Author: admin_shaman

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН ХОРИН ДОЛДУГААР ХУРАЛДААН

    Үүнд:

    Нэг. МБНЭ-ийн 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Захирамжийн биелэлтийг хангах ажлуудын хүрээнд:
    1. МБНЭ-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал боловсруулах ажлын хэсгийг явц
    Д.Одонхүү МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч

    2. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын Тамгын газартай харилцах Ажлын хэсгийн тухай
    Д.Жаргалсайхан МБНЭ-ийн Ерөнхийлөгч

    3. Нэгдсэн цугларалт, сургалт зохион байгуулсан дүн.
    Д.Дарьчулуун Удирдах зөвлөлийн гишүүн

    4. Бурхан халдуны тахилга, судалгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн явц.
    Бэгзжав-Удирдах Зөвлөлийн гишүүн

    5. АНУ, ОХУ, БНАСАУ, Франц Улс, БНХАУ-д томилолтоор ажиллах бэлтгэл хангах ажлын хэсэг:
    Д.Жаргалсайхан МБНЭ-ийн Ерөнхийлөгч

    6. Монгол төрийн хэмжээнд Бөөг шүтэж эхэлсэний 2223 жил, Бөөгийн байгууллага үүссэний 20 жил, Бөө нар нэгдсэний 3 жилийн ойн арга хэмжээнд зориулсан Эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл хангах ажлын хэсэг:
    Д.Одонхүү МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч

    7. Ноён уулын тахилга тахилга хариуцсан ажлын хэсэг:
    1. П.Зоригтбаатар-Удирдах Зөвлөлийн гишүүн

    8. Баян-Өлгий аймагт Арван гурван алтай, Атаа таван тэнгэр, “Цаст хайрхан”-ы нэгдсэн тахилга харицсан ажлын хэсэг:
    П.Батжаргал Бөөгийн Зөвлөлийн гишүүн,

    9. Нарны нэгдсэн залбирал, Монгол бөөгийн байгууллагуудын сурталчилах өдөрлөгийг зохион байгуулах ажлын хэсэг:
    Д.Энхжаргал-МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч

    10. Говийн нэгдсэн их тахилга хариуцсан ажлын хэсэг
    Д.Батчулуун МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч

    11. Туул голын тахилга, тайлга хариуцсан ажлын хэсэг:
    Д.Батчулуун МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч

    12. Монгол үндэстэн баатруудын цогцолборт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг:
    Д.Жаргалсайхан МБНЭ-ийн Ерөнхийлөгч

    13. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд Дундговь, Өмнөговь аймагт ажилласан дүн
    Д.Жаргалсайхан МБНЭ-ийн Ерөнхийлөгч

    14. МБНЭ-ийн сайтыг мэдээллээр тасралтгүй хангах, түүнд Мөнх тэнгэр шүтлэгтэнгүүдийн оролцоог эрчимжүүлэх зорилгоор гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Захирамж, “Мэдээлэлээр хангах тухай” шийдвэрийн хэрэгжилт

    15. 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ШИЙДВЭР-ийн хэрэгжилт,

    МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
    ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
    № нэр Мэдээлэлээр хангах тухай Хонин жилийн төлөв байдлын тухай Биелэлт
    1. Д.Жаргалсайхан 64 мэдээ, өгүүлэл + Хангалттай
    2. Д.Одонхүү 1 Өгсөн Хангалттай
    3. Д.Батчулуун 1 Өгсөн Хангалттай
    4. Д.Энхжаргал 1 Өгсөн Хангалттай
    5. П.Батжаргал 1 үгүй Хангалттай
    6. Ц.Отгонсүрэн үгүй Өгсөн Хангалттай
    7. Ч.Дангаасүрэн үгүй Үгүй Хангалтгүй
    8. Г.Өлзийхутаг үгүй Үгүй Хангалтгүй
    9. Т.Давгадорж үгүй Үгүй Хангалтгүй
    10. Ц.Оюунбат 1 Хангалттай
    11. Д.Дарьчулуун 3 өгсөн Хангалттай
    12. П.Зоригтбаатар үгүй Үгүй Хангалтгүй
    13. П.Нарангэрэл үгүй Үгүй Хангалтгүй
    14. Ч.Догсмаа үгүй Үгүй Хангалтгүй
    15. О.Туул 1 Өгсөн Хангалттай
    16. Ч.Янжинсүрэн үгүй Үгүй Хангалтгүй
    17. А.Энхтайван 2 + Хангалттай
    18. Ц.Батболд үгүй Үгүй Хангалтгүй
    19. Ж.Өсөхбаяр 1 Үгүй Хангалттай
    20. Д.Булган үгүй Үгүй Хангалтгүй
    21. Н. Дайрий үгүй Үгүй Хангалтгүй
    22. И. Болдбаатар 1 үгүй Хангалттай
    23. Г. Бат-Эрдэнэ үгүй Үгүй Хангалтгүй
    24. Сайхантуяа 1 Үгүй Хангалттай
    25. Б.Батжаргал үгүй Үгүй Хангалтгүй
    26. Янжинлхам үгүй Үгүй Хангалтгүй
    27. У.Ганхуяг үгүй Үгүй Хангалтгүй
    28. Бэгзжав үгүй Үгүй Хангалтгүй
    29. Ба.Баттулга үгүй Үгүй Хангалтгүй
    30. Б.Наранцэцэг 1 үгүй Хангалттай
    31. Я.Отгонбаатар үгүй Үгүй Хангалтгүй
    32. Н. Баярсайхан 1 үгүй Хангалттай
    33. Шижиртунгалаг
    34. О.Даваасүрэн үгүй + Хангалтгүй
    35. Н.Мягмарсүрэн + Чөлөөтэй байгаа
    36. Я.Мөнгөнсувд 1 өгсөн Хангалттай
    37. Б.Нарангэрэл 2 + Хангалттай
    38. Б.Мөнхчулуун үгүй + Хангалтгүй
    39. Наранчимэг 1 + Хангалттай
    40. Б.Байгальмаа 1 + Хангалттай
    41. Б.Чанцал 1 + Хангалттай
    42. М.Сарантуяа үгүй + Хангалтгүй
    43. Б. Солонго 1 + Хангалттай
    44. А.Оюунчимэг үгүй + Хангалтгүй
    45. Ц.Мөнхбаяр 1 + Хангалттай
    46. О.Болормаа үгүй + Хангалтгүй
    47. Б.Бэрцэцэг үгүй + Хангалтгүй
    48. С.Болормаа Гадаадад

     

  • ХУЛХИ ҮЗМЭРЧ ШҮҮХЭД ДУУДАГДЖЭЭ

     

    Офра Франжил өөрийнхөө үйлчлүүлэгчдэд нэгэн төрлийн заналхийллийг үзүүлж байсан нь тогтоогдсон байна. Хэрэвзээ түүнд хараал жатга хариулсных нь төлбөрийг өгөхгүй бол тухайн үйлчлүүлэгч төд удалгүй үхнэ гэж айлгадаг байжээ.

    Эх сурвалж www.wikimon.mn

     

  • БХИС-ИЙН 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ.

    БХИС-ын жагсаалын талбайд байлдааны тугийг залсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илтгэл авч зарлиг гаргаж, Байлдааны туганд төрийн одонг зүүж хүндэтгэл үзүүллээ.
    Мөн Цэргийн удирдлагын академийн шинэ барилгын нээлтэд оролцож, Эрдэм шинжилгээний хурал, баярын арга хэмжээ цомхон, ажил хэрэгч болж өнгөрөв.
    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, батлан хамгаалах, сурган хүмүүжүүлэх салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, тус салбарын хүний нөөцийг сургаж, бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулсан багш, мэргэжилтэн, ажилчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
    Тухайлбал, батлан хамгаалах салбарт тасралтгүй 57 жил ажиллаж, Цэргийн нэгдсэн дээд сургуулийг их сургууль болгон хөгжүүлэхэд манлайлж, цэргийн бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, цэргийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан бэлтгэл хурандаа Ядамын Мягмарсүрэнд Монгол Улсын гавьяат багш цол, шинжлэх ухааны доктор, хурандаа Баасанжавын Өлзийхуяг, доктор, бэлтгэл хурандаа Жавзангийн Хүрэл нарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, мөн цэргийн гавьяаны одонгоор,ҮБХИС-ийн Хуурай замын тэнхимийн багш, дэд хурандаа Лхагвадоржийн Сэрж-Очир, ҮБХИС-ийн Ар талын тэнхимийн дарга Халтарын Эрдэнэчимэг,
    Алтан гадас одонгоор, ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн монгол хэлний багш Дамдинсүрэнгийн Болд, ҮБХИС-ийн Цэргийн тогооч Мөөгөөгийн Саранцэцэг,
    Хөдөлмөрийн хүндэт медалиар, ҮБХИС-ийн Багшийн хөгжлийн төвийн сургалт, аргазүйн Ахлах мэргэжилтэн Гунгаагийн Балжинням, ҮБХИС-ийн Магистрын хөтөлбөр, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Лхагвын Батжаргал,
    Цэргийн хүндэт медалиар: ҮБХИС-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Тогмидын Сүхбаатар, ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, доктор, хошууч Дэмбэрэлийн Идэшноров нарыг шагнав.
    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амжилт бүтээл арвинтай энэхүү сургуулийн их ойг тохиолдуулан хамт олныхоо сор манлай эрдэмтэн багш, ажилтан албан хаагчдын төлөөлөлд төрийн дээд цол, одон, медаль хүртээж буйдаа туйлын баяртай байгаагаа хэллээ. Эрхэм зорилгоо биелүүлж, олон улсын нийтлэг жишигт нийцсэн, судалгаанд суурилсан их сургууль болох цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

    djmedia:513
  • Л.БАТТӨР: ИЙМ УОК, НОК БАЙХ Ч ГЭЖДЭЭ. ДУУГАЙ БАЙЖ ТЭССЭНГҮЙ

    2021-10-15

    ХӨСҮТ-ийн захирал асан Л.Баттөр цахим хуудаснаа ийнхүү бичжээ:
    За, КОВИД-гүй Монголоо зарлах уу даа. Юун мини концерт, задгай талбайн шоу. Юун дижитал Монгол боллоодоо. Тэссэнгүйээ хэлчье. Нэг баг гэж зүтгэж явсаных дуугүй л байлаа. Ийм УОК, НОК ч байх гэждээ. Ийм болохоор ЭМ салбарынханд ямар ч буруу байхгүй шүү.

  • КОЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙГ МОНГОЛБАНК, СЗХ АНХААРУУЛАВ

    Иргэдийн койн худалдан авах замаар богино хугацаанд өндөр ашиг олох сонирхол нь өндөр эрсдэлийг дагуулж болзошгүй юм.

    Түүнчлэн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсгийн бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.

    МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

  • EUREPORTER: “МОНГОЛЧУУД ЛУКАШЕНКОГИЙН МӨНГӨТЭЙ ХОЛБОГДЖЭЭ”

    Лукашенко бэлэн мөнгөний хэд хэдэн үнээтэй байв. Нэг нь уул уурхайд ашигладаг хүнд даацын ачааны машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Белаз” юм. Беларусийн төрийн өмчит “Белаз” компани нь Монгол дахь албан ёсны диллер болох United Belaz Machinery компаниар дамжуулан ачааны машин болон бусад бүтээгдэхүүнийг борлуулдаг.
    United Belaz Machinery компанийн хувьцаа эзэмшигчид өмнө нь Монгол Улсын иргэн Отгонжаргал Мойл, Беларусийн Владимир Геннадьевич Япринцев нар байжээ. Япринцев нь самбогийн дэлхийн гурван удаагийн аварга.
    Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай нөхөрлөж байгаагаа олон нийтэд зарлаж байсан юм. Самбо бөхийн сонирхол нь тэднийг 1980-аад онд танилцуулж, улмаар Монголд хамтарсан үйлдвэр байгуулахад хүргэжээ.

    Отгонжаргал Мойл бол Баттулгын хувийн туслахаар ажиллаж байсан хүн. Тодруулбал тэрээр “Түмэн Хишигтэн”, “Баялгын Хувь” гэх хоёр компанийн хувьцаа эзэмшигч байжээ. Отгонжаргал одоо Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хариуцлагатай албан тушаал хашиж буй.
    United Belaz Machinery нь United Belaz Machinery Investment Company хэмээх Монгол дахь охин компанитай. УГ компани нь уул уурхайн тоног төхөөрөмжийг Монголд борлуулах нэрийн дор Лукашенкогийн мөнгийг угаасан гэж сэжиглэгдэж байгаа юм.
    United Belaz Machinery-ийн хөрөнгийг эзэд нь Бүгд Найрамдах Доминикан улсын Эстони, Блустайтэд бүртгэлтэй Meress компанид шилжүүлсэн бөгөөд эдгээр оффшор компаниудын ашиг хүртдэг өмчлөгчдийг Лукашенкотой холбоотой гэж үзэж буй ажээ.
    United Belaz-ийн бизнес харилцааг хатуу хянаж байдаг бөгөөд түүний дилерийн газруудыг зөвхөн Лукашенкогийн дэглэмийн хамгийн өндөр түвшний хүмүүс болон тоног төхөөрөмжөө зарж борлуулдаг улс, энэ тохиолдолд Монгол Улстай холбоотой хүмүүст л олгодог гэж үздэг байна.
    Эстони, Доминиканы Бүгд Найрамдах Улс дахь компаниудын үүрэг, тэдгээрт ямар хөрөнгө төвлөрч байгаа нь зөвхөн Монгол төдийгүй олон улсын хууль сахиулах байгууллагуудын зүгээс нэмэлт шалгалт хийх шаардлага тулгарч байна.
    Авилгаар Монгол Улсын төмөр зам барих схем, хуурамч ТЭЗҮ-ийг хийсэн гэж сэжиглэн, ProPublica нь “МакКинсейг хөөсөн улс” гэсэн дэлгэрэнгүй тайланг нийтэлсэн байдаг. Тухайн үед Зам, тээвэр, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Баттулга, түүний зөвлөх Чулуунхүүгийн Ганбат нар энэ хэрэгт ихээхэн холбогдсон гэгддэг. Мөн Белаз дилерийн компанийн анхны хувьцаа эзэмшигч Отгонжаргал Мойл яах аргагүй Баттулгын хамтрагч хэмээн тайланд дурьджээ.
    Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо уг хэргийг шалгаж байсан Ерөнхий прокурор, Авлигатай Тэмцэх Газрын даргыг огцруулсан бөгөөд мөн түүнийг яллагдагчаар татах, шалгах ажиллагаа зогссон.
    Төмөр замын шалгалтын үеэр Отгонжаргал Мойл Баттулгатай холбоотой компани, сангуудын дансанд олон сая доллар бэлнээр байршуулж байсан гэж буруутгагдаж байв. Олон нийтэд мэдэгдсэн орлого багатай хүн яаж их хэмжээний бэлэн мөнгөтэй болсон нь тодорхойгүй юм. Энэ нь Белазтай холбоотой байсан уу?

    Дахин хэлэхэд уг хэргийг Монголын болон олон улсын хуулийн байгууллагууд зохих ёсоор шалгахаас нааш үүнийг мэдэх боломжгүй юм.
    Отгонжаргал Мойл бол Баттулгын хяналтанд байдаг C1 телевизийг үүсгэн байгуулагч, захирал асан, Их Британийн иргэн Бен Мойлийн эхнэр.
    Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу давхар иргэншилтэй байхыг хориглодог тул Отгонжаргал Их Британийн иргэншил аваагүй болов уу?
    Монгол Улсад төрийн албан хаагч, ялангуяа хууль сахиулах байгууллагад ажиллах нь “төрийн албаны тусгай үйлчилгээний салбар” гэж тооцогддог бөгөөд гадаадын иргэн ажиллуулах нь хууль зөрчсөн үйлдэл болно.
    United Belaz Machinery нь Монгол Улсын төрийн өмчит Багануурын уурхайд нүүрсний дөрвөн ачааны машин, дөрвөн өөрөө буулгагч болон нэг бульдозер нийлүүлж байсан баримт бий. Ингэхдээ нүүрс бутлах, ачих байгууламжийг өргөтгөх төслийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Хөгжлийн Банкнаас 18.6 тэрбум төгрөг авсан бөгөөд түүнийгээ буцааж төлөөгүй.
    Мөн 27 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 35 ширхэг Белазын тоног төхөөрөмжийг бас нэгэн төрийн өмчит зэсийн уурхай болох “Эрдэнэт”-эд нийлүүлжээ. Ингэхдээ бичиг баримтыг нь хуурамчаар үйлдсэн гэж үзсэн бөгөөд “Белаз”-ыг “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагатай тохиролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм.
    Зах зээлийн ханшаас өндөр үнэтэй эдгээр наймааны ард Х.Баттулгын шахалт, нөлөө байсан уу? Хэрэв тийм бол тэрээр тун хэцүүхэн асуултад хариулах хэрэгтэй болох нь.

    Эрх мэдлээ урвуулан ашиглаж, тодорхой ханган нийлүүлэгчид давуу эрх олгох нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн ялтай гэмт хэрэг.
    Эцэст нь өгүүлэхэд юутай ч Монголоор дамжуулж Лукашенкод зориулж мөнгө угаадаг, бизнесийн олон улсын сүлжээ байгааг харуулсан баримтууд байна.
    Мөн FATF-ын ажлын хэсэг өмнө нь Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэрэгт сэжиглэж “Саарал жагсаалт” -д оруулж ч байсан. Одоо харин Монгол Улсын Ерөнхийлөгч, хууль сахиулах байгууллагын өндөр түвшний албан тушаалтнууд Европын нэгэн муу нэрт удирдагчийн өмнөөс мөнгө угаасан хэрэг үйлдсэн эсэхийг нарийвчлан шалгах шаардлага үүсээд байна.

    Эх сурвалж:

    https://www.eureporter.co/world/mongolia/2021/04/13/the-mongolian-connection-to-lukashenkos-money/?fbclid=IwAR1pZd_oUM5wz18y_YWWqOJjljAl31qSoh7qxZTptQCxY2lctPgf_TcXiA0

  • Ч.ГАЛСАН: НАДАД ЗАВТАЙ ҮЕ ГЭЖ БАЙСАНГҮЙ, БҮХ НАСААРАА Л ГҮЙН ХАР АЛХААГААР АМЬДАРЛАА

    -Энд тэндхийн мэдээ харахаар танаас үрсэлгээ авч мод тарилаа гэсэн үг өгүүлбэр тааралдаад байхаар уулзъя гэж зорьж ирлээ. Сүүлийн үед та их завгүй байх шиг ээ?
    -Надад завтай үе гэж ер байсангүй. Бүх насаараа л гүйн хар алхаагаар амьдарлаа. Завтай байснаа ер санахгүй байна. Би боддог юм, яасан ч их урт насалсан юм бэ, яасан ч их ажилласан юм бэ гэж. Хүн болсоор би хөдөлмөрлөөд, хөдөлмөрлөөд л байсан. Би бол “Хөдөл хөдөл-мөрлөөд хөдөл” гэсэн уриатай хүн байгаа юм.
    -Мод тарья гэсэн хүмүүсийн хүсэл эрмэлзэл энэ жил онцгой их байх шиг байна. Танд тэгж анзаарагдах юм уу?
    -Мэдэгдэлгүй яах вэ. Улаанбаатар хот 10 жилийн өмнө саарал хот байлаа. Одоо алаг цоог болж ногоорч эхэлж байна. Арван найман жилийн өмнө манайхыг одоогийн буйран дээрээ ирэхэд шалбааг тогтчихсон, машины хөлд талхлагдсан газар байсан. Хажууд нь томоо гэгч нь хогийн овоо байлаа.
    ХОГИЙН ОВОО ЯМАР БИЛЭЭ ДЭЭ, ҮНЭР ТАНАР ГЭЖ ЖИГТЭЙХЭН. БИД 2004 ОНЫ НАЙМДУГААР САРД НҮҮЖ ИРЭЭД, ДАВЫН ӨМНӨ ХОГИЙГ НЬ АЧУУЛТАЛ НЭГ АВГАЙ ХҮРЧ ИРЭЭД ХОГ ХАЯХ ГАЗАРГҮЙ БОЛГОЛОО ГЭЖ ЗАГНАЖ БАЙСАН ЮМ ДАГ. ХОГИЙН МАШИНААР ХОГИЙГ НЬ ОЛОН УДАА АЧУУЛСАН. ТЭГЭЭД МОД СУУЛГАЖ ЭХЛЭХЭД ШООЛОХ ХҮН Ч БАЙСАН. ӨӨР НЭГ АМАНЦАР АВГАЙГААР “ХӨӨЕ ЗӨНӨГ МИНЬ, МОД ГЭДЭГ ЧИНЬ УУЛАНД УРГАДАГ БОЛОХООС ХҮН ТАРЬДАГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ” ГЭЖ ХЭЛҮҮЛЖ ХҮРТЭЛ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ. ХОРИОД ЖИЛИЙН ӨМНӨ БАС Ч ГЭЖ ЗӨНӨГ ХЭЛЖ ХЭЛҮҮЛЭХЭЭРГҮЙ БАЙСАН ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ. ХАРИУД НЬ БИ “МОД ГЭДЭГ ЧИНЬ УУЛАНД Ч УРГАДАГ, ХҮН Ч ТҮҮНИЙГ ТАРЬДАГ ЮМ. ЧИ ХАРААРАЙ” ГЭТЭЛ “ХАРЖ ТААРНА Ш ДЭЭ” ГЭЧХЭЭД ЯВААД ӨГЧ БИЛЭЭ.
    -Энэ газраа анхнаасаа мод үржүүлгийн газар болгоно гэсэн бодолтой авч байсан хэрэг үү?
    -Надад тийм бодол байгаагүй, худлаа хэлээд яах вэ. Эхэндээ Ар гүнтэд суурьших гэж үзээд больсон. Тэгээд 13 сая төгрөгөөр сууж байгаа газраа 2004 онд аваад, түүний дараа 20-30 сая төгрөгөөр үржүүлгийн газраа худалдаж авсан юм.
    -Та чинь тэгвэл нүүж ирээд 17 жил. Мод тариад…?
    -Мод тариад 13 жил болж байна. Анх мод яаж тарих ухаанаа олохгүй, зүгээр л Германчууд мод их тарьдаг болохоор дуурайсан хэрэг. Анх гурван нарс худалдаж авдаг юм. Тэр үед гурван ач хүүтэй байлаа. Гурван ачийгаа чандманалан суулгаад, монгол айл чандманалж бууна гэж ийм байдаг юм хэмээн үзүүлж, сууж байсан газарт нь нарсаа суулгасан. Одоо тэр модод тэнгэр тулсан модод болж дээ.
    -Говь хээрийн бүсээс үрсэлгээ захиалж авахаар ирэх юм уу. Хүмүүсийн ярихаар говьд хангайн мод ургах дургүй л гэлцэх юм. Моддынхоо ургаж байгаа эсэхэд санаа зовних юм уу?
    -Манайх гурван хүү, нэг охинтой. Отгон хүү маань тэр бүх зохицуулалтын ажлыг хариуцдаг.
    МОДОО ӨГӨХДӨӨ ХҮМҮҮСЭЭС ГУРВАН ЗҮЙЛИЙГ АСУУНА. ХАМГИЙН ЭХЭНД МОД ТАРИХ ГАЗАРТАЙ ЮУ, ХОЁРТ УСАЛГААГАА ШИЙДСЭН ҮҮ, ГУРАВТ НЬ ХАРИУЦАХ ХҮНТЭЙ ЮУ ГЭЖ АСУУДАГ. ГУРВУУЛАА БАЙГАА ГЭВЭЛ МОДОО ӨГДӨГ.
    Манайхан модыг буруу тарьдаг улс. Нүхээ ухаж бэлдээд, модныхоо хялгасан үндсийг нар харуулалгүй шууд суулгах хэрэгтэй юм шүү дээ. Говиос захиалга ирнэ ээ, тэгээд энэ зөвлөгөөгөө л хэлдэг. Манай үрсэлгээгээр мод тариагүй аймаг сум гэж ховор. Увс аймаг өөрөө томоохон мод үржүүлгийн газартай. Тэндээс мод авч байсныг санахгүй байна. Бусад бүх аймаг сумынхан манайхаас авдаг. Авах авахдаа бүр залж авна гээч.
    Нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч Ч.Галсан хүү Г.Галтайхүүгийн хамт, Канарийн аралд
    -Тийм ёс төртэй ханддаг хүмүүс байдаг юм байжээ?
    -“Хүний ийм сайхан модыг яаж зүгээр авах вэ” гээд жаал жуул гарын бэлэгтэй ирдэг хүмүүс байна аа. Гэтэл “Та мод өгдөг гэл үү. Би авмаар байна” гэж тулгадаг хүмүүстэй ч тааралдана. Ер нь мод тарина гэдэг бол хөгшрөлтийн эсрэг эм юм шүү дээ. Үргэлжийн хөдөлгөөнтэй байлгана. Дээр нь ургаж байгаа эсэхийг ажиглаж суух хэчнээн сайхан. Анх мод тарьж байхдаа нэг сайхан шилмүүсээ үхүүлчихлээ хэмээн санаа зовж, нэг сайн морь алдсан хүн шиг гутарч байлаа.
    -Та ер нь хэчнээн мод тарья гэсэн санаж байгаа вэ?
    -Модоо нэг саяд хүргэхэд 37 мянга дутуу байлаа. Энэ жил цаг оройтоод их шахуу ажиллаж байж, нэг саяд хүргэлээ. Одоо намраас 2 сая дахь модны ажил руугаа орно. Хүний зорилго гэдэг зүйл цаашлаад байдаг юм. Анх би таван ном бичье гэж боддог байлаа. Одоо 50 гаруй номтой болчихлоо. Хэвлэгдээгүй өч төчнөөн бичмэл байна. Цаг үеэсээ түрүүлснийг нь дарчихсан.
    МИНИЙ БОДЛООР БИ 60 НОМ БИЧНЭ. ШҮТДЭГ ГЕРМАНЫ ЗОХИОЛЧ ГЁТЕ 60 БОТЬ НОМТОЙ. НЭГ БОТЬ НЬ 3-4 КГ, ХАТУУ ХАВТАСТАЙ, АЛТ МӨНГӨН БОРОНЗООР ЧИМСЭН ЛУТ ЭД БИЙ. БИ ГЁТЕ БОЛТОЛ ХОЛ. ЯДАХДАА 60 НОМ БИЧЧИХЬЕ Л ГЭЖ БАЙГАА ЮМ.
    -Тэдгээрээс хэд нь гадаад хэл дээр байна?
    -Дөч нь.
    -Та ихэвчлэн гадаад хэл дээр номоо хэвлүүлээд байх юм. Хэзээнээсээ би таны сураг чимээг алсаас сонсож, ном бүтээлийг чинь унших юм сан гэсэн хүсэлд автаж явлаа. Шинэ үеийн залуус ном их уншдаг болсныг та анзаарсан байх. Ном бүтээлээ монгол хэлээрээ хэвлүүлж, хүүхэд залуусын сайн ном уншъя гэсэн эрэлтэд нийцүүлэх тухайд ямар нэг юм бодол байх юм уу?
    -Германд хэвлүүлэх номууд маань дуусаагүй байна. Түүний ар дээр орчуулна гэхэд амар биш. “Аянгат цагийн тууж” гэж намайг дэлхийд гаргасан зохиолоо 1971 оны 8 дугаар сарын сүүлчээр 2-3-хан хоногийн дотор бичсэн. Германд өндөр авсан тэр номоо дараагаар нь монгол руу орчуулах гэж 2-3 сар ядчихсан. Чанар нь дордчих вий гэж айгаад.
    -Миний ойлгохоор монголоороо бичээд, дараа нь гадаад хэл рүү орчуулах нь амар гэж ойлгоод байдаг. Гэтэл та шал эсрэг юм яриад байдаг?
    -Монгол хэл миний хувьд гадаад хэл. Унаган хэл маань тува хэл. Би чинь тувагаар хэлд орж, нэгдүгээр ангид орж байж монгол хэл сурсан хүн. Нэгдүгээр ангид ороход нэг ч монгол үг мэдэхгүй, бүлтгэнээд зогсож байлаа шүү дээ.
    -Та хаана нэгдүгээр ангид орсон юм?
    -Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум. Тухайн үед Цэнгэл хайрхан гэдэг байв. 1951 оны 11 дүгээр сарын дундуур сургуульд орсон юм. Сургуульд орох нас болоогүй, ер нь шийтгэл хүртэж сургуульд орсон хүн юм шүү дээ. Миний том ах багш хүн. Ах маань ямар ч бэлтгэлгүй намайг морины ар дээр сундлаад авч явсан юм даг. Тухайн үед хулгана зурамтай хөөцөлдөж явсан хир дагь болчихсон хөвөнтэй дээлтэй минь аваад явчихаж билээ. Анх сургуульд ороход надад их ч сонин байсан. Бас их ч аймшигтай байсан. Багш тулж ирээд юм асуудаг, би юу ч ойлгодоггүй.
    ТЭР ҮЕД СУРГУУЛЬ САЙРЫН ХАР ХҮРЭН ЧУЛУУГААР ЭРГЭН ТОЙРОН ГОРТИГ ТАТЧИХСАН. ТЭР ГОРТИГ ДОТОР ОРООД, ТУВАГААР ЯРЬЖ БОЛОХГҮЙ ДҮРЭМТЭЙ. ХҮН ЮМ АСУУХААР НЬ “ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ” ГЭЭД ӨӨДӨӨС НЬ ТУВАГААРАА АСУУНА.
    Хоёр сарын өмнө сургуульд орсон таньдаг мэддэг хүүхдүүд түүнийг нь орчуулж өгнө. “Нэр чинь хэн бэ” гэхээр “Журук-Уваа” л гэнэ.
    -Таны тува нэр юм уу?
    -Тийм, тийм.
    -Ямар утгатай юм?
    -Хөдсөн маамуу. Айлын эрх хүүхэд чинь Журук гэдгийнхээ Р үсгийг ч сайн хэлж чадахгүй.
    АНХНЫ ХИЧЭЭЛ ДЭЭР НЭРЭЭ ХАЛЬТ МУЛЬТ ХЭЛСЭН ЧИНЬ АНГИЙН ХҮҮХДҮҮД НИРХИЙТЭЛ ИНЭЭЛДЭЖ БАЙГАА ЮМ. ТҮҮНИЙГ СОНССОН БАГШ МААНЬ “ЭНЭ НЭР ТЭНЦЭХГҮЙ. МОНГОЛ НЭР ОЛООД ИР” ГЭСЭН ДААЛГАВАР ӨГӨВ. МИНИЙ АНХНЫ ГЭРИЙН ДААЛГАВАР ТЭР БОЛЖ БАЙГАА ЮМ. ТЭГЭЭД ЭЭЖИЙН ЭЭЖ НЭГ ЭМГЭН БАЙЛАА. ХӨГШИН ЭЭЖ ДЭЭР ОЧООД “НАМАЙГ МОНГОЛ НЭР ОЛЖ ИР ГЭЛЭЭ. БИ ЯМАР НЭР ОЛОХ ВЭ” ГЭСЭН ЧИНЬ БОДОЖ БОДОЖ “ЗА ЧИНИЙ НЭР ГАЛДАН БОЛОГ” ГЭЖ ХЭЛЖ БАЙГАА ЮМ. ГАЛДАН БОШИГТОО БОДОЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ТЭР.
    Өглөө боллоо. Хүүхдүүдтэй хамт хичээл рүүгээ явж байхдаа түлхэлцэж, наадалцаж байгаад нөгөө нэрээ мартчихсан. Хүүхэд юм чинь зүгээр явна гэж байхгүй шүү дээ. Ангид орж ирээд суутал хүүхдүүд чив чимээгүй болчихлоо. Дээшээ хартал өнөө багш гэдэг аймшигтай хүн чинь ороод ирчихсэн зогсож байна. Багш над руу хараад нэг юм асууж байна аа. Бодвол миний нэрийг ангийн журналд бичих гээд хүлээж байгаа бололтой.
    ГАЛ ГАЛ… ГЭЭД БАЙДАГ, … ДАН ГЭДГЭЭ САНАДАГГҮЙ. СУРГУУЛИЙН МАНААЧ УЛААН НҮДЭН ГАЛСАН ГУАЙТАЙ ЯГ ӨМНӨХӨН НЬ ТААРАЛДСАН БАЙСАН ЮМ. ГЭТЭЛ ТЭР ХҮНИЙ НЭР САНААНД ОЙРХОН БАЙСАН ЮМ ШИГ БАЙГАА ЮМ. ГАЛСАН ГЭЭД ХЭЛТЭЛ БАГШ “ЭНЭ НЭР БОЛНО ОО Л” ГЭЖ БАЙНА. ИНГЭЖ Л ГАЛСАН БОЛСОН ЮМ ДАА.
    -Тэгвэл Чина гэдэг нь ямар утгатай юм?
    -Чинаг юм шүү дээ.
    -Бид тэгвэл шал буруу дуудаад байдаг юм байна шүү дээ?
    -Уг нь Шынык юм. Тэр нь л явсаар Чинаг болчихгүй юу.
    -Та чинь амьдралдаа таг харанхуйгаас хоёр хэл сурсан хүн юм аа даа. Герман хэл сурсан түүхээсээ яриач. Нэг бус удаа уншиж байсан юм байна?
    -1962 онд Германд сурахаар арвуулаа явдаг юм. Нөгөөдүүл маань Зөвлөлтийн хоёрдугаар сургуулийн нэг ангийн сурагчид, дандаа дарга нарын хүүхдүүд. Герман хэлийг зургаан жил үзчихсэн. Би ангиасаа ганцаараа огт хэлгүй нь. Тэд чинь надад даналзаж байгаа юм.
    ТЭР ДУНДААС НЭГ ОХИН “БИД ЯАХ ВЭ, ЗУРГААН ЖИЛ ГЕРМАН ХЭЛ ҮЗЧИХСЭН. ХАРИН ТЭР НЭГ ХҮҮХЭД, ХААНААС Ч ГЭЛЭЭ ХӨДӨӨГИЙН НЭГ АЙМАГ СУМААС ИРСЭН ГЭСЭН. ХЭЛ БАЙТУГАЙ, НҮҮР ГАРАА Ч УГААЖ СУРААГҮЙ” ГЭХЭД ОЮУТАН ХАРИУЦСАН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.ШИРЭНДЭВ ГЭЖ ИХ САЙН ХҮН БАЙСАН. ТЭР ХҮН “ОХИН МИНЬ ҮГЭЭ БОДОЖ ЯРИАРАЙ” ГЭСНЭЭ НАД РУУ ХАРААД “МИНИЙ ХҮҮ ТЭГЭХ ТУСАМ САЙН СУРААРАЙ. ЭНЭ Ч ЁСТОЙ НҮҮРЭНДЭЭ ГАЛТАЙ, НҮДЭНДЭЭ ЦОГТОЙ, ХӨӨРХӨН ХҮҮ БАЙНА. ТЭГЭХ ТУСАМ САЙН СУРДАГ ЮМ ШҮҮ” ХЭМЭЭН ХЭЛЖ БАЙЖ БИЛЭЭ.
    -Тэгээд толгой өөд таталгүй сурав уу?
    -Тэр охины тэгж хэлсэн нь маш сайн болсон. Би бүр голдоо ортол айсан байхгүй юу. Сурч чадалгүй хөөгдөх юм байна гэж. Эхэндээ ч эдний дайтай хэлтэй болчихвол болоо л гэж бодож байгаа юм. Тэгж айсандаа болоод шөнөө унтаж чадалгүй 4 цагт сэрчихсэн. Маргааш хичээл орно гэхээр зүрх түг түг цохилоод болдоггүй.
    Орныхоо хажуугийн гэрлийг асаагаад хэвтэнгээ толио үзлээ. Эхлээд юутай ч тоогоо цээжиллээ. Нэг, хоёр, гурав гээд. Дуудлагыг нь оросоор хадчихсан толь байсан юм. Маргааш нь шөнө 4 цагт сэрлээ. Нөгөөдөр нь мөн цагтаа сэрлээ. Ингэж л би бүх насаараа 4 цагт сэрдэг болчихсон. Энэ дадал маань ч надад их сайнаар туссан. Ингээд гурван сарын дараа гэхэд цайны герман хэлтэй болчихлоо.
    Сонсгол ч их сайтай байж. Би герман хэлийг үгээр биш, өгүүлбэрээр нь цээжилж сурсан. Энд тэнд бичсэн бичгийг их уншина аа. “Зүлгэн дээр гишгэж болохгүй” гэх ч юм уу тиймэрхүү энгийн өгүүлбэрүүдээс сурахаа эхэлсэн. Хамгийн түрүүнд хориотой, болохгүй гэсэн хоёр үгийг сурч байгаа юм.
    -Тэгдэг нь яаж байгаа юм?
    -Улс орныхоо шинж чанарыг ойлгосон гэсэн үг. Би чинь хориотой ертөнцөд хөл тавьсан хүн юм байна шүү дээ хэмээн ухаараад, хориглосон юмнуудыг нь хийгээд хэрэгт орох вий гэхээс маш их айж байсан. Тиймээс багш нар, сурах бичгээр хязгаарлалгүй 17 сая герман хүн болгон миний багш хэмээн ухаарч, амьдралд их ойроор сурч боловсорсон доо.
    “Хадат”-д байрлах гэртээ
    -Их сайхан арга юм. Тэгээд хэр сурцтай байв?
    -Тэгж байтал гурван сарын дараа улирлын дүн гарлаа. Тэгтэл өнөө хамт ирсэн хэдээсээ биш, анги дотроосоо нэгдүгээр байрт орчихдог юм. Анги гэдэг нь гучаад хүүхэдтэй, хар шар олон орныхон байсан гэсэн үг. Тэгээд институтын зардлаар хоёр долоо хоног өвлийн спортын төвд очиж амрах болдог юм. Их ч урам орсон. Багш нар ч их сайнаар ханддаг боллоо. Тэгээс эхэлсэн мөртлөө хамгийн их зүтгэлтэй хүүхэд гэж үнэлсэн шиг байгаа юм.
    ЗА ТЭГЭЭД ИНСТИТУТЭЭ ОНЦ ДҮНТЭЙ ДҮҮРГЭЛЭЭ, ИХ СУРГУУЛЬД ОРЛОО. ИХ СУРГУУЛИА Ч ОНЦ ДҮНТЭЙ ТӨГСЛӨӨ. НЭГ ӨДӨР “КАРЛ МАРКСЫН ИХ СУРГУУЛИЙН 1968 ОНЫ ТӨГСӨГЧДИЙН НЭРИЙН ӨМНӨӨС 15 МИНУТ ҮГ ХЭЛНЭ ҮҮ” ГЭЖ ИХ СУРГУУЛИЙН РЕКТОР НАДАД ХАНДДАГ ЮМ. ШӨНӨЖИНГӨӨ, УЛААН НҮДЭЛЖ НӨГӨӨ ҮГЭЭ БЭЛДЛЭЭ. ӨГЛӨӨ НЬ БИЧСЭНЭЭ АМАН ДОТРОО БУВТНАСААР ОЧТОЛ ЛАЙВЦЕГ ХОТЫН ЗАХИРГААНЫ БАЙРНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ТАНХИМД ТӨГСӨГЧДӨД ДИПЛОМ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛОВ. ДИПЛОМ ГАРДУУЛСНЫ ДАРАА “ТӨГСӨГЧДИЙГ ТӨЛӨӨЛЖ МОНГОЛООС ИРСЭН ЧИНАГИЙН ГАЛСАН ҮГ ХЭЛНЭ” ХЭМЭЭН ЗАРЛАЖ БАЙНА. ИНДЭР ДЭЭР ГАРААД ДУРЖИГНУУЛЖ ӨГСӨН. НӨГӨӨ БИЧСЭН ЦААСАА Ч ХАРСАНГҮЙ.
    Ийм тийм сонгодог зохиолыг монголоор орчуулна, Бетховены 9 дүгээр симфонийг Монголдоо нутагшуулна, улаан өндөгний туулайг монгол хүүхдүүдийн тоглодог тоглоом болгож “найзлуулна” гэхчлэн авч өглөө. Нэг харсан хүмүүс алга ташиж байна аа. Төгсгөлд нь “Та бүхэнд их баярлалаа. Та бүхний ачийг хэзээ хариулж чаддаг юм бол.
    Танай агуу их герман хэлийг гурван үгээр баяжуулсан цагт би багш нарынхаа ачийг, Германы ард түмний итгэлийг хариуллаа гэж үзнэ” гэсэн чинь дахиад л алга ташиж байна. Сүүлд нь бодохоор ичээд байдаг юм. Сургуулийн захирал хүртэл алга ташиж, надтай гар барьсныг нь бодохоор ёстой ичмээр. Тэд юу гэж бодсон бол гэхээс хожим нүүр халуу оргидог сон. Тэд бодохдоо энэ хүү ийм том арга хэмжээнд оролцож үзээгүй юм болохоор сэтгэл нь их хөөрч, амлаг амлаг хөөрхий. Их хөөрөлд автаад, онгод нь орсон шиг байна гэж бодсон байх.
    -Тэгээд яав. Нөгөө гурван үг юу болов?
    -Тэр өдрөөс яг 33 жилийн дараа 2001 онд Германы өөр нэг хотын хүндэтгэлийн танхимд хотын даргын Соёл эрхэлсэн орлогч бүсгүй надад шагнал гардуулсан юм. Шагнал гардуулахын өмнө нэг хүн шагнал олгох болсон үндэслэлийг танилцуулав аа. Чагнаж ээ байсан чинь тэр номынхоо төддүгээр хуудсанд тэгж бичсэн, тэр үг нь тийм утгатай, ийм үгийг шинээр зохиосон гэхчлэн уншиж байна шүү.
    Тэгсэн нэлээн юм хийчихжээ. Өмнө нь олгож байсан шагналуудын үндэслэлийг харахад дэлхийн уран зохиолд оруулсан хувь нэмрийг үнэлж, Германы уран зохиолыг урагшлуулахад жинтэй байр суурь хүлээсэн тул хэмээж байсан бол тэр удаа герман хэлийг хөгжүүлсний төлөө энэ шагналыг олгож байна гэсэн нь намайг уужруулахад хүргэсэн дээ.
    -Тухайлбал ямар үг байх уу?
    -Би ганц үг хэлье. Оорфайген буюу хацрыг нь алгадах гэдэг үгнээс поофайген буюу өгзөгийг нь алгадах гэдэг үгийг гаргаж ирсэн байх жишээний. Түүнийг харсан германы уншигчид, зохиолчид, сонин сэтгүүлийн сурвалжлагчид “Өө энэ чинь ийм амархан байсан байна ш дээ. Бид юмыг эрдэг бол ойрхон л үг байсан байна. Наад үг чинь түүхэнд үлдэх үг боллоо” гэцгээж байсан юм даг.
    -Та түрүүнд шийтгэл хүлээж сургуульд орсон гээд хальт яриад өнгөрсөн. Яг юу болсон юм. Хоёул яриа хадуураад асуухаа мартах шахаж?
    -Би 4000 метрийн өндөрт өсөж өндийсөн хүн. Бичиг үсэг огт мэдэхгүй, жинхэнэ малчны гэрт төржээ. Миний ижий 9 хүүхэд тээж төрүүлснээс тавыг нь алдаад, дөрөв нь тогтож үлдсэн юм билээ. Тэр дотроо хамгийн хэнз нь би. Хэнз гэдэг нь манайхны ярьдгаар бол отгон нь гэсэн үг. Тэгэхдээ Тангад Галсангийн хэлсэн шиг энэрлээ энэрлээ гэхэд эрдэнээр тоглуулалгүй өсгөжээ. Биднийг ажилд маш сайн сургасан. Манайх уг үндсээрээ маш ажилсаг улсууд. Манайх өвөл болохоор голдуу ганц гэрээрээ өвөлжинө. Зуны дэлгэр цагт ах дүүсээрээ айлсаж буудаг байв.
    ТЭР НАМАР ӨВӨЛЖӨӨ РҮҮГЭЭ НҮҮХ ГЭЭД СУМЫН АРД ДАХЬ ШУГУЙД ТЭМЭЭ МАЛАА АМРААЖ 2-3 ХОНОЛОО. ТЭГТЭЛ АХАД ХЭН НЭГЭН НЬ “ААВЫНХ ЧИНЬ СУМЫН ОЙРОЛЦОО ИРЧИХСЭН БАЙНА” ГЭЭД ХЭЛЧИХЭЖ. ТОМ АХ БОР МОРЬ УНААД ГОЛ ГАТЛААД БИДЭН ДЭЭР ИРЭВ. ЭЭЖ ЦАЙ ЧАНАХ ГЭТЭЛ УС АЛГА. ТЭГЭЭД “ДҮҮГ ЧИНЬ УСАНД ЯВУУЛСАН ЮМ. АЛГА БОЛЧИХЛОО. ЧИ ХОЙНООС НЬ ЯВААД ИР” ГЭЖ Л ДЭЭ. АХ ГОЛ РУУ ДӨХӨЖ ЯВТАЛ ХҮҮХДИЙН ДУУ ЦАНГИНАЖ БАЙНА ГЭНЭ. ДӨХӨӨД ОЧТОЛ БИ ТОМ АЛЧУУР ЗАНГИДААД БАРЬЧИХСАН, ХОЁР ДАЛ РУУГАА ЭЭЛЖИЛЖ ЦОХИОД БӨӨЛЖ БАЙХ ЮМ ГЭНЭ. ХОЁР ХУВИН НЬ ХООСОН. АХ ТУЛЖ ИРЭЭД “ХӨӨЕ ЧИ” ГЭСЭН ЧИНЬ БИ ДАВХИЙГЭЭД ЦОЧСОН ЮМ БИЗ ДЭЭ. АХ ГОЛЫН УСНААС ХУВИНГААРАА ХУТГАЖ АВААД ҮГ ДУУГҮЙ АЛХАХААР НЬ БИ АРААС НЬ ДАГАВ. АХ ЭЭЖ ДЭЭР ОЧООД БУУЖ БАЙНА ШҮҮ, “ЭНЭ ЧИНЬ ЯМАР ЦАГИЙГ МЭДЭЖ БАЙНА УУ, БӨӨГИЙН ЦАГ МӨН ҮҮ. ЭНЭ ЧИНЬ ЭРДЭМ СУРАХ ЦАГ. ИЙМ ДЭМИЙ ЮМАНД ХҮҮХЭД СУРГАЖ БАЙХААР А ҮСЭГ ТАНИУЛЖ, АРАВ ТАВАН ТОО НҮДҮҮЛЖ БАЙХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ НЬ. БИ ОДОО АВААД ЯВНА” ГЭЭД СУНДАЛЖ АВААД ЯВЧИХСАН.
    Сургуульд очтол багш эхлээд нэрийг минь, дараа нь өвөрт чинь юу байгаа юм гэж асуусан байгаа юм. Тэрийг нь хажуу дахь хүүхдүүд орчуулж өгч байгаа юм. Тэгээд бүсээ тайлаадахсан чинь шалан дээр нэг хатуу юм тог гээд унаж. Юу унасан гээч, хонины далаар хийсэн гаанс. Намайг таван настай байхад бөө шавиараа сонгож авч байсан юм. Тэр үед аав маань надад тэр гаансыг хийж өгч “хандив” өргөж байв. Бөө онгодоо оруулахын тулд элдэв янзын хүчтэй өвс ургамлаар тамхилна. Татаад дуусахаар түшээ нь нэмж өгөөд л байна, өгөөд л байна. Ухаан санаагаа мэнэртэл татна шүү дээ.
    -Тэгээд тамхиа яасан?
    -Аравдугаар анги төгсөн төгстлөө татсан. Дан нууцаар. Арав төгсөхөд “Та нар Монгол Улсын бүрэн эрхт иргэн боллоо” гэхэд надад эсрэгээрээ аймшигтай санагдсан. Архи ууж болох нь, тамхи татаж болох нь, авгай авч болох нь, юу ч хийж болох нь гэж бодсон чинь аймшигтай санагдаад тамхиа хаячихсан. Түүнээс хойш уруулдаа тамхи хүргээгүй.
    -“Аянгат цагийн тууж”-аа биччихээд өөрийгөө тоож, хөөрөх сэтгэл төрж байв уу?
    -Ардчилсан Германы төрийн таван удаагийн шагналт, өвгөн багш байлаа. 1912 онд төрсөн, надаас 31-32 жилийн өмнө төрсөн хүн байсан юм. Зохиолоо явуулсан чинь хэдхэн хоногийн дараа “Чиний энэ тууж бол агуу том болжээ. Баяр хүргэе” гэсэн цахилгаан ирэв. Маш их баярласан, бас айсан, омогших сэтгэл ер төрөөгүй. Бидний хүмүүжил тэр юм. Би нэг зүйлийг ярья л даа, хамгийн анх олон улсын шагнал авахад баярлавал баярлахаар юм болж байгаа юм. 1992 онд 20 мянган ам.долларын шагнал авав аа. Тэр үед дэлгүүрийн лангуун дээр бор давс, гоймонгоос өөр хүнс байхгүй болчихсон байсан цаг. Тэр том шагналыг авчхаад айгаад, залбираад л байсан.
    Манай ээж намайг тэр том шагнал авлаа гэдгийг сонсоод дуугарахгүй байсан гэсэн. “Сонслоо, сонслоо” гээд мааниа уншаад байсан гэдэг. Ер нь үндэсний цөөнх болж төрнө гэдэг эмгэнэлтэй бөгөөд баатарлаг хувь тавилан.
    БИ ӨӨРИЙГӨӨ ТУВА ХҮН ГЭЖ ХЭЛЭХ ЭРХГҮЙ ЦАГ ХҮРТЭЛ БАЙЛАА. 1977 ОНД Ю.ЦЭДЭНБАЛ УЛС ТӨРИЙН ТОВЧООНЫ ГИШҮҮДИЙН ДУНД “МОНГОЛ УЛСАД НЭГ Ч ТУВА БАЙХГҮЙ НӨХӨӨР. ЧИ БОЛ УРИАНХАЙ ХӨӨН” ГЭЖ МИНИЙ НҮД РҮҮ ХУРУУГААРАА ЧИЧЛЭЭД ӨРӨӨНӨӨСӨӨ ХӨӨЖ ГАРГАЖ БАЙЛАА.
    Жил бүр Германд болдог уншигчдын уулзалт. 2018 он.
    -Танд энэ явдал хүндээр туссан уу. Хавь ойрын чинь олон хүн танаас урвасан уу?
    -Их л гомдсон, гомдчихоод “За яах вэ” гэж байгаа юм. Хүнийг дарж нэг, магтаж нэг урагшлуулдаг. Тэр үгний үр нөлөө ер тасраагүй. Урвах бол аль урьдын явдал даа, шал дэмий юмнаас болсон юм. Би 1968 онд МУИС-ийн багш болж мандаж явлаа.
    ҮНЭНДЭЭ МУИС-ИЙН НЭРТЭЙ БОЛОВЧ УЛСЫН БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ДЭЭД СУРГУУЛЬ, АНАГААХЫН ДЭЭД СУРГУУЛЬ ГЭЭД НИЙТ ДӨРВӨН СУРГУУЛЬД ХИЧЭЭЛ ЗААДАГ БАЙВ. ТЭР ҮЕД БУСАД БАГШ 7 ХОНОГТ 18-20 ЦАГИЙН ХИЧЭЭЛ ОРДОГ БОЛ БИ 52 ЦАГИЙН ХИЧЭЭЛ ЗААДАГ. ТУХАЙН ҮЕД ЧИНАГИЙН ГАЛСАН ШИГ ҮНЭ ХҮНДТЭЙ ХҮН МОНГОЛД БАЙСАНГҮЙ.
    Дээд сургуулиуд машинаар ирж авдаг, хичээлээ заачихаад оюутнууддаа “За чимээгүй сууна шүү. Үймэлдвэл багш нь хэрэгт орно” гэж хэлчхээд шатаар гүйгээд гараад ирэхэд машин хүлээж байдаг байсан. Тэр үед хамгийн сонин нь, өнөө шараа болгодог охинтойгоо их сургуулийн танхимд таарч хоёул тэврэлдэн уулзаж, дараагаар их сайн найзууд болж билээ.
    -Хоёул их ч удаан ярилаа. Ингээд ярилцлагаа өндөрлөе. Эх орон гэж юу вэ, таны бодлоор?
    -Эх орон гэдэг бол давын өмнө газар нутаг юм. Өнгөрсөн хугацаанд Монголд юу өөрчлөгдөв, юу ч өөрчлөгдөөгүй. Бид зөвхөн хөгжлийн чигээ л өөрчилсөн. Сэтгүүлчид надаас “Танд гомдолтой юм байна уу” гэсэн асуултыг ер асуудаггүй юм. Энэ олон жилд “Монгол эх орон минь би чиний төлөө зүтгэе” гээд байхад надад нэг удаа ч болов ямар нэгэн хариуцлагатай ажил өгч байсангүй. Би өөрөө л зүтгээд байлаа. Ядаж мод тарья гэхэд минь газар өгч болно доо …
    Ярилцсан Батсуурийн Туул

  • ТЭМҮЖИНИЙ МЭНДЭЛСЭН ӨДРИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

     

    Гэтэл Чингис хааны мэндэлсэн сар өдөр тодорхой болж чадаагүй, Монголын төр Их хааныхаа мэндэлсэн он, сар, өдрийг албан ёсны болгож, ёсчлоогүй байна. Тэмүүжиний төрсөн сар, өдрийн тухай XIII-XIV зууны өмнөх үеийн Монгол, Перс, Хятад зэрэг хэлээр бичигдсэн сурвалжуудад тэмдэглэсэн зүйл одоо хэр илэрч олдоогүй. Харин XVII-XVIII зууны үед бичигдсэн монгол сурвалжуудад Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай өгүүлсэн нь бий. Тиймээс XVII зуунаас хойших үеийн Монгол сурвалж бичгүүдийн мэдээ зангийг түшиглэн Тэмүжиний мэндэлсэн огнооны талаар авч хэлэлцэх бололцоотой юм.

    Тэмүжиний мэндэлсэн сар, өдрийн тухай сурвалж бичгүүдийн мэдээ заалтуудыг харьцуулан үзэхэд ерөнхийдөө өвлийн тэргүүн болоод зуны эхэн сар гэсэн хоёр хандлага ажиглагддаг юм билээ. Өнөөдөр бид энэ чухал асуудлаар ярилцаж олон түмэндээ тодорхой ойлголт өгөх нь зүйтэй болов уу хэмээн бодож байна.

    Доктор, профессор Ш.Чоймаа: Яах аргагүй бид Эзэн богд Чингэс хааны унасан газар, угаасан ус, гал голомтыг сахиж суугаа Монголчууд. Бид Чингэс хааныхаа төрсөн сар, өдрийг зөв тогтоогоод тэр өдрийг тэмдэглэж занших нь олон талын ач холбогдолтой нь мэдээж. Энэ хэлэлцүүлж байгаа ажлыг үнэхээр дэмжиж байна. Яагаад гэхээр сүүлийн үед Монголчууд үндэсний цагаан сар, наадам хоёроос өөр юмгүй, харийн шашны Валентины баяр хүртэл түрэн орж ирж байгаа цагт эрхбиш Их эзэн Чингэс хааныхаа мэндэлсэн сар өдрийг жилд нэг удаа бүх ард түмнээрээ тэмдэглэж байвал үүнийг дагалдан залуу хойч үе маань эх түүхээ хүртэл үзэж сурч мэдэх, Монголоороо бахархах, монголоо гэсэн сэтгэлтэй болоход олон талын ач тустай юм. Тэмүжиний мэндэлсэн өдрийг ерөнхийдөө өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэхэд найдвартай гэж үзэж байгаа. Энд ямар ямар баримт байна гэхээр “Монголын нууц товчоо”-нд бол Чингэс хаан төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэдэг. “Монголын нууц товчоо”-нд он сар өдөр тавиагүй боловч энд давхар мэдээлэл байгаа юм. Гаднаас дайсан довтлох нь хавар, зун, ер хэзээ ч ирж болох зүйл. Харин өөрсдөө дайныг эхлэн сэдэж, ялах дийлэхийн арга ухааныг бодож байгаа нөхцөлд дайн байлдаан хийх хамгийн тохиромжтой цаг үеийг сонгох учиртай. Тэр цагийн Монголчууд агт таргалсан, нум хатуурсан үеийг тааруулж гадагшаа дайн хийдэг байсан. Энэ бол тэр цаг мөч гэдэг яах аргагүй намрын сүүл, эсвэл өвлийн тэргүүн сар байх ёстой, энд тэр тухай мэдээлж байна. Энэ бол нэгдүгээр баримт. Хоёрдугаарт, хожмын Монгол түүхэн сурвалжуудад Лу “Алтан товч”-оос эхлээд зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр морин цагт төрсөн гэсэн байдаг. “Монголын нууц товчоо”-г Лувсанданзангийн “Алтан товч”-той харгалдуулаад судлахад яг Чингэс хаан гэдэг өгүүлбэрийг шууд дундуур нь нэмээд оруулчихсан нь тодорхой байдаг. Тэгэхээр үүнийг дагалдаад нэг хэсэг сурвалжууд явсан. Гэвч энэ олон түүхэн сурвалжууд дотор Жамбалдоржийн “Болор толь”, Ордосын түүхч Гончигжавын “Сувд эрих”, мөн “Хөх түүх”, эдгээр гурван сурвалжид өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэж тов тодорхой тэмдэглэсэн байгаа. “Сувд эрих”-д өгүүлэхдээ “Тэндээс Есүхэй баатрын их хатан үзэсгэлэнт Өгэлэн гуравдугаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ, гайхамшигт бэлгэ төгссөн гоо жавхлант нэгэн хөвгүүн гартаан гэрэлт улаан эрдэнэ атгаснаар мэндлэв. Мөн өдөр огторгуйд солонго татах тэргүүтэн сайн бэлгэс олон болов” гэжээ. “Чингэс хааны үе улирлыг тэмдэглэсэн хаадын үндэсний шастир Хөх түүх”-д “…Тэнгэрээс заяат Есүхэй баатрын хатан үзэсгэлэнт Өгэлэн эх хэмээхүйн умайд оршоод, төгс арван сар гүйцэж, тэндээс гутгаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ үүр гийхийн цагт гайхамшигт бэлгэ төгссөн үзэсгэлэнт гэгээн биеийг мэндлэв” хэмээсэн байна. Гуравдах баримт бол Эзэн богд Чингэс хааны мэндэлсэн өдрийг “Арван буянт номын цагаан түүх” болон эзэн хорооны тахилга тайлгын судар, өнөө хэр уламжилж ирсэн зан үйлээс бас тодлох болмжтой. Эзэн хорооны жилийн дөрвөн тайлгын нэг мялаагуудын хуримыг аравдугаар сарын гурванд хийхээр тохируулсан байдаг. Аравдугаар сар гэдэг нь Монголоор бол өвлийн тэргүүн сар юм. Мялаагуудын хурим буюу тасмын тайлга нь Тэмүжин мэндлээд гурав хономогц угаалга үйлдэж, баяр хурим хийснээс үүдсэн зан үйл юм. Ордосын онгоны дөрвөн улиралд хийдэг тайлгаас өвлийн тайлгыг “Их тайлга” хэмээн нэрийдэж, алтан ургийнхан оролцож ихэд хүндэтгэн үйлддэг нь Их хааны сүүдэр тохиосон өдрийг машид дээдлэсний учир болой. Дөрөв дэх баримт гэвэл, Оросын Санктпетербургт хадгалагдаж байгаа эх сурвалжаас Цэвээн гуайн 1910 онд хуулж ирсэн баримтад яах аргагүй өвлийн тэргүүн сарын шинийн гурванд мялаагуудын хурим хийдэг гэсэн байдаг.

    Профессор Б.Балжинням: Тэмүжин мэндэлсэн талаар “Монголын нууц товчоо”-нд гурван удаа тэмдэглэгдсэн байдаг. Гэвч тэнд сар өдрийн тухайд тодорхой дурдаагүй. Сүүлийн үеийн баримтаар бол бид Ш.Чоймаа багшийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг дээр зонхилон саналтай байгаа. Үүн дээр тогтох нь зүйтэй. Харин Григорийн тоололд тэр нь чухам яаж таарч байгаа гэдгийг тогтоох шаардлагатай. Зарим нэг судлаачид 12 дугаар сарын 21-ний өдөр төрж 23-нд мялаагуудын хурим хийсэн гэж үздэг. Эндээс нэг л зүйлийг ойлгох нь зүйтэй байх. Одоогийн хятадуудын мөрдөж байгаа 1280-аад онд Хубилай цэцэн хаан зарлиг гаргаж байж гарсан зурхайг засаад цааш нь жаахан өөр өөр нэр өгөөд явсан. Энэ зурхайгаар таацуулах, мөн Монголын улирлын тооллыг яг онолдуулж гаргаж цэгцлэх л чухал байгаа юм. Харин өвлийн тэргүүн сар гэдэг нь их үндэслэлтэй гэж бодож байна.

    Доктор Г.Аким: Сурвалжуудыг үзэхэд Лувсанданзангийн “Алтан товч”-д байгаа өгүүлбэрийг дараа дараагийн гурван эх сурвалжид яг хуулаад биччихсэн байдаг юм. Зуны эхэн сарын улаан тэргэл өдөр гэж. Яг одоо тэгж явж байснаа гэнэтхэн “Хөх түүх”-ээс эхлээд хойшоогоо өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гээд бас гурван түүхч бичсэн байдаг. Гэхдээ “Арван буянт номын цагаан түүх”-д өнөөдөр мялаагуудын хуримыг ярихаар дөрвөн түүхч нь өвлийн эхэн сарын шинийн нэгэн гээд монголын түүхчдээс хэлсэн байдаг. Ш.Чоймаа багшийн хэлж байгаа зөв л дөө. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэзээ гэдгийг тогтоох ёстой. 2006 онд энэ тухай өгүүлэл бичсэн. Миний өгүүллийн ерөнхий агуулгыг Ш.Чоймаа багш хэлчихлээ. Дөрвөн зохиолд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрж гурванд угаалга үйлдсэн гэж байдаг. Монголын буриад, баргууд дотор 20 дугаар зууны эхэн хүртэл энэ явдал байсан юм байна. Гэхдээ буриад, баргууд ой дээр нь жил болгон хийдэг байсан байна. Энэ зан үйл Чингэс хааны үед ч мөн байсан.

    Зохиолч, сэтгүүлч Л. Пүрэвдорж: Миний олж мэдсэнээр түүхийн есөн сурвалж бичигт Тэмүжиний мэндэлсэн сар өдрийг бичсэн байдаг. Үүний зургаад нь өвлийн эхэн сарын шинийн нэгэн, гуравт нь зуны эхэн сарын 16 гэж тэмдэглэсэн байна. Энд нэг зүйлийг онцлон хэлмээр байна. “Арван буянт номын цагаан түүх”-нд мялаагуудын баярыг арван сарын шинийн гурванд хийнэ гэсэн байгаа. Тэгээд дараагаар нь Галдан туслагчийн “Эрдэнийн эрих”-д гэхэд угаалгын мялаалга гээд тайлаад биччихсэн байдаг.” Арван буянт номын цагаан түүх” сударт өгүүлснийг багцлан үзвэл, Тэмүжинийг эхээс төрөөд гурав хономогц угаалга үйлдэж, манцуйд өлгийдөж, тасмаар боож, мялаагуудын хурим хийснийг Хубилай сэцэн хааны үеэс үе улируулан ёслол төгөлдөр тэмдэглэж иржээ. Үүнийг Хубилай хааны зарлигаар тогтоосон юм шүү дээ. Хубилай хаан өвөг эцгээ нас нөхчөөд 60 жил ч өнгөрөөгүй байхад төрийн албан ёсны зарлиг гаргахдаа андуураагүй байх гэж бодож байна. Их хааныг Сартуулаас бууж ирэхэд нь ангийн тосоор мялаалгаж байсан өөрийн ухаан орчихсон хүн (Хубилай) байсан тул тэр тусмаа зарлигтаа сар, өдөр андуурч тогтооно гэж байхгүй болов уу хэмээн бодож байна. Энэ бол Хубилай хааны зарлигийн сурвалжтай юм шүү. “Монголын нууц товчоо”, Саган Сэцэний “Эрдэнийн товч” болон “Монголын Юан гүрний түүх” зэрэг сурвалжид Тэмүжиний мэндэлсэн сар өдрийг тэмдэглэсэнгүй л дээ. Рашид аддиний “Судрын чуулган”-д бүр хамаагүй бичсэн байдаг. За яахав гадаадын хүн учраас бид уучлах учиртай. Рашид аддин хүний амаас бичсэн л гэдэг юм. “Алтан дэвтэр” нь өнөөгийн бидэнд ирсэнгүй л дээ. Тийм учраас өвлийн эхэн сарын шинийн нэгэнд мэндлээд шинийн гурванд угаалга тайлга, мялаагуудын хурим хийжээ гэдгийг түүхэн сурвалжуудын ихэнхэд нь тэмдэглэсэн байгаа юм.

    Судлаач Н.Нагаанбуу: Үүнийг би 2004 оноос хойш 12 сарын 21-нд төрсөн, 23-нд мялаагуудын тахилга хийсэн байна гэж, Чингэсийн онгон дээр ч үүнийг мөрддөг. Миний ярьж байгаа зарчмын юм бол, Та бүхэн ямар ч цаг хугацааг ярьж болно. Гэхдээ ямар цагалбараар хийгээд байгаа юм бэ? Түвдийн төгс буянтаар яваад байна уу, манжийг дагаж ирсэн шар зурхайгаар ярьж байгаа юм уу? Энэ хоёр чинь хоёулаа биш ээ. Монголчуудад өөрсдийн улирлын цаг тоолол байсан. Би 2005 онд монголын цаг тооллын ном гаргасан, академич Ч.Далай гуай редакторлосон, энэ байна. Дундад зууны монголын түүх их гажуудсан. Түүхийн он цагууд бүгд гажуудсан байна. Тэгэхээр сая Ш.Чоймаа багш хэлж байна ш дээ. 10 сар гээд энэ дээр чинь буруудаад байна. 10 сар гэдэг чинь аагим халуун гэж сурвалжуудад чинь байгаа. Монголчуудын он тоолол намар 9 дүгээр сард цагаалж байсан гэж хэлж байгаа шүү дээ. Тэндээс 1 дүгээр сар чинь эхэлж байгаа. Жишээлбэл Бирваа гуайн түүх байна. Энэ хүн өөрийхөө гараар бичсэн байна. Намайг 38 онд цэрэгт явж байхад цагаалж байсан тэгэхээр намар цагаалж байсан энэ зүйл мартагджээ. Цагаалсны дараах сарын 6 сар гээд эхэлдэг байсан байхгүй юу. Тэгэхээр 1 сар чинь намар байна. 2,3 сар гээд 4 сар чинь өвлийн тэргүүн сар. Улирлын эхэн юунаас авахав гэхээр өдөр шөнө тэнцдэг үүгээр тоололтой учраас үүнийг Монголын улирлын тоолол гэсэн. Надад санал болгох нэг л зүйл байна, юу гэхээр улирлын тоолол, эртний монгол цагалбараар яваач гэж хэлэх гэсэн юм. Ганцхан зүйл хэлэхэд Чингэс хаан өвлийн эхэн сарын шинийн нэгэнд төрсөн нь үнэн. Харин эртний монгол тооллоороо тооцооч. Одоогийн 12 дугаар сарын 21-нд төрсөн. Монгол тооллын 4 сар буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр ес эхэлсэн өдөр, энэ монгол тооллоор та бүхэн тооцооч гэж хэлье.

    Доктор, профессор Ш.Чоймаа: Би нэг залруулга хиймээр байна. Энэ “Эрдэнийн товч”-д байгаа арван сар гэдэг чинь Монголын өвлийн тэргүүн сарыг хэлж байгаа хэрэг. Арван сар гэдэг бол “Эрдэнийн товч”-д арван сар гэсэн болохоос биш өнөөдрийн энэ Христийн тооллын 10 сар биш юмаа .

    Доктор, профессор Х.Шагдар: Би Чингэс хааны талаар 20-иод жил судалгаа хийж байна. Хамгийн хэцүү юм нь он цаг зөрөөд болдоггүй. Би бодохдоо түүхэн үйл явдал дээр он цагийг буулгах нь зүйтэй гэж үздэг. Эхний бүтээлдээ би Өвөр монголын эрдэмтэн Сайшаал гуайг дагалаа шүү гэж бичсэн. Гэвч Сайшаал гуайтай дотроо зөрчилдсөн. Дараа нь Б.Балжинням түүхчтэй танилцаад, бидний энэ он цаг ерөөсөө болохгүй байгааг хэлсэн. Юунаас болоод байна гэхээр бид он цагийн тоолол дээр алдаад байна. Н.Нагаанбуу эд нар гайгүй судалгаа хийсэн гэдэгт би итгэж байгаа. Яагаад гэхээр үйл явдал тэр цаг үе дээр буугаад байгаа юм.

    Доктор А.Пунсаг: ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс Чингэс хааны төрсөн он, сар, өдрийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчид лавлагаа мэдээлэл хүргүүлж байсан. Бидний ерөнхий үндсэн санал бол холбогдох сурвалжийн мэдээ болоод түүхэн үйл явдлын үндэслэлээр бол Чингэс хаан өвөл төрсөн буюу өвлийн эхэн сард төрсөн гэдэг нь илүү түүхэн баримттай байгаа. Чингэс хааны төрсөн газар Онон мөрний эх Дэлүүн болдог гэж ярьж байгаа. Энэ Дэлүүн болдог бол бараг өвөлжөөний нутаг байсан юм шиг иймэрхүү ул мөр ажиглагддаг. Хар зүрхний хөх нуур зуслангийн газар байсан бол өвөл Онон мөрний эрэг Дэлүүн болдогт өвөлжөөний нутаг байсан байх гэдэг ерөнхий таамаглал сүвэгч гарч байгаа. Хоёрдугаарт, Чингэс хааны төрөх үед Зарцуудаа өвгөн булган дээлээ хүргэлээ гэж байгаа. Монголчууд хэдийгээр бэлгийг бэлгэдлийн чанартай өгдөг гэх боловч харин өгөх бэлгээ зөв сонгодог. Зуны аагим халуунд булган дээл өгөхгүй байх. Эзэн хааны сүүдэр тохиосон цаг хугацааны хувьд өвөл байсан болов уу гэдэг баримт мэдээ олон байгаа. Манай түүхийн хүрээлэнгийн судлаачдын хувьд “өвлийн эхэн сарын шинийн нэгэн” гэдэг нь түүхэн үнэнд илүү ойр хэмээн үздэг. Энэ дүгнэлтийг нотлох хамгийн ойрын баримт нь тэрхүү угаалга, мялаалга юм. Өнөөдөр ч гэсэн Өвөрмонголын Ордосын цахар, үзэмчин ястнууд хүүхэд төрсний дараа гурав хоногт нь угаалга мялаалга хийдэг ёс уламжлал хадгалагдаж байгаа. Ямар ч гэсэн Чингэс хааныхаа төрсөн өдрийг яг тогтоож чадахгүй ч гэсэн ирэх жил Их хааны мэндэлсэн 850 жилийн ойг тэмдэглэх ямар нэгэн өдрийг засаг төрийн талаасаа тогтоогоод агуу их хүнийхээ ач гавьяаг санан дурсах ийм нэг тодорхой өдөртэй больё гэсэн саналыг уламжилж өгөхийг хүсье.

    Доктор О.Сүхбаатар: “Монголын нууц товчоо”-г уншихаар 59, 97, 211 дүгээр зэрэг гурван зүйл дээр Чингэс хааныг Ононы Дэлүүн болдогт төрсөн гээд тодорхой хэлсэн байдаг. Тэгсэн мөртлөө төрсөн он сарыг ерөөсөө бичдэггүй. Би үүнийг хувьдаа ингэж боддог юм. Монголд бөөгийн шашин маш их дэлгэрсэн. Бөөгийн шашинд суудал мэнгэний, өөрөөр хэлбэл төрсөн өдрийг мэдэхгүй бол мянган бөө бөөлсөн ч төвөг учруулж чадахгүй, суудал мэнгийг мэддэг бол нэг бөө ч төвөг учруулдаг гээд Монголчууд төрсөн өдрөө хэлдэггүй байсан. Энэ заншлыг хадгалсан болов уу гэж нэгдүгээрт боддог юм. Зарим хүмүүс ярьдаг, цаг тооны бичиг муу байсан, тиймээс төрсөн өдрөө мэддэггүй гэж. Тийм биш ээ, “Монголын нууц товчоо”-ны 81, 111, 193 дугаар зүйлд төрсөн өдөр байтугай тайчуудын хуримаа хийсэн өдөр, Жамухаас салаад нүүсэн өдөр, Чингэс хаан тугаа тахисан өдөр энэ тэрийг онтой нь, сартай нь, жилтэй нь биччихсэн байгаа. Тэгэхээр Чингэс хааны төрсөн огноог “Монголын нууц товчоо”-нд дурдаагүй явдал бол хуучны заншилтай холбоотой байх. Нөгөө нэг талаар Чингэсийн угсааны олон тайж нар байсан. Зөвхөн Ар халхад гэхэд 1918 оны хүн амын тооллогоор 13300 тайж байсан. Тэд төрөл бүрийн тахилга ёслол хийхдээ ерөөсөө Чингэс хааны төрсөн өдөр гэх зүйлийг баримталж байгаагүй. Харин Чингэс хааны иш зураг гэж юмыг тахиж байсан. Үүнийг бодоод үзэхээр “Монголын нууц товчоо”-нд тэр өдрийг зориуд нуусан байх магадлалтай. Яагаад нуусан гэхээр хүний төрсөн өдөрт янз бүрийн хараал жатга хийдэг, үүнээс л болгоомжилсон болов уу. Ер нь тэр үеийн хүмүүсийн төрсөн өдрийг яг таг тогтооно гэвэл их хэцүү, бараг боломжгүй зүйл. Гэхдээ “Монголын нууц товчоо”-г түшиглээд хийх юм бол Их хааны мэндэлсэн огноог яг таг биш гэхэд ойролцоо тогтоож болно хэмээн үзэж байна.

    Доктор, профессор Х.Шагдар: Монголчууд намар шинэ он эхэлдэг гэдгийг хорьдугаар зууны эхэн хүртэл хэрэглэж байсан. Энэ нь гол нь орон нутагт хэрэглэж байсан он тоолол. Миний бодоход Чингэс хааны төрсөн өдөр өвлийн эхэн сарын шинийн нэгэн гэдэгтэй зөрөхгүй, гагцхүү үүнийг одоогийн тоололд буулгах асуудал дээр жаахан зөрүү байгаа юм шиг байна. Ер нь манай он тоолол буруу яваад байгааг ганцхан жишээгээр үзүүлье. Төгсбуянтын аргаар тооцсон билгийн тооллын календарь гэж байна. Энд дэлхийн бөмбөрцөг таван өдөр тэнхлэгээ эргэхгүй зогсож байгаа. Зогсдог гэнээ, энэ зөв үү. Дэлхийн бөмбөрцөг эргэхгүй монголын зурхайчдыг хүлээгээд зогсох юм уу. Ийм юмаар ард түмнийг эргүүтүүлж байгаа байхгүй юу. Монголын он тоолол гэж байсан. Ялангуяа Чингэс хааны үед байсан.

    Академич Ш.Бира: Би бээр Их хааны төрсөн он, сар, өдрийг тусгайлан судлаагүй. Сүүлийн үед эрдэмтэд тодорхой асуудал руу орж нэг тийш нь болгох гэж хичээж байна. Чингэс хаан болоод бусад түүхэн хүмүүсийн төрсөн он, сар, өдрийг тогтоох нь тун бэрхтэй гэж үздэг. Яагаад гэвэл манайд төрсөн өдөр бүртгэдэг, тэмдэглэдэг тийм уламжлал байсангүй. Ер нь Монгол хүн чинь насаа нуудаг. Төрсөн жилээ нуудаг, яриангүй тийм байсан. Би гэхэд төрсөн сар, өдрөө мэддэггүй л байсан. Манай аав ээж ч төрсөн сар өдрөө мэддэггүй л байсан. Оныг бол тогтоож болно, яг сар өдрийг тогтооно гэдэг тун асуудалтай. Төрөөс ёсчлохын тулд ойролцоогоор тогтоож болно. Тэр их хүнийг дурсан санаж, мэндэлсэн өдрийг нь тэмдэглэж байх үүднээс бид тодорхой өдөр тохироод тогтож болно. Ийм туршлагыг дэлхийн бусад түүхэн хүмүүсийн мэндэлсэн өдрийг тогтооход хэрэглэсэн нь бий.

    Францын алдарт эрдэмтэн Пилео гэдэг хүн байсан. Тэр хүн бол Чингэсийг маш их судалсан. Марко Пологийн замын тэмдэглэлд маш том тайлбар бичсэн хүн. Марко Пологийн замын тэмдэглэлд Чингэс хааны мэндэлсэн оны талаар маш тодорхой бичсэн байдаг. Нэлээд олон хуудас бичсэн гэхдээ голдуу Хятад, Перс, Монгол сурвалжуудыг баримталсан. Энд би юунд их баярлаж, олзуурхаж явдаг гэхээр энэ том эрдэмтэн дэлхийд байгаа Чингэс хаантай холбоотой бүх сурвалжуудыг эх хэлээр нь судалсан хүн. 1162 он Монголын Алтан товч, Саган цэцэн гээд бусад сурвалжуудад байдаг мэдээ Хятадын ихэнх сурвалжуудтай яг таарч байна. 1162 он гэдэг бол илүү үнэмшилтэй он гэж энэ хүн олон жилийн өмнө шийдсэн. Энэ номыг орчуулаад Монгол хэлээр гаргавал зүгээр байна. “Өвлийн тэргүүн сар” гэдэг дээр би уншиж судалсан номынхоо нөлөөгөөр ч гэх юм уу даа бүрэн итгэлтэй байдаг.

    ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин: Эзэн богд Чингэс хааны төрсөн сар, өдрийг тогтох нь Монголчууд түүхээ мэдэх, ялангуяа залуу үе маань өвөг дээдэс, эх орныхоо түүхээр бахархах, нэг тодорхой өдөрт Чингэс хааныхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, энэ талаасаа бол их ач холбогдолтой болой. Үүнийг тогтооход үнэхээр түүхэн баримт факт нь өнөөг хүртэл тов тодорхой тэмдэглэгдэж ирсэнгүй. Тиймээс үйл явц, нүүдэлчин монголчуудын зан заншил, уламжлал, шашин шүтлэг олон зүйлтэй харгалзуулж, уялдуулж шийдэх асуудал гэж ойлгож байгаа. Өнгөрсөн жил ШУА түүхийн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтдийг оролцуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг тогтсон өдөртэй больё гэсэн санал өргөн барьсан. Тэр өдөр нь өвлийн тэргүүн сар хэмээн тогтох байх гэж бодож байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р.Болд: Монголын төр Их хааныхаа төрсөн газар, мэндэлсэн огноог түүхийн эх сурвалж бичиг, ард түмнүүдийн зан үйлийн мэдээ, шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан албан ёсны болгож, ёсчлох, улмаар үндэсний бахархалын өдөр болгон ёслон тэмдэглэж, хойч үедээ хэвшүүлэх нь манай улс, үндэстэн, Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Үүнийг гадаад, дотоод нөхцөл байдал шаардаж байна. Энд алгуурлал байж болохгүй.

    Иймээс түүхийн үнэнд илүү ойр, бодит эх сурвалжид нийцтэй цаг хугацааг сонгох нь зүйтэй. Бидний өнөөдрийн ярилцлагаас манай иргэд Эзэн хааны мэндэлсэн цаг хугацааны тухайд тодорхой хэмжээний ойлголттой болсон болов уу хэмээн найдаж байна.

  • “БУРХАН ХАЛДУН ХАЙРХАН”-Д БАРААЛХАХ УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛИЙН ЁСЛОЛЫН ТАЛААР ЯРИЛЦАВ.

    Энэхүү түүхт баярын өдөр 3 дугаар сарын 18—ны өдөр Монгол Улсын “зүрх уул” Бурхан халдун”-ыг хамгаалах үйлст зүтгэн Монгол төрийн түүхэн уламжлалын биелүүлж яваа Гөрөөч сартуул овогт Д.Хурцаатай уулзаж, түүхийн жимээр харилцан ярилцлаа. Энэхүү ярилцлагад МБНЭ-ийн Залуучуудын Зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, Б.Солонго нар оролцлоо. Гөрөөч сартуул овогт Д.Хурцаа гуайн үзэл бодлоос танилцуулж байна.
    ТАНЫ ОЮУН САНААНЫ ТУСГААР ТОГТНОЛД ТАНЬ
    НЭМЭР БОЛОХ НЭГЭН ЗҮЙЛ

    Нэгэн зүйл: Бодлого нэгтгэж хэрэгжүүлэх ёс
    Монголчууд эрт дээр үеэс төрт ёсны тахилгат хайрханаа тайж тахихдаа нэгдэн нийлж нэг л овооноос тахилга тайлга үйлддэг уламжлалтай байжээ. Цугларсан олон түмэн зэрэг зиндаа “дээр доор” гэлтгүй ард иргэдийн аж байдал, улс гүрнийхээ тухай санаа бодлоо солилцож бодлын зөрүүгээ ойлголцож нэгдмэл нэг санаа зорилготой болж нутаг гэртээ буцаж ирээд тахилгад оролцож чадалгүй үлдсэн олон түмэнд тайлгын идээ шүүснээс аль болох олон хүнд хүртээж тахилгад хаанаас хэн гэгч эрхэмүүд оролцож нэгдсэн нэг “бодлого” хэрэгжүүлэх болсноо түмэн олонд таниулан бүх нийтээр мөрдүүлж байсан уламжлалт ёс жудагтай байв. Нэг үгээр хэлэхэд одоогийн хуулийг “ёс жудаг” орлож байсан бололтой.

    Нэгэн зүйл: Уул хайрханы тахилгын овоо босгох ёс
    Уул хайрхандаа тахилга тайлга үйлдэх тохиромжтой газрыг сонгож тэмдэглэснээр овоо босгох нөхцөл бүрдэж, тахилга тайлга болох өдөр олон түмэн цугларч өөрсдийн нутаг уул уснаас авчирсан чулуу болон ойр орчимд мод чулууны аль нь элбэг байгааг бодолцон, мөн уламжлалыг харгалзан нэгдэн нийлж тэмдэглэгдсэн нэг л овоонд өөрсдийн хүслээ шившсэн чулуугаа /модоо/ тавьснаар овоо босдог байжээ.

    Нэгэн зүйл: Алсаас тахидаг уламжлалт ёс
    Тахилгат хайрханы “зулай” хараа гүйцэхүйц харагдах газарт “тэмдэг” овоо босгон тахилга тайлга үйлддэг ёс нь орон зайн хувьд зон олон цугларах боломжтой байх. Хоёрт, Хайрханы түмэн бодис ан амьтан, лус савдагийг амар тайван байлгахтай холбоотой байжээ. Мөн төр ёсны тахилгад хайрханаас алсад оршиж буй хүмүүс нутгийнхаа хайрханд тахилга тайлга үйлдсэнээр хайрхадууд лус савдагуудаараа уламжлуулан нэг нэгэндээ тахилга тайлгад оролцсон зон олны “үгэн цацал”-ыг уламжлуулан хүргэдэг гэдэгт итгэдэг тул Монголчууд уул хайрхадыг “ялгаварлан үздэггүй” уламжлалтай билээ. Жишээ нь, монголд байгаа хайрхадуудаас нэг хайрханыг үндэсний бахархалт хайрхан болголоо. Тэгэхээр бусад хайрхад нь үндэсний бахархалт биш болоод байна. Үүний цаана хаанахын бодлого оршиж байна вэ гэдгийг бодох цаг нь болжээ.

    Нэгэн зүйл: Тахилга тайлгыг нэг дороос үйлддэгийн утга учир
    Тахилга тайлга нь бидэнд уламжлагдан ирснээр: Уул усанд оршиж буй эцэг өвгөдийн сүнс сүлд, хайрхадын лус савдагийг “үгээр баясгаж үнэрээр цатгадаг” ёсыг үйлддэг.

    “Тахилгын үгэн цацал” нь уул, ус, хайрхадад зориулж зохиогдсон байдаг бөгөөд бичиж бэлдсэн үгэн цацалыг эрхэм хүмүүнээр дуудуулан, цугларсан олон даган түрснээр тэнгэрт сонсгож галд өргөн хайлуулж баясгадаг.

    “Үнэрээр цатгах” нь тайлгын идээ будаа, зоог, зум шүүсийг арвинаар ид задгай өрж тавьдаг нь үнэрээр цатгах ёсон билээ. Тайллагын төгсгөлд: тайлга болгож хүн бүрт идээ будаа зум шүүсийг хишиг болгон хүртээмжээр нь хүртээхдээ “Олонд түгээ” гэж хэлдэг байжээ. Энэ нь монгол хүн бүр тайлгын идээ будаа хүртдэгийн учир энэ бөлгөө.

    Нэгэн зүйл: Хадгийг хадгалах ёс
    Өвгөдөөс өвлөгдөж ирснээр бол айл гэрт нэгэн хадгийг арслантай авдартаа хадгалж уул овооны тахилга тайлгад оролцохдоо хадагаа дэлгэн барьж тайлгын үгэн цацалыг дуудаж мөргөөд лус савдагаас шившлэг авч нямбайлан эвхэн арслантай авдартаа хадгалдаг байжээ.

    Учир мэдэх өвгөдийн хэлснээр ил задгай байлгах нь лус савдагийн сайн сайхныг шившсэн шившлэг замрах, мөн хадаг ил задгай байснаар хорхой шавьж мэтийн амьтны хөлд нарийн мяндас нь орооцолдож үхүүлснээр буян биш нүгэл болно. Хадгийг хөдөө хээр уул овоонд үлдээх нь тэр айл өрхийн буян заяаг төөрүүлж байгаатай адилтгаж үздэг юм байна.

    Нэгэн зүйл: Хийморийн дарцаг хийсгэх
    Энэ ёс хэдийгээр сүсэг бишрэлтэй холбоотой ч үнэнхүү хийморь лундаагаа өөдрөг байлгая гэвэл хийсгэсэн хийморийн дарцагаа өөрсдөө хамгаалж харж байхаар нүдэнд ойр харагдах газар хийсгэж, засаж залж байх нь чухал гэнэ. Монголчууд гэрийнхээ гадаа, зүүн хойд талын бүслүүрт, саваа мод босгож түүндээ уяж хийсгэдэг байсныг огоорч цөвүүн цагийн хүмүүс уул овоо, мод чулуунд уядаг болсноор өөрийнхөө хийморь лундаагаа хөдөө хөсөр хаяж байгаатай агаар нэг болно.

    “Бурхан халдун” хайрхан ба “Их хориг”-ийн талаарх түүхийн
    сурвалжаас авсан судалгаа

    (Эрдэмтдийн баг бүрдүүлж судалгаа хийлгэсэн болно)

    Нэгэн зүйл:
    Рашид-ад-Дин цааш нь бичсэн нь “Чингис таалал төгсөхөд хөвүүд, хатад, сайн түшмэд нь түүний гэрээсэлсэн ёсоор төрсөн нутаг нь шарилыг нь тээн хүргэхээр явсан…Монголд өтгөн ой модтой энд тэндээс нь өдий төдий гол горхи салаалан урссан “Бурхан Халдун” гэдэг том уул байдаг. Тэдгээрийн гол горхийг дагаж Тайчууд аймаг нутаглаж байдаг…Үүний урд Тэмүүжин өөрийгөө оршуулах газрыг өөрөө сонгож олоод дэргэд байгаа бараа бологчид “Энд бидний ургийг оршуулж байгтун” гэж зарлиг буулгасан. Чингисийн зуслан, өвөлжөө түүний мэндэлсэн “Дэлүүн Болдог” гэдэг газар мөн бөгөөд Онон мөрний адаг орчим байдаг. Тэр үеийн тодорхойлолтоор Чингисийн шарилыг оршуулсан “Бурхан Халдун” зургаан өдрийн замд орших ажээ. Нэгэн мянган ойрадууд Чингисийн шарилыг сахиж байдаг” гэжээ.

    Тухайн үед “Их хориг”-ийг урианхай ноёд харгалзан хамгаалдаг байжээ. Хятадын “Цао-му-цзи” гэдэг сурвалж бичигт: “Юан гүрний хаадыг оршуулах ёсонд бүхэл модыг хоёр хэсэг болгож дунд нь биеийн хэмжээгээр нүхэлж нийлүүлээд авс болгоод түүний дотор цогцосыг хийж гадуур нь будаг шир тавьж, алтан цагиргаар гурав бүсэлж газарт гүн булж оршуулдаг. Дээр нь бунхан хийдэггүй. Оршуулж дуусаад түмэн адуу гишгүүлж газрыг тэгш болгоод түүний дээр нэгэн ботго алж тайлга хийгээд мянган цэргээр сахиулна. Дараах хавар өвс ногоо ургасан хойно шүүж очих тул үзэхэд тэв тэгш, хүн олж мэдэхгүй. Сүүлд тайлга тахилга хийхэд алсан ботгоны эх ингийг дагуулан газарч хийж ингэний булсан газрыг шарил оршуулсан газар хэмээн сая мэддэг” гэх зэргээр сонирхолтой зүйлийг дурдсан байдаг.

    Нэгэн зүйл:
    Рашид эд-диний “Судрын чуулган”-д өгүүлсэн нь: Чингис хааны үед Ойн урианхадын зүүн гараас гаралтай мянганы ноён Удачи гэгч байсан. Чингисийг тэнгэрт хальсны дараагаар энэ ноёны хүүхдүүд, тэдний мянгат Бурхан Халдун гэдэг газар мөнх нойрсон буй Чингис хааны алтан ясыг сахин хамгаалж ирсэн.

    Тэднийг аян дайнд оролцуулдаггүй, энэ ёс одоо ч байгаа гэжээ.

    Нэгэн зүйл:
    “Гурван мөрний тэргүүнд хэнд бээр бүү буулгагтүн” гэж Монголын нууц товчоо /2006 оны хэвлэлийн 120 дугаар тал/

    Тайлбар: Тэргүүн гэдэг нь Бурхан Халдун уул гэж хэлж болно. Хэнд бээр бүү буулгагтүн гэдэг нь хэнийг ч тийш алхуулж болохгүй гэсэн утга агуулж байгаа юм.

    Үнэн хүүрийг заримууд нь Бурхан Халдунаа онголов гэх /Лувсанданзан Алтан товч/, Хэнтий Ханы өвөрт Их өтөг нэрт газар онголов. Мөн тэнд /220 дугаар нүүрт/.

    Эзний алтан хүүрийг Хэнтий Ханы өлгөд их өтөг нэрт газар онголов. Саган Сэцэн, /Эрдэнийн товч 89 дүгээр нүүрт/.

     

  • СОНГУУЛИЙН ӨВЧИН

     

    Тэр улс төр, мөнгө хоёрын эрхэм нарийн холбоосыг аль эрт мэдэрч, түүний эмзэг бас давуу талыг алдахгүй мэддэг “зурхайч”, энэ талаар тэр хэнийг ч дагуулахгүй бөгөөд “доктор”-ын зэрэг хамгаалсан ч болохоор болсон.

    Мөнгө нь улс төр болж, улс төр нь эргээд мөнгө болдог, улмаар ашиг орлого нэмэгддэг зүй тогтлыг аль эрт болгож амьдралдаа хэрэгжүүлсэн нэгэн.

    Сонгууль ойртох тусам Тойгоо жип машинаа зүлгэж, хэдэн төрлийн хувцсаа хаана хэрхэн өмсөж хэнд ямархуу харагдахаа тунгаан бодож, дутуугаа сэлгэх талаар эртнээс төлөвлөнө.

    Хэнтэй нөхөрлөх, хэнийг өөртөө татах, хэнээс дөлөхөө бас тунгаана.

    Тэр жил ардчилсан нам сонгуульд ялахад Тойгоогийн хүүгийн машин намын байрны өмнө “багширсан” олон машин дотор багталцаж ядан “дүйхэлзэж” байсан бол, сонгуульд ялагдсан Арлын намын цагаан байшингийн өмнөх машины зогсоолоос Тойгоогийн машин хамгийн түрүүн “годхийн” алга болж билээ.

    Тэр юунаас ч айдаггүй. Учир нь мөнгөтэй бол хэнийг ч худалдаад авчихна гэж боддог. Тэр нь ч амьдрал дээр тодорхой биеллээ олсон учир итгэлтэй байдаг.

    Сонгууль дөхөөд ирэхээр Тойгоо өөрөө Ардын намын, хүү нь АН-ын, авгай нь Хувьсгалт намын үүдээр эргэлдэх нь ихсэж, үйл хэрэгт зүтгэнэ.

    Сонгуулийн өмнөхөн энд, тэнд болох хандивын үдэшлэг цэнгээнд оролцоно. Тэд хэрэгтэй үед нь намын санхүүд хэдэн төгрөг хандивлахаа мартдаггүй. Сонгуулийн өмнөх компанийг санхүүжүүлнэ гэдэг бизнесийн хөрөнгө оруулалттай утга нэг хэрэг. Хандив нь сонгуулийн дараа албан тушаал, мөнгө болон хувирна. Тэр гурвын хэн нэг нь сонгуулийн “бялуу”-г заавал амсах магадлалтай. Бялууг хүртсэн нэг нь нөгөө хоёрыгоо “дээш” нь татна. Тэгээд ч аль нам сонгууль ялахааас үл хамаарах өөрсдийн дархлааг бий болгосон.

    Энэ цаг үед Албан тушаал мэдлэг, боловсрол, туршлага дээр бус мөнгөөр хэмжигддэг, хов, жив “хор” найруулгын үндсэн нь тогтдог болсны амт шимийг амталсан бөлгөө.

    Тэднийд монгол дахь бүх намуудын батлахны цуглуулга бий. Батлах бүр өөрийн түүхтэй. Өвөөд нь тэр жил Тусгаар тогтнолын намаас Хотын хурлын гишүүнд нэрийг нь дэвшүүлж батлах өгсөн бол хөдөө амьдардаг хамаатны нэгэн өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны үед нэр дэвшигчээс эмч нарын үзлэг хийх үед эрүүл мэндийн үнэгүй үзлэгт орохын тулд нэгэн намын батлах авсан байх жишээтэй. Тэдний сумын Батсайхан гэдэг залуу таван ч намын батлах өвөртөлсөн бузгай “улс төрч”-өөр тодорсон, хөөрхөн “онигоо”-той.

    Сүүлийн арван жилд болсон сонгуульд Тойгоогийн гэрийнхэн жинхэнэ улс төрч болохоо харуулсан. Тойгоогийн хүү хорьдугаар зууны сүүлчийн сонгуулийн өмнөхөн ааваасаа хэдэн төгрөг авч АН-д хандивласны хүчинд дүүргийн хурлын гишүүн болж, дараа нь Дүүргийн засаг даргын тамгын газрын даргаар тодорсон.
    Харин Тойгоо байгууллагынхаа ардчилагч нартай нийлж хэдэн шил архи хүртэж явдагийн буянд тэрүүхэндээ “ардчилагч” гэдэг эрхэм алдрыг хүртсэн. Энэ эрхэм алдрын хүчинд Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялахад “бялуу”-аас хүртэж тэр нэгэн байгууллагын сургалтын хэлтсийн даргаар томилогдсон түүхтэй.

    Гэвч хожим сургуульд хүүхэд оруулах нэрээр хахууль хүртэж хэмжээг нь хэтрүүлсэн хэргээр ажлаасаа хусуулав. АН-д нүүрээ таниулсан түүнд нэг хэсэгтээ гэртээ “ичихээс” аргагүй байдалд хүрсэн. Түүнд сонгууль ямагт баяр баясгаланг авчирдаг. Одоо түүнд ганцхан Ардын намын царайг харж амьдрахаас өөр аргагүй болсон.

    Тэгээд намуудын улс төрийн удирдагчид солигдож байдаг завшааныг ашиглаж өөрийгөө хэнд ч ямараар таниулж чаддаг арга ухааныг сүвэгчилж сурсан. Эхлээд тэр одоогийн их хурлын гишүүн нэгэн эрхэмтээ хамт хөдөө аймгуудаар “давхиж” Ардчилсан хүчний бүх л намуудад хандив өргөв. Тэгэхдээ хотыг бодвол хөдөө тэдний “жинхэнэ нүүр царайг” танихгүй тул хэний ч дүр эсгэсэн болохоор жүжиглэнэ. Ардын нам нь мэдчих вий гэдгийг л онцгой анхаарч нууцлан чандлана.

    Тэгтэл энэ удаа тэр бодсоноос илүү үр дүнд хүрэх боломж бүрдэв. Учир нь “ханилж” явсан найз нь Улсын их хурлын гишүүн болж, Тойгоогоо дэмжих аятайхан, өргөн боломж бүрдэв.

    Сүүлийн үед Тойгоо генерал цол авч байгаагаар зүүдлэх болов.

    2008 он. Завхан, Нөмрөг сум