Author: admin_shaman

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН 9-Н УДААГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

    Хэлэлцсан асуудлыг тоймлон мэдээлвэл:

    БОДЛОГЫН чиглэлээр: Цаг үеийн үйл явдлын тухай, 2019 оны ДЦХ-н гишүүдийн МАНЛАЙЛАЛ, МБНЭ-ийн ДЦХ-х гишүүнээр сонгох, хасах тухай асуудал, Санхүүгийн асуудал, Тэнгэрт мэдүүлэх тухай, Тэнгэрт өргөсөн мэдүүлгийг сурталчдах тухай, баримтад кино хийх тухай,
    НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА-ын чиглэлээр: Нэгдсэн тахилгад бөөлөх улаач нарын тухай, хамтарсан тахилга, тайлгын тухай, Нэгдсэн залбирал хийх тухай, Монгол бөөгийн цол олгох тухай, Нэгдсэн тахилгын дүн,
    ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ-ийн чиглэлээр: 2020 оны хийх ажлын төлөвлөгөөний тухай, Арга хэмжээг зохион байгуулах тухай, Ажлын хэсгүүд байгуулах тухай, Зүүн аймагт ажилсан дүн, Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулан аймгуудад хийсэн тахилгын дүнгийн тухай, Хэнтий, Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэнгийн тухай, Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулан аймгуудад хийсэн тахилгын дүнгийн тухай, МБНЭ-ийн 9 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөө, 2021 оны жилийн ажлын төлөвлөгөө, 2021 оны Арга хэмжээ бүхэнд оролцооны үнэлгээний оноог тогтоох тухай
    ГАДААД ХАРИЛЦАА-ны чиглэлээр: Дэлхийн шашины өдөрт оролцсон тухай, “Короно вирус”-тай холбогдуулан Тува бөөтэй хийх хамтарсан арга хэмжээг цуцлах тухай, Өвөрмонголд бөө нарын тахилга хийсэн тухай, ОХУ-ын Буриадад бөө нарын тахилга хийсэн тухай, Увс аймагт АНУ-ын Элчин сайдтай хийсэн уулзалтад оролцсон тухай, Уулзалтын бэлтгэл хангах тухай, БНХАУ-ын Элчин сайдтай уулзсан тухай, БНАСАУ-ын Элчин сайдын зөвлөхтэй уулзсан тухай
    ДОТООД АСУУДАЛ-аар Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулсан дүнгийн тухай, Их говь, алтай таван богд, хөвсгөлийн тайгад аялсан дүн, Шагналд тодорхойлох тухай, гэсэн асуудлуудыг хэлэлцсэн байна.

    № Бодлогын чиглэл Хэлэлцсэн асуудал Эзлэх хувь
    1 БОДЛОГЫН АСУУДАЛ 10 21.0
    2 НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА 14 29.0
    3 ГАДААД ХАРИЛЦАА 7 14.5
    4 ДОТООД АСУУДАЛ 7 14.5
    5 Төлөвлөлт 10 21.0
    Бүгд 48

    djmedia:350
  • ГАДААД ХАРИЛЦАА, МЭДЭЭЛЭЛ АНУ-ЫН ЭЛЧИН САЙДТАЙ МОНГОЛ БӨӨГИЙН ТӨЛӨӨЛӨЛ УУЛЗАВ

    Орон нутагт шашины байгууллагуудын үйл ажиллагаа, тулгарч байгаа бэрхшээл, тулгамдаж буй сорилын талаар санал солилцсон байна. Энэхүү уулзалт нь орон нутагт АНУ-ын Элчин сайдтай төдийгүй шашины төлөөлөл, монгол бөөгийн байгууллагын төлөөлөгч оролцсон анхны уулзалт гэдгээр түүхэнд үлдэж байгаа билээ.
    Уулзалтын дараа АНУ-ын Элчин сайд Клечески шашины төлөөлөлүүдтэй дурсгалын зураг авахуулсан байна. Энэ ажиллагаа бол яах аргагүй 2020 оны онцлох үйл явдалд орж байна.

    djmedia:349
  • БАЯН-ӨЛГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭН, АЖИЛ ХЭРЭГЧ УДГАН.

    Нэгдсэн их тахилгад гол үүрэг гүйцэтгэсэн Монгол бөөгийн удган Б.Нансалмаа, Монгол бөөгийн их зайран Д.Дарьсүрэн нарын үйл түүх болон үлдэж дараа үе нь түрэн гарч ирж байна. Их тахилгаас хойш аймгийн бөөгийн хүрээлэнгийн ажил “унтаа” байдалд орсон.
    Тиймээс энэ удаа МБНЭ-ийн удирдлага тус аймагт ажиллаж байхдаа нутгийн нэр хүндтэй улаач болох Монгол бөөгийн тэргүүн удган Энхээг Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар томилсон билээ. Тэдний гэрт биднийг очих үед тэнгэрт солонгын өнгө тодорч бас ч үгүй содон үзэгдэл угтаж билээ. Монгол бөөгийн төв байгууллагынхаа итгэлийг дааж ажилна гэдэгт Энхээ удгандаа итгэлтэй байгаа. Тэр дайчин бүсгүй, энэ ажлыг сайн хийж чадна.

    djmedia:348
  • ХОВДЫН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭН БА НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН.

     

    Хайж явсаар нэг гэр бүлийн хостой учирсан юм. Тэр үед тэд зах дээр наймаа хийж, амьдралаа босгож яваа шинэ гэр бүл байлаа. Тэгээд МБНЭ-ийн батлах, Монгол бөөгийн альбом, Ёс зүйн номоо үлдээгээд, ажиллах чиглэлээ өгөөд явсан билээ.
    Тэр явдлаас хойш найман жил өнгөрчээ. Өнөө үед улаач нарын тухай таагүй мэдээ арвин байдаг. Энэ түүхийг бөө нар өөрсдөө голдуу бүтээгээд байгаа билээ. Тэгвэл бусдад бахархамаар түүхийг энэ гэр бүл бүтээсэн билээ. Залуу улаач нар зан үйлээ хийхийн зэрэгцээ цаг үетэйгээ хэрхэн зохицож амьдрахын жишээг энэ гэр бүл үлгэрлэсэн юм.
    Одоо Ховд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, удган Ц.Лувсанлхамо нь төрийн ажил хүчин зүтгэж явна. Тэр төрийн ажлын баялаг туршлага сууж, цөөнгүй удаа сонгуульд ялж, түмэн олны төлөө зүтгэж байна. Тэрээр олонд танигдсан нийгмийн зүтгэлтэн болж, төр, түмэн олондоо зүтгэж чадсан, хийсэн ажилтай нэгэн болжээ. Хүний амьдралын багахан хугацаанд хийсэн ажил, олон түмэнд үнэлэгдэх чадамжаар тэр аймагтаа нийгмийн зүтгэлтэн, улс төрч болж чаджээ.
    Энэ цагт олон мянган залуу улаач нарт нийгмийн төлөө хэрхэн ажиллахыг үлгэрлэж чадсан ниймийн зүтгэлтэн болжээ. Залуучууд түүнээс үлгэрлэн бахархаж байна. Бид улаачийн ажлын зэрэгцээ улс орныхоо төлөө, олон түмний төлөө, нийгмийн төлөө ийм л үлгэрлэлээр ажиллах болно. Олон мянган улаач нарт энэ манлайлал туйлын хэрэгтээ байгаа билээ. Бид хийж, бүтээж чадна. Тиймээс тэрээр энэ оны онцлог нэгнээр тодорч байна.

    djmedia:347

     

  • ӨВӨРХАНГАЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ.

     

    Өвөрхангайн төв Арвайхээр хотод ирэхэд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Дуламжав угтсан билээ. Бидний аялалын эхний өдөр Аравгар хээрийн талд хоноглож эхэлж байна. Монгол бөөгийн байгууллага байгуулагдсан цагаас эхлэн чин сэтгэлээр шантралгүй зүтгэж яваа бөөгийн зүтгэлтэн бол Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Дуламжав билээ.
    Түүний уйгагүй зүтгэлээр Өвөрхангайн бөөгийн хүрээлэн ажиллаж байгаа. Удган маань Увсаас ирж Өвөр хангайд ирж суурьшсан. Энэ нутагтаа хүн арддаа заг үйлээр үйлчилж, уул, усаа тахин өнөөг хүртэл бүхий амьдралаа зориулж ирсэн.
    МБНЭ-д элсээд үйл ажиллагаанд нь оролцож багагүй зүйлд суралцангуут цөөнгүй хүн шинээр байгууллага байгуулан одсон. Угтаа бол бид хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ. Тэр бүхнийг хамгаас түрүүлэн ойлгож, Монгол бөөгийн төлөө зүтгэсэн зүтгэлтэн бөгөөд орон нутагт бөөгийн анхан шатны байгууллагыг бэхжүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй билээ.

    djmedia:346
  • МОНГОЛ БӨӨГӨӨС АНХНЫ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛТОН МЭНДЛЭВ

    Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, Монгол бөөгийн их зайран Ш.Содовын онгод тэнгэрт нь хүндэтгэл үзүүлж, удаан хугацаанд хуучлан ярилцсан юм. Дараа нь ярилцлага авч, бичлэг хийж олон түмэндээ хүргэхээр бэлтгэсэн.
    Монгол улаач нарын дотроос гавьяат цол хүртсэн анхны хүн бол энэ их зайран байсан билээ. Энд Монгол бөөгийн давуу чанар харагдаж байна. Лам хуваргуудаас бид ялгагдах нэг онцлог бол улс нийгэмдээ хөдөлмөр, ажил үйлс эрхэлж бүтээхээ бүтээж явдагаараа ялгарч байна.
    Бүхий амьдралаа Цагааннуур сумын загасны аж ахуй байгуулагдахаас өнөөг хүртэл улсад ажилласан нэгэн билээ.
    XVIII-XIX зууны үед монголчууд нэлээд хэдэн гол мөрөн, нуурын загасыг агнаж байжээ. Түүний суурин дээр БНМАУ-ын үед загас агнуурын гурван үйлдвэр байсан.
    Дархадын цагаан нуурын загас агнуурын үйлдвэр. Шишгэдийн сав газрын Дархадын хотгорын олон нуураас XIX зууны 70-аад оноос эхлэн загас агнаж байсан тухай оросын нэрт эрдэмтэн П.Н.Потанин өдрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг.
    Дархадын хотгорын загасыг 1943 оноос эхлэн үйлдвэрийн аргаар ашиглаж эхэлжээ. Эндээс барьж ашиглаж байгаа загасны дийлэнх хувийг дархадын цагаан загас, багахан хувийг тул, зэвэг, хадран эзэлдэг. Цаашид олон жилийн нөөцтэй загас агнуурыг зохион байгуулахын тулд Дархадын цагаан нуурын загасны үйлдвэрийг түшиглэж жилд олон төрлийн жараахайг өсгөх чадалтай загас үржүүлгийн газар байгуулах ажил өрнөж байсан.
    Улаач нар монгол улсынхаа хөгжил дэвшилд нэмэр хандив болохын мөн чанарыг, хамтарч нэгдэхийн чухлыг ойлгон хамтарч ажиллах цаг үе ирж байна.
    Насны эцэс хүртлээ олон түмнийхээ төлөө зүтгэсэн улаач нараас Монгол улсын гавьяатан мэндэллээ. Булган сүүлтэй байх болно. Биднийг үнэлж эхлэж байна. Монголын соёлын үнэт өв, бөө шүтлэг минь үргэлжилж, оршсоор байгаад баярлаж, бахархаж явлаа.
    Монголын тэнгэр шүтлэгт бөө мөргөл, түүний улаач нар уламжлалт дэг жаягаа авч явахын зэрэгцээ төр түмнийхээ төлөө зүтгэж, хөдөлмөр бүтээлээ төрөөс үнэлүүлж гавьяатан төрсөн нь яах аргагүй бидний цаг ирж байгааг харуулж байна.

    djmedia:345
  • ХӨВСГӨЛ НУУР, ЭРДЭНЭ ХАЙРХАНЫ ТАЙЛГА БОЛОВ.

    Чухам энэхүү газар Эрдэнэ хайрханы тахилгыг энэ өдөр хийхээр болзсон байлаа. Эрдэнэ хайрханы тахилгыг олон жилийн өмнөөс Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар хийж ирсэн бөгөөд уламжлан тогтсон зан үйл билээ.
    Энэ удаа үдээш өмнөх ажиллагаанд шахагдсан, галын тахилгын дараа 50 км явж байж Эрдэнэ хайрханд тахилга хийх байсан нь цаг хуацаанд нөлөөлж, хүжуухан эхэлсэн билээ.
    Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар Эрдэнэхайрханы тахилга дээр толгойлон бөөлсөн бөгөөд тахилгад зайран Б.Өлзийбаяр тэргүүлэн бөөлж хүч нэмсэн билээ.
    Дэлхийд уртраг өргөрөгийн 4 огтлолцлын цэг байдаг бөгөөд Энэтхэгийн далай, Номхон далай гэсэн усан дотор хоёр нь, Канадын хурдны зам дээр нэг нь нөгөөх нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг. Энэ нь хүн очиж үзэх боломжтой цорын ганц огтлолцлын цэг учраас сүүлийн үед Хөвсгөл нуурыг зорин ирж байгаа гадна дотны зочид, жуулчид сонирхон ирдэг болжээ.

    djmedia:344
  • ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААННУУР, УЛААН УУЛ, РЭНЦЭНЛХҮМ СУМАНД АЖИЛЛАВ.

     

    Тэндээс цааш яваад удалгүй Улаан уул суманд ирсэн. Бид сумын төвд хоноглов. Өглөө нь босоод Монгол бөөгийн зайран Ц.Болдынд очлоо. Зусландаа бууж, түмэн олон бужигнасан айл байлаа. Энэ удаа Ц.Болд зайрангийн багш нь болох Даваадорж зайран ирсэн байсантай таарсан билээ. Бид монгол бөөгийн талаар ярилцаж, хуур манжигаар бөөлөлт хийсэн байдаг. Энэ бол бас ховор таарах үйл байлаа. Даваадорж зайран бол бөөгийн эрдэмийг гайхалтай эзэмшсэн улаач байлаа.
    Улаан уул сумаас хөдлөөд Цагаан нуур сумыг зорилоо. Замд бороо их орсон ч бидний явсан зам саадгүй байлаа. Бид сумын наахан орших давааны овоонд бууж мордлоо. Энэ удаа уг овоонд хонины бүтэн түүхий махаар өргөл өргөсөн байх агаад битүү ялаа шавж, бас өмхийрсөн үнэр алсаас үнэртэж хүн ойртохын аргагүй байлаа. Иймэрхүү савдаг догшруулсан зан үйл хийгээд явдаг, бас ч үгүй бусдын нэр барьсан, олон шавьтай бөө хүний сураг сонсдоно билээ. Ийм үйлдэл хийсэн улаач хүн шийтгэлээ өрөө авчихдаг болохоор нэг их санаа зовсонгүй.
    Даваа уруудан хэд хэдэн хээрийн онгодод өргөл өргөөд сумын урдхан талд хүрч очлоо. Бид Хүүжий зайрангын үдлэв. Зайран насандаа дарагдан байнгын хэвтэрт байдаг бололтой. Гэвч зайран хөнгөн шингэн босоод Монгол бөөгийн их зайран цолоо гардан авч, бидэнтэй хуучилж бас дурсгалын зураг авахуулсан билээ.
    Өндөр хастай өвгөн буурал улаач нартай уулзаж явахад сэтгэл хөдлөм, уяхан бас ховор завшаан байсан. Цагаан нуур суманд хилийн заставд бид буудаллан хоноглосон билээ.
    Өглөө эртлэн бидэнд дээр Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Нэргүй ирлээ. Тэндээс хамтдаа Монгол бөөгийн их зайран Мокогынд очсон. Хэсэгхэн хуучилсаны дараа бид Монгол бөөгийн их зайран Батаагынд очиж, онгодод нь залбирч, хамтран сууж зураглал авч ярилцлага хийсэн билээ.
    Тувагийн Нацаг зайрангын шавь А.Бат зайран бүх л амьдралаа бөөгийн төлөө зориулсан нэгэн. Тэнд МБНЭ-д шинээр нэгэн удган элссэн нь Б.Мэндбаяр удган байлаа.
    Цагааннуур суманд бидний очсон улаачийнх бол Д.Даариймаа удган байсан. Онгодын гэрт нь хүндэтгэл үзүүлсний дараа удгантай ярилцлага хийсэн.
    Бидний уулзалт хийж байх цаг хугацаанд говийнхан Цагаан нуурт залбирал хийсэн билээ.
    Бид тайгыг зорьж тэнд амьдардаг улаач нартай уулзаж, ярилцаж, санал бодлоо солилцсон билээ. Тэдний нэг нь наян нас гарсан өндөр наслаж буй улаач Ц.Оросвойгынд зочилсон. Түүний хүү нь МБНЭ-д гишүүнээр элссэн юм. Тэдний цаахан майханаа барьж хоноглосон билээ.
    Бидний явсан газар бүрт МБНЭ-д олон улаач гишүүнээр элссэн. Улаач нар монгол улсынхаа хөгжил дэвшилд нэмэр хандив болохын мөн чанарыг, хамтарч нэгдэхийн чухлыг тэмдэглэн ярьж явлаа. Насны эцэс хүртлээ олон түмнийхээ төлөө зүтгэсэн боловч нутаг тойрсон олон түмнээс цааш гаралгүй, хэн ч мэдэхгүй байсаар насыг өнгөрөөдөг тухай санал бодлоо хэлж байсан. Эгэл даруухан боловч баяр хөөрөөр бялхасан улаач нараа хараад бид зөв зүйлийн төлөө зүтгэж байгаагаа ойлгосон. Тайгад амьдардаг улаач нар өөрсдийгөө бөө гэж бусдад таниулахыг үл хүснэ. Хийж байгаа үйлээ өдөр дутмын хийх ёстой зан үйл, ажил үүрэг гэж ойлгож хийнэ. Тэд өөрсдийн онгод тэнгэр, зан шүтлэгийн талаар ярьж байв. Монголын соёлын үнэт өв, бөө шүтлэг минь үргэлжилж, оршсоор байгаад баярлаж, бахархаж явлаа.
    Монгол бөө хээрийн онгодоор баялаг билээ. Энэ өв уламжлалыг авч яваа олон улаач энэхүү нутагт амьдардаг. Энэ удаа Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Нэргүй өөрийн хээрийн онгод болох Бурианы аавын онгодод очсон билээ.
    Зайран сэтгэл хөөрч ихэд удаан олон зүйл ярьсан. Кино бичлэн хийгдэж, дурсамж яриа ч өрнөсөн. Тэр болгон олдоод байдаггүй халуун яриа болсон. Энэ бол хээрийн замд олдсон ховорхон завшаан байлаа.
    Бидний энэ удаагийн үндсэн зорилго бол өндөр настай буурлууд болох улаач нартай уулзах явдал байсан. Зорьсоноо ч гүйцээсэн. Бүх л амьдралаа монгол бөөгийнхөө төлөө зориулсан тэд “мартагдсан хүмүүс” билээ. Нэгэн улаачийн бичээд байгаачлан тэнгэр улаачид цол хэргэмийг “хайрладаг” боловч, хаана хэнд “тэнгэр мэдээлэл”-ийг түгээдэг нь тодорхойгүй байсаар, олон түмэнд танигдахгүй байсаар насыг өнгөрөөж байна.
    Бидний уулзсан хамгийн өндөр настан бол энэ удган байлаа. Дархадын олон үе дамжин өнөөд хүрч ирсэн Авид удган бол монгол бөөгийн амьд дурсамж байлаа. Биднийг угтахдаа баярын нулимстай байж, үдэхдээ уйлсаар үдсэн. Удган цол тэмдэгээ аваад их удаан уйлж суусан. Нүднээс нь баярын нулмас удаан урсана билээ. Өөрийн бүтээсэн алдарыг илтгэсэн цол, тэмдэг, шагналаа их хүлээсэн байх аа. Би ч олон шөнийн дуудлагын ард гарч байгаагаа мэдэрсэн.
    Тэр холын нутагт амьдарч байгаа удганаа амьд дээр нь баярлуулж чадсандаа бид ч баярласан. Ярилцлагын явцад мартагдашгүй сайхан онгодын дуудлага тамлагаа дуудна. Ай баян хангай минь мартагдашгүй, тайлагдашгүй түүхээр арвин билээ.
    Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт цөөнгүй ирсэн, голдуу хоосон буцсан. Энэ удаа ч хоосон буцах шахсан. Гэвч бүх зүйл эсэргээр эргэж тэнгэр биднийг ивээсэн. Замд мотоциклтэй хүн зөрсөн нь Маамаа зайран байсан. Тэгээд даруухан эелдэг зан ааштай Маамаа зайрантай уулзаж, онгодод нь хүндэтгэл үзүүлж, бас ч үгүй сайхан ярилцлага дурсамж үлдсэн.
    Энэ суманд улаач нар анхлан цуглаж бөө мөргөлөө хөгжүүлэх талаар ярилцсан арвин түүх угтсан. Сумын захиргаанаас дэмжиж улаач нар нэгдэн цугларч санал бодлоо ярилцаж зохион байгуулалтын ажил хийгджээ.
    Цаашид түүнийг үргэлжлүүлэн хийхэд бодит туслалцаа үзүүлээгүйгээс уулзалт ярилцлага, хуралдаан үр дүнд хүрэлгүй өнөөг хүрчээ. Гэхдээ монголд бөө нар нэгдэн цугларч үйл ажиллагаагаа сэргээх гэсэн оролцлого энэ суманд болоод өнгөрсөн таатай мэдээг сонсож билээ.

    Энэ өдрийн үдийн хойно нэгэн их зайрангынд очсон нь Ш.Содов хэмээх Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан байлаа. Бид онгод тэнгэрт нь хүгдэтгэл үзүүлж, дараа нь ярилцлага авч, бичлэг хийсэн билээ. Монгол улаач нарын дотроос гавьяат цол хүртсэн анхны хүн бол энэ их зайран байсан билээ.
    Гэхдээ даруухан тэдний энэ алдар, нэр хүндийг тэр хавиар амьдардаг олон түмнээс өөр мэдэх хүнгүйгээр насыг барж байгаа улаач нар тайгад олон байдаг. Улаачийг танилцуулахгүй бол хэн өөрийгөө бөө гэж тунхаглах билээ. Улаачийн амьдрал бол хатуу, хөтүү, хэцүү замнал, зовлонг мэдрүүлж, хүний ертөнцөд үйлчилэхээр томилогдсон эгэл биш хүмүүс билээ.
    Нэг талдаа тэд өөрсдийгөө улаач гэж тунхаглаад байдаггүй, өдөр дутмын өөрсдийн хийх ёстой ажмл мэт төсөөлссөр ирсэн түүхтэй.
    Нөгөө талдаа хатуу дэглэмтэй, шашингүй үзэл ноёрхосон үед бөө шүтлэгийг ад үзэж, хатуу шийтгэл оноодог байсан учраас өөрсдийгөө нууж, ил хэлэхээс эмээдэг болжээ.

    djmedia:343
  • ЭРДЭНЭБАТЫНХ

    Манайхан бол андахгүй мэднэ. Тэгэхдээ нэгдсэн тахилгад оролцож, улаачийнхаа найдвартай ар талыг хангаж явдаг талаас харж байсан байх аа. Найдвартай ар талтай байж бөө хүн зан үйлээ хийх цаг хугацаа, орон зайд аялах боломж олдог.
    Энэ удаа бид хүн болгоны олж хараад байдаггүй түүний эрхэлдэг аж ахуйн талаар өгүүлэхийг хүсч байна. Эрдэнэбатын хашаанд ороход өвөрмөц орчин угтана. Юуны урд тэдний хашаанд ормогц урдаас ой, мод угтана. Айлууд хашаандаа мод тарьсан л байдаг. Тэгвэл тэдний хашаан дотороо ой дотор байгаа мэт сэтгэгдэл төрүүлэм өтгөн мод тарьсан байна. Хашаан дахь модон дундаа саравч барьж, алжаал тайлан амарч суух сайхан нөхцлийг бүрдүүлсэн байдаг. Чухам тэнд бид өдрийн зоог идэж, хуучлан ярьж суусан.
    Тэднийх олон төрлийн шувууны аж ахуйтай. Шувууны аж ахуйгаас хэрэгцээний өндөг, махаа авч хэрэглэдэг. Илүү ч гарна. Шувууны аж ахуйг эрхэлсээр их туршлага суусан нь байдлыг хараад шууд ойлгоно. Шувууны аюулгүй орчин, амьдрах нөхцөл, хоол хүнс тэжээл гээд олон хүчин зүйлээс аж ахуй эрхлэх арга барил тод харагддаг.
    Хашааны нэг хэсэгт Монгол бөөгийн онгодын өргөө байрлана. Түүний гэргий Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Д.Нанжаа билээ. Тиймээс бөөгийн холбоотой зан үйлийн нөхцөл байдлыг бүхэлд нь бүрдүүлсэн байдаг. Удган дээр ирсэн хэн бүхэнд таатай орчин, байгалийн өвөрмөц төрх нүдэнд буудаг. Туслах аж ахуй, мал ахуй, хүнсний ногоо бүхэл бүтэн өрх гэрийн аж ахуй эндээс харж болно. Чухамхүү эндээс өрх бүр өөрсдөө бусдаас хараат бус аж ахуйтай байхын бодит байдал, үлгэр жишээ, аж ахуйг анзаарч болно.
    Энэ бүхнийг эрхэлдэг, өрх гэрээ үлгэр жишээ авч яваа тэнгэр шүтлэгтэн бол Эрдэнэбатынх билээ. Тиймээс энэ удаа энэ оны онцлох үйл явдлаар тодотгож байна.

    djmedia:342
  • ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАТГАЛ ТОСГОНД АХМАДУУДТАЙГАА УУЛЗАВ.

    Хөвсгөлийн зам бороо, хур ихтэй байлаа. Гэхдээ байгаль сайхан сэргэж, ногоон өмсгөлөөр гоёж, сэтгэл урам сэргэсэн сайхан өдрүүд байлаа. Бид аян замд сааталгүй явсаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотод орж ирлээ. Эхдээс шууд Хатгал сум руу хөдөлсөн. Учир нь тэнд аймгийн бөөгийн хүрээлэнгийн ээлжит хуралдаан болох байлаа.
    Замдаа хоёр ч удаа зогсож өргөл өргөөд төд удалгүй Хатгал суманд ирлээ. Биднийг ирэхэд Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Бүдүрэ, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Цэндсүрэн нар шавь гарын хамт цугларч бэлтгэл ажлаа хангачихаад биднийг хүлээж байлаа.
    Бид шууд ажилдаа орсон. Учир нь дараа дараагийн үйл ажиллагаа хүлээж байсан тул ингэхээс өөр цаг байсангүй. Энэ удаа аймгийн настай буурлууд, улаач нар ирсэн байсан. Тэдэнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаагаар хуралдаан эхэлсэн билээ.
    Бид улаач нараасаа санал бодлыг нь сонсож, бас кино зураглал хийгдсэн билээ. Мөн хүндэтгэлийн зоог хүртсэн. Хамт олноороо нэг өдрийг хамтдаа өнгөрүүлнэ гэдэг сайхан үйл явдал. Хүн бүгд л баярлаж, хөөрч байлаа. Ганцаардлыг манай улаач нар хагалттай амсдаг. Хамт олон болж нэгдэж ажиллана гэдэг чухал ач холбогдолтой үйл хэрэг билээ.
    Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон уулзалтанд бэлтгэж тусгайлан өрөө захиалж, арга хэмжээг сайхан зохион байгуулжээ. Манай хотоос залуучууд дэмжсэн бол бүр ч сайхан байх байлаа. Хамтарч хийх, бие дааж ажиллах гээд ажлын арга барилуудыг эзэмших болоогүй байна даа, манайхан.

    djmedia:341