Author: admin_shaman

  • “Заяагүй хүн гэж угсаа гаралгүй ядуу хүнийг хэлдэггүй юм”

    Чадраабалын Лодойдамба
    Бүтээсэн дүр болгон нь сэтгэлээс гардаггүй мөнхөрдөг дүрийн эзэд Монголын кино урлагийн түүхэнд олон бий. Тэдний нэг нь Итгэлт баян буюу Ардын жүжигчин А.Очирбат гуай билээ. Та XX зууны шилдэг роман, Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг уншиж байхдаа хэсэг зуур нүдээ аниад “Итгэлт баян”-ы дүрийг төсөөлөөд үз. А.Очирбат гуайн царай л орж ирээд байгаа биз. Кино урлагийн нэг гайхамшиг бол энэ.

    А.Очирбат гуай амьдралынхаа 60 гаруй жилийг урлагт зориулж, хүүхдийн жүжгээс эхлээд олон түүхэн кинонд дүрээ мөнхөлсөн авъяастан.
    1928 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг Монгол уулын энгэр гэдэг газар төржээ. Түүний төрсөн аав нь нутаг усандаа алдартай зураач Дашдаваа гэдэг хүн байж. Дашдаваа нь ихэвчлэн бурхан зурдаг хүн байсан гэдэг. Харин А.Очирбатыг ээжийнх нь дүү жирийн ард Аюурзана өргөж авсан түүхтэй. Малч удмын хүү тэрээр багаасаа малын дэргэд өссөн, 19 нас хүртлээ мал маллаж өнгөрөөжээ. Энэ тухайгаа дурсахдаа “Ихэвчлэн хонинд явна. Хааяа саахалт айлынхаа үеийн банди нарыг дагаж адуунд давхина. Морь уургалах гэж хүртэл оролдоно. Морины толгой гайгүй олдог ч бяр муу болохоор голдуу уургаа алдчихна. Харин бие жижиг болоод ч тэр үү эмнэг адууны нуруун дээр нэг гарчихвал хачиг шиг л наалдчихдаг байлаа.” хэмээжээ.
    1940-өөд оны үе Монголчуудын хувьд шинэ бүхний эхлэл байжээ. Бүгд бичиг үсэгтэй болохыг эрхэмлэж, үсэг сурах нэг сарын аянг зохион байгуулагджээ. Тэрээр хэдэн гэр барьчихсан, ширээ сандал байхгүй, эсгий дэвсчихсэн гэрт хичээллэж байснаа дурсан ярьсан байдаг. Ингээд үеийн хүүхдүүдтэй эрдэм номын их аянд мордож, бичиг үсэг тайлагджээ. Ээжийнхээ буянаар найман настайгаасаа уншаад сурчихсан учир түүнд хэцүү зүйл байгаагүй аж. Харин ч үеийнхнийгээ хошуучлан, ангийнхаа онц сурлагатнаар шалгарсан түүхтэй. Тэрээр сайн суралцаж, бүлгэмийн болон сумын төвийн багш болсон байна. А.Очирбат гуай “ Өнөө “Шинэ үсгийн багш” кино шиг олон ах, эгчид хичээл заана. Заримдаа настай хүнд ч заана” гэж ярьсан байдаг. Тэрээр төрсөн аавыгаа дуурайсан маш гоё зурдаг хүүхэд байж. Тэр үед цаас ховор байсан болохоор улаан тамхины боодлын цаасан дээр л зурж, голдуу хөдөөний аж байдлыг дүрсэлдэг тухайгаа ч мөн хуучилсан байдаг.
    Жүжигчний мэргэжилтэй анх холбогдсон нь
    Ардын жүжигчин маань уран бүтээлч, жүжигчин болно гэж зүүдлээгүй явсан гэдэг. 19 нас хүрч сумандаа ч багшилж байсан тэрээр хот явж сургуульд сурахаар шийдэж л дээ. 1947 онд морь унасан, нударга унжуулсан шавилхан залуу Улаанбаатар хотод ирлээ. Аав нь зураач байсан тул уран зургийн сургуульд орох бодолтой тээж явж. Гэвч тэр сургууль нь татан буугдсан учир Цэргийн сургууль, Худалдааны сургууль, техникум гээд хэд хэдэн газар очсон боловч дөрөвдүгээр ангийн боловсролтой түүнийг их сургуульд аваагүй гэдэг. Гэтэл тэр үед нутгийн хүн нь тааралдаж “Би чамайг сургуульд оруулж өгье” гээд жүжигчний ангид оруулжээ. Шалгалт өгөхөөр олон зуун хүүхэд бужигнаж хүүхдүүд ч нэг нэгээрээ шалгуулж дуусжээ. Харин Очирбат гуай нутгийн хүний нэрийг бодож шалгалт авч буй багш нарын хэлсэн бүрийг гүйцэлдүүлсэн гэдэг. Энэ үед шалгаруулалтад ирсэн Д.Маамхүү, Д.Хишигт, Сэлэм тогмид зэрэг Монголын урлагийн алтан хуудсыг бичилцсэн хүмүүстэй танилцжээ. Цагааны Цэгмид, зохиолч Э.Оюун, зэрэг хүмүүс шалгалтын комисст багтсан байв. Гэвч А.Очирбат гуай тэдгээр хүмүүсийг таньдаггүй тул айж, сандрах зүйлгүй дуугаа дуулж, шүлэг уншив. Харин этюдийн шалгалт ирэхэд түүнд сэдэв өгсөн байна. “Сонинд ах нь одон медалиар шагнуулсан ч нас барсан” тухай байж. Түүний хувьд мэдэх зүйл байсангүй. Гарахад нь “Хүү минь чи тэнцээгүй” байх шүү гэсэн гэдэг. Гэртээ харъя гэж бодсон ч яагаад ч юм тэнцсэн хүүхдүүдийн нэрийг сонсмоор санагдаад хүлээж. Харин тэдгээр хүүхдүүдийн дотор өөрийнх нь нэр байгааг хараад гайхсан гэдэг. Ингээд малчин А.Очирбатын жүжигчин болох гараа эхэлсэн байна. Наймдугаар сарын 20-нд сургуульд дуудагдаж, мэргэжлийн хичээлээ Цагааны Цэгмид багшаараа заалгав. Энэ үеэс урлагийн сайхныг мэдэрч, урлагт ухаангүй дурласан гэдэг. Тэрээр Д.Хишигт, П.Туваанжав, Ц.Цэрэндорж зэрэг авьяаслаг хүүхдүүдтэй хамт урлагийн сургуулийг дүүргэжээ.
    Түүнийг сургуулиа төгсдөг жил Төв хорооны тогтоол гарч “Улсын хүүхэд залуучуудын театр” байгуулагдсан бөгөөд жүжигчин мэргэжил эзэмшсэн төгсөгчид бүгд томилогджээ. Тэр үед театрт нийт 13 хүүхэд томилогдсон бөгөөд тэдний нэг бидний хайртай Ардын жүжигчин болсон А.Очирбат байлаа. Тэрээр хамгийн анх Ч.Лодойдамба гуайн зохиол “Нэг ангийнхан” жүжигт тогложээ. Сургуульд орсон цагаасаа хойш тайзан дээр амьдарсан А.Очирбат гуай тайзны 200, дэлгэцийн 30 орчим дүрийг амилуулж, Монголчуудаа урлагийн сайхнаар аялуулсан хүн билээ. Үүгээр ч зогсохгүй “Баавгай дуулах дуу”, “Тэмдэгтэй хүн”, “Урилга”, “Бэлэн дарга” зэрэг арваад жүжгийн зохиолууд бичсэн. Түүний ажил хөдөлмөр, уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 1971 онд БНМАУ-ын Гавъяат Жүжигчин, 1988 онд БНМАУ-ын Ардын Жүжигчин цолоор тус тус шагнасан байдаг.
    Ард түмний сэтгэлд хоногшсон дүр
    Үзэгчдийн сэтгэлд хамгийн тод үлдсэн дүр нь яах аргагүй “Тунгалаг тамир” киноны Итгэлт баян гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэр өөрөө ч миний Итгэлт баяны дур хүмүүст их хүрсэн шүү гэж ярьдаг байсан.Тэрээр “Зохиол нь мундаг байсан болохоор биднийг хөтлөөд л аваад явчихсан. Онгирч байна гэж бодох вий дээ. Итгэлийн дүрийг бүтээхэд ямарч бэрхшээл тулгараагүй шүү. Сайн зохиол жүжигчнээ хүртэл хөтлөөд аваад явчихдаг юм билээ” хэмээн ярьсан байдаг. Суусан газраасаа шороо атгаж, атгасан шороогоо алт болгодог адтай, овсгоотой энэ дүр түүний дэлгэцийн анхны бүтээл байв.
    Түүний Итгэлт баяны дүрд томилогдсон нь бяцхан түүхтэй. Шавилхан биетэй, шаг хийсэн яриатай хүнийг олох гэж кино багийнхан их хайсан гэдэг. Ингээд жүжигчдийн дунд “Тунгалаг тамир” роман кино болох гэнэ гэсэн яриа тархаж эхэлж. Харин энэ үед А.Очирбат гуай Д.Намдагийн “Хярааны хонхорт” кинонд тоглох гээд хяналтад ороод завгүй явж. Харин Ч.Лодойдамба “Итгэлт баян”-аа хайгаад энэхүү киноны хяналтад саатаж л дээ. Хяналт дуусаад өрөөндөө сууж байтал үйлчлэгч бүсгүй хаалгыг нь тогшиж Ч.Лодойдамба гуай дуудаж байна гэж. Яваад очтол өнөөх том зохиолч “За хө, чамайг нэг сайн харна аа. Чи наашаа алх, цаашаа алх, одоо суугаад тамхиа тат” гэсэн гэдэг. Ингээд түүнд “Хярааны хонхорт” кинонд тоглуулалгүй “Итгэлт баян”-ы дүр оногдуулжээ. Уг дүрийг бүтээхдээ тэрээр 40 гаруй настай байжээ. Гурван ангит кино хийхэд багагүй хугацаа зарцуулагдаж, нэг ангийг нь жилийн хунгацаанд зургийг нь авсан гэдэг. Кино бүтээхэд гурван жилий хугацаа зарцуулагдаж, зураг авалт дууссанаас хойш жилийн дараа үзэгчдийн хүртээл болжээ. Сонирхуулахад эхний зураг авалт цүү хаядаг хэсэг байж. Энэ зургийг хүмүүс “Тамирын гол” гэж боддог ч Таван толгойн бааз, Туул голын эрэг дээр авчээ. Манай уншигчид санаж байгаа байх “Тунгалаг тамир” кинонд Цэвэлсүрэн гэж ганган хүүхэнтэй сээтэгнэх хэсэг гардаг. Тэр хэсэгт тоглоход жүжигчинг биеэ бариад байна гээд солих уу яах уу гэж ярьцгааж байж. Маргааш нь мал тоолдог хэсгийн зургийг авахад найруулагч нь нэлээд урам орж “За өнөө орой цүү хаядаг хэсгээ ав” гээд авч байж. Энэ тухай тэрээр “ Мал тоолдог хэсэгт муу тоглосон бол би энэ кинонд тоглохгүй байсан байх” хэмээжээ.
    Түүний бас нэгэн түүхэн дүр бол Сатай сайд. “Мандухай цэцэн хатан” киног хийх үед тэрээр өөрөө Сатай сайдад тоглох санал гаргажээ. Энэ тухай тэрээр “Сатай сайд нэгэн хэвийн дүр. Кино дуусахад ч тэр хэвээрээ л төгсдөг. Хийх ажилгүй байна гэдэг ямар хэцүү гээч. Жүжигчин хүн чинь өөрийгөө эвдэх ёстой. Гэтэл би Сатайд нэг хэлбэрээр тоглоод л дууссан даа. Гэхдээ түүхэн дүр болохоор сайхан шүү. Кинондоо бол их чухал дүр. Мандухай хатныг авчирдаг, насаараа түүний үнэнч зөвлөх нь байж, төрийн төлөө амьдралаа зориулдаг шүү дээ” гэсэн байдаг.
    Мөн тэрээр урлагийн гараагаа тайзнаас эхэлсэн. У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Меркуцио, Ф.Шиллерийн “Дээрэмчид” жүжгийн Франц Мор, Д.Намдагийн “Хярааны хонхорт” жүжгийн Харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээж байжээ.
    Ингээд А.Очирбат гуайн дурсамжаас хүргэе.
    -“Тунгалаг тамир” киноны олон мундаг жүжигчин шиг биш гэхэд тэр хэмжээнд дөхөж очихуйц жүжигчид одоо ч байгаа юм шүү дээ. Тэр кинон дээр адгийн муу Галсангийн дүр хүртэл хүмүүсийн сэтгэлд үлдэж л байгаа биз дээ. Гол нь чанартай зохиол, сайн дүр хоёр хэрэгтэй байна.
    -Жүжигчин хүний хувийн зан чанартай яг таг нийцсэн зүйлс бүтээж буй дүрд нь байдаг л байх. Гэхдээ яагаад ч юм ихэнхдээ л эсрэг тэсрэг байдаг даа. Итгэлт бид хоёрын араншин алд дэлэм зайтай, би Итгэлт шиг баян биш, бас зальтай биш. Энэ дүр их сайхан. Надад уран бүтээлийн замыг нээж өгсөн. Ганц Итгэлт биш Цахиур Төмөр, Дулмаа, Хонгор, Эрдэнэ, Бадарч тахар цөмөөрөө л мундаг дүрүүд.
    -Үйл явдлынхаа үеэр үхээд өгдөгт нь харамсдаг. Гэхдээ зохиол болон жүжигчний логик харьцаа яг тэгж үхүүлэхээр таарч байгаа юм. Нэг уулзалт дээр хүмүүс Лодой багшаас “Та яагаад тэр сайхан дүрүүдийг үхүүлчих вэ” гэж асуухад “Тэрийг чинь би биш Түгжил хөнөөчихсөн шүү дээ” гэж их гоёор энгийн хариулж байлаа.
    – Энэ киноны хоёр ангийг Ч.Лодойдамба багш зохиож байсан ч харамсалтай нь таалал төгсч, эхнэр нь үргэлжүүлж зохиосон. Ч.Лодойдамба гуайн зохиолыг сайн ажиглавал эхний хэсгийг уншихад үргэлжлэл төгсгөл хоёр нь яаж өрнөх нь тодорхой байхаар нарийн бичсэн байдаг. Нэг ч хэсгийг нөгөөгөөс нь салгаж болмооргүй гэх үү дээ.

    -“Тунгалаг Тамир”-ыг Монголын “Дөлгөөн Дон” гэдэг. Энэ хоёр зохиол төстэй гэгдэх үйл явдал олон. Гэхдээ нэг нь Монгол зохиол, нөгөө нь Орос зохиол. “Тунгалаг тамир”-т үнэхээр Монгол гэсэн уур амьсгал, ялгарах шинж чанар ихтэй шүү. Хүмүүс Лодой багшийг та хуулсан гэж зэмлэж ч байсан, тэрийг би нуухгүй. Ч.Лодойдамба багш өөрөө ч хэлсэн “Би эхнээс нь аваад, төгсгөл хүртэл “Дөлгөөн Дон”-ы хуудас бүрийг эргүүлж байж уг зохиолоо бичлээ” гэж.
    -“Хатанбаатар Магсаржав” кинонд туслах дүрд тоглохдоо нэг орос цэрэг барьж хүлдэг зальтай, алиа маягийн ламын дүр бий. Тэр үед найруулагч Л.Эрдэнэбулган надад тэг ингэ гэж юу ч хэлээгүй. Чи өөрөө л заль хэрэглээд л тэр орос цэргийг барьж аваад хүлчих гэсэн. Тэгээд л өөрийн мэдэлгүй л тэгж жүжиглэж эхэлсэн.

    Г.ЖАРГАЛ

  • элхийн соёлын өвд бүртгэлтэй Монголын морин хуурд

    Морин хуурыг анхлан нутаг нутгийн онцлогоос хамаарч ширэн цартай, морин, хүн, арслан, матар толгойт хуур зэргээр урлаж байсан байна.
    Хоёрт. Францын эрдэмтэн М. Санторо морин хуурын гарлыг бүр урагшлуулж, яст мэлхий үүссэн үетэй холбон тайлбарласан буй. Гэвч үүнийг батлах боломжгүй, хэт уран сайхны гэмээр санал болсон байна.
    Энэ хэсгийн дүгнэлт болгож хэлэхэд, Монголд угаас хуур, икэл хэмээх хөгжим байжээ. Тэр хөгжим дээрээ янз бүрийн хүн, амьтны толгой урладаг байсан байна. Гэвч Монголчууд морийг зөвхөн унаа болгон хэрэглэх бус, “Молор эрдэнэ” хэмээн дээдэлдэг байсан тул мөнөөх хуур хөгжим дээрээ ихэвчлэн “Молор эрдэнэ” – морио байрлуулах болсноор Морин хуур хөгжим үүсчээ.
    ХӨГЖИЛ ХУВЬСАЛ:
    Монголын эзэнт гүрнийг байгуулсан эзэн Чингис хааны үед төрийн ёслол, хүндэтгэл найр цэнгээнийг Морин хуур хөгжмөөр нээн эхлүүлдэг байсан нь энэхүү хөгжим ямар өндөр зэрэгт тавигддаг байсан нь харагдаж байна.
    Тодруулбал төрийн хүндэтгэл, ёслолыг нээж төрийн дуу гэгдэх Монгол Ардын Айзам Уртын Дуу болох “Эртний сайхан” – г дагаж хуурддаг байж.
    XVI зуунаас морин хуур нь Луу толгойт болон хувирсан байна. Энэ нь Манж Чин улсын дарангуйллаас үүдсэн бөгөөд Манж хүн нь шар өнгийг нарны өнгө, луу гэх үлгэрийн амьтныг агуу хүчтэй тэнгэрийн амьтан гэх мэтээр бэлэгшээн Манж ард эзэн хааныгаа наран адил гэгээтэй, луу адил хүчтэй хэмээн үздэг байснаас улбаалж морин хуур маань луу толгойт болсон байна. Үүнээс үзэхэд морин хуур нь зөвхөн ард түмний хүрээнд бус ордны хөгжим байсан байж болох талтай.
    Ийнхүү Монголын ард түмний дунд хөгжиж ирсэн морин хуур хөгжим орчин үеийн тайзны урлаг болон дэвшихэд 20-р зууны үеийн хоёр хүний хөдөлмөр чухал нөлөөтэй.
    1. Монголын нэрт хөгжимчин Г.Жамъян нь морин хуурын сургалтыг өнөөгийн мэргэжлийн түвшинд хүргэхэд онцлох үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрбээр анх удаа морин хуурыг өрнийн тонн ноотонд шилжүүлснээс гадна анх удаа Монголд морин хуурын мэргэжлийн сургалтыг эхлүүлжээ.
    2. Манай хуурчид XX зууны 30 аад оноос хойш дэлхийн олон газар орноор аялан цаг агаарын янз бүрийн бүс нутагт тоглох болсон юм. Гэтэл ширэн цар нь хэт халуунд их агшиж дуу нь шингэрэх, чийгтэй газар шир нь сунаж дуу гаргах боломжгүй болдог байжээ. Ингээд 1962 онд монголын соёлын яамны урилгаар Оросын хийлийн төрлийн хөгжим урлаач Денис Яравойг урьж уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуурыг ширэн царнаас модон цартай болгож өнөөгийн бидний хэрэглэж буй мэргэжлийн морин хуурыг бүтээлгэсэн байна.
    МОРИН ХУУРЫН ХИЙЦ
    Морин хуурын бүтэц болбоос иш, цар, нум гэсэн гурван хэсгээс бүтэх нэг цогц бөгөөд ишний дээд талд морины толгойн сийлбэр, хөглөгч чих, цар буюу долгион дамжуулан дуу гаргагч хайрцаг, ишний дээд талаас царны доод хэсэг хүртэл үргэлжилэх цавхдас буюу хялгас, иш царнаас хялгасыг хөндийрүүлэгч дээд доод тэвх буюу марнууд, чавхдасыг хөрөөдөгч нумнаас бүрдэнэ. Морин хуур хөгжмийн зэмсэг нь бүдүүн нарийн чавдастай бөгөөд монголчууд жилийн 365 хоногийг бэлгэдэж нарийн болон бүдүүн чавхдас, нуманд хуваан уралдаг юм байна. Морин хуурын хоёр чавхдас нь арга бэлгийн чавхдас буюу нарийн чавхдас нь бэлгэ хялгас буюу сайн гүүний сүүлээр бүдүүн чавхдас нь арга хялгас буюу азарганы сүүлээр хийгдэнэ. Морин хуурын нум их чухал, өмнө нь нумыг бургас, хус болон улаан ухай зэрэг модоор хийж байв. Морин хуурын нумыг гадна хэлбэр дүрсээр нь
    1. Бөөрөнхий нум
    2. Наймантай нум
    гэж хоёр ангилдаг.
    Морин хуурын нумын хүнд нь хийл ба cello – н нумын адил тогтвортой байдаг. Морин хуурын нумын хүнд нь 86-95 гр байвал тохиромжтой гэж үздэг. Морин хуурын нумын хүндийн төв нь уг хэсгээс 1/3 орчмоос өмнүүр байна. Морины сүүлэнд давирхай амархан тогтох учир түүнийг нумын хялгас болгон ашигладаг мөртлөө адууны сүүлээр хийдэг ба нумны хялгас нь ойролцоогоор 250 ширхэг байдаг.
    МОРИН ХУУРЫН ХӨГ
    Морин хуурын хөг нь дөрвөц буюу цэвэр кварт, товч буюу цэвэр квинт хөгөөр хөглөгддөг ба тавц хэмээх жонон хөг, дөрвөц цахар буюу солгой хөг гэдэг. Морин хуурын энэхүү хөг тонныг монголчууд хэрхэн яаж тааруулж байсныг мэдэх боломжгүй юм. Хуурчид бидний үзэж байгаагаар цаг агаарын нөхцлөөс шалтгаалж түнгэсэн буюу дор хөгөөр, шингэн буюу дээр хөгөөр тоголдог байсан юм байна. Учир нь ширэн цартай хуур цаг агаараас болж хөгний хувьд байнга хувьсдаг учраас. Гэхдээ Монгол газар нутгийн уур амьсгал чийглэг бус сэрүүн байдаг учраас энэ тал дээр их бэрхшээл гардаггүй байсан байхаа. Харин хоёр чавхдасын хооронд тонн хөгийг хэрхэн тааруулдаг байсан нь сонирхол татаж байгаа юм. Морин хуур нь өөрийн үндсэн хөгөөр “салхинд” дуугардаг байсан нь маш сонирхолтой. Өөрөөр хэлбэл хуурын хоёр чавхдасын хоорондын тонн хөг нь яв цав тохирсон тохиолдолд морин хуурын хөг татаж байгаа мэт адил салхинд дуугардаг юм байна. Энэ нь юуг өгүүлж байна гэхээр Монгол түмэн байгалийн түүхий эдээр болон амьд эдээр энэ гайхамшигт “хялгасыг хялгасаар хөрөөдөгч” хөгжмийг өөрсдийн оюун ухаанаар болон ахуй амьдралаасаа бүтээсэн нь тод болж байгаа юм.
    Харин морин хууранд өрнийн хөгжмийн тонн хог тогтооход цахар хөгийг 7 эгшигт нотны бага актавын B.F цэвэр кварт, жонон хөгийг буюу тавц хөгийг B.F гэсэн тонн хөгөөр тогтоосон байна.
    ТОГЛОХ АРГА БАРИЛ
    Морин хуурыг тоглох техник арга барилын талаар танилцуулья.
    Морин хуурыг суугаа байдалтай, биенээс хагас хөндий барина. Зүүн гарын дөрвөн хуруугаар, зарим тохиолдолд эрхий хуруу оролцон тоглоно. Нэг хоёрдугаар хурууны хумсны толиогоор буюу хумс махны завсраар, гурав дөрөвдүгээр хурууны өндгөөр дотогш түлхсэн маягаар тоглоно. Хурууны байрлал болон дотогш түлхэх хөдөлгөөн нь морин хуурны ишнээс хол зайтай өндөр байдгаас шалтгаалдаг бөгөөд хуруунаас маш их хүч гардаг. Баруун гарын хувьд нумт хөгжимд тоглогддог штрихийг тоглоно.
    МОРИН ХУУР – ӨНӨӨДӨР
    Морин хуур өнөөдөр дэлхий нийтэд танигдсан хөгжим болж чаджээ. Ялангуяа 1990 оноос хойш маш эрчимтэй хөгжиж байна. Өнөөгийн морин хуурын хөгжилтэй зайлшгүй холбогдож яригдах зүйл бол МУ – ын ерөнхийлөгчийн шагналт Морин хуурын чуулга билээ. МУ – ын Морин хуурын чуулга нь 1992 онд анхны тоглолтоо тоглож нээлтээ хийж өнөөгийн морин хуураа болон монголын үндэсний урлагаа дэлхийн 3 тивийн 30 гаруй улс оронд таниулан ихээхэн өндөр үнэлгээ аваад байгаа 30 гаруй уран бүтээлчидтэй чуулга билээ.
    Морин хуур чуулгыг үүсгэн байгуулагч Ц.Батчулуун нь морин хуур хөгжмийн гайхалтай тоглооч бөгөөд морин хуур хөгжмийн сургалтанд түлхүү анхаарч өнөөгийн чадварлаг олон арван тоглоочдыг төрүүлэн гаргасан билээ. Тэрээр морин хуурын чуулгыг 1991 онд ХБДС – н хэсэг оюутныг цуглуулж, сургуулийнхаа дотуур байранд бэлтгэл хийлгэж анх үүсгэн байгуулж байсан түүхтэй юм.
    1992 оноос 2008 он хүртэл 16 жилийн хугацаанд 1400 гаруй уран бүтээлтэй урын санг бий болгож (монголын болон гадаадын сонгодог) морин хуур гэх хөгжмийн зэмсгийн бүхий л нөөц бололцоог дээд цэгт нь үзүүлж байгаа уран бүтээлчид билээ. Тэр цагаас хойш тэдгээр оюутнууд өнөөгийн морин хуурыг гайхалтай хөгжүүлэгчид, монголын урлагийн гарамгай төлөөлөгчид болж чадсан юм. Тэдгээрийн хийсэн онцлох зүйлүүдээс дурдвал:
    • 1999 онд Сонгодог дуурын урлагийн гайхалтай бүтээл болох “Carmen” дуурын “Сюит” – г морин хуураар болон чуулгаараа хөгжимдсөн. Тэр ондоо монголын урлагийн дээд шагнал болох Гоо Марал алтан цом шагнал хүртсэн.
    • Монголын анхны дуурь болох “Учиртай 3 толгой” дуурь
    • Австрийн хөгжмийн зохиолч В.А.Моцарт “Серенада #49”
    • “Радитцкий марш” гэх мэтчилэн олон арван бүтээлийг Монголыхоо болон гадаадын сонсогчиддоо хүргэсэн билээ.
    Энэхүү чуулга нь дэлхийд хэмээн нэрлэгдэх Японы “Сантори”, Оросын “Новый большой”, Америкийн New York хотын “Карнегийн их танхим”, Австрийн Брамсын нэрэмжит “Алтан тайз” зэрэг олон газар тоглож Монголыхоо нэрийг морин хуураараа дуурсгаж яваа билээ.
    Монгол улсын төр засгаас 2003 онд МУ – ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн ивээлд багтааж, айл өрх бүр морин хуурыг хоймортоо залах, хүн бүр сурч эзэмшихийг хичээж, хуурч бүрийг морин хуураа сурталчилж, сурган зааж явах үүрэг оноогдсон билээ.
    Монгол түмэн морин хуурыг дэлхийд таниулсан хамгийн том үйл явдал бол 2003 оны 11 – р сард дэлхийн өв сан болох UNESCO – д шилдэг хөгжмийн зэмсэг болгон бүртгэсэн явдал юм.

  • Монголын түрэлтийг өрнө хязгаарт цэг хатгасан айн жалутын тулалдаан1

    1260 онд Хүлэгүхаан Лалын ертөнцийгэзлэн дуусгаж, ИхХаан Мөнхийн тушаалыг биел үүл ээд Газар дундын тэнгисийн эрэг дээрээс морио усалж лалын ертөнцийг бүрэн эрхшээлдээ оруулахад хагас алхам дутуу байлаа. Гэтэл яг энэ үед Мөнх хаан өвчний учир таалал төгсөж хаан ахаа алдсан Хүлэгү хаан дайнаа зогсоож, хорин мянга орчим цэргийг гарамгай жанжин Хэт Буха ноёноор удирдуулан орхиж гол хүчээ аван буцжээ. Бас нэг шалтгаан нь Алтан Ордны улсын хаан Бэрхтэй кавказын нуруу орчмын орнууд түүн дотроо Армян, Азербейжаныг булаацалдан муудсанаас тодорхой цэрэг гэдрэг татах шаардлага гарсан гэдэг. Хэт Буха ноён бол Хүлэгү хааны шадар жанжин бөгөөд түүний хамт Багдадыг эзэлж, халифыг даран сөнөөж, Иранд исмайлитуудын улсыг мөхөөсөн туршлагатай жанжин байсны дээр хааныхаа адил христос мөргөлтөн байв. Хүлэг хаан буцмагц Хэт Буха ноён өөрийн элчийг 40 нөхрийн хамт Египет рүү илгээж “Мөнх хөх тэнгэрийн зарлигаар хөхрөгчид хөх тэнгэр, хөрстөд монголчууд эзэн суух таалалтайг сануулж, үүний эсрэг зогссон хэн бүхэн, тэдний гэр бүл бүхэлдээ хүйс тэмтрэгдэх бөгөөд бидний хүч чадал Истандарийн Рустамаас илүү болно. Ийм учир бийд та нар бууж өгч элчээ ирүүлж, хүндлэл үзүүл, эс бөгөөс байлдахад бэлтгэ” гэжээ.

    Энэ үед Египетд байсан Мамлюкын улс бол монголын эрхшээлд ороогүй лалын сүүлчийн улс байсан бөгөөд түрэгүүд Египет, Сири, Иорданы арабуудыг эзлэн байгуулсан Дамаск төвтэй улс байлаа. Хаан нь Кутуз гэх түрэг хүн байсан агаад ихэд шударга хаан хэмээгдэж ард түмний талархлыг хүлээсэн байж. Түүний цэргийн гол хэсэг нь Хорезмын сүүлчийн хан хүү Желал Аддины цэргийн үлдэгдэл, тэдний үр сад байсан гэдэг. Дээр явуулсан монголын элч мөн нэмж ингэж хэлжээ: “Хүлэгү хаан Туранаас Иранд ирэхэд ганц ч халиф, султан, малик түүнийг сөрөн зогсож чадаагүй бөгөөд тэр Дамаскийг эзлэхээр ирэхэд түүний ах их хаан Мөнх нас барсан мэдээ ирж тэр буцсан болно. Гэвч түүний арслангийн зоригт, луугийн хүчит Хэт Буха жанжин цэргийг одоо удирдаж байна. Тэр Дамаскийг дайрвал түүнийг хэн ч зогсоож чадахгүй бөгөөд та нар үтэр түргэн бууж өг” гэж шаарджээ. Харин Мамлюкын хаан өөрийн шадар түшмэдүүдийн хамт зөвлөж: “Бид бууж өгсөн ч байлдсан ч биднийг зөвхөн үхэл хүлээж байна, иймд байлдая, ухрах газар бидэнд үгүй, ар талд Хойд Африкийн элсэн цөлөөс өөр ухрах газаргүй” гэж ярилцаад монголын элчийн толгойг авч дайн хийе гэж тогтжээ. Энэхүү зоригтой шийдвэрт нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол Хүлэгү хаантай муудалцсан Алтан Ордны хаан Бэрх энэ үед элч илгээж Мамлюктай цуг Хүлэгүг дайлж лалын шашны сүр хүчийг сэргээе гэжээ.

    Бэрх лал шашинтан гэж өөрийгөө нэрийдэж байсан боловч үнэндээ түүнд Хүлэгтэй муудах гол шалтгаан бол Чингисхааны үеэс Зүчийн үр садад хүртээсэн Кавказын нурууны өмнөд хэсгийн бэлчээр сайт нутгийг Хүлэггэй булаацалдсан явдал бөгөөд энэ нь ч бас зөвтгөх талтай байсан юм. Даарин дээр давс гэж Хүлэгү хааны цэрэгт хүч өгч, Багдадыг эзэлж явсан Зүчийн удмын 3 ханхүү учир битүүлэгээр түүний ордонд нас барж, тэдний албат нар “ханхүү нар хор ууж үхсэн” гэж баталсан аж. Бэрх хаан лал шашинд талтай байсан нь үнэн боловч үндсэн шалтгаан нь дээрх явдал гэж үзэх бүрэн үндэстэй байв. Үүгээр ч зогсохгүй чухамдаа Өгөдэйн удмаас хаан ширээг Тулуйн удмын Мөнх хаанд авч өгсөн гол хүн бол Батын заавраар гардан гүйцэтгэсэн Бэрх байсан бөгөөд “тэжээсэн бяруу тэрэг эвдлээ” гэж хэлэхээр байдал үүсжээ.

    Мамлюкууд Айн Жалутад байсан монгол цэргийн тоог ч бас багцаалж байсан учраас айхгүйгээр байлдах шийдвэр гаргасан бол Хэт Буха жанжин ч бас байлдахгүйгээр айлгаад буулгаж авах бодолтой байсан байх талтай. Монгол цэргийн ангийг толгойлж байсан Байдар гэх жанжин элч зарж Мамлюкын цэргийн хөдөлгөөнд орж байгааг мэдээлсэнд Хэт Буха байрлалаа орхихгүй байхыг тушаажээ. Гэвч Хэт Буха жанжинг амжиж ирэхэд Байдарын цэрэг цохигдож ухарсан байсан ч Хэт Буха өөрийн ухарч няцаж байгаагүй хүчинд эрдэж цэргийн хамт шууд довтолжээ. Дайснууд нь монголчуудаас үнэхээр айн сүрдэж байсан агаад тэдний дайралт ч няцаагдашгүй байсан тул олон дахин давуу хүчтэй мамлюкийн арми цохигдож ухрав. Гэвч Кутузын цэргийн голлох жанжин Бэйбарс байрлалаа өөрчилж нууц отолтонд хэсэг хүчээ оруулан улмаар мөрдөж байсан дайснуудаа бүсэлж цохисон нь монгол цэргийн аргаар өөрийг нь давшуулж болгоомж сэрэмжийг нь алдагдуулаад цохисон хэрэг болжээ.

    Энэ үед Хэт Буха жанжин цэргээ зоригжуулан: “Хүлэгү хаандаа ялагдлын мэдээ дуулгаж, түүний урмыг хугалснаас баатар зоригийг үзүүлэн байлдаж дуусъя. Бид баатар зоригтой байлдаж амиа алдсанаар хааны цэргийн эхнэрүүд бэлэвсэрнэ, үнасан азарга маань үрэгдвэл хааны адуун сүргийн гүү нэгэн жил унагалахгүй, гэвч хаан биднээр бахархаж бидний өшөөг авах болно” гэж хэмээн цэргээ зоригжуулж хэлээд цэргээ толгойлон байлдсан ч цэргүүд нь ухарч тэрээр мянган цэрэг мэт аймшиггүйгээр байлдсаар улмаар зугтан ухрах аргагүйд болж амьдаараа олзлогдсон байна.

    Мамлюкын цэрэг ойд орж бүгсэн монгол цэргийг ойг шатаан шахаж хядаад, улмаар монгол цэргийн хүрээг эзэлж тэнд байсан хүүхэд, эмэгтэйчүүд түүний дотор Хэт Буха ноёны хатанг олзлон, бусад хүмүүсийг бүгдийг нь буруу номтныг өмгөөлж хамгаалсан хэмээн тарчилган цаазалжээ. Хэт Буха Ноёныг мамлюкын хаан Кутузын өргөөндөө авчирч “Худал үг хоосон амлалтаар хууран бидний орон гэрийг устгаж, олон баатар эр эхнэр хүүхдийг хөнөөсний төлөө буруу номтон чамайг цаазаар авна” гэжээ. Үүний хариуд хүлээтэй байсан Хэт Буха эгц өндийн босож ирээд оггхон ч айсан шинжгүйгээр: “Бид ялан дийлэх болно, хэрвээ чи намайг цаазалвал би үүнийг чиний биш бурхны таалал гэж үзнэ. Чиний өнөөдрийн ялалт бол хэсэг зуурын юм, энэ мэдээ Хүлэгү хаанд хүрмэгц түүний хилэн бадарч Азербейжанаас Египет хүртэл өшөө хорслын тэнгис буцалж, Мамлюкын нутаг монгол цэргийн морин туурайн дор талхигдан дуусна. Хүлэгү хаанд над шиг цэрэг эр гучин түм бий бөгөөд түүний зөвхөн нэг нь би” гэжээ.

    Түүний зоригтой байдал, баатарлаг чанар нь Кутузыг цочроож түүнийг үгэр цаазалж толгой rap хөлийг салган Мамлюкын нутгаар шонд тараан өлгөж дайсандаа сүрдүүлэг өгөхийг зорьсон гэнэ. Үнэхээр Кутуз султан түрхэн зуур баярласан бөгөөд хэдхэн хоногийн дараа өөрийн цэргийн жанжин Бэйбарсын гарт амиа алдсан юм. Баатар зоригт эрээ алдсан Хүлэгү хаан ихэд харамсан гуниглаж, түүний нэрийг мөнхлөн, үлдэж хоцорсон гэр бүлийхнийг нь тэтгэж халамжилсан байна. Харамсалтай нь, Алтан Ордны Бэрх хаан, Мамлюкын шинэ хаан Бэйбарс нартай 2 фронтод зэрэг байлдах нь хэцүү болсноос Хүлэгү хаан баатар эрийнхээ өшөөг авч чадаагүй ажээ.Энэхүү тулалдааны ач холбогдолыг лалын түүхчид өндрөөр үнэлдэг боловч энэ тулалдаан лалын ертөнцийг ноёрхох монголын санаархалд саад болоогүй билээ. Үүнтэй ижил төстэй нэгэн жишээ бол, 1380 онд Куликовын талд Монгол цэргийг цохисон хэмээдэг оросын түүхчдийн жишээ билээ. Ил Хааны улс Мамлюкгай 1269, 1277,1280,1299, 1300, 1302 онуудад олон удаа байлдсанаас 1299 онд Ил хааныхан Дамаскийг эзэлж Хэт Буха жанжныхаа өшөөг авсан байда. 1399 онд Доголон Төмөр Хаан бас нэгэн удаа Дамаскийг эзлэн түрэмгийлж галдан шатаасан юм.

    Энэхүү удаан үргэлжилсэн амжилтгүй дайныг судалсан эрдэмтэд олон хүчин зүйлийн нөлөөг авч үзэхийг санал болгосон байдаг. Сирийн нутаг бэлчээрийн даацгуй байсан, мамлюкын удирдагчид монгол цэргийн бүрэлдхүүнд байлдаж явсан, монгол цэргийн тактикийг мэдцэг байсан, Ромын Паптай холбоо тогтоосон Ил хааныхан түүнийгээ ашиглаж чадаагүй, нөгөө фронтод Алтан Ордны хаадтай давхар байлдаж байсан, зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн байдаг.Хэдийгээр монголчууд Мамлюкын улсыг бүрэн мөхөөж чадаагүй ч лалын ертөнцийг бүхэлд нь эрхшээлдээ байлгасан болно. Ил хааны улсын хаад өөрсдөө лалын шашинд 1295 онд албан ёсоор орсон бөгөөд лалын ертөнцийг удирдан чиглүүлэгч гол хүчин болон хувирсан бөгөөд түүний халааг авсан Доголон Төмөр хаан ба монгол угсааны Жалайрид улсууд нийтдээ 200 гаран жил 1460 оныг хүртэл энэхүү үүргийг гүйцэтгэж байсан юм. Түүхийг өөр өөрийн өнцгөөс харан тайлбарлах нь үндэстэн бүрийн эрх бөгөөд монголын залуу хүн болгон ийм нэгэн тулалдаан болсныг мэдэж, монгол баатар эрсийг сэтгэлдээ хүндэлж явахад илүүдэхгүй болов уу.
    Мэдээ оруулсан: undesten

  • Чингис хаан

    Уг гарал

    Монголын нууц товчоонд Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино эхнэр Гoo маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаасБоржигин овгийнхон үүсэн гарчээ. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал юм.

    Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаанХамаг Монголыг захирч байсан ба түүнээс Хиад Боржигин овог гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байсан.
    Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабул хааны удам буюу Хиад Боржигины ноёдууд байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучар нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү (Чингис хааны эцэг Есүхэйн үеэл) байжээ.

    Бага нас
    Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэйн хатан Өэлүн эхээс төржээ. Монголын нууц товчоо түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Тэмүжиний төрсөн дүү нар нь Хасаp, Хачиун,Тэмүгэ Отчигон, Тэмүлэн. Мөн Сочигил хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дүүс Бэгтэр, Бэлгүтэй нар байжээ.
    Тэмүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Тэмүжинд Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.
    Мэргидийг дарсан ба Хамаг Монголын хан болсон нь
    1180 оны үед Гурван Мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авахаар ирэн Бөртэ үжинийг булаан авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүжин өмнө нь түүнийг ивээлдээ багтаахаа амласан Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд хүлээн авч Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрийн тулалдаанд бут цохин Тэмүжин эхнэр Бөртийг эргүүлэн авчээ. Энэ үед Бөртэ жирэмсэн байсан нь Тэмүжиний ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын Нууц Товчооны 104-р зүйлд “Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав…” гэсэн байна. Тэмүжиний өгүүлсэнээр бол Бөртэ хатан жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүжин амьдралынхаа туршид Зүчийг өөрийн хүү гэж үзэж байжээ. Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглаж байсан байна. Гэвч удалгүй салж явцгаасанд өмнө Жамухыг дагаж явсан Боржигин болон бусад овог аймгийн иргэдийн зарим Тэмүжинг даган ирсэнээр түүний өөрийн овог аймгийн удирдагч болохын эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд Алтан, Хучар, Жүрхиний Сача-Бэхи,Даридай-Отчигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, “Чингис хаан” хэмээн цол олгожээ. “Чингис” гэдэг үгийн гарал нь “тэнгис” гэсэн үгнээс гаралтай гэсэн түүхэн бичээс буй юм.

    Жамуха, Татар, Жүрхин, Тайчуудтай тэмцэлдсэн нь

    Түүний хойно Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны харьяатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан өөрийн 13 хүрээнээс мөн цэрэг дайчлан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан гэж нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааныг Зээрэн хавцалд шахаад буцаж явсан ба замдаа Чинос аймгийн залуучуудыг далан тогоонд чанаж харгисласан байна. Энэ тулалдааны дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгийн төлөөлөгчид Жамухаас салж Чингис хаантай ирж нийлжээ.
    XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үед урьдын өшөөт Татарыг дарах боломжийг ашиглан Чингис хаан, Тоорил хан нар хүч хавсран байлдаж Улз голын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар Мэгүжин сүүлтийг дарж устгажээ. Үүний дараа Вангин чансан Тоорил ханд “Ван хан”, Чингис хаанд “Чаутхури” гэдэг цол олгожээ. Үүнээс хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.
    Чингис хааныг Мэгүжин сүүлтийг дайлаар явсан хойгуур Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинийг довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэг шалтгаануудаар цаазалжээ.
    1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлосууд, Найманы Буйруг хан, Мэргид, Ойрд, Тайчууд нар Алхуй булаг гэдэг газар чуулаад Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр хан болгож өргөмжилжээ. Улмаар Чингис хаан, Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцсэнийг Чингис хаан олж мэдээд Ван ханд мэдэгдсэнд, Ван хан цэргээ авч хүрч иржээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулалдаан гэж нэрлэдэг. Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуг нар хур оруулах арга мэддэгээ хэрэглэсэн нь өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан хүзүүн тушаа Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан шархадсан байна. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ.

    Нас нөгчсөн нь

    Чингис хааныг нас барах үеийн эзэнт гүрний нутаг
    1227 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг, Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад Одоогийн Египетэд морь унаж байхдаа унасны улмаас өнгөрсөн гэж үздэг харин үлдсэн хэсэг нь түүнийг уушгиний үрэвсэл гэх мэтийн өвчин тусаж тэр нь хүндэрч сэдэрснээр өнгөрсөн гэдэг байна, Galician-Volhynian Chronicleодоогийн Украйн сударт бичсэнээр түүнийг Тангуудтай дайтаж байхдаа алагдсан гэж тэмдэглэсэн байдаг.
    Чингис хаан өнгөрөхдөө өөрийн омгийн заншлаар тэмдэггүй газар оршуулаарай гэж захисан. Түүнийг нас барсны дараа түүний биеийг нь одоогийн Хэнтий аймгийн Онон голын сав газар дахь Бурхан Халдунууланд оршуулсан гэсэн таамаглал байдаг байна. Домогт үзсэнээр оршуулгын хамгаалагч ямар нэг хүнийг алсан ба (хааныг нас барсан гэж мэдэгдүүлэхгүйн тулд) замдаа нуухын тулд эцэст нь булшилсан гэж үздэг, Чингис хааны бунханыг түүний үхлээс олон жилийн дараа барисан боловч тэр нь түүнийг оршуулсан газар биш юм.

    Чингис хааны булшны нууц

    Их хааны булш төдийгvй тvvний хэрхэн өөд болсон нь он жилийн зузаан хөшгөөр бvрхэгдэж одоо хvртэл тодорхой бус хэвээр байна. XIII зууны vед Монголоор аялж байсан алдарт аялагч Марко Пологийн бичиж vлдээснээр Чингис хаан тулааны vед хортой сум өвдгөнд нь оносноос болж өөд болсон гэнэ. Харин Ромын хамба ламын элч Плано Карпини 1247 онд буцаж ирэхдээ их хааныг аянганд цохиулсан гэж хэлсэн байдаг. Тэгвэл ангийн vеэр мориноосоо унаж гэмтсэний улмаас хорвоог орхисон гэдэг хувилбарыг ихэнх эрдэмтэн судлаачид албан ёсны хувилбар гэж нэрлэдэг. Дэлхийн талыг байлдан дагуулсан их хааны булшийг өнөө хvртэл эрсээр байна. Марко Поло “Чингис хааны vр удмын их хаадыг бvгдийг нь Алтай хэмээх том ууланд нутаглуулдаг байсан. Хаан хаана ч нас барсан байсан хамаагvй дөч хоногийн дотор энэ ууланд авчирч харин шарилыг авч ирэхэд дагалдан ирсэн бvгдийн амийг сэлмээр цавчин хороож, их хааныг нөгөө ертөнцөд нь дагалдуулдаг байсан” гэж бичиж vлдээжээ. Чингис хааны тэнгэрт одсон он буюу 1227 оны vйл явдлыг энд тэндхийн эх сурвалжуудаас цуглуулбал нэлээн дэлгэрэнгvй дvр зураг харагдах юм. Их хааны шарилыг ачсан гашуудлын цуваа Шар мөрний (одоогийн Хятадын нутаг дээрх Хуанхэ мөрөн) хөндийгөөс хөдөлж Говийг гатлан Харахорум хот руу чиглэжээ. Харин замдаа их хааны vхлийн тухай цагаас нь өмнө мэдэх вий хэмээн сэрэмжилж тааралдсан бvхнийг хvйс тэмтэрч байсан гэнэ. Товлосон өдөр бөө нар цогцсыг авсанд хийжээ. Дараа нь энэ авсаа дахин дөрвөн давхар авсанд хийж улмаар Бурхан Халдун уул руу авч одсон гэнэ. Энд хааныг нутаглуулсан бөгөөд хожим хойно хэн ч тvvний амар амгаланг бvv алдуулаасай гэсэндээ нутаглуулах ажилд оролцсон бvх зарц боолыг хvйс тэмтэрчээ. Он жилийн уртад Хэнтийн нурууг өвс ургамал мод бут бvрхэж яг аль уулыг Бурхан-Халдун гэж нэрлэдэг байсныг ч хэлэхэд бэрх болсон юм. Хэнтийн нурууны нэг уулыг ариун газар хэмээн нэрлэж ийшээ ойртсон хvнийг цаазаар авдаг байсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. 1990-ээд оноос хойш Монголын нийгэмд өөрчлөлт орж Чингис хааны шарилыг эрэх эрэл эхэлсэн байна. 1990-ээд оноос хойш япон, америкчууд монголчуудтай хамтран эрсэн боловч ямар ч vр дvнд хvрээгvй хэвээр. Гэвч эрэл хайгуул хийгчид бууж өгсөнгvй. Их хааны төрсөн нутаг болох Онон мөрний сав газарт тvvний хөдөөлvvлсэн гэсэн шинэ хувилбар гарч ирэв. Домог ёсоор Чингис хааны цэргийн жанжинууд нь тvvний шарилыг Дэлvvн-Болдог уулын ойр авчирж улмаар голын урсгалын гольдролыг өөрчилсөн гэнэ. Уулын болроор авс хийн их хааны цогцсыг дотор нь хийж голын ёроолд байрлуулаад дахин голын урсгалыг гольдрилд нь оруулсан аж. Мөн Оросын нэртэй аялагч Г.Н.Потанин Ордос дахь Их ээжийн хороо хэмээх газарт Чингис хааны шарилыг агуулсан гэр байсан гэсэн тэмдэглэл ч байна. Энэ газарт лам нар жил бvр Чингис хааны гэрийн гадна хvндэтгэл vзvvлж баяр хийдэг гэнэ. Харин шарил байгаа гэх гэр дотор мөнгөн завьяанд их хааны vлдэгдэл ясыг хадгалдаг аж. 1998 онд Ч.Голбоиноор ахлуулсан хэсэг буриадууд Их Монгол улсыг vндэслэгч Чингис хааны шарилын эрэлд гарсан юм. Тэд эрлийнхээ өмнө Сэлэнгэ мөрний зvvн эргээр дамжин Чингис хаан төрсөн нутаг руугаа явж байсан гэдгийг тогтоожээ. Буриадуудын баг Хамар давааны нуруунд хvрч өндөрлөгvvдийн нэгний орой дээр овоо босгон тvvнийгээ “Бурхан гал уул” гэж нэрлэсэн байна. Ойр тойрны бусад оргилуудад ч тэд нэр өгсөн байна. Өмнө нь “Бага алтан” гэдэг байсан оргилыг Хатан уул тvvнээс хойд зvгт байгааг нь Хаан уул гэж нэрлэжээ. Ч.Голбоины багт аз таарсан гэж болно. Хамар давааны баруун хойд хэсэгт тэд Чингис хааны бөө нар ёслол vйлдэж их хааны сvнсэнд залбирдаг байсан овоо-газрыг олсон юм. Энэхvv овоо нь янз бvрийн чулуунаас бvтсэн дээшээгээ 15 метр, голч нь 50 метрийн хэмжээтэй пирамид хэлбэртэй байжээ. Урьд нь энэ газрыг битvv ой бvрхдэг байсан ч хэд хэдэн удаа хvчтэй тvймэрт өртөн хоосорсон юм байна. Найман зууны турш монголчууд энэ газрыг Их хориг хэмээн нэрлэж энэ хэсэг газарт ан хийх газар хагалахыг хориглодог байсан юм. Эндээс Саяны нуруу алган дээр тавьсан мэт харагддаг ажээ. Дэлхийг байлдан дагуулагчийг нутаглуулахад маш тохиромжтой газар. Гэхдээ л Чингис хааны шарил хаана байгааг олсон хvн алга хэвээр байна.

  • Мухар сүсгээр дүүрсэн нийгэм

    Байгаа юмс цаанаасаа ингэж заяасан уу эсвэл хүний хийсэн бүтээл үү гэж хүн цааш нь сонирхоно. Эцсийн эцэст нийгэм хүнийг бүтээдэг өөрөөр хэлбэл хүн нийгмийн бүтээгдэхүүн. Мөн үүнтэй адил хүн нийгмийг бүтээсэн учраас нийгэм нь хүний бүтээгдэхүүн. Нийгмийн хөгжил зөвхөн дотор нь ажиллаж амьдарч буй хүмүүсээс шалтгаалах ба түүнээс биш өнгөрсөн түүх эсвэл ирээдүйн нээлт зэргээс ямар ч хамаагүй.
    Нийгэмд хүмүүст мэдэхгүй, мэдэх боломжгүй олон зүйлс тааралддаг учраас түүнд ямар нэг далдын хүч болон ид шидийн утга өгдөг. Гэхдээ л мэдлэггүй хүмүүс мэдэхгүй болохоороо таадаг, таах нь ихэнхдээ алдаатай. Хүн мэдлэггүй, мэдэхгүй байгаагаасаа бас айдасд автсан зэргээсээ болж мухар сүсэгт хөтлөгддөг. Эрт үеэс л мухар сүсэг байсан. Аян дайнд явах болон ахуй амьдралаа зохицуулах олон асуудлаа мухар сүсэгтэй холбодог. Яагаад гэвэл тэнд философи, шинжлэх ухаан зэрэг мэдлэгийн салбарууд хөгжөөгүй байсан.
    Хүн төрхөөсөө л мэдэхийн төлөө явдаг. Харин мэдэхгүй юм гараад ирэхлээр айдаг, гайхдаг бас зугтаадаг. Гэхдээ эцэст нь учрыг нь олж, мэдэхийг эрмэлздэг нь ухамсарт хүний шинж юм.
    Байгалийн болон нийгмийн тодорхойгүй зүйлс л хүнийг мухар сүсэгт хүргэдэг. Тэр л бүх зүйлийн учрыг нь олчихвол хүн гайхахаа болино, айхаа бас шүтэхээ болино. Товчхондоо мухраар сүсэглэхгүй.
    Эртний хүмүүс юм бүхэн цаанаа шалтгаантай, мөн эзэнтэй гэж үздэг байсан. Ган болохлоор лус савдаг, уул овоо тахидаг. Ажил нь бүтэхгүй болохлоор лам, үзмэрч дээр очдог. Энэ бүхэн өнөөдөр манай нийгэмд сэргэжээ. Гэхдээ үүгээр л хүн өөрийн сэтгэлээ тайтгаруулдаг. Хэрвээ ган тайлагдвал лус савдагтаа баярлана, тайлагдахгүй бол дахиад л тахина. Харин лам үзмэрч нар хүний амьдрал нийтлэг учраас онож таана эсвэл онохгүй таана, таахгүй бол энэ их хэцүү зүйл байна гээд л өнгөрнө. Зурхай, мэргэ төлөг зэрэг нь зөвхөн л таадаг. Тэгвэл ингэдэг, ингэвэл тэгдэг гэсэн энэ л мухар сүсэг, домгын амьдралаас салах нь орчин үеийн хүнд чухал. Үсээ засуулах өдөр нь тэгээд 5 настай, 50 настай хоёр хүнд адилхан үйлчилэх үү. Иймэрхүү утгыг зүйлийг хүн анхаараад байх хэрэггүй.
    Мэдлэгтэй, боловсролтой хүмүүсийн нийгэмд мухар сүсгийн орон зай тун бага байдаг. Мэдлэггүй газар л мухар сүсэг хүчээ авдаг. Мэдлэгтэй, боловсролтой хүн нээх мухар сүсэгтээд ламдаад, бөөдөөд байдаггүй. Өөрийн ухамсраар л үйл ажиллагаагаа чиглүүлээд явдаг.
    Өнөөдөр манай орны хувьд төрөөс авахуулаад энгийн айлд хүртэл мухар сүсэг шингэсэн. Мухар сүсгээр ажлаа төлөвлөдөг хүн олон. Мухар сүсгээр ашиг хонжоо ологчид болон түүнд бүрэн автагдсан хүн ч олон байна. Бид юмны цаад мөн чанарыг нь мэдэхгүй байгаа учраас л мухар сүсэгт хөтлөгддөг. Уламжлалд мухар сүсэг их шингэсэн. Уул овоо тахих, гэр бүл болоход.. Мөн зарим хүмүүст зурхай, мэргэ харж байж л тухайн ажлаа хийдэг. Мухар сүсгээс болж хүний амьдрал бүтэлгүйтэх, хохирох тохиолдол их бий.
    Хүн аймхай амьтан учраас айдсаа дарна. Олон янзын юманд элдвийн утга учир өгнө, энэ тухайн хүний үнэт нь болно\шагай, чулуу, ээжийн алчуур\. Хүнд хүч өгдөг зүйл бол мэдлэг бөгөөд аливаа зүйлийн талаар мэдэж авах. Энэ бол айдсыг даван туулах арга юм. Мухар сүсэг нийгмийг хойш нь татдаг. Харин мэдлэг улс орныг хөгжил рүү хөтөлнө.
    Цаг төр. мн

  • Бөөгийн уналага

    Бөөгийн унлага энэ нь тухайн улаачид буух онго тэнгэр газар нийлүүлэх үед унаж ирэх унлагын тухай ойлголт юм.
    Онгын унлага олон төрлийн ан амьтан, араатан жигүүртэн, түүгээр үл барам хүний гавлын яс , сүнсээр хөлөглөн улаачидаа ирдэг байх юм.
    Жигүүртэн шувуудын дунд онгын унлага болсон түгээмэл шувуудаас мэдхээ бичий. Тас шувуу, Бор илээ , Хар илээ , Шонхор , Бүргэд , Сар , Шар шувуу, Шаазгай, Тогруу шувууд байх нь түгээмэл . Тас , Бүргэд , Шонхор , Сар , Тогруу унлага нь эрэмбэ дараа өндөр тэргүүн зэргийн онгын унлага унаа болон явдаг байна. Хар илээн унлага хэр баргын онго ундаггүй бололтой харын зүгийн зайрд нарын унлага байх нь элбэг. Бор илээ , Хар илээ нь ихэнхдээ дагвар унлага болон явна. Хүрэн тас , Хар тас , Цагаан тас , Цагаан толгойтой хар тас ,Хар шонхор , Цагаан шонхор гэх мэт содон өнгө зүстэй жигүүртэн шувууд нь мөн л тэргүүн онгуудын унлага болдог байна.
    Ан амьтадын дунд онгын унлага болох нь Чоно , Баавгай , Буга , Зээр , Цаа буга, Гахай , Үнэг , Могой, Морь байх нь ихэндээ байх юм. Чоно бол мөнх тэнгэрийн хамгын түгээмэл унлага бөгөөд хурдан шалмагаараа нэн түрүүнд тооцогддог байна. Морь нь бөөгийн хамгын их хэргэлдэг унлага .Эдгээр амьтадын арьсаар бөөгийн хэцийг бүрэн онгын унлага юуг нь улаач нь бэлддэг ёстой. Эдгээр олон унлага нь бөөгийн унлаг болхын зэрэгцээ онго зөвхөн нэг унлагтай байдаггүй. Энэ олон унлагыг хэд хэдээр нь нэгтгэн унлагаа хийнэ. Жишээ нь: 9 хар тасын унлагт 99 гавлын ясан хөлөгт 99 тогруун унлагт гэж өөрийн унлага юугаа хэлэх нь байна. Мөн сэр сэр салхиар явагч сүнсэн хөлөгт сэвээ удага гэх мэт онго бүр өөр өөрийн унлага юугаа хэлнэ.
    Онго нь унлагаараа дамжуулан өөрийн дүр төрхөө илэрхийлэн бөөлөх нь бас ойлгон таньж мэдхэд төвөгтэй зүйлсийн нэг юм. Тасын дуудлага хийхэд тухайн бөө тасын дүр төрхийг илэрхийлэн цам хариан бүжих нь нэн сонирхолтой. Чоно болон улих , хэрээ болон гууаглах , тогруу болон дууграх нь өөрийн унлагын дүр төрхөд хувираад ч байх шиг байдаг байна. Бөөгийн цам бүжгийн илэрхийлэлд унлага юугаа магтан бүжих нь түгээмэл байхын зэрэгцээ мөнх тэнгэр байгал дэлхийгээ магтан байдаг.

  • ГАЗАР ДЭЛХИЙН ТӨЛӨӨХ ТУЛААНЫ ДОМОГ

     

    ХҮНИЙ ЕРТӨНЦ ГАЛТАЙ БОЛСОН ТУХАЙ
    Урьд манай энэ тивийн хүмүүс галгүй байж гэнэ. Тэгэхэд орой бүх огторгуй өөд харахад дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн гал гялалзаж байдаг байжээ. “Дээд тивийнхний галаас хулгай хийж олж авах юмсан. Яаж хэнийгээ явуулъя даа” гэж хэлэлцэж гэнэ. Хүн далавчгүй болохоор дээд тивийнхэнд хүрэхийн аргагүй. Тас бүргэдийг явуулбал бие нь том баригдчихна” гээд хараацайг хурдан шаламгай хөдөлгөөнтэй, бие жижиг яг л таарах юм санж гэж хараацайг дээд тивээс гал олж ирээч гэжээ.

    Хараацай “тэгье” гэж нисээд дээд тивд хүрэхэд нь айл амьтан оройныхоо хоолыг хийж байсан цаг таарч байж гэнэ.Нэг айлын өрхөөр нь нисэж ороод галын цогтойгоос нь хошуугаараа чимхэн шүүрээд дээшээ дэгдтэл галаа асааж хайчаа барьж байсан авгай “Галын хулгайч” гэж хашгирган хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад автал хараацай ухасхийгээд сүүлний өд нь хайчинд хавчаастай хоцорч хараацай гал зуусаар өрхөөр нь нисэн гарч явсаан манай тивийнхэнд гал олж өгсөн гэдэг.

    Тэгээд одоо хүртэл хараацайн сүүл ац шиг байдаг нь дээд тивийн айлд сүүлнийхээ өдийг тас татуулсны тэмдэг нь ажээ.

    Манай дэлхийн доор бас доод тивийнхэн гэж байдаг. Орой дээшээ харахад нь манай дунд тивийнхэн галтай болчихсонд сурагласаар байгаад дээд тив тэнгэрээс гал хулгайлж олсныг мэдээд манайхаас гал хулгайлах гэж жижигхэн жигүүртэн явуулна гэлцэж “удган эрвээхэй” гэдэг шөнө нисдэг эрвээхэй явуулж гэнэ. Тэр нь галын хөх дөлний үзүүрээс чимхэн хулгайлж, хүнд мэдэгдэлгүй доод тивийнхэнд аваачиж өгсөн нь цоггүй хөх дөл байсан учраас доод тивийнхний гал нь илчгүй хөх болжээ. Тэгээд одоо хүртэл удган эрвээхий шөнө гал хармагцаа галын цогтойгоос нь аваачих гэж галд орж үхдэг юм гэнэ.

  • Бөө мөргөлийн сэргэлт2

    Сайны хажуугаар саар ямагт байдаг. Энэ цагт ч бөө мөргөлтэй холбоотой олон таагүй зүйлс болох болж, айдас эмээлттэй хүлээн авсан Монголчуудын дургүйцэл, хилэгнэлийг бүр ч ихээр хүргэх болжээ. Мөнх тэнгэрийн нэр хүндийг унагасан болгон гэсгээл хүртэх нь дамжиггүй. Мөнх тэнгэрийн өгсөн үүрэг хийгээд олгосон завшаан боломжийг зөв ашиглан удам угсаагаа өндөр өргөж буй нь ч цөөнгүй байх. Энэ бүхнийг ухан ойлгож чадалгүй дээрээ тэнгэр, доороо газар үгүй мэт санаж, дур зоргоороо аашлагсад ч мөн л цөөнгүй байх шиг. Шигшигдсэн гарч ирсэн шилдэгүүд л хөгжлийн шинэ шатанд дэвших нь гарцаагүй.
    Тэнгэрлэг ёсноос хазайж, мөс жудаггүй аашлагсад хүнд тус нэмэр болохоосоо гай зовлонг учруулах нь олон. Эгэл хүнээс илүү эрдэм чадлыг эзэмших болсондоо эрдэж, өнгө мөнгөнд улайран, ид шидийг эрхэмлэн оюун санааны дээд гэхээсээ доод түвшин үрүү илүү тэмүүлэх тэдгээр улаач нар энэ бүх үйлийнхээ хариуд юуг хүртэхээ ухаараагүй л яваа байх.
    Ёс суртахууны доройтол, оюун сэтгэлгээний төөрөгдөл нь хүний гэрлэн бүрхүүлийг төдийгүй гариг ертөнцийн материаллаг орныг бохирдуулдаг гэж эзотерикт сургадаг. Тэгэхээр зөвхөн хэн нэгэнд хар муу үйл хийсэн гэдгээс илүү хорвоо ертөнцийг бохирдуулсан ял тэднийг хүлээж байгаа нь лавтай.
    Оюун санаа, ёс суртахууны хувьд бэлтгэгдээгүй улаач увидас эрдмийг хүлээн авснаар угаас тэрхүү улаачид агуулагдаж байсан харш сэтгэлгээний эрчим, түүний сэтгэц, биед эвдлэн сүйтгэх нөлөөлөл үзүүлдэг аж. Энэ хэрээрээ тэд дээд тэнгэрийн бус доод эрчмийн буюу хар хүчний нөлөөлөлд автдаг байна. Ийм нөлөөлөлд автсан буюу тийрэн бөө нарын уршиг үнэхээр их. Хорон муу санаат хэмээх хүчнүүд эрт цагаас л нэр төр хөөцөлдөх, “ид шид”-ийг хөнгөмсгөөр саваагүйтэн шохоорхох, бусдаас ялгарах, тэднийг захирахыг улайрах, өнгө мөнгийг шүтэн эрхэм чанарыг үгүйсгэх өчүүхэн бодол ухаантай хүмүүсийг урхидан эзэлдэг байжээ. Муу хүчний зорилго мэдээж өөрсдийн засаглалыг тогтоох. Энэ хэрээрээ нэгэн тийрэнтэн хамсаатнаа төрүүлдөг нь нууц биш. Мөн чанарыг ойлгон таниагүй гэнэн итгэгчид тэдний ээлжит золиос болдог байна. Тэнгэрийн шүүлт хэдийнээ хэрэгжээд эхэлчихсэн. Морин жилийн намар хүртэл үргэлжлэх тухай ч яригддаг. Учраа ч бүрэн олоогүй залуухан улаач нар амь насаа алдсан тухай цөөнгүй сонсогдох болжээ. Мөнх тэнгэр нь биш юмаа гэхэд өндөр дээд өвөг дээдэс нь ухаангүй мунхаг улаачийгаа өөрсдөө шийтгэж, дахин шинэ боломжийг эрэлхийлж байж ч мэдэх юм. Бөөгийн удмын тэмдэгт улаач нь гэм үйлдээгүй ч андуурагдан боссон “улаач” нэртний гэм нүгэл мөн л уршиг ихтэй. Санаатайгаар бөө болж наадагсад уүр удмаа таслуулах аюултай. Мөнх тэнгэр хэнийг хэрхэн яллахаа мэдэж байгаа. Тэнгэрийн таалал оршиг.
    Энэ цагт бөө ёстой хүнийг зөв таниагүй, буруу хүнийг тэнгэрт мэдүүлэн босгосон, буруу ёс жаягаар босгосон, үнэн мөн чанарыг таниулалгүй мухар сохроор дагуулсан, шунал хүсэлдээ автан зовлонг нь нэмж туйлдуулсан, бөө болох учиргүй хүнд хээрийн буюу эзэнгүй онгод авч өгсөн, бусдын онгод тэнгэрийг хар буруу үйлд ашиглан сэвтүүлсэн, өчүүхэн бодол ухаан, зан авиртаа автан хүмүүст хараал, зүхэл хийсэн, амраг хос, айл гэрийг хүчээр салгасан, үйлийн үрээ эдлэх ёстой зовлонтны нүглийг хүчээр цайруулах оролдлого хийсэн, байгаль дэлхийд хор хөнөөлтэй үйлийг хийх, тийм үйлтнийг дэмжих, буруу үзэл, үйлтнийг өөгшүүлэх, булихай мууг дэмжих, төрийн хууль цаазны эсрэг үйл хийх, өшөө хонзон санаж хар мууг хийсэн аливаа бүхэн гэмтэй бөгөөд гэсгээл хүртэнэ.
    Өш хонзон санаж хэрэгжүүлэхгүй байхыг өндөр дээд гарвалууд ийнхүү сургадаг байна.
    Өрөвч цайлган сэтгэлтэй
    Өршөөн нигүүлсэнгүйн заяатай байж
    Өшөө хорсол зангидваас
    Өнчирч хоосрохын нигууртай
    Ард түмнээ ачлаад
    Алтан төрдөө зүтгээд
    Өргөн түмнээ өргөөд
    Өндөр тэнгэрээ дээдлээд
    Өнчин ядуусыг тэтгээд
    Өршөөл ивээлээ үзүүлээд
    Өөрийн хийх үйлээ
    Өөрөө л хийх учиртай
    Заяа муутай завхай
    Зам дээр хаягдсан золбинтой
    Заалдаж тэмцэлдэх аваас
    Зам юугаа хааж
    Заяа юугаа гомдоодог учиртай
    Өөр өөрийн үйлээр
    Өнөө маргаашаа торгоосон
    Өөдлөх заяа үгүй
    Өөдгүй муу улстай
    Өш зангидах хэрэггүй
    Өршөөн нигүүлсээд орхи

    Улаач байх заяатан хүндрэл бэрхшээл бүрийг зөв даван туулах хэрэгтэй бөгөөд эд бүгдээс дээд тэнгэрийн ухааруулан таниулж, төлөвшүүлэн суулгах гэсэнг ялган ойлгох учиртай. Энэ тухай мөн ийнхүү өгүүлжээ.

    Эвий эвий эвий
    Эргүү бяцхан үрсл минь дээ
    Энэ л ертөнцийн түмэн зовлонг
    Элээж л тоолж л явна уу даа
    Амьдрал гэдэг хүчир шүү дээ
    Алдаа эндээ их л шүү дээ
    Алсын зам нь урт л байхад
    Ард нь заавал гардаг л юм даа
    Өвчин зовлон үхэл хагацал нь
    Өрийг өвтгөж зүрхийг зүсдэг ч
    Үнэн л чанар нь өөр л шүү дээ
    Үйлийн үр нь тэр л шүү дээ
    Уйлах дуулах нь л тоотой шүү дээ
    Урсах хурах нь хэмжээтэй шүү дээ
    Ухаан билгээрээ таньж л чадвал
    Ухаарч сэхээрч мэдэж л чадвал
    Удаж төдөлгүй дуусдаг л юм даа
    Хүчир хэцүү хүнд ч гэлээ
    Хүн түүнийг даах л учиртай
    Хуурч мэхэлж тойрч болдоггүй
    Хууль ёс нь хатуу л шүү дээ
    Ихээ ихээ зовлоо ч гэсэн
    Эндүүрч буруу ухаарч ойлговол
    Эцэслэнэ гэж байдаггүй юм шүү
    Эргээд зовлонгоо үүрдэг л юм шүү
    Хөрстийн амьдрал хүчирч гэсэн
    Хүмүүний зовлон их чгэсэн
    Халуун итгэл нь байгаа л цагт
    Хар бараанаас салж л болно
    хэмээжээ. Улаач заяатан хувь заяагаа хэн нэгэнд даатган амьдрах ёсгүй бөгөөд энэ бүгдийг зөв даван туулах нь эргээд ач тусаа өгөх нь ч байна.

    Хүн үр нь
    Хэдий балчир ч
    Хөрст ертөнцөд
    Хүчгүй дорой ч
    Хүлцэн тэвчсэн
    Хүндрэл бүхэн чинь
    Хүлээх алсад нь
    Хүчирхэг болгоно
    Гэмшин ухаарсан
    Гэм нүгэл чинь
    Гэсгээл зовлонг чинь
    Гэтэлгэн зогсооно

    Алдаа юугаа ухааран гэмшиж, мөнх тэнгэрээс өршөөл аврал гуйц, гэм нүглээ үйлээрээ засан залруулах аваас хөнгөлөх боломж байхыг үгүйсгэхгүй тул нэгэнтээ алдсан нэг нь засан залруулах, учраа олоогүй нэг нь зөв замнахыг хичээх хэрэгтэй.

    Аравт.мн-ээс авав

  • Арван долоо. АЛТАЙ ТАВАН БОГДОДОО БӨӨЛЖ, ЗАЛБИРАВ.

    Энэ удаа Өөдөө удган болзоогоо тавьж бөөлөх болж, түших хүн ч олдсонгүй. “шаварт суусан шарын эзэн хүчтэй” гэгчийн үлгэрээр миний бие түшээ хийх үүрэг ногдов. Хэн хэн нь туршлагагүйтэж нилээд хөглөсөн юмдаг. Юуны өмнө бэлтгэл хангаагүй бөөлөлт гэдэг маш аюултай, тэртусмаа анх удаа золгож байгаа хайрханд бүр ч хэцүү. Би ч дандаа туршлагатай хүмүүстэй явж байсан болохоор бэлтгэлийг нь нэг их анзаарсангүй. Угтаа бол энэ сайхан хайрханд ирсэнийг улаач бүхэн бөөлж, залбираад буцах нь зүйтэй гэсэн байр суурьнаас хандсан хэрэг л дээ.
    Хуур манжигаар бөөлөх юм чинь бас ч гайгүй мэт дотроо санаж явсан хэрэг. Өөдөө удган бөөлөхөд бэлэн болж, би очлоо, арц уугуулсан харагдана, ганга тавьжээ. Хуур татаж эхлэнгүүт эхний онгоны завсараар хүчтэй зүйл дайрч удган арагш савж унав. Хэдий ард нь байсан ч биерхүү удганаа дийлэлгүй цуг унав. Тэгээд сэргээх гэж оролдов. Цагаа тулахаар бэлдсэн зүйлгүй бөөлсөнийг анзаарав. Нилээд удав. Харин их зайран П.Батжаргал ирж байж, ая засал хийж байж сэргэв. Тэгээд юм, юм л болсон. Сэргэсний бид хоёр үлдэж, дараа сэвэлзүүр салхинд нилээд удсаны дараа босч майхан луу хөдлөв. Би түрүүлж, араас удган маань алхаж явсан юм. Гэтэл түс хийн газар унах хүчтэй чимээ гарахад эргэж харвал удган дахиад унасан байлаа. Энэ бол азтай тохиолдол байв. Ерөөс 2-3 см зайтай ургаа хадны дэргэд шургаж ойчсон байх агаад багахан зай алдсан байсан бол толгойгоороо хад мөргөж унах аюултай байж билээ.
    Нилээд хэдэн улаач маань үдээш хойш бөөлж, зан үйлээ хийсэн. Тэр дороо тэнгэр бүрхэж шөнөжин цас орж билээ. Өглөө эрт намайг нэг нь сэрээсэн нь бас нэг үйл явдал өрнөсөн хэрэг байлаа. Өөдөө удган зураглаачдаа ажил хэргийн шаардлага тавьж маргасан бололтой. Тэгтэл өглөө гэгээ оронгуут зураглаач залуу хот руу буцлаа хэмээн явчихсан байсан. Ийм өндөрлөг газарт анх удаа ирж, нутаг орон, байгалийн зан заншилыг мэдэхгүй байж, уурын мунхагаар “хот” буцсан залууг яалтай билээ. Олон хүн удирдаж яваа хүний хувьд санаа зовох зүйл байсан ч зөн билэгтээ найдаж байлаа. Их цас орсон нь азтай хэрэг байсан бөгөөд нэг машинаа хөдөлгөж, 2 км-ийн тойрогт хааш явсаныг тодруулах үүрэг өгч хөдөлгөв. Тун удсангүй уулын бэл даган уруудсан мөр оллоо гэв.
    Нэгэнт болзоо тавьсан болохоор бид бөөлөх, залбирах ажиллагаа эхлэв. Хажуухан талаас уулын эзэн өвгөн нэвт шувт хараад байгаа мэт сэтгэгдэл төрнө. Сайн анзаарвал цасан дээр нэгэн өвгөний дүрс тодорсон байв. Хажуухан уулын толгойд янгирын сүрэг бэлчинэ. Шөнөжин орсон цас хэдхэн минутын дотор хайлан урсаж, тэнгэр цэлмэж наран мандлаа. Үд болтол үйл ажиллагаа үргэлжилж, хоолоо идсэний дараа бид майханаа буулгаж ачиад хөдлөв. Хэрвээ “залуу” буцаагүй байсан бол дахиад хонох ч байсан байж магадгүй.
    Бид уруудаад 10 орчим км-т яваад нөгөө залуу том хадан дээр сууж байгааг харав. Түүний хоёр талаар уулнаас буух үерийн ус урсан явах замыг нь хашсан байж билээ. Өдөржин тэр хадан дээр сууж уураа гаргаж, мунхаглалаа бодож суусан байх аа. Холын замд ааш зан мэдэхгүй хүнтэй явахад хэцүү байдаг юм. Цэргийн багт бол бас ч тушаалаар асуудал сахилгажина. Энгийн хүмүүсийг дэг журмаар удирдана гэдэг хэцүү байдаг. Өндрөөс уруудах учир бид шуурхай явсаар Сагсай сумын цэргийн ангид түр буудалаад хөдөлсөн.
    Энэ суманд бөөгийн зан үйл хийх гуравдахь үйл явдал тохиосон. Сагсай суманд уулзсан эртний танилууд нилээд тайгүй үйл явдалд орооцолдсон байсан. Надад бөөгөөрөө туслаач гэж хүсэлт тавьсан. Бид хамтаараа хэлэлцэж, шийд гаргаад явж байгаа багаа хоёр хуваагаад их зайран П.Батжаргалаа Сагсай суманд үлдээж, бид аймгийн төвд ирж хоносон юм. Их зайран П.Батжаргал маань үүргээ гялалзтал сайхан биелүүлээд маргааш нь аймгийн төвд ирсэн билээ. Баян-Өлгий аймгийн төвд байх хугацаандаа аймгийн засаг дарга, цэргийн анги, штаб, цагдаа, тагнуулын дарга нартай уулзсан, тэр бүхэнд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Нансалмаа хамт оролцож билээ. Их говиос эхэлсэн аялал эцсийн цэгтээ хүрч буцах боллоо. Адал явдлаар дүүрэн дахин давтагдашгүй аялал сэтгэлд хоногшин үлдлээ.
    1911 оноос өмнө буюу Манжийн ноёрхолын үед одоогийн Цэнгэл сумын цагаан, улаан (мончаг), хар гэсэн 3 соёны тыва үндэстнүүд Ховдын хязгаарын 7 хошуу урианхайн цэрэг, хамжлага байсан бол казах өрхүүд Шеруши Үкирдад харьяалагджээ. Манж Чин улсын ноёрхолыг түлхэн унагаасны дараа Алтайн урианхай, Шеруши Үкирда-гийн айл өрхүүд 1912 оноос Богд хаант Монголын тулгар төрд багтан орсны дотор одоогийн Цэнгэл сумын иргэдийн өвөг, дээдэс байв.

    1921 оноос Тывагийн 3 хошууг 3 сум, казахын Үкирда нарт харьяалах айл өрхүүдийг 1923 оноос Шыбарайгыр. Шеруши гэсэн 2 хошуу болгосноос одоогийн Цэнгэл сумын нутагт амьдарч байсан казах иргэд Шеруши хошуунд харьяалагджээ. 1925 онд тыва 3 хошуу нийлэн Цэнгэл хайрхан сум болж, Чандмань уул аймагт, 1930 онд Шеруши хошууны харьяа Бахат, Санрау, Хурман сумд байгуулагдан мөн аймагт, 1932 оноос эдгээр сумд Ховд аймагт харьяалагдсан байна. Санрау, Хурман сумдын ардуудын ихэнх нь одоогийн Цэнгэл нутагт амьдарч байв. 1938 онд овог, отгийн нэрээр байгуулагдсан сумд газар, усны нэрээр нэрлэгдэх болж, 1940 оны 8 дугаар сараас Баян-Өлгий аймагт харьяалагджээ. 1952 оны 10 дугаар сард Цэнгэлхайрхан сумын нэрийг Цэнгэл болгожээ.
    Сумын онцлог нь тыва, казах гэсэн 2 үндэстэн амьдардаг, монгол улсын хамгийн баруун цэгт оршдог сум юм. Алтай Таван богд, байгалийн цогцолборт газар болох Шивээтхайрхан, Цэнгэлхайрхан, Дөнгөрөг уул, Хотон, Хурган нуур болон Цагаан усны халуун рашаан энэ нутагт байдаг. Дэлхийд алдартай 20 км Потанины мөсөн гол Алтай Таван богдоос эхлэлтэй бөгөөд тус сумын нутаг дэвсгэрт оршдог.

     

    djmedia:231

     

     

  • Арван зургаа. ЦЭНГЭЛ ХАЙРХАНЫ БЭЛД НЭГДСЭН ТАХИЛГА ХИЙСЭН ГАЗАР ШИНЭ НУУР БИЙ БОЛЖЭЭ.

    Энэ удаа Өөдаа удган ганцаар залбирал хийх боломж тохиосон. Их хайрхан тод мэлтийн харагдаж, бид өмнө тахилга хийж байсан газарт байрлалаа эзлэв.
    Хуур татаж, шинэхэн эзэмшсэн манжигаар залбирал үйлдэв. Хир хэмжээндээ хичээн эхэнхүү залбиралыг хийлээ.
    Буянт уулаараа овоглоод Мөнх цаст хайрхан уулынхаа хормойд, сүрлэг өндөр сарьдаг хавцлууд, ширүүн урсгалтай Сагсай, өмнө хойт Хөлцөөт, Буянт, Өмнө голууд, нөмөр ихтэй уул хангайгаа өгсөн уруудаж өвөл зунтай золгосоор цаг цагийнхаа ажлыг амжуулж, цаглашгүй ихийг бүтээсээр ирсэн нутаг.
    1942 оны гуравдугаар сарын 10-нд “Буянт” нэртэй сумыг байгуулжээ. Буянт сумын 184567 мянган га нутаг дэвсгэрт 700 өрхийн 2,5 мян хүн амьдарч мах, сүү, ааруул, тос, ноос ноолуурын гол үйлдвэрлэл хийгээд ачаа уналгын өдөр тутмын хэрэгсэл болсон 110 гаруй мянга орчим толгой мал сүрэгтэй. Буянтын хүн амын дийлэнх нь урианхайчууд. Монголчуудын эрт эдүгээгийн угсаа түүхийн явцад идэвхтэй оролцож олон зууны туршид алдар нэрээ дуурсгасаар ирсэн эртний хүчирхэг овог аймгийн нэг бол урианхайчууд юм.
    Халбан Бөөрөгт, нарийн Хужирт, Бургастай зэрэг сүрлэг уулс олон бий. Сумын төвийн баруун урдуур урсан өнгөрдөг Монгол Алтайн арван гурван давааны нэг болох Хайртын даваанаас эх авсан Сагсай гол 100 гаруй км урсан Ховд голд цутгадаг. Мөнх цаст уулуудаас эх авсан Буянт, өмнө, хойд Хөлцөөт Бөөрөгт, Өмнөгол зэрэг ширүүн урсгалтай голууд байдаг.
    Сумын нутаг ашигт малтмалаар элбэг баян, хүдэр болон шохойн чулуу, нүүрсний занар, улаан зос, хар, цагаан шавар элбэг тохиолддогоос гадна олон өнгийн шороон будаг байдаг нь тогтоогдсон.
    Одоо Буянт сумаас сурын спортоор Улсын мэргэн, спортын мастер 10 гаруй, аймгийн мэргэн арваад, спортын дэд мастер арваад, сумын мэргэн 20 гаруй төрөн гарсан байна.
    Орон нутгийн төрийн захиргаа, цэрэг армийн салбаруудад идэвх зүтгэл гарган тодорсон, тэнгэр үзэлтэн улаач нарын танил хурандаа Б.Жуваа энэ сумынх билээ. Хайрхан сүрлэг уулс хадган цэнхэр голуудтай манай Буянтынхан урианхай, казахаараа хүүрнэж, өтгөн шаргал цайгаа ууж, хүүхэд багачуудаа өсгөн хүмүүжүүлж төрж өссөн газар шороо, нутаг усандаа эзэн болж байгалийн хэцүүг хүч чадлаараа даван хөдөлмөрлөж төр засгийнхаа өгөөмөр түшигт түвшин амьдарч байна.

    djmedia:230