Author: admin_shaman

  • Лили Питер Бөө нартай

     

    МОНГОЛ БӨӨГИЙН ТУХАЙ

     

    ГАЙХАМШИГТ ЭДГЭРЭЛТ
    Лили Питер Бөө нартай Монгол минь үргэлж миний зүрх сэтгэл, сэтгэлийн нэг хэсэг байх болно.
    БАЯРЛАЛАА Сан Франциско хотод болсон FSS Зөвлөлийн хурал дээр Монгол бөө Өвчнийг минь эдгээв.
    “Монголын тэнгэрийн бөө нар: Гайхалтай эдгээгчидтэй хийсэн уулзалт” номын 39-40-р хуудсанд өгүүлсэн гайхамшигт эдгэрэлтийн тухай дурсамжаа дурсаж байна.

     

  • Дамба зайран

    Mаанжраг ясны бөө Дандийн Дамба зааринг ихээхэн ид шидтэй гэж алдаршуулан магтдаг байжээ… Энэ бөө урианхайн нэг бөөтэй ид шидээ үзэлцэхээр болж тэднийх рүү Дамба заарин Маанжрагийн ногоон тэнгэр гэдэг хартай онгодоо явуулсан гэнэ. Хартай онгод ирэхийг урианхай бөө урьдчилан мэдсэн учир хатавчныхаа дотор талд хэнгэрэгээ бүрээсгүй талыг нь дээш харуулан тавиад унтчихсан дүр үзүүлээд байж байтал тотгоор нь нэг юм орж ирээд хэнгэрэгийн дотор уруу уначих шиг болохоор нь гэрэл гаргаад үзхэд нэг ширхэг зэвтэй холбого/ хонгинуур/ байсан гэдэг. Урианхай бөө түүнийг хадганд боож онгодынхоо өмнө тавиад Дамба зааринд хүн явуулж “манайх руу явуулсан юм аа ирж ав” гэж хэлүүлсэн ёсоор Дамба заарин ирхэд “та ганц юмтай , түүнийхээ хүчинд л идэрхэж явдаг . Өөр юу ч үгүй бөө шив дээ” хэмээн гүүмжилж байсан гэдэг…

  • БУРЯД БӨӨ

     

    БӨӨГЭЙ МАЛГАЙ
    Бөөгэй малгай хадаа баабгайн арһаар оёгдоһон тооробшо малгай майхабша дороо үмдэдэг. Тооробшо малгай баабгайн арһан һарабшатай гү, али һабхаг сасагтай, бүргэдэй, хирээгэй, бэгсэргын үдэ далинууд, лентэнүүд тэрээндэ хоноогдодог. Онго оруулхадаа, бөө малгайгаа үмдэдэг юм.
    БӨӨГЭЙ ОРГОЙ
    Бөөгэй оргой хадаа үргэл бүтээл хэхэдээ үмдэдэг эгээн гол хубсаһан болоно. Гол түлэб хүхэ, хара-хүхэ, сагаан, хаа-яа ондоошье үнгэтэй торгон бүдөөр оргой хубсаһан оёгдодог. Хүнэй, мориной, шубуунай, могойн дүрсэтэй түмэр зүйлнүүд, сахаригууд, алханууд хадагдажа оёгдодог.
    ХУЯГ ОРГОЙ
    Хуяг оргой – хормойдоо, дала мүрэдөө. үбдэгтөө хуяг дуулгануудтай оргой ангай зузаан арһаар оёгдодог, хабтагар түмэрөөр хяазалан хүбөөлэгдэдэг.
    ЕХЭ ОРГОЙ
    Ехэ оргой хадаа эгээл гол шухала, дээдэ оргой гэжэ тоологдодог. Тэрэ томо малай, ангай арһаар оёгдодог, үбдэгһөө халта дээгүүр утатай. Ан амитадай, хүнүүдэй дүрсэнүүд хэгдэдэг, түмэр бүһөөр бүһэлэгдэдэг.
    БҮРГЭД ОРГОЙ
    Бүргэд оргой хадаа далинуудтайнь абаһан бүргэдэй арһаар оёгдодог. Элдэб янзын мэхэ гохо, эльбэ шэжэ хэхын тула үргэл бүтээлнүүдые хэхэ үедөө иимэ хубсаһа үмдэдэг байгаа.
    МАНДАЛ ШЭРЭЭ
    Мандал шэрээ. Нангин шүтөөнэй бүхы хэрэгсэл тоногуудай хадагалагдадаг дүрбэн хүлтэй тусхай хайрсаг мүн. Иимэ шэрээ Наранай, Һарын, шүтэлгэ ба тахилгануудтай хада уулануудай, нютагуудай, уряа һүлдэтэ амитадай, бөөгэй тоног хэрэгсэлнүүдэй дүрсэнүүдээр гоёон шэмэглэгдэдэг.
    БӨӨГЭЙ ЛЕНТЭ-ОРХИМЖО
    Бөөгэй лентэ-орхимжо хадаа шанараа абаһан бөөгэй һүлдэ тэмдэг болоно. Тодорхой утатай, үргэнтэй, хүхэ, сэнхир-хүхэ үнгэтэй торгон бүдөөр оёгдодог. Тэрэнэй нэгэ үзүүртэнь долоон үнгын лентэ залгажа оёгдодог юм.
    Бөөгэй гол тоног хэрэгсэлнүүдэй тоодо мүн жодоо модоной холтохон, орхимжо ородог юм.

     

     

     

     

  • БӨӨГИЙН ТАХИЛГА БОЛОВ.

     

    Энэхүү тахилганд тэргүүн зайран Буянбадрах, их зайран Бүдзана, ахлах зайран Амгалан, Билгүүдэй нар оролцлоо. Их өргөөний гэрийн шүтээнд 99 тэнгэртээ тахилга өргөж, 55 цагаан тэнгэрт сүү, 44 хар тэнгэрт архи мөнх галаа бэлгэдэж 99 зул бадраав.

    Их өргөөнд 99 тэнгэрийн бөөгийн дуудлага дуудаж тэргүүн зайран Буянбадрах 3 цаг манлайлан бөөлж тэнгэр хайрхад, нар, сар, эх байгаль, эзэн тэнгэрээ баясгаж сүсэгтэн олны сэтгэлд нийцсэн хийморийн сэргээж хишиг буяны даллага авлаа.

    Та бүгдийг мөнх тэнгэр ивээ ивээ ивээ
    Төрийн сүлдэн тэнгэр минь хурай хурай хурай
    Уухай уухай уухай

  • АМРАЛТ, ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРҮҮЛЭХ ЦОГЦОЛБОРТОЙ ТАНИЛЦАВ.

    Монгол Ганданчилан хийдэд зөвхөн 2015 оны улсын төсөв, санхүүжилтээгээр 5,9 тэрбум төгрөгөөр хийд байгуулж байгаа билээ. Гэтэл энэ амралтын цогцолборт хувийн санхүүжилтээр манайхын хэд нугалахаар том бүтээн байгуулалтыг хувийн санхүүжилтээр хийж байна. Төрөөс найдвартай хүмүүст газрыг нь олгоход анхаардаг бололтой. Бусдыг нь хувийн секторын санхүүжилтээр шийдээд хөгжөөд явдаг байна.
    Нэгэн уулын амыг бүхэлд нь хамарч амралт цогцолборын газрыг байгуулж байгаа ажээ. Тэрхүү газрын бүтээн байгуулалтыг чулуугаар хийдэг учраас бидний өмнө нь танилцсан “9 men” компани тэнд ажиллаж байгаа аж. Тэгээд сүүлчийн бүтээн байгуулалтын ажилаа бидэнд үзүүлэхээр энд авчирсан байна.
    Өмнө нь энд Буддагийн сүм байсан. Одоо нэмэлт бүтээн байгуулалт хийснээр мөргөлийн сүм, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар болж хувирчээ. Байгалийн сайханыг мэдрүүлэх зорилгоор агаарын дүүжин аялалын 2-4 хүний жижиг вагончиг байгуулж дуусчээ. Уламжлалт шашинаа хүндэтгэн шүтэх үйлсэд энэхүү амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.
    Эндээс Монголчууд бид санаа авч монгол уламжлалаа хөгжүүлэх амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг байгуулж болох боломж, санаа эндээс төрж байлаа. МБНЭ анх 2013 онд ийм төсөл цаасан хийсэн бөгөөд өнөөдөр хүртэл хэдэн хүний санаанаас хэтэрсэнгүй. Газрыг нь зөвшөөрөл олговол бага ч гэсэн бүтээн байгуулалтыг жил жилээр хийсээр байгаад томоохон үр дүнд хүрч болох боломж байгаа билээ.
    Ийм боломж байгааг энэхүү амралт, чөлөө цагаа өнгөрүүлэх цогцолборын үйл ажиллагаатай танилцах явцад харагдаж байлаа. Монголчууд бидэнд Мөнх тэнгэрийн үзэл санаагаа сурталчлах амралт, чөлөө цагаа өнгөрүүлэх цогцолбор байгуулах боломж байгаа билээ. Ганцхан төрөөс бидэнд газрын зөвшөөрлийг нь өгчихвөл бид бүтээн байгуулалтыг нь хийх боломж байгаа юм.
    Д.Хүрэлбаатар

    djmedia:524
  • АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ УЛС ТӨРИЙН ХЭЛТСИЙН ДАРГА КЕЛЛИ БАЗБИ АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ.

    Энэ өдрүүдэд Орхон аймагт АНУ-ын Элчин сайдын Нэгдүгээр нарийн бичгийн дарга, улс төрийн хэлтсийн дарга Келли Базби ажиллаж байна. Тэрээр аймагт ажиллах хугацаандаа Шашины бүх байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж, шашины байгууллагын өнөөгийн байдал, үйл ажиллагаанд тулгарч байгаа бэрхшээлийн талаар санал бодлоо солилцлоо.
    Уг арга хэмжээнд Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа оролцсон байна.

    djmedia:523
  • ЦАГААН САРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

     

    2022 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Монгол туургатны үндэсний их баяр Цагаан сарыг тохиолдуулан Өвөрмонголын Эрээн, Сайхан тал, Ордос, Хөх, Улаанцав, Улаанхад хот, Шилийн гол аймгийн бөөгийн төлөөлөлтэй нартай утсаар холбогдож мэндчилгээ дэвшүүллээ.

    2022 оны 2 дугаар сарын 4-ны өдөр Монгол туургатны үндэсний их баяр Цагаан сарыг тохиолдуулан ОХУ-ын Халимагийн тэнгэр үзэлтэн нартай утсаар холбогдож мэндчилгээ дэвшүүллээ.

    2022 оны 2 дугаар сарын 4-ны өдөр Монгол туургатны үндэсний их баяр Цагаан сарыг тохиолдуулан ОХУ-ын Буриад улсын Түнхэн аймаг, Улаан-Үд хот дахь удган зайран нартай утсаар холбогдож мэндчилгээ дэвшүүллээ.

  • ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ.

    2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Тувагийн Бөөгийн байгууллагийн дэд тэргүүнд “Зөвлөлт ба Оросын зохиол зохиолч, яруу найрагч, орчуулагч, угсаатны судлаач, угсаатны зүйч, түүхийн ухааны доктор. Бүгд Найрамдах Тува Улсын Ардын уран зохиолч, Тува АССР-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, РСФСР-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Бүгд Найрамдах Тува Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Нью-Йоркийн Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, уламжлалт соёлыг судлаач, сурталчлагч, Тувагийн Бүгд найрамдах бөөгийн ерөнхийлөгч, “Бөөгийн амьд эрдэнэ” олон улсын цолтон КЕНИН- ЛОПСАН МОНГУШ таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв.

  • У.ХҮРЭЛСҮХ: ХӨХ МОНГОЛЫН ХӨХ СУВД БОЛСОН ХӨВСГӨЛ ДАЛАЙ ЭЭЖ МИНЬ ҮҮРД ТУНГАЛАГ БАЙГ

    Өнөөдөр бид амьдралын эх болсон чандмань эрдэнэ усны талаар, тодруулбал Хөвсгөл нуураа хэрхэн хамгаалах, хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцож, тодорхой бодлого шийдвэрт хүрэхээр энэхүү танхимд хуран цуглаад байна.
    Манай улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг юм.
    Монголчууд бид үзэсгэлэнт Хөвсгөл нуураа ‘’Далай ээж’’, “Хөх сувд” хэмээн хүндэтгэн нэрлэж, тахин шүтэж, далай ээжээсээ ундаалж, далай ээждээ умбан шумбадаг билээ.
    Хөвсгөл далай зөвхөн монголчууд бидний амьдралыг тэтгээд зогсохгүй, ОХУ-ын цэнгэг усны 90 хувь, дэлхийн цэнгэг усны 20 хувийг бүрдүүлдэг Байгал далайд цутган, дэлхийн эко системийг тэтгэж байдаг билээ.
    Гэтэл сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нуурт живсэн машин техник, хог хаягдал, нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж, иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх боллоо.
    Тиймээс Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистойгоор ашиглах, хөгжүүлэх зорилгоор энэхүү үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан зохион байгуулж байна.

    Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 онд Засгийн газрын 332 дугаар тогтоол гаргаж, 2019-2023 онд Хөвсгөл нуур орчмын Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөөг батлан, Ерөнхий сайдын 2020 оны 117 дугаар захирамжаар Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах зорилгоор холбогдох ажлын хэсэг байгуулан ажилласан нь зарим талаар үр дүнд хүрч байна.

    Энэхүү Хөвсгөл далайг хамгаалах, хөгжүүлэх ажлыг цаашид улам эрчимжүүлэн, зохих үр дүнд хүрэх нь манай улс төдийгүй дэлхий нийтийн эрх ашигт бүрнээ нийцнэ хэмээн Төрийн тэргүүн үзэж байна.
    1950-аад оноос эхлэн өвлийн улиралд түлш, бордоо, шатахуун, бараа материал тээвэрлэдэг автомашинууд Хөвсгөл нууран дээгүүр зорчих үед нуурын мөс цөмөрч живснээс Хөвсгөл далайн ёроолд өнөөдрийг хүртэл том, жижиг нийлээд 50 гаруй тээврийн хэрэгсэл нуурын эко системийг бохирдуулан, хорт хавдар мэт байсаар байна.
    Хөвсгөл нуурын усны нөөц 381 км куб бөгөөд нуурын ёроолд байгаа машин техникээс 100 литр шатахуун алдагдахад нуурын усны 0.26 хувь нь бохирдох эрсдэлтэй гэсэн тооцоо судалгаа байна.
    Нууранд живсэн автомашинуудад хадгалагдаж байгаа шатахуун, тос, тосолгооны материал алдагдвал нуурын экологи, лимнологи болон нуур орчмын биологийн олон янз байдал зэрэг нуурын эко системд асар их хор хохирол учруулж болзошгүй байна.
    Иймээс Хөвсгөл нуурыг аюултай хог хаягдлаас нэн даруй цэвэрлэж, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
    Өнөөдөр бид Хөвсгөл нуурын ундарга анхны байдлаасаа хэрхэн өөрчлөгдсөн, нуурын сав шим ертөнц ямар байдалтай байна вэ гэдгийг шинжлэх ухаанчаар судалж, тодорхой үнэлэлт дүгнэлт өгч чадаж байна уу?

    Үүнд итгэл төгс хариулахын тулд Хөвсгөл нуур судлалыг бүх талаар хөгжүүлэн, далай ээжээ тал бүрээс нь шинжлэх ухаанчаар судлан мэдэж, түүнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд манай Шинжлэх ухааны академи, холбогдох мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачид өндөр ач холбогдол өгч, бодит үр дүн гарган ажиллах хэрэгтэй байна.

    Өнгөрсөн жил бид эрдэмтэн, судлаачдынхаа тооцоо, судалгаанд үндэслэн холбогдох чиглэлийн яам, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгай чиг үүргийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр Хөвсгөл нуурт 36 жилийн өмнө живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, нуурын усыг бохирдуулж байсан нэгэн том эх үүсвэрийг аюулгүй болгосон.
    Ийнхүү усны гүнд эрсдэл, бохирдол болон живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц өнөөдөр гадаад, дотоодын жуулчдын “үзмэр” болон хувирсан бөгөөд далайн тээвэртээ дахин гарахгүй ч гэсэн эргийн зогсоолдоо мөнхөд зогсож, Монголын усан тээврийн түүхийг өгүүлсэн бодит гэрч болсоор байх болно.
    Живсэн хөлөг онгоцыг амжилттай татан гаргасан нь монголчууд бид цэнгэг усныхаа томоохон эх үүсвэр болох далай ээжээ бохирдлоос бүрэн салгаж чадах боломжтой гэдгээ нотлон харуулсан бодит үйл явдал болсон юм.
    Цаг уурын хүндрэлтэй нөхцөлд эр зориг, тэсвэр тэвчээр гарган Төрийн тэргүүнийхээ өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж, энэхүү чухал ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн бүх хүмүүс, бие бүрэлдэхүүн, алба хаагчдадаа ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

    Далай ээж та бүхнийг мөнхөд тэтгэх болтугай.

    Цаашид нуурт живсэн автомашинуудын байршлыг нарийвчлан тогтоож, мэргэжлийн түвшинд осол аюулгүй татан гаргах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2024 он гэхэд нуурыг живсэн машин, техник хэрэгсэл, хог хаягдлаас бүрэн цэвэрлэж дуусгах ёстой.
    Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд болох уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах болон далай тэнгисийн нөөцийг хамгаалах үйлсэд Монгол Улс бодит хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.

    Иймд тус үйл ажиллагаанд шаардагдах зардал мөнгө, төсвийн хуваарийг оновчтой хийж, жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж ажиллахаас гадна гадаад хамтын ажиллагааны хүрээнд нуурыг эрсдэлтэй хог хаягдлаас цэвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газар, холбогдох байгууллагуудад чиглэл болгож байна.

    Хөвсгөл нуур орчмын газар нутгийн хамгаалалтыг сайжруулж байгаль орчин, эко системд нь учирч буй эрсдэл, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, тогтвортой ногоон хөгжлийн бүс болгон, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох газрууд, орон нутгийн төр захиргааны байгууллагууд онцгой анхаарч ажиллах ёстой.
    Мөн түүнчлэн Шинжлэх ухааны акедеми, холбогдох хүрээлэн, судалгааны байгууллагууд Хөвсгөл нуурын орчмын гамшгийн эрсдэлийн үнэлгээ, эмзэг байдлын судалгааг хийж, эрсдэлийг бууруулах арга аргачлал, загварчлал, тооцооллыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, хэрэгжилтийг нь хангах хэрэгтэй.
    Цаашид Хөвсгөл нуурыг судлах төв байгуулж, нуурын усны чанарын лабораторийг шинэчилж, өргөжүүлэх, нуур орчмын аялал жуулчлалыг дэмжсэн дэд бүтэц болон менежментийн үйл ажиллагааг сайжруулах, хог хаягдлын цэгийг яаралтай шилжүүлэх, дахин төлөвлөх, нуур орчмын газар олголтыг цэгцлэх, нэмж газар олгохгүй байх, аялал жуулчлалын баазуудын байршлыг оновчтой төлөвлөх, стандарт тогтоох, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын хяналтыг сайжруулах, хөрсний бохирдлын эх үүсвэр болсон нүхэн жорлонг устгах, хориглох, цэвэр бохир ус, замын дэд бүтцийг системтэй төлөвлөж хэрэгжүүлэх, усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх, бүртгэлийг шинэчлэх зэрэг асуудлуудыг нэн даруй шийдвэрлэж, үйл ажиллагааг нь цэгцлэх шаардлагатай байна.
    Үүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байна.
    Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуур орчим газар хөдлөлтийн чичирхийлэл эрс нэмэгдэж, өнгөрсөн онд 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт хэд хэдэн удаа боллоо.
    Иймээс холбогдох мэргэжлийн байгууллагууд газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, нуурын усыг бохирдуулж, эко системд нь ноцтой хор хохирол учруулж болохуйц нуурын орчимд байгаа дэд бүтэц, барилга байгууламжийн тооцоо судалгаа, үнэлгээг хийж, аюулгүй байдлыг нь хангах, эрсдэл, эмзэг байдлыг нь бууруулахад чиглэсэн байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
    Манай улсын аялал жуулчлалын гол маршрут Хөвсгөл нуурыг чиглэдэг боллоо. Нуурыг бохирдуулж байгаа бас нэгэн хүчин зүйл нь нуурыг түшиглэсэн дотоод, гадаадын аялал жуулчлалын хурдацтай өсөлт юм.

    2004 онд 7716 жуулчин Хөвсгөл нуурт хүрч аялсан бол өнөөдөр дээрх тоо 12 дахин өсөж, 90 мянга гаруй жуулчин очдог болжээ.
    Түүнчлэн нуурын эргэн тойронд 120 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 50 гаруй аяллын завь ажиллаж, олон арван худалдаа, үйлчилгээ явагдаж байна.
    Эдгээрээс орох орлогоор ард иргэд маань амьжиргаагаа залгуулж, аж ахуйн нэгжүүд маань үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, ажлын байр бий болгон ашиг орлого олж байгаа нь нэн сайшаалтай боловч далай ээжээ хамгаалах, зүй зохистойгоор ашиглах, цэвэрлэх ажлыг хэр зэрэг хийж байгаадаа үнэлэлт дүгнэлт өгч, дор бүрнээ нэгийг бодох цаг болжээ.

    Эх орноо гэсэн сэтгэл, хандлага иргэн бүхний амьдралыг чиглүүлэгч байх учиртай. Эх орон иргэн танаас эхэлдэг гэдгийг хэзээ ч бүү март.

    Хөвсгөл нуурыг хамгаалахад нутгийн иргэд, нуур түшиглэсэн аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчид, төр засаг, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагууд, эрдэмтэд, судлаачид болон эх орноо, эх дэлхийгээ гэсэн сэтгэлтэй монгол хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл, санал санаачилга, хандлага, хариуцлага, хамтын ажиллагаа чухал юм.

    Далай ээжийгээ цэвэр цэмцгэр, ариун тунгалаг байлгаж, үр хойч үедээ унаган төрхөөр нь хадгалан өвлүүлэх нь та бидний эрхэм үүрэг билээ.

    Бидний өвөг дээдэс, ахмад үе үүнийг хийж, хэрэгжүүлсээр ирсэн. Харин одоо та бидний ээлж болжээ.
    Монгол хүн бүр амьдрахдаа ч, аялахдаа ч, үйл ажиллагаа эрхлэхдээ ч байгаль дэлхийдээ хоноцын сэтгэлээр биш эзний сэтгэлээр хандаж, уул ус, гол мөрөн, газар нутгаа хайрлан хамгаалж, эцэг тэнгэр, эх дэлхийгээ шүтэн амьдрах учиртай.
    Хүн байгаль хоёр хүйн холбоотойг үргэлж санаж, хорвоо ертөнц, юмс үзэгдлийн мөн чанар, шүтэн барилдлагыг ухааран мэдэрч, эх дэлхий, сав шим ертөнцөө энэрэн хайрлаж амьдрах нь өвөг дээдсээс уламжлагдан ирсэн монгол ёс заншил, монгол ухаан билээ.
    Энэхүү монгол ухаан, зан заншлын дагуу бид Хөвсгөл далай ээжээ хайрлан хамгаалж, зүй зохистой ашиглаж, хөгжүүлэх талаар өнөөдрийн энэхүү чуулганаар олон арван шинэ санал, санаачилга гаргасан, ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэн цэгнэж ярилцсан, ирээдүйн бодлого зорилт, хамтын ажиллагаагаа тодорхойлсон, нэгдсэн ойлголтод хүрсэн, ажил хэрэгч түүхэн уулзалт болно гэдэгт миний бие итгэл төгс байна.

    Та бидний хандлага, та бидний хамтын ажиллагаанаас далай ээжийн маань цаашдын хувь заяа ихээхэн хамаарна.
    “Цувж явсан бараас цуглаж нэгдсэн шаазгай илүү” гэж ардын үг бий.
    Өнөөдрийн энэхүү чуулганд хүрэлцэн ирсэн далай ээжээ гэсэн сэтгэлтэй, эх орноо гэсэн зүтгэлтэй бүх хүмүүст ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
    Чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
    Хөх Монголын хөх сувд болсон Хөвсгөл далай ээж минь үүрд тунгалаг байг.

    Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

  • АЖЛЫН УУЛЗАЛТ БОЛОВ2

    Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөө удган, зайран, улаачдын төлөөллүүдийг хүлээн авч уулзсан тухай мэдээллийг сонслоо. Монгол бөөгийн түүхэнд томоор бичигдэх үйл явдал болсонг бөө нар талархан хүлээж авч байгаагаа илэрхийллээ.
    Гэхдээ уг арга хэмжээг зохион байгуулагчид өнөө цагийн Монгол бөөгийн өнгө зүсийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж яваа Хөвсгөл нутгийн төлөөлөл хотод ирсэн байсан боловч оролцуулаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа.
    Мөн удахгүй болох Мөсний баяр, түүнтэй холбоотой цуврал арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлын талаар санал бодлоо солилцлоо.