Author: admin_shaman

  • Б.ДЭЛГЭРСАЙХАН: ЭДИЙН ЗАСАГ 1990 ОНЫ ӨМНӨХӨӨСӨӨ Ч ДОРДСОН

    Уг нь 2020 оны дөрөвдүгээр улирлаас дэлхийн түүхий эдийн зах зээл сэргэж эхэлсэн нь Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлсний үр дүнд 2021 оны нэгдүгээр улиралд эдийн засгийн сэргэж, өсөлт өндөр гарах хүлээлттэй байна. Харин хөл хорио, цар тахлын тархалтаас шалтгаалсан өмнөд хилийн боомтуудын үйл ажиллагааны хязгаарлагдмал байдал нь үүнд сөргөөр нөлөөлж байна. Энэ байдлаар бид дотооддоо цар тахлаа бууруулж чадахгүй, нөхцөл байдал хэвээр удаан хугацаанд үргэлжлэх юм бол дахиад л Монгол Улсын эдийн засаг болон төсөвт маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Үүнийг 2020 оны эхэнд Монгол Улсын Засгийн газраас хилийн хорио тогтоосны улмаас эдийн засаг хүчтэй агшсантай адилтгаж болох юм.
    -Монголчууд хэрэглээнийхээ бүтээгдэхүүний дийлэнхийг гаднаас авдаг. Гэтэл цаашдаа бид өөрсдөө үйлдвэрлэгч улс байх ёстойг Covid-19 мэдрүүлж байна. Үндэсний үйлдвэрлэлийг яаж дэмжих вэ. Их л сайндаа мах, гурил, төмсөө дотоодоосоо хангаж байна. Эсгий шаахай үйлдвэрлэж байна. Үүнээс өөрөөр Монголын үндэсний үйлдвэрлэл гэж бараг алга.
     -Өнөөдрийн тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг яах аргагүй мөн. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ерөнхий бүтэц нь худалдаа үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуй болоод байна.
    Сүүлийн 30 жил эдийн засгийг хөгжүүлэх, төрөлжүүлэх, тогтвортой бодлого баримталж ирээгүйн үр дагавар, илрэл нь өнөөдрийн энэ байдал. Хятад арав гаруй хоног хилээ хаахад л Монголд өргөн хэрэглээний бараа хомдсож, үнэ  нь өсч байх жишээний.
    Энэ бүхэн  импортоос хэт хараат байдлын буруу. Үүнийг цааш нь засч залруулахын тулд дунд, урт хугацаанд томоохон төслүүдээ хөдөлгөж, түүний орлогыг эдийн засгийг “солонгоруулахад” ашиглах шаардлагатай. Эдийн засгийг “солонгоруулна” гэж бид арав гаруй жил  ярьж байна. 1990 оноос өмнөх эдийн засгийн бүтэц харьцангуй хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж ирсэн байдаг. Одоо бид эдийн засгийн бүтцийн хувьд 1990 оны өмнөхөөсөө ч дордчихоод байна. Өнөөдөр бидэнд хамгийн ойрхон байгаа салбар нь уул уурхай болон хөдөө аж ахуйд түшиглэсэн боловсруулах, эцсийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэл юм. Монгол Улсын экспорт уул уурхайн салбарын түүхий бүтээгдэхүүн. Иймд бид нүүрсээ угааж, цэвэршүүлэх, зэсийн баяжмалаа ашиглан зэс хайлуулах үйлдвэр байгуулах, төмөрлөгийн үйлдвэрийг барих чиглэл рүү явах хэрэгтэй.
    Дараа нь бид хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх салбар руу өндөр технологи, боловсон хүчин рүү хөрөнгө оруулалт хийх нь чухал. Энэ бол төрийн бодлогоор дэмжигдэх асуудал. Ер нь богино хугацаандаа бид эдгээр салбартаа л тулгуурлах байх. Одоогийн Засгийн газарэнэ чиглэлд нилээд анхаарч, тодорхой ажлуудыг эрчимжүүлэх чиглэлд ахиц гаргаж байгаа нь сайшаалтай. Цаашлаад банк санхүү, мэдээллийн салбар, аялал жуулчлалын салбар гээд хөгжүүлэх боломжтой салбараа шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж хөгжүүлэх нь зүйтэй. Энэ нь бидний хүч сорьж амжилттай байж чадах, өөрсдийн давуу талд бүхий салбаруудаа тодорхойлж, эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Түүнээс бид бүхнийг дотооддоо үйлдвэрлэнэ гэвэл өрөөсгөл болно.
    -Монголын эдийн засаг уул уурхайд түшиглэн явдаг. Хямралаас гарах ганц гарц бол уул уурхай. Уул уурхайг бодлогоор хэрхэн дэмжих ёстой вэ?
    -Төр эдийн засагт оролцохдоо бүх үйл ажиллагаанд орж хутгалдах биш бодлого, эдийн засгийн зөв орчныг бүрдүүлэх ёстой. Бодлого гэдэгт хууль эрхзүй, гадаад харилцаа, татвар, бүх талын эдийн засгийг дэмжсэн цогц суурь нөхцлийг бүдүүлэхийг л төрийн оролцоо гэж ойлгодог. Нөгөө талд дэд бүтцийг сайн бэлтгэж өгөх асуудал. Үүнийг төрийн зүгээс хатуу болон зөөлөн дэд бүтэцийг бүрдүүлэх байдлаар дэмжих бодлогын орчин гэж ойлгож болно.
    “10 их наядын төлөвлөгөөний хүрээн”-д  Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц болон бусад томоохон төслүүдйиг урагшлуулах ажлыг хийж байгаа нь удаан хүлээгдсэн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх найдлага төрүүлж байна.
    Энэ нь төрөөс үзүүлж байгаа дэмжлэгийн нэг хэлбэр. Одоогоор уул уурхайн салбарт төрөөс бодлогын дэмжлэг чухал байна. Хэдийгээр би уул уурхайн салбарын хүн биш ч гэсэн бодлогын хувьд харьцангуй сул байна уу даа гэж ажиглагддаг. Учир нь сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих олборлох, ялангуяа уул уурхайн суурийг нэмэгдүүлэх хайгуулын чиглэлд хязгаарлагдмал хумих чиглэлийн бодлого бариад байх шиг. Энэ нь уул уурхайн салбарын цаашдын хөгжилд тийм ч сайн нөлөө үзүүлэхгүй.
    –Ингэхэд Засгийн газрын 10 их наядын хөтөлбөр эдийн засагт сэргээш болж чадаж байна уу?
    -Монгол Улсын хувьд 2020 онд төсөв дээр том дарамт авсан. Өнгөрсөн онд  хүн амын эрүүл мэнд, орлогыг хамгаалах асуудал дээр төвлөрч бизнесийг орхигдуулсан тал бий. Харин хоёрдугаар сарын 10-нд зарласан “10 их наядын төлөвлөгөө” харьцангуй тэр алдааг зассан. Засгийн газар энэ төлөвлөгөөг УИХ-ын дэмжлэг, Монголбанкны оролцоотой хэрэгжүүлж байна. Энэ төлөвлөгөө нь эдийн засгийн чиглэлд ажлын байр, том төслүүд, хөдөлмөр эрхлэлт, орон сууцжуулалт гэсэн үндсэн чиглэлүүдээр хэрэгжиж байна.
    Би хувьдаа энэ төлөвлөгөө цагаа олсон, бодлогын сонголтын хувьд ч сайн төлөвлөгөө гэж үзэж байгаа. Учир нь эдийн засаг суларсан энэ үед эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд мөнгөний захаар дамжуулж бага хүүтэй эх үүсвэрээр бизнесийг дэмжих нь их чухал арга хэмжээ болж байна. Иймд төрөөс авах ёстой арга хэмжээг чадлаараа л авсан. Хамгийн гол нь “10 их наядын төлөвлгөө” үр дүнтэй зорилтот бүлэгтээ хурдан очих зэрэг хэрэгжүүлэлтийн механизм дээр илүү анхаарах нь зүйтэй. “10 их наядын төлөвлөгөөн”-д тусгагдсан Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл, Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмсэн, ипотекийн зээлийн санхүүжилтыг нэмэгдүүлэн зэрэг нь маш чухал шийдвэр юм. Дээрх гурван арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд 1 их наяд гаруй төгрөг эдийн засаг руу ороод байна. Энэ нь мэдээж эерэг нөлөө үзүүлж л таарна. Харин харамсалтай нь Улсын Онцгой комиссын хийж хэрэгжүүлж байгаа цар тахалтай тэмцэх бодлогын хэрэгжилт, тактикийн шийдвэр гаргалтын алдаанаас болж дээрх төслийн эерэг нөлөөллийг саармагжуулчих шиг боллоо.
    ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛГОЖ ЧАДААГҮЙН УЛМААС НИЙГЭМД ХАЛАМЖЛУУЛАХ ДАВХАРГЫГ БИД ӨӨРСДӨӨ ҮҮСГЭСЭН
    –“Ажлын байрыг дэмжих зээл”-ийг банкуудын эх үүсвэрээр олгож эхлээд хоёр сар өнгөрсөн байна. Зээл жинхэнэ эздэдээ хүрч чадаж байна уу? ЖДҮ шиг эрх мэдэлд ойрхон хүмүүс аваад өнгөрөх юм биш биз гэсэн хардлага бий?
    -Нийгмийн хардлагын хувьд бодит нөхцөл байдал дээр суурилаад өөрийнхөө үзэл бодлийг хэлье. Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн хүсэлт нь боломжит эх үүсвэрээс илүү давчихсан. Өнөөдрийн байдлаар дээрх зээлд 650 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан гэх мэдээлэл байна. Мэдээж, зээл авч чадаж байгаагаасаа илүү авч чадахгүй байгаа хүн олон байна. Тиймээс ажлын байрыг дэмжих  зээлийн хувьд харьцангуй зөв механизмаар явж байгаа эсэхийг л ажиглах хэрэгтэй. Монголбанк, Сангийн яам “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг зориулалт бусаар ашиглах, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зээлдэгч болон зээл олгож байгаа банкны үйл ажиллагааг хянах үүрэгтэй. 
    Хэрэв “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг зориулалт бусаар ашиглаж, зөрчил гаргасан тохиолдолд зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцлах, хүүгийн дэмжлэггүй зээлд шилжүүлэн, зээлийг нэн даруй буцаан төлүүлэх, төрд учруулсан хохирлыг шаардах бөгөөд холбогдох хууль сахиулах эрх бүхий байгууллагаар шалгуулж, хуульд заасан хариуцлага хүлээлгэх журамтай. Тиймээс ЖДҮ шиг эрх мэдэлд ойрхон хүмүүст зээл  өгөх боломж нь харьцангуй хязгаарлагдмал гэж харж байна.
    Арилжааны банкууд санхүүгийн  эрсдэлийг өөрсдөө хүлээж байгаа учраас зээлийн эргэн төлөлт нь маш найдвартай зээлүүдийг олгож байж л эрсдэлд орохгүй.
    Нөгөөтэйгүүр Зээлийн батлан даалтын сангаас харьцангуй өндөр шаардлага тавьж байхыг үгүйсгэхгүй. Учир нь эдийн засгийн нөхцөл байдал суларсан учраас найдвартай зээлдэгчийг олно гэдэг эргэлзээтэй бөгөөд хэцүү. Тиймээс зарим зээлдэгчдээс татгалзаж байгаа байх.
    –Covid-19-ийн улмаас халамж ихэссэн. Халамжийн бодлого том зургаараа эдийн засагт яаж нөлөөлөх бол?
    -Халамжийг бид цар тахлын өмнөх болон цар тахлын онцгой нөхцөл дэх гэж ангилж харахыг хичээх нь зөв. Covid-19-ийн өмнөх буюу Монгол Улс уул уурхайгаас ихээхэн орлого олж эхэлсэн үетэй зэрэгцэж бий болсон халамж нь улстөржсөн, улс төрийн амлалтыг биелүүлэхэд чиглэсэн Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөөтэй хэт хавтгайрсан халамжийн бодлого байсан. Улстөржсөн шийдвэрийн улмаас шууд болон шууд бусаар нийгэмд мөнгө тарааж ирсэн нь нөөцийн буруу хуваарилалтаас гадна нийгэмд бэлэнчлэх сэтгэлгээ суулгах, хөдөлмөрлөх идэвхийг сулруулах нөлөөтэй. Ийм үйл ажиллагааг арав гаруй жил хүчтэй явуулсан.
    Эндээс Монгол юу ч хожоогүй. Харин ч  эсрэгээрээ Монгол Улсын хүний хөгжлийн сангийн алдагдалд орж, түүний үлдэгдэл болох 1 их наяд орчим төгрөгийг Ирээдүйн өв сангаас саяхан хааж, энэ сангийн үйл ажиллагаа түүх болж байх жишээтэй байна. Халамжийн буруу бодлого Монголд хэт хавтгайрсан.
    Covid-19-ийн үеийн халамжийн бодлогыг бол дэмжиж байгаа. 30-аад жил эдийн засгийн тодорхой бүтцээ сайжруулж, иргэдээ ажилтай орлоготой болгож чадаагүйн улмаас нийгэмд халамжлуулах давхаргыг бид өөрсдөө үүсгэсэн. Тэрхүү давхаргын хүмүүсийн амьдрал цар тахлын үед хүндрэх учраас хамгаалах бодлогыг явуулахаас өөр аргагүй. Үнэхээр бид чадамжтай иргэдтэй байсан бол байдал өөр байх байлаа. Харин цар тахлын дараа иргэдийн амьжиргааны сэргэлттэй уялдаатай холбоотойгоор халамжийг аажим зогсоох шаардлагатай. Цаашдаа Монгол Улс халамжийн бодлогоос хүн амын хөгжил ажил эрхлэлтийг дэмжсэн бодлого руу шилжих алхмыг хурдан наашлуулах хэрэгтэй гэж хувьдаа бодож байна.
     -Ярилцлагын төгсгөлд эдийн засаг яг хэзээнээс сэргэнэ гэсэн хүлээлт байгаа талаар асуумаар байна? 
    -2021 оны эхний улиралд эдийн засгийн сэргэлт эхэлсэн. Тухайн улирлын эдийн засгийн өсөлт ч тоон үзүүлэлтийн хувьд өндөр гарах байх. Мөн энэ оны эдийн засгийн өсөлт 5 орчим хувийн хүлээлттэй байгаа нь бас үнэн. Харин бид цар тахлын сөрөг нөлөөллийг хэзээ арилгаж, эдийн засаг хэвийн байдалдаа орох, цаашид бодит өсөлтийг бий болгож чадах вэ гэдэг нь өөр асуудал.
    Бид 2021 онд өмнөх оны ухралтаас эдийн засгийн хувьд дээшилж сайн явж чадвал оны төгсгөл, үгүй бол дараа жилийн эхнээс эдийн засгийн бодит өсөлт бий болж эхэлнэ гэж харж байна.
    Гэхдээ үүнд бид одоогийн төлөвлөж байгаагаар энэ оны эхний хагаст цар тахлыг намжааж чадах эсэх нь хамгийн голлох нөлөөтэй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

  • МОНГОЛООР АЯЛСАН НОРВИЧИЙН ХАМБА

    Тэр үед мормончууд олон эхнэр авдаг хэвээр байсан, өдгөө эсрэг болсон хоёр урсгалын хоёр том төлөөлөгч эрхэм юу ярьсан, Шийпшанкс ямар сургааль айлдсан зэрэг нь нэн сонирхолтой, харамсалтай нь тэмдэглэгдэн үлдсэнгүй. Тэндээс Шийпшанкс Монреаль, Нью-Йоркоор дайраад Вашингтон Ди Си-д ирж хэсэг саатсаны эцэст усан онгоцоор төрсөн нутаг Лондондоо харьсан байна.
    Төд удалгүй Канад руу буцаад, тэндээсээ харин бөмбөрцгийн эсрэг этгээд рүү хөдлөн, дэлхийг бүтэн тойроод англи орохоор шийджээ. Ингээд 1867 оны хавраас Хонолулу – Хонг Конг – Монгол – Сибирь – Москва – Петрбург – Герман гэсэн чиглэлээр аялсаар арваннэгдүгээр сард Лондонд ирснээр адал явдал, үзэх харах юмаа үзсэнд тооцож, шашныхаа үйлд зүтгэн, суурин амьдрах болсон юм гэдэг.
    Жон Шийпшанксын ам бүл өнөр өтгөн, үр хүүхдүүдээс нь арван гурав нь нялхын эндлээс давж хүн болсон, өөрөөр хэлбэл, Инжинаашийн хэллэгээр бол “их өсөж, бие бүтсэн” ажээ. Тэднээс 1872 онд төрсөн Мари хэмээх охиных нь амьдрал тэмцэл нэн сонирхолтой. Эцэг, эх нь шашин сүмийн ажил хөөгөөд олигтой анхаарч чадаагүй аж. Хурц ухаантай, ихийг уншдаг Мари охины үзэл бодол төлөвшдөг эд насанд эцэг, эхийнх нь хайр халамж дутсанаас болж эцгийнхээ шашны эсрэг үзэлтэн болон өсөж, социалист, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, пасифист болжээ. Виржиниа Вүлф, Бэртранд Рассэл нартай нөхөрлөн, үзэл бодлоо уралдуулж явав. Дэлхийн II дайн дэгдэхэд Гитлэрийг жигшин, пасифист буюу энх тайванч, цэргийн хүчнийг үл дэмжигч үзлээсээ арга буюу татгалзаж, Британийн армийг дэмжих болсон байна. Энэ нь оюун санааны хувьд маш хүнд цохилт болсон гэдэг. Хурц ухаант, хүчирхэг, тэмцэгч бүсгүйд таарах хань нөхөр гэж гарсангүй, насаараа ганц бие явсаар асрамжийн газар, үл таних хүний гар дор нүд аних хувьтай болсноо мэдүүтээ 1960 онд бурханы орон өөд өөрөө яваад өгсөн юм билээ. Гэвч энэ удаад Маригийн тухай биш, эцгийнх нь тухай, эцгийнх нь Монголоор аялсан тухай өгүүлнэ.
    Image
    МОНГОЛ, СИБИРЬ ДЭХ МИНИЙ АМЬДРАЛ
    1867 онд Монголоор аялсан тэмдэглэлээ Жон Шийпшанкс бүр хожим, 1903 онд “Монгол, Сибирь дэх миний амьдрал” нэрээр ном болгон хэвлүүлжээ. Гучаад жилийн дараа ийнхүү хэвлүүлж буйгаа тэрбээр номынхоо өмнөх үгэнд ийн тайлбарлаж: “Яагаад олон жилийн өмнө хэвлүүлсэнгүй вэ. Яагаад одоо тэгвэл хэвлүүлж буй хэрэг вэ. гэсэн хоёр асуулт гарах нь дамжиггүй. Эхний асуултын хувьд үргэлжийн завгүй ажил амьдрал маань надад тэмдэглэл дэвтрээ эмхлэх боломж олгож байсангүй (төрсөн охиноо хүртэл анхаарч чадаагүйг нь санана уу. М. С.)… Хоёр дахь асуултын хувьд Вэсткотын хамбаас авахуулаад олон анд маань “харьцуулсан шашин судлал” гэж чухал ухаан болохыг хэлж, миний ламын шашин, бөөгийн шашны тухай яриа тэмдэглэлийг ихэд сонирхож байсан тул бичиж үлдээх нь зүйтэй хэмээн үзэв. Бас үр хүүхдүүддээ үзсэн харснаа ярихад “Та энэ амьдралаа ном болгон бичээч” хэмээн шалдаг байлаа….”
    Үнэхээр Шийпшанксын номд шарын шашин, бөөгийн ёсны тухай ажиглалт, тэмдэглэл чухал суурь эзэлдэг. Угаас Америкийн индиан, мормоны төлөөлөгчидтэй хүртэл уулзан судалж явсан, Христийн шашны том төлөөлөгч болохын хувьд сонирхлоо дагаад харьцуулсан шашин судлалын талбарт өөрөө ч мэдэлгүй хувь нэмрээ оруулаад л яваад байж. Гэвч мэдээж өөрийнхөө шашны талаас л үнэлж дүгнэж, буруутгаж байсан нь бас үнэн.
    1867 оны наймдугаар сарын 3-ны өдөр Жанчхүүд ирж, Өргөөгөөс жин тээж ирсэн Гэлэг, Бар хэмээх хоёр монголтой танилцан, буцахдаа авч явахыг гуйснаар Жон Шийпшанксын аялал эхэлнэ. Энэ бяцхан өгүүлэлд гэхдээ энэ номын тухай бүтнээр өгүүлэх гэсэнгүй, тэгж ч дийлэхгүй, харин ганцхан хуудасны ганцхан догол мөрөн дэх хэдэн өгүүлбэрийг л хамтдаа задлан үзье.
    Image
    МОНГОЛЧУУД ЭМХ ЗАМБАРААТАЙ, ИХЭНХ НЬ УНШИЖ БИЧИЖ ЧАДНА
    Номын 102-103 дугаар талыг дамнасан догол мөрний сүүлчийн дөрвөн өгүүлбэрийг та бүхэн харж байна. Энэ дөрвөн өгүүлбэр бидэнд түүх, соёлын ямар мэдээ дамжуулж чадахыг эргэцүүлэхийн зэрэгцээ харийн хүний нүдэнд монголчуудын энгийн амьдрал байдал хэрхэн туссаныг авч үзье.
    1. Mongols are orderly and contented – Монголчууд сахилга бат, эмх журамтай, сэтгэл хангалуун улс.
    Энд монголчуудын аж амьдралаас гадна төр засгийн тогтолцооны талаар өгүүлж буй юм. Өмнөх догол мөрөнд Манж, Монгол хоорондын харилцаа, Улиастайн жанжин хийгээд Богд хааны тухайд тайлбарлан өгүүлсэн байв. Аймаг хошууны тогтолцоо, хэн нь хэндээ харьяалагдах тухай өгүүлээд “монголчууд сахилга бат эмх цэгцтэй” гэсэн нь төр засгийн зохион байгуулалтыг нь хэлж буй хэрэг.
    “Сэтгэл хангалуун” гэсний хувьд Богд хаан орон нутгийн хүмүүс, малчин ардын амьдралд тэр бүр оролцоод байдаггүй, ардууд нь өөрсдөө дотоод амьдралаа мэддэг, тиймээс “сэтгэл хангалуун” гэсэн санааг хэлжээ. Ер нь манжууд Монголыг барихдаа ийнхүү юм болгоныг нь заах захирах биш, нүүдэлчин ардыг аль болох чөлөөтэй, “сэтгэл хангалуун” байлгасан нь нарийн бодлого байсан бололтой. Хожим Шинэ бодлого гэж гаргаад, ард ноёдын дургүйг хүргэхэд юу боллоо?
    2. There are no beggars ex­cept the Lamas – Лам нараас өөр гуйлгачин гэж үгүй.
    Энд хоёр зүйлийг дурдаж болно. Нэгд, харийн хүний нүдэнд хэн хэрхэн харагдах тухайд. Лам гэдэг нь энд бадарчдыг хэлж буй нь тодорхой байна. Бадарчин гэж ямар зорилготой, яаж аж төрж, юу хийдэг хүн болохыг ойлгоогүй учраас барууны соёл дахь “гуйлгачин”-тай зүйрлэм харагдаж.
    Нөгөө талаас Жон Шийпшанкс Хүрээнд нэлээд удаан саатсан хүн, бадарчдаас өөр бадар барьж байгаа хүн хараагүй нь нэн сонирхолтой. 1867 он гэхэд Хүрээнд гуйлгачин байгаагүй аж. XIX зууны сүүл, XX зууны эхээр Монголд аялагсдын тэмдэглэлд хог, нохой, гуйлгачин гурав заавал дурдагддаг. Хэзээ ийм болов. Цааш нь сурвалжлан үзүүштэй.
    3. People mostly read and write – Хүмүүсийнолонх нь уншиж, бичнэ.
    Энэ бол Монгол хэл соёлын хичээл зааж буй, сонирхон судалж буй бүх хүнд маш чухал өгүүлбэр. Нэн чухал эшлэл. Номын нэр хуудастай нь бичиж тэмдэглэж аваад, оюутан сурагчдадаа хэлж байх ёстой өгүүлбэр. (Юу хүлээгээд байна, үзэг дэвтэр аваад бичээрэй: Жон Шийпшанкс “Монгол, Сибирь дэх миний амьдрал: Хятадын Их Цагаан хэрмээс Уралын нурууг хүртэл”, Лондон, 1903 номын 103 дугаар тал). Бидний тархиа угаалгаж ирсэн түүхээс огт өөр түүх. Монголчуудын олонх нь уншиж бичнэ гэж.
    Юуны өмнө нэг зүйлийг хэлэхэд, Жон Шийпшанкс монголчуудыг худлаа магтана гэж бол байхгүй. 18 дугаар талд жишээ нь, “Монголчууд шиг бохир улс би хараагүй, усанд орно гэсэн ойлголт тэдэнд үгүй” гэхчлэн бичсэн буй. Өөрөөр хэлбэл үзсэн харснаа л бичээд явж. Тэр үзсэн харсан нь юу гэвэл, монголчууд бараг бүгд уншдаг бичдэг.
    Хоёр зүйлийн асуулт эндээс ургана. Юуны өмнө, 1867 он гэхэд Хүрээнд гүйлгачин байгаагүй, хэзээ бий болов гэдэгтэй төстэйгөөр Жоныг Монголд очих үед ийм боловсролтой байгаад, хожим XX зууны эхэн гэхэд тэгтлээ доошоо оров уу.
    Өөр нэг асуудал нь Ри багшийн сануулан хэлдэг байсан, бичиг үсгийн мэдлэгийг шалгах асуулгын үг хэллэг. Жоны хэлсэн “олонх” буюу уншиж бичиж чаддаг 90 орчим хувь XX зууны эхэн үеийн тооцоогоор эсрэгээрээ, бичиг үсэггүй болчихсон байдаг гайхалтай. Тэр судалгааны асуулт нь “Та монгол бичиг МЭДЭХ үү?” гэж байсан гэдэг. “МЭДНЭ, МЭДЭХ” гэдэг бол монгол хүнд дэндүү том үг. “Энэ хүүхдийн толгойг би мэднэ” гэвэл зүгээр нэг “мэдэх” мөн үү? “Шийдэх, эзэмших” утга байгаа биз. Тийм нэг анкетан дээр Судар бичгийн хүрээлэнгийн захирал, их эрдэмтэн Онходын Жамьян “монгол бичиг халти мөлт гадарлана” гэж хариулсан гэдэг. Онходын Жамьян монгол бичгийг халти мөлт гадарлаж байхад зүгээр нэг уншчихдаг ард “монгол бичиг мэднэ” гэж хариулах зэдхил нь хүрэх үү. Энэ хоёр асуултыг уншигч танд нээлттэй үлдээе.
    4. There are two-police officers in Kuren, or Ourga, one lay and one chosen from the Lamas, who are present at the ceremonies – Хүрээ буюу Өргөөд хоёр төрлийн цагдаагийн ажилтан байна. Нэг нь хар, нөгөө нь лам нараас сонгогдсон, ёслол үйлд оролцдог цагдаа.
    Хар буюу төрийн цагдаа бол ойлгомжтой. Харин тэр аливаа баяр ёслолыг зохицуулж байдаг лам цагдаа гэдэг нь гэсгүйг хэлж буй нь дамжиггүй. Ер нь хэрвээ дэг журам сахиулагч хүнийг “цагдаа” гэж нэрлэж болно гэвэл гэсгүй бол яах аргагүй “цагдаа” мөн л дөө.
    Норвичийн хамба Жон Шийпшанксын Монгол, Сибириэр аялж бичсэн 175 хуудас номын ганц хуудасны ганц догол мөрийг сөхөн харахад ийм байна. Бадарчинг гуйлгачин, гэсгүйг цагдаа гэж цэвэр англи нүдээр харж дүгнэсэн гэнэн гэмээр ажиглалт байгаа ч тэр үеийн Монголын амьдрал, аймаг хошууны эмх цэгц, ард олны сэтгэл санаа, бичиг үсгийн боловсролын талаар сонирхолтой баримт үлдээсэнд нь талархууштай.
    “Монголчуудын олонх нь уншиж бичиж чадна”. Гагц энэ өгүүлбэрт л сэтгэл бүрэн ханав. 1867 он шүү дээ.
    Мягмарын САРУУЛ-ЭРДЭНЭ Вашингтон хот.

  • ФРАНЦ, МОНГОЛЫН ХАМТАРСАН АЖИЛЛАГААГАА ЗӨВШИЛЦӨВ.

    Францын уран бүтээлчид, МБНЭ-ийн хамт олонтой хамтран монгол бөөг сурталчилах ажлын хүрээнд хамтарсан арга хэмжээг зохион байгуулахаар хийх ажлаа зөвшилцөх 4 дэхь видео ярилцлагыг хийлээ.
    Уг ярилцлагад хамтарсан арга хэмжээнд оролцох бүрэлдэхүүн, хийгдэх үйл ажиллагаанд оролцох гишүүд санал бодлоо солилцлоо. Санал солилцох уулзалтад Бөөгийн зөвлөл, Залуучуудын зөвлөлийн удирдагч нар, гишүүд оролцож байгаа билээ.

  • ЦАСТ ХАЙРХАН БИДНИЙГ ИХ ӨВӨРМӨЦ УГТСАН, ТАХИЛГЫН ДАРАА ТАХИЛГА ХИЙСЭН ГАЗАРТ ШИНЭ НУУР ҮҮССЭН-28.

    Нутгийн зааг дээр Урианхайчууд биднийг угтаж, туульсаа хайлж, нутгийн өндөр настныд хүлээж авч, домын сумаа харваж угтсан.
    Буянт сумын соёлын төвд “Цаст хайрханы тахилгын түүхэн уламжлал” сэдвээр Эрдэм шинжилгээний хурал хийж, хүүхэд, хөгшчүүдэд хишиг тарааж, Цэцэрлэгт нь иж бүрэн тавилга хандивлав.
    Хүйтэн байсан учраас спорт зааланд хоноглож, өглөө эрт Цаст хайрханыг зорьсон.
    Цаст хайрхан биднийг их өвөрмөц угтаж авсан. Нарны ийм огцом цацрах туяаг энд анх харсан.
    Цэнгэл хайрханы тахилга хийсэн газарт шинээр нуур тогтсон байдаг.

    djmedia:412
  • ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛДИЙГ ЦЭНГҮҮЛЭХ ТАЙЛГЫН ЁСЛОЛД ОРОЛЦОВ

    Ёслол, хүндэтгэлийн ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар Агуйт уулын тахилгат овоонд хадаг өргөн, Бүх цэргийн Их хар сүлдийг Агуйт уулын оргилд тусгайлан зассан суудалд байрлуулснаар эхэлсэн юм.
    Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан тусгай журмын дагуу Төрийн хонжин удирдан гүйцэтгэлээ.
    Бүх цэргийн Их хар сүлдийн тайлга нь монгол цэргийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлдээ хүндэтгэн цэнгэл баяслыг нь хөгжөөж, түүнд цэрэг эрсийнхээ эрдэм чадал, ид хав, сүр хүчийг илтгэн харуулж буй ёслол хүндэтгэлийн ажиллагаа бөгөөд цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, цагаалах тайлгыг жилд нэг удаа хийдэг.
    Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших туг сүлдний зохилдлоготой Агуйт уул нь Баянзүрх хайрханы салбар уул бөгөөд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн онцлогтой газар юм.

  • ШЭЭСИЙГ ЯМАР ХҮМҮҮС УУХ ВЭ?

    Бэлхүүсээрээ бүдүүрсэн дунд насныханд барагтай хувцас таардаггүй бөгөөдөөрсдийгөө “Буяны тарга” гэж өхөөрддөг хүмүүс хэсэгхэн хугацаанд шээсээ уувал галбир төрх нь засраад гоолиг болж элдэв зовиур хэлэх нь багасаж эмийн санд очих нь цөөрөх болно.
    Дараа нь шээсээ уувал зохих хүмүүс бол чөргөр эцэнгэр охид. Тэдэнд байнга цус багадалт нүүрлээд сарын тэмдгийн үед ууц нуруу нь тасрах шахам ө.вдөж толгой эргэж, 4 мөч нь хөшиж хөлдөх шахам даарч, хөл нь жаахан л даарвал давсагны үрэвсэл (цистит) болж шээхэд хорсоод үйлээ үздэг.
    Шээсээ байнга уудаг болбол хоолны шингэц сайжирч тэжээлийн дутагдал арилаад тархины цус дутагдах нь үгүй болж өнөөх босож суухад нүд нь бүрэлзэн дайвалздаг үгүй болно. За тэгээд шээс бол бүхий л ө.вчинд сайн. Бага насны хүүхдийн дархлааг сайжруулдаг.
    Шээсийг ямар хүмүүс уух вэ?
    1. Бөөрний ө.вчтэй хүмүүс (Шээсийг уухад хүний биеэс ялгаруулах эрдэслэгийн хэмжээ эрс нэмэгддэг учраас бөөрний ачаалал багасдаг. Хаван буулгадаг.)
    2. Цөсний суваг нугаларсан
    3. Элэг томорсон
    4. Цөсөндөө том биш, элсэнцэр чулуутай хүмүүс
    5. Байнга хатиг гардаг хүмүүс
    6. Бага насны хүүхдэд ээж нар өлөнгөө өгвөл аливаа ө.вчин тусахгүй дархлаа сайжирна.
    7. Өтлөх хөгшрөх явц удааширна. (Өтлөхөд цус өтгөрдөг. Шээс цусыг шингэлдэг)
    8. Үс унах, хагтах, хуурайших, халцрах, үед шээсээр угааж шавших хэрэгтэй.
    8. Өтгөн хатдаг хүмүүс
    10. Үе мөч нь ө.вдөж хөшдөг, хуян шар ус нь хурсан хүмүүс
    11. Элдэв харшлаас болж хамар битүүрэх, арьс загатнах, нүд улайх, нус нулимс гоождог хүмүүс
    12. Ханиад хүрэх үед шээсээ ууж, хамраа угаа
    13. Гуурсан хоолойн багтраа, астимтай хүмүүс.
    “Шээсээр эмчлэх Монгол ухаан” номноос

  • “ТЭРЭЛЖ” МЭЛХИЙ ХАДНЫ ОЙРОЛЦОО БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ ХИЙЖ БАЙГААД ШАТАЖ НАС БАРСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЛАА

    Бөөгийн зан үйлийн тахилга үйлдэж байгаад шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 19-нд буюу өчигдөр 22.30 цагийн үед Налайх дүүргийн зургадугаар хороо, Тэрэлжийн мэлхий хадны орчимд бөө нар нийлж зан үйл хийхэд, нэг хүн галд шатаж нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүрэгт оршин суух 28 настай Э нь зан үйлийн галын тахилга үйлдэж байгаад шатаж нас баржээ.

    Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. Бөөгийн тахилгад нийт 20 гаруй иргэн оролцсон аж.

  • ТАРХАЙ БУТАРХАЙ БӨӨ НАР НЭГДЭЖ ГЭР, ГЭРТЭЭ БИ ГЭЖ СУУДАГ БӨӨ НАРЫГ НЭГТГЭЖ, ГЭГЭЭРҮҮЛЖ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ ЮМ.

    Дөнгөж л нэг хоёр дугаар ангийн балчирхан охин юугаа мэдэж тэгж хэлж байсан юм болдоо. /Инээмсэглэв/ Гэхдээ энэ Сугарын охин юм үзнэ гэж юу байхав гэдэг л байсан, нууж үздэг байлаа 1990-ээд оны үед нилээн задгай үзэж эхэлсэн дээ.
    -Удган бөө нар анх бөөгийн өвчин гэдэг зүйлээр өвдсөн гээд л ярьдаг. Энэ байдал Тань хэрхэн илэрч байсан бэ?
    -Их л халуурдаг байлаа. Тэрнээс унаж татдаг зүйл байсангүй ээ. Гудамжинд явж байсан хүний сайн сайхан зүйл нь мэдрэгдэж, ирээдүйд болох сайн болон муу зүйлийг мэдэрдэг.
    -Та анх ямар язгуураар босч удган болж байсан бэ?
    -Би халхаар боссон удган. Миний багш буриад, Дорнодын Дуламжав, Балбар гэж хүмүүс байдаг.
    -Та удган болоод 12 жилийг ардаа орхижээ. Энэ бол тийм ч бага хугацаа биш шүү дээ. Зовж, зүдэрсэн хүмүүс их л ирдэг байсан байхдаа? Бидэнд нэг жишээ хэлж болох уу?
    -За тийм зүйл зөндөө л байна. Хүн болгон л зүгээр, сайхан байхдаа юу гэж л лам, бөө нараар явахав дээ? Манай нутгийн нэг хүн хотод элэгний хорт хавдар гээд найдваргүй гэж байсан. Тэгээд би нутгаасаа тэр хүнийхээ голомт дээр очиж бөөлсөн. Тэгээд тэр хүн хөл дээрээ босоод ирсэн. Тэр үед их л сайхан санагдаж байсан. Энэ далдын, шидийн зүйлс гэж сонин шүү дээ. Одоо ч гайхахаа ч больсон доо. Одоо энэ хүн маань Налайхын Гордокд амьдарч байна. Ер нь хүнд байсан хүмүүс нь л сэтгэлд их тод байх юм даа.
    -Та 13 жил бөөлжээ. Өнөөдрийн байдлаар та хэдэн шавьтай байна, сүүлийн жилд олноороо гарч байгаа тэнгэрийн улаач нарыг юу гэж бодож явдаг вэ?
    – Арван хэдэн жил болоход би 1 зайран, 2 удган гээд 3 шавьтай л болсон байна даа. Энэ олон арван шавьтай байгаа хүмүүсийг их гайхдаг шүү. Тэр их хүний арыг дааж гэр бүлийг нь авч явна гэдэг бол хэцүү шүү дээ. Би их гайхах л юм. Шавь авна гэдэг тийм сайхан үйл биш болов уу? гэж боддог. Өнөөгийн нийгэмд би бөө мөн үү? уг байна уу? гэж асуух хүмүүс их ирж байна. Энэ бүхнээс үзэхэд бөө маань сүлжээ, бизнес чиглэл рүү орсон юмуу даа гэж хардаг. Намайг удган болж байх үед бүх юм их ховор, хувцас хуягаа ч яаж хийлгэхэв? Гээд л бүх юм үнэ цэнэтэй байсан. Гэтэл захаар байгаа бөөгийн хэрэглэл, худалдаалж байгаа лангуун нь хамгийн их ашиг орлоготой болчоод байна. Замбараагүй олон шавь босгоод нөгөө шавь нар нь яг адилхан дуудлага, яг адилхан хувцас хуягтай байна гэдэг бол болохгүй зүйл шүү дээ. Нэгэн бодлын энэ тэнгэрийн улаач болж байгаа хүмүүс их мэдлэг муу байна. Яг юу уруу яах гэж ороод байна вэ? гэдэг зүйлээ сайн мэдэхгүй бас нэг талдаа хохиогч болчоод байгаа тал байна. Нэг талд нь олон шавь босгож, нөгөө талд нь хувцас хэрэглэл хийдэг бизнесийн нүдээр хараад байгаа хэсэг бүлэг хүмүүсээс болж жинхэнэ мөнх хөх тэнгэрийн улаач нарын нэр хүнд унаж байгаад их сэтгэл өвддөг. Хүмүүс мэдээж зовж зүдрээд л бөө хүн дээр ирж байгаа гэтэл хүний зовлон дээр дөрөөлж тулган шаардалт хийж байна. Энэ бол буруу юмаа. Цаг хугацаа бүх зүйлийг харуулаад өгөх л байх л даа. Энэ бүхнийг зөв зам руу нь оруулж өгч, зөв залаасай гэж л хүсч байна даа.
    -Та МБНЭ-ийн тухай саналаа хуваалцана уу?
    -МБНЭвлэл гэж байгуулагдаад гурван жил болж байна. Энэ байгууллага байгуулагдсанаар тархай бутархай гэр гэртээ би гэж суудаг олон тэнгэрийн улаач нарыг нэгтэж, гэгээрүүлж байгаад нь их талархалтай ханддаг. МБНЭ-д орсоноороо хүн бүр өөрсдийгөө үнэлж дүгнэж байна. Өөрөөсөө чадал хүч ихтэйгээс нь суралцаж, өрөөлийн мэдэхгүй нэг ч болтугай зүйлийг хэлж өгч байгаа даа их баяртай байгаа шүү.
    -2014 Оны шилдэг удган болсонд нь дахин баяр хүргэе!
    -Баярлалаа. Энэ нэр хүндтэй цолыг би ганцаараа сайндаа аваагүй байх гэж бодож байна. Миний сайхан хамт олон, шүтэн бишрэгчидийнхээ туслалцаатай авсан шагнал гэж бодож байна. Цаашид хийх их ажлын төлөө олгосон гэж бодож байна. Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсэн ерөөж байна.
    -Баярлалаа. Таны их үйлд тань мөн сайн сайхан бүхнийг хүсье, зовж зүдэрч замаа олохгүй байгаа сүсэгтэн нарыг зөв замд нь залах үйлд нь амжилт хүсье!

    djmedia:410
  • ДАЛД ЕРТӨНЦИЙН ТУХАЙ

    Гэвч мундаг шинжлэх ухаанч vзлийн хурц хутгаар энэ бvх болсон болоогvй нь мэдэгдэхгvй гэгддэг тохиолдлуудыг хошин vзэгдэл дээр гардаг шиг “аан худлаа, худлаа” гэж vгvйсгэхийн өмнө арай өөр өнцгөөс авч vзэцгээе.

    Амь насанд ноцтой аюул учирсан vед ашиглах ёстой нөөц эрч хvч, чадвар гэж хvн болгонд байдаг гэдэг. Наад захын жишээ нь нохойноос айгаад гурвана метр өндөр хашаан дээгvvр давж байгаа эмээ. Эмээ жирийн vед гурван метр өндөр хашаа байтугай өндөрхөн босгон дээгvvр арай гэж давдаг байсан биз. Гэвч нохойд уруулах, тvvнээс vvдэн амь насанд нь учрах заналхийллийн өмнө дотоод ухамсар /дотор хvн ч гэсэн болно байх/ нь онц аюултай vед ашиглах нөөц эрч хvчийг дайчилснаар эмээ өөрөө ч мэдэлгvй тэр өндөр хашаан дээгvvр даваад гарчихсан хэрэг. Аминд тулсан богино хугацааны хvнд стресст орсон vедээ дийлдэггvй байсан хvндээ өргөж, давдаггvй байсан өндөр дээгvvр гарчихаад, дараа нь өөрөө ч итгэхгvй байх явдал хvн болгонд шахуу тохиолдож байсан биз. Хvнд заяагдсан ч тэр болон илрээд байдаггvй бас нэгэн чадвар буюу цаг хугацааг «сунгах» чадварын талаар энэ удаад өгvvлэх гэж байна.

    Юуны өмнө хvний харааны онцлогийн өгvvлэх хэрэгтэй байх. Хvний нvд орчин тойрноо дуран шиг тасралтгvй ширтээд байдаггvй харин хэсэг хэсгээр буюу зургийн аппараат шиг асар богино хугацаанд хэд хэдэн кадр дараад, тvvнийг нь тархин дахь хараа хариуцсан төвд тасралтгvй хөдөлгөөн болгон нийлvvлэн боловсруулж байдаг. Хvний нvд секунд 24 кадр гvйхийг тасралтгvй хөдөлгөөн гэж хардаг буюу нэг ёсондоо секундэд 24 кадр дардаг. Харин ялаа секундэд 260 кадрыг тасралтгvй хөдөлгөөн болгож хардаг. Тиймээс ялааны хувьд хvний хөдөлгөөн нь удаашруулсан кино шиг л харагдах нь. Энэ ямар хэрэгтэй юм бэ гэвэл….

    Зарим тохиолдолд цаг хугацаа ер бусын байдлаар сунаж, нэг агшин нь минут тvvнээс ч илvv удаан vргэлжилдэг. Ийм явдал маш хvчтэй айж цочрох, амь насан ноцтой аюул тохиолдох зэрэг хvнд стрессийн vед ажиглагдах бөгөөд хөндлөнгийн хvмvvст мэдрэгдэхгvй. Хvнд учирч болох хамгийн стресстэй нөхцөл байдал нь дайн, зэвсэгт мөргөлдөөн болохоор тэнд байсан хvмvvс цаг хугацаа резинэн мэт сунах vзэгдэлтэй хамгийн их таардаг.

    Дэлхийн хоёрдугаар дайны vед Ил-2 нэртэй дайрагч онгоцны нисгэгч байсан Колыбины тvvх vvний тод жишээ юм. Тэрээр гvvр устгах даалгавартайгаар нисчээ. Гэвч онгоц нь дайсны суманд оногдон унаж эхлэхэд даалгавраа биелvvлэхийн тулд шатаж байгаа онгоцоо гvvр рvv чиглvvлсэн байна. Гэхдээ гvvрийг мөргөхийн өмнөх агшинд онгоц нь хашлагыг нь далавчаараа шvргэж хөмрөхөд Колыбин онгоцноосоо унажээ. Яг тэр эгшинд тvvний хувьд цаг хугацаа зогсож, секундын хэд хэд хуваасны дайтай vргэлжлэх ахар богино хугацаанд тэрээр гvvр хэрхэн дэлбэрч, германчууд яаж гvйлдэж байгааг нэг бvрчлэн нарийн харсан төдийгvй, заримынх нь нvvрний хувирал, хурууны хөдөлгөөнийг нь ч сайн харж чаджээ. Дашрамд дурдахад Колыбин нь дайны vед онгоцоороо газар дээрх объектийг таран /халз мөргөх/ хийгээд амьд vлдсэн цорын ганц нисгэгч юм.

    Явган цэрэг байсан Филатов гэгч нь хэдхэн алхмын зайд унасан их бууны сум дэлбэрэхдээ хэрхэн эхлээд аажмаар цууран задарч, хэлтэрхийнvvд нь удаашруулсан кинон дээрх шиг аажмаар тал тал тийш бут vсэрч байгааг «хэдэн минутын» турш ажиглаж байсан тухайгаа дурссан байдаг. Yнэн хэрэг дээрээ газар унасан их бууны сум хэлтэрхий болон дэлбэрэх нь секундыг зуу хуваасын хэдтэй тэмцэх ахар богино хугацаанд болж өнгөрдөг болохоор «хэдэн минутын турш» гэсэн нь өөрийнх нь хувийн мэдрэмж юм.

    1984 онд Афганистанд байлдаж байсан орос цэргийн яриа «…гэв гэнэт тавхан метрийн зайнаас эгц өөдөөс шvрших гар пулеметын гол төмөр надад том, бvр санаанд оромгvй том харагдах шиг болоод цаг зогсчихсон. Эргэн тойронд чив чимээгvй болж бууны гол төмрөөс сум хэрхэн гарч намайг чиглэн ирж явааг олж хараад, сандралгvй хажуу тийш бага зэрэг холдоход сум миний зvvн талаар гараад өнгөрсөн. Дараагийн агшинд хэн нэгэн нь товчлуур дарсан мэт бvх зvйл хэвийн хэмнэлдээ эргэн орж, дуу чимээ ч сонсогдож эхэлсэн». 1986 онд Афганд дайтаж явсан байлдагчийн яриа «душман эр миний толгой руу буудсан юм. Би буудах чимээг сонсоогvй ч гэлээ гол төмрөөс нь дарьны хий хэрхэн аажмаар тvрэн гарч, задардаг сум миний хажуугаар шунгинан гарч, чулууг буталж байхыг харсан».

    1992 онд нисэхийн шоуны vеэр Оросын МиГ-29 сөнөөгч онгоц vзvvлэх нислэг хийж байгаад унаж, дэлбэрснийг зарим нь санаж байж магадгvй. Тэгэхэд онгоц эхлээд элгээрээ газар шvргээд ойгоод ахин хэдэн метрийн цаана унадаг бөгөөд тэгэж унахаас хэдхэн агшины өмнө нисгэгч нь катапульт /ослын vед нисгэгчийн дарьны тийрэх хvчээр онгоцноос гаргаж шиддэг аврах төхөөрөмж/ ашиглан эсэн мэнд газардаж байгаа нь харагддаг. Харин ослын дараа тусгай комисс ирж дvн шинжилгээ хийгээд маш их гайхсан гэдэг. Учир нь сөнөхийн өмнөх тэрхэн агшинд нисгэгчийн хийсэн бvх vйлдлийг энгийн vед давтахад хамгийн багадаа минут гаруй хугацаа орж байсан бөгөөд амьд vлдсэн нисгэгч нь тэр хэдхэн агшинд хийсэн өөрийнхөө vйлдэл бvрийг нарийн тайбарлаж ярих гэж бvтэн цаг зарцуулж байжээ. Тэгтэл нисгэгч нь секундын хэд хуваасны дотор хийчихсэн гэдгийг хувь хvн өөрөө төдийгvй нислэгийн vед нисгэгчийн хийсэн, ярьсан бvхнийг тэмтэглэн авдаг хар хайрцаг нь батлаад байдаг. Энэ нь аюул тохиолдсон vед хувь хvний цаг хугацааны мэдрэмж асар нарийсдаг гэдгийг харуулж байгаа хэрэг.

    «Yхлийн дараахь амьдрал» нэртэй номоороо сая сая уншигчдын танил болсон Раймонд Моуди ч гэсэн vvнтэй төстэй олон жишээг өгvvлсэн байдаг. Ачааны машин барьж яваад осолд орсон жолооч “Би гэв гэнэт аймшигтай муухай чахрах чимээ гарахыг сонсоод буруу талын дугуй буудчихлаа гэдгийг мэдсэн… Тэгээд би юу болж байгааг ойлгоод маш их айсан. …машин бөрөөрөө эргэж гvvр рvv хар эрчээрээ гулсах тэр хэдэн хоромд би амьдралдаа болж өнгөрсөн бvхнийг эргэж хардаг юм байна. Миний өмнө кино шиг л өнгөрсөн. Дараа нь кино гарахаа байж, би машинаа ширтээд зогсож байсан. Машин маань юу ч vгvй болсон, харин би яагаа ч vгvй. Гvvр мөргөхийн өмнө нь би салхиныхаа шилний онгорхой зайгаар кабинаас гараад vсэрчихсэн юм. Одоо ч гэсэн би тэр vед харсан бvхнээ эргээд санаж чадна. Гэвч ингэж санахад доод тал нь 15 минут болно. Харин тэр vед бол секундээс бага хугацаанд болоод л дууссан” гэж дурссан байдаг.

    Мөн хvний цаг хугацааны мэдрэмжийг нарийсгадаг тусгай бэлдмэлvvдийг том гvрнvvдийн тусгай албад хийчихсэн, төрийн тэргvvний хамгаалалт, тусгай ажиллагаа зэрэгт өргөн ашигладаг тухай зарим эх сурвалжууд дурддаг.

    Хvмvvс өөрт заяагдсан асар их боломжийн өчvvхэн хэсгийг нээсэн, цаашид нээж, олж мэдэх, сайн сайхны төлөө ашиглах нууцлаг зvйл асар их байгаагийн нэг жишээ нь энэ. Эртний мэргэд хvний энэ бvх нууцлаг чадварыг сайн мэддэг байсан бөгөөд нээж, илрvvлэх тусгай аргачлал олныг сэдсэн байдгаас дорно дахины олон тооноы тулааны урлаг, йог, буддын бясалгал гээд олныг нь бид өнөөдөр ч гэсэн мэдэж, ашиглаж байгаа. Гэхдээ тэдгээр нь гол төлөв маш нууцлагдсан байдгаас гадна хувь хvнээс бие, ёс суртахуун, оюун ухаанаа асар их дайчилж, уйгагvй зvтгэхийг шаарддаг болохоор эзэмшсэн нь хуруу дарам цөөн гэдэг.

    Далд ертөнц
    Далд ертөнц 
    Ихэнх хvмvvс тархиныхаа дөнгөж 10 хvрэхтэй vгvйтэй хувийг ашигладаг гэсэн тооцоо бий. Магадгvй vvнээс болж хvмvvс байгалиас заяагдсан олон авьяас, чадвараа ашиглах нь бvv хэл байдаг гэдгийг нь ч мэдэлгvй явцгаадаг биз.

    Харин аваар, осол, vхэл гэх мэтийн асар хvчтэй стрессийн vеэр болон дараа нь зарим хvн өөрийгөө vнэхээр хосгvй авьяастай гэдгийг олж мэддэг. Раймонд Моуди зэрэг vхэл, тvvнийг дагалдагч vзэгдлvvдийн талаарх судалгааны ажилд энэ талаар олон жишээ байдаг. Нохойноос айсандаа гурван метр өндөр хашаан дээгvvр харайгаад гарчихсан эмээ, өндөр хvчдэлд цохиулсныхаа дараа хvмvvсийн өвчнийг хараад оношилдог болсон эмэгтэй гээд зарим нь улиг болсон, зарим нь итгэхэд бэрх олон тохиолдлын талаар байсхийгээд л сонсогддог. Гэвч мундаг шинжлэх ухаанч vзлийн хурц хутгаар энэ бvх болсон болоогvй нь мэдэгдэхгvй гэгддэг тохиолдлуудыг хошин vзэгдэл дээр гардаг шиг “аан худлаа, худлаа” гэж vгvйсгэхийн өмнө арай өөр өнцгөөс авч vзэцгээе.

    Амь насанд ноцтой аюул учирсан vед ашиглах ёстой нөөц эрч хvч, чадвар гэж хvн болгонд байдаг гэдэг. Наад захын жишээ нь нохойноос айгаад гурвана метр өндөр хашаан дээгvvр давж байгаа эмээ. Эмээ жирийн vед гурван метр өндөр хашаа байтугай өндөрхөн босгон дээгvvр арай гэж давдаг байсан биз. Гэвч нохойд уруулах, тvvнээс vvдэн амь насанд нь учрах заналхийллийн өмнө дотоод ухамсар /дотор хvн ч гэсэн болно байх/ нь онц аюултай vед ашиглах нөөц эрч хvчийг дайчилснаар эмээ өөрөө ч мэдэлгvй тэр өндөр хашаан дээгvvр даваад гарчихсан хэрэг. Аминд тулсан богино хугацааны хvнд стресст орсон vедээ дийлдэггvй байсан хvндээ өргөж, давдаггvй байсан өндөр дээгvvр гарчихаад, дараа нь өөрөө ч итгэхгvй байх явдал хvн болгонд шахуу тохиолдож байсан биз. Хvнд заяагдсан ч тэр болон илрээд байдаггvй бас нэгэн чадвар буюу цаг хугацааг «сунгах» чадварын талаар энэ удаад өгvvлэх гэж байна.

    Юуны өмнө хvний харааны онцлогийн өгvvлэх хэрэгтэй байх. Хvний нvд орчин тойрноо дуран шиг тасралтгvй ширтээд байдаггvй харин хэсэг хэсгээр буюу зургийн аппараат шиг асар богино хугацаанд хэд хэдэн кадр дараад, тvvнийг нь тархин дахь хараа хариуцсан төвд тасралтгvй хөдөлгөөн болгон нийлvvлэн боловсруулж байдаг. Хvний нvд секунд 24 кадр гvйхийг тасралтгvй хөдөлгөөн гэж хардаг буюу нэг ёсондоо секундэд 24 кадр дардаг. Харин ялаа секундэд 260 кадрыг тасралтгvй хөдөлгөөн болгож хардаг. Тиймээс ялааны хувьд хvний хөдөлгөөн нь удаашруулсан кино шиг л харагдах нь. Энэ ямар хэрэгтэй юм бэ гэвэл….

    Зарим тохиолдолд цаг хугацаа ер бусын байдлаар сунаж, нэг агшин нь минут тvvнээс ч илvv удаан vргэлжилдэг. Ийм явдал маш хvчтэй айж цочрох, амь насан ноцтой аюул тохиолдох зэрэг хvнд стрессийн vед ажиглагдах бөгөөд хөндлөнгийн хvмvvст мэдрэгдэхгvй. Хvнд учирч болох хамгийн стресстэй нөхцөл байдал нь дайн, зэвсэгт мөргөлдөөн болохоор тэнд байсан хvмvvс цаг хугацаа резинэн мэт сунах vзэгдэлтэй хамгийн их таардаг.

    Дэлхийн хоёрдугаар дайны vед Ил-2 нэртэй дайрагч онгоцны нисгэгч байсан Колыбины тvvх vvний тод жишээ юм. Тэрээр гvvр устгах даалгавартайгаар нисчээ. Гэвч онгоц нь дайсны суманд оногдон унаж эхлэхэд даалгавраа биелvvлэхийн тулд шатаж байгаа онгоцоо гvvр рvv чиглvvлсэн байна. Гэхдээ гvvрийг мөргөхийн өмнөх агшинд онгоц нь хашлагыг нь далавчаараа шvргэж хөмрөхөд Колыбин онгоцноосоо унажээ. Яг тэр эгшинд тvvний хувьд цаг хугацаа зогсож, секундын хэд хэд хуваасны дайтай vргэлжлэх ахар богино хугацаанд тэрээр гvvр хэрхэн дэлбэрч, германчууд яаж гvйлдэж байгааг нэг бvрчлэн нарийн харсан төдийгvй, заримынх нь нvvрний хувирал, хурууны хөдөлгөөнийг нь ч сайн харж чаджээ. Дашрамд дурдахад Колыбин нь дайны vед онгоцоороо газар дээрх объектийг таран /халз мөргөх/ хийгээд амьд vлдсэн цорын ганц нисгэгч юм.

    Явган цэрэг байсан Филатов гэгч нь хэдхэн алхмын зайд унасан их бууны сум дэлбэрэхдээ хэрхэн эхлээд аажмаар цууран задарч, хэлтэрхийнvvд нь удаашруулсан кинон дээрх шиг аажмаар тал тал тийш бут vсэрч байгааг «хэдэн минутын» турш ажиглаж байсан тухайгаа дурссан байдаг. Yнэн хэрэг дээрээ газар унасан их бууны сум хэлтэрхий болон дэлбэрэх нь секундыг зуу хуваасын хэдтэй тэмцэх ахар богино хугацаанд болж өнгөрдөг болохоор «хэдэн минутын турш» гэсэн нь өөрийнх нь хувийн мэдрэмж юм.

    1984 онд Афганистанд байлдаж байсан орос цэргийн яриа «…гэв гэнэт тавхан метрийн зайнаас эгц өөдөөс шvрших гар пулеметын гол төмөр надад том, бvр санаанд оромгvй том харагдах шиг болоод цаг зогсчихсон. Эргэн тойронд чив чимээгvй болж бууны гол төмрөөс сум хэрхэн гарч намайг чиглэн ирж явааг олж хараад, сандралгvй хажуу тийш бага зэрэг холдоход сум миний зvvн талаар гараад өнгөрсөн. Дараагийн агшинд хэн нэгэн нь товчлуур дарсан мэт бvх зvйл хэвийн хэмнэлдээ эргэн орж, дуу чимээ ч сонсогдож эхэлсэн». 1986 онд Афганд дайтаж явсан байлдагчийн яриа «душман эр миний толгой руу буудсан юм. Би буудах чимээг сонсоогvй ч гэлээ гол төмрөөс нь дарьны хий хэрхэн аажмаар тvрэн гарч, задардаг сум миний хажуугаар шунгинан гарч, чулууг буталж байхыг харсан».

    1992 онд нисэхийн шоуны vеэр Оросын МиГ-29 сөнөөгч онгоц vзvvлэх нислэг хийж байгаад унаж, дэлбэрснийг зарим нь санаж байж магадгvй. Тэгэхэд онгоц эхлээд элгээрээ газар шvргээд ойгоод ахин хэдэн метрийн цаана унадаг бөгөөд тэгэж унахаас хэдхэн агшины өмнө нисгэгч нь катапульт /ослын vед нисгэгчийн дарьны тийрэх хvчээр онгоцноос гаргаж шиддэг аврах төхөөрөмж/ ашиглан эсэн мэнд газардаж байгаа нь харагддаг. Харин ослын дараа тусгай комисс ирж дvн шинжилгээ хийгээд маш их гайхсан гэдэг. Учир нь сөнөхийн өмнөх тэрхэн агшинд нисгэгчийн хийсэн бvх vйлдлийг энгийн vед давтахад хамгийн багадаа минут гаруй хугацаа орж байсан бөгөөд амьд vлдсэн нисгэгч нь тэр хэдхэн агшинд хийсэн өөрийнхөө vйлдэл бvрийг нарийн тайбарлаж ярих гэж бvтэн цаг зарцуулж байжээ. Тэгтэл нисгэгч нь секундын хэд хуваасны дотор хийчихсэн гэдгийг хувь хvн өөрөө төдийгvй нислэгийн vед нисгэгчийн хийсэн, ярьсан бvхнийг тэмтэглэн авдаг хар хайрцаг нь батлаад байдаг. Энэ нь аюул тохиолдсон vед хувь хvний цаг хугацааны мэдрэмж асар нарийсдаг гэдгийг харуулж байгаа хэрэг.

    «Yхлийн дараахь амьдрал» нэртэй номоороо сая сая уншигчдын танил болсон Раймонд Моуди ч гэсэн vvнтэй төстэй олон жишээг өгvvлсэн байдаг. Ачааны машин барьж яваад осолд орсон жолооч “Би гэв гэнэт аймшигтай муухай чахрах чимээ гарахыг сонсоод буруу талын дугуй буудчихлаа гэдгийг мэдсэн… Тэгээд би юу болж байгааг ойлгоод маш их айсан. …машин бөрөөрөө эргэж гvvр рvv хар эрчээрээ гулсах тэр хэдэн хоромд би амьдралдаа болж өнгөрсөн бvхнийг эргэж хардаг юм байна. Миний өмнө кино шиг л өнгөрсөн. Дараа нь кино гарахаа байж, би машинаа ширтээд зогсож байсан. Машин маань юу ч vгvй болсон, харин би яагаа ч vгvй. Гvvр мөргөхийн өмнө нь би салхиныхаа шилний онгорхой зайгаар кабинаас гараад vсэрчихсэн юм. Одоо ч гэсэн би тэр vед харсан бvхнээ эргээд санаж чадна. Гэвч ингэж санахад доод тал нь 15 минут болно. Харин тэр vед бол секундээс бага хугацаанд болоод л дууссан” гэж дурссан байдаг.

    Мөн хvний цаг хугацааны мэдрэмжийг нарийсгадаг тусгай бэлдмэлvvдийг том гvрнvvдийн тусгай албад хийчихсэн, төрийн тэргvvний хамгаалалт, тусгай ажиллагаа зэрэгт өргөн ашигладаг тухай зарим эх сурвалжууд дурддаг.

    Хvмvvс өөрт заяагдсан асар их боломжийн өчvvхэн хэсгийг нээсэн, цаашид нээж, олж мэдэх, сайн сайхны төлөө ашиглах нууцлаг зvйл асар их байгаагийн нэг жишээ нь энэ. Эртний мэргэд хvний энэ бvх нууцлаг чадварыг сайн мэддэг байсан бөгөөд нээж, илрvvлэх тусгай аргачлал олныг сэдсэн байдгаас дорно дахины олон тооноы тулааны урлаг, йог, буддын бясалгал гээд олныг нь бид өнөөдөр ч гэсэн мэдэж, ашиглаж байгаа. Гэхдээ тэдгээр нь гол төлөв маш нууцлагдсан байдгаас гадна хувь хvнээс бие, ёс суртахуун, оюун ухаанаа асар их дайчилж, уйгагvй зvтгэхийг шаарддаг болохоор эзэмшсэн нь хуруу дарам цөөн гэдэг.

  • ХӨХ МОНГОЛЫН НУУЦ БА СОЁМБЫН ТАЙЛБАР

    “Соёмбо”-ыг тайлбарлаж ирсэн бүх тэр цаг хугацаанд Монгол улс нь гадаад улсын эрхшээл, эсхүл хараа хяналтанд байв. Манжийн эрхшээлд байх үеийн “Соёмбо”-ын талаарх мэргэдийн тайлбарыг дүгнэн эрдэмтэн Б.Ринчен “…Энэхүү Соёнбыг лам нар шашны талаар тайлбарлах гэж оролдсоны шалтгаан нь монголын ард түмний эртнээс янагш эрх чөлөөний төлөө тэмцэхдээ маш эрхэм болгосоор ирсэн эрх чөлөөний тэмдгийг Манжширийн хувилгаан гэж мандуулж байсан Манжийн хаанд харшгүй болохын санаагаар таван махбодийн өнгөөр ялган тэмдэглэж өөрийн ашиг тусын үүднээс тайлбарласан…” гэсэн ба магадгүй үүний цаана бидний мэдэх түүний тайлбар ч улаан Оросын хараа хяналт дор бичигдсэн шүү гэдгийг сануулж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Х.Нямбуу нар улаан үзэл санаанд “Соёмбо”-ыг харшгүй болохын санаагаар тайлбараа гүйцэд хийгээгүй гэвэл буруудахгүй болов уу. Иймээс тайлбарыг дахин судлан үзэх зүй ёсны шаардлага урган гарч ирсэн билээ. 
    Судлаачдын “Соёмбо” нь Монголын шинэ бичиг үсэг, хожмын явцад төр шашны бэлэгдэл, Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсноор эрхэмлэн дээдлэгдэх болсон гэдгийг түүхийн хуудаснаас сөхөн үзвэл “Соёмбо үсэг”-ийг анхлан Өндөр гэгээн бага залуу (1650) арван зургаан насандаа Баруун зуугийн газар хэдэн хоног гүн нарийн бясалгал бүтээл хийж байгаад гадагш гарах үедээ дээш харахад огторгуйд гэнэт ланз үсэг лүгээ хувь сацуу нэгэн алтан өнгөөр урган шарлаж харагдсанд энэ явдлыг багш Банчин эрдэнэдээ айлтгасанд “… энэ нь таны тухайд номын үсэг чандмань мэт мөний тул үүнийг та бээр дэлгэрүүлэн үйлдэх хэрэгтэй” хэмээн зарлиг соёрхон таалснаас хойш гэгээнтэн 36 жил боловсруулан болгоож 1686 онд Соёмбо зоёди буюу өөрөө үүдсэн үзэгдэл үсгээ төгс төгөлдөржүүлэн зохиосон гэж үздэг ажээ.
    Гэтэл нэрт эрдэмтэн Б.Ринчений бүрэн тайлбарт “…Монголын чин зоригт, эх оронч баатар эр Цогт тайж 1634 онд (Өндөр гэгээн Занабазар хорвоод мэндлэхээс нэг жилийн өмнө) орчим дөрвөн түмэн цэрэг дагуулж шарын шашны толгой лам нарыг байлдаар явахдаа Соёнба тэмдэгтэй тугийг хэрэглэж явсан гэж эдүгээ Амдова хөх нуурын нутагт буй түүний цэргийн үр угсаа, мөн Өөлдийн Гүн хааны цэргийн үр угсааны хүмүүс хэлэлцдэгийг тэр зүг явсан олон жуулчин сонсон тэмдэглэсэн зүйл буй” хэмээн бичиж үлдээсэн байна. Мөн “…Өндөр гэгээн Занабазар энэхүү Соёнба үсгийг зохиосон гэж хэлэлцдэг домог үгийг тайлбарлаваас: Манж нар Өндөр гэгээний үеэс Монголыг эрхэндээ оруулж, улс төрийн аливаа хэрэгт манж хэл бичгийг албаараа хэрэгжүүлэх болгосон, үүнд Өндөр гэгээн битүүгээр эсэргүүцэхдээ эртний үеэс уламжилж ирсэн барга (барга тэмдэг) буюу Монгол улс мандтугай хэмээн ном судрын эхэнд тавьдаг байсан тэмдгээс сэдэв авч Соёнба тэмдгийг мөн баргаа болгоод түүний байдалд тохируулан үсэг зохиосноо Соёнбо үсэг гэж нэрлээд тамга тэмдэг, ерөөлтэй, билэгтэй ном зохиолыг энэ үсгээр бичүүлж байсан …” гэснийг үзвэл Өндөр гэгээн Занабазар төрөхөөс өмнө “Соёмбо” бүхий дүрс оршин байсныг гэрчилж байна. 
    Тэгэхээр “Соёмбо” гэж чухам юу вэ. Зарим судлаачдын үздгээр Шамбалын орны түлхүүр, Дүйнхор бурханы зүрхэн тарни, хүний биеийн цогц хэмжигдэхүүн, бэлэгдэл үү? Байж болох л зүйл, үгүйсгэхгүй. Судлаачид нэг тал дээр адилхан сэтгэдэг ба тэр нь “Соёмбо”-ыг тэмдэгчлэн тайлбарлах буюу түүнд орсон хэмжих ухааны дүрс нэг бүрийг утгачлан тайлбарлах замаар судлаач өөрийн бодол санаанд нийцсэн нэгдмэл утга гарган ирж улмаар бэлэгдлийн чанартай болгосон нийтлэг тал харагддаг юм. Энэ мэт “Соёмбо”-ыг тэмдэгчлэн тайлбарлах нь нэг талаас хэвшмэл буруу мэт санагдсан билээ. Хүн заримдаа аливаа нэг дүрсийг олон дүрсэнд задалж хардаг, эсхүл эсрэгээрээ олон дүрсийг нэг дүрсэнд олж хардаг авъяастай болохыг анзаарч санаа аван “Соёмбо”-ыг олон дүрст тэмдэгт бус, нэг дүрсэнд олж харсан билээ. 
    Үүний дараа маш гайхамшигтай дүрс тодорсон ба дарааллын дагуу холбон зурж үзвээс та бүхэн ч миний үзснийг үзэх болно гэдэгт найдаж байна. 1-рт. Соёмбо тэмдгийн гал дүрсийн чанх доод талаас наран дүрсний төв цэг хүртэл шулуун татна; 2-рт. Саран дүрсны хоёр үзүүрийг наран дүрсний тойрогт дээш уусгаж нийлүүлнэ; 3-рт. Саран дүрсний хоёр үзүүрээс доош хоёр талын босоо дөрвөлжин дүрсний гадна, дотор өнцөг хүртэл хагас дугариг зурна; 4-рт. Саран дүрснээс гурвалжин дүрсний хажуу хоёр өнцгийн харалдаа доош шулуун татаж, дээд доод хөндлөн дөрвөлжин дүрсний хоёр тал, арга билгийн дүрсний хоёр тал, доод гурвалжин дүрсний хоёр өнцөг хүргэнэ; 5-рт. Дээд, доод хөндлөн дөрвөлжин дүрсний дээд доод хөндлөн шулууныг хоёр талын босоо дөрвөлжин дүрсний гадна тал хүртэл тэгш шулуун татаж дуусгана. 
    Гайхамшиг, таны өмнө бидний өвөг дээдэс тэгэж их нуугаад байсан зүйл буюу Их эзэн богд Чингис хаан, Монгол түмний минь их шүтээн цагаан сүлдний дүрс тодрох буюу гал дүрс нь Цагаан тугны дээрх гал, наран дүрс нь Цагаан тугны дээд толь, саран дүрс нь Цагаан тугны дээд толины гадна хүрээ, дээд доод гурвалжин дүрс нь Цагаан тугны хэлний эхлэл ба төгсгөл, дээд доод хөндлөн дөрвөлжин нь бүслүүрийн (эсхүл бүсний) дээд доод хүрээ, голын арга билгийн дүрс нь товч, хоёр хажуугийн босоо дөрвөлжин дүрс нь манжлага буюу унжлага болно.
    Их эзэн богд Чингис хааны сүлд шүтээн Мөнх хөх тэнгэрийн сүр хүчийг бэлэгдсэн цагаан сүлдээ Цогт тайж Монгол зургийн энгийн аргаар дүрслэн зурж тугандаа тахиж, хэрэглэн явсныг Өндөр гэгээн Занабазар анхааран авч бурханы шашны урлахуйн ухааны уламжлалт тэг, дэг ёсыг баримтлан “Соёмбо” хэмээх тэмдгийг утгачлан бүтээж, мутрын тэмдэг, номын барга болгоод Хөх Монголын шүтээнийг бусдын нүднээс чандлан нууж илээр шүтэхийн тул түүний дүрс байдалд тохируулан үсэг зохиосноо “Соёмбо үсэг” хэмээн нэрийдсэн гэвэл Монголын түүх сонирхолтой болох мэт. 
    Тайлбартаа дэм өгч тодотгон “Жавзан Дарнатын хувилгаан лам Өндөр гэгээн Занабазар цаг төрийн хэцүү байдалд Монгол улс Манжид дагаар орохыг зөгнөн болгоож (судлаач миний таамаг төдий), алтан ургийн язгууртны хувьд Хөх Монгол хожмоо тусгаар тогтнохыг ерөөж, Тулуй хан хөвгүүний задаар Их эзэн богд Чингис хааны сүлд шүтээн Мөнх хөх тэнгэрийн сүр хүчийг “Соёмбо зоёди” хэмээх бэлэг тэмдэгт увидаслан шингээж, шинэ үсгээр далдлан чандлан нууцалж илээр шүтэхийн тухайд Хөх Монголын амин сүнс айл гэрийн хойморт ариун бүхний дээд судар номын хуудаснаа оршион үлдээсний ач буянаар хожмоо Монгол улс тусгаар тогтнолоо олж улс гэрээ мандан бадруулж туурга тусгаар улсаа байгуулаад төрийнхөө далбаанд шүтээнээ залсныг улаан үзэлтэн дургүйцэн авч хаях, эсэх хүндхэн хувь заяатайгаа Монгол тулахад эрдэмтэн мэргэд минь ухаан сүвэгчлэн нууцыг үл задруулж, өөр тайлбар сэлтийг олонтаа гарган, Монгол төрийн сүлд шүтээнээ Монголынхоо хөх тэнгэрт хэвээр хадгалан авч, үлдэж чадсан түүхэн гавъяа байгуулсан” тэднийхээ суу билгийг тэнгэрт тултал магтаж, ариун гэгээн үйлсийнх нь өмнө сөгдөн мөргөх нь зүйтэй санагдана.
    Эцэст нь хэлэхэд хэрэв “Соёмбо нь Есөн хөлт цагаан тугийн дүрс мөн” хэмээн зөвшөөрвөл дэлхийн түүхэнд улс орныхоо сүлд шүтээнээр бичиг үсэг зохиосон улс үндэстэн Монголоос өөр олдохгүй хэмээн баттай хэлэх байна.
    2014-12-06 14:18:17