Author: admin_shaman

  • А.Амар “Монголчуудын уг гарал үүсэл ба анх түүхэнд тэмдэглэгдэх болсон үе”

    МЭӨ 400-гаад оны үеийн Хятадын байлдаант долоон улсын Цинь улс, Жао улс, Янь улс гурав нь Монгол лугаа зах нийлэн суужээ. Цинь улс Ицюйг дуусгаж одоогийн Ганьсу,Шэнси мужийн хойгуур орд хот цогцлоож Монголыг хаав. Жао улс Ордос хавийг эзлэн сууж, Янь улс Дунху-г дарж мянганы газар хөөн монголыг халхалжээ. Ицюй гэж эртний монгол аймгийн нэр, Дун ху гэж зүүн монгол мөн.
    Цинь Шихуан нь бусад зургаан улсаа мөхөөн их Цинь улс \МЭӨ403-221он\байгуулан Цинь төрийг хүннү нар мөхөөнө гэсэн зөнчийн үгэнд итгэн жанжин Мэн Тяньд гучин түмэн цэрэг өгч Хүннүг алс умар зүг хөөн урд байгуулсан урт цагаан хэрмийг засч баруун Линьтао газраас зүүн Ляодун хүртэл түм илүү газар цогцлоов. Линьтао гэдэг нанхиадаар Ордос нутгийг хэлдэг.
    Нанхиад улсын умард хязгаар дагуу маш олон өөр нэртэй улс аймаг ээлжлэн халалцсаар ирсэн нь үнэн боловч эдгээр нь чухамдаа монгол, түрэг, зүрчид гурван үндэстэн болох ба аль нэг нь удирдан дагуулж нөгөө хоёр нь түүн дотроо багталцан явж нанхиадтай байлдан дийлж дийлэгдэн явжээ. Нанхиадууд монголыг тэднээс ялган эрт үеэс Ху хэмээн нэрлэж байж. Дунху буюу зүүн Монгол, Линь ху буюу баруун монгол хэмээн хэдэн мянган жилийн өмнөөс Дорнод Азийн судар, түүхэнд тэмдэглэгдсээр иржээ.
    Монгол үндэстэн эрхбиш баруун зүгээс ирсэн байж болзошгүй бөгөөд төвд энэтхэгүүд монголчуудыг Хор буюу Согбу хэмээн нэрийднэ. Тэрхүү Хор хэмээх үндэстэн нь Энэтхэгийн баруун хойно бүхий Моугал хэмээх нэгэн аймгаас тасарч зүүн зүгт очиж суусан хэмээдэг.
    Чингисийн өмнөх 1367-1136 оны Хань улсын 14-р Мин Ди хааны үеийн эрдэмтэн Фа Сяны Энэтхэгт очсон тэмдэглэл, түүнээс 300 жилийн дараа Тан улсын эрдэмтэн лам Тансаны мөн энэтхэг явсан замын бичигт Монголын их Ху ханыд очив гэдэг.
    Бас Төвдүүд монголыг эрт цагаас дээд, дунд, доод Монгол гэж гурав хуваадаг бөгөөд дээд Монголыг Ил Тарвагатай хавиас эхлэн Төвдийн араар Энэтхэгийн хойд зах шахам хүртэл боддог.
    Монгол хэмээх нэр нилээд эрт цагт байсан бололтой. Тан улс Монголыг Мэнгу хэмээн нэрлэж байсан ба МЭ 25 оны үед Мэнгу нэртэй аймаг байж хэмээн сударт тэмдэглэжээ. Энэтхэг орны Моугал хэмээх үндэс нь Монголын овог мөн байж болзошгүй, судлууштай.
    Мөн монголын эрт язгуур цагаас нааших түүх сударт байдаг Шарай голын гурван хааны Цагаан гэрт хаан монгол үндэстэн мөн байсан ба түүний хотын туурь нь Төвдийн Ханба хэмээх газрын Буруцу хэмээх гол буй. Тэдний үлдэгдэл цагаан Монголчууд одоо ч тэнд сууж буй.
    Ер нь монгол үндэстний зарим хэсэг маш эрт баруун зүгээс тасран гарч Хянганы нуруу хүртэл хэсэг хэсгээр цацран тархаж суусан мэт бөгөөд язгуурын газар үлдэгсэд зам зуур хоцрогсод уван цуван нийлж.
    Монгол хэлний аялгуу нь энэтхэгтэй их ойр гэдэг ба монгол хэлэнд энэтхэг, согд, уйгар үгс маш олон байдаг. Монголын үсэг бичиг, соёл боловсрол, шашин шүтлэг анх цагт Нанхиад ба Төвдөөс уламжилсан бус энэтхэг, согд , уйгар нараас уламжилсан байна.

  • МОНГОЛ БАНХАР

    Хөгшин банхарын бие цаг өнгөрөх тусам дордсоор хоолоо ч идэж чадахгүйд хүрч байсан юм. Эзэн нь хааяа хөөрхий хөгшин банхарыг ингэж зовоож байхаар эртхэн унтуулах тухай бодсон ч дассан сэтгэл нь түүнийг зүрхлэхгүйд хүргэдэг байлаа.
    Хавар болж эд ногоо цагаа гарч байх үед 20-иодхон минутын бороо ороод зогсов. Борооны дараа залуу гэр бүлийн 2 настай хүүхэд гэрийнхээ гадна хөөрцөглөн тоглож байх үед хөгшин БАНХАР гэнэт ухасхийн босож нялх хүүхдийг амандаа зуун уул өөд бүх тамираа шавхан давхиж одох нь тэр. Хүүхдийн ээж уйлан уйлан араас нь гүйхэд гэрийн эзэн залуу эртхэн л буудах байсан юм гэж гэмшсээр одоо л буудаж алах тухай бодон буугаа шүүрэн араас нь гүйж гарав.
    Хөгшин банхар давааны цаахан талд хүүхдийг тавьсанаар өөрөө байдгаараа айхлан хэвтэхэд залуу эзэн араас нь ирээд яг буудах гэснээ хүүхдийнхээ эсэн мэнд байгааг хараад нохойгоо ч өрөвдөөд буудаж чадалгүй чулуугаар нилээн гөвшиж орхиод хүүхдээ тэврэн эргээд алхахад хад чулуу дугарах мэт чимээ гарах нь тэр. Яарсаар даваан дээр гараад харвал 20-30 км цаг хурдтай 150-200 см өндөртэй үерийн ус гэр орон зэлэнд уяатай байсан тугал, цөөн хэдэн ишиг гээд бүгдийг нь хаман одсон байсан юм гэнэ лээ.
    Залуугийн нүднээс харамссан биш нохойныхоо буянаар эхнэр хүүхэдтэйгээ амьд гарсаны төлөө нулимас том томоор дуслан байлаа. Ингээд хөрш зэргэлдээ айлдаа хоноод өглөө нь буйраа эргэтэл хөгшин банхар сая нэг санаа амарлаа гэлтэй нүдэнд нь нулимас торон амьсгал хураасан байсан юм гэнэ лээ…
    Монгол банхар газар хөдлөлт үер ус байгалийн аюулт үзэгдэлийг лав маш соргогоор мэдэрдэг гэдэг юм гэнэ лээ…
    Та бүхнийд монгол банхар хэмээх эзэндээ малдаа үнэнч амьтан нохой байдаг бол хайрлан хамгаалж өсгөн үржүүлээрэй.

     

  • Хар зүрхний Хөх нуур.

    Нуурын баруунд байх Зүрх уулын урд үзүүрт сайхан гурвалжин дэнж бий. Тэнд Их хааны маань гэрийн буурь байжээ. Хуучны хөгшид тийн хуучилдаг байж. Тэнд майхнаа барьдаггүй, хоноглодоггүй байж.
    Одоогийн жуулчдын бааз шавсан, зүүн эрэгт тэр цагт айл буух боломж муутай. Нэгд салхины сэлгээгүй учир ялаа, шумуул ихтэй, мал хэвтэх хотлох боломж муу, хоёрт гэнэтийн дайсан ирэхэд зугтах газаргүй. Харин баруунд байх тэр дэнж нь гурван талаасаа салхины сэлгээтэй, харуултай, бас аль ч талруугаа гараад зугтаах боломжтой хэмээн Сүхбаатар багш тайлбарлана.
    Нуурын ар дагзнаас ундрага сайт булаг гарна. Тэмүчин өглөө бүр булгаас ус зөөн ээждээ шинэ усаар цай чанаж өгдөг байсан тухай яриа ч байдаг аж.
    Энэ Хөх нуур нь Монголын Нууц Товчоонд дөрвөнтөө дурдагдана.
    1. Тэмүчин Тайчуудын барианаас оргоод, Ононг өгсөж мөр мөшгөөд Химурга горхины Бидэр хошууны Хорчихуй болдогт бүхүйд ээж, дүү нартай золголдоод, тэндээсээ Хүрэлхү доторх Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж ахуйд, тарвага, хүчгэнэ алж идэн бүлгээ.
    2. Мөн энд байхдаа шаргатай найман агтаа дээрэмд алджээ.
    3. Бөртэтэй дэр нэгтгэжээ.
    4. Сача Бэхи нар Тэмүчинийг Чингис хаанд өргөмжилжээ.
    Энэ нуур яахын аргагүй Монгол түмний нэн хүндэтгэлт газар байх учиртай. Одоо бол хүн шавсан, архи найр үргэлжилсэн, бохир хөглөрсөн, мөнгө сэгсэрсэн л газар болжээ. Санаагаар болдог бол зүүн талд байх жуулчны баазуудыг нүүлгэж, хөтөл давуулан байрлуулах, ийш орох ёс хүндэтгэл үзүүлэх маршрут бий болгох, хог новшгүй байлгах талаар орон нутаг нь ч болтугай юм хиймээр…
    Naminchimed Baasan
    Гэрэл зургийг Tuumuu Miigaa

  • БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ

     

    Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ. Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм өдрүүд үргэлжилж байлаа.
    Худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч… Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.
    Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Түрэг болон Куман, Печенегүүд Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.
    Эд хэн байв? Өст дайсан Зөрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гүрний хаан Өгөөдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.
    Үүнд бүр 1222-1223 онд нүүдэлчин монголчуудын ясны дайсан мөн нүүдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг өмгөөлөн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рүү довтолсон Булгарууд орж, эдгээр ард түмнийг номтгон дагуулахыг Зүчи ханы хүү Бат болон дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүвээдэй баатар нарт даалгасан байна. Ийнхүү Бат, Сүвээдэй нарын удирдсан Монгол залуусын нэгэн бага шиг арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв.Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ.
    Бат, Сүвээдэй нар цаашлан 1937 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв. 1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. /Энэ үйл явдлуудын талаар “Бат, Сүбээдэй нар Орост” гэсэн өөр бүлэгт өгүүлэх учир энд дурдах төдий өнгөрөв/ Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол түшиц газар нь болсон байна.
    Эндээс Мажарын IҮ Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.
    Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зүйрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ.
    /Силезийг чиглэсэн Хайдугийн баг цэрэг Шиловын дэргэд бага польшийн Ичимхий алдарт Белослав вангийн армийг бут цохиж Краковыг 3 сарын 28-нд эзлээд Опел орчимд Байдарийн цэрэгтэй нийлжээ. 1241 оны 4 дүгээр сард Байдар, Хайду нарын удирдсан бага шиг /15-25 орчим мянга/ баг цэрэг Одер мөрнийг сал урсган гатлаад Австрийн Лигниц хотын дэргэд польш, герман, францын хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна.
    Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав.Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширсан нь бий.
    4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өдөр. Лигницийн дэргэд Их Польш, Силезийн эзэн Ариун явдалт хочит Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлчийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Белослав гүнтэний Тайж баатрууд, тэгээд Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна. Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас мөшгөн хөөв.
    Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгүй хүнд морьт цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бүсэлж аваад холхивч нумаар бүгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас Европчуудаас ердөө долоохон хуягт баатар л амьд үлдэж, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нугтнүүдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ. Гэтэл Хенри вангийн бие олдсонгүй. Вангийн хатан болон ордныхон бүгдээр ирцгээжээ. Бүх үхэгсэдийг нэг бүрчлэн үзэж, эцэст нь вангийн хатан үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө зургаан хуруутай юмсанж. Тэгсээр зүүн хөлдөө 6 хуруу бүхий нэгэн толгойгүй цогцосыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан гэдэг. Мөн энэ тулалдаанд Хенрид туслахаар ирсэн Францын 500 морьтон баатар эр оролцсон хийгээд тэдний нэгд нь ч Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангүй ажээ.
    Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй. Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирүүл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд үзсэн бол монгол цэрэг ухрах, бүслэх, ороох, утах, цүүцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хүч хийгээд хоол хүнсний хангамж байхгүй, дайсагнагч ард түмнүүдийн дотор байгаа нөхцөлд хүн хүчээ гамнахгүйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогүй юм.Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илүүгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, түүнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.
    Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг төрүүлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав. Мажарийн ван IҮ Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бүхээгт тэргээр бат бэх хүрээ барьж хориглон суусан байна. Мөн Шайо голын гүүрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шөнөжин гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Харин өглөөний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шөнө голын гүүрийг бага хүчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шөнийн харанхуй мананг ашиглан голыг өөр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв. Тэд өдөржин бэхлэлт рүү галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь өмхий утаагаар утаж, мажар цэргүүдийг эргүүтүүлэн мансууруулжээ.
    Үүнийг Дэлхийн цэрэг дайны түүхэнд Монголчууд анх удаа биологийн зэвсэг хэрэглэсэн гэж үздэг нь ч байна. Өмнөх Лигницийн дэргэд болсон тулалдаанд хэрэглэсэн утаа ч мөн юуны өмнө өөрсдийнхөө цэргүүдийн байрлал, хүчийг дайснаас халхлах, нууцлах, дайсны цэргүүдийг сүрдүүлэх зэргээс гадна тэр утаанд ухаан санаа мансууруулах, уймруулах нөлөөлөл байсан гэж үздэг судлаачид ч бас байдаг юм билээ. Усгүй дэнж дээр хүрээлэн буудалласан Бела вангийнхан түймрийг тогтоож чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь өөрсдөд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргүй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хүнтэй арми ийнхүү ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав.
    Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд нэг дор хядуулсан тэрхүү тулалдааны багахан талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимшрэн, Сүбээдэй баатраас хатуухан үг сонсож байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх. Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан энэ баг цэрэгт 20-35 мянга орчим л цэрэг байсан гэсэн тооцоо бий.
    Гагцхүү IҮ Бела ван цөөн шадар нөхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгүй газраар өтгөн манан ашиглан самран гарчээ. Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэсэн гэдэг. Өөрсдийг нь мөшгөн яваа Монгол цэргийн сүр хүчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ. Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны өвөл Дунай мөрний мөсөн дээгүүр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мөр даран хөөсөөр бүр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хүргэжээ. Дараа жил нь Монголын гол хүч Төв Европын гүн рүү цөмөрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нөгөө нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав. Белаг мөшгөсөн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хөндлөн гулд гарав. Мөн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа.
    Түүхчдийн тодорхойлсоноор “мөсөн дээгүүр гулсах чулуу мэт чимээгүй, эрс шулуун, гайхалтай шалмаг довтолгоон”..Ийнхүү Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгүй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргүүцэн сөрөх тоймтой хүчин Дорнод бүү хэл Өрнөд Европод ч байсангүй. Шар хүмүүсийн огтхон ч мэдэхгүй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд түймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дүрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийдсэн, үлгэр домгийн зүйл болон хувирч байжээ.
    Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хүсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зүйл Европ дахиныг энэхүү гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгүүд, баатар жанждаа дуудуулж, Дунай мөрний бэлчирт зөвлөгөөн хийжээ.
    Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгүй болсон тул өрнө зүгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ.
    Бат хааныг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө үгүйгээгүй ядуу Европоос сонирхох юм байгаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгүй юм. Өгөөдэй Их хаан нас барсан нь үйл явдал, бодит шалтгаан мөн боловч түүний цаана бас дагалдах хэд хэдэн учир холбогдол, шалтгаан байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шүр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр үед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нүсэр чулуун хана хэрэм бүхий рыцарийн шилтгээнүүд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгүй байж. Дэлхийн энгээр түйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд үнэндээ хүн тоож нохой шиншихээргүй санагдсан биз. Нөгөө талаар Дорнод, Өрнөд Европт өөрсдөд нь аюул занал авчрах ямар нэгэн хүч үгүй байгаа нь Монгол эрсийн буцах болсон хамгийн бодитой байж болох шалтгаан нь юм
    . Хамгийн заналт дайсан Куманууд нэгэнт сэхэл авахгүйгээр дарагдлаа/Үнэхээр ч тэд тэр цагаас хойш сэхээгүй билээ/, мөн тэднийг өмгөөлсөн, цэргийн холбоо байгуулж, эсрэглэн тэмцэхийг санаархсан Мажар, Орос өвдөг сөхрөв. Тэд бол Монголчуудын өмнө хэн ч биш болов, дайсан нь ч биш, дайсагнах ч чадваргүй болов. 1223 онд Зэв, Сүбээдэй хоёрын аяны ар худрага руу довтолж байсан Булгарууд мөн сэхэшгүй болж, тухайн үедээ Дорнод Европт цэргийн хүчээр тэргүүлж байсан Польш, Германууд ч хичнээн хичээгээд мань монголчуудад дайсагнан, аюул занал авчрах чадваргүй болох нь ч мөн тодорхой болов. Үнэхээр ч тэрхүү гашуун гутамшигт ялагдлынхаа дараа, үгүй ядахдаа хариугаа авах, өш хонзонгоо тайлахаар Европчууд Дорно зүгт цэрэглэн довтлох нь бүү хэл алхаж ч зүрхлээгүй билээ. Тевтонын бүлэглэлийнхэн, Гельф намыхан умард Орос руу үе үе уулгалан дээрэм хийдэг байсан ч, Оросуудад туслахаар Монгол морьдын ам эргэсэн сураг сонсох төдий өнөөх Рыцар баатрынх нь эр зориг салхинд өртсөн чандар мэт хийсэн арилаад, ичгүүргүйгээр ум хумгүй зугтацгаадаг байсан гэдэг.
    Ийнхүү шинэ тутам байгуулсан Монголын Их гүрний өрнөд хил хязгаарыг амар амгалан болгох зорилго нь нэгэнт биелж, Өрнө дахинд ямар нэгэн аюул занал авчрах хүч нэгэнт үгүй болох нь тодорхой болж, тэд Монголийн эрхшээлийг хүлээн зөвшөөрсөн нь Бат, Сүбээдэй нарын аян дайны зорилгын бодит биелэл, мөн буцах гол шалтгаан байсан байх аа. Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ. Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгүй.
    Германы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Гогенштауфенүүдийн удмынханы хувьд байж болшгүй гутамшигт явдал, гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг. Дээрх Людовик айн мэгдэж, асгартал уйлах хатан эхийгээ тайтгаруулан “…Тэнгэр бурхан биднийг ивээх байх аа, Татарууд бидний нутагт ирсэн ч, эсвэл бид тэднийг даган тэдний нутагт очсон ч бид адилхан л тэнгэрт гарах болно” хэмээн тайтгаруулж байжээ. /Шууд утгаар нь ойлговол “татарууд ирээд биднийг алсан ч, эсвэл бид боол болоод тэдний нутагт очсон ч бид адилхан л үхэх болно шүү дээ“/
    Эндээс Монголчуудыг ялах нь бүү хэл эсэргүүцэн тулах, довтолгооныг нь зогсоох тухай ямар нэгэн санаа, санаархал нь огтхон ч байхгүй мэт. Тухайн үед Европын ихэс ноёдын хоорондоо харилцаж байсан захианаас тэдний айдас, түгшүүр даанчиг илэрхий… Тэд “Бурхан хилэгнэжээ” гэж бичилцэж байв. Польшийн Краков хотод өнөөг хүртэл нэгэн сүмийн гонхот хонхыг нэгэн тогтсон цагт тогтмол цохин дуугаргадаг нь даруй 8 зууны өмнө монголчуудын үлдээсэн айдас, түгшүүр, болгоомжлолын ул мөр, үлдэгдэл… Тэр үеийн түүхэн тэмдэглэлд бичсэнээр Сүмийн хонхоч өглөө эрт хотынх нь ойролцоо Монголчуудын зэр зэвсэг гялалзахыг хараад, Монгол цэргийн оньч суманд сүлбүүлэн унахынхаа өмнө хотдоо аюулын дохио өгөн хонхоо дэлдэж амжжээ. Гэсэн ч тэгэхэд Краков аврагдаагүй билээ. Европын ард түмнүүдийн дунд зүггүй жаалыг айлгадаг, эсвэл уйланхай хүүхдээ сатааруулдаг “Татарууд ирж байна” гэсэн хэллэг байдаг гэсэн. Европын Дундад эриний үеийг түүхчид “Харанхуй зуунууд” гэдэг. Грег, Ромын их соёл иргэншилийн дараа үнэхээр Европ дахин тийнхүү хэдэн зуунаар харанхуйн дунд зүүрмэглэж байсаан. Монголчуудын гагцхүү үлгэр домогт л байж болох ер бусын хүчирхэг довтолгоонууд, түүний үлдээсэн айдас Европ дахиныг энэхүү удаан харанхуй нойрноос нь нэгмөсөн сэрээж, тэд өөрсдийг нь ингэтлээ их айлган чочоосон дорно дахиныг учиргүй ихээр сонирхох болцгоож, хөл хөдөлгөөнд орцгоож, улмаар газар зүйн их нээлтүүд, агуу их сэргэн мандалтыг урин дуудсан билээ.
    1243 онд Ромын Пап IҮ Иннокентий Лион руу зугтаав. Цочирдон балмагдсан Ромын Пап 1245 онд яаран сандран “Ертөнц дахины хуралдаан” зарлаж лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг тандах болон дипломат даалгавар өгч Монголд элчээр зарж байжээ. Харин Плано Карпини “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан … Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ. Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадаглагдаж буй уг захидал “Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон…. Одоо та нар иргэн чинь болж эд торго бүхнээ өгье гэвээс зохино…. Энэ үеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчивөөс дайсан минь болъюу… юу болохыг гагцхүү тэнгэр мэдтүгэй…” гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ …аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ. Мөн түүний дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн захидал ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм. Энэ үед Монголчууд Европоос гадна Иран, өмнөд Кавказ болон Өмнөд Хятадад ертөнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бүрдээ ялж байлаа.
    Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүвээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим түүхчид энэхүү довтолгооныг хүний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгүй юм. Тэр үед зөвхөн Ижил мөрөн Карпатын завсар хийгээд Гүржид нийт 5 сая орчим хүн оршин амьдарч байжээ.
    Бат, Сүбээдэй нарын удирдсан цэрэг /30 мянгаас багагүй, 60 мянгаас ихгүй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гүрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хүн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгүүр ердөө юунд ч торолгүйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна. Энэ цаг үед Европын улсууд эсэргүүцэн байлдах чадваргүй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангүй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил үе нь байсан юм. Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй, жирэмсэн эмийг шээх газраас холдож үзээгүй балчирууд шиг санагдах нь аргагүй юм.
    Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хүчирхэг гүрний хаан болсон Гүюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрүүлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагүй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зөрүүлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны үзүүр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгүүд, залуу баатар эрс явжээ. Түүхэнд Их хуралдайн шийдвэрээр монголын түмтийн ноёноос дээших бүх ноёд ихсийн хүүхэд залуус нөхөд сэлтийн хамт оролцсон энэ аян дайныг “Хан хөвгүүдийн аян” гэдэг.

     
  • ХУДАЛ БӨӨ БА ТӨСӨӨЛӨЛ…

    Онгод нь цаг үе дамжин өөрийн удмын яс цусаар тамгалсан улаач дээрээ буух үзэгдэл бол бөө мөргөлийн гол шинж юмаа…Урьд хэлсэнчлэн амьд байсан өвөг дээдсийн оюун санаа улаач дээрээ бууж ирэн үйл хийж / бөөгийн үйл: Уул ус аргадан тахих,айл гэрийн гал тахилга,хүний засал гэх мэт/ байдаг. Уг удамгүй хүн гэж байхгүй билээ. Улаач болход нэн чухал хэрэглэл бол хэнгэрэг / хэсэ,хэц,дүнгэр/ юм. Бөөгийн хэнгэрэг бол хий хийсэглэн дүртэй бүхнийг амьлуулан босгох хүчтэй байдаг бөгөөд улаачийн уналага болдог. Улаач уналагаа барьсан бол тэдгээр хий биетэд дайруулах аюултай байдаг бөгөөд аялан явах үедээ өөрийн онгодоо танин оруулах нь улаачийн нууц юм…Гэтэл өнөө үед өөрийн өвөг дээдэст нь Бөө байсан хүнгүй атал үр удмаас нь бөө төрүүлэх нь ямар учиртай байна вэ? тэдгээр худал бөө нар юу хийж байна вэ? Энэ асуултад хариулах гэж хичээе…Хүний тархи бол агуу хүн тархиныхаа өчүүхэн хэсгийг ашигладаг хүн төсөөлөн бодох асар их чадвартай байдаг. Бөө тодруулах алдаа бол бөөгийн уг удамгүй тамгалагдаагүй хүнийг бөө болгох юм. Энэ нь төсөөлөл дээр явагддаг бөгөөд өөрийн удамд нь ямар нэг онгод бий болгоод тэр онгодыг биежүүлэж эхэлдэг байна. Би эхэнд хэлсэн хэнгэрэг бол хий бүхнийг сэрээдэг гэж хэнгэрэг барьсан удамдаа онгодгүй хүн өөрийн төсөөллийг ашиглан хэнгэрэг барихад тэр онгод нь биежин буух бөгөөд өөрийн оюун санаа байгаад байтал ямар нэгэн хүчинд эзэмдүүлдэг байна.
    Төсөөлөлдөө бөө болсон улаач нар эргэн тойрноосоо үйл сурч байдаг замч болон багштайгаа адил зан үйл хийдэг. Ингээд Хаан, ноён,баатар, хатан гэх мэтээр өөрсдийнхөө онгодыг төсөөлөн бодож тэр төсөөлсөн онгоддоо зориулан хуяг хувцас бэлдээд тэдгээрээ төсөөлөн бодож бөөлөө хийхэд хаан, хатан, баатар зэрэг нь буудаг энэ бол тэр улаачийн төсөөлөл бөгөөд ямар нэгэн онгод биш юм. Төсөөлөлдөө бөө болсон улаач шавь аваад мөн өөртэйгөө адил бүтээгдэхүүн гаргадаг …………энэ бол эмгэнэл
    Maitsetseg Khongor

  • ОНГОД

    Тэрхүү үл үзэгдэх дүр төрх нь хүсэл-хясал мөрөөдөл-мөшгилт нөмрөн ирэх мэт болдог. Нэн эртний уг гарвалаас дүр төрхөө олсон /тэмдэг төрхтэй тамгаар шилэгдсэн/ тамгалагдан тэр хүч амьд мэт оршсоор байдаг. Энэ бол амьд оршинол бөлгөө. Энэ хорвоод онгодын оршин буй зорилго нь хүн төрөлхтний өмнө аливаа нууцлаг далд орших мөн чанарыг нээх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийн тулд түмэн бэрх, /өлсөх, даарах, цангах, уйтгарлах зэрэг/ зовлон бүхнийг туулж өөр бусад /амьд биет/-ийн дургүйцлийг төрүүлж байдаг. Онгод бол ертөнцийн амьд оршинолын уг сурвалжийн гинжин холбоонд хамаарч нялх балчир үеэсээ тэмдэгт тамгат шинж чанараа сахиусан тэнгэр, нар сар, уул усны эздээр хүрээлэн хожим хойно хийх үйлийнхээ өөд далдаас бэлтгэгдэж оршиж байдаг.

    Онгод нь байгаль дэлхий тэнгэр од нар, сарны ивээлээр амьд амьтныг авран гэрэлтүүлж оршихуйд нь төвхнүүлж дээд тэнгэрийн элч улаач юм. Бөөгийн онгод нь далдыг мэдэрч ухааран таних өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн болж өнгөрсөн, болж байгаа ба болох шинж төлөвийг далд ухамсраас төсөөлөл гаргаж өгдөг. Үүгээрээ бөө хүчтэй байдаг. Түгээмэл ертөнцийн оюун ухааны мандалаас ирж буй болон амьд байгалийн /оюун ухаан/-ыг долгион болон асар далд дуу чимээгээр онгод бөөд дамжуулдаг. Түүнийг хүлээн авах онцгой чадвар зөвхөн бөөд л байдаг.Тэгэхээр бөө нь байгалиас заяагдан төрдөг бөгөөд ийм бөөг онгодтой дархан бөө гэдэг. Онгод орж ирж оршдоггүй бөөг тахилч бөө гэдэг. Сүнс ертөнцийг бүрхэн хязгааргүй оршин оюун санааны онгодыг төрүүлдэг.

    Сүнс гурван зүгээс ирдэг гэх бөгөөд өөрийн өнгөтэй “агаар тэнгэрийн алтан шар сүнс, аав ээжийн заяат сүүн цагаан сүнс, ад зэтгэрээс эхт хар муу сүнс” гэж байх ба эр эм бэлэг чанартай. Онгод нь сүнснээс төрнө. Онгодын хүч нь тэнгэрт дүүлэх, тэнгис гэтлэх, тэвнийн нүхээр шургах ид шидтэй гэж үздэг байжээ. Зарим нь удам дамжина. Дарханы хүүхэд дархан, бөөгийн удам бөө, хурдан азарганы төл хурдан гэх мэт. Онгодын анхны хэлбэр нь бөөгийн байдаг. Онгод дуу чимээгээр тархдаг. Ертөнц бол дуу чимээ болой. Дэлхийн эргэлтийн хүчнээс түүний дээд доод талд асар их дуу чимээ физикийн хууль ёсоор гарах боловч бид үл сонсоно. Яагаад гэвэл тэр дуу чимээ нь дэлхий рүү бус сансарын хязгааргүй мандал руу цацагдан одох ба асар хол тул бид үл сонсоно. Онгод нь сүнсээс эхтэй сүнсний биежилт юм. Урлаг онгодоос үүсэлтэй. Бодит ертөнцийн гоо сайхныг онгодоор дамжуулан бүтээдэг.

    Онгодоос урлаг төрдөг болохоор монгол нүүдэлчдийн бүх урлагийг бөөгийн урлагт хамааруулан үзэж байна. Урлахуйн ухаан нь хүний биеийн хүч, оюуны хүч, байгалийн хүч энэ гурван супер хүчний бүтээл юм. Хүн дүрст бие, дүрсгүй сүнс “оюун санаа”-аас бүтэх бөгөөд энэ хоёр хүчнийхээ ачаар байгалийг бүтээл болгон урлан туурвидаг. Урлаг бол энэ гурвын гурамслал юм. Эндээс монголын нүүдэлчдийн иш гүн ухааны гурамслалын онол үүсдэг. Үүнийг супер гурамслалын онол гэж хэлж болно. Гурамслал гэдэг үг нь сүлжээ, тасаршгүй харилцан уялдаа, бат хүчний нэгдэл энэ гурвын нийлмэл цогц юм. Нүүдэлчдийн ахуйд тоо томшгүй олон гурамслал оршиж байдаг. Сансар, сав, шим хэмээх энэхүү гурван ертөнц сүлжилдэн гурамслаж нэгдмэл супер хүч болон оршдог.

    Дууны урлаг нь үг, ая дуучин гурвын гурамслал юм. Хувцас нь хэрэгцээ, гоёл, эрүүл мэндийн гурамслал юм. Эхнэр нөхөр хүүхэд нь гурамслалын нэгдсэн хүч болж ам бүл, айл гэрийг бүрдүүлнэ. Тооно, хана, унь гурав тулгын чулуу гал ус гурав, чөдөр ба томсон дээс зэрэг олон зүйлийг нэрлэж болно. Бөөгийн шүтлэгийн үндэс нь мөнх тэнгэр, газар дэлхий сүнс гурав болно. Онгод бол олон янзаар илэрч байдаг боловч ялгагдах олон онцлогтой. Онгодгүйгээр яруу үг аялгуу дуудлага төрдөггүй. Шүлэгч онгодоороо яруу найраг бичдэг бол бөө яруу үгт дуудлагаараа онгодоо урин залж ирүүлдэг.

    Шүлэгчдэд онгод яруу сайхны ухаарлыг өгдөг бол бөөд онгод ид шид хүч чадлыг оруулдаг. Онгод дуудлага салшгүй нэгдмэл болно. Байгалиас заяагдсан төрөлх авъяас бэлэгтэй онгод нь хосолж байдаг. Төрөлхийн онцгой мэдрэмж зөв совингийн бодит биелэл болж байдгаараа онгод хүчтэй. Онгодгүйгээр аливаа урлаг үл бүтнэ үл дэлгэрнэ. Цэцэг үрийг төрүүлж үр цэцгийг төрүүлэх адил онгод урлагийг төрүүлж урлагаас онгод сэрдэг. Онгод нь хийрхэл, дэмийрэл, балайрал бус мөнх тэнгэрээс буусан шидэд хүч мөн. Хүн төрөлхтөний оюунд түгээмэл оршдог. Авъяас увидастай уг нэгтэй онцгой үед илрэх ба онцгой авъяас чадвар болон зарим хүмүүст заяалагдсан байдаг. Онгод бол далд хүч мөн. Урлахуйн ухааны бүх бүтээл онгодоор бүтээгджээ. Онгод бол ид шид мөн бөгөөд онгодыг тэжээгч нь хөдөлмөр юм. Онгод нь яруу сайхнаар сэтгэж бүтээх үйлийг жолооддог. Өөрөөр хэлбэл яруу сайхан дүрслэлийн их булаг юм. Бөөгийн онгодын бууж орж ирдэг буудал суудал гэж байдаг. Онгод бөөгийн биед орж оршихоос гадна тусгайлсан онгон “онго”-д бууж оршдог. Тийм оршихуй үгүйгээр онгод бүтээлч хүч болж чаддаггүй.

    Өөд болсон бөө дээдсийн хүчирхэгжсэн сүнс буюу эрчим хүч, газар усны эзэд /лус савдаг/ буюу байгаль дээрх эрчим хүч хоёрын /нийлбэр/ нэгдлийг Онгод гэнэ. Онгодыг бөөгийн шүтлэгтэнүүд хий ухаар юмс хэмээн ерөнхийд нь нэрлэдэг бодит зүйл мөн. Эрт цагийн бөө удгадын амин сүнс онгод болон дэгдэж гүйдэл суудал, дэгдлэг, дамжлагаараа дамжин, бөө удган нарын урилганд ирж биед нь орон хэрэг зоригийг бүтээж өгдөг хэмээх бөө мөргөлийн ойлголт. Онгод урих, онгод оруулах, онгод гарах, онгод догшрох гэх мэт. Онгод эхлэн үзэгдэх тэмдэг нь гурав ажгуу. Хурц гэрлээр туяарах, будан манан мэт тоосрох, харанхуй агуйд орох мэт харанхуйлан хучигдах зэрэг болно. Онгод уригдан залагдаж ирэх, буумалдаа оршин суух, буцах гурван үйлээр дамжиж байдаг. Гурван минут орчим үргэлжилдэг байна.

     

  • МБНЭ-ийн Бага хуралдайн Наймдугаар хуралдааны МЭДЭЭЛЭЛ

     

    МБНЭ-ийн Бага хуралдаанд оролцож байгаа МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал, МБНЭ-ийн хүндэт зочин, Монгол бөөгийн Голомт төвийн Тэргүүн, Монгол бөөгийн судлаач Ш.Сүхбат нар болон Баян-Өлгий аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Б.Энхээ ахалсан 3төлөөлөгч, Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Б.Батдэлгэр, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн П.Ганболд ахалсан 10 төлөөлөгч, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, МОнгол бөөгийн тэргүүн удган Нанжаа ахалсан 6 төлөөлөгч, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Б.Бадамсүрэн ахалсан 8 төлөөлөгч, Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Ж.Өлзийсайхан, Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн удган С.Энхмаа, Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Соёлсайхан ахалсан 8 төлөөлөгчид, Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн Б.Батдорж ахлагчтай 3 төлөөлөгч, Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөгч 1, Баянхонгор аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Ж.Энэбиш, Дорноговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөгч Я.Ганбилэг ахлагчтай 4 хүн тус тус хүрэлцэн ирж оролцож байгаад талархал илэрхийлэв.
    Хурлын дотоод журмыг батласны дараа үндсэн илтгэлийг “2014 онд МБНЭ-ээс зохион байгуулсан ажлын дүн, Зорилт” гэсэн сэдвээр “МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү тавилаа.
    “Мөнх тэнгэрээ шүтдэг, монгол бөөгөө эрхэмлэдэг бүхэнд хамааралтай асуудлууд” гэсэн МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы илтгэлийг МБНЭ-ийн сайтад тавьсан бөгөөд нийт 5000 орчим уншигч танилцаж, санал бодлоо ирүүлснийг мэдээлж, хурлаар хэлэлцүүлсэнд тооцов.
    Хуралд оролцсон Монгол бөөгийн Голомт төвийн Тэргүүн, Монгол бөөгийн судлаач Ш.Сүхбат, судлаач Т.Дагвадорж, зайран Бэгзжав, зайран Лхагважав, Монгол бөгийн тэргүүн зайран Г.Бат-Эрдэнэ нар үг хэллээ.
    “2015 онд МБНЭ-ээс зохиогдох арга хэмжээний төлөвлөгөө”-г уншиж танилцуулав.
    “2015 онд МБНЭ-ээс зохион байгуулах ажлын чиглэлийн тухай” тогтоолыг баталлаа.
    Бага хурлын гишүүд “МБНЭ-ийн Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, дүрэмийн нэмэлт өөрчлөлтийг санал нэгтэй баталлаа. Дүрэмд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулж “МБНЭ-ийн Хяналтын цэцийг татан буулгасан тухай”, “Дээд цэц, бөөгийн Зөвлөлд эрх шилжүүлэх тухай” тухай тогтоолыг тус тус баталлаа.
    МБНЭ-ийн дүрэмийн “1.5.5. МБНЭ-ийн удирдах байгууллагуудыг сонгох, уламжлан шалгаруулах хэлбэрээр байгуулна” гэсэн заалтыг үндэслэн МБНЭ-ын бага хурлын гишүүнээр М.Сарантуяа, Ц.Төмөрбат, Д.Төгсжаргал, Б.Отгончимэг, Б.Алтанцэцэг, Ч.Наранчимэг, Д.Батхүү, Ц.Батхишиг, Э.Сүхболд, А.Болор-Эрдэнэ, Ц.Рэнцэндорж, Б.Мөнхзул, Т.Ганхуяг, Х.Гэрэлмаа, О.Тунгалаг, У.Ганхуяг, Б.Солонго, А.Оюунчимэг, Отгонбаатар нарыг тус тус сонголоо.
    “МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүнээр П.Батжаргал, Ж.Өсөхбаяр, Д.Булган, Н.Даарий, И.Болдбаатар, Г.Бат-Эрдэнэ, Б.Батжаргал, Г.Янжинлхам, Н.Бэгзжав, Ба.Баттулга, Б.Наранцэцэг, Я.Отгонбаатар, Сайхантуяа, У.Ганхуяг, Б.Мөнхчулуун, Ч.Наранчимэг, Б.Байгальмаа, Я.Мөнгөнсувд, Б.Нарангэрэл, Б.Чанцал, М.Сарантуяа, Б. Солонго, А.Оюунчимэг, А.Тулга, Ц.Мөнхбаяр, С.Болормаа, Б.Бэрцэцэг, О.Болормаа нарыг тус тус сонголоо.
    Хуралдааны танхимд гэнэтийн арга хэмжээ зохион байгуулагдах болж хуралдааны ажиллагаа шуурхай болж өнгөрлөө. Бид байргүй болохоор бусдын байрны боломжийг харж хуралдаан хийдэг хэцүүгийн зовлонг хэдий болтол үүрэх бол доо.

  • БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ НЭГДСЭН ТАХИЛГА

    Цэвэр агаарт сайхан амарч, өглөө босоод тахилгын бэлтгэл ажилд орсон. Ар араас цуварч цуваанууд ирсээр бидний эгнээ өргөжиж эхлэв. Дархан, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Улаанбаатар, Бага нуур, Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан, Орхон, Дархан-Уул, Дундговь, Архангй, Өвөрхангай, Дорнод, Булган аймгийн төлөөлөл хүрэлцэн ирэв.
    Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийнхэн гурван машинтай, Говь-Алтай аймгийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй ирж буудалсан билээ. Ийнхүү тахилга эхлэхэд бэлэн боллоо.
    Галын тахилга боллоо. (Хоёр. 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр. 21.00, Нохой цаг)
    Нэгдсэн тахилгын Галын тахилгыг толгойлж бөөлсөн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар бол цөөнгүй жил бөөлсөн, Хөвсгөлийн Эрдэнэ хайрхан буюу 50Х100-ын овоонд олон жил толгойлон бөөлж байсан түүхтэй, туршлагатай, уламжлалт бөөгийн үйл ажилагааг өвлүүлэн залгамжилж яваа залуу зүтгэлтэний нэг билээ.
    Нарны тахилгад Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар толгойлж бөөлөх саналаа 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн өгч байсан билээ. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр, өвчны учир бөөлөх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Бид яаралтай шийдэлд хүрч, Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилгын Галын тахилгыг Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатарыг хийхээр томилсон байна.
    Бурхан халдун хайрханы Цагаан аралд МБНЭ-ийн гишүүд цугларч асуудлаа хэлэцэн бөөлөө хийх газруудаа сонгосон юм. Өмнөх хийж байсан тахилгын газрууд болон одоо хийх тахилгуудын газрыг уялдаа холбоотой сонгоно билээ.
    Оройн 21.00 цагт Бурхан халдун хайрханы Галын нэгдсэн тахилга үйл ажиллагаагаа эхэллээ. Өмнөх Галын тахилгуудаас сургамж авч энэ удаагийн галын тахилга толгойлж бөөлж байгаа бөөгийн удирдлага дор хийгдсэн юм. Тиймээс маш эмх журамтай болсон. Бөөлөлтийн явцад оролцогчид хэнгэрэг, хуураар дэмжин хөгжөөж, хүчээ нэгтгэн тэнгэртээ залбирсан.
    Нарны тахилга боллоо. (Гурав. 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр. 05-07 цагт)
    Өглөөний гэгээ туяарах цагт тахилгадаа оролцогчид эртлэн босч өргөх цай идээнийхээ дээдийг бэлгэх бөлгөө. Нарны тахилга бол онцгой тахилга юм. Монголчууд нарны тахилга хийдэг өвөрмөц зан заншилтай ард түмэн билээ.
    Өглөөний гэгээнээр монгол бөөгийн тамлага дуудлага, хэнгэргийн дуу агаарт цуурайтан Бурхан халдун хайрханы Нарны тахилга эхэллээ. Энэ удаа МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү толгойлон бөөллөө.
    Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү зөвхөн монголдоо төдийгүй монгол туургатны дунд танил болсон нэгэн. Тэрээр монгол туургатан болох Өвөрмонголын Чингисийн цогцолбор дахь онгодын өргөөнд, Хувилай хааны хээрийн ордны тууринд хуур, манжигаар бөөлсөн байдаг.
    ОХУ-ын Тувагийн бөө нартай хамтран Енисей мөрний эрэг дээр хамтарсан бөөлөөнд оролцож, монгол онгодын өвөрмөц төрхийг харуулж байсан. ОХУ-ын Халимаг Улсад болсон Ойрдын их наадамд оролцож, Ганц модны булаг дахь хээрийн онгонд уламжлалт бөөлөөгөөр хуяглан бөөлсөн нэгэн билээ. Байгаль нуурийн Ольхоны арал дахь Бөөгийн аралд хуяглан бөөлж, монгол бөөгийн намтар түүхийг баяжуулсан нэгэн билээ. Буриад бөө нарын тахилгын зан үйлийг нүдээр харж, байгаль, орчинтой уялдуулан судалсан улаач юм. Мөн монголдоо бөөгийн байгуулгын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, нийгмийн зүтгэлтэн, бөөг уламжлалт дэг жаягаар авч яваа, өнөө цагийн бөө мөргөлийн манлайлагч нарын нэг билээ. Тэрээр 2015 оны “Шилдэгийн шилдэг- Зайран” шагналыг хүртсэн.
    Бурхан халдун хайрханы Нарны тахилгад Монгол бөөгийн Тэргүүн дээд удган П.Дуламжав тэргүүлж бөөлсөн билээ. Тэрээр бүхий амьдралаа уламжлалт монгол бөөгийн төлөө зориулсан нэгэн билээ.
    Хайрханы тахилга боллоо. (Дөрөв. 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр. 07-09 цагт)
    Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилга бол Бөө нарын хамтын хүч, чадал, эв нэгдлийн илэрхийлэл байлаа. Тиймээс оролцсон улаач бүрийн идэвхитэй оролцоо, хамтын залбиралын үр дүнг бодитой харагддаг. Нэгдсэн тахилга бол хамтын бүтээл юм.
    Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилгын Хайрханы тахилга бол энэхүү тахилгын гол оргил байлаа. Их хайрханы зүгт Монголын төрийн далбаа залагдаж, улаач, шүтлэгтэн олон бэлтгэлээ ханган жигдрэн сууж, залбирал үйлдэхэд бэлэн болсон байлаа.
    Үндсэн тахилга болох Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилгын Хайрханы тахилгад Монгол бөөгийн их зайран П.Батжаргал толгойлон бөөлж, зан үйл, үйл ажиллагаа эхэллээ.
    Монгол бөөгийн уламжлалт дэг жаягийг ягштал харуулсан энэхүү бөөлт содон соргог байлаа. Бөөгийн тамлага дуудлага, хэнгэргийн дуутай хослон Цагаан араалд цууриатан нэгдсэн тахилгын Хайрханы тахилга эхэллээ. Харин улаач хүний нүдээр бол бөөлөө бүхэн өвөрмөц онцлоготой байдаг. Тэр бүхнээс сурах зүйл их бий. Улаач нарын нүд, мэдрэмж мэдэх хэрэг билээ.
    Тахилгын оргил үе болох Хайрхандаа улс орноо өргөх мэдүүлэлийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан танилцуулан, галаар дамжуулж тэнгэртээ заллаа. Тэрхүү мэдүүлэгт:
    НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ҮЕЭР МӨНХ ХӨХ ТЭНГЭР, ЭЗЭН ЧИНГИС ХААН, ИХЭС ДЭЭДСИЙН АРИУН СҮНСЭНД ӨРГӨН СОЁРХОХ МИНУ:
    2020 оны 6 дугаар сарын 6-10-ны өдөр Бурхан халдун хайрхан, Хар зүрний Хөх нуур
    Монгол Улс эрт үеээс төрт ёсоо дээдэлсэн, мөнх тэнгэрийн хүчин дор үзэл бодлоо зангидсан, түүний дор бусад шашинаа эрх тэгш хүндэлсэн, их засагт хуулиа дээдэс, доодосгүй хүндлэн сахисан ёс зүйтэй, шудрага шүүхтэй, уламжлан бэлтгэсэн хүчирхэг удирдагч, төрийн зүтгэлтнүүд, ухаалаг хатадтай, шинжлэх ухаанг өндөр хөгжүүлж, түүнийг авч явдаг эрдэмтэн, мэргэдтэй, Их хуралдай хэмээх хамтын шийдвэрээ баталгаажуулдаг хуралдаантай, нийгмийн байгуулал, хөгжлийн янз бүрийн түвшинд байгаа олон хэвшлийн эдийн засаг, нийгмийн байгуулалыг удирдсан, дэлхийн түүхэнд анх удаа цаасан мөнгө гаргаж, хямралд өртсөн зарим орныг эдийн засгийг уялдуулан зохицуулж байсан, олон улсын дипломат дэг журмуудыг анхлан санаачлан сэдэж, гадаад харилцааг эрчимжүүлж, улс хоорондын зам харилцааны сүлжээг худалдаа наймаатай уялдуулж өгсөн, холбоо харилцааны хамгийн хурдан өртөө хэлбэрийг өдөр дутамдаа ашигладаг, хуурай газрыг хамарсан монголын амар амгаланг мэдрүүлсэн бодлоготой, хүчирхэг, баатарлаг цэрэг эрстэй, эрүүл мэнд, бичиг үсэг, соёлыг гайхам сайхан хөгжүүлсэн, төрт улс бүтээж явсныг энд дурдсу.
    Чингэхдээ зөвхөн Монголчууд өөрсдөө шүтэн дээдэлдэг Мөнх хөх тэнгэр, огторгуй, харанхуйн орон, далд ертөнцийг холбосон өвөрмөц тэнгэр үзэлтэй, дээр нь ихэс дээдэс, өвгөд хөгшид, эцэг, эхээ дээдлэн хүндэлдэг бодит шүтээнтэй, байгалиа онгон дагшнаар шүтэж, хамгаалж, дэлхийн ертөнцийг байгалиа хамгаалах ёстойг эртнээс ухааруулж ирсэн алсын хараатай түүхт ард түмэн.
    Монголчууд сүүлийн зуун жилд шашингүй үзэлт, социалист, коммунист нийгэм байгуулах гэж 70 орчим жил явжээ. Нийгэм, эдийн засаг, зам харилцаа, холбоо, боловсрол, соёлоо хөгжүүлж зарим амжилтанд хүрсэн нь үнэн. Гэвч хоорондоо хямарч, хамгийн үнэт эрдэнэ болсон өндөр мэдлэг боловсрол, чадалтай олон сайхан иргэдээ хэдэн арван мянгаар хэлмэгдүүлэн хядаж марташгүй түүх, сургамжийг хойч үедээ үлдээжээ. Сүүлчийн 30 жилд Ардчилсан нийгэм байгуулах нэрээр зорьсон чиглэлээсээ “хадуурч” замнав. Тэгээд хатуу гишүүнчлэлтэй намыг хэтэрхий шүтсэн, түүний нэрээр цөөнх нь баяжсан, цэрэгжсэн дэглэмрүү хэлтийдсэн, хий үзэгдлийн манангийн сүнс нь хорогдсон газар, гажуудсан “ардчилал”-ыг бүтээжээ.
    Энэхүү түүхэн жилүүдийн эцэст өнөөгийн хөгжлийн төвшинд хүрч ирэв. Бүх чиглэлээр дэлхийн холбогдох байгууллагууд Монгол улсын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт гаргасан болохоор бид давтан дурдахыг хүсэхгүй байна.
    Улс орноо авч явах их сонголтын өмнө бид ирээд байна. Энэ бол Улсын их хурлын сонгууль билээ. Өнөөдөр сонгуульд зуу, зуун сая төгрөгийн хөрөнгө хаяан эрх мэдлээ бэхжүүлэх гэсэн хүн амын цөөнх болсон хүчин хүчин байна. Эрх мэдэл, хөрөнгө мөнгөтөнгүүд хэрхэн төрд зүтгэдгийг бид харсан. Хөрөнгөтэй мөнгөтэй нь тэднийгээ дэмжтүгэй.
    Нөгөө талд хөрөнгийн чадваргүй нэр цэвэр, шинэ үе, дэвшигчид байна. Хөрөнгө чинээгүй боловч их орныхоо төлөө чин сэтгэлээсээ зүтгэх нэр дэвшигчдээ жирийн олон түмэн дэмжтүгэй. Тэд бол та бүхний тасархай жирийн иргэд, та бүхэн айж, эмээж, болгоомжилгүй тэдний төлөө саналаа өгөгтүн. Мөнгөтэй хөрөнгөтэй нь бус эгэл жирийн иргэд бидний итгэлийг дааж чадна. Тэд бидний зовлонг, бас засах замыг мэднэ.
    Бид өвөг дээдсээс хэрэгжүүлж, төрт улсын байгуулж ирсэн түүхэн туршлагандаа тулгуурлан сонголт хийх боломж байна. Энэ бол монгол улсынхаа төлөө зүтгэх чин хүсэлтэй мэдлэг боловсролтой, чадвартай, эх оронч иргэдээ сонгуульд дэмжих явдал юм. Энэ бол нам харгалзалгүй хийх сонголт билээ. Ийм өвөрмөц сонголтыг зөвхөн монголчууд хийж чадна. Намгүй төрт улсыг байгуулж ирсэн, төрт ёсыг бид сэргээн цогцлоож чадна. Бид дэлхийн түүхэнд мөрөө үлдээсэн шигээ, шинэлэг өвөрмөц төрийг байгуулж чадна. Олон улаач нар Мөнх хөх тэнгэртээ үүнийг ДААТГАН мэдүүлсүгэй.
    Монгол эх орныхоо онгон байгалийг сүйтгэгчид, байгалийн баялагийг харийнханд худалдагсад, олон нийтийн хөрөнгийг шамшигдуулан баяжигчид, төр нийгмийн хөрөнгийг луйвардагчид, төсвийн хөрөнгөөр бэлжигчид, Төрийн эрх мэдлийг хууль бус зүйлд ашиглагчид, шинэ цагийн хэлмэгдүүлэгчид, олон улсын хэмжээнд хар тамхины сүлжээнд элсэн оролцогчид, монгол улсын дипломат ёс зүйг зөрчигчид, албан тушаал ашиглан хөрөнжигч нар, хил дамжин хууль бусаар наймаа эрхлэгч, олон тэрбумын хөрөнгөөр казино, мурийтай тоглогчид, Монгол улсын нэр төрийг сэвтээгч нарыг дээд тэнгэртээ мэдүүлж ЗҮХЭЛ хийх нь зүйтэй гэж үзлээ.
    ҮҮНИЙГ ТҮМЭНД ТҮГЭЭСҮГЭЙ. МӨНХ ХӨХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР МОНГОЛ УЛС СЭРГЭН МАНДАХ БОЛТУГАЙ гэсэн байлаа.
    Бурхан халдун хайрханы Хайрханы тахилга өндөрлөж, хайрхандаа идээ өргөлийн дээжээ цунцалаар хий байдлаар өргөв. Монгол бөөгийн их зайран П.Батжаргал бол энэ цагийг эзэлсэн төр улс, түмэн олны төлөө амьдралаа зориулж яваа нийгмийн зүтгэлтэн билээ. Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан. 2014 оны “Шилдэгийн шилдэг- Зайран” шагналыг хүртсэн. Түүний хөдөлмөрийг үнэлж Төрийн дээд “Алтан гадас” одон, Баян-Өлгий аймгийн засаг даргын жуух бичиг, Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одон, “Алтан шонхор”, Мөнгөн шонхор” , “Хүрэл шонхор” медалиар шагнагдсан. Монголын бөөгийн байгуулгын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, нийгмийн зүтгэлтэн, бөөг уламжлалт дэг жаягаар авч яваа, өнөө цагийн бөө мөргөлийн манлайлагч нарын нэг билээ.
    Тэнгэрийн тахилга боллоо. (Тав. 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр. 11.00-13.00 цагт)
    Монголын бөө нар нэгдсэнээс хойш нэгдсэн тахилгын тэнгэрийн болон галын тахилгын аль нэгийг Буриадын бөө нар өөрсдийн ёс заншилаар хийж хэвшсэн билээ. Монгол бөөгийн дотор буриад бөө нэгэн том язгуур чиглэл болон хөгжиж ирсэн бөгөөд өвөрмөц онцлог шинж агуулгыг өөртөө шингээсэн байдаг. Энэ удаа нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг буриад ёс заншилаар хийсэн билээ. Өнөө цагт Монголын буриад бөө, улаач нарын өмнө Монгол бөөгийн их удган Гэрэлтуяа, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн их зайран Б.Болд, нэртэй зайран Оюунбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Загдаа, Монгол бөөгийн тэргүүн удган Жавзмаа нар манлайлж байна. Буриад бөө нэгдэж ажиллах сонирхол муутай. Биеэн даан ажиллах илүү сонирхолтой. Шавийн тоонд хязгаар тавьдаггүй нь бөөг бие даасан олон ханлиг болгоход хүргэсэн.
    Одоо цагт монгол бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд тууштай яваа ганц улаач бол Монгол бөөгийн их удган Отгонсүрэн билээ. Цагийн их бэрхшээлүүдийг давж, үзэл санаандаа үнэнчээр нэгдэн ажиллаж буй их удган маань буриад бөөгийн хөгжилд эвлэлдээ их түшиг тулгуур болж яваа билээ. Тэр бөөгийн хөгжлийн энэ үед нэгдэж ажиллахын ач холбогдлыг гүнээ ухамсарлаж, харыг үзэж хар болж, шарыг үзэж хөрвөж шарвалгүй өнөөг хүрч ирсэн монгол буриад бөөгийн их удган, нийгмийн зүтгэлтэн юм. Тахилгын гортигыг тойрон улаач, дэмжигчид байрлалаа эзлэнгүүт Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг Монгол бөөгийн их удган Отгонсүрэн толгойлж бөөлж эхэллээ. Түүний араас түүний шавь болох Монгол бөөгийн зайран Одбаяр тэргүүлж бөөллөө. Багш нь буриад боловч шавь нь өөрийн толгой онгод болох халх жаягаар бөөлсөн билээ. Энэхүү тахилгад идэвхитэй бэлтгэж оролцсон бүрэлдэхүүнийг төлөөлж, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг тэргүүлж бөөлсөн билээ. Сэтгэл нийлсэн хамт олны зүтгэлээр ийнхүү тэнгэрийн тахилга амжилттай болж өнгөрлөө.
    Тахилгын сонирхолтой агшин. (Зургаа. 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр. 12.30-13.00 цагт)
    Тахилга бүр өөрийн содон зүйлтэй байдаг. Энэ удаа ч тийм байлаа. Онгодын юу гэж айлдаж, зан үйл хийх ёстойг таахын аргагүй. Амьдрал баян гэж хүмүүс ярьдаг. Онгодын үйл хязгааргүй баян, таашгүй. Улс орныхоо төлөө сэтгэл зүрх нь цохилж, түүнийхээ төлөө тэмцэж яваа улаач нар олон. Цагийн уртад өвөг дээдэө, өмнөх үеийн улаач нар хуяг дуулгаа үүрээд зон олныхоо төлөө залбирч, бөөлж явсан. Түүхэнд нэрээ мөнхөлсөн олон сайхан улаач нар байдаг. Хийсэн үйл, ид шидээрээ олонд алдар нэр хүндтэй болсон байдаг.
    2016 оны сонгуулийн дараа улаачийн онгодын өргөөнд 76 их хурлын гишүүд, төрийн зүтгэлтэн нарыг нэг бүрчлэн залж, тэнгэрийн оронд шүүхээр нэр заан байршуулсныг улаач нарын онгодын өргөөгөөр орох явцдаа танилцаж байлаа. Цаг хугацаа дөрвөн жилийг зааж, улс орны залж явах удирдлагаа сонгох сонгуульд тулж ирэв. Тиймээс тэднийг тэнгэрийн орны шударга үнэний шүүлтүүрт орох зан үйлийг энд хийсэн билээ.
    Нэгдсэн их тахилгын үеэр Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хаан, ихэс дээдсийн ариун сүнсэнд өргөн соёрхохын зэрэгцээ, “Монгол эх орныхоо онгон байгалийг сүйтгэгчид, байгалийн баялагийг харийнханд худалдагсад, олон нийтийн хөрөнгийг шамшигдуулан баяжигчид, төр нийгмийн хөрөнгийг луйвардагчид, төсвийн хөрөнгөөр бэлжигчид, Төрийн эрх мэдлийг хууль бус зүйлд ашиглагчид, шинэ цагийн хэлмэгдүүлэгчид, олон улсын хэмжээнд хар тамхины сүлжээнд элсэн оролцогчид, монгол улсын дипломат ёс зүйг зөрчигчид, албан тушаал ашиглан хөрөнжигч нар, хил дамжин хууль бусаар наймаа эрхлэгч, олон тэрбумын хөрөнгөөр казино, мурийтай тоглогчид, Монгол улсын нэр төрийг сэвтээгч нарыг дээд тэнгэртээ мэдүүлж ЗҮХЭЛ хийх нь зүйтэй” гэж үзэж зан үйл хийсэн билээ. Энэ бол өвөрмөц зан үйл байсны зэрэгцээ, тухайн улаачийн онгодуудын тэнгэрийн даалгавруудыг биелүүлсэн хэрэг байсан тул бид хүндэтгэн оролцсон билээ.
    Лусын тахилга боллоо. (Долоо. 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр. 14.30-17.00 цагт)
    Эртний монголчуудын өвөг дээдэс хүн ба байгаль ертөнцийн харилцаанд нэг чухал хүчин зүйлд Лус, савдагтай харьцах ордог. Бурхан халдун хайрханы тахилгыг олон улаач нар хийсээр ирсэн. Алдаа онооны дэнсэн дээр үйл явц өрнөж, үйл хэрэг болоод л өнгөрдөг.
    МБНЭ-ийн санаачилгаар, олон шилдэг улаач нар нэгдэж, хамтарсан үйл хийсээр найман жил өнгөрч байна. Нэгдсэн тахилга бол бөө хүний шалгуур, нөгөө талдаа ямар түвшинд хүрсэнийг харуулдаг тодорхой үзүүлэлт болдог.
    Монгол улс орчин цагийн аясаар төр барих “ноёд”-оо дөрвөн жилээр сонгодог болсоор 30-н жилийн нүүр үзэж байна. Монгол орноо зөв голдиролоор хөгжүүлэхэд эдгээр сонголтууд чухал үүрэг гүйцэтгэдэг болсон учраас олон улаач нар нэгдэж, сонгуулийн жил дөрвөн жилийн давтамжаар Нэгдсэн тахилга хийж, Мөнх хөх тэнгэр, ихэс дээдэсийн ариун сүнсэнд залбирал хийж мэдүүлэх болсоноор найман жил болж байна.
    Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилга нь Лусын тахилгаар өндөрлөсөн билээ. Тиймээс энэхүү тахилга өөртөө өндөр хариуцлагын хүлээж хийгдсэн.
    Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилгын Лусын тахтлгын бэлтгэл ажил өндөрлөж, оролцогчид байрлалаа эхлэхэд МБНЭ-ийн Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, хуяглан босч бөөлсөн билээ. Лусаа дуудан уянгалаг дуун одоо ч чихэнд хадаатай байна. Монгол бөө мөргөлийн уламжлалыг биечлэн залж яваа улаачийн нэг, нийгмийн зүтгэлтэнд Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн ордог. Түүний бөөлөө бүр мөрөө тод үлдээдэг.
    Бурхан халдун хайрханы Лусын тахилга өндөрлөж, хайрхандаа идээ өргөлийн дээжээ цунцалаар хий байдлаар өргөв. Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн бол Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулж яваа нэгэн. 2018 оны “Шилдэгийн шилдэг- Удган” шагналыг хүртсэн нэгэн.
    НЭГДСЭН ТАХИЛГЫН ДҮН, СУРГАМЖ
    Эртний Монголчуудаас уламжлан олон зуун жилийн туршид ард түмний дунд ам дамжсан үлгэр домог гэх мэтчилэнд уул усны эздийн тухай, лус, савдгийн тухай өгүүлсэн нь ихээхэн арвин байдаг. Бөөгийн арга ухаанд хүн ба байгаль ертөнцийн амьдралын тогтолцоон дахь үйл явцад амьд бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй гэж эн тэргүүнд үздэг.
    Өвөг дээдэсийн оршихуй “Онгод”-той буюу “Тэнгэр”-тэй бөө нар зан үйлээр савдаг лусын хүчтэй холбоотой байж, тэдний ивээл хайрыг хүртэн, хүч чадлыг нь ашигладаг.
    Би цэрэг хүн, тиймээс дайн тулааны талбарт хүний амь эрсдэг тухай өрөөсгөл ойлголттой явж ирсэн. Монголын бөөгийн нэгдсэн байгууллагыг удирдаад цөөнгүй жил өнгөрөхөд улс орон, түмэн олон, онгон байгалиа хамгаалахын төлөө халуун амиа өргөж байгаа олон улаачтай таарлаа. Түүнийг жирийн олон түмэн мэдэхгүй өнгөрдөг. Олон сайхан дайчинаа, хамтран зүтгэгч нараа алдах тусам сэтгэл эмзэг болдог. Хамгийн сүүлчийн жишээ дурьдая. Энэ нь биднийг шоолох буюу шүүмжлэх зүйл болох ёсгүй. Манай зарим бөө нэртэн хүмүүсийн бичээд байгаа шиг хөнгөн гоймоо хандах зүйл ч биш юм. Хамгийн хатуу сургамж юм. Бурхан халдуны тахилгад толгойлж, тэргүүлж бөөлсөн хоёр улаач нэгэн цаг хугацаанд амиа өргөсөн түүх нүдэн дээр болоод л өнгөрсөн. Ямар хэцүү байсан гээч. Энэ бүхэн бид улам чамбай ажиллахыг сургамжилж байдаг.
    Энэ бүхний сургамж нь орчин цаг үед нэгдэж, хамтарч ажиллахын чухлыг сануулаад байдаг. Түмэн олонд нэртэй олон улаач байдаг боловч, хамтран ажиллах талдаа хойрог, биеэ тоож, амиа хичээсэн нь олонх билээ. Бөө хүн бие даан хийх олон зан үйл байдагч, төр ниймийнхээ сайн сайханы төлөө хамтран хийх тулгамдсан зүйл цөөнгүй. Нэг хэсэгтээ хүч чадалдаа дулдуйдан агсарч явах үе байдагч бас алдаа онооны дэнсэнд хөтлөгдөн бусдаас туслалцаа авах үе улаач хүнд тохионо.
    Бид дүнгийн хуралдаан дээр хамтран зүтгэгч нараа дурсан нэг минут хүндэтгэл үзүүлж, хийгдсэн тахилга бүрийн айлдвар, дүнгээ танилцуулж, санал бодлоо солилцож, шагнал урамшуулалтаа гардуулсан. Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилга амжилттай болж өнгөрлөө. Монголын хорин нэгэн аймгийн төлөөлөл бүрэн цугларч чадлаа. Дэлхий нийтийг хамарсан өвчин, дотоодод тогтоосон хатуу дэг журамын дагуу Нэгдсэн тахилга Бөөгийн төв байгууллагын цөөн хэдэн хүний хүрээнд болно гэж төсөөлж байлаа. Харин тэгсэнгүй, өргөн бүрэлдэхүүнтэй болж өнгөрлөө. Тахилгаас тахилгад улам бүр үйл ажиллагаа сайжирч, чадалтай бөө нарыг эгнээ өргөжин тэлж байна. Хамтын хүч биднийг их зүйл рүү хөтөлж байна. Хамтдаа өргөсөн нэгдсэн залбирал тэнгэртээ хүч нэгтэй хүрч, үйл ажиллагаанд тодорхой илрэл болон өрнөсөөр байна.

    djmedia:332

     

  • 4. БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙД Ц.ВЭНЬРУЙТАЙ УУЛЗАВ.

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан төрийн алба хашиж байсан үеээс албан ажлын хүрээнд БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны чиглэлээр харилцаж байсан, нэг нэгнийгээ таних, мэдэх хүмүүс юм.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйд Монгол Улсад ажиллах болсонд талархал илэрхийлж, үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. Мөн Монголын бөөгийн байгууллагын талаар танилцуулж, соёлын салбарт зохиогдох арга хэмжээнүүдэд Монголын соёлын үнэт өв болсон Монгол бөөгийн байгууллага, түүний төлөөллийг оролцуулахад туслалцаа үзүүлж байхыг хүслээ. Уулзалтад МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн удган Анхмаа хамт оролцлоо.

    djmedia:331
  • 3. ХАМТАРСАН ТАЙЛГА, ЗАЛБИРАЛ ХИЙЛЭЭ.

    Энэхүү тайлга, залбиралд оролцохоор Дархан-Уул аймгаас аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнгийн ахалсан хэсэг, Улаанбаатар хотоос Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Нарангэрэл, Ш.Нямдорж нарын хэсэг, Дундговийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон цугларсан байлаа. Дундговийн бөөгийн хүрээлэнгийн удганууд бүгд малчид байснаараа онцлог байсан. Энэ цаг үед мал аж ахуй эрхэлэхийн зэрэгцээ тэнгэрийн үйлдээ зүтгэж байна гэдэг бахархал юм.
    Очсон өдөр байрлалаа эзэлж тохижсоор үдэш болсон байлаа. Орой нутгийн төлөөлөл ирсээр бидний оролцоо өргөжсөн. Цэнгэг агаар, үүл үгүй одод гялалзах тэнгэрийн дор байгалийн өвөрмөц тогтоцтой хадны дунд сонирхолтой яриа өрнүүлж суух тааламжтай сайхан байдаг.
    Их хайрханы өвөрт хоносон эхний өглөө тэнгэр цэлмэг, дулаахан өдөр угтлаа. Нутгийн эзэд болсон Дундговийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл бэлтгэлээ хангаж, их хайрхандаа зориулсан тайлга, залбиралаа эхэлсэн билээ.
    Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан, Монгол бөөгийн удган Ж.Өлзиймандах, Монгол бөөгийн удган П.Эрхэмбаяр, зайран З.Бум-Эрдэнэ нар хуяглан бөөлөлт, залбиралаа хийсэн. Дундговь аймгийн бөө нар Халх бөөгийн уламжлалт дэг жаягаар зан үйлээ хийж, бусад оролцогчид хуур манжигаар дэмжиж залбирч, бөөлсөн билээ. Халх язгуурын бөөлөлт сахиус татах, залах, үдэх үйл ажиллагааг эс тооцвол хөдөлгөөн багатай байдаг, ихэнх үйлээ суугаа байдалд хийдэг.
    Тайлга, залбиралд оролцсон улаач нар ээлжлэн онгод, сахиусаа оруулж бөөлсөн бөгөөд хайрхандаа залбирч, зан үйлээ хийлээ. Бөөгийн зан үйл дөрвөн цаг орчим үргэлжилж, хайрхандаа өргөх өргөл, дээжээ хүргэхээр таван залуус хайрханы оргилд орших овоо өөд хөдөлсөн.
    Үдээш хойш бүгд цугларч ойрд уулзаагүй тул бөөгийн талаар санаа бодлоо солилцож харилцан ярилцаж өнгөрүүллээ.
    Хоёр дахь өдрийн өглөө цаг агаар тогтуун, дулаахан өдөр угтлаа. Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийнхэн бэлтгэл ажлаа хангаж, тайлга, тахилга хийхэд бэлэн болов.
    Ингээд Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн дархад бөөгийн жаягаар зан үйлээ хийж хуяглан бөөлсөн билээ. Бөөлөлт дөрвөн цаг орчим үргэлжилсэн. Оролцогчид уухайлан дэмжиж, улаач нар хуур манжигаар хүч нэмэн түрлэг нэмж бөөлөлт хийлээ. Дархад бөөгийн хувьд тамлаг, дуудлагаар ямар онгод орж байгаа нь тодорхой байдаг. Танил онгод орж ирэхээр огшил хөдөлнө гэж жигтэйхэн.
    Бөөлөлтийн төгсгөлд Дархад жаягаар өргөл, идээнийхээ дээжээр цунцал өргөж, мөн хайрханы гол оргилд орших овоонд 9 эрчүүл гарч, өргөлийн дээжээ хүргэсэн байдаг.
    Энэ өдрийн үдээш хойш бид байгалийн үзэсгэлэнт газарт сууцгааж, болж өнгөрсөн тайлга, залбирал, нутгийн онцлогын тухай ярилцлага хийж өнгөрүүлсэн.
    Наран шингэхийн алдад байгалийн үзэсгэлэн газруудаар тойрон аялал хийж, өвөрмөц тогтоцтой газруудад дурсгалыг зураг авахуулсан билээ. Байгалийн театр, монголын нэрт уртын дууч Норовбанзадын дурсгалын хөшөө, тоонот хад, умайн хад гээд байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт олон газартай танилцсан юм.
    МБНЭ-ийн энэ оны анхны хамтарсан тайлга, залбирал Дундговь аймгийн Их газрын чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт болж өнгөрлөө. Тайлгын дараа бид хотын зүг хөдөлсөн бөгөөд замын салаан дээр Дундговийн бөөгийн хүрээлэнгийнхэнтэй үдэлтээ хийж, хоёр тийш салсан юм.
    Замд оронгуут хуйларсан их салхи, түүний араас хур бороо оров. Бид монгол бөөгийн зайран Тамжидынд шиврээ бороотой хамт очсон. Тамжидын шинэхэн байрласан газарт хооллосон. Дараа нь түүний онгодын өргөөгөөр орсон юм. Монголын улс төрийн сонгуулийн уур амьсгал онгодын өргөөнд байрлалаа эзэлжээ. Дөрвөн жил үйлэнд мордсон онгодууд одоо болзоо, тайлалаа тайлах цагт тулж иржээ. Монголын минь заяа тавилан гэгээлэг байх болтугай.

    djmedia:330