2014 оны хавар болон наймдугаар сард хийсэн уулзалтаар монголд телевизийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцож байсан юм. Монголд ажиллах сонирхолтой Хятадын компани олон байдаг тул зар сурталчилгааны чиглэлээр телевизээр мэдээлэл түгээх сонирхол байдаг ажээ. Монголд жуулчлах сонирхолтой ард иргэд, байгууллагууд байдаг. Өөрөөр хэлбэл харилцан сонирхол ихтэй байгаа нь харагдлаа.
Ялангуяа 2014 оны 8 дугаар сард хийсэн зөвлөлдөх уулзалтад Монголын талаас төлөөлөл оролцоогүйн улмаас өрөөсгөл болсоныг тэмдэглээд цаашид хамтран ажиллах арилжааны телевизийн талаар асууж сонирхосон юм. Өнгөрсөн гуравдугаар сард болсон уулзалт ярилцлагад “Үндэстэн” телевиз оролцож байсан бөгөөд наймдугаар сард болсон олон талт уулзалтанд тодорхой шалтгааны улмаас оролцоогүй билээ.
Монголын талаас телевизийн салбарт хамтран ажиллах байгууллагуудын талаар сонирхосон асуултад ойрын хугацаанд хариулт өгөхөөр тохиролцлоо. МБНЭ-ийн төлөөлөгчдийг хүндэтгэн уулзалтад оролцогсод оройн зоог барьсан байна.
Д.Хүрэлбаатар
Author: admin_shaman
-
ТЕЛЕВИЗИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ
-
ШИМАМУРА ИППЭЙ. БӨӨГИЙН ХАЛДВАР.
Харин шүтэх бишрэх эрхээ урт удаан хугацаанд хориулж, шашингүйн үзлээр олон жил тархиа угаалгасан ард түмнийг нэг л өдөр хорионоос нь чөлөөлөөд дур зоргоор нь орхичихоор юу гээч болдог нь жинхэнэ хачирхалтай үзэгдэл байв.
Ийнхүү монголчууд бөө шүтлэгтэй дахин золгов. Нэгэнт төсөөрөөд олон зууныг элээсэн болохоор олон зүйл тодорхой бус байлаа. Олон зууны түүхэн дарамтыг тэсч үлдсэн бөө мөргөлийн үлдэц нь уугуул төрхөө алдаж, өөр бусад шашны ёс заншил, бусад ард түмний үйлтэй эрлийз болсон, эсвэл цаг үе, орчны нөлөөгөөр ихээхэн гажуудсан, уугуул чанараа гээсэн байв. Нэгэн цагт бусдаас хуулбарласан, эсвэл бусадтай эвцснээ уугуул юм гэж итгэдэг, мөн нэгэн цагт бусдад булаалгасан зүйлээ угаасаа манайх биш гэж боддог болчихсон байв. Ийм л холион бантан дунд бөө шүтлэг монгол улсад xx-xxi зууны зааг үеэр эргэн иржээ.
Хэдийгээр дэлхийн бөө судлаачдын анхаарлыг монгол бөө багагүй татаж байгаа ч харьцангуй бага судлагдсан гэж хэлж болно. Монгол бөөг сибирийн шаман, африкийн вудутай адилтган нэг хэмжүүрт оруулах гэвэл судалгаа хуудуутай болно. Монголчуудын “хар шүтлэг” гэсэн ойлголт европын орнуудын “хар шүтлэг” гэх ойлголтоос зөрүүтэй. Монголчуудын “тэнгэр” нь буддын шашин, христийн religion, исламын din, тэр бүү хэл шаманизмын олон тэнгэр бурхдаас өөр ойлголт. Энэхүү ойлголт, нэр томьёоны зөрүүг үл харгалзан бөө мөргөлийн тухай дэлхий дахинд хэвшсэн нийтлэг ойлголтын үүднээс монгол бөөг тайлбарлах нь учир дутагдалтай.
Урианхан Б.Галаарид -
ЛАМЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭ САРД 1 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВАХ ХУУЛИЙН ТУХАЙ
Үүний тулд хөгжүүлэх гол арга зам шийдлийг цалингийн доод хэмжээг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Хэрэв цалин энэ чигээрээ байвал монгол дох бүх хийд үйл ажиллагаагаа хаахад хүрж болзошгүй гэж мэдээллээ. Бурхны шашин нь бусдыг соён гэгээрүүлэх нийгэмд амгалан байдлыг төлөвшүүлдэг бусад шашнаас илүү хэмээн хэлэв.
Бурхнаа дээдлэхгүй байгаа айл өрхүүд доошлон, шүтэж байгаа хүмүүс нь дээшлэнэ гэж хэлэв. Мөн сахиус хамгаалалт жилийн заслаа хийлгэсэн хүмүүс ковидоор өвдөхгүй байгаа гэж мэдэгдэв. Өнгөрсөн 20 зууны их хэлмэгдүүлэлтээс соёлын биет болон биет бус өв ихээр сүйдсэн эдгээр хамгаалж хүн нь өөрөө лам нар байсан учир урамшуулж цаашдын замын засвал буян гэв.Лам хүн өргөл барьц авах нь авдаг. Гэхдээ тэр бүх мөнгөө хийддээ хандивлаж шүтлэгтэн олныхоо төлөө явдаг учир цалингаараа амьдардаг хэмээв. Төр засаг энэ талаар чухлаар авч үзэн цөөн хэдэн лам нараа сайжруулвал амар амгалан монголд тогтоно хэмээв. Бид өргөл авахгүй бол бидний сахиус гэж номын өрөнд оруулж тухайн хүний уншуулсан ном хүчингүй болдог жамтай гэлээ. Хэрэв энэ шийд хэрэгжвэл ирэх жилээс цалингаа нэмүүлвэл сайн байна цаашдаа улам хичээж ажилцгаана.
-
Б.РИНЧИН. ӨӨДГҮЙ УРВАЛТ БА ЛИГДЭН, ЦОГТ НАРЫН ҮНЭНИЙГ БИЧСЭН!
Өвөр монгол ноёд Чингисийн алтан төрөөс, Чингисийн үрээс ичгүүртэйгээр урважээ. Өвөр ноёд Чингисийн төрийг алт мөнгө, цалин пүнлүүгээр Манж хаанд худалдаж, дагаар оржээ. Тэд Манжийн хаанд урваад зогсохгүй, манж цэргийн гол хүч болж, Чигисийн хойч Лигдэн хааныг сөнөөхөөр Цахарын нутагт цөмрөн ороход Лигдэн хаан цэрэг албатаа аван Хөх нуурын зүг дутаажээ. Түвдийн өндөрлөгийг хянавал Лигдэн хаан монголчуудад нөлөөлж, улам хүчээ авч буй Түвд шашны үзэл суртлыг хянаж, Манжид дагаар ороогүй монгол ноёдод хаант төрөөр нөлөөлж болох байв. Гэвч харамсалтай нь Лигдэн хаан 1634 онд аян замдаа халдварт өвчнөөр нас барж, Чингисийн байгуулсан их төр эмгэнэлтэйгээр төгсгөл болсон гэдэг. Лигдэн хааныг өөд болсны дараа 1636 онд Өвөр Монголын 49 ноён Манжийн нийслэлд цуглан манж хаан Абахайг бүх Монголын хаан болгон ширээнд залжээ. Энэ бол Өвөр Монголын ноёдын үйлдсэн асар том нүгэл байсан юм.
Өвөр Монголын ноёд тэрхэн үедээ Манж хааны худ ураг болж, эд баялагт умбаж, Бээжинд ордонд сууж, манж хаанд шадарлаж байсан гэдэг. Өвөр Монголын ноёд Чингисийн угсааны төрөөс бөөнөөрөө урваж, зальхай Манжийг дагах болсны дараа Халхын ноёд цаашид хэрхэх талаар хэлэлцжээ. Энэ үед Халхын хүчирхэг удирдагчдын нэг, Чингисийн удмын Цогт хунтайж эрс шийдэмгийгээр Лигдэн хааны талд зогссон аж. Цогт тайж нь бичиг номд нэвтэрсэн боловсрол өндөртэй, гүн ухааны шүлэг зохиодог хүн байсан бөгөөд Лигдэн хаанд зориулсан шүлгээ алдарт Дуутын хаданд сийлж үлдээжээ. Цогт тайж, Лигдэн хаан нар тухайн үеийнхээ соён гэгээрүүлэгчид байснаараа бусад ноёдоос эрс ялгарч байжээ.
Лигдэн хаан монголчууд бурханы шашны номлолыг өөрийн хэлээр судлах ёстой гэж үздэг хүн байжээ. Иймд тэрээр буддын шашны Ганжуур, Данжуур хэмээх хоёр их хөлгөн судрыг ихээхэн хөрөнгө хүч зарж монгол хэл рүү орчуулуулсан байна. Цогт тайж энэ тал дээр Лигдэн хаантай адил бодолтой хүн байжээ. Хэрэв монголчууд эх хэлээрээ шашны номыг судалдаг болбол монголчууд Түвдийн шарын шашны нөлөөнд автах нь багасах учиртай аж. Гэтэл энэ нь буддын шашны номыг монголчуудад түвд хэлээр зааж, Монголыг оюун санаагаар нь удирдах гэсэн Түвдийн шарын шашныхны дургүйцлийг хүргэв. Ингээд Түвдийн шарын шашныхны явуулгаар Далай ламын шашныг дагагч монгол ноёдын хувьд Лигдэн, Цогт нар “шашны дайсан” болж хувирсан аж. Өнөөгийн шарын шашны урсгалын монгол лам нар ч Цогт тайжийг “шашны дайсан” гэж үздэг. Ямар ч цаг үед “шударга эх орончид” ийнхүү ганцаардан шахагддаг ажээ.
Нэг талаас Манжийн хаан болон Манжид урвасан ноёддоо шахагдсан Лигдэн, нөгөө талаас Чингисийн төрдөө үнэнч байж, Түвдийн шарын шашны оюун санааны түрэлтэд шахагдсан Цогт хунтайж нар хоюул тэмцэл хийх боломжит нутаг Хөх нуурын зүг цэргээ дагуулан хөдөлсөн ч зорьсондоо хүрэх хувь дутжээ. Ноёд нь Манжид урван, өөрөө хавчигдан зугтсан Лигдэн хаан хүчээ сэлбэж амжилгүй халдварт өвчнөөр нас баржээ. Харин Түвдийн Далай ламын зарлиг бүрийг үнэнчээр дагагч Ойрадууд өөрийн “эзэн” Далай ламаа аврахын тулд Цогт тайжийг цэрэглэн, байлдаж хөнөөжээ. Хувь тавилан Чингисийн их төрдөө үнэнч байсан эх оронч баатруудад хэтэрхий хатуу хандсан нь энэ бөлгөө.
Цогт тайж эх орныхоо төлөө хэрхэн тэмцсэнийг “Цогт тайж” хэмээх уран сайхны кинонд харуулдаг билээ. Энэ киног үзэл сурталжсан гэж лам нар шүүмжилдэг боловч кинонд гарч буй хүмүүс, үйл явдлын ихэнх нь үнэн бодитой юм. Цогт тайж бол уг кинонд харуулсан шиг үнэхээр Чингисийн хаант төрдөө үнэнч, цогтой эх оронч байжээ. Лигдэн хаан замдаа нас барсан тул Цогт тайж Түвдийн өндөрлөг Хөх нуурт түүнтэй хүчээ нэгтгэж чадсангүй. Тэр үед Далай ламын эсрэг тэмцэгч бүлэглэл болох Түвдийн улааны шашныхан түүнээс дэмжлэг хүсчээ. Цогт тайж улааны шашныхантай холбоолж, Монголд даяар хэтэрхий нөлөөтэй болж, хэрэг дээрээ монгол ноёдын “эзэн” нь болж буй Далай ламыг сөнөөхөөр цэргээ илгээсэн ч гол хүчийг нь захирч байсан түүний хүү Арслан тайж Далай ламд урвасан байна. Тэрээр төрсөн хүүгээ үл өршөөж цаазалсан билээ. Тэр гэр бүлээсээ төрт улсынхаа эрх ашгийг дээдлэн хүүгээ цаазалсан нь жинхэнэ эх орончийн үйлдэл байв.
Цогт тайж киноны зохиолыг их эрдэмтэн Б.Ринчен бичсэн нь бас л сонин хувь заяа аж. Цогт тайжийн өшөөг авч байгаа мэт шарын шашны сүм хийдийг үгүй хийсэн Х.Чойбалсан их эрдэмтэн Б.Ринченд эх орончийн тухай кино зохиол бичихийг даалгажээ. Гэхдээ Чойбалсан байлдан дагуулагч эзэрхэг хаад бус, харин Монголын төлөө зүтгэсэн хэн нэг эх орончийн түүхээр зохиолоо бичихийг хүсжээ. Ринчин бодож байгаад Цогт тайжийн талаар зохиол бичихээр болсон байна. Гэтэл Б.Ринчен өөрөө Цогт хунтайжийн удам байсан нь хувь заяаны тохиол байсан гэлтэй.
Өвөр Монголын ноёд Манжид урваж, бусад монгол ноёд нь өөрийн төрөө бодохгүй Түвдийн Далай ламын “дуулгавартай үйлчлэгч” болж байсан тэр хар бараан цаг үед Чингисийн удмын сүүлчийн хаан Лигдэн ямар их ганцаардаж байсан бол! Харин тэр цагт Лигдэн хаандаа Халхын хунтайж Цогт тайж ганцаараа үнэнч үлджээ. Тэд ганцаардаж, хүч тэнцвэргүй тэмцэлд мөхсдөж, дайсандаа ялагдсан.
Гэвч өнөө цаг үеээс харвал тэднийг дийлж байсан дайснууд хожим бүгд бууран доройтох буюу мөхжээ. Манж улс, манж үндэстэн мөхжээ. Түвд Хятадын эрхшээлд тарчилж, лам нар нь өөрөө зулын гол болж байна. Цогт тайжийг хөнөөж Түвдэд эзэн суусан Хошуудын Төрбайхын үр хойчис, албат нь ихэд бууран доройтож Түвдэд үндэсний цөөнх болсон ба хятад, түвдүүдэд гадуурхагдаж яваагаа Монгол улсаас ирсэн хүнд ярьсан байдаг. Гэхдээ хамгийн хэцүү хувь тавиланг өвөр монголчууд туулжээ. Тэд Маогийн соёлын хувьсгалаар хятадуудад хядагдаж, газар бэлчээргүй болсон. Одоо тэд гишгэх газар байтугай ярих эрхгүй болж байна. Их хаанаа гомдоосон Өвөр Монгол ноёдын хойчсийг Лигдэн хааны сүнс харж ивээхээ больсон юм болов уу? Гэм үйлдсэн ноёдын хойчсыг Лигдэн хааны сүнс уучлан өршөөх болтугай.
Харин Чингисийн их төрд үнэнч үлдсэн Халхын Цогт тайжийн шударга тэмцлийн ачаар Чингис хаан тэнгэрээс Ар Халхыг ивээж байгаа нь гарцаагүй билээ. Өвөр монголчууд Чингисийн онгонд мөргөдөг, харин Халхчууд Чингис хааны төрсөн нутгийг сахидаг. Ялгаа асар их байна. Чингис хааны төрсөн нутгийг сахин үлдэж, сүүлчийн их хаанд үнэнч байсан Цогтын тайжийн хойчсыг Их хаан үүрд ивээг. -
ЦУУДРЫН ГАЙХАМШИГ
Цуудрын зангилааг тэнгэрийн зангилаагаар зангидаж байсан. Энэ нь тэнгэрт зальбардаг, тэнгэр газрыг холбодог хүн хийдэг байжээ. Цуудар оролцдоггүй зүйл гэж байхгүй бөгөөд уул ус, овоо тахих, сэтэр сэргээх, сэтэр татахад ордог. Хадаг бол хүндэтгэлийн нэг зүйл боловч уул уснд хор уршигтай хэдэн жил өнгөрсөн ч байж л байдаг. Цуудар бол байгалийн жамаар уусан алга болдог учираас хүн байгальд ямар нэгэн хор уршиг байхгүй. Хадаг бол хүндэтгэлийн эд байдаг тиймээс хамаагүй газар хаяж, хамаагүй хүнд өгдөггүй.
Эрт дээр үеэс 4 төрөлийн цуудаг гол байр суурьтай байж ирсэн. Үүнд:
1. Цагаан цуударт эхийн цагаан сүү шиг ариун бүхэн, амьтай, амьсгаатай бүхэн орно
2. Ногоон өнгийн цуудар байгаль ээждээ
3. Хөх өнгийн цуудар мөнх хөх тэнгэр эцэгтэй
4. Улаан хүрэн цуудар альваа юмны амь нас, амь амьдрал бүх зүйлийг даатгадаг байжээ.
Цагаан цуудар сэтгэл нь цагаан, зам нь цагаан байх ба цагаан замтай байх тухайд нь цагаан цуударыг оруулж байсан. Ажил төрөл, амь амьдрал, уул ус гэх мэт бүхий л зүйлийг даатгахад ордог. Тэр тусмаа амьлуулсан 3 цагаан цуудар, 9 цагаан цуудар гэж байдаг. Цагаан цуударуудын ач тус их байдаг. Энэ цуудрыг хүн хэдэн үеэс үе дамжуулан хадгалж болдог. Цуудруудыг салаалж халгалж болдог. Өөрөөр хэлбэл өрх тусгаарлан гарч байгаа үр хүүхдүүдийн гэр бүлд таслан өглөг. Цуудар амьлуулах ёс гэж байдаг бөгөөд Хаварын эхэн сахын шинийн 9, зуны дунд сарын шинийн 9, намрын эхэн сарын шинийн 9, өвлийн эхэн сарын шиний 9нд цуудрын гайхамшигаар даллага авч байсан түүх бидний өвөг дээдэс болон түүхийн сударт бичээтээй байдаг. Энэ 9 болон 3 цуударт хэдэн ч үеэч даатгаж болдог. Ийм цуудартай айлд бүл нэмсэн тохиолдолд нэг ширхэг цуудар нэмдэг байсан. Амилуулсан цуудартай айлд муу муухай зүйл хургахгүй, ажил үйлс, хүн бүл нь бүтэн байдаг. Атаан сэтэр, бүх малын сэтэрт, хүн малын амь амьдрал, ам нас хүн байгалийн хүйн холгоог холбож байсан байна.
Цуударын урт нь 33 см, 71см, 77см, 81см, 99см өргөн нь 3см, 5см, 7см, 9см, 13см-аар амьдуулж байсан нь бидний өвөг дээдэс юутай гайхамшигтай байсан бэ?
Эрт үеэс л уул овоо, гал тахих зэрэг зан үйлд хадгыг хэрэглэж байгаагүй түүхтэй.
5 өнгийн цуударын гайхамшиг
Цагаан цуудар- Эхийн цагаан сүү шиг ариун
Цэнхэр цуудар- Хөх тэнгэр эцэгийг
Шар цуудар- Мандах нарны туяаг
Улаан цуудар- Галыг билэгддэг
Ногоон цуудар – Үндэстэй бүхэн ургаж төлждөг, байгаль дэлхий билэгддэг учиртай. -
НОЁО ЗӨНӨГ БӨӨГИЙН ОНГОДЫН ДУУДЛАГА1
Хийн тэнгэрийн оронгоос нааш
Хийсгэлэн үүлний газраас нааш
Хөгий Харганатыг эзэлсэн
Хэдэн үеийн сүлд болсон
Гэрэл буурал ээж минь
Авралыг бүрэн хайрла, хатуухан
Зөв замаар замна хайрхан
Зөөлөн нинжин орогтий хайрхан
Энэ сүү шиг цагаан морийг
Эцсийн бүлэгт цуглируулагтий хайрхан
Эзэнтэй соргог тэнгэрээсээ нааш
Булт бүрэн сонсогтий
Санасан бодсон хоёр өнгөнд
Босоо бугшмал эзэн бологтий
Буурал эхийн заяаг
Буянтай сайхан нартаас
Хуучин үеийг алдаагүй
Хойтын ёсыг дагаагүй
Хорвоо ертөнцийн өнгөнд
Хоттой бүлэг тэнгэрийг
Хуур хэнгэрэг хоёроос хоцорсон ч гэсэн
Хуучин ёсын залбирлыг
Алдаагүй залбирлаа гэж амины гэмшилгүй
Амьдын үйлс хасахгүй
Аврал магад хайрлагтий.
Алун гуу удган ижийн дуудлага
Ариг гол ундтай
Ар бууралд суудалтай
Арцат хэц дээр гүйдэлтэй
Алтан мутар тайгатай
Бүрэнхаан дуудлагатай
Минжин, Хөх, Хөгнөт, Малхант
Хамарт, Явдалт эргэлэгтэй
Сүх, Зэл, Ариг, Торлог
Алттайгаар шунгалагтай
Буурь цагаан
Буха хан гол доо тахилгатай
Хотой бүргэд сахиустай
Буриадаас ястай
Бодончуудаас гарвалтай
Ачихай бодонгууд овогтой
Хорилдойн охин Алангуу алдартай
45 настай
Цэн тогоруу унаатай
Цэрэг монгол заяатайдаа
Цэцэн Добу өвгөнтэй
Дэрсэг таван хүүтэй
Атхан соогоо өндийлгэн
Тэвхэр таван хүүтэй
Тэнгэр их заяагаа бодож
Бигүтэй, Билгүнэй, Бухахати
Бухасалжи, Бодон мундаг гэсэн
Хөх буха сахиусаар Бухахатгийгаа даатгасан
Хар буха санаж Бухасалжугаа даатгасан
Бодон сахиусаа санаж Бодончуу мундагаа даатгасан
Эвшээхэй нумаар хуяглаад
Эрчит сумаар багцлаад
Эвтэй байхыг харуулсан
Умайн 5 хөвгүүдээ
Удам ариухан
Угсаа хол
Ухаантай явагдаа. -
МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА САР ШИНИЙГ ТОХИОЛДУУЛАН “ТЭНГЭРЛЭГ АЯН-1” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ.
Мөнх тэнгэр шүтлэгт залуучууд маань нэгдээд удаагүй ч хийсэн ажилтайгаар морин жилээ үдэж “Галзууруулагч хэмээх Хонь” жилтэйгээ золгоод байна. Тэд зохиомолоор бус магадгүй аваад сурчихсан айл өрхийг сонгосонгүй. Харин өөрсдийн биеэр явж, аян зохион байгуулах айл өрхөө сонгосон нь онцлогтой байсан юм.
2015 оны 2 дугаар сарын 16 даваа гарагт МБНЭ-ийн “Залуучуудын байгууллага” Нийслэлийн Сонино хайрхан дүүргийн алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин муутай айл өрхүүдэд гурил, сүү, чихэр гэх мэт хүнсний зүйлсээр өглөгийн аянаа эхлүүллээ.
Альваа зүйлийг зориглон хийхэд их бага гэх зүйл үгүй юм.
Өгөе гэвэл ганцаасаа
Уйлая гэвэл сохороосоо гэдэгчлилэн аяныг эхлүүлэсэн МБНЭ-ийн “Залуучуудын байгууллага”-ийн эрч хүчтэй залуучууддаа цаашдынх нь ажил, үйлд нь өнөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!
-
ГИННЕСИЙН АМЖИЛТЫН ЭЗЭН Э.СОДНОМПИЛЖЭЭ
Дандаа насанд хүрэгчидтэй ажиллаж байсан хүний хувьд хүүхэд, тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заана гэхэд тулгамдсан нь мэдээж. Ингэж багш, шавь хоёр анх танилцжээ. Олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Ш.Энхсайхан багш тухайн үед “Алдар” спорт хорооны чийрэгжүүлэлтийн төвд ажилладаг байв. Э.Содномпилжээтэй зэрэг шахуу 100 килограмм жинтэй нэгэн залуу түүн дээр шавь болж ирсэн аж. Ш.Энхсайхан багш ийм хоёр шавьтай болоод л “үзэж таржээ”.
Удалгүй Э.Содномпилжээ юм дуулгаад эхэлж. 2001 оны УАШТ-ий 52 кг-ын жинд түрүүлсэн нь түүний анхны том амжилт байв. 2002 онд жин өгсөн 56 кг-д түрүүлэв. Хэвтээ шахалтаар ийн амжилт үзүүлж эхэлж. Жин нь ч бага багаар нэмэгдэж, бие нь ч сайхан хөгжөөд иржээ. Пауэрлифтингийн холбоо ч багш, шавь хоёрыг дэмжжээ. Нэг ёсондоо Содномпилжээ олны анхааралд өртөж, найдлага төрүүлж эхэлсэн гэсэн үг. Тэгж байтал 2002 онд Ш.Энхсайхан дасгалжуулагч Австралид ажиллахаар явснаар багш, шавь хоёрын бэлтгэл, сургуулилалт тасалджээ. Ш.Энхсайхан багш Австралид гурван жил болоод эргэж ирж. Нэг удаа түүнийг автобусанд явж байтал хэн нэгэн араас нь мөрийг нь тогшжээ. Эргээд хартал Э.Содномпилжээ байв.
-Та Энхсайхан багш мөн үү?
-Мөн байна. Чи одоо юу хийж байна вэ?
-Юу ч хийгээгүй ээ, багш аа. Нэг сургуульд л сураад явж байгаа…
-Чи тэгвэл бэлтгэл хиймээр байна уу. Хоёул дахиад эхэлье.
-Тэгье.Багш, шавь хоёрын хооронд ийм товч яриа болж. Ш.Энхсайхан багшийн хувьд дасгалжуулагчийн нүдээр харахад анх туйван даахааргүй шахам турьхан жаахан байсан хүү овоо өсөж, бэлтгэл сургуулилалтаа зөв хийгээд, уйгагүй хөдөлмөрлөвөл юм дуулгаж мэдэхээр санагдсан аж. Э.Содномпилжээ Санхүүгийн дээд сургуулийн нягтлан бодохын ангийн оюутан болчихсон байсан нь тэр. Ингээд бэлтгэлээ эхэлжээ. Бэлтгэл нь овоо жигдэрч эхэлж байтал Ш.Энхсайхан багшийг “Голден жим” фитнесс төвийнхөн урьж багшаар ажиллуулахаар болов гэнэ. Тус төвийн захирал Б.Баянмөнхөд Ш.Энхсайхан багш учраа хэлж, шавийгаа танилцуулснаар багш, шавь хоёр “Голден жим”-д ажиллаж, хичээллэн бэлтгэлээ үргэлжлүүлжээ.
Хоёулаа групптэй, хоёулаа Баянхошуу, Ханын материалд амьдардаг, автобусны мөнгөгүй болох үе ч цөөнгүй. Гэвч тэд шантарсангүй. Хичээл зүтгэлийн үр дүн ч гарч эхлэв. Э.Содномпилжээ жин өгсч 64 кг-аас дээшээ бүх жинд аварга болжээ. Багш, шавь хоёрыг дэмжиж туслах хүн олон байв. “Ард нэгдэл” даатгалын захирал Ч.Ганхуяг “Голден жим”-д хичээллэдэг байв. Тэрбээр Э.Содномпилжээтэй танилцаж, түүнийг компанидаа нягтлангаар ажилд авчээ. Эдүгээгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн “Голден жим”-д хичээллэдэг байсан аж. Тэрбээр Э.Содномпилжээд мэргэжлийн өмсгөл авч өгөхөд хязгааргүй баярласан гэдэг. Олон тэмцээнд оролцож, багагүй амжилт гаргасан ч өмсгөлгүй л яваад байсан хэрэг.Ийнхүү Э.Содномпилжээг анх спортод хөл тавиулж, амжилтын замд хөтөлсөн Ш.Энхсайхан агсан хүндийг өргөлтийн төрлөөр Монголоос олимпод оролцсон анхны багийн гишүүн, үндэсний шигшээ багийн шилдэг дасгалжуулагчдын нэг байв.
ЗОРЬСОНДОО ХҮРСЭН НЬ
Япон улсын Китакюүшюү буюу Умард Кюүшюү хотноо 2018 оны есдүгээр сард зохиогдсон парапауэрлифтингийн Азийн АШТ-д “Рио 2016’’ олимпын паралимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Э.Содномпилжээ 107 кг-ын жинд өрсөлдөн алтан медаль хүртэв. Тэрбээр ийнхүү Азийн аварга болохдоо 239 кг-ыг өргөж, Риогийн паралимпэд Бразилийн Тавлош Мамалошийн тогтоосон паралимпийн дээд амжилтыг нэг кг-аар ахиулсан юм.
Энэ бол Э.Содномпилжээгийн тогтоосон анхны дээд амжилт биш. Өмнө нь 2017 оны Арванхоёрдугаар сард Мексикт болсон парапауэрлифтингийн ДАШТ-ий -107 кг-ын жинд хүч үзэн 235 кг-ыг өргөснөөр Азийн рекордыг эзэмших болсон юм. Мөн тэрбээр энгийн буюу эрүүл төрөлд хийн рекордыг эвдсэн билээ. Олон улсын пауэрлифтингийн холбоо буюу IPF пауэрлифтингийн сик төрөлд дээд амжилтыг 235 кг гэж тогтоосон байдаг. Э.Содномпилжээ Замын-Үүдэд болсон Улсын аварга шалгаруулах тэмцээн дээр дэлхийн энэхүү дээд амжилтыг эвдсэн юм. Харамсалтай нь, тухайн тэмцээний ангилал, зэрэглэл зэргээс шалтгаалаад энэ амжилт Монгол Улсын хувьд л рекорд болж бүртгэгдсэн бөгөөд олон улсын түвшинд дээд амжилтад тооцогдоогүй өнгөрсөн. Гэхдээ Э.Содномпилжээ улсынхаа рекордыг тогтоохдоо дэлхийн рекордыг давхар эвдчихсэн гэсэн үг.“Энэ амжилтаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр би бататгана. Пара төрөлдөө дэлхийн рекордыг эзэмших бодолтой бэлтгэл сургуулилалтаа хийж байна” хэмээн тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж байсан юм. Энэ бол Финландын Ванта хотод болсон пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ-ий 105 кг-ын жинд алтан медаль хүртэн дэлхийн аварга болсныхоо дараа өгсөн анхны ярилцлага нь байв. Э.Содномпилжээ паралимпийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшихийг хичээнэ хэмээн хэлсэндээ хүрч дээр хэлсэнчлэн Японы тэнгэр дор паралимпийн дээд амжилтыг нэг кг-аар ахиулан билээ. Мөн пара бус жирийн төрөлд хүч үзэн түрүүлж, дэлхийн аварга болсон нь түүнийг ямархан энтэй тамирчин болохыг харуулна.
Э.Содномпилжээ уг ДАШТ-д 237.5 кг-ыг шахсанаар алтан медалийн болзол хангаж, дэлхийн аварга болсон төдийгүй уг амжилтаараа дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Гэвч тэрбээр дараачийн захиалгаараа 242.5 кг-ыг өргөснөөр дэлхийн рекордыг нэг дор хоёр удаа шинэчилсэн бас нэгэн дээд амжилтын эзэн болсон билээ. Тэрбээр хэвтээ шахалтын төрөлд өндөр амжилт үзүүлж байгаа нь Ш.Энхсайхан багшийнх нь зааж сургасан эрдэм юм.
ДЭЭД АМЖИЛТУУДЫГ ЭВДЭВ
Э.Содномпилжээ 2013 оны арваннэгдүгээр сард анх хилийн дээс алхан Малайзын Каула Лумпурт болсон Азийн АШТ-д оролцож, шагналт тавдугаар байрт оржээ. Ийнхүү 2014 оны гуравдугаар сард Дубайд болох ДАШТ-д оролцох эрхээ авсан аж. Түүний энэхүү анхны гадаад тэмцээн амар байсангүй. Зардал мөнгө олдоогүйн улмаас Ш.Энхсайхан багшийгаа үлдээгээд ганцаараа Азийн АШТ-д яваад очтол дасгалжуулагч, менежергүй тул тэмцээнд оролцуулахгүй гэжээ. Учир байдлаа хэлж, гуйж байж 100 еврогоор торгуулаад тэмцээнд оролцсон гэдэг. Ийм нөхцөлд тэмцээнд орно гэдэг тамирчин хүний сэтгэл зүйд мэдээж хүнд. Гэвч Э.Содномпилжээ анхны тэмцээнээсээ ДАШТ-д оролцох эрх өвөртөлж чадсан нь цаашдын амжилтынх нь эхлэл байжээ.
Дубайн ДАШТ-ий эхний найман байрт багтаж чадвал олимпын эрх авах байв. Э.Содномпилжээ долоод орсноор Монголын тамирчдаас олимпын анхны эрхээ авч байв.
Дараахан нь Инчонд болсон Азийн тоглолтоос хүрэл медаль зүүв. 2015 оны гуравдугаар сард Дубайд болсон “Fazza” гэж дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медальтай эх орондоо ирсэн байна. 2015 оны арваннэгдүгээр сард Алма-Атад болсон Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртэв. Түүнээс хойш Э.Содномпилжээ дахин хоёр ч удаа пауэрлифтингийн Дэлхийн цомд аваргалаад байгаа билээ. Тэрбээр 2016 оны ёсдүгээр сард Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон зуны XV паралимпийн пара пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртэж паралимпийн төрөлд медаль хүртсэн гурав дахь тамирчин болсон юм. Пауэрлифтингийн төрөлдөө бол тэрбээр паралимпийн анхны медальтан.Э.Содномпилжээгийн багш Ш.Энхсайхан агсан шавийнхаа тухай “Хувь хүний онцлог бий. Спорт бол хүний таван чанарыг хөгжүүлдэг. Гол ноён нуруу нь хүч, эр зориг. Энэ хоёр хосолсон байх хэрэгтэй. Э.Содномпилжээд энэ бүхэн бий. Ямар ч үед бэлтгэл тасална гэж байхгүй. Яг л ирчихсэн зогсож байдаг. Хүүхэд байхаасаа л тийм. Анх таягтай байсан. Сүүлдээ таяггүй болсон. “Чи таяггүй болж байгаа юм уу” гэхээр “Болно оо, багш аа” гээд л явж байдаг. Сэтгэл зүйн хувьд ч маш сайн. Тэр нь надад их дэм болдог” хэмээн ярьсан билээ. Мөн тэрбээр “Бид хоёр 2020 оны Токиогийн олимпод төрийнхөө далбааг эгшиглүүлнэ хэмээн амласан” хэмээн итгэл төгс хэлж байв. Тухайн үед Ш.Энхсайхан багшаас ойрын үед ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байгааг нь асуухад “Унгарын Эгер гэж хотод Дэлхийн цом болно. Тэндээс алтан медаль л авна гэж бодож байгаа. Есдүгээр сард Мексикт ДАШТ болно. Тэндээс алт, мөнгийн аль нэгийг л авна гэж бодож байгаа” хэмээн хариулсан билээ. Э.Содномпилжээ буурал багшийнхаа энэ итгэлийг алдаагүй. Унгарын Эгерт болсон Дэлхийн цомоос алт, Мексикийн Мехикогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Тухайн үед Ш.Энхсайхан багш нь 2020 оны Токиогийн олимпод 107 кг-д өрсөлдөхөөр төлөвлөж байгаа хэмээн хэлж байв. Э.Содномпилжээ паралимпэд хүрэл медаль хүртэхдээ 88 кг-ын жинд өрсөлдөж байсан бол 2017 оноос жин өгсч 97 кг-д хүч үзэх болсон билээ. Улмаар 2018 онд Японд болсон Азийн АШТ-д 107 кг-д өрсөлджээ. Ийнхүү цол дагаж бяр гэдэг шиг жин дагаж бяр нэмэгдэж амжилт нь ахисаар багшийнхаа захисан тэр жинд Азийн аварга болж, бас пара пауэрлифтингийн дэлхийн дэлхийн дээд амжилтыг эвдэв. Улмаар Э.Содномпилжээ 2019 оны долоодугаар сард Казахстаны Нур-Султан хотноо пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг-ыг өргөж түрүүлснээр дэлхийн дээд амжилтыг тогтоож, “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэсэн юм. Тэрбээр тэмцээнээс тэмцээнд туршлагажиж, амжилтаас амжилтад өртөөлж, дэлхийн энтэй тамирчин болохоо харуулсаар байна. Одоо түүнийг Токиогийн паралимпийн дэвжээ хүлээж байгаа.
Г.Сонинбаяр
-
МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ДАЛАНДОЛООДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ1
МБНЭ-ийн фейсбүүк болох “Монголын бөөгийн нэгдсэн эвлэл Mongoliin boogiin negdsen evlel”-ын уншигчдын тоо 370 мянгад хүрлээ. Энэхүү фейсбүүк нь өдөр дутмын байнгын ажиллагаа явуулж байна.
МБНЭ-ээс хийсэн youtube.com-д тавигдаж байгаа кино мэдээлэл болох Mongolian shaman News 1-154 дугаарын үзсэн үзэгчдийн тоо 150 мянгыг давсан байна. Энэхүү ажлыг ганц хүн саннаачлан эрхлэн ажилласаар өнөөг хүрч иржээ.
Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнээс санаачлан энэхүү мэдээллийг эрхлэх админыг орон тоогоор ажиллуулах санаачлага гаргасан байна.
Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнээс гаргасан санаачлагыг үндэслэн ТОГТООХ нь:Нэг. Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнээс жил бүр админы хоёр сарын урамшуулалтыг хариуцан ажиллахаар гаргасан санаачлагыг МБНЭ-ийн ДЦХ-н гишүүд, бусад Аймгуудын бөөгийн хүрээлэнгүүд дэмжин ажилласугай.
Хоёр. Тэнгэр шүтлэгтэн, улаач нараас дэмжих аяныг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй.
Гурав. Санаачлагын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлд даалгасугай.Хуралдааны тэргүүлэгчид
1. Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн гаргасан санаачилгыг дэмжих тухай
-
ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ДАЛАНДОЛДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.
Нэг. БОДЛОГЫН АСУУДАЛ
1. Төрийн тахилгыг бөөгийн зан үйлээр хийхэд Нэгдсэн тахилгын гүйцэтгэсэн үүрэг
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
2. Говь, хээрийн бүс дэх бөөгийн хээрийн онгодын тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
3. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
4. МБНЭ-ийн ХАНДИВ АВАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.ЖаргалсайханХоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
5. Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгын тухай
Монгол бөөгийн удган А.Оюунтуул
6. 9 дүгээр сарын 22-ны Баатруудын хүндэтгэлийн тахилгын тухай
Монгол бөөгийн Зайран Мөнхчулуун
7. Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн зохион байгуулсан үйл ажиллагаа
Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч,
Монгол бөөгийн тэргүүн удган Ц.БорГурав. ГАДААД ХАРИЛЦАА
8. Тува, Буриад, Өвөрмонгол дахь бөөгийн үйл ажиллагааны байдал
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.ЖаргалсайханДөрөв. СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭЛЭЛ
9. МБНЭ-ийн сайт, кино мэдээлэл, фейсбүүкийн үйл ажиллагаа
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
10. Мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим зүйлийг баримтжуулж холбогдох байгуулагад хандах тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.ЖаргалсайханТав. ЦАГ ҮЕИЙН АСУУДЛУУД,МЭДЭЭЛЭЛ
11. Төв, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, аймгуудын зуншлаг, намаржааны байдал
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
12. Залуучуудын байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээний тухай
Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Сэргэлэн, дэд удирдагч, зайран Анхбаяр
13. Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн гаргасан санаачилгыг дэмжих тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
14. СонордуулгаЗургаа. ДОТООД АСУУДАЛ
15. Шагнал урамшлын тухай
Ажлын хэсэг, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн
Монгол бөөгийн удган А.Оюунтуул, Д.Улаанцэцэг
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн даландолдугаар хуралдаан, Төв байранд болж өнгөрлөө. Хуралдаанд ДЦХ-н байнгын гишүүдийн ирц 68,5 хувьтай байв. Сайхантуяа, Мөнхжаргал Балжмаа нарт хурлын мэдээлэл хүрсэнгүй.
Хэлэлцсэн асуудлаар Дээд цэцийн хуралдайн байнгын гишүүдээс Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Т.Баттогтох, А.Оюунтуул, Б.Мөнхчулуун, С.Сэргэлэн, Т.Баттогтох, Ц.Цэндсүрэн нар санал, бодлоо илэрхийлж үг хэллээ. Залуучуудын зөвлөлийн удирдагч Сэргэлэн өөрийн хүсэлтээр сонгуульт ажилаас огцрох хүсэлтээ гаргалаа.
16. Хуралдаанаар МБНЭ-ийн ХАНДИВ АВАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ, Нэгдсэн тахилга хийх тухай шийдвэрийг баталлаа.
Хуралдааныг Я.Мөнгөнсувд, Я.Отгонбаатар, Б.Нарангэрэл, Ж.Эрдэнэцэцэг, У.Ганхуяг нар оролцсонгүй, тасаллаа.
ДЦХ-н хуралдааны гишүүнээр элсэх тухай саналд хариу хангалттай хугацаа өнгөрсөн тул Нараа, Мөнхбаяр, Сарнай нарыг ДЦХ-н дотоод мэдээллээс хасахаар шийдвэрлэжээ.
Хуралдаан 11.00 эхэлж, 14.20 цагт дууслаа.