Author: admin_shaman

  • АЖЛЫН УУЛЗАЛТ БОЛОВ

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн дархан заыран Д.Бямбадоржтой ярилцлаа. 2022 он гарсаар зохион байгуулсан Монгол бөөгийн арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөө удган, зайран, улаачдын төлөөллүүдийг хүлээн авч уулзсан тухай мэдээллийг сонслоо. Монгол бөөгийн улаач нарыг хүлээж авсан нь түүхэн үйл явдал боллоо.

    Өнгөрсөн жилүүдэд гаргасан шинэ уран бүтээлүүдийн дээжээ МБНЭ-д дурсгал болгож өглөө. Монгол бөөгийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж, төрийн тахилгад толгойлж бөөлсөн ахмад үе, зүтгэлтэнтэй бөөгийн хөгжлийн талаар санал бодолоо солилцаж, ярилцлаа. Мөн монгол бөөгийн өмнө тулгарч байгаа асуудлаар дэлэгрэнгүй ярилцаж, баримтад кино үзэж сонирхолоо.

  • “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2021” МОНГОЛ УРАН БИЧГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    Үзэсгэлэнд дотоодын уран бүтээлч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Орны уран бичээчид бүтээлээ ирүүлжээ. “Мөнх тэнгэрийн бичиг-2021”-ийн шилдэг бүтээл, оролцогч:

    УРАН БҮТЭЭЛЧДИЙН АНГИЛАЛ:

    Тэргүүн байр- “Монголын нууц товчоо”. Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Голомт банкны дизайнер Цэгмэдийн Тамир;
    Дэд байр-“Чингисийн билиг сургаал”. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Монгол уран бичлэгийн нийгэмлэгийн уран бүтээлч Дэгжилт;
    Гутгаар байр-“Байгал нуур”. ОХУ-ын “Хараацай” уран бичлэгийн нийгэмлэгийн тэргүүн Оксана Жербанова Владимировна;

    Тусгай байр:

    “Билиг барамид хэмээх судар оршвой”. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Монгол уран бичлэг” нийгэмлэгийн дэд тэргүүлэгч Содномын Цэнгэлбаяр;
    “Монголын их амар амгалан”. “Содон чимээ” монгол хэлний сургалтын төвийн багш Баттулгын Алтантуяа;
    “Мандухай цэцэн хатны домог”. Иргэний нисэхийн ерөнхий газрын инженер Мандахнарын Долгор;
    “Тамга”. “Хөх бичиг” төвийн уран бүтээлч Шаравын Гэрэлсайхан;
    “Арван зүгийн ачит Гэсэр хаан”. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Тэнгэрийн бичиг” уран бичлэгийн холбооны уран бүтээлч Чингис Бутханов;
    “Бумбын орон”. БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны уран бүтээлч Баатар;
    “Мэгзэм ерөөл”. ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын “Заяасан бичиг” уран бичлэгийн холбооны уран бүтээлч Корнин Геннадий;

    БАГШ НАРЫН АНГИЛАЛ:

    Тэргүүн байр- “Мөнх тэнгэрийн бичиг”. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” ерөнхий боловсролын сургуулийн багш Баярцэнгэлийн Отгонтуяа;
    Дэд байр-“Монголын нууц товчоо”. Монгол Улсын Консерваторын монгол хэл бичиг, уран зохиолын багш Төмөрбаатарын Цолмон;
    Гутгаар байр-“Эхийн сэтгэл”. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Лхагвасүрэнгийн Ууганжаргал;

    Тусгай байр:

    “Орчлонд би азтай төржээ”. Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн багш Өлзийбатын Одмандах;
    “Монголын нууц товчоо”. Нийслэлийн 21 дүгээр сургуулийн багш Цэрэнлонжидын Найдан;
    “Ногоон Дарь эхийн тууж”. Нийслэлийн 38 дугаар сургуулийн багш Ганхуягийн Сайнжаргал;
    “Бид ялав”. Нийслэлийн 52 дугаар сургуулийн багш Ядамжавын Сэргэлэн;
    “Тэмээн жингийн цуваа”. Нийслэлийн 5 дугаар сургуулийн багш Бямбацэрэнгийн Даваачулуун;
    “Түүхийн шүлэг”. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Эрдэнэбилэгийн Мөнхдалай;
    “Цагаан сар ба хар нулимс”. Нийслэлийн 38 дугаар сургуулийн багш Хишигсайханы Оюундарь;

    СУРАГЧДЫН АНГИЛАЛ (АХЛАХ):

    Тэргүүн байр-“Хөх судар”. Нийслэлийн 24 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Цэрэндоржийн Анхцэцэг;
    Дэд байр-“Цогтын хадны бичиг”. Нийслэлийн 23 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ням Очирын Бадармаа;
    Гутгаар байр-“Цагаан”. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Үүрцайхын Энхжин;

    Тусгай байр:

    “Хөгжмийн гурвал”. Нийслэлийн 16 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Алтанцэцэгийн Маралмаа;
    “Оюун түлхүүр”. Нийслэлийн 3 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Хүрэлбаатарын Номин;
    “Тусгаар тогтнол”. Төв аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Чимэддоржийн Өнөрзаяа;
    “Авах гээхийн дөрвөн мөрт”. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Цогтын Пүрэвсүрэн;
    “Өөртөө нэвтрэхэд”. Санхүү, эдийн засгийн их сургуулийн харьяа “Эрхэм баян эрдэм” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мөнхжингийн Оюу;
    “Малчин”. Нийслэлийн 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ёндонжамцын Золбоо;
    “Хос уянга”. Нийслэлийн 67 дугаар сургуулийн 11 дугаар ангийн сурагч Ерөөжавын Энхжин;

    СУРАГЧДЫН АНГИЛАЛ (ДУНД):

    Тэргүүн байр- “Эрдэнийн чимэг”. Нийслэлийн 50 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Амгалансэнгийн Ариунзаяа;
    Дэд байр- “12 жил”. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 10 дугаар ангийн Батдэлгэрийн Нандин-Эрдэнэ;
    Гутгаар байр- “Тусгаар тогтнол”. Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий болосвролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч Оросоогийн Тэмүүлэн;

    Тусгай байр:

    1. “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”. Нийслэлийн 3 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ган-Эрдэнийн Өнө-Энх;
    2. “Нэгэн үсгийн эрдэм”. Нийслэлийн 50 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Баттуяа;
    3. “Нууцыг задруулсан захиа”. Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Баатархүүгийн Номин;
    4. “Тэмүжиний нөхөрлөл”. Сэлэнгэ аймг Сайхан сумын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Эрдэнэбилэгийн Учрал;
    5. “Монгол ухаан сургаал”. Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Гансүхийн Цолмон;
    6. “Чингис”. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн сурагч Амарсайханы Одонтуяа;
    7. Т.Галсангийн “Монгол бичиг” шүлгээс”. Нийслэлийн “Хобби” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Батсумын Очирдарь.

     

    djmedia:522

  • ДОГОЛОН ДАРЬ ЭХ БУЮУ НЯЛХАСЫН ДУХАНД ХӨӨ ТҮРХДЭГИЙН УЧИР

    Айлын эр эхнэртээ уурлаж,

    – Чи юунд хүний нүд рүү үнс цацаж байгаа юм бэ? гэж асуухад, эхнэр нь хариу уурлаж,
    – Юу гэсэн үг вэ? Харин чи өөрөө миний нүүр рүү үнс цацчихлаа гэж эхнэр нөхөр хоёр хэрэлдэж эхлэхэд чөтгөр баярлаж одоо л нэг завшаан ирлээ гээд хүүхдээ газар тавихыг хүлээж суутал, хүүхэн хүүхдээ элгэндээ тас тэвэрчихээд нөхөртөө уурлаж, хувцас хунараа авч, хүүхдийнхээ духанд хөө түрхээд, төрхөмдөө буцахаар гарч явав.
    Чөтгөр эр эм хоёроос хүүхдийг нь авч чадсангүй боловч сэтгэл мохсонгүй. Айлын эхнэрийг дагаж явав. Хүүхэн шөнийн харанхуйд айдас нь хүрэхдээ дутуу цээжилсэн Дарь эхийн зүрхэн тарниа хагас дутуу уншиж явжээ. Чөтгөр бүсгүйг хөөж яваад өөр нэг чөтгөртэй таарч,
    – Хүүхэд тэвэрсэн бүсгүй хүн харав уу? гэж асуусанд, нөгөө чөтгөр,
    – Үгүй, саяхан нэг тал тогоо тэвэрсэн, доголон Дарь эх л үүгээр өнгөрсөн гэж хариулав. Учир нь хөө түрхсэн хүүхдийн магнай нь хагас дугуй тогоо болон харагдаж, хазгай уншсан Дарь эх нь доголон Дарь эх болж үзэгдэж чөтгөр халдаж чадаагүй юм байж. Хөөрхий бүсгүй хүүхэдтэйгээ амар мэнд төрхөмдөө харьжээ. Түүнээс хойш монголчуудын дунд шөнө хүүхэд нялхсыг авч явахдаа духан дээр нь хөө түрхэж гаргавал муу юм, гай барцад учирдаггүй гэсэн уламжлал тогтжээ.

     

  • НОЁН УУЛЫН ХҮННҮ ШИРДЭГ

    XX зууны эхээр Монголд өрнөсөн улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн үр дүнд шинжлэх ухааны тодорхой салбарууд хөгжих түүхэн үндэс тавигдсан билээ. 1924-1925 онд Оросын ШУА-иас томилогдсон П.К.Козловын удирдсан “Монгол-Түвэдийн хээрийн шинжилгээний анги” өнөөгийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хараагийн Ноён ууланд анх археологийн малтлага хийж, олон тооны ховор сонирхолтой олдворууд илрүүлэн олон улсын хэмжээнд Хүннү судлалыг шинэ түвшинд гаргасан юм. Дээрх малтлагын явцад Ноён уулын язгууртны 6 дугаар булшнаас хамгийн баялаг олдвор хэрэглэгдэхүүн олж илрүүлсний дотор олон тооны хивсний хатгамал наалтын тасархай байжээ. Энэ ташрамд дурдахад өдгөө Монголын үндэсний музейд хадгалагдаж буй Хүннү ширдэгний тасархай хэсэг бол Эрмитажид хадгалагдаж буй МР-1956 дугаартай ширмэл ширдэгний нэг хэсэг бөгөөд 1927 онд монголд зарим олдворыг буцаахдаа ширдгийг хоёр хуваажээ
    Дээр дурдсан олон тооны ширдэгний дотор харьцангуй бүтэн хадгалагдаж үлдсэн нэг ширдэг өдгөө ОХУ-ын Эрмитаж музейн сан хөмрөгт MР 2300 бүртгэлийн дугаартай хадгалагдаж байна. Уг ширдэг нь бунхны дотор тасалгааны шалан дээр, дотор тасалгааны баруун этгээдэд, үндсэн хэсэг нь баруун хонгилоос тус тус илэрсэн байна.
    Хүннүгийн эзэнт гүрний түүх соёлын хамгийн алдартай урлагийн бүтээл болох уг эсгий ширдэг, түүн дээр дүрслэгдсэн хээ чимэг, амьтдын дүрслэл бүр гүн гүнзгий утга санааг илэрхийлжээ. Юуны түрүүнд ширдэгний гол хэсэгт буй гурван эгнээ хорин дөрвөн ширхэг ороомог (түмэн насан) хээний тоон болон дүрсийн бэлгэдэл миний анхаарлыг ихээхэн татсан билээ. Тиймээс локиг сэргээлт, түүхэн баримтад үндэслэн Хүннүгийн газар нутаг, засаг захиргааны хуваарь буюу гурван этгээд, хорин дөрвөн аймгийн нэгдлийг харуулсан төдийгүй хоорондоо бат бэх, өнө мөнхөд холбоотой байхыг илтгэжээ хэмээн үзсэн. Түүний гадуур тойрон хөвөөлсөн тоонолжин, дөрвөлжин, чагт тээг маягийн дүрсний давтамжууд нь алхан хээний эртний хэлбэр бөгөөд Хүннүгийн газар нутаг, хил хязгаарт хэн ч нэвтэршгүй бат бэх, хамгаалагдаж байхын бэлгэдлийг агуулжээ. Энэхүү хүрээ алхан хээ болон гадна эмжээрийн хоорондох зайд урласан тэмцэлдэж буй амьтдын дүрслэлүүд нь Хүннүчүүд, тэдний хүн ам, газар нутгийг хамгаалагч шүтлэгийн бодит болон домгийн амьтад, дайсагнагч этгээдийн шүтлэгийн амьтдыг ялан дийлж буй төсөөллийг бүрдүүлж байгаа тухай энэхүү өгүүлэлд бичсэн болно. Өгүүллийг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл доорх линкээр орж үзнэ үү!

     

  • Дэлхийд мал аж ахуй бие дааж үүссэн гурван голомтын нэг нь Монгол орон

    Цагийн эрхээр Монголийн эзэнт гүрэн задран, улмаар хэд хэдэн хэсэгт хуваагдаж, монголчуудийн хүч нь сарниад байсан XVII зуунаас Зүрчид угсааны Манж чин улс түрэмгийлэн, тэднийг цувуулан цохиж эрхшээлдээ оруулжээ. Монголчууд тийнхуүү манжийн түрэмгийллийн хүнд хэцүү үеийг туулж, 1911 онд харийн ноёрхлийг түлхэн унагаж, төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан билээ. Монголчууд төр улсаа тийнхүү сэргээн тогтооход тэдний урьдын улс төр, оюун санааны тусгаар тогтнолын уламжлал нь үзэл санааны эх сурвалж, өдөөгч хүчин болж өгсөн нь мэдээж юм.
    XX зууны хориод оны эхээс Монгол улс социализмаар замнан байснаа, 1990 оноос ардчилал, зах зээлийн харилцааны замыг сонгон авснаар дэлхий нийтийн хөгжлийн ерөнхий чиг хандлагатай хөл нийлүүлэх болов.
    Монгол улс түүхэн хөгжлийнхөө нэгэн шинэ үеийг тийнхүү эхэлж байна.

    Дэлхийд мал аж ахуй бие дааж үүссэн гурван голомтын нэг нь Монгол орон
    Монгол нутагт мезолитын үед малыг гаршуулж эхэлсэн ба дэлхийд мал аж ахуй бие дааж үүссэн гурван голомтын нэг нь Монгол орон байжээ.
    Таван мянга орчим жилийн тэртээгээс монголын оршин суугчид хүртэл зэвсгийг үйлдвэрлэж эхэлсний баримт манай хангай, говь, тал хээрийн бүв нутгаас олдсон билээ.
    Монгол нутагт хүрэл зэвсгийн уед амьдарч байсан овог аймгууд урлагийн гайхамшигт дурсгал буган хөшөө 550 гаруйг бүтээж өөрийн нутагтаа босгосон бөгөөд улмаар тэрхүү дурсгал манай хөрш өвөр байгаль, Тува, Алтайд нилээн дэлгэрч баруун тийш Казакстан , дундад ази, Умарт кавказаар дамжин зүүн европ хүртэл тархсан байна6
    МЭӨ 3-р зуунд Төв азийн нүүдэлчин аймгуудын дундаас монголчууд бидний өвөг Хүннү нар анхны төр улсаа байгуулж түүхэнд тод мөрөө үлдээсэн. Хүннү нарын төр улс нь 300 гаруй жил оршин тогносон бөгөөд түүний дараа Төв Азийн улс төрийн тавцан дээр ноёрхлоо тогтоосон Сяньби, жужан зэрэг монгол угсаатан улсуудын төр улсын эхлэл үндэс суурь нь болж өгсөн юм.
    VI зууны дунд үеээс IX зууний сүүл хүртэл Төв Азийн улс төрийн тавцанд Түрэг, Уйгур, Киргиз зэрэг түрэг угсааны овог аймгууд ноёрхлоо тогтоож байсан бөгөөд тэдний дотроос Уйгужууд өөрийн нийслэл Хар балгасыг Орхон голын хөндийд , Сэлэнгэ мөрний савд Бийбулаг зэрэг тухайн үедээ томоохон хотуудыг байгуулж байжээ. Уйгурууд хот байгуулж, гар урлал, худалдаа, газар тариаланг далайцтай хөгжүүлж, бичиг соёлсн боловсролыг эрхэмлэн байжээ.
    X зууны эхэнд Хятан нар Төв азид өөрийн хүчирхэг төр улсаа байгуулж 200 гаруй жил оршин тогтнож байсан юм. Хятан гүрний хүн ам, эдийн засгийн байдал соёлын хөгжлөөр харилцан адилгүй нүүдэлчин, суурьшмал хоёр янзын амьдралтай байжээ. Хятан нар, Хэрлэн Барс хот Баруун-Зүүн хэрэм, Өглөгчийн хэрэм, чинтолгойн балгас, Шаазан хот, Талын улаан балгас, Хар бухын балгас зэрэг олон хот сууринг Монгол нутагт байгуулж, мал аж ахуй, газар тариалан аль алинийг нь эрхэлж, гар урлалыг хөгжүүлж байжээ.
    Ноён уулын булшуудыг малтсан явдал Монгол орны археологийн судалгаа шинжлэлийн түүхэнд гойд содон хэрэг явдал болж, XX зууны археологийн их нээлтийн нэг нь болсон билээ.
    1960-1966 онд А.П.Окладников, Д.Дорж нарын зэрэг монгол зөвлөлтийн археологичдын бүрэлдэхүүнтэй монголын чулуун зэвсгийг судлах анги манай улсын бараг бүх аймгийн нутгийг хамарсан хайгуул судалгаа явуулж, хуучин чулуун зэвсгийн дунд, дээд үе, шинэ чулуун зэвсгийн үеийн дурсгал олон газраас олж илрүүлсэн юм.
    Оцон мааньтын чулуун зэвсгүүд нь дунд палеолитийн үед холбогдох бөгөөд европ, өвөр ази, Африкийн мөн үеийн дурсгалтай адилсаж буй нь эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой байв. Үүний зэрэгцээ 1960, 1961, 1964 онуудад өвөрхангай аймгийн Хар хорины сангийн аж ахуйн нутаг Орхон голын хойд дэнжид буй Мойлтын амны 4 соёлт давхрага бүхий палеолитийн үеийн сууринг малтан шинжилснээр Төв, Умард, Дорнод Азийн хэмжээнд нэн ховор дурсгал болох нь тодорхой болсон юм.
    Монголын чулуун зэвсгийн талаар гүйтцэтгэсэн томоохон ажлын нэг нь 1969 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг ярх уулын дэргэдээс доод палеолитийн үед холбогдох гилбэр зэвсгийн соёлын дурсгал бүхий дархны газар нээсэн явдал билээ.
    ярх уулын дархны газар нь Төв, Дундад Азийн чулуун зэвсгийн түүхэнд томохон байр суурь эзлэх дурсгал бөгөөд Монгол нутагт хүн анх нутаглах болсон хийгээд тус тусын палеолитын үүсэл хөгжлийн асуудлыг судлахад онол практикийн чухал ач холбогдолтой.
    1990-1994 онд Монгол-японы хамтарсан ‘’Гурван гол’’ төсөл ба 1992-1993 онд Монгол Солонгосын ,, Дорнод-Монгол” төслүүдийн хүрээнд археологийн хайгуул хийх явцад Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгийн нутгаас нэлээд тооны чулуун зэвсэг түүвэрлэсэн юм.
    1995-2000 онд А.П.Деревянко, Д.Цэвээндopж, Ж.Олсен нарын удирдсан Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн дурсгал судлах анги Баянхонгор аймгийн Цагаан агуй, чихэн агуйд палеолит, мезолитын соёлт давхрага бүхий суурингуудыг малтан судлахын хамт тэдгээрийн он цагийн хамаарлыг геологи, полеоботаник, радиокарбоны аргаар тогтоох ажлыг ОХУ, АНУ-ын лабораториудад гүйцэтгэж буй нь Монголын чулуун зэвсгийн судалгаанд нэвтэрч буй шинэ зүйл болно.

    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • ГҮНГ ЗАЙРАН ПУНЦАГ ЗАЙРАН

    Монголын шарын шашин манай Түвдээс илүү болж ном судар бичиг их зохиогдож байна гээд, Түвдийн хувагт нь эрдэм номонд гэгээрсэн хамгийн сайн 2 ламаа явуулж монголд байгаа бүх бичиг судар,түүхийн бичмэлийг аваад ир гэж явуулжээ.Тэр 2 ирээд хамаг л бичиг судруудийг хулгайлж одсонд манай лам нар араас нь нэхсэн ч тэр 2 номын хүчээр алаад байж гэнэ.Тэгээд ар дархадын хотгор рүү элч явуулж энэ 2 ийг алж өгнө үү гэсэнд, элч нь Гүнг зайрангийнд ирээд учир байдлаа хэлэхэд би ганцаараа дийлэхгүй юм байна, харин Пунцаг зайрантай цуг хийхэд болох л байлгүй гээд Пунцаг зайрангийнд очиж тэр 2 Өлийн даваан дээр гарч суугаад газрын үндэс дамжуулан хараасан гэдэг, Гүнг зайран тагна уйгараас олзолж авчирсан, зэсэн хошуутай хар чөтгөрөөрөө нэхүүлийг дарж, харин Пунцаг зайран Бурианы хайрханы савдаг болох награгзаар хорлолоо гүйлгэсэн .Удалгүй онгод нь буцаж ирээд Янгиртай уулын зүүн бэлд хоёуланг нь унагаж тавьлаа, алдсан юмаа хурдан очиж авахтий гэжээ.Тэр газар нь одоогийн Өмнөговь аймгийн Сэгс цагаан богд юм.

    Choigoo Shamanic Path

  • МОНГОЛ ТУУРГАТНЫ МИНЬ НЭГ БОЛСОН ТУВА УЛС.

    Хамгийн өндөр уулс нь Монгулек, Тайга-Кызыл, Монгол-Тайга юм. Өвөл цастай, хүйтэн жавартай. Зуны улиралд хурц нар гэрэлтдэг. Уур амьсгал нь эх газрын эрс тэс уур амьсгалтай. Аялал жуулчлалын хамгийн тохиромжтой цаг бол намрын эхэн, хаврын сүүл юм.
    ЮНЕСКО-гийн байгалийн болон соёлын дэлхийн өвийн дурсгал бол Убсунурын дархан цаазат газар юм. Энэхүү гайхамшигт нутагт байрлах рашаан нь эдгээх ашигтай шинж чанартай байдаг. Эдгээр нь balneological эмчилгээнд ашиглагддаг.
    Тува-Монголын хил дээр малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхээр цөөнгүй өдөр ажиллаж байсан болохоор хоср улсын хилийн дагуух газар орныг сайн мэдэж байлаа.
    Бид бүрэнхий болж байхад Чадан гэдэг тосгонд ирж тосгоны төвд байрлах хоёр давхар зочид буудалд хоноглов. Гадаа машин тавих болоход буудлын жижүүр цагдаагийн гадаа машинаа тавихыг зөвлөв. Тэгээд тосгоны цагдаагийн хэсгээр орох боломж олдов. Тэнд хөл хөдөлгөөн ихтэй, жижүүрийн хажуу өрөөнд түр саатуулах байранд согтуу хүмүүс дүүрэн харагдана. Цагдаагийн байранд ороход үнэр танар нь нэг содон, удаан байхад хэцүү талдаа байлаа. Мэдээж ийм их ажил ундарч байхад цагдаа гадаа машиныг тавиулж сахиж хонох нь юу л бол. Тэндээс буцаж буудлын гадаа ирээд машиндаа нэг нь хонохоор шийдсэн юм. Энэ удаа жижүүр гадаа машинд хонох хэрэггүй гэж зөвлөсөн нь нэг ч гэсэн хүн буудалдаа хонуулж орлогоо авах гэсэн тэдний санаа байсныг дээр цагдаа руу явуулсан тэдний зөвлөгөө нь гадаа машин тавиулаад манасны хөлс авах гэсэн санаа байсныг хожуу ойлгосон юм.
    Чадан тосгон нь Сергей Кужүгетович Шойгугийн төрсөн газар юм. Шойгу бол Зөвлөлт ба Оросын төрийн зүтгэлтэн, 2012 оны 11-р сарын 6-наас хойш ОХУ-ын Батлан хамгаалахын сайд хийж буй, Армийн генерал (2003) цолтой. ОХУ-ын баатар (1999), ОХУ-ын гавьяат аврагч (2000), Нэгдсэн Орос намын Дээд зөвлөлийн гишүүн. ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, гамшгаас хамгаалах улсын хорооны дарга (1991-1994), ОХУ-ын Онцгой байдлын яамны дарга (1994-2012), Москва мужийн захирагч (2012), Бүс хоорондын “Эв нэгдэл” хөдөлгөөний тэргүүн (1999-2001), үүсгэн байгуулагч (2001 оны 12-р сарын 1), “Нэгдсэн Орос” намын дарга (2001-2002, Юрий Лужков, Минтимер Шаймиев нартай хамт). Одоогийн байдлаар 1990-ээд оноос хойш ОХУ-ын Засгийн газрын гишүүнээр завсарлаггүй ажиллаж буй цорын ганц сайд, Оросын газарзүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч (2009 оноос хойш) сонгуульт ажилтай.
    Түүний эцэг Тувагийн өөртөө засах орны Чадан хэмээх жижиг хотод бүс нутгийн сонины редактор, дараа нь ЗХУ-ын Тува мужийн хорооны нарийн бичгийн дарга, Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга хийж байсан бөгөөд тэрхүү гэр бүлд Шойгу өссөн. Харин эх Александра Яковлевна Шойгугийн төрөл төрөгсөд нь Украины уугуул иргэд юм. Тэрээр Луганск мужийн Стаханов хотын нэгэн сүмд үнэн алдартны шашинд баптисм хүртсэн.
    2.АЗИЙН ТӨВ БУЮУ ӨНӨӨГИЙН КЕЗЕЛ ХОТ
    Өглөө таван цаг гээд нар мандана. Бид ч эрт босч цааш хөдөлсөн билээ. Манайх шиг нарийн замтай юм. Машины хурд өндөр, бидний ярьдагчлан сум шиг хурдан давхина. Автомашин зам Ак Дүрүг, Арыг-Узю, Шагонар, Усть-Элегест тосгодоор дамжин Тувагийн нийслэлд очлоо.
    Бид Тувагийн нийслэл Кызыл хотод эрт орлоо. Хамгийн түрүүнд Тува дахь Ерөнхий консулын газарт очиж, Ерөнхий консуль Д.Ганболдтой уулзлаа. Бид Тувагийн бөөгийн байгууллагад танилцуулгаа явуулж, маргааш нь уулзахаар тохиролцов.
    Кызыл хот Енисей мөрний эрэгт оршино. Бид хамгийн эхэнд Енисей мөрний эрэгт байгуулсан “Ази тивийн төв” гэсэн дурсгалын хөшөө, цэцэрлэг хүрээлэнтэй танилцав. Орчин цагийн өнгө загвараар хийсэн энэ цэцэрлэгт хүрээлэн өвөрмөц байдлаар хийгджээ. Тэндээс холгүй дэлхийн алдарт бөх Яриганы нэрэмжит спорт цогцолбор байх бөгөөд түүний дэргэд Монголын консулын ерөнхий газрын аятайхан загвараар барьсан хоёр давхар барилгад байрлана.
    Хотын төв хэсэгт Тува Улсын түүхийн музей, Алтан ордон, банк, их дэлгүүр, хүүхдийн дэлгүүр, захиргааны барилгууд, Тува Улс ОХУ-д нэгдсэний 100 жилд зориулсан хөшөө тус тус байрлана. Тува Улс ОХУ-д нэгдэрхэд их үйлийг хийж, үнэтэй хувь нэмэр оруулсан Буян бадрагы хэмээх ноёны хөшөө, нэрэмжит зочид буудал, ресторан байна. 1917 онд улаантаны цэргийн жанжин Щетинкиний удирдсан цэрэг энэ хотыг цагаатнаас чөлөөлсөн тул тэдэнд зориулсан гэрэлт хөшөө байрласан байв.
    Хотын нэг хэсэгт барааны болон хүнсний зах бөөндөө байрлажээ. Автомашины зах бөөний худалдааны төвууд нэг газар төвлөрүүлж чаджээ. Түүнээс холгүй “Таван од” хэмээх худалдааны төв байрлана. Энэ цагт хаана ч зураг нь тавигдсан хүн бол өнөөгийн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, ОХУ-ын баатар генерал С.Шойгугийн зураг байрлах бөгөөд түүний доор нь “Таниар бид бахархадаг” гэсэн үг тод харагдана. Хот нэгэн хэмийн жигд, тохирсон дэг жаягаар хөгжиж буй нь харагдана. Монгол туургатан улсууд өөрсдийн өнөө цагийн хошуучлагчаа төрүүлж чаджээ. Түүний тод жишээ бол Халимагууд Илюмжинов, Тувачууд С.Шойгу нарыг нэрлэж болно. Хот автомашины хөдөлгөөн багатай бас агаар нь цэвэр тунгалаг, байгаль нь онгон сайхнаар ажээ.
    Үзэсгэлэнт газрууд нь үндэсний музей, байгалийн цогцолбор, булш, филармони, театр болон бусад олон сонирхолтой газрууд юм
    3.КЫЗЫЛ ХОТЫН ТҮҮХ
    Кызыл хотын ерөнхий мэдээлэл ба түүх Хот бүр өөрийн гэсэн өвөрмөц амт, өөрийн гэсэн өнгө төрхтэй, түүхийн тамгатай. Цаг хугацаа удааширсан өмнө байсан өнгө төрх тод харагдана. Та хотыг тойрон явахад хуучин зөвлөлтийн үеийг санагдуулна.
    Энд шинэ барилга бараг байхгүй, хотын төвд ч Хрущевын барилга, таван давхар блокон барилгууд, тэр байтугай энгийн модон барилгуудыг элбэг дэлбэг харж болно. Хот Бий-Хем (Том Енисей) ба Каа-Хем (Жижиг Енисей) голуудын уулзвар цэг, бэлчир газар юм. Кызыл бол байгуулагдсаны 100 жилээ 2014 онд тэмдэглэсэн. Энэ хот Урянхуудын нутаг – Алтан Тува Оросын бүрэлдэхүүнд орсны дараа байгуулагдсан. Хаант засгийн газар эзэнт гүрний хил хязгаарыг идэвхтэй өргөжүүлж, Урянхын хязгаарыг Оросын протекторат гэж зарласны дараа засаг захиргаа, соёл, аж үйлдвэр, худалдааны төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж байсан оросууд суурьшсан сууринг барьж эхлэхээр шийджээ.
    Тувагийн сав газрыг шинэ хот байгуулах газар болгон сонгосон – өндөрлөг тал, Бий-Хем (Том Енисей) ба Каа-Хем (Жижиг Енисей) голуудын уулзвар цэг нь хоорондоо нийлж Улуг-Хемийг үүсгэдэг (Дээд Енисей). Холбооны M54 “Енисей” хурдны замын дагуу хойд зүгээс хотын үүдэнд зогсож буй Кызылийн бэлгэдэл. Хотын тухай зарим баримтуудыг он цагийн дарааллаар оруулав.
    1914 он-Орост нэгдсэн Тувагийн шинэ газар нутагт Оросын эзэнт гүрний түшиц газар болох Белоцарск тосгоны үндэс суурь тавигдав. Ирээдүйн засаг захиргааны төвийн нэрийг Урахчууд “Цагаан хаан” гэж нэрлэдэг Оросын хааны хүндэтгэлд зориулж өгсөн бөгөөд энэ нь “Цагаан хаан” гэсэн утгатай байв. 1915 он – Шинэ сууринд 468 хүн амьдарч, 54 амины орон сууц, эмнэлэг, 18 үйлчилгээ баригджээ. 1918 он-Белоцарск хотыг Хем-Белдир гэж нэрлэв. 1919 он-Хувьсгалын хүчнүүд ба цагаан хөдөлгөөний хоорондох тэмцлийн үр дүнд хот бараг бүрэн шатжээ.
    1921-Тувагийн Хурал хошуунууд тусгаар тогтнолоо зарлаж, Танну-Тува Улус (Тува Ард Улс) байгуулснаа зарлав. 1922 он – хотын идэвхтэй өсөлтийн үе эхэлсэн. “Найрал” кино театр 1926 он – Хем-Белдир сууринд шинэ нэр өгсөн – Кызыл (“Улаан”).
    1942 он-Кызыл хотын оршин суугчид дайнд Зөвлөлтийн армийг дэмжих нисэхийн эскадриль байгуулахад зориулж хандивын аян зарлав. 1944-БНТУ (Тува Ард Улс) ЗХУ-ын бүрэлдэхүүнд оров. Кызыл нь РСФСР-ын Тувагийн автономит мужийн засаг захиргааны шинэ статусыг хүлээн авав. 1961 он- Кызыл хотыг Тувагийн АССР-ын нийслэлээр зарлав. 1991 он-Кызыл-Бүгд Найрамдах Тува улсын нийслэл. Кызыл бол Азийн газарзүйн төв бөгөөд тэд Красноярскийн цагийн дагуу энд амьдардаг, Москватай харьцуулахад Тувагийн нийслэлийн цагийн бүс нь 4 цагийн зөрүүтэй байдаг.
    4.ТАГНААР ОНГОЛСОН ТУВА БӨӨ НАР
    Бидний анхны танилцсан улаач бол бүх насаа бөөгийн амьдрал зан үйлд зориулжээ. Түүний ярианаас тува бөөгийн хөгжлийн үйл явцтай танилцах боломж олдсон. Одоо цагийн аясаар олон бөө төрсөн гэх тэгээд цагийн явцад шигшигдэж байгаа ажээ. Тувагийн бөөгийн тэргүүн, Ардын уран зохиолч, бөө судлаач, түүхийн ухааны доктор, ОХУ-ын соёлын гавьяат ажилтан, Тува Улсын соёлын гавьяат ажилтан, Тува Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, Кызыл хотын хүндэт иргэн, Тувагийн бөөгийн насан туршийн Ерөнхийлөгч Монгуш Борахович Кенин-Лопсаны нас ер гарч одоо хүнд өвчтэй хэвтэрт байгаа гэв. Бүхий амьдралаа бөө судлалд зориулж, олон бүтээл туурвижээ. Тэрээр төрөөс авах ёстой бүх л цол алдарыг хүртжээ. Түүний амьдралын түүхтэй танилцахад өнөөгийн “Голомт” төвийн тэргүүн, бөө судлаач Ш.Сүхбат гуйатай адил төрх сэтгэлд үлдэнэ.
    Бид эхлээд одоо бөөгийн тэргүүний үүргийг орлон гүйцэтгэж яваа “Адыг зэрен”, “Дух медведя” бөөгийн төвөөр орлоо. Энэ төвийг Адыг Тулуш Кара-Оол Допчун-Оол Оглу удирдах бөгөөд одоогоор бөөгийн Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байгаа ажээ. Хотын төв хэсэгт бидний нэрлэдэгээр гэр хороололд орших энэ төв нэг давхар байшинд байрлах бөгөөд төрөөс худалдан авахад тусласан байна. Хашаанд нэг гэр, түүний хажууд чулуун овоо байх агаад түүнийг тойруулж гэрийн хана босгожээ. Өрөөнүүдэд бөө нар суух бөгөөд нэг өрөөнд 3-4 хүн байрлажээ. Хүн хүлээх хэсэгт бөө нарын сурталчилгаа байрлуулжээ. Биднийг очиход бөө нарын олонх нь ойролцоо тосгонд бөөгийн зан үйл хийхээр явсан байсан. Бид төвийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан ажиллах талаар саналаа тавьлаа.
    Бидний танилцсан гуравдахь дахь төв бол “Дүнгүр” бөөгийн төв байв. Манайхаар бол Их зайран Бямбадорж гуйан “Хэнгэрэг” бөөгийн төвтэй ижил нэртэй байгууллага ажээ. Удирдагч нь Монголын Консул дээр албан ёсоор бидэнтэй уулзсан удган байлаа. Түүний танилцуулснаар энэхүү төвөө өөрсдийн хүч, хөрөнгөөр байгуулсан гэх бөгөөд нэг давхар модон барилгын гурван өрөөнд дөрөв, дөрөвөөр сууж иргэдэд үйлчилдэг ажээ. Тува бөөгийн төвийн амьдрал ахуйтай танилцаж явахад бидэнтэй олон зүйлээр адил байлаа. Хотын эргэн тойрон, олон газар буддагийн хийдүүд баригдаж байгаа нь харагдана. Тэдний дэргэд бид олсон хэдэн мөнгөө амьдралаасаа илүүчлэн тахилга хийхэд зориулна. Энд бас орлогоосоо улсад татвар төлдөг гэв.
    Энд болдог тахилга тайлгад ОХУ болон гадаадаас олон судлаач, бөө нар ирдэг тухай бидэнд танилцуулсан. Тэдний дотор бид Халимагаас бөө нар ирдэг гэсэн мэдээллийг олзуурхав. Биднийг Халимагт байхад энд нэг ч бөө байхгүй гэж танилцуулж байсан билээ.
    Бидний хоорондын ярилцлага ажил хэрэгч дотно байсан. “Монголд бөөгийн төв байгууллага байгуулагдсан нь бидэнд ажиллах их урам зориг, эрч хүч өглөө”, “бид үйл ажиллагаагаа сэргээж эрч хүчтэй ажиллах болно” гэж бөөгийн төвийн тэргүүнүүд хэлсэн. Энэ үг бидэнд ч сайхан сонсогдож байлаа. Мөнх тэнгэрээ шүтэгч, монгол туургатнуудын хооронд ямар ч бэрхшээл тулгарч байсан бидэнд хил хязгаар гэж үгүй билээ. Бид бие биенээсээ олж уулзсанаас хойш хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байна.
    Тува Улс бол Бөөгийн шүтлэгийг төрийн шүтлэг болгосон, үндэстний уламжлалаа авч яваа цөөн улсын нэг. Тэднээс бид суралцах, биднээс тэд суралцах их зүйл бий. Хөрөнгө мөнгөтэй, эдийн засгийн хүчирхэг дэмжлэгтэй, олон зуун жилийн туршлагатай, олон зуун саяаар тоологдох сүсэгтэнтэй гадны шашин хүч түрэн хөгжиж байна. Энэхүү Монголчуудын оюун санааны дархлааг “булшлах” гэсэн их хүчний эсрэг бид хамтын хүчээр сөрөн зогсож байна. Будда, Иссусын шашинд өгч байгаа хөрөнгө оруулалт хэдэн арван сая ам доллараар хэмжигдэж байна. Хаана ч явсан хүчирхэг шашинуудын сүм, дуганууд баригдаж, эрчимтэй хөгжиж байгаа дүр зураг тодорно. Гэхдээ монголчуудын генид мөнх тэнгэрийн оч ямагт хадгалагдаж явдаг бөгөөд бадмлан асч, дүрэлцэн бадрахад өчүүхэн дэм хэрэгтэй. Тэр мөч ойртсоор байна.

    5.ХИЛИЙН БООМТ БА МОНГОЛЧУУДАД АНХААРАХ ЁСТОЙ АСУУДЛУУД
    Бид Увс аймгийн Хандгайтын боомтоор орж, Монголын хилийн Завхан аймгийн Арц-суурийн боомтоор гарсан юм. Автозамын хувьд энэ боомтоос Кызыл хүртэл зам манай нийслэлээс аймаг хүртэл тавьж буй нарийн зам байх агаад харин Кезелээс Арц-суурийн боомт хүртэл автозам нь Новокраснаярск хүртэл нэг мянга км тавигдах орчин үеийн замын нилээд хэсэг нь тавигдаж эхэлжээ.
    ОХУ-ын аль ч боомт хүнд хандаж байгаа байдлаар хуучны, социализмын үеийг санагдуулна. Монголчууд бид тэднийг бий болгосон уу, тэд хуучнаараа байсаар байна уу гэдгийг эрэгцүүлэн бодогдуулахад хүргэв. Хандгайтын боомт харьцангүй хурдан шуурхай үзсэн. Гэхдээ хилээр нэвтэрч байгаа техник хүн хоёр их биш. Хүн цөөхөн байсан, хүн олон бол үйлчилгээ удаан байх шинжтэй.
    Монголын хилийн зүг явахад Балгизан, Кызыл-Арыг тосгоноор зам дайрч өнгөрнө. Удалгүй бидний сайн мэдэх дууны нэр бүхий Самгалдай тосгон дундуур зам өнгөрнө. Тэндээс хилд хамгийн ойрхон Эрзин тосгоноор орлоо. Тосгоны бараа болон хүнсний дэлгүүрээр орж танилцаад цааш хилийн боомтын зүг хөдөлсөн билээ.
    Харин Арц-суурийн хилийн боомт бүх барааг нэг бүрчлэн шалгав. Автомашины ачаан дээр ачин явсан обудгүй дугуй энд хураагдав. Учир нь обудгүй дугуй гаргахгүй ёстой ажээ. Хуучин тэгээд олон мянган км зам туулсан хуучин дугуй хил дээр үлдлээ. Бид аяны цахилгаан үүсгүүртэй, түүнд хийх шатахууны саван дахь бензинийг хүртэл шалгана билээ. ОХУ-ын тал ингэж нарийн үзэх нь Монголын талын хил, гаалийн талд ачаалал бага болгох таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Биднийг байхад нэг бага оврийн ачааны тэрэг хил нэвтэрч хилийн цаана байх шатахуун түгээгүүрээс шатахуун аваад буцаж гарсан бөгөөд тэдний хоёр жижиг цүнх, хармааны түрүүвчийг нарийвчлан шалгах нь харагдана.
    Эцэст нь дүгнэж хэлэхэд ОХУ-ын хил рүү орохдоо ямар бараа хэрхэн авч явахыг нарийн судалсан байх шаардлагатай нь харагдлаа. Ийм хатуу шалгалтыг даван бидний нэрлэдэг “жижиг буюу ганзагын наймаа” хөгжих боломж нэн сул байх шинжтэй. Ийм хатуу шалгуур, тэгээд хувиасаа мөнгө гарздан хил нэвтрээд бараа аваад эргэж гарах, татвар төлөх гээд тооцвол хил орчимын бараа эргэлт нэг их хөгжихгүй төлөвтэй. Гэхдээ нэг монгол үг байдаг “цаг цагаараа байдаггүй” гэж, тийм цаг ойрхон байх болтугай.

    djmedia:521
  • ПУТИН “МУУ НОХОЙГ ДЭЭ.”

     

    02. Одоо Оросууд яг Хятадын тэр үеийн жишгийг давтаж эрчим хүчний үнийн асар их зөрүүнээс уут уут мөнгийг баруун солгойгүй хүүдийлээд эхлэв. Өрнөдийн цөөнгүй эдийн засагчид дэлхий дахинаа хүчээ аваад байгаа байгальд ээлтэй энергийн салбарын хөгжлийн нөлөөгөөр газрын тос, байгалийн хий тэргүүтэн уламжлалт эрчим хүчний экспортод дулдуйдсан Оросын эдийн засаг 2035 он гэхэд 35 хувиар агшина хэмээн таамаглаж байсан билээ.
    03. Гэтэл агших нь байтугай энэ эрчээрээ бол хэд дахин тэлж мэдэхээр болоод явчихлаа. Зөвхөн Европын хувьд л гэхэд өнөө жил шатдаг хийн үнэ 5 дахин өсөөдөхөв. Балтийн тэнгисийн эрэг дагуу байгуулсан байгалийн хийн хоолой ашиглалтанд орох хугацаа яг энэ үетэй давхацсан нь Орос улсын аманд алтан халбага шургуулав бололтой.
    04. Зүүн зүгт ч зүгээр байсангүй Амар мөрний дээгүүр 2 км урт гүүр бариад Хятадын талтай хамтран галт тэрэгний дугуйг явуут дунд царигийн өргөнд тохируулах технологийг нэвтрүүлснээр зөвхөн тус гүүрээр жилдээ 21 сая тонн нүүрс дамжин өнгөрөх боломжийг бүрдүүлжээ. Энэ ганц гүүр, царигийн өргөн тохируулах жижиг механик тохируулагчийн тусламжтайгаар манай улс бүтэн жилийн турш эрвийх дэрвийхээрээ чардайгаад урагш гаргаж байгаа нүүрсний экспортоос давсан нүүрс тээвэрлэлтийн асуудлыг шийдчихсэн хэрэг л дээ. Путин “Муу нохойг дээ.” Одоо санааныхаа мухарт тааламжтай муусайтал инээлхийлээд сууж байгаа байлгүй.
    05. Би ийм технологи байна шүү. Манай Монгол улсад маш хэрэгтэй аж гэдэг санааг нэлээд дээхнээс бичлэгүүдээрээ өгөөд л байсан. Даанч манай Хүрэлсүх “тэрбум мод” зүүдлээд, Оюун-Эрдэнэ дагуул хот байгуулна гэж 2 их наяд төгрөг захиран зарцуулах эрх авчихсан болохоор Монголд хэрэгтэй ийм зүйлийг тоож шиншлэхгүй буй за. Өмнө-Говийн хил дээр нүүрс ачиж буулгах терминал байгуулах юм ярьцгаагаад байна лээ. Бодвол ийм хялбар технологийн шийдэл гарсан гэдгийг мэдээгүй хэрэг л дээ. Мэдсэн ч гэсэн мань хэдэд маань нүдэн балай дарж байгаад дамжуулан ачих байгууламж барьчих нь хувь хүн талдаа унац арвин байдаг байх аа.
    06. Путинг муу утгаар бус бахадсан өнгө аясаар “Муу нохойг дээ” гэж егөөдсөн болохыг гярхай уншигч төвөггүй анзаараа буй за. Бас хөнгөн атаархал ч нуугдаж байгааг нуух юун. Манай улсад ийм нохойгоо байг гэхэд түүний гөлөг шиг удирдагч цолгорон гардаггүй юм байх даа. Тэгвэл 3,4 саяхан хүн амаа хөлийг нь хөсөр жаргааж болмоорсон доо.
    Boldbaatar Dorjsuren

     

  • Зэвсэг нэгт ахан дүүс: Хятад+Орос АНУ-ын “амыг ангайлгав”

    Бүр цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай пуужингийн туршилт хийх нь тэр. Ингэснээрээ америкийн тагнуулынхны амыг нь ангайлгаж орхив. Өнөөг хүртэлх хугацаанд ийм технологийг зөвхөн Америк, Орос гэсэн хоёр их гүрэн эзэмшиж байв. Одоо харин тэдэнтэй эн зэрэгцэх улсад Ши Жиньпин дарга тэргүүтэй Хятадууд орохоор боллоо. Хятадууд тэднийг гүйцэж чадлаа. Энэ бол маш хүнд цохилт. Боксын спортоор зүйрлэвэл энэ бол Хятадуудын Америк шонхоруудад өгч буй “нокаут” болов. Хятадуудын энэ санаанд оромгүй гэнэтийн аймаар бэлэг Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах хэдэн зуун тэрбум долларыг салхинд хийсгэчихэж ч магадгүй байдалд орууллаа.
    •
    Их Британийн “Финаншиал Таймз” /Financial Times/ сонинд Хятадын пуужингийн хөтөлбөр амжилттай болсон талаар АНУ-ын Засгийн газар болон Азийн хэд хэдэн орны эх сурвалжийг иш татан нийтэлжээ. Аль наймдугаар сард бэлэн болсон Хятадын гипер дууны хурдтай пуужин нь цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадалтайг онцлон тус сонинд нийтэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж эхэллээ. Туршилтын нислэг хэдий амжилттай болоогүй ч гэлээ Америкийн цэргийнхнийг жинхэнэ “шок”-нд оруулав.
    –АНУ-ын тагнуулын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч “Хятадууд яаж үүнийг хийснийг бид мэдэхгүй байна” гэж толгой нь эргэчихсэн мэдэгдэл хийснийг эх сурвалж дурьджээ.–
    •
    Онолын хувьд ийм пуужин нь цөмийн цэнэгийг Өмнөд туйлаар дамжуулан АНУ руу харвах боломжтой. Энэ нь Хойд туйл дээгүүр нисч буй тив хоорондын пуужинг таслан зогсоох зорилгоор бүтээсэн АНУ-Канадын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг ямар ч хэрэггүй төмрийн сэг болголоо л гэсэн үг.
    Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ Хятадын сая туршсан пуужин болоод сансрын уудмыг эзэмших хөтөлбөр амжилттай болж байгаа нь АНУ-ын тулгамдсан асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөв. Үүнд нь Бээжингийн удирдлагууд хариу мэдэгдэхдээ “Бид зөвхөн өөрсдийн батлан хамгаалах салбартаа анхаарал хандуулж байгаа болохоос АНУ руу чиглэсэн цэрэг дайны төлөвлөгөө байхгүй” гэв. Тэд гипер дууны хурдтай пуужин туршсан гэдгээ ч нууцалсан гэж сонинд нийтэлжээ.
    –ХИЙСЭН, ТӨЛӨВЛӨСӨН БҮХЭН НЬ БҮТЭЖ БАЙГАА ХЯТАДУУД–
    •
    Хэрэв үнэхээр л Америкийн тагнуулынхан Хятадуудын нууц туршилтыг унтаад өнгөрөөчихсөн бол америкчуудын хувьд энэ тун таагүй мэдрэмж. Хятад улс сансрын хөтөлбөрийн талаараа хэн хүнээс нуулгүй ил “амбиц”-тай байгаа юм. Хөөргөсөн хиймэл дагуулынхаа тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт орж явна. Тоогоор нь дурьдвал АНУ 1,300 гаруй, Хятад 350 гаруй, харин Оросууд 150 хиймэл дагуул хөөргөсөн. Энэ жил Хятадууд харийн хөрсийг дэлхийд авчрах сарны даалгавраа амжилттай хийж тойрог замд станцаа ч ажиллуулж эхэлсэн. Мөн тойрог зам руу хамгийн эхний багийг бүр хагас жилээр явуулав. Тэдний төлөвлөсөн, хийсэн бүхэн ийнхүү амжилттай болсоор л.
    “Бид Хятадын тагнуулын байгууллагын гайхалтай амжилтанд баяр хүргэх ёстой. Тэд гипер дууны хурдтай пуужинг амжилттай хөгжүүлэх талаар дэлхий өнцөг булан бүрээс хэрэгтэй мэдээллээ цуглуулж маш үр дүнтэй ажиллаж чадлаа. Тэдний шинэ пуужин бол хятад инженерүүд, орос мэргэжилтнүүдийн “ухаалаг хамтын ажиллагаа”-ны үр дүн юм. Хятадууд гипер дууны хурдтай пуужингийн шинжээч судлаачдыг хятадын янз бүрийн судалгааны төв, их сургуулиудад урьж, тэднээр лекц семинар уншуулдаг. Энэ нь Хятадуудыг өвөрмөц зэвсэг бүтээх том алхам хийхэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй” гэж цэргийн шинжээч тайлбарлав.
    – “AUKUS” ХЯТАДУУДЫГ СЭРЭЭВ –
    АНУ тэргүүтэй “AUKUS” гэх /Австрали, Их Британи, АНУ/ эвсэл байгуулагдсаны дараахан НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орлогч асан Ша Зукан Бээжинг цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх бодлогоосоо татгалзахыг уриалсан. Яг үүний дараа ийнхүү Хятадууд шинэ зэвсгийн туршилтаа хийв. Тухайн үед НҮБ цөмийн зэвсэггүй байх чиглэлээ цаашид хадгалсан хэвээр байна гэдэгт нь Хятадад найдаж байв.
    Австрали, Их Британийг багтаасан “AUKUS” эвсэлийн талаар Хятадын АНУ-д суугаа элчин сайд Цин Ган хэлэхдээ эвсэлд багтсан гурван улсын үйлдлийг “туйлын хариуцлагагүй үйлдэл” гэж нэрлэн зэвсгээр хөөцөлдөх өрсөлдөөнийг улам ч хурдасгаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байгаа” гэв. Тэднийг цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын хүчин чармайлтыг үл тоомсорлож байна гэж буруутгав.
    “Өнөөдөр гипер дууны хурдтай пуужин бүтээх тал дээр Хятад улс Оростой эн зэрэгцэхүйц хэмжээнд ирлээ гэж хэлж болохоор болов. Эцэстээ энэ нь Америкийн эсрэг хүчирхэг “цэргийн нударга” бий боллоо” гэж оросын цэргийн шинжээч ярьсан байна.
    АНУ гипер дууны хурдтай зэвсэг бүтээхдээ Орос, Хятадыг гүйцэх гэж чамгүй их бэрхшээлтэй тулгарч байгааг “National Interest” сэтгүүлд бичжээ. Пентагон, АНУ-ын Батлан хамгаалахын судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Майкл Гриффиний хэлснээр “Хятад болон Оросуудад зохих хэмжээнд аюул учруулахуйц систем америкчуудад байхгүй, Оросын зэвсгээс хамгаалах техник хэрэгсэл байхгүй” гэдгийг ч онцолжээ.
    –ОКОП ОКОПОНДОО…–
    Оросууд Хятадуудын энэ амжилтанд баярлах учиртай. Америкийг эсэргүүцэхэд хятадууд орсуудтай нэг “окоп”-нд сууцгааж байна. Хятадууд оросуудыг түншээ, холбоотноо гэж үзэн олон олон асуудалд бүхий л түвшинд Москваг дэмжиж байна. Тиймээс, хэрэв Хятад орчин үеийн гипер дууны хурдтай пуужин бүтээх замаар хүчээ зузаатган бэхжүүлбэл оросуудтай хийсэн цэргийн холбоогоо батжуулна. Цэргийн холбоогоо батжуулбал хамтдаа дэлхийн гипер дууны хурдтай пуужингийн тусгай блок үүсгэж америкчуудын хандыг хага дарж тэднийг “шок”-нд оруулах юм.
    Хятад, орос ийнхүү зэвсэг нэгт ахан дүүс боллоо.
    О. Анар
    FacebookTwitterLinkedInХэвлэх

     

  • Д.ТӨМӨРТОГТОХ: “МЯНХАЙ ЧИНЬ Л ЧАМАЙГ АВЧ ЯВНА ШҮҮ. ОЛОН КИНОНД БИТГИЙ ТОГЛООРОЙ” ГЭЖ БАЛЖАА НАЙРУУЛАГЧ ЗАХИЖ БАЙЖ БИЛЭЭ

    -Та Өвөрхангай аймгийн Төгрөг сумын хүн. Тэгсэн атлаа одоо Өвөрхангайнхаа Баянгол суманд суурьшчихсан, малын эмчээр ажиллаад явж байдаг. Хөдөөнөөс гарвалтай шигээ хөдөөдөө буцаад суурьшчихсан байх юм. Төгрөгөөс эхэлж Баянгол сум хүрсэн таны амьдралын түүхийг сонсоно гэж бодоход баялаг түүх байгаа болов уу гэж тааварлаж байна. Та хаана анх хүй цөглөв?
    -Би Өвөрхангай аймгийн Төгрөг суманд 1958 оны 6 дугаар сарын 28-нд төрсөн. Миний төрсөн нутаг чинь Баян Зэгстэй гэдэг, нэрэндээ таарсан уушгинд уудаг рашаантай, ан амьтан олонтой, жонш элбэгтэй дэлгэр сайхан газар байдаг юм. Би эхээс төрсөнөөсөө гэвэл гурвуул, нэг өргөж авсан ахтай. Ингэхээр манайх дөрвүүл. Аав ээж хоёр хоёулаа малчин хүмүүс. Манайх нэгдлийн мал хариулдаг байлаа. Сүүлд аав маань бригадын дарга, тоо бүртгэгч, ээж маань эмнэлэгт нь асрагч хийж байсан.

    -Хүүхэд нас тань хэрхэн өнгөрөв, та ямархуу хүсэл мөрөөдөлтэй хүү байв?
    -Малдаа явахдаа байнга дуулж явдаг хүүхэд байсан. Тэр үед айлууд төмөр цагаан орны өмнүүр хөшиг татдаг байв даа. Хөшигний араас өөрөө өөрийгөө зарлана, гарч ирж дуулаад л. Гайгүй хөөрхөн дуулдаг байсан юм байлгүй, найр хуриманд дуудагдаж дуулж явлаа. Бас шинэ гэр барьж байгаа улс надаар тооно их бариулна. Яагаад тэгдгийг бүү мэд, нэрнээс минь болдог байсан юм байлгүй. Хүүхэд байхдаа 7-8 айлын тооно барьсан байдаг юм. Том хүний дэргэд түшээд л зогсоно шүү дээ. Арай том болсоор адуу малтай ноцолдоно. Тэмээ их ноослоно. Тэгж явсаар 1966 онд нэгдүгээр ангид орлоо. Тэр үед Төгрөг сумын сургууль дөрвөн жилтэй байсан юм. Дөрөв төгсөөд Гучин-Ус сум руу шилжиж, тэндээ долдугаар анги төгслөө. Долоо төгсөөд илгээлт аваад хөдөө мал маллах болов оо.
    -Долоо төгссөн хүүхэд хэр том болсон байгааж дээ, бас л сонин цаг хугацаа байж. Ингээд буцаад мал дээр гарчихав уу?
    –Тэгсэн. Илгээлт аваад иртэл манай аав бригадын дарга хийж байх үе таарсан. Надад 90 хонь хуваарилаад өгчихлөө. Ээжтэйгээ хоёул хонь маллав аа. Би жаахан сурлага муутай нөхөр байсан юм уу даа. Хаа очиж ном сайн уншина, уран зохиол, түүхийн номыг гаргаахгүй. Малд явахдаа ч уншина. Ингээд гурван жил хонь маллалаа, 700-800 болгож өсгөлөө. Зурагт элбэг биш цаг шүү дээ, радио их сонсоно. Радио сонсохоороо сургуульдаа явж байх минь яалаа гэж бодно. Төв сууринд амьдарч байгаа залуус их сайхан санагдана, гоё оюутан бүсгүйтэй танилцах юм сан гэж мөрөөднө. Ингэж хэсэг мал маллаад, тэндээсээ цэрэгт татагдсан даа.
    -Цэрэгт татагддаг чинь хэдэн он бэ?
    -1976 он.
    -Хаашаа татагдаж байв?
    -Улаанбаатар хотод Хязгаарын цэргийн 0119 гэж барилгын цэргийн анги байсан юм. Гурван жилийн алба хаасан. Тэр үедээ гайгүй гар хөлийн дөртэйд тооцогдсон юм байлгүй, ангидаа улираад 5-6 жил сантехникч хийв. Тэгтэл манай хүн Хөдөө аж ахуйн их сургуулийн малын эмчийн ангид орчихлоо. Тэр нь цаанаа намайг бодож байгаа хэрэг. Энэ хөдөөний хүүхэд, хэзээ нэг өдөр нутаг явж таарна гэж бодож байгаа байхгүй юу. Эхнэр Сантад суманд мэргэжлээрээ хуваарилагдаад очихоор нь би уурын зуух хариуцсан механик хийх болсон.
    -Та чинь хэзээ нь эхнэртэйгээ танилцчихав?
    -Цэрэгт байхдаа. Манай ангид Д.Эрдэнэжав гэж жолооч байсан юм. Би тэр үедээ бага дарга цолтой. Барилгын анги болохоор Төв аймгийн Зуунмодоос элс татдаг байсан. Бага дарга ухаантай юм болохоороо 2-3, заримдаа 10-аад цэрэг аваад хэд хэдэн машинаар элс татна. Тэр үед хоёр цэрэг 5 тонны машины тэвшийг 30 минутад дүүргэдэг байсан. Тэгж Д.Эрдэнэжав ахтай явж байгаад эхнэрийнх нь дүүтэй танилцчихсан. Өнөөх нь аравдугаар ангийн охион.

    -Малын бэлчээрт мөрөөдөж байсан өнөө мөрөөдлүүд эхнээсээ биелж эхэлж, тийм үү?
    -1986 онд болсон Бүх ард түмний урлагийн их наадамд Сант суманд байхдаа оролцох боллоо. Сум сумаас шалгарсан 600 гаруй хүн тэр наадамд оролцов. Зургаан зуун хүнээс 25 хүн шалгарч, тэр хүмүүсээ Хужиртын амралтад 14 хоног байршуулж бэлтгэл хийлгэв. Тэр наадамд тухайн үедээ дуучин Б.Сийлэгмээ, Н.Амгалан, Г.Мөнхбаяр бид хэд цугтаа оролцож байв.
    -Та ямар дуу дуулсан гэлээ?
    -“Эхийн сургаал”. Дүүтэйгээ цугтаа дуулж хоёул алтан медаль аваад бөөн баяр. Тэр үед манай театр дуучид, жүжигчид ховор, Бүх ард түмний урлагийн их наадамд шалгарсан бол ямар мэргэжилтэй байх нь хамаагүй шууд театрт томилдог байсан. Бид хоёрыг хоёуланг нь театрт хуваариласан ч манай дүү жолоочоороо үлдсэн. Би болохоор тэгж нэг юм анх аймгийн төвийн хүн болж байлаа.
    -Та ч бодвол алгаа ташаад уухайн тас шилжсэн байлгүй. Мэргэжлийн театрт бүртгэлтэй уран бүтээлч болчихлоо. Хэр их загнуулав?
    -Загнуулж явсан байлгүй дээ. Юугаа ч мэдэхгүй орсон юм чинь. Анх гамм уншихаас ажлаа эхэлж байсан. Намайг анх ажилд ороход н.Чойсүрэн, Н.Жаргалсайхан гэсэн сайхан хүмүүс тосч авч, дуулах ухаанд сургасан. Б.Баярлах найруулагчийн найруулсан “Далан худалч”, “Дээрэмчин”, “Алтан түлхүүр” зэрэг жүжигт тоглож явлаа. Аймгийн театр юм чинь хаана хэнд хэрэгтэй гэнэ, тэнд л явна шүү дээ. Театртаа хөгжим тоглохоос бусдыг нь хийсэн дээ.
    -Ажил мэргэжлийн тоо нэмэгдээд л байдаг?
    -Өө Толь Гэндэн шиг л амьтан явлаа.
    -Толь Гэндэн гэхээр яах уу?
    -Мал маллаж, сантехникч болж, уурын зуухны механик хийсэн гэж дээр хэлсэн дээ. Тэгтэл зах зээл эхэлж, театр цалингаа тавьж чадахгүйд хүрч ажлаасаа гарлаа. Хархорин суманд гахай хариуллаа. Хуушуур хайрч, худалдлаа. Продакшнаас кино авч, кино гаргаж үзлээ. Дөрвөн хүүхдээ тэжээх гэж юм юм барьж авсаан. Тэр үед хүүхдүүд ч бага байж. 1999 онд одоогийн ажиллуулж байгаа мал эмнэлгээ хувьчилж авсан юм. Тэндээ ч ялгаагүй эмчээ хийнэ, жолоогоо барина, харуул манаа ч болно, цэвэрлэгээгээ ч хийнэ. Тэгээд дуудлагад явна. Толь Гэндэнгийн хойч үе гэдэг шиг л явжээ.
    –Та ч дайчин хүн юм аа. Киноныхны анхааралд хэзээ нь өртөв?
    -“Мандухай цэцэн хатан” киноны проб хийгдээд бүх аймгаар явж байна гэнэ, удахгүй Өвөрхангайд ирэх гэнэ гээд дуулдаад л байлаа. Манай театрынхан бүгд л пробонд орчих гээд хүлээж байтал Б.Балжинням найруулагч, н.Шаравдорж гуай, П.Пүрэвсүх зураач гурав аймагт ирдэг юм. Бид ч шалгалтад орох гэж байгаа юм шиг юм боллоо. Нэг нэгээрээ орж шалгуулсан. Миний нэрийг дуудлаа. Проб явуулж байгаа өрөөнд орсон чинь дуулга, цээживч өмсгөөд “За чиний хайртай бүсгүй чинь гэнэт хаяад явчихаж. Ямар сэтгэгдэл төрөх үү” л гэж байна. Би ч байгаагаа үзүүллээ. Анхандаа Өнөболдын дүрд пробонд орсон юм. “Гар” л гэж байна. Түүнээс хойш хоёр гурван сар өнгөрлөө. Нэг өдөр театрын дарга дуудаж байна. Даргын өрөөнд дуудагдана гэдэг нэг бол гавьяа байгуулсан, нөгөө бол гай тарьсан хүн дуудагддаг байсан цаг. Тэр хооронд “За юу билээ” гэсэн шүү юм бодоод орлоо. Тэгсэн “Чи хот орж пробонд орох болсон байна. Маргааш явах уу даа” л гэнэ. Тэр үед томилолт өгнө, замын зардал олгоно. 100 төгрөг 40 мөнгө төлөөд Өвөрхангайгаас Улаанбаатарт 55 минут нисээд газардаж байгаа юм. Онгоцноос буутал 69 машинтай нэг хүүхэн хүлээж байна. Тэндээсээ шууд Кино үйлдвэрт очсон. Тэр үед кино эхэлчихсэн, павилионд зураг авч байсан. Зүс үзсэнээс Балжаа багш байна. Балжаа багш “Энэ хүүхдийг Мянхайд буд” л гэж байна. Би чинь Өнөболдын дүрд тоглоно гэж бодоод аймгийн номын сан дахь уншиж судалмаар бүх номыг уншчихсан. Хэчнээн уншсан гэж бодно, бараг цээжилчихсэн байсан.
    -Та бүр өөртөө дүр өгчихсөн байна шүү дээ?
    -Өө тэгсэн. Тэнцсэн тэнцээгүйгээ ч мэдээгүй байж уу. Тэгтэл Б.Дамчаа ахыг бэлдүүл гээд намайг дагуулчихлаа. Б.Дамчаа гуай “Наад Мянхайд чинь 12 хүн өрсөлдөж байгаа. Ардын жүжигчин ч байгаа, гавьяат жүжигчин ч байгаа” гэж байна. Тийм юм сонссон хүн чинь сэтгэлээр унана биз дээ. Яагаад ч тэнцэхгүй юм байна гэчихсэн сууж байтал нэг хүн текст аваад ирлээ. Залуу ч байж, дороо цээжилчихсэн. Зургаа авахуулчихлаа. “Маргааш буцаарай” л гэнэ. Буцлаа. Дахиад хоёр гурван сар өнгөрлөө. Нэг өдөр ахиад л даргын өрөөнд дуудагдлаа. Яваад ортол “Баяр хүргэе. Мянхайд тоглох болсон байна” гэж дуулгаж байна. Баярласан гэж юу гэх вэ. Хамгийн түрүүнд энэ мэдээгээ эхнэртээ утсаар дуулгах гэж хөглөж л байлаа.
    -Хагартлаа баярлана гэдэг нь болов уу?
    -Ёстой хагартлаа баярласан. Мандухай чинь миний хамгийн анхны кино юм шүү дээ, тэгэхээр баярлалгүй яах вэ. Хожим нь Монгол Улсын гавьяат жүжигчин цол авчихаад бас хачин их баярлаж билээ.

    -Мандухайд та хэзээ язааны жүжигчин шиг л тоглосон байдаг. Таны анхны кино гэж ёстой бодсонгүй. Тэгэхэд та хэдтэй байсан бэ?
    -29-тэй. Тэр үед киноныхоо учрыг ч сайн мэддэггүй явж. Тиймээс Балжаа багшаас асуулаа. Мянхай ер нь ямар дуу хоолойтой, алхаа гишгээтэй ямар хүн юм бол гэсэн чинь “Мянхай гэдэг чинь Төмөртогтох юм шүү дээ. Чи ямар ч илүү зүйл хийж хэрэггүй” гэдэг юм. Би тэгэхээр нь өөрөөрөө тоглосоор киногоо дуусгасан. Хүмүүс кинонд тоглоод ядарсан уу, ямар хэсэг нь хэцүү байсан гэсэн юм их асуудаг юм. Ер ядарч зүдэрсэн зүйл тохиогоогүй дээ, залуу ч байж.
    -Ямар гайхалтай үг хэлэх нь тэр вэ. Тухайн үед сонссон та битгий хэл, би сонсоод таны өмнөөс бүр тайвширчихлаа. Тэгээд анх ямар зураг авалтад оров?
    -Мандухай хатныг хөнөөдөг төгсгөлийн хэсгийг санаж байна уу. Тэр зураг авалтыг павилионд авч байсан юм. Би Өнөболд вантай хамт хаалгаар орж ирдэг дээ. Ороод ирсэн нэл цус, Мандухай алуулчихсан. Тэрийг харсан чинь хамаг бие арзас гээд явчихсан. Өнөболд гүйгээд Мандухайг тэврээд авсан. Би ч Б.Дамчаа ах руу гүйж очоод хоолойг нь боосон чинь үнэнгээсээ боочихсон. Ядахад төмөр гаравчтай. Тэгсэн Б.Дамчаа ах “Хөөе, чи техниктэй тогло” гэж байгаа юм. Балжаа найруулагч болохоор “3өв зөв, сайн байна” гээд байдаг. Тэр үед кинонд тэгж л тоглодог юм байх гэж бодохгүй юу. /Инээв/
    -Ёстой хөгжилтэй түүх байлаа. Тэгж л анх жүжигчний замналаа тавьж байж дээ?
    -Мэргэжлийн биш хүн чинь дүрдээ орчихоор гарч чадахгүй их зовно. Анх тэр зураг авалтад орчихоод амьсгаадаад, тайвширч чадахгүй байж билээ. Би ер нь нэг дүрд орохоороо удаан гарна. Мэргэжлийнхэн бол сургуульд нь сурчихсан улс чинь их өөр. Би одооноос л сурч байна.
    -Танай киноныхон уулзахаараа хэдэн цагаар тогтохгүй дурсамж хөврүүлдэг байлгүй. Ганцаас нь яриач ах?
    -Миний нэг ааруул иддэг хэсэг байдаг даа, Мандухай хатан “Энэ чинь арай чулуу биш биз” гэдэг?
    -Тэр мөн гоё хэсэг шүү. Их зөв юм санууллаа?
    -Тэр хэсгийн зургийг авлаа. Хоёр ч удаа дахилаа. Найруулагч “Дөхөж байна аа, гэхдээ арай л болохгүй байна” гэж байна. Ааруул хийсэн уутанд нь хатуу зөөлөн холиод ууталчихсан байсан юм. Өмнө нь идсэн хоёр нь хатуу ааруул болоод нэг болж өгөхгүй байхгүй юу. Гурав дахиа дахихад Н.Сувдаа эгч надад нэг ааруул авч өгөв өө. Амандаа хийтэл зөөлхөн юм. “Яалаа гэж хатантан минь, тэр харав уу” гээд инээгээд идчихлээ. Тэр зурганд байгаагаараа л тоглосон. Яг тэр хэсэг нь кинонд орсон байдаг юм. Жүжигчин хүн бие биеэ авч явна гэдэг л тэр байх. Н.Сувдаа эгч тийм ухаантай, хатуу ааруул нэг л болохгүй байна гэдгийг мэдэж анзаарсан байна шүү дээ.
    -Би болохоор нээрээ л хатуу ааруул идсэн юм байх гэж бодсон?
    -Харин хүн бүр л тэгээд байдаг юм.
    -Хэдий хугацаанд зураг авалтад явав?
    -Жил болсон.
    -Театр цалингаа өгнө биз дээ?
    -Өгөлгүй яах вэ. Миний сарын цалин 450 төгрөг, нэг өдрийн зурганд ороод 25 төгрөг авна. Ардын жүжигчин, гавьяатууд бол 50 төгрөг авдаг байсан. Сард 800-900 төгрөг авчихна. Би нэг сонин түүх ярья. Мандухайд тоглож байхад Х.Дамдин найруулагч ирээд “Мандах нарны туяа” кинонд Д.Сүхбаатар жанжины дүрд тоглооч гээд, пробонд ороодохтол тэнцчихсэн. Тэгсэн Балжаа багш дуудаж байна. “Чи ер нь ямар хаашаа нөхөр вэ. Энд нэг кинонд тоглож байж, тэнд бас өөр кинонд тоглоно гээд явж байдаг. Одоохон тоглох киногоо сонго” гэдэг юм. Тэгээд бодлоо. Би яагаад ч Ц.Дашнамжил ахыг гүйцэхгүй юм байна гэж бодоод болисон. Тэр нь ч оносон. Хожим нь бас Балжаа багш “Мянхай чинь л чамайг авч явна шүү. Олон кинонд битгий тоглоорой” гэж захиж байж билээ. Ямар ч ухаантай хүн байсан юм. Намайг их хайрлана. Тэр үгнийх нь ч юм уу, нэг удаадаа би арав гаруй жил огт кинонд тоглолгүй өнжиж хүртэл байлаа.
    -Тэр үедээ юу хийх үү?
    -Малын эмчээ. Би чинь Дорнодод малын эмчээр техникум төгсөөд, дараа нь Хөдөө аж ахуйн их сургуульд эчнээгээр нэмж сурсан юм шүү дээ. Арван нэгэн жил болчихсон байсан чинь Ж.Бат-Өлзий над руу “Сэтгэлд шивнэсэн үг” кинонд тоглооч гээд холбогдож байна. Тэр үе чинь 8 дугаар сар, угаалга тарилга ид эхэлчихсэн үе таарсан. Зохиолоо уншлаа. Тэгээд хамгийн бага гарах дүр сонгоё л гэсэн. Кино хийгдээд Баянгол суманд гаргалаа, дараа нь Төгрөгт гаргалаа. Киногоо үзэж чаддаггүй ээ. Дарга нар дуудаж байна л гэсэн. Хүн бүрт хэдэн төгрөг өгсөн юм гэсэн. Би дотогш орж чадаагүй. Тэрийг нь ч авч чадаагүй.
    -Та чинь цагаа тулахаар нэрэлхүү хүн үү дээ?
    -Би ер нь тоглосон киногоо үзэж чаддаггүй. Улс амьтны ярианаас сонсож байж л дараа нь үздэг. Айна, юу хийсэн бол гэж санаа зовно. Сүүлийн үед киноны нээлт гэж хийдэг болж, тэгж л 2-3 киногоо үзлээ.
    -Та ер нь Мандухайд тоглоогүй бол миний амьдрал ямар байх байсан бол бодож үзсэн үү?
    -Бодолгүй яах вэ. Хэрэв энэ сайхан кинонд тоглоогүй бол хүн бүр намайг таньж, хайрлаж хүндлэх нь юу билээ дээ. Малын эмчийн ажлаа л сайн хийгээд явж байх байсан байх. Эсвэл мянгат малчин болъё гэчихсэн явж байх байсан байх.
    -“Мандухай цэцэн хатан” кино бүх цаг үеийн кинонууд дотроос хамгийн хамгийн гэсэн олон үзүүлэлтийг өөртөө агуулсан түүхэн бүтээл хэвээр байна. Үзэх тусам л чансаа нь улам тодроод байх юм, та ч гэсэн он цаг өнгөрөх тусам дурсамж дурдатгал чинь төгс төгөлдөр болох юм уу?
    -Мандухай үнэхээр том кино байсан. Зуун гэр барьж байлаа, 5000 цэрэг тоглуулж байлаа, 70 ширхэг 66 машинтай, тэнд цагдаа нь байлаа, шүүх прокурор нь байлаа, эмнэлэг нь байлаа. Зэвсэг гэхэд чиргүүлтэй дөрвөн машинд ачдаг байсан гээд бод доо. Хувцсыг нь гэхэд гурван аймагт оёно, төдий аймгийн мал сүргийг авчирч байлаа. Адуу гэхэд гурван жил дэл сүүлийг нь аваагүй байх жишээтэй. Кино өөрөө үнэд ороод байдаг, гэтэл хамт тоглосон хүмүүс байхгүй болоод байдаг юм байна. Нэг хэлсэн дээрээ хэлэхэд, түүхэн кино хийе гэвэл асар их бэлтгэл хангаж, их мөнгө төгрөг төсөвлөхгүй бол олигтой уран бүтээл болохгүй л юм билээ дээ.
    -Үзэгчид жүжигчдийг тоглосон дүрээр нь хайрладаг. Магад зарим үзэгч амьдрал дээр яг ийм хүн байх гэсэн төсөөлөлтэй явдгаас өнөөх уран бүтээлч нь амьдралд сөхөрч, буруу зөрүүд орооцолдоод ирэхээр их гонсойдог. Та ер нь бор дарсанд шунаж явав уу, үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг хадгалж явах юм сан гэж хэр хичээв?
    -Хичээлгүй яах вэ. Зах дээр явж байсан ч “Хөөе Мянхай надаас юм ав” гээд хашгирч байхад чинь олны газар өөрийгөө цэнэж явахгүй бол болохгүй л дээ. Манайх аав ижийнхээ дэргэд архи дарс уух, тамхи тариа татахыг цээрлэж ирсэн. Би ер нь архи дарснаас хол явдаг. Уух сонирхол ч бага. Найз нөхөд тааралдаад нэг шил юм ууя гэвэл тэрийгээ нь л ууна, гурван хундага татна гэвэл түүнийгээ л татна. Илүү шунаж, цаашладагггүй.
    -Та хэр шулуун үгтэй вэ?
    -Шулуухан л хэлнэ. Олон юм ярихгүй. Хэлье гэвэл хэн ч байсан хэлнэ.
    -Шударга хүн өөдөлдөггүй юм биш үү?
    -Тиймээс л одоог хүртэл өөрийнхөө хүчээр амьдарч явна. Хэнээс ч гуйсангүй. Шударга байлаа гээд зодоон цохион хийсэнгүй. Ажлаас болж маргаан бол гарч байсаан байсан.
    -Та ер нь баатрын дүр хэдийг бүтээв?
    -Дөрөв. Хамгийн сүүлд “Хотулун”-ы Бүргэд баатрын дүрд тоглолоо.
    -Та ч их хувь тавилантай хүн юм. Жүжигчидтэй ярилцаж байхад түүхэн кинонд тоглох юм сан гэсэн мөрөөдөлтэй явдаг нь олонх юм уу гэж боддог?
    -Дөрөв таван түүхэн кинонд тоглолоо. Өөрийгөө азтай л гэж боддог. Нэг удаа телевизийн ярилцлагад орохдоо “Би урд насандаа баатар байсан юм шиг байгаа юм” гээд ярьчихсан чинь олон нийтийн сүлжээгээр “Энэний баатар гэж хаашаа харсан юм байдаг юм” гээд авахуулсан шүү дээ. Гэлээ ч монгол зангаараа билэгшээж, түүхэн кино таарвал тоглоод явдаг.
    -Төмөртогтох, Мянхай баатар хоёрын хооронд хэр их зөрүү байна, бас хэр олон адил тал байна вэ?
    -Ялгаа ерөөсөө байхгүй. Балжаа багшийн хэлдгээр “Төмөртогтох чинь Мянхай шүү дээ” гэдэг чинь юм.
    -Найруулагчид ч үнэхээр агуу хүмүүс юм аа. Тэр үг таны амьдралын философи болж хувирсан уу?
    -Агуу агуу. Кино хийж байхад Балжаа найруулагч шөнийн 3 цагт нимгэн хүрэн дээлтэй сууж ч байх шиг, гадаа алхаж ч явах шиг. Киногоо л бодоод явсан байх. Бид ч яах вэ, залуу улс дарвиж наагуур цаагуур нь гүйлдээд л явж байдаг байлаа. Тэр хүний шаналанг ойлгохгүй явж. Би анх зургийн талбай дээр оччихоод хамгийн амархан ажилтай хүн бол найруулагч байдаг юм байна гэж “хэлж” онигоонд орж байлаа. Би монтажны хэдэн хүүхнүүд дээр очсон юм. Тэгсэн “Кинонд тоглох ямар байна вэ. Хэр загнуулж байна вэ” л гэж байна. Тэгэхээр нь “Энд хоёр жаргалтай хүн байна. Нэг нь тэргэнд дээр түрүүлчихээд явж байдаг, нөгөөх нь дээр нь суучихсан аашлаад байж байдаг” гэчихэв. Тэрний нь нэг нь найруулагч, нөгөө нь зураглаач байсан байхгүй юу.
    -Тэгвэл тэр хэдэн хүүхэн таныг хөөрхий энэ залуу цэл ногооноороо байна даа гэж бодож, хөхрөлдөж байсан байх даа?
    -Тэгж бодолгүй хаачих вэ дээ, ийм юм ярьж байхад чинь.
    -Одоо та эргээд бодоход амьдрал тань кино шиг санагддаг байх. Таны ард нэг том “дүр” байна. Тэр бол таны гэргий. Эхнэртэйгээ суугаад хэдэн жил болов?
    -1979 онд суусан гэхээр хэд үү?
    -42 жил өнгөрч. Та ч мөд алтан хурим хийх нь?
    -Хүүхдүүд хийнэ л гээд байдаг юм. Ахынхаа хуриман дээр ирж дуулж өгөөрэй.
    -Амаргүй л даваа байна. Очвол дуулна аа ах. Хоёул их ч удаан ярилаа. Нэг уран бүтээл дээр нь тогтож яриад ихэнх цагаа авчихлаа. Таны тоглосон тэр бүх кино, амьдралын нугачаа давааг нэгжвэл дахин нэг ярилцлага гарна байх.
    -Нэг жилд хоёр ч кинонд тоглож явсан түүх бий. Билэгшээдэг л юм. Би ер сөрөг дүр бүтээгээгүй. Дотроо бол ийм тийм дүр бүтээх юм сан гэсэн хүсэл бол байсан. Гэхдээ Мянхайгаа бодохоор тэр чансаанаас унагах эрх надад байсангүй. Ах нь ер нь гол дүрд тун цөөн тоглосон юм шүү дээ. Хэдий гол дүр биш ч тухайн киног тодотгож тоглох хэчнээн сайхан.
    -Ярилцлагын эхэнд дурдагдсан малын захад гүйж явсан бор хүүгийн үе дээр буцаад очъё. Тэр жаахан хүүг сэтгэлдээ хэр олон олж харах юм?
    -Сэтгэлдээ битгий хэл, амьдрал дээр ч харагдана. Хаа нэг хөдөөгүүр явахад нус гоожчихсон, хөл гар нь сайртчихсан, мулзан толгойтой хөөрхөн юмнууд цөөн боловч тааралдана аа бас. Биднийг багад бөөстөнө гэж айхтар зүйл байв. Тиймээс халимаг тавихгүй, хусчихдаг байсан. Арай идэрмэгхэн үеэ бол цэргээс халагдаад ирсэн малчин залуучуудаас хардаг юм. Унасан морь, өмссөн дээл нь хүртэл дотно. Би ч ийм л нэг борогдуухан залуу байсан даа, эдэнд их ч ирээдүй бий дээ л гэж харж байдаг юм.
    -Таны яриаг сонсоход нигүүсэл энэрэл их тод мэдрэгддэг ярилцагч юм?
    -Ах нь боддог юм, ная хүрчих байх. Ная хүрчихээд намрын налгар өдөр газар гэсгэлэн цагаар амьтан хүнд тээг дараа бололгүй явчихна гэж. Одоо бол ах нь даралт энэ тэр гэж байхгүй, жаахан пионер гэдэс л суугаад байна.
    Ярилцсан Б.Туул