Author: admin_shaman

  • “ГУРВАН НАСТАЙ БӨӨ”

    Нэг удаа фейсбүүк жиргээнд гурван настай бөө хүүхдийн тухай тавьсан байлаа. Тэгээд хийгэмд түгж шүүмжлэл өрнөсөн юм. Манай нэг гишүүн Нэгдсэн тахилга дээр бяцхан хүүхдээ хуяглаж, бас жижигхэн хэнгэрэг бариулсан яваатай таарсан.
    МБНЭ-ийн ДЦХ-аар энэ асуудлыг яаралтай авч хэлэлцсэн юм. Тэгээд ийм байдлыг бөөгийн зан үйлд гаргаж болохгүйг хатуу анхааруулж, таслан зүгсоох үүрэг өгсөн.
    МБНЭ-ээс баталсан “Монгол бөөгийн ёс зүй”-д
    “ 7.Бөөгийн онгодын бариа бөө болохоор заяагдсан хүнд хэдэн ч насанд илэрч болох ч үүнийг бөөлсөн хугацаа жилд оруулан тооцох нь буруу. Зөвхөн хуур амилуулах, яслуулах, залаалуулах, анхны бөөллөгөөс хойш л (эхний чанар, чандруу нэрэх үйлээс хойш) бөөлсөн жил хугацааг тооцно.
    8.Монголчууд бидний өвөг дээдсийн маань сургаж хэлсэнээр бол чөмөг дүүрсэн байх. Энэ нь эмэгтэй хүүхэд 13 нас, эрэгтэй хүүхэд 15 нас хүрэхэд бөө болох боломжтой ч ухаарал төлөвшил суусан насанд нь бөөгийн угийг бариулах.” Гэж заасан байдаг.
    Монгол бөөгийн ёс зүйг сахигтун.

    жиргээ “Гурван настай бөө”

    Зуд болохоор нохой зоолно
    Зовлон ихэдхээр ………

  • ДӨЧИН НЭГЭН ЧУЛУУНЫ МЭРГЭ

    Дөчин нэгэн чулуугаар мэргэлэх нь: Зөв гартаа 41 чулуугаа атгаад мэргэлэх зүйлээ шившиж (ингэхдээ ухаан бодлоо төвлөрүүлэх нь чухал) хавтгай ширээн дээр 41 чулуугаа нэг овоо мэт болгоод түүнийгээ 3 хэсэг болгон хуваана. 1- 2- 3
    Хуваасан гурван хэсэгээ баруун гар талын /3/ хэсгээс дөрөв дөрвөөр тасдан авч үдсэн чулууг дээш өрнө. Дараа нь дунд талын /2/ хэсэг чулууг мөн адил дөрөв дөрвөөр тасдан авч үлдсэн чулууг дээш тавина, мөн зүүн гар талын /1/ хэсгийг мөн адил тасдан өрнө. Ингээд таны мэргийн толгой буюу 1-р эгнээ бий боллоо.
    Толгой эгнээ 1- 2- 3
    Одоо та дөрөв дөрвөөр тасдсан чулуугаа нэг овоо болгоод дахин гурван хэсэг болгон хуваана. / хувааж байхдаа тоолохгүй багцаагаар хуваана/ дээрхтэй адил дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуугаа өрөхөд сав буюу 2-р эгнээ бий боллоо.
    Сав эгнээ 4- 5- 6
    Мөн дахиж дөрөв дөрвөөр тасдсан чулуугаа нэг овоо болоод дахин гурван хэсэг болгон хуваагаад дээрх хоёртой адил дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуугаа өрөхөд хөл буюу 3-р эгнээ бий боллоо. Дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуу мэргэнд орохгүй.
    Хөл эгнээ 7- 8- 9
    Ингээд та 9 нүд бүхий 3 эгнээ чулуугаа байрлуулан дууслаа. 9 нүдэнд байгаа 3 болон 4-өөрөө байгаа чулуунаас 2-ыг хасна. Үүний дараа тайлж унших нь чухал.
    Дөчин нэгэн чулууны үндсэн тайлбар:
    Эгнээгээр нь:
    толгой 1-2- 3 босоо эгнээ 3,6,9 нь таны өөрийн тал
    сав 4- 5- 6 2 нүд нь хэлтэй эсэх, 5 нүд нь баяртай эсэх,
    хөл 7- 8- 9 8 нүд нь саадтай эсэх,
    босоо эгнээ 1,4,7 хүний тал гэж уншина.
    Нүдний тайлбар…
    • Өөрийн талын толгойд /3 нүдэнд/ нэг чулуу буувал таны толгой сэргэлэн ухаалаг байна, 2 чулуу буувал таны толгойд бодол байна гэж хэлнэ. / тасалсан нүд бүрт нэг юм уу, хоёр чулуу л байна./
    • Өөрийн талын саванд /6 нүдэнд/ нэг чулуу буувал таны савнаас гарсан байна, хоёр чулуу буувал таны савнаас гараагүй байна. Мөн өөрийн талын баяртай эсэхийг заана.
    • Өөрийн талын хөлд /9 нүдэнд/ нэг чулуу буувал хөл хөнгөн байна, хоёр чулуу буувал хөл хүнд суурин байна гэж үзнэ.
    • Хүний талын толгойд /1 нүдэнд/ нэг чулуу буувал айл бодолгүй байна, хоёр чулуу буувал бодол байна гэж хэлнэ.
    • Хүний талын саванд /4 нүдэнд/ нэг чулуу буувал айлын саванд байна, хоёр чулуу буувал айл хоосон байна. Мөн айлын сав нэг чулуу буувал баяргүй, хоёр чулуу баяртай байгааг заана.
    • Хүний талын хөлд /7 нүдэнд/ нэг чулуу буувал хөл хөнгөн байна, хоёр чулуу буувал хөл хүнд суурин байна.
    • Хэлтэй эсэх /2 нүдэнд/ нэг чулуу буувал хэл сураг ирэхгүй, хоёр чулуу буувал хэл ирнэ гэж хэлнэ.
    • Баяртай эсэх /5 нүдэнд/ нэг чулуу буувал баяргүй байна, хоёр чулуу буувал баяртай байна гэж хэлнэ.
    • Саадтай эсэх /8 нүдэнд/ нэг чулуу буувал саадгүй, хоёр чулуу буувал саадтай байна гэж хэлнэ. Үндсэн тайлбаруудыг сайтар уншиж ойлгож аваарай.

     

  • 9.Дархан тэнгэрийн тамлага

    Хүлэглэн байж буусан
    Хир дархан нэртэй
    Хар хөх өнгөтэй
    Даян дээгүүр суудалтай
    Далай дээгүүр гүйдэлтэй
    Дархан Цагаан Тэнгэр
    Хар Маха ноён тэнгэрийн
    Дархан Их Тэнгэр минь
    Далай дээрээс 77 их дархчуул
    Хясын /хас/ эзэн Хяндаруу Дархан Тэнгэр
    Үлгэрийн эзэн Үүвшин Дархан Тэнгэр
    Балтын эзэн Балган Цагаан ноён Тэнгэр
    Цавчуурын эзэн Цагаан ноён Тэнгэр
    Дөшийн эзэн Түвшин ноён Тэнгэр
    Толь товчны эзэн Амцагаан ноён Тэнгэр
    Догшин эзэн Сэлэмт Цагаан ноён Тэнгэр
    Бух хөөргөө бужигнуулж
    Булингар улаан ширээдсийгээ
    Цацруулан байж буусан
    Дархан Цагаан Тэнгэр
    Хар Маха ноён Тэнгэрийн
    Дархан Их Тэнгэр минь
    Наанаа сайхан дуулаарай
    Хүч чадлыг минь нэмээрэй
    Хүүгийнхээ биеийг хүрээлээрэй.

    Эх сурвалж: Удган Батмөнх

    2015.01.20

    10.Идээ цагааны онгон тэнгэрийн дуудлага
    Үхэгийн ард байрласан
    Алт мөнгөн баганыг ширээлдэж буусан
    Бор хурган дахтай
    Богд их заяач
    Хар хурган дахтай
    Хан их заяач

    11.Дорлиг тэнгэрийн дуудлага
    Хадияи ширэхэн
    Хадин шинэн хи
    Хар хөргэеи хажигануулахан
    Хар булуд дүши еэ
    Ханхиналуулахан
    Хан Дорлиг тэнгэр
    Бутын чинээн
    Хар хөргэеэ бужигнууланхан
    Булут төмөр дүшие бужигнууланхан
    Бурхан Дорлиг тэнгэр

    12.Хясаан улаан тэнгэрийн дуудлага
    Шон улаан хадан хүмтэй
    Шухан зээрд морин хүлэгтэй
    Гургалдай зээрд морион хүлэглэнхэн
    Гучин хоёр алтан зэвеэ гялбалзуулахан
    Эр хүний хөлдэеэ эрх дороо дарахан
    Эм хүний хөлдэеэ өлмий дороо дарахан
    Хихаан улаан тэнгэр, шунган хатан ээж
    Хадан газар буудалтай, хяр газар буудалтай
    Хихаан улаан тэнгэр

    Эх сурвалж: Дорнод аймгийн Баян-Улаан сумын Цэвээн /78 настай/ 1962.06.03 өдөр Б.Ринчин гуайд тэмдэглүүлсэн байна

  • Баянхошуу хайрханы онгод тэнгэр өвчнийг нь эдгээж өгчээ

     

    Эрүүл мэндээрээ ингэж тоглуулах эсэх нь хувь хүнээс ч бас их шалтгаална. Өвчинд шаналсан хүн аль сайн гэсэн рүү гүйдгийг бас буруутгах аргагүй юм. Амгалан чухам л ходоодоороо ингэж “тоглуулсаар” байгаад авах юмгүй болгосон юм байх. Аргаа барсан эхнэр нь “Нөхрийн маань нас залуу байна даа. Залуугаар нь алдах хайран байна. Бурхан тэнгэр минь, нөхрийн минь хүнд өвчинг эдгээж өгөхөд туслаач” гэж хий дэмий л залбирна.

    Архи, тамхи хэрэглэдэггүй, амьдрал ахуйгаа өөд татсан ажил хэрэгч, алт шиг нөхрийгөө алдахыг хэн хүсэх билээ. Хүний өвчнийг биеэс нь ор мөргүй алга болгодог Сэлэнгэ гэх удган хүүхэн байна гэдгийг сонсоод эхнэр нь Амгаланг дагуулан очсон байна. Тэр удган хүүхэн нэлээд элдэвтэй хүн байв. Амгаланг хараад л шууд ходоодны хүнд өвчтэйг нь, олон эмнэлгийн хаалга татаж ходоодоороо багагүй “тоглуулсныг” нь хэлж байна.

    Удганы өмнө сууж байхад ч Амгалангийн ходоод их өвдөж байлаа. Удган түүний ходоод хавиар хэдэнтээ барилж байснаа гэнэт “Ёо, ёо, миний ходоод өвдөөд эхэллээ. Би таны ходоодны өвчинг авчихлаа” гэж хэлэх нь тэр. Тэгмэгц тэсэхийн аргагүй өвдөж байсан Амгалангийн ходоодны өвчин аажимдаа намдаад ирсэн нь үнэхээр гайхалтай. Санаа нь зовсон Амгалан “Үнэхээр ч миний ходоодны өвчин намдаад ирлээ. Та одоо яадаг билээ” гэхэд Сэлэнгэ удган “Би яахав. Миний онгод тэнгэр биед минь орж ирээд энэ өвчинг зайлуулчихдаг юм. Тэр болтол ходоод минь хэд хоног өвдөг байх. Иймэрхүү маягаар би олон хүний өвчинг авч эмчилсээр байгаад биегүй болж байгаа хүн дээ” гээд инээснээ “Би бариач нар шиг олон удаа барихгүй, нэг л удаа гараа хүргэдэг. Миний ходоод өвдөнө гэдэг чинь таны өвчин миний биед орчихлоо гэсэн үг. Тэгэхээр та ходоодоо дахин өвчлүүлэхгүйн тулд хор багатай эм ууж, хоолны дэглэмээ сайн барьж яваарай. Харин жилийн дараа дахин надтай ирж уулзаарай” гэжээ.

    Бараг л хэдхэн сарын настай гэж байсан Амгалангийн ходоодны өвчин үнэхээр хэд хоногийн дараа ор мөргүй алга болж, ЭХО-д харуулахад эмч нь “Ямар сонин юм. Ходоод чинь бараг эдгэсэн байна” гэж гайхжээ. Өвдөх өвчингүй болсон Амгалан хэдэн сарын дараа эхнэрээ дагуулан Америкт байдаг хүү дээрээ очиж амьдрахаар явжээ. Хүн өвчин зовлонгүй болчихоороо тус болсон хүнээ, өвдөж зовж явснаа мартчихдаг гэмтэй тал бий. Амгалан ч энэ “бичигдээгүй хуулиас” гажсангүй. Америкт гурван жил гаруй амьдрахдаа жилийн дараа Сэлэнгэ удгантай дахин уулзахаа таг мартаж, дэлхийн диваажин болсон орны янз бүрийн амттаныг гэдсээ хагартал идэж байгаад ходоодныхоо өвчинг дахин хөдөлгөж орхив. Тэндээ мөн л олон эмнэлгийн хаалга татсан боловч эмчлэгдсэнгүй, бас төлбөр нь өндөр болохоор сая л өөрийн эрхгүй Сэлэнгэ удган санаанд орж, хүний нутагт үхэхээс айсан Амгалан эх орондоо санд мэнд иржээ.

    Сэлэнгэ удганыд очтол аль хэдийн хаашаа ч юм нүүгээд явчихсан байв. Арайхийн холбоо барих утсыг нь олж аваад нэгэн өдөр баахан бэлэг сэлттэйгээр эхнэрийн хамт бараалхлаа. Сэлэнгэ удган тэднийг жаахан янз муутайхан угтав.
    – За, яав? Ходоод чинь өвдөөд дахин хүрээд ирэв үү? Би таныг жилийн дараа ирж дахин засал хийлгүүлээрэй гэсэн шүү дээ.

    – Харин тийм ээ. Ах нь Америкт гурван жил болсон болохоор нааш ирж чадсангүй. Уг нь ирэх санаа байсан л даа.
    – Та худлаа ярьж байна. Өвдөж зовж явснаа хүмүүс амархан мартчихдаг юм. Би энэ удаа таны наад өвчинг чинь дийлэхгүй. Яагаад гэвэл жилийн дараа ирсэн бол би дахин нэг гараа хүргээд бүр эдгээж чадах байлаа. Гэтэл та гурван жил гаруй таг чиг болсон. Тийм болохоор миний чадал хүрэхгүй.

    – Би одоо яах вэ?
    – Би гурван жилийн өмнө таны өвчинг авахдаа манай эндхийн Баянхошуу хайрханы онгод сахиустай харьцаж, хүч чадал авч байгаад эмчилсэн юм шүү дээ. Тэгэхээр ийм байна. Энэ хайрхан дээр эмэгтэй хүн гардаггүй юм. Та өөрөө ганцаараа хайрхан дээр гарч овоонд нь чин сэтгэлээсээ сүсэглэн мөргөж “Өвчинг минь эдгээж өгөөч” гэж гуй, идээ будаагаа өргө. Тэр хайрханы онгод сахиус таныг хүлээж авах юм бол өвчин чинь эдгэнэ. Хүлээж авахгүй бол хэцүүхэн л юм болох байх.

    Гурав хоногийн дараа тэд Сэлэнгэ удганы хамт Баянхошуу хайрханы энгэрт байдаг овоонд ёс төр үйлдэн, идээ будааны дээжээ өргөөд Амгалан Баянхошуу хайрхан өөд аврал гуйхаар ганцаараа мацсан байна. Хайрханы орой дээрх овоонд олонтаа мөргөж, идээ будаагаа өргөн, хадаг яндараа уяж “Ээж хайрхан минь, өчүүхэн муу хүүгээ өршөө. Ёс алдсан нүглийг минь уучлаач. Харь нутагт гурван жил одоод ирж чадсангүй. Өнөөх зовлонт өвчин маань дахин зовоогоод эхэллээ. Энэ өвчинг минь эдгээж өгнө үү” гэж мянгантаа хэлэн мөргөхийг нь Баянхошуу хайрханы онгод сахиус хүлээн авчээ. Яг ингэж мөргөж байх агшинд Амгалангийн ходоод мөн л өвдөж байсан бөгөөд мөргөж дууссаны дараа ходоодны өвчин нь намдаж, бие нь сэргэн хөнгөрөөд ирсэн нь онгод сахиус түүнийг тэнгэрээс эмчилсэн хэрэг байжээ. Одоо Амгалан Сэлэнгэ удган, Баянхошуу хайрхан хоёртоо байнга бараалхдаг, өвдөх өвчингүй, сайн сайхан амьдраад хоёр жил гаруй болж байгаагаа сонирхуулан ярьсан юм.

    – Хэрвээ би Америкаас цаг алдалгүй ирээгүй бол тэндээ үхэх байсан. Өвдөж зовохын цагт тус болсон хүн өөрийн эрхгүй орой руу орж ирдэг юм билээ. Би Сэлэнгэ удган, Баянхошуу хайрханы онгод сахиус хоёрын хүч чадлыг үнэхээр биширсэн. Урьд нь би ийм юмыг хий хоосон зүйл гэж бодоод огт тоодоггүй, баахан л эмчилгээ хөөцөлдөж ходоодоороо “тоглуулж” байсан.

    Хүн аливаа юмыг өөрийн биеэр мэдэрч байж л ойлгодог, үнэнийг нь мэддэг юм байна. Сэлэнгэ удган дээр анх дагуулж очсон эхнэртээ хамгаас их баярладаг гэж тэрбээр бас ярьсан юм.
    Эх сурвалж www.wikimon.mn
    – See more at: http://www.wikimon.mn/content/74434.shtml#sthash.u24r8V8N.dpuf

  • Говь алтайгаас Алтай таван богд хүртэл 3

    Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд очоод сонссон анхны содон мэдээ нь сумын ИТХ-аас Алтай таван богдын дэргэд мусальманы сүм байгуулах тухай шийдвэр байв. 2012 оны орон нутгийн сонгуулиар энэ суманд казак иргэд олонхийн суудлыг эзэлж, хорин нэгүүлээ болж, харин монгол иргэд цөөнх буюу найман суудал авчээ. Олонхи болсон ИТХ дахь казак иргэдийн төлөөлөгчид олонхоороо шийдэж, Алтай таван богдод мусальманы сүм байгуулах тухай шийдвэр гаргажээ. Тэр сүмээ Алтай таван богдыг төрийн тахилгаар тахисаны дараа байгуулахаар тогтсон аж. Цөөнх болсон монголчууд сумынхаа төвд улс төрийн суулт хийсэн боловч үр дүнд хүрсэнгүй, тэгсхийгээд үйл явдал намжив. Өнөөдрийн улс төрийн тогтсон жаяг ёсоор олонх асуудлыг хүчээр шийдвэрлэж, цөөнх тэгсхийгээд үг дуйгүй номхорсон байна.
    Гэхдээ нэг хүчин зүйлийг тооцож үзсэнгүй. Энэ нь Цэнгэл суманд казакууд олонх боловч Монгол орны газар нутаг дээр тэд цөөнх. Алтай таван богд бол Монгол үндэстний бахархалт хайрхан, тэр талаас нь үзвэл энэ асуудлыг олонх, цөөнхийн зүгээс хандах аргагүй болно. Монголчуудын, улсын хэмжээний асуудлыг 21 хүнтэй олонх шийдээд байвал зарим зүйл утгаа алдах болно. Иймэрхүү байдал газар авбал үндэстний асуудал яригдана.
    Тиймээс цаашдаа ийм асуудалд төрийн бодлого хэрэгтэй. Ийм асуудалд олонхи, цөөнхийн асуудал гэж байхгүй. Ганцхан монголчуудын эрх ашиг гэж бий. Монголчууд гэдэгт одоогийн монгол улсын газар нутагт амьдарч байгаа бүх иргэд хамаарна. Тиймээс гаргаж байгаа шийдвэр нь нийтийн эрх ашгийн өмнөөс байх ёстой гэсэн үг юм.
    Монгол нутагт анхны казак иргэд сууришаад 100 жил болж байна. Анх Баян-Өлгий аймгийг 1940 оны наймдугаар сард БНМАУ-ын VIII бага хурлын шийдвэрээр Ховд аймгаас салгаж, 10 сум, 7063 өрх, 33,3 мянган хүнтэйгээр байгуулжээ. Тэр цагаас хойш түүхийн тун бага хугацаа өнгөрчээ.
    Өвөг дээдэс ухаалаг улс байж, монголд нэгдэхээр ирсэн овог аймгуудыг газар заан өгөхдөө заавал ам тангараг авч байжээ. Түүнчлэн Монгол нутгийн уул, усны нэрийг өөрчлөх эрхийг хэнд ч өгдөггүй байж. Харин манжийн төр монголд нөлөөтэй байхдаа монгол газрын олон мянган нэрийг өөрчилсөн, тэр нь төвд голдуу нэр байдаг. Өнгөрсөн 80 жилд Монгол уул, усны зарим нэрийг орчин үеийн болгож өөрчилсөн удаатай бөгөөд тэр нь орчин цагийн монгол нэр юм. Харин оршин суугчид өөрчлөн нэрлэх тохиолдол сүүлийн хэдэн жилд газар аваад байгаа бөгөөд одоо уул, усны нэр багагүй өөрчилсөн байна. Сүүлийн хэдэн жил хэвлэгдэн гарсан ном, цаг тооллын бичиг, сурталчилгааны материалд уул, ус, газрын гуч орчим хувь нь гадаад нэр дээр байна. Цаашдаа энэ байдал үргэлжилбэл аюултай үр дагавар авчирна. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн нутаг газрын нэрийг хэн ч өөрчлөх учиргүй билээ.
    Казакын ард олны нэг чухал хүндлэл бол оршуулгын ёс. Анх Баян-Өлгий аймгийн нутгаар явж байхад оршуулгын газраа чулуун хашаагаар хүрээлүүлж, багагүй хэмжээний байшинд оршуулгаа байрлуулдаг байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэн үү, одоо байшинд байрлуулах нь багассан байна. Гэхдээ оршуулгын газар нь алсаас харахад багахан тосгон, суурин шиг голдуу төв замын дагуу, эсвэл том хөндийн голд байрлуулсан харагддаг.
    Монгол нутаг өргөн уудам билээ. Цаашид бүх л үндэстэн оршуулгын газраа сонгоход олон түмний санал хүсэлт, ёс заншилыг сайн судалж байгуулдаг болоход төр анхаарах цаг нь болжээ.
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа:
    1. Монгол Улсын тахилгат газруудыг өвөг дээдсээс уламжлагдан ирсэн онгон дагшинаар байлгаж, аль ч шашины байгууллагууд өөрсдийн чиглэлээр сүм, хийд байгуулахыг хориглоё.
    2. Монголчуудын хүндэтгэж ирсэн онгон дархан газар нутгуудад оршуулгын газар байгуулахыг зогсооё.
    3. Өвөг дээдсээс өнөөг хүртэл нэрлэж ирсэн газар, нутгийн уламжлалт нэрийг өөрчилдөгийг больё.
    Манжийн төр, шашингүй үзлийн үеүүдэд, сүүлийн жилүүдэд өөрчилсөн нэрийн судалгааг гаргаж, өвөг дээдсийн тахиж шүтэж ирсэн тэр л уугуул нэрийг сэргээх шаардлагатай байна.

    Мөнх тэнгэр биднийг ивээх болтугай.

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    2013 он

     

    Хорь. Увс аймагт ажиллав. Чадахгүй бол бусдын амьдралаар бүү тогло.
    Бид Баян-Өлгийгээс буцахдаа Улаан даваа, Улаангом хотын чиглэлээр аялав. Аймгийн төвд хооллоод МБНЭ-ийн удилдлага, аймгийн төв Улаангом хот, Хяргас суманд ажиллав.
    Энэ үеэр бөөгийн уг аваад цөөнгүй хэдэн жил болсон боловч босч чадаагүй залуучууд ирж уулзаж байлаа. Бөө болохоор шийдэж, найман багшийн нүүр үзэж, 15-н сая төгрөг зарцуулсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй, улмаар дээд сургуулиа хаяж, орон нутагтаа ирсэн. Энд ирээд ч зовлон үргэлжлэж, ах дүү хамаатан садны дунд байх аргагүй болсон хөдөө суманд найз нэгнээ түшин амьдарч яваа нэгэнтээ ч уулзсан. Эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны зовлонд хэн нэгнийг учруулан байж бөөгийн нэр барьж, “хуурамч” уг босгодог бусармаг байдлыг халах цаг болжээ.
    Бид ийм асуудлаар МБНЭ-д мэдээлэл авдаг. Тэгэхдээ тодорхой баримттай, нэр хаягтай, хүний амьдралаар тоглосон “бөө” нэртэнийг тодруулж, сайтад ил тод мэдээлдэг. Ийм иргэдтэй холбоотой мэдээллийн сан бий болсон. Тодорхой хаяг мэдээлэлгүй бол ерөнхий байдлыг мэдээллэхээс аргагүй.
    Бөөгийн нэр хүндийг унагаж байгаа тодорхой хүмүүстэй тэмцэх цаг нэгэнт болжээ.

    Хорин нэг. Завхан аймгийн Түдэвтэй, Нөмрөг, Тосонцэнгэл суманд ажиллаа.
    Завхан аймгийн Түдэвтэй сумын бөөгийн Тэргүүнээр Удган Сосорбарам томилогдон ажиллаж байгаа билээ. Энэ бол МБНЭ-ийн сумын бөөгийн Тэргүүнээр томилсон анхны тохиолдол байсан юм. Бид сумын бөөгийн байгууллага хэрхэн ажиллаж болох талаар анхны туршлага энд хуримтлагдсан гэж үзэж байсан. Тиймээс Удганы ажлын талаар ихээхэн сонирхосон юм.
    Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарамын үйл ажиллагаа нь сумаар хязгаарлагддаггүй, аймгийн хэмжээнд хүрдэг. Гэр нь Түдэвтэй суманд байдаг болохоор аймгийн хэмжээнд зангилан удирдахад бэрхшээл тулгардаг. Түдэвтэй сум аймгийн төв Улиастай хотоос 200 км алсад байдаг.
    Дараа нь Нөмрөг суманд Өөдөө удганы төрсөн гэрт зочлов. Нөмрөг сумын бөөгийн зөвлөлийн удмрдагч Монгол бөөгийн тэргүүн удган Сонинжаргалтай уулзаж, ярилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцсон билээ. Тэндээс цааш хөдөлж Тэлмэн нуурын хөвөөнд үдэлж амрав.
    Тосонцэнгэл сум бол хүн амын төвлөрөлөөр улсад дээгүүр ордог олон хүнтэй сум төдийгүй баруун аймаг руу явах төв зам дайран өнгөрдөг юм. Тиймээс энэ сум олон талаар чухал ач холбогдолтой.
    Түдэвтэй сум 2,8 мян.км.кв газар нутагтай, 600 орчим өрх, 1800 гаруй хүн амтайгаас сумын төвдөө 400-аад хүн ам оршин суудаг. Засаг захиргааны Баянцагаан, Цорго, Ойгон, Аргалант гэсэн 4 багтай. Алаг адуун, Барга, Баатад, Булган, Дархчууд, Долоон, Урианхан, Хиргис, Хороо, Хөх нохойнхон, Цоохор, Сартуул, Шар булган овгийн хүн ард оршин суудаг. Төв ба хойд хэсгийг Ойгон нуур, Цорго, Баянцагааны хөндий эзэлдэг. Улаагчин, Цорго, Жарантай зэрэг голууд, Ойгон, Баянцагаан, Хөдөө зэрэг нууруудтай.
    Завхан аймаг сумуудаа нэгдсэн халаалтанд холбох ажлыг шат дараатай зохион байгуулж байгаа бөгөөд хөдөөгийн 23 сумаас ийнхүү дөрвөн сумыг төвлөрсөн халаалтанд холбоод байна.
    Халаалтаас гадна цэвэр усны шугам хамт тавигдаж байгаа учраас айл өрхүүд бойлуур ашиглан халуун усныхаа асуудлыг ч шийдэх боломжтой болжээ. Нэгдсэн халаалттай болсноор орон сууцны хороолол барих боломжтой болж байна.

    Нөмрөг сум нь байгалийн өвөрмөц сайхан тогтоцтой, хангай говь хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг юм. Сумын төв нь аймгийн төвөөс 152 км-ийн зайд оршино. 3277 км² талбайг эзлэн оршино. Хотгойдууд олноороо оршин суудаг, байгалийн эрс тэс уур амьсгалтай.
    1942 оны өөрчлөлтөөр аймгийн төвөөс хэт алслагдсан тул тус сумыг Завхан аймагт нэгтгэхээр болсон. Хожим тус сумыг Булнай сум гэгдэх болсон үед модны нөөцийг нь түшиглэн байгуулсан мод боловсруулах үйлдвэрийг тойрон томоохон суурин бий болсон байна. Тус сууринг орон нутгийн Тосонцэнгэл хот гэж нэрлэн харин хойд хэсэг буюу хуучин сум нь Булнай нэрээрээ үлджээ.
    Тосонцэнгэл сум Завхан аймгийн зүүн хойд хэсэгт оршино. Идэрийн гол сумын нутгийг 2 хэсэгт хуваадаг. Голын хойд талын хэсэг нь Хөвсгөл, Завхан аймгийг заагласан Булнайн нурууны бэл болно.
    Сумын өмнөд хэсэг нь Хангайн нурууны салбар болох Тарвагатайн нурууны бэлд оршино. Сумын хамгийн өндөр цэг нь Марз уул (3205 м) юм. Ойт хээр, хээрийн бүсэд хамаардаг. Уур амьсгал нь нэлээд эрс тэс бөгөөд Монгол орны хамгийн хүйтэн цэгүүдийн нэг буюу сэрүүн бүсэд багтдаг. Өвөл нь -53 хэм, зун нь +38 хэм хүртэл температурын зөрүү бүртгэгдэж байсан. Монголын хангайн нурууны голлох хэсэг буюу Тарвагатайн нуруу энэ сумын ихэнх нутгийг эзэлдэг. Завханы хангайн сумдын гол төлөөлөгч болох Тосонцэнгэл нь модны асар их нөөцтэй. Гэвч социализмын үед байгуулагдсан, Монгол орны баруун аймгуудыг бүтэн ба хагас боловсруулсан модон бүтээгдэхүүнээр хангах зорилготой модны үйлдвэр нь уг нөөцийг маш үрэлгэн байдлаар ашиглаж газар нутгийг нь дахиж сэргээгдэшгүйгээр зэрэмдэглэжээ. Байгалийн баялгийн хувьд хөрсөн доорхи баялаг нь сайтар судлагдаагүй
    Энэ нутаг нь эртнээс сувиллын халуун рашаан усаараа алдартай. Сумын өмнөд хэсэгт Марз уулын бэлд орших Хожуулын халуун рашаан нь хүний биед эмчилгээний өндөр ашиг тустай.
    Социализмын үед Монгол улсад томоохонд тооцогдох мод боловсруулах үйлдвэр ажиллаж байсан. Идэрийн гол дээр бага оврын усан цахилгаан станц бий. Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан түүхий эд бэлтгэн нийлүүлэх төв, улс дамнасан томоохон компаниудын салбар, Банкны сүлжээ, баруун аймгуудын нисэх онгоцны сумалгааны цэг, нефть бүтээгдэхүүн их хэмжээгээр хадгалах нөөц бүхий шатахуун түгээх станц, хүн эмнэлэгийн нэгдсэн төв, бүрэн дунд боловролын сургууль, цэцэрлэгүүдтэй.

     

    Завхан аймгийн Түдэвтэй, Нөмрөг, Тосонцэнгэл суманд ажиллаа.
    Завхан аймгийн Түдэвтэй сумын бөөгийн Тэргүүнээр Удган Сосорбарам томилогдон ажиллаж байгаа билээ. Энэ бол МБНЭ-ийн сумын бөөгийн Тэргүүнээр томилсон анхны тохиолдол байсан юм. Бид сумын бөөгийн байгууллага хэрхэн ажиллаж болох талаар анхны туршлага энд хуримтлагдсан гэж үзэж байсан. Тиймээс Удганы ажлын талаар ихээхэн сонирхосон юм. Энэ суманд ажиллахад Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал байлцсан билээ. Тэднийг нутгийн олон түмэн хадаг, сүүгээ барьж угтсан.
    Дараа нь Нөмрөг сумын бөө нартай уулзсан юм. Энэ суманд хэдэн жилийн өмнө бөөгийн уг босгох чанар хийж байсан бөө нар хоорондоо зодолдож нэгнийхээ амь насанд хүрсэн гэмт хэрэг гарчээ. Түүнээс болоод энэ суманд Бөөгийн нэр хүнд унасан тухай бидэнд мэдээлсэн юм. Тэд мөнх тэнгэр, бөөгийнхөө төлөө хамтарч ажиллах цаг болсоныг дэмжиж байлаа. Нөмрөг сумын бөөгийн Тэргүүнээр Удган Сонинжаргалыг томилов.
    Тосонцэнгэл сум бол хүн амын төвлөрөлөөр улсад дээгүүр ордог олон хүнтэй сум төдийгүй баруун аймаг руу явах төв зам дайран өнгөрдөг юм. Тиймээс энэ сум олон талаар чухал ач холбогдолтой. Монгол бөөг уламжлалт дэг жаягаар авч яваа Удган Утюктай уулзаж, МБНЭ-ийн талаар мэдээлэл өгч харилцан санал бодлоо солилцсон юм. Орон нутагт ажиллаж байхад нутгийн бөө нар хамтран ажиллах талаар ихээхэн дутагдалтай байгаа нь харагдлаа. Тиймээс орон нутагт бөөгийн байгууллага ажиллахад багагүй бэрхшээлийг туулж байж эхний үр дүнд хүрэхийг бодит байдал харуулж байна.

     

    Хорин хоёр. АРХАНГАЙД АЯЛАЛ ӨНДӨРЛӨВ.
    Өмнөговийн Ханбогдоос эхэлсэн аялал ийнхүү өндөрлөж байна. Нар тойрон явсан холын аян зам арын сайхан хангайд ирж төгсөж байна. Аялал маш сайхан болж өнгөрлөө. Хүн ийм үйл явдлаа мартдаггүй юм. Амьдралд сайхан аялал тэр бүр тохиогоод байдаггүй юм. Манай баг нэг нэгнийгээ маш сайн танилцаад авсан. Танилцана гэдэг алс холын аян замд нэг нэгнээ мэдэрнэ гэдэг нөхөрлөх, эс нөхөрлөхийн шалгуур болдог. Цаашдаа хамтарч ажиллах уу, эс ажиллах уу гэдэг асуултын хариулт болдог.
    Солонготын давааг даваад Архангай аймагт орж ирээд Тэрхийн цагаан нууртай учирна.
    Тэрхийн цагаан нуур нь 16 километр урт, 6 километр өргөн, 61 ам километр талбайтай 20 метр гvн цэнгэг устай урсгал нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг бөгөөд хар галуу ихээр цуглардаг байна.
    Энд ирнэ гэдэг Хоргод ирсэн гэсэн үг. Хорго нь Архангай аймгийн нутагт орших унтарсан галт уул юм. Одоогоос 9 мянга орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм. Хорго уул нь далайн түвшнээс дээш 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зvvн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг. Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ.
    Хоргоос холгүйхэн бид Чулуутын голд очдог. Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ. Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Энэ голын эрэг дээр дурсгалын зураг авахуулсан билээ.
    Байгалийн сайханыг үзнж явсаар алдарт Тамирын голд ирлээ. Монголын нууц товчоонд ч Тамир нэрээрээ гардаг. Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км².
    Хойд Тамир дээд хэсгээрээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд Тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, жинхэнэ уулын гол юм.
    Их тамир сумын нутагт Тамирын голын эрэгт орших 16 метр өндөр эгц бүдүүн ширхэгт боржин чулуун цохиог Тайхар чулуу гэдэг юм. Энэхүү гайхалтай чулууг бий болсон талаар олон домог бий. Тайхар чулуун дээр олон мянган жилийн түүхийг харуулсан сүг зураг, овог аймгуудын тамга тэмдэг, янз бүрийн хэлний бичээсүүд бий.
    Алдарт Цагаан давааг даваад Аймгийн төв Цэцэрлэг хот / Эрдэнэбулган сум / хотод ирнэ. Хот маань үзэсгэлэнт Булган уулын өвөрт байрлана. Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог. Байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Архангай аймгийн төвийн хойморт залрах үзэсгэлэнт уул бөгөөд Хангайн нурууны баруун хойш салбарласан усны хагалбар уулс, хоёр Тамирын голын дунд оршино.
    Ийнхүү олон хоног аялсан аялалын тэмдэглэлийг энд ирээд өндөрлөж байна. Амьдрал бол дуусашгүй аялал. Дараагийнх нь хүлээж байгаа.

    djmedia:232
  • Вирус судлаач: АНУ, БНХАУ COVID-19 вирусийг бүтээхэд оролцсон

    Оросын микробиологч, НҮБ-ын биологи, химийн зэвсэглэлийн гишүүн асан Игорь Никулин “Россия1” телевизийн сувгийн ток шоунд оролцох үеэрээ “титэм вирусийг зохиомлоор гарган аваагүй гэдгийг батлах боломжгүй” хэмээн өгүүлжээ. 

    Түүний өгүүлснээр 2015 онд Nature сэтгүүлд нэгэн нийтлэл гарсан бөгөөд энэ нийтлэлд 2014 онд Хойд Каролинагийн их сургуулийн эрдэтэд хүний SARS вирус болон сарьсан багваахайны титэм вирус дундаас, эдгээр дээр хүний эд эсэд вирус нэвтрэх боломжийг өгөх рекомбинант уургийг нэмэн эрлийз вирус гарган авсан талаар өгүүлсэн байжээ.

    Вирусийг хэдийнэ гарган авсны дараа Хятадын эрдэмтэд ч энэ ажилд нэгдсэн гэнэ.

    “Энэ гайхалтай нээлтийн талаар Ерөнхийлөгч Обамад хэлэхэд тэрбээр АНУ-ын нутаг дэвсгэр дээр ийм төрлийн туршилт явуулахыг хориглосон. Тиймээс л судлаачид ажлаа Ухань хотын лаборатори руу шилжүүлсэн, тэнд нь ч Билл болон Мелинда Гейтс нарын сангийн хүчин чармайлтаар орчин үеийн вирус судлалын хүрээлэн байгуулагдчихсан байсан юм” хэмээн Никулин өгүүлжээ.

    Түүний өгүүлснээр, хүний уураг дээр явуулсан туршилтын дараа вирус хүний эд эсэд нэвтэрч, тэндээ үржин, энэ вирусийн эсрэг антителүүд болон вирусийн эсрэг эм бэлдмэл үйлчилэхгүй байгаа нь тодорхой болсон гэнэ.

    Мөн Никулин “зохиомлоор вирус гарган авах боломжгүй гэж ярих хэрэггүй, тэд боломжтой гэдгийг аль хэдийнэ батласан” хэмээн онцолжээ.

    Г.Бямбасүрэн

  • Монгол, Өмнөд Солонгос, Мексик, Гренландын бөө нар Тувад тайлга хийжээ

    Монгол, Өмнөд Солонгос, Мексик, Гренландын шилдэг 10 бөө Тувад цуглаж дэлхийн ирээдүйг мэдэх ёслол үйлджээ.
    Дэлхийн хамгийн хүчирхэг 10 бөөг дээрх дөрвөн улсаас бүрдүүлсэн бөгөөд тэд энэ сарын 19-27-нд болсон Тувагийн бөөгийн олон улсын анхны фестивальд оролцжээ. Уг баярт нийтдээ 200 гаруй хүн оролцсоны дотор Монгол, Өмнөд Солонгос, Мексик, Гренландаас гадна ОХУ, Казахстан, Скандинавийн төлөөлөгчид болон тэдний дагалдагч нар байсан юм.
    Э.Төгсжаргал

  • АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан БНАСАУ-ын Элчин сайдын зөвлөхтэй уулзаж, хамтын ажлын талаарх санал бодлоо солилцлоо. Жилийн 4 дүгээр сар бол БНАСАУ-ын хувьд тэмдэглэлт явдлаар арвин сар байдаг. 4 дүгээр сарын 15-ны өдөр бол БНАСАУ-ын ард түмний мөнхийн Ерөнхийлөгч нөхөр Ким Ир Сений мэндэлсний 108 жилийн ой болж, тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн 4 дүгээр сарын 25-нд нөхөр Ким Ир Сений санаачилгаар анх үүсэн байгуулагдсан БНАСАУ-ын цэргийн хүчний баярын өдөр байдаг.
    БНАСАУ-ын тэргүүн нөхөр Ким Ир Сений 1988 онд БНМАУ-д хийсэн түүхэн айлчлалын үед Монголын хүндэт харуулын бэлтгэл ажлыг хариуцаж, Зэвсэгт хүчний Улаанбаатар горнизоны намын байгууллагын даргаар ажиллаж байсан тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан дурсамжит мөчөө ярилцлаа.
    БНАСАУ-ын хичээнгүй ард түмэн, цар тахлын үед хариуцлагатай, өндөр зохион байгуулалттайгаар ажиллаж буй талаар мэдээллийг сонслоо.

  • Академич Сергей Глазьев: Өнөөгийн дэлхийн хямрал хийгээд дайны онцлог

    Орос эрдэмтэн учраас орос өнцгөөр, оросын эрх ашгийн үүднээс илтгэлээ хийсэн нь мэдээж хэрэг. Гэхдээ АНУ, Хятад болон бусад бүх том улсуудад иймэрхүү төрлийн баримт бичиг байгаа гэдэгт эргэлзэх зүйл огт байхгүй.
    Ямар ч гэсэн дэлхий дахинаа чухам юу болоод байгааг ойлгож ухаарахад тус болно гэж үзээд энэ том илтгэлийн ганцхан хэсгийг (параграф) орчуулан хүргэж байна. Харин над руу хандсан ямар ч “шүүмжлэлийг” хүлээж авахгүй гэдгээ эртхэн хэлчихье…

    х х х
    Нийгэм-эдийн засгийн хөдөлшгүй хуулийн улмаас АНУ Хятадтай хийж буй худалдааны дайнд ялагдах нь тодорхой байна. Хэдий ийм боловч Америкийн эрх баригч элит даяар ноёрхлынхоо төлөө олон улсын эрх зүйг ч үл харгалзан өөрт байгаа бүхий л хэрэгслээр тэмцэхийг оролдож байна.
    Хамгийн сүүлд гэхэд л Хятадтай худалдааны дайн хийхдээ Олон улсын Худалдааны Байгууллагын хэм хэмжээг үгүйсгэв, НҮБ-ын Дүрмийг зөрчин Балкан болон Ойрхи Дорнодод зэвсэгт түрэмгийлэл үйлдэв, түүнчлэн Европ, Өмнөд Америкийн хэд хэдэн оронд төрийн эргэлт зохион байгуулав. ОУВС-гийн дүрмийг зөрчин Оросын эсрэг хориг арга хэмжээ авав, биологийн зэвсэг боловсруулж, кибер терроризм хийгээд бусад орнууд дахь цэргийн оролцоогоо өсгөн нэмэгдүүлж байна, олон улсын конвенцуудыг зөрчин сансарт цэргийн оролцоогоо нэмэгдүүлж байна, шашны хэт даврах үзэл, неонацизмыг санхүүжүүлж, террорист байгууллагуудыг зохион байгуулж, өөгшүүлж байна, бусад орны санаанд нь үл нийцэх иргэдийг хулгайлан, хөрөнгийг нь хурааж байна.

    Энэ дайныг АНУ-ын эрх баригч элит Хятад дахь эдийн засгийн хөгжлийг удирдах бүтэн эрэмбээр дээгүүр үр ашигтай систем бий болсон шинэ нөхцөлд өөрийн даяар ноёрхлыг хадгалан үлдэх зорилгоор өдөөн турхирч байна. Одоо америкийн элитүүд ноёрхлоо тогтоон барих гэж зүтгэхдээ хүн төрөлхтний эсрэг гэмт хэргээ ямар хязгаар хүртэл үйлдэх вэ ? гэдэг асуулт нээлттэй үлдэж байна.

    Дэлхий дайнууд хэрэглэж буй технологоороо бие биенээсээ эрс ялгагддаг. Дэлхийн хоёрдугаар дайн моторын дайн байсан бөгөөд энэ нь тухайн үеийн технологийн хэвшлийн цөмийг бүрдүүлдэг автомашин зохион бүтээх, органик синтезийн аж үйлдвэрийн хөгжилд хүчирхэг түлхэц өгсөн юм. Өнгөрсөн зууны 70-аад оны дунд үеэс энэ нь өсөлтийнхөө хязгаарт хүрч, түүнийг технологийн дараагийн хэвшлээр солих үйл явц эхэлсэн ба энэ шинэ хэвшилд микро электроникийн аж үйлдвэр түлхүүр хүчин зүйл нь болжээ.
    “Оддын дайны” номлол хийгээд АНУ-ын эхлүүлсэн сансар-пуужингийн хүрээнд зэвсэглэлээр хөөцөлдөх болсон нь түүний өсөлтөд хүчирхэг түлхэц өгсөн ба энэ нь өнөөгийн зуун жилийн эхэн хүртэл үргэлжилж иржээ.
    Харин өнөөдөр бол технологийн энэ хэвшлийг дараагийн хэвшлээр солих үйл явц болж байгаа ба энэ шинэ хэвшлийн түлхүүр хүчин зүйл нь мэдээлэл-харилцаа (информационно-коммуникационный) нано болон био инженерийн технологиуд юм. Үүнийг мөн л урьдын адил зэвсэглэлээр хөөцөлдөх явдал тэтгэн урамшуулж байна.
    Гэхдээ өнөөдөр технологийн шинэ хэвшлийн төлөвшин бүрэлдэж буй суурь технологиуд өмнөхөөсөө эрс ялгаатай. Эдгээр технологийг боловсруулах ажлыг өдөөн урамшуулахад стратегийн объект, хүн ам болон дайсны ухамсрыг хөнөөдөг өндөр нарийвчлалтай пуужин, биологийн зорилтот, кибернетикийн болон мэдээллийн когнитив (ухамсарт нөлөөлөх-орч) зэвсгүүд хамгийн сайн тохирдог юм.
    Өнөөдөр зэвсгийн эдгээр төрлүүдийг өргөн хэрэглэж байгааг ажиглахад хэцүү биш. Тухайлбал: өндөр нарийвчлалтай зэвсгийг байлдааны ажиллагаанд, биологийн зэвсгийг корона вирусын тахал хэлбэрээр, кибернетик зэвсгийг санхүүгийн болон эрчим хүчний дэд бүтцийн объектын эсрэг, когнитив зэвсгийг нийгмийн сүлжээнд өргөн ашиглаж байна.
    Цөмийн болон химийн зэвсгийг хэрэглэх боломжгүй болохоор орчин үеийн дайн гибрид (эрлийз- орч) шинжийг олсон ба энэ нь дайснаа номхотгохын тулд санхүү, худалдаа, дипломатын арга мэхийг өргөн ашиглах явдал болно.
    АНУ дээр дурдсан бүх хүрээнүүдэд олсон давуу талаа ашиглан дайснаа сулруулах үндсэн дээр дэлхийн эдийн засаг дахь давуу талаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Оросын эсрэг санхүүгийн хориг арга хэмжээний хэлбэрээр санхүүгийн дайн өдөөсөн ба үүний золиосонд хөнгөн цагааны аж үйлдвэр “Русал”-д харъяалагдаж америк “хамтрагчдын” хяналтад шилжсэн усан цахилгаан станцуудынхаа хамт нэрвэгдэж байна. Тэдний дараагийн бай нь барууны менежментээр хэсэгчлэн хянаж буй “Роснефть” болж байна.
    Вашингтонд таалагдаагүй оросын хуулийн болон биет этгээдийн хөрөнгийг баривчлах, мөнгөн шилжүүлгийг хаах, тэдэнтэй гэрээ хэлэлцээр хийхийг хориглох зэрэг үйлдлийг долларын бүхий л бүсэд өргөн фронтоор хэрэгжүүлж байна. Оросоос гарсан бүтэн триллион доллар англо-саксоны оффшорын олзонд байна.
    Худалдааны дайны хэрэгслүүдийг Хятадыг сулруулахын тулд ашиглаж байна, Вашингтон Дэлхийн Худалдааны Байгууллагын хэм хэмжээг зөрчин, нийт 300 млрд долларын импортын нэмэлт татвар Хятадад ногдуулж, түүнчлэн компьютерийн технологийн тэргүүлэх үйлдвэрлэгчдэд хориг арга хэмжээ авав.
    Худалдааны дайны шалгарсан аргаар Саудын Арави нефтийн үнийг унагав, үүнийг Оростой хийх худалдааны балансыг алдагдуулах зорилгоор Вашингтоны тушаалаар гүйцэтгэсэн ба энэ аргыг 80-аад онд ЗХУ-ын эсрэг хэрэглэж байсан юм. Үүний дээрээс Саудын Арави оросын компаниудыг шахан зайлуулах зорилгоор Европын зах зээл рүү нефтийн нээлттэй демпинг хийж эхэлсэн ба нөгөө талаас нь АНУ хориг арга хэмжээ зэрэгцүүлэн авч байна.
    Кибернетик зэвсэг хэрэглэсэн жишээ нь Ираны Атомын цахилгаан станцад гарсан бөгөөд үүнийг технологийн процессыг удирдах автоматжуулсан системд компьютерийн вирус оруулж өдөөсөн юм. АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын Агентлаг Хятад, Орос, Венесуэл болон Вашингтоны хяналтаас гадуурх улс орнуудын эсрэг минут тутамд хэд хэдэн кибер дайралт хийж байна. Телефон яриаг сонсох даяар сүлжээ, компьютерт нуусан “цох”-ыг ярих ч хэрэг байхгүй.

    Энэ жил биологийн зэвсэг хэрэглэсэн дэлхийн гибрид дайны шинэ фронт нээгдэж байгаа ба хятадын болон оросын олонхи экспертүүдийг үзэж байгаагаар корона вирусыг нийлэгжүүлж, америкийн тусгай албад Уханьд тараажээ.
    Дайны зорилгоор био инженерийн технологи боловсруулах нь технологийн шинэ хэвшлийн хөгжилд хүлээвэл зохих “жолоодлого” (драйвер) юм.
    Тодорхой арьстан, нас болон хүйстэй хүмүүсийн эсрэг зорилтот хөнөөгч үйлчилгээ бүхий вирусыг нийлэгжүүлэх боломжийн тухай Оросын ШУА-ийн эрдэмтэд бүр 1996 оноос ярьж эхэлсэн ба Оросын биологийн аюулгүй байдлыг хангах тусгай програм боловсруулах, батлахын зайлшгүйг үндэслэж байлаа.
    Эбола чичрэг хэлбэртэй “анхны хараацай”, гаж (атипичный) хатгалгаа, магадгүй “шувууны” ханиад, ДОХ зэргийн үе аль хэдийн өнгөрчээ. Дэлхий даяар энд тэндгүй тархсан америкийн биологийн нууц лабораториудын өргөн сүлжээ био инженерийн зэвсэг “дархалж” байгаа нь эргэлзээгүй.
    Үүнийг боловсруулж, хэрэглэх нь био инженерийн тэргүүлэх аж үйлдвэрийн хөгжлийг урамшуулах ба энэ нь анагаах ухааны эрдэм шинжилгээний судалгаа, багаж хэрэгсэл, шинэ нарийн вакцин хийгээд эмийн эрэлтийг бий болгоно. Технологийн шинэ хэвшлийн тэргүүлэх салбар болсон анагаах ухаан өсөлтийн нэмэлт түлхэц олж авна.
    Газар сайгүй тогтоосон хорио цээрийн арга хэмжээ, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан явдал нь мэдээллийн технологи, тооцоолох техникийн хөгжилд асар их түлхэц өгч, үүний ачаар электрон худалдаа, зайны сургалт, гэрээр ажиллах тоног төхөөрөмж, алслагдсан ажлын байрны эрэлтийг эрс өсөхөд хүргэж байна.
    Төрөөс хотууд хийгээд олон нийтийн газруудад видео бүртгэл, иргэдийг хянах, хувь хүнийг таних, тэдний шилжилт хөдөлгөөн, эрүүл мэндийг хянах тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд аварга их мөнгөний хөрөнгө оруулалт хийж байна. Энэ үндсэн дээр том өгөгдөл дээр ажиллах хиймэл оюун ухаан төлөвшүүлж, эдгээр том өгөгдлийг боловсруулахад супер компьютер, хэт өндөр бүтээмжтэй программын хэрэгсэл хэрэгтэй болж байна. Энэ нь эргээд зохих өндөр бүтээмжтэй, авсаархан, эрчим хүч хэмнэдэг тооцоолох техникт зориулсан нано технологийн хөгжлийг урамшуулж байна.
    Технологийн хувьсгалын үед зэвсэглэлээр хөөцөлдөх нь цаг ямагт технологийн шинэ хэвшлийн өсөлтийн хэтийн чиглэл рүү эргэдэг юм. Технологи нь бөөнөөр хөнөөх зэвсэг боловсруулах хүртлээ боловсрон хөгжиж, ёс суртахуунгүй улс төрчдийн гарт орвол хүн төрөлхтний оршихуйд аюул занал учруулна.
    Хүн төрөлхтийн эсрэг үйлдсэн тэдний гэмт хэргийн тод жишээ нь Хиросима, Нагасакийг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн явдал юм. Сая сая хүмүүсийг хөнөөгч корона вирусыг хэрэглэж байгаа нь орчин үеийн тэргүүний технологийн үндсэн дээр үйлдсэн гэмт үйлдэл гэдгийг харуулж байна.
    Японы хотуудад атомын бөмбөг хаяснаас ялгаатай нь биологийн зэвсэг эргэх үр дүн үзүүлдэг бөгөөд дайсныхаа төдийгүй, өөрийн хүн амыг хөнөөж болдогт оршино.
    АНУ-ын эрх баригч дээдэс буюу “гүний улс” гэж нэрлэгддэг бүлэгт Вашингтоны хяналтад буй дэлхийн хэсгүүдэд түүнийгээ хэрэглэх нэмэлт сэдэл байгаа гэж таамаглаж болно. Тагнуулын Төв Газрын саланги задгайгийн улмаас болсон 2011 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ-ын хүчний байгууллагууд эрс хүчирхэгжин, нийгмийн хяналтаас гарч, өргөн их эрх мэдэлтэй болсон билээ.
    Цар тахлын дэлгэрэлт иргэдийн иргэний эрх чөлөөг бүрэн устгатал нь хязгаарлах улам илүү өргөн өргөн суурь дэвсгэр бий болгож байна. Технологийн хэвшил солигдохыг дагалдан капитал үнэгүйдэх, гутран уймрах үзэгдэл бий болж байна. Үүний дээрээс дэлхийн аж ахуйн хэвшил солигдож байгаа нь эдийн засгийн нөхөн үйлдвэрлэлийг зохицуулах институтын үр ашгийг унагаж, улс төрийн хямралыг өдөөж байна.
    Нөхцөл байдлыг хяналтандаа тогтоон барихын тулд эрх баригч элитүүдэд иргэдийн эрхийг хязгаарлах ил үндэслэл хэрэгтэй болж байна. Энэ нь дэлхийн гибрид дайны нөхцөлд бүр чухал болон тавигдах ба энэ дайны явцад америкийн эрх баригч элитийн хүүхэлдэй тоглуулагчид үйлдлийн эрх чөлөөг алга болгох, золиосны хөрөнгийг хураан авахыг оролдоно. Санхүүгийн хөөс хагарч, санхүүгийн зах зээл сүйрснээр олон арван сая америкчуудын хөрөнгө үнэгүйдэнэ. Иймээс боломжит эсэргүүцлийг саармагжуулахад хорио цээрийн дэглэм хамгийн их тохирно.
    Бүрэлдэн тогтсон дэлхийн аж ахуйн хэвшлийн хүрээнд зонхилох байр сууриа хадгалах гэсэн, оршин буй технологийн хэвшлийн үйлдвэрлэлд капиталын хэт хуримтлалаа алдсан улс орнууд дэлхийн дайныг өдөөж байна. Гэвч энэ дайнд дэлхийн аж ахуйн шинэ хэвшлийн институтыг цагаа олж бүрдүүлсэн, технологийн шинэ хэвшлийн суурь үйлдвэрлэлийг эзэмшиж чадсан тэр орнууд ялалт байгуулж чадна. Тийм орнуудын хувьд энэ үе нь эдийн засгийн хөгжилдөө үсрэлт хийх, Кондратьевын шинэ урт мөчлөгийг бусдаас түрүүлэн барьж авах, капиталын хуримтлалын зууны шинэ мөчлөгийг эхлүүлэх боломж нээгдэх юм.

    Дэлхийн өнгөрсөн дайныг Их Британийн даяар ноёрхлыг тогтоон барих зорилгоор английн тусгай албад өдөөсөн билээ. Гэвч энэ дайны ялагчаар дэлхийн аж ахуйн шинэ хэвшлийн институтэд үндэслэсэн удирдлагын үр ашигтай систем бүтээж чадсаныхаа ачаар технологийн шинэ хэвшлийн суурь үйлдвэрлэлийг хурдан хөгжүүлж чадсан ЗХУ, АНУ хоёр ялан гарсан юм.

    Босоо чиглэлд нэгтгэн зангидсан, томоохон хэмжээний үйлдвэрлэлийг зохион байгуулж чадах, яам, корпорациуд нь нөөц бололцоогоо бүрэн дайчлах боломж Баруун Европын ялзарч муудсан эзэнт гүрнүүдэд буй гэр бүлийн фирм, элэгдэж хуучирсан язгууртнуудыг бодоход ЗХУ-д ч, АНУ-д ч олон дахин илүү байсан юм.
    Энэ дайны эхний шатанд Гурав дахь Рейхийн корпоратив-захиргааны бүтэц дэх нөөцөө төвлөрүүлснийхээ ачаар Европын бүх улсуудыг амархан бут ниргэсэн Герман ялалт байгуулсан ба эцсийн дүнгээрээ нацистын корпоратив улсын хэлбэртэй дэлхийн аж ахуйн хүнийг үзэн ядагч шинэ хэвшлийг устгасан ЗХУ, АНУ хоёр ялсан юм.
    Өнгөрсөн зууны дэлхийн дайнууд газар нутаг эзэмшихийн төлөө болж байв. Ямар ч гэсэн гол түрэмгийлэгч Герман, Япон хоёр өөрийн үндэстний амьдралын орон зайг тэлэх зорилт тунхаглаж, бусад хүн төрөлхтнийг боолчлохыг хүссэн.
    Өнөөгийн гибрид дайныг АНУ-ын эрх баригч элитүүд дэлхийн эдийн засаг, юуны өмнө түүний санхүүгийн системд хяналт тавих гэж өдөөн турхирч байна.
    Дэлхийн валютад эмисс хийх үүргийг хувьчлан авсныхаа ачаар америкийн эрх баригч олигархууд өөрсдийнхөө хийсэн баталгаагүй мөнгийг бодит материал баялаг, актив болгон солих замаар бүх хүн төрөлхтнийг шулан мөлжих боломжтой болсон юм.
    Тэдний түрэмгийллийн зорилго нь либерал даяарчлалын үйл явцыг дуусгаж, энэ хүрээнд бүх улс орнуудад америк доллар дэлхийн валют байдлаар чөлөөтэй эргэлддэг, түүнийг бүхий л үндэстний таваар-материалын үнэт зүйл, активаар сольдог болгох явдал болно.
    Ийм учраас өнөөгийн гибрид дайны байлдааны ажиллагаа өнгөрсөн зууных шиг танк, усан онгоц, нисэх онгоц ашиглаж биш, харин санхүүгийн хэрэгсэл, худалдааны хязгаарлалт, кибер атак, нийгмийн ухамсрыг төөрөлдүүлэх замаар хэрэгжинэ.
    Зэвсэгт хүчнийг байлдааны ажиллагааны төгсгөлийн шатанд нэгэнт ялагдсан дайснаа бүрэн дарж авахын тулд залхаан цээрлүүлэх зорилгоор хэрэглэнэ. Харин биологийн зэвсгийг удирдлагыг алдагдууулах, эдийн засгийн үйл ажиллагааг зогсоох зорилгоор хүн амын дунд үймээн сандраан үүсгэхийн тулд хэрэглэнэ.
    Энэ дайнд ялах нь АНУ-ын хувьд газар сайгүй тоглоомын дэглэм бүрэлдэхэд хүргэх ба тэднээс олон зүйл шаардахгүй, тэд бусад улс орнуудаас: эдийн засгийн нээлттэй байдлыг хангах ОУВС-гийн зөвлөмжийг хатуу мөрдөх; мөнгөн эмиссийг удирдах үндэсний систем бүтээхээс татгалзаж, капиталын чөлөөт хөдөлгөөнийг хангах; улсын үйлдвэрийн газруудыг америкийн копорациудад ашигтайгаар хувьчлах; ХМХ болон теле харилцаанд америкийн агентуудын хяналт тогтоох; Вашинтоны гадаад бодлогыг дагалдах зэргийг л шаардана.

    Америкийн эзэнт гүрэн хяналт тогтоосон орнуудад түрэмгийлэх цэрэг байлгах ямар ч хэрэггүй: АНУ болон Их Британийн дээд сургуулиудад сахилгажуулж, томоожуулж сургасан эрх баригч элитүүд Вашингтоны зааврыг идэвхи чармайлттай биелүүлэх бөгөөд үндэснийх нь баялгийг америкийн капитал шулан мөлжсөнөөс олсон орлогын өөртөө ногдох хувийг хүртэнэ. Үүний хариуд америкийн зааварлагчид тэднийг үндэсний эдийн засгаа хөгжүүлэх ажлаас чөлөөлж, үүнийг гадаадын хөрөнгө оруулагчдад хариуцуулна.

    Латин америкийн орнуудыг АНУ олон жилийн турш хянаж түүхэн туршлагаас үзэхэд тэдгээр орны макро эдийн засаг, батлан хамгаалах болон гадаад бодлогыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн явуулахын тулд Төв банк, Сангийн яам, мөн батлан хамгаалах болон гадаад яамны удирдах албан тушаалд өөрийн агентыг байлгахад л хангалттай болох нь харагдаж байна.
    Орчин үеийн ийм түрэмгийллийн хэвшмэл жишээ нь АНУ-ын хяналт, удирдлагад байдаг Украин, Гүрж, Ирак, Бразилийн дэглэмүүд болон ЕХ-г оролцуулсан бусад олон улсууд юм.
    Ийм “зөөлөн” түрэмгийллийн үр дагавар нь өнгөрсөн зууны дэлхийн дайнуудад ялагдсан орнуудын хүлээсэн хохирлоос юугаараа ч дутахгүй. Жишээлбэл: Вашингтоны хяналтад байсан Ельциний дэглэмийн үед Орос орны хүлээсэн хохирол Гитлерийн түрэмгийллийн хохиролтой дүйцдэг.
    Эзлэн авсан газар нутаг дээрээ ихээхэн амьд хүч, техникээ алдсан фашист Германаас ялгаатай нь америкийн эрх баригч элитүүд триллион триллион долларын капиталд хяналтаа тогтоож, түүнд байсан активуудыг ямар ч алдагдалгүй пост зөвлөлтийн орон зайнаас гарган авч чадсанд оршино.
    Гибрид дайн бол өнгөрсөн зууны зэвсэгт мөргөлдөөнийг бодоход хамаагүй илүү ашигтай, ая тухтай байдаг. Гибрид дайн америкийн эрх баригч элит, хүчний бүтэц, нөлөө бүхий клануудын бизнес логикт маш сайн тохирдог: АНУ-ын хяналтад байдаг Афганистан, Колумбийн хар тамхины сүлжээг Тагнуулын Төв Газар, Ирак, Ливээс америк цэргүүдийн дээрэмдсэн нефтийн худалдааг Пентагон, Украины хийн тээврийн хувьчлалыг Байданы гэр бүл, Кувейтын нефтийн ордууд дээр Бушийн гэр бүлийн хяналт тогтох г.м.
    Энэ бол ердөө л тусгай тусгай жишээ юм. Америкийн копорациуд эзлэгдсэн орнуудын хөрөнгө, нөөцийг дахин эргэлдүүлж, тэднийг америк технологи ашиглахыг шаарддаг. Дээрэмдсэн музейнуудаас авсан ховор нандин үзмэрүүдээр америкийн цуглуулгууд дүүрч байна. Америкийн эмнэлгийн байгууллагууд баян захиалагч нарт зориулж хаост нэрвэгдсэн орнуудаас хүний эрхтнийг авч байна. Гэхдээ хяналтандаа байдаг улсуудын санхүүгийн зах зээлийг залилж мэхэлсэн америкийн корпорациуд хамгийн их ашиг олж байна. Тэр ч байтугай үгүйрч ядуурсан Украины облигацаас Соросын асрамжлагчид жилийн орлогынх нь 60 хүртэлх хувийг залилан авч байна.
    Дайныг арилжаанд оруулах нь капитал хуримтлуулах америк мөчлөгийн гол элемент мөн. Түүний нөгөө талд АНУ-ын хяналтад байгаа улс орнууд үгүйрэн хоосорч, үүний улмаас дэлхийн аж ахуйн хэвшлийн бүрэлдэн тогтсон даяар нөхөн үйлдвэрлэлийн хүрээ зааг шавхагдаж байна.
    Ойрхи Дорнод, Хамтын нөхөрлөлийн орнууд, Латин америкт үйлдсэн америкийн түрэмгийлэл хэт их ашиг өгч байгаа хэдий ч тогтвортой эдийн засгийн өсөлт, хүн амын сайн сайхан байдлын дээшлэлтийг хангах удирдлагын системийн боломж нь шавхагдсаны улмаас гибрид дайнд АНУ ялагдал хүлээх тавилантай.
    Вашингтоны хөтлөн явуулж буй дэлхийн гибрид дайны золиос болсон улс орнууд үгүйрэн хоосорч байхад “Нэг бүс-нэг зам” төслийн хүрээнд Хятадын нэгтгэн ойртуулж буй улс орнуудын (Энэтхэг-Хятадын орнууд, Пакистан, Монгол, Шри Ланка Эфиопи болон африкийн бусад орнууд) амжилттай хөгжил америк төвт дэлхийн аж ахуйн хэвшлийн үр ашиг унасаар байгаагийн илт харагдах жишээ болж байна.
    Америкийн эрх баригч элит даяар ноёрхлоо тогтоон барихын тулд өөрийнхөө хяналтаас гадуурх улс орнуудын нөхөн үйлдвэрлэлийн хүрээ заагийг гибрид дайны дээр дурдсан хэрэгслүүдийн тусламжтайгаар газар сайгүй эвдэн сүйтгэхийг чармайж байна.
    Гэхдээ америкчууд эзлэгдсэн улс орнуудын хөгжилд шинэ боломж бүтээх зорилт огт тавиагүйгээр үл барам тэр орнуудыг шулан мөлжүүлэхээр өөрийн корпорациудад шилжүүлж байна.

    “Эбола” чичрэг гарсан африкийн хэд хэдэн орноос хятадуудыг хөөн гаргасан америкчууд Хятадын барьж эхэлсэн нийгэм, тээвэр, инженерийн дэд бүтцийн объектуудыг гүйцээлгүй орхиж, тэдгээр орны үндэсний орлогын эх булагт хяналт тогтоосноор сэтгэл ханаж байна.
    Украиныг Оросоос салгасан америкийн хөлсний этгээдүүд хоршооллын тасалдсан холбоог орлуулах, зогссон хөрөнгө оруулалтын төслийг шинээр эхлэн талаар юу ч хийсэнгүй, харин Украины эдийн засгийн хамгийн их орлоготой объектуудыг америкийн капиталд шилжүүлжээ.
    Зах хязгаарын улс орнуудын хувьд дэлхийн аж ахуйн шинэ хэвшлийн ойртон нягтрах бүтцэд орох уу, эсвэл америкийн үндэстэн дамжсан корпорациудын шинэ колоничлолын талхинд орох уу гэдгийг ялгаа улам бүр тодорхой болж байна: үр ашигт чанараа алдсан дэлхийн аж ахуйн эзэнт гүрний (империя) хэвшил шинэ, интеграл, дэлхийн аж ахуйн хэвшлийн нөхөн үйлдвэрлэлийн механизм бүрэлдэж, өргөсөхийн хэрээр сүйрэн унаж байна…

    2020 оны 04 дүгээр сарын 22

    Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг

  • ДУУЧИН Г.ЭРДЭНЭЧИМЭГИЙН ЯРИЛЦЛАГА

    -Таны уран бүтээлд яагаад заавал Монгол аяс давамгайлдаг вэ? Та өөрийн имиджээ ингэж бүрдүүлэхийг хүсдэг үү? Өөр шалтгаан бий юу? Мөн уран бүтээл тань хэр их судалгаанд суурилдаг вэ?
    -“Мөнх тэнгэрийн хурай” уран бүтээлээр жишээ татахад “Хурай” гэдэг үг нь хурааж, хуруулах гэсэн утгатай байх шишээтэй. Үгийн үндэс нь Хур. Би зүгээр үгийн утга агуулгын тухайд хэллээ. Мэдээж уран бүтээлээр аливаа утга санаа, хүсэл зорилгыг илэрхийлэхийн тулд судалгааг тодорхой хэмжээнд хийнэ. Тэр дундаа Монгол гэх тодотголтой байхын тулд чамгүй өндөр босго давах хэрэгтэй болдог. Би болон миний уран бүтээлд Монгол гэдэг филоссофи зөвхөн имидж төдийхнөөр хэмжигддэггүй. Миний дотор хийгээд гадна, үйлдэл болон оюун санаа жинхэнэ Монгол. Ингэж байж уран бүтээл минь Монгол илэрхийллийг даацтай үнэн илэрхийлж чаддаг. Би багаасаа л Монгол ахуйд хайртай өссөн. Аймгийн төвд тэмээнээс бусад малыг маллаж өсөхдөө л ахуйдаа дурласан. Хамгийн сайхан дурсамжуудаа санах бүрт Монгол ахуй буудаг. Том болоод СУИС –д уртын дууны ангид ороод үстэй дээл, лоовуузан малгай, монгол гутал өмсөөд явдаг байлаа. Дараа нь Монгол ахуйд тун хайртай залуутай ханилсан. Миний хувьд хамгийн сайхан аялгуу Монгол аялгуу, хамгийн сайхан зүйл бол Монгол байгаль, хамгийн гоё зүйл бол Монголын язгуур өв соёл.
    -Таны хань анх Монголч бүсгүй болохоор тань татагдсан байж магадгүй?
    -Бид хоёр анх танилцаад удаагүй байхад өрнөсөн яриа бий л дээ. Дуртай хоолны тухай. Бид хоёрын хамгийн дуртай хоол толгой шийр байсан. /Инээв/ Сонирхол бол маш их нийлдэг.
    -Хар хархан харц дууны клипэнд толгой шийр идэж гардаг?
    -Тийм. Бид хоёр дуртай, бидний хүүхдүүд ч дуртай. Толгой шийрийг хаан хоол гэж нэрлэдэг. Маш их шимтэй хоол л доо.
    -Таны нөхөр нэгэн цагт зохиолын дууны ханхүү гэгдэж байсан. Харин өнөөдөр төр түшилцэж гишүүн болсон. Нөхрийн хийж байсан, хийж буй ажлуудын хооронд их зөрүү байна. Танд ямар мэдрэмж төрсөн бэ?
    -Өөрөө хэлдэг. Олон жил тасралтгүй дуулжээ. Харин одоо миний хэрэлдэх цаг хугацаа болсон гэж. Уг нь дуулж байгаа хүн хэрэлдэж байгаа хүн хоёрын дуулж байгаа нь илүү сайхан шүү дээ. Гэхдээ миний хань ганцхан өөрийнхөө төлөө хэрэлдэж яваа биш болохоор хүслийг нь хүндэлдэг. Ард түмний сайн сайхны төлөө чинь сэтгэл нь тэр хүнийг тэнд аваачсан. Хэн нэгний хүсэл биелэх шиг сайхан зүйл байдаггүй. Би ханийхаа хүслийг биелээсэй гэж залбирдаг. Зорьсон зорилгодоо хүрээсэй гэж хүсдэг.
    -Таны нөхрийн УИХ –ын гишүүн болсон зорилго хэр биелж байгаа бол? Та энэ үйл хэргийг нь хэрхэн дэмжиж, арын албанд хэр үүрэгтэй байна даа?
    -Миний хань өөрийн байрь сууриндаа бат зогсож байгаа. Ямар нэг зүйлд автахгүй, хазайхгүй ганц дайчин ганцаардахгүйн замаар явж байна.
    -Таны нөхрийн зарим үйлдэл олны анхаарлыг ихээр татах нь бий. Жишээ нь УИХ –ны чуулганд мориор ирсэн ч гэх юм уу. Энэ бүх шийдвэрийг тантай зөвлөж шийддэг үү? Та хэрхэн ханддаг вэ?
    -Мэдээж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг. Гол зорилго нь тийм үйлдэл хийхийг шаардаж байвал би дэмжинэ. Содон сонин байлаа гээд бохир муухай биш.
    -Танайх ер нь жинхэнэ Монгол айл байх. Энэ нь аж төрөх байдлын хувьд ярьж байна. Та өөрийгөө жинхэнэ Монгол гэргий гэж хэлж чадах уу?
    -Сайн эзэгтэйн эрхэм чанаруудын цөөн хэдийг нь эзэмшсэн байж болох ч үлдсэнийг нь суралцаад амьдарч л явна. Би ер нь учиргүй бардамнах дургүй. Хэн ч ирээдүйд яаж амьдрахыг хэлж мэдэхгүй ч өнөөдрийн хувьд сайн эхнэр, сайхан Монгол эмэгтэй байхыг хичээж л явна.
    -Та хүүхдүүдээ уламжлалт сэтгэхүй, хандлагаар хүмүүжүүлдэг үү?
    -<Хүнийг хөдөлмөр хүмүүжүүлдэг гэж боддог. Би хүүхдүүдээ ахуйтай нь ойр амьдруулахыг зорьдог. Эрдэмд шамдаж, соён гэгээрч болох ч зөвхөн ингэснээр ХҮН болж чадна гэдэгт эргэлздэг. Галаа түлж чадахгүй Монгол хүн байж боломгүй мэт санагддаг. Хүүхдүүдээ хичээлд нь явуулж эрдэмд сургана. Бусад цагт нь зусланд мал дээр гаргах мэтээр ахуйтай нь уядаг. Бид хоёргүй хорвоод хазайж гудайхгүйхэн шиг амьдарч тавилангаа дааж чадах хүн болоосой гэж өсгөж байна. Хүүхдээсээ хэт их зүйл нуухгүй байхыг зөв гэж боддог. Алаг хорвоо гэж ярьдаг даа. Шаазгайн өнгө шиг хар, цагаан ээлжилдэгийг мэдэж өсөөсэй л гэж хүсэх юм.
    -Эмэгтэй хүний сайхан нь юундаа оршдог юм бол? Алаг нүд сайхан биендээ эсвэл ээж болох тавиландаа юм болов уу?
    -Эмэгтэй хүний сайхан нь дотроосоо хайр ундруулж чаддагт оршдог гэж бодож байна. Гэр бүлээ, эд юмсаа, үр хүүхдээ, бусдыг… Ер нь аливааг хайралж энэрч байгаа хэн бүхэн хамгийн сайхан харагддаг. Дотроосоо хайр ундруулж байгаа эмэгтэй хүн л хамгийн үзэсгэлэнтэй дээ.
    -Та хэр хайр ундруулдаг эмэгтэй вэ?
    -Хайрыг ундруулахыг маш их хүсдэг. Гэхдээ зарим үед хайраа ундруулаагүй үе ч байгаа байх. Бас хэт ихээр ундруулсан үе ч бий. Хайр гэхээр зөвхөн эр эм, эхнэр нөхрийн хайр гэж явцуу ойлгох хэрэгггүй. Аливаа юмсыг, амьд бүхнийг хайрлан энэрэх өгөгдөл эмэгтэй хүн бүхэнд байдаг. Гэрийнхээ орчин, тавилгыг хайрладаг, хямгаддаг эмэгтэйн гэр орон, эд хогшил ямар сайхан эмх цэгцтэй, шинээрээ байдаг билээ. Хайрлаагүй амьдарсан эзэгтэйн гэрийн тавилга, хүүхдийнх нь харц л бүхнийг хэлээд өгнө дөө. Бүх зүйлд л хайр шингэдэг. Эмэгтэй хүний хайр шингэсэн бүхэн өнгө орж гялалздаг.
    -Бас өөрийгөө хайрлах ёстой байх?
    -Тийм. Өөрийгөө хайрлаж чадахгүй хүн бусдыг хайрлаж чадахгүй гэж үг бий. Эмэгтэй хүний гоо сайхны тал хувь нь гадаад, нөгөө тал нь дотоод гоо сайхан байдаг. Өөрийгөө хайрлаж тордсон эмэгтэй бусдыг хайрлах тэнхээтэй, итгэлтэй болно. Хүн ер нь амьдралдаа хэт их баярлахгүй, хэт баяжихыг хүсэхгүй, хэт их гунихгүй бас ядрахгүй өөрөөр хэлбэл алдан дунд, зохистой хэмжээнд тэнцүүлж чадах нь хамгийн аз жаргалтай байх гарц юм уу гэж боддог.
    -Хэт ихэдвэл цалгилаад, багадвал бас дутаад хэцүү тухай хэлж байна уу?
    -Тиймээ. Тавыг нь тааруулж сурах л чухал.
    -Та хэр ухаантай охин бэ, -Ээж аавынхаа?
    -Гайгүй шүү. Миний аав ээж намайг сайн явна, сайхан амьдарна гэдэгт бат итгэдэг. Магадгүй миний охин ухаантай учраас сайхан амьдрана гэж боддог байх. Би ээж аав хоёртоо аль болох муу үг дуулгахгүй, итгэлийг нь даахыг хичээдэг. Болж байна, бүтэж байна. Охин нь сайн байгаа, ийм сайхан зүйл хийхийг хичээж зорьж байна гэх мэт дандаа сайхан үгээр ярилцдаг.
    -Эцэг эхээ өтлөхийн цагт асарч хайрладаг энэрч өргөдөг Монгол хүүхдүүдийн онцгой чанар байдаг. Энэ чанарын тухай таны бодол?
    -Гадны зарим улсад эцэгээ хөгшрөхөөр асрамжийн газарт өгдөг жишиг байдаг тухай хамгийн анх сонсоод ямар аймшигтай юм бэ гэж хүлээж авч байсан. Энэ бол Монгол хүний ухаан л даа. Гайхамшигтай зан чанар. Их ухаан юм даа. Бас нэг зүйлийг би их гоё гэж боддог. Бид их сайхан цаг үед амьдарч байна. Орчин үеийн эмэгтэйчүүд олон хүүхэд төрүүлээд бие зүсээ сайхан авч явснаараа мундаг, сайхан гэж олонд хүндлэгдэн хайрлагддаг. Энэ бол одоогийн нийгмийн хамгийн онцгой сайхан чанар юм шиг.
    -Та хэдэн хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй вэ?
    -Одоо гурван хүүхэдтэй. Дахиад хамгийн багадаа нэг хүүхэд төрүүлнэ дээ.
    -Одонтой ээж болох нь ээ?
    -Одон аваагүй байж авна даа гэж санаашрах нь юу юм. Ер нь эх хүний хувьд бодол бий.
    -Та их сайхан үг хэллээ. Их сайхан нийгэмд амьдарч байна гэж?
    -Надад бол миний амьдарч байгаа цаг хугацаа их сайхан бас үнэ цэнэтэй. Нэг хэсэг гадны соёлд автан дурлаж байсан бол одоо харин эргээд Монгол ахуйгаа санагалзаж, үндэсний хувцас хэрэглэлдээ дурлан түүгээр гоёхыг чухалчидаг үе ирж байна. Энэ мэт нийгмийн хувьслыг бид түүхийн хуудаснаас уншаагүй. Уншигдах түүхийг бүтээлцэн амьдарч байна. Их азтай.
    -Хүн амьдралд алдаж онодог. Хазгай гишгэж хальтрахгүй амьдрахын тулд хүнд ямар зан чанар байх ёстой юм бол?
    -Баярласан ч уурласан ч ер нь сэтгэлийн ямар ч хөдлөлд захирагдахгүй байх ёстой юм шиг. Аль нэг талдаа автаад дийлдээд ирэхээр л хэтийдсэн шийдвэр гаргаж амьдрал дайвалзах шийдвэр гаргадаг байх. Эрүүл ухаанаар аливаад хандах ёстой юм болов уу?
    -Ийм голчтой, өөрийн гэсэн чамбай үзэл бодолтой эмэгтэйг өсгөсөн ээжийн тухай яриач?
    -Миний ээж багш. Бага байхад маш ихээр ажил хийлгэдэг, зүйр цэцэн үг их хэлж загнадаг байж билээ. Одоо ч хэвээрээ. Би хоёр насны зөрүүтэй эгчтэй. Хоорондоо муудахдаа зүйр цэцэн үгээр үзнэ. Сайныг дагавал сарны гэрэл. Мууг дагавал могойн хорлол. Наранд нь сууж саранд нь гэгчээр чи өөрөө хийх ёстойгоо хийгээгүй байхад би яахаараа хийдэг юм гэж муудалцдаг байсан. Одоо бодоход их өхөөрдөм байгаа юм л даа. Гэхдээ энэ бидний хүмүүжлийн нэг хэсэг байж. Би хүүхдүүдээ хааяа зэмлэхдээ энд тэндэхийн эрээвэр хураавар үг биш хүний амьдрал хэрэг болохуйц гурван үг хэлэхийг бодно. Үүнд мэдээж нөгөө зүйр үгээ ашиглана./Инээв/
    -Танайх Монгол гэрт амьдардаг гэж хүмүүс ярьдаг?
    -Аль алинд л амьдарна. Манай Монгол гэр Гачууртад байдаг. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт өгөх, нөхөр хуралдаа хоцрохгүй ирэх хэрэгцээнүүдээс шалтгаалаад хотод байна даа.
    -Танай Монгол гэр билгэдлийн чанартай юу?
    -Үгүй. Очсон хүн эднийхэн эндээ л их байдаг юм гэж бодохоор. Угаасаа ч тийм. Амралтын өдөр болонгуут л гэр рүүгээ яардаг. Очоод гурилаа зуурч элдээд хоолоо хийж иднэ, долоо хоногийнхоо боорцогоо хийж, цуйвангийнхаа гурилыг бэлдэж аваад буцна даа.
    -Таны нөхөр хэр сайн хань вэ?
    -Эмэгтэй хүн сайн ханьтай учрах нь ерөөлийнх. Би их сайхан, ухаантай нөхөртэй. Юу юуны духанд хүрээгүй хайраа гэж гүйгээд элдвээр сүйдлэхгүй ч ноён нуруундаа хайр нь бат байж л байна. Эр хүний сайхан чанар. Би ийм ханьтайдаа маш их баярладаг. Их л талархаж явдаг даа. Боломж гарвал цай сүүнийхээ дээжийг мөнх тэнгэртээ өргөнө дөө.
    -Цайныхаа дээжийг өглөө бүхэн өргөдөг үү?
    -Улаанбаатарт байсан үедээ өглөө бүхэн өргөж чаддаггүй ээ. Айлын машин, хүний толгой дээр цацчих гээд. Ерөөж залбирах биш бүр тавгүйтэж орхидог. Ерөөж хүсэж залбирах биш бүр айдастай өргөгддөг. Харин Гачууртын гэртээ очихоороо хэдэн минутаар ч хамаагүй гадаа зогсоод хүссэн санасан бүхнээ даатгаад хүслээрээ дээжээ өргөнө дөө./Инээв/
    Цай сүүнийхээ дээжийг хангай дэлхий, мөнх тэнгэртээ өргөх тэрхэн хугацаа бясалгал юм. Өглөө бүхэн хоёр минут сайхан зүйлийн тухай бодож хангай дэлхийтэйгээ харьцах нь их сайхан мэдрэмж. Өдрийн сайхан эхлэл болдог.