Author: admin_shaman

  • ОНГОД АМИЛАХ ЁС, ОНГОД БОЛГОХ ЁС, ОНГОД БОСГОХ ЁС, ОНГОД БӨӨД ОРОХ ЁС,

     

    Онгод болгох ёс-Бөөг өөд болсноос хойш гурван жилийн дараа тухайн бөөгийн сүнсийг онгод болгох зан үйл үйлддэг. Тэр үед бөөгийн өмсгөл хэрэгсэл нь өнгөрсөн гурван жилд лусад хадгалагдаад байгаль дээрх нэгдэлтэй бүрэн нэгдэж бага хүчдэлтэй эрчим хүчийг өөртөө шингээж, хүний хөлс, амьсгал, хир буртаг, утааны үнэр бүрэн арилж, жинхэнэ хээрийн юм болж цэвэршсэн байхын дээр, талийгаач бөөгийн цогцосын үлдэгдлийг цэвэршүүлсний дараа талийгаач бөөгийн гэрээсэлсэн /гэрээсэлж амжаагүй бол сайн бөөгөөр үзүүлж тогтоосон/ газарт хуулар бөөгийнх бол томог хэлбэрт хайс, шарнууд бөөгийнх бол саран, бусад монгол бөөгийнх бол сэнс дээвэртэй пин зэрэг найман дүрсийн /хэлбэрийн/ асар барьж тэр асарт талийгаачтай цусан төрлийн холбоогүй, түүнийг сайн мэдэх бөөгөөр талийгаачийн лустай нэгдсэн сүнсийг дуудуулж онгод дүрийг нь өмнөх ёсыг үйлдсэнээр талийгаач бөөгийн онгод дүрмийг буй болгох ёслол төгсч, хээрийн ба гэрийн онгод бэлэн болно.

    Онгод босгох ёс-Бөө хийгээд бөө биш гал голомтонд /айлд/ тухайн өрхийн гишүүд /нөхөр, эхнэр, хүүхэд/-ийн яс овгийн сүлд сахиусууд болон тэдний эрээ хорлол, атаа жөтөөгөөр ирсэн зэрэг ямар нэгэн учир шалтгаан бүхий онгод тэнгэрүүдийг тэр гал голомтод шившин, амилж өгөхийг онгод босгох ёсыг гүйцэтгэв гэдэг.

    Онгод бөөд орох ёс-Бөө хүн өөрийн сэтгэхүйг түр зуур гэж 3-аас дээш жилийн өмнө өөд болсон бөө дээдсийн сэтгэхүйгээр сэтгэснийгээ өөрийн дуу хоолойгоо нийтэд уламжлахыг бөөд онгод орлоо гэх юмуу эсвэл бөө бөөлөв гэдэг. Нэг удаагийн бөөлөлтөөр хэдэн ч онгод бөөд ордог бөгөөд тэрхүү онгод бөөд орохын тоогоор бөө ухаан алддаг гэсэн үг юм.

  • ХАВАРХСАН ОНГОДЫН ТАМЛАГА

    Мянган хүнд минаач болж
    Махан хэлээрээ толмооч болж
    Охины сайхныг бэдэрч
    Өнгийн голыг эдэлж
    Зуны дунд Ангарт мөс тогтоож
    Азааргаар адуу хулгайлж тууж гарлайт.
    Эрхүү хотод дуудагдаж
    Автай оросын туршилганд орж
    Далан чарга түлээ овоолуулж
    Хаьтгай чулуу улайсгуулж
    Түүн дотор орж хатирч байхдаа
    Чулуун их мөндөр, цусан их хураа оруулж байх үедээ
    Автай оросыг гар дээрээ барьж
    Ганзагандаа уяж байсан эрдлэс тань тийм сэн билээ.

  • ИХ ГОВЬ, АЛТАЙ ТАВАН БОГД, ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД АЯЛАВ

    Одоо энэ талын дунд Монгол морины цогцолбор сүндэрлэнэ. Энэ цогцолбор нь өнөөгийн хурдан хөлгүүд ажнайнуудын суу аладарыг өгүүлнэ. Харамсалтай нь монгол морь бол баялаг түүхтэй, Дэлхийн хуурай газрын туурайгаараа тахалсан түүхтэй, тэр нь энд байдаггүй. Зөвхөн өнөө цагийн хэдэн морины түүхийг сорчилон үзүүлнэ.
    Хоёр. Баянхонгор аймагт
    Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт байдаг Бөөн цагаан нуур бол говийн томоохон нуурт хамаарна. Энэ нуурын эрэгт бид хоноглосон билээ. Нүд алдам цэлгэр нуур сэтгэлд ихийг бодогдуулна. Нуурын эрэгт байрлах малчин айлын дэргэд аян замын алжаалаа тайлан зураг авцгааж билээ.
    Бөөн цагаан нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур юм. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй.
    Гурав. Говь-Алтайн нутагт
    Захуйн говь, Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оров. Энэ нутгийн зон олны голлох шүтээн, хол ойрын зочин гийчдийн нүдийг хужирлаж, мэлмийг баясгадаг хамгийн гол үзвэр бол Ээж хайрхан уулын алдарт есөн тогоо юм. Ээж хайрхан уулын хойт энгэрт нутгийн иргэд төрөл бүрийн хүнсний ногоо, тариа будаа тариалан амьдардаг. Энэ хэсгийг Хаяагийн баянбүрд гэж нэрлэдэг.
    Говь-Алтайн Алтай сум бол монголын минь баруун өмнөд алсын сум билээ. Хамгийн их бартаат замыг туулан энэ суманд очно. Энэ суманд анх ирж байснаас хойш 50 жил өнгөрсөн боловч төвлөрсөн цахилгаангүй, нарны энергээр ажилладаг цахилгаантай, толгодын оройд байсан хөшөөний оронд мобикомын антентай болсоныг эс тооцвол хөгжил дэвшил бараг гараагүй бөглүү газар билээ.
    Дөрөв. Ховд аймгийн нутагт
    Алтайн нурууг хөндлөн гараад анхны тааралдах дурсгалт газар бол хилийн застав байрлаж байсан газар юм. Зэрэгцээ шахам тавьсан хоёр засмал замыг эс тооцвол энд монголын автозамын хөгжлийг жинхэнэ утгаар нь үзэж болно. Орчин үеийн стандарт шаардлагын дагуу өндөр уулын замыг энд бүтээж чаджээ.
    Бид бүрэнхий болж байхад Гурван цэнхэрийн агуйд очлоо. Манай аялалын бүлэг аяны майхнаа барьж энд хоноглосон билээ. Өглөө эртлэн босч Гурван цэнхэрийн агуйд хүрлээ.
    Анх миний очиж байх үед зураг нь маш тод байсан билээ. Одоо зураг гэх юм үлдээгүйг харахад хамгаалалтад авч хадгалсан уу, эсвэл устсан эсэхийг тодруулах л үлджээ.
    Ховд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, удган Ц.Лувсанлхамо нь төрийн ажил хүчин зүтгэж явна. Түмэн олныхоо төлөө зүтгэж чадсан, хийсэн ажилтай нэгэн болжээ. Тэр олон мянган залуу улаач нарт нийгмийн төлөө хэрхэн ажиллахыг үлгэрлэж чадсан ниймийн зүтгэлтэн болжээ. Залуучууд түүнээс үлгэрлэн бахархаж байна. Бид улаачийн ажлын зэрэгцээ улс орныхоо төлөө, олон түмний төлөө, нийгмийн төлөө ийм л үлгэрлэлээр ажиллах болно. Олон мянган улаач нарт энэ манлайлал туйлын хэрэгтээ байгаа билээ. Бид хийж, бүтээж чадна.
    Тав. Баян-Өлгий аймагт
    Ховдоос Өлгий хот орох нь хэдхэн цагын асуудал болжээ. Засмал зам бидэнд ийм цаг хугацааны хэмнэлийг олгожээ. Бид Ховд аймгийн хил зааг бүхий Цамбагарав хайрханд залбирч, өргөлөө өргөв. Одоо Баян-Өлгийн Толбо сум, Толбо нуурын эрэгт тулж ирлээ.
    Биднийг хөтөл дээр гарахад анхны тахилга хийсний дараа гарсан нуур бүхэлдээ харагдав. Эндээс бид дурсгалын зураг авч баярлан хөөрөлдөв. Энд хийсэн бөөгийн нэгдсэн тахилга, хамтран ажилласан үе, үеийнхэнээ дурсан байлаа. Одоо нуур ус нь багассан бараг хатсан харагдана.
    Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн маань тэргүүлэн, бусад улаач нар хуур манжигаар хүч дэмжин бөөлсөн. Бөөлөө дуусаад хөтлөх агшинд тэнгэрийн үүл арилж, цэлмэж эхлэв. Бид Цэнгэл сум явахаар хөтөл дээр гарахад тэнгэр цэлмийж, нуур эргээд усаар дүүрсэн харагдана. Юутай сайхан агшин билээ. Тэнд байгаа олон айл бөөгийн үйлийг анзаарсан биз ээ. Бид хийдэгээ хийгээд хөдлөв. Нутгийн иргэдэд бага ч гэсэн яриа үлдээсэн бол болоо.
    Бөөгийн овоо бол олон мянган жил бөөгийн уламжлалыг таслалгүй тахиж ирсэн, Хүннү, Сүннү, Их гүрний үеээс өмнө өвгөд дээдсийн тахиж шүтэж байсан газар билээ. Олон талаас нь бодсон байгалийн хүчин нөлөөг тусгасан сонголт хийсэн бөөгийн овоо бол ариун шүтээний ордон. Эргэн тойрноо олон тайлагдашгүй бичээсийг мөнхөлсөн Дэлхийн Галарейн төв мөн билээ.
    Бидний очсон газар бол Алтай таван богдын бүх оргилууд харагддаг өвөрмөц газар юм. Энэ газар бол Монгол бөөгийн их зайран П.Батжаргалын нэр төр, зан үйлтнй холбоотой, түүний босгосон овоо байдаг.
    Өндөр их Алтайн оргил, Монгол Улсын дээвэр болсон Алтай Таван богд хайрханы Тэнгэрийг тайх бөөлөөг Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн хуяглан босч хийсэн билээ. Түүний дараа олон сорилыг даван энд ирсэн их говийнхон бөөлөн суугаа харагдана. Алтай бол үндэстэн мандан бадрахад түшиг тулгуур болж, бууран доройтоход өмөг халхавч болсон түүхэн нутаг.
    Энэ удаа МБНЭ-ийн удирдлага тус аймагт ажиллаж байхдаа нутгийн нэр хүндтэй улаач болох Монгол бөөгийн тэргүүн удган Энхээг Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар томилсон билээ.
    Зургаа. Увс аймагт
    Хур ихтэй зуны ус, шавартай зам биднийг угтлаа. Байрамын давааны оройд хүрэх алдад булаг ундарч зам эвдэрсэн байв. Байрамын давааг даваад биднийг Увсын төлөөлөл угтсан билээ. Тэд биднийг дагуулж Үүрэг нуурын хөвөөнд аваачиж, нуурын давалгааны чимээг сонсон нэг шөнийг өнгөрүүлж билээ. Өглөө нь нутгийнханы дайллага болов.
    Тэндээс бид алдарт Улаан даваанд ирлээ. Олон арван удаа давсан энэ даваанд бид өргөл юугаа дээдэлж, залбиран мөргөлөө. Давааг уруудан давхисаар Увсын төв засмал замд орлоо. Төдий их явалгүй гүүр эвдэрсэнтэй таарав. Тэнд том оврын машинууд ачихыг нь ачиж, чирэхийг нь чирж усан саадыг гаргаж байв. Бид цуваагаа тэр чигт нь оруулж, жижиг машинаа өөрсдөө чирж гаргалаа.
    Одоо бид Увс аймгийн төв Улаангом хотод орж ирлээ. Бид аймгийн төвд цааш явах бэлтгэлээ хангаад аймгийн төвөөр дурсгалын зураг авахуулав. Хяргас нуурыг зорьсон.
    Долоо. Завхан аймагт
    Нэгэнт засмал замтай болохоор төдий л удалгүй Завхан нутант орж ирэв. Нутгийн зааг дээр Сонгины зэвсэгт хүчний ангийн удирдлага угтаж уулзлаа. Тэдний хүндэтгэлийг хүлээн аваад Түдэвтэй суманд Сосорбарам удган угтаж байсан учраас удаан сааталгүй хөдөлсөн билээ.
    Монгол бөөгийн тэргүүн удган Сособарам бол түмэн олондоо нэр хүндтэй, монгол бөөгийнхөө олон удаагийн нэгдсэн тахилгад оролцсон туршлагатай, бас толгойлон бөөлж байсан улаач билээ. Энэ удаа Монгол бөөгийн тэргүүн удган Сособарамынд үдлэн хоолож, онгодын өргөөгөөр нь ороод цааш аялалаа үргэлжлүүлсэн юм.
    Найм. Хөвсгөл аймагт
    Хөвсгөлийн зам бороо, хур ихтэй байлаа. Бид аян замд сааталгүй явсаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотод орж ирлээ. Эхдээс шууд Хангал сум руу хөдөлсөн. Учир нь тэнд аймгийн бөөгийн хүрээлэнгийн ээлжит хуралдаан болох байлаа.
    Биднийг ирэхэд Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Бүдүрэ, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Цэндсүрэн нар шавь гарын хамт цугларч бэлтгэл ажлаа хангачихаад биднийг хүлээж байлаа. Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон уулзалтанд бэлтгэж тусгайлан өрөө захиалж, арга хэмжээг сайхан зохион байгуулжээ.
    Өчигдөрхөн хуралдаанаа хийсэн Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийнхэн шинэ өглөөгөө тахилгаар эхэллээ. Удалгүй Галын тахилгын эхэнд тахилга, тайлгандаа зориулж урлагын бяцхан тоглолт эхэлж, залгаад Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Бүдүрэ бөөлж, галын тахилгаа хисэн билээ. Зайрангын зөвшөөрсөнөөр Өмнөговиос ирсэн бөөгийн төлөөлөл Монгол бөөгийн зайран Л.Мөнх-Очир, Ц.Тамжид нар хуяглан бөөлж тахилгад оролцлоо. Мөн зайрангийн шавь нараас бөөлөлт хийлээ.
    Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг уртраг, өргөрөгийн 50:100 огтлолцлын цэгт гадна дотны аялагч иргэдэд зориулсан “Аялал жуулчлалын цогцолбор” байгуулж байгаа билээ.
    Чухам энэхүү газар Эрдэнэ хайрханы тахилгыг энэ өдөр хийхээр болзсон байлаа. Эрдэнэ хайрханы тахилгыг олон жилийн өмнөөс Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар хийж ирсэн бөгөөд уламжлан тогтсон зан үйл билээ.
    Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар Эрдэнэхайрханы тахилга дээр толгойлон бөөлсөн бөгөөд тахилгад зайран Б.Өлзийбаяр тэргүүлэн бөөлж хүч нэмсэн билээ.
    Бид тахилгын арга хэмжээ дуусангууд аймгийн төв Мөрөн хотод очиж, уулын ингэрт байрласан билээ. Дараа нь машин техниктээ үйлчилгээ хийж дуусаад Хөвсгөлийн хойд сумуудыг зорьсон юм.
    Бороо хур ихтэй зам бартаатай байсан ч бид торолгүй явсаар Улаан-Уул сум орох замд Өлийн даваа хэмээх ой мод бүрхсэн өндөр даваанд тулж ирлээ.
    Тэндээс цааш яваад удалгүй Улаан уул суманд ирсэн. Бид сумын төвд хоноглов. Өглөө нь босоод Монгол бөөгийн зайран Ц.Болдынд очлоо. Зусландаа бууж, түмэн олон бужигнасан айл байлаа. Энэ удаа Ц.Болд зайрангийн багш нь болох Даваадорж зайран ирсэн байсантай таарсан билээ. Бид монгол бөөгийн талаар ярилцаж, хуур манжигаар бөөлөлт хийсэн байдаг. Энэ бол бас ховор таарах үйл байлаа. Даваадорж зайран бол бөөгийн эрдэмийг гайхалтай эзэмшсэн улаач байлаа.
    Улаан уул сумаас хөдлөөд Цагаан нуур сумыг зорилоо. Бид Хүүжий зайрангын үдлэв. Зайран насандаа дарагдан байнгын хэвтэрт байдаг бололтой. Гэвч зайран хөнгөн шингэн босоод Монгол бөөгийн их зайран цолоо гардан авч, бидэнтэй хуучилж бас дурсгалын зураг авахуулсан билээ. Өндөр хастай өвгөн буурал улаач нартай уулзаж явахад сэтгэл хөдлөм, уяхан бас ховор завшаан байсан. Цагаан нуур суманд хилийн заставд бид буудаллан хоноглосон билээ.
    Өглөө эртлэн бидэнд дээр Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Нэргүй ирлээ. Тэндээс хамтдаа Монгол бөөгийн их зайран Мокогынд очсон. Хэсэгхэн хуучилсаны дараа бид Монгол бөөгийн их зайран Батаагынд очиж, онгодод нь залбирч, хамтран сууж зураглал авч ярилцлага хийсэн билээ.
    Тувагийн Нацаг зайрангын шавь А.Бат зайран бүх л амьдралаа бөөгийн төлөө зориулсан нэгэн. Тэнд МБНЭ-д шинээр нэгэн удган элссэн нь Б.Мэндбаяр удган байлаа.
    Энэ өдрийн үдийн хойно нэгэн их зайрангынд очсон нь Ш.Содов хэмээх Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан байлаа. Бид онгод тэнгэрт нь хүндэтгэл үзүүлж, дараа нь ярилцлага авч, бичлэг хийсэн билээ. Монгол улаач нарын дотроос гавьяат цол хүртсэн анхны хүн бол энэ их зайран байсан билээ.
    Цагааннуур суманд бидний очсон улаачийнх бол Д.Даариймаа удган байсан. Онгодын гэрт нь хүндэтгэл үзүүлсний дараа удгантай ярилцлага хийсэн.
    Бидний уулзалт хийж байх цаг хугацаанд говийнхан Цагаан нуурт залбирал хийсэн билээ.
    Бид тайгыг зорьж тэнд амьдардаг улаач нартай уулзаж, ярилцаж, санал бодлоо солилцсон билээ. Тэдний нэг нь наян нас гарсан өндөр наслаж буй улаач Ц.Оросвойгынд зочилсон. Түүний хүү нь МБНЭ-д гишүүнээр элссэн юм. Тэдний цаахан майханаа барьж хоноглосон билээ. Бидний явсан газар бүрт МБНЭ-д олон улаач гишүүнээр элссэн. Улаач нар монгол улсынхаа хөгжил дэвшилд нэмэр хандив болохын мөн чанарыг, хамтарч нэгдэхийн чухлыг тэмдэглэн ярьж явлаа. Насны эцэс хүртлээ олон түмнийхээ төлөө зүтгэсэн боловч нутаг тойрсон олон түмнээс цааш гаралгүй, хэн ч мэдэхгүй байсаар насыг өнгөрөөдөг тухай санал бодлоо хэлж байсан. Эгэл даруухан боловч баяр хөөрөөр бялхасан улаач нараа хараад бид зөв зүйлийн төлөө зүтгэж байгаагаа ойлгосон.
    Монгол бөө хээрийн онгодоор баялаг билээ. Энэ өв уламжлалыг авч яваа олон улаач энэхүү нутагт амьдардаг. Энэ удаа Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Нэргүй өөрийн хээрийн онгод болох Бурианы аавын онгодод очсон билээ. Зайран сэтгэл хөөрч ихэд удаан олон зүйл ярьсан. Кино бичлэг хийгдэж, дурсамж яриа ч өрнөсөн. Тэр болгон олдоод байдаггүй халуун яриа болсон. Энэ бол хээрийн замд олдсон ховорхон завшаан байлаа.
    Бидний энэ удаагийн үндсэн зорилго бол өндөр настай буурлууд болох улаач нартай цол, тэмдэг, шагналыг нь олгох явдал байсан. Зорьсоноо ч гүйцээсэн.
    Дархадын олон үе дамжин өнөөд хүрч ирсэн Авид удган бол монгол бөөгийн амьд дурсамж байлаа. Биднийг угтахдаа баярын нулимстай байж, үдэхдээ уйлсаар үдсэн. Удган цол тэмдэгээ аваад их удаан уйлж суусан. Нүднээс нь баярын нулмас удаан урсана билээ. Өөрийн бүтээсэн алдарыг илтгэсэн цол, тэмдэг, шагналаа их хүлээсэн байх аа. Би ч олон шөнийн дуудлагын ард гарч байгаагаа мэдэрсэн.
    Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт цөөнгүй ирсэн, голдуу хоосон буцсан. Замд мотоциклтэй хүн зөрсөн нь Маамаа зайран байсан. Тэгээд даруухан эелдэг зан ааштай Маамаа зайрантай уулзаж, онгодод нь хүндэтгэл үзүүлж, бас ч үгүй сайхан ярилцлага дурсамж үлдсэн.
    Урт аялал төгсөх шатандаа орж бид Мөрөн хотод ирлээ. Их аяны төгсгөлд бид ахмад настай улаач нарын онгодын өргөөгөөр орсон билээ. Улаачийн амьдрал хүнд хэцүү гэдгийг тэд баталсан билээ. Улаач нарынхаа гэрээр орж, онгодод хүндэтгэл үзүүлэх явцдаа тэдний өнөөгийн амьдрал санаа зовоох хэмжээнд байгааг тэмдэглэхийг хүсч байна.
    Хүмүүс, иргэдийн төлөө бүх л насаа зориулсан улаач нарын амьдралтай нүүр тулж явахдаа амьдралын нөхцөл нь дэндүү хүндийг мэдэрч явлаа.
    Монгол бөөд бүх л амьдралаа зориулсан Монгол бөөгийн удган Н.Бямба, Ц.Амаржаргал буюу Жүрэй удган, Ч.Бадам, Намсрайжав буюу Ная удган нартай уулзсан. Бид энэ цагийн хэлхээс, өнөөг хүртэл бөө мөргөлөө авч яваа удгадууд, уламжлалаа үе дамжуулан авч яваа гавьяатангууд билээ. Та наргүйгээр бид үгүй билээ.

    djmedia:340
  • ОНГОДЫН ӨРГӨӨНИЙ ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ.

    Орхон аймагт бөөгийн өргөө байгуулж байгаа Монгол бөөгийн тэргүүн зайран Дэвэл өргөө байгуулах ажлын явцад тулгарч байгаа бэрхшээл, хүндрэлийн талаар мэдээлж, цаашид анхаарах асуудлаар саналаа хэллээ. Өргөө нь хоёр давхар бөгөөд нэгдүгээр давхарт албан тасалгаа, хоёрдугаар давхардаа онгодын өргөөгөө байрлуулахаар төлөвлөжээ.
    Монголын бөө нар ийнхүү төр засгийн гар харалгүй, өөрсдийн сэтгэл, зүтгэлээр Онгодын өргөө байгуулах ажлаа үргэлжлүүлэн хийж байна.

    djmedia:339
  • ЗАЛУУ ЗАЙРАНГИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ.

    Монгол эх орон маань өргөн уудам дэлгэр нутагтай, буянт мал сүргээ өсгөн үржүүлж, улс орныхоо эдийн засаг, нүүдлийн соёл иргэншлийн тулгын чулууг тавьж, гал голомтоо бадрааж өнөөг хүрч ирсэн. “Монгол улсын бэлчээрийн мал аж ахуй нь нүүдэлчний соёлын гайхамшигт биет болон биет бус өвийг өөртөө хадгалсан онцгой салбар мөн” билээ.
    Л.Баяржаргал нь сүүлийн хэдэн жил бие даасан аж ахуй байгуулж, хөл дээр нь босгохын тулд бүхий боломжийг дайчлан ажиллаж иржээ. Юуны өмнө ажлын гараагаа монголчуудын олон мянган жилийн тэртээгээс эрхэлж ирсэн,уламжлалт арга ухаан, арга барил, нийгмийн хөгжлийн явцад улам баяжиж хөгжсөөр ирсэн Уналга эдэлгээний малын ашиглалт, тоног хэрэгсэл хийхээс эхэлсэн байна. Түүний үйлдвэрлэлийн цар хүрээ, тоо хэмжээ чамалхааргүй хэмжээнд хүрчээ.
    Дараагийн шатанд сүүний чиглэлээр аж ахуй эрхэлж, фермер байгуулан хүчээ сорьж явна. Залуучууд өнөөдөр өөрийн чадах боломжийн хэмжээнд зорилго тавьж ажиллавал бид улс орондоо бага ч гэж чамлахааргүй нэмэр хандиваа оруулах болно.
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдааны гишүүн, Монгол бөөгийн зайран Л.Баяржаргалын хийж бүтээж байгаа ажил үйлсийг оны онцлох үйлсээр шалгаруулж байна.

  • НАРНЫ ЗАЛБИРАЛ-2020

    Нарны залбиралын өмнөх өдөр Галын тахилга хийгдэж, Монгол бөөгийн тэргүүн удган Мягмарсүрэн, Монгол бөөгийн зайран Одбаяр нар толгойлон бөөлж, шавь нар нь дэмжин оролцлоо.
    Галын тахилгын дараа оролцогчид Бурхан халдун 2020, Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгын тухай кино үзэж сонирхолоо.
    2020 оны 6 дугаар сарын 22-ны наран мандах мөчид Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал нарандаа залбирч бөөлөөгөө эхэллээ. Нарандаа өргөх идээний дээжээ тавьж, аргал бүхий тулган дээр сүүгээ тавьсан байлаа. Нарны залбиралд оролцож байгаа нэр хүньтэй улаач, төлөөлөгчөөр Их гал болон бусад галаа асаангуут тогоонд тавьсан сүү буцалж, түүнээс өргөлөө өргөх хэлбэрээр зан үйлээ зангиджээ. Олон зан үйл монгол уламжлалыг илтгэн харуулах ажээ.
    Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал залбиралаа эхлэн улмаар хуяглан бөөлж, халх бөөгийн өвөрмөц дэг жаягаар бөөллөө. Наран мандах мөчид эргэн тойрон байрлах уул, толгодыг манан бүрхэж улмаар мөнх цаст хайрхад мэт содон сонин харагдана билээ.
    Улаанбаатар хотдоо хамгийн ойрхон байрладаг наадмын төв талбайг түшиглэн хийдэг нарны тахилга монгол бөөгийн улаач нарын нэгдэж хийдэг залбиралын газар болоосой хэмээн хүсч МБНЭ-ээс 2012 онд санаачлан эхэлсэн түүхтэй. Нарны залбиралын өмнөх орой нь залуу бөө нар цугларч галдаа бөөлөө хийх болсон билээ. Тэр нь өргөжсөөр олон бөө оролцсон замбараагүй бөөлөө болон хувирч байсан. Дэг журамтай байх гэхээр оролцоо нь багасдаг, оролцсон болгон бөөлүүлдэг юм аа гэхэд шүтлэгтэн олны өмнө нэг л зах замбараагүй бөөлөөн болж хувирдаг байдал ажиглагдсан. Галын тахилга нь голлох болж, залуучууд гал дээр бөөлсөний дараа гол ажиллагаа болох Нарны залбирал эхлэхэд оройны галын тахилгадаа “түүртэн” унтсаар өглөөний тахилгадаа оролцдоггүй байдал их байлаа. Энэ байдал жил болгон давтагддаг.
    Дэг журамтай Нарны тахилга байх уу, эсвэл өмнөх өдөр нь галын тахилгаа хийж, түүндээ түүртэж, өглөө нь унатсаар нараа угтах уу. Ийм асуулт нарны тахилгын дараа үлддэг болж байна.
    Нарны тахилгаа хамтарч хийх бодлогыг дэмжиж оролцсон улаач нар, шүтлэгтэн олондоо баярлалаа. Монгол бөө мөргөл нар минь нэгдэн тэлж, Монгол Улс маань цэцэглэн хөгжих болтугай.

    djmedia:337
  • ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРЫН НЭГДСЭН ТАХИЛГА.

    Ийм сайхан түүхтэй энэ газар одоо цагийн төрийн зүтгэлтнүүд залбирал хийж ёслол үйлддэг болжээ. Гэхдээ бөөгийн зан үйлээр өвөрмөц маягаар хийж байсныг Монголын бөөгийн төв байгууллага, зан үйлээрээ таслан зогсоож, уламжлалаа чандлан барьдаг улаач нар хийх болсон билээ.
    Хар зүрхний Хөх нуур маань одоо замбараагүй байрласан, битүү амралтын газар болжээ. Арга ядахдаа тахилгыг нь энэхүү газраас 5км зайнд хийж байхав.
    Энэ удаа Галын тахилгыг Монгол уламжлалт бөө мөргөлийг нийтэд түгээхийн төлөө чин сэтгэлээр зүтгэж явээ нийгмийн залуу зүтгэлтэний нэг болох Монгол бөөгийн тэргүүн зайран П.Нарангэрэл удирдан зохион байгуулж, толгойлж бөөлсөн билээ.
    Галын тахилга бэлэн болж Монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн тугийг байрлуулан гэрлээр тодотгож өгсөн нь онцгойрон харагдана. Тахилгыг эхэлж, галыг МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү асаав.
    Халх бөөгийн дэг жаягаар хуур манжигаар эхэлж, тамлага, дуудлагаар онгод юугаа дуудав. Ийнхүү Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран П.Нарангэрэл толгойлон бөөлсөн билээ.
    Галын тахилгаа дэмжиж олон залуу улаач нар хуяглан босж бөөлсөн. Тахилгын төгсгөлд улаач нар монголын сайхан уянгалаг дуугаар галаа манан дуулж хоносон бүлгээ.
    ХАЙРХАНЫ ТАХИЛГА. (Хоёр. 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр. 09.00-11.00)
    Үүлэрхэг тэнгэрт өглөөний наран мандаж, зөөлөн салхи сэвэлзэнэ. Хар зүрхний Хөх нуураас 3 км байрласан манай хотхон, бид алгуурхан босч тахилгын бэлтгэлээ хангаж, товлосон Хайрханы тахилга хийх газар луу хөдөллөө. Нэгдсэн тахилгын нэгэн үндсэн тахилга байсан учраас ихэд сонирхохын зэрэгцээ өндөр үүрэг, хариуцлага хүлээсэн бөөлөлт байсан билээ.
    Нэгдсэн тахилгын бөөлөлт хийх газар болон хайрхан, нуурын зүгрүү баримжаа авч Монгол Улсынхаа төрийн далбаа, МБНЭ-ийн тугийг мандуулж байрлуулжээ. Энэ бол тахилга болгонд үндсэн арга хэмжээ хийгдэж байгааг тунхаглаж буй хэрэг юм. Нэгдсэн тахилгыг хүндэтгэн тодотгож байгаа зүйл бол энэ билээ. Бөөлөө хий газрын ар талд хагас сар хэлбэрээр улаач нар, шүтлэгтэн олон нэгэн эгнээ болж суудлаа эзэлнэ. Өргөлөө өргөхөд саад болохгүй бас бусдын хувцас, зүйлийг өргөлөөр “нялахгүй”-н тулд ингэж байрладаг юм.
    Цаг агаар тогтуун, тэнгэр хагас үүлтэй харагдана. Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Хайрханы тахилгыг Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа толгойлон бөөлж эхэллээ. Нэгдсэн тахилгад оролцогчид хуур манжиг, хэнгэрэгээр дэмжин залбирал хийнэ.
    Тун удалгүй байгаль дэлхий, цаг агаар өөрчлөгдөн хоёр талааас хуй салхи эрчилж, тоос гэж хэлэмгүй бас бороо гэж нэрлэмгүй байдал үүссэн билээ. Олон шувууд цугларан хуйлран эргэлдэж янз бүрийн авиа чимээ гаргана. Салхины эрчим нэмэгдсээр цаг агаар тийм гэж нэрлэхийн аргагүй болж билээ.
    Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Хайрханы тахилгын бөөлөлт дуусах үед хур бороо орж эхэлсэн билээ. Уламжлалт ёсоор бөөлөлт Хайрханд өргөх идээний дээжээ цунцал хэлбэрээр өргөж өндөрлөв. Хайрхандаа идээний дээжээ өргөхөөр эрчүүдийг томилно билээ.
    Ийнхүү Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Хайрханы тахилга ид шидтэй сайхан болж өнгөрлөө. Энэхүү ховор тохиох тахилгад оролцсондоо би багш, шавь хоёроор бахархаж байлаа. Ийм сайхан тахилга, түүнд зориулан бөөлсөн бөөлөөг тэр болгон амьдралдаа цөөхөн үзэх байх аа хэмээн бодож суунам. Мянгантай хүний яриа сонсож сууснаас Бурхан халдун хайрханы болон Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын бөөлөөг үзэж, нүд баясч, сэтгэл сэргэж, монгол бөө нараар бахархах сэтгэл төрж байлаа. Тэнгэрлэг бөө мөргөлийн төв бол яах аргагүй Монгол эх орон, уламжлалт бөөгөө авч яваа улаач нар Та нар билээ. Дэлхийн олон газраар явж, янз бүрийн шаман нартай уулзаж байсан, хувь хүний төлөө зан үйл хийж байсан олон улаач нартай таарч байсан, Эх орон олон түмнийхээ төлөө ийм сайхан сэтгэл, зүтгэлээр бөөлж байгаа өөр бөөг би хаанаас ч олж үзсэнгүй.
    ЛУСЫН ТАХИЛГА. ДҮНГИЙН ХУРАЛ (Гурав. 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр. 11.00-13.00)
    Дөнгөж дууссан Хайрханы тахилгын дараа зон олон хэсэгхэн амарч үдлэв. Бороо орох нээ гэж байсан тэнгэр цооронхойтож, хаяахан дуслах борооны шүүдэр дөнгөж болж өнгөрсөн үйл явдлыг дурсах мэт сэтгэгдэл төрүүлнэ.
    Өнгөрсөн жилийн Лусын тахилга хийж байсан газраас дээшлүүлэн энэ удаа тахилга хийх газраа сонгожээ. Тахилга хийх газрын ойролцоо хоёр ч булаг оршино. Хар зүрхний Хөх нуурын Лусын тахилга хийх бэлтгэлээ хангаж, идээ, өргөлөө зассаж, борооноос хамгаалж хучсан харагдана. Нэгдсэн тахилгын нэгэн үндсэн хэсэг болох Лусын тахилга өндөр үүрэг, хариуцлага хүлээсэн бөөлөлт байсан.
    Нэгдсэн тахилгын бөөлөлт хийх газар болон хайрхан, нуурын зүгрүү баримжаа авч Монгол Улсынхаа төрийн далбаа, МБНЭ-ийн тугийг мандуулж байрлуулжээ. Үндсэн арга хэмжээ хийгдэж байгааг тунхаглаж Төрийн далбаа, МБНЭ-ийн туг намирна. Тахилгын бөөлөө хийх газрыг тойруулан гортиглож улаач нар, шүтлэгтэн олон нэгэн эгнээ болж суудлаа эзлэв.
    Цаг агаар тогтож, тэнгэр хагас үүлтэй харагдана. Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Лусын тахилгыг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул бөөлж эхэллээ. Нэгдсэн тахилгад оролцогчид хуур манжиг, хэнгэрэгээр дэмжин залбирал хийнэ.
    Тамлага юугаа дуудаж, онгодоо дараалан залж, бөөлөлт үргэжилж байна. Саяхан болсон үйл явдалтай холбогдуулан онгод нь зэмлэнч, санууланч, анхаарууланч, бас цаашдын тухай өгүүлнэ. Тун удалгүй тэнгэр цэлмэж байгаль дэлхий, цаг агаар өөрчлөгдөв.
    Замын аянд хатуу хөтүүг мэдэрсэн ч гэлээ болзоондоо ирж залбирч, бөөллөө. Энэ их хэл ам, хатуу хөтүүг даван туулж бөөлөөний болзоондоо ирсэн улаачдаа таларханам. Хэлж байдаг юмыг хээрийн салхи туугаад л явчихна. Уламжлалт сайхан бөөгийн онгод юугаа залаад өөрийгөө төвшигтгөөд явбал тэр нь болоо. Сайн улаачид саад мундахгүй. Бэрхшээлийг давах дутам чиг хандлага чинь улам тод томруун болно. Саад бэрхшээлийг даван туулсан улаач хүн шар тос хүртэж явдаг. Онцгой алдаа болгон айхтар хатуу сануулгаар улаач хүнийг ташуурдаж, сэтгэлийн их хатыг бэхжүүлж явдаг. Улаач минь бүү гунихар чи давж чадсан шүү. Багшийнхаа нэрийг цуурайтуулан авч явах үүрэг улаач хүнд ногдоно. Ямар их ачаалал вэ.
    Ийнхүү Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Лусын тахилга сайхан болж өнгөрлөө. Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Лусын тахилга танд тодорхой хэмжээний нэр хүндийг авчирч байна. Би энэ тахилга дээр багш нь юм шиг, одоогийн өөрөө ч юм шиг сайхан бөөлөөг харлаа. Ийм бөөлөөг тэр болгон амьдралдаа цөөхөн үзэх байх аа. Эх орон олон түмнийхээ төлөө ийм сайхан сэтгэл, зүтгэлээр бөөлж байгаа зорилго нэгтэй та нараар бахарханам. Надад ганцхан хүсэх юм байна, биеэ л битгий тоогоорой. Ная шахаж яваа улаач биеэ тоогоод байдаг юм билээ, залуучууд минь бусдаас сургамж аваад даруухан байж сураарай. Бусдын онгодыг хүндэлж байж, өөрийн онгодоо, өөрөө ч бусдад хүндлүүлнэ.
    ДҮНГИЙН ХУРАЛ
    Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын дүнгийн хурлаа хийлээ. Улс орны маань сонгуулийн жил, хууль тогтоох дээд байгууллагын элч төлөөлөл ноёдоо сонгох цаг үед нэгдсэн тахилга болж өнгөрлөө. Энэ бол түүхэн цаг мөч.
    Төрийг авч явах хүмүүс энэ дөрвөн жил жинхэнэ нүүр царайгаа харуулж, ноён нуруу нь тодрох болно. Олон зүйл амьдралаар шалгагдаж, улс төрчдийн нүүр царай тодорхой болно. Монгол орныг минь авч явах жинхэнэ эзэд тодрох цаг хугацаа энэ дөрвөн жилд тодорно. Хүссэн ч, эс хүссэн ч луйварчид зайлж одох он жилүүд эхэлнэ. Эх орноо аваад явчих олон сайхан залуу үе бэлэн болжээ.
    Ийм үед Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилга болж өнгөрлөө. Нэг хэсэг нь бидэнтэй өрсөлдөн тахилга нэртэй зүйл хийнэ. Тэр нь үйл ажиллагааны нэр төдий зүйл болно. Энэ сайхан бөөлөөг хараад зарим нь ичих хэрэгтэй, бас ойлгох хэрэгтэй. Оромдоод явдаг тэр цаг үе дуусч байна.
    Өөрийгөө товойлгох гэж хичнээн мэрийгээд нэмэргүй, цаг хугацааны цавчаанд жинхэнэ зүйл л үлдэж хоцорно. Нэгдэж чадахгүй бол бид бусдын амны “зугаа” болно. Хувь хувиа амиа бодоод хичнээн цамнавч тэр хэмжээгээр олон түмэн биднийг зөв ойлгохгүй. Зуу гаруйгаар тоологдон бүртгэгдсэн бөөгийн байгууллага байгаа боловч бөөгөө тогтвортой сурталчилаад олон түмэнд хүргээд тогтвортой ажиллаад байгаа нь бараг, байхгүйтэй адил байна. Хаяахан нийлээд хийх тахилга, бөөлөөнөөс өөр нийгэмд тэнгэр үзлээ, бөөгөө сурталчилсан байгууллага алга байна.
    Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгад Галын тахилгад толгойлж бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Б.Нанжаа, Лусын тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Тэргүүн удган А.Оюунтуул нар онгодын айлдвараа хуралдаан дээр танилцуулав.
    Өмнийн говьд монгол бөөг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулсан Ц.Бөнжийг Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнав.

    djmedia:336
  • УХАНЬ ХОТОД АЯЛСАН НЬ.

     

    Түүх, соёлын арвин уламжлалтай Ухань хот 3500 гаруй настай. Байгалийн баялаг, өндөр хөгжсөн усан тээврийн ачаар тус хот Хятадын болон гаднын соёлыг хослуулсан төв болжээ. Ухань хот бол БНХАУ-ын Хубэй мужийн нийслэл хот бөгөөд Төв Хятадын хүн ам хамгийн нягт суурьшсан хот юм. Зүүн хэсгээр ЖианХань, Янг Зи мөрөн болон Хан мөрний уулзвар дээр оршдог. Тус хот 166 нууртай бөгөөд нийт талбай нь хотын газар нутгийн дөрөвний нэгийг эзэлдэг. Дунху нуурын эрэг дагуу 101 км үргэлжлэх ногоон зам дэлхийн хэмжээний хотын ногоон замд тооцогддог.Хот дотор аялна гэдэг үзэх юм ихтэй.
    Ухань хотыг тойрон 1000 км радиуст нэг тэрбум хүн амьдардаг. Ву Чанг, Хан Коу, Хань Янг гэсэн гурван хотуудаас бүрдсэн, Ухань хот нь 9 мужууд руу нэвтрэх замтай гэдгээрээ олонд танигдсан газар болно. Мөн зам тээврийн гол төв бөгөөд олон арван төмөр зам, авто зам болон хурдны замууд энэ хотоор дайран өнгөрдөг. Хурдны галт тэрэг, хурдны зам тавигдсан болохоор хаанаас удаж төдөлгүй энэ хотод ирэх боломжтой.
    Дотоодын зам тээврийн гол үүрэгтэй учраас Ухань хот нь 2017 онд Дэлхийн загварын нийслэлээр тодорч, “Хотын инновацийн шагнал”-ыг хүртсэн Хятад улс дахь цорын ганц хот болж байжээ. Дэлхийн хамгийн урт гүүрнүүдийн 50 хувь, Хятадын өндөр хурдны төмөр замын 60 хувь нь Уханий дизайнеруудын бүтээл байдаг.
    2017 онд Ухань хот Дэлхийн загварын нийслэлээр тодорч, “Хотын инновацийн шагнал”-ыг хүртсэн Хятад улс дахь цорын ганц хот болж байжээ. Дэлхийн хамгийн урт гүүрнүүдийн 50 хувь, Хятадын өндөр хурдны төмөр замын 60 хувь нь Уханий дизайнеруудын бүтээл байдаг.
    Ухань нь Төв Хятадын засаг захиргаа, эдийн засаг, санхүү, соёл, боловсрол, зам тээврийн төв хэмээн хүлээн зөвшөөрөгдөж чадсан хот юм.
    Ухань хот нь Бээжин, Шанхай хотын араас орох Хятадын шинжлэх ухаан, боловсролын гурван төв хотын нэг мөн. 2011 онд дэлхийн хамгийн их элсэгч оюутантай хотоор нэрлэгдэж байсан байна. Ухань хот нь Уханий Их Сургууль, Төв Хятадын Технологийн Их Сургууль гэх мэт 85 орчим дээд боловсролын байгууллагуудтай. Их сургуулийн хотхон дотор автобус үйлчилдэг гэхээр талбайн хэмжээг их том гэдгийг хялбар ойлгож болно. Нийт 1.3 сая оюутан суралцдаг. Ухань хот нь шинжлэх ухаан болон боловсролын үзүүлэлтээрээ бүх Хятад даяараа 3-р байранд жагсдаг байна. Үндэсний хөгжлийн 3 бүсүүд, шинжлэх ухаан болон боловсролын хөгжлийн 4 хүрээлэн, мөн түүнчлэн нэлээдгүй олон хэвлэлийн инкубатор, 350 гаруй судалгаа шинжилгээний төвүүдтэй, 1470 өндөр технологи хэвлэлийн үйлдвэр, мөн 400000 давсан мэргэжилтэн шинжээч, техникчидтэй. Үндэсний 36 их, дээд сургуулиудаас 8 их дээд сургууль нь Ухань хотод байдаг нь энэхүү хотын бас нэгэн бахархал яах аргагүй мөн билээ.
    Хятадын Ухань хотын усан сан алдартай газарт тооцогдоно. Усан бассейн томоохон газарт тоологддог болохоор энд нэг өдөр бүтэн аялсан юм. Тэнд үдэшлэг, хөгжмийн наадам хийгддэг. Нийт 11 сая хүн амтай тус хотод 400 орчим аялал жуулчлалын дурсгалт газар, жуулчдын ихээр зорин очдог газрууд байдаг. Хятадын бүс нутаг бүр өөрийн уламжлалт хоолоор онцлого байдаг. Хубэй хоол нь Хятадын олон арван хоолны төлөөлөл дундаас Хятадын үндсэн 10 хоолны төрөлд багтдаг. 2000 гаруй жилийн хөгжлийн явцад Хубэй хоол нь эртний Чу хоолноос үүсэлтэй.
    Уханьд коронавирусийн халдвар гарснаас хойш Хятадын талын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг судлан тэмдэглэж, сонирхов.
    2019 оны 12-р сарын сүүлч, Хубэй мужийн Ухань хотын Халдварт өвчин хяналтын төв тодорхойгүй шалтгаанаар үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний тохиолдлыг илрүүлэв.
    12-р сарын 31-ний өдөр, БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо зохион байгуулалт хийж ажлын хэсэг болон мэргэжилтний багийг өвчний нөхцөл байдалд арга хэмжээ авч хэрэгжүүлүүлэхээр Ухань хот руу томилон өвчин гарсан газарт шалгалт, шинжилгээ эхлүүлэв.
    1-р сарын 3-ны өдөр, Хятадын тал Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон холбогдох улс орон, бүс нутгийн байгууллага, Хонконг, Макао, Тайваньтай холбогдож өвчлөлийн нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл өгч эхлэв.
    1-р сарын 4-ний өдөр, БНХАУ-ын Халдварт өвчин хяналтын төвийн дарга АНУ-ын Халдварт өвчин хяналтын төвийн даргатай утсаар холбогдож өвчний нөхцөл байдлыг танилцуулав.
    1-р сарын 5-ны өдөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анх удаа Хятадын Ухань хотод гарсан тодорхойгүй шалтгаанаар үүсгэгдсэн вирусийн халдварт уушгины хатгалгааны талаар мэдэгдэл хийв.
    1-р сарын 8-ны өдөр, БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэргэжилтний багийн эхний дүгнэлтээр уг өвчний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус болохыг тогтоов.
    1-р сарын 9-ний өдөр, БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо уг өвчин нь шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлэв.
    1 сарын 12-ны өдөр, Хятад улс ДЭМБ-д коронавирусийн геномын дарааллын мэдээллийг хүргүүлж, дэлхий нийтэд хуваалцсан.
    1 сарын 21-ний өдөр, ДЭМБ албан ёсны веб хуудаснаа 1 сарын 20-21-ний өдрүүдэд мэргэжилтний багийг Хятадын Ухань хот руу илгээж, нөхцөл байдалтай танилцсан гэж мэдэгдэв.
    1 сарын 22-ны өдөр, АНУ-д анхны тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээг авав.
    1 сарын 23-ны өдөр, Ухань хот замын хөдөлгөөний хязгаарлалт хийв.
    2 сарын 16-ны өдөр, ДЭМБ-ын хамтарсан мэргэжлийн шинжээчийн баг 9 өдрийн хугацаатай Хятад улсад ажиглалт, судалгааны ажлыг эхлүүлэв.
    2 сарын 27-ны өдөр, Ши Жиньпин, Бээжинд дэмжлэг үзүүлэхээр тусгай нислэгээр ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгатай уулзав.
    3 сарын 12-ны өдөр, ДЭМБ, хамтран Бээжин хотод видео хурал зохион байгуулж Хятад улсын халдварт өвчинтэй тэмцсэн туршлагыг олон улсад мэдээлэв.
    3 сарын 18-ны өдөр, Хятад улс Монгол улстай халдварт өвчний талаар видео хурал хийв.

    djmedia:334
  • ӨМНӨД СОЛОНГОСЫН БӨӨГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ.

    Монголын бөө нарын урилгаар ирсэн Өмнөд Солонгосын бөөгийн төлөөлөгчид Монгол Улсад аялж, Дорноговь аймгийн зарим нутаг, Хөвсгөл аймгийн Хатгал суманд очиж нутгийн байгалийг үзэж, зон олонтой уулзсан байна. Энэхүү аялалыг зохион байгуулж байгаа Хөвсгөл аймгийн залуу бөө нар өмнө нь Өмнөд солонгост уригдан айлчилсан бөгөөд хариу айлчилж ирсэн зочидоо хүлээн авч Монгол Улсаа, орон нутгаа танилцуулж яваа ажээ. Монголд аялаад буцаж байгаа Өмнөд Солонгосын бөөгийн төлөөлөгчид Монгол бөөгийн албан ёсны байгууллагатай уулзахыг хүссэн байна.
    Аялалаа өндөрлөөд нутагаа буцахын өмнө МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж, оройн хоолонд хамт орж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол бөө нарын санаачилгаар байгуулсан Монгол туурагтан баатруудын хүндэтгэлийн самбаруудыг үзэхийг урьсан юм, гэвч аялалыг зохион байгуулж байгаа залуучууд маань тийм цаг боломжийг зочдод гаргасангүй.
    Өмнөд Солонгосын Yaksuamбөөгийн байгууллагын Ким Жинг Хээгийн удирдсан нэг галын хэсэг Солонгос бөө нар Монгол Улсын зорин ирж, байгалийн сайханыг бишрэн үзэж, зарим газарт бөөлсан тухайгаа ярив. Тэдэнд Монгол орны онгон байгаль, хүмүүсийн найрсан дотно харилцаа сэтгэгдэл үлдээсэнийг хэлж байв. Мөн Монгол бөө нартай хамтарсан бөөлөлт хийх сонирхолтой байгаагаа хэлсэн юм. Монгол бөө нарын үйл ажиллагаанд оролцохыг сонирхож байгаа бол нэгдсэн Тахилгад оролцож танилцаж болохыг зөвлөлөө.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын бөөгийн байгууллагаас зохион байгуулж байгаа ажлуудаа танилцуулж, МБНЭ-ээс жил бүрийн 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж байгуулдаг Нарны залбиралд оролцохыг урилаа. Мөн Монгол Улсад аялахыг сонирхож байгаа бөө нараа цаг агаарын хувьд дулаан улирлыг сонгож байхыг зөвлөлөө. Монголын бөө нар албан ёсны харилцаа тогтоож хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэллээ.
    Д.Хүрэлбаатар

  • ТӨВД НЭРСИЙГ МОНГОЛЧИЛБОЛ

     

    Хүн нэрээ, тогос өдөө
    Нэр хугархаар, яс хугар
    Нэр төрөө хамгаалан өөртөө ч, бусдад ч үнэ цэнэтэй байя. Эцэст нь хэлэхэд, нэр төрийн төлөө биш нэр төртэй байя.
    Ингээд өөр өөрсдийн нэрсийн утгыг сонирхоё. Нэрсээ үе үеэр нь үзээрэй. Жишээ нь, Цэрэнханд бол цэрэн, ханд 2-ыг үзээд нийлүүлээрэй.

    А

    Ачиймаа-Лхам бурханы нөхөр
    Б
    Бадам- лянхуа цэцэг
    Бадмаа- Бадам
    Бал- цогт
    Балжин- цог өргөгч
    Базар- санскритаар очир
    Бавуу- баатар
    Баасан-сугар гариг
    Бямба- санчир гариг
    Бум- бум, 100 мянга
    Балдан- цог төгс
    Банзад-
    Биндэряа- лянхуа цэцэг
    В
    Вандан- эрхт
    Ванчиг- эрх баялагт
    Г
    Гарав- цагаан
    Гүнд- бүхэнд
    Гунгаа- бүхнийг баясгагч
    Гомбо- итгэлт, гомбо сахиус
    Гончиг- чухаг дээд, эрдэнэ
    Гэндэн- хуварга
    Гиваа- буянт, буянтан
    Галсан- хувь сайт
    Гонгор- цагаан итгэлт, цагаан гомбо, гонгор сахиус
    Гармаа- од (тэнгэрийн)
    Д
    Дорж- очир
    Дулам- дарь эх
    Дулмаа- Дулам-тай адил
    Даш- өлзий
    Дагва- мөнх
    Даваа- сар
    Дамцаг- тангараг
    Дэндэв- үнэнг бүтээгч, шүтээн бүтээгч
    Должин- ногоон дхрь эх
    Долгор- цагаан дарь эх
    Дэмчиг- дээд амгалант, дэмчиг бурхан
    Данзан- шашныг баригч, номлолыг баригч
    Дагийранз- Гомбо бурханы нөхөр
    Дарам- санскритаар ном
    Дамба- шашин, дээдэст, увьдаст
    Даржаа- дэлгэрүүлэгч
    Дондов- тусыг бүтээгч
    Дондог- хоосон чанарыг оногч
    Дэжид- жаргал
    Дэжидмаа- жаргалт эх
    Дамчаа- дээдийн номт
    Ё
    Ёндон- эрдэм
    Ж
    Жавзан- гэтэлгэгч
    Жавзмаа- гэгэлгэгч эх
    Жүгдэр- үснэр
    Жав- аврал
    Жамц- далай
    Жигжид- айлган үйлдэгч, жигжид бурхан
    Жамсран- ах дүүс, жамсран сахиус
    Жумдээн- төгс ялсан
    Жамбал- зөөлөн цогт, манзушир бурхан
    Жамъян- зөөлөн эгшигт, манзушир бурхан
    Жунай- гарах орон
    Жанцан- дуаз,
    З
    Зандраа- санскрит үг
    Замбал- эдийн тэнгэр замбала бурхан
    Зундуй- хичээнгүй
    И
    Иш- билиг билгүүн
    Ичин- сэтгэлчлэн
    Л
    Лодой- оюун ухаан
    Лувсан- сайн оюунт
    Лхагва- илүү, буд гариг
    Лхам- охин тэнгэр, лхам бурхан
    Лхамаа- лхам-тай ижил
    Лүнриг- эш язгуур
    М
    Молом- ерөөл
    Мягмар- улаан нүдэн, ангараг гариг
    Мядаг- цэцэг
    Н
    Нансал- зул, гэгээн
    Нансалмаа- гэгээн эх
    Ням- нар, өдөр, адъяа гариг
    Намсрай- тийн сонсогчин хөвгүүн, эдийн тэнгэр, намсрай бурхан
    Намбар- сайтар, огоот
    Нанзад- гийгүүлэн зохиогч
    Нанжид- 8 гэгээн
    Намжилмаа- сайтар ялсан эх
    Намхай- огторгуй
    Норов- чандмань
    Нямбуу- шим
    Нүрзэд- түргэн бүтээгч
    Нацаг- элдэв
    О
    Од- гэрэл
    Одмаа- гэрэлт эх
    Ойдов- шид
    П
    Пүрэв- гадас, бархасбадь гариг
    Пунцаг- хотол чуулган, төгс төгөлдөр
    Пунсалмаа-
    Пагма- хутагт эх
    Пэрэнлэй- үйлс
    Р
    Раднаа- санскритаар эрдэнэ
    Равсал- маш тод, маш гэгээн
    Ринчэн- эрдэнэ
    Равжаа- машид дэлгэрүүлэгч
    Ригзэдмаа-
    Равдан- маш бат
    С
    Самбуу- сайн
    Самдаг- нууцын эзэн, очирваань бурхан
    Самдан- санаат, сэтгэл бат, даяан
    Сэдэд- цагаан шүхэрт бурхан
    Сэнгээ- арслан
    Содном- буян хишиг
    Сундуй- зарлигийн хураангуй
    Сүрэн- сахиус
    Санги- нууц
    Сэр- алт, алтан
    Сүглэгмаа- сайхан дүрст эх
    Санжай- ариусан дэлгэрсэн, бурхан
    Т
    Тавхай- мэргэн аргат
    Тамжид- бүгд
    Түвдэн- чадагчийн шашин
    Түдэв-хүч, чадал
    Ү
    Үржин- нэгэн орны нэр
    Х
    Хорол- хүрд
    Ханд- дагина
    Хажид- огторгуйгаар явагч, нархажид бурхан
    Хажидмаа- огторгуйгаар явагч эх
    Хайдав- мэргэн бүтээлч
    Ч
    Чанцал- мөргөх
    Чүлтэм- сахил
    Чагнаа- мутартаа, гартаа
    Чойжоо- номын хаан, чойжоо сахиус
    Чадраабал- гомбо бурханы нөхөр
    Чой- ном
    Чоймаа- номт эх
    Чойен- номын агаар
    Чодин- суварга
    Чимэд- үхэлгүй, үхэшгүй
    Ц
    Цэрэн- урт наст
    Цэвээн- насны эрхт, насны авшиг
    Цүлтэм- сахил
    Цамба- эсрүүн тэнгэр
    Цэдэн- наст, батнасан, амин гавъяат
    Цэнд- насны аюуш бурхан
    Цэдэв- насны бүтээл
    Цэвэл- нас уртасгах, нас арвидах
    Цэвэлмаа- нас арвитгагч эх
    Цэндмаа-
    Цэгмид- цаглашгүй наст, аюуш бурхан
    Ш
    Шийрэв- билгүүн
    Ширнэн- билгийн шим
    Шагж- энэтхэгийн эртний овгийн нэр
    Ю
    Юмчмаа- бага хатан, их хатан
    Юндэн- Ёндон
    Я
    Ядам- чанд, бат сэтгэл, ядам бурхан
    Янжин- уран дуут
    Янжмаа- уран дуут эх
    Янжинлхам- урлагийн тэнгэр янжинлхам бурхан