Author: admin_shaman

  • Чойжин буух

    Хувцас зарим нэг зан үйлийн хувьд ялгаатай боловч онгод сахиус буулгаж байгаагаараа ижил юм. Зөвхөн төрийн үйл хэргийн төлөө буух, айлын үйлийн төлөө буух гэж хоёр янз буудаг. Чойжин буухын өмнө 7хоног цээр хийж ЖОЛХ хэмээх номыг уншиж бэлгтэдэг байна. Монголын хамгийн сүүлийн шашин төрийн чойжин нь VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдав байжээ… Түүнд зориулж “ЧОЙЖИН ЛАМ” –ын сүмийг 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад орсон байна… Лувсанхайдав чойжин лам хүний хувийн явдалд буудаггүй улсад тохиолдох аюул гайг арилгахын төлөө буудаг байж. 

    Лувсанхайдав лам Чойжин буулгахдаа…Их чогчин дуганын голд их суудал дээр суух бөгөөд дөрвөн талаас нь гинжилдэг байна. Эргэн тойрон лам нар ном уншиж байх бөгөөд Чойжингийн хэлмэрч лам тусгайлан байдаг. Тэр лам Чойжингын сунганд толгойгоо хүргэн чагнаж аврал айлдыг дамжуулдаг. Тэндэх лам Чойжингын сахиусыг залах номыг уншихад тэр нь оршилоо гэж хэлхэд 2-р хүн Чойжингын дуулгыг өргөж тэргүүнд нь өмсгөнө. Тэгээд Чойжин сэлэмээ түшин босож сагалдаргаа унжуулан цамнан зүүн баруун дэгдэн цамнаж, сэлмээ цавчилан, үзүүрийг нь эвхэн зангидаж шидэлнэ. Тэр үед хэлмэрч лам суганд нь тулж аврал айлтгаж хүмүүс мэдээлнэ. Ингээд бууж дуусах үед сэлмээ газар шаан, хөдөлгөөн нь намдан сулрахад араас нь хоёр хүн түшиж авна. Тэгж бууж байх үед амнаас нь цагаан хөөс цахран байдаг. Ингээд хэсэг байгаад ухаан орж, дуулга тайлаад хуучин хэвэндээ ордог байна. эдүгээ ч 14 далай ламын дэрэг Найчүн гэдэг Чойжин ажилладаг байна…Мөн хүний хувийн хэргийн төлөө буудаг Чойжин лам нар одоо ч монголд байдаг билээ…

  • БУДДИЗМ БОЛ ТӨР МӨХӨӨХ ВИРУС МӨН

    Олон улсын валютын сангийн судалгаанд тулгуурлан, 2010 оны дэлхий улс орны ҮНБ/GDP/-ийг авч үзвэл, Хятад 2, Япон 3, Энэтхэг 11, Солонгос дэлхийд 15-д тус тус орсон байдаг. Харин үүний эсрэгээр буддизмыг дараагүй, олон зуун жил гол шүтээнээ болгон архагшуулан шүтэж ирсэн улс үндэстэн явах тутам хоцрогдон, доройтож ирсэн байх юм. Дээрх судалгаагаар Мьянмар дэлхийд 83, Балба 107, Камбож 119, Лаус 135, Бутан 162-д тус тус орсон бөгөөд Монгол улс Лаустай зэрэгцсэн даруухан үзүүлэлттэй байна.
    2. Буддизмыг туйлшруулсан улс үндэстэн төрөө алдан, иргэншил нь мөхөн сөнөж байсан нь:. Буддизмыг дарсан боловч, дахин сэргээсэн улс үндэстэн мөхөн сөнөсөн буюу харьд эзлэгдэн тусгаар тогтнолоо алдсан байх юм. Сяньби, Хятан зэрэг эртний улсууд нь түүхэндээ буддизмыг туйлшруулан шүтэж байсан ба эдүгээ нэгэнт мөхөн алга болж, бид зөвхөн түүхийн хуудаснаас уншдаг билээ. Тангууд Төвд нар ч энэ ангилалд багтах ба 841 онд Ландарма хаан буддизмд их цэвэрлэгээ хийсэн боловч, ялагдлаар төгсөж, Төвдөд дахин улангасан дэлгэрсэн. Сяньбигийн Туват хаан /408–452/ ба Юү Вэн Юүнг/МЭ543–578/ хэмээх Сяньби гаралтай хаан тус тус буддизмыг дарж байсан боловч ялагдлаар дуусаж байсан юм. Буддизмыг дэмжиж байсан хаадууд хятадчлах бодлого хэрэгжүүлж ирсэн нь бас нэгэн түүхэн онцлог юм. Жишээ нь: Сяньбичуудын байгуулсан Вэй улсын Тувахун/МЭ467–499/ хаан нь буддизмыг туйлшран дэмжиж, Лүнг Мэн, Шао Лин зэрэг олон сүм хийд байгуулсан ба Утайн хийд ч гэсэн энэ үед хөгжиж эхэлсэн. Мөн үүний зэрэгцээ улс даяар Сяньби хэлээр ярьж, Сяньби хувцас өмсөхийг хориглон Хятадаар ярьж, Хятад хувцас өмсөхийг хуульчлан, Хятад хүнтэй гэрлэхийг сайшаан, Сяньби овгийг устаж, Хятад овог хэрэглэхийг хүчээр тулгасан байв. Хожим нь 1691 онд Монголын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарын Манжид дагаж орсон зүйл явдал нь мөн түүхэн энэхүү үзэгдлийн бодит жишээ юм.
    3. Буддизмыг гол шүтээнээ болгосон улс орон өнөөдөр дэлхийн хамгийн ядуу улс оронд тооцогдож байгаа нь: НҮБ-аас дэлхийн улс орнуудыг хөгжсөн, хөгжиж байгаа, хөгжлөөр хоцрогдсон хэмээн 3 ангилан үзэж иржээ. Хөгжлөөр хоцрогдсон улс орныг “хамгийн ядуу улс орон” гэх буюу “дөрөвдөх ертөнц” хэмээн нэрлэдэг. Одоогийн байдлаар ийм тодотголтой улс орон 49 байгаа аж. Тухайлбал: Африкийн 33, Австралийн 5, Төв Америкийн 1, Азийн 10 улс байгаа юм. Азийн энэ 10 улсын дотор дотоодын дайнтай,тусгаар тогтноод удаагүй, байгалийн гамшигтай, өлсөглөн, дэд бүтэц нь хөгжилгүй Мальдив, Зүүн Тимор, Йемен, Афганистан, Бангладеш зэрэг 5 улсыг эс тооцвол бусад 5 улсад нь нийтлэг оршиж буй нэг онцлог ажиглагдсан юм. Тэр нь эдгээр улсуудын дийлэнх нь түүхэн буюу орчин үед буддизм хэт туйлшруулсан улс орон болно. Одоогийн байдлаар Балба-ын 10, Лаусын 60, Мьянмар 89, Камбожийн 90 хувь нь буддын шашинтай. Бутан бол Төвдээр дэлгэрсэн буддизмыг албан ёсоор төрийн шашнаа болгож буй орчин үеийн цорын ганц улс юм.
    Эндээс харахад түүхэн турш буддизмын хүнд тахалд нэрвэгдэн архагшуулан шүтэж байсан бөгөөд өнөөдөр ч гэсэн эрүүлжиж чадаагүй, тус өвчний вирусийг тээж байгаа улсууд нь жирийн хоцрогдол биш, дэлхийн улс орнуудын адаг болох хамгийн ядуу тарчиг улс орны тоонд орсон болохыг НҮБ- судалгаа харуулж байна юм.
    Өнгөрсөн хорин жил Монгол улсад улс орноо бүтээн байгуулахаас илүү сүм хийд засан сэлбэсэн, шинжлэх ухааны ололт амжилт гаргахаас илүү бурхны баримал бүтээн, улс оронд хэрэгтэй боловсон хүчин бэлдэхээс илүү лам нарын тоо толгойг өсгөжээ. Монголчууд нь энэ хурдаараа буддизмд орж явбал адгийн арвын тоонд ороход ойрхон байгаа бөгөөд сэрэмжийн хонх нэгэнт дуугарч эхэлсэн гэж хэлэхэд хэтрүүлэл болохгүй билээ.
    4. Монголчуудын түүхэн сургамж ба дахин давтагдаж болзошгүй аюул занал: Сяньби, Хятан нар буддизмаас болж мөхжээ. Юань гүрэн ч үүнээс зайлж чадаагүй, “Юань улсын судар”-д Монгол хаад буддизмаас болж төрөө алдсан гэж тэмдэглэсэн нь буй. Юань гүрний үеийн доройтлоос хойш XVI зуунд Монгол улс арай сэргэж иртэл буддизм дахин орж ирээд улс төрийг бутарсан дээр нь бутаргаж, Манжийн колони болсон. Манжид эзлэгдэх үед шашин дэлгэрээд 100 орчим жил болоод байсан тул, дайд явах цэрэггүй, хөдөлмөр эрхлэх боловсон хүчингүй болж, иргэншил мөхөж байсан нь харьд эзлэгдэх гол нөхцөл болсон юм. Манжийн ноёрхолд байсан хугацаанд шашнаас өөр хийх ажилгүй болж, бүхэл бүтэн Монгол улс тэр чигтээ нь сүм хийд болж хувирсан. Манж унаж, Монгол улс тусгаар тогтносон боловч, байгуулагдсан улс нь шашны улс байж, Төвд лам хаан суусан нь шарын шашны хөгжлийн оргил, мунхаг бишрэлийн туйл болсон. Тийм ч учраас Хятад цэрэг биш, Гамингийн дээрэмд эзлэгдэн, Монголчууд гутаан доромжлогдсон. Оросын улаан хувьсгалын нөлөөгөөр Монголд орчин үеийн улс байгуулагдсан. Буддизм Монголд 400 жил дэлгэрсний эцэс буюу XX зууны эхэнд болоход Монголчууд дэлхийн соёл иргэншлийн хөгжлөөс мөн тэр хэмжээгээр хаягдаж, буддизмаар 100 хувь тархиа угаалгаж, үзэл ухамсрын хувьд амьдралыг зовлонгоор төсөөлөх болж, өрсөлдөн хөгжих, байгалийн шалгарлаар явах чадвараа бүрэн алдсан байсан. Хүн ам хорогдон хасах өсөлттэй болж, эрчүүлийн дийлэнх лам байжээ. Ийм нөхцөлд улс орон хөгжих бололцоо байхгүй, тухайн үед маш эмгэнэлтэй байдалд байв. Гучаад оны хэлмэгдүүлэлтээр олон лам алагдсан, үүнд төр ба намыг буруутган, XXI зууны бошгон дээр дахин сэргээх шалтаг болгож байна. Энэ нь дахин сэргээхийн шалтаг биш, харин хэзээ ч дахиж буддизмыг дэлгэрүүлэхгүй цээрлэж явах сургамж болой. Учир нь буддизм байгаагүй бол лам байх ёсгүй, Монголчууд лам болоогүй бол цуст аллагад өртөхгүй байсан. Өөрөөр хэлбэл, их хэлмэгдүүлэлтийн бурууг тухай үеийн нам төрийн удирдагчаас биш, харин буддизмын тус биеэс хайх учиртай. Хэрвээ хууль байдаг бол олон Монголчуудын толгойг эргүүлж, лам болгоод дараа нь төрийн төмөр нударгаар алуулж байсных нь төлөө буддизмыг шүүхэд өгвөл зохиолтой. Одоо дахид хуучин сүм хийдүүдийг сэргээж, олон мянган хүүхэд залуучуудыг уруу татан лам болгох болжээ. Буддын ном зохиол, мэдлэг ухаан, соёл уламжлалыг сурч судлахаас илүү орчин үеийн соёл шинжлэх ухааныг эзэмших нь улс орны хөгжил, ард түмний амьжиргаанд тус дэм болох юм. Эх орны төлөө хүчин зүтгэх олон сайхан идэрчүүд сүмд суун өдөр хоног нөхцөөж, ард түмнийг мунхаг бишрэлд удирдан оруулах болжээ. Хэрвээ уламжлалаа сэргээх шаардлагатай гэж үзвэл Чингис хааны Их Монгол улсын төрд ёсны уламжлал, Мөнх тэнгэрийн шашин- философи сэтгэлгээнээс сурч судлан хөгжүүлж дэлгэрүүлэх нь буддзимын хоосон орон зайг нөхөх хамгийн бололцоотой үзэл баримтлал болох талаар энэхүү илтгэлд дэлгэрэнгүй өгүүлсэн болно.

  • ЧИНГИС ХААНЫ ТУХАЙ

    2. Мөн сэтгүүлийн 5-рт Х. Пэрэнлэйн бичсэн “Монголын цэргийн чадвар” өгүүллийн 11-15-р хуудсанд: эх оронч санааг харуулсан жишээнд “Чингис”-ийн нэр дурдсан ба цэргийн зохион байгуулалтын 10-т, 50-т, 100-т, 1000-тыг бичжээ.
    3. Мөн сэтгүүлийн 10-11-рт Х. Пэрэнлэйн бичсэн “Эртний монголчуудын соёлын тухай” өгүүллийн 41-42-р хуудсанд: Чингис хааны зохион байгуулах авьяас, байлдан дагуулсан тактик, байлдааны техник зэргээс иш татаж бичигдсэн статья авч бичжээ.
    4. Л. Дүгэрсүрэн “Монголын ард түмний өөрийн тусгаар тогтнолын төлөө тэмцсэн” /1943 онд улсын хэвлэлээс хэвлэжээ/ өгүүллийн 5-7-р хуудсанд: “Чингис бээр монголыг эвлэлдүүлэн нэгтгэж түүхээ хамгаалж дэлхий дахинаа хүчирхэгээр тэмдэглэгдэж байсныг, мандаж гэвч түүний зэрэгцээгээр чинагш давж бусдын газар шороог эзэрхийлэн булааж, дээрэмдэн алан хядаж, эвдэн устгах зэрэг ард түмний ашдын тусад харш бодлогыг явуулж Хятад, Орос гүрэн ба Европын бусад орон нутгийг эзлэж түмэнд жигшүүртэй, мянганд буруутай үнэхээр бузар үйл, явуулга болохыг монголын ард түмэн үүрд жигших ёстой” гэдгийг тэмдэглэжээ.
    5. /НТХ-ны хэвлэл/ “Монголчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн ба Японы эзэрхэг түрэмгий нар” өгүүллийн 3-р хуудсанд: “Эртнээс инагш тусгаар тогтнолын төлөө тэмцсээр ирсэн. Бид дэлхий дахины түүхнээ үүрд нэрээ дуурсгасан сод жанжин Тэмүжин Чингис хаан болон олон баатар жанждыг төрүүлжээ. Дэлхий дахинаа эрэлхэг баатар хэмээн алдаршсан…” хэмээх зэргээр иш татаж бичжээ.
    6. НТХ-ны суртлын хэлтсээс 1945 онд ухуулагч нарын тусламжинд зориулсан лекцийн эмхтгэлд И. Сосорын бичсэн “Монголын ард түмний эх оронч үзэл” гэдэг статья /өгүүлэл/-ийн 32-36-р хуудсанд: “…дэлхий дахинд алдар нэр нь гарч үйл явдал нь тодорсон их хурандаа баатар эрс олноор төрсөн билээ. Эдгээр их хүмүүсийн нэн тэргүүнд /Чингис/ Тэмүжин ормуй” хэмээжээ.
    7. Бүрэн ба бүрэн бус дунд сургуулийн 5-р ангид үзэх утга зохиолын бичиг /1945 он. 2-р хэвлэл/ 59-78-р хуудсанд: “Нууц товчоо”, “Хөх монголын хөх туг”-аас бичжээ.
    8. “Уран зохиолчдод тусламж” /1943 онд Урлагийн газрын зохиол. Улсаас гаргажээ/ өгүүллийн 8-9-р хуудсанд: “Баатарлаг үлгэр туужуудын тухай үзүүлэхдээ монголын ард түмнээр Чингисийн үеийн болох тэргүүн зэргийн уран сайхан, эрэлхэг үлгэр туужуудыг хадгалан үлдээсэн…” гэж бичжээ.
    9. Буздников “Чингисийн үеийн монгол гүрэн” /хүрээлэнгийн хэвлэл/ өгүүллийн 3-57-р хуудсанд: түүхт баримтуудыг товчлон түүвэрлэж Чингис хааны чадвараар бүтсэн монголын их гүрэнд нэгтгэх хүчин дутамдаж завсрын тэмцэлд идэгдсээр бутран унасныг бичжээ.
    10. /Зохиолчдын хорооны хэвлэл 1947 он/ “Зохиолын шүүмжлэл” шүүмжлэгчийн бичсэн өгүүллийн 34-р хуудсанд: “Ялангуяа шарын шашин дэлгэрээгүй байхад монгол хүний зан чанар эрэлхэгийн охь манлай болон бадарч байх тэр цагийг кинон дээр үзэхэд Чингисийн үеийн баатарлаг явдал нэгэн хамтаар урган гарч ирмүй…” гэжээ.
    11. /Зохиолчдын эвлэлийн хэвлэл. 1946 он/ 25 жилийн ойд гаргасан зохиолын “түүвэр”, Ринчиний “Бэр цэцэг”-ийн 112-115-р хуудсанд: “…Эзэн Чингисийн үед юм гэнэ лээ
    Дайн хөл ихтэй цагт юм гэнэ лээ
    Дайнч Чингисийн үед юм гэнэ лээ
    Сартуул түмэнтэй эвдрэлдээд
    Сайн муугаа үзэлцэн тулах гэжээ
    Арын их хэнгэргийг дэлдэж
    Ай түмэн цэргийг хөдөлгөж
    Өврийн их хэнгэргийг дэлдэж
    Үй түмэн цэргийг хөдөлгөж гэнэ лээ
    Харийн гүрнийг дийлэх гэж
    “Хаандаа нэрийг өөртөө олз” эрэн олох гэж дайчин эрс
    Эрээн майхнаар талыг бүрхжээ…” гэх мэтээр шүлэглэжээ.
    12. /Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэвлэл, 1941 он/ “Манжийн дарлалд байсан Халх монгол” /Ш. Нацагдорж/ өгүүллийн 5-8-р хуудсанд: “Манжийн хаад нь бүр 17-р зуунаас аваад өөрсдийгөө Чингис хааны байгуулсан монголын Юань улсын хаадын залгамжлагчид хэмээцгээж, монголын феодалуудын заримыг хүчээр, заримыг аргаар уургалж…байсныг тэмдэглэжээ, үүнийг тодорхойлсон Улсын Номын Сангийн ажилтан Дагвадорж, Сүрэнжав, Жадамба нар 1949-08-24-нд” гэж бичсэн байна.
    МУ., ҮТА., МАН-ын баримтын төв Х-4, Д-16, ХН-276, Тал-25-27
    Баримтын төвийн архивч Ц.Эрдэнэбулган

  • ХАНГАЛ ИХТ ЦАГААН ТУГИЙН ТАХИЛГА, БЭЛГЭДЭЛ

     

    “Монголын нууц товчоо”-нд “Төдий эсгий туургат улсыг шударгалгаж, барс жил Ононы тэргүүнээ хүрч есөн хөлт цагаан туг байгуулаад Чингис хаанаа хан нэрийг тэнд өгвөө” хэмээн тэмдэглэн үлдээсэн байна. Энэ бол Монголын түүхэнд анх удаа эсгий туургатныг нэгтгэж, 1206 онд Чингис хаанд хаан цол өргөмжилсөн түүхт үйл явдлыг тэмдэглэн дурдаж буй хэрэг билээ.

    Монгол угсаатны дунд тахиж шүтэж байсан цагаан туг сүлдний тухайд олноо алдартай нь хуучин Засагт хан аймгийн Лу жанжин гүн Лувсандондовын тахиж байсан “Цагаан туг”, Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд байсан “Төрийн сүлд” хэмээх цагаан туг Засагт хан аймгийн Тарган баатар ван Базарваань ноёны хошуунд байсан цагаан туг, Өвөрлөгч нутагт бол Ордосын Үүшин хошуунд тахиж байсан есөн хөлт /найман хөлт/ цагаан туг, Авгын Да вангийн хошуунд тайж тахиж байсан цагаан туг зэрэг болно.

    Цагаан туг сүлдний өргөө гэр. Говь мэргэн вангийн хошууны цагаан тугийн өргөөний тухайд авч хэлбэл оосор бүч, хошлонг нь гадагш ил гаргалгүй далд уяагаар бөхөлж, цэвэр цагаан шанз эсгийг сул нөмөргөсөн мэт барьсан, гаднаас харвал “оосор бүчгүй орд цагаан өргөө” байсан ажээ. Цагаан тугийн сүүлчийн тахилч Цогзов агсны өргөмөл хүү Гүрцоо гуайн хуучилснаар бол сүлдийн өргөө бүрэх эсгийг тугчийн багийнхан 5 мориор /зарим настан 3 мориор гэв/ зэрэг татуулан үргэлж томоор нь хийдэг байсан гэнэ. Тийм болохоор нэг эсгий нь нэг дээвэр болж байсан аж.

    Оосор бүч, ханын боолт, унины сэгэлдрэг зэргийг голдуу цагаан зүсмийн ороо азаргын хялгас, орсон буурын өвдөгний зогдор сэлтээр томж хийсэн хоёр хуруу хэртэй зузаан, хошлон нь дөрвөн хуруу хэртэй өргөн байсан байна. Лу жанжин гүний хошуунд тахиж байсан цагаан тугийн өргөө нь тугчийн гэрийн баруун талд барьсан “сүлдний гэр” гэгч улаан халзтай өргөө байсан бөгөөд сүлдний өргөөг хошуунаас тусгайлан бэлдэж өгдөг байжээ. Наранбулагийн эхний тухцаг /товцог/ дээр намрын намарт гурван гэр ямагт байх бөгөөд баруун талын цагаан гэрийн гал голомтын оронд их цагаан туг, хажууд нь болор чулуун дэнлүүнд мөнх зул бадамлан асаж байдагсан гэжээ.

    Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны нутагт /одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин сум/ алтан ургийн хойч Түшээт хан Гомбодоржийн хүү Анхдугаар Богд Жибзундамба-Өндөр гэгээн Занабазарын равнайлж үндэслэсэн Халхын Баруун Хүрээний /Эрдэнэ зуу хийдээс өмнө 26 километрт орших/ гол хэсэг шар банзан хашаанд гэр хэлбэрийн таван дуган байсны нэгийг “Сүлдийн сүм” гэдэг байжээ. Сүлдийн сүм нь угтаа жижгэвтэр модон дугана шиг орой дээрээ догтой байшин бөгөөд дотор нь дөрвөн талаас нь дугтуйтай төмөр донгиноос аргамжсан дөрвөн төмөр гинжээр бөхөлсөн хадаг яндар болсон цагаан үстэй туг байв. Энэ бүхнээс үзвэл цагаан туг сүлдний өргөө нь ихэвчлэн “Сүлдний өргөө” нэртэй, “далай цагаан” хэмээн нэрлэгддэг дөрвөн баганатай, арван ханатай /бас зургаа, найм ч буй/, заримдаа улаан хөлтрөгтэй, эсгий туургатан монгол угсаатны оосор бүчгүй орд цагаан өргөө байсан ажээ. Харин сүм хийдийн газар энэ нь сүм, дуганын оройтой байшин сав байсан байна.

    Цагаан туг сүлдний тахилгын газар орон. Говь мэргэн вангийн хошууны цагаан тугийг тайж тахиж байсан газар нь одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Сүлдэнэ Хөх толгой хэмээх газар болно. Уул гарлаасаа бол Хөх овоо гэж нэрлэж байгаад хожим нь түүнээс дамжин хувирч Хөх толгой болоод сүлд байршуулан тахидаг байсан учир Сүлдэнэ Хөх толгой хэмээн алдаршжээ. Чухам энэ газрыг яагаад сүлд тахих газар орон болгож сонгосныг сонирхвол дээр үед үзмэрч шинжээч хүн баруунтайгуур урагшаа орсон модтой Улаан хавцгай хэмээх голын тэндээс Хөх овоог сайтар шинжээд энэ бол их эзэнтэй, садаа савдагтай, номхон дөлгөөн цагаан лустай газар байна. Иймд энд түшүүлж сүлдээ байгуулбал сайн гэсэн гэдэг. Эндэхийн хүн зоны шүтэж биширдэг Хутаг уулын лус савдаг Хөх овоо руу ирдэг дамжлага гүйдэлтэй юм гэнэ.

    Ер нь Хөх овооны энгэрээс салдаггүй хоёр ооно байдаг гэх бөгөөд тэд нь Хөх овооны лусын хөлгө унаа гэж үздэг байна. Бидний бодлоор монголчууд дан хөх чулуугаар цогцлуулан овоо босгоод түүнийгээ “Хөх овоо”, “Тэнгэрийн овоо” гэхчлэн нэрлэдэг нь энд хамаатай юм шиг санагдана. Тэгээд хөх тэнгэрийн овоотой энэ газар тэнгэр язгуурт төрийн цагаан тугийг тахих нь бүр ч утга бэлгэдлийн хувьд төгөлдөр болох буй за.

    Лу гүний хошуунд байсан цагаан тугийг голдуу Шонгийн хоолой хэмээх газарт тахиж байсан бөгөөд 1908, 1919 оны тахилгыг Чигтийн голын Наран хэмээх газар тус тус тахисан байна. Ер нь тугчийн удмынхны нутаглаж байсан газар нь гучин гурван Хан хөхийн өвөр, гурван голын бэлчир дэх Өндөрхангай сум, сумаас урагш хагас өртөө газар буй Наранбулаг, булгийн баруун этгээдийн Алагчулуут тал ажээ.

    Тарган баатар вангийн хошууны цагаан тугийг тэр үеийн дөрвөн хошууны ардууд буюу одоогийн Говь-Алтайн Хөх морьт, Баян-Уул, Шарга, Жаргалан сумынхан нийлж, Нуур могой гэдэг газар тахидаг байсан байна. Ордосын Үүшин хошууны цагаан тугийг Нарийн голын Муу булаг хэмээх газар ихэвчлэн тахиж иржээ. Монгол нутагт цагаан туг тахиж байсан газрууд нь ихэвчлэн төвөөс алслагдмал өмнө, баруун, зүүн хязгаар байсан нь хариас халдан ирэх дайсны аюулаас сэргийлж байсан гэлтэй. Бас лус савдаг зөөлөнтэй, ариун дагшин, үзэсгэлэнт сайхан газар орныг сонгож байсан бололтой.

    Цагаан туг сүлдийн тайллага тахилга. Цагаан тугийн тайлга тахилгыг газар бүрийн монгол угсаатан өөр өөрөөр нэрлэдэг байна. Говь мэргэн ангийн хошууны цагаан тугийн тайлгыг “туг тунгах” гэдэг байсан бол Лу гүний хошууны цагаан тугийн тайлгыг “сүлд цэнгэх” хэмээн нэрлэж заншжээ. Мэргэн вангийн цагаан тугийг сар бүрийн 15-нд тунгадаг байв. Туг тунгах өдөр тав гэзэгтэй төрийн хар хүнээр хонио төхөөрүүлнэ. Төхөөрөхдөө хониныхоо баруун хааг хөлийг нь үлдээж арьстай нь авна. Уушиг, зүрх, хэл, хоолой, багалзууртай нь зульц /зүлд/ гэж авна.

    Шүүсний хонь нь хар цоохор, хөвхөр зүсмийнх бол болдоггүй, цагаан халзан, бор халзан, шар халзан, хар нүдэн байвал болно. Шүүсийг сүлдэнд дэвшүүлэхдээ толгойг /төөлэй/ дээр нь тавиад хоёр хаа, хоёр гуяыг нь оролцуулаад тусгай тэвшинд амьд янзаар өрж, толгойг нь сүлд рүү хандуулж тавина. Сүлдний нүүр баруун талдаа байх учраас тэнд нь тавина. Хонготой шаант, сүүлнийх нь годон хоёрыг овоонд аваачаад өргөчихнө. Зарим настан хэлэхдээ хонины баруун хааг бүтнээр арьстай нь чанаж болгоод тугандаа өргөнө, өөр нэг тэвшинд хонины толгой /төөлэй/, баруун гуяны хонго, шаант сүүлний годон, зульцыг /зүлдийг/ Хөх овоонд өргөнө.

    Лу жанжин гүний хошуунд байсан цагаан тугийн хувьд 3 жилд нэг удаа намрын дунд сарын улаан тэргэл өдөр сүлд цэнгэх ёслол хийдэг байсан байна. Тухайлбал 1919 оны намрын дунд сард Тэнгэр хөх Бэлэгт тугч Наран булгийн хөл талбай дээр цагаан сүлдээ цэнгэсэн мэдээ байна. Энэ тугийн тахилга нь олон үе залгамжлагдснаараа болон тайлга тахилгынхаа өвөрмөц онцлогоор судлаачдын анхаарлыг татахуйц сонин гойд ёслол мөн болохыг онцлон тэмдэглэе.

    Сүлд тахилгын ёслолыг 32 цагаан хувцастан хэмээгдэх, мөн үе хөөж залгамжилдаг, дотроо магнай харвуул /2 хүн/, цэцэд /4 хүн/, хошууч /4 хүн/, өвдөгч /10 хүн/, засуулчин /4 хүн/, баатар /4 хүн/, живэр сэргээгчин /2 хүн/, бүрээч /2 хүн/ гэх зэрэг гүйцэтгэх үүргээрээ тодорхой ч зэрэг дэвийн ялгаатай бүгд 32 тооны эр гардан хийдэг байжээ. Энэ 32 цагаан хувцастан нарыг Чингис хааны дотнын 32 баатрыг төлөөлсөн хүмүүс гэж үзэх бөгөөд хулгай хийсэн, худал хэлсэн зэрэг ямар нэгэн хэрэг хийсэн хүн байх эсэхийг нарийн харгалзан сонгодог байжээ. 32 цагаан хувцастан туг сүлдийг авчирдаг буюу буцааж залдаг нь өнгө болон тооны бэлгэдлийн хувьд ихээхэн учир утгатай зүйл юм.

    Тэнгэр, онгод шүтлэгтэн хүний хувьд цагаан өнгө бол монгол домог зүй, бөө мөргөлийн төсөөллөөр нарны гэрэл, өдрийн цагаан гэгээний болон баруун зүгийн тавин таван хөх, цагаан тэнгэрийн өнгийг төлөөлдөг. Тийм учраас цагаан сүлд сахиус гэдэг маань өнгөний бэлгэдлийн хувьд мөн л энэ үзэл төсөөлөлд хамаарах тул гүн эртний уламжлалаа дагаж 32 цагаан хувцастан авчирч залдаг байна. Харин 32 гэдэг маань тоо зүй-бэлгэдэл зүйн талаасаа хоёр 16 буюу дөрвөн 8, найман 4, арван зургаан 2 буюу эцсийн бөлөгт хоёрын тооны бэлгэдлийн нэгэн цогцолбор юм.

    Монгол утга соёл дахь бэлгэдэл зүйд хоёрын тоо нь арга билиг хоёр буюу эсрэг тэсрэгийн нэгдэл, ижил хосын утга, хүчин бүлийн санаа гэсэн олон өнгө аяс илэрхийлдэг. Нөгөөтэйгүүр, хоёрын тоо нь монгол тооны бэлгэдлийн цогцолборт “энэ ертөнцийг” бэлгэдэгч тэгш тооны тэнхлэгийг үүсгэдэг. Тахилгын өглөө тугчийнхаас туг-сүлдээ тахилгын газарт залж авчрахаар 32 эрчүүд одох бөгөөд тэр хүн нэг бүр дайны хөө хуяг хэлбэрийн цагаан хувцас өмсөж, цагаан зүсний морь унаж, нум саадгаа агсаж, жинхэнэ аян дайнд мордож байгаа дүртэй явдаг байна.

    Эрчүүдийн унах цагаан морьдын зүсийг ч хүртэл хар нүдтэй, хөх туурайтай, гоо бие цогцостой, жинхэнэ цагаан зүсний морь байх ёстой гэхчлэн бүр нарийн сонгож тохируулахыг хичээдэг байсан гэнэ. 32 цагаан хувцастаны морьдын зүс зүсэм нь Чингис хааны Алтан ордны тайлга дээр сэтэрлэдэг Өндгөн цагаан морины зүс, шинж, эрдэм бүрдмэл байна. Тугаа тугч морин дээр авч явах бөгөөд түүний унах морь бас л цагаан зүсмийн, түүнийг хошуу ноёны адуун сүрэг дотроос барьж ирдэг байна.

    Тугч тугаа морин дээр зөв талдаа, эмээлийн урд бүүрэгнээс өлгөж тогтоосон тусгай хулсан бортогонд ишээр нь суурилуулан барьж, тахилгын газар руу явахад 32 цагаан хувцастан нар түүнийг дагалддаг байна. Тэднийг тахилгын газарт хүрэх замд тусгай хэдэн хүн угтан авч ёслолын өвөрмөц хоол хонин боодгоор тайж ёслох бөгөөд бас зам гудаст туг-сүлдээ гурвантаа саатуулан зогсоож, 32 цагаан хувцастан нар түүнийг тойрч их дуугаар хашгиралдан давхилддаг заншилтай байжээ.

    “Хонин боодог”-оор дайлах замын энэ ёслолоо “дагшаа хийх” хэмээн нэрлэдэг бөгөөд амсаж ёсолсны дараагаар уг хоолоо тугчийн гэрт хүргүүлдэг уламжлалтай. Туг сүлдээ тахилгын талбайд орж ирмэгц хошуу ноён угтан босож, туг залж яваа тугчийн морины жолооноос барьж, сунгаж дэвссэн цагаан эсгийнүүд дээгүүр хөтлөн явж, сүлдний өргөөний үүдэнд буулгана. Тугаа морин дээрээс авч, гэрийн үүдэнд засаж тавьсан ширээнд хатгаж байрлуултал ноён зогсож хүндэтгэдэг ёстой байна. Үүний дараа тугч бусад дагалдан явагсад суудлаа эзлэхэд тахилгын ёслолоо эхэлдэг ажээ. Тахилгын эхэнд “сүлдний өчиг тангараг” уншиж, дараа нь “тунаг амсуулах”, “живэр түгээх” зэрэг ёслол болдог байжээ. Сүлдний тангараг унших хүн гэзэгнээсээ хадаг уясан байхын зэрэгцээ гартаа заавал хадаг барьж тангарагаа уншина.

    Тахилгын махан зоог хуваахад тангараг уншсан хүнд адууны өвчиж чанасан толгой зориулж тавьдаг гэх ажээ. Монгол угсаатны тайлга тахилгын соёлд адуугаар тайлга хийх нь өнө эртний уламжлалт тэнгэр тахилгын улбаа мөн гэж үзүүштэй. Гурван жил болж туг-сүлдээ тахихдаа түүний живэр үсийг сольж сэргээдэг тогтоосон заншилтай ажээ.

    Шинээр солих тугны живэр үсийг маш том савтай айрганд угаадаг, тэр живэр угаасан айраг нь ёслол хүндэтгэлийн өвөрмөц ундаа болдог байна. Өөрөөр хэлбэл, тугны живэрийг ариутгаж дээжилсэн савтай чигаа-айраг “тунаг” хэмээн хүндэтгэн нэрлэж, түүнийг эрхэм дээд идээнд тооцдог сонин уламжлал буй болгожээ. Уг савтай айрагнаас тахилгад оролцож байгаа хүн бүрт амсуулдаг заншилтай байсан бөгөөд үүнийгээ ийнхүү “тунаг амсуулах” хэмээдэг байжээ.

    Нөгөө нэг сонирхолтой зан үйл бол “живэр түгээх” ёслол юм. Туг сүлдний хуучин живэр үсийг “тунаг амсуулах”-ын нэгэн адил тахилгад хүрэлцэн ирсэн бүх хүнд хүртээнэ тараадаг байна. Тугны живэр-үсийг хошууны ноёны адуун сүрэгт явдаг есөн цагаан гүүний дэл, сүүлнээс дээжлэн авч зөвхөн живэрч хэмээх тусгай хүмүүс л сольдог эрхтэй явжээ.

    Энд гарч байгаа “тунаг” хэмээх үг нь аливаа шингэн зүйлийн доторх өтгөрсөн хэсэг доошлон буух утга бүхий Монгол хэлний “туна-тунах” гэдэг үйл үгнээс гаралтай болов уу. Харин “живэр” гэх үг нь бөлөглөсөн үсний нэр бөгөөд “туг живэр” гэсэн хэллэг монгол угсаатны баатарлаг туульд элбэг тохиолддог. Ер нь шинэ тугны живэрийг том савтай айрганд дүрж угаадаг энэ заншил дохио зангааны бэлгэдлийн хувьд монгол бөө мөргөлд байдаг төөрөг амсуулан-амилуулан зан үйлтэй жишиж болох зүйл юм. “Сүлд цэнгэх” үед хорио цээртэй байсан үйл гэвэл туг-сүлдээ ноёдын авхай нарт “харуулдаггүй, тэдний асар үргэлж урдуураа хөшиггүй, хэрэв авхай нар туг-сүлдийг харвал ухаан алдаж ойчдог гэж ярьдаг байсан ажээ.

    Цагаан сүлдийн нууц шүтээн. Сүлдэнэ-Хөх толгойд тахиж байсан төрийн цагаан тугийн баруун тийш харсан барсын арьсан эмжээртэй “нүүрнээс” цааш олон дарцаг, хадаг яндрыг нь яраад үзвэл мухар сөөм хэрийн урт чон чулуун хүний дүрсийг олон өнгийн хив хадагт ороогоод гол шилбэнээс дүүжлээтэй байсан гэнэ. Ар нуруун дээрээ чигчий хуруу орохоор гогцоотой, түүнээс нь хадгаар сүвлээд дүүжилж орхидог байсан санж. Тэр эрдэнийн улаан өнгийн хүн чулуун бурханыг шүрээр тогшиход тухайн өдөр шөнийн сарны дүрс тодорч ирдэг эрдэмтэй гэнэ. Уул бурханаа олон өнгө дарцаг, хадагт ороогоод Эзэн Чингис хааны дайн байлдааны түүх намтар бүхий мөн л хадганд боосон судрын хамт байрлуулсан байдаг гэнэ. Энэхүү улаан чон чулуун бурхныг чухам л Чингис хааны тахиж шүтэж явсан бурхан нь байх гэж лам нар ярьдаг байв.

    Мөн түүнтэй хамт эртний монгол баатрын дүр байдалтай “Алтан баатар” гэгч шүтээн байдаг байжээ. Лу жанжин гүний хошуунд байсан цагаан тугийн живэр үсний дотор голд ч гэсэн бяцхан цагаан бөс хавтаганд “Чингисийн төр сүлд” гэгч зүйл байсан гэх бөгөөд түүнийг онгойлгож үзэх нь хатуу цээртэй байсан ажээ. Гэхдээ зарим живэрч нар тэр “сүлд” гэгчийг үзсэн удаа буй гэх ба сэлэм барьсан морьтой хүний дүрс байсан, энэ нь Чингис хааны “Лундаа” юм хэмээн ярьцгаадаг байжээ. Түшээт хан хошууны Баруун Хүрээнд байсан сүлдийн сүмийн цагаан тугийн дотроос хожим хадаг яндрыг дэлгэн үзэхэд соном хадгийн чинээ торгомсог эдээр урласан хар ирвэсийн зураг байв. Ийнхүү цагаан туг-сүлдийн дотор байдаг морьтой хүн дүрс, чон чулуун хүн дүрс, ирвэс мэт амьтны дүрс зэрэг нь энэ туг-сүлдийн амин сүлд “дотоод нууц шүтээн” нь бөгөөд амилуулж, амьдруулдаг гол шүншиг нь гэж хэлж болно. Үүнийг зарим судлаач нар эртний аль нэг овог аймгийн тотем амьтан хэмээн үзсэн нь ч буй. Гэтэл ихэнх туг сүлдийн “нууц шүтээн” хүн дүрстэй байгаа нь энэ бол аль нэг эрт дээр үеийн тэнгэрт хальсан өвөг дээдсийн сүлд сүнсийг оршуулсан, уур авч шингээсэн /эцсийн амьсгалыг нь шингээсэн/ эд өлгийн зүйл байгаа болов уу хэмээн сэтгэгдэнэ.

  • Сургаал, ёс заншил

    Ёсоо зөрчвөл гэмд унана, гэмд унавал гэсгээлт үзнэ гэдэг. Түүнчлэн “ёс ёмбогор,төр төмбөгөр” хэмээх цэцэн үг байдаг нь өвгөд дээдсийнхээ зан заншил, төр хуулиа дээдэлдэг ард түмний шившлэг юм.
    Ёс төрөө алдвал муу зүйлийг төрүүлдэг. Зан үйлээ мартвал монгол төрхөө алдана.
    Засаг төр солигдож, хуучин аж төрөх ёс эвдэгдэн юм эргэж хөрвөхөд, хүний муу араншин илэрч, урьд хойно үзэж дуулдаагүй элдэв гаж буруу явдал ихэсдэгийг монголчууд хэзээнээс мэддэг байжээ. Тиймээс ч хожим хойчдоо сануулж, өвгөд дээдсээс уламжилсан ёс заншлаа сэргээж, өөрийн биеэ гэмд унагаж, гэсгээлд өртүүлэлгүй, ёсоо ёсолж, заншлаа дагаж, төрөө төрлөж хуулиа дээдэлж явахыг захисаар иржээ.
    Энэ нь бидний монголчуудын өвөг Хүннү нараас эх уламжлалтай билээ. Төрөөс хүүхэд залуучуудын талаар баримтлах чиглэлд хүүхэд, залуучуудын хүмүүжлийг эцэг эх хариуцна, боловсрол мэргэжлийг улс голлон хариуцна гэж тодорхойлжээ. Энэ хоёр хүчин зүйлийг бүрэлдүүлэхэд монгол ёс заншил нэн чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Чухам ёс заншлыг хэн хэн маань эзэмшихгүйгээр, амьдрал ахуйдаа хэрэглэхгүйгээр жинхэнэ иргэн болж чадахгүй. Үүнийг монгол үндэстний олон үеийн түүх бэлхнээ нотолж байна.
    Монгол ёс заншлаар эцэг эх нь хүүхдийг багаас нь жирийн аж төрлөөр амьдрах ухаанд сургадаг. Монголчууд ийм хүмүүжил төлөвшүүлэхдээ газар орны байгаль, орчин зан заншилд тохирсон өвөрмөц арга хэрэглэж байв. Эцэг эх нь хүүхэддээ юмс үзэгдлийн учрыг ярьж ойлгуулах, итгүүлэхэд анхаарахын зэрэгцээ хатуу зэмлэл ч хүлээлгэнэ. Тухайлбал, монгол улсын их эзэн хаан Чингис “Эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхээ больё” хэмээн дүүтэйгээ эвдрэлцэж муудсан буруу хэргийн учир эхдээ зэмлүүлэн гэмшиж байснаас үзэхэд тодорхой. Ганц энэ жишээ л гэхэд Чингис хаан ч гэсэн ёс заншлаа яаж хэлбэрэлтгүй сахиж ирснийг нотлох бизээ.
    Ахмад үеэ хүндлэх, дүү нараа асарч хамгаалах ариун ёсыг эрхэмлэн, уян зөөлөн, хүнлэг цагаан сэтгэлтэй, монгол хүн монгол хүнээ хайрлаж, хүндэтгэн дээдэлдэг эгэл журмын дагуу залуу хүний хүнлэг ёсны дээд чанар өвөг дээдсээс уламжлалтай монгол ёс заншлаас урган гарч байгаа юм. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг цэцэн үг бий. Гэр бүл, төр, шашин цөм өөдлөн дэвжихэд монгол ёс заншил нэг гол тулгуур суртал болно.

  • ОЙРАДЫН ИХ НҮҮДЭЛ

    Түүнээс 100 жилийн дараа буюу 1758 оны Амарсанаагийн бослогошуу юм дарагдаж Манжийн цэрэг Ойрадыг хүйс тэмтэрч, үнсээр хийсгэхэд Зүүнгараас амь зулбан гарсан Шэйрэн тайш түмэн өрхийг Ижил мөрөнд дагуулан Увш хаантай уулзаж. “Зүүнгарт эрэгтэй хүүхэд үлдсэн бол эхийн хэвлийд л үлдэв…” гэж уйлсаар ирж урьжээ.
    Халимагууд хэлэлцэж, Зүүнгарт мэнд хүрвээс нэг шашин, нэг хэлт эртний ах дүү Халх ба хойд хоёр төрлийн жаргалын орон болсон Түвд тэнд буй учир сүйрсэн зүүнгарын голомт дээр бууя гэж шийджээ.
    Тэр жил 1771 оны 1 сард Ижил мөрөн хөлдсөнгүйд мөрний баруун этгээдэд байсан Халимгууд нүүж чадалгүй үлдсэн гэдэг. Гэхдээ Торгуудын зонхилогч үүргийг эсэргүүцэж байсан, одоо манай увсад буй Дөрвөдүүд улсын дотор толгой мэдэн суухын тулд үлдсэн ч гэдэг.
    Ийнхүү Ижилийн монголчуудын гуравны хоёр нь болсон 170 мянган хүн эх нутагтаа буцах их нүүдлийн замд гарчээ. Энэ бол монгол ахан дүүс хүний нутагт хавчигдан сууснаас мөхөж сүйрсэн Зүүнгарын орыг залгамжлан, төр улсаа сэргээн мандуулах их хүслээ тээж одоогийн Шинжаан руу буцахаар зориглон боссон түүх. Халимагууд оросуудыг гэнэдүүлэн замдаа гарчээ. Хөгшин хөвөө, хүүхэд нялхас, мал сүрэг, гэр хогшлоо тээсэн 170 мянган монгол хүнийг зургаан мянган бээрийн урт, хүнд хүчир аймаар зам хүлээж байлаа. Оросууд цэрэг гарган хойноос нь хөөсөн ч гүйцсэнгүй хоцорч. Хорссондоо Хасаг, Хиргис ноёдод алж талж сүйтгэ, олз омгоо өөрсдөө ав гэж хэлүүлжээ. Халимагууд харь цэргийн өмнө сөхрөөгүй ч байгалийн өршөөлгүй авир ааш, цас зуд, тэсгим хүйтэн, догшин шуурганд өртөж хүчин доройтжээ. Өвчин, өлсгөлөнд өртсөн өтгөс настан, хүүхэд нялхас цасан шуурган дунд амьсгал хурааж байлаа. Өлдөж ядарсан торгуудуудыг довтолсон Хасагийн Авлай хааны цэрэг эхний удаад дийлсэнгүй, аль аль тал цус ихээр асгаруулжээ. Дараа нь Зүүн Хасагийн нутагт Ирлай султан бас отож байлаа. Нүүж яваа цувааны замыг тосон халуун цай, идээгээр дайлдаг нүүдэлчний сайхан уламлжлалыг исламжсан хасгууд алж талах мэх болгосон доо. Аян замд зүдэрсэн халимаг нүүдэлчдийг хэд хоног амарч тэнхэрч болно гэж Ирлай боовдож цаг хожиж, зүүн талаасаа Авлайгаас цэрэг нэмж татан, хүчээ зузаалаад, хэсэг амарч байсан монголчуудыг гэнэдүүлэн довтлов. Хасагийн довтолгооны дараа дараа бурууд хэмээх киргизүүд бас отож байлаа. Ойрадуудад хоёр зуун жил захирагдаж явсан Хасаг, Хиргисүүд өс санаж байсан юм. Хиргисийн дайралтыг давсны дараа, тэсгим хүйтний араас элсэн цөл, аагим халуун угтаж байлаа. Балхаш нуур хүртэлх элсэн цөл хагас мянган км урт. Ийнхүү анх замд гарсан хүмүүсээс 100 мянган хүн нүүдлийн замд үрэгдэж, 60-70 хүрэхгүй мянган хүн Зүүнгарын нутагт ирсэн ажгуу. Малынхаа гүрээний цусыг ханаж уун амь зогоож, туранхай цөөн тэмээтэй үлдсэн монголчуудыг басахын аргаггүй Манжийн 30 мянган цэрэг бас отон хүлээж байсан юм. Торгууд ноёд хуралдан Манжид дагаж орохоор шийдсэнээ мэдэгдэхэд Тэнгэр тэтгэгч хаан “аймшигт бэрх замыг туулж ирсэн” хэмээн тэдэнд 1125000 мал, 20000 цай, 20000 таар тутрага, 51000 толгой бөс даавуу, 15000 фут хөвөн, 400 эсгий гэр, 400 лан мөнгө олгосон байдаг. Манж хаан торгууд тайж нарыг ордондоо хүлээн авч хэргэм зэрэг олгож, Увшид Зоригт хан цол өргөмжлөсөн.
    Тэдний үр сад нь өнөөгийн Хятадын Шинжааны торгуудууд. Ховд аймгийн Булган сумын торгууд, хошууд нар ч дурьдан буй их нүүдлээр ирэгсдийн удам ажгуу!
    Цорос, Хошууд Дөрвөдүүдийг бодвол Торгуудууд ахан дүүс халхтай алалцаагүй “Их цааз”-ыг мөрдлөгө болгон цаашаа дайтсан бахархам түүхтэй!
    “Илийн голын усыг амттай гэж бодов уу, Ижил мөрний усыг гашуун гэж голов уу.Алтай талаа харахаар Атан тэмээ минь газарч аа”… Хүн төрөлхтний хамгийн сүүлчийн их нүүдлийн замд төрсөн ардын дуу одоо ч торгууд түмний зүрх сэтгэлийн угаас ундран уянгалсаар л байдаг бизээ!

     

  • Эмэгтэй сүнс: хамгийн аймшигтай 13 түүхүүд

    Энэ түүх 1700 -аад он. Канадын хийдэд илгээсэн байсан бөгөөд Францын язгууртан, түүхийг өгүүлдэг ч, замд тэр үгийг нь жинхэнэ анд утгаар нь түүний толгой … алджээ. Эсэх нь хэт зүтгэлтэй арьс наймаачид хийх, эсвэл алуурчид болон эрдэнэсийн ангуучдын нэг хос, харин тэд түүнийг сүнс одоо түүнийг толгой хайж ойн Францын Форт Cove-д холддоггүй гэж хэлж байна.

    Цагаан 2. Lady.
    Хэд хэдэн зууны турш “харах нь” хамгийн алдартай хий үзэгдэл нэг юм. Энэ охин үйлдсэн амиа хорлох сүнс гэж үздэг юм байна, одоо энэ нь нас барсан нь бэлэг дэмбэрэл шиг харагдана.

    3. Olive Томас.
    Энэ нь чимээгүй кино жүжигчин 25 насандаа нас баржээ. Тэр санамсаргүйгээр архаг тэмбүү нь түүний нөхөр нь эмчилгээнд зориулагдсан мөнгөн усны хлорид, архи уудаг. Тэд түүний сүнс хүмүүстэй сээтэгнэх Шинэ Амстердам, Нью-Йорк дахь хааяа гарч, дараа нь алга болдог гэдэг. Түүний домог ажилчид дүр зураг, шөнө нь орхин, үргэлж хэлнэ, театр маш сууж байдаг гэхэд хилсдэхгүй “Bye, Olive.”

    Саарал 4. эмэгтэй.
    Их Британи даяар саарал алхах нь эмэгтэй-ий тухай түүхүүд. Тэр ч байтугай Харри Поттер киноны байна. Сүүлийн үед энд Английн Дадли цайзад энэ буудсан гарч ирсэн.

    5. Lady Raynem Hall.
    Хатагтай Dorothy Walpole маш ууртай нөхөр нь аймшигтай амьдарсан. Тэр тэр талд нь хэргийг байсан гэж мэдээд тэр салхин цэцэг нас барсан бол гэрт түүнийг далайд гарцгүй.House зочид удаа дараа тэд түүний сүнс харсан гэж хэлсэн байна. Нэг ч гэсэн тэрээр 1936 онд шатаар бууж явахад олон нь хуурамч гэж маргадаг боловч, түүнийг гэрэл зурагчин гэж хэлсэн.

    6. Женни хашгиралт хадаж.
    Jenny дараагийн Баруун Виржиниа дахь төмөр зам хотын нэг байшинд суудаг байсан нэг ядуу эмэгтэй байсан юм. Тэр гал нь өөрийгөө дулаарсан дараа түүний даашинз, юбка гал татсан, тэр галыг унтраах боломжгүй байсан. Дараа нь тэр дуугаар төмөр зам дээр гүйж, түүний галт тэрэгнээс нь тогшив. Болдогсон бол тэр нь түүний үхлийн бүрт жилийн ойн дээр унасан галт бөмбөг шиг харагдана.

    7. Anne Boleyn.
    Генри хаан VIII олон эхнэр адил, Anne Boleyn хаан хүү төрүүлж өгч чадахгүй байсан үед guillotine түүний амь үрэгдсэн юм. Нэн даруй 1536 онд түүнийг нас барсны дараа олон нь түүний сүнс цамхаг roams харсан гэж үзэж эхлээд байна.

    8. Bell Шулам.
    Теннесси муж Энэ аялал жуулчлалын хэмээн буруутгагдаад Kate Batts нэртэй сүнс гар дээр нас барсан гэр бүлийн нэрээр нэрлэгдсэн байна. Амьдралд, Betts, Жон Bell ахлах маргааныг газар дээр ч түүний нас барсны дараа тэр нь мэдээж түүнд нь дууссан байсан юм. Эцэг эх нь хүүхдүүдээ шөнө хэн нэгэн үл үзэгдэх довтолсон гэж мэдүүлсэн, дараа нь Иохан нарын сүнс хордсон. Түүний оршуулга дээр согтуу дуулж сонссон, харин сонссон байж болох хаанаас олж чадахгүй байсан юм.

    9. хатагтай Делфин LaLaurie.
    Lalor эхний цуваа алуурчин АНУ-ын нэг гэж тооцогддог. Түүний гэрт нь гал тэр дээврийн хөндийн түгжигдсэн боол тарчлагдаж байлаа түүний аймшигтай зүйл илэрсэн үед тэр ууртай цугласан зугатсан. Тэрээр Парист зугтаж чадсан боловч олон нь түүний сүнс нь түүний хуучин гэр салбарт дэлхийг төөрч тавилантай байдаг нь эмгэнэлтэй гэж үзэж байна. Тэдгээр нь ихэвчлэн түүний гар дахь ташуур байсан нь түүний сүнс хүүхдэд hovering харж хэлж байна.

    10. Bloody Mary.
    Домогт өгүүлснээр, та нар сүнс тулгарах болно “Цуст Мария» гэж хэлэх нь нэг л лаа, гурван удаа барьж, толины өмнө харанхуйд зогсож уу. Энэ нь сүнс байсан нь тодорхойгүй байгаа хэдий ч зарим нь Салем, түүний протестант нь хавчин гадуурхах, эсвэл харгис хэрцгий аллагын хохирогч нь тодорхойгүй сүнс нь шийтгэл мэт Queen Mary I сүнс нь илбэ цаазаар байсан эмэгтэйн сүнс гэж үздэг.

    Цэнхэр 11. Lady.
    Тэд Калифорни дахь кафе Мосс наран шарлагын газар Distillery кафе удаа хориглох хойш хөх нь эмэгтэй сүнс зочилж гэж хэлж байна. Энэ кафе нь төгөлдөр хуурч – Мэдээж энэ нь тэр өөрийн амраг хайрт нь далайн эргээр явж байхдаа алагдсан иргэнтэй гэр бүл болсон эмэгтэй юм. ажилтан, зочид урт тэрээр түүний хайрт хайж обьектуудыг өргөх, нууцлаг утасны дуудлага хийж хэрхэн харсан гэж хариулсан байна.

    12. Kuchisake-onna.
    Япон аргаар энэ домогт нэр нь “эвдэрхий ам нь эмэгтэй.” түүх, энэ нь нүүр нь эмэгтэй хүний сүнс тухай түүхийг өгүүлдэг, 1970-аад онд гарч ирсэн чих нь чих зүтгэв. Хүүхэд түүний мэс заслын баг татгалзах хараа хяналтгүй үлдэж, “Би хөөрхөн байна уу?” Хэрэв та “үгүй”, энэ нь та нарыг ална хариулах бол гэж хэлсэн нь Домогт өгүүлснээр тэр хүлээж байдаг. Хэрэв та хариулахгүй бол “тийм” гэж та түүнд дуртай байх болно.

    13. Хар Aggie.
    Мэрилэнд дэх Druidic оршуулгын тухай ерөнхий Феликс Ангус, түүний эхнэр нь булшинд дээр байрлах энэ нь Creepy хөшөө. Сүнс, сүнс, харанхуйд гэрэлтэж нүд талаар олон домог, цуу яриаг шалгах булш уруу эвдэж олон хүмүүсийг удирдаж байна. Үүний үр дүнд, Вашингтон ДС дахь харшид Долли Мэдисон руу нүүжээ.