Author: admin_shaman

  • СОЛОНГОСЫН НУТАГ ДАХЬ МОНГОЛ ХАТНЫ БУНХАН

     

    Гоу Мин1351 -1374 буюу 19-45 насандаа Солонгосын хаан ширээг атгаж байжээ. Уг бунхан Хойд Солонгосын Кэсөн хотын Гэпүнгүн Хэсанри Мүсөнбон уулын энгэрээс өмнөд зүг рүү чиглэсэн байдаг аж. Вангри хатан 36 настайдаа буюу жирэмсэн байхдаа 1363 онд таалал төгссөн байна. Гоу Мин хатныхаа дурсгалд зориулж арав гаруй жил уг бунханы загварыг өөрөө зохион бүтээн, улсынхаа хамгийн шилдэг бунхан урлаачдаар бариулж байжээ.

    Өндөр нь 6.5 метр, бүслүүрийн урт нь 13.70 метр юм. Булшны доод талд чулуун шал дэвссэн аж. Мөн урд талыг нь боржин чулуугаар хийж дөрвөн бар, хоёр хонины хөшөө урлажээ. Мөн бунханы өмнө талд боржин чулуугаар хийсэн хоёр метр гаруй өндөртэй, дэнлүү хэлбэртэй хоёр ширхэг гэрэлт цамхаг байрлана. Уг булш нь Хойд Солонгосын нэлээд боловсронгуй булшны онцлогийг харуулж чадсан бөгөөд өнөөг хүртэл өвлөн ирсэн булшнуудаас хамгийн сайн хадгалагдсан талаар судлаачид онцолжээ.

    djmedia:378
  • ХАНШ НЭЭХ ӨДӨР-ЭЭЖ МОДОНД

    Тэд газар гэсэх үед өвөг, дээдсийнхээ шарилыг эргэ¬дэг. Харин монголчуудын хувьд тийм ёс огт байгаагүй. 1990-ээд оноос л талийгч¬дынхаа газрыг эргэж очдог гэсэн ойлголттой болсон байх. Түүнээс өмнө ханш нээгдэхээр эргэж очдоггүй байсан. Ханш нээх өдөр гэхээр хүмүүст ямар нэгэн онцгой өдөр мэт санагддаг байх. Гэтэл тийм биш. Шинэ улирал эхэлж байгаа жирийн л нэг өдөр. Хятадын уламжлалт ханш нээх өдөр нь 2500 гаруй жилийн түүхтэй. Хятад соёлын нөлөөгөөр Манж, Хэжэ, Жүан, Орцон, Түн, Түза, Мюо, Юо, Ли, Шүй, Жин, Чань зэрэг Хятадын 24 үндэстний цөөнхийн ханш нээх өдрийг тэмдэглэлт байдлаар өнгөрөөх заншилтай болжээ. Ханш нээх өдрөөр өвөг дээдсийнхээ шарил онгоныг хүндэтгэж, цэвэрлэн ариутгаж ёслол үйлддэг.

    Ханш нээх өдөр нь Хятадын найман том баяр дурсгалын өдрийн нэг болно. Хятадын аргын тооллын 4 дүгээр сарын 5-ны өдөр нь ханш нээх өдөр тохиодог бөгөөд хамгийн урт үргэлжилдэг тэмдэглэлт өдөр гэж болно. Зарим газар нутагт энэ өдрөөс 10 хоногийн өмнөөс тэмдэглэж эхлээд ханшийн өдөр тохиосноос хойш 8 хоног үргэлжлүүлэн тэмдэглэх тохиолдол ч байдаг байна. Энэхүү 20-иод хоног нь ханш нээх өдөртэй нягт холбоотой. 1935 онд Хятадын Засгийн газар 4 дүгээр сарын 5-ны өдрийг тэмдэглэлт өдөр болгосон бөгөөд мөн үндэсний баяр хэмээдэг байна.
    Ханш нээх өдрийн үүсэл гарал нь Хятадын эртний ноёд түшмэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж тахил өргөдөг байснаас үүдэлтэй аж. Үүнээс уламжлан ард иргэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж хүндэтгэл илэрхийлэн тахил өргөдөг болжээ. 2006 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ханш нээх өдрийг Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр Хятад улсын биет бус соёлын өвөөр бүртгэжээ.
    Манайд бол ханш нээх бөөгийн зан үйлийг их зайран Д.Бямбадорж гуайа санаачлан ээж модонд тэмдэглэдэг болсоноос хойш 10-аад жил болж байгаа. Одоо хэдэн мянган хүн ирж тэмдэглэдэг болжээ. Энэ жилийн хувьд өмнөх жилээс цугласан хүний тоо нэг дахин багассан байна.
    Монголчууд өвөг дээдсээ орчин цагийн зан үйлээр оршуулах ёсон сүүлийн хагас зуун жилийн явцад хүн төрлөхтний жам ёсны дагуу дууриан хийх болсон.
    Өнөөдөр 4 цаг 55 минутад ханш нээлээ. Жил бүрийн хаврын энэ өдөр ханш нээж амьтад ичээнээсээ гардаг. Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь гэж зурхайн номд бичсэн байдаг. Бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үе, аргын буюу нарны зурхайн дөрөвдүгээр сарын 5-6-нд тогтмол эхэлдэг. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Ханш нээх улирал эхэлмэгц огторгуйн тоос арилан цэлмэж, анхны солонго татдаг. Түүнчлэн амьд байгаль сэргэж хорхой шавьж хөдлөж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтэнэ гэдэг. Дорно зүгийн ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдэлдэг.
    Энэ өдөр өмнө зүгээс хур буувал өвс муу ургаж, үр тариа тааламжгүй болно хэмээн үздэг. Хорхой гэнэт олширвол зун нь ган болно гэж шинждэг. Харин шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн бэлэгддэг байна. Ханш нээх цагаар малчид мориныхоо дэлийг засч дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг уламжлал бий.
    Д.Хүрэлбаатар

  • МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ

     

    Монгол ёсонд баатар цолыг чимэгтэй олгодог. Чимэг нь гавъяагаа бататгасныг илэрхийлдэг.Энэ ёс өнөөдөр үндэсний бөхөд хадгалагджээ. Манлай баатар, Хурц баатар, Бодлогот баатар, Ялгуун баатар гэх мэт. Өмнөх нь чимэг, удаах нь цол. Хожим чимэгийн оронд өгдөг болсон “Баатарын алтан таван хошуу” нь цолны тэмдэг ба одон биш юм. Тиймээс Сүхбаатарын одон өгдөг.
    Түүхэнд Ш.Гонгорыг орчин үеийн армийн анхны баатар гэдэг ч хэрэв Олноо өргөгдсөн төрөөс тоолбол биш болох нь. Учир Ардчилсан хувьсгалын дараачаас тусгаар тогтнолын түүхийг 10 жилээр урагшлуулж тооцох болсон билээ. Богд хаант улсын үед зуу гаруй баатар төрсөн. Тэр ч байтугай жанжин Д.Сүхэд 1922 онд “Зоригт баатар” цол шагнасан. Тэгэхээр зөрчил гарч байна. Ш.Гонгор баатарыг анхных гэж үзвэл Ардын засгаар тооцоход л Д.Сүх жанжин, Хатанбаатар Магсаржав хоёр “баатар биш” болж таарах гээд байна л даа.
    1945 оноос орос маягаар зүгээр л “баатар” гэдэг болж. Баатруудын гавъяаг үнэлэх гэсэнгүй. Угаас төр хүндээр үнэлсэн. Зүгээр төрт ёсны тооллоос болж олон баатар орхигдох вий л гэж…
    Жич: Одоо Монгол Улсын баатар цолыг аман ярианд “Улсын баатар” гэдэг нь Ш.Гонгор баатарын чимэг юм. Ш.Гонгор гуай бол Улсын баатар цолтой гэсэн үг. Энэ чимгийг хожим “Хөдөлмөрийн баатар”-аас ялгахын тулд аман ярианд хэрэглэдэг болжээ. 1939 онд Л.Дандар баатарт “Гарамгай баатар” цол олгосон байна. Мөн нисгэгч Д.Дэмбэрэлд “Агаарын зоригт баатар” цол олгожээ.
    1911 оны 7 дугаар сарын Даригангыг чөлөөлөх тулаан, Ховдыг чөлөөлөх байлдаан, Өвөр Монголыг өмгөөлөх Таван замын байлдаан, Зүүн замын байлдааныг дуустал улс үндэстнийхээ төлөө гарамгай гавъяа байгуулсан 101 хүнд баатар цол олгожээ. Үүнд:
    1. Авирмэд. Сэцэн хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу.
    2. Бавуужав. Шударга баатар. Өвөр Монголын Жирэмийн Чуулганы өмнөд Горлос хошуу.
    3. Бадрах. Түшээтхан аймгийн Бадрах гүний хошуу.
    4. Базарваань Сономцэрэнгийн. Засагт хан аймаг.
    5. Балдан Зэвэгийн. Түшээт хан аймаг, Эрдэнэ вангийн хошуу.
    6. Баяр Борхонуудын Түрэмгий баатар. Өвөр Монгол.
    7. Бирваарагчаа. Сайн ноён хан аймаг.
    8. Божи. Өвөр Монголын Зүүн үзэмчин, жүн ван Гомбосүрэнгийн хошуу.
    9. Бумжаргал. Шударга баатар. Сэцэнхан аймгийн Бишрэлт жанжин бэйлийн хошуу.
    10. Ванчиндорж. Зүтгэлт баатар. Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйлийн хошуу.
    11. Волинган. Өвөр Монголын Харчин гүний хошуу.
    12. Галсанцамбантүгжням. Ялгуулсан баатар. Өвөр Монголын Жирэмийн чуулганы Хорчин хошуу.
    13. Гомбо-Идшин Лхамсүрэний. Хичээнгүй баатар. Сэцэн хан аймгийн Ачит ваны хошуу.
    14. Гомбожав. Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуу.
    15. Гочоо. Шулуун баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
    16. Гэлэнгүж. Хавтай баатар. Хөлөнбуйр.
    17. Гэлүүсүхэн.
    18. Гэндэн. Сайн ноён хан аймаг, мэргэн гүн Мөнх-Очирын хошуу.
    19. Даваа Төмөрийн буюу Дамбийжанцан-Догшин ноён Хутагт. Түшээт хан аймгийн Бадрах гүний хошуу.
    20. Дагва. Зүтгэлт баатар. Засагт хан аймгийн дархан гүн Маньбазарын хошуу.
    21. Дагдан. Засагт хан аймгийн Жалханз хутагтын Урианхайн киргиз сум.
    22. Далай Жамъяны. Шаламгай баатар. Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу.
    23. Дамдинсүрэн Жамсраны. Манлай баатар. Өвөр Монгол, Хөлөнбуйр.
    24. Даш. Шударга баатар.
    25. Дашдэндэв. Чамбай баатар. Сэцэн хан аймгийн хурц бэйс Түвдэний хошуу.
    26. Долгор. Шаламгай баатар. Өвөр Монголын Жирэмийн чуулганы чин вангийн хошуу.
    27. Дорждэрэм Мөнхийн. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
    28. Доржпалам. Зоригт баатар. Өвөр Монголын Хөлөнбуйр.
    29. Дугаржав. Хянамгай баатар. Өвөр Монголын цахар.
    30. Дугаржав Нараны. Хичээнгүй баатар. Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу.
    31. Дуваа Донойн. Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу.
    33. ?. Өвөр Монголын зүүн Үзэмчиний жүн ван Гомбосүрэний хошуу.
    33. Дэндэв. Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйлийн хошуу.
    34. Дэчинган.
    35. Дэчинлхаажид. Хурц баатар. Сэцэн хан аймгийн Үнэн сүжигт Илдэн вангийн хошуу.
    36. Жагшимбуу Хурц баатар. Өвөр Монголын цэргийн хорооны дарга.
    37. Жамц Зоригт баатар. Цэргийн Яамны дэс түшмэл, Зүүн өмнө хязгаарыг захирах цэргийг захирах түшмэл.
    38. Жамц. Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.
    39. Жамсран Шулуун баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
    40. Жамъян. Сэцэн хан аймгийн Бэйлийн зэрэг засаг, Улсад туслагч гүн.
    41. Заяат Хичээнгүй баатар. Өвөр Монголын цахар.
    42. Илүү Шударга баатар. Өвөр Монголын Хөх хотын Түмэдийн хороо.
    43. Лайсан Хурц баатар. Сэцэн хан аймгийн Доржпаламын хошуу, жагсаалын дарга.
    44. Лувсан Зоригт баатар. Урианхай
    45. Лхам. Сэцэн хан аймгийн засаг тэргүүн зэргийн тайж.
    46. Мааньжав Балданы. Өвөр Монголын харчин.
    47. Магсаржав Сандагдоржийн. Хатан баатар. Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу.
    48. Манажав. Өвөр Монголын Шилийн голын чуулганы баруун үзэмчин чин ван Содномравданы хошуу.
    49. Мандах Өлзийт баатар. Залан.
    50. Мурунгаа Шалгарсан баатар. Өвөр Монголын Зостын чуулганы Монголжин хошуу.
    51. Мутунбунгаа Шалгарсан баатар. Хороон дарга.
    52. Мөнхравдан Саруул баатар.
    53. Мянбуу Мэргэн баатар. Өвөр Монгол, Хар мөрөн муж.
    54. Наваан Шулуун баатар.
    55. Наваан-Юндэн. Түшээт хан аймгийн Наваан-Юндэний хошуу.
    56. Найданжав Шаравын. Хичээнгүй баатар. Өвөр Монгол.
    57. Нанзад /Барман хэмээгч/ Түргэн баатар. Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.
    58. Нанзад Дамираны. Түргэн баатар. Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.
    59. Насантогтох- Хорооны дарга.
    60. Норов. Өвөр Монгол, Зуу-Үдын чуулганы Ар хорчин да вангийн хошуу.
    61. Нолгар Шаламгай баатар.
    62. Өлзийбадрах Дэс баатар. Өвөр Монгол
    63. Өлзийдүүрэн Хянамгай баатар. Сайн ноён ханы хошуу.
    64. Өлзий-Орших Шулуун баатар. Өвөр Монголын Жарууд хошуу.
    65. Пунцаг Базарын. Хичээнгүй баатар. Сэцэн хан аймгийн Лха жононы хошуу.
    66. Пунцаг Шаламгай баатар. Түшээт хан аймгийн Далай гүн Алтанхуягийн хошуу.
    67. Пунцаг Шаламгай баатар. Өвөр Монгол, барга, хорооны жагсаалын занги.
    68. Пүрэв. Захчин гүн Цэрэндоржийн хошуу, тайж.
    69. Саван. Өвөр Монголын Баарин баруун вангийн хошуу.
    70. Сандагдорж. Өвөр Монголын Жирэмийн чуулганы Горлос хошуу, хороон дарга.
    71. Содномдаржаа. Түшээт хан аймаг, Улсад туслагч гүн.
    72. Соном Зоригт баатар. Сайн ноён хан аймгийн зоригт гүн.
    73. Сумъяа Лаварын. Ялгуун баатар. Шинжаан мужийн Ил тарвагатайн хошуу.
    74. Сундуйжав. Өвөр монгол.
    75. Сэргэлэн Эвтэй баатар. Өвөр Монголын Шинэ баргын Хошуу цагааны харъяат, хороон дарга.
    76. Тогтох Энхбилэгтийн. Зоригт баатар. Өвөр Монголын Жирэмийн чуулганы өмнөд Горлос хошууны харъяат.
    77. Төмөр. Өвөр Монголын Түшээт хошууны харъяат, хороон дарга.
    78. Төмөр Шулуун Баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны харъяат.
    79. Түмэннаст.
    80. Хайдав Өлзийт баатар. Сайн ноён аймгийн сайд, бэйс Цогт-Очирын хошууны харъяат, ангийн дарга.
    81. Хишигжаргал. Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйл Бадамгаравын хошууны харъяат, ангийн дарга.
    82. Хорлоо Шулуун баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
    83. Хохлин. Засагт хан аймгийн жанжин Далай гүний хошуу.
    84. Цогт. Зүүн Үзэмчин жүн ван Гомбосүрэнгийн хошуу.
    85. Цэнд Бодлогот баатар. Сангийн яамны дэд сайд, Өвөр Монголын Хөлөнбуйрын харъяат.
    86. Чагдарсүрэн.
    87. Чимэд Хурц баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
    88. Чимэд. Сэцэн хан Аймгийн Үнэн сүжигт Илдэн вангийн хошуу.
    89. Чованлүн. Өвөр Монголын Жирэмийн чуулганы Бодлогот вангийн хошуу.
    90. Чойжамц Цогтой баатар. Сэцэн хан аймгийн Мэргэн засгийн хошуу. Түүний үхэр буунд “жанжин буу” цол.
    91. Чойж.
    92. Чулуун. Өвөр Монголын Зост Чуулганы Түмэдийн хошуу. Ангийн дарга.
    93. Чулуун Өлзийтийн. Сэцэн хан аймгийн Сүжигт вангийн хошуу.
    94. Шагдар. Засагтхан аймгийн Дайчин вангийн хошуу.
    95. Шарав. Аравны дарга.
    96. Шаарийбуу. Өвөр Монголын Жирэмийн чуулганы сайд Раашминжүүрийн хошуу.
    97. Шимихи. Засагт хан аймгийн Цогт гүн Дамдинбаашийн хошуу.
    98. Ринчин. Сэцэнхан аймгийн Сэцэн чин вангийн хошуу.
    99. Эрэнцэн. Өвөр Монголын Цахар хошуу.
    100. Ядамсүрэн Цэнгэлийн. Сайн ноён хан аймгийн Түшээт гүний хошуу.
    101. Ярин Мятавын. Хурц баатар-Түшээт хан аймгийн Говийн Со засгийн хошуу.
    Мөн Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он хаврын дунд сарын шинийн 7 (аргын гуравдугаар сарын 15)-нд Богд эзэн хааны зарлигаар “Үүний урьд аливаа цэргүүдийн чухал хэрэглэгдсэн буу зэвсэг зүйлийг сайшаан гаргаж, өргөмжлөн шагнасан зүйлгүй боловч манай Монголчууд тулгар төр байгуулснаас нааш сайд түшмэдийг томилон илгээж захыг сэргийлэн суулгасан тухайд харьяат хязгаарт халдаар ирсэн дайсныг удаагаар сөнөөх нь хэдүй баатар түшмэл цэргүүдийн урагш давшиж шаламгайлан байлдахад итгэх боловч чинад этгээдийн байрлан сууж, бэхлэн далдлах хашаа хэрэм, хавцал бэрх газрыг эвдлэн нурааж, дайсны омгийг дарж, цэргийн сүрийг мандуулсан нь мөнхүү их, бага үхэр бууны үлэмж тусламж, хэтэрхий хүчин төгсөөс болсон бөгөөд үнэхээр гайхамшигтай жанжин хэмээж болмой” гээд хоёр их буунд “Хүчит баатар их жанжин”, 4 бага үхэр буунд “Цогтой баатар дэд жанжин” цол олгохоор өргөн мэдүүлсэн бичигт Богд хаан “Зарлиг Гуйсан ёсоор болгогтун” гэж цохсон байна. Мөн Шалгарсан баатар гүн Мурангаагийн хорооны үхэр бууны сум дайсны үхэр бууны амаар шувтлан гарч, түүний ойр байсан 30-аад цэргийг устгасан нь маш ховор, сонин тохиолдол бөгөөд уг буунд “Олноос онц шалгарсан дуурсгалт мэргэн баатар их жанжин” цол шагнажээ”
    Энэ жагсаалтын бас нэгэн ач холбогдол нь Өвөр Монгол, Шинжааны монгол баатад цөөнгүйд бий юм!
    БНМАУ-ын баатарууд: Энэ жагсаалтанд харин Оросууд (ЗХУ) бараг тал нь байх шүү!
    1. 1922.09.23 — Дамдины Сүхбаатар. Зоригт баатар
    2. 1924.04.24 — Хатанбаатар Магсаржав, Цэргийн Яамны сайд. Ардын баатар
    3. 1936.01.29 — Шагдарын Гонгор, АА-ийн хурандаа. Улсын баатар. Хилийн будлиан зохицуулсны төлөө.
    4. 1936.04.07 — Дамчаагийн Дэмбэрэл, АА-ийн дэд хурандаа, Агаарын зоригт баатар. Хилийн будлиан зохицуулсны төлөө.
    5. 1939.09.07 — Лодонгийн Дандар, АА-ийн хурандаа, Халх голын дайнд гавьяа байгуулсны төлөө. Гарамгай баатар
    6. 1939.10.21 — Цэндийн Олзвой, АА-ийн байлдагч, Халх голын дайнд гавьяа байгуулсны төлөө. Улсын баатар
    7. 1941.07.10 — Хорлоогийн Чойбалсан, БНМАУ-ын маршал. Шалгарсан баатар.
    8. 1945.09.20 — Хорлоогийн Чойбалсан, БНМАУ-ын маршал. Хошой баатар.
    9. 1945.09.26 — Лувсанцэрэнгийн Аюуш, АА-ийн байлдагч, пулемётчин. Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө (нэхэн)
    10. 1945.09.26 — Сангийн Дампил, АА-ийн хошууч, Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө
    11. 1945.09.26 — Дашийн Данзанваанчиг, АА-ийн хошууч, Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө
    12. 1949.01.28 — Самданжамцын Лхагвадорж, ахмад, хилчин (нэхэн)
    13. 1949.01.28 — Баянбалын Тэгшээ, байлдагч, хилчин (нэхэн)
    14. 1949.01.28 — Лхүнрэвийн Даваадорж, байлдагч, хилчин (нэхэн)
    15. 1949.12.17 — Сталин, Иосиф Виссарионович, Генералиссимус
    16. 1957.05.29 — Ворошилов, Климент Ефремович, ЗХУ-ын маршал
    17. 1961.10.17 — Хорлоогийн Дамба, байлдагч.
    18. 1961.12.12 — Титов, Герман Степанович, ЗХУ-ын сансрын Нисгэгч
    19. 1962.07.13 — Жадамбын Нэхийт, АА-ийн хошууч
    20. 1964.09.29 — Лувсандоржийн Гэлэгбаатар, ахлах дэслэгч
    21. 1965.05.12 — Чоймболын Шагдарсүрэн, хурандаа, нисгэгч.
    22. 1965.05.31 — Николаев, Андриян Григорьевич, ЗХУ-ын сансрын нисгэгч
    23. 1966.09.16 — Юмжаагийн Цэдэнбал, БНМАУ-ын маршал
    24. 1967.08.18 — Беляев, Павел Иванович, ЗХУ-ын сансрын Нисгэгч
    25. 1968.06.14 — Баясгалангийн Бадам, Ховд аймгийн Булган сумын ард (нэхэн)
    26. 1969.08.12 — Жуков, Георгий Константинович, ЗХУ-ын маршал. Халх голын дайны ялалтанд оруулсан хувь нэмэр.
    27. 1969.08.18 — Чойн Дугаржав, АА-ийн хурандаа
    28. 1969.08.18 — Даржаан Хаянхярваа, хошууч
    29. 1971.03.12 — Пунцагийн Чогдон, АА-ийн хурандаа
    30. 1971.03.12 — Дүгэрийн Нянтайсүрэн, АА-ийн хурандаа
    31. 1971.05.07 — Конев, Иван Степанович, ЗХУ-ын маршал
    32. 1971.05.07 — Плиев, Исса Александрович, ЗХУ-ын Армийн генерал. Чөлөөлөх дайны ялалтын учир.
    33. 1971.05.07 — Судец, Владимир Александрович, ЗХУ-ын Нисэх хүчний маршал
    34. 1971.06.01 — Горбатко, Виктор Васильевич, ЗХУ-ын сансрын Нисгэгч
    35. 1971.10.13 — Түвдэнгийн Бор, Ухуулагч, эмэгтэй. (нэхэн)
    36. 1971.10.13 — Бэгзийн Гиваан, бага түрүүч. (нэхэн)
    37. 1972.10.01 — Рукавишников, Николай Николаевич, Сансрын нисгэгч
    38. 1973.07.13 — Дуламдоржийн Самдан, байлдагч
    39. 1973.09.12 — Дүгэрийн Гуулин, байлдагч.
    40. 1974.03.06 — Гомбын Цэнд. Ухуулагч, эмэгтэй (нэхэн)
    41. 1974.09.16 — Батын Дорж, Армийн генерал, БХЯ-ны сайд
    42. 1975.07.15 — Федюнинский, Иван Иванович, ЗХУ-ын Армийн генерал. Халх голын ялалтын гавьяагаар.
    43. 1975.09.02 — Магсарын Жанчив. Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсан тул (нэхэн)
    44. 1976.12.14 — Брежнев, Леонид Ильич, ЗХУ-ын маршал, ЗХУКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
    45. 1979.02.19 — Косыгин, Алексей Николаевич, ЗХУ-ын СнЗ-ийн дарга
    46. 1979.08.18 — Норпилийн Жамбаа, ахлагч
    47. 1979.08.18 — Самданы Төмөрбаатар, дэд хурандаа
    48. 1979.08.18 — Мазимын Экей, дэслэгч. Халх голын дайнд гавьяа байгуулсан учир, нэхэн.
    49. 1981.03.13 — Бутачийн Цог, Хурандаа генерал, БХЯ-ны сайд
    50. 1981.03.31 — Жүгдэрдэмидийн Гүррагчаа, дэслэгч генрал. БНМАУ-ын анхны Сансрын нисгэгч
    51. 1981.03.31 — Жанибеков, Владимир Александрович, ЗХУ-ын Сансрын нисгэгч
    52. 1981.06.08 — Устинов, Дмитрий Фёдорович, ЗХУ-ын маршал, БХЯ-ны сайд
    53. 1981.10.22 — Коваленок, Владимир Васильевич, ЗХУ-ын Сансрын нисгэгч
    54. 1981.10.22 — Савиных, Виктор Петрович, ЗХУ-ын Сансрын нисгэгч
    55. 1983.06.09 — Дамдины Намнан, хичлин, байлдагч (нэхэн)
    56. 1984.08.15 — Энхийн Шийлэг, байлдагч. Халх голын дайнд гавьяа байгуулсан учир.
    57. 1984.08.15 — Ванчинжавын Шарав. Их буучин. Халх голын дайнд гавьяа байгуулсны учир (нэхэн)
    58. 1985.08.31 — Түүвэйн Дүүдэй. Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны учир.
    59. 1989.07.19 — Жамъянгийн Лхагвасүрэн, Хурандаа генерал, Халх голын дайнд гавьяа байгуулсны төлөө (нэхэн)
    60. 2009 он. Дугарын Гунгаа. Нисгэгч
    61. 2009.12.10 — Эрдэнийн Бат-Үүл. Ардчилсан хувьсгалд гүйцэтгэсэн үүргээр.
    62. 2014.09.03 — Пунцагийн Шагдарсүрэн. Халх гол, чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө.

     

  • Х.УЯНГА: ТЭНГЭРИЙН ХИШГИЙГ ТҮМЭНТЭЙГЭЭ ХУВААЛЦАЖ БАЙЖ Л ЖИНХЭНЭ БӨӨ БОЛДОГ1

    -Сүүлийн үед айл болгонд л онгод, тэнгэр буулаа гаж дуулдах болж. Өөрийн тань хувьд энэ тухай хэзээ хэрхэн яаж мэдсэн бэ?
    -25-ны жил ордог жил.., Цагаан сараас дараахан буюу ханш нээгдэх үеэс л эхэлсэн дээ. Хамаг бие сонин болоод… Ер нь багаасаа л бие эвгүй болоод байдаг байсан юм. Гэхдээ арван жилд байхад ч оюутан байхад ч орой үдэш гадуур дотуур орж гарахаар, гэртээ байсан ч гэсэн хий юм хардаг байсан.
    Тухайн үед хүүхэд байсан болоод ч тэр үү анзаардаггүй байсан. Бүр айхтар зэрэгцээ ертөнцийг харж мэдэрсэн үе бол аравдугаар анги төгсдөг жил. Зуныхаа амралтаар лагертаа гарчихсан байсан юм. Шинийн 15-ны үдэш цонхоор сарны туяа тусчихсан байсан үе л дээ.
    Санаандгүй цонх руу хартал хүн явах шиг болсон. Манай тэр хавиар орой үдийн цагаар хүн амьтан явах ямар ч нөхцөл боломжгүй газар. Анх хий зүйл буюу зэрэгцээ ертөнцтэй таарсан нь тэр үе байж гэж сүүлд л мэдсэн. Сонин юм шүү, тэглээ гээд айж эвгүйцээгүй. Одоо бодоход тэрнээс хойш тийм сонин мэдрэмжтэй болсон.
    Хүнтэй яриад сууж байхад, гэнэтхэн тийм үе, үелзэл гэдэг шиг тухайн хүний дотроо бодож байгаа бодол, гэнэтхэн миний толгойд ороод ирэх ч юмуу тайлбарлаж чадалгүй сонин сонин мэдрэмж төрдөг болсон. Түүнээс хойш хоёр сарын турш тасралтгүй өвдсөн дөө. Шөнө зүүд эвгүйцээд л, унтаж чадахаа больчихсон.
    Дээшээ хараад хэвтэж байхад цээжин дээр хүн дараад эсвэл боогоод байгаа юм шиг бие их эвгүйцнэ. Тухайн үедээ өвдчихлөө гэж бодоод эмнэлгээр их явсан. Зүрх судас, тархины бичлэг хийлгэсэн ч шинжилгээний хариу ямар ч асуудалгүй эрүүл гэж гардаг.

    Би жаахан охинтой. Охиноо тэврээд зурагт үзээд эсвэл хөхүүлээд сууж байхад гэнэтхэн гар тавигдах жишээний Сүүлдээ хүүхдээ тэврч, хөхүүлж ч чадахаа байсан. Хэл ам дарвигнаад толгой эргээд ч байгаа юм шиг…
    Яагаад байгаагаа хэлж мэдэхгүй үгээр хэлэхийн аргагүй, тайлбарлаж боломгүй сонин мэдрэмжүүд төрөх болсон. Тэгээд эмнэлгээр яваад нэмэр болохгүй болохоор нь нөхөртэйгөө ярилцаад үзэж хардаг хүн дээр очьё гэж шийдэн таньдаг хүн дээрээ очсон.
    -Ямар хүн дээр очсон гэж. Аль чиглэлийн шашинд хамаарах вэ гэсэн үг л дээ?
    -Хадам аавын танил. Тэгсэн тэр эгч хараалгасан байна гэдэг юм байна. Манай хүн бид хоёрч бүр гайхаад, ямар юмных нь хараал, хэн яахаараа хараадаг юм бэ гээд сүйд болсон. Тэгсэн чинь, уучлаарай миний дүү, чамайг ахиад сайн татаж үзэхгүй бол нэг л биш байна гээд эрхи, хуураа татаад л байсан.
    Тэгсэнээ чи яах аргагүй онгодтой хүүхэд байна гэсэн.Тэр эгч дээр очих үед бие, оюун санааны хувьд их хүнд байсан л даа. Харахад зүгээр ч өөрөө хаана юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй, биеэ захирах ч тэнхээгүй болчихсон байсан. Нөгөө эгч онгодтой байна энэ тэр гээд л…
    Тэгсэн чинь хамаг тархи толгой дүүрээд өөрийн эрхгүй нүд анилдаад явчихсан. Тэгсэн чинь манай нөхөрт, хурдхан архи сүүнд гараад ир. Эхнэр чинь болохоо байлаа гэсэн. Архи, сүү авчраад өргөөд л байх шиг байсан. Нүд өөрийн эрхгүй анилдаад, сонсоод байгаа мөртлөө биеэ захирч чадахгүй болчихдог юм билээ.
    Тэр явдлаас долоо хоногийн өмнө миний хоолой ямар ч шалтгаангүйгээр өвдсөн байсан юм. Тэгсэн нөгөө эгч чинь эрхээрээ нуруу руу ороолгоод нэг юм гуйгаад, надаас өөр хүнтэй юм яриад байсан. Би харж чадаагүй… Тэгсэн хэрнээ сонсох мэдрэмж байгаад байдаг. Одоо бодоход дээдэс онгодыг л тайтгаруулж байсан юм билээ.
    Тэр үед миний хоолой аймаар өвдөөд яг л хүн хоолой багалзуурдаад байгаа юм шиг амь тэмцээд. Хамаг бие сулбайгаад хөгшин хүн шиг ч юм шиг эсвэл дээрээс хүн дараад байгаа ч юм шиг дээшээ өндийх тэнхэлгүй болчихсон. Уг нь би тамхи татдаггүй.
    Гэтэл нөгөө эгч маань тамхи тат гээд миний огт мэдэхгүй хэлээр за та утаа нэр гээд л. Нөгөө тамхийг чинь жигтэйхэн булааж аваад л татсан. Хүүхнүүд чинь тамхийг хоёр хурууныхаа салаанд хавчуулаад л их маяглаж сордог ш дээ. Тийм юм байхгүй нөгөө тамхийг чинь булааж аваад л айхтар гүнзгий сороод…
    Юун хахаж цацах… Хэзээний тамхичин хүн шиг татаж эхэлсэн. Би дотор нь сонсоод байгаа хэрнээ яаж ч чадахгүй кино шиг л юм болоод байгааг мэдээд байгаа юм. Юу л болоод яагаад байгаагаа ч мэдэхгүй, за ингээд л галзуурдаг юм байж гэх бодол хамгийн түрүүнд толгойд буусан.
    Тэгсэн өнөө эгч, за буурай минь ингээд тайван сайхан байгаарай, ойлгохгүй удсан бол өршөөж хайрлаарай л гэнэ. Дандаа л уучлал хүсч, өршөөл ирээд л байсан. Би бол учрыг нь ч олохгүй. Энэ авгай чинь юу гээд солиороод байна аа гэж дотроо бодоод байдаг. Тэгсэн хэрнээ биеэ дийлэхгүй.
    Босч чадахгүй, биен дотор нэг хүн орсон байгаа нь мэдрэгдээд байдаг. Нөгөө тамхийг чинь айхтар татаад л, нөгөө над руу орчихсон хүн чинь цурхиртал уйлаад л байна. Надаас бол уйлах ч тэнхэл гарахгүй байгаа юм чинь. Тэгж байгаад би өөрийнхөөсөө огт өөр дуу хоолойгоор яриад эхэлдэг байгаа.
    -Ямар?
    -Яг 60,70 гарсан өвгөний хоолой надаас гарсан. Нөгөө эгч ч өршөөгөөрэй аль аймгийн ямар гаралтай энэ тэр гэж асуугаад… Тэр өвгөн баруун зүг л гэхээс яг тэр аймаг гэдэг ч юм уу нарийн зүйл хэлээгүй. Энэ бүхнийг би сонсоод л суугаад байгаа хэрэг шүү дээ. Өвөө айхтар уйлж байснаа тас тас хөхрөөд тэгснээ дахиад л уйлаад л…
    Би дотроо ингээд л галзуурдаг юм байж дээ. Амьд явсаных элдвийн юм үзэх нээ гэж бодоод л байгаа юм. Тэгсэн нөгөө эгч, чи сайхан онгод тэнгэртэй юм байна. Би чамайг барж дийлэхгүй, чамайг багш дээрээ аваачина гэсэн. Одоо бодоход тэр хүн бид хоёрт маш их тус хүргэсэн.
    Одоо хүний ертөнцөд байхгүй бурхан болчихсон л доо. Тэгээд багш дээр нь яваад очтол Золзаяа гээд залуухан хүүхэн байж байна Тухайн үедээ бид хоёрт бөө удганы талаар ямар ойлголт ядаж төсөөлөл ч байгаагүй. Тэр эгчийн ажлаас багшийнх нь гэр хүртэл хоёр км зайтай.
    Тэр бага зайг машинаар туулах ахархан хугацаанд хүний сэтгэл зүйгээс гардаг ямар характер байдаг юм бэ, тэр бүгд л гарсан. Нөгөө эгч миний хажууд суугаад, манай нөхөр жолоочийн хажуу сандал дээр суусан байсан юм. Би ч нэг уйлаад л инэгээд л их сонин мэдрэмж төрж байсан даа.
    Манай нөхөр гайхаад, ээ бурхан минь энэ чинь галзуурч байгаа юм биш байгаа гэсэн харцаар хараад л байсан. Тэгээд л багшийнд ирсэн. Хашааных нь хаалгаар орж чадахгүй өвдөг сөхрөөд уначихсан. Нөгөө эгч манай нөхөртэй хамт хоёр талаас чирээд тахилын гэр рүү явж орсон.
    Тэгсэн багш гаднаас орж ирээд шилэн хүзүүн дээр дарж үзснээ гурван удаа харваад орсон байна ш дээ. Энэ хүүхэд бүр болохоо байлаа, үхлээ гэж байна Би бие дээрээ мэдэрсэн хэрнээ л юу вэ үхсний чинь харваад орох, юу балайраад байгаа хүүхэн бэ гэсэн шүү юм бодогдоод бас мухай хараад суугаад байгаа юм.
    Золзаяа багш онгодоо буулганаа гээд онгодоо буулгасан чинь нөгөө өвгөн чинь нөгөө эгч дээр буугаад л… Айхтар догшин онгод шүтээнтэй хүүхэд байна, гурав хоногийн дараа чанартай. Тэр үдэш хамт явахаас өөр арга байхгүй. Тэгэхгүй бол амиа алдлаа гэсэн.
    Тэгсэн нөгөө буусан онгод маань за энэ чанар дээр амжих үгүйгээ хэлж мэдэхгүй байна. Хажууд нь би завилаад суучихсан байсан юм. Миний онгодтой л ярьсан байх. 21 хоног гэсэн чинь зүгээр сууж байсан хүн чинь хэдэн тийшээ намираад нахилзаад уначихлаа. За 21 хоног гэвэл наад хүүхэд чинь тэвчихгүй юм байна.
    14 хоног гэсэн дахиад л нахилзаад уначихлаа, долоо хоног гэсэн дахиад л саваад уначихлаа За гурван хоног гэсэн чинь овоо тогтлоо. Тэгээд яахав дээ, гурав хоногийн дотор юмаа бэлд. Гэр орон, ах дүү, садангаа дуудаж ир, чи яах аргагүй удган болох ёстой хүүхэд гэсэн. Сонин юм билээ.
    Бие дээрээ тийм мэдрэмж аваад хүмүүс тэгж хэлээд байхад ч итгэдэггүй юм билээ. Тэгээд надад нэг эрхи, толь өгсөн. Онгод тэнгэрт чинь буудал суудал гэж юм байдаг, тэрийг нь бичиж ав, өмсгөлийг нь бичиж ав гэсэн нөгөөдүүлийг нь бичиж аваад гэртээ харьсан. Бие ч харьцангуй дээрдчихсэн. Тэгсэн атлаа итгэл байхгүй л байгаа юм.
    -Сонин юмаа тэгээд яаж итгэл төрөв дөө?
    -Овоо гайгүй байж байснаа орой нь бас л эвгүйтээд эмнэлэг эрүүл гэсэн хүн чинь өнөө эгчийн багшид л хандаж байгаа юм чинь… Хурдан наашаа аваад ир наад хүүхэд чинь болохоо байлаа Хэлээд байхад итгэлгүй байгаад байх юм.
    Гурав хоног тэсч чадахгүй нь..Одоо уг наана гэдэг юм байна Тэгээд л уг наах үйлийг хийлгэсэн дээ. Багшийнхаа онгодын өмсгөлийг өмсөөд хэц, хэнгэрэг бүгдийг нь барьж аваад л уг наалгах ёсолгоо хийсэн.
    -Ямар ч бэлтгэлгүй онгод тэнгэрээ хүлээж авчээ. Анхны сэтгэгдэя ямар байв?
    -Үнэхээр эвгүй байсан. Гар хүртэл хүнийх юм шиг л санагдаад… Өнөө хэцийг чинь хачин сурамгай барьж байнаа Яг тэр үйл явдлыг болж байхад манай нөхөр, миний доод талын эрэгтэй дүү хоёр хамт байсан. Манай хоёр хажуугаас хараад, за энэ Уянгаа яах бол гээд л ажаад сууж байсан хэрэг.
    Тэгсэн хэцийг нь бариад л малгайг нь өмсөөд л… Би дотроо мөнхийн айдастай тэгсэн атлаа тэр бүгдийг хэзээний мэддэг юм шиг л байсан. Тэгтэл ч нөгөө өвгөн чинь тас гээд л биен дээр суурьтай ороод ирсэн. Дахиад л уйлаад эхэллээ нөгөө өвгөн чинь. Нэг инээгээд л, нэг уйлаад л байсан.
    Одоо бодоход тэр өвгөн их л хэцүү байдалтай байж байгаад ашгүй ингээд хөрсөндөө буугаад ирлээ. Энэ олон хүүхдийн буян заяаг түгээх үйл минь дөхөж ирлээ гэж бодоод баярлаад л уйлаад байсан юм байна лээ. Нөгөө өвгөн асуулаа. За миний удмын хүүхдүүдээс хэн байна гэж.
    Танай удмын хүүхдүүдээс танай улаачийн төрсөн дүү, нөхөр хоёр нь байна. Тэгээд манай дүүтэй золгоод манай дүү ч өвөө энэ тэр гээд л уналаа. Тэгсэн би дотроо, инээд хүрээд, өвөө энэ тэр гээд байхаар нь сонин санагдаад боддоггүй. Цай ууж, тамхи татаж байгаа энэ тэр нь яг өвгөний үйлдэл.
    Миний үйлдэл гэхээр юм юу ч байхгүй. Манай дүү “өвөө минь би таны улаачийн чинь төрсөн дүү нь байна гээд л дүүгийн толгой тархийг нь үнэрлээд л, мөр энэ тэрийг нь илээд байхаар би өөрөө жүжиглээд ч байх шиг санагдаж байж билээ.
    Дашрамд сонирхуулахад манай дүү хоёр хоногийн өмнө харих гээд автобусны буудал дээр зогсож байж л дээ. Тэгтэл замын хажуугаар явж байсан хэдэн сахилгагүй, согтуу банди нар манай дүүгийн хамрыг нь мурийтал нь цохисон байсан. Өөрөөсөө жаахан хүүхдэд цохиулаад хамар нь далийчихсан байсан юм.
    Нөгөө өвгөн, за хүүгийнхээ самсайг тэгшилж, гоо болгоно гээд л их олон юм ярьсан. Тэр өдрөө манай дүүгийн хамрыг тэгшилчихсэн. Манай дүү, яанаа өвөө цус гарчихлаа ш дээ гээд байсан. Миний инээд хүрээд гайхаад л, хэлэхийн арга байхгүй сонин байсан. Тэгж байгаад за өвөө нь мордлоо гээд явсан.
    Багш маань та хэдэн удаа буух юм бэ гэхэд гурван удаа бууна гээд л мордлоо гээд л явсан. Би дотроо сониуч зан ихээр хөдлөөд… Хэц энэ тэрээ нүдээд мордоод явчихангуут бүх бие нээх сайхан тайвшраад биенээс нэг том юм гараад явчихсан ч юм шиг санагдаад л сэтгэлзүйн хувьд тайван сайхан болчихсон.
    -Тэгээд яав?
    -Шууд дүүгийнхээ хамрыг харсан. Үнэхээр тэгширчихсэн байсан. Манай багш ” За чи харав уу танай онгод чинь анх бууж ирсэн өдрөө дүүгийн чинь хамрыг тэгшилчихлээ, хамар тэгшилнэ гэдэг амаргүй биз дээ гэж хэллээ. Би ч тийм л дээ гэж бодсон хэрнээ, гэхдээ л гэдэг бодол байгаад байгаа юм.
    Багш одоо гурван удаа бууна гэсэн шүү гэж байн байн сануулаад л… Бид өөрөө юун буух энэ тэр гэсэн шүү юм бодоод байж байтал дахиад л хүзүүн дээрээс нэг юм дараад авах шиг болсон. Сүүлд мэдэх нь ээ, шахаа гэдэг нь байсан юм байна лээ. Буух гээд л шахаад байна. Тэгээд яахав, өнөөх өвгөнөө буулгалаа.
    Буугаад ирэнгүүт л мөрөн дээр тээглээд байсан юм чинь байхгүй болчихдог. Тэгээд баахан юм яриад л байсан. Хөрстөд маш олон онгод шүтээнүүд удам болгонд буух ёстой. Хамгийн гол нь зөв зүйтэй сайхан хайрлаж буулгаарай гээд л…
    Манай онгод буух болгондоо зөв зүйтэй үг хэлж, сургааль үг хэлдэг. Ойлгохгүй юмыг ойлгуулах гэж хичээдэг. Тэгээд л гурван удаагийн буултын дараачаас бөөгийн амьдралд орсон доо, би.
    -Бөө болохоор энгийн амьдрал их өөрчлөгдөх үү. Ялгаа байх уу гэсэн үг л дээ. Янз бүрийн дэг ёс сахих гээд л?
    -Удган болсноосоо хойш зөндөө хүнийг эдгээж,бариа хийн, үзэж харж байна. Сонин сонин юм зөндөө л болсон. Эхэндээ итгэхгүй байх асуудал байсан ч одоо эргэлздэггүй. Улаачаараа дамжуулан өвдсөн зовсон хүмүүст тусал. Өөрийн зөн совинг мэдэр.
    Тэнгэрээс чамд ямар мэдээлэл өгч байна вэ, тэрнийгээ харамгүй гаргаж сур. Хүн нэг хувийн авъяас, 99 хувийн хөдөлмөрөөр амжилтанд хүрдэг гэдэг дээ.Тэгэхээр тэр ганц хувийн авьяасаа хөгжүүлж, тордож байх хэрэгтэй. Хичнээн авъяастай байлаа ч зүгээр суугаад байвал ямар хэрэг байх вэ.
    Зовж зүдэрсэн хүмүүст туслахгүй, тэнгэрээс заяасан чадвараа ил гаргахгүй нуугаад байж болдоггүй юм билээ. Харин ч эсрэгээрээ ил гарч, олон түмэнд туслах том үүрэгтэй болсон. Юуг нь нуухав. Эхэндээ их эргэлзээтэй байсан. Наадах чинь худлаа худлаа гээд л… Хамаатан садан.найз нөхөд эргэн тойрны хүмүүс ойлгохгүй.
    Яг миний үзсэн амьдралыг мэдэхгүй учраас сүлжээ, худлаа гэдэгл байсан даа. Тэгээд байхаар хүн чинь нээрээ юу билээ гэж бодно. Нөгөөтэйгүүр дэвэрсэн сэтгэлийг нураагаад байхаар цаг хугацаа харуулна биз гээд өөртөө итгэх итгэлээ нууцлана.
    Иймэрхүү байдлаас болоод онгодыгоо, надад итгэж байсан хүмүүсийн итгэлийг нурааж, урмыг хугалах явдал зөндөө гарсан. Гэхдээ одоо үнэхээр чин сэтгэлээсээ надад туслаачээ гэсэн хүн ирвэл чин сэтгэлээсээ тусалдаг. Хамгийн гол нь намайг тоогоод, онгод буугаад ирсэн.
    Үүний цаана маш том чадвар байдаг юм. Чадвараа олны тусын тулд зориулах ёстой. Үнэхээр эдгэхгүй өвчин тусч, шаналсан хүмүүс зөндөө ирсэн. Тэр болгоны тоог бичдэггүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. 100-аас даваад явчихсан байхаа, ямартай ч…
    -Гадуур сайн муу олон бөө байх юм. Нөгөөтэйгүүр хүн чинь гарах гарцгүй болохоороо бөөд ханддаг. Өнөөдүүл нь айхтар хатуу үнэ хэлээд суучихдаг. Ерөнхийдөө бизнес болчихоод байх шиг санагддаг. Ингэхэд өөрөө ямар өртгөөр хүнд тусалж, засал хийдэг юм бэ?
    -Ийм асуудал миний амьдралд ч тохиолдож байсан. Хүний зовлонг авч, гарзынх нь үүдийг хаагаад байхад гар хүндрүүлэхгүй байж болохгүй гэж дийлэнх хүмүүс ярьдаг л юм. Мэдээж улаач ч гэсэн энэ нийгэмд эгэл хүмүүний амьдралаар амьдардаг. Хүн л юм чинь амьдралтай, үр хүүхэдтэй, ар гэртэй.
    Өөрийн гэсэн амьдралтай учраас бусадтай л адил идэж ууж, өмсөж зүүнэ. Би өөртэйгөө ижил үзэж хардаг хүмүүстэй уулзаж туршлага солилцож үг сонсдог л юм. Тэд ч чи өргөл, барьц ав л гэдэг байсан. Нэг хэсэг энэ замаар явсан. Үнэ тариф ч тогтоосон. Тэгсэн онгод тэнгэр маань, чи өөр хүн шүү дээ.
    Чи тэнгэрийн онгод буулгаж, зон олонд буянаа түгээх ёстой хүн. Тэнгэрээс өгсөн чадварыг үнэлэх ёстой юу, үгүй юу гэдгээ өөрөө тунгаа гэж хэлсэн. Би ч тэр үед тариф тогтоох ёстой юм байна ,өөрийгөө үнэлэх ёстой юм байна гэж бодсон. Их буруу ойлгосон юм билээ. Гэтэл үгүй юм байна.
    Тэр болгоны нарийн ширийнийг цаг хугацаа өнгөрөх тусам онгод минь надад ойлгуулсан. Хүмүүс сэтгэлээрээ буян үйлдэх хэрэгтэй, хатуухан хэлбэл эрхтэй юм билээ. Угаас өөрт тусалсан хүний алгыг тэнийлгэх ёс байдаг шүү дээ. Ямартай ч би энэ чадварыг дамжаанд явж, сургуульд сураад олоогүй.
    Тэнгэрээс хүнд туслаач, олон түмэнд буянаа түгээгээчээ гээд хүрээд ирсэн. Миний ээж, эмээ хоёр гартаа байгаа чадвараа хүмүүст түгээж яваагүй ч ойр тойрныхоо хүмүүсийг анагаагаад л явж байсан. Манай буурай эмээгийн хувьд бөө байсан юм билээ. Олон хүнд тус дэмээ түгээдэг байсан гэдэг.
    Миний хувьд тариф тогтоохоо больсон. Гэмээ ухаараад… Хүн чинь их сонин амьтан. Би ч гэсэн сүүлийн үеийн нийгмийн бүтээгдэхүүн учраас л нэг үе тариф энэ тэр гээд дэмийрч явсан хэрэг. Одоо бол ойлгосоон.
    Хамгийн гол нь миний хийж өгсөн юмыг яг хэлсэний дагуу хийгээд, чин сэтгэлээсээ хандаад буян болох юм бол болоо. Бусадтай адил тариф тогтоох ёсгүйн юм байна гэдгийг маш сайн ойлгосон.
    -Улаач хүн олон түмнийг анагаах ёстой. Тэр үйлээ хийхгүй бол бие нь өвддөг. Эмнэлгээр яваад ч оношлогдоггүй гэсэн үнэн үү?
    -Харин тэгдэг юм билээ. Сонирхуулахад над дээр нэг ямар ч эмчилгээгүй болсон хүү ирсэн. Солонгос руу 70 мянган доллараар явж эмчилгээ хийлгэж байж л эдгэнэ гэсэн оноштой. Тэр хүү миний онгод бууж ирсэн үед надаар дамжуулж бариа хийлгээд гурван сар гам барьсан. Одоо зүгээр болчихсон шүү.
    Эхэндээ би чадах уу гэж боддог байсан бол сүүлдээ эдгэрээд талархаад эргээд хүрээд ирэхээр нь баярладаг болдог юм билээ. Тэр ч утгаараа тэнгэрээс ирсэн чадварыг олон түмэндээ хүргэхгүй нуугаад байж болохгүй. Хэрвээ засал буян бариа хийхгүй байгаад байвал бие өвдөөд л эхэлнэ.
    Хамаг бие хөндүүрлээд, толгой тархи эргээд сонин болоод байдаг юм. Тэрийг хүнд ойлгуулах хэцүү л дээ, их зовиуртай болдог. Ажиглаад байхад тэнгэрээс ирсэн энерги нь хуралдаад байдаг юм шиг байгаа юм. Тэр их энергээ гаргахгүй болохоор өөрт сөргөөр нөлөөлж сэтгэлзүй болоод бие махбодь хэцүү байдалд ордог.
    Х.Уянгатай хөөрөлдсөн яриа ийм буюу.

  • Гал ус мэт харшсан газрын маргаан луйврын үнэн төрх

    Харамсалтай нь даанч тэгж чадсангүй. Төрийн нэр барьсан албан тушаалтан, эрх мэдэлтнүүд тэдний гар хөл бологсод нийлж хавсарч хавсайдаад “Газрын луйвар” хэмээх сүлжээг бий болгож, “хуулийг гууль” болгох их аян олон жил өрнөж байна.
    Өнгөн дээрээ хууль ёсны мэт харагдах боловч ачиртаа хүрэхээр булхай луйвар, төрийн нэрээр хийж болох аль муу муухай бүхний цуглуулга болсон хөлгүй намаг тэнд үүсээд удлаа. Үүнээс болж санхүүгийн боломжтой болчихсон, томоохон бүтээн байгуулалт хийх чин хүсэлтэй шударга хүмүүс түүнийг нь мэдэлгүй гэгээн сайхан зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдлөө дэнгийн гэрэлд өртсөн эрвээхэй мэт шатаалгаж, үгүйдээ л хуйхлуулж хохирсон нь дэндүү олон. Үнэхээр эмгэнэлтэй.
    1. Хуулийн дагуу олгогдсон газар эзэмшлийн эрх
    Түүний нэг бодит жишээ нь орон сууц, үйлчилгээний цогцолбор барих 25.0 га газрыг 3,3 тэрбум төгрөгөөр худалдаж аваад өнөөдрийг хүртэл 10 гаруй жил хохирч яваа “Богд-Асар” ХХК юм.
    Газрын маргаан луйвар хэрхэн өрнөдгийн тод жишээ болгож энэ түүхийг товч тоймлоё. Анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 511 тоот захирамжаар “Богд-Асар” ХХК-д орон сууц, үйлчилгээний цогцолборын барилга байгууламж барих зориулалтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын замын уулзварын зүүн урд талд 25.0 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, ”Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, газар эзэмших эрхийн 0141783 тоот гэрчилгээг 2007 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр 10 жилийн хугацаатайгаар олгожээ.
    Энэ бол 2006 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 267 тоот тогтоолоор батлагдсан орон сууцны “Буянт-Ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлын нэгээхэн хэсэг байв. Нийслэлийн ЗДТГ, компани хооронд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, олгосон газар дээрх бүтээн байгуулалтыг “Богд-Асар” ХХК 100 хувь өөрийн хөрөнгөөр 10 жилийн хугацаанд хийж дуусгах, тэнд баригдсан орон сууцны нийт ашигтай талбайн 2 хувийг нийслэлд үнэгүй, 10 хувийг барьсан үнээрээ шилжүүлэн өгөх үүрэг хүлээжээ. Газрын төлбөрийн нэгжийн үнийг 132 төгрөгөөр тогтоов.
    2012 он боллоо. Орон нутгийн сонгуулийн дараа Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулах, тэгэхдээ дуудлага худалдааны анхны нэгж үнэ төлсөн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргаадахав. “Богд-Асар” ХХК Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны үнэ 3,3 тэрбум төгрөгийг Захирамжид заасны дагуу 2013 онд бүрэн төлжээ. Мөн газрын төлбөр 66 сая төгрөгийг тогтмол төлж байв. Нийслэлийн Өмчийн харилцааны газар “Иргэн, хуулийн этгээдэд барилга байгууламж барих болзолтойгоор газар эзэмшүүлэх гэрээ”-г 2013 оны 11 дүгээр сарын 8-нд “Богд-Асар” ХХК-тай байгуулж, Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгов. Ийнхүү бүх зүйл ном журмын дагуу явж байтал гэнэт асуудал гарлаа.
    2. Худал үнэн холилдсон хэрүүл маргаан
    “Богд-Асар” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг хуулийн дагуу олгосноо Нийслэлийн ЗДТГ хоёронтаа баталгаажуулж, компани зохих төлбөрөө 100 хувь хийсний дараа Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт “Архитектур төлөвлөлтийн даалгавар” авахаар хандав. “Богд-Асар” ХХК-ийн барилгажилтын төслийг 2014 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжин Архитектур төлөвлөлтийн даалгавар бичихээр Нийслэлийн Өмчийн харилцааны газраас лавлагаа автал “Богд-Асар” ХХК-ийн эзэмшлийн газар бүртгэлгүй байна, тэдний эзэмшлийн газар “Туурайн төвөргөөн” ХХК-ийн нэр дээр байна гэх асуудал гарч ирлээ. Гэтэл Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газрын кадастрын мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсэг 2014 оны зургадугаар сарын 4-ний өдөр хуралдаж, “Богд-Асар” ХХК-ийн нэгж талбарыг Кадастрын мэдээллийн сангаас устгачихсан байжээ. Газрын маргаан луйвар ингэж эхлэв. Хэргийн учир нь, “Туурайн төвөргөөн” ХХК нь Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 140.0 га газар эзэмшиж байсныг 10 дугаар хороо болгож, Кадасртын мэдээллийн санд буруу бүртгэснээр давхцал үүсгэн “Богд-Асар” ХХК-ийг газаргүйдүүлэх “операци” төлөвлөгөө ийнхүү хийгджээ.
    Мөн “Богд-Асар” ХХК газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэдгээр тэд өөрсдийгөө зөвтгөв. Хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаснаа “Богд-Асар” ХХК шүүхээр нотолчихлоо. Гэтэл “Богд Асар” ХХК-ийн Орон сууц, үйлчилгээний цогцолбор барих зориулалттай 25.0 га газрыг луйвардах замаар эхлүүлсэн газрын маргаан шүүхийн гурван шат дамжиж, дээш доош шидэгдсээр нэлээдгүй хэдэн жил болж байна. “Туурайн төвөргөөн” ХХК 10 дугаар хороонд газар эзэмшиж байгаагүй, тэдэнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж байгаагүй гэдгээ Анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцсон Нийслэлийн газрын албаны ажилтан нотлов. Газрын албаны тухайн асуудлыг хариуцсан хүний нэрийг бичиж, өөр хүнээр гарын үсэг зуруулсан гэдгээ “Туурайн төвөргөөн” ХХК ч хүлээн зөвшөөрчээ. Мөн хоёр компанийн газар анхнаасаа давхцаагүйн нотолгоо нь хороо байршил өөр, газрын төлбөрийн хэмжээ ондоо байгаагаас тодорхой байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын төлөөлөл шүүхэд мэдүүлсэн байдаг. “Богд-Асар” ХХК Хан-Уул дүүргийн тухайн үеийн 10 (одоогийн 8 дугаар хороо) дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 ам метр газрыг 132 төгрөгөөр тооцон газрын төлбөр төлдөг бол “Туурайн төвөргөөн” ХХК 80 төгрөгөөр тооцсон газрын төлбөртэй байдаг нь анхаарал татаж байна. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 216 тоот тогтоолыг үндэслэсэн Нийслэлийн Засаг даргын захирамж 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр гарч, “Богд-Асар” ХХК-ийн газрын эрхийн хугацааг сунгаж, шинээр ААН, байгууллагын газар эзэмших Эрхийн гэрчилгээг олгов.
    Энэ зуур талуудын маргаан үргэлжилж, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба гол хариуцагчийн хувьд асуудлыг шийдэх үүрэг хүлээсэн ч “Богд-Асар” ХХК-ийн ашиг сонирхлыг зөрчиж, Нийслэлийн Засаг даргын захирамж, шүүхийн шийдвэрт авагдсан байрлалыг үл хэрэгсэх хандлага удаа дараа гаргаж байгаа нь үүний цаана тодорхой ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг байгаа гэх хардлага төрүүлж байна. Сүүлдээ улаан цагаандаа гарч, Морин даваан дахь таван иргэний эзэмшил газрыг оронд нь өгье, Богд уулын тусгай хамгаалалттай бүсэд газар олгоё, 21-р хороонд газар ав гэсэн саналыг “Богд-Асар” ХХК-д тавьж байгаа нь дуудлага худалдааны мөнгөө хуулийн хугацаанд нь төлчихөөд ажлаа эхэлж чадахгүй олон жил хохирч байгаа “Богд-Асар” ХХК-ийн хувьд хүлээж авах боломжгүй тохуутай санал юм. Ийнхүү “хуулийг уландаа гишгэж, луйврыг амьдралдаа хэрэгжүүлж буй нэг хэсэг нөхөд”-ийн хууль бус үйл ажиллагааны “золиос” болчихсон яваа “Богд Асар” ХХК-ийн газрын маргаантай асуудал өнөөгийн нийгэмд өрнөөд буй авилга, хээл хахууль, шударга бусын хонгил гээчийн сүүдэр ташиж байгаагийн нэг илрэл гэхэд хилсдэхгүй.
    3. Худлыг үнэн ялах цаг ирсэн хэмээх итгэл
    Нийслэл дэх газар олголтод хуудуу их байдаг нь бүхний мэдэх асуудал. Энд далд эдийн засаг, хууль бус ашиг орлого, албан тушаалын бизнесийн асар том “үүр уурхай” бий. Чин шударгаар бүтээн байгуулалт хийх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд тэрхүү будлианы золиос болж хохирсон нь дэндүү олон. Гэвч аливаа асуудал чинээндээ тулахын цагт “даравч дардайж, булавч бултайдаг” нь жам. Дуудлага худалдааны үнэ 3,3 тэрбум төгрөгөө тушааж, хуулийн дагуу газар эзэмшлийн эрхийн гэрчилгээгээ авсан ч энэ олон жил ажлаа хэвийн явуулж чадахгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар маш ихээр хохирч, эдгээр луйврын арга хэрэглэгдэж буй хэсэг бүлэг нөхдийн хөлд чирэгдэж байгаа “Богд-Асар” ХХК-ийн хувьд гомдолтой байх нь аргагүй. Яг ийм асуудалтай тулгараад яахаа мэдэхгүй байгаа, их бага хэмжээгээр хохироод үлдсэн, амьдрал ахуй, ажил бизнес нь доголдсон олон хүн байгаа нь мэдээж.
    Үнэн хэрэгтээ “Богд-Асар” ХХК газар зарж ашиг олох гээгүй, хууль ёсоо чанд мөрдөн ягштал баримталж, төрөөс өгсөн зөвшөөрлийн дагуу бүтээн байгуулалт хийе гэсэн чин зорилго тэмүүлэлтэй явж ирснийг энэ өнгөрсөн 10 гаруй жил бэлээхэн нотолно. Гэтэл маргалдагч тал тухайн газрыг Сонгуулийн үеэр зарах оролдлого хийж, 1 га газрыг нь 1,3 тэрбум төгрөгөөр үнэлэн бусдад санал өгч, 2 га газрыг бусдад зарсан нь нэгэнт тодорхой болов. Газар эзэмшлийн маргаан, луйврын цаад талд хандлагын ийм том зөрүү гараад байгааг төр засаг ер нь анзаарч анхаарч байна уу? гэдэг асуултыг албан ёсоор тавимаар байна. “Эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг”, хууль ёсыг чанд сахидаг, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарладаг чин зүтгэлтэй иргэн болон ААН, байгууллагын эрх ашгийг хэзээ зөрчихөө болих вэ? Хууль бус гүжирдлэг байдлыг таслан зогсоож, шударга ёсыг нийгэмд тогтоох сайн цаг ирэх нь дамжиггүй.
    Газрыг төсөл сонгон шалгаруулалт эсвэл дуудлага худалдаагаар эзэмшүүлэх хуулийн заалттай байдаг. Гэтэл дуудлага худалдааны төлбөрөө бүрэн төлсөн компанийн хууль ёсны эзэмшлийн газрыг төсөл сонгон шалгаруулалтаар биш, дээр нь дуудлага худалдааны төлбөрөө барагдуулаагүй “Туурайн төвөргөөн” ХХК-д дээрэмдэн өгч байгаагийн цаана маш том ашиг сонирхол, луйвар булхай байгаа нь илт мэдрэгдэж байна. Кадастрын мэдээллийн санд бүртгэл давхцуулан будлиан хутгах нь жирийн нэг ажилтан зориглоод хийчих ажил биш. Төрийн байгууллагууд, нийслэлийн цогц бодлого шийдвэрийг үл тоомсорлож, ийм том хэмжээний газрын “дээрэм хийх зүрх зориг” эгэл жирийн ажилтанд байхгүй. Газрын алба, төрийн байгууллагууд, шүүх, прокурор хүртэл оролцсон ээдрээ маргааны цаад үзүүрт хуулиас давсан эрх мэдэлтэй хэн нэгэн албан тушаалтан, эсвэл хэсэг бүлэг этгээд сууж л байгаа. Юу үнэн энэ үнэн болчихоод байгаа нь нууц биш. “Чийгтэй хөрсийг лавхан ухвал ус гардаг”-ийн адилаар олон жилээр хуримтлагдаж, чинээндээ тулчихаад байгаа газрын асуудлыг түүн лүгээ адилаар лавхан хатгавал хэргийн жинхэнэ эзэн идээ бээртэйгээ цуг бүлт үсрээд гараад л ирнэ. Үүний төлөө л нийгэмд шударга ёсыг тогтоож, иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах гэж хууль хяналтын байгууллага ажиллаж, ард иргэддээ үйлчилдэг нь үнэн билээ.
    Улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхол гаарч, галзуурч байсан “зурвас үе”-ийг цэглэж, иргэддээ үйлчилдэг нээлттэй шударга төртэй болох цаг айсуй. 1990-ээд оноос хойш төрийн албан тушаал ашиглан бүх салбарт, хаа сайгүй дээрэм хийсээр ирсэн тогтолцоог илчлэх, идээ бээрийг нь шахах, шударга үнэнийг худал хуурмагийн дээр тавих цаг үе, “НИЙГМИЙН ЗАХИАЛГА” яалтгүй байна. Үүний нэг болох газрын хууль бус наймаа-луйвар түүнийг хамгаалдаг гаж буруу тогтолцоог илчлэх ҮНЭНИЙ ЭРЭЛД бүгдээрээ гарцгаая!
    Урианхан Б.Галаарид

  • Шашин гэж юу вэ?

    Энэ шашин гэдэг бол төр тогтож, улс байхын үндсэн гол асуудал мөн. Шашныг дотроос нь сахил санваараар хашиж, төрийг гаднаас нь хууль цаазаар засдаг бол, хүмүүн бодгалыг дотор сэтгэлийн чанар байдлын талаас нь шашны суртлаар, гадны биеийн ёс байдлын талаас нь төрийн цаазаар гэсгээж, тэгшлэн засна хэмээн судар шастирт номложээ. Энэ нь угтаа хүмүүн бодгалын сэтгэлийг засах, оюуныг нээхийн хоёр аргатай, нэг зорилготой үйл тул төр шашин хоёрыг шувууны хоёр далавч мэт тэгшид ихэрлүүлж, билгүний ир хурц, аргын мөөр зузаан илдээр мунхагийн бүдүүн гол модны үндсийг сая огтолж бармуй хэмээнэ. Энэ үүднээс ч шашингүйгээр төр, төргүйгээр шашин тогтох учиргүйг номлож, баталсан эртний дорно дахины хомт улсуудын төр шашныг хослон зохиож ирсэн үндэсний уламжлалыг улааны суртлын далан илүү жилийг төрөл арилжих хүртэл ор тас орхин огоорсноос өнөө гэнэт төрсөн нялх шашинд өлгийдөх өлгий, өсгөх эх аль аль нь байхгүйгээр үл барам, овоглох нэрлэх овог нэр ч бүдэг балархайболоод, цаашид ямар нүн болгож авах, эр цээл ирээдүй холын санаа зорилго нь тун бүдэг бүрхэг, асрах ачлах эцэг эхгүй өнчний маягаар арван насыг хүрэв.
    Төр хэдийгээр шашнаа бодлогоосоо холдуулж, ивээлээсээ гаргах тусам, төр хэдийгээр шашны, хүнийболон нийгмийн үүргийг өнгөрсөн далан жилийн үзэл суртлын хэмжүүрээр үзэх тусам, төр хэдийгээр манж нэрийн дорхи хятад түшмэлүүдийн шарын шашныг төрийг тогтоох хөлөг унаа болгож ашиглаж байсан тэр бодлогыг шүүмжлэх тусам, Бурханы шашнаар төрийн дөрвөн хөлийг бат суурилуулж, агсаар ирсэн эртний хаадын төрийн тэр бодлого, тэр бүх боломжоо төдий чинээгээр алдаж, өнөөгийн шашныг төрд хэрэглэх ухаанаасаа төдий чинээгээр холдож байгаа юм. Шашин нь хутагт хувилгаадад эзэнтэй, хутагт хувилгаад нь төрд эзэнтэй байж, шашин үндсээ хамгаалж, улс гэрээ тогтоож байсан нь өнөөгийн “Монгол Улсын үндсэн хууль”-ийн доторхи бие биенийхээ нүүр өөдөөс хэзээ ч харахгүй, гурван талаас нуруугаа харуулсан юм шиг шашин төрийн харьцааны гурван заалтаас огт өөр байжээ.
    Ардын хувьсгалын түүхэнд хувьсгалчийг нь яриад, хутагтыг нь хаядаг байсан бол, ардчиллын энэ үед хутагтыг нь яриад, хувьсгалчийг нь орхих болов. Бядуу миний үзэхээр бол хувьсгалч, хутагт хоёр, төр, шашин хоёр ижил тэгшээр төрийг тэтгэж, улсыг тогтоож явсан мэт байна. Ингээд бодохлоор Бурханы шашин хэмээх хүний болоод нийгмийн оюун санаа, улс төр, үзэл суртлын энэ их хүчтэй далд зэвсгийг зөвхөн ганц дундад зууны харанхуй үеийн мухар сүсгийн жишээ үлгэрт уяж, уран зохиол, урлаг мэтийн зүйлээр хөнгөн гоймоод үзүүлэн, ухуулж, ухааруулсаар ирсэн далан жилийн нэг бүхэл бүтэн үеийн буруу үзэлтнээс нь чөлөөлье. Нэгэн орны доторхи олон шашны асуудал ч чухамдаа монгол төрийн бодлогын дотор хэмээвч гадна байна. Ер нь улс гэрийн доторхи олон шашны урсгалыг эрхжүүлэн баталгаажуулсан өнөөгийн Монголын төрийн бодлого нь “XY зууны бага хаадын бутрал”, “XYII- XIX зууны Манжийн талхин дорхи 220 жилийн дарлагдал”, XX зууны эхэн мөчлөгийн Монголын сайн дураараа автономит эрхээ устгасан хэмээн өмнөх түүхээ яллан шүүмжилж ирснээс хэдэн хувь доор, чухамдаа өргүү догшин бух, галзуу согтонги заан, эмнэг ардгийн хөлөн дор өчүүхэн нялхыг орхиод, яаж гарч, яаж үрэгдэж дуусахыг, төрүүлсэн эх, төрсөн эцэг нь тэнсэн хараад зогсож буй мэт, улс гэрийн үндсэн эрх ашгаас урвасан ухаангүй ухваргүй явдал мөн.
    Хэл бичгийн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар

     

  • Ханш нээх өдөр шарил эргэдэг үү?

    Монголчуудад ийм зан үйл байсангүй ээ. Манай оронд хайрцаглаж, авсалж нутаглуулдаг тийм ёс тухайн үед байсангүй хийгээд эл тавих ёс ихэд арвин байж.
    Эцэг, эхийн газрыг 3 жилдээ нэг эргэдэг бөгөөд хүндлэн дээдэлж тухайн газрын онгон дагшин байдлыг хадгалан хамгаалж явдаг байжээ.
    Харин хөдөөлүүлсэн газарт очиж тахиж, тайлах ёс байсан хэдий ч тэр болгон хийдэггүй байв. Ард үлдсэн үрс хойчис нь муу дорой явах тохиолдолд тухайн хөдөөлүүлсэн газарт очихгүйгээр газрыг бараадуулж заларч зан үйл хийн аргадаж засал үйлддэг байсан.
    Хаврын энэ сар, өдрүүдэд байгаль дэлхий, газар шороо, ан амьтад сэрж хөдөлгөөнд ордог хийгээд далд хий биетүүд ч гэсэн сэргэж эхэлдэг тул юман бүрийг хий, хүр, оч гэсэн үг биш юм.
    Зүг гаргаж зүглэх нарт өргөл дээж барих өдрүүдийг учир мэдэх хүнээс сураглаж бурхан болоочдийг эргэн хүндлэх нь зүйтэй юм.

    Долоон Буурал Өвгөн

     

  • Хүнд насаа хэлдэггүйн учир1

    Тэгээд очсон чинь “Надаас бүү ай. Хүрээд ир” гэж байна гэнэ. Тэгээд очсон чинь “Би Эрлэг Номун хааны адуучин болсон. Тэгээд чамд туслах хэрэг гараад ирлээ. Гурав хоногийн дараа Эрлэг номун хаан чамтай уулзахаар ирнэ. Чи их архи мах бэлдэж тавь. Шатар дэлгэ. Хундага дундрахаар архи нэмж хийгээд байгаарай. Хэрэв чи Эрлэг номун хааныг согтоож баясгаж чадвал чамд урт нас өгнө” гэж хэлжээ. Ингээд хэлснээр нь бэлдээд байтал гурав хоногийн дараа шатар нь өөрөө нүүгээд эхэлжээ. Хариу нүүж, ингээд Эрлэг номун хаан ирснийг мэджээ. Хундага дундрахаар нь дүүргээд байжээ. Эрлэг номун хаан өөрөө харагдахгүй, гагцхүү шатар нүүж байгаагаар нь л байгааг нь мэдэж байжээ. Тэгсээр архи нь нилээд дундарч байтал шатар нүүхээ больжээ. Ингээд Эрлэг номун хаан буцаад явсныг мэдэж. Маргааш нь адуундаа явж байтал найз нь мөн л уулзжээ. “За, чи минь, Эрлэг номун хааныг баярлуулж согтоож чадлаа. Чамд их урт нас өгсөн шүү. Харин чи хүнд насаа битгий хэлээрэй. Би одоо дахин чамтай уулзаж чадахгүй байх” гэжээ.

    Тэгээд тэр хүн өнөр өтгөн сайн сайхан амьдарч 120 жил насалжээ. Нэгэн өдөр явж байтал өмнө нь ер үзэгдээгүй могой тааралджээ. Түүнийг хараад нөгөө хүн “Би 120 наслахдаа ийм могой үзсэнгүй” гэж хэлсэн чинь Эрлэг номун хааны элч тэр үгүүйг нь сонсож мэдээд сүнсийг нь авч гэнэ. Уг нь эрлэгийн данснаас хасагдчихсан байж л дээ. Эрлэгийн данснаас хасагдах гэж юу гэсэн үг вэ гэвэл Эрлэг номун хааны газар, энэ ертөнцөд төрсөн хүн бүрийг төрөх үхэх цагтай нь урьдчилан бичсэн тэмдэглэл байдаг. Тэр тэмдэглэл бичгийг харж байгаад үхэх цаг нь болсон хүний сүнсийг авахаар Эрлэгийн элч нар ирдэг. Хэрвээ хэн нэгэн хүний тухай тэмдэглэл нь нэгэнт сүнсийг нь авсан буюуүхсэн хүмүүсийн нэрийг тэмдэглэсэн дансанд хамагдаад үдэгдсэн бол урт насалдаг гэж домоглон ярилцдаг. Дээрхи хүний данс нь алга болчоод тоохгүй байхад нь насаа хэлснээс болж эрлэгт баригдсан хэрэг ажээ.

    Тиймээс Монголчууд насаа хамаагүй хэлдэггүй, хэлсэн ч дарж буюу нэмж хэлдэг, эсвэл тоймлож хэлдэг заншилтай болсон гэнэ.

     

  • ЗУУН НАЙМАН НУУРААР ХҮРЭЭЛҮҮЛСЭН ОЙГОН ХАТАН ЭЭЖ

    Түүнийгээ дуу¬гар¬даг шар гээд хоёр хацраа түмбийтэл цэцэгний иш үлээж жигтэйхэн их баясдагсан. Бага нас минь ер нь өдөржингөө л голын захад цэнгэг усандаа шумбан наадаж цэцэг эрвээхэйтэй хөөцөлддөг ажилтай байжээ. Сумын төвийнхөө дээхнээс эхтэй Цоргийн гол Сант толгойн араар Гозгор, Барчигар уулсын урд талыг эмжин уруудсаар Ойгон нууртаа цутгадаг. Голоо дагаад айл саахалтаараа хотлон буусан мөөгөн цагаан гэрүүд гүүгээ барьж айргаа исгээд, ааруул идээгээ дэлгэн налайх нь цаанаа л дотно. Нутагт минь өдийд хаврын сар гараад хачин сайхан байгаад даа.
    Газрын холд ч гэлээ сэтгэлийн хойморт дэндүү ойрхон уул усандаа цагийн цагт цацлын сүүгээ өргөж тайтгардаг сэтгэл минь жаргалтай юм даа. Манай сум орой дээрээ овоо тахилгатай ар биеэсээ рашаан ундардаг Сант хэмээх толгойн өвөрт эргэн тойрон сүрлэг сайхан уулсаар хүрээлүүлсэн уудам хөндийд байдаг юм. Толгойн орой дээр гарахаар эргэн тойрны уул ус болон сум маань бүхлээрээ нүднээ илхэн. Сум дундын сургууль, эмнэлэг, цагдаагийн тасагтай, соёлын төв хүүхдийн цэцэрлэг, цахилгаан холбоотой төрийн болон хувийн хэвшлийн хориод байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулж байдаг товхийсэн төвтэй.
    Сумын урд талын сунайсан урт нурууг Хөдрөг гэх. Хөдрөгийн нуруу их олон амтай. Морь хашдаг, Нүхэн хад, Зүрх чулуу гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн газрууд элбэг бол баруун урдуураа ч Баянцагааны уулсын Улаагчны хавцал, Улаагчны элс, Хунт нуураар үргэлжилнэ. Баруун талыг Шар нуруу эзэлнэ. Сумын хамгийн өндөр цэг нь энэ нурууны Бээсийн овоо гэдэг. Шар нуруунд Сөрд мандааны хяр, Халзангийн даваа, Тогоон чулуу гээд хүн нь байтугай хүлэг нь буцаж гүйдэг алдартай газрууд бишгүй. Баян цагаан Шар нурууныхан хуучнаар Засагт ханы Сэцэн сартуулын хошуунд харьяалагдаж байсан сартуул түмний үр сад. Өнөөгийн Түдэвтэй сумын түүхийг харж байхад 1927 онд Завхан мандал сумын нутагт анх байгуулагдсанаас хойш салж нийлэн энд тэнд нүүж суусаар 1959 онд Нөмрөг сумын нутаг болох Цоргийн голын эхэнд Нөмрөгийн хойд талын гурван багтай хуучин Түдэвтэйн өрх малаа нийлүүлэн тоолуулж нэгтгэн суурьшсан байдаг. Миний багад манай сумын төвийн айлууд хашаагаа ижилхэн голдуу холтостой бөөрөнхий шургаагаар барьсан байдагсан. Хашаан дотор мөн тийм шургааган дөрвөлжин амбаартай. Би сав л хийвэл тэр амбаарынхаа орой дээр гараад хойшоох ихээ холдоо цэнхэртэн суврагалах хөх уулсыг ширтэн суудаг байж билээ. Баруун, зүүн Аргалант хэмээх тэр уулсын Тав¬сагт хөгшин аавынх маань өвөлждөг байсныг хожим нь мөн л тэр уулын Бумбатын булагт хөгшчүүлийг минь нутаглуулсныг дуулаад эцэг дээдэс, нутаг усны хүйн холбоо ямархан нарийн шижмээр холбоотойг ухаарч байсан даа.
    Аргалантаас зүүн хойгуураа Онц, Дааган дэл, Баян-Айраг уулсаар хүрээлүүлнэ. Баян-Айраг уул нь Ойгон нуурын хойт бие хэсэг. Нуур сумын төвөөс арван найман км-т оршдог. Ойгонд нутгийн Цорго, Жарамтай, Жаргалант, Могой, Харганын голууд цутгадаг. Олон зууны туршид халх Монголын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний их тулалдаан болж байсан эртний түүхтэй энэ нуурын хөвөө үнэхээр үзэсгэлэнтэй. Нуу-рын урд Бөөрөгийн төв гэж газар байх. Овойж товойж тогтсон жижиг жижиг толгодын дунд том жижиг нийлсэн зуун найман нууртай гэж нутгийнхан ярьдаг. Эдгээр зуун найман нуурыг эмэгтэй лустай гэж хэлэгддэг Ойгон хатан ээжийн усан тахил нь гэж хүмүүс сүслэн итгэдэг юм.
    Нуурын тухай ам дамжин ирсэн хууч домог ч их. Эрт нэгэн цагт ангаж цангаж явсан бадарчин энэ хавиар явж байтал нуурын дэргэд гуулин шар домбо харагдаж гэнэ. Очоод үзтэл аагтай шаргал цай домбонд байсныг үзээд их л баярлаж цайг ууж тэнхрэн цааш явах¬даа эргэн эргэн хараад байтал нуураас нэгэн гоо бүсгүй гарч ирээд домбоо аваад орчихсон. Эргүү толгой би цайных нь оронд лусын зай хийчихдэггүй гэж ярьсан гэдэг домог сонссон. Нуурын урд хойд талаас түрж тогтсон уулыг урд, хойд Шанаа гэнэ. Шанааны овоогоо олон үеийн турш тахин шүтэж ирсэн ус нутгийн ахан дүүс маань сүсэг бишрэл ихтэй язгуурын шашинлаг түмэн. Аргагүй юм. Учир нь Ойгон нуурыг тойрон Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав, Арь гэгээн Б.Дамдин-чогдан, Гүн бандид гэгээн Ч.Жигмэджанцан, Бага бандид гэгээн Б.Чойгдамба нараасаа гадна шашны ловон, цорж, гавж мяндагтай эрдэм чадал их билэг авьяаст олон олон лам хуврагууд төрөн гарсан болохоор тэр юм. Ерөөс надад Ойгон минь ерийн нэг нуур биш ертөнцийн чинадын үнэн, далдын нууц увдисыг хадгалж оршоосон бурханы мэлмий шиг л санагддаг. Манай сумын Ойгон, Цорго, Аргалант, Баян-Айргаар нутагладаг багууд бол Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуунд харъяалагдаж явсан хотгойд түмэн. Хотгойдын таван хошуу гэж түүхийн сурвалжуудад тэмдэглэгддэг Цогтой вангийн, Эрдэнэ дүүрэгч вангийн, Архай бэйсийн, Далай гүний, Мэргэн түшээ гүний эдгээр таван хошууг Чингис хааны арван тавдугаар үеийн Батмөнх даян хааны отгон ач Гэрсэнзийн удмынхан үе залгамжлан захирсаар 1921 оны ардын хувьсгалтай золгосон байдаг.

    Харин хоёр их хутагт маань хотгойд Гүн Загдсамбарын үед тодорсон бөгөөд тэдний ид ухаан сууж эхэлсэн цаг Монгол орны хамгийн эгзэгтэй, эргэлтийн үетэй таарч өөрсдийн оюун ухаан, эрдэм чадал бүхий л амьдар¬лаа улс орныхоо тусгаар тогтнол, эгэл олныхоо тусын тулд зориулан зүтгэсэн түүхэн гавьяатай. Халхын арван гурван тамгатай хутагтын нэг Ховдын хязгаарыг чөлөөлө¬хөд томоохон хувь нэмэр оруулсан 1911,1921 оны үндэсний хувьсгалд идэвхтэй оролцож хоёр удаа Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан Жалханз хутагтаараа, Үндэсний хувьсгалчдын удирдагчдын нэг, Улиастайн сайд, Өмнөдөд дотоод яамны тагнуул¬чаар ажиллаж байх¬даа Банчин богд,Чан Кайши, Далай лам тэргүүтний дэргэд шадарлаж улмаар Чан Кайшитай зөвлөлдөн байж “Монгол бусад тусгаар тогтно¬сон улс гүрний адил НҮБ-д бие даасан гишүүн байж болно” гэж хүлээн зөвшөөрүү¬лэн Монголыг олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр баталсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хуралдааны танхимд уйлж суусан Дилов хутагтаараа ус нутаг байтугай улс Монгол бахар¬хахгүй байхын аргагүй, санахгүй байхын учиргүй ээ. Холыг харах нүдтэй хоёрыг тунгаах ухаантай баатарлаг дээдсийнхээ үйлсийг үргэлжлүүлэн төрийн жолоо атгалцах хотгойд, сартуул түмний түүчээ тасраагүй нь анхдугаар үндсэн хууль зохиолцсон Найдансүрэн мээрэн, Г.Наянбуу, аж үйлдвэрийн яамны дэд сайд, Завхан аймгийн дарга асан Б.Батжаргал, улсын бага хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан Б.Ламжав, МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, НТХ-ны нарийн бичгийн дарга асан Ц.Дүгэрсүрэн МАХН-ын дарга Г.Очирбат, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нараар үргэлжилсэн.
    Түдэвтэй сумаас төрөн гарсан хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт,гавьяат, эрдэмтэн докторууд хөдөө аж ахуй болон урлаг соёлын салбарын алдар цуутнуудыг энд бүгдийг нэрлэх гэвэл цаг цаас хүрэлцэхээргүй уртаас урт жагсаалттай. Утга зохиолын ертөнцөд үлдээсэн бүтээлтэй үнэлэгдсэн гавъяатай төрийн шагналт зохиолч Л.Ванган гуай минь, хөг аялгуу¬гаараа хорвоогийн олон өнгийг өөрийнхөөрөө тодорхойлж чадсан урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан,”Өнөр бүл”-ийн өнөөх хөөтэй Ч.Алтан-Өлзий гавьяат,”Суварган цэнхэр уулс”-ын Солонгоороо хэдэн үеийн сэтгэлд хоногшсон гавьяат Н.Батцэцэг, манай циркийн алдарт ардын жүжигчин Л.Нацаг, гавьяат дуучин Б.Отгон, жүжигчин Л.Цэндсүрэн гээд авьяас билэгтнүүд ус нутгийнхаа дуудлагаар урлагийн тэнгэрт гялалзаж чадсаан. Эрдэнэт хүний биеийг олж, эцэг дээдсийн нутгийг онож төрнө гэдэг ховорхон олдох аз завшаан гэдэг дээ. Нутгаа санахаар ээжийгээ санадаг. Миний ээжийг Цэрэннамжилын Должинжав гэдэг эхээс зургуулаа. Том ах Ц.Галдандэмбэрэл нь сумын анхны Бадрал нэгдлийг үүсгэн байгуулалцаж даргаар нь ажиллаж байсан насаараа л сум орныхоо засаг захиргаанд удирдах ажил хийж явсан хүн бий. Дараагийн ах Ц.Лхамсүрэн эдийн засагч мэргэжилтэй аймгийн төвд хоршоодын холбооны дарга, Баянхайрхан суманд эдийн засагчаар ажиллаж байсан. Өдгөө ная гарсан хэдий ч хоёр нагац ах маань анууханаараа энх тунх сайн сууж байгаа. Ээж маань тухайн үеийн хөдөөний хүүхдүүдийн адилаар бага насаа мал дээр өнгөрөөж, бага сургууль дүүргэсэн гэдэг. Ээж надтай хүүхэд насныхаа дурсамжаас хааяа хуваалцана. Миний багад хүүхдүүд их ажилсаг зүгээр суухыг мэддэггүй байсан. Одооны хүүхдүүдтэй зүйрлэх аргагүй. Хааяа нэг малынхаа ажлыг эрт дуусгасан үедээ хотны хүүхдүүд нийлээд бөмбөг тоглохоор саахалтынх нь нэг хөгшин морьтой давхиж ирээд задарсан тархинууд шаагилдаад хийтэй шир тэнгэр лүү шидэж баяслаа гээд тараагаад хөөчихдөг . Тэр хөгшинөөс хүүхдүүд үнхэлцэгээ хагартал айна. Тэгэхээр манай ээж уухайс даа ганц болж үгэнд ордоггүй лүднүүдийг ахиад тогловол сайн элдэж өгч байгаараа гээд бахтай нь аргагүй инээж суудагсан мөн ч дэгтэй байсан байгаа юм даа гээд ярьдагсан. Бас соёлын довтолгооны үеэр байнгын бэлэн байдалд байж бүүр сар гарсан хойно ч шалгалт ирэх гэнэ гээд цагаан халаад өмсчихсөн саальчид гадаа зогсож байсан гэдэг хөгжилтэй яриаг нь мартдаггүй юм. Ээж маань нас биед хүрч айлын хүн болоод бид зургааг төрүүлж өсгөсөн. Би бага нь болохоороо ч тэр үү эрх, ээж амьтай гаравч оровч ээжийн хормойноос зүүгдсэн хөгийн л амьтан байж. Залуу идэр насандаа сумынхаа зочид буудал, эмнэлэгт ажиллаж хорвоогийн хагацлыг эрт үзэж ханиасаа хоцорсон ээж минь хэдэн хүүхдээ өсгөж өндийлгөх айлын дайтай айл явах гэж ухаан, тэвчээрээр урагшаа харж амьдарсан жирийн л нэг эмэгтэй. Найман жилийн өмнө хорвоогийн хоосныг таниулж бурханы орноодоо заларсан ээжтэйгээ хамгийн сүүлд 2000 онд төрсөн нутагтаа очиж уул усандаа золгон, Улиастайн баярт оролцоод улмаар Отгон-тэнгэр хайрхандаа мөргөөд ирсэн. Сайхан ээжийн минь амьдралын түүхийг хадгалж нандигнасан нутагтаа зав л гарвал гүйгээд очих санаатай явдаг билээ найрагч охин чинь. Нутаг ижий хоёроо санахаар нулимс аяндаа дүүрээд ирэх юм даа.
    Үндэс бүхэн нь тарнийн шившлэгтэй өвс ногоо

    Уруудахын учиргүйг зааж өгсөж ургадаг

    Үзүүр нь тэнгэрийн зарлигтай өндөр уулс

    Буруудахын учиргүйг нууж завилж оршдог нутгийн минь тэнгэр нь илүү цэлмэг, газар нь дэндүү зөөлөн одод нь илүү тод байдаг аа. Нар сарны ээлжлэх орчилд намар, хавар, зун, өвөл солигдовч өнөөх л хэвээрээ өлгий¬дөн угтаж үдэн мордуулах амьдын диваажин алтан сайхан нутаг минь ард олныхоо зүрхний угаас алдуурах аргагүй аргамжаатай.
    МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Должинжавын ОЮУНДЭЛГЭР

  • ЧИНГИС ХААНЫ АЛТАН СУРГААЛИАС

     

    Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана. Аливаа хүмүүний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ.

    Хаан гэдэг бол ерийн зэрэг хэргэмтэй адилгүй. Энгийн нэг хэлж хэлэгдэж яахин болмой. Үнэндээ хаан хэмээн өргөмжпөгдөөгүй байтал аяндаа олны сэтгэл түүнийг хаан мэт үзэж байвал сая тэр хүмүүн хаан мөн. Ийнхүү хаан бус атал хааны явдлаар яваваас амттай бус уу? Хэрвээ хаан болчихоод хааны явдпаар явж эс чадвал хаан болж юу хиймой.

    Шившиг Миний баясах нь энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төв төвшин, энх амгалан болвоос сая миний баясах хэрэг. Эргэн тойрон ёс бус олон хаад баймой. Тэд эрх дураараа аашлан, олон амьтныг зовоож, үргэлж цэрэглэн байлдаж, хүмүүний үхэх нь элс хийсэхтэй адил болжээ. Иймээс би тэднийг номхотгож дэлхий нийтээрзэ энх түвшин болгох бодолтой баймой.

    Учир нь нэгэн хүмүүн терөөд, түмэн газрыг энхжүүлэх нь хүмүүн болж төрсөн бүх хүнд тустай хэрэг мөн. Үүнийг чадваас дээд тэнгэрт гавьяа, доорд амьтанд өршөөл болох
    Тархи нь хоосорвол чөмөг нь хоосорно
    Тархи чөмөг хоёулаа хоосорвол үхэж мөхнө шүү
    Бодох шинжих бодлого ухаанаа нарийвчлаарай
    Нэг сэтгэлтэй, яваарай
    Улсаа аваръя авраарай гэвэл үндсээ авраарай
    Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг нь авраарай
    Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл
    Сэтгэл мунхарвал бие даруй хэвтэнэ шүү”

    “Өндөр уулын хөтөл зорь
    Өргөн далайн олом зорь
    Хол хэмээн бүү цөхөр явбаас хүрьюү
    Хүнд хэмээнэ бүү цөхөр өргөвөөс даагдьюу
    Бие бөх бөгөөс ганцыг ялъюу
    Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу
    Зуун үйл бүтээвээс үйлийн охь
    Үнэн үгэнд хүрсэн хүний сэтгэл бөх”
    Давшгүй даваа бий гэнэм
    Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ
    Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу

    Гэтлэшгүй мөрөн бий гэнэм
    Хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ
    Гэтэлье хэмээвээс гэтэлъюу
    Энэ бие хэврэг боловч эрхэм нэр мөнх шүү.
    Өчүүхэнийг басваас өргөс болно.
    Үсийг томвоос дээс болно
    Буга гөрөөсийг битгий угт, буруулсан дайсныг бүү нэх.
    Самуун улсыг цэргийн хүчээр тэгшитгэх, энх төр дор бичгийн ухаанаар засах.
    Үлэмж хүчээ өгсөн хүмүүнийг илүү эс хайрлаваас хожим хүчээ өгөгчдөд хясамж болно.

    Алтны дэргэд аваас шар нь халдмой.
    Аргалын бөгөөд дэргэд аваас үнэр нь халдмой.
    Хэн өөрийн гэрийн аж байдлыг сайн зохиож чадвал тэр харьяат улсаа захирч чадна.

    Алд бие минь алжааваас алжаатугай
    Ахуй төр минь алдартугай
    Олон улсыг баръя гэвэл биеийг нь хураахаас сэтгэлийг нь хураахтун.

    Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа одох вэ?
    Хоёр наран гарваас худгийн ус ширгэ юу
    Хоёр хаан сууваас хамаг улс барагдъюу
    Шадарлан явж хүчээ өгсөн бол сарьсан дээлтэд ч суудал өгч ноён босго.
    Төр ёсны олсыг цэцдээс асууж сурагтун.
    Ханьсан нийлэн явахад хашин бяруу мэт ханилан яв

    Харьтан дайсан лугаа харвалдахад харцага шувуу мэт яв.
    Эвийн хаан засаг залваас түмэнд өлзийтэй
    Бие баатар болбоос нэгэн үеийн баатар
    Билэг баатар болбоос түмэн үеийн баатар.
    Биеийн бөхөөр нэгийг ялъюу
    Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу
    Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй.

    Үгэнд ижилдвэл цэцэн болох
    Илдэнд ижилдвэл баатар болох.
    Газрын доорх баялагыг гадаадын хүмүүст өгвөл өчиггүй ал
    Саруул ухаанаас илүү сайхан нөхөр гэж үгүй
    Мунхаг хэл амаас илүү дайсан үгүй
    Ариун явдлаас илүү амьд өлзийтэй зүйл гэж үгуй

    Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно.
    Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлеө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ.. Хорт мууг сайтар засаж
    Хотол улсыг хичээн хамгаалагтун
    Чийрэг эзэн, чадвартай сайд улсыг байгуулах эрдэнэ
    Чанга цааз, чанартай цэрэг, чигч жонон, чадмагжанжин чанадсыг дийлэх үндэс.

    Хатагтай хүнд гурван эр буй
    Анхны эр нь алтан төр
    Дараах эр нь ариун нэр
    Түүний дараах эр нь авсан эр мөн болой.

    Алтан төрийг хатуужин дагаваас ариун нэр бэлэн болмой.
    Ариун нэрийг бэхэлбээс авсан эр ангид үл болмой.
    Арга хүчээ их болгоё гэвэл ард цэрэг юүгээ асар.
    Уужим сул жаргая гэвэл эе эв юүгээ ямагт хичээ.
    Харийн газар арга чадлаа бэхэлж яв
    Халуун зуураа эв нэгдлээ хичээж яв.

    Эв найрамдлаас илүү
    Их хүч энэ дэлхий дээр байхгүй

    Алд бие минь амсхийвээс
    Ахуй төр минь алдруузай
    Бүтэн бие минь амсхийвээс
    Бүрэн улс минь сандруузай
    Алд бие минь алжааваас алжаатугай
    Ахуй төр минь бүү алдартугай
    Бүтэн бие минь зовбоос зовтугай
    Бүрэн улс минь бүү сандартугай
    Бие хэврэг, билиг мөнх

    Улсын эзэн нь зөөлөн намуунд автаж, жаргал цэнгэлд шунаж, бичгийн түшмэдийн хоосон хоншоорын чимэглэх үгэнд хууртан сууваас өтөл нэгэн мунхаг хүмүүн болмой.

    Эмээл ихэдвээс тохсон моринд зовлон болмой.
    Янз ихэдвээс эл улсын дотор зүдүүр болмой
    Иймээс хоосон сүр, илүү янз маяг, ёслолын хэрэггүй.
    Хэтэрхий их ёслол жирийн ард олонд омог дээрэнгүйг төрүүлэх гэмтэй.
    Дээл гоёл ихэдвээс өмссен хүний биед нь ачаа болохын адил.

    Хоосон хуудам дүрэм ёс хэтэрснээс ард иргэд нь эзэн лүгээ нэвтэрч чадах үгүй болж зальхай сайд нар завсарт нь завшиж, төр улсыг бусниулна. Миний сонссоноор хуучин хүчирхэг “СҮН” улс үүнээс болж мөхөед хойд “ЛЯО” хүчирхийлэхэд хүргэжээ.

    Зүтгэл тэмцлийг үнэлж мэдэхгүй, харанхуй эзний өмнө бөхийж юу хиймой.
    Зөвийг дагаж, үнэнийг дэмжин, төр улсыг засахын телөө тэмцэгчийг жинхэнэ сайн эр хэмээмой. (Харин тийм сайн эр харанхуй эзэнтэй бол хайран болох)
    “Аливаа зовлон зүдүүр, аюул түгшүүрийг үл хайхран эрэлхэг, баатарлаг, хатан зориг гаргаж, намайг тойрон бүлгэмдэн нэгдэж, баяр зовлонг хамтаар эдэлж, эрхэм дээд үр бүтээлийг бүрэлдүүлсэн их улсын ард иргэд минь энэ ертөнц дээр буй олон улсын дотор хамгийн аугаа их ард түмэн болно.

    Төр улсыг удирдах талаар
    Төрийн хүний холч ухааны талаар
    Өндөр уулын хөтөл зорь
    Өргөн далайн олом зорь
    Хол хэмээн бүү цөх
    Явбаас хүрьюү
    Хүн хэмээн бүү цөх
    Өргөвөес дааглъюу

    *Ургахуйгаас шингэхүй хүртэл
    Улс иргэнийг хурааж явж
    Эн олон, бус элэгтний
    Элгийг нэгтгэв за би

    Тун бус толгойтын
    Толгойг нэгэн болгов за би
    Сэтгэл муутан уйдах тэд
    Ой муутаг чилэх тэд
    Ургууд минь та
    Ойндоо үл уйдан
    Сэтгэлдээ үл чилэн хатуужигтун

    * Хаан харц хүний зан авирын талаар
    Хаан хүн харц хүний авир авирлаваас
    Хамаг улсаа алдъюу
    Харц хүн хаан хүний авир авирлаваас
    Хар толгойгоо барьюү гээд
    Ханьсан эелдэн явахад
    Хашин бяруу мэт ханилан яв
    Харьтан дайсан лугаа
    Харвалдахуйд
    Харцага шувуу мэт довтлон яв

    Төрдөө хичээсэн муухай хүн боловч
    Төвшин сайн хүчнээ өгвөөс
    Түмний ноён болгосугай

    * Архи дарсыг цээрлэх талаар
    Хэлэнд амсахад
    Хэдгэнэ шумуул мэт
    Хэлнээс гарахдаа
    Хэсэр заан болсон мэт

    * Төрийн хэрэгт бие хайргүй зүтгэх талаар:
    Алд биеэ амс хэмээвээс
    Ахуй төр минь алдруузай
    Бүтэн биеэ амс хэмээвээс
    Бүрэн улс минь сандруузай
    Алд бие алзааваас алзаатугай
    Ахуй төр минь бүү алдартугай
    Бүрэн бие минь зовбоос зовтугай
    Бүрэн улс минь буу сандартугай гэжээ.

    Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин