаа ханцуй шамлан зоригтой оров. Гэтэл хууль зүйн нэр томъёо гэж адармаатай зүйл юмсанж. Албан орчуулга гэж албан ёсоор батлагдсан нэр томъёо ашиглах ёстой аж.
Нэр томъёоны гурван боть толь бичиг олж авлаа. Толь бичигт хараахан орж амжаагүй бол нэр томъёоны комиссын мэдээ гэдэг товхимлоос батлагдсан нэр томъёо харах ёстой байлаа. Тэр л дэг журмаар нь ажиллаж эхлэв. Нэр томъёоны толь болон товхимлын аль алинд нь ороогүй нэр томъёог бол өөрөө орчуулж хашир туршлагатай хүмүүстэй зөвлөлддөг байлаа. Олон хүмүүс олон сайхан зөвлөлгөө өгсөн дөө. Хамгийн сайхан зөвлөлгөө өгсөн нь Ц.Доржжанцан маарамба. Аялгуу сайхан монгол хэлээ, үгсийн сангаа, хэл найруулгаа бид сайн мэддэггүй аж. Би үүнийг бүр анхныхаа ном орчуулахдаа мэдэрсэн, орчуулга гэдэг цаад хэлээ мэдэхээс илүүтэй монгол хэлээ сайн мэдэх ёстой юм билээ. Даанч кирилл бичигт шилжсэнээс болоод уйгаржин монгол дээр бичигдсэн олон сайхан ном судрыг унших, эх хэлнийхээ баялаг үгсийн сан, төгс хэл найруулгатай танилцах боломж үгүй болсныг одоо хүртэл олон хүн ойлгохгүй байгаа юм.
Өдөр шөнөгүй сууж байгаад эхнийхээ гэрээг хоёр сарын дотор, дараах гэрээг нэг сарын дотор орчуулчихлаа. Манайхан гайхаж байна. Олон боть ном шиг зузаан гэрээнүүд шүү дээ. Зарим нь бас миний тэнэгийг гайхаж байна. Бүтэн зургаан сарын хугацаа өгөөд байхад хоёр дахин богино хугацаанд орчуулж байдаг. Хөдөө явах гэж яараад байгаа юм уу? гэж байна.
Гэтэл намайг ажилд оруулж аварсан Д.Мангаа дарга маань удаа дараа олон хоног архи ууснаас болж ажлаасаа халагдаад надад “Миний ажлыг ав” гэдэг юм байна. Архинд ч дэндүү дуртай хүн л дээ. Уг нь их тэвчээртэй. Нэг уухгүй бол хэдэн сараар тэснэ. Харин нэг амсчихвал дүүрсэн гэсэн үг. Гэхдээ ажилдаа бол түүнийг гүйцэх хүн манай салбарт л лав үгүй. “Би чинь хөдөө цөлөгдсөн хүн, тэгээд ч яаж таны ажлыг авах вэ, та л намайг хөдөө явахаас түр ч гэлээ аварсан шүү дээ” гэлээ. Ахиад л “түр” гээд тэр зальжнаар нүд ирмэн инээж байна. Үнэхээр тэр “түр” гэдэг заль нь надад ахиад хэрэг болсон шүү. Намайг Улсын Эм Хангамж Үйлдвэрлэлийн Газрын Эм Хангамжийн Хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр орны хүн олдтол гээд түр хугацаагаар томиллоо. Ингээд би бараг таван жил үүрэг гүйцэтгэгч хийлээ. “Орны хүн” олддоггүй ээ. Өөрт нь түшигтэй, ажлаа сайн хийдэг болохоор Со дарга маань орны хүн хайгаа ч үгүйг би мэдэж байлаа. Харин хэлтсийн минь ахлах мэргэжилтнүүд яамны коллегийн хуралд оролцох, гадаадад явж үзэсгэлэнд оролцох, гэрээ хийх эрхтэй байхад надад тийм эрх мэдэл байхгүй нь намайг хатуу арга хэмжээтэй гэдгийг илтгэж, би ч ойлгож байв. Ардчилсан хувьсгал ялаагүй бол би нэг тиймэрхүү үүрэг гүйцэтгэгчээр насан турш ажиллах, аягүй бол ахиад л алдаа гаргаж хөдөө цөлөгдөх байсан биз ээ.
Хөвсгөл аймгийн Эмийн санг удирдах конторын даргаар болон Эрүүлийг Хамгаалах Яамны хэвлэлийн нэгдсэн редакцийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай мөртлөө хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр бараг таван жил ажилласан болохоор та нар гайхсан байх. Монголд байтугай дэлхийд ч жирийн нэгэн газрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ийм олон жил ажилласан жишиг байхгүй дээ. Энэ далимд нэг хошин яриа өгүүлье. Нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч С.Лувсанвандан Соёлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байж. Бямбын Ринчин гуай “Энэ Лувсанвандангаас бусад сайд нар сайдынхаа үүргийг гүйцэтгэдэггүй юм байх даа” гэж хошигнож байсан гэдэг.Хэдийгээр миний хувьд хэлтсийн дарга ч бай, үүрэг гүйцэтгэгч ч бай тэр ажлыг хийх дургүй байсан ч өөр арга байсангүй. Үгүй гэвэл хөдөө ажиллуулах яамны шийдвэр тэр дороо хэрэгжих байлаа. Үүрэг гүйцэтгэгчээр ч бай намайг авч ажиллуулсан газрынхаа дарга Г.Содномдаржаад би баярлаж явдаг юм.
Би тийнхүү ажиллахдаа их зүйл сурсан шүү. Эм хангамжийн хэлтсийг хариуцдагийн хувьд эх орныхоо эмийн хэрэгцээг тодорхойлох, түүний дагуу дотоодод үйлдвэрлүүлэх, гадаадаас захиалж авах, орон даяар хуваарилах, хангах ажлыг зохион байгуулдаг байлаа. Энэ нь миний дараа дараагийн ажил амьдралд их хэрэг болсон доо. Би үндсэн ажлынхаа зэрэгцээ өөрийн дуртай судалгаа шинжилгээний ажлыг хийж, эм зүйн ухааны дэд эрдэмтний диссертацаа бичиж, урьдчилсан хамгаалалтаа Анагаах Ухааны Хүрээлэн дээр хийж амжсан юм.
“Манай Хүрэлбаатар орос хэлэнд сайн, мэргэжлийнхээ чиглэлээр Орост гарсан бараг бүх ном хэвлэлийг уншдаг, уншсанаа хэрэгжүүлдэг, мэргэжилдээ үнэнч, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг, эм хангамж үйлдвэрлэлийн газар хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр таван жил ажиллахдаа салбартаа их зүйл бүтээсэн юм шүү. Даанч хэлтсийн даргаар жинхлэх эсэх нь миний мэдлээс хэтэрсэн асуудал байсан юм. Манай салбарын шилдгийн шилдэг мэргэжилтэн“ гэж манай компанийн 10 жилийн ойн баярын индэр дээрээс Г.Содномдаржаа дарга хэлж билээ. Түүнээс гадна нэг удаа өрөөнд минь хүрч ирээд миний зохион бүтээсэн эмийг ууж архаг өвчнөөсөө салснаа хэлээд “Хүрлээ минь, чи эм зүйч болсныхоо хэргийг бас дахиад л гаргалаа шүү. Улам сайн ажиллаарай!” гээд духан дээр аав шиг минь үнсч хэзээ ч мартагдахгүй их урам зориг, эрч хүч хайрласан сан. Их л ширүүн дарга байсан юм. Ажлаар ч булж өгдөг байлаа. Би мөн ч их загнуулсан даа. Загнуулж зэмлүүлсний ачаар их ч юм сурсан шүү. Со дарга маань хайр нь дотроо, хал нь гаднаа жинхэнэ монгол эр байсан юм.Хөдөлмөрийн Баатар Л.Хүрэлбаатарын “Бүтээлч Моносчууд Бүгдийг тэгээс” номын хэсгээс
-
ЭРТНИЙ САН ТАХИЛГАТ БАТХААН
Батхаан уулыг 1957 онд дархлан хамгаалсан бөгөөд тайгын нуруунд нь ан амьтан шивээлсэн талын тэнүүнд нь мал сүрэг шилгээсэн өгөөмөр баян нутаг билээ. Батхааныг тахихад дээгүүр, дундуур, доогуур гэсэн гурван хөгнөтэй гурван талаас нь урт сунасан гурван уургыг сумын засаг дарга, багын засаг дарга, сангийн лам гурав гурван талаас нь тавьдаг мөн гурван том ууц тавьдаг уламжлал олон жил үргэлжлэн одоо ч хадгалагдсаар байна. Зоригтвангын хошуу байх үеэс тахин шүтэж ирсэн Батхааны тахилгын түүхийг сөхөж үзвэл 100 гаруй жил тахисан байдаг гэнэ. Батхаан, Хөгнөхаан, Богдхаан, Уулынхаан гэсэн дөрвөн хаан уул бие биенийхээ оройг харан сүндэрлэж байдаг юм гэнэ лээ.
-
ОЙРАД МОНГОЛЧУУД
Илид суусан Банди жанжин эл байдлыг Тэнгэрийн тэтгэсэн хаанд уламжлахад, Амарсанааг барих даалгавар хариуд нь өгчээ. 500 цэрэгтэй Банди жанжинд босогчдын хүчийг хуралдуулсан Амарсанааг амархан барих боломж байсангүй. Амарсанаа шуурхай хөдөлж, Манжийн тэр бага хүчийг 1755 оны 10 сарын 3-нд дарахад, эцсээ тултал тэмцсэн Банди жанжин амиа хорлож, тэднээс нэг ч хүн амьд үлдээгүй. Амарсанаа улам сайн хүчээ хуралдуулж, Или хавийг бүрэн хяналтандаа авчээ.
Тэнгэрийн тэтгэсэн хаан маш богино хугацаанд цэрэг бэлтгэж, 1756 оны эхээр Зүүнгар руу хөдөлгөжээ. Манжийн цэрэг урдын адил хойд ба баруун хоёр жигүүрээр давшиж, Амарсанаа нохойн хэрлээр тосон тулалдаж, Манжийн цэргийг бүтэн жил хорьж, өгөө аваатай тулалдсан байна. Амарсанаа цэргийн чадварлаг жанжин болохоо эдгээр тулаануудаар харуулсан гэнэ.!Амарсанаагийн талд байсан хасгийн ноёд Манжид буугаад өгчихжээ. Гайтай юм шиг Амарсанаагийн цэрэг дотор салхин цэцэг өвчин бас дэлгэрсэн байна. Түүнээс болж сандарсан олон цэрэг Амарсанааг хаян, таран оджээ. Эдгээр шалтгаанаас болоод хүч нь нэлээд суларсан агшинд нь Жоохуй хэмээх залуу манж жанжин Амарсанааг нэхэн цохижээ. Амарсанаа цөөн нөхдийн хамт Орост зугтан гарч, цагаан хаанаас зэр зэвсгийн тусламж хүссэн байна.
Орос Амарсанаад тусалсангүй, Манжтай байгуулсан гэрээ ёсоор түүнийг Манжид барьж өгсөнгүй. Тэнгэрийн тэтгэсэн хаан Амарсанааг барьж өгөхийг ихэд уурсан Оросоос шаарджээ. Тэр хооронд Амарсанаа салхин цэцгээр Орост өөд болжээ. Харин Оросын тал Хиагтад Амарсанаагийн шарилыг Манжийн элчид үзүүлснээр Тэтгэрийн тэтгэсэн хааны хүсэл биелж, эл асуудлыг хаясан байна.
Зүүнгарын хүн ам 10 дахин цөөрсөн нь дайнд хядагдсан, дайны хөлөөс дүрэвсэн, цэцэг өвчинд нэрвэгдсэн, олзлогдсон гэсэн 4 гол шалтгаантай ажээ. Зүүнгарт хүн ардыг Манжийн хаан төвдөө ойртуулж татсанаас болж Зүүнгарын нутаг улам эзгүйрч, хасаг, киргиз, уйгар, хотон зэрэг лалын шашинтай үндэстнүүдэд ихэнх нь шилжсэн байна. Хожим торгуудын хэдэн отог Ижилээс буцаж нүүж ирснээр Зүүнгарын нутгийн багахан хэсэг нь эзэнтэй болжээ. Тэнгэрийн тэтгэсэн хаан “Зүүнгар” гэдэг үгийг хэрэглэхийг 1759 онд цаазаар хорьжээ. Түүнээс хойш Зүүнгарыг Өөлдийн нутаг гэх болсон. Тус номыг гол болгож, бусад сурвалжаас сэлбэсэн билээ.
Дотроо эвгүй байхдаа бусдын хоол хэрхэн болдог байсан гэдэг талаас нь энэ бичлэгийг хүлээж аваарай. Даваачийг баатар, Амарсанааг дайсан мэт туйлширч бүү савлаарай. Дээдсийн явдлыг бид шүүхгүй, тэдний алдааг л давтахгүй байхад түүхээ мэдэхийн учир оршино.
Зураг: Зүүнгарын баатар эрс
Ochir-Erdene Battogtokh-ны бүтээл
Ш.Баатар -
ОРОСУУДАД ЯЛАХЫГ ЗААСАН!! БИД ЧИНГИС ХААНД БҮХ ТАЛААРАА ҮҮРД ӨРТЭЙ!! ЧИНГИС ХААН БОЛ ЕВРАЗИЙН ЭХ ГАЗРЫН ОЮУНЫ ТЭНХЛЭГ МӨН.
– Чингис хаан Еврази хийгээд евроазийн үзэл номлолын үндсэн гол бие төлөөлөгч. Түүний өв үлдэц нэг ёсондоо тив дэлхийг хамарсан гэрээслэл, эх газарын оюуны тэнхлэг мөн. Түүний эзэнт гүрэн нь хуучин ертөнцийн орон зайн , цоо шинэ улс төрийн байгууллагын үндэс суурь болсон.Оросууд бид Чингис хааны нөмөр нөөлгөн доор амьдарч байна. Ийнхүү Чингис хааны амьдралын 72 жил нь Евразийн парадигмыг илэрхийлдэг бөгөөд энэ нь гэгээн удирдагчийн үзэл санааг шингээн нэгтгэсэн дэлхийн оюуны газрын зураг хуанли юм.
Оросууд бид Чингис хааны агуу сүүдэр дор амьдарч байна. Тэр бидэнд зүүнээс буулга авчирсан төдийгүй барууны буулганаас биднийг чөлөөлсөн. Чингис хаан биднийг өөрийн эрхшээлдээ хавтгайруулан давтсан ч бидний мах цусанд тэмцэж, ялахыг зааж сургасан юм. “Тэрээр анх удаа манай Оросын эх газрын засаг захиргааны машиныг төмөр гараар зохион бүтээгээд зогсохгүй олон зууны турш хэрэглэж ирсэн Оросын төрийн аппаратын эх үндсийг бидэнд хүлээлгэн өгсөн юм. ” Оросууд бид Татар, Түрэг, Монголчуудтай эн зэрэгцэхүйц Чингис хааны хүүхдүүд. Гэхдээ тэд юуны түрүүнд цусыг өвлөж авбал бид ариун дагшин хөрсний өргөнөөр үржсэн сүнсийг өвлөн авна.Чингис хаанаас өмнөх оросууд, Чингис хаанаас хойшхи оросууд хоёр өөр ард түмэн, хоёр өөр үзэл бодол, хоёр үндэстэн, хоёр номлол.Чингис хааны өмнөх Оросууд – Византи ба Европын захын хэсэг.Чингис хааны дараах Оросууд бол Дэлхийн эзэнт гүрний түшиц газар, шинэ Византи, сүүлчийн Ром, дэлхийн хувь заяаны төлөөх геополитикийн тулалдааны үнэмлэхүй төв юм.Бид Чингис хаанд бүх талаараа үүрд өртэй.Евразийство | Александр Дугин | Чингис-хан и монголосфера |
Александр Дугин -
НАГРАНЗ БӨӨГИЙН ӨӨР НЭГЭН ТҮҮХ
Тэрхүү уулзалтын тухайд
“Цоохор” Ядмааг бөөгийнд ороход Награнз бөө түүнд “май цай” гээд аягатай юм бариулжээ. Ядмаа өнөөх аягатайг нь аваад хартал Ядмаагийн өөрийнх нь
малгайтайгаа толгой нь байсан гэх бөгөөд хоёр нүдийг нь ухчихсан байсан гэдэг. Үүнээс айж цочирдсон “цоохор” Ядмаа бөөд rap хүрээгүйгээр үл барам шууд туслахуудаа аваад ирсэн замаараа тийнхүү арилсан гэнэ.
Энэ явдлын дараахан Награнз бөө Тэсийн нутгаас ор сураггүй алга болж, Хөвсгөлийн хойд талын сумдаар хэрэн хэсэх болжээ. Харин хожим мөнөөх “цоохор” Ядмаа нь галзуурч. солиорон нас барсан гэдэг. -
ДОЛОО. БОЛД ЗАЙРАНГИЙХААР ОРЛОО.
Тус сумын хүн амын 42.9% нь сумын төвд амьдардаг. Хүн амын 53.4 % залуу болон дунд насны иргэд 40.6% хүүхэд, 6% өндөр настан байна.
Бид өндөр настан буурлуудын ээлжит уулзалтад оролцсон билээ. Энэ завшаантай агшиныг тохиолдуулан өвгөд буурлуудтай Мөнх тэнгэрийн шүтлэгийн талаар санал бодлоо илэрхийлж, халуун дотно яриа өрнүүлсэн билээ. Сумын өмнөх төгөлд настан буурлууд цугларсан байлаа.
Сумын хамгийн өндөр настан 94 настай ….., сумынхаа бараг бүх хүүхдийг эх барьж авсан эмч …..нөрт МБНЭ-ийн Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медаль, дурсгалын зүйл гардуулсан билээ. Одоо хаана ч мөнх тэнгэрийн шүтлэгээ эрхэмлэн дээдэлдэг дэмжигчид олон болжээ.
Дараа нь сумын төвд байрлах дархадын цагаан адууны хөшөөний дэргэд сумынхаа, адууныхаа, бөө нарын тухай сэтгэлд хоногшсон сайхан дурсамжийг ярилцсан билээ.
Сумын байгаль орчны хамгаалагч хамт олны бүтээсэн байгалийн музейгээр оров. Сум орон нутгаас олдсон ан амьтан, ургамал, эд зүйлсээр сайхан үзэсгэлэн байгуулжээ. Тэнд гурван бамбарууш олж ирсэн бөгөөд ойрын өдрүүдэд байгальд нь тавих ажиллагаа болох ажээ.
Энэ удаа бид өмнө нь уулзаж байсан Монгол бөөгийн удган Маам, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Болд нартай уулзаж ярилцсан билээ. Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Болдын онгодын өргөөнд зочилж, хуяглан бөөлөх кино зураглал авахаар болсон билээ.
Харанхуй бүрий болж байхад Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Болдын онгодын өргөөнд заларч, хуяглан бөөлөх зураг авах бэлтгэлээ хийв.
Нэртэй зайран маань тамлага дуудлагаа дуудан бөөлөлтөө эхлэв. Монгол бөөгийн маань уламжлалыг зөв зохистой авч яваа улаач нарын нэг маань зон олондоо зориулж бөөлөлтөө хийлээ.