Тэд нар уй гашууд автсан Хүлэгү ханд хандан Наср ад-Дин Туси нь маш сайн хүн тул эхтэй нь хамт оршуулах нь зүйтэй хэмээн ятгасанд Хүлэгү хан ч зөвшөөрөв. Наср ад-Дин Туси үүнийг олж сонсонгуутаа дайснуудынхаа ов мэхийг гадарлажээ. Ингээд тэрээр Хүлэгү ханд бараалхан “Өчүүхэн боол би тантай хамт оршуулагдахыг л хүснэм. Иймд таны эхтэй хамт оршуулагдах хүнийг би олъё” хэмээсэнд тэрээр зөвшөөрч зарлигийн бичиг үйлдэн гарт нь өгчээ. Наср ад-Дин Туси тэндээс гарангуутаа зарлигийн бичгийг аван дайснуудынхаа нэгийг барин авч Хүлэгү ханы эхтэй хамт оршуулсан” гэдэг. Энэхүү домог нь Ил хаант улсын үед хойлголох зан үйл оршиж байсны ул мөр юм. Харин уг бунхныг Монголын зарим түүх, хууч сонирхогч, аялагчид Сорхогтани хатны бунхан мэтээр эндүүрч бичин олон түмнийг төөрөгдүүлэх явдал сүүлийн үед газар авсан тул бяцхан залруулгыг доктор Д. Анхбаяр хийсэн юм.
Түүхийн сурвалж бичигт Сорхогтани хатны булшны тухай мэдээ тодорхой тэмдэглэгдсэн байдаг. “Судрын чуулган”-д: Аригбуха нас барахад Сэлэнгэ мөрөнд ойр байх Бор өндөр хэмээх Чингис ханы Их хоригт хүргэв. Хубилай хаанаас бусад бүх хан хөвүүдийг тэнд оршуулсан билээ хэмээжээ.
Үүнээс гадна Марагад буй уг бунхны хананд Куран судрын бадгууд сийлэгдcэн байхыг үзвээс энэ нь мусульман хүнд зориулсан нь тодорхой байдаг. Үүнийг зарим судлаачид гярхай ажиглан “Хүлэгү ханы эх Сорхогтани Бэхи хатан нь загалмайтны шашинтай нэгэн байсан тул мусульман маягаар оршуулагдсан байх боломжгүй. Хүлэгү хан өөрөө буддын шашинг шүтдэг байсан билээ. Тэгвэл буддын шашинт хүн загалмайтны шүтлэгт эхийнхээ бунханд Куран судрын үг сийлүүлсэн байж хэрхэвч таарахгүй” хэмээн дүгнэсэн ч үзэгдэнэ. Иймд уг бунхан нь Марага хотын хамгийн үзэсгэлэнт байгууламж болохын хувьд Хүлэгү хан энд нийслэллэн суухдаа эхийн гэгээн дурсгалыг хүндэтгэн ийн нэрлэсэн гэж үзүүштэй гэсэн амуй.
Author: admin_shaman
-
СОРХАГТАНИ ХАТНЫ ИРАН ДАХЬ
-
МАНДУХАЙ СЭЦЭН ХАТНЫ ДОМОГ
Баянмөнх болох жонон хутагт Дэрстэй гэдэг газар Шихир тайхуугаас Даян хааныг хөвгүүлэв. Даян хааныг Балгагчны Багай нэрт хүнд өгөв. Түүний хойно Ойрдын Исман тайж довтолж Шихир тайхууг аваад мөн Исман тайж асрав. Жонон Борбугийн газар Булудай хоёулаа зугатааж явтал Еншөөвийн захын улсад хүрч, жонон хээр байж Булудайг үг ав гэж илгээв. Булудайн эгч нь золгож дүүгээ барьж эс тавив.
Жонон ундаасч хүлцэн ядаад айлд бууж айраг уухад нэгэн баяд охин жононгийн унасан цагаан шаргал морь, өмссөн хэрмэн дотортой магнаг дээл. алтан бүс тэр бүгдийг ажиглан суув. Жононг мордож явсны хойно тэр охин усны дэргэд олон хүн байхыг үзээд очиж хэлэв. Тийм атаатай нэг хүн үзэв гэв. Еншөөвийн таван отгийн Хэрэй Цагаан хоёр. Төмөр, Мөнх, хар Бадай эд бүгдээр гүйцэж жононгоос «Чи юун хүн бэ» гэж асуув. Жуулчин гэв. Алтан бүсээ ац гэв. Эс өгөв. Еншөөвийн хэдэн хүн Баянмөнх болох жононг цулбуурдаж бариад хороож барс жил тэнгэр болов. Еншөөвийн нэг гэм нь тэр гэх.
Даян хааныг муухан тэжээхийн дор Тангуудын төлөгчийн долоон хөвгүүн Төмөрхадаг ирж Багайд өгүүлрүүн: Энэ хөвгүүнийг сайн хүнд өг. Эсвэл надад өг гэж гуйхад эс өгөв. Түүний хойно Төмөрхадаг ах дүу долуулаа сайн улаан морио унаж ирээд булааж авч ирэв. Өчүүхнээсээ эцэг эхээсээ хагацсанаар Даян хаан бэтэг өвчтэй болсон ажээ. Тэр өвчнийг Төмөрхадагийн эм Сайхан хэмээх нь есөн түм цагаан тэмээний сүүгээр тэжээж гурван мөнгөн аяга цоортол илэн эмнэв. Тэр эмнэлэгт замаг мэт долоон хэсэг өвчин унаж сайн болов. Даян хааны нэг зовсон нь тэр болов. Түүний хойно Даян хааныг тангуудын Төмөрхадаг аваачиж Мандухай цэцэн хатны гарт хүргэв. Мандухай цэцэн хатан эртний хаадын өшөөг дурдаж үхэр жил цэрэг мордуулан явган цэргийг явуулж гурав хоносны хойно морь цэрэг авч мордов.
Мандухай цэцэн хатан
Сайвраар саадаглаж
Садарсан үсээ хурааж
Эр хүн шиг зэвсэглэн
Сайн Даян хааныг үхэг тэргэнд суулгаж мордов. Даян хаан балчир байв. Хишэгтэний Алиатунгаар газарчлуулж дөрвөн түмэн ойрдыг довтлоход Цэцэн хатны малгай нь унаж, хүзүүнд нь эгэлдэрлэж явахад Ойрдын хүн үзээд өөрийн малгайгаа өгөв. Хатаи аваад, хориглож давшуулж дөрвөн түмэн Ойрдыг дагуулав. Тас бүр дээр довтолж, дээд нь дээр байрлалдаж, тэнхрүүлэлгүй тосон даллага авч тэвчүүлэв. Зургаан түмэн улс Ойрдын нэг төрийг эндүүлэв. Түүний хойно Мандухай цэцэн хатанд Хорчины Ноёнболд:
Өн галыг чинь цахиж
Нутгийг чинь зааж өгсүү гэв
Мандухай цэцэн зарлиг болруун:
Хааны минь өвийг
Хасрын үр чи идэх буюу
Хасрын үр чиний өвийг
Бид идэх билүү
Өргөж үл болох үүдтэй билээ
Алхаж ул гарах босготой билээ
Хааны минь үр байтал
Чамд үл очно гэв
Түүнээс Хойно Алагчуудын Сатай доголонгоос үг асууруун: Ноёнболд өнгийн үг зөв буюу буруу буюу гэж асуув. Сатай доголон зөв байнам чи гэв. Хойно, хорлодын Мэнд өрлөгийн гэргий Жаахан агааас урьдах үгийг асуув. Жаахан ага хэлэв.
Хасрын үрд очвол
Хар мөр удирдан
Хамаг улсаасаа хагацаж
Хатан нэрээ алдъюу
Хааны үрд очвол
Хаан тэнгэрт ивээгдэж
Хамаг улсаа эзлэн
Хатан нэрээ алдаршъюу
Цагаа хөвгүүнд очвол
Цагаан мөр таталж
Цахар түмнийг эзэлж
Цаглашгүй нэр алдаршюу
Жаахан ага энэ үгийг айлтгав. Мандухай Жаахан агагийн үгийг зөвшөөрч Сатай доголонгийн үгийг буруушаав.
Хааны урийг өчүүхэн гэж
Хамаг улсаа эзэнгүй гэж
Хатан биеийг минь бэлбэсэн гэж
Хасрын үрийг их гэж
Xамаагүй өгүүлэв гээд
Халуун цайг тэргүүн рүү нь асгав.
Мандухай цэцэн хатан Даян хаанд гурван давхар ултай гутлыг өмсгөж Алагчуудын үнэгийн алаг лонхот архийг авч найман цагаан ордны өмнө очиж гэрийн ноён Мэнгэн нуруугаар суут хаан хатны сүлдэнд сацал сацуулж Эши хатан өөрөө ийн өгүүлэв.
Хар цагааны зүсэн ялгагдахгүй
Хол газар бэрлэдэг билээ би
Хаан чиний үрийг балчир гэж
Хасрын үрийг авъя гэхэд
Хайрлан тэтгэх өршөөлийг эрж
Хааны ордны дэргэд ирлээ би
Харах нүд минь далдирч байна
Харайх хөл минь сөхөрч байна
Алаг морины зүс ялгагдахгүй
Алс газар бэрлэдэг билээ
Ач үрийг чинь өчүүхэн гэж /47/
Алсын авга авъя гэхэд
Арчлан тэтгэх өршөөлийг эрж
Алтан ордны чинь дэргэд ирлээ би
Айх амь минь алдарч байна
Арчих нүүр минь улайж байна
Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгыг чинь нам гэж
Өөр хүнд очвоос
Өөдгүй нэр надад хоцрог
Балчир үрийг чинь бага гэж
Басаж доромжлохгүй би
Болд андийг их гэж
Богтлогдож очихгүй би
Уурга чинь урт бишүү
Уургалж ав өчүүхэн намайг
Хуйв чинь уужуу бишүү
Хурааж ав өчүүхэн намайг
Хав хүч бүрдсэн
Хаан хөвгүүн төрж билээ
Хаан хөвгүүний чинь халив гэж
Хар биеэ мэдэж очвоос
Хаа гуяасаа хагацъя би
Эзэн богдоос минь
Эрхэс хөвгүүн төрж билээ
Эрхэм хөвгүүнийг чинь алдав гэж
Эм хүн биеэ мэдэж очвоос
Эзэн хаан хатны өмнө
Эвдуулье би гэж
Үнэн үгсээ өгүүлж
Үүрдийн тангараг өргөөд
Хувь заяагаа соёрхон
Хутагийг гуйж залбирсан нь
Энэ үгийг зөвшөөрөх болоосой
Эмэгтэй намайг өршөөх болоосой
Эрхт хаан эцэг минь
Эши хатан эх минь
Дотоод энгэрт минь
Долоон хөвгүүн төрүүл
Гадаад энгэрт минь
Ганц охин төрүүл
Доорд хатан над
Долоон нуган заяаваас
Долууланд нь Болд нэр өгч
Гал голомтыг чинь сахиулъя
Газар нутгийг чинь эвлүүлье гэж залбираад харив.
Хатны тэр зарлигийг сонсоод
Ноёнболд урьд үгээ байв
Даян хааныг Хулгурын голд
Долоон насандаа усанд унасанд
Шунгаж явсан Тангуудын
Айв төмөр нэрт хүн авсан гэх
Түүний хойно Батмөнх даян хааныг
Арван долоон насанд нь
Мандухай цэцэн хатан биеэ залгуулж
Тэр хутаг гуйсны хүчээр Мандухай цэцэн хатнаас долоон нуган ганц охин төрөв. -
БНАСАУ-Д ЗОЧИЛСОН АНХДУГААР ТЭМДЭГЛЭЛ.
Миний бие БНАСАУ-д 2007 оны 6 дугаар сарын 12-19-ны өдрүүдэд зочилж Солонгосын эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хүрсэн амжилт, ололттой танилцсан байдаг. Энэ нь одоогоос даруй 14 жилийн өмнөх үйл явдал, тэмдэглэл гэдгийг онцлон тэмдэглэж байна.
НЭГ. ТОВЧ ТАНИЛЦУУЛГА.
Танилцах хөтөлбөр нь гурван хэсгээс бүрдсэн бөгөөд шинжлэх ухаан, соёл урлагын ололт амжилтаа танилцуулж, Хувьсгалын музей, Мангендэ дахь байр, Ким Ир Сен, Кем Чен Ирийн нарын музей, Хүүхэд, эхчүүдийн ордон, Гурван хувьсгалын хөгжлийн музейгээс Ким ир сений зохиол бүтээлийн болон хүнд аж үйлдвэр, сансрын шинжлэх ухааны ололтын салбар музей, Мёхян ууланд дахь Олон улсын найрамдлын музей, түүхийн музей зэргийг үзэж танилцав.
Мангендэний өсвөрийн ордонтой танилцуулж, хүүхдийн урлагын концерт, монголд тоглолтоо хийх циркийн үзүүлбэр, Ким Вон Гюны нэрэмжит консерваторын сургалтын явц, Техникийн их сургууль, Ардын ордоны электроны номын сангийн ажилтай танилцуулсан.
Хоёр дахь хэсэг нь цэргийн бодлогын ололт, амжилтыг танилцуулж, цэргийн эмнэлэгийн академи, Зэвсэгт хүчний үзэсгэлэн, Дэлхийн П дайны ялалтын музей, Америкийн тагнуулын онгоц “Пуэбло”–гийн үзвэр зэргийг үзүүлэв.
Энэ явцдаа гурав дах хэсэг болох Солонгосын талтай таван удаа уулзалт, яриа, санал солилцсон юм. Санал солилцохын өмнө Элчин сайд Ж.Ломботой хоёр удаа уулзаж зөвлөлгөө авсан.
Эхний удаа “Солонгос улсаа хөгжүүлэх Чучхегийн үзэл санааны тухай” сэдвээр Нийгмийн ухааны эрдэмтэдийн солонгосын нийгэмлэгийн секторын дарга Ким Чоло Хотой уулзалт ярилцлага хийв. Ярилцлагын явцад харилцан сонирхсон асуудлаа чөлөөтэй тавьж байсан.
Хоёр дахь удаа Нийгмийн ухааны эрдэмтэдийн солонгосын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Рим Хое Сонг хүлээн авч уулзсаны дараа оройн зоог барьсан.
БНАСАУ эдийн засгаа сэргээн хөгжүүлэх талаар дэлхий нийтийн хандлагад нийцүүлсэн зарим алхам хийх, Солонгосын хойгийн болон бүс нутгийн байдлыг тогтворжуулах, Өмнөд Солонгостой эв зүйгээ ололцож, хамтран ажиллах, гадаад харилцаагаа өргөжүүлэх зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Пхеньян хотноо зохиогддог урлагийн их наадамд манай уран бүтээлчид жил бүр амжилттай оролцдог. 2007 онд манай улсаас Засгийн газрын соёлын төлөөлөгчид болон 84 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн хамтлаг амжилттай оролцсоныг дурьдав.
Гурав дахь удаагийн уулзалтаараа “Сонгун”-ы арми, цэрэг дайны бодлогын тухай Нийгмийн ухааны эрдэмтэдийн солонгосын нийгэмлэгийн хэлтсийн дарга Чое Ен Чолтой санал бодлоо солилцов. Энэ хүн харьцангуй залуу хүн байсан бөгөөд Солонгос улс нь цөмийн зэвсэг бүхий их гүрэн болсон тухай тайлбар өгч байв.
Дөрөв дэх уулзалтаараа Нийгмийн ухааны эрдэмтэдийн солонгосын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Чой Санг Сунтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов. Солонгосын тал хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэх сонирхол байгаа нь ажиглагдаж байлаа. Эдүгээ Солонгосын ард түмний их удирдагч Ким Чен Ир хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагаанд их ач холбогдол өгч, Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх талаар заавар, чиглэл өгдөг хэмээн тэмдэглэн ярьдаг.
Тав дахь уулзалтаараа Нийгмийн ухааны эрдэмтэдийн солонгосын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Ази-далайн бүс болон Олон улсын байгууллагуудын гүйцэтгэх захирал Ри Сонг Илтай уулзаж, цаашид уулзалт харилцаагаа хөгжүүлэх асуудлаар саналаа солилцсон бөгөөд их удирдагч Ким Ир сенийг Монгол Улсад айлчилж байхад намайг хүндэт харуулын намын даргаар ажиллаж, төрийн ёслол хүндэтгэлийн ажилагааг амжилттай зохион байгуулж байсанд талархал илэрхийлж байв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005 оны 12 дугаар сард Хятадад айлчлах үеэр Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил хэвлэлийн бага хурал дээр дүрвэгсдийн талаар Засгийн газрын байр сууриа дээрх хэлбэрээр илэрхийлсэнд Солонгосын тал талархалтай хандаж буй ажээ.
Пхеньян цөмийн хөтөлбөрийн үр дүнд зарим амжилт олж, өмнөд солонгос бүс нутаг болон дэлхийн эдийн засагт нөлөөгөө тэлэх, өргөжүүлэхэд ихээхэн чармайх бодлого хэрэгжүүлж байна.Д.Жаргалсайхан

-
Ж.ОДОНЦЭЦЭГ: БИД ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ ЯСНААС ХОЛДОЖ, ЦУСНААС ТАСАРЧ ЧАДАХГҮЙ
Өвөг дээдэс гэдэг ойлголт хүн бүрд өөр, өөр тусдаг. Хүндэлж боддог хэсэг байхад энгийн л мэт санах хүмүүс ч бий. Нэг талаараа өвөг дээдэс гэдэг нь өнгөрсөн цаг үед амьдарч байсан хэн нэгнийг хэлэх мэт боловч нөгөөтээгүүр бидний яс махнаас үл тасрах холбоо сүлбээг илэрхийлдэг.
Бид бүхэн өдий хугацаа хүртлээ өвөг дээдсээ харанхуй бүдүүлэг, өчүүхэн хэмээн сэтгэж бидэнд үлдээсэн ёс жудаг, өв соёлоо баримтлан ирсэн үзэл бодлыг умартан хойш тависнаар хазгай гишгэлтрүү орсон. Өвөг дээдсийнхээ бишрэм өндөр гүн ухааны үзэл онолыг дээдлэн зан заншил, үйл, соёлын өв, ёс жудагт зөв үнэлэлт өгч шинжлэх ухаанч байдлаа үнэнээр нь мөрдөх цаг нь болсон. Иймд өвөг дээдсийн минь асар гүн ухааны онолч байдал нь шинжлэх ухааны бүрэн үндэстэй. Шинжлэх ухаанаас илүү ч гарах үзэл онол байгаа.
Өвөг дээдэс минь үеийн үед үргэлжлэх тасралтгүй холбоогоор бидэнтэй холбогдсон байдаг. Тийм ч учраас бид тэдний үлдээсэн ёс жудаг, үзэл бодлыг томчууд бид үр хүүхдэдээ бага ахуй наснаас нь амьдралд нь энгийн аж байдлаар сургаж өгмөөр байна.
Өнөөдөр бид хичнээн өвөг дээдсээ хүндэлж байгаа мэт боловч уг үндсийг нь гаргаж ирэлгүй дутуу мэдлэгтэй амьдарч байна шүү дээ. Ердөө урт дээл өмсөж, Монгол гэрт аж төрөх нь дээд үеэс уламжлагдаж ирсэн ёс заншлыг дагасан хэрэг болохгүй.
Дээд үеийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байж түүний талаарх ойлголтыг энгийн аргачлалаар олж судлах хэрэгтэй. Тэгвэл амьдралынхаа алхам тутамдаа суралцах боломжтой байдаг.
Мэдээж дээл хувцаснаасаа авахуулаад эдлэл хэрэглэлийг нь судлаж өмсөж зүүх нь зөв. Орчин үед хүмүүс урьд өмнөхөөсөө ч илүү уламжлалт хувцсаа мэддэг болсон нь авууштай хэрэг. Цаг үеийн байдалтайгаа хослуулж шинэлэг дээл хувцсыг ихээр үйлдвэрлэж гаргах болсон шүү дээ.
Үүнд би нэгэн жишээ дурьдая гэж бодлоо л доо.
Өвөг дээдсүүдийн маань өмсөж зүүж ирсэн хувцас нь байгаль эхээ хайрласан, дээдэлсэн хэв загвартай байдаг шүү дээ. Тэдний нэг нь ээтэн хоншоортой монгол гутал юм. Хоншоор нь ээтэн байдгын учир нь өмсөөд явахад газар эхээ сэндийчихгүй нөгөө л байгаль эхээ хүндлэн дээдэлж буйн тод илрэл болж байна шүү дээ.
• Өвөг дээдэс гэдэг нь хэд хүртэлх үеийг хэлж байгаа вэ?
Үечлэлд хэт их ач холбогдол өгч хуруу даран тоолох бус өөрийн эцгийн эцэг мөн өвөг эцгийн ухаан буюу гал голомтоо хэрхэн цогцлоож авч явдаг байсныг нь сайн мэдэхийг л хэлж байгаа юм. Түүнчлэн энэ талаар мэдлэгтэй боллоо гэж бодоход өвөг эцгийнхээ баримталдаг байсан ёс жудаг, эрүүл мэнддээ анхаардаг байсан аргуудыг илүүтэй мэдэж авах нь чухал.
Өвөг дээдсээ судал гэдэг нь үүнийг л хэлж байгаа болохоос үе бүрээ цээжээр хэлдэг байх гол биш. Тэгж гүн гүнзгий судлах нь таны толгойг эргүүлж, судлах гэж буй гол утга учраас чинь холдуулна. Гэхдээ угийн бичиг хөтөлдөг, удам угсаагаа сайтар мэддэг хүмүүсийг үгүйсгэж буйн хэрэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Товч хэлбэл өвөг дээдсийнхээ өдөр тутмын амьдралдаа энгийн мэт хэрэглэгддэг байсан ёс жаяг, хүндлэл дээдлэл зэргийг алхам тутамдаа бид амьдралдаа хэрэгжүүлж хэвших хэрэгтэй байна.
• Орчин үеийн буюу өөрсдийгөө Z generation гэж нэрлэх залуу үеийнхэн өвөг дээдэс бүү хэл ургийн овгоо ч мэдэхгүй байх тохиолдол байна. Эдгээр хүүхдүүдэд хандаж өвөг дээдсээ мэдэх нь ямар холбогдолтой талаар хэлэхгүй юу?
Дээр хэлсэнчлэн алхам тутамдаа Монгол ёс заншлаа мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь “бид бол Чингис хааны босоо монгол удам” гээд цээжээ дэлдээд байхыг хэлэхгүй.
Өвөг дээдсээ мэдэх гол ач холбогдол нь тэдний мэргэн ухаан, ахуй амьдралаас суралцахад оршдог. Улс орны хөгжил нэг хүнээс л эхэлдэг шүү дээ. Хойч ирээдүй болсон залуу үе минь дээд үеийнхээ саруул ухаан, амьдралын туршлагад суралцаж ёс жудаг, зөв амьдралын хэв маягийг нь өлгөж авах нь ирээдүйд нь маш хэрэгтэй.
Өвөг дээдсийн минь амьдралын хэв маягт утга учиргүй зүйл гэж нэгээхэн ч байгаагүй. Сууж босох нь хүртэл цаанаа гүн билэгдэл, учиртай байдаг. Дараа нь өөрийнхөө онцгой шинж чанар, амьдрах хэвшлийг олж мэдэх хэрэгтэй. Мэргэн ухаан, алсын харааг яаж амьдрал ахуйдаа энгийнээр хэрэглэдэг байсан зэргийг л өөртөө өлгөөд авчих ёстой юм.
Монгол улс минь шударга хэлэхэд Барууны болон Азийн соёлын дунд гацчихсан “эрлийз” байдалд байна. Гаднаа Монгол хүн шиг харагдах боловч цаанаа Монгол ёсоо мэддэггүй, дэг жаяггүй байдал үүсчихсэн. Үүнийг засахын тулд бид амьдралдаа заншил ёсоо хэвшүүлж, энгийн байдлаар үр хүүхдэдээ зааж зөвлөх хэрэгтэй.
• Өвөг дээдсээ мэддэггүй эсвэл ойшоодоггүй байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
Адаглаад л тэр хүний амьдрал, гэр бүл, ажил үйлсэд нөлөөлж байдаг. Аливаа өндөр хөгжилтэй, сайн яваа улс орныг ажаад байхад өвөг дээдсийнхээ ёс жудгыг мэддэг, амьдрал ахуйдаа хэвшүүлдэг хүмүүс байдаг нь харагддаг. Харин манай улсын хувьд цөөн хэдэн хүмүүс хүндлэн дээдэлж, ёс жудагаа яриад байгаа боловч амьдралдаа хэвшүүлж, хэрэгжүүлж байгаа нь тун ховор. Иймд өвөг дээдэс гэсэн нэршлийг голлон ярихдаа биш дээр хэлсэн бүгд буюу ёс жудаг, эрүүл зөв хооллолт зэргийг амьдралынхаа өдөр тутмын хэвшилд хэрэгжүүлэхгүй байгаа нь бидний буурай байдлын нэгэн хэмт үзэгдлийн шалтгаан болоод байна даа.
Буурай гэдэг маань манайхан оюуны хэт доройтолд орсон, дээрээс нь маш цамаан, залхуу байдалтай байгаа нь энэ нэг жишээ шууд хэлээд өгч байгаа юм. Орон нутгийн идэш бэлтгэж нийлүүлдэг зарим малчид малын гэдэс доторхоо угааж цэвэрлэхээсээ залхуурдаг юм уу гэмээр бүгдийг нь газарт булж хаяж байна. Энэ яг юу гэсэн үг вэ. Үнэхээрийн цочирдмоор зүйл биш гэж үү. Энэ мэтчилэн байдлаар бид буянт мал сүргийнхээ буяныг нь гөвж, байгаль эхээ бохирдуулж байна. Үүнийг дан ганц иргэд, малчид анхаарахаас гадна төр засаг ч анхааралдаа авч ажилламаар байна. Нөгөө л яриад байдаг байгалиа хамгаалж байна гээд хэдэн ширхэг мод тарихаас илүүтэй энэ мэтчилэн асуудалд анхаарлаа хандуулах цаг нь өдийд яг болсон байна.
Аймгийн хөгжил сумаас, сумын хөгжил багаас гэж яридаг хэрнээ хачир дээрээ таван цул газарт булсан нь төр нийгмийн томоохон албан хаагчидад жижиг мэт асуудал боловч, энгийн мэт яригдаад буй таван цул чинь бидний бие махбод, эрүүл мэндэд хэрэгтэй амин дэмүүдээ бид хаяж байна.
Өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй. Холбоо нь үеийн үед үргэлжлэх болно.
• Өвөг дээдсээ хүндэлнэ гэдэг нь зургийг нь авдар дээрээ тавьж шүтэн бишрэхийг хэлж байна уу эсвэл сэтгэлдээ тээж нандигнахыг хэлж байна уу?
Хүндлэл гэдэг нь сэтгэлдээ тээж, захиасыг нь амьдралдаа хэрэгжүүлэхийг л хэлж байгаа юм. Сүүлийн үед хүмүүс аливаа зүйлийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. Ингэснээр өвөг дээдсийн амьдралдаа хэрэгжүүлдэг байсан энгийн мэт сонсогдох агуу ёс заншлаасаа холдоод байна. Бид бүхэн эв найрамдал гэж амаараа их яридаг ч, чанар дээрээ хамгийн их дутагдаад байгаа нь энэ юм. Гэтэл өвөг дээдэс минь хонины гэдэс гаргах үедээ саахалт айлууддаа тэнцүү хувааж өгдөг сайхан заншилтай байж. Тэр нь эв найрамдлыг эрхэмлэж, харилцаагаа улам нягт болгож буй их ухаан юм. Үүнийг нь хүүхэд багачууд хараад их зөв үлгэр дуурайлал авдаг. Хүндлэл гэдэг ийм энгийн аргачлалаар л бий болдог зүйл.
Харин одоо энэ бүхэн алдагдаж гадаадын соёлд хэт их уусаж байгаа нь л өвөг дээдсээ хүндлэхгүй байгаагийн гол илрэл юм. Хэрэв бид түрүүний дурдсан шиг энгийн зүйл дээр ч уламжлагдаж ирсэн алт шиг үнэтэй ёс заншлуудаа хэрэгжүүлж хэвших юм бол тэднийг хүндэлж байгаа хэрэг юм.
Нөгөө талаас хүн бүрийн яс маханд өвөг дээдсийнх нь өгөгдөл оршиж байдаг юм. Гэр бүлийн хэлхээс дунд нь байсан дайчин нэгний хүч зарим хүний дотор оршиж байдаг. Сайн яваа хүний үйл хэрэг хойч үедээ хадгалагдан үлддэг шиг өвөг дээдсийн онгод сүнс ч хүний дотор оршиж байдаг. Тиймээс хүн гэдэг өөрийн зөн совин, дотоод дуудлагад итгэж байх хэрэгтэй юм.
• Өвөг дээдэс үгүй бол бид ч байхгүй нь адил, эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлс минь тэр бүхнээс улбаалан үүссэн байх. Харин дотоод өгөгдөл гэдэг ойлголт их өвөрмөц юм. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу.
Бид агуу өвөг дээдэстэй улс. Түүнээс ирсэн өгөгдөл гэдэг нь оюун ухааны чадамж, увдис, шударга зан, амны билэг зэргээр илрэн гарч байдаг. Зургаа дахь мэдрэхүй нь өндөр хөгжсөн эсвэл өвдсөнийг илааршуулах чадвартай онцгой хүмүүст өвөг дээдсээс нь өгсөн өгөгдөл нь өндөр байдаг гэсэн үг.
Нэгэн цагт махан биетэй явсан нэгний сүнсэн бие хойч үе дээ очихдоо сайн сайхан зүйл хийхэд нөлөөлж, дотроос нь илэрч гарч байдаг.
Хүний биеийг хэд базаад хамаг өвчнийг нь авчихдаг нэгнийг улсууд “бариач” гэж дорд үзэнгүй ханддаг. Гэтэл цаад утгадаа тэр хүн чинь өвөг дээдсээсээ авсан хүч, өгөгдлийн бүрэлдэхүүн юм шүү дээ. Түүнийг дорд үзнэ гэдэг нь өвөг дээдсээ үл хүндэтгэж байгаагаас өөрцгүй. Анагаах ухаан талаас нь эмчлэгдэх боломжгүй гэсэн оноштой өвчтөнийг харж, мэдэрч, эдгээж чаддаг увдистай хүмүүс цөөнгүй бий. Бас зарим талаараа уламжлалтын хийж чадаагүй зүйлийг ч анагаах ухаан хийж чаддаг.
Уг өвөг дээдсээс ирж буй өгөгдлийг улан доороо гишгэж байгаа нь манай улсын хөгжил хоёр тийшээ ганхахад нөлөөлж байгаа гэдэгт итгэлтэй байна.
• Өгөгдөлтэй хүн өөрийгөө ухаарч ойлгосон бол цаашид чадвараа хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?
Зөв аргачлалаар хөгжүүлэх ёстой. Магадгүй зарим хүмүүс авьяасаа мэдмэгцээ хэдэн төгрөг олчихъё, баян больё, би гэсэн үзэлрүү хэт автдаг. Гэтэл оюун бодлоо ариун байлгахгүй бол онцгой чадварынх нь хэрэг ч гарахгүй. Хичнээн дээд үеэсээ сүнслэг бэлэг авсан ч махан бие нь булингартай байх юм бол хөрсөндөө орох хугацаа хүртлээ буруу замаар явсаар дуусна.
• Сүүлийн үед айл гэрт “нэг бөө, нэг орифлеймчин байна” гэж шоглох болсон. Хэдий тоглоом ч гэлээ бөө нарын тоо эрс ихсэж байгаа нь үнэн. Эдгээр хүмүүс бүгд өгөгдөлтэй гэж ойлгож болох уу?
Тухайн хүн нь өөрийнхөө дотор үнэхээр өгөгдөл байгаа эсэхийг нягталж үзэх л хэрэгтэй. Бусад хүн таныг шүүхээс урьтаж та өөрийгөө шүүх нь чухал. Сэтгэлийн угаас гарч байгаа үг тань зөв байна уу, эргээд зөв бодол болж амнаас тань гарч байгаа эсэхийг анхаарч хараарай.
Болчимгүй зүйл хийх санал ирэх үед нь яаж хүлээж авч байна гэх мэт олон талаас нь өөрийгөө тунгааж бодох хэрэгтэй. Хүний бие л болсон хойно огт сэвгүй байна гэж үгүй. Нийгэмтэйгээ харилцаанд орохын тулд өмсөж зүүхдээ анхааралгүй яах билээ. Гэхдээ эдгээр зүйлсийг зөв хандлага, сэтгэлээр хийж байгаа эсэхээ л бодож үзээрэй. Тэгж бодолгүй бие, сэтгэлийн булингартай хүн мөнгө олохын тулд бөө болох үедээ хүний сэтгэлзүй, амьдралаар тоглож маш их хохирол учруулдаг.
• “Өвөөгийн сүнс бууж ирэх гэж байна” гэж хэсэг ярьчхаад дараа нь би бөө биш байсан байна гээд явж байдаг хүмүүс бас байдаг шүү дээ. Тэр яг ямар учиртай вэ?
Утга учраа олоогүй хүмүүс ийм зүйлээр оролдохгүй л байх хэрэгтэй байна. Нэг удаа биедээ сүнс оруулчхаад түүндээ төөрөгдөөд яваад байвал их аюултай. Аажимдаа тэр нь амьдралд нь нөлөөлөөд буруу замаар будаа тээж эхэлнэ.
Монгол түмэн минь эдийн засгийн хувьд дорой гэхээсээ илүү оюуны хувьд л доройтож байна. Жишээ нь эмнэлэгт үзүүлэхэд маш их зардал гарч удаан эмчилгээ хийлгэх байсан толгойдоо гэмтэлтэй хүүхдийг өөрийн гэсэн увдистай бариач бариад эдгээж байхад тэр хүнийг хүмүүс дорд үзэж, дооглох хандлага гарч байна. Энэ нь ямар их оюуны доройтолд орсныг нь харуулж байна.
Бид асар баян байгальд амьдарч байгаа ядуу улс болж. Нэгнээ сайн явахыг харж тэвчдэггүй, унагаж, хэмхэлж орхидог.
Бусдад муу санасан сэтгэл нь эргээд өөрийг нь ороож ажил төрлийг нь нураах, өвчин зовлонд орох шалтгаан болдог. Өвөг дээдсээ үл тоосон энэхүү мунхаг зангаа ухаарч ойлгож чадахгүй бол нийгмээрээ өөдлөхгүй шүү дээ.
• Хүмүүс өөрийн оюуны чадамжаасаа ч илүү материаллаг зүйлсээр өөрийгөө “чигжих” болж. Энэ бүхэн нь өвөг дээдсээ үл хүндэлж байгаа хэрэг гэж ойлгож болох уу?
Дотоод өгөгдөл, өөрт заяагдсан мэргэн ухаанаа ашиглаж чадахгүй махан биеийн хүсэлдээ автаж байгааг нь харахад л ойлгомжтой. “Хүн” гэхэд дотоод үзэлрүүгээ орж чадалгүй гадна байрлах “бие” үзэлдээ автчихсан.
Гаднаа хичнээн гоё сайхан хувцас өмсөж, үнэтэй эд хогшил зүүлээ ч махан дотор байгаа бүхнийг халхалж чадахгүй.
Адаглаад л амруугаа хийж байгаа хоолноосоо эхлэх хэрэгтэй. Агуу соёлтой Монгол хүнсээ хэрэглэж гэмээнэ өвөг дээдсээ хүндэлж, дотоод “бие”-ээ зөв бүрэлдүүлэх эхлэл тавигдана.
Хүмүүс үр хүүхдээ асар өндөр төлбөртэй сургуульд сургаад мундаг хүн болгочихно гэж боддог. Хүн чанарт суралцахгүй бол мянга үнэтэй сургуульд яваад яах юм бэ?
Амар аргаар мөнгө олох гэсэн, хүн муутай бол өндөр боловсрол эзэмшээд ч нэмэргүй.
• Адаглаад хоолоо зөв идэх хэрэгтэй гэдгийг арай дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч? Яг ямар хүнсийг “зөв” гэж тодотгож байна вэ? Монгол хүн ямар хоол идэх ёстой бэ?
Монгол хүн монгол хоолоо л идэх хэрэгтэй. Монгол улс нь өргөн уудам нутагтаа өсөж үржих олон малын эзэн. Бүгд байгаль дээр өссөн эрүүл малнууд гэхээр уг нь бидний хувьд том тансаглал шүү дээ.
Хүн төрөлхтөнд байгаль эхээс заяагдсан хоол болох өвсөн тэжээлт таван хошуу малаа иддэг. Идэхдээ хүртэл ёс жудагтай, зохицуулж иддэг. Зарим хүмүүс махыг, зарим нь цагаан хоолыг илүүд үзэх нь бий. Гэхдээ махыг хэт ихэсгэж болон хориж болохгүй. Манай монголын бэлчээрийн малын мах чанар сайтай. Гэхдээ үүнийгээ зөв зохицуулж идэхгүй болсноос бол хойш биеийн ядаргаа, тамирдал үүссэнээс болж нэмэлт витамин, тариа, эмийг хэрэглэх болоод байна.
Манай Монгол малын мах тэр аяараа нөгөө яриад байгаа байгаль эхийн ургамал.
Монгол малын махаар ямар ч хоол хийж идсэн биед эм болно.
Тэр махаа л идэж байвал бид эрүүл саруул, айх зүйлгүй амьдарна. Даан ч химээр бордуулсан гахайн махаа халуун ногоонд хуурч идсээр байгаад гэдэс ходоодны өвчлөл нь тэргүүн эгнээнд жагсдаг болчихсон.
Бидний эцэг эх шинэ махаар шөл гаргаж, өөхөн тосонд боорцог хайрч биднийг хүн болгосон шүү дээ. Таван хошуу малаа ихэд дээдэлж хүндэлдэг, элдэв бодис шахдаггүй улсууд юм. Бэлчээрт гаргахдаа хоёр энгэрийг нь шилж сонгож байж бэлчүүлдэг сайхан ард түмэн.
Гэтэл бид гадаадын юманд хошуурч байгаа нь нөгөө л өвөг дээдсээ үл хүндэтгэж байгаа хэлбэр юм.
Бидний өвөг дээдсийн агуу ген одоо ч бидний дотор байгаа. Жижиг зүйл дээр ч бид өвөг дээдэс, ёс заншлаа дээдэлж байх хэрэгтэй.
Өвгөдийн минь ариун сургааль, ёс жудаг, шударга зан, хүндлэл өнөөдөр алт, мөнгөтэй ч зүйрлэшгүй үнэт өв юм шүү.Үргэлжлэл бий…
-
ГУРВАН ЖИЛ БОЛСОН ХӨХ АРГАЛ ГЭМТЭЙ
Би бол энүүгээр нутагладаг нэг баян айлын зарц байсан юмаа. Хэдэн жилийн өмнө хэцүү өвчин тусаад босож чадахгүй болсонд эзэн асрахын оронд сэжиглэн орхиж нүүсэнд би гэдэг хүн гэртээ өлбөрч үхээд буг болсон юм. Тэгээд би тэдний гарсан хүүхэд болгоныг авч явдаг болсон.Тэднийд очоод гурван жил болсон халтар аргал болоод хаяанд нь хэвтчихдэг юм. Маргааш орой очиж энэ жил гарсан хүүг нь авна даа гэж хэлчихээд сэв хийтэл алга болчихжээ. Хүн гуай ч үүнийг бодсоор үүр цайлгав гэнэ. Замдаа гарч орой болохын хавьд нэг айлд хоног тааруулж гэнэ.
Тэр айл ой хүрэх гэж байгаа нэг хүүтэй юм санжээ. Хүн гуай ч гэрийн эзэнтэй хуучлан элдвийг ярьж суутал орой болохын хэрд зүв зүгээр байсан хүүхэд хоолой нь боогдсон мэт чарлан уйлж гарчээ. Ээж аав нь сандран элдэв арга чарга хэрэглэсэн ч тусыг эс олон хүү сүүлдээ уйлж чадахаа ч больж хяхтнасан дуу л гаргадаг болжээ. Гэтэл ээж нь зочин руугаа харж хүүг минь аварч өгөөч, тэгвэл танд юу ч байсан өгье, манай хоёр хүүхэд бас яг ингэж байгаад явчихсан гэж гэнэ. Зочин нь ч за би аваръя, галаа сайн түл гэжээ. Тэгээд гэрийн хаяа руу хартал нэгэн даргар хөх аргал хэвтэж байж гэнэ.
Гэрийн эзэгтэй галаа түлж байж суухын аргагүй болтол өрдсөн ч тэр хөх аргалд л хүрч өгөхгүй байжээ. Тэгтэл ч хүүхдийн бие улам дордож амьсгаа нь боогдож эхэлтэл тэсвэр алдсан хүн галын хайчийг нь булааж аваад өнөөх хөх аргалыг чанга гэгч нь хавчин галруу хийчихжээ. Тэгэхэд нь галын дөл тооно хүртэл дүрэлзэж хачин муухай хашгирах чимээ гараад намдахад хүүгийн бие тавирч амьсгал авч гэнэ. Удалгүй хөхөө хөхөөд унтаад өгөв гэнэ. Магнай хагартлаа баярласан баяных жинчинд шан харамж хайрлалгүй хүртээж түүгээр ч зогсохгүй хүүгээ томроход жил болгон очиж золгодог болж гэнээ. Хөгшдийн 3 жил болсон хөх аргал гэмтэй гэдэг үг ортой. -
ШАТАР ЧУЛУУН ХӨШӨӨ.
Олон хөшөө хиргисүүрээс бүрдсэн уг газрыг гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаад “Шатар Монголоос үүссэний баталгаа байж болох юм” гэж үзжээ.
Энэ мэтийн 50 гаруй дурсгал байдаг. Эдгээрийн олонхи болох буган чулуун хөшөөний оройн хэсэгт нь нарыг дүрсэлж хөшөөний эх биеийг хэд хэдэн бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар болон бодит байдлаар урласан ба түүний доогуур нь бүс татаж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлсэн байна.
Барагцаалбал 13 буган чулуун хөшөө байгаа. Хөшөөг саарал яагаан өнгийн боржин болон гантиг чулуугаар урласан байна. Түүхийн олон цаг үеийг хамрах олон дурсгал нэг доор бөөнөөрөө байдаг нь бусад дурсгалуудаас ялгагдах гол онцлог юм. -
УРАН БЭРИЙН НҮҮДЭЛ
Мангас ч ирж сэлмээ гарган хажуудаа тавин тоглож эхэлж гэнэ. Өвгөн цагаанаар тоглож гэнэ. Хэдэн нүүдлийн дараа Арилдий өвгөн мад болох буюу бүх юмаа алдах байдалд орж гэнэ. Үүнийг ажигласан бэр нь,
– Агаар тэнгэр муу, салхи шуурга болох гэж байхад аав та ажиг ч үгүй тоглож наадаад байвал би уяатай морийг чинь сул тавьж хөөгөөд, хасаг тэргийг чинь хэмхчиж түлээд, харагч ингэндээ хоёр хүүхдээ тэгнээд явчихна шүү гээд хаалга саван гарч одож. Энэ үгийг сонссон Арилдий өвгөн бэрийнхээ цэцэн ухаантайг мэдэх тул энэ лав нэг утга бий гэж бодож үзвэл, мориороо бэрсийн хөлийг хааж сул өгөөд, дараа нь тэргээрээ сул шалж идүүлээд, тэмээний дугийг нээвэл түүний хэлсэн үгийн утгатай нийлж тэмээнд хоёр хүүхэд тэгнэсэнтэй адилхан маягтай мад болохоор байжээ. Өвгөн бэрийн хэлсэнээр нүүн мангасыг хожиж толгойг нь авч гэнэ. Ийнхүү ухаант бэрийн ачаар Арилдий өвгөн амь хэлтрээд зогсохгүй хаант улсын амьтан хүн айх аюулгүй амар тайван амьдрах болжээ.ТЭРХИЙН ЦАГААН НУУРЫН ДОМОГ-1,2
1. Эрт цагт энэ нутагт нэг ноён охинтойгоо амьдардаг байсан ба ноёныд улаан хөлтнийг урдуураа гишгүүлдэггүй нэг айхтар шар нохой байж. Бас нэг хүү ээжтэйгээ амьдардаг байсан ба ноёны охин тэрхүү хүүтэй хайр сэтгэлийн холбоотой байжээ. Гэтэл ноён эцэг нь охиноо хол нутагт баян ноён хүнд эхнэр болгон өгөхөөр болоход охин нь өөрийн нутаг, хайртай залуудаа хоргодож, уйлсаар нуур болон үлдсэн нь Тэрхийн цагаан нуур юм.
Хайртай залуу нь уулзаж байхын тулд гол болсон ба энэ нь Суман гол. Тэрх нуурын дундуур нэг гол урсдаг нь гайхамшигтай харагддаг бөгөөд энэ нь Суман гол юм.
Шар нохой нь өтлөөд галзуураад ойртсон бүхнээ урдаг болсон тул охин нь ангалд аваачиж хийгээрэй гэж захиж байсны дагуу ноён ангалд аваачиж хийхэд 3 хоног улиад үхсэн гэдэг. Энэ нь Шар нохойн там гэдэг агуй болжээ.
Ноён охиноо санан, мөн ганцааранг нь үлдээхгүй гэсэндээ нуурын хөвөөнд үргэлж суусаар хад болон үлдсэн нь нуур луу өнгийн тогтсон одоогийн Өвгөн хад билээ.
*. *. *
2. Тэрхийн цагаан нуурын зүүн этгээдэд нэгэн овоо бүхий дөрөлж байдаг гэнэ. Тэр дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад, ” -Тэр их цагаан нуурын хараа!” хэмээн дуу алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу “Тэрхийн цагаан нуур” гэдэг нэр бий болсон гэдэг.
*. *. *
ТЭРХИЙН ЦАГААН НУУР – МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТ ГАЗАР
Хоргын тогооны дэргэд байх бөгөөд Хангайн нуруунаас эх авсан хойд урд Тэрхийн голын урсгал галт уулын халуун хайлмал бодисонд боогдон тогтжээ. Цэнгэг устай, 16 километр урт, хамгийн өргөн хэсгээрээ 6 километр, талбай нь 61 хавтгай дөрвөлжин километр, гүн нь 20 метр, далайн төвшнөөс дээш 2060 метрт оршдог. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм.
Харин ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол бөгөөд цааш 50 километр урсаад Чулуутын голд цутгана. Нуурын голд жижиг арал оршиж шувууд үүрээ засаж өндөглөнө. Сүүлийн жилүүдэд нутгийн иргэдийн замбаараагүй загас олборлолт болон хар галуу их ирснээс үүдэж загасны баялаг нь эрс цөөрчээ. Хар галуу 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог учраас тоо толгой нь ихэдвэл байгаль экологид сөрөг нөлөөтэй ажээ. Тэрхийн цагаан нуураас 3 километр зайд Хөдөө нуур гэж байдаг. Талбай нь 10 гаруй хавтгай дөрвөлжин километр.…Шоронд орсны минь орой би арваад ялтантай өрөөнд орсон. Тэд намайг пийшэн галла гэнэ. Би пийшинг галлаж байхдаа эд нарыг хашраая гэж санан мод түллээ. Хуурай модоор хүн гуядаад нэмэргүй, нойтон хусаар дутуу шатаахаар нь дээрэлхэж буйг нь зодъё гэж зориуд нойтон модыг хугалалгүй пийшэнд түлж, сайн асахаар нь надад тушаал буулгасан этгээдүүдээс эхлэн цөмийг нь арьс, маханд нь шингэтэл нь гөвдөж өгөв. Гөвдөх гөвдөхдөө бүр тэдний хүзүү хоолойг овоо шарх, сорви болгон хөөдсөн.
Морин цэргийн сэлмийн анги төгссөн эрдмээ үзүүлсэн хэрэг л дээ. Тэгээд:
-Та нар муусайн хулгайчид надаар оролдохгүй бол, буутай сэлэмтэй японоос айж үзээгүй би юу боллоо гэж дайны үнэрт ороогүй та нар шиг этгээдүүдэд дээрэлхүүлэх билээ гэх мэт үгс хэлсэн байх. Түүнээс хойш намайг оролдох гэсэн юм ердөө гараагүй.
“Лодонгийн Дандар” номын түүний ярианаас…“ЗҮҮН ГАРЫН ХУВЬСАЛ”-ЫГ ЭХЛҮҮЛСЭН УЛАМБАЯР ХАТАН
Зүүнгарын хаант улс нь Манжийн эсрэг тэмцэгч Галдан бошигтын эцэг Эрдэнэбаатар хунтайжийн өвөг дээдсээсээ өвлөж авсан, басхүү эмхлэн байгуулсан улс бөгөөд үүнийг түүхэнд “Дөрвөн ойрад” гэж тэмдэглэсээр иржээ. Галдан бошигтыг Манжид ялагдсаны дараа түүний ах Сэнгийн хүү Цэвээнравдан Зүүнгарын хаан ширээнд суусан байна. Цэвээнравдангийн дараа түүний хүү Галданцэрэн хаан ширээнд суужээ. 1745 онд Галданцэрэн хааныг нас барсаны дараа түүний 14 настай хүү Цэвээндоржнамжил хааны ор залгав. Энэ үед түүний нас балчир байсан тул төрийн хэргийг удирдан зохион байгуулах авъяас чадал илэрхий дутагдаж, үүний улмаас Цэвээндоржнамжилын төрсөн эгч Уламбаяр төр барьж эхэлжээ. Ухаалаг, сэргэлэн, үзэсгэлэн гоо Уламбаяр хатан 1745-1749 он хүртэл Зүүнгарын хаант улсыг захирахдаа цэгц шулуун зангаараа, цэцэн шударга ухаанаараа түмний хайрыг мянгантаа татаж эхэлсэн тул түүний дүү Цэвээндоржнамжил, “Энэ хүүхэн намайг хаан ширээнээс огцруулж өөрөө хатан хаан болохоор шийдлээ” гэж хардаж сэрдэж эхэлсэн байна.
Тэр үед Цэвээндоржнамжил 18 нас хүрч байсан бөгөөд бүх цаг үеийн туршид хор найруулж, холион бантан хутгасаар ирсэн мөнөөх л ордоны ноёд түшмэд л болсон хойно Цэвээндоржнамжилын дээрхи хардлагыг үтэр түргэн шүүрч аваад, үймээн самууны эх үндсийг тарих нь тэр. Тухайн үед Уламбаяр хатан ард олондоо болон өөрийн талын ноёд түшмэддээ ихэд нөлөөтэй, нэр хүндтэй болчихсон байсан тул Цэвээндоржнамжилын хамсаатнууд юуны өмнө Уламбаяр хатны ойрын шадар туслахуудыг хөнөөхөөр шийджээ. Ингээд 1749 оны хаврын нэг өдөр хааны ордонд цус асгаруулсан алаан хядаан болсон байна. Цэвээндоржнамжилын хамсаатнууд Уламбаяр хатныг баривчлан шоронд хорьж, түүнтэй холбоотой гэж үзсэн баахан ноёд, зайсанг хэрцгийгээр хөнөөж Зүүнгарын хаант улсын ширээнд 18 настай Цэвээндоржнамжилыг залжээ. Цэвээндоржнамжил эхэн үедээ төрсөн эгчийгээ арай ч алж зүрхэлсэнгүй. Харин сүүлдээ байдал эвгүйтээд ирмэгц төрсөн эгчийгээ хонь нядалж байгаа аятай л толгойг нь тасдаж орхижээ. Гэвч хорт муу санаа агуулсан Цэвээндоржнамжил хаан ширээнд удаан заларч чадсангүй. Галданцэрэн хааны бага хатнаас төрсөн хүү Лхамдаржаа гэгч ноён Уламбаяр хатны эр нөхөр Сайнбилэгтэй хамт цэрэглэн хөдөлж мугуйд хэрцгий аргаар хааны суудлаа бататгасан Цэвээндоржнамжилыг өргөөндөө байхад нь дайран орж хөнөөгөөд суудлыг нь булаан авчээ.
Зарим түүх бичлэгт Лхамдаржаа нь Цэвээндоржнамжилын нүдийг ухаад эзгүй хээр газар цөлсөн тухай бичигдсэн байдаг. Зохиолч Б.Шүүдэрцэцэг Уламбаяр хатны эмгэнэлт түүхийг өгүүлсэн “Өрөөсөн бойтогны дууль” хэмээх өгүүллэг бичиж хэвлүүлсэн байх бөгөөд үүнд хоёргүй сэтгэлээр Зүүнгарын төрд зүтгэж яваад дүүдээ цаазлуулсан ухаант Уламбаяр хатныг цаазалсан газраас холгүй бяцхан өрөөсөн бойтог гээгдсэн байсныг хэд хоногийн дараа эр нөхөр нь олж авч байгаа тухай өгүүлдэг. Хов живийн үгэнд итгэн ачит эгчийгээ цаазалсан Цэвээндоржнамжилыг Ламдаржаа ах нь барьж нүдийг нь сохлоод цөлсөн тухай ч гардаг. Уламбаяр хатан дүүгийнхээ төрийн хэрэгт хамжилцаж байхдаа зальхай түшмэлүүдтэй тэмцэж байснаас яваандаа Оросын хатан хааныг дууриаж эмэгтэй хаан болж төр булаах гэж байна гэсэн гүтгэлгийн улмаас амиа алдсан гэдэг. Уламбаяр хатныг ийнхүү хөнөөснөөр Зүүн гарын хаант улсад олон жилийн турш утга учиргүй дайн дэгдсэн бөгөөд үүнийг түүхэнд “Зүүн гарын хувьсал” гэж тэмдэглэсэн байдаг. -
Чингис хааны түүхээс
Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаа болгосон ажээ.
Уг гарал
Монголын нууц товчоонд Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино эхнэр Гoo маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаас Боржигин овгийнхон үүсэн гарчээ. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал юм.
Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаан Хамаг Монголыг захирч байсан ба түүнээс Хиад Боржигин овог гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байсан.
Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабул хааны удам буюу Хиад Боржигины ноёдууд байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучар нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү (Чингис хааны эцэг Есүхэйн үеэл) байжээ.Бага нас
Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэй баатрын хатан Өэлүн эхээс төржээ. Монголын нууц товчоо түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Тэмүжиний төрсөн дүү нар нь Хасаp, Хачиун,Тэмүгэ Отчигон, Тэмүлэн. Мөн Сочигил хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дүүс Бэгтэр, Бэлгүтэй нар байжээ.
Тэмүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Тэмүжинд Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.
Мэргидийг дарсан ба Хамаг Монголын хан болсон нь
1180 оны үед Гурван Мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авахаар ирэн Бөртэ үжинийг булаан авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүжин өмнө нь түүнийг ивээлдээ багтаахаа амласан Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд хүлээн авч Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрийн тулалдаанд бут цохин Тэмүжин эхнэр Бөртийг эргүүлэн авчээ. Энэ үед Бөртэ жирэмсэн байсан нь Тэмүжиний ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын Нууц Товчооны 104-р зүйлд “Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав…” гэсэн байна. Тэмүжиний өгүүлсэнээр бол Бөртэ хатан жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүжин амьдралынхаа туршид Зүчийг өөрийн хүү гэж үзэж байжээ. Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглаж байсан байна. Гэвч удалгүй салж явцгаасанд өмнө Жамухыг дагаж явсан Боржигин болон бусад овог аймгийн иргэдийн зарим Тэмүжинг даган ирсэнээр түүний өөрийн овог аймгийн удирдагч болохын эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд Алтан, Хучар, Жүрхиний Сача-Бэхи, Даридай-Отчигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, “Чингис хаан” хэмээн цол олгожээ. “Чингис” гэдэг үгийн гарал нь “тэнгис” гэсэн үгнээс гаралтай гэсэн түүхэн бичээс буй юм.
Жамуха, Татар, Жүрхин, Тайчуудтай тэмцэлдсэн нь
Түүний хойно Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны харьяатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан өөрийн 13 хүрээнээс мөн цэрэг дайчлан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан гэж нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааныг Зээрэн хавцалд шахаад буцаж явсан ба замдаа Чинос аймгийн залуучуудыг далан тогоонд чанаж харгисласан байна. Энэ тулалдааны дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгийн төлөөлөгчид Жамухаас салж Чингис хаантай ирж нийлжээ.
XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үед урьдын өшөөт Татарыг дарах боломжийг ашиглан Чингис хаан, Тоорил хан нар хүч хавсран байлдаж Улз голын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар Мэгүжин сүүлтийг дарж устгажээ. Үүний дараа Вангин чансан Тоорил ханд “Ван хан”, Чингис хаанд “Чаутхури” гэдэг цол олгожээ. Үүнээс хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.
Чингис хааныг Мэгүжин сүүлтийг дайлаар явсан хойгуур Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинийг довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэг шалтгаануудаар цаазалжээ.
1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлосууд, Найманы Буйруг хан, Мэргид, Ойрд, Тайчууд нар Алхуй булаг гэдэг газар чуулаад Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр хан болгож өргөмжилжээ. Улмаар Чингис хаан, Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцсэнийг Чингис хаан олж мэдээд Ван ханд мэдэгдсэнд, Ван хан цэргээ авч хүрч иржээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулалдаан гэж нэрлэдэг. Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуг нар хур оруулах арга мэддэгээ хэрэглэсэн нь өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан хүзүүн тушаа Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан шархадсан байна. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ.Нас нөгчсөн нь
1227 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг, Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад Одоогийн Египетэд морь унаж байхдаа унасны улмаас өнгөрсөн гэж үздэг харин үлдсэн хэсэг нь түүнийг уушгиний үрэвсэл гэх мэтийн өвчин тусаж тэр нь хүндэрч сэдэрснээр өнгөрсөн гэдэг байна, Galician-Volhynian Chronicle одоогийн Украйн сударт бичсэнээр түүнийг Тангуудтай дайтаж байхдаа алагдсан гэж тэмдэглэсэн байдаг.
Чингис хаан өнгөрөхдөө өөрийн омгийн заншлаар тэмдэггүй газар оршуулаарай гэж захисан. Түүнийг нас барсны дараа түүний биеийг нь одоогийн Хэнтий аймгийн Онон голын сав газар дахь Бурхан Халдун ууланд оршуулсан гэсэн таамаглал байдаг байна. Домогт үзсэнээр оршуулгын хамгаалагч ямар нэг хүнийг алсан ба (хааныг нас барсан гэж мэдэгдүүлэхгүйн тулд) замдаа нуухын тулд эцэст нь булшилсан гэж үздэг, Чингис хааны бунханыг түүний үхлээс олон жилийн дараа барисан боловч тэр нь түүнийг оршуулсан газар биш юм,Чингис хааны булшны нууц
хааны булш төдийгvй тvvний хэрхэн өөд болсон нь он жилийн зузаан хөшгөөр бvрхэгдэж одоо хvртэл тодорхой бус хэвээр байна.
XIII зууны vед Монголоор аялж байсан алдарт аялагч Марко Пологийн бичиж vлдээснээр Чингис хаан тулааны vед хортой сум өвдгөнд нь оносноос болж өөд болсон гэнэ. Харин Ромын хамба ламын элч Плано Карпини 1247 онд буцаж ирэхдээ их хааныг аянганд цохиулсан гэж хэлсэн байдаг. Тэгвэл ангийн vеэр мориноосоо унаж гэмтсэний улмаас хорвоог орхисон гэдэг хувилбарыг ихэнх эрдэмтэн судлаачид албан ёсны хувилбар гэж нэрлэдэг. Дэлхийн талыг байлдан дагуулсан их хааны булшийг өнөө хvртэл эрсээр байна. Марко Поло “Чингис хааны vр удмын их хаадыг бvгдийг нь Алтай хэмээх том ууланд нутаглуулдаг байсан. Хаан хаана ч нас барсан байсан хамаагvй дөч хоногийн дотор энэ ууланд авчирч харин шарилыг авч ирэхэд дагалдан ирсэн бvгдийн амийг сэлмээр цавчин хороож, их хааныг нөгөө ертөнцөд нь дагалдуулдаг байсан” гэж бичиж vлдээжээ. Чингис хааны тэнгэрт одсон он буюу 1227 оны vйл явдлыг энд тэндхийн эх сурвалжуудаас цуглуулбал нэлээн дэлгэрэнгvй дvр зураг харагдах юм. Их хааны шарилыг ачсан гашуудлын цуваа Шар мөрний (одоогийн Хятадын нутаг дээрх Хуанхэ мөрөн) хөндийгөөс хөдөлж Говийг гатлан Харахорум хот руу чиглэжээ. Харин замдаа их хааны vхлийн тухай цагаас нь өмнө мэдэх вий хэмээн сэрэмжилж тааралдсан бvхнийг хvйс тэмтэрч байсан гэнэ. Товлосон өдөр бөө нар цогцсыг авсанд хийжээ. Дараа нь энэ авсаа дахин дөрвөн давхар авсанд хийж улмаар Бурхан Халдун уул руу авч одсон гэнэ. Энд хааныг нутаглуулсан бөгөөд хожим хойно хэн ч тvvний амар амгаланг бvv алдуулаасай гэсэндээ нутаглуулах ажилд оролцсон бvх зарц боолыг хvйс тэмтэрчээ. Он жилийн уртад Хэнтийн нурууг өвс ургамал мод бут бvрхэж яг аль уулыг Бурхан-Халдун гэж нэрлэдэг байсныг ч хэлэхэд бэрх болсон юм. Хэнтийн нурууны нэг уулыг ариун газар хэмээн нэрлэж ийшээ ойртсон хvнийг цаазаар авдаг байсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. 1990-ээд оноос хойш Монголын нийгэмд өөрчлөлт орж Чингис хааны шарилыг эрэх эрэл эхэлсэн байна. 1990-ээд оноос хойш япон, америкчууд монголчуудтай хамтран эрсэн боловч ямар ч vр дvнд хvрээгvй хэвээр. Гэвч эрэл хайгуул хийгчид бууж өгсөнгvй. Их хааны төрсөн нутаг болох Онон мөрний сав газарт тvvний хөдөөлvvлсэн гэсэн шинэ хувилбар гарч ирэв. Домог ёсоор Чингис хааны цэргийн жанжинууд нь тvvний шарилыг Дэлvvн-Болдог уулын ойр авчирж улмаар голын урсгалын гольдролыг өөрчилсөн гэнэ. Уулын болроор авс хийн их хааны цогцсыг дотор нь хийж голын ёроолд байрлуулаад дахин голын урсгалыг гольдрилд нь оруулсан аж. Мөн Оросын нэртэй аялагч Г.Н.Потанин Ордос дахь Их ээжийн хороо хэмээх газарт Чингис хааны шарилыг агуулсан гэр байсан гэсэн тэмдэглэл ч байна. Энэ газарт лам нар жил бvр Чингис хааны гэрийн гадна хvндэтгэл vзvvлж баяр хийдэг гэнэ. Харин шарил байгаа гэх гэр дотор мөнгөн завьяанд их хааны vлдэгдэл ясыг хадгалдаг аж. 1998 онд Ч.Голбоиноор ахлуулсан хэсэг буриадууд Их Монгол улсыг vндэслэгч Чингис хааны шарилын эрэлд гарсан юм. Тэд эрлийнхээ өмнө Сэлэнгэ мөрний зvvн эргээр дамжин Чингис хаан төрсөн нутаг руугаа явж байсан гэдгийг тогтоожээ. Буриадуудын баг Хамар давааны нуруунд хvрч өндөрлөгvvдийн нэгний орой дээр овоо босгон тvvнийгээ “Бурхан гал уул” гэж нэрлэсэн байна. Ойр тойрны бусад оргилуудад ч тэд нэр өгсөн байна. Өмнө нь “Бага алтан” гэдэг байсан оргилыг Хатан уул тvvнээс хойд зvгт байгааг нь Хаан уул гэж нэрлэжээ. Ч.Голбоины багт аз таарсан гэж болно. Хамар давааны баруун хойд хэсэгт тэд Чингис хааны бөө нар ёслол vйлдэж их хааны сvнсэнд залбирдаг байсан овоо-газрыг олсон юм. Энэхvv овоо нь янз бvрийн чулуунаас бvтсэн дээшээгээ 15 метр, голч нь 50 метрийн хэмжээтэй пирамид хэлбэртэй байжээ. Урьд нь энэ газрыг битvv ой бvрхдэг байсан ч хэд хэдэн удаа хvчтэй тvймэрт өртөн хоосорсон юм байна. Найман зууны турш монголчууд энэ газрыг Их хориг хэмээн нэрлэж энэ хэсэг газарт ан хийх газар хагалахыг хориглодог байсан юм. Эндээс Саяны нуруу алган дээр тавьсан мэт харагддаг ажээ. Дэлхийг байлдан дагуулагчийг нутаглуулахад маш тохиромжтой газар. Гэхдээ л Чингис хааны шарил хаана байгааг олсон хvн алга хэвээр байна.
-
ХҮННҮ ГҮРЭН
Доктор Ж.Батсуурь бичсэн нь Монголчуудын генийн сангийн голомт хүннү улсын нутаг дэвсгэр, түүний улс төрийн төвтэй яв цав давхцаж байгаа явдал өнөөгийн монголчуудын генийн сангийн голомт ямар ч байсан Төв Азид хамгийн түрүүн төр улсаа байгуулан гарч ирсэн хүннү нараас өвлөн ирсэн болохыг тодорхой харуулж байна гэжээ.
( “дорно дахины судлалын асуудал “,1988,¹ 1(8), 85-р тал). Маодунь гэдэг эртний дуудлагаараа монгол хэлний баатар ( багатур) гэсэн үг мөн бололтой. Хүнчүүд нь Монголчуудтай эртний өвгө болох нь эрдэмтдийн олон судалгаагаар баталсан байдаг. Тиймээс Хүннү нар нь өнөөгийн монголчуудтай угсаа гарвалын хувьд нягт холбоотой бөгөөд Монголчуудын угсаа гарвалын талаар нэлээд дорвитой бөгөөд бодитой судалгаа хийсэн эрдэмтэн бол Г.Сүхбаатар билээ.
Тэрээр Монголчуудын эртний өвгө гэдэг бүтээлдээ Монголчууд нь олон талаар хүннүчүүдтэй холбоотой болохыг баталж өгсөн.
Хүнчүүд нь одоогийн Монгол улсын нутагт төвлөн өөрийн төр улсаа байгуулж олон зууны туршид тэндээ амьдарч байсан нь, мөн оршуулгын зан үйлийн хувьд хүнчүүд нь нар, сар, гал шүтдэг байсан нь археологийн баримтаар илэрдэг бөгөөд өнөө хир Монголчууд нар, сар, гал, байгаль дэлхийгээ шүтэх, тахих уламжлал хадгалагдсаар байгаа нь, антропологи, угсаатны зүй, мал аж ахуй, гар урлал, цэргийн зохион байгууллын уламжлалын хувьд давхар баталж өгсөн нь монголчууд та бидний угсаа гарвал бүр эрт холбогдож байна.2 Аж ахуй
Мал. Тэдний малын олонх нь адуу, үхэр, хонь, ямаа юм. Тэд өвс, ус эрэн нэг нутгаас нөгөөд нүүдэг. Дотоод , гадаад хэрэмтэй хот байхгүй, байнгын суурийн сууц байхгүй… тус хувь газартай … Тэд тайван цагт мал маллахын зэрэгцээ араатан, жигүүртэн агнаж амжиргаандаа нэмэрлэдэг заншилтай.
Нохой .
Хүннүгийн нохой бие томтой, дөрвөн хөл хүчтэй, түрмэл цээжтэй, догшин нохой .
Худалдаа . Хятад орны ерийн хэсэг торгоор хүннүгийн өдий төдий алтны үнэтэй номыг авч, чингэсээрээ дайсан орны нөөцийг хорогдуулж байна. Чингээд илжиг, луус , тэмээн жин хил уруу цувж, тахь, алаг морь цөм манай мал болж, булга, тарвага, үнэг, дорго, эсгий, ширмэл ширдэг,шүр,болор манай эрдэнэ болж байна. Энэ бол гадаад орны эд дотогшоо урсаж, олз гадагш гоожихгүй байгаа билээ.
Хилийн басар (зах).Сяо Цзин1хаан ургийн найрамдлыг Хүннүтэй нээж, Хүннүд бэлэг мөн урьд тогтоосон гэрээ ёсоор гүнж илгээжээ2.
Тариалан (Хүннү нутагт ) хэдэн сараар бороо цас орж, мал үхэж,
Хүмүүсийн дунд өвчин дэлгэрч тариа ургасангүй1.
Торгон зам. Хүннү өрнө зүгт Кангха (канцзюй), Фергана (давань)
Хавийн орнуудаас алба авч, өмнө зүг Цян 1 нартай харилцаж байна…
Баруун газрын орнууд цөм доройтон унаж, Хүннүгийн эрхшээлд оров. Хүннү олон орныг эзлэн улам хүчирхэг боллоо2.
3.Нийгмийн байгуулалЗахиргаа-цэргийн аравтын байгуулалт. Модунаас эхлэн Хүннү хамгийн хүчирхэг том болж, умар зүгийн харь угсаатныг цөмийг захирч, өмнө зүгт Хятадтай мөр зэрэгцэх улс болсон бөгөөд түүний үе улиран залгамжилдаг төрийн тушаалтны цолыг тэмдэглэн дурдаж болно. Баруун, зүүн цэцэн ван, баруун,зүүн гули ван,баруун зүүн их жанжин, баруун зүүн дүвэй, баруун, зүүн их данху баруун зүүн гудухоу тушаалтныг тавьсан. Хүннүгээр цэцэн гэхийг түшээ1 гэнэ. Иймд хааны ор залгамжлах хүү зүүн цэцэн ван болох нь олонтой . Зүүн, баруун цэцэн вангаас данху хүртэлх тушаалтны хамгийн том нь түмэн морьт (цэрэг),бага нь мянган морьт(цэрэг) захирна, эдгээр 24 даргыг түмтийн дарга гэнэ. Том түшмэд цөм үе залгамжилна. Киян (хиан)2, лань, хожим буй болсон сюйбу3, эдгээр гурав нь сурвалжит овог мөн. Зүүн гарын бүх ван, жанжин нь ( хятадын)
Шангу тойргийн өөдөөс харан дорно зүгт Хуцхэ, Солонгос (Чосон)-той хиллэн, зүүн гарт байна, бүх баруун гарын түшмэл, жанжин нь Шаньцзюнь тойргийн өөдөөс харан , өрнө зүгт юэчжи4,ди,цян5 нартай хиллэн баруун гарт нутаглана. Шаньюйн өөрөө нь дай, юньчжун тойргийн өөдөөс харсан нутагт буудаг. Тэд тус өвс, ус даган нүүх хувь газартай, гэхдээ баруун цэцэн ван, баруун зүүн гули ван хамгийн том хувь газартай.Баруун, зүүн гудухоу дөр жолоодоход тусална.
24 түмтийн дарга тус бүр мянгат , зуут , аравтын дарга, жижиг ван, гол туслагч, дувэй, данху, цецзюй нарыг томилно.
Цэрэг , зэвсэг. Алсын тусгалтайгаас нум,сум,ойрынхоос илд, төмөр бариултай жад байна… Модунь хүчтэй болсноос хойш гурван бум гаруй нум сумт цэрэгтэй… Модунь пинчэн (датун) хотод хан улсын хаан Гаодийг дөрвөн буман морьт цэргээр бүслэхдээ өрнө этгээдэд цагаан морьтой, дорнодод халзан морьтой, умардад хар морьтой, өмнөдөд саарал морьтой цэрэг байрлуулсан.
Хэв хууль, Тэдний баримталдаг хуулиар ирт, үзүүртийг гаргавал цаазаар аваачна, хулгайн ялтай хүний гэр бүлийг (хөрөнгийг) хураана.Хөнгөн хэрэгтнийг бэрээдэнэ, хүндийг цаазаар авна. Арав хоногоос илүү хугацаагаар хорихгүй, улс даяар хоригдол хүн хэдхэнээс хэтрэхгүй… Зүүн гарт хамаарагдах киян, баруунд орох лань, сюйбу овог нь шүүхийн хэргийг эрхлэн ял оноож, тэр тухайгаа шаньюйд амаар илтгэнэ, гэхдээ бичиг, дэвтэр үйлддэггүй.
Элчин харилцаа. Модунь ширээнд суух үед дорнод ху нар хүчирхэг болон мандаж байв. Эцгийгээ алаад Модунь ширээнд суусныг дуулаад тэдь Модуньд элчин ирүүлэн Түмэн шаньюйд байсан мянган газрын гүйдэлтэй хүлэг морий нь авъя гэж гуйхад түшмэдтэйгээ эелдэхэд:Мянган газрын гүйдэлтэй хүлэг бол хүннүгийн эрдэнэ, өгч болохгүй гэж тэд цөм хэлжээ.Хөрш орноосоо нэг морь харамлаад,айлсан тогтнож болох гэж үү? Гээд Модунь өдөрт мянган газрын гүйдэлтэй морио дорнод ху нарт өгчээ. Жаахан азнаж байгаад дорнод ху нар Маодунь айж байна гэж бодоод элчин ирүүлэн шаньюйн нэг яньчжийг авъя гэж хэлүүлэхэд мөн л шатар хүмүүстэйгээ эелдэхэд: Дорнод ху нар найрсаг ёс мэдэхгүй болохоор яньчжийг авах гэж байна. Тэднийг довтлогтун
Гэж хилэгнэн хэлэхэд Модунь хөрш орноосоо нэг эм хүн харамлаад айлсан тогтнож болох гэж үү? Гээд хайртай яньчжигээ дорнод ху нарт өгчээ. Дорнод ху нарын эзэн улам бардамнан, өрнөд талдаа байгаа нутгийг эзлэн эхэлжээ.Тэдний хооронд хүн нутагладаггүй 1000 гаруй газар эзэнгүй нутаг байсан, тэд түүний хоёр хажуугаар оуто1 болон нутаглана. Дорнод ху нараас элчин ирж, танай , манай хоёрын хил болох оутогийн цаад талд эзэнгүй нутаг байна. Та нар түүнд хүршгүй,
Бид авъя гэж хэлэхэд маодунь түшмэдээсээ хэрхэхийг асуухад, зарим нь:Тэр бол эзгүй нутаг, өгч ч болно, өгөхгүй байж ч болно гэхэд Маодунь маш хилагнэн:газар бол улсын үндэс мөн, яахин өгч болно гээд, өх гэсэн түшмэдийн толгойг аваад, мориндоо мордон, татлагад хожимдогсдын толгойг авна гэж тушаагаад, дорно зүг хөдлөн, мордон, татлагад хожимдогсдын толгойг авна гэж тушаагаад, дорно зүг хөдлөн, дорнод ху нарыг гэнэт довтолжээ. Дорнод ху нар урьд нь Модунийг басамжлан, бэлтгэлгүй байв. Модунь цэрэг толгойлон довтлон очиж ихээр цохин,дорнод ху нарын ванг алаад, тэдний хүмүүс,мал хөрөнгийг олзлон авчээ.Хүннү,Хятад хоёрын гэрээ. Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь шаньюйн зарлиг дагаж, Цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь харин над захирагдана… Хан улс, Хүннү улс хоёр бол мөр зэрэгцэх, хүчирхэг хөрш улсууд юм1…Гаоди2 хаан Лю Цзинг элчнээр илгээн, хааны ургийн гүнжийг шаньюйд яньчжи болгон өгч, жил бүр тухайлсан хэмжээний торго, торгон бараа,дарс, тутарга, хүнсний зүйл бэлэглэх болсон.
Хятадын хагалан бутаргах бодлого. Тэр үед1 Маодунь шаньюй болоод цэрэг нь хүчирхэг болж нум сумт цэрэг нь 300 000 хүрч, умард хязгаарыг нь олон удаа түйвээхэд хятадын сэтгэл түгшин түшмэл Лю Цзигтэй зөвлөн асуухад Лю Цзин… Хариулсан нь:
Хаантан Та авааль гэрийнхээ их охиныг Модуньд гэргий болгон өгч , мөн их бэлэг өгч чадна. Тэгэхэд Модунь Хан улсын охинтой хамт эд баялаг ирнэ гэж ухааран, түүнд шунан, тэр охиныг авааль гэрийгээ болгоно, түүнээс хүү төрөхөөр түүнийг заавал ширээ залгамжлагч болгон зарлахад тэр нь Модуний оронд шаньюй болно. Яагаад ийм болно вэ? гэвэл Хан улсын үнэт бэлэгт шунан ийм болно.Хаантан Та улирлын байдлаар Хятадад элбэг байдаг зүйлийг бэлэг болгон илгээж, Шаньюйн амгаланг лавлан асууж , далимд нь уран үгтэй хүн илгээн, Маодунийг зөв тийш нь мэдэгдэхгүйгээр залуулах хэрэгтэй.одунь амьд байхдаа таны хүргэн байна , үхэхээр нь таны охины хүү шаньюй болно, чингээд зээ хүү нь нагац эцэгтэйгээ Эн зэрэгцэх болдог гэж дуулдаагүй биз. Ингэж дайнгүйгээр Хүннүг аажмаар зарцаа болгож болно гэжээ2
Чжунхан Юэгийн ятгалга. Лаошан Цзиюй шаньюй ширээнд суухад хятадын Сяовэнь хаан хааны овгийн гүнжийг бас шаньюйд яньчжи болгон өгч, Янь тойргийн тайган Чжунхан Юэг гүнжийн хүмүүжүүлэгчээр илгээсэн. Чжунхан Юэ явах дургүй байсан боловч, хаан түүнийг албадан явуулжээ. Тэр явахдаа:Би явахаар Хан улсад заавал гай болно гэжээ.
Чжунхан Юэ хүннүд ирмэгцээ шаньюйтай учрахад шаньюй ихэд Таалах болсон . Хүннү нар хятадын торго, торгон бараа, хүнсний юманд дуртай байсан учир Чжунхан Юэ энэ талаархэлсэн нь : Хүннүгийн хүн ам нь Хан улсын нэг мужийн хүн амын тоотой зүйрлэшгүй цөөн боловч Хан улсаас шалтгаалахгүй хувцас, хоолоороо ялгаатай байдлаараа хүчтэй байна. Одоо шаньюй Та заншлаа огоорон, Хан улсын юманд дурлаж байна. Хэрэв хан улсын юмны ердөө аравны хоёр хувь нь Хүннүд ирэхэд л Хүннү бүхэлдээ л Хан улсад дагаар орчихно шүү дээ. Хүннү нар Хан улсаас авч байгаа торго, торгон бараагаар хийсэн дээл, өмдийг өвс, өргөсөнд хүргэх юм бол урагдчихна, энэ нь арьс эсгий хувцас шиг бөх, сайн бус гэдгийг ингээд үзүүлээд өгөгтүн. Хан улсаас авч байгаа идэш хүнс чинь айраг сүү шиг аятай, амттай биш гээд хаягтун гэжээ.
Хилийн зааг.Хүннү, дорнод ху нарын хоорондох хүн нутагладаггүй 1000 гаруй газар үргэлжилсэн эзэнгүй нутаг байсан, тэд түүний хоёр хажуугаар оуто1 болон нутаглана.4.Соёл
Бичиг. МЭӨ 81 онд хятадын хааны ордонд болсон түшмэдийн эелдээн дээр хэлсэн нь: Тэдэнд ёс журмын ном1 байхгүй боловч,
ясан дээр сийлэн модоор ороон, олон түшмэл тэмдэглэлцэх бөгөөд эзэн дорд хэрэглэлцэнэ гэжээ.
Уртын дуу үүссэн тухай домог. Хүннүгийн шаньюйд гоолиг маш сайхан хоёр охин төрсөн гэдэг… Улсын иргэд тэднийг тэнгэрийн охид гэж боджээ. Шаньюй хэлсэн нь : Би энэ охидыг хүнд яаж өгөх вэ? Тэнгэрт , өргөе гэж. Чингээд улсынхаа умардад хүнгүй газар өндөр асар босгон , түүнд хоёр охиноо суулгаад , тэнгэр минь өөрөө аваарай гэж мөргөжээ. Гурван жил өнгөрөхөд эх нь охидоо очиж авъя гэхэд , цаг нь болоогүй байна гээд шаньюй зөвшөөрөөгүй байна. Дахин нэг жил өнгөрөхөд нэгэн хөгшин чоно ирж , асрыг өдөр шөнөгүй харуулдах болсон байна. Нөгөө чоно улисаар байв ,асрын доор хонгил ухаж ,түүнээсээ ер гарахаа больжээ . Дүү нь хэлсэн нь : «Эцэг минь биднийг тэнгэрт өргөхөөр энд суулгасан . Гэтэл эдүгээ чоно ирсэн нь тэнгэрийн тэмдэг байх. Тэнгэр түүнийг илгээжээ. Йимд доошоо буун түүнд очсугай » гэжээ. Гэтэл эгч нь маш эмээн хэлсэн нь : энэ чинь адгуус шүү эцэг эхийнхээ нэрийг бүү бузарлатугай гэжээ. Дүү нь түүний үгэнд оролгүй доош буун чонын гэргий болж хүү төрүүлсэн байна. Түүний удам өсөн үржсээр байгаад улс болжээ. Йимд энэ улсын иргэд чоно улих лугаа адил урт дууг дуулах дуртай болжээ .
Хоёр дууны үг. Хүннү нар МЭӨ 121 онд Ганьсу дахь Тэнгэр ,Яньчжи хоёулаа хятадуудад булаагдаад хоёр дуу гаргажээ, үүнд : Тэнгэр уулаа алдаад зургаан хошуу мал минь өсөхөө болилоо . Яньчжи уулаа алдаад авгай нар минь энгэсэггүй боллоо.
Заншил, зан үйл,шүтлэг. Цагаан сард шаньюйн өргөөнд бүх дарга бага хуралдайд цугларч, өвгөд, тэнгэр,дэлхий , онгон , хайрхдад тахилга үйлдэнэ. Намар морь таргалахаар Дайлинд их
Хуралдайд цугларч, хүн малын тоог бүртгэн шалгадаг: Шаньюй өглөө ордноосоо гарч, ургах наранд , орой саранд мөргөнө… Хойш харан сууна , зүүн талыг эрхэмлэнэ… Хүн оршуулахдаа гадаад , дотоод бурханд хийж ,алт,мөнгө, хувцас хэрэглүүлэн, хайртай зарц татвар эмсийг хойлголдог шороо овоолон довлодоггүй, мод суулгадаггүй, бэлбэсрэлийн хувцас өмсгөдөггөүй …МЭӨ 174 онд Лаошан шаньдй Их юэчжи бутцохиж вангий нь алаад , гавлаар нь аяга хийсэн.Маодуний тухай домог. Түргэн шаньюй Маодунь гэдэг гэдэг ширээ залгамжлах хүүтэй байтал хайртай яньчжигээс нь отгон хүү төрөхөөр Маодунийг зайлуулахын тул юэчжи нарт барьцаанд өгсөн. Юэчжи нарт Маодунь очмогц Түмэн тэднийг довтлоход Маодунийг тэд алахаар завдсан. Гэтэл Маодунь тэдний сайн мортйг хулгайлан унаж буцаж ирэхэд Түмэн түүний эрэлхэг зоригтойг таашаан түмийн дарга болгосон. Маодунь дуут сум хийгээд , морьт цэргүүдээ морин дээрээс нум харвахад сургаж, Дуут сумыг харвасан зүгт уруу цөм харвагтун, харваагүй хүний толгойг авна гэж тушаасан. Маодунь шувуу, араатан агнахаар явахдаа дуут сум харвасан зүг сумаахарваагүй хүний толгойг авсан. Удалгүй Маодунь сайн морь уруугаа дуут сумаа харвахад бараа бологчдын зарим нь харваж, зарим нь харваагүй ингээд харваагүй хүний толгойг авсан. Маодунь жаахан азнаж байгаад хайрт гэргий уруугаа дуут сумаа харвахад бараа бологчдын зарим нь маш айн, харваж зүрхлээгүй. Маодунь бас л тэдний толгойг авсан. Дахиад бас анд явж байхдаа шаньюйн сайн морь уруу дуут сумаа Маодунь бараа бологчид нь цөм харвасан. Ингээд Маодунь бараа бологчдоо ашиглаж болохыг мэдсэн . Хожим нь Маодунь эцэг Түмэн шаньюйг даган ан хийхдээ дуут сумаа Түмэн уруу харвахад бараа бологчид нь цөм Түмэн шаньюйг харвасан. Чингээд Маодунь хойд эх, дүү, өөрт нь захирагдах гээгүй түшмэдийг яөмийг алаад өөрөө шаньюй болжээ.
Бурханы шашин.
Тэдний улс Чэнли гуту шаньюй гэдэг . Хүннүгээр тэнгэрийг чэнли хүүг гуту гэнэ . Шаньюй нь өргөн уудам гэх утгатай .Энэ нь тэнгэртэй адил шаньюй гэсэн хэрэг…
Маодунь хальсны дараа хүү Цэнюй нь шаньюй болж лаошан гэх өргөмжилсөн нэртэй болов…
Хятадын жанжин Хо Цюйбин 121 онд Хүннүгийн Сючу ванг довтлон түүний тэнгэр тахихдаа хэрэглэдэг алтан хөргийг олзлон аваачжээ…
Цзиньжиди бол хүннүгийн Сючу вангийн угсаа залгамжлагч хүү юм.
Цзиньжиди эхтэйгээ хятадын хааны ордонд очиж, адуу үржүүлэн маллах ажил эрхэлж байсан . Эх нь хоёр хүүгээ ном , барамидыг маш эрхэмлэдэг болгон хүмүүжүүлснийг эзэн хаан мэдэж Ганьцюань ордондоо үхсэнээс хойш хөргий нь зуруулан, Сючу вангийн яньчжи гэж нэрлэн тавиулжээ. Сючугийнхэн тэнгэр эзнийг тахих алтан хөрөг хийсэн учир эзэн хаан удмынхныг нь алтан ураг гэж нэрлэсэн байна.
Вэйшу-гийн Бомбын сургаал , бурхны шашны тухай ойлгоо бүлэгт дурдсан нь :Уди хаан алтан хөргийг Ганьцань ордондоо их шүтээн болгон тавьсан . Алтан хөргийн өндөр нь нэг чжан гаруй. Тахилга, хойлго хийдэггүй боловч хүж асаан тавьж мөргөдөг. Энэ бол бурхны хөрөг юм гэжээ.ХҮН УЛСЫН ХААДЫН (ШАНЬЮЙ) ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС
Улс Хаадын нэрс, төрөл угсаа, цол хэргэм Төр барьсан Түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, төр солигдсон шалтгаан
эхлэл төгсгөл жил
1 2 3 4 5 6 7
Хүн улс н.т.ө 209-н.т-ын 48, 93 он (257, 302 жил) 1 Түмэн шаньюй -(Сайн) н.т.ө
255 н.т.ө
209 46 Хүн гүрний төвлөрсөн тулгуур төр тогтоход чухал үүрэг гүйцэтгэв. Хаан ширээний төлөө тэмцэлд хөвүүн Модуныг Юэчжи аймагт барьцаанд өгсний улмаас, тэр эргэн ирж эцгээ алсан.
2 Модун (Мэдэ) шаньюй – Сайн гэсэн үг н.т.ө
209 н.т.ө
174 35 Хүн гүрнийг хүчирхэг болгох, Нанхиадын (Хан улс) аюулаас ангид тусгаар оршиход их үүрэг гүйцэтгэв. Модун Шаньюй 30-40 түмэн цэрэгтэй байв. Энэ үед Юэчжүүдийг бут цохив. Нанхиад улстай анхны төрч гэрээ байгуулж, цагаан хэрмээр хил хязгаараа баталгаажуулан тогтоов. Хүн гүрнийг байгуулсан анхны Шаньюй. Хүн гүрэн Их цагаан хэрмээс Байгал далай, Харуун жидунаас Ил тарвагатай хүртэлх нутагт оршиж байв.
3 Лаошан (Модун-гийн хүү) шаньюй нэр нь Гүюг н.т.ө
174 н.т.ө
160 14 Юе гэдэг Хятад түшмэлийг авч ажиллуулан, Хятад бараа таваар их авч, Хятадын зан заншилд орж байсан тал бий. Гол дайсан Юэчжүүдийг бут цохиж, баруун тийш нүүлгэв. 166 онд 140000 цэргээр Хан улсад довтолжээ.
4 Жүнчен (Лаошаны хүү) шаньюй н.т.ө
161 н.т.ө
127 34 Хүн гүрэн Хан улс руу хааяа хааяа дов-толж, хилийн худалдаа эрхэлж байв. Хятадууд хүчирхэг болж, Хүн улсын хүчий нь сулруулж, хагалан бутаргаж, устгах бодлого явуулж эхлэв.
5 Изишей (Жүнчений дүү) шаньюй н.т.ө 126 н.т.ө 114 12 Хан улс Хүн нарыг дотроос нь хутган үймүүлэх бодлогоор төрий нь самууруулж, Изишей, Юйба нар хаан ширээ булаацалдаж, Юйба Хан руу зугатав. Хан улсын У-ди (140-86) хааны үед Хүн улсыг ганцаардуулах, дотроос нь хагалан бутаргах, их цэргийн хүчээр олон удаа довтлох зэрэг үйл ажиллагаа явуулж байжээ. Хүнчүүд тухайн цагт нь зохих хариулт өгч байсан боловч, төв төр нь ерөнхийдөө суларч байжээ. Хүн гүрний олон шаньюй Хан улсын нөлөөгөөр алагдсан.
6 Үвей (Изишейгийн хүү) шаньюй н.т.ө 114 н.т.ө 105 9
7 Заншилу (Үвейгийн хүү) Эрр – шаньюй н.т.ө 105 н.т.ө 102 4
8 Жүй-ли-хү (Үвей-гийн дүү) шаньюй н.т.ө 102 н.т.ө 100 3
9 Чедихү (Жүй-ли-хү-гийн хүү) шаньюй н.т.ө 100 н.т.ө 96 5
10 Хү-лү-гү (Че-ди-хү-гийн хүү) шаньюй н.т.ө
96 н.т.ө
85 11 Нанхиадтай (Хан улс) гэрээ хийв. Энэ үеэс ордны дотор Хятадын (Хан улс) нөлөө хүчтэй болж, хатад эмсийн эрх мэдэл ихсэж, төр самуурч эхлэв. Төрийн зөвлөх нь Бээлүү байв.
11 Хү-Ян-Ди (Хүлүгү-гийн хүү) шаньюй н.т.ө 85 н.т.ө
68 17 Үе үе Хан улс руу хэсэг бусаг хүчээр довтолж байв. Ухуань, Согд, Үсүнь нар Хүнчүүдээс салж, улсын хүч сулрав.
12 Шүй-Лүй Чиун-Чүй (Хуяндигийн хүү) шаньюй н.т.ө
68 н.т.ө
60 8 Дотоодын хямрал ихсэв. Урвагч хатан Жуанькюй Яньжи эсрэг бүлэглэл байгуулав (гологдсоны улмаас). Их зуд болж, өлсгөлөнд нэрвэгдэв. Динлинчүүд Хүн гүрэнд довтлов. Жуанькюй хатанд хорлогдсон.
13 Вэянжүй-ди Туцитан н.т.ө
60 н.т.ө
58 2 Хятадын талыг баримтлагч байв. Жуанькюй Яньжи, Дүлүнки нараар дэмжүүлэн төрийн эргэлт хийв. Төрд бүтэлгүй зүйл их хийсэн тул амиа хорлов.
14 Хү-ханьей (Шүй-лүй Чиун-Чүйн хүү) Зүүн (өмнө) Хүн-чүүдийн шаньюй н.т.ө
58 н.т.ө
31 27 Хуханьей, Ту-ци нар 56 онд 40-60 мянган цэргээр байлдаж, Ту-ци ялагдаж, Дүлүнки урвав. Нэр нь Ихэ-Усун гэдэг.
15 Ту-ци Бувей-шиой-тан Жүки (баруун умард) шаньюй н.т.ө
58 н.т.ө
56 3 Урвагч хатан Жуанькюйн дүү, Дүлүнки нар нийлж шаньюй болгосон.16 Хү-Жэй н.т.ө
57 н.т.ө
57 1 Дээрх долоон хүмүүн цөм өөрийгөө өргөмжилсэн. Дотоодын тэмцлийн улмаас болж Хүн улсын 14 шаньюйн 8 нь эцгээ, 3 дүү нь ахыгаа алж, хаан ширээ авчээ.
17 Цэ-ли н.т.ө
57 н.т.ө
57 1
18 Ү-жей н.т.ө
57 н.т.ө
57 1
19 Рүн-Жек н.т.ө
56 н.т.ө
54 3
20 Жи-Жи н.т.ө
56 н.т.ө
36 20
21 И-Ли н.т.ө
53 н.т.ө22 Пү-Жү-Ли Рүэ-ди (дижоу-Доу-Мүвэй Гоу) (Хү-ханьейгийн хөвүүн) н.т.ө
31 н.т.ө
20 11 «Жоди» гэдэг цол нь «бишрэлт» гэсэн үг.
23 Сеү-ше (Дижоу-мү-вэйгийн хүү) (Рүэ-ди) н.т.ө
20 н.т.ө
12
8 Хүнчүүд 30-аад жил Нанхиадын хараат болж, жоди буюу шаньюй бүгд ахмад хөвүүдээ Нанхиадад барьцаанд (танж) суулгах болов.
24 Цэ-Я-рүэ-ди (Сеү-шегийн хүү) Гюйю-Жоди (Жоди-хүндэт-гэл) н.т.ө
12
н.т.ө
8
5
25 Ү-жүй-лү (Цэ-я-рүэ-ди дүү) Рүэ-ди Жоди н.т.ө
8
н.т
13
21 Хан улс Хүн гүрнээс газар авах гэхэд эрс эсэргүүцэж, н.т-ын 11 онд Нанхиадын эсрэг их дайн эхлүүлэв. Н.т-ын 9 онд Нанхиадууд Хүн нарын төрийн тамгыг солив. Энэ хүний булш, Монгол улсын нутаг, Хараагийн Ноён ууланд байсныг 1924 онд шинжилсэн билээ. Энэ эх оронч шаньюй байв.
26 У-Лей (Ши-Ян) (Хянь) Үлюй-Жоди (Рүэ-ди) н.т
13
н.т
18 6 Хятад хатны түлхээс, Хятадын дэмжлэгээр шаньюй өргөмжлөгдөв. 15 онд хөвүүнийх нь шарилыг Хятад илгээн ирүүлжээ. Хятадын дарлалын эсрэг бослого тэмцэл хийв.
27 Хү-дү-р-ши (Юй) (их ухаалаг хүн байв) (Хяны дүү) Дү-Го-рүэ-ди н.т
18
н.т
46
28 Хүнчүүд тусгаар тогтнолоо хамгаалж, Хятадын эсрэг дайн туйлдаа хүрч, Хятад их хохирол үзэв. Хүнчүүд нэлээд сэргэсэн. Хятадад «Улаан хөмсөгтөн»-ий бослого гарсан.
28 Ү-да-ди-Хеү (Хү-дүр-шийн хүү) н.т
46 н.т
46 1
29 Пу-нү (Ү-да-ди-Хеүгийн дүү) н.т
46Хүн нарын сүүлчийн шаньюй болно. Энэ Умардын шаньюй болсон юм.
30 Си-Лүэ-ши-жү (Би) (Ү-Жү-Лүгийн хүү, Юйн ач) н.т 48 н.т 56 8 Энэ үеэс Өмнөд Хүнчүүд гэж нэрлэх болсон юм. Зүүн Хан улсад урваж орсон хүн.
31 Си-Лүэ-Ши Жү-ди-Шаньюй (Би) (Ү-Жү-Лүгийн хүү) н.т 48 н.т 56 8 Гован Эү хаан 8 аймгийн ихсээр дэмжүүлэн өргөмжлөгдөв.
32 Чиү-Фү-Иү-Ди Мүвей (Мо) (Би-гийн дүү) н.т 56 н.т 57
1 Өмнөд Хүн улсын шаньюй.
33 И-Фа-Иү-Лүйди Хан (Мүвэйн дүү) н.т 57 н.т 59 2 Өмнөд Хүн улсын шаньюй.
34 Си-Жуан Ши Жү Хэү-ди (Чжан) (Би-ийн хүү) н.т 59 н.т 63 4 Өмнөд Хүн улсын шаньюй.
35 Чэү-Чү-Цэ-Лин-ди (Сү) (Мүвэйн хүү) н.т 63
36 Хүе-Ши-Жү Хеү-ди-зан Шигийн дүү н.т 63 н.т 85 22
37 И-тү-нү-лүй-ди Шиу-вэн Ханы хөвүүн н.т 85 н.т 88 3
38 Шиү-Лан-Ши-Жү Хеү-ди Дүн-Ту Хэй (Заны дүү) н.т 88 н.т 93 5 Өмнөд Хүн улсын шаньюй. Зүүн Хан улсад туслагч хүн байв.
39 Ан-Гүэ н.т 93 н.т 94 1 Өмнөд Хүн улсын шаньюй Хан улсад алагдсан.40 Тин-дү-Ши-Жү Хэү-ди Иш-Чци (Шиги) (Ши-ийн хүү) н.т 94 н.т 98 4 Умарт Хүн улсаас дагагсад өргөмжилсөн учир Зүүн Хан улс 40000 цэргээр дайлсан. Жич: Умарт Хүн улс 93 онд сарнин бутарсан.
41 Ван-зи-ши-жэү-ди Хеү-ди Тан (Заны хүү) н.т 98 н.т 124 26
42 Ү-Жиэ-Хеү-Ши-Жэү-ди Би (Таны дүү) н.т
124 н.т
128 4
43 Чиү-Тэ-рүэ-Ши Жү-Жиү Шиү-Ли (Би-ийн дүү) н.т
128
н.т
140
12
44 Це-Ниү (Жүюй-Лүн ван) н.т
140 н.т
143 3 Жиюй-Лүн Эү-Се зэрэг хүмүүс өргөмжлөв.
45 Хү-Лан-рүэ-Ши-Жү-Жиү Шиү-Ли н.т
143 н.т
147 4 Хойт Хан улсаас өргөмжлөв.
46 И-Лин-Ши-Жү-Жиү-Деү- Леү-Цу н.т
147 н.т
172 25 Хойт Хан улсаас өргөмжлөв.
47 Тү-Тэ-рүэ-Ши-Жү-Жиү (И-Лин Ши-Жү-Жиүгийн хүү) н.т
172 н.т
178 6 Хойт Хан улсаас өргөмжлөв.48 Хү-Жень(Тү-Тэ-Рүэ-Ши-Жү-Жиүгийн хүү) н.т
178 н.т
179 1 Хойт Хан улсаас өргөмжөв.
49 Чань-Чиүй (Баруун Сияа ван) н.т 179 н.т 188 9 Хойт Хан улсын Жүн Лан жанжин, Зан Шиугаас өргөмжлөв.
50 Чи-Зи-Ши Жү-Хеү Юй-Пү-Лүвей (Чи-Ян-Чи юйн хүү) н.т 188 н.т 195 7 Баруун тийш нүүсэн Хүн нарын нэг хэсгийн шаньюй? (Цагаан Хүннү ба Афганы Ху нар)
51 Ши-Бу-Гү-Дү Хеү н.т 198 н.т 189 1 Умарт Хүннү нарын урвасан олон өргөмжлөв.
52 Хү-Цу-Чуан (Юй-Пү-Лүвэйн дүү) н.т 195 н.т 216 21 Өөрийгөө өргөмжлөв. Хан улсын 5 жижиг улс болгосон.