-Тэр цагт таныг бөөлөхийг хориглож байв уу?
-Би шашинтай төрд хүн болсон хүн. 25 настай байхад, хувьсгалт төрийн үед, бөө нарыг цөмийг нь бариад явчихсан. Харин намайг хориглоогүй. Би бодохдоо, түүхийг “юм” дагадаг байх, би түүх болж үлдсэн юм болов уу л гэж боддог.
-Та залуудаа аль хэр бөөлж байв ?
– Үхэх гэж буй хүнд арга засал хийж бөөлнө, бөөлөхөд ясны онгод өнөө хүнийг чинь үзээд, энэ жил үхэх байсан бол хойд жил болтол, тэгээд улам цаашлуулж уламжлаад л нөгөө хүнийг чинь үхүүлэхгүй давуулж орхино доо. Гарз гарч байгаа айлын гарзны талын учрыг нь олоод үүдийг хааж орхино.
-Бөө нар хүчээ сорьдог уу?
– Тайгаас урианхай нар манайд ирсэн. Урианхайн онгод, хүн хорлодог юм гэсэн гэж бодоод л баахан айж, хүчээ үзэх гээд бөөлөв. Тэгсэн худал юм. Урианхай нар чинь онгодгүй, тайгын савдгууд, эзэд, лус тийм юмаар л аргалж явдаг бөөгүй улс юм билээ. Би бол хангай дэлхийн аль ч савдагтай элэглэж наадаж явдаг удган хүн, хаанахын ч савдгийг түүгээд л бөөлнө. Халхууд онгодтой, бөөгүй юм шүү дээ. Тэд одоо атаа таван тэнгэр гэж ганц “юмтай” бид гэдэг юм. Тэр яахав, амьд амьтанд байх ёстой л юмны нэг. Онгод ч гэж, бурхан ч гэж зүйрлэж хэлж болшгүй тийм л нэг байгаа юм.
-Та багшийнхаа талаар….
-Сандиг зайран гэж хүн байсан. Маш олон хүнийг мэргэлж, үзэхэд төлөг нь таарч байж энэ хүний шавь болсон. Багш минь эх юм зааж өгсөн дөө. Гурван жил багшаар өөрийн онгодоо тахиулж, гурван жил багшийн онгодыг тахисны дараа багш маань “Чи гараас гарлаа, хүнд арга засал хийж яваарай, мууг битгий хийгээрэй, дандаа сайхан цагаан санаагаар ач тус хийж яваарай” гэж захисан юм. Тэрнээс хойш 3 жилийн дараа багш минь баригдаж яваад эргэж ирээгүй. Алагдсан хэрэг л дээ.
-Багш тань таны онгодыг яаж амилуулж өгөв?
-Ядарч байж л оруулсан даа. Тэгээд гурван жилдээ л хүнийг шууд хараад таньдаг болсон. Ер нь яая л гэвэл яаж болно. Онгодын надад хэлсэн юм туйлын үнэн байдаг юм. Ердөө худал хэлдэггүй юм.
-Онгод гэж ер нь юу юм бэ?
-Дүрсэлбэл шуурга шиг, хуй салхи шиг тэнгэрийн луу гэдэг л юм. Бодит талдаа бол ханын толгойд өлгөөстэй даавуугаар хийсэн тэр зүйл юм. Надад бүтээсэн зөндөө олон онгод авдраар дүүрэн бий. Тэрийгээ тахиж явдаг юм. Онгод орохлоор зэрэг өвч хуяг, дээл хувцас өмссөн юм шиг бүх биеэр битүү хуяглаж, бүх мах ясаар дүүрээд ирдэг.
-Онгод ирж байгаа нь мэдэгддэг үү?
-Мэдэгдэлгүй яахав. Аяндаа орж эрээд л, хэлэх юмаа хэлээд л бөөлж байх үед ухаан улам саруул сайхан болдог. Би одоо нас ная гараад, бөөлж чадахаа байгаад байна. Энэ хэрэглэл чинь маш хүнд эд юм шүү дээ. Одоо цаашаа харж сууж байгаад манжгаараа бөөлдөг болсон. Онгод намайг захирхаас биш, би онгодоо захирч чадахгүй болжээ. Онгод худлаа хэлсэн хүнийг битий худлаа хэл гэж хэлээд л байдаг юм. Цаад хүнийх нь хорлол хатуу, нүүр таагүй хүнд бөөлөхөд өөрийн ясны онгодоороо л хуяглаж чадахгүй бол өөрийгөө ч хорлож орхино шүү дээ.
-Та шавьтай юу?
-Байхгүй, Тэр тийм амар юм биш.
-Одоо алдартай том бөө би юу?
-Өөдтэй бөө байхгүй болж дээ. Худал бөө нар тун олон болсон.
-Яагаад? бөөгийн удам тасарч…
-Хувьсгалт төрийн үед лам, бөө хоёрыг үгүй хийсэн юм шүү дээ.
-Та юугаар мэргэлж үздэг вэ?
-Би дал түлж мэргэлдэг. Дал ч мэргэн дээ. Хүний санаа хүртэл ил байдаг юм.
Т.Балжир удганы тамлага:
Хөсрийн хэлтэй хүн чинь
Хөхөө донгодож газар гэсэхийн цагаар
Хөвчин бие нь тарчилж
Хамгаалах юмгүй тонгочиж
Хар санаа нь баглаж
Хачин тарчлахыг үзнэ хө
Хэлсэн санасныхаа төлөө
Хэмжээгүй муухай тарчилж
Үхэл зовлонд унаж үйлээ эдэлж тарчилна тэр
Хааяа намайг дуудаж хашиграарай !
Хэл амаа таслахын тулд саадгүй 49 өдөр
Сайн зангаж хяргаарай /Хутгаараа/
Хар санаатныг хааж чадна
Хатуу хэлийг тасалж чадна
Бардам аюулыг зайлуулж чадна
Баруун талдаа хадгаа авч яв
Алт мөнгөө дууд! Хадгаараа
Ангайх хэлийг тасал! Хутгаараа
Халзан цагаан хонинд сайн мөргүүл
Гэрийн хэрүүлээр муугийн үүдийг бүү нээ!
Author: admin_shaman
-
ДАРХАДЫН АЛДАРТ ТУВААНЫ БАЛЖИР УДГАНТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
-
ДАЯН ДЭЭРХИЙН ДОМОГ
Даян дээрхийн шүтээнийг XIX зууны үед шарын шашинд дагаж орох хүсэлт гаргав” гээд түүнийг маш сайнаар сайшаан зар тарааж, бөөгийн хувцастай байсан нь чулуун хаданд гэлэн хувцас хунарыг өмсгөн, шавир /цавир/ зүүлгэж, жижиг сүм бариад гурван гэлэнгээр байнга тахилга үйлдүүлэн, зул хүж таслахгүй байлгажээ. Ингэж Даян дээрхийг лам нар тахих болсонд зарим бөө удган нар ихэд эргэлзэж “үнэхээр бөө, удган бид, бурханы шашинд дагаж орох цаг нь болсон юм болов уу.Хэрэв цаг нь болоогүйсэн бол манай Даян дээрхийн тэнгэр сахиус лам нарыг бут ниргэж чадалтайсан билээ” хэмээн тээнгэлзэж, дургүй ч дагах тийшээ ханджээ.
Хөвсгөлийн Хотгойд, Халхууд л Даян дээрхийг их тахиж байдаг. О.Пүрэв гуай “Дархадын бөө нар Даян дээрхид мөргөвөл урвасан гэж үзэж, нутагтаа очих эрхгүй байдаг байсан” гэж бичсэн байна.
Даян дээрхийн түүхийн холбогдолтой домгийг Булган аймгийн өндөр настан Дагва гуайгаар 1956 онд эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуай яриулан тэмдэглэн авчээ. Домогт өгүүлэхдээ:
“Хэнтий, Булган Даян Дээрхи, Тагна уул”-ын савдагууд нийлж Чингис хааны үзэсгэлэнт бага хатныг булааж авахаар хэлэлцэж гэнэ. Тэгээд Даян дээрхи Чингис хааныд ганцаараа буухаар тохиролцож бусад гурав нь Чингисийн өргөөний ойр буугаад хүлээж туслахаар үлдэцгээж гэнэ. Чингис хаан Даян дээрхийг ихэд хүндэтгэж, идээ будаа базаалган тавиад, ярилцаж суутал орой болсонд Чингис хаан бараа бологч нартаа “Айлчины морийг тавь” гэж зарлиг болгов гэнэ ээ. Чингис хааны туслагч, бараа бологч нар” Энэ хүний жолоо, цулбуураас эхлэн ганзага, жирэм хүртэл жинхэнэ амьд могой юм. Тэд нь хатгачих гээд морийг нь тавиулахгүй байна” гэхэд, Даян дээрхи “Зүгээр ээ, би ингэсгээд мордоно. Алив хүүхэн минь нохой хориод аль” гэж Чингисийн бага хатанд хандан хэлэв гэнэ.
Бага хатныг нохой хориод зогсож байтал Даян дээрхи гэнэт түүнийг шүүрэн авч морин дээрээ дүүрэн зугтаажээ. Чингис хаан баатруудынхаа хамт түүнийг хөөсөнд нөгөө бүгсэн гуравтайгаа Даян дээрхи нийлээд зугтааж яваад гэнэт дөрвөн тийш салан зугтаав гэнэ. Чингис хаан ганцхан хатныг дүүрсэн Даян дээрхийг шил даран хөөсөөр байж, Даян дээрхи Чингисийн хатныг Үүр голын дэргэдэх агуйд хийчихээд өөрөө голын зүүн хөвөөн дээр чулуун хүн болоод суучихсанд Чингис очоод “Гөлийсөн тархи” гээд сэлмээр цавчиж загнан байж, галдаад буцацгаасан гэнэ. Дараа нь Чингисийн төрд хүн малын их гарц тохиолдсонд Чингис хаан, Даян дээрхийг аргагүй тахиж эхэлсэн юм гэнэ лээ гэсэн энэ домгийг хүүрнэжээ.
Даян дээрхи, рах бурхан хоёр
Даян дээрхи, Рах бурхан хоёр хурмастад бие биеийнхээ бөгсийг тайрч хаяна гэж тангарласан юмсанжээ. Даян дээрхи хэлснээрээ Рахын бөгсөн биеийг тас цавчиж хаяад цоорхой болсон /зарим хувилбарт могой сүүлтэй гэдэг/ тул нар сарыг залгисан ч гоожоод гарчихдаг юм гэнэ. Харин Рах Даян дээрхийн бөгсийг сэлмээр тасдах гэсэнд цаадах нь хад болоод хувирч чаддаг тул бөгсийг нь тас цавчиж чадаагүй юм гэнэ. -
ЯМААН БИЧЭЭС
Энэхүү хавцал нь хоёр талаасаа эгц хадан ханаар хашигдсан. Дундуур нь горхи урсдаг. Харин уг горхиноос янгир, ямаа ундаалдаг учраас Ямаан ус гэж нэрлэх болжээ. Хавцлын хананд янгир, буга, зээр, бөхөн, чоно зэрэг амьтад, найман хигээс бүхий дугуйтай морин тэргэнд суусан хүн, нум сум агссан анчид, нум сум харваж байгаа хүний араас сүх далайн цохих гэж буй дайн тулааны шинжтэй дүрслэл зургууд байдаг байна.
Энэхүү зурагнаас Монгол нутагт язгууртнууд морин тэрэг хэрэглэж байсан гэдгийг нотлох боломж гарчээ. Мөн тэрэгний урд замчилж хөтөлсөн зэвсэгтэй хүн, ард нь морьтой дагасан хүний дүрслэл байгаа тул эрт үеийн язгууртнуудын эрх ямбыг илэрхийлсэн хэмээн үздэг.
Уг хаданд нийт 29 үсэг зурлага байдгаас дээд талд 13, доод талд 16 үсэг зурлага байдаг аж.
Б.Ширнэн
-
УЛСАА ХУДАЛДСАН УЛС ТӨРЧИД
Тэрхүү тэмдэглэл хэсэгт бичсэнээс харвал Монголын автономит төрийг устгасных нь төлөө монгол ноёд, том лам, хутагт лам нарт БНХУ-аас мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь өнөө хүртэл хадгалагдан үлджээ. Үүнд: Ерөнхий сайд буюу Эрдэнэ шанзав да лам Бадамдоржид 30 000 лан мөнгө,
Гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд Бао Лин овогт Цэрэндоржид 20 000 лан мөнгө,
Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны дэд сайд Дархан Чин ван Пунцагцэрэн
ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 000 лан мөнгө шагнахаар заасан байдаг.
Үүнээс гадна Хятадын засгийн газраас Богд хаан ба шанзав Бадамдорж нарыг тус бүр нэг автомашинаар шагнасан юм….
….1920 оны 2–р сарын 19-ний өдөр нийслэл Хүрээнд Монголын автономит засгийг устгах ёслол гэгч болсон бөгөөд “Сюй Шу-чжан төв ордонд ормогц түүний төвд байсан олбог түшлэгэн дээр Дундад улсын ерөнхийлөгчийн зургийг тавьж, өөрөө хажууд нь зогсож байгаад Богд гэгээнийг оруулж түүнийг хятадын ерөнхийлөгчийн зургийн өмнө сөгдөн мөргөх дохио өгөв. Богд гэгээн ч дээрх хөргийн өмнө гурав дахин сөгдөн мөргөв. Үүний дараа автономит эрхээсээ сайн дураараа огцорсныг тохиолдуулан хятад улсын ерөнхийлөгчөөс зориуд ирүүлсэн тамга өргөмжлөлийг Богд гэгээнд гардуулан өгөхөд энэ ёслол дээр байсан Монголын дээд ноёд, түшмэд, том лам нар бүгд Хятадын ерөнхийлөгчийн хөргөнд сөгдөн мөргөцгөөжээ”*.Эхлээд асуудлыг өмнө авсан ишлэлийн хэсэг нэг бүрээр задлан авч үзье.
-
№ 3. ДҮНГЭРЭГ, БӨӨГИЙН ХЭЦ, БӨӨГИЙН ХУУР, ХАР БУХЫН АРЬСАН ХЭНГЭРЭГ
Бөөгийн хуур-Бөөгийн хөгжмийн зэвсэгийн нэг төрөл онгодыг унаач хоёр гэдэг. “Огторгуйн хөх морь” нэрлэсэн ч бий. Явган бөөлөхдөө хуурыг хэрэглэдэг. Монголоос 2500 жилийн өмнөх Хүннүгийн ясан хуур олдсон. Хуурын онгон Хүүхэн Зэлмэн тэнгэрийн шившлэг.
Нарийн сайхан хүлгээр тань
Таныг урин дуудваа
Миний сонсгол буйдуу хэлж өг гэж аман хуураар мэргэлэхийн өмнө шившдэг.Хар бухын арьсан хэнгэрэг-Тэмүүжин, Тоорил хаан, Жамуха гурав хүч хамсран мэргэдийг дайлаар мордох үед Жамухын цэргийн урианд хар бухын ширээр бүрсэн харгих дуутай хэнгэрэг байсан бол сүлд /тотем/ нь ухаагчин үнээ ухаа үхэр хоёр байжээ. /Монголын нууц товчоо. 106/
-
№ 2. ХЭНГЭРЭГИЙН ДЭЛДЭХ ЁС,
– Хэнгэрэг биеэ өнгийж дэлдэх.Хэнгэрэгийг өмнөө авч биеэрээ хэнгэрэг дээрээсээ өнгийж дэлдэнэ.
– Хэнгэрэг биеийн ард дэлдэх. Хэнгэрэгээ нурууныхаа ард доош харуулан барьж дэлдэнэ.
– Хэнгэрэг толгой дээр дэлдэх.Хэнгэрэгээ толгой дээрээ эгц дээш харуулан барьж дэлдэнэ.
– Хэнгэрэг дээш харуулан дэлдэх. Хэнгэрэгийнхээ нүүрийг дээш нь тэнгэр нар сар өөд харуулан өмнөө барьж дэлдэнэ.
– Хэнгэрэгийн эрмэг дэлдэх. Цохиурын үзүүрээр хэнгэрэгийн дээд ирмэгийг дэлдэнэ.
– Хэнгэрэгийн цагираг дэлдэх. Хэнгэрэгийн доторх бариулын доод талд бэхэлсэн цагирагнуудыг дэлдэнэ.
– Хэнгэрэгийн хөвөөг дэлдэх. Хэнгэрэгээ зүүн гараараа атгаж дуудлагын айзам бүрд бугуйгаараа баруун хөмрөн хэнгэрэгийн нүүрийг доош харуулан баруун гарын цохиураар хөвөөг дэлдэнэ.
– Хэнгэрэг эргүүлж дэлдэх. Хэнгэрэгийг зүүн гараараа дээш харуулан атгаж эрхий хуруугаараа хэнгэрэгийн хүрээг гадагш имэрч чимхэн бусад дөрвөн хуруугаа хий атгаж хэнгэрэгийг түргэн эргүүлж дэлдэнэ.
– Хэнгэрэг шидэж дэлдэх.Хэнгэрэгээ зүүн гараараа дээш харуулан атгаад эрхийг салгах ба баруун тийш шилжүүлэн хэнгэрэгийн биеийн өмнө хөндлөн барьж буйг эргүүлэхийн амт хэнгэрэгээ дээш шидэн хий дээр түргэн эргэлдүүлж бууж ирэх үед бариулаас нь барьж авна.
– Хэнгэрэгийг наймаалжиж дэлдэх. Хэнгэрэгээ зүүн талаар нь тонгоруулан атгаж тохойгоо тахийлган урагш өргөн баруунаас эхлэн бугуйгаа тахийлган сарвуугаа хөдөлгөж хэнгэрэгийн бариулыг сэжлэн /8/ дүрс гаргах ба баруун тийш болох үед хэнгэрэгийн нүүрийг сарвуун дотор талд ойртуулан зүүн тийш болох үед хэнгэрэгийн арыг чадах чинээгээрээ эргүүлнэ.
– Хэнгэрэг хөмөрч дэлдэх. Хэнгэрэгийг доош нь хөмрөн нүүрийг нь дээш харуулж дээрээс нь дэлдэнэ.
– Хэнгэрэг мөрлөж дэлдэх. Хэнгэрэгийг баруун мөрнөөс эхлэн зүүн мөрөнд шилжүүлэн дэлдэнэ.
Энэ аргуудаар хэнгэрэг дэлдэж онгод тэнгэрийг тахидаг уламжлал олон зуунаар үргэлжилж ирсэн. Харин сүүлийн үед энэ ёс журмыг мэдэхгүйн учир хэнгэрэгийг зөвхөн нэг хэсэгт цохиж, тэр хэсэг нь илэгдэж цоорсон харагдах нь уг бөөг хэр зэрэг мэдлэгтэй хүн болохыг харуулдаг.
-
№ 1. ХЭНГЭРЭГИЙН ХҮРЭЭ МОД, ХЭНГЭРЭГИЙН ХЯЛГАС, ХЭНГЭРЭГИЙН ШӨРМӨС,
Ойгоос хэнгэрэгийн хүрээ модонд тохирох модыг сонгож олсны дараа тэр модны хожуул болох хэсэгт цагаан даавууны цуудир буюу хадаг өргөж орчин тойронд нь сүүн сацал сацаж, арц уугиулан сан тавиад хормой дэвсэн сөхрөн сууж мөргөл үйлдэнэ. Энэ нь лус савдагаас тэр модны буян хишгийг гуйж байгаа хэрэг болно. Ийнхүү ёслол үйлдсэний дараа модоо заавал сүхээр хоёр таллан цавчиж унагаад үзүүрийн яр гишүүгүй хэсгээс хэнгэрэгийн хүрээ модны хэмжээгээр цавчин аваад цагаан зүгийн өсгөнд тээж гэрийнхээ наран ургах зүгээс авчирна.
Модоо тэхий дундуур нь сүхээр цуулж, хоёр талаас нь хавтгайлан цавчиж барагцаалбал 2 цун /6 см/ орчим зузаан болгоно. Дараа нь нимгэн цавчиж /1 см/ орчим болгоод тэгш талбайд нэг гадас шааж түүд төвтэйгээр хэнгэрэгийн том жижгийг тохируулан тойрог зурна. Тэгээд тойргийн хүрээг тойруулан хавтгай дөрвөлжин байдлаар цавчин хийсэн гадасуудыг хүрээний гадны дотор талд хос хосоор нь зэрэгцүүлэн шаана. Гадас шааж бэлэн болмогц дэргэд нь задгай гал түлж харуулдаж бэлдсэн модоо галын дөлөнд шарж уг чийгийг нь ууршуулан уяруулмагц тэр даруйдаа гадасуудын завсраар банзаа хийж матаж дугуйлаад хоёр үзүүрийг нь мухар сөөм /14 см/ орчим нар зөв зөрүүлэн энд тэнд нь модон шаатгаар бэхэлсний эцэст бугын суран үдээсээр үдэж бэхэлнэ. Ингэж татахдаа модны ургаж байх үеийн сүүдэр талыг нь гадагш, наран талыг нь дотогш харуулна.
Энэ бол нэгдүгээрт матахад хугарахаас сэргийлнэ. Хоёрдугаарт модны дулаан илч эзэн бөө болон онгоддоо ээлтэй байх сайн талтай гэлцдэг. Мөн хэнгэрэгийн хүрээ мод татах ажлыг өдрийн сайныг сонгон байж ногоон мэнгэтэй, лусын гүйдэлтэй өдөр буюу хэнгэрэг бүрэхээс 21 хоногийн өмнө хийж гүйцэтгэх ёстой.
Хэнгэрэгийн хялгас-Монгол харын бөөгийн ёсонд хэнгэрэгийн булдруунуудын толио талын үеүдийг жороо морины сүүлний хялгасыг 9 давхарлан даруулдаг байв. Энэ нь онгод тэнгэрийн унаа болох амьтдыг хатирал сайтай, жороо явдалтай болгох гэсэн бэлэгдэл утгатай зүйл гэдэг.
Хэнгэрэгийн шөрмөс-Монгол харын бөөгийн ёсонд хэнгэрэгийн өвөр тал руу харсан булдруунуудын үеийг бугын зооны томсон шөрмөсөөр даруулсныг онгод тэнгэрийн унаа амьтны амь насыг уртасган бэхжүүлсэн хэрэг гэж үздэг.
-
ГАДААД ХАРИЛЦААНД ХҮРСЭН АМЖИЛТАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. ЭНЭ УДАА Баруун европын орнуудтай хэрхэн холбогдож буйг бичиж байна. Үүгээр гадаад хамтын ажиллагааны талаар мэдээлэлээ дуусгаж байна.
Надад хуримтлагдсан гадаад хамтын ажиллагааны туршлага дээр дэлхийн бусад орны бөө нартай харилцан танилцах ажил эхэлсэн. Үүнд МБНЭ-ийн www.mongolianshaman.com вефсайт чухал үүрэг гүйцэтгэсэн. Одоо дэлхийн 60 орчим улсын бөө болон шүтлэгтэн, судлаачид энэ вефсайтад зочилжээ.
Мөн www.youtube.comд орж mongolianshaman болон mongolianshaman newsд 1-150 баримтад кино мэдээлэлтэй 140 мянган хүн үзэж сохирхожээ. Бид монгол бөөгийн төлөө өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийж чадлаа.
Монголд ирж байгаа гадаадын жуулчид МБНЭ-д хандах болсон. Жилээс жилд энэ тоо өссөөр байна. Жуулчид янз бүрийн бөө нарт хандах нь цөөрч зохион байгуулалттай, хариуцлагатай байгуулагад хандах нь ихэслээ. Энэ ч аргагүй зүйл билээ.
Жил бүр хийгдэж ирсэн олон улсын хамтын ажиллагааны хурлууд, уулзалт, зөвлөлгөөн дээр миний танилын хүрээ улам тэлэх болсон. Сүүлийн 8 жилд танилцсан бөө болон бөө судлаачдыг нэмж болох юм.
Танилтай хүн талын чинээ гэдэг. Ингэж танилцсан хүмүүсээс дурьдвал: Иржи Долезал-Чех Улсын аюулгүй байдал олон талт хамтын ажиллагааны хэлтсийн даргын зөвлөх, Дзузеппе Пилосио-Бригадын генерал, Итал Улсын Батлан хамгаалах судалгааны их сургуулийн захирал, Андрэ Кюлманс-Белги Улсын Тероризмтай тэмцэх газрын Удирдагч, Золтан Адани-Унгар Улсын Үндэсний аюулгүй байдлын удирдлагын хуулийн зөвлөх, Кай-Хенрик Кивсгаард-Дани Улсын Цагаачлалын Удирдах газрын байнгын нарийн бичгийн даргын орлогч, Альваро-Хозе Кунья-Лопес-Контри-Адмирал, Португали Улсын Тэнгисийн яамны газрын орлогч дарга, Любомир Токарь-Укриан Улсын Үндэсний аюулгүй байдлын Институдын шинжлэх ухааны Зөвлөхүүдийн ахлагч, Хубертус фон Путткамер-ХБНГУ, Удирдлага, Захирлуудын курсын орлогч дарга, Герхард Гебкен-ХБНГУ, Холбооны захиргааны шүүхийн Зэвсэгт хүчин хариуцсан Ерөнхий Прокурор, Лукаш Кудлицкий-Польш Улс, Департаментийн олон улсын аюулгүй байдал хариуцсан захирлын орлогч, Петер Бак-Словак Улс, Аюулгүй байдлын бодлогын удирдах газрын захиралын орлогч, Римас-Станисловас Жомаитис-Литва Улс, Департаментын ресурс програмын Захирал, Илир Кулла-Албани Улс, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Малгоржата Козловска-Польш Улс, Остролекын бүсийн Прокурорын дарга, Зураб Майсурадзе. Грузин Улс, Терроризмын эсрэг төвийн даргын орлогч, Мартин Давид, Австрали Улс, Төрийг Терроризмаас хамгаалах Холбооны агентлагын олон талт болон хоёр талын харилцааны удирдах газрын дарга, Ихор В.Репешко-Хошууч генерал. Украйн Улс, Департаментийн цагаачлал, иргэний асуудал хариуцсан захирал, Анда Орцарда, Латви Улс, Департаментын захирал, Марта Накич-Войнович, Хорват Улс, Энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, Дан Плавиту-Бригадын генерал. Болгар Улс. Цэргийн тагнуулын Захирлуудын даргын орлогч, Жан Луи Брунье-Франц Улс, Европын холбоо болон АНУ ын терроризмын санхүүжилт хариуцсан шүүгч, Ева Шултеис-ХБНГУ-ын Холбооны тагнуулын төвийн Удирдлагын дарга, Жан Франсуа Клэр-Францын терроризмтай тэмцэх департаментийн захирлын орлогч, Руди Веестэрен-Белгийн ГХЯ-ны тусгай төлөөлөгч, Цагаачлал хариуцсан элчин сайд, Рашид Качи-Францын Ерөнхийлөгчийн зөвлөх нар байна.
-
ХБНГУ. ХОВОРХОН ТОХИОЛДОХ ХАМТЫН УУЛЗАЛТУУД
Даяаршлын эрин зуунд дэлхий нийтийн хамтын ажиллагаанд Аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллахад АНУ,ХБНГУ-ын Аюулгүй байдлын сургалт, судалгааны төвийн үйл ажиллагаа их хувь нэмэр оруулсан билээ.
Дараа нь монголдоо Жорж Маршаллын нэрэмжит Европын Аюулгүй байдлын сургалт, судалгааны төв, Номхон Далайн Аюулгүй байдлын Судалгааны Төвтэй хамтарсан хуралдааныг хийсэн билээ. Нийслэлд болсон энэхүү арга хэмжээнд олон улс оролцсон өргөн цар хүрээтэй болсон билээ.
АНУ, ХБНГУ-ын хамтарсан Жорж Маршаллын нэрэмжит Европын Аюулгүй байдлын сургалт, судалгааны төвийн Герман талын захирал ноён Хорст Шмалфельд, Номхон Далайн Аюулгүй байдлын Судалгааны Төвийн захирал П.Смис-тэй уулзаж монголоос суралцах хүмүүсийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр тохиролцож, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалийг гардуулж байсан билээ.
Бидний хамтын харилцаа бусад салбарт хамтран ажиллахад байнга нөлөө үзүүлдэг билээ.
ХБНГУ-д байхдаа Сэмюэл Фуоко-АНУ, Абдул Саваб Джалалзай-бригадын генерал-Афганистан Улсын БХЯ-ны ажилтан, Гийрмо Обандо-Перу Улсын Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал, Шакзад Сикандер-Пакистан Улсын БХ-ын зэвсэгт хүчний орлогч сайд, Хозе Рамос-АНУ-ын Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн туслах, Эрве Намбо Ндуани- Габон Улсын Олон улсын харилцаа, сургалт хариуцсан Удирдах газрын Ерөнхий захирал, Саид-Бабахсине-Моракка Улсын судлаач, Талиб Аль-Кенани-Ирак Улсын Олон улсын бүс нутаг Терроризмтай тэмцэх үндэсний товчооны захирал, Азудаллах Файез-Афганистан Улсын Улс төрийн бодлогын удирдагч, Майкл Пирс-АНУ-ын Зэвсэгт хүчний Европыг хариуцсан удирдлагын орлогч, Коджо Осей-Сарфо- Гана Улсын Дүрвэгсэдийн хэлтсийн захирал, Силвар-Мозес Кайемба-Уганда Улс. Бригадын генерал. Харилцан ажиллагаа, бэлтгэл хангах удирдах газрын дарга, Камил Джасмин Давуд Аль-Саади-Ирак Улсын Стратегийн төлөвлөлтийн газрын захирал, Сьюзан Элис Ярвуд-АНУ-ын Батлан хамгаалах яамны техникийн асуудал хариуцсан Канцелярын захирлын орлогч, Давид-Каума Вакаало-Бригадын генерал. Уганда Улсын Цэргийн номлолын асуудал хариуцсан департаментын захирал, Августо Франсиско Миер-Филипин Улсын Аюулгүй байдлын асуудал хариуцсан Ерөнхий захиралын орлогч, Гулам Сахи Азифи-Бригадын генерал. Афганистан Улс. Боловсон хүчин бэлтгэх удирдах газрын дарга, Мохзамед Джайуси-Бригадын генерал, Паластин Улс, Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга, Рикордо Прато-Кутиньо-Уругвай Улс. Дотоод хэргийн сайдын ахлах зөвлөх, Лурдес Ипаррагвирре-Филиппин Улс, Гадаад харилцааны удирдах газрын АНУ хариуцсан хэлтсийн дарга, Абдулайе Фаль-Хошууч генерал. Сенегал Улс. Цагдаагийн дарга, Мсетва Октавиа-Саудын Араб Улс, Бригадын генерал, Захиргаа удирдлагын газрын Захирал, Хамаду Винджеду. Самоли Улс, Ерөнхий нарийн бичгийн дарга, Самир Эл Маалули.Бригадын генерал, Леви Улс, Цэргийн нисэх хүчний командлагч, Хайтам Манассра, Палестин, Ардчилал ба хүний эрхийг хамгаалах хэлтсийн дарга, Коун Лансина. Бригадын генерал. Мали Улс. Ерөнхий Штабын даргын орлогч, Хозе Оскар Гарсия Батте, Хурандаа, Колумба Улс, Тусгай ажиллагааны нэгтгэлийн захирагч, Сами Даллул-2-р зэргийн ахмад. Палестин Улс. Цэргийн атташегийн захирал, Пьер Дюплесси-Бригадын генерал. ӨАБНУ. Цэргийн нисэх хүчний байлдааны системийн Захирал, Абдулла Абдулла-Палистин, Улс төрийн хорооны дарга, Мохамед Абдель Садек-Хурандаа. Египэт Улс. БХЯ-ны цэргийн тагнуулын дарга, Нелсон Владимир Канас Крус-Сальвадор,Үндэсний иргэний цагдаагийн гэмт хэрэгтэй тэмцэх төв, Мохамед Нифауи.Комиссар, Морако Терроризтай тэмцэх удирдах газар нартай танилцсан байдаг.
-
ӨМНӨД СОЛОНГОСЫН БӨӨ НАР МОНГОЛД ЦӨӨНГҮЙ ИРДЭГ.
Бидний өмнөд солонгосын бөө нартай хамтарсан ажиллагааны оргил үе ЮНЕСКО-ын арга хэмжээ байсан билээ. Монгол бөөгийн зан үйл нилээд төгс хэлбэртэй, тиймээс Өмнөд солонгосын бөө нар өөрсдийн бөөлөлтөө монгол бөөтэй хамт нэгтгэн дэлхийн бөө судлалд бүртгүүлэх сонирхол харагдаж байсан. Гэвч монгол уламжлалт бөө бол маш өвөрмөц онцлого ялгаатай. Энэхүү ялгаа нь хоёр улсын бөөгийн онцлого чанараар эрс тэрс өөр байдаг.
Өнөө цагийн монгол бөөгийн сахиус оруулах байдалтай олон талаар төстэй учир Өмнөд солонгосын бөө нар монгол руу ирэх нь их байсан. Харин ялгаагаа олж харах дутам бөөлөлтийн байдалаа анзаарч хандах байдалд ихээхэн өөрчлөлт гарч байна.
Өмнөд солонгосын бөөлөлт бөө нь түүнийг дэмждэг бөөгийн хөгжмийн зэмсэг, уламжлагдан ирсэн бөөгийн “бүжиг” буюу ардын урлагын тоглолтын хосолмол хэлбэрийг агуулсан байдаг. Эдгээрийн хосолмол зан үйлийн үр дүнд “сахиус” нь орж хүний төөрөг хэлж байгаа нь харагддаг.
МБНЭ-ээс зохион байгуулсан Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилга, өмнөд солонгосын бөөгийн 60 хүнтэй төлөөлөл монгол ирж бидэнтэй хамтарсан арга хэмжээ зохион байгуулж байсан билээ. 2-6 хүнтэй бөө нар олон удаа уулзалт ярилцлага хийж байсан.