Author: admin_shaman

  • “ОРОСУУД 1945 ОНЫ НААДАМ ХҮРТЭЛ МОНГОЛЫГ ХЯТАДЫН ХАРЬЯАНЫ МУЖ ГЭЖ ХАНДДАГ БАЙСАН НЬ НУУЦ БИШ…”

    Одоо бол ингэлээ тэглээ гээд ил тод ярьж байна. 1957 онд Увс, Хөвсгөлийн чиглэлд асар их нутгийг Орост туучихсан. Өгөхгүй гэж тэмцсэн Аварзэдийг Улс Төрийн Товчоо яаралтай хуралдан, ажлаас нь хусч хаяад л асуудлыг шийдчихсэн. Дараа нь 1964 онд Өмнөговиос өчнөөн их газрыг тасдаж Хятадад өгсөн шүү дээ. Тэгэхэд бид дуугарч байсан уу? Огт үгүй. Одоо бол бид газар өгөх байтугай байгалийн баялгаа хямдхан өглөө гэж орилолдож байна. Энэ нь монголчууд нутаг усандаа эзэн болъё гэсэн сэтгэлийн илрэл юм.

    -Ю.Цэдэнбал төрсөн нутгаа үнэхээр Орост бэлэглэчихсэн юм уу?

    -Давст уулыг өгчихсөн. Хөвсгөлөөс хамгийн үзэсгэлэнтэй хэсгээс нь асар их нутаг тасдаж өгсөн. Тийм хүний хөшөөг хотынхоо төвд залчихсан л сууж байна шүү дээ бид. Хөшөөтэй байлдах нь хаашаа ч юм. Гэхдээ хойч үед их хорлолтой байдаг байхгүй юу.

    -Тэр үеийн эрх баригчид аргагүй байдалд байсан байх даа, хөөрхий.

    -Жинхэнэ улс төрчид байсан юм бол нутгийнхаа төлөө амь хайргүй тэмцэх ёстой. Оросууд 1945 оны наадам хүртэл Монголыг Хятадын харьяаны муж гэж ханддаг байсан нь нууц биш. Гэхдээ Монголын тусгаар тогтнолд Сталин маш чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэр жил Коммунист Хятад биш Чан Кай Шигийн засаглалын үед юм даа, Хятадын Гадаад хэргийн яамны сайдыг Москвад дуудаж, хэлэлцээр хийхдээ Сталин “Та нар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хэрэг дээрээ монголчууд танайд захирагдахгүй байна” гэсэн. Дараа нь хятадууд Америкийн эрх баригчидтай тав хоногийн дотор 11 удаа утсаар ярьсан байдаг. Агуулга нь “Бид Монголыг яах вэ. Сталин шахаад байх юм” гэсэн утгатай. Америкийн Ерөнхийлөгч хариуд нь “Та нар монголчуудыг нэгэнт барьж чадахаас өнгөрсөн болохоор хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Сталин зөв хэлжээ” гэх маягийн юм ярьж. Ингэж л бид тусгаар улс болсон түүхтэй.

    -Тэр үед манайх тусгаар тогтнох байтугай Өвөр Монголоо, Тэнгэр хайрханыг торгуудуудтай нь цуг авчих боломж байсан гэдэг.

    -Бүх монголчууд нэгдчих хамгийн сайхан боломж бол 1911 онд байсан. Яагаад гэвэл урд хөршид засгийн газар байхгүй болчихсон үе. Өөрөөр хэлбэл Хятад эзэнгүй болчихсон үе. Оросууд монголчууд нийлбэл аюултай гэдгийг мэдэрч байсан. 1945 онд Ар, Өвөр хоёр монгол нийлчих аятай боломж бүрдүүт шалавхан Ар Монголыг нь тусгаар тогтнуулах маягаар салгасан. Одоо бол Хятад задарвал нэг нэгдэх боломж гарна. Ямар чиг гэлээ, одоо бол бид газар шороондоо эзэн болсон. Хэн ч биднээс булааж авч чадахгүй. Эд нар сайндаа л байгалийн баялгийг хямдхан булаана биз. Одоо ч булааж л байна.

    -Би нэг зүйлд их санаа зовдог юм. Хөрш хоёр их гүрнээс маань манайд хандаж “Одоо ахиад нэг хилийн зурвасаа шинэчлэн тогтооё” гэх вий дээ гэхээс…

    -Одоо боломжгүй. Монгол улсын хил НҮБ-аар баталгаажсан. Яахав, улс гүрэн харилцан тохирч болно. Путин чинь Хятадтай тохироод хэдэн жилийн өмнө Даманы арлыг, амь үрэгдсэн орос цэргүүдийн дурсгалын хөшөөтэй нь цуг өгчихсөн шүү дээ. Иймэрхүү юм байдаг. Харин бид Ерөнхийлөгчийн засаглалтай болж яасан ч болохгүй. Муу, сайн ч энэ 76 нь хоорондоо хэрэлдээд юм илрүүлж өгөөд сууж байх нь Монголд хавьгүй тустай. Хэрэлддэг улсууд новшнуудаа илрүүлж өгөөд байдаг байхгүй юу. Тэд нэг нэгнээ ямар нэг учир шалтгаанаар илчилсээр л байх болно.

    -Монгол даяар сонгуулийн кампанит ажил ид явагдаж байна. Нэр дэвшигчид ёстой тогос шиг гоёж, хөхөө шиг донгодож байна. Гэхдээ цаана нь Орос, Хятад хоёр өөрсдийн хүнээ гаргах гээд өрсөлдөөд байгаа юм биш үү?

    -Орос, Хятадаас ч өөр улсууд бий. Гэхдээ ард түмэнд сонгох онц эрх нь бий шүү дээ. Манайхан их жалгархаг. Нутгийн л хүн бол хулгайч ч байсан сонгочихдог. Тээр жил СнЗ-ийн орлогч дарга байсан Сүрэн гуай надад нэг зүйл хэлсэн юм. Тэр үед Жасрай гуайн Засгийн газар байл уу даа. “Та нар одоогийн Засгийн газрыг шүүмжилж л байна. Саяхан болтол АИХ-ын депутат болох хүний нэрсийг нэг бүрчлэн жагсаагаад, товч намтартай нь хойш нь явуулдаг байлаа. Хойно нягтлаад нэрсийн урд эрвээхэй, анхаарлын тэмдэг, хасах тэмдэг тавиад ирүүлдэг байлаа” гэж байсан. 1980-аад оны эхээр АИХ-аар батлуулаад Монголыг Оростой нэгтгэчих бодлого явж байсан. Тэгэхээр депутатууд нь найдвартай улс байх ёстой биз дээ.

    -Бал дарга чинь өөрөө Оростой нийлнэ гэж хөөцөлдөөд бүтээгүй гэсэн яриа тэнэж явдаг юм билээ.

    -МАХН санаачилж, бүр УТТ-ны тогтоол гарсан байдаг юм. БНМАУ-ыг ЗХУ-д нийлүүлэх саналыг Зөвлөлтийн удирдлагад тавих тухай. Тэгээд л Цэдэнбал гуай тэр бичгээ хойш нь аваад очиж л дээ. Хариуд нь “Цаг нь болоогүй. Ийм болчимгүй юм хийдгээ та нар боль. Энэ тогтоолоо хүчингүй болго. Танай намын ТХ-ныхон чинь өвчтэй юм уу, солиотой юм уу…” гэсэн байгаа юм. Хамгийн ноцтой нь тэр тогтоолыг одоо болтол хүчингүй болгоогүй байдаг. Гэтэл одоо бид гадныхантай “Баялгийг маань хямд авч байна” гэж хэрэлдэж байна. Бид хэрэлдэж чадаж байна. Үүгээрээ бахархах ёстой.

    -1990 онд монголчуудад олдсон эрх чөлөө хэврэг үү, эсвэл бат бөх болсон болов уу?

    -Биднээс л шалтгаална. Улсын эрх баригчид нь айж хулчигнаад л, барьцаанд ороод эхэлбэл Монгол улс буцаад л дуусна. Хүчтэй, зоригтой удирдагчид улс орныг авч явдаг юм. Тэрнээс баян чинээлэг хүн биш. Бид Монголын төлөө амиа алдсан улсуудын дурсгалыг байнга хүндэтгэж байх ёстой. Одоо Бодоо сайдыг гаргаж ирэх цаг нь болсон. Ханд ван, Да лам Цэрэнчимэд байна. Та нар Бодоог яагаад цаазалсныг мэдэх үү?

    -Бүр нарийн ширийн зүйлийг үгүй чиш.

    -Түүнийг цаазлах хоёр шалтгаан байсан. Бодоо Ерөнхий сайд болуутаа Данзантай хүч хавсран хэлмэгдүүлэлт хэзээ ч гаргахгүй байхын төлөө тэмцэж эхэлсэн. 1921 оны долоон сарын 08-10-ны шөнө Зоригт баатар Тогтох тайж тэргүүт нийт 106 хүнийг баривчилж, буудаж алах төлөвлөгөөтэй байж. 10-ны үдээс хойш Бодоо, Данзан, Эрдэнэбатхаан гурав завхрал гаргаад буй Вонукаев тэргүүтэй оросуудыг дуудаж “Энэ улсуудыг сулла” гэсэн байдаг. Нөгөөтэйгүүр Бодоо Ерөнхий сайд болуутаа Америк, Англи, Герман, Японы… эрх баригчидтай харилцаа тогтоож эхэлсэн. Энэ нь оросуудыг тэсэхүйеэ бэрх болгосон. Тэгээд л Сүхбаатараар бодийг хөтлүүлсэн. Уул нь хэргийг Шүүх яам таслах ёстой байтал шууд Цэргийн яам асуудлыг нэг мөр шийдсэн дээ.

    -Ер нь тэднээс хожим Х.Чойбалсан, Б.Цэрэндорж хоёр яагаад хоёулхнаа торойгоод амьд үлдэв гэдэг тайлагдашгүй оньсого шүү.

    -Чойбалсангийн орных нь хүн бэлэн болсон болохоор алахаас өөр аргагүй. Гадны тавиул гэдэг ийм л хувь заяатай. Цэрэндоржийн хувьд төрд урван тэрслэгч. Урвагчид амьд үлддэг. Тэр Богдод хэлэлгүйгээр Бадамдоржтой нийлээд Автономитыг устгах бичигт гарын үсэг зурснаар бүх зүйл эхлээ биз дээ. Харин хөшөөг нь эд урагш харуулаад босгочихсон байна лээ.
    СГЗ Л.Пүрэвдорж

  • Ё.ОТГОНБАЯР: КУЛИКОВЫН ТУЛАЛДААН БУЮУ МОНГОЛЫН “МУШГИГДСАН” ТҮҮХ

    Куликовын тулалдаан нь Москва Алтан ордны дарлалыг таягдан хаях эхлэл болж, Оросын нутгуудыг нэгтгэх улс төр, эдийн засгийн төвийн хувьд хүч чадлаа харуулсан хэрэг болжээ. Куликовын тулалдааны ачаар татварын хувь багассан билээ. Алтан Ордныхон Оросын бусад улсуудын дунд Москва тэргүүлэх болсныг эргэлт буцалтгүй хүлээн зөвшөөрөв. Куликовын тулалдаанд Ордныхныг бутцохисон нь тэдний хүч чадлыг мэдэгдэхүйц сулруулжээ. Оросын янз бүрийн нутаг, хотын иргэд Куликовын тулалдаанд очиж, буцахдаа Оросын ард түмэн болон буцжээ” хэмээн дүгнэсэн байх ажээ.

    Оросын нэрт түүхч Н. М. Карамзинаас эхлэн томоохон түүхчдийн өгсөн үнэлэлт дүгнэлтээр Куликовын тулалдаан нь Монголын ноёрхлын төгсгөлийн эхийг тавьсан, Монгол цэрэг ялагдашгүй гэсэн домогт цэг тавьсан, Оросын вант улсуудаас Москвагийн вант улс хүчирхэгжин, Орос орныг нэгтгэх төв болон хувирсныг харуулсан, Оросын ард түмэн гэх нэгэн ойлголт бий болсныг Оросын олон нийтэд ухааруулсан хэмээн дүгнэцгээдэг юм. Олон зууны турш нэгэнт тогтсон түүхийн энэ ойлголт саяханыг хүртэл түүх судлалд ноёрхож, олон нийт энэ тулалдааныг Оросын цэрэг Монгол цэргийг дийлсэн байлдаан гэж бодсоор өдийг хүрчээ.
    Гэтэл 2004 оны 12 дугаар сарын 23-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В. В. Путин сэтгүүлчдийн асуултанд хариулсан шууд ярилцлагынхаа үеэр Куликовын талын тулалдааны тухай ярихдаа: “Тэнд аль аль талаас нь Орос цэргийн хороод ч, татаарын морин цэрэг байсан. Оросууд (татаарын морин цэргийг) цохилтын гол хүч болгон ашигласан” гэж хэмээсэн нь энэ сэдэвт олны анхаарлыг дахин хандуулж орхив. Байз байз, юун Оросын талд байлдсан Монгол цэрэг, Монголын талд байлдсан Орос цэрэг болчиховоо? Куликовын талд тэгээд хэн нь хэнтэй, юуны төлөө байлдсан болж таарав аа?
    Эндээс эхлээд олон учир нь тодорхойгүй асуултууд хөвөрч эхлэнэ. Дмитрий ван Монголын дарлалыг эсэргүүцэж байсан юм бол яагаад энэ тулаанаас хэдхэн жилийн өмнө Мамай ноёны утсан хүүхэлдэй Мухамед Булаг хаанаас Оросын их вангийн зарлигаа өвдөг сөгдөн авсан юм бэ? Тулалдаан болох үед Оросын А. С. Орлов, В. А. Георгиев, Н. Г. Георгиева, Т. А. Сивохина. История России. Учебник для ВУЗов. Москва. 1997. Хуудас 74 http:// www.serpuhov.livejournal.com/105023.html нилээдгүй олон вангууд, тухайлбал томоохон вант улсуудаас Рязань Москвагийн эсрэг байр суурьнаас хандаж, Алтан Ордонтой нэг эвсэлд яагаад багтаж байв? Судар бичгүүдэд бичсэн шиг хэдэн зуун мянгаар тоологдох цэрэг эрс хоёр талаас байлдсан гэсэн нь үнэн үү? Хаанаас тийм олон цэрэг гарч ирэв? Хэрэв Доны Дмитрийн талд Монгол цэрэг байлдсан бол ямар цэрэг, хаанаас ирж оролцов? Хэрэв Куликовын тулалдаан Монголын дарлалыг төгсгөл болгосон юм бол Орос орон энэ тулаанаас хойш 100 жил монголчуудад татвар төлсөөр байсны учир шалтгаан юу вэ? Мамайг ялсаны дараа Доны Дмитрий ван Тохтамыш хаанд элч заран, эсэргүү дайсныг даран устгасныгаа илтгэсний учир юунд байх вэ? гээд зах хязгааргүй олон асуудал ар араасаа даган хөврөх ажээ.

    Москвагийн их ван Иван Калита (1284-1340) Алтан ордны Оросоос авах Монголын татварыг цуглуулах эрхийг Москвагийн вант улсад авсан үеэс эхлэн татварыг элдэв маапаангүй тушаах болсон тул Орос руу татварын асуудлаар үүссэн уулгалалт, залхаан цээрлүүлэх байлдааны ажиллагаа зогсож, хэсэгтээ “великая тишина” буюу “аугаа их нам гүм байдал” ноёрхох болжээ. Их талын зүгээс үе үе орж ирдэг галдан шатаасан уулгалалтууд зогсож, Монгол цэрэг Оросын вангуудын урилгаар үе үе дотоодын самуунд оролцох боловч Орос орныг нийтэд нь хамарсан томоохон довтолгоон болохоо байв. Энэ бол байлдан дагууллын дараа нурсан улс орноо өөд нь татаж, эдийн засгийн болон цэрэг, зэвсгийн хүчээ сэлбэх нэн шаардлагатай амсхийлтийг Орос орон олж авсан хэрэг байв. Монголын довтолгооны өмнө байсан Оросын дотоодын хүчний харьцаа өөрчлөгдөж, энэ үед Алтан Ордны татварыг цуглуулдаг Москва, Тверийн вант улсууд хүчирхэгжин өндийж эхэлсэн билээ.
    [1] Полное собрание русских летописей. Летописный свод 1497 г. Боть 28, Москва-Ленинград, 1963. Хуудас 71 [1] Беклярбек, бейлербей – ноёдын ноён буюу Алтан ордны улсын хоёрдахь нөлөөтэй хэргэм. Беклярбек Мамай цэргийн ерөнхий жанжин байж, гадаад хэрэг, шүүхийг ерөнхийлөн хариуцаж байжээ
    Эхлээд Хөх Ордод эзэн суусан Тохтамыш хаан 1380 онд гэхэд Мамай ноёныг түрсээр Цагаан Ордын нилээд хэсгийг эзэлж, Мамайг Хар тэнгисийн хойд тал, Крымын хойгоор хязгаарлаж чадсан билээ. Иймээс Куликовын тулалдаан болох үед Мамай ноён урдны хүчирхэг беклярбек байхаа нэгэнт больж, улсын баруун хязгаарт орогносон оргодол босуулын хэмжээнд оччихсон байлаа.
    Москвагийн ван II “Сайхан” Иваны хүү Дмитрий Иванович ван Алтан ордонд “их будилаан” үүссэн жил буюу 1359 онд 9 настайдаа вангийн ширээнд заларсан билээ. 1362 онд Мамай ноёны тавиул хаан Абдулла Дмитрий хүүд зарлиг хайрлаж, вангийн ширээг нь баталгаажуулахад Москвагийн хамба Алексий, Мамай ноён нарын дотнын харилцаа нөлөөлсөн аж. 1371 онд Алексий хамбын оролцоотойгоор Алтан ордоны татварыг хоёр дахин бууруулсан гэрээ Москвагийн Вант улс, Алтан Ордтой байгуулжээ.

    Мамай ноён Москвагийн харилцаа дандаа сайхан байсангүй. Москвагийн вант улс хүчирхэгжиж байгааг мэдэрсэн Мамай ноён завсарт нь татвар цуглуулах эрхийг Тверийн ван Михаилд өгөх зэргээр нилээдгүй асуудлууд үүсгэж байлаа. 1375 онд Дмитрий ван Оросын зүүн хойд хэсгийн вант улсуудтай хамтран Тверийг дайлж, Москвагийн хараат улс болохыг нь хүлээн зөвшөөрүүлснээр Мамай ноёны тоглолтыг хязгаарлаж чаджээ.

    1376 онд Москва, Суздалийн вант улсын цэргүүд Ижил мөрний Булгаар луу довтолсон байна. Алтан Ордны хаан ширээний төлөө тэмцэлд ялагдсан Хасан хан зугатаж, Ижил мөрний Булгаарыг эзлэн ноёрхсон тул Оросын вангууд Мамай ноёны зарлигаар тийнхүү дайнд мордсон хэрэг. Мамай ноёнд цохиулж, оргодол босуул болсон цөөхөн цэрэгтэй Хасан ханыг дарсан энэ явдал түүхэндээ Оросын цэрэг Монгол ноёныг дайлсан анхны тохиолдол шахуу байлаа. Харин энэ үед Мамай ноёны дургүйг хүргэсэн өөр нэгэн явдал болсон нь Хасан ханыг бутцохисон Оросын цэргүүд 5000 рубль дайны төлбөрт аваад зогсохгүй, Булгаарт татварын Орос ноён үлдээсэн хэрэг мандав. Үүнд дургүйцсэн Алтан Ордны хаан Араб шахын цэргүүд 1377 онд Орост халдан, Пьяна буюу Согтуу голын эрэг дээр Оросын нэгдсэн цэргийн хүчийг хиар цохисон тухай Оросын судар бичгүүдэд: “И бысть на Пьяни и пьяне (Согтуу голын эрэг дээр согтуу байцгаав)” хэмээн тэмдэглэжээ. Араб шахын цэргийг хүлээж байсан Оросын цэрэг хэд хоног найрлаж, согтуу унтацгааж байх үед нь монгол цэргүүд дайран орж, хүйс тэмтэрсэн байна.Алтан Ордонд алтан ургийн удмын ноён Тохтамыш хаан ширээний төлөө тэмцэл хийж эхэлсэн мэдээ Оросын вангуудыг ацан шалаанд орууллаа. Мамай ноёнд татвараа төлсөөр байх ахул хожим хууль ёсны эзэн хаан “оргодол хулгайд татвар төлсөн” хэмээн үзэж, наанадаж татварыг дахин төлөх, цаанадаж хэрэг буруугаар эргэвэл улсын эсрэг гэмт хэрэгтнийг санхүүжүүлсэн яланд ч унаж мэдэхээр болжээ. Тохтамыш хаантай тэмцэлдэж эхэлсэн Мамай ноён харин өөрийн дайн байлдааныг санхүүжүүлэхэд хөрөнгө мөнгө ихээр шаардлагатай болсон тул Оросоос авах татвараа багасгасан гэрээгээ зөрчихөөр шийдэж, хоёр дахин их татвар нэхэж эхлэв. Сарай, Казань, Астрахань гээд томоохон хотуудаа Тохтамышд алдсан Мамай ноёнд Хар тэнгисийн эрэгт байх Италийн худалдааны хотууд болох Кафа, Судак хотоос гадна Оросоос өөр олигтой татварын эх үүсвэргүй болсон нь ч нөлөөлжээ.

    Алтан Ордны доторх самууныг далимдуулан Дмитрий ван татвар төлөхөөс татгалзав. Юуны өмнө, Мамай ноёны өргөмжилсөн хаадууд хууль ёсны хаан эсэх нь ойлгомжгүй гэдэг аятайхан шалтаг гарч иржээ. Нөгөөтэйгүүр, гэрээгээ зөрчин татвараа нэмсэн тул учраа олтол төлөхгүй байх өөр нэг шалтаг ч бий боллоо. Мамай ноёны хувьд Тохтамыш хаантай хийх дайныг санхүүжүүлэх гарцаагүй шаардлага бий болсон агаад үүний тулд Оросын вант улсуудыг нухчин дарж, татвараа олж авах зайлшгүй хэрэгцээ үүсчээ. Эхлээд тэрээр сүрдүүлэх зорилготой Мурза Бегичээр удирдуулсан багахан цэрэг Орост 1378 онд илгээсэн боловч Вожь голын эрэг дээр Оросын цэрэгт бутцохиулав. Оросын цэрэг Вожь голын эрэгт Монгол цэрэгтэй тулгармагц хуурамч ухралт хийж, араас нь мөшгихөөр гол гарч эхэлсэн Монгол цэрэг рүү гэнэт эргэн довтолж, усанд түрэн шахаж живүүлжээ.

    Орос цэргийн жанжнууд Монгол цэргийн байлдааны тактикийг чамгүй сайн сурч авсан байсан нь эндээс харагдаж байна. Оросын цэргүүдийг Дмитрий вангийн үеэл дүү Серпуховын ван Владимир Андреевич болон Литовоос хүчин зүтгэхээр дагаар ирсэн Волынь мужийн Дмитрий Боброк жанжин нар удирдаж байв. Ялангуяа Дмитрий Боброк жанжин Литовын ван Ольгерд болон Алтан Ордны жижиг хануудын хооронд 1362 онд болсон Хөх голын тулалдаанд[1] оролцсон, монгол цэргийн Алтан Ордны хаан Жанибег, Бердибек нарын үхлээс болж, дотоодын самуун үүссэнийг далимдуулж, Литовын их ван Ольгерд Алтан Ордны харьяанд байсан Украин руу довтлон орж, эсэргүүцэн зогссон Крымын Феодора вант улсын Мангуп хотын захирагч Дмитрий, Солхатын захирагч Кутлуг буга (сударт Крымын даргач гэж монгол үгээр тэмдэглэсэн), Чуфут Кале хотын дарга Хажи Бек нарын гурван ноёны цэргийг Хөх голын эрэгт 1362 онд бутцохижээ. Энэ тулалдааны үр дүнд Киевийг оролцуулан Украины нутагт Литовын их вант улс ноёрхох болов. Тэрбээр хожим Куликовын тулалдаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн тухай сурвалж бичгүүд мэдээлдэг билээ.

    Энэ ялагдлын өшөө авах, Оросыг нухчин дарж, санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болох, их цэрэг элсүүлж, Тохтамыштай эргэн байлдах зорилгоор Мамай Литовын их ван Ягайлотой эвсэл байгуулан, Рязаны ван Олегийг талдаа татаж, 1380 онд Москваг эзлэхээр их цэрэг хөдөлгөв.
    Дмитрий ч зүгээр суусангүй. 1375 онд Дмитрий ван хүүгээ загалмайлах баяр хийж, найрандаа Хойд Оросын вангуудыг урьжээ. Ухаандаа, хүүхдийн үсний найраар далимдуулан холбоотон вангуудаа урьж, хутагт ламаар уриалуулан эвсэл байгуулах ажил зохион байгуулсан хэрэг л дээ. Мэдээж хэрэг, харьяат Оросын вангууд нэг газар гэнэт цуглах нь Алтан Ордны анхаарлыг татаж магадгүй байсан тул ийнхүү найр, наадам ашигласан хэрэг байх л даа. Хөвүүнийг загалмайлах ёслолыг үйлдэхээр ариун гэгээн хэмээн ихээхэн нэрд гарсан лам Сергий Радонежский ирсэн бөгөөд найрын үеэр Сергий лам эхлэн сэдэж, Зүүн-Хойд Оросын вангуудын эвсэл байгуулахаар болжээ. Вангууд энд тэнд мэр сэр уулгалах болсон татаарын бие даасан жижиг ноёдын уулгалалтыг хамтран сөрөн зогсох тохиролцоонд хүрсэнээс гадна юуны өмнө Тверийн ван Михаилыг дайлаар мордож, буулгаж аван, Москвагийн вант улсын ноёрхлыг тогтоов. Энэ үйл явдлын өмнө Алтан Ордонд очихдоо Дмитрий ван 10 000 рублийн өрөнд барьцаалагдсан Тверийн ван Михаилын хүү Иваныг өрийг нь төлж авсан бөгөөд Иван ханхүү ийнхүү Алтан Ордны бус Москвагийн вант улсын барьцааны хүн болж хувирсан байсан нь ч нөлөөлсөн нь эргэлзээгүй.

    Татварын маргаан

    Ийнхүү татварын маргаанаас үүдэн Мамай ноён болон Москвагийн вант улсын тэргүүлсэн Зүүн Хойд Оросын эвсэлийн хооронд цуст мөргөлдөөн үүсэх нь ойлгомжтой болов. Татварын маргаан. Орос болон Мамай ноёны хооронд үүссэн гол маргааны шалтаг нь татварын хувь хэмжээ байлаа. Орос орон Алтан Ордонд ямар хэмжээний татвар төлдөг байсан талаар эхэн үедээ эх сурвалжуудын мэдээлсэн тодорхой тоо, хувь хэмжээ алга. Хожим XVI, XVII зууны үед бичигдсэн Оросын эх сурвалжуудад “буруу номтны хаан Бат арван хувийн татвар буюу десятина төлөх”-ийг шаардсан гэж гардаг нь хувь хэмжээг заасан хэрэг бус, зөвхөн тэр цагийн Европт өргөн тархсан сүмийн 10 хувийн десятина хэмээх татвартай дүйцүүлэн хэлсэн байх магадлалтай билээ. Библийн судраас эхлэн нийт орлогын 10 хувийг сүмдээ өргөх уламжлал тогтсоныг Өрнөд Европт 779 онд Их Карл ван хуульчилсан байдаг. Орост ч энэ татвар үйлчилж байсныг 995 оны Владимир Святославович вангийн хуулинд: “Өнгөрсөн жилээс сүм хийд Эх дагины нэрийн өмнөөс Оросын бүх нутагт шүүхийн хэргээс 10-ны нэгийг, худалдаанаас 10 дахь долоо хоногийн орлогыг, зун бүр өрхөөс гэрийн амьтан бүрийн 10-ны нэгийг Эх дагины болон гэгээн Спасын өдрөөр” авч байхаар заасан байдаг.

    Монголчууд Оросоос хэд хэдэн төрлийн татвар авч байсан тухай мэдээ бий. Юуны өмнө Засгийн татвар буюу тухайн үеийн эх сурвалжид тэмдэглэгдсэнээр ясак буюу выход гэх татвар авч байв. Оросын түүхч К. Жуков энэ татварын хэмжээг хамгийн ихдээ 4, хамгийн багадаа буюу Куликовын тулалдааны үед 2 хувь байсан хэмээн үзжээ. Энэ хэмжээ нь 10 хувийг төлдөг байсан Оросуудын хувьд жигтэйхэн их татвар байгаагүй нь ойлгомжтой хэрэг. Оросыг эзэлсэний дараа Монголчууд хүн амын тооллого явуулж, 43 түм[1] буюу 430 000 татвар төлөгч байгааг тогтоосон байдаг. Энэ үед үүнийг өрх биш, соха буюу анжис хэмээн нэрлэж байжээ. Соха буюу анжисыг зөвхөн өрх гэж үзэхэд хэцүү бөгөөд нэг эзэмшил тариалангийн талбайгаас тэжээгддэг тариачдын отог гэж хэлвэл зохистой. Монголын татвар анжиснаас жилд полтинник буюу хагас гривень мөнгө авдаг байв. Эрдэмтдийн тогтоосноор энэ нь 102 грамм мөнгө болж байжээ. Энэ их үү, бага уу?

    Их Петр хааны үед тариачны ам бүлээс хүн амын татвар нэг хүний 1 рубль буюу 30 грамм мөнгө авч байсныг тэмдэглэн үлдээсэн байдаг. Нэг өрхийг 5 хүнтэй гэж бодоод үзэх юм бол Петр хаан Монголчуудын хамгийн өндөр авч байсан үеийн татвараас 50% их буюу 150 грамм мөнгө жилд татварладаг байсан гэсэн үг юм. Петр хааны үед юм биш үү гэж өөрийн эрхгүй бодогдож байгаа биз?

    Өөрөөр тооцсон судалгаа бас байна. Монголчуудын тооллогоор Владимирын их вант улс 15 түмэн анжистай гэж тоологдсон бөгөөд жилд 15 000 рубль төлж байсан гэх баримт үлджээ. Хэрэв энэ тоогоор үзэх ахул нэг анжиснаас 10 копеек буюу 20 грамм мөнгө жилд төлж байсан гэвэл бүр бага тоо гарна. Мэдээж хэрэг, татварын хэмжээ вант улс бүрээр янз янз байсан нь ойлгомжтой. Татварын хувь хэмжээ багассаар Куликовын тулалдаан болох үед буюу XIV зууны дундуур 150 000 анжистай Владимир 15 000 рубль, 50 000 анжистай Тверь 2000 рубль, 50 000 анжистай Новгород 2 000 рубль, 20 000 анжистай Москва 1280 рубль төлж байсан баримт байгаа нь нэг өрхөөс жилд авах татвар 68 граммаас 13 грамм хүртэл байсан хачирхалтай тооцоо гарна. Өөрөөр хэлбэл эхэндээ 102 грамм байсан татвар дунджаар 40 грамм болтлоо буурчээ. Петр хааны 150 грамм Монголын хааны 40 грамм хоёр үнэхээр ялгаатай харагдах бөгөөд “монгол-татаарын дарлал” гээч их л таатай татварын орчинтой байжээ гэж бодогдоно. Үүнээс гадна замын татвар буюу ямская гэж авч байсан нь өртөөний албаны санхүүжилт байв. Замын татвар нь тэнд байсан өртөөний уналга, хүнсний зардал байсан бөгөөд тодорхой хувь хэмжээ заагдан үлдсэнгүй. Өртөөний алба Орос оронд улсын татварын орлогыг жилд 476 тонн мөнгө байсан гэж тооцсон бол Алтан Ордны жилд Оросоос авдаг байсан татварыг 1.5 тонн гэж үзсэн судалгаа байна. Өөрийн хаан нь ингэж авч байхад булаан эзлэгч Монголчуудын дарлал хамаагүй зөөлөн байсан

    Монголын дарлал төгсгөл болсон хойно ч үргэлжилж, ямская служба, ямская повинность гэж нэрлэгдэж байсан билээ. Хэмжээг нь тогтоож хэлж болшгүй өөр нэг татвар нь элч төлөөлөгчийн зардал буюу корма байлаа. Энэ нь ирсэн элчийн шуналаар хэмжигдэх тул тодорхой тогтоосон хувь хэмжээ гэж байсангүй.

    Алтан Ордны улс зөвхөн Оросоос ч засгийн татвар аваад байсан зүйлгүй юм. Харьяа бусад хотуудаас ч мөн адил ясак буюу засаг татвар авдаг байсан баримт бий. Жишээ нь, Астрахань хотын засаг татварын орлого Москвагийн вант улсаас хамаагүй өндөр байсан тухай тэмдэглэгдэн үлдсэн байна. Тэр үеийн Астрахань Москвагаас хавьгүй том хот байсан болохоор аргагүй биз. Харин Алтан Ордны хаадууд өөрийн нүүдэлчин иргэдээсээ татвар авдаггүй байсан бөгөөд зөвхөн зуд турхантай жилд малгүй болсон иргэдийг дэмжих зорилгоор авдаг байсан гувчуур хэмээн 100 хониноос нэгийг татварладаг байжээ. Алтан Ордны 1 хувийн гувчуурыг одоогийн 20 хувийн нийгмийн даатгалын шимтгэлтэй харьцуулахад өндөр гэж хэн ч хэлэхгүй бизээ.

    Мэдээж хэрэг, Алтан ордны хааны татвараас гадна Оросын вангууд өөрийнхөө татварыг нэмж авдаг байсан нь тодорхой. Иван Калита вангийн үеэс Алтан ордны хааны татварыг Оросын вангууд өөрсдөө татварлан авах болсон бөгөөд Москвагийн вант улс нэгтгэн монголчуудад тушаадаг болжээ. Энэ нь тариачнаас авах татварын хэмжээг ихээхэн нэмэгдүүлдэг байсан нь ойлгомжтой хэрэг бөгөөд татварын тодорхой хувийг зардал хэмээн авч үлддэг байжээ. Дааж давшгүй хүнд татварын хамаг хараал зүхэл нь Монголын хаанд хаяглагддаг байсан нь Оросын вангуудад таатай боломж ч байсан байж болох юм. Иймээс Оросын түүхэн сурвалжид гараад байдаг “татаарын татвар даагдашгүй хүнд” гэсэн үгс зөрүүг нь авч үлдээд байсан Оросын язгууртнууд, түүний дунд Москвагийн их вангийн “гавьяа” байсан юм биш биз гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Мөн хураасан татварын тодорхой хэсгийг татвар цуглуулсан Москвагийн вангууд авч үлддэг байсныг дурдсан. Ийм асуудал Невийн Александр вангийн дүү Андрей вантай холбогдон гарч байсан бөгөөд Неврюйн уулгалтаар төгсөж байсан билээ. Харин хожим Москвагийн вангууд их хааны татвараас “хумслан” үлдээдэг байснаар ихээхэн хөлжсөн аж. Ялангуяа, Монголын ноёрхлын жилүүдэд Москва хотын анхны чулуун хэрэм – “Цагаан чулуун хэрэм”-ийг Доны Дмитрий ван барьсаныг харахад эсвэл давхар татвар авч байсан, эсвэл Монголын татвараас үлэмжхэн хэсгийг нуун авч үлддэг байсан байж таарна.
    За ямар ч атугай татварын хувь хэмжээний маргаан Москвагийн их ван Дмитрий Иванович, Алтан Ордоны беклярбек Мамай хоёрын мөргөлдөөнд хүргэжээ.

    Куликовын тулалдаан

    1380 оны 8 дугаар сард Мамай ноён Москваг дайлаар мордсон мэдээ авсан Дмитрий ван цэргээ яаралтай цуглуулав. Гэгээн Сергий Радонежскийн гаргасан уриалгаар Оросын бусад вант улсуудаас ч цэрэг эрс ирсэн бөгөөд Москвагаас гадна, Брянск, Смоленск, Друцк, Дорогобуж, Новосиль, Тарус, Оболенск, Стародуб, Трубчевск, тэр ч атугай Тверь, Новгород, Литовын вант улсын харьяа газруудаас ч цэрэг ирсэн гэх мэдээ байна.
    Оросын эртний сурвалжууд цэргийн тоог Оросын талд 300 мянга, Мамайн талд 500 мянга хүртэл байсан гэж мэдээлсэн нь тэр үеийн судар бичгийн уламжлалаар ихээхэн дэвэргэн өсгөсөн хэрэг байлаа. 8 дугаар сарын 15-нд Коломна хотод цугласан Оросын цэрэг 9 дүгээр сарын 7-нд Дон мөрний салаа Непрядва голын эрэгт ирсэн гэж мэдээлснийг үзэхэд цэрэг дан морин цэрэг байсан нь тодорхой байна. Оросын цэрэг Коломноос хөдлөхдөө эхлээд Тула хотыг чиглэн баруун зүгт гарсан нь Москвад байсан Литовын туршуулуудад нэгдсэн цэргийн хүч Литовыг чиглэн явсан гэх ойлголтыг төрүүлж, Мамайтай нийлэхээр хөдөлж явсан Литовын их ван Ягайлогийн болгоомжлолыг төрүүлээд авчээ. Болгоомжилсон Ягайло цэргээ ихээхэн хянуур удаан давшуулснаар тогтсон хугацаанаасаа хоцорч, Мамайтай нийлж чадаагүй байна.

    Оросын эрдэмтдийн олж тогтоосон Куликовын талд олдсон олдворуудаас харахад тэнд явган цэргийн тулалдаан бус, морин цэргийн тулалдаан болсон нь тодорхой ажээ. Одоогоор олдоод байгаа Куликовын тал гэгч нь өргөнөөрөө 800 м, уртаашаа 3 км урт талбай байгааг харахад олон арван мянган цэрэг багтахаар ч газар биш юм. Тэгэхээр энэ талыг олж тогтоосон эрдэмтэн О. Двуреченскийн тооцоолсноор Куликовын талд Дмитрий вангийн талаас 8000 цэрэг, Мамайн талаас 7000 цэрэг оролцсон гэх таамаглал хамгийн бодит болов уу.

    Мамай ноёны талд Орос цэрэг оролцсон байх магадлал өндөр бөгөөд Рязаний Олег ван Мамайн холбоотон байсан тул Рязаны хороодоос монголчуудын талд байлдсан байх магадлал өндөр юм. Сударт гараад байгаа Брянск гэх мэт Литовын их вангийн харьяа Оросын улсуудын цэрэг ч Доны Дмитрийн талд гэхээсээ Мамайн талд байх магадлалтай харагдана. Хожим яагаад ч юм Куликовын талд үрэгдсэн гэж тоологдсон Рязаны 70 ноён гэж сударт тэмдэглэгдсэн нь магадгүй, эсрэг талд байлдаад, хожим оросууд учраас Оросын хохиролд тооцогдчихсон ч байж мэдэх юм.

    Харин Дмитрий вангийн талд байлдсан Монгол цэргийн талаар Оросын судрууд огт дурдаагүй өнгөрчээ. Энэ нь “Задоншина”, “Сказание о Мамаевом побоище” зэрэг гол судрууд тулалдаанаас хойш 200 гаруй жилийн дараа бичигдэхдээ Оросын талд байлдсан монгол цэргийн тухай мэдээллийг хасчихсан байх магадлалтай, мөн монгол ноёд Оросын вангийн албанд зүтгэхээр очихдоо үнэн алдартны шашинд орж, орос нэр авдаг байсан тул монгол нэрээрээ тэмдэглэгдээгүй өнгөрчээ гэсэн үг юм.
    Гэтэл 1857 онд Долгорукий вангийн туурвисан Оросын язгууртнуудын удам судрын тухай номны Арсеньевын удмынхны тухай хэсэгт Доны Дмитрий ванд алба хааж байсан Арслан буюу Ослан Мурза Челибей нь өөрийн тугийн 300 цэрэгтэй дагаар орсон хэмээн тэмдэглэсэн бөгөөд Арслан ноёнг үнэн алдартны шашинд оруулахдаа Прокопий хэмээн нэрлэж, түүний хүү Арсенийгээс Арсеньевын удам үүссэн гэжээ.[1]

    Дмитрий ван Арслан ноёнг өөрийн дотны итгэлт нөхөр буурч (стольник) Зотик Житовын охин Мариятай гэрлүүлэн, Кременск хотыг эдлэн газар болгон шагнасан байна. Арслан ноён 5 хөвүүнтэй байснаас Есүл нэртэй хүү Арсений Прокопьевичаас Арсеньевын удам, Кременец хочит Яков Прокопьевичаас Кременецкий, Жданов, Яковцевын удам, “Их амт – Ртище” хочит Лев Прокопьевичаас Ртищев, Комовын удам, Федор Прокопьевичаас Сомовын удам, отгон хүү Павел Прокопьевичаас Павловын удмынхан гаралтай ажээ. Хэдийгээр Долгоруков вангийн номонд Арслан ноёнг Куликовын тулалдааны дараа буюу 1389 онд Орост ирсэн гэж тэмдэглэсэн байх авч, 1792 онд Арслан ноёны отгон хүү Павелын удам Оросын төрийн зөвлөх В. А. Павловын мэдүүлснээр Арслан ноён бүр 1365 онд Дмитрий ванд хүчин зүтгэхээр ирсэн гэсэн[2] байх ажээ. Хэрэв Арслан ноён 1365 онд дагаар орсон бол Мамайн довтолгооны тухай туужид нэр дурдагдсан өөр нэг монгол-татар ноён бол Костромын ноён Федор Сабур юм. Куликовын тулааны дараа алга болсон Доны Дмитрий ванг шархдсан байдалтай хус модны ёроолд хэвтэж байхад нь Костромын ноён Федор Сабур, Григорий Холопищев нар олсон хэмээн уг туужид дурджээ. Федор Сабур нь 1330 онд үнэн алдартны шашинд орж, Захарий нэр авсан Чета ноёны удам гэх бөгөөд “Чета ноёны тууж” гэх XVI зууны үеийн сударт тодорхой дурдагджээ. Сударт дурдагдсанаар Их ордоос ирсэн Чета ноёны хүү Александр, түүний хүү Дмитрий Зерно, түүний хүү Иван Зерно, Иваны хөвүүд Федор Сабур, Данило Подольский, Иван Годун“[1] хэмээсэн байна. Энд нэр дурдагдаж буй Иван Годуны удам Борис Годунов 1598-1605 он хүртэл, түүний хүү Федор Годунов 1605 онд 2 сар Оросын эзэн хаан байсныг уншигчид санаж буй буйзаа.
    Хороо захирч байсан өөр нэгэн ноён бол Коломнын цэргийн хорооны бүрэлдэхүүнд өөрийн цэрэгтэй байлдаж явсан Андрей Серкизов ноён юм. Харуулын хороог захирч байсан Андрей Серкизов тулалдаан эхлэх үед тэргүүн хороог дайран харвах монгол харваачдаас хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан тухай зарим эх сурвалжид тодорхой бичжээ.

    Андрей Серкизов бол 1371 онд Алтан Ордноос Доны Дмитрийд алба хаахаар ирсэн Серкиз ханы хүү тухай Оросын язгууртнуудын удмын бичигт бичигджээ. Андрей Серкизовын гавьяаг үнэлэн Москва орчны нэгэн тосгоныг Дмитрий ван Серкизово гэж нэрлэхийг зарлигдсан нь одоогийн Москвагийн Черкизовын дүүрэг болон үлдсэн байна. Орост сурч байсан Монголчууд түм түжигнэж, бум бужигнасан Черкизовын барааны захыг сайн мэдэх боловч монгол удмын ноёны нэр гэж таамаглаагүй байх л даа. Түүнээс гадна Доны Дмитрий ванг ялна хэмээн зүүдэлсэн харуулын цэрэг Фома Кацибейг бас туужид дурдсан байх бөгөөд Хажибей гэсэн нэрнээс гаралтай татар хүн нь харагдана. Туужийг унших ахул энэ нөхөр харуулын ээлжин дээрээ унтсан хэргээ замруулах гэж зөн билигт зүүд зүүдэлсэн мэтээр ярьсан бололтой, уг зүүд нь их ванд таалагдсанаас болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байх магадлалтай ажээ. Тэр ч атугай Кацибейн ярьсан зүүд Новгородын анхны цаглабарт бичигдэн үлдсэн 1240 онд болсон Невийн тулалдааны өмнөхөн Невийн Александр вангийн зүүдэлсэн зүүдтэй үг үсэггүй таарч байгаа нь мөн гайхалтай. Магадгүй Кацибейн зүүдний энэ хэсгийг Новгородын судраас хуулбарласан ч байж болох. Ямар ч атугай энэ сэдвийг түүхчид сонирхон цаашид судлах аваас Мелик, Арслан, Сабур, Серкиз нараас өөр монгол-татар ноёдыг олж тогтоож болох биз ээ. Ямар ч байсан Дмитрий вангийн талд тулалдсан Монгол цэргийн хороод байсан нь эдгээр баримтаас харагдаж буй бөгөөд тэд харин Тохтамыш хаанаас явуулсан цэргүүд биш бололтой.

    Тулалдаанд нас барагсдын жагсаалтыг авч үзэхдээ 1400-аад оны үед бичигдсэн анхны жагсаалтаар үзэх нь зөв бөгөөд XVI, XVII зуунд өвөг дээдсээ Куликовын тулалдааны оролцогч болгон бүртгүүлж, язгууртны ангилалд зиндаагаа дээшлүүлдэг явдал гарсан тул хүн бүр удам судраа энэ жагсаалтанд багтаахыг оролдсоор алагдагсдын нэр утгаа алдатлаа өргөжжээ. Одоогийн байдлаар алагдсан гэж бичигдсэн бояруудын нэрс 500 гарсан агаад Мамайн холбоотон Рязаны, Литовын харьяаны Брянск, Дорогобужийн боярууд хүртэл орчихсон аж.
    Энд тулалдааны явцын элдэв сониныг дэлгэрүүлэн бичих бодол агуулсангүй. Гагцхүү Оросын ихэнх түүхчдийн бичээд байгаа шиг Алтан Ордныг дарж, Монголын дарлалаас гарсан хэрэг бус, улсын дотоодын засгийн эрхийн төлөөх тэмцэлд идэвхийлэн оролцсон, яг тулалдаан болох үед баруун хязгаарын “босуул, хулгай” болсон Мамай ноёныг дарсан хэрэг байсныг л харуулахыг чармайв. Алтан Ордны улсын түүхийн нүдээр харвал Куликовын талд засгийн эрхэнд санаархсан, даварсан ноён Мамайг хараат улсын ван Дмитрий даран сөнөөсөн явдал болсон бол Оросын түүхийн нүдээр харвал Оросууд анх удаа монголын их цэргийг томоохон тулалдаанд амжилттай бутцохиж, Оросын вант улсууд нэгдмэл байвал ялан дийлж болохыг ухаарсан явдал болсон гэж үнэлэх нь зүйтэй хэрэг буйзаа. Одоо цагийн бидэнд ойлгомжтой байх үүднээс хэлэхэд Куликовын тулалдаан нь 1941 оны Москвагийн дэргэдэх тулалдаантай зүйрлэж болох ялалт байсан бөгөөд Фашист Германыг даран сөнөөхөд дахиад цус урсгасан 4 жилийн дайн хийсэн бол Алтан Ордны дарлалаас гарахад дахиад 100 жил дутуу байлаа.

    Мамай ноёныг ялсаны дараа Дмитрий ван Алтан ордны хаан Тохтамышд элч зарж, эсэргүү хулгайг даран сөнөөснөө “илтгэсэн” байна. Ялагдан зугтсан Мамай ноёны цэргийг домогт Калка голын эрэгт Тохтамыш хааны цэрэг хүлээж байжээ. Мамай ноёны жанжнууд хууль ёсны хаан Тохтамышд байлдалгүй бууж өгөв. Мамай ноён цааш Хар тэнгисийн Италийн боомт Кафа руу дутаан одсон ч Генуячууд араас нь ирэх нэхлэгээс айж, түүнийг хотод оруулсангүй. Орон гэргүй болсон Мамай удалгүй Крымын Солхат хотын орчимд Тохтамыш хааны цэргүүдэд баривчлагдан цаазлагдсан бөгөөд цаазлахдаа түүнд тулгасан ялуудын дотор “уулын орд руу довтолсон” хэргийг ч дурдсан байх аж. “Орда Залесская” буюу “Уулын орд” хэмээн тэр цагт Москвагийн вант улсыг нэрлэж байсан бөгөөд Алтан Ордны харьяа улс гэж үзэж байсныг энэ баримт дахин гэрчлэх бөлгөө.

    Тохтамыш хаан Москваг эзлэн шатаасан нь Мамайн хүү Хияд овогт Мансур Куликовын тулалдааны дараа өөрийн цэрэгтэй Литовын их ванд дагаар орж, түүнд Витовт вангаас Глинск, Глинница, Полтав хотуудыг эзэмшилд нь өгчээ. Энд суурьшсан Мамайн удмынхан Глинский гэх овгийн нэр авсан аж. Хожим Литовын Вант улс, Польшийн вант улс хоёр нэгдэх үед Михаил Глинский ван үүнийг эсэргүүцэн бослого гаргаж, Оросын III Василий их ванд дагаар орсон байна. Глинскийн удмын язгууртан бүсгүй Еленатай Василий их ван гэрлэж, дундаас нь Иван нэртэй хөвүүн мэндэлсэн нь хожим Оросын анхны хаан болсон “Догшин” хочит IV Иван хаан билээ. 1501 онд Их Ордын хаан Шейх Ахмад Глинский ванд захидал бичихдээ: “Хияд удмын Мамай вангийн хөвүүд” гэж нэрлэснийг[1] харахад тэдний удам судрыг Алтан Ордонд сайн мэдэж байжээ.

    Тохтамыш хаан Дмитрий вангаас Мамайд төлөөгүй хоёр жилийн татвар буюу 8000 рублийг нэн даруй нэхэмжилсэн бөгөөд Дмитрий төлөхөөс цааргалжээ. Үүний хариуд 1382 онд Тохтамыш хаан Орост цэрэглэн орж ирж, Москваг эзлэн шатаав. Дмитрий ван энэ удаа сөрөн байлдалгүй, Москваг орхин, цэрэг цуглуулах нэрээр дутаан одсон бөгөөд Оросын судар бичигт дурдсанаар “оставиша город ибо законнаго царя бояхуся (хууль ёсны хаанаас эмээж, хотыг орхин одсон)” гэсэн байх ажээ. Нэгэнт хууль ёсны хаан ирсэн тул Оросын бусад вангууд түүнд цэрэг илгээсэнгүй.

    Энэ үед Новгородын голын дээрэмчид–ушкуйникууд Ижил мөрний хотуудыг дээрэмдсэн хэрэг гарсан тул Дмитрий ван Новгородыг дайлаар мордож, учирсан хохирол 8000 рублийг гаргуулан авч, энэ мөнгөөр Тохтамыш хааны татварын өрийг дарж цайруулсан байна. Өрөө цайруулсаны дараа тэрбээр хүү Василийгаа Тохтамыш хаанд илгээн байж, гэмээ цайруулан, хүүдээ Москвагийн их вангийн хэргэм залгамжлах зарлиг авчээ. Харин болж өнгөрсөн энэ түүх хожим Оросын түүхчдийн бичсэн ном, судруудад дөвийлгөгдөн, Мамай хаан Алтан Ордны цэргээр Оросыг дайлахыг завдсан, Доны Дмитрий ван Мамай хааныг дарж, Орос орныг Монголын дарлалаас чөлөөлөх замыг нээсэн гэсэн домог болон хувирчээ. Татварын маргаанаас эхэлсэн зөрчил ийнхүү түүхэнд үлдсэн том тулалдаан болон тэмдэглэгдэж, Монголын бас нэгэн “мушгигдсан түүх” болон үлдсэн ажгуу.

    Ё.Отгонбаяр

  • НУУЦЛАГ “ТӨМӨР ХҮН” ШУУГИУЛСАН ХЭВЭЭР

    2007 онд тус баримлын эзэмшигч өөд болоход “Төмөр хүн” дуудлага худалдаанд орж, 20 мянган ам.доллараар борлогджээ. Ингээд энэ баримал нийтэд ил болжээ. “Төмөр хүн” хэмээх уг баримал 10.6 кг жинтэй юм. Тухайн үед“Sheafer” судалгааны багийнхан тус баримлын тухай судалсан юм. Тэдний олж мэдсэнээр, “Нацистуудын үндэсний үзлийн тулгын гурван чулуу болох Аричуудын гарал үүслийг тогтоохоор 1938 онд Төвд рүү нацистуудын судалгааны баг явж байжээ. Тэд дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөхөн Төвдөөс буддийн гэх баримал авчирсан юм. Энэ баримал 15 мянган жилийн өмнө дэлхий дээр унасан солироор сийлжээ”. Герман, Австрийн эрдэмтдийн үзэж буйгаар, уг баримлын “түүхий эд” болох солирыг ойролцоогоор 15 мянган жилийн өмнө одоогийн Орос болон Монгол Улсын хилийн зурваст унасан “Chinga” солир хэмээн үзэж байгаа юм. Үүнийг батлахын тулд химийн шинжилгээ явуулах болж, энэ баримлын одоогийн эзэмшигчээс зөвшөөрөл авсан байна. Баримлыг эзэмшиж буй хүн нэрээ нууцлахыг хүссэн тул түүнийг хэн болохыг шалгаах хүн алга. Тэгээд ч нууцлаг баримал л илүү чухал болохоор тэр байх. Энэхүү солирыг 1913 онд олдсон хэмээн албан ёсоор бүртгэжээ. Элмер Бачер энэ талаар ярихдаа, “Уг баримал 1000 жилийн настай. “Vaisravana” хэмээх буддын бурхныг дүрслэн үзүүлсэн ч байж болох юм” гэсэн байна. Нацистууд баримлын өмнө талд нар зөв эргэлттэй буюу эр хас тэмдгийг нэмж сийлсэн байж магадгүй юм. Хас тэмдэг үүссэн цагаасаа хойш олон улс, үндэстэн, үзэл суртлын билэгдлийг илэрхийлсээр ирсэн. Тиймдээ ч улс орон бүр энэ тэмдгийг өөрийнх гэж өмчлөх дуртай. Харин нацистууд цагаан, улаан тугаа нар буруу эргэлттэй буюу эм хасаар чимсэн нь бий. Үүгээрээ түрий барьж, “Төмөр хүн” баримлыг эзэмшихээр оролдож байсан аж. Тэгвэл “Associated Press”-д хэвлэгдсэн нийтлэлээс үзвэл “Судалгаандаа төөрөлдөөгүй эрдэмтэд уг баримлыг солиртой холбож үзэж байгаа бөгөөд шинжилгээ нь ер бусын байсан” гэнэ. Харин Калифорнийн их сургуулийн Дэвис дэх геологийн судлаач Чин Зу Юүин энэ баримлыг шинжилж үзээд, “Байгалийн бодисны шүүрлийн урвалын цул хэсэг шиг харагддаг” гэж тайлбарлажээ.

    Чин Зу Юүин: “Дэлхийн чулуулаг их хэмжээний никель агуулах боломжгүй байдаг. Химийн элементүүд худлаа хэлдэггүй. Энэ бол манай гаригийн чулуу биш”
    Солирын мэргэжилтэн, НьюМехикогийн их сургуулийн зөвлөх профессор Риан Жонес: “Энэ баримлыг “Chinga” хэмээх төмөр солироор бүтээсэн нь тодорхой болж байна. Харин буддын шүтээнийг дүрсэлсэн гэдэгт эргэлзэж байна. Би түүхч биш л дээ. Гэхдээ миний соёлын мэдрэмж надад “Төмөр хүн”-ийг будда шиг харагдахгүй байгааг хэлээд байгаа юм. Харин надад Чингис хааны дүр төрх харагдаад байгаа юм. Мэдээж, энэ нууцлаг бүтээл Чингис хааны амьдарч байсан үеэс эртнийх. Гэхдээ яг л сэлэм атгасан баатар шиг байгаа биз дээ. Би хэзээ ч будда бурхныг сэлэм, хутга атгасан байхыг хараагүй”.

  • БУРИАД МОНГОЛЫГ БУСНИУЛСАН ТҮҮХ…….

    Ингээд С.Баясгалан гуайн бичсэн тэмдэглэлээс та бүхэндээ сонирхуулж байна.
    Буриадыг бусниулсан түүх
    Эрт урьдын цагт Сибирь хэмээх Шивэртийн их хөвчийг өвөрлөн Ангар мөрний хөвөөнд тоонотоо босгосон Эхирид, Булгад хийгээд Сонгол, Сартуул, Хатгин, Амбаган, Атган, Хударь, Баргужин, Еншөөбүү овгийнхон нүүдэл суудал болон мал адуулж, ан гөрөө эрхэлж загас агнаж ур дархлах бөлгөө.
    Өргөн шанаа, жартгар нүд, лагс бие, оочин сахалтай зоримог эрчүүл нь харвах намнахдаа гаргууд, хөвчийн хүрэн баавгайтай мэс барин тулж, хур дэлт морины дэлэн дээгүүр ганаан шонхор мэт цойлон дүүлнэ. Охид нь гоо үзэсгэлэн төгөлдөр, бүжин наадах нь уян найлзуур адил агаад үйлэнд гаршиж ажилд борогшжээ.
    Тэд Хамаг Монголын Их Хаанд алба гувчуур төлж ангийн сор, булга, минж, үнэг шилүүс, хэрэм тэргүүтэн ангийн олзыг өргөн барих бөгөөд дайн тулааны цагт хуяг дуулга, юлд балт, хурамсаг саадаг агссан баатар хөвгүүдийг зар тараан хуралдуулж Хабул хааны аян дайны дөрөө чангална.
    Эзэн Чингисийн үед Өрлүүд, Мэргэд, Дайчууд, Урианхай, Онигууд, Хэрээд, Соёд хээрийн олон аймаг лугаа хүч хавсран эцсийн далайд тоосоо гөвөн тулгуур төрдөө зүтгэж бас Хишигтэн гэгдэж түмтийн ноён Баржгуудай баатрын хар сүлдэн дор уухайлан довтолсоор нэг л мэдэхнээ тэртээ тэнгэрийн хязгаарыг үзэж, Адриатикийн тэнгисээс морьдоо услан, түмэн газрын их цагаан хэрэмний хөх тоосгыг тас цавчин явжээ. Тиймээ! Энэ бол домог болон эдүгээг хүрсэн дивангарын түүх!…
    Гэтэл дөрвөн зууны тэртээ гал голомтоо хамгаалан овт Манжтай хатгалдан тулалдаж байсан Монгол ах дүү нараасаа хульжин өрх тусгаарлан Орост дагаар орсон хувь тавилан цаашид ямархан харгуйгаар сажлав.
    Түүхэн үнэний улбааг хайн сурлаваас эдүгээгийн “Буриад” хэмээгдэх Умарт Монголчууд XVII зууныг хүртэл Түшээт Хан, Сэцэн Ханд харъяалагдаж Хамаг Монголын бүрэлдхүүнд байтал өмнө этгээдээс Манж нар, хойт зүгээс Атаман Ермакийн бүлэг дээрэмчид түрэн орж, Байгал далайн эрэг ирмэгт тулжээ. Үржил шимтэй газар, загас жараахай, зүйл бүрийн жимс, ой хөвч, алт эрдэнэсээр баян онгон зэлүүд энэ нутгийн хязгаараар орос тосгон, Христийн модон сүм, загалмай хатгасан оршуулгын хайс ёрдойн бавгар сахалтай, хянган хамартай, цэнхэр, ногоон нүдтэй уригдаагүй гийчид өөрсдийгөө Шмейскууд / смесь-холимгууд/ хэмээн танилцуулсан юмсанжээ. Монголын хаадууд тэгэхэд умраас айсуй түрэмгийллийн аюулыг мэдрэх тэнхэл даанч байсангүй л дээ.
    Манжийн лууны архиралт, дотоодын хагарал самуун, зүүнгарын Ойрадуудын довтолгоонд байнга нэрвэгдэн, хагас дэлхийг мориныхоо ганзаганаас чирч агсан их гүрний төгсгөл нь нүүрлэж байсан цөвийн цаг юмсанж. Тэр үед “Буриад” хэмээх социалист “Бага ястны нэрэнцэр” чих дэлдээгүй байлаа. Нутгийн монголчууд тэндхийн ноёд, гулваа, тайш нарын болчимгүй түрэгдүү занг нь зэмлэн “Буруутууд” гэж нэрлэснээр одоогийн “Буриад” гэдэг нэр үүссэн гэсэн явган яриа бий л дээ. Их Оросын дээрэнгүй үзэлтэнгүүдэд амаа гогдуулсан зарим “Шинжээчид” үнэн түүхийг гуйвуулж “Буриад” гэдэг нь Оросын “Братские люди” /ах дүү хүмүүс/ дуудлаганаас үүссэн бөгөөд монголтой ямар ч хамаагүй Сибирийн олон овог омог Саха, Чукчи, Ненец, Эксимос хийгээд мөсөн далайн цаатангууд, агнуурын тэнгисийн загасчин, хөвч тайгын хэрэмчин, Амарын хязгаарын хамниганууд өөр хоорондоо холилдон сүлэлдэн тэдний дундаас Буриад гэдэг шинэ үндэстэн гарч ирсэн мэтээр бичсэн удаа ч бий.
    Чингэсийн байлдан дагуулалтад өртөн эзлэгдээд Монголын феодалуудын дарлал доромжлолыг амсаж байснаа их Оросын ард түмний ачаар эрх чөлөөгөө олон 1727 онд Хаант Орост “Сайн дураараа даган орсноор мөхлийн аюулаас ангижирсан” мэтээр түүхэн үнэнийг сөрөн өгүүлжээ.
    Ийнхүү хүчирхэг Чингэсийнхээ туг сүлднээс буруулж харь гүрний хаяа хатавч сахисан анчин, малчин нүүдэлчин овгийнхон Эрхүүгийн амбан захирагчийн барлаг болж “Байгалийн чанад дахь казакууд” гэдэг шинэ хаяг зүүж, Их Петрээс эхлээд Романы удмынхан, Александр, Николай, хаан Иосиф Сталины жадны үзүүрт туугдан Орос-Туркийн дайн, Шипкийн даваа, Орос-Японы дайн манжуурын толгод, Орос-Германы дайн, өгөр Европын хөрсөнд ясаа яйруулж Сибирийн ГУЛАГ, Бутырын гянданд тамын зовлонг амсчээ. Яагаад Умарт Монгол эх нутгаасаа өрх тусгаарлаж манай угийн бичигтт огт байдаггүй “Буриад” нэр зүүж харьд одох болов?
    Байгаль далай, Сибирийг булаан эзэлсэн товч түүхээс
    XVIII зууны Оросын улс төрийн зүтгэлтэн Фельдмаршал Головин гэгч өөрийн тэмдэглэлдээ “Далбаа хүлэглэж загас барьж үзээгүй харгис зэрлэг бүдүүлэг нүүдэлчин малчин монголчуудад цэнхэр нүдэн Байгаль нуур огт хэрэг болохгүй түүнийгээ манайд шилжүүлэн өгвөл зохино. Эс зөвшөөрвөөс бид гал мэсийн хүчээр дайран орж эзлэх ёстой. Хэрэв биднийг зөвшөөрч буулт хийвэл Манж нартай тулалдахад тусламж болгож 500 ширхэг цахиур буу 10 ширхэг тэсрэх бөмбөгөөр харвадаг гунан бууг бэлэглэхэд бэлэн байна” гэжээ. Энэ нь үнэн чанартаа хил залгаа хөрш рүүгээ хөлөө жийж нутгаа тэлэх “Геополитик”-ийн эхлэл байсан юм. Ийнхүү аажим аажмаар Оросын атаманы зэвсэглэсэн отрядууд Монголын хойт хязгаарт эрээ цээргүй цөмрөн орж орон нутгийн ноёдын зөрчлийг ашиглан бэлэг сэлт, мөнгө зоос, хэргэм зэрэг амлан нутгийн иргэдийг Христийн шашинд оруулан загалмай нүүлгэн үл дагагсдыг элдвээр хавчин хяхаж эхэлжээ.
    Улаан бүс мөрөвчилж, урт жадтай буу үүрсэн казак цэргүүд эртний нүүдэлчдийн нутгаар чөлөөтэй сэлгүүцэх болж, агт сайн морьдыг нь булааж бурхан шүтээнээр нь доог тохуу хийж алба гувчуураар боомилж эхлэв. 1651-53 онуудад Буриадыг дайлахаар очсон казак отрядын захирагч Залубин “Амар мөрний чанад дахь Брацкийн хязгаарт зорчсон нь” гэдэг номондоо “Их хааны зарлигаар Лена мөрөнг уруудан аялж малын арьс нөмөрсөн догшин нүүдэлчидтэй халз тулалдан тэднийг сөхрүүлэн авч оросын бууны амтыг үзүүлэв. Одоо тэнд манай цагаан туг мөнх намирах болно” гэсэн байна. Мөн атаман Похабаев гэгч “Манай эрэлхэг цэргүүд Брацкийн газраас 300 гаруй тун бүдүүлэг өрх айлыг тэдний төрөл садан болох “Мунгалын” /Монголын/ зүг нь хөөж явуулаад газар нутгийг нь Оросынх болголоо” гэжээ. Үнэн чанартаа тэд хойт монголчуудын эсэргүүцэлтэй тулгарч багагүй хохирол үзэж ухарч нэмэлт хүч дуудан ирүүлж хүн хүч хийгээд зэр зэвсгийн давуугаар “Ялалт” байгуулж байжээ. Энэ мэтчилэн орон нутгийн дайн дажинг намдуулахын тулд хүйс тэмтрэх, аймаглан устгах бодлогынхоо зэрэгцээ бүхий л үзэл бодлыг нь өөрчилж тархийг нь эргүүлэхийн тулд Христийн шашинг бололцоотой бүхий л сувгаар нэвтрүүлэхийг хичээх болов.
    Хамба лам Серафим гэгч Дотоод яамны шашны хэрэг эрхлэх департментад илгээсэн бичигтээ “Сүм хийдийн дэмжлэгтэйгээр Буриадуудыг оросчлох үйл явц нь уугуул нутгийн хүмүүсийн зүгээс ноцтой эсэргүүцэлтэй тулгарлаа. Тэд өөрсдийгөө Чингэсийн угсааны Монгол хүмүүс гэж үзэж биднийг зөвшөөрөн хүлээхгүй байна. Иймд Буриадуудыг Монгол биш гэдэг үзэл санаанд итгүүлэхийн тулд тэднийг нийтээр нь хоморголон “үнэн алдарт шашинд оруулах, хуучин Слав хэлээр зохиогдсон Библи, Евангелийг буриадаар орчуулах, хүүхэд залуучуудыг шашны бага сургуульд өргөнөөр татан сургах, Христ шүтэгчдийг албан татвараас чөлөөлөх, цаашид мал аж ахуй биш газар тариалан эрхлүүлж аж амьдралын хэвшлийг нь өөрчлөх хэрэгтэй” гэж сургамжилж байжээ.
    Гэвч Буриадын олон нийт хар элэгтний шашинд албадан оруулах Их гүрний бодлогод эсэргүүцэл үзүүлж байв. Нэрт эрдэмтэн Дорж Банзаров буддын шашин хийгээд бөө мөргөлийг сурталчилсан хэргээр мөрдөгдөн Эрхүүгийн цагдаагийн газрын ивээл дор байдаг “Хар зуутан” гэдэг алан хядах байгууллагынханд хорлогдсон юм. 1857 онд Эрхүү хотноо тайж Дамбаев өөрийн албаттайгаа үнэн алдарт шашинд орж загалмай зүүх ёслол үйлдэн цагаан хаан Александр, хатан хаан Мария Александровна нараас алтан товчтой булган дээл, охидууддаа бадмаараг шигтгээ бүхий ээмэг, бөгж болон Владимирийн 4-р зэргийн очир алмас одонгоор шагнагдаж байжээ.
    Христийн шашинд орсон Буриадыг Тибельтинск, Елевск, Тугуран, Гужир зэрэг тосгодод хуваарилан суулгаж тэндхийн сүм хийдүүдэд хуваарилжээ. Тэднийг гурван жилийн хугацаагаар албан татвараас чөлөөлж цалин пүнлүү, одон медаль, ноёд язгууртны үр хүүхдүүдэд цэргийн дунд тушаалын дарга, офицер цол хэргэм эдлүүлсэн байна. Мөн энд нэгэн жишээ дурдахад Христэд шүтлэгтэй болсон хүмүүсийг мөнгөн шагналаар хөхүүлэн урамшуулж хүүхэд бүрт нь 20 копейк, томчуудад 1-5 рубль, охидуудад гоёлын алчуур, олон хүүхэдтэй айл бүрт 30 хүртэлх рублийн тэтгэлэг өгч байв. Мөргөлийн үеэр үнэ төлбөргүй бурхны ном, чихэр боов тарааж, үнэгүй үдийн хоолоор хүртэл үйлчилдэг “Буяны” журам тогтоосон юмсанж.
    1909 онд Хаант Оросын сайд нарын зөвлөлийн дарга П.А.Столыпин Эрхүүгийн тэргүүн амбан Лукъяновт явуулсан захирамжиндаа Буриадуудыг Христос шашинд оруулах үйл явц даанч удааширч байгааг зэмлэн түргэвчлэхийг шаарджээ /тэр үед Оросын эзэнд улсын бага буурай үндэстнүүдийн 57% нь өөр шашин шүтдэг байсан юм/.
    Бүдүүлэг Буриадуудыг оросчлохын тулд дан ганц шашин хүчин мөхөсдөх бөгөөд юуны өмнө тэднийг бие мах бодийнх нь хувьд буриад биш болгох, эрлийзжүүлэх, өөр бага ястангуудтай холих, Сибирьт цөлөгдсөн хоригдлуудыг хугацаа дуусмагц Буриадад шилжүүлэн суулгах, буриад бүсгүйчүүлтэй гэрлүүлэх эсвэл тэднийг зүүн Сибирийн хөвч тайгаар тархаан нутаглуулах зэрэг санал дэвшүүлсэн байна. Эдгээр иж бүрэн арга хэмжээний үр дүнд 1911 он гэхэд Христосын шашинд орж загалмай зүүсэн буриадуудын тоо 10000 хол давжээ.
    Зөвлөлт засгийн жилүүдэд өнгөө хувиргасан ч мөн чанар нь өөрчлөгдсөнгүй оросжуулах, уусгах, хэлмэгдүүлэх үйл явц үргэлжилсээр байв. “Хаант засгийн үед дарлагдаж байсан бага буурай үндэстэн ястан хувь заяагаа өөрсдөө шийдвэрлэх, салан тусгаарлах эрхийн” тухай Лениний тунхаг гарч Польш, Финлянд бие даасан улс болж байхад, буриадуудад тэр нь өчүүхэн ч хүртээлгүй үлдэв. 1921 оны хавар 110 мянган хүн амтай Ага, Баргуужин, Читын гурван аймагтайгаар Алс дорнодын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд Буриад Монгол өөртөө засах /автономит/ мужийг байгуулжээ.
    Мөн оны 10-р сард ЗСБНОУ-ын бүрэлдэхүүнд Түхэн, Бухар, Алайр, Эхирид, Булгад, Сэлэнгэ аймгийг 185 мянган хүн амын бүрэлдэхүүнтэйгээр хоёр дахь Буриадын автономит мужийг тусад нь бий болголоо. Ингэж Зөвлөлт Орос Улсын газрын зурагт хоёр буриадын муж зэрэгцэн төрсөн түүхтэй. 1932 онд АДБНУ-ыг татан буулгаж буриадын хоёр мужийг нэгтгэж “Автономит Зөвлөлт Социалист Буриад-Монгол Улс” гэж нэрлэн Түхэн, Бухар, Алайр, Эхирид, Булгад, Хорь, Тройцкосавск, Баргужин аймгийг харъяалуулан ЗСБНОУ-ын засаг захиргааны нэгж болгосон юмсанжээ. Алив эд барааг хайчилж, эмжиж зүйгээд өмсгөл зүүлт хийх нэг хэрэг. Харин нэгэн бүхэл бүтэн ард түмний хувь заяаг шийдэхэд хүн амаас нь гадна үндэсний соёл, хэл, ёс заншил, шашин шүтлэгийг нь яах вэ?
    1923 оны 9-р сарын 23-нд бүх Зөвлөлтийн гүйцэтгэх Төв хорооноос баталсан заавар ёсоор зөвхөн Буриадын аглаг хошуу сумдад буриад-монгол хэлээр, муж хийгээд Бүгд Найрамдах Улсын төвшинд гагцхүү орос хэлээр албан хэргээ хөтлөх тусгай заалт оруулсан байв. 1926 онд Буриад-Монгол болон БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн хооронд хамтарч хэл бичгийн дүрэм, нэр томъёог боловсруулах комисс байгуулагдсан боловч төд удалгүй панмонголизмын нармай Монголын үнэр ханхалжбайна хэмээн тараав.
    Аймшигт 1937 оны 9-р сарын 26-нд Гүйцэтгэх Төв Хорооны шийдвэрээр буриадын газар нутгийн тал хувь нь болох Ага, Улаан, Онон аймгийг Чит мужид шилжүүлэн өгч, Агын Буриадын үндэсний тойрог гэгчийг Эрхүү мужид, Алайр, Бухан, Эрхид-Булгад, Ольханы аймгийг Усть-Ордын үндэсний тойрогт харъяалуулахыг заагаад уг тогтоолыг ЗСБНОУ-ын ГТХ-ны дарга М.Калинин, нарийн бичгийн дарга А.Горькин нар мутарласан байна. Энд нэгэн зүйлийг тодруулан дурьдахад Байгалийн чанад дахь Буриад-Монголын Автономит Улстай холбон өгч байсан Ольхан аймгийг Эрхүү мужид өгснөөр цөөн буриадуудын нэгэн бүлд аж төрөх хүйн холбоог хүртэл тасалж, засаг захиргааны аргаар аймаглан үгүй хийх интернациональч бодлого хэрэгжиж эхэлсэн аж.
    Ингэж л Монголын мах цусны тасархай “Буриадуудыг буруутгасан түүх” 350 гаруй жил үргэлжиллээ.https://www.facebook.com/groups/805758390282778/?ref=shareМонгол Улсын СГЗ Содовын Баясгалан багш

  • АЛГАНЫХАА ХЭЭГ УНШИЖ СУРЦГААЯ

    1. Үндсэн мэдэгдэхүүн: Эмэгтэй хүний баруун гарын зураас төрснөөс хойш өөрчлөгддөггүй. Харин зүүн гарын зурааснууд туулж өнгөрүүлсэн зүйлсээс шалтгаалан хувьсаж болдог. Эрэгтэй хүний хувьд энэ нь эсрэгээрээ юм. Тиймээс та төрөхөөс оноогдсон хувь заяагаа унших уу, аль эсвэл өнөөдрийг хүртэлх амьдралынхаа замналыг унших уу гэдгээ өөрөө шийдэж, баруун зүүн гарын аль нэгийг сонгох ёстой.
    2. Зүрх, оюун ухаан, амьдралын гол зураасуудаа тогтоо.
    3. Зүрхний зураасыг унших нь: Энэ зураас нь сэтгэл санааны тогтвортой байдал, романтик харилцаа, уур бухимдлыг илтгэдэг.
    • Долоовор хурууны доохно хавиас эхэлсэн бол: Хайр дурлалынхаа амьдралд сэтгэл хангалуун жаргалтайн шинж.
    • Дунд хурууны хавиас эхэлсэн бол: Хайр дурлалын тал дээр материалист, амиа бодсон хандлагатай.
    • Долоовор, дунд хурууны голоос эхтэй бол: Амархан дурламтгай.
    • Богино, шулуун байвал: Романтик явдалд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Харин сексийн өндөр мэдрэмжтэй.
    • Амьдралын зураасанд хүрсэн бол: Сэтгэл нь амархан шархалдаг.
    • Урт, долгионтой: Сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлдэг.
    • Шулуун, оюун санааны зураастай паралель: Сэтгэл хөдлөлөө сайн барьдаг.
    • Дундаа цагирагтай: Гунигтай, бухимдалтай.
    • Зүрхний зураасыг огтолсон жижиг жижиг зураасуудтай: Сэтгэлийн гүн шархтай.
    4. Оюун ухааны зураасыг унших нь: Оюуны чадамж, юмсыг танин мэдэх ухаан, мэдлэгийг илтгэнэ. Муруй оюуны зураас нь бүтээлч, ургуулан бодох чадварыг харуулдаг бол шулуун гүн зураас нь бат бөх үзэл бодол, хөдөлгөөнгүй байдлыг харуулна.
    • Богино зураас: Биеийн хүчний ажлыг илүүд үздэг хүн.
    • Муруй, хэлбийсэн шулуун биш зураас: Бүтээлч.
    • Амьдралын зурааснаас салангид байвал: Адал явдалд дуртай, амьдралын өндөр тэмүүлэлтэй.
    • Долгионтой зураас: Анхаарлаа удаан төвлөрүүлж чаддаггүй. Нэг юмыг удаан бодохоос залхдаг.
    • Гүн, урт зураас: Бодол санаа нь ойлгомжтой, төв.
    • Хугаралтай зураас: Оюун санааны зөрчил.
    5. Амьдралын зураасыг унших нь: Эрхий хурууны хавиас эхлээд алганы доод хэсэг хүртэлх нумарсан хэлбэртэй зураас. Амьдралын томоохон өөрчлөлтүүд, ерөнхий ноён нуруу, эрүүл мэнд, наслалтыг тодорхойлогч юм.
    • Эрхий хуруутай ойрхон эхтэй байвал: Ихэвчлэн ядрангуй байдаг.
    • Сайн нумарсан: Хангалттай их эрч хүчтэй.
    • Урт гүн зураас: Урт наслана.
    • Богино, бүдэг: Бусдад амархан мэхлэгддэг.
    • Хагас дугуй хэлбэртэй: Хүч чадал, урам зоригтой.
    • Шулуувтар, алганы ирмэгтэй ойрхон байвал: Харилцааны тал дээр хашир хянамгай.
    • Хэд хэдэн амьдрлын зураас: Маш урт наслана. Боломжоор дүүрэн байдаг.
    • Дундаа цагирагтай: Хүнд бэртэж байсан.
    • Хугаралтай: Амьдралын хэв маягын гэнэтийн өөрчлөлт.
    Үүнээс гадна хүний гарын хэлбэрээр зан араншинг нь тодорхойлж болдог
    1. Газар: Дөрвөлжиндүү, бахим гар хуруу, ширүүн арьстай, алганых нь урт дунд хурууных нь урттай тэнцүү хүн бол үзэл бодлын хувьд тогтвортой, заримдаа зөрүүд, хариуцлагатай, материалист хүмүүс байдаг.
    2. Агаар: Урт хуруутай дөрвөлжиндүү хэлбэр, алгынх нь урт хурууныхаасаа богино байдал, доороос эхэлсэн эрхий хуруу, хуурай арьс, товойж гарч ирсэн хурууны үетэй хүн бол нийгэмтэйгээ ойр, яриа хөөрөө сайтай, хэн нэгнээр хорьж цагдуулах дургүй, юмсыг янз бүрийн аргаар туршиж үзэх сонирхолтой байдаг.
    3. Ус: Урт зуувандуу хэлбэрийн алга, урт уян хатан хуруутай, алганых нь урт хурууныхаа урттай тэнцүү боловч алганыхаа өргөнөөс богино хүмүүс нь бүтээлч, авхаалжтай, энэрэнгүй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй боловч бүрэг ичимхий, өөртөө төвлөрсөн, юмсыг чимээгүйхэн зөн совиндоо найдаж хийдэг.
    4. Гал: Дөрвөлжин, тэгш өнцөгт хэлбэрийн алга, ягаан улаа бутарсан арьс, богино хуруутай, алганых нь урт хурууныхаа уртаас илүү хүмүүс бол эмх замбараагүй, өөдрөг, сэтгэлийн тэмүүлэлтэй, заримдаа аминчхан, түргэн зантай, нээлттэй байдаг аж.

  • ЯАГААД ЗӨН БИЛГЭЭ ДЭЭДЛЭХ ЁСТОЙ ВЭ?

    Зөн билэг нь хүний төрөлх дотоод мөн чанар боловч, хувь хүний анзааргагүй байдал болон боловсролын системийн буруу үзэл баримтлалаас болж ихэд дарагдаж бүдгэрсэн чадвар юм. Орчин цагт бүхнийг тархи удирддаг гэж номлодог болсон нь зөн билгээ гээхэд хүргэжээ. Зөвхөн би хэмээх үзэлд баригдаж, өөрийгөө бүхний түрүүнд тавих болсон нь нийгмийн бүх бэрхшээл зовлонгийн үүд хаалгыг нээж байх юм. Эрт дээр цагаас Монголчууд цээжлэх гэж ярьж хэлдэг нь хүний ухаанд тархинаас гадна зүрх чухал үүрэгтэйг сайн мэддэг байсных юм. Тийм учраас хайр сэтгэлийг зүрхээр төлөөлүүлдэг байх нь ээ. Зөн билэг нь зүрхээр дамжиж тархинд очиж хэлбэрждэг гэвэл онох болов уу.
    Нүүдлийн ахуй соёл иргэншилтэй Монголчууд зөн билгээ ихэд дээдэлж байсан нь одоо ч анзаарагддаг юм. Та бүхэнд үр хүүхдийнхээ зөн билгийг хөгжүүлэх энгийн боловч үр дүнтэй нэгэн уламжлалт тоглоомыг зааж өгье. Гэр бүлээрээ хамтдаа тоглоорой. Энэ тоглоомыг хүн бүхэн мэдэх байх Чулуу таалцах тоглоом гэдэг. Хүн бүр 10 чулуутай тоглоомд оролцож, бүх оролцогчдын атгасан чулууны нийлбэр дүнг тааж хэлсэн нь чулууг авсаар, бүх чулууг цуглуулан авч чадсан нь хождог. Энэ тоглоомд эхлээд таахыг оролддог ч явцын дунд зөн билгийг идэвхжүүлэх сэдлийг өгдөг гэж болно. Та бүхэн тоглоод үзээрэй, гэхдээ бодлоо биш зөн билгээ чагнаарай. Таныг бодоогүй байхад сэтгэхүйд чинь зурсхийн орж ирэх тэр л агшинг мэдрэхийг хичээгээрэй. Гудамжинд явж байхдаа ч гэсэн одоо ямар өнгөтэй машин зөрөх вэ гэдэг ч юмуу зөн билгээ дасгалжуулж сураарай. Хэрэггүй юм бодож байснаас л дээр үр дүнтэй байх болно.
    Хэрэв бүх хүмүүс зөн билэгтээ захирагдаж зөн билгээрээ шийдвэр гаргадаг байсан бол энэ дэлхийд буй бүх бэрхшээлтэй асуудлууд болох дайн дажин, хулгай дээрэм, гэмт хэрэг гарахгүй байх боломжтой. Зөн билгээрээ биш өөрийн бодол, би үзлээрээ шийдвэр гаргаснаас болж зовлон бэрхшээлийн үүд хаалга нээгдэж байна. Учир нь зөн билэг бол таны оршихуйн мөн чанарт шүтэн барилдсан дээд Би-гийн чинь хэл мөн билээ. Тийм учраас алдаатай шийдвэр гаргадаггүй. Хэрэв та байнга бусдыг шүүлжилж, өө хайж, гомдоллож, хов жив ярьж, өөрт байгаа эд зүйлдээ сэтгэл дундуур явдаг бол та зөн билгээ сонсож чадахгүй.Тархи оюунаа эмх замбараагүй бодлоос чөлөөлөөгүй цагт, зүрхнээс чинь ундрах зөн билэг мэргэн ухааныг тархи чинь хүлээн авч чадахгүй. Иймд та бодлоо хяна удирд, зүрх сэтгэлээ чагна, бясалгалд яв, байгальд ойр бай,бусдыг биш өөрийгөө л шүүж тунгаа. Бодлоо ажиглаж сур, сөрөг муу бодлыг гаргаж хая, дахин энэ зүйлийг бүү бод гэж тушаа. Бэрхшээл тохиолдвол түр зуурынх гэж хүлээж ав. Аливаа зүйлийн сайн талыг олж харахыг л хичээ.Тархиа та удирдах ёстой болохоос тархи танийг удирдах учиргүй. Зөвхөн сайн сайхан зүйлийг л бодно, аз жаргалаар бялхана, зөн билгээ л сонсоно гэж оюун ухаанаа кодло, өөртөө тушаа, хичээ ,зүтгэ, Таниас ямар ч зардал гарахгүй шүү дээ
    Хүүхдүүдээ зөн билгээ сонсдог болгож сурга. Тэгвэл та хүүхдийнхээ ирээдүйд санаа зовох хэрэггүй болно. Гадаад хэл, тооны сургалттай төлбөртэй сургуулиас илүү үр дүнтэй. Тэд хэнтэй нөхөрлөх, юу сурах, яаж амьдрахаа хэнээр ч заалгахгүй өөрсдөө зөв сонгож чадах болно. Хэрэв та зөн билгээ сонсоод сурчихвал аз хийморийн алтан одыг алган дээрээ тавьлаа гэж тооцоорой. Тэнгэрлэг сайхан Монгол түмэндээ амжилт хүсье.
    Д Болдбаатар 2017-3-05

  • БАРУУНЫ 55 ТЭНГЭР НЬ:

     

    – Манхан тэнгэр, ан гөрөөсийг хамардаг тэнгэр. Бас ангийн тэнгэр гэдэг.
    – Дайчин тэнгэр, дайн байлдааныг захирах тэнгэр.
    – Хан хар тэнгэр, эм эмнэлгийг харъяалах тэнгэр.
    – Зайран тэнгэр, элч тэнгэр.
    – Баян цагаан тэнгэр, баруун өмнө залрагч Баян цагаан тэнгэр гэдэг.
    – Номт цагаан тэнгэр, ард түмний амар түвшинийг хамгаалагч тэнгэр.
    – Наран долоон тэнгэр, сүлд заяаны тэнгэр гэдэг.
    – Хурын тэнгэр, хур ус, хур бороог хамаарсан тэнгэр. Бас хурын гурван тэнгэр гэдэг.
    – Шударгуу цагаан тэнгэр-үнэнч шударгууг эрхэмлэх тэнгэр.
    – Цайр цагаан тэнгэр, гал баатар тэнгэр.
    – Заяа цагаан тэнгэр, үнс мөрийг заах тэнгэр. Бас заяа таван тэнгэр гэдэг.
    – Баян цагаан тэнгэр, баруун зүгийн эзэн баян цагаан тэнгэр гэдэг.
    – Хясан тэнгэр, Баруун хойт зүгт залрагч баялагийг захирагч тэнгэр. Бас улаан хясан тэнгэр гэдэг.
    – Одон заяаны тэнгэр, Өмнө зүгийн эхлэгч тэнгэр, өвчин зовлонг арилгагч, ад чөтгөрийг элдэгч, адуу малыг хамгаалах тэнгэр гэнэ. Бас заяа тэнгэр гэдэг.
    – Гал халуун эх тэнгэр, галын эзэн тэнгэр бас асур тэнгэр гэдэг.
    – Милаан тэнгэр, эд баялагийг агуулагч, мал сүргийг арвижуулагч тэнгэр. Бас эрхт милаан тэнгэр гэдэг.
    – Арвижих тэнгэр, баялаг аливааг захирагч тэнгэр.
    – Зол нэмэгдүүлэгч тэнгэр, хийморь мандуулах, захирах тэнгэр гэдэг.
    – Суу тэнгэр, оюун билгийн тэнгэр, бас их суу заль тэнгэр гэдэг.
    – Зол тэнгэр, адуу малыг арвижуулагч, зол жаргалыг олгогч тэнгэр.
    – Заль тэнгэр, энх түвшинийг, өнгө зүсийг билэгдэгч тэнгэр.
    – Улаан хотол тэнгэр, сүү саалийг нэмэгдүүлэгч тэнгэр гэнэ.
    – Анарвай тэнгэр, өнгө үзэмжийг харъяалсан тэнгэр.
    – Гүнбаатар тэнгэр, гай барцадыг арилгах, баруун хойд зүгт залрагч тэнгэр.
    – Ардаг улаан зайгал тэнгэр, хар санаатанд нэргэлт хийж, буруу санаатанд буцаалт хийх тэнгэр.
    – Азур тэнгэр, үр хүүхдийг хамгаалах тэнгэр.
    – Тариа арвидах тэнгэр, амуу будаа, тариа төмсийг төрүүлэх тэнгэр.
    – Гал улаан дархан хүчин тэнгэр, өндөр эвэртэй араатан амьтныг хамгаалах тэнгэр.
    – Цагаан өвгөн тэнгэр, хамаг дэлхийг эрхшээгч өвгөн цагаан тэнгэр.
    – Гурван худгай тэнгэр, эгч тэнгэр.
    – Охин цагаан тэнгэр, тахилгын тэнгэр.
    – Онгорвай тэнгэр-үйлсийг бүтээгч тэнгэр.
    – Найман хошуу тэнгэр, дэлхийгээр тойрон явж хүн амьтанд тус хүргэх тэнгэр.
    – Хоёр лавай тэнгэр, муу хэрэг явдлыг арилгах тэнгэр.
    – Сүлд тэнгэр, хийморь цог сүлдийг бадруулах найман сүлд тэнгэр гэнэ. Бас есөн сүлд тэнгэр ч гэдэг.
    – Бахдалын гурван тэнгэр, зүүн зүгийн 44 тэнгэртэй тэмцэхэд илэрсэн гол баатар тэнгэр.
    – Өвгөчүүр тэнгэр, өвгөн бууралыг сахих тэнгэр.
    – Нярваан тэнгэр, хүн амьтны сүнс мөрийг заагч тэнгэр, дахин төрж илэрхийг захирах тэнгэр, бас нярваан есөн тэнгэр гэдэг.
    – Охин тэнгэр, энэрэхүй сэтгэлтэй хүний ертөнцөд тус үйлдэж явдаг тэнгэр.
    – Андын тэнгэр, анд нөхдийн тэнгэр.
    – Ахын тэнгэр, ах нарын тэнгэр.
    – Дүү тэнгэр. Дүү нарын тэнгэр.
    – Дөрвөн одой тэнгэр.
    – Алиман тэнгэр.
    – Заяагч тэнгэр.
    – Заргач тэнгэр.
    – Их хэт тэнгэр.
    – Нөхцөгч тэнгэр.
    – Уйтгар цагаан тэнгэр.
    – Улаан цолмон тэнгэр.
    – Тайван эзэн тэнгэр.
    – Лха тэнгэр, лхамын тэнгэр бас баяжуулагч тэнгэр.
    – Чингис тэнгэр. Чингис хааны нэрээр нэрийдсэн тэнгэр.

     

  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭРДЭМТЭД ХӨХ ТОЛБОНЫ УЧРЫГ ХАМТАРЧ СУДАЛНА

    Уулзалтад “Монгол толбо” нийгэмлэгийн тэргүүн Ц.Гомбосүрэн, тус нийгэмлэгийн Япон дахь салбарын тэргүүн Х.Тода, Токиогийн Их Сургуулийн хүн судлалын хүндэт профессор К.Омото, Японы Генетик судлалын Үндэсний хүрээлэнгийн профессор Ё.Сатта, Токай, Рюүкюү, Нагояа, Китасато Анагаах ухааны их сургуулиудын эрдэмтэд болон монголч эрдэмтэн К.Конагая, Ш.Кубота нар оролцов.
    Уулзалтад оролцогсод мэдээлэл солилцох, Монгол, Япон хүүхдүүдийн хөх толбоны талаар хамтарсан судалгаа хийхээр тогтов

  • ЭВ НЭГДЭЛ

    ЭВ НЭГДЭЛ: Монголд буй шашны байгууллагууд нэгдэж “Тэрбум мод”үндэсний хөдөлгөөнийг дэмжин мод тарьж буй нь үнэхээр содон харагдаж байна.
    /Буддын шашины, Христын шашины, Бөө мөргөл тэнгэр шүтлэгнүүдийн, Исламын шашины төлөөлөгчид/

  • ӨМНӨГОВИЙН ОХИДООС АМАЗОНЧУУДЫН ДНК ИЛЭРСНИЙГ БАТАЛЖЭЭ

    Энэ сенсаци намжиж амжаагүй байхад монгол бүсгүйчүүдийн генийн судалгаа бүр ч илүү шуугиан тарьж Европыг ёстой л шоконд оруулаад эхэлжээ. Үүнийг тайлбарлахын тулд Амозоны тухай цухас дурдая.
    МЭӨ таваас хоёрдугаар зуунд Грек, Ромын гүн ухаантан, түүхчид Гередот, Платон, Аристотель нарын баримт түшин бичсэнээр Бага Азид нэгэн өвөрмөц улс байсан ба дан ганц хүүхнүүд амьдардаг бөгөөд тэдний хатан хаан, цэрэг арми, хүн ам нь бүгд хүүхнүүд гэх.
    Тэр нь түүхэнд хэнд ч хэзээ ч ялагдаж үзээгүй, хатуу догшин, дайчин эрэмгий, эрх чөлөөтэй бүсгүйчүүдийн домогт улс Амазон ажээ. Жилд нэг хоёр удаа хөрш улсуудыг уулгалан дайрч, эрчүүдийг нь олзолж хэрэглэчихээд алж орхидог, эрэгтэй хүүхэд төрвөл бас устгадаг заншилтай байжээ.
    Амозон улсын бүсгүйчүүд хөрш улсын эрчүүдээс хэд дахин эрэлхэг байсан бөгөөд зарим улс орны хаад өндөр хөлс төлөн хувийн бие хамгаалагч болгон авдаг гэх домог ч байдаг юм байна.
    Амазончууд нум сум харвахад саад болно гээд баруун хөхөө огтолж авдаг байсан гэх ч домог бий. Македоны агуу их байлдан дагуулагч Александр Балканы хойг Газар дундын тэнгисийн орнууд, Энэтхэгийн хойд хэсэг, Бага Азийг ялагдалгүй эзэлж чадсан ч Амазон улсын хил дээрээс буцсан гэдэг.
    Энэ бүхэн домог биш бөгөөд түүхэн үнэн байсныг Европын түүхчид, археологчид тогтоож зарим нэг Амазон бүсгүйн булшийг олж, шарилаас нь дээж авчээ.
    Ингээд Европын түүхчид алдарт Амазоны эрэлд гарч Европ, Балканы хойгийн улсуудын бүсгүйчүүдийн ДНК-тай харицуулж үзсэн боловч таараагүй аж. Гэхдээ түүхэнд тэднийг дорно зүг Азийн гүн рүү эрх чөлөөг эрэн одсон гэх баримт байдгийг олжээ.
    Харин Германы генетикчид түүхчидтэй судрыг дахин, дахин судалж амазончууд Төв Азид тэр дундаа Монголд нүүж ирсэн байх магадлалтайг тогтоосон байна.
    Өнгөрсөн зун Германы төв телевиз, генетикчид, түүхчдийн баг манайд ирж, Монголын говьд амазончууд шиг ганц биеээр амьдралаа авч явдаг бүсгүйчүүд илүү олон байдгийг сонсоод Өмнөговь аймагт очжээ. Илүү цайвар царай, шаргалдуу үстэй охидтой айлуудыг сураглан очсон ба цусны дээж авчээ.
    Тэгээд Германы багынхан цусны дээж авсан нөгөө охидын ДНК-г Амазон хатан хааны ДНК-тай харьцуулан үзэхэд 99,99 хувийн магадлалтай тохирчээ.
    Шинжилгээний баг бүх аялал судалгааны явцаа Германы төв телевизтэй хамтарч баритат кино болгон баримтжуулсанаа орон даяар цацсан нь генетикийн судалгааны хамгийн сүүлийн үеийн дуулиан тарьсан нээлт болон бүх Европыг гайхуулаад байгаа юм.
    Эртний түүхийн омог бардам, эрх чөлөөт амазончуудын удамт монгол бүсгүй өнөөдөр түүх генетикийн тайлагдашгүй нэгэн оньсого, амьд домог болон зогсож буйгаар бид бахархах ёстой буй за.
    …ӨМНӨ НЬ ХҮННҮ ГРУППЭД АМАЗОНЧУУД БИДНИЙ ДЭЭДЭС МӨН ГЭЖ БИЧЭЭД ЭЛДВЭЭР ХЭЛҮҮЛЖ БАЙЛАА…ТҮҮХЭН ҮНЭНД ГҮЙЦЭГДЭХ …
    эх сурвалж: Халх журам групп