Ёсоо зөрчвөл гэмд унана, гэмд унавал гэсгээлт үзнэ гэдэг. Түүнчлэн “ёс ёмбогор,төр төмбөгөр” хэмээх цэцэн үг байдаг нь өвгөд дээдсийнхээ зан заншил, төр хуулиа дээдэлдэг ард түмний шившлэг юм.
Ёс төрөө алдвал муу зүйлийг төрүүлдэг. Зан үйлээ мартвал монгол төрхөө алдана.
Засаг төр солигдож, хуучин аж төрөх ёс эвдэгдэн юм эргэж хөрвөхөд, хүний муу араншин илэрч, урьд хойно үзэж дуулдаагүй элдэв гаж буруу явдал ихэсдэгийг монголчууд хэзээнээс мэддэг байжээ. Тиймээс ч хожим хойчдоо сануулж, өвгөд дээдсээс уламжилсан ёс заншлаа сэргээж, өөрийн биеэ гэмд унагаж, гэсгээлд өртүүлэлгүй, ёсоо ёсолж, заншлаа дагаж, төрөө төрлөж хуулиа дээдэлж явахыг захисаар иржээ.
Энэ нь бидний монголчуудын өвөг Хүннү нараас эх уламжлалтай билээ. Төрөөс хүүхэд залуучуудын талаар баримтлах чиглэлд хүүхэд, залуучуудын хүмүүжлийг эцэг эх хариуцна, боловсрол мэргэжлийг улс голлон хариуцна гэж тодорхойлжээ. Энэ хоёр хүчин зүйлийг бүрэлдүүлэхэд монгол ёс заншил нэн чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Чухам ёс заншлыг хэн хэн маань эзэмшихгүйгээр, амьдрал ахуйдаа хэрэглэхгүйгээр жинхэнэ иргэн болж чадахгүй. Үүнийг монгол үндэстний олон үеийн түүх бэлхнээ нотолж байна.
Монгол ёс заншлаар эцэг эх нь хүүхдийг багаас нь жирийн аж төрлөөр амьдрах ухаанд сургадаг. Монголчууд ийм хүмүүжил төлөвшүүлэхдээ газар орны байгаль, орчин зан заншилд тохирсон өвөрмөц арга хэрэглэж байв. Эцэг эх нь хүүхэддээ юмс үзэгдлийн учрыг ярьж ойлгуулах, итгүүлэхэд анхаарахын зэрэгцээ хатуу зэмлэл ч хүлээлгэнэ. Тухайлбал, монгол улсын их эзэн хаан Чингис “Эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхээ больё” хэмээн дүүтэйгээ эвдрэлцэж муудсан буруу хэргийн учир эхдээ зэмлүүлэн гэмшиж байснаас үзэхэд тодорхой. Ганц энэ жишээ л гэхэд Чингис хаан ч гэсэн ёс заншлаа яаж хэлбэрэлтгүй сахиж ирснийг нотлох бизээ.
Ахмад үеэ хүндлэх, дүү нараа асарч хамгаалах ариун ёсыг эрхэмлэн, уян зөөлөн, хүнлэг цагаан сэтгэлтэй, монгол хүн монгол хүнээ хайрлаж, хүндэтгэн дээдэлдэг эгэл журмын дагуу залуу хүний хүнлэг ёсны дээд чанар өвөг дээдсээс уламжлалтай монгол ёс заншлаас урган гарч байгаа юм. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг цэцэн үг бий. Гэр бүл, төр, шашин цөм өөдлөн дэвжихэд монгол ёс заншил нэг гол тулгуур суртал болно.
Author: admin_shaman
-
Сургаал, ёс заншил
-
ОЙРАДЫН ИХ НҮҮДЭЛ
Түүнээс 100 жилийн дараа буюу 1758 оны Амарсанаагийн бослогошуу юм дарагдаж Манжийн цэрэг Ойрадыг хүйс тэмтэрч, үнсээр хийсгэхэд Зүүнгараас амь зулбан гарсан Шэйрэн тайш түмэн өрхийг Ижил мөрөнд дагуулан Увш хаантай уулзаж. “Зүүнгарт эрэгтэй хүүхэд үлдсэн бол эхийн хэвлийд л үлдэв…” гэж уйлсаар ирж урьжээ.
Халимагууд хэлэлцэж, Зүүнгарт мэнд хүрвээс нэг шашин, нэг хэлт эртний ах дүү Халх ба хойд хоёр төрлийн жаргалын орон болсон Түвд тэнд буй учир сүйрсэн зүүнгарын голомт дээр бууя гэж шийджээ.
Тэр жил 1771 оны 1 сард Ижил мөрөн хөлдсөнгүйд мөрний баруун этгээдэд байсан Халимгууд нүүж чадалгүй үлдсэн гэдэг. Гэхдээ Торгуудын зонхилогч үүргийг эсэргүүцэж байсан, одоо манай увсад буй Дөрвөдүүд улсын дотор толгой мэдэн суухын тулд үлдсэн ч гэдэг.
Ийнхүү Ижилийн монголчуудын гуравны хоёр нь болсон 170 мянган хүн эх нутагтаа буцах их нүүдлийн замд гарчээ. Энэ бол монгол ахан дүүс хүний нутагт хавчигдан сууснаас мөхөж сүйрсэн Зүүнгарын орыг залгамжлан, төр улсаа сэргээн мандуулах их хүслээ тээж одоогийн Шинжаан руу буцахаар зориглон боссон түүх. Халимагууд оросуудыг гэнэдүүлэн замдаа гарчээ. Хөгшин хөвөө, хүүхэд нялхас, мал сүрэг, гэр хогшлоо тээсэн 170 мянган монгол хүнийг зургаан мянган бээрийн урт, хүнд хүчир аймаар зам хүлээж байлаа. Оросууд цэрэг гарган хойноос нь хөөсөн ч гүйцсэнгүй хоцорч. Хорссондоо Хасаг, Хиргис ноёдод алж талж сүйтгэ, олз омгоо өөрсдөө ав гэж хэлүүлжээ. Халимагууд харь цэргийн өмнө сөхрөөгүй ч байгалийн өршөөлгүй авир ааш, цас зуд, тэсгим хүйтэн, догшин шуурганд өртөж хүчин доройтжээ. Өвчин, өлсгөлөнд өртсөн өтгөс настан, хүүхэд нялхас цасан шуурган дунд амьсгал хурааж байлаа. Өлдөж ядарсан торгуудуудыг довтолсон Хасагийн Авлай хааны цэрэг эхний удаад дийлсэнгүй, аль аль тал цус ихээр асгаруулжээ. Дараа нь Зүүн Хасагийн нутагт Ирлай султан бас отож байлаа. Нүүж яваа цувааны замыг тосон халуун цай, идээгээр дайлдаг нүүдэлчний сайхан уламлжлалыг исламжсан хасгууд алж талах мэх болгосон доо. Аян замд зүдэрсэн халимаг нүүдэлчдийг хэд хоног амарч тэнхэрч болно гэж Ирлай боовдож цаг хожиж, зүүн талаасаа Авлайгаас цэрэг нэмж татан, хүчээ зузаалаад, хэсэг амарч байсан монголчуудыг гэнэдүүлэн довтлов. Хасагийн довтолгооны дараа дараа бурууд хэмээх киргизүүд бас отож байлаа. Ойрадуудад хоёр зуун жил захирагдаж явсан Хасаг, Хиргисүүд өс санаж байсан юм. Хиргисийн дайралтыг давсны дараа, тэсгим хүйтний араас элсэн цөл, аагим халуун угтаж байлаа. Балхаш нуур хүртэлх элсэн цөл хагас мянган км урт. Ийнхүү анх замд гарсан хүмүүсээс 100 мянган хүн нүүдлийн замд үрэгдэж, 60-70 хүрэхгүй мянган хүн Зүүнгарын нутагт ирсэн ажгуу. Малынхаа гүрээний цусыг ханаж уун амь зогоож, туранхай цөөн тэмээтэй үлдсэн монголчуудыг басахын аргаггүй Манжийн 30 мянган цэрэг бас отон хүлээж байсан юм. Торгууд ноёд хуралдан Манжид дагаж орохоор шийдсэнээ мэдэгдэхэд Тэнгэр тэтгэгч хаан “аймшигт бэрх замыг туулж ирсэн” хэмээн тэдэнд 1125000 мал, 20000 цай, 20000 таар тутрага, 51000 толгой бөс даавуу, 15000 фут хөвөн, 400 эсгий гэр, 400 лан мөнгө олгосон байдаг. Манж хаан торгууд тайж нарыг ордондоо хүлээн авч хэргэм зэрэг олгож, Увшид Зоригт хан цол өргөмжлөсөн.
Тэдний үр сад нь өнөөгийн Хятадын Шинжааны торгуудууд. Ховд аймгийн Булган сумын торгууд, хошууд нар ч дурьдан буй их нүүдлээр ирэгсдийн удам ажгуу!
Цорос, Хошууд Дөрвөдүүдийг бодвол Торгуудууд ахан дүүс халхтай алалцаагүй “Их цааз”-ыг мөрдлөгө болгон цаашаа дайтсан бахархам түүхтэй!
“Илийн голын усыг амттай гэж бодов уу, Ижил мөрний усыг гашуун гэж голов уу.Алтай талаа харахаар Атан тэмээ минь газарч аа”… Хүн төрөлхтний хамгийн сүүлчийн их нүүдлийн замд төрсөн ардын дуу одоо ч торгууд түмний зүрх сэтгэлийн угаас ундран уянгалсаар л байдаг бизээ! -
Эмэгтэй сүнс: хамгийн аймшигтай 13 түүхүүд
Энэ түүх 1700 -аад он. Канадын хийдэд илгээсэн байсан бөгөөд Францын язгууртан, түүхийг өгүүлдэг ч, замд тэр үгийг нь жинхэнэ анд утгаар нь түүний толгой … алджээ. Эсэх нь хэт зүтгэлтэй арьс наймаачид хийх, эсвэл алуурчид болон эрдэнэсийн ангуучдын нэг хос, харин тэд түүнийг сүнс одоо түүнийг толгой хайж ойн Францын Форт Cove-д холддоггүй гэж хэлж байна.
Цагаан 2. Lady.
Хэд хэдэн зууны турш “харах нь” хамгийн алдартай хий үзэгдэл нэг юм. Энэ охин үйлдсэн амиа хорлох сүнс гэж үздэг юм байна, одоо энэ нь нас барсан нь бэлэг дэмбэрэл шиг харагдана.3. Olive Томас.
Энэ нь чимээгүй кино жүжигчин 25 насандаа нас баржээ. Тэр санамсаргүйгээр архаг тэмбүү нь түүний нөхөр нь эмчилгээнд зориулагдсан мөнгөн усны хлорид, архи уудаг. Тэд түүний сүнс хүмүүстэй сээтэгнэх Шинэ Амстердам, Нью-Йорк дахь хааяа гарч, дараа нь алга болдог гэдэг. Түүний домог ажилчид дүр зураг, шөнө нь орхин, үргэлж хэлнэ, театр маш сууж байдаг гэхэд хилсдэхгүй “Bye, Olive.”Саарал 4. эмэгтэй.
Их Британи даяар саарал алхах нь эмэгтэй-ий тухай түүхүүд. Тэр ч байтугай Харри Поттер киноны байна. Сүүлийн үед энд Английн Дадли цайзад энэ буудсан гарч ирсэн.5. Lady Raynem Hall.
Хатагтай Dorothy Walpole маш ууртай нөхөр нь аймшигтай амьдарсан. Тэр тэр талд нь хэргийг байсан гэж мэдээд тэр салхин цэцэг нас барсан бол гэрт түүнийг далайд гарцгүй.House зочид удаа дараа тэд түүний сүнс харсан гэж хэлсэн байна. Нэг ч гэсэн тэрээр 1936 онд шатаар бууж явахад олон нь хуурамч гэж маргадаг боловч, түүнийг гэрэл зурагчин гэж хэлсэн.6. Женни хашгиралт хадаж.
Jenny дараагийн Баруун Виржиниа дахь төмөр зам хотын нэг байшинд суудаг байсан нэг ядуу эмэгтэй байсан юм. Тэр гал нь өөрийгөө дулаарсан дараа түүний даашинз, юбка гал татсан, тэр галыг унтраах боломжгүй байсан. Дараа нь тэр дуугаар төмөр зам дээр гүйж, түүний галт тэрэгнээс нь тогшив. Болдогсон бол тэр нь түүний үхлийн бүрт жилийн ойн дээр унасан галт бөмбөг шиг харагдана.7. Anne Boleyn.
Генри хаан VIII олон эхнэр адил, Anne Boleyn хаан хүү төрүүлж өгч чадахгүй байсан үед guillotine түүний амь үрэгдсэн юм. Нэн даруй 1536 онд түүнийг нас барсны дараа олон нь түүний сүнс цамхаг roams харсан гэж үзэж эхлээд байна.8. Bell Шулам.
Теннесси муж Энэ аялал жуулчлалын хэмээн буруутгагдаад Kate Batts нэртэй сүнс гар дээр нас барсан гэр бүлийн нэрээр нэрлэгдсэн байна. Амьдралд, Betts, Жон Bell ахлах маргааныг газар дээр ч түүний нас барсны дараа тэр нь мэдээж түүнд нь дууссан байсан юм. Эцэг эх нь хүүхдүүдээ шөнө хэн нэгэн үл үзэгдэх довтолсон гэж мэдүүлсэн, дараа нь Иохан нарын сүнс хордсон. Түүний оршуулга дээр согтуу дуулж сонссон, харин сонссон байж болох хаанаас олж чадахгүй байсан юм.9. хатагтай Делфин LaLaurie.
Lalor эхний цуваа алуурчин АНУ-ын нэг гэж тооцогддог. Түүний гэрт нь гал тэр дээврийн хөндийн түгжигдсэн боол тарчлагдаж байлаа түүний аймшигтай зүйл илэрсэн үед тэр ууртай цугласан зугатсан. Тэрээр Парист зугтаж чадсан боловч олон нь түүний сүнс нь түүний хуучин гэр салбарт дэлхийг төөрч тавилантай байдаг нь эмгэнэлтэй гэж үзэж байна. Тэдгээр нь ихэвчлэн түүний гар дахь ташуур байсан нь түүний сүнс хүүхдэд hovering харж хэлж байна.10. Bloody Mary.
Домогт өгүүлснээр, та нар сүнс тулгарах болно “Цуст Мария» гэж хэлэх нь нэг л лаа, гурван удаа барьж, толины өмнө харанхуйд зогсож уу. Энэ нь сүнс байсан нь тодорхойгүй байгаа хэдий ч зарим нь Салем, түүний протестант нь хавчин гадуурхах, эсвэл харгис хэрцгий аллагын хохирогч нь тодорхойгүй сүнс нь шийтгэл мэт Queen Mary I сүнс нь илбэ цаазаар байсан эмэгтэйн сүнс гэж үздэг.Цэнхэр 11. Lady.
Тэд Калифорни дахь кафе Мосс наран шарлагын газар Distillery кафе удаа хориглох хойш хөх нь эмэгтэй сүнс зочилж гэж хэлж байна. Энэ кафе нь төгөлдөр хуурч – Мэдээж энэ нь тэр өөрийн амраг хайрт нь далайн эргээр явж байхдаа алагдсан иргэнтэй гэр бүл болсон эмэгтэй юм. ажилтан, зочид урт тэрээр түүний хайрт хайж обьектуудыг өргөх, нууцлаг утасны дуудлага хийж хэрхэн харсан гэж хариулсан байна.12. Kuchisake-onna.
Япон аргаар энэ домогт нэр нь “эвдэрхий ам нь эмэгтэй.” түүх, энэ нь нүүр нь эмэгтэй хүний сүнс тухай түүхийг өгүүлдэг, 1970-аад онд гарч ирсэн чих нь чих зүтгэв. Хүүхэд түүний мэс заслын баг татгалзах хараа хяналтгүй үлдэж, “Би хөөрхөн байна уу?” Хэрэв та “үгүй”, энэ нь та нарыг ална хариулах бол гэж хэлсэн нь Домогт өгүүлснээр тэр хүлээж байдаг. Хэрэв та хариулахгүй бол “тийм” гэж та түүнд дуртай байх болно.13. Хар Aggie.
Мэрилэнд дэх Druidic оршуулгын тухай ерөнхий Феликс Ангус, түүний эхнэр нь булшинд дээр байрлах энэ нь Creepy хөшөө. Сүнс, сүнс, харанхуйд гэрэлтэж нүд талаар олон домог, цуу яриаг шалгах булш уруу эвдэж олон хүмүүсийг удирдаж байна. Үүний үр дүнд, Вашингтон ДС дахь харшид Долли Мэдисон руу нүүжээ. -
ОНГОД АМИЛАХ ЁС, ОНГОД БОЛГОХ ЁС, ОНГОД БОСГОХ ЁС, ОНГОД БӨӨД ОРОХ ЁС,
Онгод болгох ёс-Бөөг өөд болсноос хойш гурван жилийн дараа тухайн бөөгийн сүнсийг онгод болгох зан үйл үйлддэг. Тэр үед бөөгийн өмсгөл хэрэгсэл нь өнгөрсөн гурван жилд лусад хадгалагдаад байгаль дээрх нэгдэлтэй бүрэн нэгдэж бага хүчдэлтэй эрчим хүчийг өөртөө шингээж, хүний хөлс, амьсгал, хир буртаг, утааны үнэр бүрэн арилж, жинхэнэ хээрийн юм болж цэвэршсэн байхын дээр, талийгаач бөөгийн цогцосын үлдэгдлийг цэвэршүүлсний дараа талийгаач бөөгийн гэрээсэлсэн /гэрээсэлж амжаагүй бол сайн бөөгөөр үзүүлж тогтоосон/ газарт хуулар бөөгийнх бол томог хэлбэрт хайс, шарнууд бөөгийнх бол саран, бусад монгол бөөгийнх бол сэнс дээвэртэй пин зэрэг найман дүрсийн /хэлбэрийн/ асар барьж тэр асарт талийгаачтай цусан төрлийн холбоогүй, түүнийг сайн мэдэх бөөгөөр талийгаачийн лустай нэгдсэн сүнсийг дуудуулж онгод дүрийг нь өмнөх ёсыг үйлдсэнээр талийгаач бөөгийн онгод дүрмийг буй болгох ёслол төгсч, хээрийн ба гэрийн онгод бэлэн болно.
Онгод босгох ёс-Бөө хийгээд бөө биш гал голомтонд /айлд/ тухайн өрхийн гишүүд /нөхөр, эхнэр, хүүхэд/-ийн яс овгийн сүлд сахиусууд болон тэдний эрээ хорлол, атаа жөтөөгөөр ирсэн зэрэг ямар нэгэн учир шалтгаан бүхий онгод тэнгэрүүдийг тэр гал голомтод шившин, амилж өгөхийг онгод босгох ёсыг гүйцэтгэв гэдэг.
Онгод бөөд орох ёс-Бөө хүн өөрийн сэтгэхүйг түр зуур гэж 3-аас дээш жилийн өмнө өөд болсон бөө дээдсийн сэтгэхүйгээр сэтгэснийгээ өөрийн дуу хоолойгоо нийтэд уламжлахыг бөөд онгод орлоо гэх юмуу эсвэл бөө бөөлөв гэдэг. Нэг удаагийн бөөлөлтөөр хэдэн ч онгод бөөд ордог бөгөөд тэрхүү онгод бөөд орохын тоогоор бөө ухаан алддаг гэсэн үг юм.
-
ХАВАРХСАН ОНГОДЫН ТАМЛАГА
Мянган хүнд минаач болж
Махан хэлээрээ толмооч болж
Охины сайхныг бэдэрч
Өнгийн голыг эдэлж
Зуны дунд Ангарт мөс тогтоож
Азааргаар адуу хулгайлж тууж гарлайт.
Эрхүү хотод дуудагдаж
Автай оросын туршилганд орж
Далан чарга түлээ овоолуулж
Хаьтгай чулуу улайсгуулж
Түүн дотор орж хатирч байхдаа
Чулуун их мөндөр, цусан их хураа оруулж байх үедээ
Автай оросыг гар дээрээ барьж
Ганзагандаа уяж байсан эрдлэс тань тийм сэн билээ. -
ИХ ГОВЬ, АЛТАЙ ТАВАН БОГД, ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД АЯЛАВ
Одоо энэ талын дунд Монгол морины цогцолбор сүндэрлэнэ. Энэ цогцолбор нь өнөөгийн хурдан хөлгүүд ажнайнуудын суу аладарыг өгүүлнэ. Харамсалтай нь монгол морь бол баялаг түүхтэй, Дэлхийн хуурай газрын туурайгаараа тахалсан түүхтэй, тэр нь энд байдаггүй. Зөвхөн өнөө цагийн хэдэн морины түүхийг сорчилон үзүүлнэ.
Хоёр. Баянхонгор аймагт
Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт байдаг Бөөн цагаан нуур бол говийн томоохон нуурт хамаарна. Энэ нуурын эрэгт бид хоноглосон билээ. Нүд алдам цэлгэр нуур сэтгэлд ихийг бодогдуулна. Нуурын эрэгт байрлах малчин айлын дэргэд аян замын алжаалаа тайлан зураг авцгааж билээ.
Бөөн цагаан нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур юм. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй.
Гурав. Говь-Алтайн нутагт
Захуйн говь, Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оров. Энэ нутгийн зон олны голлох шүтээн, хол ойрын зочин гийчдийн нүдийг хужирлаж, мэлмийг баясгадаг хамгийн гол үзвэр бол Ээж хайрхан уулын алдарт есөн тогоо юм. Ээж хайрхан уулын хойт энгэрт нутгийн иргэд төрөл бүрийн хүнсний ногоо, тариа будаа тариалан амьдардаг. Энэ хэсгийг Хаяагийн баянбүрд гэж нэрлэдэг.
Говь-Алтайн Алтай сум бол монголын минь баруун өмнөд алсын сум билээ. Хамгийн их бартаат замыг туулан энэ суманд очно. Энэ суманд анх ирж байснаас хойш 50 жил өнгөрсөн боловч төвлөрсөн цахилгаангүй, нарны энергээр ажилладаг цахилгаантай, толгодын оройд байсан хөшөөний оронд мобикомын антентай болсоныг эс тооцвол хөгжил дэвшил бараг гараагүй бөглүү газар билээ.
Дөрөв. Ховд аймгийн нутагт
Алтайн нурууг хөндлөн гараад анхны тааралдах дурсгалт газар бол хилийн застав байрлаж байсан газар юм. Зэрэгцээ шахам тавьсан хоёр засмал замыг эс тооцвол энд монголын автозамын хөгжлийг жинхэнэ утгаар нь үзэж болно. Орчин үеийн стандарт шаардлагын дагуу өндөр уулын замыг энд бүтээж чаджээ.
Бид бүрэнхий болж байхад Гурван цэнхэрийн агуйд очлоо. Манай аялалын бүлэг аяны майхнаа барьж энд хоноглосон билээ. Өглөө эртлэн босч Гурван цэнхэрийн агуйд хүрлээ.
Анх миний очиж байх үед зураг нь маш тод байсан билээ. Одоо зураг гэх юм үлдээгүйг харахад хамгаалалтад авч хадгалсан уу, эсвэл устсан эсэхийг тодруулах л үлджээ.
Ховд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, удган Ц.Лувсанлхамо нь төрийн ажил хүчин зүтгэж явна. Түмэн олныхоо төлөө зүтгэж чадсан, хийсэн ажилтай нэгэн болжээ. Тэр олон мянган залуу улаач нарт нийгмийн төлөө хэрхэн ажиллахыг үлгэрлэж чадсан ниймийн зүтгэлтэн болжээ. Залуучууд түүнээс үлгэрлэн бахархаж байна. Бид улаачийн ажлын зэрэгцээ улс орныхоо төлөө, олон түмний төлөө, нийгмийн төлөө ийм л үлгэрлэлээр ажиллах болно. Олон мянган улаач нарт энэ манлайлал туйлын хэрэгтээ байгаа билээ. Бид хийж, бүтээж чадна.
Тав. Баян-Өлгий аймагт
Ховдоос Өлгий хот орох нь хэдхэн цагын асуудал болжээ. Засмал зам бидэнд ийм цаг хугацааны хэмнэлийг олгожээ. Бид Ховд аймгийн хил зааг бүхий Цамбагарав хайрханд залбирч, өргөлөө өргөв. Одоо Баян-Өлгийн Толбо сум, Толбо нуурын эрэгт тулж ирлээ.
Биднийг хөтөл дээр гарахад анхны тахилга хийсний дараа гарсан нуур бүхэлдээ харагдав. Эндээс бид дурсгалын зураг авч баярлан хөөрөлдөв. Энд хийсэн бөөгийн нэгдсэн тахилга, хамтран ажилласан үе, үеийнхэнээ дурсан байлаа. Одоо нуур ус нь багассан бараг хатсан харагдана.
Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн маань тэргүүлэн, бусад улаач нар хуур манжигаар хүч дэмжин бөөлсөн. Бөөлөө дуусаад хөтлөх агшинд тэнгэрийн үүл арилж, цэлмэж эхлэв. Бид Цэнгэл сум явахаар хөтөл дээр гарахад тэнгэр цэлмийж, нуур эргээд усаар дүүрсэн харагдана. Юутай сайхан агшин билээ. Тэнд байгаа олон айл бөөгийн үйлийг анзаарсан биз ээ. Бид хийдэгээ хийгээд хөдлөв. Нутгийн иргэдэд бага ч гэсэн яриа үлдээсэн бол болоо.
Бөөгийн овоо бол олон мянган жил бөөгийн уламжлалыг таслалгүй тахиж ирсэн, Хүннү, Сүннү, Их гүрний үеээс өмнө өвгөд дээдсийн тахиж шүтэж байсан газар билээ. Олон талаас нь бодсон байгалийн хүчин нөлөөг тусгасан сонголт хийсэн бөөгийн овоо бол ариун шүтээний ордон. Эргэн тойрноо олон тайлагдашгүй бичээсийг мөнхөлсөн Дэлхийн Галарейн төв мөн билээ.
Бидний очсон газар бол Алтай таван богдын бүх оргилууд харагддаг өвөрмөц газар юм. Энэ газар бол Монгол бөөгийн их зайран П.Батжаргалын нэр төр, зан үйлтнй холбоотой, түүний босгосон овоо байдаг.
Өндөр их Алтайн оргил, Монгол Улсын дээвэр болсон Алтай Таван богд хайрханы Тэнгэрийг тайх бөөлөөг Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн хуяглан босч хийсэн билээ. Түүний дараа олон сорилыг даван энд ирсэн их говийнхон бөөлөн суугаа харагдана. Алтай бол үндэстэн мандан бадрахад түшиг тулгуур болж, бууран доройтоход өмөг халхавч болсон түүхэн нутаг.
Энэ удаа МБНЭ-ийн удирдлага тус аймагт ажиллаж байхдаа нутгийн нэр хүндтэй улаач болох Монгол бөөгийн тэргүүн удган Энхээг Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар томилсон билээ.
Зургаа. Увс аймагт
Хур ихтэй зуны ус, шавартай зам биднийг угтлаа. Байрамын давааны оройд хүрэх алдад булаг ундарч зам эвдэрсэн байв. Байрамын давааг даваад биднийг Увсын төлөөлөл угтсан билээ. Тэд биднийг дагуулж Үүрэг нуурын хөвөөнд аваачиж, нуурын давалгааны чимээг сонсон нэг шөнийг өнгөрүүлж билээ. Өглөө нь нутгийнханы дайллага болов.
Тэндээс бид алдарт Улаан даваанд ирлээ. Олон арван удаа давсан энэ даваанд бид өргөл юугаа дээдэлж, залбиран мөргөлөө. Давааг уруудан давхисаар Увсын төв засмал замд орлоо. Төдий их явалгүй гүүр эвдэрсэнтэй таарав. Тэнд том оврын машинууд ачихыг нь ачиж, чирэхийг нь чирж усан саадыг гаргаж байв. Бид цуваагаа тэр чигт нь оруулж, жижиг машинаа өөрсдөө чирж гаргалаа.
Одоо бид Увс аймгийн төв Улаангом хотод орж ирлээ. Бид аймгийн төвд цааш явах бэлтгэлээ хангаад аймгийн төвөөр дурсгалын зураг авахуулав. Хяргас нуурыг зорьсон.
Долоо. Завхан аймагт
Нэгэнт засмал замтай болохоор төдий л удалгүй Завхан нутант орж ирэв. Нутгийн зааг дээр Сонгины зэвсэгт хүчний ангийн удирдлага угтаж уулзлаа. Тэдний хүндэтгэлийг хүлээн аваад Түдэвтэй суманд Сосорбарам удган угтаж байсан учраас удаан сааталгүй хөдөлсөн билээ.
Монгол бөөгийн тэргүүн удган Сособарам бол түмэн олондоо нэр хүндтэй, монгол бөөгийнхөө олон удаагийн нэгдсэн тахилгад оролцсон туршлагатай, бас толгойлон бөөлж байсан улаач билээ. Энэ удаа Монгол бөөгийн тэргүүн удган Сособарамынд үдлэн хоолож, онгодын өргөөгөөр нь ороод цааш аялалаа үргэлжлүүлсэн юм.
Найм. Хөвсгөл аймагт
Хөвсгөлийн зам бороо, хур ихтэй байлаа. Бид аян замд сааталгүй явсаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотод орж ирлээ. Эхдээс шууд Хангал сум руу хөдөлсөн. Учир нь тэнд аймгийн бөөгийн хүрээлэнгийн ээлжит хуралдаан болох байлаа.
Биднийг ирэхэд Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Бүдүрэ, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Цэндсүрэн нар шавь гарын хамт цугларч бэлтгэл ажлаа хангачихаад биднийг хүлээж байлаа. Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон уулзалтанд бэлтгэж тусгайлан өрөө захиалж, арга хэмжээг сайхан зохион байгуулжээ.
Өчигдөрхөн хуралдаанаа хийсэн Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийнхэн шинэ өглөөгөө тахилгаар эхэллээ. Удалгүй Галын тахилгын эхэнд тахилга, тайлгандаа зориулж урлагын бяцхан тоглолт эхэлж, залгаад Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Бүдүрэ бөөлж, галын тахилгаа хисэн билээ. Зайрангын зөвшөөрсөнөөр Өмнөговиос ирсэн бөөгийн төлөөлөл Монгол бөөгийн зайран Л.Мөнх-Очир, Ц.Тамжид нар хуяглан бөөлж тахилгад оролцлоо. Мөн зайрангийн шавь нараас бөөлөлт хийлээ.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг уртраг, өргөрөгийн 50:100 огтлолцлын цэгт гадна дотны аялагч иргэдэд зориулсан “Аялал жуулчлалын цогцолбор” байгуулж байгаа билээ.
Чухам энэхүү газар Эрдэнэ хайрханы тахилгыг энэ өдөр хийхээр болзсон байлаа. Эрдэнэ хайрханы тахилгыг олон жилийн өмнөөс Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар хийж ирсэн бөгөөд уламжлан тогтсон зан үйл билээ.
Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар Эрдэнэхайрханы тахилга дээр толгойлон бөөлсөн бөгөөд тахилгад зайран Б.Өлзийбаяр тэргүүлэн бөөлж хүч нэмсэн билээ.
Бид тахилгын арга хэмжээ дуусангууд аймгийн төв Мөрөн хотод очиж, уулын ингэрт байрласан билээ. Дараа нь машин техниктээ үйлчилгээ хийж дуусаад Хөвсгөлийн хойд сумуудыг зорьсон юм.
Бороо хур ихтэй зам бартаатай байсан ч бид торолгүй явсаар Улаан-Уул сум орох замд Өлийн даваа хэмээх ой мод бүрхсэн өндөр даваанд тулж ирлээ.
Тэндээс цааш яваад удалгүй Улаан уул суманд ирсэн. Бид сумын төвд хоноглов. Өглөө нь босоод Монгол бөөгийн зайран Ц.Болдынд очлоо. Зусландаа бууж, түмэн олон бужигнасан айл байлаа. Энэ удаа Ц.Болд зайрангийн багш нь болох Даваадорж зайран ирсэн байсантай таарсан билээ. Бид монгол бөөгийн талаар ярилцаж, хуур манжигаар бөөлөлт хийсэн байдаг. Энэ бол бас ховор таарах үйл байлаа. Даваадорж зайран бол бөөгийн эрдэмийг гайхалтай эзэмшсэн улаач байлаа.
Улаан уул сумаас хөдлөөд Цагаан нуур сумыг зорилоо. Бид Хүүжий зайрангын үдлэв. Зайран насандаа дарагдан байнгын хэвтэрт байдаг бололтой. Гэвч зайран хөнгөн шингэн босоод Монгол бөөгийн их зайран цолоо гардан авч, бидэнтэй хуучилж бас дурсгалын зураг авахуулсан билээ. Өндөр хастай өвгөн буурал улаач нартай уулзаж явахад сэтгэл хөдлөм, уяхан бас ховор завшаан байсан. Цагаан нуур суманд хилийн заставд бид буудаллан хоноглосон билээ.
Өглөө эртлэн бидэнд дээр Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Нэргүй ирлээ. Тэндээс хамтдаа Монгол бөөгийн их зайран Мокогынд очсон. Хэсэгхэн хуучилсаны дараа бид Монгол бөөгийн их зайран Батаагынд очиж, онгодод нь залбирч, хамтран сууж зураглал авч ярилцлага хийсэн билээ.
Тувагийн Нацаг зайрангын шавь А.Бат зайран бүх л амьдралаа бөөгийн төлөө зориулсан нэгэн. Тэнд МБНЭ-д шинээр нэгэн удган элссэн нь Б.Мэндбаяр удган байлаа.
Энэ өдрийн үдийн хойно нэгэн их зайрангынд очсон нь Ш.Содов хэмээх Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан байлаа. Бид онгод тэнгэрт нь хүндэтгэл үзүүлж, дараа нь ярилцлага авч, бичлэг хийсэн билээ. Монгол улаач нарын дотроос гавьяат цол хүртсэн анхны хүн бол энэ их зайран байсан билээ.
Цагааннуур суманд бидний очсон улаачийнх бол Д.Даариймаа удган байсан. Онгодын гэрт нь хүндэтгэл үзүүлсний дараа удгантай ярилцлага хийсэн.
Бидний уулзалт хийж байх цаг хугацаанд говийнхан Цагаан нуурт залбирал хийсэн билээ.
Бид тайгыг зорьж тэнд амьдардаг улаач нартай уулзаж, ярилцаж, санал бодлоо солилцсон билээ. Тэдний нэг нь наян нас гарсан өндөр наслаж буй улаач Ц.Оросвойгынд зочилсон. Түүний хүү нь МБНЭ-д гишүүнээр элссэн юм. Тэдний цаахан майханаа барьж хоноглосон билээ. Бидний явсан газар бүрт МБНЭ-д олон улаач гишүүнээр элссэн. Улаач нар монгол улсынхаа хөгжил дэвшилд нэмэр хандив болохын мөн чанарыг, хамтарч нэгдэхийн чухлыг тэмдэглэн ярьж явлаа. Насны эцэс хүртлээ олон түмнийхээ төлөө зүтгэсэн боловч нутаг тойрсон олон түмнээс цааш гаралгүй, хэн ч мэдэхгүй байсаар насыг өнгөрөөдөг тухай санал бодлоо хэлж байсан. Эгэл даруухан боловч баяр хөөрөөр бялхасан улаач нараа хараад бид зөв зүйлийн төлөө зүтгэж байгаагаа ойлгосон.
Монгол бөө хээрийн онгодоор баялаг билээ. Энэ өв уламжлалыг авч яваа олон улаач энэхүү нутагт амьдардаг. Энэ удаа Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Нэргүй өөрийн хээрийн онгод болох Бурианы аавын онгодод очсон билээ. Зайран сэтгэл хөөрч ихэд удаан олон зүйл ярьсан. Кино бичлэг хийгдэж, дурсамж яриа ч өрнөсөн. Тэр болгон олдоод байдаггүй халуун яриа болсон. Энэ бол хээрийн замд олдсон ховорхон завшаан байлаа.
Бидний энэ удаагийн үндсэн зорилго бол өндөр настай буурлууд болох улаач нартай цол, тэмдэг, шагналыг нь олгох явдал байсан. Зорьсоноо ч гүйцээсэн.
Дархадын олон үе дамжин өнөөд хүрч ирсэн Авид удган бол монгол бөөгийн амьд дурсамж байлаа. Биднийг угтахдаа баярын нулимстай байж, үдэхдээ уйлсаар үдсэн. Удган цол тэмдэгээ аваад их удаан уйлж суусан. Нүднээс нь баярын нулмас удаан урсана билээ. Өөрийн бүтээсэн алдарыг илтгэсэн цол, тэмдэг, шагналаа их хүлээсэн байх аа. Би ч олон шөнийн дуудлагын ард гарч байгаагаа мэдэрсэн.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт цөөнгүй ирсэн, голдуу хоосон буцсан. Замд мотоциклтэй хүн зөрсөн нь Маамаа зайран байсан. Тэгээд даруухан эелдэг зан ааштай Маамаа зайрантай уулзаж, онгодод нь хүндэтгэл үзүүлж, бас ч үгүй сайхан ярилцлага дурсамж үлдсэн.
Урт аялал төгсөх шатандаа орж бид Мөрөн хотод ирлээ. Их аяны төгсгөлд бид ахмад настай улаач нарын онгодын өргөөгөөр орсон билээ. Улаачийн амьдрал хүнд хэцүү гэдгийг тэд баталсан билээ. Улаач нарынхаа гэрээр орж, онгодод хүндэтгэл үзүүлэх явцдаа тэдний өнөөгийн амьдрал санаа зовоох хэмжээнд байгааг тэмдэглэхийг хүсч байна.
Хүмүүс, иргэдийн төлөө бүх л насаа зориулсан улаач нарын амьдралтай нүүр тулж явахдаа амьдралын нөхцөл нь дэндүү хүндийг мэдэрч явлаа.
Монгол бөөд бүх л амьдралаа зориулсан Монгол бөөгийн удган Н.Бямба, Ц.Амаржаргал буюу Жүрэй удган, Ч.Бадам, Намсрайжав буюу Ная удган нартай уулзсан. Бид энэ цагийн хэлхээс, өнөөг хүртэл бөө мөргөлөө авч яваа удгадууд, уламжлалаа үе дамжуулан авч яваа гавьяатангууд билээ. Та наргүйгээр бид үгүй билээ.
-
ОНГОДЫН ӨРГӨӨНИЙ ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ.
Орхон аймагт бөөгийн өргөө байгуулж байгаа Монгол бөөгийн тэргүүн зайран Дэвэл өргөө байгуулах ажлын явцад тулгарч байгаа бэрхшээл, хүндрэлийн талаар мэдээлж, цаашид анхаарах асуудлаар саналаа хэллээ. Өргөө нь хоёр давхар бөгөөд нэгдүгээр давхарт албан тасалгаа, хоёрдугаар давхардаа онгодын өргөөгөө байрлуулахаар төлөвлөжээ.
Монголын бөө нар ийнхүү төр засгийн гар харалгүй, өөрсдийн сэтгэл, зүтгэлээр Онгодын өргөө байгуулах ажлаа үргэлжлүүлэн хийж байна.
-
ЗАЛУУ ЗАЙРАНГИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ.
Монгол эх орон маань өргөн уудам дэлгэр нутагтай, буянт мал сүргээ өсгөн үржүүлж, улс орныхоо эдийн засаг, нүүдлийн соёл иргэншлийн тулгын чулууг тавьж, гал голомтоо бадрааж өнөөг хүрч ирсэн. “Монгол улсын бэлчээрийн мал аж ахуй нь нүүдэлчний соёлын гайхамшигт биет болон биет бус өвийг өөртөө хадгалсан онцгой салбар мөн” билээ.
Л.Баяржаргал нь сүүлийн хэдэн жил бие даасан аж ахуй байгуулж, хөл дээр нь босгохын тулд бүхий боломжийг дайчлан ажиллаж иржээ. Юуны өмнө ажлын гараагаа монголчуудын олон мянган жилийн тэртээгээс эрхэлж ирсэн,уламжлалт арга ухаан, арга барил, нийгмийн хөгжлийн явцад улам баяжиж хөгжсөөр ирсэн Уналга эдэлгээний малын ашиглалт, тоног хэрэгсэл хийхээс эхэлсэн байна. Түүний үйлдвэрлэлийн цар хүрээ, тоо хэмжээ чамалхааргүй хэмжээнд хүрчээ.
Дараагийн шатанд сүүний чиглэлээр аж ахуй эрхэлж, фермер байгуулан хүчээ сорьж явна. Залуучууд өнөөдөр өөрийн чадах боломжийн хэмжээнд зорилго тавьж ажиллавал бид улс орондоо бага ч гэж чамлахааргүй нэмэр хандиваа оруулах болно.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдааны гишүүн, Монгол бөөгийн зайран Л.Баяржаргалын хийж бүтээж байгаа ажил үйлсийг оны онцлох үйлсээр шалгаруулж байна. -
НАРНЫ ЗАЛБИРАЛ-2020
Нарны залбиралын өмнөх өдөр Галын тахилга хийгдэж, Монгол бөөгийн тэргүүн удган Мягмарсүрэн, Монгол бөөгийн зайран Одбаяр нар толгойлон бөөлж, шавь нар нь дэмжин оролцлоо.
Галын тахилгын дараа оролцогчид Бурхан халдун 2020, Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгын тухай кино үзэж сонирхолоо.
2020 оны 6 дугаар сарын 22-ны наран мандах мөчид Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал нарандаа залбирч бөөлөөгөө эхэллээ. Нарандаа өргөх идээний дээжээ тавьж, аргал бүхий тулган дээр сүүгээ тавьсан байлаа. Нарны залбиралд оролцож байгаа нэр хүньтэй улаач, төлөөлөгчөөр Их гал болон бусад галаа асаангуут тогоонд тавьсан сүү буцалж, түүнээс өргөлөө өргөх хэлбэрээр зан үйлээ зангиджээ. Олон зан үйл монгол уламжлалыг илтгэн харуулах ажээ.
Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал залбиралаа эхлэн улмаар хуяглан бөөлж, халх бөөгийн өвөрмөц дэг жаягаар бөөллөө. Наран мандах мөчид эргэн тойрон байрлах уул, толгодыг манан бүрхэж улмаар мөнх цаст хайрхад мэт содон сонин харагдана билээ.
Улаанбаатар хотдоо хамгийн ойрхон байрладаг наадмын төв талбайг түшиглэн хийдэг нарны тахилга монгол бөөгийн улаач нарын нэгдэж хийдэг залбиралын газар болоосой хэмээн хүсч МБНЭ-ээс 2012 онд санаачлан эхэлсэн түүхтэй. Нарны залбиралын өмнөх орой нь залуу бөө нар цугларч галдаа бөөлөө хийх болсон билээ. Тэр нь өргөжсөөр олон бөө оролцсон замбараагүй бөөлөө болон хувирч байсан. Дэг журамтай байх гэхээр оролцоо нь багасдаг, оролцсон болгон бөөлүүлдэг юм аа гэхэд шүтлэгтэн олны өмнө нэг л зах замбараагүй бөөлөөн болж хувирдаг байдал ажиглагдсан. Галын тахилга нь голлох болж, залуучууд гал дээр бөөлсөний дараа гол ажиллагаа болох Нарны залбирал эхлэхэд оройны галын тахилгадаа “түүртэн” унтсаар өглөөний тахилгадаа оролцдоггүй байдал их байлаа. Энэ байдал жил болгон давтагддаг.
Дэг журамтай Нарны тахилга байх уу, эсвэл өмнөх өдөр нь галын тахилгаа хийж, түүндээ түүртэж, өглөө нь унатсаар нараа угтах уу. Ийм асуулт нарны тахилгын дараа үлддэг болж байна.
Нарны тахилгаа хамтарч хийх бодлогыг дэмжиж оролцсон улаач нар, шүтлэгтэн олондоо баярлалаа. Монгол бөө мөргөл нар минь нэгдэн тэлж, Монгол Улс маань цэцэглэн хөгжих болтугай.
-
ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРЫН НЭГДСЭН ТАХИЛГА.
Ийм сайхан түүхтэй энэ газар одоо цагийн төрийн зүтгэлтнүүд залбирал хийж ёслол үйлддэг болжээ. Гэхдээ бөөгийн зан үйлээр өвөрмөц маягаар хийж байсныг Монголын бөөгийн төв байгууллага, зан үйлээрээ таслан зогсоож, уламжлалаа чандлан барьдаг улаач нар хийх болсон билээ.
Хар зүрхний Хөх нуур маань одоо замбараагүй байрласан, битүү амралтын газар болжээ. Арга ядахдаа тахилгыг нь энэхүү газраас 5км зайнд хийж байхав.
Энэ удаа Галын тахилгыг Монгол уламжлалт бөө мөргөлийг нийтэд түгээхийн төлөө чин сэтгэлээр зүтгэж явээ нийгмийн залуу зүтгэлтэний нэг болох Монгол бөөгийн тэргүүн зайран П.Нарангэрэл удирдан зохион байгуулж, толгойлж бөөлсөн билээ.
Галын тахилга бэлэн болж Монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн тугийг байрлуулан гэрлээр тодотгож өгсөн нь онцгойрон харагдана. Тахилгыг эхэлж, галыг МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү асаав.
Халх бөөгийн дэг жаягаар хуур манжигаар эхэлж, тамлага, дуудлагаар онгод юугаа дуудав. Ийнхүү Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран П.Нарангэрэл толгойлон бөөлсөн билээ.
Галын тахилгаа дэмжиж олон залуу улаач нар хуяглан босж бөөлсөн. Тахилгын төгсгөлд улаач нар монголын сайхан уянгалаг дуугаар галаа манан дуулж хоносон бүлгээ.
ХАЙРХАНЫ ТАХИЛГА. (Хоёр. 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр. 09.00-11.00)
Үүлэрхэг тэнгэрт өглөөний наран мандаж, зөөлөн салхи сэвэлзэнэ. Хар зүрхний Хөх нуураас 3 км байрласан манай хотхон, бид алгуурхан босч тахилгын бэлтгэлээ хангаж, товлосон Хайрханы тахилга хийх газар луу хөдөллөө. Нэгдсэн тахилгын нэгэн үндсэн тахилга байсан учраас ихэд сонирхохын зэрэгцээ өндөр үүрэг, хариуцлага хүлээсэн бөөлөлт байсан билээ.
Нэгдсэн тахилгын бөөлөлт хийх газар болон хайрхан, нуурын зүгрүү баримжаа авч Монгол Улсынхаа төрийн далбаа, МБНЭ-ийн тугийг мандуулж байрлуулжээ. Энэ бол тахилга болгонд үндсэн арга хэмжээ хийгдэж байгааг тунхаглаж буй хэрэг юм. Нэгдсэн тахилгыг хүндэтгэн тодотгож байгаа зүйл бол энэ билээ. Бөөлөө хий газрын ар талд хагас сар хэлбэрээр улаач нар, шүтлэгтэн олон нэгэн эгнээ болж суудлаа эзэлнэ. Өргөлөө өргөхөд саад болохгүй бас бусдын хувцас, зүйлийг өргөлөөр “нялахгүй”-н тулд ингэж байрладаг юм.
Цаг агаар тогтуун, тэнгэр хагас үүлтэй харагдана. Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Хайрханы тахилгыг Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа толгойлон бөөлж эхэллээ. Нэгдсэн тахилгад оролцогчид хуур манжиг, хэнгэрэгээр дэмжин залбирал хийнэ.
Тун удалгүй байгаль дэлхий, цаг агаар өөрчлөгдөн хоёр талааас хуй салхи эрчилж, тоос гэж хэлэмгүй бас бороо гэж нэрлэмгүй байдал үүссэн билээ. Олон шувууд цугларан хуйлран эргэлдэж янз бүрийн авиа чимээ гаргана. Салхины эрчим нэмэгдсээр цаг агаар тийм гэж нэрлэхийн аргагүй болж билээ.
Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Хайрханы тахилгын бөөлөлт дуусах үед хур бороо орж эхэлсэн билээ. Уламжлалт ёсоор бөөлөлт Хайрханд өргөх идээний дээжээ цунцал хэлбэрээр өргөж өндөрлөв. Хайрхандаа идээний дээжээ өргөхөөр эрчүүдийг томилно билээ.
Ийнхүү Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Хайрханы тахилга ид шидтэй сайхан болж өнгөрлөө. Энэхүү ховор тохиох тахилгад оролцсондоо би багш, шавь хоёроор бахархаж байлаа. Ийм сайхан тахилга, түүнд зориулан бөөлсөн бөөлөөг тэр болгон амьдралдаа цөөхөн үзэх байх аа хэмээн бодож суунам. Мянгантай хүний яриа сонсож сууснаас Бурхан халдун хайрханы болон Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын бөөлөөг үзэж, нүд баясч, сэтгэл сэргэж, монгол бөө нараар бахархах сэтгэл төрж байлаа. Тэнгэрлэг бөө мөргөлийн төв бол яах аргагүй Монгол эх орон, уламжлалт бөөгөө авч яваа улаач нар Та нар билээ. Дэлхийн олон газраар явж, янз бүрийн шаман нартай уулзаж байсан, хувь хүний төлөө зан үйл хийж байсан олон улаач нартай таарч байсан, Эх орон олон түмнийхээ төлөө ийм сайхан сэтгэл, зүтгэлээр бөөлж байгаа өөр бөөг би хаанаас ч олж үзсэнгүй.
ЛУСЫН ТАХИЛГА. ДҮНГИЙН ХУРАЛ (Гурав. 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр. 11.00-13.00)
Дөнгөж дууссан Хайрханы тахилгын дараа зон олон хэсэгхэн амарч үдлэв. Бороо орох нээ гэж байсан тэнгэр цооронхойтож, хаяахан дуслах борооны шүүдэр дөнгөж болж өнгөрсөн үйл явдлыг дурсах мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Өнгөрсөн жилийн Лусын тахилга хийж байсан газраас дээшлүүлэн энэ удаа тахилга хийх газраа сонгожээ. Тахилга хийх газрын ойролцоо хоёр ч булаг оршино. Хар зүрхний Хөх нуурын Лусын тахилга хийх бэлтгэлээ хангаж, идээ, өргөлөө зассаж, борооноос хамгаалж хучсан харагдана. Нэгдсэн тахилгын нэгэн үндсэн хэсэг болох Лусын тахилга өндөр үүрэг, хариуцлага хүлээсэн бөөлөлт байсан.
Нэгдсэн тахилгын бөөлөлт хийх газар болон хайрхан, нуурын зүгрүү баримжаа авч Монгол Улсынхаа төрийн далбаа, МБНЭ-ийн тугийг мандуулж байрлуулжээ. Үндсэн арга хэмжээ хийгдэж байгааг тунхаглаж Төрийн далбаа, МБНЭ-ийн туг намирна. Тахилгын бөөлөө хийх газрыг тойруулан гортиглож улаач нар, шүтлэгтэн олон нэгэн эгнээ болж суудлаа эзлэв.
Цаг агаар тогтож, тэнгэр хагас үүлтэй харагдана. Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Лусын тахилгыг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул бөөлж эхэллээ. Нэгдсэн тахилгад оролцогчид хуур манжиг, хэнгэрэгээр дэмжин залбирал хийнэ.
Тамлага юугаа дуудаж, онгодоо дараалан залж, бөөлөлт үргэжилж байна. Саяхан болсон үйл явдалтай холбогдуулан онгод нь зэмлэнч, санууланч, анхаарууланч, бас цаашдын тухай өгүүлнэ. Тун удалгүй тэнгэр цэлмэж байгаль дэлхий, цаг агаар өөрчлөгдөв.
Замын аянд хатуу хөтүүг мэдэрсэн ч гэлээ болзоондоо ирж залбирч, бөөллөө. Энэ их хэл ам, хатуу хөтүүг даван туулж бөөлөөний болзоондоо ирсэн улаачдаа таларханам. Хэлж байдаг юмыг хээрийн салхи туугаад л явчихна. Уламжлалт сайхан бөөгийн онгод юугаа залаад өөрийгөө төвшигтгөөд явбал тэр нь болоо. Сайн улаачид саад мундахгүй. Бэрхшээлийг давах дутам чиг хандлага чинь улам тод томруун болно. Саад бэрхшээлийг даван туулсан улаач хүн шар тос хүртэж явдаг. Онцгой алдаа болгон айхтар хатуу сануулгаар улаач хүнийг ташуурдаж, сэтгэлийн их хатыг бэхжүүлж явдаг. Улаач минь бүү гунихар чи давж чадсан шүү. Багшийнхаа нэрийг цуурайтуулан авч явах үүрэг улаач хүнд ногдоно. Ямар их ачаалал вэ.
Ийнхүү Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Лусын тахилга сайхан болж өнгөрлөө. Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Лусын тахилга танд тодорхой хэмжээний нэр хүндийг авчирч байна. Би энэ тахилга дээр багш нь юм шиг, одоогийн өөрөө ч юм шиг сайхан бөөлөөг харлаа. Ийм бөөлөөг тэр болгон амьдралдаа цөөхөн үзэх байх аа. Эх орон олон түмнийхээ төлөө ийм сайхан сэтгэл, зүтгэлээр бөөлж байгаа зорилго нэгтэй та нараар бахарханам. Надад ганцхан хүсэх юм байна, биеэ л битгий тоогоорой. Ная шахаж яваа улаач биеэ тоогоод байдаг юм билээ, залуучууд минь бусдаас сургамж аваад даруухан байж сураарай. Бусдын онгодыг хүндэлж байж, өөрийн онгодоо, өөрөө ч бусдад хүндлүүлнэ.
ДҮНГИЙН ХУРАЛ
Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын дүнгийн хурлаа хийлээ. Улс орны маань сонгуулийн жил, хууль тогтоох дээд байгууллагын элч төлөөлөл ноёдоо сонгох цаг үед нэгдсэн тахилга болж өнгөрлөө. Энэ бол түүхэн цаг мөч.
Төрийг авч явах хүмүүс энэ дөрвөн жил жинхэнэ нүүр царайгаа харуулж, ноён нуруу нь тодрох болно. Олон зүйл амьдралаар шалгагдаж, улс төрчдийн нүүр царай тодорхой болно. Монгол орныг минь авч явах жинхэнэ эзэд тодрох цаг хугацаа энэ дөрвөн жилд тодорно. Хүссэн ч, эс хүссэн ч луйварчид зайлж одох он жилүүд эхэлнэ. Эх орноо аваад явчих олон сайхан залуу үе бэлэн болжээ.
Ийм үед Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилга болж өнгөрлөө. Нэг хэсэг нь бидэнтэй өрсөлдөн тахилга нэртэй зүйл хийнэ. Тэр нь үйл ажиллагааны нэр төдий зүйл болно. Энэ сайхан бөөлөөг хараад зарим нь ичих хэрэгтэй, бас ойлгох хэрэгтэй. Оромдоод явдаг тэр цаг үе дуусч байна.
Өөрийгөө товойлгох гэж хичнээн мэрийгээд нэмэргүй, цаг хугацааны цавчаанд жинхэнэ зүйл л үлдэж хоцорно. Нэгдэж чадахгүй бол бид бусдын амны “зугаа” болно. Хувь хувиа амиа бодоод хичнээн цамнавч тэр хэмжээгээр олон түмэн биднийг зөв ойлгохгүй. Зуу гаруйгаар тоологдон бүртгэгдсэн бөөгийн байгууллага байгаа боловч бөөгөө тогтвортой сурталчилаад олон түмэнд хүргээд тогтвортой ажиллаад байгаа нь бараг, байхгүйтэй адил байна. Хаяахан нийлээд хийх тахилга, бөөлөөнөөс өөр нийгэмд тэнгэр үзлээ, бөөгөө сурталчилсан байгууллага алга байна.
Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгад Галын тахилгад толгойлж бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Б.Нанжаа, Лусын тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Тэргүүн удган А.Оюунтуул нар онгодын айлдвараа хуралдаан дээр танилцуулав.
Өмнийн говьд монгол бөөг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулсан Ц.Бөнжийг Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнав.