Author: admin_shaman

  • НОМГОН ХАЙРХАНЫГ ТАХИВ.

    Нарандаа залбирал хийдэг энэ өдөр ӨМӨЗО-ийн Улаанцав хотын харъяат Дөрвөд хошууны Номгон хайрханыг Монгол бөөгийн зайран Ганзориг уламжлалт бөөгийн зан үйлээр тахилга хийлээ.
    Дөрвөд хошуу нь байгалийн тогтоц, хөрсний шинж чанар, чулуулаг тогтоц, ургамал бүрхэвч нь их онцлоготой. Дөрвөд хошуугаар аялах үед зам дагуу таарах маш олон овоотой бөгөөд нутгийн хүний ярихаар 100 гаруй тахилгатай овоо байдаг байна. Тухайлбал Юань улсын үед Хубилай хаан тахиж байсан сүрлэг сайхан Хан-Уулын овоо Дөрвөд хошууны нутагт оршдог ажээ. Дуулга уулнаас эртний цэрэг дайчдын эд хэрэгсэл болох дуулга, дайчин эрсийн араг яс зэрэг археологийн олдвор олдсоор байгаа нь Дөрвөд хошууг Монгол туургатны түүхэн жимийн үлдэгдэл, цаг хугацааны үргэлжлэл гэдгийг улам илтгэх мэт санагдана.
    Малчид өөр өөрийн гэсэн бог бод мал маллах соёл уламжлалаа өвлөн хадгалж байгаагаас гадна шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинэлэг арга хэлбэрийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлжээ.

     

    djmedia:258
  • АМГАЛАНГИЙН ТУЛГАА Монгол бөөгийн зайран. (1987- 2020)

    “Бид бүгд мөнх биш. Нэг өдөр хорвоод ирсэн шигээ нэг л өдөр залуу хөгшин, баян ядуу хамаагүй бүхнээ орхиод явдаг. Тиймээс амьддаа бие биенээ хайраар дутаалгүй хайрлан тусалж, эргээд харахад харамсалгүй инээд баясал, аз жаргалтай дурсамж дүүрэн байж, өөртөө байгаа бүхнийхээ үнэ цэнийг мэдэрч амьдрах хэрэгтэй юм шиг…Саяхан л инээмсэглээд уулзах юмсан гээд ярьж байсан сан хичнээн сайхан зүйл ярьж инээлдэж хөөрөлдаж байлаадаа үнэхээр итгэж чадахгүйнээ. Хоёр хөөрхөн үрээ, аав, ээж ах дүүсээ орхиод иим эрт цэл залуухан насан дээрээ бид бүгдийгээ орхиод харанхүйн орон луу явчлаа гэжүү итгэхгүй байна яагаад ч юм. Энэ хорвоо дээр дотны хүмүүс, найз нөхдөөсөө хагацах шиг гуниг үгүй..” хэмээн андын бичсэн мөрийг дэмжин сууна. Бид л хойно өвчин шаналаа үл тоон амьдрал гэх их далайд мөнх юм шиг өөрийгөө мартан зүтгэсээр хөл алдан “живжээ”. Юутай гуниг вэ.
    Тулгаа нь Монголчуудыгаа Мөнх тэнгэрээ шүтэн амьдрах ёстойг, түүнийг дэлгэрүүлэхийн төлөө зүтгэх ёстойг, хамтран ажиллах ёстойг мэдэрч, монголын бөөгийн төв байгууллагыг байгуулагдсан цагаас нь зүтгэж явсан залуу зүтгэлтэн юм. Тэр өнөө цагт оршин буй залуу улаач нарыг хамтарч ажиллахын чухлыг бусдад сурталчилж ажилласан манлайлагч нэгэн байлаа.
    Тэрээр 2012 онд МБНЭ-ийн гишүүнээр элсэж, бага хуралдайн гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа. Монгол улсад бөө мөргөл хүчтэй дэлгэрч байх үед нйигмийн өмнө тулгамдсан олон асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэхэд идэвхитэй оролцож байлаа. Монгол бөөг цэгцэлэхээр гаргасан олон арван асуудлыг хэлэлцсэн хуралдайнууд оролцож байсан.
    2012 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилгад оролцсон, 2013 онд Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон, 2014 онд Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан, Улаанбаатар хот, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон. 2015 онд Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон. Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан, “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон, Монгол бөөг хөгжүүлэхийн төлөө түүний зүтгэлийг үнэлж, Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор, Мөнгөн шонхор” медалиар шагнагдсан.
    2017 онд МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүнээр сонгогдон бөөгийн байгууллагын ажиллагаанд идэвхитэй зүтгэж байлаа. Залуучуудын өмнө байнга тулгарч байдаг амьдралаа дээшлүүлэх зорилгоор холын газрыг зорих болсон билээ. Улаач хүний амьдрал бол хоёр амийг тээж явдаг, хүнд хэцүү замнал байдаг. Тэрээр ид бүтээж босгох ид залуу насандаа тэнгэрийн орныг зорьлоо.
    Бид гэр бүл, эцэг эх, ах дүүс, үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
    Мөнх тэнгэр, харанхуйн орондоо тайван амгалан нойрсдоо.
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд: Байнгын
    Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, Д.Батчулуун, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Я.Мөнгөнсувд, Г.Янжинлхам, Я.Отгонбаатар, Б.Батжаргал, Л.Цагаанхүү, Б.Бахаамаазагд, У.Ганхуяг, Д.Отгончимэг, Б.Нарангэрэл, Т.Баттогтох, Ч.Одбаяр, Б.Мөнхчулуун, А.Оюунчимэг, А. Оюунтуул, Д.Улаанцэцэг, Л.Баяржаргал, Д.Хүнбиш, С.Сэргэлэн, Т.Анхмаа, Ц.Цэндсүрэн, Ц.Тамжид, Б.Балжмаа, Б.Баттогтох, Ч.Гаваагүнчин, Ж.Эрдэнэцэцэг, Ж.Ариунтуяа
    Байнгын бус:
    Б.Бадамсүрэн, Г.Гэрэлтуяа, А.Энхтайван, Б.Нанжаа, Ц.Дуламжав, Ж. Өлзийсайхан, Ц.Бор, Ч.Даваабаяр, Д.Отгонцэцэг, Л.Дорж, Ц.Лувсанлхама, Ч.Энхтуяа, Ё.Алтанзул, Л. Баттогтох, В.Жавзансүрэн, Б.Солонго, Д.Уранчимэг, Б.Энхбаатар, Б.Байгалтөгс, Г.Гэнэнхүү, Л.Мөнх-Очир, Ж.Сонинжаргал, Д.Сосорбарам, Чанцал

  • Монгол Улсын харьяат суурин хүн амын 83.8 хувийг халхууд эзэлж байна

    2020-06-16 11:08:26

    Монгол Улсын харьяат иргэдийн үндэс, угсааны талаарх мэдээллийг өмнөх тооллогод 29 бүлгээр цуглуулж байсныг Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогоор 31 болгож өргөжүүлсэн.
    Тооллогын үр дүнгийн танилцуулгад бүлэгт 100-аас цөөн хүн амтай бүлгийг “Бусад” гэж нэгтгэсэн болно.
    Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор Монгол Улсын харьяат суурин хүн амын 83.8 хувийг халхууд эзэлж, өмнөх тооллогоос 1.4 пунктээр өсжээ.
    Казахуудын нийт хүн амд эзлэх хувийн жин 3.8 хувь байгаа нь халхуудын дараа орж байна.
    Харин Дөрвөд, Баяд, Буриад угсаатнууд 2010 оноос буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

     

  • Онгодын магтаалын дуудлагын тухай.1

    Хайрхадууд, мэлмийтэнгүүд нэх мэи олон тоонд хандан өгүүлж байгаа нь аман зохиолын бусад төрөл зүайлижэй харьцуулбал Монгол ардын туульс эхлэхдээ зааьал Алтай Хангайгаа магтаж уул, ус, дов толгод, ббулаг шандны эзэд болсон олон хий биүетэй хийсгэлэн дүртэнгүүдийн урин залж, хөгжөөж байгаад дараа нь жинхэнэ тууль хайлдгийн үлгэрээ бөө нар ч гэсэн өөрийн онгодуудаа урихдаа эхлээд бүх онгод тэнгэр нэр, гаүар усны эздийг магтан залаад дараа нь өөрийнхөө тухайн шеийн дуудах онгоддоо ханддаг байна.
    Бөө мөргөлийн аман яруу найраг дахь магтаалыг агуулга холбогдох занүйл, магтаж байгаа онгод тэнгэр% эд өлөг, тахил тавиг зэргээр үндэслэж дотор нь сэдэвчилэн хаёр анги болгон үздэг байна.
    Үүнд:
    1. Бөөгийн онгодлын магтаал
    2. Бөөгийн эдэл хэрэглэл тахил тавигийн магтаал гэсэн хоёр зүйл болно.
    Бөөгийн онгодын тайлга нь онгод тэнгэр нэр, хий хиьё дүртэнгүүдийн магтаалаар эхэлдэг байна. харин бөө судлаач О. Дүрэв бидний бөөгийн онгодын магтаал хэмээн нэрлэж байгаатай аил төстэй шүлэглэлийг ишлэн үзэж тамлага дуудлага хэмээн нэрлэсэн байна.
    Тухайлбал: Цэдэв удганы тамлага дуудлага: бар бар хийсэн хайрхадууд
    Бар шиг дуутай хайрхадууд
    Бараа сүр ихтэй хайрхадууд
    Баруун талд багларсан хайрхадууд гэх мэт.
    Ж. Чагдар зайрангийн тамлага дуудлагад:
    Мянган мэлмийтэнгүүд
    Түмэн сонортонгууд
    Хийсвэр үүлэн дамжлагатангууд
    Хий хивс бийтэнгүүд
    Асар тэнгэр нөмрөгтөнгүүд
    Аваа их хүчтэнгүүд нэх мэт:
    Тэрээ бөөгийн дуудлагыг ерөнхийд нь тамлага дуудлаг, дурсамж дуудлага, төгсгөлийн дуудлага гэхчилэн дараалан 3 ангилжээ. Энэ ангиллаас үзвэл түүний нэрлэсэн “тамлага дуудлага” хэмээгч нь бидний “онгодын магтаал” хэмээгчтэй байрлалын хувьд дүйцэж байна. Мөн эндээс харахад хайрхадууд, мэлмийтэнгүүд гэх мэт олон тоонд хандан өгүүлж байгаа нь аман зохиолын бусад төрөл зүйлтэй харьцуулбал Монгол ардын туульс эхлэхдээ заавал Алтай хангайгаа магтаж уул ус, дов толгод, булаг шандны эзэд болсон олон хий биетэй хийсгэлэн дүртэнгүүдийг урин залж хөгжөөж байгаад дараа нь жинхэнэ тууль хайллдгийн үлгэрээр бөө нар ч гэсэн өөрийн онгодуудаа урихдаа эхлээд бүх онгод тэнгэр нэр, газар усны эздийг магтан залаад дараа нь өөрийнхөө тухай үеийн дуудах онгоддоо ханддаг байна.

  • СОНГУУЛИЙН ӨВЧИН

    Тэр улс төр, мөнгө хоёрын эрхэм нарийн холбоосыг аль эрт мэдэрч, түүний эмзэг бас давуу талыг алдахгүй мэддэг ”зурхайч”, энэ талаар тэр хэнийг ч дагуулахгүй бөгөөд ”доктор”-ын зэрэг хамгаалсан ч болохоор болсон.
    Мөнгө нь улс төр болж , улс төр нь эргээд мөнгө болдог, улмаар ашиг орлого нэмэгддэг зүй тогтлыг аль эрт ажил болгож амьдралдаа хэрэгжүүлсэн нэгэн.
    Сонгууль ойртох тусам Тойгоо жип машинаа зүлгэж, хэдэн төрлийн хувцсаа хаана хэрхэн өмсөж хэнд ямархуу харагдахаа тунгаан бодож, дутуугаа сэлгэх талаар эртнээс төлөвлөнө.
    Хэнтэй нөхөрлөх, хэнийг өөртөө татах, хэнээс дөлөхөө бас тунгаана.

    Тэр жил ардчилсан нам сонгуульд ялахад Тойгоогийн хүүгийн машин намын байрны өмнө ”багширсан” олон машин дотор багталцаж ядан ”дүүхэлзэж” байсан бол, сонгуульд ялагдсан Ардын намын цагаан байшингийн өмнөх машины зогсоолоос Тойгоогийн машин хамгийн түрүүн ”годхийн” алга болж билээ.

    Тэр юунаас ч айдаггүй . Учир нь мөнгөтэй бол хэнийг ч худалдаад авчихна гэж боддог. Тэр нь ч амьдрал дээр тодорхой биеллээ олсон учир итгэлтэй байдаг.
    Сонгууль дөхөөд ирэхээр Тойгоо өөрөө Монгол ардын намын, Хүү нь АН-ын, авгай нь ШН-ын үүдээр эргэлдэх нь ихсэж, үйл хэрэгт зүтгэнэ.

    Сонгуулийн өмнөхөн энд, тэнд болох хандивын үдэшлэг цэнгээнд оролцоно. Тэд хэрэгтэй үед нь намын санхүүд хэдэн төгрөг хандивлахаа мартдаггүй. Сонгуулийн өмнөх компаныг санхүүжүүлнэ гэдэг бизнесийн хөрөнгө оруулалттай утга нэг хэрэг. Хандив нь сонгуулийн дараа албан тушаал, мөнгө болон хувирна. Тэр гурвын хэн нэг нь сонгуулийн ”бялуу”-г заавал амсах магадлалтай. Бялууг хүртсэн нэг нь нөгөө хоёрыгоо ”дээш” нь татна. Тэгээд ч аль нам сонгуульд ялахаас үл хамаарах өөрсдийн дархлааг бий болгосон .

    Үнэнийг хэлэхэд Тойгоо дотоод сэтгэлдээ ганцхан зүйлээс учиргүй айна. Тэр үедээ зүрхний эм давхарлаж ууна. Тэр бол өөрийн нэр хүнд, албан тушаалд учиргүй хайртай. Тэр ч хүний боддог бодол байх л даа. Гэхдээ өөрийн тухай үнэн нүүр царай дэлгэгдэх вий гэхээс учиргүй айж бэргэнэ. Үүнийхээ төлөө цочиртсон үедээ хэнийг ч яаж ч мэдэхээр болчихно.

    Энэ цаг үед Албан тушаал мэдлэг, боловсрол, туршлага дээр бус мөнгөөр хэмжигддэг, хов жив ”хор” найруулгын үндсэн тогтдог болсны амт шимийг амталсан бөлгөө.

    Тэднийд монгол дахь бүх улс төрийн намын батлахны цуглуулга бий . Батлах бүр өөрийн түүхтэй. Өвөөд нь тэр жил Тусгаар тогтнолын намаас Хотын хурлын гишүүнд нэрийг нь дэвшүүлж батлах өгсөн бол хөдөө амьдардаг хамаатны нэгэн өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны үед нэр дэвшигчээс эмч нарын үзлэг хийх үед эрүүл мэндийн үнэгүй үзлэгт орохын тулд нэгэн намын батлах авсан байх жишээтэй. Тэдний сумын Батсайхан гэдэг залуу таван ч намын батлах өвөртөлсөн бузгай улс төрчөөр тодорсон, хөөрхөн ”онигоо”-той.

    Сүүлийн арван жилд болсон сонгууль Тойгоогийн гэрийнхэн жинхэнэ улс төрч болохоо харуулсан. Тойгоогийн хүү хорьдугаар зууны сүүлчийн сонгуулийн өмнөхөн ааваасаа хэдэн төгрөг авч АН-д хандивласны хүчинд дүүргийн хурлын гишүүн болж, дараа нь Дүүргийн засаг даргын Тамгын газрын даргаар тодорсон.

    Харин Тойгоо байгууллагынхаа ардчилагч нартай нийлж хэдэн шил архи хүртэж явдгийн буянд тэрүүхэндээ ”ардчилагч” гэдэг эрхэм алдрыг хүртсэн. Энэ эрхэм алдрын хүчинд Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялахад ”бялуу”-аас хүртэж тэр нэгэн байгууллагын Сургалтын хэлтсийн даргаар томилогдсон түүхтэй.

    Гэвч хожим сургуульд хүүхэд оруулах нэрээр хахууль хүртэж хэмжээг нь хэтрүүлсэн хэргээр ажлаасаа хусуулж, цэргийн тэтгэвэрт гарсан. МАН-д нүүрээ таниулсан түүнд нэг хэсэгтээ гэртээ ”ичихээс” аргагүй байдалд хүрсэн. Түүнд сонгууль ямагт баяр баясгаланг авчирдаг. Одоо түүнд ганцхан МАН-ын царайг харж амьдарахаас өөр аргагаүй болсон.

    Тэгээд намуудын улс төрийн удирдагчид солигдож байдаг завшааныг ашиглаж өөрийгөө хэнд ч ямраар таниулж чаддаг арга ухааныг сүвэгчилж сурсан. Эхлээд тэр одоогийн их хурлын гишүүн нэгэн эрхэмтэй хамт хөдөө аймгуудаар ”давхиж” Ардчилсан хүчний бүх л намуудад хандав өргөв. Тэгэхдээ хотыг бодвол хөдөө тэдний ”жинхэнэ нүүр царайг” танихгүй тул хэний ч дүр эсгэсэн болохоор жүжиглэнэ. МАН нь мэдчих вий гэдгийг л онцгой анхаарч нууцлан чандална.
    Тэгтэл энэ удаа тэр бодсноос илүү үр дүнд хүрэх боломж бүрдэв. Учир нь ”ханилж” явсан найз нь Улсын их хурлын гишүүн болж, Тойгоогоо дэмжих аятайхан, өргөн боломж бүрдэв.

    Сүүлийн үед цэргээс тэтгэвэрт гарсан Тойгоо өөрийнхөө мөрөнд генералын пагон зүүснээр зүүдлэх болов.
    1999 он

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЖАРАН НАЙМДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

    2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн жаран наймдугаар хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцлээ.Үүнд:
    Нэг. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
    1. Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгын үед мөрдөх журмын тухай МБНЭ-ийн -Галын тахилгын тухай. Монгол бөөгийн тэргүүн зайран П.Нарангэрэл
    -Хайрханы тахилга. Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа
    -Лусын тахилга. Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул
    Тус тус хэлэлцлээ.

  • НАРНЫ ЗАЛБИРАЛ-2020 БОЛЛОО

    Галын тахилгын дараа оролцогчид Бурхан халдун 2020, Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгын тухай кино үзэж сонирхолоо.
    2020 оны 6 дугаар сарын 22-ны наран мандах мөчид Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал нарандаа залбирч бөөлөөгөө эхэллээ. Нарандаа өргөх идээний дээжээ тавьж, аргал бүхий тулган дээр сүүгээ тавьсан байлаа. Нарны залбиралд оролцож байгаа нэр хүньтэй улаач, төлөөлөгчөөр Их гал болон бусад галаа асаангуут тогоонд тавьсан сүү буцалж, түүнээс өргөлөө өргөх хэлбэрээр зан үйлээ зангиджээ. Олон зан үйл монгол уламжлалыг илтгэн харуулах ажээ.
    Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал залбиралаа эхлэн улмаар хуяглан бөөлж, халх бөөгийн өвөрмөц дэг жаягаар бөөллөө. Наран мандах мөчид эргэн тойрон байрлах уул, толгодыг манан бүрхэж улмаар мөнх цаст хайрхад мэт содон сонин харагдана билээ.
    Улаанбаатар хотдоо хамгийн ойрхон байрладаг наадмын төв талбайг түшиглэн хийдэг нарны тахилга монгол бөөгийн улаач нарын нэгдэж хийдэг залбиралын газар болоосой хэмээн хүсч МБНЭ-ээс 2012 онд санаачлан эхэлсэн түүхтэй. Нарны залбиралын өмнөх орой нь залуу бөө нар цугларч галдаа бөөлөө хийх болсон билээ. Тэр нь өргөжсөөр олон бөө оролцсон замбараагүй бөөлөө болон хувирч байсан. Дэг журамтай байх гэхээр оролцоо нь багасдаг, оролцсон болгон бөөлүүлдэг юм аа гэхэд шүтлэгтэн олны өмнө нэг л зах замбараагүй бөөлөөн болж хувирдаг байдал ажиглагдсан. Галын тахилга нь голлох болж, залуучууд гал дээр бөөлсөний дараа гол ажиллагаа болох Нарны залбирал эхлэхэд оройны галын тахилгадаа “түүртэн” унтсаар өглөөний тахилгадаа оролцдоггүй байдал их байлаа. Энэ байдал жил болгон давтагддаг.
    Дэг журамтай Нарны тахилга байх уу, эсвэл өмнөх өдөр нь галын тахилгаа хийж, түүндээ түүртэж, өглөө нь унатсаар нараа угтах уу. Ийм асуулт нарны тахилгын дараа үлддэг болж байна.
    Нарны тахилгаа хамтарч хийх бодлогыг дэмжиж оролцсон улаач нар, шүтлэгтэн олондоо баярлалаа. Монгол бөө мөргөл нар минь нэгдэн тэлж, Монгол Улс маань цэцэглэн хөгжих болтугай.

     

    djmedia:257
  • ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРЫН НЭГДСЭН ТАХИЛГА-2020

    Тэмүжин Есүхэй баатрын үед сүй тогтоосон Бөртэ үжинг авч нутаг буцахад монгол заншлаар хадам эцэг эх ойр садныхан хамт явжээ. Гэтэл Хэрлэнгийн Ораг цөл гэдэг газраас Дай сэцэн гэдрэг буцсан байна. Нууц товчоонд ямар учраас буцсаныг тэмдэглэсэнгүй. Лу “Алтан товч”-д мариан халуун болж Хэрлэн өөд харив гэжээ. Гэхдээ сүүлийн үед эрдэмтэд Амбагай хааны өөрийн биеэр охиноо урагт хүргэж өгөхийг цээрлэсэн гэрээслэлийг биелүүлсэн гэх болж. Ингээд охиныг хүргэхийг Дай сэцний гэргий Цотан дааж аван Тэмүжиний нутаглаж байсан Сэнгүр горхины Хөх нуурт хүргэж өгчээ. Энэ үед Тэмүжин хэдэн настай байсныг олонх баримт бичигт тэмдэглсэнгүй харин Саган сэцэний “Эрдэнийн товч”-д арван долоон насандаа буюу шар нохой жил1178он Бөртэ үжинг авлаа гэж тодорхой бичжээ.
    Шаргачин тахиа жил буюу 1189 онд Тэмүжин хорин найман настай байсан бөгөөд түүний гэр нь Хэнтий ханы өвөрт Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж байлаа. Түүнийг хүрээлэн дагаж байсан хамаг монголчууд зөвлөлдөөд Хотула хааны гутгаар хөвгүүн Алтан отчигон, Есүхэй баатрын ах Нэхүн тайжийн хүү Хучир бэхи, Бартан баатрын ах Охин Бархагийн ач хөвгүүн Сацэ бэхи нар төлөөлөн Тэмүжинд “Чингис хаан” цол өргөмжлөн эзэнгүй байсан Хамаг монголын хаан болгожээ.
    Ийм сайхан түүхтэй энэ газар одоо цагийн төрийн зүтгэлтнүүд залбирал хийж ёслол үйлддэг болжээ. Гэхдээ бөөгийн зан үйлээр өвөрмөц маягаар хийж байсныг Монголын бөөгийн төв байгууллага, зан үйлээрээ таслан зогсоож, уламжлалаа чандлан барьдаг улаач нар хийх болсон билээ.
    Хар зүрхний Хөх нуур маань одоо замбараагүй байрласан, битүү амралтын газар болжээ. Арга ядахдаа тахилгыг нь энэхүү газраас 5км зайнд хийж байхав.
    Энэ удаа Галын тахилгыг Монгол уламжлалт бөө мөргөлийг нийтэд түгээхийн төлөө чин сэтгэлээр зүтгэж явээ нийгмийн залуу зүтгэлтэний нэг болох Монгол бөөгийн тэргүүн зайран П.Нарангэрэл удирдан зохион байгуулж, толгойлж бөөлсөн билээ.
    Галын тахилга бэлэн болж Монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн тугийг байрлуулан гэрлээр тодотгож өгсөн нь онцгойрон харагдана. Тахилгыг эхэлж, галыг МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү асаав.
    Халх бөөгийн дэг жаягаар хуур манжигаар эхэлж, тамлага, дуудлагаар онгод юугаа дуудав. Ийнхүү Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран П.Нарангэрэл толгойлон бөөлсөн билээ.
    Галын тахилгаа дэмжиж олон залуу улаач нар хуяглан босж бөөлсөн. Тахилгын төгсгөлд улаач нар монголын сайхан уянгалаг дуугаар галаа манан дуулж хоносон бүлгээ.

     

    ХАЙРХАНЫ ТАХИЛГА. (Хоёр. 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр. 09.00-11.00)
    Үүлэрхэг тэнгэрт өглөөний наран мандаж, зөөлөн салхи сэвэлзэнэ. Хар зүрхний Хөх нуураас 3 км байрласан манай хотхон, бид алгуурхан босч тахилгын бэлтгэлээ хангаж, товлосон Хайрханы тахилга хийх газар луу хөдөллөө. Нэгдсэн тахилгын нэгэн үндсэн тахилга байсан учраас ихэд сонирхохын зэрэгцээ өндөр үүрэг, хариуцлага хүлээсэн бөөлөлт байсан билээ.
    Нэгдсэн тахилгын бөөлөлт хийх газар болон хайрхан, нуурын зүгрүү баримжаа авч Монгол Улсынхаа төрийн далбаа, МБНЭ-ийн тугийг мандуулж байрлуулжээ. Энэ бол тахилга болгонд үндсэн арга хэмжээ хийгдэж байгааг тунхаглаж буй хэрэг юм. Нэгдсэн тахилгыг хүндэтгэн тодотгож байгаа зүйл бол энэ билээ. Бөөлөө хий газрын ар талд хагас сар хэлбэрээр улаач нар, шүтлэгтэн олон нэгэн эгнээ болж суудлаа эзэлнэ. Өргөлөө өргөхөд саад болохгүй бас бусдын хувцас, зүйлийг өргөлөөр “нялахгүй”-н тулд ингэж байрладаг юм.
    Цаг агаар тогтуун, тэнгэр хагас үүлтэй харагдана. Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Хайрханы тахилгыг Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа толгойлон бөөлж эхэллээ. Нэгдсэн тахилгад оролцогчид хуур манжиг, хэнгэрэгээр дэмжин залбирал хийнэ.
    Тун удалгүй байгаль дэлхий, цаг агаар өөрчлөгдөн хоёр талааас хуй салхи эрчилж, тоос гэж хэлэмгүй бас бороо гэж нэрлэмгүй байдал үүссэн билээ. Олон шувууд цугларан хуйлран эргэлдэж янз бүрийн авиа чимээ гаргана. Салхины эрчим нэмэгдсээр цаг агаар тийм гэж нэрлэхийн аргагүй болж билээ.
    Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Хайрханы тахилгын бөөлөлт дуусах үед хур бороо орж эхэлсэн билээ. Уламжлалт ёсоор бөөлөлт Хайрханд өргөх идээний дээжээ цунцал хэлбэрээр өргөж өндөрлөв. Хайрхандаа идээний дээжээ өргөхөөр эрчүүдийг томилно билээ.
    Ийнхүү Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Хайрханы тахилга ид шидтэй сайхан болж өнгөрлөө. Энэхүү ховор тохиох тахилгад оролцсондоо би багш, шавь хоёроор бахархаж байлаа. Ийм сайхан тахилга, түүнд зориулан бөөлсөн бөөлөөг тэр болгон амьдралдаа цөөхөн үзэх байх аа хэмээн бодож суунам. Мянгантай хүний яриа сонсож сууснаас Бурхан халдун хайрханы болон Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын бөөлөөг үзэж, нүд баясч, сэтгэл сэргэж, монгол бөө нараар бахархах сэтгэл төрж байлаа. Тэнгэрлэг бөө мөргөлийн төв бол яах аргагүй Монгол эх орон, уламжлалт бөөгөө авч яваа улаач нар Та нар билээ. Дэлхийн олон газраар явж, янз бүрийн шаман нартай уулзаж байсан, хувь хүний төлөө зан үйл хийж байсан олон улаач нартай таарч байсан, Эх орон олон түмнийхээ төлөө ийм сайхан сэтгэл, зүтгэлээр бөөлж байгаа өөр бөөг би хаанаас ч олж үзсэнгүй.
    Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Б.Нанжаа бол Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулж яваа нэгэн. 2012 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилгад оролцсон, 2013 онд Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон, 2014онд Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан, Улаанбаатар хот, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон. 2015онд Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон. Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан, “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон, 2016 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон, 2017 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. Нарны залбиралд оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад зохион байгуулж оролцсон. 2018 онд Говийн нэгдсэн тахилгад оролцсон. 2019 онд Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон. Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө түүний зүтгэлийг үнэлж, Мөнх тэнгэрийн төлөө “Долоон өвгөн од” одон, “Хүрэл шонхор, Мөнгөн шонхор, Алтан шонхор” медалиар шагнагдсан.

    djmedia:256