Author: admin_shaman

  • ЧИНИЙ ТӨЛӨӨ ҮХЬЕ ГЭЖ ЭХ ОРОНДОО ТЭД ХЭЛСЭН.

    Одоогийн тооллоор 1275 оны 9 сарын 27-нд тухайн үеийн Японыг захирч байсан их жанжин Хожё Токимүнэгийн зарлигаар Хубилай хааныг элч нарыг Камакурагийн ойролцоох Тацүно Кучи Яма гэдэг газар цаазаар авав. Цэл залуухан насаа эх орныхоо төлөө өгч байгаа тэдэнд айдас, хүйтэс байсангүй.
    Харин ч харийнхан тэдний эх орноо гэх их аугаа эх оронч үзэл, төрдөө үнэнч байдлыг ихэд хүндэтгэсэн билээ. Цэл залуухан насаа чиний төлөө зориулая гэж хэлж, бас хийж чадсан.
    Монгол элч нар эх нутгынхаа зүг сүүлчийн удаа харж зогсоно. Тэрхэн мөчид эх нутагтаа үлдсэн эцэг, эх, ах дүүс, анд нөхөдөө сүүлчийн удаа дурсан санаж байсан байхдаа. Тэд бол Монголын элч нарын ахлагч Туушин, 34 настай, туслах нь Сэцэн 38 настай, зөвлөх нь Сартуг 32 настай залуус байлаа. Тэд амь өршөөхийг гуйсангүй, эх орныхоо төлөө алтан амиа зориулав. Тэдний биенд цаазын илд бууж байх тэр эцсийн мөчид ч Монгол гэсэн тэр сайхан нутгаа дурсаж байсан. Алтан амиа эх орныхоо төлөө зориулсан эрэмгий баатарлаг залуусынхаа түүхийг улаач нар мартаагүй, харин монголчууд түр мартсан. Чиний төлөө үхье гэж эх орныхоо төлөө шивнэсэн үг нь өнөө үе биш, хэдэн зуун жилийн өмнө монгол баатруудын хэлж байсан үг байжээ.
    Тэр цагаас хойш 740 жилийн дараа тэр газарт нэгэн Монгол бөө зогсож байна. Мөнх тэнгэрийн дуудлагаар, Монгол бөө нарын даалгавраар энд нойрсож байгаа баатруудын сүнсний эцсийн хүслийг биелүүлэхээр энд ирсэн аж. Тэр сүнсний эцсийн хүсэл бол эх орондоо эргэж очих тэр хүсэл байсан юм. Тэр хүсэл биелэлээ оллоо. Баатруудынхааа сүнс нь шингэсэн шороог байрлуулах газар хүсэхээр Улаанбаатар хотын захирагчид хүсэмжилээд олон жилийн нүүр үзсэн. Өнөөдөр биднийг хэн ч тоохгүй байна. Сүнсийг шингээсэн шороог өрөөндөө удаан байлгах хэцүү. Энэ зовлонг улаач хүн л мэднэ. Бусад нь нэг их анзаарахгүй болой.
    Тэгээд арга ядаад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өмнүүр урсах Туул голын өмнө талд, Их бага баатруудын онгод орших тэр газарт Монгол элч нарын сүнс шингэсэн шүншиглэсэн шороог Монгол бөө нар авчирч залж байрлууллаа. Магадгүй өнөөгийн залуучууд энэ түүхийг мэдэхгүй байж болно. Гэхдээ сануулах нэгэн самбар босгож тэнд тавив. Энд нойрсох цэл залуухан насаа эх орондоо өгсөн баатруудын түүх бол Монгол төрийн төлөө амиа зориулсан өнөө цагийн нэршлээр бол монгол төрийн элч, дипломатууд түүх, өнөөгийн залуучуудын үлгэрлэн дууриах бахархал, монгол омогшил, сэтгэл улалзан бадрах огшил билээ. Энэ ажиллагаанд Монгол төрийн элч, дипломатуудаас нэг ч хүн ирээгүй ч, харин энэ түүхийг авч явсан нэрт дипломатын үр, ач нар оролцсон билээ.
    Энэ сонин түүхийн эздийн шүншиглэсэн шороо, хүндэтгэлийн самбарыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өмнүүр урсах Туул голын өмнө талд, Их бага баатруудын онгод орших тэр газарт тэнгэр үзэлт бөө нар өөрсдийн чадах хэмжээнд хүндэтгэн байрлуулсан. Төр бол сэхээрэн анзааргүй л байна. Үе, үеийн хотын дарга нар тоохгүй явсаар л байна. Хэрхэн хүндэтгэл үзүүлэхээ уншигч олон мэдсүгэй.
    Мөнх тэнгэр, эзэн Чингис, Хувилай хааны ариун сүнс биднийг ивээх болтугай.

    Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан,
    Зэвсэгт хүчний хурандаа

    МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ФЛОТЫН ТҮҮХ
    Хубилай 1260 онд Юань гүрний хаан сууринд өргөмжлөгдөөд даруй зургаан жил өнгөрөөд байхад Японы хаанаас Хубилай хаанд элч зарж хүндэтгэл үзүүлсэнгүй. Бэлэг дурсгал ч илгээсэнгүй. Гэтэл Хубилайгаас өмнөх Хятадын хаадтай Японы хаад байнгын харилцаатай байдаг байжээ. Үүнийг Хубилай хаанаас японы ванд илгээсэн анхны Жуу бичиг нотолж байна. Хубилай хаан нарийн учир шалтгааны улмаас анхныхаа Жуу бичгийг Японы ванд 1266 онд буюу “Их Монгол улс байгуулагдсаны 60 жилийн ой”-оор явуулсан нь учиртай бизээ. Тэр үед тэнгис далайгаар тойрон хүрээлэгдсэн Япон улс нь дөрвөн зууны туршид Хятадын эх газраас тусгаарлагдаж, Хятадтай харилцах соёлын болон худалдаа наймааны аливаа харилцаагаа бараг бүхэлд нь таслагдсан байжээ.
    Тиймээс Хубилайн хувьд Японыг эзэлж хараат болгоно гэхээсээ илүү хятадуудын дунд нэр хүндээ өсгөх гэсэн зорилгын үүднээс энэхүү тэнгисийн аян дайныг хийхээр Хубилай хаан шийдсэн гэсэн түүхчдийн таамгийн би дэмжддэг. Энэ үеийг хүртэл монголчууд хэзээ ч тэнгис далайд тулалдаж байсангүй. Солонгосчууд япончуудад угийн дургүй ч монголчуудын төлөвлөсөн шиг Японыг ноёлох явдалд зууч болохыг хүсэхгүй байжээ.
    Хубилай хаан 1266 оны намар, Хятадад шинэ эзэнт гүрэн тогтсон тухай хэл хүргэж, эзэн хаанд алба гувчуур төлсүгэй хэмээн Японд анхныхаа элчийг зарав. Тэнгис далайг гатлахад туслагтун хэмээн солонгосчуудад зарлиг буулгав. Арга буюу Хубилай хааны элчүүдийг хүлээж авсан солонгосчууд Японы арлуудыг тойрон хүрээлэх тэнгис далайн догшин давалгаа, аймшигт шуургын тухай дүрслэн ярьж, тэднийг айлгаад эл явдлаас нь буцаахаар чармайв. Хубилайн элч нар Японд очих аюутай тухай солонгосчуудын хэлж ярьсныг сонсоод зүрхшээн мохож хятад руу эргэж яаралтай буцав. Эл үйлдэлд Хубилай хаан уурсан хилэгнэв. Мөн солонгосчуудыг итгэх аргагүй хэмээн үзэв. Тийнхүү туслахаас татгалзаад зогсохгүй элч нарыг ятгаж Японд хүрэхэд саад боллоо хэмээн “харъяат” улсыг донгодон анхааруулсан жуу бичгийг 1267 оны зун бичиж Солонгосын хааны ордонд хүргүүлжээ.
    Ахин элч зарахаар шийдэн үүнд солонгосчуудын зүгээс ямар нэг түвэг учруулахыг тэсвэрлэхгүйгээ мэдэгдэв. 1268 онд дахин элч мордуулжээ. Энэ удаад солонгосчууд хамтрахаас өөр аргагүй болов. Япон үндэстэн өөрийн хаан ор суусныг зарлан тунхаглаж, өөрт нь элч төлөөлөгч илгээж, алба гувчуур өргөн барих болсныг мэдүүлсүгэй хэмээн Хубилай хаан Монголын элч нарыг тэргүүлэх Ёслолын яам, Цэргийн яамны хоёр түшмэлд зарлиг буулгав. Япончууд Хубилай хааны элчүүдийг найртай хүлээж авсангүй. Тэр үед Киото дахь Японы хааны ордон ямар ч хүч чадалгүй, бодит байдал дээрээ засгийн эрх мэдэл Камакура төвтэй цэргийн засаг болох Бакуфугийн гарт орсон байжээ. Бакуфугийн дотроос Шоогуны Шадар Туслах Хожо Токимунэ хамгийн нөлөө бүхий хүн байсан учир монголчуудыг хүлээн зөвшөөрөх өчүүхэн ч бодолгүй байв. Самурай ангийнхны хүч чадал, Японы арлуудын эх газраас тасархай орших байрлал, хүрч болшгүй байдал зэргийг харгалзан үзээд тэрбээр өмнө нь Шадар туслах байсан Хожо Масамурагийн хамт Монголын элч нарын саналаас эрс татгалзав.
    Японы хааныг “жижиг улсын хаан” хэмээн бичсэн Хубилай хааны Жуу бичигт тохирох хариуг урьдчилан хэсэг хэлэлцээд хэдий ордны түшмэдүүд нэгэн эвлэрлийн захидал ноороглон бичээд Бакуфугаар зөвшөөрүүлэхээр хуулбарыг нь илгээсэн боловч Шоогуны Тэргүүн Туслах түүнийг нь хориглон монголчуудад Японы засгийн газраас ямарч хариу өгүүлэхгүй элчүүдийг буцаав.
    Хубилай хаан эл хариуд 1271 оны эхээр өмнөхтэй адил утгатай Жуу бичиг бүхий элчүүдийг дахин илгээв. Элчүүдийг дагалдсан солонгосчууд япончуудад Монголын их цэргийн аюулын тухай сэрэмжлүүлэг сэм өгсөн ч япончууд ахиад л Монголын элч нарыг ордондоо хүлээж авахаас эрс татгалзсан юм. Иймээс элч нар буцах замдаа Японы 2 загасчинг олзлон Хятад руу авч одов.
    Хубилай хаан загасчдыг хүлээн авч идээ будаагаар дайлаад тэднээс нутагтаа буцаж очоод захирагч нараасаа Хятадын эзэн хаан, Монголын эзэмшил газруудын их хааныг ёсчлон хүндэтгэл үзүүлж, алба гувчуур бүхий элч илгээ хэмээн гуй гэж шаардан дагалдах бараа бологчдоороо хамгаалуулж Солонгос хүргээд цааш Япон руу үдэж гаргуулав. Чингэж хоригдоод суллагдсан 2 загасчин Япондоо очоод сураг тасарчээ.
    Хубилай хаан сая л япончуудын эл “эрээ цээргүй” занд гайхан мэгдэж, ихэд уурсан хилэгнэжээ. Монголын хаадын хаан, Хятадын эзэн хаан болохын хувьд тэрбээр харийн ямар нэг улсад доромжлуулаад байж хэрхэвч чадахгүй байсан юм. Монгол уламжлал ёсоор элч нарыг ямар ч үед зохих хэмжээнд хүлээж авах учиртай. Харин хятад уламжлал ёсоор Эзэн хааныг бүх газар нутгийн дээдийн дээд хаан хэмээн хүндлэх ёстой байлаа. Чухам энэ нь Японд өөрийнх нь элч нарыг өчүүхэн чинээ ч хүндлэн хүлээж аваагүй Хубилай хаан зүгээр хараад байж тэвчихгүй байсныг тодорхой илэрхийлж байгаа юм. Гэвч тэрбээр илүү хүчтэй, хатуу бодлого авч хэрэгжүүлэхээсээ өмнө Япон руу бас дахин нэг удаа элч зарж явуулсан байна.
    Чжао Лианпи элч нарыг тэргүүлэн 1272 оны хавар замдаа гарчээ, 10-р сард Кюшю арлын зүүн эрэгт оршин Имазу хотод хөлөг онгоцныхоо зангууг буулгалаа. Японы хаан буюу вантантай уулзах шаардлага тавихад нь эрс татгалзсанд Чжао Японы хаанд Хубилайн Жуу бичигт 2 сарын дотор хариу өгөх тухай тулган шаардах бичиг өгөв. Японы хааны ордныхон монголчуудад аядуу хэрнээ тодорхой бус хариу өгөхийг хүсч байсан ч цэргийн эрхтнүүд нь аливаа буулт хийхээс татгалзаж байв. Тиймээс Камакурагийн дайчид хүчээ зузаатгаж, улмаар Хятадын элч нарыг арлаас хөөн явуулжээ. Хожим Бакуфугийн эл түрэмгий, молхи үйлдлийг “Япон дайн өдөөн зарласан”-тай адил байв хэмээн бичсэн ажээ.
    Чжао Лианпи 1273 оны 6-р сард Хятадад эргэж ирж Японы газар нутаг, ёс заншил, харуул хамгаалалтынх нь тухай Хубилай хаанд илтгэн мэдээлжээ. Чжаог жудаггүй хүлээн авч, цадиггүй үдэж мордуулсан тухай Хубилай хаан сонсоод асар их гайхширчээ. Японыг эзлэхийг алгуурлан хойшлуулах тусам тэд улам бүр эрээ цээрээ алдаж байсан тул Хубилай уг хэргийг яаравчлахаас өөр аргагүй болсон байна. Япон улсын эсрэг Хубилай хааны явуулсан дайн нь Сүн улсыг байлдан эзлэх бодлогын нэг хэсэг гэж үзэж болохоор байгаа юм. Юу гэвэл, япончууд Өмнөд газар дахь Хубилайн дайснуудтай хөлтэй их худалдаа наймаа хийж байжээ. Тиймээс Японыг ялснаар хоёр дайсныхаа хооронд дахь худалдааны харилцаа холбоог таслах, улмаар Сүн улсыг доройтуулахад чухал хүчин зүйл болох байлаа.
    Хубилай хаан Японыг довтлохоор нэг хэсэгтээ бэлтгэжээ. Тэрбээр Япон тэнгисийг гатлах Японы арлуудын өмнөд этгээдийг дайрч довтлох цэргүүдийг тээвэрлэх хөлөг онгоцуудыг хийхийг солонгосчуудад даалгажээ. Гурван зуун хөлөг онгоцонд тус бүр 200 цэргийг хоёр сар орчмын хоол хүнстэй, агт морьдыг нь ундны цэвэр усны хамт ачсан байв. Хубилай хааны жанжид хятадын дотоодын усанд 30-аад жилийн турш дайтсан туршлага дээрээ задгай тэнгист аялах Солонгосын цэргийн хөлөг онгоцны хөнгөн найдвартай бүтцийг нэмж, бас умард Хятадад аж ахуйн тээвэрт хэрэглэж байсан тэргэт хөлгийн дэвшилтэт аргыг сайжруулан авснаар сая Монголын Юан гүрний гэгдэх жинхэнэ далайн цэргийн флот байгуулагджээ.
    1274 оны 11-р сарын эхээр 7000 орчин солонгос жолооч, сэлүүрч, үйлчлэгчээр газарчлуулан 900-аад том жижиг байлдааны усан хөлөг онгоцонд 15000 монгол, хятад, зүрчид, уг аян дайнд оролцохдоо дурамжхан байсан солонгос усан цэргүүдийг суулгаж Хаппогоос /өнөөгийн Пусан хот/ Японыг зорин хөдөлжээ.
    Цюсима аралд хүрч хэдэн өдрийн ширүүн тулааны дараа тус арлыг эзлэн авчээ. Цаашлаад Хокозаки болон Ики арлуудыг дараалан эзэлж, Изамү арлыг довтолжээ. Хэрэг бишдэж эхлэж буйг ойлгож, хүчирхэг дайчин эрсээс айн бэмбэгнэсэн Япончууд цэргийн хүчээ чангатгаж эхлэв. Харин Япончуудын аз болоход 10 сарын сүүл буюу 20-ны орой далайн хүчит хар салхи дэгдэж Монголын усан флотын талаас илүүг далайн ёроолд живүүллээ. Монгол цэргийн сүр хүчээс сүнсээ зайлтал айсан Япончууд хар салхи дэгдээх хараалын ном уншиж байсантай холбоотой гэж бичиж үлдээсэн нь их байдаг. Эхний илгээсэн усан флотын тэн хагас нь далайн хар салхинд сүйрсэн тухай мэдээ авсаны дараа Хувилай хаан их сэтгэлээр унасан гэх боловч Японыг эзлэх төлөвлөгөөнөөсөө няцаахгүй байдаг. Түүний үнэнч шадарлагч туслахууд 7-н жилийн турш судалгаа хийж өмнөх усан флотоосоо илүү хүчирхэг ангийг бэлтгэжээ.
    Хоёр дахь дайралтаа 1281 онд хийсэн. Монголчууд энэ үед 2 тусдаа хүчийг илгээсэн бөгөөд эхнийх нь 40000 Хятад, Солонгос, Монгол цэргүүдийг Масачаас гарган 900 завиар явуулсан бөгөөд энэ үед хоорондоо 74 м уртын зайтай 3500 завинд өмнөд Хятадаас авсан 100000 далайчин бүхий томоохон хүчийг илгээжээ. Тухайн үед усан цэргүүдэд зэр зэвсэг тийм их ч байгаагүй. 10-р сард Солонгос, Японоос 110 мил зайд завиараа дөхөж очсон байсан. Солонгосчууд 1281 оны 6-р сарын 23-нд Хаката буланд усан завиараа хүрсэн байсан боловч Хятадаас гарсан завь нь энд хүрч чадаагүй байна. Ингээд 1281 оны 6 сард Хувилай хааны 2 дахь хүчирхэг усан флот Японы Цюсима арал дээр хөл тавьсан байна. Хувилай хааны илгээсэн хоёр дахь усан флот дайралтаа Цюсима, Хиродо, Хаката (одоо Фукуока) болон Такашима арлуудаар хүчтэй хийж байжээ. Ингээд Монгол цэргийн дайралт 6-р сараас 8-р сарын хооронд тасралтгүй үргэлжилж харамсалтай нь 8-р сарын 2-нд мөн л далайн хар шуурганд өртөж гол хүчээ алдан сүйрчээ. Монгол цэргийн дайралт идэвхитэй хийгдэж байсан гэх дээрх нэр бүхий арлууд нь Японы зүүн өмнөд хэсгийн арлууд бөгөөд өөрөөр хэлбэл хар салхи судлаач эрдэмтэний хэлснээр хар салхи үүсдэг голомт бүс нутаг гэсэн үг юм. Ингээд хоёр дахь усан флот мөн л хар салхи идэвхитэй дэгддэг сарууд болох 7-11-р сар гэж үзвэл Хувилай хааны хоёр дахь усан флот 8 сард далайн хар шуурганд өртсөн байгаа юм.
    Усан цэргийн Археологичдын судалгаагаар Такашимагын баруун эргийн дагуух 2 дахь дайралтын үед хэрэглэж байсан зарим зүйлсийг нээн илрүүлсэн байна. Түүний багийн олддвор нь Хубилай хааны дайралт Японыг сандаргаж байсныг гэрчилдэг. Хубилай хааны хяналтан доор Хятадууд дайралтанд орох үед хэрэглэх завийг маш түргэн шуурхай олноор нь барьж байгуулж байжээ. Хубилайн стандарт, маш сайн бүтэц зохион байгуулалттай далай дээгүүр явдаг завинууд ашиглаж байсан гэдгийг томъёолсон. Япон руу дайрсан анхны дайралтын дараа Японы усан цэргүүд болох Вокоу нар Солонгос руу дайралт үзүүлсэн байдаг. Гэвч Монгол, Солонгосын хүч түүнийг буцаасан бөгөөд Вокоугын усан цэргүүд Горёо болон Камакура дахь цэргийн чадалд хүрэхээргүй сул байсан нь харагддаг. 1293 онд Юань улс Окинавагаас 100 японыг олзлон авсан байдаг. Хубилай хаан Япон руу 2 удаа дайрсан хэдий ч завиных нь загвар цаг агаарын нөхцөл байдалд тохиромжгүй байсан учир бүтэлгүйтсэн.
    Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот
    Японы түүхчдийн бичсэнчлэн “хуйлран боссон харанхуй хар давалгаа үүр цайхын алдад намжиж, нар мандахад далайн хөх мандал хэзээд мөнхийн ийм амар амгалан мэт нам гүм цайвалзан дүнсийнэ. Хэдхэн өдрийн өмнө л далайн эргээр бүрхэн байсан том том хөлөг онгоцоос өдийд юу ч үлдсэнгүй. Тэдгээрийг далайн ёроолд живүүлснээ хэнд ч мэдэгдэхгүй хэнд ч харуулахгүй гэсэн юм шиг гэм буруугаа нуусан хүчит хар далайн давалгаа гэнэт ингэж тайвширч буй нь, барьсан их олзондоо ханаж цадсан аварга араатан амс хийн нойрсохтой адил ажээ. Гэвч мяралзан жирэлзэх торгомсог хөхөлбөр далайн мандал дээгүүр модны хэмхэрхий, хүмүүсийн эд хэрэгсэл зах хязгаар нь үл харагдам хөвөж, далайн мангас ханхаж цацан илүүдүүлэн туригсан зүйлс эргийг битүү зулсан байх нь харагдана. Салбарч хэмхэрсэн ч их бие нь засаж янзалж болохоор нүсэр том байлдааны хэдэн хөлөг онгоц эрэгт тулан зогссон байх агаад хөл дээрээ арайхийн тогтож ядсан хөхөлбөр хүрэн бор царайтай хүмүүс хуяг дуулгаа дааж ядан хуурай газарт хөл тавихын алдад бүгд элгээрээ газар тэврэн үхэдхийн унана. Махчин шувууд, цахлай гээд зүйл бүрийн жигүүртэний далавчинд тэнгэрт дүүжлээстэй нарны цацраг газарт үл тусах агаад махчин жигүүртэнүүд эргээр зулсан үхэгсдийн шарилыг үл тоон арайхан амь тавьж амжаагүй хүмүүсийн халуун цусны үнэр аван толгой дээгүүр тасралтгүй эргэлдэж, зарим нэг нь сульдаж ядарсан хүмүүсийг тоншин алдан доошилон, хүч аван хөөрөх нь тохуурах мэт санагдана” гэжээ.
    Хувилай хааны усан флотыг сүйрэлд хүргэсэн шалтгааныг археологийн олдвор, түүхэн баримт сэлтийг үндэслэн шинжлэх ухааны талаас нотлон харуулахыг зорьсон. Хувилай хааны хүчирхэг усан флот далайн хар салхинд сүйдсэний дараагаар түүхэн сурвалж бичгүүдэд амьд үлдсэн гэмээн тэмдэглэгдсэн Монгол цэргүүдийн хувь заяа хэрхсэн бол гэж бодохоор болдогсон бол эргүүлэн лавшируулан судалж үзмээр санагдаж байсан юм. Олон олон түүхэн баримт бичиг, зохиол туурвилаас Хувилай хааны байгуулсан хүчирхэг Юань гүрэн, Японыг эзлэхээр хоёр ч удаа оролдлого харамсалтайгаар төгссөн эмнэлэгт түүхийг бид мэдэх болсон. Хувилай хааны усан флотыг сүйрэлд хүргэсэн тэнгисийн хар салхи Япончуудын хараал хийсний үр дүнд дэгдсэн үү эсвэл усан флотын далайд гарсан он цаг хугацаа, газар нь үнэхээр байгалийн аймшигт үзэгдэлтэй нэгэн мөчид таарсан азгүйтэл байв уу гэдгийг шинжлэх ухааны талаас тайлбарлахыг оролдсон Японы археологчид, түүхч эрдэмтэдийн баримт, судалгааны материалууд байдаг. Өнөөдрийг хүртэл Kamikaze /divine wind/ гэх далайн хар салхины тухай Японы ард түмний дунд яригддаг нэгэн домог бий. Японы арлыг эзлэн түрэмгийлэх атгаг санааг агуулсан басхүү ард түмнийг зовлон гасланд унагахыг оролдох гадны хар хүчээс аварч байдаг нэгэн далдын ид шид байдаг нь тэнгисийн догшин хар салхи юм.Өөрөөр хэлбэл Японы арлуудыг эзлэн түрэмгийлэхээр далай тэнгисийг гатлан ирэгч хэн бүхэн эх газарт мөр гаргах хувьгүйгээр тэнгисийн харанхуй ёроолд үүрд нойрсох болно гэсэн домог яриа юм.
    Үхлийн хар салхи дэгдсэн тэрхүү цаг хугацаа нь Хувилай хааны хүчирхэг усан цэргийн флот Япон руу халдан довтолсон он цагтай давхцсан байж болох уу гэдгийг шинжлэх ухаан талаас тайлбарлахыг оролдлоо.
    7 дугаар сараас 11-р сарын хооронд Ази Номхон далайн орнуудын эрэг орчмоор далайн хар салхи хамгийн ихээр идэвжиж дэгддэг болохыг түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бичвэрүүдээс харж болохыг эрдэмтэн хэллээ. Үнэхээр л олон жилийн дунджаас харахад 7-11 сарын хооронд хар салхи хамгийн идэвхитэй мөнхүү далайн хар салхины хүч хамгийн өндөр байдаг нь харагдсан.
    2003 оны 9-р сард Японы Такашима арлаар хүчтэй хар салхи дэгдэж байжээ.Мөн түүнчлэн Японд асар их хохиролыг авчирч байсан хүчит хар салхи болсон он дарааллыг харахад 7-11 сарын хооронд Японы зүүн өмнөд хэсгээр гол голомт нь дэгдэж баруун хойшоо таран хар салхины хүч сулардаг байна. Эндээс харахад магадгүй Хувилай хааны хоёр ч удаагийн усан флот түүхэнд хамгийн том хамгийн хүчирхэг гэж тэмдэглэгдэн үлдсэнтэйгээ адилхан хамгийн азгүйн байж болох юм.
    Магадгүй энэ бүгдээс харахад Япончууд Хувилай хааны сүр хүчит флотоос айн, хар салхи дэгдээх divine wind буюу Kamikaze хар домыг хийж байсан байж болох ч шинжлэх ухаан талаас нь харахад Монголын усан цэрэгт яалт ч үгүй азгүйтэл таарсан байж болох талтай.Монголын усан цэрэг ийнхүү хар салхинд өртөж сүйрсний дараагаас Kamikaze –гийн хар домд итгэх итгэл Япончуудын дунд улам хүчээ авч өнөөдрийг хүртэл энэ үзэл нь хүчтэй хадгалагдсаар ирсэн байж болох талтай.
    Японы эрдэмтэдийн 15 жилийн турш далайн тэнгисийн гүнээс олдсон, усан онгоцны 500 гаруй модон эд ангийг судалж үзэхэд олдвор дээр судалгаа хийсэн арвин туршлагад үндэслэн нэгэн сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна.
    Хувилай хаан хоёр дахь усан флотоо 4000 мянга гаруй хөлөг онгоц байхаар тооцож тэрхүү хөлөг онгоцуудыг нэг жилийн дотор барьж дуусгах зарлигийг шадар жанжинууддаа буулгажээ. Далай тэнгисийн байлдааны зориулалттай хөлөг онгоц бүтээхэд тухайн үедээ хөлөг онгоц хийх технологоо гайхуулж байсан дундад улсын уран дархачууд, солонгосын хөлөг онгоц хийдэг ажилчид гардан ажиллаж харин монгол жанжид зөвхөн хянан шалгах үүрэг гүйцэтгэж байв. Судалгааны багийхан улаан лакаар дурайтал бичсэн Хятад ханз үсэг бүхий хөлөг онгоцны үйрч бутарсан мод олжээ. Энэ нь Chinese inspection government /Хятадын хянан шалгах хороо гэх үү дээ/ гэсэн утга бүхий ханз байлаа.13-р зуунд тус хороо нь Дундад иргэн улсад хийсэн гол мөрний хавтгай ёроолтой завийн чанар стандартыг шалгах, хянан зохицуулах үүрэг бүхий газар байсныг түүхэн сурвалжуудад бичиж үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл чанарын шаардлага хангасан гол мөрөнд гарч болох хөлөг онгоц дээр баталгаа болгон энэхүү тамгыг дардаг байжээ. Энэ бүхнээс харахад Хувилай хааны 4000 гаруйн хөлөг онгоцонд далай тэнгисийн хүчит давалгаанд үл тэсэх, байлдааны бус зориулалттай хөлөг онгоц байсан гэсэн үг юм. Тэнгисийн цэргийн түүхчид судлаачдын үзэж байгаагаар 13-р зууны технологоор 4000 гаруй байлдааны зориулалт бүхий, чанартай далай тэнгисийн хөлөг онгоцыг бүтээхэд дор хаяж 2-3-н жил хэрэгтэй гэнэ. Иймээс магадгүй тухайн үед Хувилай хааны жанжинууд хөлгийн тоог гүйцэхийн тулд гол мөрний хөлөг онгоцыг байлдааны зориулалтаар тоноглож флотонд нийлүүлсэн байх магадлалтай байна.
    Энгийн эдгээр онгоц нь далайн хар салхины эхний хүчтэй давалгаанд нь зомгол болон үйрсэн нь дамжиггүй юм. Тэнгисийн хөлөг онгоцын бат бөх чанарын амин сүнс болсон мөнхүү тэнцвэр хадгалагч тэнхлэгийн тулгуур модыг шинжилэхэд чанарын шаардлага хангахааргүйгээр хийгдсэн байжээ. Иймээс чанаргүй угсарсан тэнхлэгтэй хөлөг онгоц болон гол мөрний зориулалттай хавтгай ёроолтой хөлөг онгоцууд хамгийн түрүүнд далайн ёроолд живэхэд хүрсэн бизээ. Аймшигт хар салхинаас амьд үлдсэн Арахаан тэргүүтэй Монгол дайчдын /зарим эх сурвалжид Монгол жанжин Арахааныг Шар тэнгисийн орчим таалал төгссөн гэдэг бол энэ баримтат кинон дээр Арахааныг тэр шуурганаас амьд үлдсэн гэж хэлж байлаа/ хувь заяа цаашид хэрхэн шийдэгдэж, тэднийг чухам ямархан хатуу ширүүн тавилан хүлээж байсныг тэнгэр мэдэх бизээ. Магадгүй энэ бүгдийн нууцыг бидэнд хэлэх баримт олдворууд ар араасаа олдох ч биз.
    2003 онд Японы Нагасаки мужийн хотын Арайке тэнгисийн /Ariake sea/ эрэг орчмоос Хувилай хааны үеийн нэгэн газрын зураг олджээ. Энэхүү газрын зураг нь Японыг эзлэхээр ирсэн Монгол цэргүүдийн хэрэглэж байсан газрын зураг болох нь олон талаар батлагддаг. Газрын зураг олдсон Арайке тэнгис /Ariake sea/ нь Хувилай хааны усан флотын гол дайралтаа хийж эцэст сүүлд нь далайн хар салхинд сүйрсэн Хакашима арлаас баруун урагшаа буюу Японы өмнөд зүгийн гол газрын нэг юм. Тэгэхээр хар салхинаас амьд үлдсэн Монгол цэргүүд Японы дотор газар руу бага багаар нэвтрэн орж байсны баримт нь энэхүү газрын зураг бизээ.

  • МБНЭ-ийн бөө нар Эх орныхоо түүхт болон үзэсгэлэнт газруудад хүндэтгэл үзүүллээ.

     

     

    № 2.
    Гурав дахь өдөр, Монголын түүхт явдал болсон нэгэн газар, Биндэрийн овоонд очив. Энэхүү овоон дээр Батширээт сумын Засаг дарга, ИХТ-ын дарга нартай таарсан билээ. Тэд нутагтаа зочлоод буцсан Монголын яруу найрагчдыг үдэж байгаа нь тэр ажээ. Харин бөө нартай монгол хүний ёсоор олигтойхон мэнд мэндэлчихсэнгүй яаран одно билээ. Орчлонд санамсаргүй тохиол үгүй билээ. Аялалын цуваа Биндэр сумын наахан орших бирваазаар Орхон голыг гарлаа. Тэндээс цуваа Дадал сум руу хөдлөв. Сум хүрэхэд 20 км-т Дадалын хилийн цэргийн отрядын штабын дарга угтав. Энэ нь хөгжилтэй явдал байсан юм. Отрядын хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд манай бөө нар ихэд баярлаж байв.
    Дөрөв дэх өдөр эртлэн босж, Холбоо нуур болон Чингис хаанд зориулан босгосон анхны хүндэтгэлийн хөшөөнд очив. Дараа нь Дэлүүн болдог, Хажуу рашаан дээр очсон юм. Тэндээс хөдөлж Норовлин сум орж шатахуун цэнэглээд цааш хөдөллөө. Бидэнд Баян-Уул суман дахь хилийн цэргийн отряд хүлээн авч өдрийн зоог барьлаа. Дорнод аймгийн нутагт ороход угтаж авсан хилийн нөхөддөө бөө нар талархал илэрхийлээд цааш хөдөлсөн билээ. Дашбалбар сумын Улаан эрэг гэдэг газар тахилгад ирж байгаа бөө нартаа нутгын олон хүндэтгэл үзүүлж хүлээн авлаа. Сумын төвийн бүх зочид буудал бөө нарыг хүлээн авч байрлуулсан юм. Сумын олон тахилгад их ач холбогдол өгч хүн болгон боломж хэрээрээ тус дэм үзүүлж байлаа.

     

    № 3.
    Тав дахь өдрийн өглөө эрт даага барианы зүг хөдөлсөн байлаа. Дааганы уралдаан дуусангуут Их тахилгад зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлын дараа сурын харваа эхэллээ. Тахилгад ирсэн зочид төлөөлөгчдөө сумын удирдлага хүлээн авч, дараа нь сумын түүхийн музей үзүүлж, орой нь урлагын тоглолт болов.
    Зургаа дахь өдөр 30 гаруй автомашин цуваанд орж Их тахилга хийх Хөх уулын зүг хөдөллөө. Хөх ууланд байрласаны дараа орчины газартайгаа танилцах аялал хийлээ. Хөх уулын зүүн талд байрлах өвөрмөц тогтоцтой жалга, гуутай танилцлаа.Хилийн цаахантай байрлах оросын тосгон алган дээр тавьсан мэт ил харагдана.
    Долоо дахь өдөр өглөө наран мандах үед Монгол Улсын тулгуур, хөл уул Хөх уулын Их тахилга Нарны тахилгаар эхэлж, дараан нь Тэнгэрийн тахилга, Хөх уул хайрхандаа зориулсан Хайрханы их тайлга, Лусын тахилга хийж, орой нь Галын тахилгаар Их тахилга өндөрлөлөө. Тахилгад оролцогчид тэндээс оросуудын Мардайг эзэмшиж байх үедээ байгуулсан Чук амралтын газарт очиж амарлаа.

     

    № 4.
    Найм дахь өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод ирж хоноглов. Халх голын ялалтын Монгол дайчдын дурсгалд зориулсан хөшөө, Зөвлөлтийн дайчдын хөшөө, Японы онгоцнууд анх бөмбөгдсөн газрыг тэмдэглэж босгосон хөшөө зэрэгтэй танилцаад Халх голыг зорин хөдөллөө. Биднийг Мэнэнгийн отрядын хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн билээ. Буйр нуурийн зах харагдаа тэр л газар бид хоноглов.
    Ес дэх өдрийн өглөө Бид эртлэн босж тал газар нар мандахыг харж инергэ авч байрлан хөгжилдсөн билээ. Тэндээс Буйр нуурын эрэг дээр очиж дорны их нуурандаа хүндэтгэл үзүүлж шүтэн мөргөж залбирал үйлдэв.
    Бид Халх гол багаар дайрч Баянхошууны хилийн боомт орж, хилийн Сүлдэт баганд очиж хүндэтгэл үзүүлэв. Дараа нь То Вангийн бүтээсэн хэвтээ Жанрайсагийг үзэв. Хилийн цэргийн застав биднийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан таван жилийн өмнө энэ заставын хилийн багана дээр өглөөний нарыг угтахдаа бичсэн шүлэгт тус отрядын дарга байсан одоо Хилийн цэргийн командлагч Лхачинжав нь Монгол Улсын урлагын гавьяат зүтгэлтэн Эрдэнэ-Очирт өгч ая бичүүлж, клип болгосныг заставын даргад гардуулж өглөө.
    Японы түрэмгийлэгчид Монгол Улсын хил нэвтрэн хамгийн гүнд хөл тавьж, Монгол, Зөвлөлтийн дайчдад цохигдсон газар, Яковлевчүүдийн хөшөө, Зөвлөлтийн дайчид, Монголын ерэн баатрын хөшөө, Монгол Улсын баатар цолыг Дандарт олгосон газар, Халх голын дайныг удирдсан ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар Г.К.Жуковын удирдлагын байр зэргийг үзэж танилцлаа.
    Орой нь Сүмбэрийн хилийн отрядын хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн билээ.
    Арав дахь өдрийн 10 цагаас Халх голын ялалтын ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд урилгаар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон билээ. Бид Халх голын дайны ялалтад зориулсан музей үзэж, дараа нь Агаарын довтолгооноос хамгаалах ангийн хамт олон хүлээн авч хүндэтгэн зоог барив.

     

    № 5
    Мэнэнгийн нүд алдам талаар өдөржин давхиж, тэмээн тэргээр нүүдлэн яваа малчид, хар сүлдийг нууж байсан газартай танилцсан билээ. Биднийг энэ орой Петрочайна-Тамсагийн төвийнхөн хүлээн авч хүндэтгэн үзүүлсэн билээ.
    Арван нэг дэх өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөр орж, цааш хөдлөн Шилийн богдод 15 км ойртон хоноглов.
    Арван хоёр дахь өдөр Шилийн богдод Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун бөөлж, дараа нь Монгол бөөгийн Тэргүүн Зайран Д.Одонхүү, Өвөрхангай аймгийн МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн, Удган Дуламжав нар бөөлсөн билээ. Энэ үер бороо зөөлөн шиврэн орж бид нэвт норсон юм. Бид тэндээс хөдөлж, Тоорой Бандийн хөшөө, дуут булаг, ноён хатан, бэрийн, хүүхдийн хөшөөтэй танилцлаа. Орой нь Дарьганга суманд буудаллаа.
    Арван хоёр дахь өдөр өглөө эртлэн Алтан Овоондоо очиж шүтэн мөргөж, залбирал үйлдлээ. Энэ өдөр үзэсгэлэнт газруудаар тойрч танилцлаа. Бидний цуваа хөдөлж, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн нутаг ирж хоноглосон билээ.
    Арван гурав дахь өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд ирж БНМАУ-ын баатар Гонгор, үндэсний бөхийн аварга, босоо Самдангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, үдийн алдад Өндөрхаан хотод ирсэн. Аймгийн төв дэх Чингис хааны хөшөө, Халх голын ялалтад зориулсан хөшөө, үндэсний бөхийн аваргуудын хөшөөтэй танилцлаа. Тэр үед Хэнтий аймгийн ОБЕГ-н хамт олон бидэнд хүндэтгэл үзүүлсэн юм. Манай бөө нар Өндөрхаан хайрхандаа зарбирал үйлдэж, мөргөлөө. Энэ өдрийн орой бид Улаанбаатар хотод хүрч ирлээ.
    Д.Алтай

    djmedia:239
  • Клиник үхэл буюу тэнгэрт харсан үзэгдэл1

    ЭХИЙН ТЭВРЭЛТИЙГ ТЭНГЭРТ МЭДЭРСЭН ГЭНЭ YY?
    Массачусет мужийн католикийн лам, 71 настай Жон Майкл Онейл нэгдүгээр сарын 29-ний өдөр зүрхний шигдээсээр эмнэлэгт яаралтай хүргэгдэж, эмнэлэгт ирэнгүүтээ зүрх нь зогсчээ. Массачусет мужийн нэгдсэн эмнэлгийн эмч нар LUCAS 2 гэдэг аппарат хэрэглэж байж. Гэтэл хэсэг хугацааны дараа зүрхний хэм нь тогтворжиж, бие нь бүхэлдээ амь оржээ.
    48 минутын турш амьсгал хураасан түүнийг анагаах эмнэлэг аварчээ. Хачирхалтай нь тэрбээр тэнгэрт очиж, эмэгтэйлэг байдал нь илүү давамгайлсан Бурхантай уулзсан гэх цочирдуулам мэдээг илчилж, үзэгдэл харснаа нотлох боллоо. Жон Онейл лам клиник үхэлд орсон тухайгаа биш, эмч нарын ачаар дахин амьдрах болсон тухайгаа ч биш тэс өөр зүйлийг тасралтгүй тунхаглана гэж мэдүүлэв.
    “Бурханы төрх нь дийлдэшгүй бас тайвшруулам байсан. Дуу хоолой нь тайтгаруулж аргадаж байгаа юм шиг, төрх байдал нь ээждээ тэврүүлж байгаа мэт, тайтгармаар намуухан байсан. Бурхан бол Ариун Эцэгээс гадна Ариун Эх байгаа гэдэг энэ үнэн баримт надад огтхон ч саад тотгор болохгүй. Эх үнэхээр бүх юмны тайлал. Эхийг байгаа гэдэгт, цаашдаа ч байх болно гэдэгт би итгэсэн” гэж католикийн лам тунхаглаад байна.
    “Бурхан эмэгтэй гэдгээ дэлхийд надаар тунхаглуулах гэж л амийг маань буцааж өгсөн” гэж цаг шахам амьсгал хурааж амжсан 71 настай лам өгүүлж байхад, Массачусет мужийн нэгдсэн эмнэлэгийн эмч нар түүнийг “ус уух хувьтай хүн юмаа” гэлцэж байлаа.
    Стивен Банкарц: “Бид Бурханыг хүчирхэг, уурлаж хилэгнэсэн, тушаал зарлиг буулгагч, шүүх эрх мэдэлтэй гэж бодож ирсэн.
    Бурхан үнэхээр эрэгтэй биш гэдэгт ганц санал нэмэрлэхийг минь зөвшөөрнө үү. Хэн нэгэн интернетэд Бурхан эмэгтэй гэсэн нийтлэл тавихаар энэ нь тэр чигээрээ интернетийг шуугиулаад л, харин хэн нэгэн Бурхан эрэгтэй гэхээр хэн ч сүйд майд болохгүй байна гэхээр их инээдтэй байгаа биз” гэх зэргээр нийтлэлдээ бичжээ.
    Энэ мэдээ www.newseveryday.com, India today, Sunday Monitor, Daily monitor гэх мэт албан ёсны мэдээллийн сайтууд, CBS радио гээд олон сувгаар цацагдсан ажээ…
    СҮНСЛЭГ АМЬДРАЛ, СҮНСНИЙ ЭХ ҮНЭХЭЭР БАЙДАГ БОЛОВ УУ?
    Биеэсээ гарсан сүнс нь тэнгэрт эхийн хайрыг мэдэрсэн гээд, бас бурхан эмэгтэй гэж нотлох католик ламын үг хэр үнэний ортой бол? Ер нь клиник үхэлд орсон хүмүүсийн үзсэн үзэгдлүүд яагаад ихэнхдээ ижил төстэй байдаг юм бол?
    Дэлхийд хамгийн анх клиник үхлийн талаар Raymond Moody гэдэг хүн хөндөн ярьж байж. Энэ үеэс хойш үхээд босож ирсэн гэгдэх хүмүүсийн яриа, үзэгдэл гэх зэрэг иймэрхүү чиглэлийн судалгаа хийдэг “Олон улсын клиник үхлийн судалгааны төв” (IANDS – International Association for Near-Death Studies ) 1981 онд байгуулагдаж одоо болтол эрдэм шинжилгээний хурал зохиогдсоор байдаг юм байна.
    Хурлын үеэр клиник үхэлд орсон хүмүүс ярихдаа ихэнхдээ сүнс нь биеэсээ гарч хөөрөн, нэг хонгилоор явснаа их гэрэл өөрийг нь бүчин авсан тухай ярьдаг ажээ.
    Энэ удаа ч тэнгэрт эх бурхантай уулзсан гэж шуугиан тарьсан Майкль Онейл лам бас ялгуун дуу хоолойтой эхийн тэврэлтийг сануулам дийлдэшгүй их гэрэл өөрийг нь бүрхсэн тухай өгүүлсэн байлаа.
    Хүмүүс клиник үхлийг янз бүрээр хүлээн авдаг.

    Хүмүүс клиник үхлийг янз бүрээр хүлээн авдаг. Зүгээр л хүний тархи буюу оюун санаа хэвийн бус ажилласнаас үүдэх хий хоосон мэдрэмж гэж хэлэх хүмүүс ч бий.
    Шинжлэх ухаанд “сэтгэл бол тархинаас үүдэлтэй” гэж үздэг бол уламжлалт сэтгэлгээнд “сэтгэл бие хоёр тусдаа” гэж үздэг гэнэм. Сэтгэл тархи хоёрыг адилхан гэж бүх эрдэмтэд бас үздэггүй аж. Америкийн мэдрэлийн мэс засалч, “Диваажин орших баталгаа” /Proof of Heaven/ номын зохиогч, профессор Эбэн Александр клиник үхэлд орохоосоо өмнө тархи оюун санаа, сэтгэл хоёр нь тусдаа гэдэгтэй санал нийлдэггүй байжээ.
    Харин тэрбээр одоогоос 7 жилийн өмнө өөрөө клиник үхэлд орж үзэгдэл харжээ. Түүний тархи бактерид өртөж ухаангүй болоод, үрэвслээс ялгарсан идээ бээр тархийг нь шахаж, цусны урсгал нь муудан, улмаар амь насанд чухал үүрэг гүйцэтгэж байдаг тархины судлыг нь (brain sterm) хүртэл гэмтээж дахин амь орох магадлал 2 хувьтай байжээ. Профессор Александр хагас үхсэн төлөвт байхдаа тоо томшгүй олон эрвээхий нисэлдэх дүр зураг, ёслолын том хаалга сүндэрлэх ертөнц, түүний цаана байрлах бурханы оршихуйг олж харсан гэдэг.
    Гэтэл дахин амьдарсныхаа дараа тэрбээр өөрийнхөө эмчилгээний түүхээс тархины зургаа үзэхэд тархины үйл ажиллагаа бүрэн зогсож, мэдрэл ч ой санамж ч ажиллагаагүй байсныг яг байгаагаар нь уг зурагт харуулсан байжээ. Ийм ухаангүй байдал долоо хоног үргэлжилсэн байхад, яагаад тархи зогссон үед болсон үзэгдлийг санасан байж таарах вэ?
    Тийм л учраас профессор тархи сэтгэл хоёр нэг ёсондоо сүнс тархи хоёр тусдаа гэдгийг батлах болсон байна. Тархи судлаачдын үзэж байгаагаар зүрх зогсох үед хэдхэн секундийн дотор тархи руу урсах цусны урсгал зогсож, улмаар тархины үйл ажиллагаа зогсдог гэдэг.
    Тиймээс тархи зогссон үеийн мэдрэмж буюу клиник үхлийн үеийн үзэгдлүүд нь үхлийн дараах сүнсний амьдрал байдгийг гэрчилнэ үү гэлтэй. Сүнсний амьдрал байгаа гэвэл сүнсэнд маань ч бас аав ээж байх ёстой юм шигээ.
    Одоогийн бидний амьдралд ээж маань бидний амин биеийг төрүүлж, бид эцэг эхийнхээ амьдралыг замнахдаа ч аав ээж болон амьдардаг биш гэж үү?
    Хүмүүний хэдхэн жилийн амьдралаар бүх юм хэмжигддэгсэн бол энэ дэлхийн бузар булайд оногдох шүүлт хаах нь байхсан бол?
    Хүчирхийлэл, аллага хэрээс хэтэрч энэ нийгмийн хууль ч түүний өмнө хүчин мөхөстөж, аймшигт хэргүүдийн ард хохирогчийн шарил чимээгүйхэн занданшдаг гээд бодохоор зөв бурууг дэнслэх шүүх сэнтий хаа нэгтээ байх ёстой биш үү?
    Эхийн минь тэврэлтийг дахин сануулж, тайтгарал өгдөг эх бурхан тэнгэрт үнэхээр тосох болов уу, яадаг бол?

  • ТУВА РУУ АЯЛСАН НЬ

    Танзибэй тосгон
    Баруун Саяны нурууны эрэг орчим Эргаки мөрний урд талд Танзибэй тосгон байдаг. Бүх аялагчид амралтаар очвол тэнд заавал зочилно гэдэгт итгэлтэй байна. Танзибэй нь цэвэр агаартай, гайхамшигтай шиш kebabтай хамт, нутгийн гар урчууд танд зориулсан гар урлалыг үзэх болно. Нутгийн цайгаар газрууд танд шарсан махаар дайлах болно. Танзибей танд баярлалаа, миний зам үргэлжилсээр байна …
    Цаашилбал, олон тооны уулын горхи, цаст уулын оргил бүхий Эргаки улсын байгалийн гайхамшигт шинж чанарыг агуулсан цогцолбор газраар зам дайрч өнгөрөх болно. Эдгээр өөрийн нүдээр үзэж, мэдрэх юутай сайхан. Энд бүх юм үзэсгэлэнтэй, сэтгэл татам байдаг.
    Тува

    Тувагийн бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт хаана ч өвсөөр бүрхэгдсэн толгод, түүнийг тойрон билчих хонины сүрэг, адуу хааяахан харагддаг. Тува бол ойролцоогоор 314 мянган хүн амтай ОХУ-ын бүрдүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг юм. Хүн амын 80 гаруй хувь нь тувачууд юм.
    ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд багтсанаас хойшхи хэсэг хугацаанд тусгаар байдлаар амьдарч байсан тул ард түмэн өөрсдийн хэл, нүүдэлчний загшил, бөө мөргөлийн уламжлалыг хадгалсаар ирсэн. Тыва нь уул, тайга, тал нутгийг гайхамшигтай хослуулсан. Байгалийн янз бүрийн бүрдэл нь гайхшруулдаг.
    Кызыл
    114 мянган хүн амтай Тувагийн бүгд найрамдах улсын нийслэл. Кызыл нь Жижиг Енисей (Kaa Khem), Том Енисей (Biy Khem) хоёрын хооронд оршдог. Кызыл бол Енисей дээрх анхны том хот тул энд голын ус нь цэвэр, үйлдвэрийн болон ахуйн бохир усаар бохирддоогүй тунгалан ажээ.
    Енисей нь уулын гол, горхины усаар баяжиж, өргөн уудам газар нутгаар дамжин өнгөрдөг их гол юм. Хотын дэргэдээс голын сүр жавхланг харж, ус, шувуудын чимээг сонсох боломжтой. Энд цэнгэг, цэвэр агаар, зуны сайхан нарыг мэдэрнэ. Энэ бүхэн хэнд ч маш сайхан таашаал өгч, байгалийг жинхэнэ өнгөт зураг мэт харна. Кызыл хотод анхны өглөө би өглөө таван цагт сэрээд эрэг дагуу удаан алхаж, бясалгал хийж, амьдралыг тэрхэн агшныг сайхан өнгөрөөв. Өглөөний долоон цагийн үед эрэг дээр гимнастик хийж, гүйж яваа хөгшин, залуу хүмүүсийг харч болно.
    Кызыл бол Азийн газарзүйн төв ба зүрх юм. Хотын эрэг дээр “Азийн төв” хөшөө сүндэрлэнэ. Би Азид төрсөн бөгөөд амьдардаг байсан тул энэ газрын энерги нь миний биеийн бүх эсүүдэд баяр хөөр авчирч, эрч хүч өгч байгааг мэдрэх сайхан. Азийн төвд ойрхон бөөгийн байгууллагуудын нэг (Есөн Тэнгэрүүд) байрлах бөгөөд маш их нэр хүндтэй бөө Ай-Чурек тэргүүлдэг ажээ.
    Азийн төв, бөө мөргөлийн төв хоёр маш их бэлгэдлийг илэрхийлж байна. Эсрэг эрэг дээр, толгод дээр алдартай тарни бичсэн байдаг. Тувад буддизм ба бөө мөргөл нь хоорондоо их зохицолтой байдаг. Кызыл өөрөө хөөрхөн провинциализм, амьдралын тайван хэмнэлийг хослуулдаг. Энд, хотын зах дээр ч гэсэн бухимдал байдаггүй.
    Буддын шашны сүм
    Өөр нэг баяр хөөртэй үе бол Кызыл хотод байхтай холбоотой юм. Амьдралдаа анх удаа би Буддын шашны сүмийг харсан. Өглөө найман цагт улаан дээл өмссөн лам нар нутаг дэвсгэрээрээ явж, зан үйлээ хийдэг. Шүтэгчид байхгүй байсан.
    Энгийн уур амьсгал, хүчтэй тайван энерги, даруу байдал, хүлээн зөвшөөрөх уур амьсгал. Буддизм бол хамгийн тэсвэр тэвчээртэй шашин юм шиг санагддаг. Дараа нь би хүмүүсийн юу хийж байгааг харж, тэдний үйлдлийг давтав. Хэд хэдэн удаа ариун сүмийн эргэн тойрон дахь бусад хүмүүстэй хамт явж, булан бүрт хүрч байв. Унтаж, мэдэрч, зүрх сэтгэлээрээ дамжуулж, эргэн тойронд юу болж байгааг ойлгов. Үүний дараа би Енисейгийн эрэг дагуу урт удаан хугацаанд сэтгэлийнхээ баяр хөөртэй тайван амгалан алхав.

    djmedia:236
  • Америк нөхөртөө зодуулж амиа алдсан Халиунаа бүсгүйн зовлонт амьдралаар кино хийжээ

     

    Эцэг нь төрсөн нутгаа орхиж явах гэж байгаа охиноо хориод дийлээгүй байна. Ингээд бүсгүй Америкт ирж, Кингтэй хамт амьдрах болжээ. Харамсалтай нь түүний нөхөр сэтгэцийн өвчтэй нэгэн байсан бөгөөд Халиунаа бүсгүйг хэрцгийгээр зодож, тамлан амь насыг нь бүрэлгэсэн аж. Энэхүү аймшигт явдал хүмүүсийг ихэд цочроосон байна. Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар энэ хэргийн талаар дорвитой алхам хийлгүй өнгөрөөжээ.

    Эрх чөлөөний оронд монголчууд хөл тавьснаас хойш нийт 10 гаруй эмэгтэй америк нөхрийнхөө гарт амиа алдсан харамсалтай мэдээлэл байдаг ажээ. Талийгаач Халиунаа бүсгүй болон америк эрчүүдтэй гэрлэсэн монгол хүүхнүүдийн зовлонт амьдралаар кино найруулагч н.Тунгалаг хэмээх эмэгтэй кино бүтээж, Америкт гаргах гэж үзээд амжилт олоогүй байна. “Насанд хүрсэн дөрвөн америк эрийн нэг нь сэтгэцийн гажигтай, мансууруулах бодис хэрэглэдэг. Америк хүмүүсийн 4 сая нь солио өвчтэй, 23 сая нь сэтгэл санааны гүн хямралд ордог тухай статистик үзүүлэлт байдаг аж. Монгол эмэгтэйчүүд ийм л хүмүүсийн “олз” болсоор байна. Харамсалтай нь, манай монгол хүүхнүүд Америк орон, америк эрчүүдийн талаар өрөөсгөл ойлголттой явдаг учраас энэхүү бодит үнэнийг сэрэмжлүүлэг болгох үүднээс сийрүүллээ.

    -МАНСУУРСНЫХАА ДАРАА ЗҮЙ БУС СЕКС ХИЙХИЙГ ШААРДДАГ БАЙЖЭЭ-
    Хуучнаар ЗХУ-д кино найруулагч мэргэжлээр төгссөн н.Тунгалаг бүсгүй Оклахома хотод 1993 оны нэгдүгээр сард ирж, тав хоногийн дараа америк эртэй гэрлэжээ. Тэд сонины зарын дагуу танилцсан байна. Тухайн үедээ түүнд хайраа илэрхийлсэн хачин гоё захидлууд илгээдэг байж. Өдөрт хоёр захиа факсаар илгээдэг түүнд тэрээр маш их итгэжээ. Харамсалтай нь энэхүү дурлал удаан үргэлжлээгүй байна. Тунгалаг бүсгүй нөхөрт гарсныхаа дараа Америк-Оросын хамтарсан компанид ажиллаж эхэлжээ. Тэр үед нөхөр нь биеэ даасан сүрхий бүсгүй гээд магтдаг байж. Гэтэл ажлаасаа халагдсаных нь дараа элдвээр харааж, зодох болжээ. Түүгээр ч зогсохгүй нөхөр нь ажилгүй болж, сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас гадуур сэлгүүцэж, хар тамхи татаж, үргэлж порно кино үзэх болжээ. Улмаар эхнэрээ порно кино хамт үзэхийг шаардаж, эсэргүүцвэл аймшигтайгаар зоддог. Мөн мансууруулах бодис хэрэглэхийг шаардан, хамт мансуурсныхаа дараа ёс бус аргаар секс хийх гэж дайрдаг байжээ. Ингээд арга буюу дөрвөн жилийн дараа салсан аж.

    Н.Тунгалаг бүсгүй бүсгүйчүүддээ Америкт ирснээ тэнгэрийн умдаг атгасан мэт санаж болохгүйг урьдчилан анхааруулахыг хүсдэг байна. Түүний хэлснээр сэтгэцийн өвчтэй америкчууд тэвчээргүй, маш түргэн ууртай. Хүнд итгэхгүй, маш их хартай байдаг. Сексийн хувьд монгол хүүхнүүдийг ёстой “тамладаг” аж. Жирийн америк бүсгүй сэтгэцийн өвчтэй эрчүүдээсээ зугтдаг. Гаж донтон, галзуу эрчүүд хэрвээ америк эхнэртэйгээ буруу харьцаж, биед нь халдвал цаадуул нь тэр дороо 911 дуудаад өгчихдөг. Улмаар гэр бүл, аюулгүй байдлын хуулиа сайн мэддэг учраас дээрэлхүүлдэггүй байна.

    -ОЮУНАА БҮСГҮЙГ НӨХӨР НЬ ЗОДООНЧ НОХДООРОО УРУУЛЖ, ТАХИР ДУТУУ БОЛГОЖЭЭ-

    Америк нөхөртэй болсон олон ч монгол хүүхэн Тунгалаг бүсгүйд ханджээ. Нийт 108 бүсгүйн 80 хувь нь гаж зуршилтай, сэтгэцийн ямар нэг өвчтэй америк эртэй гэрлэсэн байсан аж. Мөн хар тамхичин, архичин гээд нэмбэл ердөө 5 хүрэхгүй хувь нь эрүүл америк хүнтэй гэрлэжээ. Ногоон карттай эмэгтэй нөхрөөсөө салбал нөхөр нь түүний орон байр, даатгал, гар утасны болон бусад төлбөрийн тооцоог хийх хуультай. Нөхрийнхөө дарамтад байгаа монгол бүсгүй ямар нэг хуулийн байгууллагад хандахаас ихэд айдаг. Ийм хүлцэнгүй байдлаасаа болж олон монгол бүсгүй хүний нутагт зовлонт амьдралаар амьдарч яваа аж.

    АНУ-ын Атока хотод амьдардаг 23 настай Оюунаа гэдэг бүжигчин бүсгүй үлдсэн насаа тэргэнцэр дээр өнгөрөөх гашуун хувь тавилантайгаа эвлэрчээ. УАДБЧ-ын гоцлол бүжигчин байсан түүнийг “Чамдаа театр бэлэглэнэ” гэж америк нөхөр нь хуураад гэрлэсэн байна. Гэтэл амьдрал дээр театр бэлэглэх битгий хэл аашилжээ. Тэрээр нөхрийнхөө нохдыг арчлан тэжээдэг, харин нөхөр нь нохдоо үнэ хүргэн зардаг байжээ. Бүжигчин бүсгүйг Монгол руу буцах гэтэл хэрцгийгээр зодож аарцаг, хөлийг нь хугалаад зогсохгүй, тэжээж байсан зодооны нохдоороо уруулж сэглүүлжээ. Гэвч тэрээр Оюунаа бүсгүйгээс салдаггүй аж. Учир нь нөхрийг нь буруутай гэж Америкийн шүүх хүлээн эөвшөөрөөд, нийгмийн халамжаасаа сар бүр Оюунаад мөнгөн тэтгэлэг олгодог. Зөвхөн түүнийг нь авах гэж Оюунааг гэртээ байлгадаг байна. Гэхдээ бүсгүйг хүн шиг асардаггүй. Нохойнуудаа хийдэг олон торныхоо нэгэнд хийж, хэд хоног мартах нь энүүхэнд гэнэ. Нийгмийн халамжийнхан шалгахаар ирэхээр нь ус цасанд оруулаад нүдэн дээр нь жигтэйхэн их халамжтай хүн болж жүжиглэдэг байна. Энэ зовлонт байдлаа Оюунаа бүсгүй нийгмийн халамжиин мэргэжилтэндээ хэлж, нөхөртөө удаа дараа зодуулжээ.

    -АНГЛИ ХЭЛ, ХУУЛЬ ХОЁРЫГ НЬ САЙН СУДЛАХ ХЭРЭГТЭЙ-
    Америк эрчүүд ази, монгол хүүхэнд унаж тусдаг. Хятад, Филиппин, Вьетнам, Тайланд хүүхнүүдийн дэргэд монгол бүсгүйчүүд бие галбир, нуруу туруу, царай зүсээрээ илүү. Гэвч эхнэрээ зодож занчин, ёс бус авирлахад дээрхи орны хүмүүс, тэдний эрхийг хамгаалсан байгууллага олон байдаг. Харин монголчуудын төлөө гэсэн ямар ч байгууллага Америкт үгүйг Тунгалаг бүсгүй хэлжээ. Хуулийн зөвлөгөө өгөх хүн ч бараг олддоггүй байна. Зарим америк эр ажил хийх тун дургүй. Азиас авчирсан эхнэрээ эхлээд англи хэлний сургалтад суулгаж, дараа нь боломжийн ажил олж өгөөд, тэжээлгэж амьдрах сонирхолтой байдаг аж. Ази хүүхнүүд ажилд махруу, тэвчээр хатуужил сайтай учраас ямар ч ажлыг голохгүй хийдэг. Мөн ямар нэг хорт хавдар, эдгэшгүй өвчтэй америк эрчүүд ядуу буурай орны эмэгтэйтэй суух нууц шалгаан байдаг бололтой. Жишээ нь, тэд өвчтэй тул тун удахгүй асрамж шардлагатай болно. Тиимээс манай эмч сувилагч нар их эрэлт хэрэгцээтэй хүүхнүүдийн тоонд багтдаг байна. Төгсгөлд өгүүлэхэд, хэл ус сайн мэдэхгүй, Америкийн хууль тогтоомжийн талаар ямар ч ойлголтгүйгээсээ болж монгол хүүхнүүд сэтгэцийн хурц өвчтэй эрчүүдийн дарамтад орж, харамсалтайгаар хорвоог орхисоор байна. “Харь орон диваажин биш, Харийн хүн бүрхан биш…” гэдэг үнэн буюу.

    Э.ЭНХ-ЭРДЭНЭ

  • Нобелийн шагналт нян судлаач эрдэмтэн Люк Монтанье: Коронавирусыг лабораторид гарган авсан

    Хүний дархлал хомсд¬лын нянг илрүүлснээр 2008 онд Нобелийн шагнал хүртсэн Францын нян судлаач Люк Монтанье олон орныг хамраад байгаа цар тахал коронавирусыг дархлал хомсдолын вирус -1-ийн генийг коронавируст суул¬гах замаар лабора¬торид гарган авсан гэж мэдэгджээ. Тэрээр “Бид энэ нянг зохион бүтээсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж Францын “Cnews” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр дурдсан байна. Энэ нь дархлал хомсдлын өвчнийг эмчлэх урьдчилан сэргийлэх тариаг гаргаж авах зорилгоор хийсэн ажлынхаа хүрээнд энэ халдварт өвчний нуклейны хүчлийн биологийн молекулыг коронавируст оруулсны үр дүн аж. Харин нян нь бүхэлд нь биш ч нэг хэсгийг нь дарангуйлсан гэв. Ихэвчлэн сарьсан багваахайнаас гаргаж авдаг нян. Гэхдээ дээр дархлал хомсдолын хэлхээг нэмсэн гэв. Харин ямар ч тохиолдолд энэ нь жинхэнэ биш. Энэ бол мэргэжилтэн,молекулын биологич нарын их нямбай хийсэн ажил. Ямар зорилгоор гэхэд Би үүнийг мэдэхгүй. Гэхдээ тэд дархлал хомсдлын өвчнийг эмчлэх урьдчилан сэргийлэх тариаг гаргаж авахыг хүсч байсан гэж таамаглаж байна гэж ярьжээ.

    Люк Монтанье энэ онолоо батлахын тулд Шинэ Делигийн технологийн Энэтхэгийн хүрээлэнгийн судлаачдын багийн хийсэн судалгааны ажлаас коронавирус, дархлал хомсдолын уургийн амин хүчлийн хэлхээнээс гэнэтийн байх боломж багатай хачин санагдсан зүйлийг олсон гэж мэдэгдсэнийг эш татсан байна. Францын нян судлаач “Энэ нян гэнэт устаж үгүй болно.Учир нь зохиомлоор гаргаж авсантай нь холбоотой гэж таамаглаж байгаа аж. Тэрээр “Ямар нэг зүйл байгалиасаа үүсч бий болж болно. Гэхдээ хүн ямар нэгэн зүйлийг зохиомол аргаар бүтээн гаргаж авбал амьд үлдэх магадлал багатай. Байгаль харилцан уялдаатай зүйлийг хүсдэг. Тухайлбал, Нэг нянгаас гаргаж авсан нян орно гэв. Мөн дархлал хомсдолын нянтай коронавирусын хэсэг хурдан хувьсан өөрчлөгдөж байгаа нь өөрийгөө устгах шалтгаан болж байна гэв.
    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Москвад тэмдэглэсэн ялалтын баяр- 61 жил

    Аугаа их ялалтын баярыг Москвад тэмдэглэх хувь ногдов. Энэ ялалтад Монголын ард түмэн хувь нэмрээ оруулсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг билээ. Баяр ойтсон учраас Улаан талбай хамгаалалтанд орсон байлаа.
    Улаан талбайн ойролцоо Кремлийн хананы дэргэд “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” нэртэй дурсгалын уран барилгын цогцолбор, Маршалл В.К.Жуковын хөшөө байдаг.
    Оросын Ерөнхийлөгчийн 1997 оны арванхоёрдугаар сарын 8-ны зарлигаар Москва дахь “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” дээрх мөнхийн зулын дэргэд Ерөнхийлөгчийн хорооны бүтцээс байнгын хүнтэт харуул зогсоох болсон байна. Хүндэт харуул өдөр бүр өглөөний 8-аас оройн 20 цагийн хооронд цаг тутам солигдож байдаг.
    ОХУ-ын ард түмний түүх, соёлын өвийг хадгалах тухай Оросын Ерөнхийлөгчийн 2009 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг зарлигаар “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” цогцолборт Бүх үндэстний цэргийн алдарын статус олгон Оросын ард түмнүүдийн онцгой үнэтэй соёлын өвийн байгууламж болгосон байна.
    Арабатын гудамжинд цэргийн андуудтайгаа таарсан билээ. ЦНДС-ийг хамт төгссөн Цацрал, Бат-Очир хоёр Москвад суурьшаад цөөнгүй жил болсон байлаа. ЦУМ, ГУМ-аар орж барааны ерөнхий ханштай танилцаад өнгөрнө.
    Дараа нь уламжлалт ёсоор Аугаа их эх орны дайны ялалтын Москва хотноо байрлах Ёслолын дэнж буюу “Поклонная гора” цогцолборын Аугаа эх орны дайны ялалтын төв музейг үзсэн.
    Ёслолын дэнж дэх дурсгал, хүндэтгэлийн цогцолбор нь нийт 135 га талбай эзэлдэг бөгөөд тус цогцолборт “Дэлхийн нэгдүгээр дайны баатруудад”, ”Орос орныг хамгаалагчдад”,“Амь үрэгдэгсдэд” тус тус зориулсан хөшөө, Ялалтын хөшөө, Интернационал-дайчдын хөшөө,”Ард түмнүүдийн эмгэнэл” сэдэвт хөшөө, Аугаа Эх орны дайны төв музей болон цэргийн зэвсэг, техникийн музей, Аугаа Эх орны дайнд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан сүм байдаг. Аугаа эх орны дайны ялалтын 50 жилийн ойгоор буюу 1995 онд албан ёсоор нээж, ялалтын 65 жилийн ойгоор Мөнхийн гал асаажээ.
    1986 онд байгуулагдсан тус музей нь хэд хэдэн байгууламжаас бүрдсэн уран барилгын цогцолбор бөгөөд 50 мянга гаруй үзмэртэй аж. Тус музейд байлдааны зэвсэг,техник хэрэгсэл, марк зоосны цуглуулга, гар бичмэл, гэрэл зураг зэрэг ховор үзмэрүүдийг дэлгэн харуулахын зэрэгцээ Аугаа эх орны дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн тулалдаануудын сэдэвтэй диорам болон номын сан, амь үрэгдэгсдийн цахим сан зэрэг байдаг.
    Тус музейд Монголын стенд байдаг ба ЗХУ-д туслах тухай БНМАУ-ын Засгийн газрын 1941 оны 6-р сарын 22-ны тогтоолын хуулбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Басымаас фронтод морь бэлэглэсэн тухай 1942 оны 4-р сарын 28-нд бичсэн үнэмлэх, цагаан нэхий бээлий,дайны үеийн сонин гэх мэт үзмэрүүд байдаг.
    Миний амьдралын салшгүй хэсэг болсон Москвагийн Нийгэм эдийн засгийн Их сургуульд очиж, захирал В.И.Жуков, багш нартайгаа уулзсан. Төв хаалганы дэргэд дурсгалын зураг авахуулав. Сургуулийн төв байр ВДНХ-ын зэргэлдээ байдаг болохоор “нэг сумаар хоёр туулай” буудаж, хоёр газраар зочлоод гардаг юм.
    Д.Жаргалсайхан

    djmedia:235
  • МАЛ СҮРЭГ МИНЬ ЭНЭ ХЭТУУ ЦАГИЙГ ТУУЛАХАД Ч ТУС БОЛНО.

    Малчид тогтмол орлоготой болоод ирвэл бүгд урамшина. Малын үнэ хямд дээр нь олон тоогоор авч чадахгүй байгаа болохоор л манай мал чанаргүйжин тоо толгой л өсөөд байна даа. Үүний цаана Монгол мал хэврэгших, давжаарах асуудал асуудал болон гарч ирж байна.
    Яг бодит байдал дээр 200-300-н бог малаа жилдээ өвлөөс өмнө зарчих бодолтой малчид маш олон байдаг. Өөрөөр хэлбэл малчид жилдээ олох тогтмол орлоготой болохыг л хүсэж байна. Тэр боломжийг хэн бий болгож чадах уу? Төр л зохицуулж чадна. Монополь компаниуд биш, чайнжүүд бас биш !!!
    Миний ажиллаж, судалгаа хийж буй Норвегийн Tөр бүх л зүйлийг маш сайн зохицуулж чадаж буй болохоор хувь хүмүүсийн үйлдвэрлэж буй баялгийг мөнгө болгож чадаж байна.
    Үүн дээр л манай төр анхаарах шаардлагатай. Монгол малаа экспoртлoх чиглэлийн малчидтайгаа хамтарсан Төрийн компани байгуулах цаг болсон.
    Корпораци хэлбэрийн бизнесийн засаглал Скандинавын орнуудад амжилттай хөгжиж байна. Монголын бодит байдал малчид нь зах зээлгүй гээд малаа тоогоор өсгөөд, үйлдвэрүүд нь түүхий эдгүй гээд ажилгүй зэврээд байж байна шүү дээ.
    Др. М. Найданхүү.

  • ЮНЕСК-ийн дэлхийн түүх соёлын өвд бүртгэгдсэн Монгол улсын өвүүд

    Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв:
    1. Монгол тууль
    2. Монгол арды нбүжиг, бие биелгээ
    3. Монгол цуур хөгжмийн урлаг
    4.Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга, битүү амьсгаа
    5. Монгол уран бичлэг
    Дэлхийн дурсамж хөтөлбөрт:
    1. Луу алтан товч
    2. Монгол шунхан данжуур
    3. Есөн эрдэнийн ганжуур
    Хүн ба шим мандал хөтөлбөр:
    1. Монгол Дагуурын тал
    2. Дорнод Монголын тал
    3. Хустайн нурууны цогцолборт газар
    4. Говийнихдарханцаазатгазар
    5. Увс нуурын сав газар
    6. Богд хан уул тус тус оржээ.

  • Бэр гуйх ёс1

    Ямар хүнээр бэр гуйлгавал зохилтой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдхүүн:
    Бэр гуйгч нь удам судар сайтай /ядаж гэмээ нь гар сайтай/ нэр бүтэн хүн байх ёстой. Зан үйлийн өргөн мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй. Хоёр дах шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй, элдэв муу зуршилгүй байх нь чухал. Жил нь таарахгүй ч олон айл гэрлүүлсэн сайн хүн тохиолдвоос уг хүнийг тохирохгүй жилтэй болгон дом засал хийж явуулдаг. Дагалдагч нь бэр гуйхад хэрэглэгдэх хадаг самбай, идээ ундаа, бэлэг сэлтийг бэлдэж, сөн түших үүрэгтэй.

    Бэр гуйгчийн намба төрх, үг хэллэг
    Бэр гуйх хүн ийм хувцас өмсөнө, тийм хувцас өмсөхгүй гэсэн журам заавар байхгүй хэдий ч Монгол зан үйл гүйцэтгэж яваа гэдэг утгаараа үндэсний хувцастай байх нь зохимжтой. Бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалингаа хавчуулсан /өвөртөлсөн ч болно/ хэн ч харсан хүндэтгэлийн зан үйл гүйцэтгэж яваа нь мэдэгдэхээр хувцаслах бөгөөд гэр байранд ороод мэнд усаа мэдэж, цаг улирал, бие, ажлыг нь асуунгаа охины эцгээс эхлэн тамхилж, яриа хөөрөөний эхийг зөв гарган бэлэг дэмбрэлгүй яриа /өвчин хуучин, үхэл зовлон, хэрэг зөрчил г.м/ өрнүүлэх, хараалын үг хэлэхийг цээрлэнэ. Бэр гуйгчийг дагалдагч нь авч яваа бэлэг сэлт, идээ ундааг газарт /шал, дэвсгэр дээр/ хүргэхгүй өөртөө ойрхон орчинд байлгана.

    Бэр гуйгчийн мэдвэл зохих зүйл
    Гэрлэх гэж буй эрэгтэй нь уг айлын хэд дэх хүүхэд, ямар алба хашиж байгаа /охиныхыг нэгэн адил/ мэнгэ, жил, махбодий нь бэр болох хүний жил, мэнгэ, махбодьтой нь судалж хүү, охин 2 гэрлэсэн тохиолдолд ямар түвшинд амьдрах нөхцөлтэйг нь мэдэж очих, бэр болох бүсгүйгээ таньж байх нь бэр гуйхаар явж буй хүний үндсэн үүрэг юм. Охины тал бэр гуйхаар ирж буй хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг тандаж, магадлах эрхтэй.

    Бэр гуйх хугацаа
    Бэр гуйх өдрийг цаг тооны бичигт тэмдэглэсэн байдаг. Тэр өдрийн сайн цагийг олж харснаар хугацаагаа товлоно.

    Охины эцэг, эх гэр бүлийн хүмүүст өгөх бэлэг дурсгал.
    Бэр гуйхдаа бэлэгтэй очно, очихгүй гэсэн зүйл байхгүй. Хүний охиныг өөрийн болгох гэж буй айл элчээ илгээхдээ хоосон явуулдаггүй. Амьдралын боломж нөхцлөөсөө шалтгаалан ангийн арьс хөрснөөс эхлээд аав, ээжид нь бэлэг дурсгалын зүйл авч очдог заншил үндэстэн ястан бүрт байсан. Одоо ч байгаа. Нийгмийн хөгжил дэвшил, ард түмний амьдралын түвшин сайжрахын хэрээр аливаа тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан авч өгөх бэлэг дурсгалын агуулга, чанар чансаа дээрдэж байгаагийн адил бэр гуйхдаа авч очих бэлгийн зүйл тухайн зан үйлдээ тохирсон байх ёстой.

    Хүргэн болох гэж буй хүний хадаг архи идээг охины тал авахаас татгалзах үндэслэл
    Бэр гуйхаас урд хүүгийн эцэг, эх охины аав, ээжтэй танилцаж хэн хэнийхээ удам гарал, хийгээд хоорондоо мах цусны холбоо хэлхээ, сэтгэцийн болон ямар нэгэн төрлийн хүнд өвчний удамшил байна уу, үгүй юу, хүргэн болох хүн өрх гэр толгойлж эхнэр хүүхдээ тэжээж тэтгэж чадах эсэх гэх мэтээр хэн хэнийхээ байр байдал, санаа бодол хүсэл зорилгыг судлаж мэдсэн байх ёстой. Тэгж чадаагүй нөхцөлд бэр гуйж, гуйлтыг зөвшөөрөх нь харилцан бие биенээ хүндэтгээгүй, хүү охины ирээдүйд хайнга хандсан хэрэг болно. Судалгаа тандалт бүрхэг, жил, мэнгэ, махбодь харш зэрэг тохиолдолд аль аль нь тэр тусмаа охины тал хүргэн болох хүний талын хүсэлтэд түдгэлзэж, татгалзсан хариу өгч хадаг архи идээг буцаах эрхийг эдэлдэг.

    Бэр гуйх хүмүүсийн авч явах идээ ундаа
    Бэр гуйхдаа газар газрын авч явах зүйл өөр өөр байдаг. Шимийн архи , бяслаг, ааруул авч очдог байхад тавгийн идээ, ууц шүүстэй очдог нутаг нугынхан байдаг. Хүн амын дийлэнх нь суурин амьдралд шилжиж янз бүрийн ястан үндэстэн холилдон амьдрах болсноос шалтгаалан хот аймгийн төвд амьдрагсад тухайлсан ястан үндэстний ёс жаягийг баримтлах боломжгүй харин сум, баг орон нутагт амьдарч буй хүмүүсийн тухайд нутаг нугынхаа ёс заншлыг баримтлахад болохгүй гэх газаргүй бөгөөд цагийн аясыг дагах үүднээс төв суурин газарт бэр гуйх тохиолдолд:
    • Дугуй булантай цай (мөнгөн аяга хадагны зурагтай)
    • Ёотон (урт гонзгой хйрцагтай)
    • Архи (Болор юмуу ерөөл ханилан суух хүмүүсийн амьдрал болор шиг тунгалаг байх ерөөл тавилангаар учирч буйг билэгдэн энэ 2 нэр бүхий архины аль нэгийг авч очих нь зохимжтой).

    Архи идээгээ байрлуулж, хадаг барихдаа юуг анхаарах ёстой вэ?

    Хадгийг эхлээд эцэгт (эцэг байхгүй бол төлөөлөх хүнд) дараа нь эхэд барьдаг. Хадгийг барихдаа доороос нь очиж өгөх ба сайн өнгийг гадагш, задгай амыг барьж байгаа хүнрүүгээ харуулж өгнө. Өвөө, эмээ, өндөр настан байвал хадаг барихад буруугүй. Энэ үйлдэл нь охины эцэг эх гуйлтыг зөвшөөрсөн тохиолдолд үргэлжилнэ. Гурав дахь хадаг (8 тахилтай юмуу бурхантай )-ийг бурханд тавихдаа малгайгаа авч мөргөж хүндэтгэл үзүүлнэ. Дараа нь ширээн дээр нь буй цөцгийн болон айрагны тосноос багаханыг авч цай, сахарын 4 өнцөг, архины бөглөөнд түрхэж гэрийн хойморт бурхан тахилын ойролцоо байрлуулна.Төгсгөлд нь авч очсон сүүнээсээ аягалж тэнд буй хүмүүст (аав ээжээс нь эхэлж) амсуулснаар бэр гуйх ёслолын эхний үе дуусна.

    Бэр гуйхаар очсон хүмүүс идээ архиа яаж байрлуулах ёстой вэ?
    Бэр гуйхаар хүмүүс ирэх гэж буйг урьдчилан мэдсэн охины тал бурхан тахилаа тоосолж гэр орноо цэвэрлэн, идээ архи тавих боломж нөхцлийг бүрдүүлсэн байх Бэрийн идээ архийг гэрт болон өрөө тасалгааны хойморт байрлуулна. Тэр айлын хаалга үүд хаашаа харж буйгаас үл хамааран цай, сахарын толгойг усны эх, газрын өндөр талруу харуулж тавина. Архийг идээний дээж гэж нэрлэдэг боловч цай идээ амсалгүйгээр архинд уруул хүргэдгүйг харгалзан цай сахарын доод талд архины нэрний үг үсгийг ил харагдахаар байрлуулна.

    Охины эцэг эх хадгийг хэрхэн хүлээн авч бэлэг сэлт идээ ундаатай яаж харьцах ёстой вэ?
    Бэр гуйж яваа хүн хэдэн настайгаас үл хамааран охины аав ээж хадгийг сууж авна.Тэхдээ малгайтай, энгэр замаа товчилсон, ханцуй шамлаасгүй байх ёстой. Бэлэг сэлтийг хоногоос доошгүй хугацаагаар хүндэтгэлийн байранд байлгах нь тухайн зан үйлийг дээдэлсний баталгаа болох бөгөөд идээ шүүс ирсэн тохиолдолд галын бурхандаа өргөсний дараа зооглож хүртдэг.