Author: admin_shaman

  • ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН

     

    Монголчууд таван хошуу малаа маллан өсгөх, адуулах, хариулах, өвс бэлчээр сонгох талаар бүхэл бүтэн мэдлэг ухааныг буй болгосны дотор сайн морь, хурдан хүлгийг шинжин таних, морь уяж сойх арга, мэдлэгийн тогтолцоог бүрдүүлэн морь уралдуулж наадам хийх журам ёсыг тогтоон бий болгосон юм. Ийнхүү морин уралдаан нь амьдралын хэрэгцээ баяр наадмын гоёл цэнгээний шаардлагаар үүссэн монгол хүний хамгийн дуртай цэнгэл болсон байна.

    Баяр наадамд хурдан морь уралдуулах ёс журам өвөрмөц онцлогтой. Хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд наадамд бас насаар нь ялган газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Тухайлбал их насны морьдыг барагцаалбал 25-30 км, соёолон болон азаргыг 20 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10 км орчим газраас засаж бэлтгээгүй хээрийн замаар уралдуулна. Тэгэхдээ уул, ус, замын бартаа, замын өгсүүр зэрэг газар орны онцлогоос шалтгаалан энэ зам нутаг нутагт ялимгүй өөр байх нь бий. Морьдыг 6-13 насны буюу ихэнхдээ 6-8 насны хүүхэд унаж уралддаг байна.
    Хурдан морь унах хүүхэд хөдөлгөөнд саад болохгүй, халууцахад бие барихгүй, давхихад салхи хөөрөгдөхгүй, биед тохирсон, хөнгөн авсаархан, тод өнгийн хувцас өмсөнө. Цамцны ар өвөр, өмдний өвдөг, малгайн урд талд хорол, чандмань, таван хошуу, өлзий зэрэг хээ, шувуу, эрвээхэйн дүрс урласан байдаг нь ялган таних тэмдэг болдгоос гадна баатар чадал, алдар суу, хөнгөн хурдныг бэлэгдсэн зан үйлийн зориулалттай юм. Өөрөөр хэлбэл эрвээхэйн дүрс бол хүүхэд хөнгөн байх, нисч яваа шувуу нь морь хурдан байхыг бэлгэдсэн байдаг.

    Мөн хурдан морины гөхөл, сүүлийг үзэмжтэй сайхнаар засч янзлан боодгоос гадна уралдаанд ирэх үед нь хөлс хусах хусуур, сойз мэтийг гоё чимэглэлтэй хийж, хүлгийн хүч чадлыг бэлгэдсэн хээ угалзаар чимэглэдэг байна. Тухайлбал хурдан морины хусуур нь дөрвөн хүчтэн, өлзийт найман тэмдэг зэрэг зөн бэлгэдлийн утга бүхий хээтэй байдаг.

    Наадмын өдөр тогтоосон цагт уралдаанд орох морьдыг бүртгэн жигдэрч гүйцмэгц бүгээн зүстэй жороо буюу хатиртай морь унаж ёслолын дээл хантааз, жанжин малгай өмссөн хүн туг барин уралдах морьдыг манлайлан дагуулж наадмын талбайг гурав тойрох үед унасан хүүхдүүд “Гийнгоо” аялан морьдоо сэргээн хөөрүүлдэг. Мөн хурдан морь гарах үед хөгжим өргөж наадмын их дуу гэж алдаршсан “Түмний эх”-ийг дуулах ба

    Зээ олон жагсаал агтын
    Уяаны дотроос
    Олж жагсаахуйд
    Илүү зохистой
    Үсэргээд ирэхийн цагт
    Үзэмжтэй морин аль нь вэ? гэсэн үгтэйгээр хурдан морьдыг гарааны газар руу үдэж гаргадаг. Гарааны газар очоод бүх морьдыг эгнүүлэн зогсоож, ахлагчийн тусгай дохиогоор наадмын талбай руу уралдуулна. Хурдан морьд ийнхүү уралдан ирэх хооронд бөх барилдах, сур харвах зэргээр наадмын ажиллагаа үргэлжилж байснаа морьд барианы газар руу ирэх үеэс хөгжимчин, дуучин нар “Түмэн эх”-ийн өөр түрлэгүүдийг дуулж, хөгжимдөх бөгөөд үүнд :
    Зээ татаад одохын цагт
    Дохин тэмүүлээд
    Тавиад ирэхийн цагт
    Тасархай ганцаараа түрүүлэгч
    Тэр олон түмний эх
    Хэний морин бэ?
    Зээ олон морьдын түмний эх
    Тод магнай торгон жолоо нь
    Энэ болмой зээ гэж уг дууг төгсгөхийн хамт залган “Холч морь” хэмээх уртын дууг морь ирэхэд заавал дуулж хуурддаг заншилтай. Уралдаанд түрүүлсэн моринд “Түмний эх”, бүх барьсан морьдын хамгийн сүүлчийн буюу тасалгаанд орсон моринд “Бүрэн жаргал” гэсэн цол өгнө.

  • ТҮМЭН ҮЕИЙН ТҮҮХТ МОНГОЛ БӨХ

     

    Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл хөнжлийн уулын элгэн хаданд барилдаж буй хоёр хүний зураг байдаг. Энэ хоёр хүн нь хоёулаа чармай нүцгэн бөгөөд нэг нь толгой дээрээ үсээ овоолон боожээ. Тэдний баруун дээд талд олон хүнийг жижгээр дүрсэлсэн байдаг бөгөөд уг зураг нь хүрлийн үеийн дурсгалд буюу одоогоос 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаардаг гэж үзжээ. Тэгэхээр багаар 7,000 жилийн өмнө монгол бөх байсан гэсэн үг юм. Хэдийгээр хүрлийн өмнөх цаг үед хамаарна гэж эрдэмтэд үзсэн ч гэсэн барилдаж буй хоёр хүн нь чармай нүцгэн байгааг үзвэл хүн төрөлхтөн бие эрхтнээ хааж хамгаалах болсон тэр цаг үеэс өмнөх үеийнх байж болох ажээ. Бөх гэдэг нэр томьёо нь дорнод Азийн монгол Хамниган аймгийнхан эзнээ Мофо, Мохэ гэдэг байсан нэртэй холбоотой гэж үздэг. Тэрхүү Мофо, Мохэ гэсэн үгийг монголын бөх гэсэн үгний “Б” нь “М” болон хувирсан үг мөн гэж таамагласан байна. Энэ нэрийн өмнө хойно нь үг залгаж их, бага янз бүрийн цол болгодог байсан бололтой. Тавдугаар зууны үед Кидпан аймгийн тэргүүнийг Мофо-гэ, 6-р зууны үед мөн Кидан аймагт Мох-фо, монгол аймагт мофо гэж тус тус нэрлэж явсаар 11 -13 зууны үед бөх, XX зууны үед орчин үеийн монголчууд барилддаг бөх болжээ.

    Монгол бөхийн үүсэл гарал нь цэрэг дайны үйл хэрэгтэй салшгүй нягт холбоотой юм. Эртний монгол овог аймаг бүр эрэмгий зориг, эр чадал, авхаалж самбаатай эрсээр өөрийн цэргийг байгуулж, түүнийгээ “Турхаг”, “Хэвтүүл”, “Баатрууд” гэх зэрэг онцлог шинжээр нь ангилан нэрлэдэг байв. Овог аймгийн толгойлогчид нь тэдний хүч, бяр, хөдөлгөөнийг барилдаанаар, нүдний хурц, гарын баримжааг жад шидэлт сур харвалтаар, эцэж цуцахгүйг эмнэг хангал сургалт, морин уралдаанаар сургаж, тэднийг нийтийн өмнө шалгаруулж сонгож авдаг байжээ. Мөн аян дайнд мордох буюу их тулалдаанаас эргэн ирээд сур
    харвуулах, агт морь уралдуулах, хүчит бөх барилдуулан одоогийнхоор бол наадам хийдэг байжээ.

    Тэртээ 13-р зууны үед эзэн богд Чингис хааны их монгол улсаа байгуулж, нийт монгол угсаатныг хамарсан нэгэн том наадам хийсэн гэдэг. Энэ наадамд нь олон омог аймгийн баатар хүчит эрс, хуран цугларч эр бяр, эрхий мэргэнээ сорин өрсөлдөж, хурдан хүлэг морио уралдуулж наадан цэнгэсэн ажээ. Бүх нийтийг хамарсан ийм том наадмын нэг нь 1214-1225 онд Сартуул улсыг байлдан дагуулсны эцэст Эргүнэ мөрний хөндийд Буга Сочигай хэмээх газар ялалтын баяраа тэмдэглэн хийсэн тухай түүхнээ тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ наадамд монгол бөхийн барилдаан зарим талаар олон улсын шинжтэй болж Кипчак, Хятад, Перс, Ираны бөхчүүд, барилдаж байсан тухай сонирхолтой баримт бий.

    Монгол бөхийн хамгийн гол онцлог шинжийг илтгэдэг зүйл бол өмсгөл юм. Дэлхий дахины улс, үндэстэн бүр өөр өөрийн бөхийн спорттой агаад түүнийхээ онцлог шинж, язгуур соёл, барилдааны урлаг гэх мэт олон зүйлийг харгалзаж түүнд тохирсон хувцас хэрэглэлийг буй болгожээ. Монгол үндэсний бөх ч өөрийн гэсэн хувцас өмсгөлийг бүтээж тэр нь улам бүр болвсронгуй болсоор өдгөөг хүрчээ. Өрсөлдөгчөө унагах олон төрлийн мэх болон бие эрхтэнд элдэв гэмтэл согог олохоос хамгаалахад зохицсон бөх бат өмсгөл заавал хэрэгтэй байв. Монгол бөхийн өмсгөл нь дээрх бүх шаардлагыг бүрэн хангасан бөгөөд мөн тухайн бөхийн галбир төрхийг улам сайхан болгож, эр хүний гоо үзэсгэлэнг харах боломжийг давхар олгосон байна.

    Бөхийн зодог нь ихэвчлэн цэнхэр байдаг нь мөнх хөх тэнгэрийг бэлгэджээ. Харин улаан шуудаг нь Монгол бөхийн гал голомт хэзээ ч тасрахгүй үргэлжид мандан бадамлаж байхыг бэлгэдсэн байна. Харин бөө мөргөлийн үед байгаль дэлхий уул хангайг бишрэн шүтэх үзлээр ногоон өнгөтэй болсон бол шарын шашин дэлгэрч эхэлсэн цаг үед шар өнгийн өмсгөл зонхилж байжээ. Ингээд XIX зууны эхэн үе болоход аймаг, хошуу, бүс нутаг, албат, шавь зэрэг газар нутгийн болон бөхийн цол зиндаа ялгаатай болж Богдын шавийн бөхчүүд улаан өнгийн, дөрвөн аймгийн бөхчүүд цэнхэр хөх өнгийн өмсгөл өмсөж барилддаг байжээ. Харин энэ үед материалын хувьд аварга, арслан, заан цолтон хамбан, начин цолтон торгон, начнаас доош цолтон чисчүү, цолгүй бөхчүүд даалимбан зодог, шуудагтай болсон байна. Ийнхүү түүхийн янз бүрийн үеүдэд монгол бөхийн зодог шуудаг нь шашин болон өөр бусад янз бүрийн номлол бэлгэдлийн хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо өнгө, эд материалаар хийгдэж явсаар 1921 оноос ихэвчлэн улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болсоныг хувьсгалт үзэл санааг дээдлэх үзэлтэй холбон тайлбарладаг ажээ. Ингээд уншигч танд Монгол туургатны үндсэн төлөөлөл болсон зургаан үндэстний бөхийн өмсгөлийг сонирхуулъя.

    1. Өвөр Монгол. Зодог, том халхгар өмд, тугдгар монгол гутал, малгай дөрвөөс бүрдэнэ. Зодог нь булигаарыг хоёр давхарлаж, ширээсний оронд дөрвөн хуруу орчим өргөн эгнээгээр том том металл товруу шигтгэн бэхэлдэг ажээ. Мөн далбааны ар зоон дагуу мөнгөөр болон үнэт чулуугаар чимсэн гурван эгнээ урт хавтгай ялтастай байдаг. Зодогны ханцуй тохойноос үл хэтрэх охор бөгөөд товруу хадсан байна. Шуудагны оронд олон метр бөс эдээр хийсэн өвдөгнөөс дээш их хуниас бүхий халхгар өмд өмсөнө. Харин гутал нь Монгол гутал шиг хэрнээ мохоо тугдгар хоншоортой, угалз хээгээр чимсэн, хоёр шагайнд том төмөр товхтой, оймс, гутлын түрүү хоёрын завсар хулсан бэхэлгээ хийсэн байдаг аж.

    2. үзэмчин бөх. Зодог, өмд, гутал, туухуу, савслага, хормогч, хүлээ, занги гэсэн найман зүйлээс бүрдэнэ. Зодог болон бусад хувцас хэрэглэлийг булигаар, үхэр, тэмээ, бутын шир, арьс, эсгий, бөс зэргээр хийнэ. Зодог нь битүү задгай гэсэн хоёр янз байдаг аж. Задгай зодогны ханцуй өвөр Монголынхтой адил охор байх бөгөөд зодогны ар нь их бие ташаан толгой шүргэхүйц урт байдаг. Элэг бүс нь өргөн байна. Зодогны мэр ханцуй зэргийг булигаар сайраар захлан бөх бат ширнэ. Битүү зодог нь мөн охор ханцуйтай. Их бие нь хүрэмтэй төстэй байдаг. Нэр цуутай бөхчүүдийн зодог нь ханцуй, дал, мөр, ар, их биеийн хэсэгт мөнгөн, гуйлан товруу хадаж түүн дээр гарди, луу, бар, арслан мэт хүчтэнийг дүрслэх буюу “Хүчээр дийлэх” гэсэн үг сийлсэн байдаг. үзэмчин бөхийн хормогч нь бөхийн бэлхүүсийг халхалж зодогны хормой өмдний захыг хамтатган дарж бэхлэх зориулалттай. үзэмчин бөхийн барилдаанд зориулж хэрэглэдэг өмдийг ардын уламжлалыг дагаж “тохой” хэмээх хэмжүүрээр тодорхойлж бичсэнийг үзвэл, 20-40 тохой бөс бараагаар хийх бөгөөд өмдний захын тойрог арван гурван тохой, шуумагны үзүүрийн тойрог дөрвөн тохой гэхчилэн олон хуниас бүхий шалхгар өмдтэй байдаг аж. үзэмчин бөхийн хувцас хэрэглэлийн өөр нэг онцлог бол “туушуу” юм. Туушуу улаан, хөх зэрэг тод өнгийн торгомсог эдээр хийж сүрлэг хүчирхэг амьтдын дүрс хатгамалдсан байх бөгөөд бөхийн өвдөг хамгаалах зориулалт бүхий зүйл юм.

    3. Ойрад Ордос бөх. Зодог, шуудаг, гутал малгай зэргээс бүрдэнэ. Ордос бөх хувцсаа арьс, шир, эсгийгээр хийдэг байсан ба хожим нь торгомсог эдээр хийх болжээ. Зодогны энгэр задгай, ханцуй охор, шуудаг “өмд” нь өвдөгнөөс үл хэтрэх байдалтай хагас охор байна. Зодгоо алт, мөнгө, гууль, зэс гэхчилэн үнэт эдлэлээр товруу хийж бэхлэж чимнэ. Ордос бөхийн малгай нь дөрвөлжин хөх арчуур, эсвэл арьсаар хийсэн монгол маягийн малгай байна. Барилдахад зориулсан өмд буюу шуудаг нь сайн элдэж зөөллөсөн шир, арьсаар хийсэн өвдөг үл хэтрэх охор өмд байна. Ордос бөхчүүд өвөл цагт ширээр Хийсэн Монгол хэвийн гутал өмсөх ба зун бөсийг шаглаж оёсон өндөр түрийтэй шаахай маягийн гутал өмсөж барилддаг ажээ.

    4. Ойрад /Шиньжаны/ бөх. Цээживч зодог шуудаг /өмд/ гутал зэргээс бүрдэнэ. Цээживчийг бугын идээлсэн арьсаар хийж, зэс товруу
    хадаж бэхлэх ба ар талд нь “луу” “бар” мэт хүчтэнийг хатгамалдсан байна.

    5. Баруун Монголын бус ноолдоон бөх. Зөвхөн арьсаар хийсэн шалбуур өмд байна. Шалбуурын ар биед бат бэхийг бэлгэдсэн эвэр угалз хадна.

    6.Монгол /халх/ бөх. Зодог, шуудаг, гутал, оймс, нөмрөг, эрээн булчин буюу гутлын түрийний боолт хүлэг гэсэн долоон хэсгээс бүрдэнэ.
    Монгол бөхийн хамгийн үзүүштэй зүйл нь уран хурц мэх юм. Мэхний талаар эрдэмтэд олон янзаар бичдэг ч үндсэн 45 мэхтэй гэж үздэг. Харин нарийн хувилбарын тоо нь маш олон байх ажээ. Зарим нэг баримтанд 666 мэхтэй ч гэж үзсэн байдаг. Мэхийг дан мэх, давхар мэх, угсраа мэх, хариулт мэх хэмээн ангилдаг.

    Монгол бөхийн цолыг цаг хугацааны хувьд нарийвчлан үзвэл 1,600-гаад жилийн түүхтэй. 11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг хүчит хийгээд шаламгай жигүүртэн амьтны нэрээр цолыг олгож байжээ. 12-р зууны дуңд үеэс тулгат, шандас гэдэг цолыг нэмэн олгож байсан бол 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг цолуудыг наадамд шөвгөрсөн бөхчүүдэд олгох болжээ. Харин Монгол бөхийн цолны чимэг нь 18-р зууны үед үүссэн бөгөөд Монгол бөхийн хөгжлийн явцад ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж тухайн бөхийн чанаруудыг нь харгалзан олгох болжээ.

    2005 онд батлагдсан үндэсний баяр наадмын тухай хуулиар даваа болгонд цол олгосоор монгол бөхийн хамгийн дээд цол Дархан аварга цол болсон билээ.
    1921 оноос хойш буюу орчин цагт хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бөгөөд улсын баяр наадамд нийт 11, мөн Дархан аваргууд болох Хорлоогийн Баянмөнх 10 түрүү, Бадамдоригийн Түвдэндорж 7 түрүү, Жигжидийн Мөнхбат 6 түрүү, Дарийн Дамдин 5 түрүү, Дашдоржийн Цэрэнтогтох 4 түрүү авсан өндөр амжилтуудыг үзүүлжээ.
    Үндэсний бөхөд зарим нэгэн хүч хэрэглэсэн шахаа, дарамт буруу тогтолцоо энэ жилээр дуусвар болж байгаа билээ.

  • МӨНХ ТЭНГЭРЭЭ ШҮТДЭГ, МОНГОЛ БӨӨГӨӨ ЭРХЭМЛЭДЭГ БҮХЭНД ХАМААРАЛТАЙ АСУУДЛУУД

    Ерээд онд ардчилсан өөрчлөлт Монгол Улсад хийгдэж, улс төр, эдийн засаг, нийгмийг хамарсан хувьсгал өрнөсөн билээ. Социализм, коммунизмын онол нуран унаж, шашингүйн үзэл хүмүүсийн толгойноос арчигдаж эхлэв. Монголын нийгмийн оюун санаанд асар их орон зай бий болов. Тэрхүү үүссэн орон зайг эзлэхээр дэлхийн шашины янз бүрийн урсгал Монгол оронд нэвтэрч эхлэв.
    Олон зуун жилийн түүх, асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний эдийн засгийн туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, өөрийн гэсэн сурталчилгааны арга хэлбэр бүхий сүлжээтэй, хаана яаж ажиллахаа мэддэг, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ дэмжлэг авдаг, орчин үетэйгээ нийгэмчлэгдэн даяарчлагдсан 36 шашины урсгал сүүлийн 20 гаруй жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж иржээ.
    Өнөөдөр Монголд Иссусын 400 гаруй сүм, Бурханы 350 хийд, 60 гаруй лалын мечид ажиллаж байна. Хамгийн орчин үеийн технологи ашиглан баригдсан, нэг сүмийг барьсан хөрөнгийн хэмжээ нь сая долларт хүрэхээр Иссусын олон сүмийг нэрлэж болохоор байна. Тэд Монгол даяар салбараа байгуулж, удирдагч нараа тусгайлан цалинжуулж байна.
    Хэдэн сая америк долларын хөрөнгө зарцуулсан Бурханы хийд цогцолборууд олон аймагт сүндэрлэж, Бурханы академик сургалт явагдах томоохон Азийн төв, түүнийг тойрсон суурин амьдрал цэцэглэх тийм цогцолбор байгуулагдаж байгаа. Бурханы лам нар төсөвөөс санхүүжилт авч ажилладаг. Өнгөрсөн жил улсын төсвийн санхүүжилтийг 30 хувиар хумисан тухай гомдоллож байна лээ.
    Бараг 20 гаруй хувилгаадыг “хилийн чанад”-аас тодруулж, сум болгонд бурханы хийд байгуулах шийд гаргаад түүнийгээ хэрэгжүүлэх ажилд эрчимтэй орж байна. Баярлах юм гэвэл тэр бүх хувилгаадыг монголоос тодруулсан явдал. Сүүлийн жилүүдэд Монголд бурханы шашины нөлөө эрс буурч байна. Түүнийг ч “Хилийн чанадад” тооцож байна.
    Одоо бид өөрсдийн байдлаа тодотгоё.
    Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ. Харийн бодлогын нөлөөгөөр түүнээсээ бараг салах шахсан.
    1990 онд Монгол хүмүүсийн 1 хувь хүрэхтэй үгүй нь Мөнх тэнгэрээ шүтдэг хэмээн албан ёсоор бүртгүүлжээ. Энэ тоо бидэнд ухрах газар байхгүйг сануулсан эцсийн хязгаар байсан юм. Манай тэнгэрийн Улаач нарын зүтгэлээр Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өнөөдөр насанд хүрсэн хүн амын 12-14 хувьд хүрчээ. Хорь гаруй жилийн туршид тэнгэрийн Улаач нарын түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Магтаал хожимдохгүй учраас ингээд зогсоё.
    Мөнх тэнгэрийн үзлийг дэлгэрүүлэх үүрэг хүлээсэн Бөө нарын тоог хэвлэлд 10-15 мянга хэмээн бичжээ. Тэр олон бөө нарын тухай одоо ярилцья.
    Нэгэн зуны улиралд бөө болгож байгаа хүний тоо хэдэн зуугаар тоологдож байна. Нэгэн чанар дээр, нэгэн багш нэгэн овоог тойрон нэгэн өдөр, цагт 40-200 хүнийг бөө болгон “үйлдвэрлэж” байна. Тэдний хэд нь “онгод”-тойгоо золгож, хэд нь өөр бусад зүйлтэй “учирч” байгаа бол. Ямар юмтай учраад байгаагаа мэдэхгүй олон зуун иргэд байна. Хүн бүхний цаана тэдний хувь заяа, гэр бүл, эцэг эх, найз нөхөд байгаа. Нэг хүний хувь заяаг хөндөнө гэдэг цаана байгаа олон зүйлд нөлөөлөл үзүүлж байгаа хэрэг. Багш хүн шавь авна гэдэг тэдний хувь заяаг есөн үеэр нь хариуцна гэсэн бөөгийн бичигдээгүй хууль бий. Тэгвэл нэг багш 100, 200, 500, мянган шавьтай болж байгаа үзэгдлийг юу гэж ойлгох вэ. Тэнгэрийн “хуулийг” хэн зөрчинө вэ. Үнэнийг худлаар далдлах аргагүй.
    Жилд хэдэн мянгаар Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийн эгнээ тэлж байгаад баярлаж байна. Түүнийг дагаад бий болсон “эвгүй” нөхцөл байдлыг яалтай билээ.
    Манай сайтад тавиад байгаа асуултад хариулах зорилгоор олон зүйлийг ил тод тавихад хүрлээ. МБНЭ-д хандсан төрийн болон хувь хүмүүсээс ирсэн баримтуудаас цөөхөн хэдийг дурдая.
    Өвөрхангай аймагт бөө нэртэй хоёр зайран угаалга хийх нэрээр нэгэн иргэнийг улайссан чулуунд түлж алжээ.
    Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Авдрантын уул гэдэг газарт өөрийгөө бөө хэмээн өргөмжилсөн Б гэгч Н гэх эмэгтэйд бөөгийн чанар авахуулна хэмээн гурван чулуу халааж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлэн түлж, амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ.
    Түлэнхийн төвд хэд хэдэн хүн ууранд түлэгдсэн байдалтай ирж эмчлүүлжээ. Харамсалтай нь нэг өвчтөн юунд түлэгдсэнээ нуусаар байж нас барахынхаа өмнө “Манай багш миний онгодыг оруулах гэж байгаад миний дээрээс юмаар бүтээгээд халуун чулууны ууранд түлчихсэн. Би гэрийнхэндээ хэлээгүй. Зөвхөн танд л хэлж байгаа юм шүү” хэмээн тус төвийн клиникийн эрхлэгч О.Хишигсүрэнд хэлжээ.
    Зайран Д гэгч Иргэн Б-гэдэг эмэгтэйг угаалга үйлдэх нэрээр бүх биеийг нь түлж, 35 настай бүсгүйг 50 гарсан хүн шиг царай зүстэй болгож, нүцгэн шалдан байвал шарх нь тогтонги болдог, хувцас өмсөхөөр биеэр нь шарх нэмэгддэг болгож, гэртээ байхаас өөрөөр байх аргагүй болгож, насан туршийн тахир дутуу болгожээ.
    Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд зайран М гэгч «Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их гарз хохирол амсах юм байна. Түүнээс цаашилбал амь насанд аюултай» хэмээн хэлж, их хэмжээний мөнгө нэхсэн гэнэ. Дараа нь иргэн Б-ийн машинд тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг гарлаа.
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүр¬гийн тавдугаар хороонд амьдардаг 26 настай У-г Баянгол дүүргийн XX хорооны Н гэгч гэрт нь очиж бөөгийн засал хийж өгнө гэж архи уулган бусадтай бүлэглэн хүчиндсэн аймшигт хэрэг үйлджээ.
    Эрдэнэт аймагт нэгэн зайран шавиа болгоно гэж олон хоног нэгэн бүсгүйг зочид буудалд хүчээр байлгаж, шөнө нь “эдэлж” байжээ.
    Дархан-Уул аймагт 23 настай, зайран болоод удаагүй С хэмээх залуу танил эмэгтэй Б-г барьцаалсан хэрэг гарч байв.
    Говьсүмбэр аймгийн сүмбэр суманд 17 настай Х гэдэг охин удган болж дүвчигнэн хүүхэд зоджээ. Хохирогч болох 14 настай Е-н мэдүүлсэнээр “удган” охин тэднийг сөхрүүлж суулгаад эрхээрээ толгой тархигүй ороолгон, санаанд оромгүй үйлдэл хийж, хүүхдийн гараас гарсан цусыг тавганд хийж дээр нь ус нэмээд уусанд хүүхдүүд бүүр ч ихээр айжээ. Үүнээс болж 14 настай хоёр хүүхэл сэтгэл санааны хүнд цочролд орж нэг нь одоог хүртэл унтаж чадахгүй, шөнө хашгирч сэрдэг болжээ.
    Үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн алтан зүүлт, бөгж, ээмгийг гайтсан хэмээн авч шууд залгидаг удганы талаар гомдол ирэв. Арга нь нарийн байгаа биз.
    Түүнчлэн бөө нар хулгайн хэрэгт холбогдох нь элбэг болсон. Тэд өөрсдийгөө өмөөрөхдөө “Бид ёс журмыг чандлан сахидаг, ард түмэнд тус хүргэгчид. Хулгайг бид хийж байгаа юм биш. Цаад онгодууд маань урд насандаа шилийн сайн эр байсан учраас улаачаа шаардаад байдаг юм” гэжээ. Нэгэн удган захаар явсаны дараа “хулгайч онгод” ороод энэ бүхнийг хулгайлж авчихлаа гэж сайрхан тайлбарлаж байх юм.
    Дуудсан цагт ирсэнгүй гэж шавийнхаа нурууг эрээн алаг болтол нь ороолгож, насан туршийн сорвитой болгосон Зайран Л-ийн яргалалыг тэр залуу насан туршдаа мартахгүй.
    Зан үйл хийлгэхээр ирсэн Б,Т нарыг үзэж бөөлсөн зайран Д гэгч унаж явсан эксел машин, авгайгийнх нь зүүсэн алтан эдлэлүүдийг гай, барцадыг нь арилгасан нэрээр авчээ.
    Шоронгоос дөнгөж гарсан В гэгч энд тэнд хаясан бөөгийн хуяг дуулгыг өмсөж, хөдөөнөөс хотод орж ирсэн айлд бөөлж, өдөр бүр нэг хонь, 10 ширхэг архиар засал хийж дөвчигнөж, долоо хоног наргисан байх юм.
    Зайран П гэгч эхнэр нөхөр хоёрыг ирж үзүүлэхэд нь нөхрөөр нь үүдийг нь мануулж, авгайг нь бузартсан байна, ариутгана хэмэн “секст”-сэн байх юм. Тэгээд дахин дахин ир хэмээн айлтгажээ. Арай дэндэнэ ээ.
    Төв аймгийн Баян-Өнжүүл суманд малчин Т нь арын овоонд хэдэн бөө ирсэнийг хараад сүсэглэн очиход нь угтай байна, морь чинь хурдтай болж давхина хэмээн Бөө болгож, “онигоо” үйлдвэрлэжээ. Хүний сүшиг бишрэлээр ингэж тоглож болохгүй.
    Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн XVI хороонд онгодоо оруулах гэж байгаад тагтан дээрээс үсэрч амиа алдсан тохиолдол гарсан. Мөнх тэнгэрт хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүний амь байдаг.
    Сүсэглэсэн хүмүүсийн сэтгэл рүү ус цацаж, амь нас, эд хогшилд нь халдах, “Бөө болгож өгнө. Төдөн сая төгрөг аваад амь насыг чинь тэнгэртээ даатгаж танай гэр бүлийн ноён нурууг энэ жил бөхийлгөхгүй болгож өгье. Эс тэгвээс хүний гарзтай” гэх мэтчилэн айлгах, аврахын хооронд сүрдүүлэх болж.
    Нэгэн айлын гурван охин нүдээ бүлтэгнүүлэн айдас, хүйдсээр биднаас аврал ирж хандав. Учир нь долоо хонгийн дотор хэн нэг нь сахиусаа авахгүй бол тэдний нэг нь үхэх болсоныг нэгэн удган айлджээ. Ийм тохиолдол хэдэн зуугаар тоологдож байна. Сүүлийн дөрвөн жилийн дотор Монголд бөө хэт олширсон. Толгой, нуруу өвдсөн хэн ч болов түүнд бөөгийн удам байна хэмээн сахиус дуудуулдаг болжээ. Мотоциклтой явж байгаад ойчиж хөлөө гэмтээсэн нэгнийг сахиус чинь дууджээ хэмээн айлдсан байх юм. Сахиусыг нь барилдуулж өгөх бөө багш нарыг хайж давхина. Гэвч багшаа удаан эрэхгүй, мөдхөн олдог нь ийм хэргүүдийн эхлэл гэлтэй. Энэ бүхнийг дурьдахдаа тэнгэртээ даатгагдсан онгон шүтээний удамтай, олон жил ард түмэндээ буянаа хүргэж яваа зайран, удгануудаа хэлж байгаа юм биш. Тэдний дотор бөөгийн нэрийг зүй бусаар барьж ашиг хонжоо хайгсад, нэмэр биш нэрмээс бологсдыг хэ¬лж байгааг уншигч олон анзаарч байгаа биз ээ.
    Саяхан МБНЭ-д иргэн “С” хандаж “Б” гэдэг нэгэн бөөгийн тухай гомдолоо мэдэгдсэн. Удган Б нь түүнийг үзэнгүүт шүтээнтэй байна гээд шууд дагуулж зах дээр очоод хуяг дуулга, хэнгэрэг авахуулаад хашаандаа хуяглаж, хоёр өдөр хэнгэрэг нүдүүлж, одоо ингээд бөө болсон гэжээ. Энэ бүхэн гурван өдрийн дотор болж өргөрчээ. Тэгээд хөлсөнд нь 700 мянган төгрөг авчээ. “С” юу ч орохгүй байна шүү дээ гэхэд нөхөр нь гудамжид чирж гаргаад хөөсөн гэж байгаа. Шуурхай байгаа биз.
    Хүний сайхан сэтгэлээр дөрөөлж, мөнгө зээлдэж авдаг, өгөхөө болохоор урдаас нь хараал хийнэ гэж айлгадаг. Хүний мөнгө төгрөгийг авч луйвардсан жишээ олныг дурьдаж болно. Ийм хохирогчид МБНЭ-ээр өдөр бүр ирдэг. Ийм байдал нь ёс жаягаараа яваа бөө хүнийг өөрөөрөө бахархах нэр төргүй болгож байна.
    Бөөгийн нэр хүндийг шившигийн намагт унагасан ийм нөхөд хэдэн зуугаар тоологдон яригдаж байхад бид хоорондоо шийдэх чадах зүйлийн талаар маргаж цаг алдаж байна. Энэ байдлаас хэрхэн гарах вэ. Яаж ажиллах вэ. Энэ бүхэн Монгол бөөгийн хөгжлийг зөв голдрилоор хөгжүүлэх тухай асуудал юм. Тиймээс өнөөдөр тэнгэрийн улаач бүр анхаарах ёстой асуудал болж байна.
    Монгол бөөгийн “Голомт төв”-ийн тэргүүн, Ш.Сүхбат “Шинээр төрөн гарч буй залуу бөө нар ийм зүй бус зүйлүүд хийж байгаа. Энэ бол үндэсний соёл, тэнгэртээ харшилсан маш аймшигтай явдал. Тэд хамгийн гол нь зан үйлээ сайн мэддэггүй. Үүний гол буруутан нь онгодыг нь буулгаж өгч байгаа багш нь юм. Бас бөөгөөр далимдуулж бизнес хийгчид олон болсон. Ямар ч онгод тэнгэргүй нөхөд “Би бөө” хэмээн ард түмнийг шулах байдал газар авах боллоо. Бөөг дотор нь хоёр хуваадаг. Онгод шүтээнтэй бөө, байгалийн жамаар шалгарсан бөө, мөн онгодгүй тахилч бөө гэж байна. Жинхэнэ бөө бол гурваас дээш жил онгод шүтээндээ барилдаж, номоо сайн мэдэж байж сая засал хийнэ.
    Тэгтэл одоо өнөөх зуурдын бөө нар юун гурван жил болох байтугай сар ч болоогүй байж “Таныг сайн сайхан болгоод өгье” гэдэг. Энэ онд хүчирхэг тэнгэрүүд бууж ирж зуурдын бөө нарыг цэвэрлэх болно. Тэгэхээр буруу зөрүүг хийгч бөө нарыг тэнгэрт нь мэдүүлбэл шударга шийтгэл оногдох биз ээ. Энэ тухайд бол “Онгодтой, єєрєє тэнгэртэй бєє хvн бол… биднээс илvv айж явах юмтай улсууд шүү дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бєє нар шийтгvvлсэн. Залуухан, залууханаараа яваад єгсєн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шvv. Єєрсдийнхєє хийсэн буруу юмандаа явсан. “Бєє хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хєсрийн дээстэй адилхан болно” гэж бєєгийн номон дотор байгаа шvv. Хєсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шvv дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерєєсєє харах vзэх юмгvй, ямар ч авралгvй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шvv дээ” гэжээ. Б.Галаарид “Айх ичихээ мартсан ёс суртахуунгүй бөөг бол айх ёстой юманд нь шударгаар мэдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэвэл ямар вэ?” хэмээн бичжээ. Монгол бөөгийн төлөө өөрийн амьдралаа зориулсан энэ мэт хүмүүсийг бөөгийн ертөнцөөс арчих хэрэгтэй гэж нэгэн залуухан удган хэлж байхтай таарав. Бид өнгөрсөн үеийн бүтээсэн суурь дээрээ дөрөөлж ирээдүйгээ бүтээж босгоно гэдгийг мартах учиргүй.
    Хавар, намрын улиралд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн зан төлөвт өөрчлөлт орж, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, эрүүл хүмүүс ч стрессээс үүдэлтэйгээр сэтгэл гутралд өртөх нь нэмэгддэгийг шинжлэх ухаан аль хэдийнэ баталсан. Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол энэ тоо 2020 онд 15 хувь болж нэмэгдэх магадлалтай гэж ДЭМБ-аас тооцоолжээ. Мөн тус байгууллагын судалгаагаар манай улсад 628.000 хүн буюу нийт хүн амын 23.3% нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэсэн тоо гарсан аж. Хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад эмчлүүлсэн байна. Сэтгэцийн өвчин дотроо олон хэлбэртэй байдаг бөгөөд тэр дундаас анхаарал татаж байгаа нэг зүйл бол 2011 оноос хойш бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүмүүс СЭМҮТ-д олноор хандах болсон явдал. Хаа таарсан газраа хуураа татаж, хэнгэрэгээ дэлдэн, архийг ус мэт залгилж, амьтан хүмүүсийг гайхашруулах болсон шашны энэ зан үйл Монголд сүүлийн хэдхэн жилд асар эрчимжсэн нь ийнхүү араасаа ийм асуудал дагуулав. Хэн дуртай нь бөө болдог болсон нь нууц биш. Энэ нь нэг төрлийн бизнес болчихоод байгаа ба амьдралын ямар нэг асуудал үүсэх, бие өвдөх үед бөөд хандсанаар “Бөөгийн угаа авахгүй бол үхнэ” гэж айлган нэг сая 500 мянгаас таван сая хүртэлх төгрөгөөр “бөө болгож” өгдөг болжээ. Онгод сахиусгүй, удам угшилгүй жирийн нэгэн ийм хэргэмийг хүртсэнээр нийгмээс тусгаарлагдаж, өөрчлөлтдөө дасахгүйн улмаас сэтгэцийн хүндрэлтэй асуудалтай нүүр тулдаг аж. Энэ тухай СЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Отгон бичжээ. Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд л гэхэд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон 20-иод хүн бүртгэгдсэн тухай ч мэдээлэв. “Хэдэн жилийн өмнө бол бидний ярьдагаар номын цагаан солио буюу мэдрэлийн ядаргаанд орчихсон хүмүүс их ирдэг байсан бол сүүлийн хоёр жилд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өвчлөлтэй хүмүүс ихэссэн” хэмээн тэрбээр хэлсэн юм.
    Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Улаанбаатар хотод төвлөрөн ирсэн 80 орчим бөөгийн төрийн бус байгууллага ажиллаж, өөрсдөдөө янз бүрийн батламжлагдаагүй цол олгосон хэдэн мянган бөө нар байна. Нэг хүний нэр дээр бөөгийн 100 орчим байгууллагын нэр бүртгэлтэй байдал ч байна. Олон хуурамч цол гуншинтай, нэр алдартай, бөөгийн цэгцтэй мэдлэггүй хүмүүс монгол бөөгийн нэрийг төлөөлөн олон улсын арга хэмжээнд оролцож байна.
    Төрийн гэдэг үгийг хуулиар төр л эзэмшдэг. Монгол төрөөс олгоогүй “Төрийн зайран, удган”-ы тоо 20 дөхжээ. Энэ цолыг нэг хүний хувийн шийдвэрээр олгодог. “Төрийн зайран, удган” цолыг олон арван жил зүүж, монгол бөөд нэрээ мөнхөлсөн тэднээс үлдсэн амьдралаа монгол бөөгийнхөө төлөө жинхэнэ утгаар зориулж, хамтран ажиллахыг уриалж байна.
    Түүгээр зогсохгүй нийгмийн нөхцөл байдлыг тун соргогоор тусгасан “Ард түмний баатар”, ард түмний гавьяат” цол бий болгожээ. Түүнийг тэр нөхөр л олгож байна. Сүүлийн 20 жилд бий болгосон “Мөнх тэнгэрийн удган, зайран” цол, дуртай хүндээ өгч байдаг бөөгийн докторын цол, Онцгой чадамжийн гэрчилгээ, бөөгийн үйл ажиллагаа явуулах хоёр жилийн хугацаатай “тусгай зөвшөөрлийн лиценз” зэрэг цолнууд нийтэд тараагдсан байна. Тэр байтугай Дэлхийн бөөгийн сангийн нэр барьсан “доктор”-ын дипломыг “худалдсан” гэж байгаа юм. Дэлхийн бөөгийн сантай хамтран энэхүү үйлдлийг цаг алдалгүй таслан зогсоолоо. Тэгээгүй бол олон хүн энэ хуурамч “диплом”-д мөнгөө үрэх байлаа. Тэглээ гээд хариуд нь зогсоолд тавьсан автомашиныг Том жип машинаар олны нүдэн дээр зориуд мөргөж хэмхэлчихээд, замын цагдаатай нийлээд өнөөдөр хүртэл хохиролыг барагдуулахгүй явна. Иргэдийг хохироогоод “мунадаг” байгаа юм биш үү.
    Энэ олон замбараагүй олгосон цолонд олон түмэн толгой нь эргэж, чухам аль шийдвэрийг нь өнөөдөр шүтлэгтэн олон баримтлах ёстой болж байна. Төрийн үйлчилгээний байгууллага, тухайлбал боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллагад бөөгийн байгууллага, бөө хүнийг тодотгох стандарт, шалгуур үзүүлэлтийг тогтоож чадахгүй. Бөөг төр хууль гарган шийтгэж байсан болохоос биш бөөг төрийн байгууллага цэгцлэнэ гэж байхгүй. Төр төмөр нударгаа хуулийн хүрээнд л харуулна шүү дээ. Тийм байдалд оруулахгүйн тулд бид хийж чадах зүйлээ өөрсдөө цэгцлэх ёстой.
    МБНЭ байгуулагдаад хоёр жил өнгөрөөд байна. Одоо МБНЭ-д бөөгийн ная орчим байгууллага нэгдэж, нэг мянга орчим гишүүнтэй, 19 аймагт бөөгийн хүрээлэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. МБНЭ-ийн Дээд хуралдайгаас байгуулсан 160 орчим гишүүнтэй бага хуралдай, түүнээс байгуулсан Дээд цэцийн зөвлөл байна.
    МБНЭ-ийн бага хуралдай, Дээд цэцийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн баталсан “Монгол бөөгийн ёс зүй” баримтыг батлан гаргаж мөрдөж байна.
    Дараа нь Монгол бөөгөө уламжлалт зан үйлээр нь авч яваа “тэнгэрийн улаач” нараа тодруулан “Монгол бөөгийн цол” олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь дээр дурьдсан бөөд үүссэн олон зүйлийг зөв гольдролоор шийдэх гэсэн хамтын шийдвэр, бодлого юм. Энэ шийдвэр шүтлэгтэн олонд Монголд байгаа энэ олон мянган бөө нарын хэнд нь итгэх вэ гэдэгт хариултыг өгөхийг эрмэлзэж байгаа хэрэг юм. Бөөгийн олон байгууллагын хүлээн зөвшөөрсөн, Монгол бөөгийн ёс зүй, цолны шалгуур үзүүлэлтийг хангасан “улаач”-ийг МБНЭ-ийн шат, шатанд шалгаруулан сонгосон Дээд цэцийн гишүүдийн олон талаас нь харж, шинжиж, ярилцаж, нууц санал хураалтын дүнг үндэслэн Монгол бөөгийн цолыг олгож байна. Үүнээс өөр зам одоохондоо олж харахгүй байна. Тэрнээс биш Жаргалсайхан гэдэг хүн энэ цолыг ганцаар дур мэдэн олгоод байгаа хэрэг биш юм. Өөрийгөө Монгол бөөгийн уламжлалаа зөв авч яваагаа МБНЭ-д шалгуулах нь жинхэнэ бөө хүнд эгэл жирийн асуудал, улмаар монгол соёлын биет бус өвийг хамгаалж яваагаа төрдөө бүртгүүлж байгаа давхар үйл юм. Харин МБНЭ-д шалгуулах нь хуурамч бөө нарт бол асуудалтай, хүнд сорилт байх болно.
    Шүтлэгтэн олон “Цэрэн Бөө”-гийн бичээд байгаа шиг “тэнгэрийн хуралдайгаар хуралдаж” хэнд нь цол хэргэм олгоод байгааг мэдэх боломжгүй. Бас жинхэнэ хуурамч бөөг ялгахад бэрхтэй. Өнөө цагт чанар, агуулгыг нь тоон үзүүлэлт, хэлбэр нь дарж “алчихаад” байна шүү дээ.
    Сайтын нэгэн мэдээний дор “Цэрэн Бөө-хэдэн төгрөгөөр авсан болоо” гэсэн түүний бичсэн ганц өгүүлбэр түүнийг бүхнийг зоосны нүхээр хэмждэг, бодит үнэнийг ялгах “онгод” үгүй нь харагдаж байна. Бас ч үгүй дээр дурьдсан “бөө”-г үйлдвэрлэдэг багш нарын нэг ч юм уу гэх хардах сэтгэлийг төрүүлэв. “Цэрэн Бөө” хэдэн өгүүлбэр тэрлээд шүүмжлэх, майханд танилцуулга тарааж яваа ажилтныг үгээр биднийг “шодох” биш, харин бөөд үүссэн дээрх гажуудалыг засахад биечлэн оролцохыг урьж байна. Та дээр дурьдсан бэрхшээлтэй тулж үзсэн үү. Бид өдөр бүр тулж байна.
    МБНЭ нь жилдээ хоёр томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Эхнийх нь 6 дугаар сарын 22-ны хийсэн нарны нэгдсэн залбирал юм. Энэ жил бид нарны тахилга хийгээгүй. Харин нарны нэгдсэн залбирал хийсэн. Дараа жилээс энэ өдөр Хүй долоон хутагт нэгдсэн залбирал хийхийн зэрэгцээ бөөгийн байгууллагууд өөрсдийгөө бие даан сурталчлах ажлуудыг хийх болно. Шилдэг бөөгийн байгууллагаа шалгаруулах болно. Тэгэхээр та бүхэн Монгол бөөгийн өнөөгийн хөгжлийн цар хүрээг харах боломж бүрдэнэ.
    Жил буриын 9 дүгээр сарын 22-ны өдөр Монгол туургатан баатруудын хүндэтгэлийн цогцолборт хөшөө нэмж байрлуулах ажиллагааг хийж байх болно.
    Монгол бөө төрдөө хүндлэгдэж явсан цаг үе бий. Бид, Монголчууд Мөнх тэнгэрээ шүтдэг байсан цаг үеэ дурсах биш, сэргээх цаг үе ирж байна. Бид үүнийг хийж чадна.
    Жилдээ Нэгдсэн Их тахилгыг 2-3 удаа хийнэ. МБНЭ нь зөвлөлдөх хамтын удирдлагын байгууллагын хувьд Нэгдсэн тахилгыг хэн удирдах, хэрхэн зохион байгуулах асуудлаар хэлэлцэж, байгууллагынхаа хүрээнд нэгдсэн шийдэл гаргадаг юм. Үүнийг зарим хүмүүс буруу ойлгоод байгаа нь асуултаас харагдаж байна.
    Эцэст нь нэг зүйлийг дурдая. МБНЭ-ээс явуулж байгаа үйл ажиллагаа нь шавь нараасаа мөнгө хуримтлуулж санхүүждэг бөөгийн багш нарын эрх ашгийг хөндөх болсон. Тиймээс шавь нараа цуглуулан, МБНЭ-д гишүүнээр элссэн шавь нарын “араас” нь жатга шидэх, шавь нартаа МБНЭ гэж “аймшиг” байдаг мэт буруу ойлголт өгөх, нэгдсэн тахилга, тайлгын нэрээр шавь нараасаа мөнгө татах, тэгсэн мөртлөө тахилгадаа оролцолгүй хувьдаа зарцуулах, МБНЭ-ийн нэрээр уулзах гэж ирсэн олныг өөрийн нэр дээр цуглуулан хувийн нэр хүндээ бэхжүүлэхэд ашиглах зэрэг зохисгүй үйлдэл гарч байна.
    Гаднаас ирж буй оюуны салбарт дахь энэ их хүчирхэг довтолгоон, түрэмгийлэл, дотоодод болж байгаа бөөгийн нэрийг шаварт хутгагчид биднийг эвлэрэн нэгдэж ажиллахаас өөр замгүйг харуулж байна. Сүүлийн үед МБНЭ-ийн гишүүдийн дунд элдэв хов тарааж, дунд нь хутган үймүүлэх, зарим хүмүүсийн нэр төрийг олны дотор зориудаар гутаан доромжлох, өнгөрсөн үеийг авч явж ирсэн хүмүүсийнхээ түүхийг харлуулах зэрэг эв нэгдлийг сэвтээх гэсэн оролдлого гарч байна. Цаг хугацааны хүнд сорилтыг туулж яваа энэ цаг үед ийм үйлдлийг хийгчдэд МБНЭ-д орон зай байх ёсгүй. Бид эв нэгдэлээ хамгаалахад хатуу сахилга хэрэгтэй. Бусдын идэш болохгүй нь тулд бидэнд эв нэгдэл юу юунаас илүү чухал хэрэгтэй байна.
    Мөнх тэнгэр биднийг ивээх болтугай

    Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч,
    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн
    ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа

  • Т. Балжир удганы онгодын тамлага

    Хөсрийн хэлтэй хүн чинь
    Хөхөө донгодож газар гэсэхийн цагаар
    Хөвчин бие нь тарчилж
    Хамгаалах юмгүй тонгочиж
    Хар санаа нь баглаж
    Хачин тарчлахыг үзнэ хө
    Хэлсэн санасныхаа төлөө
    Хэмжээлшгүй муухай тарчилж
    Үхэл зовлонд унаж үйлээ эдэлж тарчилна тэр
    Хааяа намайг дуудаж хашгираарай
    Хэл амаа таслахын тулд саадгүй 49 өдөр
    Сайн зангаж хяргаарай (хутгаарай)
    Хар санаатныг хааж чадна
    Хатуу хэлийг тасалж чадна
    Бардам аюулыг зайлуулж чадна
    Баруун талдаа хадгаа авч яв
    Алт мөнгө дууд ! Хадгаараа
    Ангайх хэлийг тасал ! Хутгаараа
    Халзан цагаан мөринд сайн мөргүүл
    Гэрийн хэрүүлээр муугийн үүдийг бүү нээ !

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЖАРАН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО.

    2020 оны 06 дугаар сарын 19-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн жаран есдүгээр хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцлээ.Үүнд:
    Нэг. БОДЛОГЫН АСУУДАЛ
    1. Тэнгэрт өргөсөн мэдүүлгийг сурталчдах тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Хоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
    2. Бурхан халдуны нэгдсэн тахилгын тухай
    баримтад кино тайлан.

    3. Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгын тухай.
    баримтад кино тайлан.

    4. Алтай таван богдын бөөгийн овоонд хийх залбиралын тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Гурав. БУСАД
    5. Цаг үеийн үйл явдлын тухай (ДЦХ-н гишүүн сонгох)

    Тус тус хэлэлцлээ.

  • ТӨРИЙН ЦАГААН БА ХАР СҮЛДЭД НЭГ ӨДӨР ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, МБНЭ-ИЙН БАЙГУУЛАГДСАНЫ НЭГ ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭВ.

     

    Би гэж өөрсдийгөө төвийлгөх үзлээс бид гэж хамтарч хэлэлцэж, шийдвэр гаргаж, түүнийгээ хэрэгжүүлж сурсан нь нэг жилийн ололт байлаа. Бид цаашид хамтарч ажиллаж олон сайхан шийдвэрийг хэлэлцэж гаргаж хэрэгжүүлнэ. Бид тодорхой амжилтанд хүрнэ. Үүнд бид итгэлтэй байгаа.
    Хамгийн эхний бэрхшээл бол байгуулагдсанаас зургаан сарын дараа сэтгэл зорилго шулуудан нэгэн зорилго өвөрлөсөн хамтрагч нараас нэг хэсэг буюу дөрвөн нөхөд салан одсон билээ. Тэд зүгээр ч нэг гарч явсангүй, дөнгөж байгуулагдаад байгаа эвлэлийнхээ эсрэг тун хуурмаг гашуун үг, тарж бутарахаар хатуу үйлдэл үлдээсэн.
    Тэд МБНЭ-ийг тарсан, үйл ажиллагаа нь зогссон гэж нийтэд түгээж байв. Дөнгөж хөл дээрээ зогсож ядаж байгаа МБНЭ-ийн хувьд ийм алхам эрсдэл дагуулж байлаа. Гэвч тэднийг бусад нь аялдан дагасангүй. Монгол бөөд эв нэгдэл юу юунаас илүү чухлыг, хамтарч байж энэ хүнд цаг үеийг туулах ёстой гэдгийг мэдэж байгаа тул эвлэлдэн нэгдсэн бөө нар МБНЭ-дээ үнэнчээр үлдсэн.
    Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг ардын үг бий. Энэ үед гүн туслалцаа үзүүлсэн Монгол Бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, Д.Энхжаргал, Монгол Бөөгийн Тэргүүн зайран Ч.Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Х.Энхмаа, Н.Хишигжаргал, Зайран Ц.Батболд нартаа талархал илэрхийлж байна.
    Бидний хувьд хоёр дахь хүндрэл санхүүгийн бэрхшээл байв. Энэхүү бэрхшээлийг давахад гишүүдийн идэвхи оролцоо нэн чухал байв.
    Бид МБНЭ байгуулагдсаны нэг жилийн ойгоо Бага хуралдай хийж даруухан өнгөрөхөөр төлөвлөсөн юм.Гэтэл гишүүд өргөтгөж хийх санал дэвшүүлэв.
    Тэгээд ажил өрнөв. МБНЭ-ээс Төрийн ордны ёслолын болон хамгаалалтын алба, УИХ-ын ажлын алба, БХЯ-ны сайд, ЗХЖШ-ын орлогч генерал Баярмагнай нартай уулзаж Төрийн Цагаан болон Хар сүлдэд хүндэтгэл үзүүлэх хүсэлт тавьсаныг зөвшөөрсөн юм. Гэхдээ энэ бүхэн тийм ч амар бүтээгүй, олон албан тушаалтангуудтай уулзаж нилээдгүй цаг зарж байж бүтсэн хэрэг.
    МБНЭ-ийн байгуулагдсаны нэг жилийн арга хэмжээнд МБНЭ-ийн 600 гаруй гишүүд оролцохоор хүсэлтээ ирүүлсэн тэр бүхнийг бүртгэж албажуулахад хоёр ажилтан хэдэн өдрөөр цаггүй ажилласан төдийгүй Их дархан Удган Д.Батчулуун, Дархан Удган Д.Энхжаргал, Тэргүүн Зайран Өсөхбаяр нар нойр хоол мартан зүтгэснээр МБНЭ-ийн байгуулагдсаны нэг жилийн ойн арга хэмжээг амжилттай хийсэн билээ.
    Зөвхөн бүх гишүүдтэйгээ холбогдоход 3 өдөр тасралтгүй утсаар ярих шаардлага тулгарсан. Энэ бүхнийг Монгол Бөөгийн тэргүүн Удган Я.Мөнгөнсувд хариуцаж байв.
    Энэ өдгүүдэд МБНЭ-ийн эгнээ 200 орчим гишүүдээр өргөжин тэлсэн. Үүнд бид баяртай байгаа. Энэ олон гишүүдийн батлах, бичиг баримтыг хөтлөх их ажил байсан.
    Нэг жилийн ойгоо тэмдэглэхийн өмнөх хэдэн өдөр МБНЭ-ийн жижиг өрөө хүмүүсээр бялхасан олон бужигнасан газар байв. Хүн бүр МБНЭ-дээ гишүүнээр элсэж, баярлаж хөөрсөн, сэтгэлээрээ МБНЭ-д туслах гэсэн халуун уур амьсгал тасрахгүй байлаа.
    Зарим хэсэг МБНЭ-ийг тарсан гэдэг цуу үгэнд автан цаг хугацаа алдсан тухайгаа хэлж байв. Хэн нэг нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидний эсрэг ажиллаж МБНЭ-ийг тарсан гэсэн мэдээг тарааж байсан нь тодорхой болсон юм. Сайн үйлсийн хажуугаар саар зүйл дагалдаж байдаг нь ертөнцийн жам. Гэхдээ цаг үедээ мэдрэмтэй хандаж нэгдэж нийлж хүчирхэгжих үедээ ийн зан гаргах нь уучилж боломгүй алдаа байдаг ажээ.
    2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр цэлмэг хөх тэнгэр, нартай дулаахан өдөр Сүхбаатарын талбайд өнгө өнгийн цэцэг шиг алагласан Монгол хувцсаараа гоёосон МБНЭ-ийн гишүүд, Удган ,Зайран нар Чингис хааны хөшөөний өмнө дурсгалын зураг авахуулаад дараа Төрийн цагаан сүлдэндээ хүндэтгэл үзүүлэх ажиллагаа болсон.
    Энэ үед нэгэн томоохон бэрхшээл тулгарсан нь Төрийн цагаан сүлдэнд хүндэтгэл үзүүлэхэд 600 орчим гишүүд оролцохоо илэрхийлсэн бөгөөд тэдний нэр, регистрийн дугаарыг нэг бүрчлэн тулгаж, бичиж тодруулах ажил байв.
    Мөн Төрийн ордонд орох бүх бичгийн ажлыг хийхэд олон хоног шаардагдсаны дурдахыг хүсч байна.
    Дараа нь Батлан хамгаалах Яам очиж Бүх цэргийн хар сүлдэд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа байлаа. Энд Цэргийн хар сүлдэнд Зайран, эрэгтэйчүүдийн төлөөлөл орохыг зөвшөөрсөн юм. БХЯ-ны Хар сүлдэнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа амжилттай болсон.
    Урьд өмнө нэг өдөр Төрийн Цагаан, Хар сүлдэд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа зэрэг болсон тохиолдол байгаагүй билээ.
    Драгон ресторанд МБНЭ-ийн Бага хуралдай хийж, нэг жил арга хэмжээ үргэлжилсэн юм. Бага хуралдайг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нээж, хурлын тэргүүлэгчид удирдав. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Нэгэн жил” илтгэлийг тавьлаа.
    Дараа нь “Монгол туурагтны Их тахилгыг зохион байгуулах тухай” МБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга, Монгол Бөөгийн тэргүүн Зайран Ж.Өсөхбаяр, “Цаст хайрхан”-ы тахилгыг зохион байгуулах ажлын явцын тухай” МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Д.Дарьчулуун нар мэдээлэл хийв. Илтгэл мэдээлэлтэй холбогдуулан гишүүд дэмжигч санал шүүмжлэл хэлэв.
    Хурлын төгсгөлд МБНЭ-ийн Дээд цэцийн шийдвэрээр Монгол Бөөгийн цол олгосныг гардуулах ёслол болсон. Үүнд Монгол Бөөгийн Их Дархан Зайран, Удган цолоор 2, Монгол Бөөгийн Дархан Зайран, Удган цолоор 3, Монгол Бөөгийн Их Зайран, Удган цолоор 4, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран, Удган цолоор 11 тус тус шагнагдсаныг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан гардуулсан юм.
    Мөн МБНЭ-ийн байгуулагдсаны нэг жилийн ойг тохиолдуулан МБНЭ-ийн дээд шагналаар шагнагдагсадын шагналыг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд хүндэтгэлтэй гардуулсан юм. МБНЭ-ийн “Тэнгэрийн элч” медалын “Алтан шонхор” зэрэглэлээр 14, “Мөнгөн шонхор” зэрэглэлээр 18, “Хүрэл Шонхор” зэрэглэлээр 50 хүн шагнагдсан байна.
    МБНЭ-ийн нэг жилийн ойн арга хэмжээ ийнхүү амжилттай тэмдэглэж өнгөрүүлэв. Бидэнд цаашдаа хийх их ажил хүлээж байгааг мэдрүүлэв. Бид хийж чадна. Үүнд МБНЭ-ийн гишүүн нэг бүрийн зүтгэл чухал ач холбогдолтой юм.
    Эцэс нь шүүмжлэлтэй хандах зүйл байна. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүдэд хариуцсан ажил байдаг. Тэр дагуу мэдээллийг бичиж нийтэд хүртээх үүргийг МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч Д.Бадарч хариуцдаг. Энэ үүргээ цаг хугацаанд биелүүлээгүйгээс МБНЭ-ийн Байгуулагдсаны нэг жилийн арга хэмжээний мэдээ 36 хоногийн дараа гарч байна. Мэдээлэл цаг хугацаандаа гараагүйн төлөө гишүүдээсээ уучлал хүсч байна.
    Хуралдайны дараахь зоогийн асуудлыг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Ш.Энхбаяр хариуцаж зохион байгуулсан.
    Энэ үед нэг бэрхшээл гарсан нь зоогийн арга хэмжээнд гишүүд, дэмжигчид дутуу оролцсоноос нэг сая төгрөгийн алдагдал хүлээв. Санхүүгийн хувьд хөл дээрээ зогсох гэж ядаж байгаа Эвлэлийн хувьд энэ бол багагүй мөнгө. Энэ бүхнийг гишүүд дэмжигчдээсээ нуухыг хүссэнгүй. Зохион байгуулж байгаа арга хэмжээ бүрээс ийм алдагдал хүлээгээд байвал ар тал болох санхүүгийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, цаашдын ажиллагаа сулрахад хүрнэ. Бүх зүйл байгаараа ил тод байх нь бидний цаашдын ажилд сургамжтай болох билээ. Тиймээс тохиолдож байгаа бэрхшээлийг тоочин бичихэд хүрлээ.

     

    djmedia:263
  • АНУ-ЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДӨР

    Тусгаар тогтнолын өдөр (англ. Independence Day) нь 1776 оны 7 сарын 4-ний өдөр АНУ нь Их Британийн Нэгдсэн Вант улсаас салан, тусгаар тогтносон улс болсноо зарласны ойн баяр юм.

    Тусгаар тогтнолын өдрөөр том хэмжээний салют буудуулж, парад жагсан, аялал зугаалга, концерт, бэйсболын тоглолт, гэр бүлийн уулзалтууд, улс төрийн илтгэлүүд зэрэг, хувийн болон улсын түвшинд олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Тусгаар тогтнолын энэ өдөр нь АНУ-ын үндэсний өдөр юм.
    Тусгаар тогтнолын энэ өдөр нь улсын хэмжээний баяр тул ард иргэд олон нийтээрээ амарч, шуудан, шүүх зэрэг улсын байгууллагууд нь амардаг. Энэ баярыг тэд тэмдэглэхдээ ихэвчлэн гэр бүлээрээ аялал зугаалага хийж, томоохон парад жагсаалд оролцон, ингэхдээ хүмүүсийн хувцас, талбайн гоёл чимэглэл зэрэг нь Америк улсын төрийн далбааны өнгө болох улаан, цагаан, цэнхэр өнгө голлоно. Энэ баяраар салют буудсаны дараагаар төрийн дуулал болон эх орноо хайрлан хүндэтгэсэн бусад дуунууд эгшиглэнэ. Зарим дууны шүлэг нь 1812 оны Хувьсгалын дайныг санагдуулам байх нь бий.
    1776 оны 6 сард Виржиниагийн Ричард Хэнри Лигийн танилцуулсан тусгаар тогтнолын тогтоолыг Эх газрын Конгресс зөвшөөрөхөөр санал хураах үед 13 колони орон 1776 оны 7 сарын 2-ны өдөр Их Британийн Нэгдсэн Вант улсаас хууль ёсны дагуу тусгаарлагдсан. Санал хураалтын дараа Конгресс өөрсдийн анхаарлыг Тусгаар тогтнолын тунхаглалд хандуулсан бөгөөд удаан мэтгэлцэж ярилцсаны эцэст 7 сарын 4-ний өдөр хүлээн зөвшөөрчээ.
    Сонирхуулан хэлэхэд Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурсан Жон Адамс, Томас Жефферсон нар АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Тусгаар тогтнолын 50 жилийн ойгоор буюу 1826 оны 7 сарын 4-ний өдөр нэгэн зэрэг нас барсан байна. Тунхаг бичигт гарын үсэг зураагүй хэдий ч үндэслэгч эцгүүдийн нэг Жэймс Монро энэ түүхэн өдөр өнгөрсөн гурав дахь ерөнхийлөгч юм. АНУ-ын 30 дахь ерөнхийлөгч Кэлвин Күүлиж 1873 оны 7 сарын 4 өдөр буюу тусгаар тогтнолын ойн өдөр мэндэлсэн цорын ганц ерөнхийлөгч.

  • Бөөгийн ёслолд олноор цугласны улмаас Буриадын сууринд халдвар тархжээ

    Буриадын Тункинскийн аймагт зургадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, тэр дундаа Шулуты сууринд халдвар ар араасаа илрэх болсон тул мэргэжилтнүүд халдварын шинэ голомтыг тогтоох ажлыг яаравчлан хийсэн байна. 

    Ийнхүү шалгалт хийхэд олон нийтийн арга хэмжээг хориглосныг үл хайхран энэ сууринд зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд бөөгийн ёслол үйлдсэн байжээ. Энэ ёслолд 31 хүн оролцсон байна.

    “Тункинскийн аймагт зургадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн COVID-19 вирусийн халдварын 23 тохиолдол илэрсэн. Эдгээр нь Торы болон Шулуты суурингуудын оршин суугчид байсан юм. Толы сууринд халдварын тохиолдол цөөн бүртгэгдсэн бол хамгийн их нь Шулуты сууринд хамаарч байна. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь бөөгийн ёслолд оролцсон гэдэг нь тогтоогдсон, тэд энэ ёслолын үеэр халдвар авсан байх магадлалтай” хэмээн Буриадын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

    Ийнхүү нэг сууринд халвар олноор тархсан тул Шулуты сууринд хөл хорио тогтоосон байна. Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн ихэнхэд шинж тэмдэг бага илэрсэн, ердөө дөрвөн хүнийг Буриадын халдварт өвчний клиник эмнэлэгт хэвтүүлжээ.

    Халдвар авсан болон бөөгийн ёслолд оролцсон хүмүүстэй хавьтагчдыг бүгдийг олж тогтоон, тэднийг тусгаарлан, эмчийн хяналтанд оруулжээ. Мөн халдвар тархах шалтгаан болсон ёслолыг зохион байгуулсан хүмүүсийг захиргааны хэрэг зөрчлийн хуулиар шийтгэнэ гэж нутгийн захиргаа мэдэгдсэн байна.

    Энд дуулгахад, Буриадад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол нийтдээ 2857 бүртгэгдсэнээс 1957 нь эдгэрч, 19 хүн нас барсан юм. Одоо 881 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

    Г.Бямбасүрэн

  • Тувачуудын тухай .

    Одоогийн байдлаар Тувад Буддын шашны сургаал ба бөө мөргөлийн үйл явц зэрэгцэн хөгжиж байна. Буддын шашны ба бөө мөргөлийн удирдагчид нутгийн иргэдийн дунд нэр хүндтэй. Тувагийн хүн ам 308 160 хүн байна. Хотын хүн амын эзлэх хувь 53.1% (2010). Хүн амын байгалийн өсөлт 15.3 хувьд хүрсэн. Тувад таван хот байдаг. 3000 гаруй хүн амтай 12 тосгон байдаг.
    Монгол Увс нуурын үзэмжид хэсгээр хиллэдэг. Энэ нуур нь мөсөн үе дэхь 16 мянган км² газар нутагтай, усны нөөцийг ширгэж байгаагийн үр дүн юм. Нуурын бүс нутагт хүн хэдэн мянган жилийн өмнө оршин сууж байжээ. Олон тооны буга чулуу, петроглиф, рун бичээсийг нүүдэлчин овог – Хүннү, Монгол, Енисей Киргизүүд үлдээжээ. 10-р сараас 5-р сар хүртэл нуур мөсөөр хучигддаг, зуны улиралд температурын градиент нь гадаргуу дээрх 25 ° С-ээс доод тал нь 19 ° C байдаг. Агаарын температурын жилийн хэлбэлзэл өвлийн улиралд −58 ° C, зуны улиралд 47 ° C хооронд хэлбэлздэг. Нуурын сав газрын амьтны аймаг маш баялаг – 173 зүйл шувуу, 41 зүйлийн хөхтөн амьтад, үүнд цоохор ирвэс, аргаль, Сибирийн уулын ямаа зэрэг ховор амьтад амьдардаг. 29 төрлийн загасны төрөл зүйл Убсу-Нур нуурт амьдардаг.
    Дашрамд хэлэхэд Туваны таван хотын нэг болох Шагаан-Ариг (хүн ам нь 11.4 мянган хүн), Улуг-Хемский кожуурын төв юм. Энгийн дээр – Shagonar. Энэ хотыг 1888 онд байгуулжээ. Саяно-Шушенскийн усан санг дүүргэх үед хот үерийн бүсэд байсан бөгөөд хуучин газраас 7 км-ийн зайд шинэ газар нүүсэн байв. Тувад үйлдвэрлэл эрхэлдэг цөөн хэдэн газруудтай. Хувиараа бизнес эрхлэгчдийн барилгын материалын үйлдвэрлэл, (шаар шавар тоосго, хөрөө тээрэм), хүнсний үйлдвэрлэлийн жижиг аж ахуйн нэгжүүд (нарийн боов)-тай.
    Енисей (Эвенк. Ионесси “том ус”, хак. Ким, Төв. Улуг-Хэм “агуу гол”, кет. Хук, Селкуп. Пул Тиаас-Голд, нен. Йенся ‘ям’) бол Сибирь дахь хамгийн томд тооцогддог дэлхийн болон Оросын томоохон гол мөрөн юм. Энэ нь хойд мөсөн далайн Кара тэнгис рүү урсдаг. Кызыл хотын төв хэсэгт байрлах Ка-Хим, Би-Хем (Том, \u200b\u200bЖижиг Енисей) голын эрэг дагуу орсноор Оросын 2-р том гол болж хувирдаг. Шагонараас Саян-Шушенскийн усан цахилгаан станцын далангаас үүссэн Саяно-Шушенское усан санг бүрдүүлдэг.
    Кызыл хот бол ОХУ, Тувагийн бүгд найрамдах улсын нийслэл юм. Хүн ам нь 110.0 мянган хүн (2010 онд). Энэ хот нь Азийн газарзүйн төв цэг дээр байрладаг. Азийн газарзүйн төв нь Азийн газарзүйн төвийг тэмдэглэсэн таамаглалын цэг юм. Тус төвийн байршил нь Азийн хил хязгаарын тодорхойлолтоос хамаардаг бөгөөд голчлон сонгосон тооцоолсон аргаар, алслагдсан газрууд нь Азийн туйлын цэгүүдийн жагсаалтад багтсан эсэхээс хамаарна.
    Удаан хугацааны туршид Азийн төвийг 1910 онд Тувад очсон Английн топограф, скаут Александр Дуглас Каррутерс тодорхойлсон гэж үздэг байсан ч тийм биш юм. Эхний удаа V.M. Родевич – Дээд Енисейд хайгуул хийсэн намын дарга. Тэрбээр 1910 онд “Урианхай орчмын тухай эссэ (Енисей мөрний монгол ай сав) тухай өгүүлэл” гэж бичжээ. Англи хүн түүний хэлснээр Европ, Африк, Австрийн төвүүдэд хэдийн очжээ.” Manor G.P. Сафьянова Ул-Хемийн зүүн эрэг дээр, Бий-Хем, Ка-Хем зэрэг уулын бэлд 25 км өндөрт зогсож байв. Хожим нь Азийн төвийг бэлгэддэг чулуун баганыг Салдам хотоос Кызыл руу нүүлгэж Енисейгийн эрэг дээр суулгасан.
    Тус хот нь Үндэсний музейтэй. Алдан Маадыр (60 баатар), археологийн олдвороор баялаг цуглуулга хийсэн хүн. 2008 онд музейн шинэ байр ашиглалтад орсон нь тус хотын хамгийн үзэсгэлэнтэй газар юм. Энэ нь цуглуулгын ихэнх хэсгийг цогцолборын 4 давхарт байрлуулах боломжийг олгосон. Тус музей нь дэлхийн хэмжээнд алдартай “Арзаан 2” уулын олдвороос “Скифийн алт” болон бусад олдворуудыг хадгалдаг.
    Бөө нарын хувцас ихээхэн ялгаатай байж болох бөгөөд Кызыл музейд хэд хэдэн төрлүүд байдаг. Өдтэй малгайтай, хуяг хувцасны нийтлэг шинж чанар юм. Туван бөө нар одоо маш их алдартай болсон, жуулчид зөвхөн тэднийг харахаар аялдаг. Тэднийг дэлхийн хамгийн том агентлагийн гэрэл зурагчид дагадаг. Тэд өөрсдөө аль хэдийн Герман, Швейцарь, Финлянд, Швед, Итали, Унгар, Австри, Америкт очсон байна. Бөө мөргөлийн дуулал, алгас Герман, Англи хэл рүү орчуулагдсан.
    Өмнө нь бөө нар хэзээ ч хоорондоо зөрөлдөж байгаагүй, үүнээс гадна хоёр бөөгийн уулзалт үргэлж өрсөлдөөн дагуулдаг байв. Гэхдээ эдийн засгийн өнөөгийн байдал бөө нарыг нэгдэхийг шаардаж байна. Алслагдсан нутагт амьдардаг бөө нараас гадна Ак-Довурак дахь бүх улаан бөө нар Тос буга (Есөн Тэнгэр), Дунгур (Тамбурин), Адыг эрээн (Баавгайн сүнс) зэрэг нийгэмлэгүүдэд нэгджээ. Маш олон хүн бөө шүтдэг болж байна.

     

  • ДЭМБ: Коронавирусний цар тахал хурдацтай тархаж байна

    ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусний цар тахал дуусах шинж тэмдэг одоогоор харагдахгүй байгаа бөгөөд өвчлөл хурдацтай нэмэгдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Аданом Гебрейесус даваа гарагт Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

    “Вирус тархах орон зай байсаар байна. Хатуу үнэн гэвэл бодит байдал дээр цар тахлын төгсгөл рүү ойртоо ч үгүй байна. Хэдийгээр олон оронд ахиц дэвшил гарч байгаа боловч халдвар хурдацтай тархаж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

    ДЭМБ-ын тэргүүн мөн судалгааны ажлын явцыг үнэлэх, “COVID-19” өвчний эсрэг авах хариу арга хэмжээг шинэ шатанд гаргах чиглэлүүдийг боловсруулахын тулд шинжээчдийн уулзалтыг энэ долоо хоногт зохион байгуулахаар болсныг мэдэгдэв.

    ДЭМБ халдварын дэгдэлтийн анхны мэдээг хүлээж авснаас хойш зургаан сар өнгөрч байгааг Тедрос Адан Гебрейюсус сануулсан байна. Энэ өдөр зургадугаар сарын 30-нд буюу өнөөдөр тохиож байгаа бөгөөд “10 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, 500 мянга гаруй хүн нас барсан үзүүлэлттэй” давхцаж буй юм.