Author: admin_shaman

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЖАРАН ДОЛООДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

    2020 оны 06 дугаар сарын 5-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн жаран долоодугаар хуралдаан Бурхан халдун хайрханы Цагаан аралд болж дараах асуудлуудыг хэлэлцлээ.Үүнд:
    Нэг. БОДЛОГЫН АСУУДАЛ
    1. Тэнгэрт мэдүүлэх тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Хоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
    2. Бурхан халдуны хайрханы нэгдсэн тахилгын үед мөрдөх журамын тухай.
    -Галын тахилга. Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар
    -Нарны тахилга. Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү
    -Хайрханы тахилга. Монгол бөөгийн Их зайран Д.Батжаргал
    -Тэнгэрийн тахилга. Монгол бөөгийн Их удган Ц.Отгонсүрэн
    -Лусын тахилга. Монгол бөөгийн Их удган Б.Бадамсүрэн

  • БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ НЭГДСЭН ТАХИЛГЫН ХАЙРХАНЫ ТАХИЛГА БОЛЛОО.

    Үндсэн тахилга болох Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилгын Хайрханы тахилгад Монгол бөөгийн их зайран П.Батжаргал толгойлон бөөлж, зан үйл, үйл ажиллагаа эхэллээ.
    Монгол бөөгийн уламжлалт дэг жаягийг ягштал харуулсан энэхүү бөөлт содон соргог байлаа. Бөөгийн тамлага дуудлага, хэнгэргийн дуутай хослон Цагаан араалд цууриатан нэгдсэн тахилгын Хайрханы тахилга эхэллээ. Нэг л бөөгийн удаа дараагийн бөөлөөг хараад жирийн иргэд нөгөө зайран байна даа гэж бодоод өнгөрдөг. Харин улаач хүний нүдээр бол бөөлөө бүхэн өвөрмөц онцлоготой байдаг. Тэр бүхнээс сурах зүйл их бий. Улаач нарын нүд, мэдрэмж мэдэх хэрэг билээ.
    Тахилгын оргил үе болох Хайрхандаа улс орноо мэдүүлэх Тэнгэртээ өргөх мэдүүлэлийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан танилцуулан, галаар дамжуулж тэнгэртээ заллаа. Тэрхүү мэдүүлэгт:
    НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ҮЕЭР МӨНХ ХӨХ ТЭНГЭР, ЭЗЭН ЧИНГИС ХААН, ИХЭС ДЭЭДСИЙН АРИУН СҮНСЭНД ӨРГӨН СОЁРХОХ МИНУ:
    2020 оны 6 дугаар сарын 6-10-ны өдөр Бурхан халдун хайрхан, Хар зүрний Хөх нуур
    Монгол Улс эрт үеээс төрт ёсоо дээдэлсэн, мөнх тэнгэрийн хүчин дор үзэл бодлоо зангидсан, түүний дор бусад шашинаа эрх тэгш хүндэлсэн, их засагт хуулиа дээдэс, доодосгүй хүндлэн сахисан ёс зүйтэй, шудрага шүүхтэй, уламжлан бэлтгэсэн хүчирхэг удирдагч, төрийн зүтгэлтнүүд, ухаалаг хатадтай, шинжлэх ухаанг өндөр хөгжүүлж, түүнийг авч явдаг эрдэмтэн, мэргэдтэй, Их хуралдай хэмээх хамтын шийдвэрээ баталгаажуулдаг хуралдаантай, нийгмийн байгуулал, хөгжлийн янз бүрийн түвшинд байгаа олон хэвшлийн эдийн засаг, нийгмийн байгуулалыг удирдсан, дэлхийн түүхэнд анх удаа цаасан мөнгө гаргаж, хямралд өртсөн зарим орныг эдийн засгийг уялдуулан зохицуулж байсан, олон улсын дипломат дэг журмуудыг анхлан санаачлан сэдэж, гадаад харилцааг эрчимжүүлж, улс хоорондын зам харилцааны сүлжээг худалдаа наймаатай уялдуулж өгсөн, холбоо харилцааны хамгийн хурдан өртөө хэлбэрийг өдөр дутамдаа ашигладаг, хуурай газрыг хамарсан монголын амар амгаланг мэдрүүлсэн бодлоготой, хүчирхэг, баатарлаг цэрэг эрстэй, эрүүл мэнд, бичиг үсэг, соёлыг гайхам сайхан хөгжүүлсэн, төрт улс бүтээж явсныг энд дурдсу.
    Чингэхдээ зөвхөн Монголчууд өөрсдөө шүтэн дээдэлдэг Мөнх хөх тэнгэр, огторгуй, харанхуйн орон, далд ертөнцийг холбосон өвөрмөц тэнгэр үзэлтэй, дээр нь ихэс дээдэс, өвгөд хөгшид, эцэг, эхээ дээдлэн хүндэлдэг бодит шүтээнтэй, байгалиа онгон дагшнаар шүтэж, хамгаалж, дэлхийн ертөнцийг байгалиа хамгаалах ёстойг эртнээс ухааруулж ирсэн алсын хараатай түүхт ард түмэн.
    Монголчууд сүүлийн зуун жилд шашингүй үзэлт, социалист, коммунист нийгэм байгуулах гэж 70 орчим жил явжээ. Нийгэм, эдийн засаг, зам харилцаа, холбоо, боловсрол, соёлоо хөгжүүлж зарим амжилтанд хүрсэн нь үнэн. Гэвч хоорондоо хямарч, хамгийн үнэт эрдэнэ болсон өндөр мэдлэг боловсрол, чадалтай олон сайхан иргэдээ хэдэн арван мянгаар хэлмэгдүүлэн хядаж марташгүй түүх, сургамжийг хойч үедээ үлдээжээ. Сүүлчийн 30 жилд Ардчилсан нийгэм байгуулах нэрээр зорьсон чиглэлээсээ “хадуурч” замнав. Тэгээд хатуу гишүүнчлэлтэй намыг хэтэрхий шүтсэн, түүний нэрээр цөөнх нь баяжсан, цэрэгжсэн дэглэмрүү хэлтийдсэн, хий үзэгдлийн манангийн сүнс нь хорогдсон газар, гажуудсан “ардчилал”-ыг бүтээжээ.
    Энэхүү түүхэн жилүүдийн эцэст өнөөгийн хөгжлийн төвшинд хүрч ирэв. Бүх чиглэлээр дэлхийн холбогдох байгууллагууд Монгол улсын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт гаргасан болохоор бид давтан дурдахыг хүсэхгүй байна.
    Улс орноо авч явах их сонголтын өмнө бид ирээд байна. Энэ бол Улсын их хурлын сонгууль билээ. Бид хөгжлийн шинэ гарааны зурвас дээр хүрч иржээ.
    Өнөөдөр сонгуульд зуу, зуун сая төгрөгийн хөрөнгө хаяан эрх мэдлээ бэхжүүлэх гэсэн хүн амын цөөнх болсон хүчин хүчин байна. Эрх мэдэл, хөрөнгө мөнгөтөнгүүд хэрхэн төрд зүтгэдгийг бид харсан. Хөрөнгөтэй мөнгөтэй нь тэднийгээ дэмжтүгэй.
    Нөгөө талд хөрөнгийн чадваргүй нэр цэвэр, шинэ үе, дэвшигчид байна. Хөрөнгө чинээгүй боловч их орныхоо төлөө чин сэтгэлээсээ зүтгэх нэр дэвшигчдээ жирийн олон түмэн дэмжтүгэй. Тэд бол та бүхний тасархай жирийн иргэд, та бүхэн айж, эмээж, болгоомжилгүй тэдний төлөө саналаа өгөгтүн. Мөнгөтэй хөрөнгөтэй нь бус эгэл жирийн иргэд бидний итгэлийг дааж чадна. Тэд бидний зовлонг, бас засах замыг мэднэ.
    Бид өвөг дээдсээс хэрэгжүүлж, төрт улсын байгуулж ирсэн түүхэн туршлагандаа тулгуурлан сонголт хийх боломж байна. Энэ бол монгол улсынхаа төлөө зүтгэх чин хүсэлтэй мэдлэг боловсролтой, чадвартай, эх оронч иргэдээ сонгуульд дэмжих явдал юм. Энэ бол нам харгалзалгүй хийх сонголт билээ. Ийм өвөрмөц сонголтыг зөвхөн монголчууд хийж чадна. Намгүй төрт улсыг байгуулж ирсэн, төрт ёсыг бид сэргээн цогцлоож чадна. Бид дэлхийн түүхэнд мөрөө үлдээсэн шигээ, шинэлэг өвөрмөц төрийг байгуулж чадна. Олон улаач нар Мөнх хөх тэнгэртээ үүнийг ДААТГАН мэдүүлсүгэй.
    Монгол эх орныхоо онгон байгалийг сүйтгэгчид, байгалийн баялагийг харийнханд худалдагсад, олон нийтийн хөрөнгийг шамшигдуулан баяжигчид, төр нийгмийн хөрөнгийг луйвардагчид, төсвийн хөрөнгөөр бэлжигчид, Төрийн эрх мэдлийг хууль бус зүйлд ашиглагчид, шинэ цагийн хэлмэгдүүлэгчид, олон улсын хэмжээнд хар тамхины сүлжээнд элсэн оролцогчид, монгол улсын дипломат ёс зүйг зөрчигчид, албан тушаал ашиглан хөрөнжигч нар, хил дамжин хууль бусаар наймаа эрхлэгч, олон тэрбумын хөрөнгөөр казино, мурийтай тоглогчид, Монгол улсын нэр төрийг сэвтээгч нарыг дээд тэнгэртээ мэдүүлж ЗҮХЭЛ хийх нь зүйтэй гэж үзлээ. ҮҮНИЙГ ТҮМЭНД ТҮГЭЭСҮГЭЙ.
    МӨНХ ХӨХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР МОНГОЛ УЛС СЭРГЭН МАНДАХ БОЛТУГАЙ
    Гэсэн байлаа.
    Бурхан халдун хайрханы Хайрханы тахилга өндөрлөж, хайрхандаа идээ өргөлийн дээжээ цунцалаар хий байдлаар өргөв. Монгол бөөгийн их зайран П.Батжаргал бол энэ цагийг эзэлсэн төр улс, түмэн олны төлөө амьдралаа зориулж яваа нийгмийн зүтгэлтэн билээ. Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан. 2014 оны “Шилдэгийн шилдэг- Зайран” шагналыг хүртсэн, 2012 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн
    “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилгад оролцсон,
    2013 онд Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдаж, оролцсон, 2014 онд Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан, Улаанбаатар хот, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон. 2015 онд Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгыг удирдаж, Атаа таван тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн, Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан, “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон, 2016 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон, 2017 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Нарны залбиралд оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад удирдаж, оролцсон, 2018 онд БНАСАУ-ын Монгол хатаны бунханд хүндэтгэл үзүүлж бөөлсөн, Говийн нэгдсэн тахилгыг удирдаж, Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, 2019 онд Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгад оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Лусын тахилгад толгойлж бөөлсөн.
    Түүний хөдөлмөрийг үнэлж Төрийн дээд “Алтан гадас” одон, Баян-Өлгий аймгийн засаг даргын жуух бичиг, Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одон, “Алтан шонхор”, Мөнгөн шонхор” , “Хүрэл шонхор” медалиар шагнагдсан. Монголын бөөгийн байгуулгын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, нийгмийн зүтгэлтэн, бөөг уламжлалт дэг жаягаар авч яваа, өнөө цагийн бөө мөргөлийн манлайлагч нарын нэг билээ.

     

    БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ НЭГДСЭН ТАХИЛГЫН ТЭНГЭРИЙН ТАХИЛГА БОЛЛОО.
    (Тав. 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр. 11.00-13.00 цагт)
    Монголын бөө нар нэгдсэнээс хойш нэгдсэн тахилгын тэнгэрийн болон галын тахилгын аль нэгийг Буриадын бөө нар өөрсдийн ёс заншилаар хийж хэвшсэн билээ. Монгол бөөгийн дотор буриад бөө нэгэн том язгуур чиглэл болон хөгжиж ирсэн бөгөөд өвөрмөц онцлог шинж агуулгыг өөртөө шингээсэн байдаг.
    Шашингүй үзлийн жилүүдэд Монгол улсад хоёр язгуур чиглэл бусдаасаа илүүтэй өөрийн мөн чанараа авч үлдсэн байдаг нь Дархад ба Буриад бөө нар юм. Угтаа бол гадны бодлого нь монгол дахь бөөг бүрэн устгаж, шарын шашинаар дагнан эзэгнэх зорилт тавьж байсан бөгөөд ар халхын хойд нутгийн их тайга, хүн хүрэхэд бэрх газруудад бөө нар нуугдан уламжлалаа авч үлдсэн байдаг.
    Энэ удаа нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг буриад ёс заншилаар хийсэн билээ. Өнөө цагт Монголын буриад бөөгийн байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан улаач нарт Монгол бөөгийн их удган Гэрэлтуяа, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн их зайран Б.Болд, нэртэй зайран Оюунбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Загдаа, Монгол бөөгийн тэргүүн удган Жавзмаа нарыг тооцогдддог билээ. Буриад бөө нэгдэж ажиллах сонирхол муутай. Биеэн даан ажиллах илүү сонирхолтой. Шавийн тоонд хязгаар тавьдаггүй нь бөөг бие даасан олон ханлиг болгоход хүргэсэн.
    Одоо цагт монгол бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд тууштай яваа ганц улаач бол Монгол бөөгийн их удган Отгонсүрэн билээ. Цагийн их бэрхшээлүүдийг давж, үзэл санаандаа үнэнчээр нэгдэн ажиллаж буй их удган маань буриад бөөгийн хөгжилд эвлэлдээ их түшиг тулгуур болж яваа билээ. Тэр бөөгийн хөгжлийн энэ үед нэгдэж ажиллахын ач холбогдлыг гүнээ ухамсарлаж, харыг үзэж хар болж, шарыг үзэж хөрвөж шарвалгүй өнөөг хүрч ирсэн монгол буриад бөөгийн их удган, нийгмийн зүтгэлтэн юм.
    Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгын тэнгэртээ өргөх идээ, өргөл бэлэн болж, бэлтгэл ажил хангагдсан байв. Тахилгын гортигыг тойрон улаач, дэмжигчид байрлалаа эзлэнгүүт Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг Монгол бөөгийн их удган Отгонсүрэн толгойлж бөөлж эхэллээ. Хэнгэрийн жигдхэн “хатираа” буриад дуудлага хөг нийлүүлэн жигдхэн цуриатна. Олон залуучуудад тэр болгон олдоод, хараад байдаггүй буриад бөөгийн бөөлөө үргэлжлэнэ. Түүний араас түүний шавь болох Монгол бөөгийн зайран Одбаяр тэргүүлж бөөллөө. Багш нь буриад боловч шавь нь өөрийн толгой онгод болох халх жаягаар бөөлсөн билээ. Олон тахилгад оролцож, их зүйлд мэдэрч, зарим үед нь бөөлж, өөрийгөө хүч боломжоо шалгасан Монгол бөөгийн зайран Одбаяр ийнхүү албан ёсоор тэргүүлж бөөлсөн нь энэ байлаа. Энэхүү тахилгад идэвхитэй бэлтгэж оролцсон бүрэлдэхүүнийг төлөөлж, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг тэргүүлж бөөлсөн билээ. Сэтгэл нийлсэн хамт олны зүтгэлээр ийнхүү тэнгэрийн тахилга амжилттай болж өнгөрлөө.
    Энэхүү тахилгад толгойлж бөөлсөн Монгол бөөгийн их удган Отгонсүрэн бол Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн ба Бөөгийн зөвлөлийн гишүүний сонгуультай. 2012 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон, 2014 онд Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон, 2015 онд Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон, 2015 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгын Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн, 2017 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн, Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон, Нарны залбиралд оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Галын тахилгад тэргүүлж бөөлсөн.
    Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан, Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор, Мөнгөн шонхор, “Алтан шонхор” медалиар шагнагдсан.

    Гэвч энэ байдаг хэтдээ хол явахгүй. Өнөө цагийн халх бөөгийн язгуур чиглэл буриад бөөгөөс гарвал нэгтэй учир шавийн тоо олонтой, дээд тал нь хэдэн мянган шавьтай болсон байна.
    Бөөг бүрэн устгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүйг ойлгомогц Буриад бөөгийн давуу ба сул тал нь тодорхой байдаг учраас түүнийг урвуулан ашиглах бодлогыг харийн гүрнээс хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү бодлогын үр дүнд барга, хорчин, хамниган бөөд шашны нөлөө хүчтэй туссан байдаг.
    Монгол дахь Буриад бөөгийн язгуур чиглэлд өнөө цагт томоохон үүрэг гүйцэтгэсэн хүний нэг бол Буриадын их зайран Цэрэн баавай бөлгөө.
    Өглөөний гэгээ туяарах цагт тахилгадаа оролцогчид эртлэн босч өргөх цай идээнийхээ дээдийг бэлгэх бөлгөө. Нарны тахилга бол онцгой тахилга юм. Монголчууд төдийгүй хүмүн төрлөхтөн нараа эрхэмлэн дээдэлж ирсэн түүхтэй. Улс орнуудад шаман нар олон хэлбэрээр нарандаа залбирдаг бол Монголчууд нарны тахилга хийдэг өвөрмөц зан заншилтай ард түмэн билээ. Нарны тахилгаа монгол бөө л тэнгэртээ хүргэх өвөрмөц арга ухаантай бөлгөө.
    Өглөөний гэгээнээр монгол бөөгийн тамлага дуудлага, хэнгэргийн дуу агаарт цуурайтан Бурхан халдун хайрханы Нарны тахилга эхэллээ. Энэ удаа МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү толгойлон бөөллөө.
    Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү зөвхөн монголдоо төдийгүй монгол туургатны дунд танил болсон нэгэн. Тэрээр монгол туургатан болох Өвармонголын Чингисийн цогцолбор дахь онгодын өргөөнд, Хувилай хааны хээрийн ордны тууринд хуур, манжигаар бөөлсөн байдаг.
    ОХУ-ын Тувагийн бөө нартай хамтран Енисей мөрний эрэг дээр хамтарсан бөөлөөнд оролцож, монгол онгодын өвөрмөц төрхийг харуулж байсан.
    ОХУ-ын Халимаг Улсад болсон Ойрдын их наадамд оролцож, Ганц модны булаг дахь хээрийн онгонд уламжлалт бөөлөөгөөр хуяглан бөөлсөн нэгэн билээ.
    Байгаль нуурийн Ольхоны арал дахь Бөөгийн аралд хуяглан бөөлж, монгол бөөгийн намтар түүхийг баяжуулсан нэгэн билээ. Буриад бөө нарын тахилгын зан үйлийг нүдээр харж, байгаль, орчинтой уялдуулан судалсан улаач юм.
    Мөн монголдоо бөөгийн байгуулгын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, нийгмийн зүтгэлтэн, бөөг уламжлалт дэг жаягаар авч яваа, өнөө цагийн бөө мөргөлийн манлайлагч нарын нэг билээ.
    Тэрээр Хан-Хөхий Дөрвөдийн бөөгүүдийн зайран, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат, МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан. Монгол бөөгийн ёс зүйн дүрмийг боловсруулсан. 2015 оны “Шилдэгийн шилдэг- Зайран” шагналыг хүртсэн. 2012 онд болсон Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагыг удирдаж зохион байгуулцсан.
    2013 онд болсон Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдыг удирдсан, Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгыг удирдсан, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    2014 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдсан, Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон, Улаанбаатар хот, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.
    2015 онд Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгыг удирдаж оролцсон, Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан, “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд толгойлж бөөлж оролцсон, Төрийн “Хар сүлд”-ний тахилгад толгойлж бөөлсөн.
    2016 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад удирдаж, оролцсон,
    2017 онд БНАСАУ-ын Монгол хатаны бунханд хүндэтгэл үзүүлж бөөлсөн, Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон, Нарны залбиралд оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, ОХУ-ын Ойрхоны бөөгийн арал, Бух ноёны онгон, Чингисийн ширээнд бөөлсөн,
    2018.онд Говийн нэгдсэн тахилгыг удирдаж зохион байгуулсан, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн,
    2019 онд Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, ОХУ-ын Тувад хамтарсан бөөлөлтөд оролцсон. Халимагийн Ганц модны булагт бөөлсөн, ОХУ-ын Тувад хамтарсан бөөлөлтөд оролцсон. Халимагийн Ганц модны булагт бөөлсөн. Энэ цаг үед Монгол бөөгийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж яваа зүтгэлтэн юм.
    Бурхан халдун хайрханы Нарны тахилгад Монгол бөөгийн Тэргүүн дээд удган П.Дуламжав тэргүүлж бөөлсөн билээ. Тэрээр бүхий амьдралаа уламжлалт монгол бөөгийн төлөө зориулсан нэгэн билээ.
    2012 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон, Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их тахилгынНарны тахилгад оролцсон,
    2013 онд Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    2014 онд Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон, Улаанбаатар хот, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.
    2015 онд Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон, Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон, Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    2017 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон, Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон, Нарны залбиралд оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    2018 онд Говийн нэгдсэн тахилгад Нарны тахилгыг толгойлж бөөлсөн, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    2019 онд Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон. Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргээн дээд удган П.Дуламжам нь Монгол бөөгийн байгууллагын орон нутгийн тогтолцоог бий болгоход зүтгэсэн, олон нийтийн зүтгэлтэн билээ.

     

    БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ ЛУСЫН ТАХИЛГА БОЛЛОО.
    (Долоо. 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр. 14.30-17.00 цагт)
    Эртний монголчуудын өвөг дээдэс хүн ба байгаль ертөнцийн харилцаанд нэг чухал хүчин зүйлд Лус, савдагтай харьцах ордог. Танин мэдэхүйн ухаанаар монголчууд уул ус, газар нутаг, ургамал бүхэн цөм нүдэнд үл үзэгдэх ер бусын эзэнтэй гэж үзэж ирсэн. Тэрхүү эзэн нь бол “уул усны эзэд лус, савдаг” гэж монголчууд нэрлэдэг. Түүнийг мухар сүжигтэй холбон үзэж болохгүй.
    Бурхан халдун хайрханы тахилгыг олон улаач нар хийсээр ирсэн. Алдаа онооны дэнсэн дээр үйл явц өрнөж, үйл хэрэг болооод л өнгөрдөг.
    МБНЭ-ийн санаачилгаар, олон шилдэг улаач нар нэгдэж, хамтарсан үйл хийсээр найман жил өнгөрч байна. Нэгдсэн тахилга бол бөө хүний шалгуур, нөгөө талдаа ямар түвшинд хүрсэнийг харуулдаг тодорхой үзүүлэлт болдог.
    Монгол улс орчин цагийн аясаар төр барих “ноёд”-оо дөрвөн жилээр сонгодог болсоор 30-н жилийн нүүр үзэж байна. Монгол орноо зөв голдиролоор хөгжүүлэхэд эдгээр сонголтууд чухал үүрэг гүйцэтгэдэг болсон учраас олон улаач нар нэгдэж, сонгуулийн жил дөрвөн жилийн давтамжаар Нэгдсэн тахилга хийж, Мөнх хөх тэнгэр, ихэс дээдэсийн ариун сүнсэнд залбирал хийж мэдүүлэх болсоноор найман жил болж байна.
    Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилга нь Лусын тахилгаар өндөрлөсөн билээ. Тиймээс энэхүү тахилга өөртөө өндөр хариуцлагын хүлээж хийгдсэн.
    Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилгын Лусын тахтлгын бэлтгэл ажил өндөрлөж, оролцогчид байрлалаа эхлэхэд МБНЭ-ийн Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, хуяглан босч бөөлсөн билээ. Лусаа дуудан уянгалаг дуун одоо ч чихэнд хадаатай байна. Монгол бөө мөргөлийн уламжлалыг биечлэн залж яваа улаачийн нэг, нийгмийн зүтгэлтэнд Монгол бөөгийн их дархан удган Б.Бадамсүрэн ордог. Түүний бөөлөө бүр мөрөө тод үлдээдэг.
    Бурхан халдун хайрханы Лусын тахилга өндөрлөж, хайрхандаа идээ өргөлийн дээжээ цунцалаар хий байдлаар өргөв. Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн бол Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулж яваа нэгэн. 2018 оны “Шилдэгийн шилдэг- Удган” шагналыг хүртсэн, 2012 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилгад оролцсон, 2013 онд Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон, 2014 онд Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан, Улаанбаатар хот, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон. 2015 онд Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон. Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан, “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон, 2016 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон, 2017 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. Нарны залбиралд оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Лусын тахилгад толгойлж бөөлсөн. 2018 онд Говийн нэгдсэн тахилгад Лусын тахилгад толгойлж бөөлсөн, 2019 онд Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгад оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Лусын тахилгад толгойлж бөөлсөн. Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан, Мөнх тэнгэрийн төлөө “Долоон өвгөн од” одон “Хүрэл шонхор, Мөнгөн шонхор, Алтан шонхор” медалиар шагнагдсан.
    НЭГДСЭН ТАХИЛГЫН ДҮН, СУРГАМЖ
    Эртний Монголчуудаас уламжлан олон зуун жилийн туршид ард түмний дунд ам дамжсан үлгэр домог гэх мэтчилэнд уул усны эздийн тухай, лус, савдгийн тухай өгүүлсэн нь ихээхэн арвин байдаг. Хүн ба байгаль ертөнцийн амьдралын аж төрөл, хувь заяаны тавилангийн эрхэнд лус, савдгийн тухай ер бусын ертөнцийн дунд ямар нөхцөлд ээл ивээлтэй, газар ус,байгаль дэлхийдээ ёс бусаар харьцаж байвал газар усны лус, савдгууд эздүүдийг хилэгнүүлэх, зэрэмдэглүүлэх явдлыг үүсгэвэл тэдгээр эздүүд нь яаж хилэгнэн хорлодог тухай жирийн иргэд ба шүтлэгтэн олон түмнээс үүдэн гарч буй мэдээ баримтаар нотлогдсон бөгөөд ер нь хаа сайгүй ярьж байгаа нь үнэн юм. Бөөгийн арга ухаанд хүн ба байгаль ертөнцийн амьдралын тогтолцоон дахь үйл явцад амьд бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй гэж эн тэргүүнд үздэг. Байгаль дэлхийн уул, ус, мод ургамал, чулуу шороо бүгд эзэнтэй бөгөөд тэднийг газар лусын эздүүд эзэгнэн хамгаалан сахидаг нь амьдрал дээр батлагдсан юм.
    Өвөг дээдэсийн оршихуй “Онгод”-той буюу “Тэнгэр”-тэй бөө нар зан үйлээр савдаг лусын хүчтэй холбоотой байж, тэдний ивээл хайрыг хүртэн, хүч чадлыг нь ашигладаг.
    Би цэрэг хүн, тиймээс дайн тулааны талбарт хүний амь эрсдэг тухай өрөөсгөл ойлголттой явж ирсэн. Монголын бөөгийн нэгдсэн байгууллагыг удирдаад цөөнгүй жил өнгөрөхөд улс орон, түмэн олон, онгон байгалиа хамгаалахын төлөө халуун амиа өргөж байгаа олон улаачтай таарлаа. Түүнийг жирийн олон түмэн мэдэхгүй өнгөрдөг. Олон сайхан дайчинаа, хамтран зүтгэгч нараа алдах тусам сэтгэл эмзэг болдог. Хамгийн сүүлчийн жишээ дурьдая. Энэ нь биднийг шоолох буюу шүүмжлэх зүйл болох ёсгүй. Манай зарим бөө нэртэн хүмүүсийн бичээд байгаа шиг хөнгөн гоймоо хандах зүйл ч биш юм. Хамгийн хатуу сургамж юм. Бурхан халдуны тахилгад толгойлж, тэргүүлж бөөлсөн хоёр улаач нэгэн цаг хугацаанд амиа өргөсөн түүх нүдэн дээр болоод л өнгөрсөн. Ямар хэцүү байсан гээч. Энэ бүхэн бид улам чамбай ажиллахыг сургамжилж байдаг.
    Энэ бүхний сургамж нь орчин цаг үед нэгдэж, хамтарч ажиллахын чухлыг сануулаад байдаг. Хөвсгөл нутаг, дархад олны дундаас түмэн олонд нэртэй олон улаач байдаг боловч, хамтран ажиллах талдаа хойрог, биеэ тоож, амиа хичээсэн нь олонх билээ. Бөө хүн бие даан хийх олон зан үйл байдагч, төр ниймийнхээ сайн сайханы төлөө хамтран хийх тулгамдсан зүйл цөөнгүй. Нэг хэсэгтээ хүч чадалдаа дулдуйдан агсарч явах үе байдагч бас алдаа онооны дэнсэнд хөтлөгдөн бусдаас туслалцаа авах үе улаач хүнд тохионо.
    Бид дүнгийн хуралдаан дээр хамтран зүтгэгч нараа дурсан нэг минут хүндэтгэл үзүүлж, хийгдсэн тахилга бүрийн айлдвар, дүнгээ танилцуулж, санал бодлоо солилцож, шагнал урамшуулалтаа гардуулсан. Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилга амжилттай болж өнгөрлөө. Монголын хорин нэгэн аймгийн төлөөлөл бүрэн цугларч чадлаа. Дэлхий нийтийг хамарсан өвчин, дотоодод тогтоосон хатуу дэг журамын дагуу Нэгдсэн тахилга Бөөгийн төв байгууллагын цөөн хэдэн хүний хүрээнд болно гэж төсөөлж байлаа. Харин тэгсэнгүй, өргөн бүрэлдэхүүнтэй болж өнгөрлөө. Тахилгаас тахилгад улам бүр үйл ажиллагаа сайжирч, чадалтай бөө нарыг эгнээ өргөжин тэлж байна. Хамтын хүч биднийг их зүйл рүү хөтөлж байна. Хамтдаа өргөсөн нэгдсэн залбирал тэнгэртээ хүч нэгтэй хүрч, үйл ажиллагаанд тодорхой илрэл болон өрнөсөөр байна.
    Дараа жил бид их хаанаа сонгоно. Их хайрхандаа дахин уулзахын ерөөл тавин энэ жилийн тахилга өндөрлөж байна. Цаг хугацаа үр дүнг тодорхйолно.

    djmedia:255

     

     

     

  • Туван бөө , Ертөнцийн хоорондох зам.

     

    Олон жилийн судалгааны ажил хийсэн. Олон зуун удаа бөө нартай уулзалт хийж, зан үйл хийлгэж, олон зуун цагийн видео бичлэг, ярилцлага хийж сэтгэл судлал, харилцан хамаарал бүхий олон зүйлийг үзлээ. Өнөө үед шинжлэх ухаанд бидний анхаарах сэдвийг тайлбарлах бүх зүйл байдаг.
    Антропологи, угсаатны зүй нь асар олон материал бөгөөд амьдралын олон янз байдлаас ижил, ижил зүйлийг олох боломжийг олгодог. Ойлгож, олж авсан зүйлийг тодорхойлоход маш хэцүү байдаг. Практик хувийн олон жилийн туршлага, асар их хүч, их хүч, цаг хугацаа шаардагдана.
    Номоос ном руу шилжих, киноноос кино үзэх гэх мэт олон хэвшмэл ойлголтууд байдаг. Жишээлбэл, “бөө биеэ орхиж, сүнснүүдтэй хэрхэн харилцдаг” тухай асуудал юм. Ийм байдлаар гайхамшигтай ертөнцийг мэдрэх, түүнтэй харилцан үйлчлэх чадвар, энэ ертөнцөд түүнийг ашиглах, үр дүнд хүрэх, “гайхамшгийг” төрүүлэх чадвартай байдаг. Энэ бүхнийг тусгасан киног бүтээж байна.
    Экспедицийн зорилго бол өөртөө болон амьдралдаа ер бусын, гайхалтай үр дүнд хүрэх явдал юм. Бид өнгөрсөн арван жилийн туршид судалгааны зам дээр тулгарсан хамгийн сайхан, хамгийн гайхамшигтай зүйлийг энэ удаа мэдэрсэн. Бүх экспедицийн хамгийн сонирхолтой, сэтгэл хөдөлгөм зүйл бол энэ байлаа
    Экспедицийн үеэр бид өөрсдийн соёл иргэншлийн гарал үүсэл, өөрсдийн гарал үүслийг эргэн харахад хүрсэн. Европын антропологийн үзэл баримтлал нь хүнийг өөрийн мөн чанараараа хувь хүн гэж үздэг. Үүнтэй холбогдуулан хэдэн арван жилийн туршид антропологчид Дорнодод ихэвчлэн эрэлхийлж байсан шинэ мэдлэгээ олж, ойлгохыг хичээж ирсэн. Бидний мэдэж байгаагаар шинжлэх ухаанд өрнө, дорнын хандлагыг хослуулсан нь үзэл баримтлалын түвшинд ч бүтэлгүйтдэг явдал гардаг. Дорнын антропологийн практикийг судалж, судалж, орчин үеийн сэтгэл зүйд цоо шинэ, гайхалтай боломжуудыг нэвтрүүлж байжээ.
    Хүмүүс бөө болох боломжгүй боловч бөө мөргөлд хамааралтай эртнээс итгэл үнэмшилтэй ханддаг хүмүүс байдаг. Одоо Тувад гурван зуу орчим бөө байдаг бөгөөд тэдний тавны нэг нь Австри, Америкийн бөөгийн төвүүдтэй холбоотой ажилладаг.
    Бүгд найрамдах улсад энэ мэргэжлийг заахад нэг ч саад бэрхшээл байдаггүй бөгөөд шууд утгаараа хэн ч нэг байж болно. Бөө нарын аравэы нэг нь Кызыл хотод амьдардаг. Бөөгийн шатлалд таван түвшин байдаг. Энэ мэргэжлийн төлөөлөгчид дунд дээд боловсролтой, сургалтын байгууллагын багш ажилтнуудад байдаг. Тэд бусад шашин шүтлэгтнүүдтэй хамт сурагч, оюутнуудад лекц уншдаг.

    Тувагийн Өндөр бөө Кара-Оол Тюлюшевич Допчун-Оол

  • ТУВА БӨӨГИЙН ҮЙЛДЛҮҮД

    Эерэг үр дүнд хүрэхийн тулд бөө нь транс, өөрөөр хэлбэл ухамсрын өөрчлөгдсөн байдалд орох ёстой. Тэнд байхдаа тэр “буруутан” -ыг амархан олж, үүнийг арилгадаг. Үүнийг хэрхэн хийдэг вэ?
    1. Юуны өмнө тэр өвчтэй хүнээс оюун санааны мөн чанарыг гаргаж аваад өөр газар байрлуулж чаддаг. Ихэнхдээ энэ нь урьдчилан бэлтгэсэн зуурсан гурилаар хийсэн хүүхэлдэй юм.
    2. Муу нүд, гэмтсэн тохиолдолд тэр алдагдсан сүнснийхээ хэсгийг хохирогчдод буцаадаг.
    3. Гурав дахь арга бол өвчтэй хүний \u200b\u200bүл үзэгдэх холболтыг түүний сүнсний хамгаалагч, сүүлчийн хүч чадлыг бэхжүүлдэг зан үйлийг хэрэгжүүлэх явдал юм.
    Шаман Хам бараг л адилхан, зарим өөрчлөлттэй байдаг. Тэрбээр нарийн ширхэгтэй костюмтай хувцас өмсөж, тавиураа үүрээд, хэнгэрэгээр цохиж, тэдэнтэй “ярилцах “ын тулд сүнснүүдтэй холбоо тогтоохыг хичээдэг.
    Хулгайн дуу нь тэсрэлтийг нөгөө ертөнцөд аваачиж, дараа нь буцааж өгдөг. Нүдээ аниад бөө нь зан үйлийн бүжгийг уран зөгнөлт байдлаар хийдэг бөгөөд энэ мөчид түүний онцлог шинж чанар нь аймшигтай хараалаар гажуудуулж болно. Аажмаар цохилт нь улам бүр нэмэгдэх бөгөөд энэ нь төрсний дараах хөдөлгөөний хурдыг харуулж, тэдний дуу чанга, хэмнэлтэй болж эхэлдэг – “яриа” эхэлдэг.
    Үүнийг дуусгасны дараа уур нь ихэвчлэн ядарч сульддаг, тэр ухаан орж, сэргэх хэрэгтэй болдог. Сэтгэл санаагаар түүнд хэлсэн зүйлийг үзэгчидтэй хуваалцдаг. Ийм нөхцөлд юу хийхийг зөвлөдөг.
    Ерөнхийдөө шинж чанарууд нь хусахад маш чухал бөгөөд тамхи татах хоолойг тамхи таталгүйгээр хийх боломжгүй юм. Утаа нь өдөөн хатгалгааг дараачийн амьдралд хүргэхэд тусалдаг. Бөө хүн морийг бөөтэй холбодог. Тэр утсаа аваад түүнд “морь” асаж, сэргэв.
    Тансаг хувцас нь араатан эсвэл шувуутай адил юм. Мөр, ханцуй нь металл судалтай – ястай байдаг. Нөмрөгний ёроол нь шувууны сүүлний хэлбэрээр хийгдсэн байдаг.
    Нуруун дээрх ялтсууд нь чөлөөтэй өлгөж, өдтэй төстэй байдаг. Нөмрөг нь буга эсвэл шилний арьсаар хийгдсэн байдаг. Гутал, нялцгай биетэн дээр араатан хатгамал, эсвэл түүний металл дүрсийг оёдог.
    Өмнө нь малгай эсвэл нөмрөгний ард буга, шувууны оёдол байсан бол одоо зөвхөн төмөр дуураймал байдаг. Малгайнаас нүүрний гуравны хоёрыг хамарсан тууз өлгөсөн байна. Бөөгийн сүнс ба амьдрал түүний дажгуун, өмсгөлтэй салшгүй холбоотой.
    Бөөг цагаар хийх боломжтой боловч Туван бөө нар орой, шөнийг хамгийн тохиромжтой цаг гэж үздэг.

  • ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ.1

    “Халх голын дайны түүхийн судалгаа, Баримт ба газар орон” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд МБНЭ-иын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилгаар оролцсон байна.

    Олон улсын эрдэм шинжилгээний хуралд И.В.Сеченов ахлагчтай ОХУ-ын төлөөлөгчид, БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Шинэ барга Зүүн хошууны намын хорооны зөвлөх Гү Мандал тэргүүтэй төлөөлөгчид, Танака Кацухико тэргүүтэй Японы төлөөлөгчид оролцсон байна.

    Үндсэн илтгэлийг “Халх голын дайны түүхийн судалгааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, профессор, хурандаа С.Ганболд тавьлаа.

    “МАХЦ-т ажиллаж байсан сургагч нарын тухай” ОХУ-ын судлаач, Ю.М.Свойский, “Номун хааны дайны газрын нэрний тухай” БНХАУ-ын түүхч, Номун ханы түүх судлалын төвийн дарга Шу Чан Жианг, “Манцуур дахь хилийн хэлэлцээрт оролцсон БНМАУ-ын толгойлогчдын хувь заяа” Танака Кацухико доктор, профессор, “Халх голын дайнд П.Чогдонгийн удирдсан 7 дугаар заставын гүйцэтгэсэн үүрэг” ХХЕГ-ын Хилийн түүх судлалын секторын эрхлэгч, доктор, дэд профессор, хурандаа Ж.Өвгөнбүргэд, “Манж-Го –ийн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байсан “номхотгон тайвшруулагч армийн тухай” И.В.Сеченов, “Халх голын дайны үед Хятадаас Япон, Орост явуулсан тагнуулын ажил” Япон улсын Шова их сургуулийн доктор Б.Хүсэл, “Номун ханы дайны эхлэл болсон маргааны тухай” БНХАУ-ын түүхч Баваасан, “халх голын дайнд хилийн 0132 дугаар ангийн гүйцэтгэсэн үүрэг” Хийлийн цэргийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Мэндсайхан, “Японы армийн байлдааны ажиллагаа газрын зураг дээр” Япон улсын судлаач Охари Каздутоси нарилтгэл тавьж оролцлоо.

    Мөн 12 эрдэмтэн судлаач өөрсдийн судалгааны бүтээлээс илтгэл тавьж оролцлоо. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үер МБНЭ-ийн төлөөлөгчид Халх голын ялалтын музейг үзэж сонирхолоо.
    Я.Мөнгөнөө

    djmedia:254
  • МБНЭ-д хандагсдын тоо эрс нэмэгдэв.

    МБНЭ-ийн төв байр ес, аравдугаар сард хүний хөдөлгөөн ихтэй байлаа. МБНЭ-д хандагсадын тоо долоо хоногт дундажаар 1000-1300 орчим байна. Тиймээс тэдэнтэй харьцахад багагүй цаг зарцуулж байна. МБНЭ нь үйл ажиллагаа явуулах аппаратгүй, нэг хүн орон тоогоор, нэг оуютан хичээлийн бус цагаар ажиллаж энэ их ажлыг амжуулж байна. Тэдний дийлэнх нь цахим хэлбэрээр харьцаж, хариулт өгч, хамтран ажиллаж байна. Бидэнд хандагсадын ихэнх нь Мөнх тэнгэрээ шүтэн бишрэгчид, энэ үзлийг сонирхогч иргэд хандаж байна. Тэдний дийлэнх нь залуучууд байна.
    Өвлийн улирал эхлэхээр МБНЭ-ийн Дээд зөвлөлийн гишүүд суурин байдаг болохоор сургалт, ярилцлага, хурал зөвлөгөөн хийх боломжтой байдаг. Мөн МБНЭ-ийн дотоод ажлуудад идэвхтэй оролцох боломжтой болдог. Одоо МБНЭ дээр гишүүдээ 15-20 хүнтэй бүлгүүдэд хувааж уулзалт хийж ирэх жилийн ажлаа ярилцаж санал бодлыг нь сонсож байна. Мөн МБНЭ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санал авч байна.
    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүдээс 2014 онд Мөнх тэнгэрийн үйлд идэвхтэй оролцсон гишүүдийн санал авч шагналд тодорхойлох ажлууд хийгдэж байна.
    Д.Төмөрөө

  • С.Зориг, Н.Энхбаярын анд, парламентийн танхим дахь өвөрмөц ”үзэгдэл” О.Дашбалбар

     

    Дарьгангын хүү: Дарьгангын сайхан нутагт 1957 оны 2-р сарын 10-нд гарын арван хуруу шиг хүүхэдтэй айлд О.Дашбалбар мэндэлжээ. О.Дашбалбарыг яруу найрагч Р.Чойномтой 21 жилийн зайтай нэг өдөр төрсөн хэмээн билэгшээдэг. Сүхбаатар аймгийн Наран сумд хүүхэд насаа өнгөрөөсөн түүнийг багаасаа зөн билэгтэй хэмээдэг байж.

    Хорин гурван насны ааг: Амьдралынхаа тэн хагасыг амтлаад байсан 23-хан насандаа монголчуудын хэдэн үе цээжиндээ унших “Амьддаа бие биеэ хайрла” шүлгээ бичжээ.
    Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
    Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
    Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
    Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

    Горькийн шавь: Тэрбээр 1984 онд М.Горькийн нэрэмжит Москвагийн утга зохиолын дээд сургуулийг төгссөн. Тухайн үеийн сэхээтнүүдийн сурдаг байсан энэ сургуулиас төрөлхийн яруу найрагчийн онгод авъяасаа улам бадруулжээ. О.Дашбалбар өөр сургуульд сурч байгаагүй ч уншсан, мэдсэн нь төрийн хэрэгт багадаагүй билээ.

    Билэг танхай төрх. Урт үстэй, бодлогошронгуй харцтай билэг танхай яруу найрагчийн төрх. О.Дашбалбарын бүтээл нь түүнийг олонд таниулж, олон хүнийг шавиа болгожээ. Тэрбээр “Оддын аялгуу”, “Жаахан шарга”, “Гэрэлт хайр”, “Гол ус намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бие биеэ хайрла, хүмүүс ээ” зэрэг 10 гаруй ном хэвлүүлсэн. Эдгээр номд орсон Түүний “Талын хөх чоно”, “Дарьганга аялгуу”, “Тэнгэр шиг бай”, “Янжинлхамыг баясгах дуулал” зэрэг олон шигтгээ болсон шүлгүүд нь багтжээ. 1998 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1996 онд төрийн шагнал хүртсэн.

    Улс төр дэх өвөрмөц “үзэгдэл”: О.Дашбалбар 1996 онд МУНН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, парламентийн танхимд суух болсон. Урт үстэй, дээл өмссөн нэг тийм өвөрмөц “үзэгдэл” байв. Түүний чуулган дээр голчлон ярьдаг сэдэв нь газар нутаг, эх орон. Хэвлэлийн шар хуудсыг сөхөөд үзэх нь ээ түүний амнаас гарсан үгсийн ихэнхи нь ийм л утгыг онилдог байсныг цөөнгүй хүн санаж буй. Сүүлд үзэл бодлын зөрөлдөөнөөс болж энэ намаас гарч МҮСН-тай нийлэн МУШЁН-ыг байгуулж байв.

    Монгол төрийн зөн: Тэрбээр парламентийн танхимд сууж байхдаа С.Зориг, Л.Энэбиш агсан болон одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяртай донто нөхөрлөж явжээ. О.Дашбалбар УИХ-ын гишүүдийн гаргаж буй хуулийг ихэд шүүмжлэн, чанга дуугардаг байв. “Зөвхөн өөрсдийнхөө явцуу эрх ашгийг хөндөхөөр сөрөг хүчин болчихоод, өөрсдөд нь хэрэгтэй асуудал бол “зөвшилцөж” улс төрийн соёлтон болчихоод байвал инээдэмтэй хэрэг”, “Нэг хэсэг хүн намаасаа урваж л байг. Харин би намаасаа гарлаа ч эх орноосоо, Монгол улсаасаа урваагүй, Монголд газар хэрэгтэй” гэж өнөөдөр бидний шүүмжлэн ярьж буйг 13 жилийн өмнө хэлж байж.

    Гурван бүсгүй: О.Дашбалбарын хувьд 1990 оны сүүлийн жилүүд ороо бусгай байлаа. Улс төрд санал үл нийлэгчид түүнийг “солиотой, галзуу” хэмээн нэрлэнэ. Бас зүрх сэтгэлийнх нь асуудлыг сөхнө. Түүний хувьд эмзэг хэрнээ амархан суманд оногддог талбар нь бүсгүй хүн байв. Түүнд гурван эмэгтэй байсан. Багын нандин Борхүү, зүрхний хайртай Анимаа, сэтгэл булаасан Оюунхандаа.

    Оюунхандаа!!!: Оюунхандаа бол жирийн нэгэн багш бүсгүй. Тэрбээр олон жил О.Дашбалбартай найз нөхдийн харьцаатай явсан ч сүүлд сэтгэлийн хүчээр нийлсэн гэж ярьдаг. Яруу найрагч сэтгэлийг нь булаасан эгчмид бүсгүйд хандан ийнхүү бичиж байжээ.
    Оюунхандаа! Аз жаргалыг би чамгүйгээр төсөөлөн бодож чадахгүй нь…
    Би бүхнийг биедээ хадгалж бүх насаараа хүмүүсээс хайраа нууж чадах байсан гэж үү?
    «Болохгүй. Оюунхандад үнэхээр л хайртай юм бол түүнийгээ бодож тэвч, хүмүүсийн анхааралд өртөх хэрэггүй гэж шивнэх юм»
    Зуун жилийн дараа л гэхэд өөр хүмүүс амьдарч, өөр тогоруу ганганаж, өөр шүлэгч өөр хүүхэнд дурлана шүү дээ… Харин О.Дашбалбарыг тэнгэрт хальсан хойно Н.Оюуханд түүнд зориулан ном бичсэн байдаг юм.

    Найрагчийн удам: Б.Борхүү, О.Дашбалбар нар гурван хүүхэдтэй. Хүү Д.Ганбаатар нь МУИС-д багшилдаг бөгөөд аавынхаа нэрийг өвлөсөн “Дашбалбар сан”-г удирддаг. О.Дашбалбарын нэгэн шавийн дурсан ярьснаар тэрбээр Москвад суралцаж байхдаа нэгэн орос бүсгүйтэй сэтгэлийн холбоотой байсан бөгөөд тэд нэг хүүтэй болжээ.

    Хувилгааны дүр. Л.Дашбалбарыг бага байхад нь нутгийнхан нь Овооны сүмйн цорж лам гэдэг байжээ. Тэрбээр Буддын гүн ухааныг судалж, нутгийнхаа 3ундуй, Манлай зэрэг номтой лам нарт шавь орж байжээ. “Би 25 хүрч байж буддын гүн ухааны мөн чанарыг ойлгож эхэлсэн. Энэ үедээ л би Нагаржунай болон олон бандида нарыг уншсан” гэж нэгэнтээ хуучилж байсан аж.

    Гашуудал: УИХ-ын гишүүн болоод хэл амнаас салахаа байсан түүний шүлгүүдийг цаанаа л нэг уйтгар гунигтай болсон байсныг ойр дотныхон нь дурсдаг. Тэрбээр 1999 оны 10-р сарын 16-нд нас баржээ. О.Дашбалбарыг бусдад хорлогдсон нь үнэний ортой гэж үзэгсэд олон бий. Дүү О.Балжинням нь “Би гадны нөлөө байсан гэж боддог. Анх “бие нь муу байна ир” гэж дуудагдаж ирээд, ахыгаа хараад л би “Хүнд хорлогдчихсон байна ш дээ” гэсэн. Тэгж л харагдсан” гэж ярилцлага өгчээ.

    Зуурдаар зургуулаа: Гарын арван хуруу шиг зургаан хөвгүүн, дөрвөн охинтой Очирбатынх гэдэг айл О.Дашбалбарыг тэнгэрт хальснаас хойш дахин таван сайхан хүүгээ алджээ. Тэд бүгд цаг бусаар, бусдын нөлөөгөөр амиа алдсан гэж дүү О.Балжинням нь харуусан ярьжээ.

    Хувь тавилан: УИХ-н шаргал танхимд мөр зэрэгцэн сууж байсан анд С.Зоригтойгоо тэрбээр зэрэгцээ газар нойрсжээ. Түүний захиас үг шүлгэнд нь бий бөгөөд “Амьддаа бие биеэ хайрла” гэсэн мөртүүд олон хүнийг амьдралаа өөрчлөхөд ухаарал өгсөн буй за.

    Би хэн бэ?: Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
    Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
    Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
    Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?