Author: admin_shaman

  • Манжлага

     

    Бөө нарын нэг хэсэг могойнуудыг хийсвэрлэн дүрсэлдэг байхад нөгөө хэсэг нь бурханы шашны хүчтэй нөлөөллийг сөрөн зогсож жинхэнэ могойн дүрээр нь бодитойгоор дүрсэлдэг болно. Тэгэхдээ могойг ямараар дүрсэлсэн ч түүнийг анх үйлдэн бүтэхдээ жадлан алж байгаа хэрэг болуузай хэмээн болгоомжилж, зүү шөвгөөр нэвт хатгахыг ихэд цээрлэдэг байсан.

    Бөөгийн өмсгөл дахь могойн дүрсийг хийсвэрлэн дүрслэхдээ түүний толгой, нүд, хамар, сүүл зэргийг дүрслэхгүй, зөвхөн зулзаган могойг могойн дүрсэр дүрсэлж, том буюу бие гүйсэн могойн их биеийн сүүлийн хэсэгт арьсан цацаг хийдэг. Ийм дүрсээс монголын баруун, баруун хойт нутгийн бөө нарт их дэлгэрсэн байдаг. Үүнийгээ манжиг хэмээн нэрлэдэг. Манжигийг дотор нь бие манжиг, мөргөл манжиг хэмээн хоёр хувааж үздэг. Манжиг нь овог ясны ялгаатайн гадна өмсгөлийн эзэн бөөгийн хувийн намтартай ч холбогддог.

  • Зүхэл

    /Монголын нууц товчоо/

    Зүхэл
    Үүлэн чинээ хүрэн улаан оргойгоо
    Тавин суугаад зүх
    Талын чинээ таван сүлдээ
    Татан суугаад зүх
    Таван барим сагалдаргам
    Бугын ташуураараа
    Дохин суугаад зүх
    Лусын хадын шигшгээрээн
    Шигшин суугаад зүх
    Минжин сайхан хүлгээрээ
    Мэхэлзүүлэн суугаад зүх
    Наян есөн хортон могойг тань
    Намилзуулан суугаад зүх
    Найман мянган холбогы тань
    Шилбэлзүүлэн суугаад зүх
    Найгалзах сайхан биеэн
    Нахилзуулан суугаад зүх
    Найман сайхан шандсаа
    Яралзуулан суугаад зүх
    Өндгөн сайхан толгойгоо
    Бөхөлзүүлэн суугаад зүх
    Нарийн сайхан хүзүүгээ
    Нахилзуулан суугаад зүх
    Хатан сайхан ясаа
    Үжирүүлэн суугаад зүх
    Хар чулуун зүрхээ
    Догдлуулан суугаад зүх
    Өтгөн хар цусаа
    Шингэрүүлэн суугаад зүх
    Шунхан улаан цусаа
    Тургин суугаад зүх
    Хар цусан сэржмээн
    Есөн архиар бүрдүүлэн
    Цацан суугаад зүх
    Тэнгэрлэж шүтсэн
    Таван хар Гомбо Махагалдаа
    Зүрхлэн суугаад зүх
    Есөн ес наян нэгэн
    Муу ёрыг үзүүлэн суугаад зүх
    Энэ тангарагласан тангараг минь
    Санасан бүгд хар тэнгэр минь
    Андгай ёсоор гүйцээн хайрла
    Бум живээ хар тэнгэр минхь
    Ай хайрхаан

    Бөөгийн өөр нэгэн зүхэл
    Үүлэн чинээ хүрэн улаан оргойгоо тавин суугаад зүхье
    Талын чинээ таван сүлдээ татан суугаад зүхье
    Таван барим таатрам буган ташуураа дохин суугаад зүхье
    Лусын хаадын шигширгээрээ шигшин суугаад зүхье
    Наян есөн хорт могойгоо намилзуулан суугаад зүхье
    Найман мянган холбогоо шилбэлзүүлэн суугаад зүхье
    Минжин согоон хүлгээ мэхэлзүүлэн суугаад зүхье
    Өндгөн сайхан толгойгоороо мөргөн суугаад зүхье
    Өөхөн сайхан өвдгөөрөө сөхрөн суугаад зүхье
    Найман сайхан шандсаа яралзуулан суугаад зүхье
    Наян хоёр биеэ нахилзуулан суугаад зүхье
    Хар чулуун зүрхээ догдлуулан суугаад зүхье
    Хатан сайхан ясаан яралзуулан суугаад зүхье
    Хар санасан бүгдээ хага ниргүүлэн суугаад зүхье
    Буруу санасан бүгдээ бут ниргүүлэн суугаад зүхье
    Хангинахаас хар тогоо нь үлд
    Шингэн цусаа шимүүл
    Өтгөн цусаа урсуул
    /Мөнхүү өтгөс заарин Нанзад хэлж өгөв/.

     

  • ТЭНГЭРИЙН УЛААЧ НАР

    Тэдгээрийн дотор Отчигин ноёны харьяатууд ч мөнөөх бөөгийн албат болжээ. Отчигин ардаа эргүүлж авахаар өөрийн биеэр очиход нь ах дүү долоо элбэж Отчигины амыг авч, Тэв тэнгэр бөөд мөргүүлээд буцаасан аж. Энэ явдал Чингисийн чихэнд даруй хүрч, боломж гармагц Тэв тэнгэр бөөг урдаас бэлтгэсэн гурван бөхөөр нугасыг нь таслуулан хороодог. Ингээд Чингис хаан “Тэв тэнгэр миний дүү нарт гар хүрсэн ба миний дүү нарын хооронд оргүй хов үг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, түүний амь бие хоёулыг тэнгэр авч одов” гэх тайлбар хийжээ.

    Энэ бүхнийг Монголын нууц товчооноос эшлэн авлаа.

    Зовлон гэмээ нь цочоож ирэхийн цагт бид бурхныг хайдаг. Уул ус, мод чулуу, айлын чавганц гээд хавьтсан таарсан бүхнээсээ “ид шид” эрнэ. Амьдралын зовлон түмэн янз. Энгийн аргаар шийдэж болохоос аваад “ид шид” хүртэл хэрэг болдог ярвигтай эд. Ид шид нь ч олон зүйл. Нэгэн цагт монголчууд гай зовлон тохиолдох бүрийд хуйгаараа Гандангийн дэнжийг зорьдог байлаа. Ах ламын морины уяан дээр амьтан хүн багтаж ядан багширч, багш лам гэрийнхээ хойморт хоолой шахан малилзаж, олз омгийн ихийг хурайлан даллаж байсансан. Буддагийн сургаал номлолоос илүүтэй тарни шившлэгээр зэвсэглэсэн бурсан хуврагууд түмний зовлонтой нүүр тулж, аргалж, янзалж, арыг нь дааж явсан цаг саяхан. Энэ хорвоогийн юм бүхэн мөнх бусын мөн чанартай хэмээх Буддагийн сургаал ёсоор болж, лам багшийн тарни шившлэг хүний зовлонг өдгөө нимгэлж “хүчирхэхээ больжээ”. Арав, таван мянгаар яригддаг төвд номын хүч “суларч”, хэдэн арван саяар үнэлэгдэх суврага хүмүүсийн сүсэгт сэв суулгасан ч байж мэднэ. Харин таван зууны тэртээ шарын шашинд шахагдсан бөө мөргөлийн ээлж ирсэн бололтой.

    Юмс шинэхэн дээрээ сонихон байдаг хойно хүн бүхэн бөө рүү хошуурч байна. Сайтар мартагдсан эртний бөө мөргөл өнөө цагийн элдэв мэдээллээр цэнэглэгдэж, зүрх зүсэм маркетингаар зэвсэглээд цоо шинэ өнгө аясыг олж монголчуудын “зовлонтой барилцаад” авлаа. Өрх бүрээс бөө төрүүлэх элдэвтэй арга бодож олсон энэ бизнес Монгол улсын 500 мянга гаран өрхийг бүрэн эзлэх ариун дайныхаа оргил хэсэгт явна. Удалгүй тэд дотроо зохион байгуулалтад орж, “жинхэнэ” ба “хулхи” гэх хоёр хэсэгт хуваагдах ширүүн тэмцэл хийнэ. Одоохондоо монголчуудын уламжлалт жалга довны үзлээр ястан болгон өөрийн онцлог бүхий бөөлөх дэг жаягтай, хүч чадал нь ч харилцан адилгүй гэх сурталчилгаа ид явагдаж байна. Энэ фронтыг бөө мөргөлийн сүүлчийн голомт болсон цаатан түмэн нутагладаг Хөвсгөл нутгийн харьяатууд, Сэрүүн дуганаа коммунистуудад сүйтгүүлсэн буриадууд өнгөлж яваа бололтой. Монголын зонхилох ястан халхууд ч зангаргаараа зайгаа эзлээд авчээ. Монголд харьцангуй цөөн тоотой орос, хятадын эрлийзүүд маань ч энэ талбарт цөөдөхгүй царайтай.

    Амьдрал санаан зоргоор нь явж өгөхгүй байгаа, анагаах ухаанаар хараахан эмчлэгдэхгүй өвчин туссан, тэр бүү хэл бие дээр нь элдэв яр шарх шавсан хэн боловч бөө болох нигуртай аж. Найман зууны тэртээ Хөх тэнгэрийн тааллыг хүн зонд дамжуулж явсан бөө өдгөө хүн бүрийн өвөг дээдсийнх нь сүнс байдлаар бууж байгаа юм гэнэ. Өвөг дээдэс шиг нь эрхэм юм хүнд үгүй хойно нэгэнт “буугаад ирвэл” хүлээж авахгүй ээ гээд суувал ядаж л хүн чанар талаасаа жаахан тиймхэн. Ингээд л бөөгийн тоо үхэгсдийн тоотой уралдан өсөж явна.

    Зовлонгоос салах арга хайсан түмний эрлийн үзүүр бөө мөргөлийн зүг нэгэнт хандсан байна. Учир нь олддоггүй уурга тархи, сэтгэлийн зүрхний зовлонд бөөгийн зан үйл тун давгүй зохидгийг барууны сэтгэл судлаачид үнэлдэг юм билээ. Ан авд гарах, тэмцэл тулаанд орох тоолондоо нийтээрээ зүрх зоригоо чангалж гал тойрон гуугчин бүждэг бүдүүлэг ард түмний ёслол хөгжил дэвшлийн шуурганд учраа алдсан бидэнд ч бас хэрэг болдог аж. Хаа ч, хэзээ ч хүний мөн чанар нэг юм хойно аргагүй биз. Сэтгэл заслын ухаанд хэрэглэж болохуйц олон арга чарга бөөд байгааг “засал авсан” олон хүн гэрчилнэ. Тэгээд ч психотерапи хэмээх ерөнхий нэршилтэй сэтгэл заслын арга дотор бөөгийн хэрэглэдэг айлгах, ичээх, цочоох, аргадах, өрөвдөх, өргөмжлөх, итгүүлэх хувилбарууд тухай бүрдээ нэртэйгээр хэрэглэгддэг юм.

    Энэ цагийн бөө номлол сургаал, дэг жаягийн хувьд их баяжжээ. Ерөөс таван зуун жилийн тэртээгээс бөө мөргөл шарын шашинтай сүлэлдэж эхэлсэн юм. Өдгөө бөө нар “хар”, “цагаан”, “шар” гэх ерөнхий ангилалтай мэтээр ойлгогдож байгаа. Хорчины цагаан зүгийн бөөгийн тухай Өвөр Монголын судлаач Нямын бичсэнийг үндэс болговол шарын шашныг эрс эсэргүүцдэг бүлэг бөөг “хар зүгийн”, мөнөөх шашны тавиг ёсыг хүлээж авсан хэсгийг нь “цагаан зүгийн” хэмээн нэрлэх болсон аж. Харин одоо хараал хийдэг нь “хар”, ерөөл тавьдаг нь “цагаан” өнгөтэй болж шарын шашин, бөө мөргөл хоёрыг уялдуулдаг хэсгийг нь “шар” гэх болсон юм билээ. Үзэл суртал нь айл өрхийн амьдралаас аваад нэлээд глобаль шинжийг олж дэлхийн дулаарал, экологийн тэнцвэр, цөлжилт зэргээр баяжаад зогсохгүй улстөрийн өнгө аястай ч болоод авч. Бас 2012 онд дэлхий сүйрнэ гэх Маяагийн хуанлиг ч иш татаж, фэнг шү Ганбаагийн “хөх цэрэг”-ийг ч олоод сонсчихсон явна.

    Төрд огт дансгүй атлаа “төрийн зайран” хэмээн биеэ өргөмжлөгчөөс аваад төрсөн биед нь оршсон гэх өвөг дээдсийнхээ онгодыг үхэн хатан нууж яваа ч улс бий. Насанд хүрээгүй хүүд нь дээдсийн сүнс оршсон нэрээр хүүдээ шил шилээр нь архи сөгнөж суугаа ээж захаас аван. Өөрийнхөө амар жаргалын төлөө айл хөршөө унтуулахгүй үүр цайтал хэц хэнгэрэг дэлддэг хувиа хичээгч бөөг мэдэх биз. Айлын эхнэрийн хүсэлтээр нөхрийг нь сөгтгөхөөр очоод зодуулаад гарсан бөө ч дуулдсан. Бас л нэг зовсон эхнэрийн гуйлтаар нөхрийг нь засах гэж байгаад түлж алчихаад зовлон дээр нь хагацал нэмсэн бөө чиг гарсан. Шинэ цагийн эрхэм бөө, тэнгэрийн улаач нараас сэрэмжилж явахад ер илүүдэхгүй бололтой. Чингисийг тэнгэрийн элчээр өргөмжилж, даяарыг хурааж өгсөн Хөхөчү тэв тэнгэр бөө эзэнтэйгээ эд хөрөнгө, эрх мэдэл булаалдаад нугасаа хугалуулсан түүхийг бөө нар бодууштай л юм. Хүнд зовох нэг цаг байхад жаргах үе ч бас бий. Жаргал гэмээ нь согтоож ирэхийн цагт бурхныг бид мартдаг.

  • Туг сүлдний шүтлэг

     

    Ер нь туг сүлд шүтэх нь гагцхүү монголчуудын хэрэг бус Европ азийн нутагт аж төрж байсан нийт нүүдэлчдийн дунд нэн элбэг байсан шүтээн юм. Энэ нь уламжлал болон дэлхийн улс бүхэн өөрийн үндэсний уламжлалыг харуулсан туг сүлдээ мандуулсаар байгаа билээ.

    Чингис хаан монгол туургатныг нэгтгэн Их Монгол улсаа байгуулсны дараа төрийн Есөн хөлт Цагаан туг, Дөрвөн хөлт Хар тугаа бүтээн залсан агаад Цагаан туг нь төрийн сүр хүч, цог золбоо, энх амгаланг бэлгэдэн мандаж байдаг бол Хар сүлд нь цэргийн сүр хүч, ялалт амжилтыг илэрхийлэн дөрвөн зүгийн дайсныг даран сөнөөхийн бэлгэдэл болж байжээ.

    Чингис хаан Дөрвөн хөлт Хар сүлдээ бүтээн залснаас хойш дайсан бүгдээ даран сөнөөж, ялалт амжилт нь ихэд бадарсан гэдэг. Иймээс ч монголчууд Хар сүлдийг машид эрхэмлэн дээдлэх болсон юм. Монгол цэргийн жанжид байлдаанд орохын өмнө цэргийн тугаа тахидаг уламжлалтай байжээ. Энэ тухай МНТ-ны 106, 193 дугаар зүйлд дурджээ. Туг тахих нь монгол цэргийн хамгийн том зан үйлийн нэг бөгөөд маш нарийн дэг ёс, гүн гүнзгий утга агуулгатай юм.

    Дундад зууны үеийн Монголын байлдан дагуулалыг судалсан өрнөд Европынхон монгол цэргийн шүтээн болсон хар сүлдийг их сонирхдог юм. Энэ тухай үеэс үе дамжин өнөөг хүртэл ярьсаар байгаа. Тэр сүлд эх оронч уриа дуудлагын ердийн билэг тэмдэг байсан уу? Эсхүл шашин мөргөлийн учир холбогдолтой юу гэдэг асуудал байдаг. Чингис хааны алдарт тугийг сарлагийн сүүлээр хийдэг байсан гэж үргэлж бичдэг Өрнө зүгт ихэд түгсэн домог оргүй ташаа зүйл, харин азарганы хөхөл дэлээр хийдэг байж “Их Монголын эзэнт улс”-ын үеэс монголд үндэстний ухамсар, шашины ухамсар харилцан хутгалдаж байсан болохоор эх орончийн бэлгэ тэмдэг мөн л шашины бэлгэ тэмдэг болдог байжээ.

    Чингээд Монголд газар сайгүй дэлгэрсэн мухар сүсгийг ерөнхийд нь шашин гэх нь бий. Тийм сүсэг бишрэлийн үүднээс, хүнийг салахгүй дагадаг өвөг дээдсийн цагаан сүлд дайсантай тулалдахад монгол цэргийг ивээж ялуулдаг хар сүлд гэдэг өршөөн тэтгэгч хоёр сахиус хүн бүрт оршдог гэнэ. Чингис хаан айван тайван үеэс чачир өргөөнийхөө орой дээр цагаан тугаа залж, хэрэвзээ дайн тулаан болох гэж буй бол хар тугаа залахад хэзээ мөдгүй дайн тулаан болох нь гэдгийг хүн болгон мэддэг байжээ.

    Адууны хөхөл дэлээр үйлдсэн дайн энхийн бэлгэ тэмдэг, үндэсний туг сүлдийн мөн тийм хийц маяг нь цагаан хар хоёр адууг хүч чадлын жинхэнэ хэрэгсэл гэж үздэг тэр үеийн итгэл үнэмшилтэй яв цав зохицжээ.
    Хараат ихт тугаа тахиж
    Хар бухын арьсаар бүрсэн
    Харгих дуут хэнгэрэгээ дэлдэж
    Үзэмжит сайхан тугаа тахиж

    Үхрийн арьсан хэнгэрэгээ дэлдэж хэмээн бөөгийн дуудлагыг дуудан туг сүлдээ тахьдаг байна.

    Эртний бөөгийн ёсоор яс баригч бөөгийн онгон бүргэдийн эсгий дүрс байжээ. Бөөгийн хувцас хэрэглэл дотор онгон дүрс олонтой байдгийн нэг нь аварга эр эм могойн дүрс юм. Могойг лус савдгаас онгон тэнгэрт нөхцүүлэхээр илгээсэн илч төлөөлөгч гэж үздэг учир бөө нар амьд хонины зоос нурууны ноосыг томж хөх улаан өнгийн даавуугаар бүрж могойн толгой нүд, ам, сүүл зэргийг нь урлан бүтээж хаддаг.

    Монгол нутагт байдаг түүхийн нэн өвөрмөц дурсгал болох хадны сүг зураг нь Ховдын Манханы Хойд цэнхэр, Өмнөговийн Гурвансайхан хайрханы Хавцгайт, Дундговийн Өлзийтийн Дэл хөнжилийн уул, Өвөрхангайн Богдын тэгш уул, Хужиртын хавцал, Говь-Алтайн Халиуны цагаан гол, Бигэрийн бичигт, Архангайн чулуутын хадны орд, Өвөрмонголын Улаан цав зэрэг газар дахь сүг зургууд онго шүтээний олон бэлгэ тэмдэг дурсгалыг хадгалж байна.

    Эртний бөөгийн чулуун онго нь уламжлагдан хөгжсөөр эртний хаад ноёд баатар эрсийн чулуун хөшөө дурсгал болон үлджээ. Чухамхүү бөөгийн энэ эд өлгийн олон тооны түүх дурсгалууд нь нүүдэлчдийн урлахуйн ухааны таван мэдрэл сэтгэхүйн хүчээр бүтээгдсэн урлагийн олон төрлийн дурсгалуудын бодит гэрч болж байдаг. Онгоныг эрт оршуулан байрлуулахаас гадна уул усанд нь оршуулан байрлуулдаг ёс байдаг.

    Бөөгийн хэнгэрэг дээрх могойн дүргслэл хүй мод, буга согооны дүрс нь мөн л онгоны оршин буйн дүр юм. Эдгээрээс Нанайн удгануудыг есөн могойн дүрст үндэстэй могойн чуулга хэлбэртэйгээр урласан байна. Монголд ирсэн өрнийн элч тагнан танадагчдийн бичсэнээр бол хаад ноёдын талийгаачдын онго зарим үед 200 хүртэл тэргэн дээр тээгдсэн байжээ.

    Эртний нүүдэлчид талийгаачаа хатааж занданшуулан хадгалж авч явдаг байсныг өөрчилж онго болгон авч явдаг уламжлал тогтжээ. Хүннүгийн ширмэл ширдэгний захаар барьцалдсан амьдтын дунд гол есөн хүй мод буюу удган мод дүрслэгджээ. Удган мод буюу сүлд мод, хүй мод зэрэг нь онгодын оршин байх бас нэгэн орон болж байдаг. Онгод онгоны оршин байх нэг орон нь овоо юм. Овоо тахилга нь онгоны орон шүтээн үүсэлтэй.

    Монголчуудын нэн эрт үеийн төрийн шүтлэгийг сайтар ухаарахын тулд нүүдэлчдийн ертөнцийг үзэх гүн ухаантай заавал холбон үзэх шаардлагатай. Хүн төрөлхтөнд түгээмэл байдаг хосолмол бүтцийн зарчмаар бүх зүйл, бүхий л үйл ажиллагаа, байгууламж бүхэн ийм хосмолжин үүсэлтэй. Төр бол бас л тодорхой хийгээд хийсвэр хоёр талтай, бие мод хийгээд сүнс сүлдтэй байдаг хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, төр хэмээх хүмүүний үйл ажиллагаа, нийгмийн байгууламж бол угтаа мөн л хүн сүнстэй, уул эзэн, онгон, сахиус, сүлдтэй байдаг шиг тийм мөн чанартай, арга зарчимтай зүйл ажээ. Энэ нь чухамдаа монголчууд яагаад үе үе “Төрийн сүлдээ” нэрлэн дууддагийн учир утга байж болзошгүй. “Төрийн сүлд” гэдэг нэрийдэл, нэр томъёо наад зах нь өөр хоорондоо ялгаатай боловч нягт холбоотой гурван ойлголтыг багтааж байна. Анхных нь XIII зууны түүхэн сурвалж “Монголын Нууц Товчоон”-д дурдсан Чингис хааны Эзэнт гүрний туг сүлд болох морины дэлээр хөхөл хийж бүтээсэн есөн хөлт цагаан туг, дөрвөн хөлт хар сүлд хоёр, дараагийнх нь ойр үед хэрэглэж эхэлсэн төрийн сүлд тэмдэг, сүүлийнх нь жирийн ард иргэдээс тайлан тайлбарлан ёсгүй төрийн зүгээс эрхшээсэн оюун санааны аугаа хүчин эдгээр гурав болой. Эндээс цагаан, хар туг-сүлд гэж чухам юун болохыг авч үзье.

  • ОТОЧИЙН ҮҮДЭНД

    -Та бүгд юу хүлээж суугаа юм бэ? гэж асуусан чинь
    -Зүгээр л оточоор судсаа бариулах санаатай гэж нэг хүүхэн ам алдав.
    -Отчийнх юмуу. Тэгвэл би бас судсаа бариулая.Толгой өвдөөд ….гэсэн чинь тэр сууж буй хүмуус шал өөр болж надаас бишүүрхэхээ болив. Дарга биш гэж боджээ.
    -Та яаралтай яваа бол ороод судсаа бариулчих л даа. Бидэнд яарах юм алга гэж нэгэн хижээлдүү хүн надад тал засав, Тэд нар цөм л малчид бололтой юм. Хувцас хунар, төрх байдал нь тэд яав ч хотын хүмүүс биш байлаа.
    -Зүгээр зүгээр Би хамгийн сүүлд ирсэн хүн, Та нарын дараа гэсэн чинь
    -Явуулын хүн саатаад яахав, та ор ор, гэж нөгөө хэжээл эр үүд сөхөхөд нь арга буюу орж явчихлаа
    Гэрт ердөө онцгой юм алга. Нэг өвгөн нөгөө өвгөнийхөө судасыг барьж баруун хоймроо эзлэн сууж байлаа. Судас чагнахад нь саад болохгүйн тулд би дуугүйхэн толгой дохиж мэндлээд зүүн талд очиж суув. Оточ
    -Дусал цувраад удаж байна уу? гэж нөгөөх судсыг нь барьж байгаа хүнээсээ асуув. Эхлээд би сайн ойлгосонгүй Тэр хүн
    -Нэлээн хэд хоног болчихлоо гэв,
    -Дусап цуврах нь ус хаагдахын шинж. Тэгэхлээр чи туулайн мах ид, Бүхэл ясыг нь будаатай хамт буцалгаж шөлийг нь уу. гэж оточ хэлсэнд
    -Өө юун сайн юм бэ? Муусайн туулай бишгүй л нэг гүйж яваа. За би өнөөдөр л …гэж хэлээд тэр хүн босч гадагшаа гарахад зөрөөд л өөр “нэгэн орж ирэв. Тэгээд шууд л оточийн өмнө сөхрөн суув Тэгээд гараа оточид өгөх зуур:
    -Мах буураад, залгамж тасрах нь шиг байна, Яахав гэж асуув. Оточ судасыг. нь барьснаа
    -Гайгүй л юм байна. Шар үнээний нэг аяга сүү, хоёр аяга усанд хярамлаад буцалгаж уу. Арав дахин ууна. Махжаад ирэхийн үед нь энсэгийн зүйл удсан тосонд найруулаад сарын албин өнгөрмөгц уух юм бол үр олдоно гэв,
    Тэдний ярианы үгийн сан нь хачин өөр байхад нь би гайхаж суутал дараах хүн нь орж ирмэгц мөн л сөгдөж
    -Сүүлийн үөд мартамхай болоод байна. Бас үө үе уруу суугаад шартамхай ч болох шиг, ой булгиад л. гэж үглэхэд нь оточ судасыг бариад
    -Живэрт хулганы тархийг усанд эуурч уу. Санамгай болво. Ёлын ходоод ч бас хэрэг болж мэднэ. Гэхдээ арван нэгдүгээр сард олж хадгалсан сарьсан багваахайн мах идвэл ч бараг бүх шаналгаанд тустай, бүр …. гэснээ танайх чинь хуүхэдтэй билүү? гэж асуусанд нөгөөх эр
    -Байдаггүй шүү. Эхнэртээ ч хаягдаж мэдэх болоод байна. Үгүй тэр живэрт хулгана гэдэг чинь юу билээ гэж лавлаа
    -Сарьсан багваахай л даа. Өвлийн эхэн сарын үед олж хадгалсан сарьсан багваахайн мах, тархи л чамд хэрэг болно гэсэнд тэр хүн шаламгайлан босч
    -За гялаалай. Сарьсан багваахай энэ хавьд ховор. Би явнаа. гээд үүд чиглэв. Түүнтэй зөрөөд нэгэн бүсгүй орж ирэв. Оточ:
    -Давхар эхнэрт зохисгүй юм идсэн байна. Аягүй бол нярайлахад чинь хүндэрч мэднэ гээд судасыг нь барихаа болив.
    -Үгүй тэр зохисгүй юм гэдэг чинь юу юм болоо? гэж өнөөх эхнэр гайхан асуув. Оточ ;
    -Хөх хуцын мах идсэн үү? гэв.
    -Өө нээрээ тийм, манай хажуу айлын хөх хуц хөгширөөд өнхрөөд өгсөн л дөө.Түүний гэдэс махнаас хуваалцахаар нь идэж орхисон юм гэж нөгөөх жирэмсэн бүсгүй дуу алдав.
    -За тэр чинь л давхар эхнэрт хориотой зүйл. Тэгэхээр төрөх дөхөөд ирэх үедээ шарга морины сүүлний хялгасыг галд түлж хярвасыг зуурч уувал тустай, үгүй бол олби оготны арьсыг олж хадгал. тэгээд төрөх хүндэрвэл түүнийг атгаад бай. Одооноос нөхөртөө хэлж бэлтгүүл гэв. Нөгөө эхнэр
    -Тэгье тэгье гээд босч гарахаар явав. Тэр хүмүүс зав зай өгөхгүйгээр хойно хойноосоо орж ирэн, цаг үрэхгүй шуурхай гарцгааж байхад нь би гайхан харж суув.
    Нэгэн хижээлдүү насны эр орж ирээд
    -Би удахгүй нэг л юм асуугаад гарна. гээд надруу хялавхийн харснаа оточоос
    -Эхнэрийн хөх сүүгүй болчихлоо. Яах вэ? За тэгээд би ч бүр хүүхдэд дарагдаж гүйцэхнээ. Үр тасалмаар байна яах вэ? гэж зогсоогоороо асуув.
    -Эхнэрийн чинь хөх сүү орохгүй байгаа бол янгирын чөмөг идүүл, Хавдсан бол хар бивлин усанд зуурч хөхийг шавш. Чи өөрөө үр тасалмаар байгаа бол буудайн гурил исгэж нэг жинг сайн архинд зуурч чанаад шаарыг нь шүүж хаяад гурав хувааж авгайдаа сарын тэмдэг ирсэн орой нь нэг аягыг, маргааш өдрийн үдэд нэг аягыг нар гарах үед нэг хэсгийг уу Чи өөрөө ч бас тэгэж уу. Тавин нас хүртэл үр тасарна гэж мэдээрэй гэж оточ зааварлахад өнөө эр
    -За гээд эргэж гарав. Хамгийн сүүлд бололтой нэгэн охин орж ирээд
    -Өвөө би дигваранзанд хатгуулчихлаа яах вэ? гэв.
    -Цагаан байван усанд уусгаад л түрхэхгүй юу, үгүй бол худгийн ёроолоос шавар авч хэд дахин түрх гэсэнд охин
    -За аавд хэльө гээд годгосхийн гарч одов. Ахиад хүн орж ирсэнгүйд Оточ надруу
    -Өршөөгөөрэй. Таныг чилээчихлээ. Энэ улсууд өглөөнөөс л хүлээсэн юм. Та юу гэж явна? гэв.
    -Өө би бараг зүгээр шахуу, энд ганц гэр, тэгээд үүдэнд нь хүмүүс байхаар сониучлаад ирсэн чинь хүмүүс урдуураа оруулчихсан юм л даа. Тэгээд суутал хүмүүсийн яриа сонирхол татаад хүлээчихлээ.
    -Энэ хавьд хүн амьтан айл хунар байхгүй юм. Та тэгээд энд ганцаараа суудаг юмуу? гэсэн чинь оточ;
    -Энд суудаггүй юмаа. Түр барьсан гэр л дээ. Нутгийнхан судсаа бариулна гээд хүний нүднээс далд энийг барьсан юм.Та яаж олж ирэв? Машин замгүй газар шүү дээ? гэж асуув.
    -Би энэ хавьд нэг чулуу байдаг гэхээр нь олж үзэх гэж яваад л ….гэсэнд оточ
    -Албаны хүн үзчихвэл мухар сүжиг энээ тэрээ гээд байдаг болохоор хүмүүс нууцаар гэхүүдээ жилдээ үе үе судсаа бариулдаг юм Өнөөдөр энэ сарын наймны өдөр, хуучнаар бол манал бурханы өдөр гээд л судас барьж хэнхэглэдэг юм л даа би гэв.
    -Би нэг их сүрхий дарга марга биш. Ер нь зохиолч хүн л дээ, Таныг судас барьж хүмүүст зөвөлгөө өгөхийг сонсоод бүүр гайхмаар санагдлаа. Таны хэл яриа бүүр эртний монгол сонин үгсээр дүүрэн байсан нь надад тун их том олз боллоо.
    -Ямар үг тийм их олз болдог билээ? гэж оточ гайхав.
    -Залгамж тасрах (үр хүүхэд, гарахгүй байх), ус хаагдах (шээс хаагдах), сарын албин (сарын юм), мах буурах (турах), мяраалах (таргалах), давхар эхнэр (жирэмсэн зхнэр), уруу суулгах (гэдэс гүйлгэх), дур булгих (дургүй болох), гээд л тун боловсон үгс юмдаа гэсэн чинь
    -Юу нь боловсон байхав дээ. Эртний хуучинсагийн үг шүү дээ гэж оточ хэлэхэд нь: би
    -Одоогийнхний шууд утгаар нь хэялээд байдаг бүдүүлэг үгсийг (үгийг байтугай хэрэг явдалыг) их л эелдэгээр нууцлаг хэлбэрээр хэлж байгаа нь боловсон гэх ёстой зүйл юм.
    -Хэллэг бүдүүлэгжиж байгаа нь өнөөгийн хүмүүсийн сэтгэлгээний нэгэн сул тал юм гэж би зохиолчийн хувьд үздэг л дээ. Харин зарим нэр томьёоны хувьд ч танаас шинэ үг сонслоо. Жишээ нь сарьсан багваахайг “живэрт хулгана” гэж та хэлнэ лээ гэтэл
    -Хуучны ном сударт тэгэж байдаг юм. Одоо ч мартчихсан хэрэг. Тэр ч байтугай “Оточ” гэдэг үг их учиртай байтал хаяад “эмч” гэдэг болсон нь хачин санагддаг. Би бол оточ гэгдэнэ үү гэхээс “эмч” биш. Оточ гэдэг бол хүнд тусч эхэлж байгаа эсвэл тусч болох өвчнийг судасны нь байдлаар оношлож гүнзгийрэхээс нь сэргийлж “отлого” хийдэг хүний нэр. Одоогийнхоор бол “Урьдчилан сэргийлэгч “юм л даа. Тэгтэл одоо “эмч” гэдэг болсон нь үнэндээ нэгэнт тусчихсан өвчнийг л эм хэрэглэж эдгээдэг болсон гэсэн үг. Өвчин бол гэнэт тусах нь ховор, Эхлээд шинж тэмдэг нь илэрч дараа нь аажмаар үгдэрч хүндрэн өвчлүүлдэг зүйл. Оточ бол урьд цагт эхний шинж тэмдэгийг судсаар нь оношлоод урьдчилан сэргийлж өгдөг л хүн байв. Манай аав ч яг л тийм байсан. Харин би нэг их олигтой сураагүй болохоор ор нь тасрахын өмнөхөний л оточ гэмээр хүн л дээ. Манай энэ хавийнхан алс зэлүүдэд нутагладаг болохоор боловсон эмнэлэгээс хол түргэн тусламж авах хэцүү болохоор надруу л гүйцгээж ирээд сурчихсан юм. Зарим нь илааршиж эдгэрдэг тохиолдол нилээн болсноос л би ингэж “бурхангүй газар бумба галзуурч” байгаа хэрэг гээд оточ гараа сунгаж
    -За алив ,таны судсыг нэг бариад орхие гэв.Судсыг маань барьсны дараа тэрээр
    -Эв эрүүл залуу байна, Гэхдээ нохойн хошуу чанаж уух, живэрт хулганы хатаасан мах хаяа идвээс (тэр мах халуун чанартай) нас уртсахад тустай л гэдэг юм гэснээр бидний яриа дуусвар болсон юм. Учир нь оточийг нүүлгэж авч явахаар хүү нь морин тэрэгтэй ирсэн билээ…
    …Тэр цагаас хойш бараг хагас зуун өнгөрөв. Оточийн зөвөлсөнөөс нохойн хошуу жимсийг үе үө хэрэглэж байв.
    -Харин живэрт хулгана буюу сарьсан багваахайн мах нас уртасгана гэдэгт эргэлздэг байлаа. Залуухан үедээ айл гэр болж Шадублин дахь Зохиолчдын Хорооны гурван модон байшингийн нэгэнд зусланд гарсан тэртээ олон жилийн өмнөх нэгэн явдал мартагддаггүй билээ. Юу гэвэл тэр үед Шадублинд зуслантай байгууллага бараг байсангүй. Зохиолчид, Банкныхны хэдхээн байшин байлаа. Сарампай шахуу байшинд зусч байх үед дээвэр, даазны нь хөндийд сарьсан багваахай үүрлээд шөнө андаа гарч хошуунаасаа дуун долгион цацруулан сүрчигнүүлж цочоодог байлаа. Тэрнээс хойш сарьсан багваахайг ч нөгөөх оточийн зөвлөлгөөг ч мартаад шинэ зуун гарч нэлээн хэдэн жил өнгөрөх үед гэнэт нөгөөх “живэрт хулгана” буюу сарьсан багваахайн тухай мэдээлэл олж үзээд гайхав. Долоо найман төрлийн өвчин эдгээхэд тустай бас нас уртасгадаг ид шидтэй мах бүхий хулгана ажээ. Бас түүний хоргол нь хүртэл чухал хэрэгтэй чанартай юм байна. Бусад хулганын хорголноос ялгаатай гурван үзүүр бүхий цагаан өнгөтэй байдаг ажээ.
    Оточийн үүдэнд сууж байсан тэр хүмүусийн ярианы эзэд, оточ өөрөө ч нэгэнт хорвоог орхисон боловч мэдлэг сургамж нь үүдэнд биш хойморт байдаг монгол сударт үлдсэн ажээ.
    Л.ТҮДЭВ /ДАЛ/

  • МОНГОЛ УЛСЫН ТОЛГОЙ УУЛ, АРВАН ГУРВАН АЛТАЙН НЭГ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО №1

     

     

    № 8
    Үдийн 12.00 цагаас Их хайрханы зүүн хойд хэсэгт ширгэсэн нуурын дэргэд МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Ч.Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Х.Энхмаа нар Их тахилгын Лусын тахилгыг удирдаж хийсэн юм.

     

    № 9

    Тахилгын зан үйл дуусмагц Урианхайн олон түмэн, 80 гаруй харваачид оролцсон сурын харваа, үндэсний бөхийн барилдаанаар наадмаа эхэлсэн юм.
    Урианхай сурын харвааг нутгийн иргэн Балдан, үр хүүхдийн хамт ивээн тэтгэсэн бөгөөд Х.Одгэрэл түрүүлж, сурын спортын мастер Цастхүрэл удаалсан байна. Үндэсний бөхийн барилдааныг Урианхайчуудын өв соёлын нийгэмлэг ивээн тэтгэсэн бөгөөд Үндэсний бөхийн барилдаанд Аймгийн начин Н.Мөнгөнхүү түрүүлж, сумын начин Н.Амгаа үзүүрлэсэн байна.

     

    № 10

    Олон зуун жил тасарсан Их хайрханд хүндэтгэл үзүүлэх Их тахилгад урианхайн олон түмэн баярлан хөөрч бөө нартаа талархал илэрхийлж байлаа. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч гишүүн Т.Нансалмаа, түүний нөхөр Алтанцоож нар хувиасаа таван зуун мянган төгрөг, нутгийн иргэд Т.Батсүх, Ц.Болд нар дөрвөн зуун тавин мянган төгрөгийг МБНЭ-д хандивласан билээ. Нутгийн зон олны сайхан сэтгэлд талархаж байгаагаа МБНЭ-ийн удирдлага илэрхийлсэн билээ.
    Ийнхүү МБНЭ-ээс санаачилан зохион байгуулсан Жаргалант хан Их хайрханы тахилга нутгийн олон түмний дэмжлэгтэйгээр амжилттай хийгдэж өнгөрлөө. Наадам дуусангуут тэнгэр үүлшиж, бороо орж улмаар цас малгайлан хаялж эхлэв. Монголчуудын бэлэгшээлж хэлдэгээр хавар орж буй цасыг “шар тос” гэдэг. Энэ “гар тос” хоёр өдөр үргэлжлэн орж газар дэрхийд хур өгөөжөө хайрласан билээ.
    МБНЭ-ээс зохион байгуулсан Их тахилгад хувь нэмрээ оруулсон зүтгэлтнүүдийг үнэлж МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө” медалийн “Хүрэл шонхор”-оор Буянт сумын засаг дарга Т.Мэндсүрэн, Эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэбаяр, иргэн Ц.Болд, Т.Батсүх, “Алтан шонхор”-оор Ардын жүжигчин Р.Санжид нарыг шагнаж урамшуулав. Мөн Монгол туулсийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Буянт сумын Туульч Б.Болдыг “Хүрэл шонхор”-оор шагнасныг Их тахилгын үеэр МБНЭ-ийн удирдлага гардуулсан билээ.

     

    djmedia:248

     

  • Чоно амьдаар нь өвчсөний нүгэлийг өөртөө үүрчээ

    Гурын хүзүүгээр хийсэн эр хар сур чоныг байтугай нас гүйцсэн бүдүүн азаргыг хөдөлгөхгүй лут бөх эд л дээ. Чоны тарчлах, аяглахыг Даваажий анчин бахтайяа тавлан харж, тамхиа нэрэн таашаал авчээ. Тэгээд ангийн хурц хутгаа гарган чоноо амьдаар нь тулмалж өвчөөд арьсыг нь авч шар махтай нь үлдээгээд хүлээсийг тайлсан байна.

    Зовлонт чоно хэдэн өдөр амьдаараа элээ хэрээний хоол болоод долоо дахь хоног дээрээ үхжээ. Тэнэг анчин Даваажий энэ тухай нутгийнхаа хэдэн өвгөчүүлд хөөр баяр болгож ярьжээ. Тэдний яриаг сонсч байсан саахалтын айлын эзэгтэй Хорлоожий гуай сэжиглэн,
    – Долоон уулын цаагуур далд ормор минь. Манай гэрт ийм муухай юм битгий яриад бай! гээд шанагатай халуун хар цайгаар дал мөр рүү нь цацаад хөөгөөд гаргачихжээ. Халуун цайнд түлэгдсэн Даваажий гэртээ хариад баавгайн тос түрхсэн ч өөдтэй нэмэр болсонгүй. Их л удаж эдгэрсэн юм байх. Гэтэл хойтон нь яг чоно тамласны нэг жилийн ойн өдөр нь Даваажий анчны гэр нь шатаж, гэрийн эзэн 30 хувийн түлэгдэлтэй Мөрөн хотын нэгдсэн эмнэлгийн түлэнхийн тасаг барааджээ. Бууны гох дардаг долоовор хуруугаа тайруулж, моринд дөрөөлдөг зүүн хөлөө өвдгөөр, овоо хараа онилдог баруун нүд нь сохорчээ. Лам хар, бөө удганаар явж арга чаргаа барж, амь насаа баахан гуйсанд,
    – Дээд тэнгэрээс язгууртны амьтныг тамласан байна гэж Далай ээж удган айлджээ. Ерөөсөө тавьтаргүй Даваажий,
    – Энэ муу зөнөсөн удган худлаа ярив гээд хүүгийнхээ машины хаалгыг пинхийтэл хаагаад Дархадын Цагаан бөө гэдэг Дүүрэнжаргал гэгч дээр иржээ.

    Цагаан бөө толио баахан харснаа,
    – Би мэдэхгүй юм байна гээд өөр юм хэлсэнгүйд,
    – Чи муу өргөл барьцандаа цадаад үнэрхэж байна гэсэнд,
    – Хэд хоногийн дараа чоны үхлээр үхэж элээ хэрээний хоол болох юм байна гэв.
    – Миний хийсэн муу үйлийг хүнээс сонсчихоод донгосч байгаа юм. Улаанбаатар хот орж эмчлүүлэнгүүт Гандангийн Чойжоо унзадаар аргалуулна гэсээр нийслэлд иржээ. Урдын танил унзад түүнийг баахан ёоз муутай харснаа,
    – Даваажий минь. Чи их муухай юм хийжээ. Хурдан нутаг буц. Улаанбаатарт чинь хүнийг нутаглуулахдаа чандарладаг болсон. Энд галд хуйхлагдсанд орвол нутагтаа очиж элээ, хэрээ хоолловол хойт насандаа сайн төрлийг олно хэмээжээ. Сарын дараа Даваажий анчин нутгийнхаа наран ээвэр энгэрт ясаа амраажээ. Нүгэл нүдээрээ гэдэг л энэ байх гэж хөвсгөлчүүд ханцуй дотроо залбиран шивнэлдсээр байгаа ажээ.

  • Чүлтэмсүрэн арслан чөтгөртэй барилдсан нь

    Чамаар сурвалжлуулмаар байна. Чи явж чадах уу?” гэлээ. Би ч уухайн тас зөвшөөрөв. Ажлаасаа чөлөө аваад л гүйцэх нь тэр. Аяндаа гарлаа. Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар сувилагч нартайгаа бэлэн болжээ. Хоёр “Пургон”- той явж билээ. Саадгүй давхисаар санасан газраа очив. Хөвсгөлийн Цагаан- Үүр үнэхээр үзэсгэлэнт газар ажээ. Эх орныхоо бүх аймгаар явж үзсэний хэрэг юу билээ. Адилтгах газар ховор санагдсаныг нуух юун. Уйлган гэх алдартай үзэсгэлэнтэй голын уснаас уусан шиг явахад юу эс бодогдох билээ дээ. Уйлган гол алдаршсаны гол үзүүлэлт их энгийн ажгуу. Ганцхан голын хөвөөнөөс Монголын гурван аварга төрсөнд байгаа юм. Бараг дөрвөн аварга төрөх шахсаны “азгүй” нь энд өгүүлэгдэх “хужаа” хэмээх Ө.Чүлтэмсүрэн арслан буюу. Анхны аварга нь Б.Цэвээнравдан. Удаахь нь Д.Дамдин. Гурав дахь нь Ч.Бээжин бөлгөө. Ө.Чүлтэмсүрэн арслан нэгэнтээ Д.Дамдин аваргатай үлджээ. Хүмүүс ч зөвлөж л дээ. За, Дамиа өгчихөөрэй. Манай сумаас бас нэг аварга төрөх боллоо гээд л гаргаж. Мань хүн ч “За, за” л гэсэн юм биз дээ. Гараад орхичихоод иржээ. Дамиа, яачихав аа гэсэнд “Худлаа барилдаж чадсангүй” гэжээ. Ийм л шударга байжээ, манай бөхчүүд. Хожим нь “хужаа” арслангаас энэ тухай асуувал “Залуу байсан тул хаяна л гэж бодсоноос ярьж барих тухай бодож явсангүй” гэж билээ. Мөн ч уужуухан дотор шүү. Одоо гол яриандаа оръё.

    Нэгэн өдөр Ёндонцоо дарга “Хоёулаа нэг айлд очно” гэв. Юун айл болохыг нь лавлавал “Чам шиг сурвалжлагч хүнд их хэрэгтэй хүн” гэснээс өөрийг хэлсэнгүй. Нөгөө айлд нь яваад очлоо. Ёстой нэг хайнагийн шар шиг ханхар шар ануухан хөгшин самгантайгаа угтав. “Ёо” эмч “За, хужаа арслан сайхан намаржиж байна уу?” гэнгүүт “Өө, тэгэлгүй дээ. Чүлтэмсүрэн арслан байна шүү дээ” гэх бодол зурсхийн танимхаарах сэтгэл төрсөн билээ. Идээ, будаа болж халуун яриа ч өрнөв. Би сонсоод л, тэд яриад л. Ярианы сэдэв бөх рүү шилжсэн нь мэдээж. Аарцаг уужуу, алцганаж явдаг болохоор нь “хужаа” хэмээн хочилсныг ярианаас нь ойлгоод авлаа.

    Арслан хоёр сонин түүх өгүүлсний эхнийхийг сонирхуулья.
    Арслан болохын өмнөх жилийн намар гээд ярьсан санагдана. Хэсэг нөхөд нийлээд анд явжээ. Далимд нь Даян дээрхийн агуй орохыг ч бодсон гэнэ лээ. Сумын зурагчин нэг нөхөр азаар хамт явж л дээ. Зорьсон газраа хүрч явтал хоёр том баавгай хос бамбарууштайгаа байж. Олондоо “анчин” хэмээн алдаршсан Сэрээнэн гэдэг хүн буудах болжээ. Эр баавгайг нь намнаад аймгийн музейд өгье. Овоо том эд бололтой. Сайхан үзмэр болно биз хэмээн ярилцацгаажээ. Сэрээнэн анчин карабинаа бариад дөхжээ. Ажиг авсан баавгайнууд сэрэмжлэн, бамбаруушаа харамлах маягтай хажуудаа аваад хоёр хөл дээрээ босоцгоон холын бараа харах нь сүртэй гэнэ. Төдөлгүй хүний бараа харсан эм баавгай бамбаруушаа дагуулан дөлжээ. Харин эр нь тэндээ хоцрон тэднийг хамгаалахаар шийдэв бололтой сэжигтэй тийш ойртон иржээ. Хүмүүс ч сандарсан байна. Буудах цаг болсон доо. Хэт ойртвол аюултай. Буу нь гацчихаагүй байгаа? Яадаг билээ гэх хооронд буу тасхийгээд тайга шуугиад явчихаж. Баавгай амьтай болгоны шээс савирмаар муухай орилоод дороо эргэлдээд унаад өгчээ. Буугаа зэхсээр очиход зүрхэндээ буудуулсан хөвчийн эзэн аль хэдийнэ нугдайгаад өгсөн байжээ. Ингээд бөөн яриа болжээ. Өвчөөд, мөчлөөд авах гэхээр үзмэр биш болно. Дамжлаад уулнаас буулгах гэхээр даахгүй. Яадаг билээ гэцгээжээ. Чүүеэ арсланд гэнэт үүрээд явчихмаар санагдсанд “За, би буулгая. Бусдыг та нар аргална биз” хэмээжээ. Бусад нь гайхавч бас ч гэж бөх хүн үзээд алдаг гэсэн байдалтай “Тэг, тэг” гэжээ. Ингээд цусыг нь сайн цэвэрлээд мөрөндөө тампуу тавиад босоогоор нь үүрээд хоёр саварнаас нь атгаад зүтгэчихэж. Уулнаас дөрөв амраад буужээ. Баавгайн толгой толгой дээрээс нь дараад хойд хоёр хөл нь ялимгүй чирэгдээд явсан гэдэг.

    Тэгэхэд Чүүеэ арслан метр наян хоёр сантиметр өндөр, 110 кг жинтэй байсан гэхээр аварга баавгай байсан нь ойлгомжтой. Зурагчин үүрсэн чигээр зургийг нь авч нэг хувийг тэр үеийн “Хөдөлмөр” сонины “Цай уух зуур” бил үү дээ нэг буланд тавьсан гэдэг. Хоёр дахь зургийг нь тэр намрын “Өдрийн сонин”- ы нэгэн дугаарт тавьж билээ. Баавгайг сумын төвд морь тэргээр авчраад хэмжихэд 185 см өндөр, 300 гаруй кг жинтэй аварга амьтан байжээ. Түүгээр чихмэл хийгээд Мөрөнгийн музейг үзмэржүүлж байснаа ийнхүү өгүүлсэн бөлгөө. Арслангийн бяр жинхэнэ орж байсан цаг бололтой. Ирэх жилийн наадмаар үзүүрлэсэн гэдэг нь тийм түүхтэй юм билээ. Бөхийн тухай маш сонирхолтой олон зүйл ярьсан ч тэр бүхнийг өгүүлээд яах билээ. Одоо хамгийн сонирхолтой түүх болох чөтгөртэй хүч үзсэнийг нь сонирхуулья. Баавгай намнасныхаа дараахан анхны цаснаар хоёр нөхрийн хамт гахайнд явжээ. Гахайн мөр олоод нэгэнт нар хэвийсэн тул амрахаар болжээ. Ингээд жодгор босгон хоолоо хийгээд бөх, морь ярьсан шиг суутал харуй бүрий болжээ. Унтацгаая гэж тохироод хоёр нөхөр нь галаа өрдөн гишүү бэлдээд хоцорсон байна. Мань хүн “морь харах”- аар явжээ. Нэг хартал Чүүеэ ямар нэг юмтай ноцолдож гарчээ. Нөгөө хоёр нь ч айгаад баавгайтай барилцаж авсан юм биш байгаа. Ядаж хашгирмаар юм. Очицгооё гээд буугаа барин дөхжээ. Тэгтэл юун баавгай байхав. Нүдэнд харагдах юм үгүй нэг юмтай л барилдаж, ноцолдоод байх юм гэнэ. Хий буудалтай биш. Чүүеэ, чи яагаад байгаа юм бэ хэмээн дуудсан ч дуугараагүй ажээ. Ингээд бүр учраа олохоо байгаад байтал арайхийж нэг юм түүнээсээ салаад хөдөлгөөнгүй хөшөөд амьсгаадаад зогсч орхиж. Жаахан тайвшрахаар нь асуувал “Ёстой бүү мэд. Бие засахаар явж байтал өмнөөс гэнэт том хар юм гарч ирээд золгоод авсан. Айсандаа болоод дуугарч чадсангүй. Хоолой гардаггүй. Ямар хүчтэй амьтан бэ, мэдэхгүй. Нүүрийг нь харж чадсангүй. Дархан суйлаагаа хоёр хийгээд чадсангүй. Тэр ч намайг дийлсэнгүй. Та хоёрыг ирэхээр явлаа. Эргээд л алга болчихлоо” гэж үнэнээ хэлжээ. Ингээд оромждоо ортол арслан дээлээ бараг нэвт хөлөрсөн байжээ. Хамаг бие нь чичрээд таг гэнэ. Ингээд нөхөдтэйгээ яриад нойргүй хонов. Хангай сануулга өгсөн байж магадгүй гээд ан хийлгүй буцсан байна. Маргааш нь бараг өдөржин бодол болсон амьтан хар, цагаан дуугүй яваад байж.

    Гэртээ ирээд аав, ээждээ хэлэн лам, хар болсон байна. Нутгийн нэгэн мэргэн лам үзээд ийн ярьжээ. Тэрхүү ламыг “Саажаа” хэмээн авгайлдаг болохоос бүтэн нэрийг нь мэддэггүй байжээ. Мань хүн ингэж ярьжээ. “Айх юмгүй. Хангайн савдаг чөтгөрийн дүрээр ирээд чамайг сориод явсан байна. Уг нь чи яаж ийж байгаад хаячихсан бол их сайн байж. Хаяагүй ч гэсэн унаагүй болохоор учиртай” гээд сан тавин, ариулаад гаргажээ. Наадамд явахынхаа өмнө нэг уулзаарай гэжээ. Наадмын өмнөхөн уулзвал “Чи их сайн барилдана. Том цол авна Савдагтай тэнцсэн хүнтэй хэн тэнцэх билээ” гэжээ. Ингээд наадамд очиж барилдан найм давж нутгийн аварга Д.Дамдинтай үлдэн үзүүрлэсэн түүх ийм юм гэнэ билээ. Савдагийг хаячихсан бол тэр жилийн наадамд түрүүлэх байсан бололтой. “Юм их л учиртай байдаг юм байна лээ. Над шиг савдгаар сориулсан бөх ер нь байдаг болов уу? Мэдэхгүй юм даа” гэж ярьсныг нь Ёндонцоо дарга бид хоёр чихээрээ сонссон түүх ийм бөлгөө.
    Эх сурвалж www.wikimon.mn
    Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

    a

  • Тувагийн Дээд бөө нь үнэтэй зөвлөгөө өгдөг1

    Их бөө нар нэгэнт ард түмэндээ тусалж, олон түмэнд өвөг дээдсийнхээ гэрэл гэгээ, мэргэн ухааныг хүргэхийн тулд нэгджээ. Ведийн бөө мөргөл бол орчлон ертөнцийн үндэс суурь, дэлхий дээрх бүх зүйлийн үндэс суурь, баавгайн Сүнсний шууд ивээл дор эдгээр уламжлалыг гүйцэтгэгчид юм.
    Тувагийн Дээд бөө, Адыг-Ээрэн нийгэмлэгийн дарга – Кара-Оол Тюлюшевич Допчун-Оол бөө бол ертөнцийн хоорондох тээврийн хэрэгсэл, бөө бол сүнснүүд ба хүмүүсийн хоорондох тээврийн хэрэгсэл, оюун санааны хүн юм. Сүнслэг хүмүүс бол онцгой хүмүүс.

    Адыг-Эрээн нь Оросын бөөгийн хамгийн хүчирхэг холбоодын нэг гэж тооцогддог, ялангуяа Тувагийн бүгд найрамдах улсын дээд бөө өөрөө захирч байдаг. Би хэнгэрэггүйгээр хүмүүст тусалдаг найз нөхөд, ажлын хамт олонтойгоо Адыг-Ээрэн нийгэмд өдөр бүр ажилладаг.

    djmedia:247