Author: admin_shaman

  • “Бошгыг халах Залуучуудын эвлэл” (Монголын Залуучуудын Xолбоо)-ийг анх үүсгэн байгуулагчдын нэг, МАХН-ын болон Залуучуудын Эвлэлийн Төв Xорооны гишүүн В.Баваасан

     

    …Хийрхсэн залуус Хувьсгалын эхэн үед бөөн зөрчил үүсгэсэн юм. Эхлээд “бүх нийтийн хувьсгалчирхаг” өвчин тусчээ. Хуучин дарлаж байсан феодалын ёсыг устгаж, ардын эрхт ёсыг тогтоосон учраас одоо ард хүн, ялангуяа нам, эвлэлийн гишүүд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болно гэж олон хүн үзэх болов. Ингээд дүвчигнэж гарчээ. Гэзэг үс хяргах, нударга тайрахаас эхлээд хүн баривчлах, зодох хүртэлх тун олон тэнэг зүйл хийжээ. Үүнийг “Өглөө” кинонд тов тодорхой харуулсан. Харин кинонд гардаг шиг ганц Бодоо биш, тун олон хувьсгалч тэгдэг байсан. Түүнээс гадна Хятадаас Жан Зо лин дайрах гэж байна гэсэн цуурхал их гарч, түүний довтолгооноос хамгаалах цэргийн бэлтгэл хийдэг байв. Наад зах нь эвлэлийн гишүүд “хөл гарын” (жагсаалын) сургууль тогтмол хийдэг байсан. Зарим дарга нарт нь гар буу хүртэл тараадаг байжээ. Тэр үед үсээ тайрч, халимаг тавьсан, нударгагүй дээл өмсөж, шөвгөр хар (хромон гутлыг монголчууд тэгж хэлдэг байсан-Х.Д.Г. ) жийж, ташаандаа гар буутай, энгэртээ эвлэлийн тэмдэгтэй, бас КИМ-ийн тэмдэгтэй (Дэлхийн Залуучуудын Интернационалын товчилсон нэр-Х.Д.Г.) залуу хүн бол одоогийнхоор бол Харвард буюу Баруунд төгссөн хүнээс дутахааргүй мундаг хүн байсан юм. Хэрэв тэр нөхөр бичиг үсэгтэй бол шууд дарга, мөн КУТВ (Дорно Дахины Коммунист Их Сургууль) төгссөн бол шууд л нам, төрийн удирдах албанд очдог байв. Хэт хувьсгалчирхах явдал ихээхэн газар авсан учир Цэргийн Яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар тэсэхээ байгаад ухуулах бичиг гарган: “Ардын эрхт хэмжээт цаазат ёсыг эндүүрэн ухаж, ёс суртлыг зоргоор гээгдүүлэн балмадлан түрэмгийлж явагчдад бүрэн учрыг тайлбарлан ухуулсан бичиг” хүртэл гаргаж, түүнийгээ 1922 оны 3 дугаар сард Ардын Засгийн Газрын тогтоол болгон гаргасан байна. (Улсын Түүхийн Төв архив. Д.Сүхбаатарын фонд. 2 дугаар бүлэг.) Ингээд үзэхээр байдал тун хэцүү байсан бололтой. Яг одооны Монгол Улс шиг эрх чөлөөгөө эдлэх нэрээр дураараа дургиж байж…
    …Үүнээс гадна Д.Нацагдорж Эвлэлийн гишүүн байж, ямар нэг албан тушаалтай байсан нь мэдэгддэг юм. Учир нь Д.Нацагдорж, В.Баваасан хоёрыг эвлэлийн гишүүдийн “хөл гарын сургууль”-д оролцсонгүй гэж шүүмжилсэн баримт архивт байсантай би тааралдаж байсан юм. Д.Нацагдорж нь их “зальтай” эвлэлийн үүртээ “-их ажилтай тул чөлөө өгнө үү” гэхчлэн бичиг өгч аргалаад байжээ. Харин Засгийн Газрын нарийн бичгийн дарга, Нам, Эвлэлийн Төв хорооны гишүүн В.Баваасан болохоор “-нам төрийн их ажилтай” гэчихээд эвлэлдээ томроод загначихаад яваад байж. Энэ нь хожим түүний амь насанд хүрсэн бөгөөд 1924 онд С.Данзантай хамт буудуулсан билээ…
    …Тэр үед нам эвлэлийн хооронд онцын ялгаа байсангүй. Сүүлдээ эвлэл нь намтайгаа эн зэрэгцэж, түүний үйл ажиллагаанд шууд хутгалдан оролцох болов…
    …Эвлэлийн гишүүд намын Их Хурлын гадаа жагсаал хийх, хурал дотор орж ирэх, буутайгаа хуралд суух, мэдэгдэл гаргах, дуудахад нь ирэхгүй байх, сүрдүүлэх зэргээр намаа дарамталсан жишээ тэнд асар олон буй. Энэ нь тэр үеийн нам төрийн зөрчил, будлиант байдлыг тод харуулдаг. Ингээд намын ажилд хэт оролцсон, бас “эсэргүү нартай” нийлсний учир МХЗЭ-ийн Төв Хорооны гишүүн В.Баваасан Солийн Данзангийн хамт цаазлуулж, МХЗЭ-ийн Төв Хорооны дарга С.Буяннэмэх баривчлагдсан юм. Бас эвлэлээс нэлээд олон хүн хэлмэгдсэн. Үүний дараа ухаан орж, нам эвлэлийн харьцааны асуудлыг анхаарч эхэлсэн юм…
    Босоо Хөх Монгол Хүн

  • МЭНД БӨӨГИЙН УВДИС

    Тэгэхээр нь нөгөө хүн хөөрхий муу Мэнд гуайг шүүж байна. Авгайд нь очиж хэлье байз гэж бодоод Мэнд гуайнд очтол тэрээр зөв зүгээр сууж байна гэнэ. Тэгэхээр нь нөгөө хүн сая миний үзэж сонссон хий зүйл байсан юм байх даа гэж бодон Мэнд гуайд сая би таныг хүрээний хашаанд шүүгдэнэ зодуулж байна гэж харсан гэтэл та гэртэй байж байдаг ямар учиртай юм болоод байна гэж асуутал
    Тэд намайг гээд ямаан дахыг минь нүдэж байгаан “За байз отог дээрээ нэг очдог юм уу, тэд миний муу ямаан дахыг минь аваад явчихсан юм. Тэгэж зодож байгаад аягүйдвэл муу дахыг минь ураад хаячих байх” гэсэн гэдэг.

  • ЗУРГАА. УЛААН УУЛ СУМЫНХАН

    Улаан-Уул сум нь баруун, баруун хойд талаараа Баянзүрх сум, ОХУ-н Тува улстай, зүйн хойд талаараа Цагаан нуур сум, зүүн зүүн өмнөд талаараа Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ сум, өмнөд талаараа Арбулаг сумтай хил залган оршдог.
    Сумын хэмжээнд нийт 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Сумын хэмжээгээр нийт 116679 мянган мал тоологдсоноос тэмээ 156, адуу 7576, үхэр19737, хонь 46644, ямаа 42566 бөгөөд нийт 578 өрх хөдөөгийн багт мал маллан амьдарч байна.
    Сумын газар нутаг дээгүүр Цагааннуур Ренчинлхүмбэ сумуудыг холбосон шороон замтай. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын Засаг даргын Тамгын газар, Сум дундын эмнэлэг,Соёлын төв тус бүрнээ нам даралтын зуухаар халдаг. Харин 12 жилийн ахлах сургууль, Хүүхдийн цэцэрлэг ердийн зуухаар халдаг. Айл өрх бүр амины байшин ,гэр сууцанд амьдардаг. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 32 бүлэгт 850 хүүхэд өдрөөр суралцдаг.
    Эрүүл мэндийн төв нь 17 ортой, 4 их эмч, 18 дунд мэргэжилтэн нийт 37 ажиллагсадтай. 250 суудалтай Соёлын төвийн барилга нь урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн арга хэмжээ явагддаг. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
    Биднийг очих үед сумын хоршоолол, аж ахйн нэгжүүд хийж байгаа бүтээгдэхгүүний үзэсгэлэн худалдаа гаргаж байгаатай таарч билээ. Мөн сумын хэмжээнд хэрэгжүүлж байгаа төёлийн талаар танилцуулга хийхтэй таарч билээ. Бид аян замын олзтой л яваа юм байна.

    djmedia:555
  • ТАВ. ӨЛИЙН ДАВАА БА АРВАН ГУРВАН ОВОО.

     

    Өлийн даваа, овоондоо өргөл өргөн мөргөлөө. Аян замын босго болсон энэ даваагаар цөөнгүй явжээ. Хөвсгөлийн хойд нутаг, ОХУ-ын Буриад монголын хамгийн өмнө хэсэг Саяаны уулыг эмжсэн их нутгаар аялсан минь сэтгэлд бууна. “Монголын Нууц товчоо”-нд өгүүлсэн нэр ус тэрчигтээ хадгалагдан үлдсэн байдаг. Ямар онгон дагшин сайхан нутаг билээ.

    Халхын Автай сайн ханы хүү Цэнгүүн баатар хунтайжын 500 жилийн өмнө босгосон их овооны хоёр талаар дархадын бөө нар 12 овоо бүтээсэн нь өдгөө Дархадын 13 овоо гэх болжээ.
    Эдүгээ өвөрмонголд Автай хаанд зориулж, хэд хэдэн их хөшөө босгосон нь нэгийг өгүүлнэ. Өлийн халзан даваан дээр бас нэг сонирхол татахуйц зүйл байгаа нь “Таныг их Монголын эцэг өвгөдийн алтан бууц Эргүнэ кун угтаж байна” гэсэн Монголчуудын гарал үүсэлтэй холбоотой ганц домог, Эргүнэ кун бол Шишгэдийн хотгор, түүний эх Хөх эрэг, Гун гол мөн хэмээн баталсан дурсгалын самбар юм. Энэ самбарт МЭ 560-аад онд хожуу Түрэгийн үед монгол угсааны нохос, хиян хоёр аймаг одоогийн Ховд аймгийн Баатар хайрханы орчимд түрэгүүдэд цохигдон зугтаж , Алтай Хангайн нурууг орхин явсаар Шишгэдийн хотгор руу ордог ганцхан жим Өлийн даваагаар даван бууж нутагласан хэмээгээд яагаад Эргүнэ кун мөн болох тухай 3 нотолгоо бичжээ.
    1207 онд их хааны ууган хүү Зүчи ойн иргэд, хиргис, хорь түмэдийг дагуулахдаа энэ л даваагаар давж явж, бас 1757 онд шадар ван Чингүнжав манж нарт шахагдан ухарч, Өлийн даваанд ирээд, өөрийн цэргүүдээ тарааж, зуугаадхан хүн дагуулан Оросыг зорьсон түүхтэй билээ. Өлийн давааг тонгойход л Дархадын цэнхэр хотгор, Хорьдол сарьдагийн уулсын бишрэм үзэмж мэдрэгдэнэ. Даваанаас бууж, бэлд нь хүрэлгүй л өвөл зундаа гялалзаж байдаг Мөнх мөс угтана. Тэгээд Гун гол, сумын төв. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум нь дархад ястан голцуу суурьшсан Улаанбаатар хотоос 950 орчим км алсад орших Дархад, Шишгэдийн хотгорийн гурван сумын нэг. Сумын төвөөс Хорьдол сарьдаг налайж, хойморт Саяаны уулс дүнхийнэ.

     

  • ДӨРӨВ. ЭРДЭНЭХАЙРХАНЫ ХАВРЫН ТАХИЛГА

    Дэлхий дээр 50, 100 градусын огтлолцол таарсан 4 цэг байдгийн 2 нь Атлантын далайд таардаг бол нөгөө 2 цэг нь хуурай газарт буюу Канадын нутагт хурдны зам дээр таардаг бол 4 дэх нь Монгол оронд, тэр дундаа Хөвсгөлийн нутагт давхацдаг байна. Энэхүү огтлолцол Мөрөн хотоос 30 км зайтай бөгөөд Алаг-Эрдэнэ сумын нутагт Эрхэл нуураас хойш байрладаг. Дэлхий дээрх бусад огтлолцол цэгүүд дээр хүн саатах боломжгүй бөгөөд Монголын нутаг дахь цэг дээр хүмүүс ирж үзэх боломжтой, тэр цэг дээр зогсох боломжтой гэдгээрээ давуу талтай.
    Иргэд Хөвсгөл нуур руу явах замд дайрах боломжтойгоос гадна зориуд энэ цэгт зорьж очдог хүмүүс их болжээ. Шинэ өглөөний нар харах, Цагаан сарын шинийн нэгний өглөөний нар харахаар зорин очигсод ихсэж энерги авч хийморь сүлдээ сэргээдэг байна. Монголчууд бид эртнээс нааш байгаль дэлхийгээсээ энерги авч “ямар хийморьтой хүн бэ, ямар одтой хүн бэ” гэхчилэн ярилцаж ирсэн ард түмэн билээ. Аливаа хүн хэрэгтэй энергийнхээ 20-25%-ийг хоол унднаасаа үлдсэн хэсгийг нойр, газар ус, сансар огторгуй, гал, салхинаас авдаг байна.
    Дэлхий дээр 50, 100 градусын огтлолцол дээр Эрдэнэхайрхан уул оршдог. Монголчууд энэ чанарыг эрт дээр үеээс мэдэрч энэ хайрханыг тахиж, шүтэж ирсэн байдаг. Эрдэнэхайрханыг тойрон үе удмаараа амьдарч ирсэн нутгийн олны төлөөлөлийн нэг нь Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар билээ. Тэрээр энэ удаа Хайрханы хаврын өргөлөө өргөхөөр ирсэн байлаа.
    Түүний хаврын тахилгад түүний багш, Хөвсгөлийн алдарт Цэгмэд удганы хүү, Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар оролцсон билээ.
    Тахилгын дараа Эрдэнэхайрханы жижигхэн агуйд орж, түүхийн мөчлөгөө дурсан ярилцаж билээ. Маргаашийн холын аяндаа бэлтгэж багийн хуралдааны танхимд хоноглож, аян замын сониноо ярилцсаар унтаж амрав.

    djmedia:554
  • ГУРАВ. МӨРӨН ХОТ ДАХЬ УУЛЗАЛТУУД

     

    Хөвсгөл аймаг монгол бөөгийн түүхэн онцгүй үүрэг гүйцэтгэдэг аймаг. Энэ талаар эртнээс алдартай нутаг. Аялал жуулчлалын хөгжүүлэх тухай их ярьдагч гол брендийн нэг болсон бөө мөргөлд нэг их ач холбогдол өгдөггүй.
    Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэржавхлантай хэдхэн хором уулзав. Сүүлийн 30 жил аймаг удирдаж яваа олон л даргатай уулзаж байсан. Уймраадуу, бухимдуу нэгэнтэй уулзаад өнгөрөв. Ийм хүитэй дахиж уулзаж цаг үрэх дэмий байдгийг амьдралын туршлага хэлээд байдаг юм. Ийм үед ажлаа мэддэг хүнтэй уулзах нь зөв байдаг. Сошиалаар дүүрэн Аймгийн засаг даргын цар тахлын үед тогтоол зөрчиж, тавилга, автомашин, наадмын талбай зэрэг үргүй зардал гаргасан тухай мэдээлэл байх юм.
    Аймгийн засаг даргын хэлтсийн даргатай уулзсан нь цагаа олсон ажил болж санал бодлоо өргөн хэмжээтэй ёолилцож чадлаа. Угтаа бол бид төрийн ажилд чимх ч атугаа тус болохыг эрмэлзэж байгаа хэрэг юм.

    Нутаг дэвсгэрийн хэмжээ 103 мянган хавтгай дөрвөлжин километр. Монгол улсын хэмжээнд хүн амын болон малын тооллогын дүнгээр улсад тэргүүлжээ. Засаг захиргааны хувьд 23 сум, 1 тосгонтой.

    Мөрөн хот нь төвийн бүсийг өрнөд бүстэй холбох авто замын зангилаа, худалдаа эдийн засгийн томоохон хот юм. Хөвсгөл аймгийн нийт хүн амын 76.9 хувийг халх, 13.7 хувийг дархад, 5.2 хувийг хотгойд ястан эзэлдэг. Мөн цөөн тооны буриад, дөрвөд, урианхай, цаатан, өөлд иргэд амьдардаг олон ястны өлгий нутаг юм.

    CNN телевизээс сэтгэлээ сэргээж, алжаал тайлах сайхан байгальтай дэлхийн шилдэг 10 газрыг нэрлэсэн бөгөөд үүнд Монголын бөө удганчуудын өлгий нутаг Хөвсгөл аймгийг багтаажээ
    Aймгийн нийт нутгийн 35.4 хувийг ойн бүс эзэлнэ. Ойн бүсэд хар модноос гадна гацуур, хуш, нарс, улиас зэрэг навчит ба шилмүүст мод ургана. Хөвсгөл аймаг байгалийн баялаг, эрдэнэсийн сангаар нэн арвин, үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой судалгаа хийгдсэн олон сая тонн нөөцтэй фосфорит, нүүрс, бал чулуу, алт, төмрийн хүдэр, шохойн чулуу, гантиг, боржин чулуун ордууд байхын зэрэгцээ хөнгөн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой баялагууд бий. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын “Даян дээрх” зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад байгалийн гайхамшигтай үзмэрүүд юм.

    Тус аймгийн нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин сууж амьдарч байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой. Тухайлбал, Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн буган хөшөө, хиргисүүр, Загзуугийн амны шороон хэрэм, Мөнх хааны ордны туурь, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутагт орших хүн чулуун хөшөө, Мөнх хааны болон Кульбилгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүхийн дурсгалт зүйлс олон бий.

    djmedia:553
  • ХОЁР. БУЛГАНД УЧИРСАН БАГШ ШАВЬ ХОЁР.

    Яагаад ч Булган хот хөгжил нь зогсчихсон юм шиг санагддаг билээ. Бага байхдаа анх ирж байсныг бодвол хэдэн барилга нэмэгдсэн харагддаг. Бараг тавиад жилийн өмнөх анх ирж байсан хэрэг Ийм сум маш олон байна. Цахилгаантай болсон, Захиргаа, сургууль, эмнэлэгийн барилга шинээр баригдсан. Иргэд ахуйгаа сайжруулах гэж барьсан байшин байна аа. Тэгээд бүтээн байгуулалт хязгаарлагдана. Харин хувь хүний зүтгэлээр боссон олон бүтээн байгуулалт бий.
    Булганы хойд нутгаар явахад бэлэн болсон Боомт, шороон засмал зам бэлэн болчихсон байж билээ. Нэгэн газар монголдоо байхгүй саун, зочид буудалтай таарч байсан. Бас монголдоо томоохонд орох уурхай, цогцолбортой танилцаж байлаа.
    Булган хотоос хөдлөөд нэг их удалгүй Өлзийхутагийнд энэ жилдээ хоёрдахаа зочиллоо. Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар, өөрийн гарын шавь нарын нэг Монгол бөөгийн тэргүүн зайран Өлзийхутагтай уулзалдав. Сүүлийн хэдэн жил уулзалдаагүй багш шавь хоёрт ярилцах зүйл их байлаа. Өлзийхутаг бол маш хөдөлмөрч хүн, дээр нь олон зүйлээр хойч үедээ үлгэрлэл, манлайлал, улаач хүний хүнд сорилтыг туулсан “баатарлаг тэмцэгч” билээ.
    Бид цааш хөдлөөд Уньт багийн рашааны сувилалын амралтад ирж хоносон билээ. Өглөө эрт аяны хөдөлгөөнөө эхэллээ. Тун ч удалгүй Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дэргэдүүр өнгөрлөө. Ардын Хатанбаатар Магсаржав нь тус сумын Өвөр цагаан бургас хэмээх газар төрсөн билээ. Орчин цагийн цэргийн жанжинуудын нэг. Магсаржавын өвөг дээдэс голдуу цэргийн гавъяаны гүн цолтой хүмүүс байсан бөгөөд Магсаржав нь 7 дахь үеийн хүн байжээ. 1912 онд Баруун хязгаарыг төвшитгөх сайдаар томилогдон Ховдыг дайран эзэлж, манж хятадуудыг буулган авчээ. Магсаржавын гавъяаг Богд хаант Монгол улсын Засгийн газраас үнэлж үе улиран залгамжлах Хатанбаатар цол олгожээ. 1914 онд зүүн хязгаарт Бавуужавын довтолгоог дарах, Цагаан Оросын үлдэгдлийг дарах зэрэг цэрэг дайны үйл ажиллагаанд оролцжээ. 1919 онд Монголын автономитыг устгаж Хүрээнд орж ирсэн хятадууд 1920 оны дундуур Магсаржавыг Хүрээний нууц бүлгэмүүдтэй холбоотой хэмээн баривчилж шоронд хорьжээ. 1921 оны 2 дугаар сард Барон Унгерн Хүрээг эзлэн авахдаа Магсаржавыг суллаж, Богд хааны түр сэргэсэн Засгийн газарт Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгүүлжээ. 1921 оны 7 дугаар сард Улиастайд байрласан цагаантны удирдагч Вандановыг устгажээ. Тэрбээр цааш үргэлжлүүлэн баруун аймгуудад Ховд, Улаангом, Толбо нуур, Гурванцэнхэрийн сав газруудаар бүгэж байсан цагаантны цэргийн хүчнүүдийг даржээ. Магсаржав Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйх үйл хэрэгт идэвхтэй оролцож, 1922 онд цэргийн яамны сайдаар томилогдож, Зөвлөлт Орос Улсын Засгийн газраас Байлдааны гавъяаны Улаан тугийн одон, 1924 онд Ардын Засгийн газраас “Ардын” хэмээх цолыг тус тус олгожээ. 1924 онд МАХН-ын Төв Хорооны гишүүнээр сонгогдсон ба Москва хотод албан ёсоор айлчилж байжээ.
    Магсаржав нь Чингис хааны удмын сурвалжит цэргийн жанжин бөгөөд XX зуунд хүний зүрхээр туг тахисан сүүлчийн монгол жанжин юм. Алдар гавъяаг мөнхжүүлэх зорилгоор Булган аймгийн төвд Дуулгат бунханыг байгуулж шарилыг нь шилжүүлэн бунхалжээ. Нутгийн ард түмэн Магсаржавыг шулуун шударга зантай, ажилсаг хичээнгүй, олон үггүй төлөв төвшин, эрэмгий зоригтой, морины ба бөхийн цолыг сайхан дууддаг, дуунд авъяастай байсан хэмээн ярилцдаг байжээ.

    djmedia:552
  • НУТГИЙН МИНЬ ХОЙМОРЬ БОЛСОН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД НЭГ. ЛҮН СУМ.

    Аяны өглөө тэнгэр цэлмэг сайхан байлаа. Сүүлийн хэдэн хоног бөгчим халуун хотын хүмүүс зуны ид халууныг сануулж байлаа. Хүмүүс зуны халуун үед өмсдөг хувцсандаа орсон байсан. Аяны зам энэ удаа нийслэлээс Лүн сумын чиглэлд хөдлөв. Тал ногоон туяа татаж өвс соёлж бүйг илтгэнэ.
    Манайханы байнга ирж мод тарьдаг байсан аж ахуй руу замын хажууд харагдав. Бид Лүн суманд иржээ. Лүн сумаар өнгөрөх бүрдээ ардын хувьсгалтай нас зацуу, Д.Төмөр-Очирын тухай бодол сэтгэлд цухалзана. Тэрээр энэ сумын жирийн малчны хүүхэд, Аж үйлдвэрийн комбинатын ноосны дагалдан пүүлэгчээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1938-1941 онд Орос Улсад Дорно Дахины Дээд Сургууль төгсөж, 1945-1950 онд Ломоносовын нэрэмжит Москва хотын Улсын их сургуулийн философийн ангид суралцаж манай улсаас анх удаа философич мэргэжил эзэмшсэн бөгөөд 1953 онд ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны Академид философийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан анхны философийн ухааны эрдэмтэн хүн юм. 1954 онд МАХН-ын Төв Хорооны тогтоолоор Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Тэргүүлэгч есөн гишүүний нэгээр, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн анхны есөн академичийн нэг болж сонгогдсон юм.
    1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой тэмдэглэх ажлыг хөөцөлдөн зохион байгуулсан нь үндсэрхэх үзэлтэн хэмээн буруутгагдахад хүрч элдвэр хэлэгдэн хэлмэгдэж 1985 онд зэрлэгээр алагдсан бөгөөд 1990 онд цагааджээ. Тэр нэгэн үеийн эх оронч сэхээтнүүдийн нэг байсан.
    Лүнгийн Туул голын гүүр гараад төв замаас эгц хойш эргэн Лүнгээс Баяннуурын замруу орлоо. Өгссөөр даваа даваад уруудан Сайханаагийн хэмээх малчин залуугынхаар орж үдийн хоол идлээ. Өнөө цагийн хот орчмын малчин айлын сонгодог жишээ бол энэхүү малчин айл билээ. Хот газрын хэрэгцээ бүрэн хангагдсан. Нарны туягаар цэнэглэгддэг цахилгаан эх үүсвэрээр гэрэл, хөргөгч, телевизэрээ бүрэн хангасан байна.
    Дашинчилэн сум
    Энэ чиглэлийн замын түүхийг сайн санаж байна. УИХ-ын дарга Энэбиш энэ замыг тавих санаачлагыг гаргаж байсан билээ. Тэгээд энэ зам Лүнгээс Баяннуур, Дашинчилан чиглэлийн зам тавигдсан түүхтэй. Булган, цаашлаад Хөвсгөл явахад энэ зам нилээд датуу юм.
    Дашинчилан суманд Төр нийгмийн зүтгэлтэн Сономын Удвал 1921 онд төрсөн Д.Төмөр-Очиртай нас чацуу нэгэн байжээ. Москва хотод Дорно дахины судлалын дээд сургууль, ЗХУКН дээд сургууль төгссөн. 1937 оноос уран бүтээлээ эхэлж Хатанбаатар Магсаржав буюу Баатар Вангийн дүрийг харуулсан роман “Их хувь заяа” бүтэээлээрээ 1978 онд Төрийн шагнал хүртсэн.
    Удвал гуай 1932 оноос Өмнөговь аймгийн яам, цэргийн хэлтэс, намын хооронд бичээч, 1937 онд Улаанбаатарт багшийн сургуульд ирээд, 1937 онд Эвлэлийн байгууллагын даалгавраар Дотоод яамны гал командад бичээчээр, Москвад сургууль төгсөж ирээд Өмнөговь аймагт сонины эрхлэгчээр томилогдон ажиллажээ. Самбуу гуйн адил төрийн ажлаа Өмнөговь аймагаас эхэлсэн байдаг. тай холбоотой юм.
    Удвал гуай бол Намын төв хэвлэлүүдийн эрхлэгч, Намын Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгч буюу Монголын эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгч, Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга, Монголын Зохиолчдын Хорооны даргаар ажиллахдаа 1962 оноос Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны даргаар мөн хавсран ажиллаж ирсэн Монголын нийгэм төрийн нэрт зүтгэлтэн билээ. Нэгэн цаг үеийн ихэр боловч өвөрмөц хоёр хувь заяа ажгуу. Хаврын бүгчим халуун машины хурданд сэрүү татна.

    djmedia:551
  • МБНЭ-ИЙН 9 ЖИЛД ЗОРИУЛАН БАРИМТАД КИНОНЫ БУЛАН НЭЭЖ БАЙНА.

     

    Одоогоос 9 жилийн өмнө монголд нэгэн үйл ажиллагаа эхэлсэн нь МБНЭ байгуулах эхлэл байлаа. Монгол бөөгийн төлөө өөрийн амьдралаа зориулсан олон сайхан улаач нар цуглаж үзэл бодол ухаан санаагаа уралдуулж байлаа.

    Бөө мөргөл эрчимтэй өрнөн хөгжиж, бөөтэй холбоотой олон асуудал хуримтлагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн үг “бөөгийн үйл ажиллагааг” зогсоох тухай мэдэгдэл байв. Энэ мэдэгдэл олон улаач нарын дотор “гал” мэт дүрэлзэн асч нийгэмд түгсэн юм. Тэр үед бөөгийн олон байгууллагууд нэгдэн ажиллах нөхцөл бий болж байгааг анзаарч байлаа. Тэр цаг үед болсон олон уулзалтын нэг нь дүрсэнд үлджээ. Цаг хугацаа түүхийн шалгуур, сорил байдаг.

    Тэр үед бөөгийн цөөхөн байгууллага байсан. Гол тулгуур нь бөөгийн “Голомт” төв байлаа. Түүнээс жишээ авч, олон арван бөөгийн байгууллага бий болж бүртгүүлсэн байлаа. Гэрчилгээ аваад, тамга өвөртөлчихвөл болчих мэт боддог үе ард хоцорч байна. Бодит ажиллагааа явуулахгүй бол бөөгийн байгууллага гэж нэрлэхийн хэрэг юу билээ. Одоо олон улаач нар бөөгийн байгууллагын мөн чанарыг анзаарч байгаа байх. Нөгөө талдаа хүчтэй өрсөлдөгч Будда, Иссусын шашины үйл ажиллагааг мэдэрсэн болов уу. Байгууллага гэдэг сошиал ажиллуулж, кино хийхийн нэр биш, энэ бол зөвхөн хийх ажлуудын нэг хэлбэр нь юм.
    Байгууллагын үйл ажиллагаа гэдэг бол иж бүрэн цогц ажиллагааг хэлнэ. Бөөгийн төлөө өөрсдийгөө зольсон ахмад үеээ дурсахад сайхан байна.

     

  • БНТУ-ЫН ЭЛЧИН САЙД ЗАФЕР АТЕШ, МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

     

    Элчин сайд Зафер Атеш, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж ярилцлагын явцад Монгол Үндэсний Тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн онцлогын талаар харилцан сонирхон ярилцлаа. Монгол улсад ирж буй Элчин сайдууд Монголын тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн талаар өргөн мэдлэгтэй байгаад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан талархал илэрхийлж байлаа.
    Хамтран ажиллаж уулзаж байхаар тохирлоо. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешд
    Монголын үндэсний баяр сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлж, МБНЭ-д зочилохыг урилаа. Урилгыг талархан хүлээн авлаа. Уулзалтад МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Анхмаа оролцлоо.

     

    djmedia:550