Author: admin_shaman

  • Я.Мөнгөнсувд: Бөөгийн хувцас, хэрэглэлийг жинхэнэ удам дамжсан дархан хүн урлах ёстой

     

    -Монгол бөөгийн нэгдсэн эвлэл гэж анх удаа л сонсож байна. Хэзээ байгуулагдсан, яг ямар үйл ажиллагаа явуулдаг газар юм бэ?

    -Эвлэл маань бай¬гуу¬лагдаад гурван жил болж байна. Манай эвлэлд 1000 орчим бөө бүртгэлтэй байдаг. Бид жинхэнэ угтай болон уггүй бөөг ялгаж, салгаж өгдөг. Өнөөдөр манай нийгэмд угтай, онгод тэнгэртэй нэгэн байхад уггүй ч бөө байна.

    Онгод, тэнгэргүй атлаа тав, зургаан жил бөөлчихсөн, өнөөг хэр нь онгод, сахиус нь орж ирээгүй будилчихсан яваа олон хүн бий. Үүнээс болж нийгэмд асар их хор уршиг бий болж байна. Учир утгагүй, үнэн худал нь мэдэгдэхгүй энэ олон бөөг цэгцэлж, учраа олохгүй яваад нь туслах зорилгоор эвлэл маань байгуулагдсан.

    -Өөрөөр хэлбэл, онгод сахиусгүй атлаа өөрсдийгөө бөө, удган гэж хүний сэтгэхүй, оюун санаагаар тоглож, бизнес хийж байгаа бөө нарыг цэгцлэх зорилготой байгуулагдсан гэсэн үг үү?

    -Тийм ээ. Худалч хүнд айл болгонд нэг бөөтэй болж. Уг нь онгод, сахиус гэдэг 60 жилд ганц удаа удамдаа буудаг уламжлалтай. Гэтэл дөнгөж шилжилтийн насан дээрээ яваа охид, хөвгүүд бөө болж байна.

    Тэднийг онгод, сахиустай гээд хэлчихдэг. Түүний уршгаар тэдний ааш аяг эвдрэх, гадуур тэнэх, архидан сог¬туурах нь ихэслээ. Бас бөөгөөс болж гэр бүл ихээр салж байна шүү дээ.

    -Далдын хүч, сүсэг бишрэлдээ итгээд үү?

    -Үнэхээр онгод, са¬хиус¬тай жинхэнэ бөө олон байна л даа. Гэхдээ хуурамч нь түүнээсээ их байна. Үүнийг цэгцлэх л шаардлагатай байгаа юм.

    -Юм мэддэггүй, бөө нэр зүүсэн олон хүн байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ шашин гэдэг тоглоом биш биз дээ?

    -Тийм ээ, тоглоом биш. Сая би эвлэлийнхээ зорилгыг хэлсэн. Хуурамч бөөд итгэн онгод, сахиусаа хүлээж авсан хүмүүс уггүйгээ мэдээд болилоо гэхэд наад зах нь 5-6 сая төгрөгийн хувцас, хэрэглэл авчихсан байдаг. Энэ нь хувь хүнийг сэтгэл санаа төдийгүй эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулж байна.

    -Үнэн л дээ. Хаа сайгүй л бөөгийн хувцас, хэрэглэл зардаг газар байдаг болж?

    -Бүр жижиг хэмжээний зах болчихсон. Уг нь бөөгийн хувцас, хэрэглэлийг жинхэнэ удам дамжсан дархан хүн хийх ёстой байдаг. Тэгж байж хувцас, хуур зэвсэг нь амь ордог учиртай. Гэтэл хүмүүс дураараа хийж, захаас ху¬далдан авч байна.

    Эсвэл нэг нэгэндээ дамлан зардаг болжээ. Энгийн жишээ дурьдахад, найман мянган төгрөгийн үнэтэй дээлийг 80-аар зарж байна. Гэтэл үүний ард иргэд бие сэтгэл, эдийн засгаараа асар их хохирол амсч байна.

    Мөн бөө болох гээд онгод сахиус нь орж ирэхгүй болохоор хувцас, хэрэглэлээ хаа хамаагүй ууланд аваачиж хаяж байна. Иргэд түүнийг нь мэдэхгүй хажууд нь архи дарс уудаг. Уусан архи нь дэвтэй болж, залуус архинд донтох зэрэг хор уршиг дагуулдаг.

    -Таны хувьд бөөгийн хэчнээн хувцас, хэрэг¬лэлийн ёс журмын дагуу цэгцлэв?

    -Онгод, тэнгэр маань хү¬нийг угтай эсэхийг нь ял¬гадаг л даа. Үнэхээр угтайг нь зөв замд нь оруулж өгдөг. Миний хувьд 20-иод хүний хувцас, хэрэглэлийг ном ёсоор нь цэгцэлж, янзалсан.

    -Гэхдээ нэг зүйл илт ажиглагддаг. Хүнийг хэн нэгэн бөө онгод сахиустай гээд хэлчихдэг. Түүгээр зогсохгүй “Онгодоо авахгүй бол танай гэр бүлээс тэд хоногийн дараа хэн нэг нь нас барна” ч гэдэг юм уу, хувь хүний сэтгэлзүйгээр их тоглодог. Үүнээс нь болж тэд аргагүйн эрхэнд ордог ч юм байхыг үгүйсгэхгүй?

    -Үнэхээр бөө бол хүний амь авдаггүй. Энэ бол хүний сэтгэлзүйгээр тоглож, нэг төрлийн бизнес хийж байгаа үйлдэл юм.

    -Гэхдээ хүн өөрийгөө онгод, сахиустай гэдгээ яаж мэдэх юм бэ?

    -Миний хувьд удам дамжсан л даа. Манай өвөө Завханы гаралтай бөө хүн байсан. 13 настай байхдаа гадаа тоглож байгаад хуй салхинд дайруулсан. Түүнээс хойш юм хардаг болчихсон. Тэр цагаас сонин, хачин зүйл амьдралд тохиолдох болсон. Онгод, сахиусаа хүлээж аваад 14 жил болж байна.

    -Таны хувьд өөрийгөө бөө болно гэдгээ яаж мэд¬сэн юм бэ?

    -Эмээгээ нас барж байхыг зүүдэндээ харсан. Тэр үеэс л өөрийгөө үнэхээр бөө юм байна гэж мэдэрсэн.

    -Тэгэхээр ихэвчлэн зүүд нойронд орж ирдэг гэсэн үг үү?

    -Зүүдээр л мэдрэгдэнэ дээ. Их л сийрэг мэдрэмжтэй болчихдог юм билээ. Бөөгийн хувцас хэрэглэлээ яахаа мэдэхгүй болчихсон иргэдэд тусламаар байна. Онгод сахиусаа авах гэж байгаа хүмүүс сайн үзүүлэх хэрэгтэй.

    Гэхдээ олон бөө дээр очих хэрэггүй. Манай эвлэл дээр ирж болно. Учир нь, манайх өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон арга хэмжээ зохион байгуулсан. Их ч цэгцэлсэн. Гэхдээ л дийлэхгүй байна.

    -Тэнгэрийн шийтгэл хатуу гэж ярьдаг. Бөөгийн шашнаар бизнес хийж байгаа хүмүүс хожим ямар шийтгэл хүлээх бол?

    -Үнэхээр тэнгэрийн шийтгэл хатуу. Олз чинь хаагдаж, ажил үйлс чинь бүтэхээ болихоос эхлээд амьдын хагацал үзнэ.

    -Яах вэ, онгод сахиусаа хүлээж авдаг юм байж. Гэхдээ улаач нь хүлээж авахыг хүсэхгүй бол яах вэ?

    -Тэнгэр заяатай, тэнгэр шүтлэгтэй хүнд онгод са¬хиус ирдэг. Тэнгэр са¬хиус, онгод тэнгэр таниар тог¬лоо¬гүй. Мөнх тэнгэрийн үзэл бодлыг хаяж болохгүй. Үнэ¬хээрийн тэнгэртэй хүн бол авахаас өөр аргагүй. Хүссэн ч, хүсээгүй ч авч л таарна.

    Б.Төрбат

     

  • Чойжин буух

    Түүнд зориулж “ЧОЙЖИН ЛАМ” –ын сүмийг 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад орсон байна… Лувсанхайдав чойжин лам хүний хувийн явдалд буудаггүй улсад тохиолдох аюул гайг арилгахын төлөө буудаг байж.
    Лувсанхайдав лам Чойжин буулгахдаа…Их чогчин дуганын голд их суудал дээр суух бөгөөд дөрвөн талаас нь гинжилдэг байна. Эргэн тойрон лам нар ном уншиж байх бөгөөд Чойжингийн хэлмэрч лам тусгайлан байдаг. Тэр лам Чойжингын сунганд толгойгоо хүргэн чагнаж аврал айлдыг дамжуулдаг. Тэндэх лам Чойжингын сахиусыг залах номыг уншихад тэр нь оршилоо гэж хэлхэд 2-р хүн Чойжингын дуулгыг өргөж тэргүүнд нь өмсгөнө. Тэгээд Чойжин сэлэмээ түшин босож сагалдаргаа унжуулан цамнан зүүн баруун дэгдэн цамнаж, сэлмээ цавчилан, үзүүрийг нь эвхэн зангидаж шидэлнэ. Тэр үед хэлмэрч лам суганд нь тулж аврал айлтгаж хүмүүс мэдээлнэ. Ингээд бууж дуусах үед сэлмээ газар шаан, хөдөлгөөн нь намдан сулрахад араас нь хоёр хүн түшиж авна. Тэгж бууж байх үед амнаас нь цагаан хөөс цахран байдаг. Ингээд хэсэг байгаад ухаан орж, дуулга тайлаад хуучин хэвэндээ ордог байна. эдүгээ ч 14 далай ламын дэрэг Найчүн гэдэг Чойжин ажилладаг байна…Мөн хүний хувийн хэргийн төлөө буудаг Чойжин лам нар одоо ч монголд байдаг билээ…

  • Хасар удмынхан хэнд зүтгэсэн бэ?

    Үүнээс нааш ч олон бий бөгөөд тэдний нэг нь Англи, Францын хүчирхэг флот, армид чухам монгол дайчны ур чадварыг гайхуулсан бахдам хавтай цохилтуудыг удаа дараалан өгч явсан алдарт Сэнгэринчин жанжин юм. Тэр бол Хасарын хорин зургадугаар үе нь болно. Зөвхөн нэгнийх нь тухай л бичихэд дээд өвөг Омог босоо Хавт Хасарын түүхээс огтхон ч үл дутах яруу сайхан зохиолын бэлээхэн сэдэв, “түүхий эд” бий дээ. Хавт Хасарын тухайгаар эхлүүлсэн романаа цааш үр хойчисийнх нь бахдам нууцлаг түүхээр үргэлжлүүлэн бичиж чадах хүмүүн чухам өөрөө мөн билээ хэмээн эрхэм зохиолч нөхөр Ж.Заяабаатарт сануулахын ялдамд, дараагийн романыг нь найдан хүлээж буйгаа уламжилсу.
    Омог босоо Хавт Хасар” романы тухай олон зүйлийг өгүүлж болох билээ. Түүхэн зохиолд түүхэн бодит үнэн, уран сайхны давс хужир хоёрын тун банг тааруулна гэдэг амаргүй. Түүхэн үнэний тун ихэдвэл зохиол биш түүх бичлэг болж орхино. Харин уран сайхны давс нь хэтэрвэл түүхээ гүтгэн гүжирдсэн хэрэг болно. Харин энэхүү романд тэр зааг, хэмжээ, чанарыг гайхалтай сайхан тааруулсан. Ялангуяа Хавт Хасарын омог босоо оршсоны нууцын тунг тааруулж ч, тайлж ч чаджээ. Монголын Нууц товчоонд өгүүлэхээс төдийлөн зөрөхгүй атлаа, тэнд байх бяцхан өгүүлбэрийг ч бүрэн дүүрэн өгүүлэмж болгон бүтээж чадсан байх юм. Тэгээд түүнээ өвөрмөц сонин өнцгөөс тайлан илэрхийлнэ. Энэ бол уран бүтээлчийн ур чадвар.
    Ер түүхэн зохиолын гол мөн чанар нь түүхийн алив үйл явдал хийгээд түүхэн хүнийг шинээр нээн, нууц зангилаа бүхнийг уран сайхнаар тайлах явдал юм. Бид Өвөр Монголын алдарт жүжигчин Г.Баасангийн гол дүрийг нь бүтээсэн “Чингис хаан” олон ангит киног дуртайяа үздэг. Хүний сэтгэлийг татаж чадсаны нэгэн учир нь түүхээ яс барьсан ч, тэр түүхэн үнэнийхээ хүрээн дотор гайхалтай сайхан уран сайханжуулж чадсаных юм. Ж.Заяабаатарын “Омог босоо Хавт Хасар” роман ч мөн үүн лүгээ адил. Түүнээс гадна яруу сайхан хэл найруулга, дүр дүрслэлийг эл романы хуудас бүрээс үзэж болно.

    “…Хасар хаврын тарчигт ихээхэн туйлдсаар хүрч иржээ. Цаг ямагт дүрэлзэн жийхайж байдаг жартгар бор нүдийг нь үүлэн цайвар нулимс бүрхэж, сахалтай уруул нь чичрэх аж…” /223-р хуудас/ Энэ хоёр өгүүлбэрээс Балжун нуурт ахыгаа олж ирж буй Хасарын дүр төрх нүднээ харагдах шиг болно.

    “…Хасарын цэргүүд далай руу хошууран орсон элсэрхэг зөөлөн эрэгт тулж ирэх үес огторгуйг зэгэл үүлс бүрхээд, их усны цав цагаан хөөс алгадан цахлай шувууд шуугилдан нисэлдэх авай. Эрх дураараа, дэндүү зоргоороо, бүгдийн эсрэг ганцаараа тэмцэлддэг эрх чөлөөт, хар толгойт шувуухай салхи хүсэн тэнгэрт чарлалдсаар…” Энэ цахлай шувуудын тухай дүрслэл бараг л дэндүү зоргоороо, дэндүү эрх дураар, омог төгөлдөр Хасарын өөрийнх нь дүр төрхийг дамаа өгүүлэх мэт. Хасарыг яагаад “Хавт” хэмээдэг билээ? Хавтай бахтай байх нь сүр жавхлан, зориг чадлын илэрхийлэл билээ.
    Энэ мэт олон сайхан жишээг дурдан өгүүлж болно. Хавтай бахтай, омог босоо Хавт Хасартаа зориулан Монгол түмнээс босгосон яруу сайхан, утга төгөлдөр үгэн хөшөө болжээ хэмээн энэхүү романы тухай тун товчоор үнэлж болно

    ХАСАР

    https://mn.wikipedia.orgвэбсайт дээр тэмдэглэгдсэн өгүүллээс…

    Бага нас

    Жочи Хасар нь Чингис хааны эх эцэг нэгтэй гурван дүүгийн нэг байсан. Тэрээр нум сум харвахдаа чадварлаг сайн байсан учраас түүнийг мөн Хавт Хасар гэж нэрлэдэг байсан. Хасарыг хүүхэд байхад нь тайчуудын жанжин Таргутай Хирилтуг гэр бүлийнх нь хамт Боржигон овгоос хөөж явуулсан. Хоол хүнс ховор байсан бөгөөд түүний эх нэгтэй дүү Бэxтэр хүнс хулгайлсан учраас Хасар ах Тэмүжингийн хамт Бэхтэрийг найман шарга адуугаа хариулж байхад нь хоёр талаас нь угтаж харван алсан.

    Идэр нас

    Тэрээр 1179 оноос эхлээд Чингис хааныг их улсаа төвшитгөн, нэгтгэх хүртэл хорь гаруй жилийн туршид хүчин зүтгэж байсан. 1203 онд хаан ахтайгаа эв түнжин хагарч сарнисан үед, Хархалзан элээт хэмээх газар Монгол, Хэрэйдийн цэргийн хүчин хоорондоо байлдаж, Чингис хан зүүнш ухарсны дараа Хасар тэргүүтэй Монгол өрхүүдийг Хэрэйдийн их цэрэг хураан авсан. Чингис, Хасар нар дахин нэгдэж Ван хааныг туулын Хар Түнийн шугуйд бүхүйд нь хумин авч довтлоод эзлэн авчээ.

    Өмч газар хүртсэн нь

    Чингис хаан эх нэгтэй дүү Хасар, Хачиун, Тэмүгэ, Бэлгүтэй нарт Их Монгол улсын зүүн захад нутаг олгож, зүүн жигүүрийг бүрэлдүүлсэн бол гурван хүү Зүчи, Цагадай, Өгөдэй нарт баруун захын нутгийг өгч баруун жигүүрийг байгуулсан. Баруун жигүүр баруун тийш үлэмж хэмжээгээр газар нутгаа тэлсэн боловч зүүн жигүүрт тийм их эзлэх газар байгаагүй. Баруун жигүүрээс ялгаатай нь зүүн жигүүрт Хасар, Хачиунаас илүү Тэмүгэг илүү дэмждэг байсан. Хасарын улс (ард түмэн болон хоёрдугаарт газар нутаг) Тэмүгэгийн улсаас хавгүй жижиг байсан. Түүний анхны газар нутаг Хянган уулсын баруун тал байсан бөгөөд Эргүнэ мөрөн, Хайлар мөрөн болон Хөлөн уулаар хүрээлэгдсэн байжээ. Хятадыг байлдан дагуулсаны дараа Хасарын удмын ноёд нэмж Шаньдун болон Жяньши мужуудад тус тус хувь газар хүртээж өгсөн.

    Залгамжлагчид

    Хасарыг түүхэн сурвалжуудад 40 орчим үр хүүхэдтэй гэж бичсэн байдаг. Харин түүхэнд нэр дурьдсан нь Егү, Есүнгэ, Тогу нарын нэрс тодорхой үлджээ. Хасар, Хачиун, Тэмүгэ зэрэг ноёдын удам нь Жалайр, Хонгирад, Ихэрэс, Үжээд, Мангууд зэрэг таван хүчирхэг аймагтай ижил хэмжээнд очиж, зарим үед тэдгээрийг өөрсдийн харъяанд багтааж байв. Эдгээр удамынхныг ихэвчлэн Тэмүгэгийн удмын ноёдууд удирддаг. Аригбөх хааны тэмцэлийн үеэр энэхүү гурван ноёдын удам Тэмүгэгийн ач хүү Тачарын удирдлага дор Хубилайг (Чингис хааны ач хүү) дэмжсэн.Түүнийг нас барсны хойно Егү залгамжилжээ. Түүний дараа Хасарын ноёдын дунд гурав дахь гэр бүлийн тэргүүн Есүнгэг Хубилай хаан сонгож баталгаажуулсан байна. Тэрээр Хасарын хүү бөгөөд ах Егүгээ залгамжласан. Тэрээр Есүнгэгийн бичээсийн (хуучин чингисийн чулуу гэдэгээрээ алдартай) баатар юм. Энэхүү ноёдын удамыг Есүнгэгийн хүү Эсэн Эмүгэн залгамжласан бөгөөд дараа нь Эмүгэний хүү Шидур залгамжласан. Хэдийгээр Шидур Тэмүгэгийн ачинцар Наянгын удирдсан Хубилайн эсрэг бослогод оролцсон боловч энэхүү ноёдын овог ямар нэгэн самуунгүйгээр үлдэж чадсан. Зургаа дахь тэргүүн Бабушад 1307 онд Хайсан Хүлүг Хаан Чин ван цол хүртээсэн. Эх сурвалжаас харахад Хасарын удамын ноёд эзэнт гүрэн Хятадаас гарсны дараа ч гэсэн энэхүү цолыг хадгалсаар ирсэн. Хасарын үр удам монголын эзэнт гүрний бусад хэсэгт ч гэсэн хүчирхэг хэвээр байсан. Жишээ нь Хасарын удамын Тугайтөмөр, XIV зууны дунд үед Ил ханы улсын хан ширээний төлөө өрсөлдөгчдийн хамгийн сүүлчийн хүчирхэг нэгэн байсан.

    Хасарын удмын нэг ноён Мин улсын цэргүүдээс хамгийн сүүлчийн Их хаан Тогоонтөмөрийг хамгаалах гэж яваад алагдсан гэж мөн нотолдог. Монголчууд Хятадаас ухарсны улмаас үүссэн үймээн самуунаас болж Юань гүрний сүүл үеэс зууны дунд үе хүртэл Хасарын удмын ноёдод юу тохиолдсон нь тодорхойгүй байдаг. Монголын он тооллын бичигт Хасарын үр удмын талаархи зарим нэг тэмдэглэл байдаг боловч тэдгээрийг түүхчид ихэвчлэн буруу ташаа мэдээлэл гэж үздэг. Ялангуяа Мэргэн Гэгээний зохиосон Алтан Товч (Лувсанданзангийн Алтан товчтой андуурч болохгүй) Хасарын удмын ноёдын нөлөөг хэтэрхий дөвийлгөсөн байдаг. Учир нь үүнийг зохиогч нь өөрөө Хасарын удам юм. Өнөболдын тухай өөр нэг алдартай түүхэнд тэрээр Мандуул хааны бэлэвсэн эхнэр Мандухай хатанд гэрлэх санал тавьсан боловч Мандухай түүний оронд Чингис хааны удмын балчир хүү Батмөнхыг (Даян Хаан) сонгосон гэдэг.

    Хасарын угсааныхны эзэмшил

    Болунай, Хорчин Монголчуудыг удирдаж Хянганаас зүүн тийшхи нутгийг захирч байсан. Түүний үр удам Манж Чин гүрний захиргааны Жиримийн чуулганы Хорчин, Жалайд, Дөрвөд, Горлос, Зуу Үд чуулганы Ар хорчин, Улаан Цав чуулганы Дөрвөн Хүүхэд, Муу Мянган, Урад аймгуудыг багтааж байсан. Тэдний дундаас Хорчингын ноёд Манжийн сүр хүч нэмэгдэж байсаны эхний үед эзэн хаан Айсан Гиорогийн гэр бүлтэй ураг төрлийн холбоо тогтоож Чин гүрэний ноёрхолын туршид дээд түвшиний ноёдын цол хэргэмтэй байсан. Хэйлонжиан мужийн Дөрвөн аймаг 1624 онд Чин гүрэнд дагаар орж Хасарын үр удамынханы удирддаг Жиримийн чуулганы нэг туг болж зохион байгуулагдсан. Горлосын хошуу мөн Хасарын үр удам удирддаг байсан.

  • Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утга

     

    Улаан зосон ХАС буюу Монгол нутгаас олдсон хамгийн эртний хас

    “Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө ӨвөрМонголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн …хээтэй вааран сав олдсон… Энэ хээтэй вааран савыг манай орны Улаанхад хотын Аухан хошууны Ши Пин шан уулнаас уудлан гаргасан…” гэж өвөр Монгол судлаач Солонгууд Б.Буян /Эртний зоосон дээрх наран шүтлэгэт зургийн тухай/ бичсэнийг хальт уншихдаа Монгол нутгаас олдсон хамгийн эртний хасын тухай мэдээлэл байна гэж ихэд олзуурахсан сан.

    Судлаач маань тэр нь ямар овог аймаг болохыг мэдсэнгүй ч, хятад маягаар цөөн тоот үндэстэн гэсэн нь ч, тэр ваар хаанаас гаралтайг дурдаагүй нь ч хамаагүй л дээ. Гагцхүү судлаачийнхаар бол хүн төрөлхтөн чулуугаар оролдон эхэлж байсан тэр үед Монгол нутагт ваар шатаадаг хөгжлийн нэлээн дээд шатанд гарсан овог аймаг байсан болж таарч байгаа нь үнэндээ хачирхалтай болж ирэв. Шинэ чулуун зэвсгийн үе гээд байдаг, тэгсэн мөртлөө 4500 жил гээд байдаг. Цаг хугацааны хувьд бүр олигоо алдав.

    Чулуун зэвсгийн үе нь хоёр сая жилийн өмнөөс 6000 жил хүртэл үргэлжилсэн. Шинэ чулуун зэвсэг гэхээр хоёр сая жилийн өмнөх юм болох гээд байдаг. 4500 жил гэхээр Хүрэлийн үе рүү давхиад орчих гээд байдаг. Гэвч нэг тийм ваар олдох нь олдож. Нийтлүүлсэн зургаас үзвэл энэ нь нар буруу эргэсэн, чингэхдээ үзүүрийг давхар эргүүлсэн хас байна.

    Тэгтэл хас судлаач М. Энхпүрэвийн “Монгол хасын эх орон” номноос . .Доктор Д.Цэвээндорж Увс аймгийн Зүүн хангай сумын нутаг Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадны дундаас эртний хүмүүсийн 7000 жилийн өмнө улаан зоcoop зурж үлдээсэн хас тэмдгийг нээн илрүүлжээ” гэж бичсэнийг олж үзэв. 7000 жилийн өмнө… Энэ нь харин Монгол нутгаас олдсон хамгийн эртний хасын тухай мэдээлэл байлаа. Дархан хотын орчмоос морин толгойг нар буруу эргүүлэн сийлсэн хас бүхий буган хөшөө олдож.

    Буган чулуун хөшөөг хуучин чулуун зэвсгийн төгсгөл, Хүрэлийн үе рүү эрдэмтэд хамааруулж байгаа. Чингэхлээр энэ буган чулуун хөшөөн дээр байгаа хас нь 6000-аас 5000 жилийн өмнөхийн юм болж таарч байх шиг.

    “СВАСТИКА” буюу Энэтхэгчүүдээс хас үүссэн гэнэ

    Эртний энэтхэгчүүд хоёр гараа энгэртээ зөрүүлэн мэнд усаа мэдэлцдэг аж. Энэ мэндлэх заншлаас хас үүссэн гэнэ. Өөрөөр хэлбэл, энэтхэгчүүдийн свастика/svastika/ гэж нэрлэдэг хас нь зөрүүлсэн хоёр гарын дүрс юм байна. Хас нь тэрхүү свастика гэдэг нэрээр дэлхийд тархжээ.

    Гэтэл Монголд түүнийг хас гэнэ. Свастика нэрийг Монголчууд зээлдсэнгүй. 7000 жилийн өмнө хас дүрслэж байсан Монголын дээдэс үлийгээ хийж гаднын үгийг авах билээ. Харин 7000 жилийн тэртээд энэтхэгчүүд гараа цээжиндээ зөрүүлж мэндэлдэг байсан болов уу.
    Свастика гэдэг нь самигардиар “сайн сайхан, оршихуй” гэсэн хоёр язгуураас бүтжээ. Иймээс сайн сайхан байдал, элбэг дэлбэг байдал гэсэн утга илтгэдэг аж.

    “Хаос бол хас мөн” буюу манай мэргэд хасын тухай юу айлддаг вэ?

    Хасын судалгааны салхийг хагалсан хүн бол Ч. Эрдэнэ гэж бодож байна. Тэрвээр “Их гурвалжин” номдоо “Хас нь угтаа ертөнцийн томъёо, тэр тусмаа орчлонг үүтгэгч хосмол, нэгдмэл ерөнхий/универсиум/ язгуур зарчмын загвар юм…Орчин цагийн шинжлэх ухааны гол объектын нэг нь хаос төлөв бөгөөд учир нь энэ хуйларсан
    замбараагүй төлөв хэрхэн хар аяндаа зохион байгуулагдах процесс, зүй тогтол нь нэн сонин байгаа юм. Тиймээс Хас маань материйн өөрөө эмхлэгдэн зохион байгуулагдах зүй тогтлын томъёолол эцэстээ мөн” гээд Хаос бол Хас мөн гэсэн гаргалгаа хийжээ.

    Гэхдээ чухам яагаад гэдэг үндэслэлийг үнэмшилтэй гаргасангүй юу даа гэж бодмоор. Хасын судалгаа руу ханцуй шамлан орсон хоёрдох хүн бол М.Энхпүрэв юм. Тэрвээр “Мөнх тэнгэрийн хасбуу”, “Монгол хасны эх орон” гэсэн хоёр ч ном бичжээ. Түүний “Монгол хасны эх орон” номдоо бичсэн нь: “Миний бие …хаадын итгэл үнэмшил, шүтлэг бишрэлийн дээд идеал болсон мөнх тэнгэр нь Монгол угсаатны гүн ухаан, онол сэтгэлгээний цогц мэдлэгт үндэслэсэн гэдгийг товчоолон гаргахыг зорьсон болно.

    …Энэхүү идеалист гүн ухааны мөнх тэнгэрийн санаа зориг хэмээх ойлголтыг нар зөв эргэлттэй хас, мөнх тэнгэрийн ивээлийг нарны эсрэг хөдөлгөөнтэй хас дүрсээр төлөөлүүлэн бэлгэдэж байсныг хэдэн жилийн харьцуулсан судалгаагаараа гаргаж тавьсан болно” гэжээ. Гэтэл энэ санаагаа ягштал баталсангүй юу даа гэмээр. Гэхдээ өөр бичсэн өгүүллүүддээ гаргасан, түүнийг нь молхи би уншаагүй байж болно л доо.

    Бас ӨвөрМонголын судлаач Буян дээр дурдсан өгүүлэлдээ бичихдээ: “Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө ӨвөрМонголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн хас хээтэй вааран сав олдсон нь тухайн үе дэх нарыг шүтэж байсан гэдгийн тусгал байжээ” гэж шув шулуухан дүгнээд “Нарны гэрлийг эрт дээр үед хас хээ зургаар илтгэж байсан гэдэг маань найдвартай болно” гэж их л итгэл төгс өгүүлээд, харин яагаад гэдгийг баталсангүй.

    Зүрхний тамга буюу хасын тухай гадныг мэргэдийн айлдсан нь

    Үнэндээ гадаадын мэргэний бичсэн бие даасан өгүүлэл олж үзэж чадсангүй. Гэхдээ хоёр гурван нэвтэрхий толь шүүрдсэнээс хамгийн сонин тайлбартай нь орос В.Андреева, В.Куклев, А.Ровнер нарын найруулсан “Энциклопедия символов, знаков, эмблем” байлаа. Энд нэлээд хэдэн тайлбар оруулжээ. Эдгээрээс онц сонирхолтой ганц хоёр тайлбарыг орчуулан сийрүүлсү.

    “Эртний нарны тэмдэг хамгийн балар үеийн тэмдэг бөгөөд нүдээр харахад Дэлхийг Нар тойрон эргэж байгаа хийгээд жил дөрвөн улиралд хуваагдаж байгааг зааж байгаа юм. Нарны жилийн хөдөлгөөн ба өвөл зуны хоёр тэнцэтгэл өдрийг тэмдэглэж байгаа юм. Мөн ертөнцийн дөрвөн зүгийн утгыг илэрхийлж байгаа болно.. .Нар зөв эргэлттэй хас нь материйг эрхшээх, материйг жолоодох/ёогт биеэ хөдөлгөөнгүй барьдаг шиг/-ын тэмдэг юм. Нар буруу эргэлттэй хас нь биеийн болон зөн билгийн хүч суларч, дээд хүч нэвтрэхэд саад учирч байгааг илтгэдэг. Энэ чиглэлийн хөдөлгөөний үед механик, газрын талыг эрхэм болгодог гэжээ.”

    Энэ нь бас эзотерик буддизмын тэмдэг бөгөөд энэ үүднээс “Зүрхний тамга” гэж нэрлэгддэг аж. Бурхан багшийн зүрхэн дээр хасыг дарсан учраас тэгж нэрлэдэг гэж домогт өгүүлжээ.

    Түмэн наст хээ буюу Мөнх тэнгэрийнхээ бэлгэдэл дээр Монголчууд гишгэлээ гэж үү?

    Мэргэдийн айлдаад байгаа шиг хас нь Мөнх тэнгэрийн бэлгэдэл, нарны бэлгэдэл юм бол Монголчууд дээр нь гишгэх үү. Монголчуудын хувьд тэнгэр, эзэн Чингисийн үеэс мөнх тэнгэр нь орой дээрээ тахиж байсан шүтээн нь байлаа. Монголчууд, Хөх түрэгүүд Нарыг Мөнх тэнгэрийн хөвгүүн гэж шүтэж байсан. Энэ нь Чингис хаан Гурван мэргэдэд хөөгдөж, Бурхан халдунд бүгээд, буухдаа “гараа өвчүүндээн мөөлдөж, наран зүг есөнтөө сөгдөж сацал, өчүүл өргөсөн”-өөр нутлагдана.

    Чингис хааны маань мөнх тэнгэрийн үзэлт (тэнгэр-эрхэт тэнгэр-мөнх тэнгэр-мөнх тэнгэрийн хүч) өөрийнх нь ач Хувилайн дэлгэрүүлж эхэлсэн (бурханы сургаалд дийлдтэлээ 174 жил буюу Тогоонтөмөр хааныг дуустал оршсоор байсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол хаадын зарлиг “Мөнх тэнгэрийн хүчинд, Их суу залийн ивээлд” гэдэг үгээр эхэлж байсан юм. Хамгийн сүүлд Тогоонтөмөр хаан зарлигаа ингэж титэмлэсэн байдаг.

    Үүнээс хойш энэ агуу үгс хаадын зарлигаас арчигдсан байдаг. Гүег хааны тамганы бичээст “Мөнх тэнгэрийн хүчин дүр. Аюутугай, биширтүгэй” гэжээ. Мөн Монголчууд наран тайлга хийж байсан. Энэ нь мөн Бурханы шашины зан үйлд түрэгдэн баларсан боловч баярлууштай нь Баянхонгор аймгийн Баруун Богд уулын тайлгад нэр нь үлдсэн байна. Наран тайлга гээд бурханы шашны ном уншиж байгаа боловч энэ нь Монголд наран тайлга байсны гэрч болж байгаагаараа гайхамшигтай. Ийнхүү мөнх тэнгэр нь ийм олон жил Монголчуудыг эзэмдэж байсан шүтээн гэдгийг нутлаад байхын хэрэггүй.

    Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, Монголчууд ширдгээ түмэн наст хээгээр ширж гоёдог. Хас бол түмэн наст хээний нэг махбод гэдэгт эргэлзэх хүн үгүй. Гэтэл бид ширдэгэн дээрээ гишгэнэ биз дээ. Ингэхлээр хас дээрээ гишгэж байна. Мөн хас дөрөө байна. Бид хас дөрөөгөө дөрөөлж мориндоо морддог. Ингэхээр /Таамнал/ бас л хас дээрээ гишгэж байна гэсэн үг юм.
    Монголчууд нарыг бэлгэдэж хийсэн тоонон дээгүүрээ харайдаггүй. Нарны сацрагийг бэлгэдсэн унин дээгүүр алхдаггүй. Чингис хаан маань “Миний дээр малгай л байна” гэж нэг айлдсан нь бий. Монголчууд малгай дээр гишгэх нь байтугай газар тавьдаггүй. Сүүлд бид бурханы шашинд орсны дараагаар Оройн дээд Очирдар гэх юм уу Бурхан багшийг орой дээрээ залах гэх зэргээр ярьдаг болсон.

    Орой дээрээ залдаг Бурхан багшийн хөрөг, дүр дээр Монголчууд хэзээ ч гишгэхгүй, гишгэвээс алдас болно гэж үзнэ. Бид төрийнхөө сүлдэн дээр бас гишгэнэ гэж байхгүй. Яагаад гэвэл төр бидний дээр байгаа. Хэрэв хас Мөнх тэнгэрийн бэлгэдэл юм бол яагаад бид түүн дээр гишгээд байгаа юм бэ.

    Мөнх тэнгэрийн хөвгүүд буюу тэнгэрийн бэлгэдэл юу вэ?

    Нарны дүрс гэдгийг эрдэмтэн мэргэд нэгэнт тогтоожээ. Бүүр балар цагт босгосон буган чулуун хөшөөний оройд сийлсэн нарны зураг үүний баталгаа мөн. Буган чулуун хөшөө гурван янз буйгаас нэг нь цулгуй, хоёр нь сийлбэртэй. Шувуун хошуутай буган хөшөөний оройд ч Монголчуудын бүх шүтлэгтэй холбоотой бухтай хөшөө, зэр зэвсэгтэй /нум сум, чинжаал хутаг/ хөшөөний оройн аль алинд нь нар дүрсэлсэн байна.

    Эртний Монгол, хөх түрэг угсаатан нарыг мөнх тэнгэрийн хөвгүүн гэж үздэг байсан Безертинов/. Мөн буган хөшөөн дээр нар дүрсэлснийг хүний тэргүүн гэж үзэх археологчид бий. Алтан ордны улсын Тогтох хааны зэс зоосны ард наран дотор хүний нүүр дүрсэлсэн нь түүнийг баталж байж магадгүй. Энэ нь нарны хүнчилсэн дүрс байж болно.

    “Хөдөлгөөнгүй мөртлөө хөдлөж байгаа дүрс” буюу хас эргэлдэж байгаа зүйлийг бэлгэддэг

    Хас мөнхийн хөдөлгөөнийг зааж байгаа талаар судлаачид санал нэг байна. “Хас тэмдгийг ямар ч хувилбараар зурсан, хөдөлгөөн, орчил эргэлтийг хүний санаанд буулгах увидастай. Хөдөлгөөнгүй мөртлөө хөдөлж байгаа дүрс” гэж Ч. Эрдэнэ бичсэн нь үнэхээрийн оносон дүгнэлт юм. Хас үнэхээр мөнхийн хөдөлгөөнийг илтгэж байдаг. Чингэхээр хас эргэлдэж байгаа нэгэн зүйлийг бэлгэдэж байгаа нь тодорхой юм.

    Тэр эргэлдэж байгаа юм нь юу вэ. Дэлхий буюу эртний Монголчуудын нэр томъёогоор бол Этүгэн эх гэж молхи би мунхаглаж байна. Хэдийгээр харьцангуй ойлголт гэж болох боловч Дэлхий тэнхлэгээ мөнх эргэж байдаг гэж хэлж болно. Иймд молхи би Хас бол Этүгэн эхийн бэлгэдэл гэж таамнаж байна.

    Чингис хааны сүлд буюу “тэнгэр газраа хүч нэмэгдэж…”

    “Монголын нууц товчоон”-д Тэмүжин Гурван мэргэдийг ялсны дараа Тоорил, Жамуха хоёрт “Эрхт тэнгэр нэрийдэж, Эх этүгэнээ хүргэж..гэж хэлж байдаг. Мөн Хамаг Монголын хан болоод нөхдөдөө “Тэнгэр газарт хүч нэмэгдэж игээгдвээс…” хэмээн бас өгүүлж байдаг. Ингэхээр Чингис хаан Тэнгэр, Этүгэн эх гэсэн хос шүтээнтэй/ dualism/ байсан нь тодорхой байна.

    Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, өнгөрсөн зун Монголын хаадын зоос цуглуулагч, судлаач Б. Нямаагийн “Монгол Улсын гүйлгээний мөнгөн тэмдэгт” гэсэн гайхамшигтай номыг олж үзсэн юм. 1227 онд Самаркандад дэлдсэн, ар талдаа Чингис хаан, Чингисийн мөнгө гэсэн араб бичээстэй, нүүрэн талдаа оройн хэсэгтээ, нуман тамганы дээд талд одоо бидний ширээтэй онги гэж нэрлэдэг тамга бүхий зоосны зургийг уг номонд тавьсан байлаа.

    Тэр ширээтэй онгийг Чингис хааны сүлд нь энэ биш үү хэмээн дуу алдав. Тийм ээ, энэ нь Чингис хааны буюу Их Монгол Улсын сүлд яах аргагүй мөн байх учиртай. Тэгээд бэлгэдлийг нь тайлах ухааны юм болов. Бидний “онги” гэж нэрлээд байгаа дугуй цагираг бол, мэдээж, нарны дүрс юм. Х.Пэрлээ гуай “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” бүтээлдээ онгин тамгыг наран тамга гэж нэрлэсэн нь түүнийг батална.

    Энэ талаар маргах хүн ховор биз. Гэтэл бидний “ширээ” гэж нэрлээд байгаа тэр хайрлага, түүний чанх голд перпендикуляр буусан босоо хайрлага юу вэ, юуг бэлгэдэнэ вэ. Муугаа мэдэхгүй толгойгоо гашилгаж эхпэв. Их хааны дуализм л сэтгэлд буугаад байлаа. Тэр хайрлага Этүгэн эхийг бэлгэдэж байгаа юм биш биз. Гэхдээ яагаад хайрлага /зураас/ гэж Нямаагийн номыг цааш нь ухлаа.

    Хариугаа олох шиг болов. Тэр хайрлага бол Хасын, чингэхдээ битүү хасын/+/ махбод/элемент/ байна гэж тархи руу харвав. Алтан ордны улсын эрт үеийн мөнгөн зоосон дээр Бат хааны хөлтэй ширээ бүхий онгин тамга байна. Мөнхтөмөр, Тодтөмөр, Тольбуга, Тогтох зэрэг хаадын тамганд ч Батын сүлд төдий л өөрчлөгдсөнгүй буюу баруун хөл, зүүн хөлний үзүүрт зэтэр нэмэгдсэнээс өөр онцын өөрчлөлтгүй явж байснаа Бэрхэ хааны тамга буюу сүлд нь цувгаа дөрвөлжинтэй онги болжээ.

    Чингэтэл Сарай хотод дэлдсэн гэх нэгэн зэс зоосон дээр тэрхүү цувгаа дөрвөлжин голтой нар буруу эргэсэн өлзий хэлбэртэй хас урлажээ. Чингэхээр Алтан ордны улсын сүлд нь нар буруу эргэсэн буюу билиг хас байжээ. Хэрэв Хас Этүгэн эхийн бэлгэдэл гэдэг миний таамаг үнэн бол нар буруу эргэлттэй буюу эм байх учиртай. Манай дэлхий ч тэнхлэгээ нар буруу эргэдэг шүү дээ.

    Ялдар дурдахад, Кашгарт дэлдүүлсэн, он нь үл мэдэгдэх зэс зоосны ар талд нар зөв эргэсэн хас дүрсэлсэн нь бий. ӨвөрМонголын нэрт эрдэмтэн Сайшаал агсан “Чингис хааны товчоон” номдоо Говийн умардыг захирагч Гүнжийн тамганы дардасыг нийтэлжээ. Энэ тамганы голд Хас ина гэсэн үгийг Монгол бичгээр сийлсэн байна. Энэхүү “ина” нь инь, янь буюу арга билиг гэсэн үгийн инь буюу арга биш байгаа.

    Өөрөөр хэлбэл, “арга хас” гэсэн үг биш биз. Яагаад ингэж бодов гэвэл нэгд, ина. инь хоёр үгийн бичлэг төстэйгээс хоёрт. Чингис хаан Уйгарын Идагудад Алалтун бэхи охиноо өгөхдөө хэлсэн үгнээс ургуулсан болой. Чингис хаан охиндоо захихдаа: “Хатагтай хүн гурван эрт болой. Аль гурван эр хэмээвээс тэргүүн, төр эр буй. Түүний хойно нэр эр буй. Түүний хойно авсан эр буй. Гурван эр хэмээгдэх энэ.

    Төр эрийг хатуужваас нэр эр бэлэн эсхүү буй. Бэлэн нэр эрийг бэхлэвсээс авсан эр хол ангид, алс хэтэс хаана одох” /Лувсанданзан. Алтан товч/ гэжээ. Иймд төрийг арга гэж сэтгэж байсан юм биш үү. Тийм бол төрийг бэлгэдсэн тамга арга байх, төрийн тамгыг баригч нь билиг байх учиртай. Богд хааны зааны ясан хайрцагт нандигнан хадгалж байсан Чингисийн бөлзөгний хас хаашаа эргэлттэй байсныг Осендовский бичиж үлдээгээгүй нь юутай харамсалтай.

    Дашрамд хэлэхэд хааны сүлдний нарны доорхи одоо бидний ширээ гэж байгаа зураасыг зураас, ширээ гэж нэрлэж байгаагүй нь тодорхой. Нэг нэр томъёо байсан байж таарна. Магадгүй, эртний Монгол үгсийг хадгалж үлдсэн буриад, урианхай, дөрвөд аялгуунд байж ч байж мэднэ дээ. Ямартай ч, Монголчууд бид хааныхаа сүлдийг морин эрдэнийнхээ гуяан дээр авч үлдсэн баяртай.

    Хас дөрөө буюу хас дээр гишгэдгийн учир юу вэ?

    Түмэн наст хээ нь Этүгэн эхийн мөнх оршихын бэлгэдэл юм. Ер нь бол түмэн наст хээ нь хязгааргүй үргэлжилдэг хээ. Өөрөөр хэлбэл, энэ хээг үргэлжлүүлэн зураад байвал дэлхийг ч бүтэн бүрж болно. Түмэн наст хээгээр ширдгээ ширдгээрээ тэр айл гэр хотлоороо урт наслаж, удаан жаргах, айл гэрийн эв зангиа бөх бат байхыг бэлгэддэг. Энэ хээн дээр гишгэж байгаа нь Этүгэн эх дээр бат гишгэхийн бэлгэдэл юм гэж молхи би мунхаглаж байгаа юм. Дөрөөний улыг хасаар чимэглэдэг нь Монгол хүн дөрөөгөө бат жийж, эмээл дээрээ бат суухын бэлгэдэл мөн. Яваандаа хас нь бат бөхийн бэлгэдэл болон хувирсан байна. Үүнийг Хар-хүрэм хотын туурьнаас гарч буй тоосгон дээр нар буруу эргэсэн хас товойлгосон байгаа нь нутална. Өөрөөр хэлбэл, тэр ордон, харш, сүм нурахгүй, бөх бат байхын бэлгэдэл баих нь л дээ.

    Сүлд нь овоо буюу хас арвангурванын тоотой холбогдох нь

    Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт Сүлд нь хөх овоо гэж бий. Чингисийн цагаан сүлдийг тахиж байсан дагшин газар. Сүлд нь хөх овоо 13 овоотой. Голдоо сүмбэр овоо нь, дөрвөн талдаа дөрвөн тийшээ цацарсан дөрөв дөрвөн овоо. Өөрөөр хэлбэл битүү хасын хэлбэртэй. Ийм хэлбэртэй овоо гэвэл миний үзсэнээс Хэрлэн баян улаан уулын арван гурвын овоо юм. Энэ овоог Чингис богдын 27-ны сүүдэрт зориулж босгосон гэж домоглодог. Овоон хас дэлхийтэйгээ хамт нар буруу эргэж байдаг. Бид овоондоо мөргөхдөө нар зөв тойрдог. Энд арга билгийн нэгдэл болж байж мэднэ. Хас ийнхүү овоогоор дамжин арвангурвын тоотой холбогдож байж болзошгүй.

    Хасбууд өөрөө тодорсон хас гэсэн утга байгаа юм биш биз

    Нэгэнт хасын тухай өгүүлсэн болохоор хасбуу тамганы талаар бодлоо хэлмээр санагдав. Гэхдээ урьд нь нэг сонин домог сийрүүлсү. Чингис хаан хасбуу тамгаа Цагаадайд өгөхөд Өүлэн эх далдуур харамсч, хасбуу тамгыг хөхөндөө дарж, дардсыг нь авч үлдэн, тэр дардсаар хийсэн тамгыг Өгээдэйд өгсөн гэнэ.

    Миний бие 2011 онд ӨвөрМонголын Ордост явж байхдаа өвөрлөгч эрдэмтдээс хасбуу тамгыг сураглавал тэд “Лигдэн хааныг Хөх нуурын орчимд таалал барьсны дараагаар түүний хүү Эрххонгор Манжид Толийн цайдамд бууж өгөхдөө хасбуу тамгыг Манжийн хаанд өгсөн гэдэг яриа бий гэж тэд хариулсан. Тэгээд намайг Толийн цайдамд аваачиж уг газрыг үзүүлсэн.

    Үүнийг өгүүлэлгүйгээр домгийг үргэлжпүүлбэл, хасбуу тамгыг авсны учир Манжийн хаан хүчирхэг болсон гэнэ. Цагаадайд өгсөн тамга яаж яваад ч юм Оросын хааны гарт орж улмаар Оросын цагаан хаан хэндч дийлдэхээ байсан гэнэ. Ийм нэгэн хачин нууцлаг домгийг урианхай нарын дунд ярьдагийг сэтгүүлч Ш.Адьшаа түмэнд ил болгосон байсан. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, “МНТ”-д хас гэсэн үг ганц ч байдаггүй.

    Харин “Чингис хааны алтан товч нэртийн цэдиг” гэсэн сурвалж бичигт “Хас ордон”, “Хас их зарлиг”, “Эрдэнэт хас аяга” гэж гурав гарч байна. Хасбуу тамганы тухайд анх дурдаж байгаа нь, “Эрт төрөхүйд минь баруун гарт минь лусын орноос хасбуу тамга бурханы зарлигаар учирвай”. Энэ зохиолыг судлаачид 1330 оноос өмнө зохиосон байх гэж таамагладаг аж. Ямартай ч, Монголд бурханы шашин хүчтэй болж ирж байсан үед зохиогдсныг “хасбуу тамга бурханы зарлигаар учирвай” гэдэг өгүүлбэрээс мэдэж болно. Мөн хас гэдэг үг энд хийсвэр утгаар хоёр, бодот утгаар нэг гарч байна.

    Үүний дараагаар хасбуу тамганы тухай дурдсан хүн бол Саган сэцэн юм. Чингис хааны 22 дугаар үеийн удам Саган цэцэн хунтайж “Эрдэнийн товч” бүтээлдээ хасбуу тамга бүтсэн тухай сонин домог оруулжээ. Сийрүүлсү. . Тэмүжин хан хөвгүүн хорин найман насандаа шарагчин тахиа жилээ Хэрлэн мөрний хөвөөнөө Хөдөө аралаа хаан орноо суухуйд тэр өдрөөс урьд гурван өглөөд, гэрийн өмнө нэгэн дөрвөлжин цагаан чулууны дээр таван өнгөт болжмор мэт шувуу сууж, Чингис, Чингис хэмээн донгодсоноор дунд бүр дуурьсах нэр нь Суут богд Чингис хаан хэмээн хотол зүгүүдэд алдаршжээ.

    Тэнд тэр чулуун гэнэт бөгөөд өөсөөн хагарсан дотроос хасбуу нэрт хас тамга уртуулин ба өргөн нь нэг төө, ард нь яст мэлхийн дээр хоёр луу ороолдон агсан, жидэр нь сийлсэн мэт горвилон бүхий гарвай” гэжээ. Цагаан чулуун дээр таван өнгийн болжмор мэт шувуу донгодож байгаа нь энэтхэг домгийг санагдуулам. Яст мэлхийн дээр хоёр луу ороолдсон, үсэг нь сийлсэн мэт гэж байгаа нь Хятадын ханз үсгийг яст мэлхийний хуягны хээг дууриалган зохиосон гэдэг хятад домгийг санагдуулам.

    Гэвч эдгээрээс миний хамгийн сонирхсон нь цагаан чулуу өөрөө хагараад хасбуу тамга бүтэж байгаа явдал юм. Энэ нь соёмбу үсгийн үүссэн домгийг санагдуулаад байгаа юм. Соёмбу буюу Svayinbhy-г өөрөө тодорсон үсэг гэдэг. Самгарид хэлний бу(соёмбу, замбу) нь оршин буй, орон, дэлхий гэсэн утга заадаг аж. Бурханы шашины түүхийг бичсэн Саган сэцэн өөрөө тодорсон үсэг буюу соёмбу-г мэдэхгүй байх гэж үгүй. Учир иймд хасбуу-г өөрөө бүтсэн хас гэсэн утгатай болгох гэж эрмэлзсэн байж магадгүй юм аа. Ялдар сонирхуулахад, хасбуу тамга гарч ирсэн гэх домогт хад Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг. Нутгийн ард тийш гаднын хүн авч очих дургүй юм билээ.

    Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утгыг тайлах гэсэн мөхөс оролдлого, таамнал ийм болой. Гэхдээ энэ нь Монголчуудын сэтгэлгээний үүднээс тайлах гэж оролдоход шүү гэдгийг хэлэх хэрэгтэй байх аа. Сүлдийг мөнгө зоосон дээр тавьдаг уламжлал Монголчуудаас эхтэй байж мэдэх юм шүү.

     

  • Хуурамч бөө нарын алдаа багшаа буруу сонгосных.1

    Монголчууд эрт дээр үеэс тэнгэрээ шүтэж ирсэн. Үүгээрээ ч бөөгийн шашинг эрхэмлэн шүтэж, хүчирхэгжин явсан цаг үе бий. Гэтэл өнөө цагт өнгө мөнгөнд шунасан зарим хүн түүх соёл өв уламжлалын ариун хэлхээс болсон бөө мөргөлийг мөнгө олох хэрэгслээ болгон ашигласаар байна. Тэгвэл бөөгийн шашны эх захаа алдсан замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд Монголын бөөгийн нэгдсэн эвлэл байгуулагдаад нэг жилийн нүүр үзэж буй гэв. 700 гаруй бөөг нэгтгэсэн тус байгууллага дөрвөн ч удаа томоохон тахилга үйлдсэн байна. Тэнгэрийн улаач нарын үе дамжин ирсэн дэг жаяг болон одоогийн гаргаж буй бөө нарын ёс зүйн алдааг нэгтгэн “Монгол бөөгийн уламжлалт ёс зүй” ном гаргажээ. Ингээд Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн дээд цэцийн зөвлөлийн гишүүн, тэргүүн удган Н.Хишигжаргал, Б.Батсайхан нартай ярилцлаа.

    -Сүүлийн үед бөө нартай холбоотой хэргүүд газар авах боллоо. Үнэн, худал нь мэдэгдэхгүй бөө олнооро төрж байна гэж ярих болсон. Үүнийг цэгцлэхийн тулд Монголын бөөгийн нэгдсэн эвлэл бай¬гуулагдаж ямар үйл ажил¬лагаа явуулж байна вэ?
    Б.Б: -Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийн үндэс суурь ойлголт нь Монгол бөөгийн уламжлал ёс зүй. Энэ бол хэн нэгний зохиомол зүйл бус Мөнх тэнгэрийн бичигдээгүй хууль шүү дээ. Монгол бөөгийн ёс зүйн нарийн задаргаа нь монгол ёс заншил өв уламжлал маань. Монголчуудын хүн төрөлхтний соёл иргэншилд үлдээсэн үнэт өв, агуу баа¬тарлаг түүх, нүүдлийн их соёл иргэншил, төрт ёсыг маань мөнх тэнгэрийн бөө шүтлэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Бөө шүтлэг бол монгол¬чуудын хүчирхэг орши¬хын үндэс суурь, агуу суу ухаан байсаар ирсэн. Ямарваа нэг суурьгүй зүйл тогтвож өгөхгүй нуран унадаг биз дээ. Аливаа үндэстнийг эрсдэлээс хамгаалах гол дархлаа нь уламжлал. Гэтэл өнөөдөр Монголын бөөгийн уламжлал алдагдсан. Үүнээс болж элдвийн зохиомол хуурмаг жаягууд бий болсон. Морьдохын хазгай гэгчээр буруу жаягаар гарсан бөө нэртүүд буруу зүйл их хийж байна. Мөнгө олох л гэсэн бөө олноор бий болж иргэдийг хохироон бүр цаашлаад бөө шүтлэгийн нэрийг унагаж байна. Иймээс Монголын бөө¬гийн нэгдсэн эвлэлээс удам таслаагүй ахмад удган зайрангууд бусад бөө нарын саналыг авч өв уламжлалынхаа дагуу Монгол бөөгийн ёс зүйг эмхэтгэн ном болгон гаргалаа.

    -Тэгэхээр зөвхөн ном гаргаснаар бөө нарын замбараагүй байдал цэгцэр¬нэ гэж үзэж байгаа юм уу?
    Б.Б: -Бид ном гаргаад ажлаа зогсооно гэж яриагүй. Манай төвд одоогоор янз бү¬рийн санал гомдол ирдэг л дээ. Тэр бүгдийг энэ ном¬доо зүйлчлэн оруулсан. Тэгэ¬хээр энэ ном нэг ёсондоо тэнгэрийн улаач нарын дагаж мөрдөх дүрэм журам гэсэн үг. Энэ номд заасан ёс зүйн заалтуудыг зөрчиж, иргэдийг ямар нэг хэмжээгээр хохи¬роосон тохиолдолд бид хуу-лийн байгууллагатай хамт¬ран ажиллаж, асуудлыг шийдэх болно.

    -Хамгийн гол нь, таны хэлснээр хазгай бөө нар төрө¬хийг л журамлах хэрэг¬тэй юм шиг…?
    Н.Х: -Манай эвлэлээс бөө нарын багш болох хүмүүсийг тодруулан гаргасан. Мөн багш бөө нарыг дөрвөн төрлийн зэрэг дэвтэй болгосон. Удган, зайран, тэргүүн удган зайран, их удган, зайран, дархан удган, зайран гэсэн цол чимэгтэй болгож байгаа нь “Чи энэ хүнийг багшаа болгож болно шүү” гэж зааж өгч байгаа хэрэг. Хазгай бөө төрөхийн хамгийн гол зүйл нь Дархад угсааны онгодыг буриад угсааны зан заншлаар буулгаж ирсэн, буруу буулгахыг завдсан зэргээс л болж байгаа юм. Буриад бөөгийн ёсоор бол шинэ онгодыг улаачид нь наахын тулд дор хаяж гурван өдөр чанар хийдэг. Гэтэл одоо нэг өдөрт 70, 80 бөө төрүүлж байгаа удган, зайрангууд байна. Тиймээс багш нарыг нь цэгцэнд оруулах хэрэгтэй болсон. Манай эвлэлд бөө нарын талаар их олон санал гомдол ирдэг. Нэг компанийн захирал эмэгтэй үйлдвэртээ хадаг өлгөчихөөд ажилчдаа “Энэ бол манай хүүхдийн са¬хиус. Та нар өдөр болгон ээл欬¬лэн архиар ундаалж бай” гэж дарамталдаг гэсэн го쬬дол ирсэн. Түүнийх нь дагуу тэр эмэгтэй рүү ярьсан. Удалгүй гомдол гаргасан хүн холбогдон “Нөгөө хадгаа аваад явсан. Захирлын хүү нь ч гэсэн биднийг манай өвөөд үзүүл гэж дарамтлахаа больсон“ гэж ярьсан. Энэ мэтчилэн жижиг гэлтгүй л бид бөөтэй холбоотой гарсан асуудлыг шийдэж байна.

    -Тэнгэрээс бууж байгаа онгодыг ингэж дураараа зэ¬рэг¬ дэвтэй болгож болдог юм уу?
    Н.Х: -Энэ бол онгодод нь өгч байгаа цол чимэг биш. Улаачид нь өгч байгаа зүйл. Хэдэн жил бөөлсөн, хэдэн шавь төрүүлсэн зэргийг нь харгалзан үзэж хичээл зүтгэлд нь өгсөн цол чимэг гэж ойлгож болно.

    -Тэгвэл Монголын бөө¬гийн нэгдсэн эвлэлийн бөө нараас цол чимгийг нь харж байгаад багшаа сонгож болно гэсэн үг үү?
    -Б.Б: Онгод сахиус авах хүн эхийн хэвлийд байхаас тамгалагдсан байдаг. 13 настай эмэгтэй, 14 настай эрэгтэй хүүхдийг бөө болгож болно. Гэх¬дээ улаач нь төлөвшөөгүй байдаг учраас хүлээдэг. Хэрэв унаж татах, хий юм сонсох зэрэг үл ойлгогдох өвчний шинж тэмдэг илэрсэн бол онгод буух цаг нь болсон гэсэн үг. Манай эвлэл дээр долоон угсааны бөөгийн багш байгаа. Тэднээс өөрийнхөө угсааны багшийг сонгож болно. Гэхдээ бөө болгон багш болохгүй. Зөвхөн нартын үйл хийхээр бууж ирсэн онгод байдаг.

    -Багш нар гэснээс бөө хүмүүсийг санхүүгийн да¬рамтад оруулж байна гэж санагдах болсон. Бөө болж, тэнгэрийн онгод сବ¬¬хиусаа буулгаж авахын тулд заавал их хэ쬬¬¬¬¬¬-жээний өргөл өгөх ёстой юу?
    Н.Х: -Тэнгэрийн сахиусыг нь буулгаж өгсөн багш бол насан туршийнх нь багш байх ёстой. Заавал тэдэн төгрөг өгөх ёстой гэсэн зүйл байхгүй. Он¬год бүр янз бүрийн цаг үед амьдарч байсан учраас өөр өөрийнхөөрөө өргөл нэхдэг. Хоёр бод, хоёр бог гэх зэргээр. Гэхдээ заавал тэрнийх нь хэрээр өгөх шаардлагагүй. Ямар нэг зүйл өгч байгаа нь багшаа хүндэлж байгаагийн илрэл. Бас онгод тэнгэр чинь заавал алтан ээмэгтэй байна, мөнгөн аяганд ууна гэж байна гэдэг. Энэ бол худлаа. Онгод дархад, буриад, халх гээд ямар ч угсааных байсан хамаагүй гял цал юм хэрэглэдэггүй.

    -Хэрэв их мөнгө нэхээд, алт үнэт эдлэл бэлд гээд л эхлэвэл жинхэнэ бөө биш гэж ойлгож болох нь ээ?
    Н.Х: -Биш нь ч юу байхав. Ал¬бинтсан бөө байна л гэсэн үг.

    -Тэгвэл албинтсан улаачийг яаж таньж болох вэ?
    Н.Х: -Онгод тэнгэрээ буул¬га¬сан цагаас эхлээд амьд¬рал нь уруудаж, доройтно. Улаач нь царай зүс алдана. Ажигч хүнд бол биеэс нь эвгүй үнэр ял¬гарна. Онгод нь буусан байх¬даа хоол нэхнэ, архи ихээр ууна. Тийм хүн над дээр ир гэж дуудах, ямар нэг зүйл авч ир гэж нэхэх гээд буруу зүйл хийж эхэлдэг.

    -Тийм болсон улаачийг засах арга байх уу?
    Б.Б: -Бидэнд онгодоо дутуу авсан, албинтсан улаач нар их ирдэг. Тэдний энерги нь маш их гэмтсэн байдаг учраас засахад хугацаа их орж, хүч ихээр шаарддаг.

    -Н.Хишигжаргал удган та жишээ нь тэргүүн удган гэдэг цол чимэгтэй шүү дээ. Хэдэн жил бөөлж, хэр олон шавь төрүүлээд байна вэ?
    Н.Х: -Найман жил бөөлсөн. Сүүлийн гурван жил л шавь авсан. Одоо 80 шавьтай.

    -Таны шавь нар ч гэсэн шавь нар төрүүлээд бүр олон болсон уу?
    Н.Х: -Үгүй ээ. Миний шавь нар хамгийн олон нь дөрвөн жил бөөлж байгаа. Гэхдээ би багш хүний хувьд шавь нараа зааж чиглүүлдэг. Тиймээс ми¬ний аль ч шавь өөрийн гэсэн шавьтай болоогүй байгаа.

    -Онгод тэнгэр гэж яг юу юм бэ. Эрт үед амьдарч байсан өвөг дээдсийнх нь сүнс дахин бууж ирэхийг л онгод гэж ойлгодог?
    Б.Б: -Тухайлбал, би мөнх тэн¬гэртээ халилаа гэхэд ми¬ний орчин тойрны сайн сай¬хан энерги хуримтлуулсан мөн хальсан хүмүүсийн сүнс нэгдээд дахин хэдэн зуун магадгүй хэдэн мянган жи¬лийн дараа нартын хорвоод улаачийн бие дээр буухыг л хэлээд байгаа юм. Тэгэхээр онгод гэдэг бол ганцхан хүний сүнс биш. Дорж өвөө, Балдан өвөө ч гэх юм уу хүний нэртэй онгодууд жинхэнэ биш.

    -Тэгвэл нэг улаач дээр олон онгод буудаг шүү дээ. Тэр нь зөв юм уу?
    Б.Б: -Тэр байж болно. Дээр үеийн нэртэй бөө нар цөөн хэрнээ чанартай онгод сахиустай байсан шүү дээ. Манай одоогийн бөө нар онгод нь буулаа гэхэд архи уугаад, тэрийгээ тэг, энийгээ ингэ гээд бүтэн өдрөөр ч хамаагүй суу¬гаад л байдаг. Судлаач хүний хувьд хэлэхэд, хүний бие тэнгэрийн онгодыг 30 секун¬дээс 5 минутын хугацаанд л хүлээж авах чадвартай бай¬даг. Ийм хугацаанд нэг онгод ороод дараагийн онгод солиг¬дох жишээтэй.

    -Тэнгэрийн онгодыг хү¬лээж авахгүй байж болох уу?
    Б.Б: -Нэгэнт эхийн хэвлийд байхдаа л тамгалагдсан бол онгодоо авах л ёстой. Авахгүй байх аргагүй. Зарим бөө “Чи¬ний онгод буух хугацааг сун¬гаж өгье”, “Онгодыг нь тэнгэрт бу¬цаана” гэх зэргээр ярьдаг. Энэ бол худлаа зүйл. Эх сурвалж: www.assa.mn

  • Хуяг хувцас онгод хэрэгслийг амилах зан үйл

     

    Хуяг хувцас хэрэгслийн эзэн онгод-Монгол бөөгийн ёсонд бөөгийн хуяг, хувцас, хэнгэрэг хэрэгслүүдийг дор бүрд нь эзэгнэсэн онгод байдаг ёстой. Эдгээр онгодыг багш бөө хуяг хэрэгслийг амлах үедээ оноож өгдөг. Ийнхүү оноож өгөхдөө багш бөө дуртай онгодоороо оноохгүй, шавийн гал голомтонд байдаг сүлд сахиус онгодоос асууж, зөвлөсний эцэст өөрсдийн нь саналаар оноодог байжээ.

    Хуяглах-Бөөгийн өмсгөл хувцасыг хуяг гэж нэрлэдэг. Бөөгийн хуяг нь онгод дуудаж засал хийж байх үед уул ус газар дэлхийн эзэн савдагууд болон тийрэн чөтгөр бусад бөө нарын онгод сахиусын дайрлагыг хамгаалах зорилгоор өмсдөг. Хуягт олон зүйлийн хамгаалах хэрэгслүүд хадагдсан байдаг.

    Хэл хуур-Монголын харын бөөгийн ёсонд хуяг хувцасгүйгээр бөөлөхдөө хэрэглэдэг аман хуур хөгжмөө хэл, уруул, шүдийг дайрсан амьсгалын таталт, түлхэлтээр авиа гаргаж хуурддаг болохоор хэл хуур хэмээн нэрлэдэг. Тэгэхдээ бөө хүн гал голомтноосоо онгод тэнгэрийн оронд хүрч очих замдаа өөрөө унаж явдаг шуудан хөх /цэнхэр/ морь гэж үзээд, түүнийг морины дүрс бүхий хайрцагт хийж хадгалдаг. Хэл хуурыг хуурын эзэн бөөтэй ивээл жилтэй дархан хүн ган төмрөөр хатааж хийдэг байсан ба арал буюу их бие, хэл гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтнэ. Хуурын их бие арлын хоёр талын нарийдагч төмрийг шуудан хөх морины хоёр хаа /урьд хоёр хаа/ хэмээн нэрлэж, түүний хоёр үзүүр дээрх жижиг хэрчээсүүдийг уг морины хоёр туурай юм гэж үздэг. Түүнээс гадна хэл хуурын хэлийг арлын нугалсан хэсэгт бэхэлсэн байх бөгөөд хуурын хэл төмрийн үзүүрт цэвэр мөнгө үмхүүлдэг нь шуудан хөх морины явдлыг сайжруулж, хуурын хэлийг нь улам хурц, тод /шунаг биш/ болгож буй хэрэг гэж буй хэрэг юм. Энэ утгаараа бас онгодын хэлмэрч ч гэж үздэг явдал буй.

    Хэл хуурын цохилт-Хэл хуурыг гурван янзын цохилттой гэдэг. Үүнд: нэгд, амьсгалын цохилт. Энэ нь шууд байна. Хоёрт, хэлний цохилт гэдэг нь хүний хэлний хөдөлгөөнөөр хууранд янз янзын дуу авиа оруулдаг. Гуравт, Онгодын аялгууны цохилт нь эхлээд эзгүй хээр тал, морь-малын төвөргөө-давхилтыг дүрслэн аялгуулдаг.

    Орбо-Монгол бөөгийн ёсонд онгодын унаа гэж тайлбарладаг тал хэнгэрийн цохиурыг Орбо гэдэг. Орбыг тэх гөрөөсний годоор зөөлөвчлөн бүрдэг бөгөөд энэ нь Чингис хааны арван алсан халтар тэхийн годыг төлөөлүүлж байгаа хэрэг гэж бөө нар тайлбарладаг. Чингис хаан 6 өрлөгтэйгээ бараа харж явтал яг урд доороос нь халтар тэх босож зугтаахад хаан өөрөө толбот бор мориороо гүйцээд алав гэж “Монголын нууц товчоо”-нд байдаг. Үүнээс үзвэл энэхүү халтар тэх нь тайчуудын сүлд /тотем/ байсныг их хаан өөрөө устган шарж идчихээд дараа нь 300 тайчуудыг ялсан гэж хэлж байгаа бололттой. Энэ бүхнээс улбаалан монголчууд дээр үеэс өшөөтөн дайсныхаа сүр сүлдийг ялсан ч ялагдсан ч өөрийнхөө сүлд тахилгын ёслолд доромжлол болгон хэрэглэдэг уламжлал тогтжээ. Энэ л утгаар эртний тайчуудын сүлд-тотем болсон амьтдны год эдүгээ хүртэл монголын онгодын унаа хэнгэрэгийн ташуур болон уламжлан иржээ.

    Оргой-Олон салаа эвэр бүхий бөө удган нарын өмсдөг дуулга малгай. Монгол Улсын ихэнх нутгийн шарын бөө нар бөөгийн өмсгөлийн нэгэн чухал хэсэг болох малгайг /оргой/ хэмээн нэрлэдэг. Шарын бөөгийн оргой нь битүү оройтой байдаг бол харын бөөгийн малгай нь оройгүй, задгай тэнгэртэй, чөлөөтэй харьцаж байхад зориулагдсан байдаг.

    Хас-Хас нь бөөгийн хувцас хэрэглэл дээр элбэг тааралддаг. Ертөнцийн эрч хүчний бэлэгдэл юм. Монголчуудын гүн ухааны онолын үүднээс үзвэл хосломол чанартай. Эр эмийн бэлэгдлийг агуулдаг.Нар зөв эргүүлэгтэй эр хас, нар буруу эргүүлэгтэй эм хас байдаг. Ертөнцийн эцэс төгсгөлгүй мөнхөд орших хүчийг хасаар төлөөлүүлж кодолсон ажэ. Хас нь зөвхөн мнай гариг дээрх бус хязгааргүй орчлонт ертөнцийн түгээмэл зүй тогтолын код ажээ. Бөөгийн толины тэг дугуй доторх хас нь үүний илэрхийлэл нь ажээ. Эртний нүүдэлч удмын монголчууд оршин тогтнож ирсэн мянга мянган жилийнхээ туршид үнэхээр агуу их эрдэм соёлыг бүтэн цогцлоосон боловч өнөө бид тэр бүхний утга учрын нууц увидас хүч хийгээд сэтгэлгээний хийсвэр санааг нь ухаарч мэдэхгүйн харгайгаар мөн ч ихийг алдсаар байна даа.

    Өвөг дээдсийнхээ эрдэм ухааны уламжлалт өв эрдэнэсийг судлах арвин нандин үйлсийг бүхий л насныхаа үйл хэрэг болгосон эрдэмтэн мэргэд бидний монголчуудаас хэд хичнээнийг гагцхүү тэнгэр бурхан мэдэх буй. Тэрхүү эрдэм ухааны нэгээхэн нууцыг хадгалсан дурсгалуудын нэг нь хас буюу түмэн насан хээ бөгөөд дорно өрнийн улс түмэнд ч түүнийгээ түгээн дэлгэрүүлсэн гавъяатай. Тиймээс хасыг манайхаас зээлдэн авсан зарим улс орон үндэсний бахархал, төрийн бэлгэдэл болгож байсан нь сонирхолтой юм. Төв Азийн өндөрлөг, говь, хээр талаас дөрвөн зүг, найман зовхист удаа дараалан нүүдэллэж одсон хүй нэгдлийн үеийнхэн хасны дүрс санааг чулуун дээр тэмдэглэн орхисноос хойш явсан хүрсэн, суурьшсан газар бүрдээ мөнөөх тамга дүрсийг гэрч болгон үлдээсэн баримт ихээр олддог.

     

  • Онгод

     

    Онгод нь байгаль дэлхий тэнгэр од нар, сарны ивээлээр амьд амьтныг авран гэрэлтүүлж оршихуйд нь төвхнүүлж дээд тэнгэрийн элч улаач юм. Бөөгийн онгод нь далдыг мэдэрч ухааран таних өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн болж өнгөрсөн, болж байгаа ба болох шинж төлөвийг далд ухамсраас төсөөлөл гаргаж өгдөг. Үүгээрээ бөө хүчтэй байдаг. Түгээмэл ертөнцийн оюун ухааны мандалаас ирж буй болон амьд байгалийн /оюун ухаан/-ыг долгион болон асар далд дуу чимээгээр онгод бөөд дамжуулдаг. Түүнийг хүлээн авах онцгой чадвар зөвхөн бөөд л байдаг.Тэгэхээр бөө нь байгалиас заяагдан төрдөг бөгөөд ийм бөөг онгодтой дархан бөө гэдэг. Онгод орж ирж оршдоггүй бөөг тахилч бөө гэдэг. Сүнс ертөнцийг бүрхэн хязгааргүй оршин оюун санааны онгодыг төрүүлдэг.

    Сүнс гурван зүгээс ирдэг гэх бөгөөд өөрийн өнгөтэй “агаар тэнгэрийн алтан шар сүнс, аав ээжийн заяат сүүн цагаан сүнс, ад зэтгэрээс эхт хар муу сүнс” гэж байх ба эр эм бэлэг чанартай. Онгод нь сүнснээс төрнө. Онгодын хүч нь тэнгэрт дүүлэх, тэнгис гэтлэх, тэвнийн нүхээр шургах ид шидтэй гэж үздэг байжээ. Зарим нь удам дамжина. Дарханы хүүхэд дархан, бөөгийн удам бөө, хурдан азарганы төл хурдан гэх мэт. Онгодын анхны хэлбэр нь бөөгийн байдаг. Онгод дуу чимээгээр тархдаг. Ертөнц бол дуу чимээ болой. Дэлхийн эргэлтийн хүчнээс түүний дээд доод талд асар их дуу чимээ физикийн хууль ёсоор гарах боловч бид үл сонсоно. Яагаад гэвэл тэр дуу чимээ нь дэлхий рүү бус сансарын хязгааргүй мандал руу цацагдан одох ба асар хол тул бид үл сонсоно. Онгод нь сүнсээс эхтэй сүнсний биежилт юм. Урлаг онгодоос үүсэлтэй. Бодит ертөнцийн гоо сайхныг онгодоор дамжуулан бүтээдэг.

    Онгодоос урлаг төрдөг болохоор монгол нүүдэлчдийн бүх урлагийг бөөгийн урлагт хамааруулан үзэж байна. Урлахуйн ухаан нь хүний биеийн хүч, оюуны хүч, байгалийн хүч энэ гурван супер хүчний бүтээл юм. Хүн дүрст бие, дүрсгүй сүнс “оюун санаа”-аас бүтэх бөгөөд энэ хоёр хүчнийхээ ачаар байгалийг бүтээл болгон урлан туурвидаг. Урлаг бол энэ гурвын гурамслал юм. Эндээс монголын нүүдэлчдийн иш гүн ухааны гурамслалын онол үүсдэг. Үүнийг супер гурамслалын онол гэж хэлж болно. Гурамслал гэдэг үг нь сүлжээ, тасаршгүй харилцан уялдаа, бат хүчний нэгдэл энэ гурвын нийлмэл цогц юм. Нүүдэлчдийн ахуйд тоо томшгүй олон гурамслал оршиж байдаг. Сансар, сав, шим хэмээх энэхүү гурван ертөнц сүлжилдэн гурамслаж нэгдмэл супер хүч болон оршдог.

    Дууны урлаг нь үг, ая дуучин гурвын гурамслал юм. Хувцас нь хэрэгцээ, гоёл, эрүүл мэндийн гурамслал юм. Эхнэр нөхөр хүүхэд нь гурамслалын нэгдсэн хүч болж ам бүл, айл гэрийг бүрдүүлнэ. Тооно, хана, унь гурав тулгын чулуу гал ус гурав, чөдөр ба томсон дээс зэрэг олон зүйлийг нэрлэж болно. Бөөгийн шүтлэгийн үндэс нь мөнх тэнгэр, газар дэлхий сүнс гурав болно. Онгод бол олон янзаар илэрч байдаг боловч ялгагдах олон онцлогтой. Онгодгүйгээр яруу үг аялгуу дуудлага төрдөггүй. Шүлэгч онгодоороо яруу найраг бичдэг бол бөө яруу үгт дуудлагаараа онгодоо урин залж ирүүлдэг.

    Шүлэгчдэд онгод яруу сайхны ухаарлыг өгдөг бол бөөд онгод ид шид хүч чадлыг оруулдаг. Онгод дуудлага салшгүй нэгдмэл болно. Байгалиас заяагдсан төрөлх авъяас бэлэгтэй онгод нь хосолж байдаг. Төрөлхийн онцгой мэдрэмж зөв совингийн бодит биелэл болж байдгаараа онгод хүчтэй. Онгодгүйгээр аливаа урлаг үл бүтнэ үл дэлгэрнэ. Цэцэг үрийг төрүүлж үр цэцгийг төрүүлэх адил онгод урлагийг төрүүлж урлагаас онгод сэрдэг. Онгод нь хийрхэл, дэмийрэл, балайрал бус мөнх тэнгэрээс буусан шидэд хүч мөн. Хүн төрөлхтөний оюунд түгээмэл оршдог. Авъяас увидастай уг нэгтэй онцгой үед илрэх ба онцгой авъяас чадвар болон зарим хүмүүст заяалагдсан байдаг. Онгод бол далд хүч мөн. Урлахуйн ухааны бүх бүтээл онгодоор бүтээгджээ. Онгод бол ид шид мөн бөгөөд онгодыг тэжээгч нь хөдөлмөр юм. Онгод нь яруу сайхнаар сэтгэж бүтээх үйлийг жолооддог. Өөрөөр хэлбэл яруу сайхан дүрслэлийн их булаг юм. Бөөгийн онгодын бууж орж ирдэг буудал суудал гэж байдаг. Онгод бөөгийн биед орж оршихоос гадна тусгайлсан онгон “онго”-д бууж оршдог. Тийм оршихуй үгүйгээр онгод бүтээлч хүч болж чаддаггүй.

    Өөд болсон бөө дээдсийн хүчирхэгжсэн сүнс буюу эрчим хүч, газар усны эзэд /лус савдаг/ буюу байгаль дээрх эрчим хүч хоёрын /нийлбэр/ нэгдлийг Онгод гэнэ. Онгодыг бөөгийн шүтлэгтэнүүд хий ухаар юмс хэмээн ерөнхийд нь нэрлэдэг бодит зүйл мөн. Эрт цагийн бөө удгадын амин сүнс онгод болон дэгдэж гүйдэл суудал, дэгдлэг, дамжлагаараа дамжин, бөө удган нарын урилганд ирж биед нь орон хэрэг зоригийг бүтээж өгдөг хэмээх бөө мөргөлийн ойлголт. Онгод урих, онгод оруулах, онгод гарах, онгод догшрох гэх мэт. Онгод эхлэн үзэгдэх тэмдэг нь гурав ажгуу. Хурц гэрлээр туяарах, будан манан мэт тоосрох, харанхуй агуйд орох мэт харанхуйлан хучигдах зэрэг болно. Онгод уригдан залагдаж ирэх, буумалдаа оршин суух, буцах гурван үйлээр дамжиж байдаг. Гурван минут орчим үргэлжилдэг байна.

    Онгод амилах ёс-Янз бүрийн өнгө, хэмжээ бүхий даавуунууд болон эсгий,цэмбэ зэрэг мал, амьтны гаралтай /утас, ноос, шөрмөс, булга, хэрэмний арьс, үс, өөх тос зэрэг/ зүйлийг дээр үеэс хэвшил болгон хатуу тогтоосон ёс журмын дагуу оёж, шидээслэж үйлдсэн ямар нэгэн бүтээгдэхүүнд бөө дээдсийн бага хүчдэл бүхий эрчим хүч ба байгаль дээрх мөн тийм хэмжээний эрчим хүчнүүдийн нэгдлийг шившин шингээхийг онгод амилах ёс хэмээн нэрлэдэг.

    Онгод болгох ёс-Бөөг өөд болсноос хойш гурван жилийн дараа тухайн бөөгийн сүнсийг онгод болгох зан үйл үйлддэг. Тэр үед бөөгийн өмсгөл хэрэгсэл нь өнгөрсөн гурван жилд лусад хадгалагдаад байгаль дээрх нэгдэлтэй бүрэн нэгдэж бага хүчдэлтэй эрчим хүчийг өөртөө шингээж, хүний хөлс, амьсгал, хир буртаг, утааны үнэр бүрэн арилж, жинхэнэ хээрийн юм болж цэвэршсэн байхын дээр, талийгаач бөөгийн цогцосын үлдэгдлийг цэвэршүүлсний дараа талийгаач бөөгийн гэрээсэлсэн /гэрээсэлж амжаагүй бол сайн бөөгөөр үзүүлж тогтоосон/ газарт хуулар бөөгийнх бол томог хэлбэрт хайс, шарнууд бөөгийнх бол саран, бусад монгол бөөгийнх бол сэнс дээвэртэй пин зэрэг найман дүрсийн /хэлбэрийн/ асар барьж тэр асарт талийгаачтай цусан төрлийн холбоогүй, түүнийг сайн мэдэх бөөгөөр талийгаачийн лустай нэгдсэн сүнсийг дуудуулж онгод дүрийг нь өмнөх ёсыг үйлдсэнээр талийгаач бөөгийн онгод дүрмийг буй болгох ёслол төгсч, хээрийн ба гэрийн онгод бэлэн болно.

    Онгод босгох ёс-Бөө хийгээд бөө биш гал голомтонд /айлд/ тухайн өрхийн гишүүд /нөхөр, эхнэр, хүүхэд/-ийн яс овгийн сүлд сахиусууд болон тэдний эрээ хорлол, атаа жөтөөгөөр ирсэн зэрэг ямар нэгэн учир шалтгаан бүхий онгод тэнгэрүүдийг тэр гал голомтод шившин, амилж өгөхийг онгод босгох ёсыг гүйцэтгэв гэдэг.

    Онгод бөөд орох ёс-Бөө хүн өөрийн сэтгэхүйг түр зуур гэж 3-аас дээш жилийн өмнө өөд болсон бөө дээдсийн сэтгэхүйгээр сэтгэснийгээ өөрийн дуу хоолойгоо нийтэд уламжлахыг бөөд онгод орлоо гэх юмуу эсвэл бөө бөөлөв гэдэг. Нэг удаагийн бөөлөлтөөр хэдэн ч онгод бөөд ордог бөгөөд тэрхүү онгод бөөд орохын тоогоор бөө ухаан алддаг гэсэн үг юм.

    Онгод нөхцөх үйл явц-Бөө угсаатай болон ийм угсаагүй цөөн хүмүүст онгод нөхцөх үйл явц гэж байдаг. Судлаачдын тодорхойлсноор бөө гэр бүл буюу бөө нар элбэгтэй, бөөгийн шүтлэгийн үзэл санааны нөлөө хүчтэй хэвээр байсан нутгийн 12-18 насны охид, хөвгүүдэд онгод нөхцөх үйл явц харьцангуй их байдаг. Лус савдагтай нөхцсөн охид, хөвгүүд нь гэр орноосоо дайжиж хээр тэнэдэг бол онгод нөхцсөн хүүхэд залуучууд сэтгэл мэдрэлийн хурц илрэлтэй өвчинд нэрвэгдэж онгод орох, дэмийрч галзууран зарим тохиолдолд хүндэрч хүний гарт ордог.

    Онгод орох гарах үүд-Монгол бөөгийн ёсонд бөө дээлийн хоёр суга цоорхой байдгийн дээр бөө малгай нь өргөн тууз хэлбэртэй ар талдаа уяатай байдаг. Үүнийг бөө нар тайлбарлахдаа онгод тэнгэрүүд бөөд ирээд түүний бие толгойд шингэхдээ орж, гардаг үүдүүд юм гэдэг. Бөө хүн бөөлж байхдаа дээд тэнгэртэй шууд харьцаж байдаг гэж үздэг.

    Онгод оршуулах ёс-Монгол орны нутгаас малтаж шинжилсэн эртний булшуудад хүн оршуулсныг эрдэмтэн Ёнсог “Онгод оршуулах ёс” хэмээн томъёолсон байдаг. Энэ нь эртний булш бунханууд өөд болоочийг оршуулахдаа амьсгал болон хөлс шингэсэн эд өлгийн зүйлийнх нь хамт оршуулдаг. Үүнийг өөд болоочийн хүний сүнс байгаа хэрэг юм гэсэн бөөгийн шүтлэгийн үзэл санааны үүднээс тайлбарласан зөв бодитой тайлбар мөн гэж үздэг.

    Онгод сахиусанд даатгах даатгал
    Хурмаст тэнгэрээс заяасан
    Хотол олны сахиус болсон
    Цанхилан цагаан удган
    Цагаадай өвгөн аав минь
    Уужтай сайхан идээнээс
    Уун зооглон соёрх
    Явдал учраа даатгаж
    Ямааны зүлдээ өргөнөм
    Арьс махан рашаан болж
    Амин сүнсний бурхан болж
    Адгуусны төрлөөс зайлж
    Амар заяанд төрөг
    Хотон доторх хониноос
    Хонгор халзныг шилэв би
    Төлгөн хонины чинь ууц
    Төө зузаан
    Хурган хонины чинь ууц
    Хуруу зузаан
    Уужтай сайхан идээнээс
    Уун зооглож соёрх
    Уу хормойд багтааж
    Уудам суганд хавчуул
    Бүжин туулайн бүвүргээр
    Бүүрэг чонын шогшоогоор
    Гүвэг гүвэг гүйцтэй
    Хан буурал тэнгэр минь
    Гүрээний судсан хатгалгаатай
    Галзуу чонон хүлэгтэй
    Гал могой ташууртай
    Хүний махан хүнстэй
    Хүрэл чулуун зүрхтэй
    Хар эрээн бүргэд хамжаастай
    Хүрэн эрээн бүргэд дэвилгээтэй
    Бөртэ чонын шогшоогоор
    Бөөн бөөнөөр залардаг
    Онон их сахиус
    Олон үеийн шүтээн
    Тавьсан тахийг минь
    Тавтай сайхан зооглоод
    Алд биеийг минь алдалгүй харж
    Ахан дүүсийн минь алгасалгүй ивээж
    Архаг өвчтэй бол
    Арагшаанаараа /рашаанаар/ эмнэж
    Долоовроороо домнож
    Хайраараа хараатай
    Халамжаараа өргөхтэй
    Мөн хүү Даваажав хэлж тэмдэглүүлбэй.

  • Н. Цэгмэд удган онгодын магтаал дуудлага

    Торго болсон Шишгэд минь
    Хан их аав минь
    Хатан их ээж минь
    Харж үзэж, хааж боож
    Буруу санаатныг буцааж
    Зөрүү санаатныг зөвшүүлж
    Хар санаатныг хариулж
    Муухай харсныг мухрааж
    Хурпны хөлөөс зайлуулж
    Хурцын илдээс зайлуулж
    Халтирхахад шатал
    Хазайхад нь түш
    Орон хангайн уул савдагууд минь
    Дээр нь пэвэн харж
    Дэргэд нь манан харж
    Харж үзэн
    Хамгаалж байгтий

  • ХАМГИЙН АНХНЫ УДГАН

    Тэнгэрийн мянган бурхан анхан хүмүүсийг бүтэхдээ элээ шувуугаар эргүүл харуул тавьж ямар нэг ад чөтгөрөөс харж хамгаалж бай гэжээ. Хэрэв хүмүүсийг хорлох дайсан ирвэл элээ бурханд хэлэх ёстой байлаа. Элээ ч бурханы зарлиг ёсоор хашаа хороон дээр үргэлж сууж, хүн амьтныг харж байв. Тэгтэл тэр хүмүүсийн хүүхдүүд нь элээг харваж намначих гээд амар заяа үзүүлэхгүй болохоор нь тэр бурханд очиж: Би энэ хүмүүсийг чинь харж манаж чадахгүй. Тэд чинь намайг харваж алчих гээд байна гэв. Бурхан хариуд нь:

    За тэгвэл чи хүмүүст очиж ид шидийн хүчээ өг гэжээ. Элээ нисэж явсаар хонь хариулаад гэрээсээ хол төөрсөн нэг бяцхан охины дэргэд модны тайрдсан дээр ирж суугаад тэр эмэгтэйд ид шидээ өгчээ.

    Охин сэрээд ийш тийшээ араад ухаан санаа нь сэргэж юм бүхэн ив илхэн юм шиг болсон байв. Тэгээд охин гэртээ эргэж ирвэл ах нь “Чи гурав хоног хонь аваад хаашаа алга болсон, чамайг ална шулна” гэж аашилжээ. Охин ингэж ахыгаа учир зүггүй аашлахад түүнд гомдов. Тэгтэл ах нь тэр дороо муурж унаад шээс нь хаагддаг өвчтэй болсон байв гэнэ. Бяцхан охин ахдаа “Би таныг эдгээнэ” гээд түүнийг цагаан эсгийн дээр тавьж гэрт оруулж, ацтай баганан дээр хэвлийгээр нь хэвтүүлээд авсан чинь тэр дорхноо эдгэрч гэнэ. Түүнээс хойш тэр бяцхан охин удган болсон юм байна. Энэ анхны удганыг “Шошоолок” гэдэг байсан юмсанжээ.

  • БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНАА ЗОРИВ.

    МБНЭ-ийн жилийн төлөвлөгөөний дагуу энэ жилийн гол тахилга болох Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилгадаа бид зорив. Дэлхийн нийтийг хамарсан халдварт өвчин гарсан нь бидний жилийн төлөвлөлтөд өөрчлөлт гаргахад хүргэсэн. Тэр өөрчлөлт нь Бурхан халдун хайрхан, Хар зүрхний Хөх нуурийн нэгдсэн тахилгыг нэгтгэж, дараалан хийхэд хүргэсэн.
    Бид, эхний цуваа болох 11 машин хотоос хөдөлсөн юм. Багануурт хооллоод цааш хөдөлж, Бурхан халдуны Цагаан аралд бүрэнхий болсон хойно хүрсэн. Бидний Цагаан аралд дөхөх дутам зөөлөн бороон дусал хаялна. Уудам хөндий, уул тал ногоон өмсгөлөө өмсөж, сэтгэл сэргэм сайханыг мэдрүүлнэ.
    Ойрд бороо орсон бололтой Мөнгөнморьт сум өнгөрөөд цөөнгүй ус, шавар бүхий бартаа ихтэй байлаа. Жижиг машин цөөнгүй байснаас хэд хэдэн удаа шаварт сууж байсан. Өдөр гэгээтэйд бол сайн анзаарвал тойроод гарчих зам байсан. Бид буцахдаа өдөр явсан тул ийм боломжийг анзаарч байлаа.
    Одоо бүх зүйл анхны тахилгуудыг бодвол эмх цэгцтэй, хариуцлагатай болсон. Хүн бүр заасан газруудад буудаллаж майхнаа барьж байлаа. Манай залуучуудын зөвлөл ч ажлаа бие даан гүйцэтгэж, байрлалын болон зохион байгуулалтын ажлаа хийж сурчээ.
    Цэвэр агаарт сайхан амарч, өглөө босоод тахилгын бэлтгэл ажилд орсон. Ар араас цуварч цуваанууд ирсээр бидний эгнээ өргөжиж эхлэв. Дарханы бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл, удирдагч, Монгол бөөгийн Их удган Б.Бадамсүрэн, Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн удган Ж.Өлзийсайхан, Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Дуламжав, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн зайран Эрдэнэбаатар, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Б.Нанжаа шавь нарын хамт ирэв.
    Нэгдсэн их тахилгад оролцогчдын цуваа хөвөрсөөр Улаанбаатар, Бага нуур, Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан, Орхон, Дархан-Уул, Дундговь, Архангй, Өвөрхангай, Дорнод, Булган аймгийн төлөөлөл хүрэлцэн ирэв.
    Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийнхэн гурван машинтай, тэднийг ахалж Монгол бөөгийн зайран Мөнх-Очир, Тамжид нар, Монгол бөөгийн тэргүүн удган Оюунтуул тэргүүтэй төлөөлөл, түүний араас Говь-Алтай аймгийн төлөөлөл, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал өргөн бүрэлдэхүүнтэй ирж буудалсан билээ. Ийнхүү тахилга эхлэхэд бэлэн боллоо.

     

    БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ НЭГДСЭН ТАХИЛГЫН ГАЛЫН ТАХИЛГА БОЛЛОО.
    (Хоёр. 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр. 21.00, Нохой цаг)
    Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилгын Галын тахилга амжилттай болж өнгөрлөө. Галын тахилгыг Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар толгойлон бөөлөв.
    Нэгдсэн тахилгын Галын тахилгыг толгойлж бөөлсөн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар бол цөөнгүй жил бөөлсөн, Хөвсгөлийн Эрдэнэ хайрхан буюу 50Х100-ын овоонд олон жил толгойлон бөөлж байсан түүхтэй, туршлагатай, уламжлалт бөөгийн үйл ажилагааг өвлүүлэн залгамжилж яваа залуу зүтгэлтэний нэг билээ.
    Нарны тахилгад Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар толгойлж бөөлөх саналаа 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн өгч байсан билээ. Түүний хүсэлтийн дагуу 2020 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн МБНЭ-ийн Дээд Цэцийн Хуралдайн Жаран дөрөвдүгээр хуралдаанаар Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилгын Галын тахилгыг толгойлж бөөлөхөөр эцэслэн шийдвэрлэсэн билээ. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр, өвчны учир бөөлөх боломжгүй гэсэн хариу өгсөн байна.
    Тиймээс МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн харьяанд байдаг, Монгол бөөгийн их зайран Моко, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Бүдүрэ, Төмжий нартай холбогдож ярилцсан байна. Хөвсгөл аймагт амьдардаг бөө нарын хувьд аймагтаа болсон тахилгаас бусад тахилгад бараг оролцолгүй ирсэн. Хамтарсан тахилгад төдийлөн идэвхигүй оролцдог байдал давтагдав. Үүнийг бичиж байгаа нь хамтарсан үйл ажиллагаанд оролцохгүй байгааг сонордуулж буй хэрэг юм. Бид яаралтай шийдэлд хүрч, Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилгын Галын тахилгыг Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатарыг хийхээр томилсон байна.
    Бурхан халдун хайрханы Цагаан аралд МБНЭ-ийн гишүүд цугларч асуудлаа хэлэцэн бөөлөө хийх газруудаа Бөөгийн зөвлөлийн гишүүд сонгосон юм. Өмнөх хийж байсан тахилгын газрууд болон одоо хийх тахилгуудын газрыг уялдаа холбоотой сонгоно билээ.
    Оройн 21.00 цагт Бурхан халдун хайрханы Галын нэгдсэн тахилга үйл ажиллагаагаа эхэллээ. Галын тахилгыг Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран Эрдэнэбаатар толгойлон бөөлж эхэлсэн билээ. Өмнөх Галын тахилгуудаас сургамж авч энэ удаагийн галын тахилга толгойлж бөөлж байгаа бөөгийн удирдлага дор хийгдсэн юм. Тиймээс маш эмх журамтай болсон. Бөөлөлтийн явцад оролцогчид хэнгэрэг, хуураар дэмжин хөгжөөж, хүчээ нэгтгэн тэнгэртээ залбирсан. Галын тахилгыг дэмжиж цөөнгүй улаач нар бөөлөө хийсэн.
    Тэдний дотор Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан, Монгол бөөгийн зайран Одбаяр, Монгол бөөгийн удган Лхагва нар дэмжиж бөөлж байлаа.
    Галын тахилгыг ийнхүү амжилттай болж өнгөрлөө.

     

    БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ НЭГДСЭН ТАХИЛГЫН НАРНЫ ТАХИЛГА БОЛЛОО.
    (Гурав. 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр. 05-07 цагт)
    Өглөөний гэгээ туяарах цагт тахилгадаа оролцогчид эртлэн босч өргөх цай идээнийхээ дээдийг бэлгэх бөлгөө. Нарны тахилга бол онцгой тахилга юм. Монголчууд төдийгүй хүмүн төрлөхтөн нараа эрхэмлэн дээдэлж ирсэн түүхтэй. Улс орнуудад шаман нар олон хэлбэрээр нарандаа залбирдаг бол Монголчууд нарны тахилга хийдэг өвөрмөц зан заншилтай ард түмэн билээ. Нарны тахилгаа монгол бөө л тэнгэртээ хүргэх өвөрмөц арга ухаантай бөлгөө.
    Өглөөний гэгээнээр монгол бөөгийн тамлага дуудлага, хэнгэргийн дуу агаарт цуурайтан Бурхан халдун хайрханы Нарны тахилга эхэллээ. Энэ удаа МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү толгойлон бөөллөө.
    Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү зөвхөн монголдоо төдийгүй монгол туургатны дунд танил болсон нэгэн. Тэрээр монгол туургатан болох Өвармонголын Чингисийн цогцолбор дахь онгодын өргөөнд, Хувилай хааны хээрийн ордны тууринд хуур, манжигаар бөөлсөн байдаг.
    ОХУ-ын Тувагийн бөө нартай хамтран Енисей мөрний эрэг дээр хамтарсан бөөлөөнд оролцож, монгол онгодын өвөрмөц төрхийг харуулж байсан.
    ОХУ-ын Халимаг Улсад болсон Ойрдын их наадамд оролцож, Ганц модны булаг дахь хээрийн онгонд уламжлалт бөөлөөгөөр хуяглан бөөлсөн нэгэн билээ.
    Байгаль нуурийн Ольхоны арал дахь Бөөгийн аралд хуяглан бөөлж, монгол бөөгийн намтар түүхийг баяжуулсан нэгэн билээ. Буриад бөө нарын тахилгын зан үйлийг нүдээр харж, байгаль, орчинтой уялдуулан судалсан улаач юм.
    Мөн монголдоо бөөгийн байгуулгын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, нийгмийн зүтгэлтэн, бөөг уламжлалт дэг жаягаар авч яваа, өнөө цагийн бөө мөргөлийн манлайлагч нарын нэг билээ.
    Тэрээр Хан-Хөхий Дөрвөдийн бөөгүүдийн зайран, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат, МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан. Монгол бөөгийн ёс зүйн дүрмийг боловсруулсан. 2015 оны “Шилдэгийн шилдэг- Зайран” шагналыг хүртсэн. 2012 онд болсон Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагыг удирдаж зохион байгуулцсан.
    2013 онд болсон Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдыг удирдсан, Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгыг удирдсан, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    2014 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдсан, Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон, Улаанбаатар хот, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.
    2015 онд Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгыг удирдаж оролцсон, Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан, “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд толгойлж бөөлж оролцсон, Төрийн “Хар сүлд”-ний тахилгад толгойлж бөөлсөн.
    2016 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад удирдаж, оролцсон,
    2017 онд БНАСАУ-ын Монгол хатаны бунханд хүндэтгэл үзүүлж бөөлсөн, Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон, Нарны залбиралд оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, ОХУ-ын Ойрхоны бөөгийн арал, Бух ноёны онгон, Чингисийн ширээнд бөөлсөн,
    2018.онд Говийн нэгдсэн тахилгыг удирдаж зохион байгуулсан, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн,
    2019 онд Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, ОХУ-ын Тувад хамтарсан бөөлөлтөд оролцсон. Халимагийн Ганц модны булагт бөөлсөн, ОХУ-ын Тувад хамтарсан бөөлөлтөд оролцсон. Халимагийн Ганц модны булагт бөөлсөн. Энэ цаг үед Монгол бөөгийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж яваа зүтгэлтэн юм.
    Бурхан халдун хайрханы Нарны тахилгад Монгол бөөгийн Тэргүүн дээд удган П.Дуламжав тэргүүлж бөөлсөн билээ. Тэрээр бүхий амьдралаа уламжлалт монгол бөөгийн төлөө зориулсан нэгэн билээ.
    2012 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон, Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их тахилгынНарны тахилгад оролцсон,
    2013 онд Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    2014 онд Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон, Улаанбаатар хот, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.
    2015 онд Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон, Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон, Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    2017 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон, Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон, Нарны залбиралд оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    2018 онд Говийн нэгдсэн тахилгад Нарны тахилгыг толгойлж бөөлсөн, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    2019 онд Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон. Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргээн дээд удган П.Дуламжам нь Монгол бөөгийн байгууллагын орон нутгийн тогтолцоог бий болгоход зүтгэсэн, олон нийтийн зүтгэлтэн билээ.

     

     

    djmedia:253