Author: admin_shaman

  • МБНЭ-ийн 8 жилийн ойд

    Монгол цэрэг зайран удган нэгэн амьтай. Эзэн Чингэсийнхээ удирддлагаар дэлхийг эзэлж явсан түүхтэй болохоор сэтгэл их хөдөлж, энэ баярын өдөр би цэрэг эрийн ёсоор та бүхэнтэйгээ мэндчилж байна.
    Монголын ард түмний сайн сайхан амьдралын төлөө нэгэн зорилго дор нийслэл болон 13 аймгийн бөөгийн шашны төлөөлөл оролцож байгаа бөгөөд төлөөллийн хувьд халх, буриад, дархад, дөрвөд, өөлд, торгууд, захчин, үзэмчин, урианхай, мянгад, баяд, хотгойд, сартуул зэрэг үндэстэн ястны төлөөлөл оролцон хуран чуулж байна.
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Анхдугаар их хуралдайд төлөөлөгчөөр 119 хүн хүрэлцэн ирж бүртгэгдээд байгаа ба бүрэлдэхүүний хувьд:
    -Бөө 108 үүнээс Зайран -61 буюу 56,5% Удган -47 буюу 43,5% байгаа ба түүнчлэн Бөө судлаач-11, эдгээрээс гадна Бөөгийн шашны сүсэгтэн-дэмжигч 20 гаруй хүн тус тус оролцож байна.
    Анхдугаар их хуралдайд оролцогчдын насны байдлыг авч үзвэл 35-60 настай бөө төлөөлөгчид дийлэнх олонхын байр суурийг эзэлж байна.
    Тус анхдугаар хуралдайд Монгол үндэсний шашин болох бөөгийн шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус 18 байгууллага, гишүүд, дэмжигчид оролцож байна.
    Анхдугаар их хуралдайн оролцогчдын төлөөллийн байдалд дүн шинжилгээ хийж үзвэл их хуралдайд ирсэн нийт 119 төлөөлөгчдийн 60 нь буюу 50,4 хувь нь Голомт төвийн, 57 буюу 47,8 хувь нь бусад байгууллагаас, Дүйнхэр төвөөс 2 ирсэн байна.
    Энэхүү статистик үзүүлэлт нь Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Анхдугаар их хуралдайд Бөөгийн шашны нутаг дэвсгэрийн болон үндэстэн ястны харъяалал, нийгмийн давхаргын төлөөлөл хамрагдсан байна гэж үзэх үндэслэлтэйг илтгэх болно.
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Анхдугаар Их хуралдайн ажиллагаанд амжилт хүсье.
    Хуралдааны нээлтэд ардын урлагийн “Хөгсүү” чуулга “Алтан магтаал” туулийг хайлав. Түүний дараа Монголын хүүхэд залуучуудын ордны морин хуурын чуулга монгол ардын дууны цомирлог тоглож, хуралдайн үйл ажиллагаа эхлэв.
    Одгэрэл: -Одоо МБНЭ-ийн анхдугаар дээд хуралдайн тэргүүлэгчдийг таван хүний бүрэлдэхүүнтэй сонгоё. Сонгогдох таван хүнд бөө судлаач Бадарч, Монгол төрийн зайран, “Дүнгэр” төвийн зайран Бямбадорж, МБНЭ-ийг үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Сүхбат, Монгол судлалын академийн тэргүүн Одгэрэл нарыг дэвшүүлж байна. Тэргүүлэгчдийг батлах уу? Тэргүүлэгчдээр сонгогчдыг байраа эзлэхийг урьж байна.
    МБНЭ-ийн их хуралдайн үндсэн илтгэлийг “Монгол дахь шашны өнөөгийн байдал” сэдвээр МБНЭ-ийг санаачлагч Д.Жаргалсайхан тавина. Илтгэл 30 минут үргэлжлэв.
    Илтгэлийг хавсаргав.
    Одгэрэл: -Одоо бүгдээрээ санал шүүмжлэлдээ орьё. Та бүхэндээ нэгэн хүнийг танилцуулья. 1990 оны ардчилалтай золгосноор бид Эзэн Чингэс хааныхаа дүрийг кино дэлгэцээр амилуулж, монгол Чингэс хааны дүрийг амилуулсан МУАЖ н.Энхтайван таныг тайзнаа урьж байна. өөрөөр хэлбэл санал шүүмжлэлээ Чингэс хааныхаа дүрийг амилуулсан, тодорхой хэмжээний шид нь бүрдэж яваа энэ хүнийг урьж байгаа нь бэлэгшээлтэй гэж бодож байна.
    Н.Энхтайван: -Энэ хүн юуг хэлсэн бэ гэвэл өнөөдөр монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй гэдэг уриан дорж цуглажээ. Өнөөдөр Монгол улсын нутаг дэвсгэр дээр монгол сайхан дуу хуур, зан заншил, энэ их сайхан зан үйл маань сэргэж байна. Бүгдээрээ сэргэж байна, энийг бид бүгд мэдэж байна. Бүхэл бүтэн Монгол улсын хэрэглүүр болтлоо хөгжиж ирсэн энэ бөөгийн зан үйл жинхэнэ утгаараа буцаж эргэж сэргэх цаг нь болсон гэж би боддог. Яагаад бид нарыг гэж байгаа. Би өнөөдрийг хүртэл лам, нам хоёрт очиж үзээгүй шахуу явж байгаа хүн шүү. Тийм болохоор би эрт дээр үеэсээ би мэддэг, мэдэрдэг байсан болохоор та нартайгаа нэгдэе гэж би өөрөө ирж байгааг та бүхэн зөвөөр ойлгоорой.
    XIII зуунд их хааныг төр барьж байх үед хамгийн дээд оргил үедээ хүртэл хөгжиж ирээд XVI зуунд зөвхөн Монголын төрд бүтэн 300 жил үйлчилж ирсэн бөөгийн зан үйл. Үүнийг хамгийн ихээр дарж устгасан нь Манж чин улсын бодлого. Харийн салхинаас Монголыг бугуйлдаж, хүн ардыг нь зовоож, өөрсдийнх нь хамгийн их омгорхох сэтгэгдэл нь төрдөг байсан бөөгийн зан үйл, Их хааных нь цагаан ёс буюу алтан ургийнхныг хөнөөж, үнэхээр манай энэ бөө дарагдсан. Гэхдээ миний олж судалснаар одоо зарим хүмүүс дуундаа хүртэл оруулж дуулж, магтаад яваад байдаг юм байна лээ, Автай сайн хаан гэдэг тухайн үедээ өөрийнхөө хамгийн том хүүг бурхны шашинд оруулж өнөөдөр манай Монголын унаган зан үйлийг маань дарж, залруулж, тэр дундаа Манж чин улсын гар хөл болж явсаар тэр талын улсуудыг, би энийг яг судалгаан дээр үндэслэж ярьж байгаа шүү. Тэр хүн Монголд манжийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Монголын 700 гаруй бөө удганыг өөрийн гараар шатаасан. өнөөдөр энэ түүхэнд байж байгаа. Би үүнийг хаана ч хэлнэ. Ингэж Монголын бөө нарыг манжийн дарлал айгаад хөөн шахаж, магадгүй тухайн үедээ Хөвсгөл аймгийн айхтар хоёр давааг бид нар мэддэг, тийм ээ, Тоомойн даваа, өлийн даваа гэж тэр даваагаар давж арайхийж үлдсэн байж болох юм. Яагаад? үүн дээр би бас нэгэн түүх яръя. Монголд манжийн дарлал орж ирсний дараа Автай сайн хаан өөрийнхөө хүүг өндөргэгээн Занабазар болгосон. Түүний гутгаар хүү Цагаанбаатар гэдэг хүн ахтайгаа санал, зөрдөг, өөрийнхөө 127 өрхөө дагуулж Хөдсгөлийн тэр өндөр уул руу нүүж, тэнд очиж өөрийнхөө жижиг вант улсаа тогтноож, ингэж монгол бөөгийн зан үйлийг хамгаалж авч үлджээ гэсэн домог байдаг. Дараа нь хоёр жилий дараагаар есөн цагаан мориор дүүрэн ангий үс, бэлэг сэлт зэргийг ахдаа очиж барихад ах нь “За яах вэ, чи алба гувчуур гэлгүй, тэндээ тусгаар амьдарч, ард түмнээ захирч яв” гэж дархалж өгснөөр дархадууд гэсэн ястны гарал үүсэл үүссэн гэдэг. Би та нартай их ярилцмаар байна. Цагт их шахагдаж байна. Одоо би өөрийнхөө хамгийн гол зорилгоо ярья. Социализмын үед манай тэнгэрийн их том зайран, зууны манлай гэж бид ярих дуртай, XX зууны манлайчууд дотроос Монголын бөө нарын дотроос нэг том зайран хүн энд салбарласан байсан. Энэ хүн бол Хөвсгөл аймгийн Эрдэнэ сумын харъяат Улаанбуудар овгийн Цэвэг удганы хүү Дамдин зайран гэж хүн байсан. Нисдэг Дамдин, үл үзэгдэгч Дамдин, амьдралынхаа хугацаанд 30 гаран жилийг Монголын төрийн хүндэтгэж зөвхөн тэр хүн шорон оронгоор явж амьдарч өнгөрүүлсэн. Шоронд байхдаа тэр хүн нэгээхэн удаа ч өвдөж үзээгүй, нэг хүн ч гарт нь болоод биед нь хүрч үзээгүй, тийм хүн байсан. Энэ хүний тухай домог мэт яриаг бид нар судлаач нараас сонсож, судалж, үзэж харж явсаар байгаад энэ тухай би маш их тэвчээр гаргаж бүхэл бүтэн сэдэвлэсэн уран сайхны кино хийлээ. Энэ киног хийснээр би бол баатар болох гээгүй, мундаг болох гээгүй. Би хамгийн гол нь өнөөдрийн энэ нийгэмд амьдарч байгаа 22 жил босч өндийж ирж байгаа манай унагана зан үйлийг бишрэн шүтэгч монголын ард түмэндээ бөө гэдэг хүн чинь хэн байдаг юм бэ, тэр хүний дотоод сэтгэл ямар байдаг юм бэ, тэр хүнтэй ойртох гэж байгаа бол ядаж шинж тэмдгийг нь мэдэрч үз, тэр хүний үгийг задалж ухаарч ойлгож үз. Сайн ч бий, муу ч бий, аль аль нь байгаа. Сонголтоо хийхэд дөхөм болох гэсэн үүднээс би энэ киног бүтээсэн юм. өнөөдөр би та бүхний өмнө нэгэн хүнийг танилцуулъя. Миний энэ киног яг дуусаж байхад энэ киноны маань гол дүр Дамдин зайрангийн маань төрсөн охин удган Батчулуун эгч. Манай кинонд их тусалсан, бид хамтдаа Дамдин зайрангийн тухай баримтат кино хийгээд дуусч байна.
    Би бол зөвхөн уран бүтээлч хүн. Зөвхөн уран бүтээлээрээ өөрийнхөө хүслээрээ, өөрийн зан үйл, өөрийн бодлогоороо би та нартай хамт байна шүү. Бүгдээрээ нэгдэцгээе, эвлэрцгээе.

     

    ҮРГЭЛЖЛЭЛ-2
    Ганцхан энэ монгол өөрийн гэсэн зан үйлээ хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэцгээе. Бидний энэ зан үйлийг бүдүүлэг гэж гаднынхан хэлдэг. Шашиныхан хүртэл бүгдээрээ хэлдэг. Тэгэхдээ энэ зан үйл бүдүүлэг биш, харин бид нар төрөлх хэлээрээ ард түмэнтэйгээ тэнгэрийг холбож өгдөг ийм сайхан ариун үйлстэнгүүд юм шүү. Мандтугай.
    Та бүхэнд зав гарвал манай киног үзээрэй. Энэ кинонд тэр нутгийн зайранг барьж авч хийсэн болохоос одоо аль нутгийн ямар ч зайрангийн тухай цаашид хийх бүрэн боломж байгаа. Бидний дээд тэнгэр бидэнд ийм зүйлийг хийхийг шаардаж байгаа шүү гэдгийг би та бүхэндээ хэлье.
    -Одоо дүрэм дээрээ санал шүүмжлэлээ хэлье. Санал өгөх хүмүүс нэрээ өгөөрэй. Одоо Монгол туургатан нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын дархад бөөгийн төвийн тэргүүн Чинбат таныг урьж байна.
    -За энд хүрэлцэн ирсэн удган зайрангууд, судлаачид, бөөгийн төлөө гэсэн сүүн цагаан сэтгэлтэй ирсэн та бүхэнд энэ өдрийн түмэн амгалан айлтгая. Тэгэхээр энэ сайхан танхимд бөө мөргөлийн илтгэлийг хурандаа Жаргалсайхан гуайнхаа илтгэлийг, Энхтайван ахынхаа хэлсэн үгийг давтаж нуршилгүйгээр шүүмжлэх үүднээс сэв харах үүднээс биш эвлэлдэн нэгдэх сэтгэлийн үүднээс та бүхэнтэйгээ сэтгэл санаагаа хуваалцахаар болсондоо баяртай байна. Бөө мөргөлийн зан үйлийн үүсэл гарал, ёс уламжлал, зан үйл бол тодорхой , хүн төрөлхтөн ?? үүссэн гэдгийг хэн ч үгүйсгэж чадаагүй, үгүйсгэх боломжгүй, монголд тэр тусмаа дэлхийн улс орны дундаас монголд тэр тусмаа монгол дотроо энэ бөө удган зайрангууд бөө гэдгийг зүйлийг жинхэнэ утгаар нь авч үлдэж чадсан. Монголын удгайн зайрангууд, үүнийг гүйцэтгэж байда хүмүүс, судалж байдаг судлаачид энэ хүмүүсийнхээ үйл ажиллагааг үргэлж дэмжиж, үргэлж баярлаж явдгаа би та бүхэндээ хэлье. Бөө мөргөлийн зан үйл байгаа ч гэсэн зарим нэг гажуудал асуудлууд нүдэнд үзэгдэхээр гарт баригдахаар байгаа гэдгийг энд хэлээд байх шаардлагагүй юм гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Тэгэхээр МБНЭ гэдэг энэ сайхан байгууллагыг үүсгэн санаачилж байгуулаад энэ нь монголд энэ олон бөө нар нэгдэж байгаад хийж байгаа нь хүн төрөлхтөний анхны хурал болж байгаа байх гэж би бодож байна. Монгол бөөгийн төвийг анх эхлээд нээх үед Монгол бөөгийн “Голомт” төвийг үүсгэн байгуулагч Сүхбат судлаачидаа их баярлаж явдаг. Бөө мөргөлийн зан үйлийг судалж үргэлжлүүлж явдаг та бүхэндээ их баярлаж явдаг юм. Энд ганц зүйлийг би хүсмээр байна. Энэ сайхан том нэгдмэл үйл ажиллагааг цаашид авч явах нь зөвхөн удган айрангууд та бидний асуудал, зөвхөн нэгдмэл байдал л биднийг авч явна. Бидний хийх ажил тов тодорхой, цаашид зам тодорхой, хийж гүйцэтгэсэн ажлууд зөндөө байна. Алдаа оноо байлгүй яахав, эхэлж сэргэж байгаа учраас. Энэ бүгдийг зохицуулагчид бөө мөргөлийн зан үйлийг гүйцэтгэгчид нь та бид юм шүү. Бөө өнөөдөр задарч бутарч байсан ийм янзын байдалд хүрсэн нь бөө судлаачдын буруу гэж өөрсдийгөө хэлсэн, тэдний хийсэн гар бичмэл гэсэн. Энэ баримт нь шинээр гарч ирж буй бөө удган зайрангуудын тэнгэрээс ирсэн дохиоллыг яаж тайлахаа мэдэхгүйгээс энэ баримтыг тулгуурласанаас үүдэлтэй. Энэ баримт дээр тодорхой зүйлүүд дээр өөрийн санал бодлоо тулгасан буруу зүйл бичсэн байдаг учраас бөө мөргөлийн зан үйл нэлээн буруу замаар явж, бөө гэдэг зүйл газарт унах болсон. Нөгөөтэйгүүр бөө мөргөлийн зан үйлс, мундаг хүчирхэг зан үйл монголд сэргэхээр боллоо. Энийг дарах ганц зүйл бол шашиныг шашинаар нь хорыг хороор гэж. Ингээд гаднын янз бүрийн шашин орж ирсэн, нөгөө талаар сая Жаргалсайхан гуайн хэлсэн буддын шашины асуудал байна. Буддын шашиныг би буруутгаж хэлж байгаа юм биш, гэхдээ хэтэрхий төрийн хэмжээнд болтол нь тавьж байгаа нь халагламаар асуудал. Та бид мэдэж байгаа. УИХ-ын гишүүдийн энгэртээ зүүх таних тэмдэг нь монгол улсын албаа байх ёстой атал зөрсөн очир, нацагдорж гэдэг тэмдгээр эмблемээ хийсэн. Энэ нь шашины зүтгэлтэн мэт харагддаг болсон. Гэх мэтчилэн ийм буруу зүйлүүд маш их байгаа. Төрдөө ч буруу явсан. Энэ бүх алдаа дутагдлыг ард түмэн болон хэлж чадах улс бол зөвхөн удган зайрангуудын үйлдэл. Тиймээс энэ зан үйлийг маш зөв зүтэй хийж чадаж, ард түмэндээ хүргэж чадах юм бол та бидний энэ сайхан хийх ажил маань улам сайхан явагдана. Энэ сайхан ажилд оролцож байгаа та бүхэндээ болон хөх толботой монголчууд, хар толгойтой монгол бөө удган зайрангууддаа сүү шиг цагаан сэтгэлтэй, алт шиг арвин ажил амьдралтай хар тугтаа сүшиглэж, хөх тэнгэртээ ивээгдэж явахын ерөөлөөр яриагаа өндөрлөе.
    -За баярлалаа. Одоо монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн, бөө судлаач н.Сүхбат таныг урьж байна.
    -Саруул үнэний хөтөч болсон, сайн зүгийн тэнгэрүүддээ мөргөе. Олон үеийг гийгүүлсэн онгод сахиусандаа мөргөе. Агуу их төрийнхөө алтан сүлдэнд мөргөе.
    Монголын бөөгийн цаг тооны хамгийн сайхан өдөр өнөөдөр бол хар луу жилийн хөх луу сарын цагаан гахай өдөр юм. Ийм сайхан өдөр энд бид хуран чуулж монголын бөөгийн шашиныг хэрхэх вэ гэдэг дээр ярилцаж байгаа минь үнэхээр сэтгэл их хөдөлгөж байна. 16 жилийн өмнө монголын эрдэм мэдлэгтэй эрдэмтэд олон сайхан нөхдүүд 13 хүн нийлж монголын бөөгийн “Голомт” төвийг байгуулсан. Тэр хүмсүүдийн дотор Дарийн Дамдин гэж манай дархан аварга, Сэвжидийн Сүхбаатар, О.Пүрэв, Гэндэнгийн Батчулууун, Маам зэрэг 13 хүн нийлж цаасан дээр байгуулж баталж байсан түүхтэй. Энэ бол монгол түүхэнд анхных нь байж. Энэ байгууллагыг байгуулсаны дараа тэр голомтон дээр очиж 3 хүн ажилласан. Тэр бол Төмөр зайран, Билэгт зайран, Сумъяа удган гурав байсан. Энэ улсууд Монголын бөөгийн галыг бадраасан гурван хүн. Сумъяа удган бол Монгол улсын анхны балетчин, МУСТА ийм хүн байгаа. Нөгөө хоёр маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Энэ цагаас манай энэ шашиныг залгамжлан авч ард түмний төлөө хүч хөдөлмөрөө зориулсан хоёр удган бий. Нэг нь Дүгэрсүрэнгийн Энхжаргал, Дамбадаржаагийн Булган гэж хоёр хүн бий. Энд би нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна. өнгөрсөн жил монголын төр бөө хүнд анх удаа Алтангадас одон өгсөн. Монголын бөөгийн Голомт төвийн тодорхойлолтоор энэ бол бөө нарын авсан анхны шагнал байсан. Энхжаргал удганд Монголын төр. Энэ бол монголын төрөөс бидэнд өгсөн их үнэлгээ гэж би бодож байна. Эндбид ирэхийн учир, эвлэлдэн нэгдэхийн учир бол монголын төр засаг, монголын бөөгийн асуудлыг онцгойлон авч үзэх гэж байгаа, монголын төр шашины харилцааны хуулинд бөөгийн асуудлыг оруулах гэж байгаа тухай асуудлыг МУИХ тамгын газрын хуулийн зөвлөх, ҮАБЗ-ийн дарга саяхан надтай уулзсан. Энэ улулзалтан дээр бидний хооронд болсон хоёр цагийн ярианд бөөгийн асуудлыг ноцтойгоор авч үзэхээ боломжгүй боллоо гэж хэлсэн. Энэ бол 16 жилийн дотор гарсан таван хэрэг явдалтай холбоотой. Энэ 5 бол 10000 бөөгийн эврийг доргиолоо. Нэг үхрийн эвэр доргихоор 1000 үхрийн эвэр доргидог гэдэг үнэн юм байна. үүнтэй холбоотойгоор манай монгол улсад бадарчлан ирсэн, манай нутаг дээр суурьших гэж ядаж байгаа харийн шашиныханд их томоохон өөш хаялаа. Энийг бид онцгойлон анхаарч авч үзэхгүйгээр цаашдаа явах замгүй болсон учраас өнөөдөр бид энд өвөг дээдсийнхээ арийн их шүтээн, биднийг үеийн үед гийгүүлж ирсэн тэр онгод сахиусын өмнө хариуцлагатай. Тийм учраас бид энэний өмнө бууж өгч болохгүй, хэрэв тэгэх юм бол монголын үндэсний агуу их соёл мөхөхөд хүрхнэ. Монгол улс, монголын ард түмэн уран гайхамшигтай юмныхаа 2-ыг нь алдсан. Нэг нь төрөө алдсан, хоёр дахь нь бол бид монголынхоо агуу их соёлыг алдсан. Бид газар нутгаа Модун Шанью хааныхаа захиасаар авч үлдсэн эх орон газар шороогоо алдлаа. Бидэнд юм үлдэхгүй нь ээ. Бид үр хүүхдийнхээ өмнө дэндүү их хариуцлага хүлээх ёстой. Бид тэдний өмнө шүүгдэх ёстой. Тийм учраас энэ хариуцлагатай энэ цаг үед үндэсний агуу их соёлоо эргэн сэргээх, өөрөөр хэлбэл, оюун ухаанаа дээш нь гаргаж ирэх асуудал бол бидний дээдийн дээд асуудал мөн. Ингэж байж бид монголын төрийг дахиж эргүүлж байгуулах тухай асуудлыг ярих хэрэгтэй болно. Тэгж байж бид эх орон газар шороогоо хамгаалах болно. Бидний үүрэг гүн их хариуцлага, өндөр их итгэл гэж би ойлгож байна. Энд нэгдэн ирж сууж байгаагийн учир монголын бөө нар өөрийнхөө үзэл бодол, өөрсдийнхөө үзэл санааг энд дэлгэрэнгүй сайхан яриасай гэж бодож байна. Энэ хурал социализмын үеийн ямар нэгэн хурал биш, чин үнэн сэтгэлийн хурал болоосой гэж би бодож байна. Хүн болгон өөрийнхөө сэтгэлийг ярьж хэрхэх тухайгаа авч хэлэлцэх цаг иржээ. Энд бидний өнөөдрийн хийх ажил гэж бодож байна. Тэгээд энэ ажлыг зохион байгуулж энэ рүү биднийг хөтөлж ирсэн энэ Жаргалсайхан гэдэг энэ залууг би саяхнаас таних болсон юм. Энэ хүнд магадгүй манай дээд тэнгэр илгээмж өгч дохиолол өгч, манай энэ шашиныг авран хамгаалж цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх, тэр алхмыг хийгээсэй гэж ирүүлсэн байж болох. Би монголын бөөгийн Голомт төвийг нөхдийн хамт байгуулаад ерөөсөө галын дөл дөнгөж асаах төдий болгосон. Бөө хүний хэлээр хуяг сэгсрэх гэдэг юм л хийсэн. Миний хийсэн ажлыг олон сайхан залуучууд, олон бөө төрж гарч, монгол бөөгийн хундаам суурийг тавьсан. Тэр суурин дээр өнөөдөр бид гурав дахь алхмыг энд хийхээр цуглаж байна гэж би бодож байна. Энэ алхам бол манай ард түмний төлөө, манай оюун баялгийн төлөө, монгол төрийн төлөө хийх ёстой гэж би үзэж байна. Энд бид хариуцлагатай сайн хандаасай гэж та бүгдээс хүсч байна.

     

    ҮРГЭЛЖЛЭЛ-3
    Хүнд эрхэмлэж болох гурван зүйл бий. Нэгдүгээрт эх орон минь, хоёрдугаарт ээж аав минь, гуравдугаарт үр хүүхэд минь. Тэгэхээр бид ээж аавынхаа сүнс сүлд онгодны өмнө, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ өнөөдөр бид гүн ухамсарлаж байгаа гэж би бодож байна. Бид тархай бутархай байлаа. Жалгын нэгэн бөөтэй боллоо. Энэ бол манай оюун санааны нэгдэл, манай энэ бөөгийн шашинд асар их дутагдаж байгаагийн илэрхийлэл мөн. Энийг нэгтгэж нэг гарт оруулж нэгтгэх нь өнөөгийн энэ хурлын бидний хийх ажлын бас нэг зорилго мөн. Бид тал талд Улаанбаатарыг тойрч суугаад энэ монгол улсын газар нутаг дээр энд тэнд асаад бид хүч хүрэхгүй. өөрснөө хүчээ нэгтгэлээ ч энэ хоёр шашины дундаас орон зайгаа олж авахад үнэнхүү хэцүү. Түрүүн энэ илтгэлд гарлаа. Бурхны шашиныг Далай лам Дарамсалад удирдаж байна. Христийн шашиныг Солонгосын нэг өвгөн удирдаж байна. Бидэнд удирдагч алга, Бид ийм том хөрөнгө хүчтэй улсуудын дунд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг болоод байна. Тийм учраас нийлэх хэрэгтэй, нэгдэх хэрэгтэй. Хэн нэгнийгээ онгод сахиустай сахиугүй гэж хэлэх юм биш, ямар нэгэн бөөгийн хийсэн алдааг товойлгох нь биш. Ерөөсөө байж байгаа бидэнд үлдээж өгсөн бидний агуу их өмч болсон хэн ч өмчлөж чадахгүйгээр бөөгийн тэр агуу их зан үйлийг сурч мэдэж, судалж замчлах ёстой. Энийг хэн нэгэн хүн зохиогоогүй, Буддизмыг Будда, Христийг Христ зохиосон бол, Монголын бөөг мөнх тэнгэр тэнгэр, уул ус, бидний өвөг дээдсийн оюун ухаан бүтээсэн. Бөө бол байгалийн бүтээл. 40000 жилийн түүхтэй энэ агуу их шашиныг өнөөдөр бид өөд нь татах тэрийг цааш нь үр хүүхэддээ залгамжлуулж үлдээх, түүний агуу их хүчийг бүрэн гүйцэд гаргаж ирэх ёстой. Бөө бол агуу их хүч мөн.
    Бөө шиг ийм агуу их шашинг хүн төрөлхтөн дэлхийд бүтээж чадаагүй. Агуу их Эйнштейн хүн төрөлхтөний ирээдүйн шашин сансар байх болно гэж хэлсэн. Үнэхээрийн сансар буюу мөнх тэнгэр хүн төрөлхтөнд өгсөн дээдийн агуу их бэлэг мөн. Энэ бэлгийг бид зүгээр харж сууж, өөрийнхөө хувийн амьдрах хэрэгсэл болгож болохгүй. Бид ард түмнийхээ тусын тулд энэ хүчирхэг зэвсгийг ашиглах хэрэгтэй. Тэр битгий хэл хүн төрөлхтөний сайн сайхны төлөө энэ зэвсгийг ашиглах цаг нь ирсэн гэж би хувьдаа бодож байна. Агуу их хааныхаа агуу их сүлдэнд хатан эх ээжийн элгэн дээр төрсөн Монголын сүр сүлд болсон ард түмэн, хүн төрөлхтөний сүр сүлд болсон ард түмэн ийм их агуу их шашинтай байхаас өөр аргагүй билээ. Бид түүхийнхээ туршид агуу их соёлыг бүтээсэн. Бидний бүтээсэн соёлыг бүгдийг булшилсан. Бидний соёлтой хамт, бидний сүсэг бишрэл агуу сайхан юмыг бүгдийг нь булшилсан. Бид сэргээлээ, дахин амилууллаа. Христ дахин амилсан шиг бөө дахин амиллаа. Энэ амийг бид хүч болгож, агуу их зорилгын төлөө ашиглах хэрэгтэй. Ийм түүхэн цаг ирсэн гэж би бодож байна. Бид агуу их үндэстэн, агуу их соёлтой. Бид үндэсний агуу их үзлийг өнөөдөр хөөрөгдөн гаргаж ирэх хэрэгтэй. Коммунизмын дарж булшилсан тэр үндэсний үзлийг бид дахин сэргээх хэрэгтэй. Бид үр хүүхдийнхээ төлөө үүнийг хийх ёстой гэдгийг би туйлын хүсч бодож байна. Та бүхэн өөр өөрсдийнхөө бодож байгаа бүх сэтгэлийг ярьж, энэ нөхдийн боловсруулж гаргасан дүрмэнд өөрсдийнхөө санаа оноог хэлж, эндээс гарах шийдвэрт өөрсдийнхөө хүсэл бодлыг бүрэн тусгаж, өөр өөрсдийнхөө юм болгож аваасай гэж би хүсэж байна. Амжилт хүсье.
    Монгол туургатны ном цагаан төвийн тэргүүн Лхагважав таныг урьж байна.
    -За өнөөдрийн Монгол улсын иргэн бөгөөд бөө, зайран, удган, дэмжигч олон та бүгдэд баярын мэнд хүргэе.
    Юуны түрүүнд шашины ялгааг ярья. Шашин бол бөөгийн шашин гэж нэр байна. Одоо бол бөө мөргөл гэсэн нэрээр явна. Шашин гэвэл шарын шашинтай холилдоод хамаагүй болно. Дангаараа бөө мөргөл, дангаараа монголын ёс заншил, зан үйлээрээ л явна. Тэгвэл манай монгол бөө мөргөл дэлхийн тавцанд дээшээ гарна. Ийм учиртай. Хоёрдугаарт, та бүхэн шүүмжилж магадгүй. Монгол бөөгийн нэгдсэн эвлэл гэж нэр өгч болохгүй. Яагаад гэвэл зөвхөн монгол болчихоод байдаг. Олон үндэстэн байгаа биз дээ, халх, буриад, захчин, дархад. Гадаадад ч манай бөөгийн ёс заншлыг мэддэг гадаадын хүмүүс ч зөндөө бий. Тийм учраас “Монгол туургатан бөө мөргөлийн нэгдсэн эвлэл” гэвэл зохино. Билэг тэмдгийн хувьд шүүмжлэлтэй хандая. Монгол хүний нар сартай харьцдаг дүрс байх ёстой. Дүрмэнд шинэ бөөг ямар журмаар төрүүлэхийг бодох ёстой. Бөө нь шинжлэх ухааны үндэстэй юм. Эхлээд хүүхдийг монгол ёс заншилд сургах ёстой. Боловсролтой хүнийг бөө гэж үзнэ. XII зуунд тэнгэрийн бөө нар байсан. Одоо цаг үед ч гэсэн тэнгэрийн бөө нар байна. Үүнд Түдэв, Чадраа нарыг нэрлэж болох юм. Ёс зүй дүрэм гарах ёстой шүү. Дүрмээ сайн боловсруулах хэрэгтэй. Би Дамдин зайрантай цуг амьдарч ажиллаж байв. Лувсан зайрангийн шавь байсан хүн юм.
    Одгэрэл: -Бид эхлээд монгол нэрээрээ байх нь чухал юм. Гадаадад Чингэсээр мэддэг тул Чингэс хааны дүрийг оруулсан. Бөө мөргөлийг шашин мөн үү, үгүй юү гэдэг бид хариулт өгч байгаа. Бөө мөргөлөө олон түмэнтэй харьцах, үүний зэрэгцээ шашин гэж үзэж байна. Жижиг ард түмний шашин гэж бодож болохгүй.
    Бадарч (бөө судлаач): -Эрхэм хүндэт тэнгэрийн элч болсон бөө нарын амар мэндийг эрье. Сүүлийн хоёр сар хамтарч ажиллаад түүхэнд анх удаа бөөгийн их хуралдайг хийж байна. Дүрмийг Жаргалсайхан боловсруулсан. Дүрэм нь олон улсын хэв хэмжээг баримталсан. Төгс төгөлдөр гэж юу байхав. Алсдаа дэлхийн хэмжээнд ажиллана гэж бодож боловсруулсан. Модун Атилье хааны үед XII зууны үед монголчууд дэлхийг байлдан дагуулсан. Ирээдүйд ч дэлхийг байлдан дагуулах үе ирж байна. Монгол бөө мөнх тэнгэртэй харьцдаг. Дэлхийг тамгалж үлдээсэн монголчууд дэлхийг дахин эзлэх цаг ирнэ. Одоогоор цаг үе нь тохироогүй хийгээд алсдаа өргөн хүрээнд хийх болно. Гол нь ҮАБЗ-д арваад жил ажиллаж, 69 улсын төлөөлөгчидтэй уулзаж, дэлхийн хэмжээнд арга хэмжээг зохион байгуулах болно. Шинжлэх ухааны зкагвар нь зөв явж байгааг тодорхойлсон юм. Явцын дунд хүн болгон идэвх гаргаж боловсронгуй болгоно. Шашин бол нийгмийн хорондын харилцааны соёлыг тодорхойлдог бол бөө мөргөл нь байгаль хүн хоорондын харьцааны зан үйлийг илэрхийлдэг. Зан үйл нь байгалийн харилцаа сүнсээр дамжин хэрэгждэг. Бөөг бол шашин биш гж бичиж байсан. 7 зүйлээр бид доройтсон.
    1. Хальсан сэтгэхүй
    2. Доройтсон оюун санаа
    3. Буурсан үнэлэмж
    4. Дууриамал үйл ажиллагаа
    5. Сэтгэл зүйн ашиг сонирхол
    6. Үзэл сурталжсан сэтгэлгээ
    7. Алдагдсан зөн билэг зэргээр Монгол хүн урагшаа хөгжихгүй болсон. Алдагдсан зөн билэг бэрхшээлийг олон түмэнд зөв түгээж хүргэх ёстой. Олон шашин ард олныг минь хоол хувцсаар хуваагаад эзэмдэж байна. Баялгийг нь уваагаад цөөн хүмүүс хүртэж байна. Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн хараа манай руу чиглэж байна. Энэ бүхнээс бөө нар л аврах болно. Бөө нар ёс суртахуун гэдэг зүйлд тооцоо бодох ёстой. Эзэн чингэс хаан маань бүх шашиныг хүлээн зөвшөөрч байсан гэж ярьдаг. Эзэн хаан эзэлсэн орны иргэдийн сэтгэлийг татахын тулд шашиныг ашиглаж байсан. Эдгээр шашиныг эзэн хаан шүтдэггүй байсан юм шүү. Одоо бид эх орноо аврах уу, иргэдээ татах уу гэдэгт ёс суртахуун, сэтгэл санааны дүр төрхөөс шууд хамаарах болно. Анхаарал тавьсанд баярлалаа.
    Одгэрэл: -2 цаг тутамд 10 минут завсарлах болно.
    Энхбаатар: -Тэнгэрийн улаач та бүхнийг мэндчилгээ дэвшүүлж, та бүхэнтэйгээ хамт байгаадаа бахархаж байна. Бас энд байгаагаа хариуцлага гэж үзэж байна. Дүрмийг уншиж үзэв. Та бүхэн дэмжиж байвал зарчим дээр алт мөнгө эрдэнэ мэт баялагаас ангид гэсэн хэсгийг оруулж өгмөөр байна. Гадаадад олон жил амьдарч байсан учир монгол хэлэндээ муу. Би гадаадын байгууллагуудтай их холбогдож, тэдний тухай орчуулж судалдаг. Удахгүй хэдэн ном гаргана. Номынхоо дээжийг эвлэлдээ өгнө. Бөө мөргөлийг шашин гэж хүлээн зөвшөөрдөггүй. Бөө мөргөл нь шашинаас хамаагүй өндөр төвшний асуудал юм. Энэ эвлэлдээ зүтгэе. Чадах юм нь гадаад харилцаа орчуулгаа хариуцъя. Би орос, англи, франц хэлтэй. Би хүчин зүтгэхэд бэлэн байна. Багш хүн мэргэжлийн өвчтэй. Байгаль орчин, эх дэлхий, ариун нандин зүйл бий. Төр засгийн боловсролд ангхаардаг. Бид нэг эгнээний улс тул ёс суртахуун хүмүүжилд анхааръя. Монголчуудын 10 хүний 7 нь хар хувцас өмсдөг. Хар хувцас нь хар энерги юм. Түүнээс татгалзахын төлөө ажиллъя. Бид босоо бичигтэй хүмүүс . Эвлэлийн логоны дээгүүр кирилл үсгээр бичжээ. Түүнд оросууд баярлана. МБНЭ гэдгийг монгол бичгээр бичх нь зүйтэй.
    Дорж-Идэх:-Цугларсан алдарт удган зайрангууддаа баярлалаа. Би хоёр сарын өмнө Жаргалсайхантай уулзаж анал бодлоо солилцож байсан. Би шүтээнтэй хүн. Зайран хүн биш. Бөө мөргөлийг судалж оролддог хүн. Бүх шашины үүсэл хөгжлийг судлах шаардлага байдаг.

     

    Үргэлжлэл
    Жаргалсайхан: -Би дүрмэнд их цаг зарцуулсан. Олон хүн оролцож чадаагүй. Гэвч хүмүүс их идэвхтэй тусалсан. Нэлээд улс төрийн намын дүрмүүдийг судалдсан. 200 гаруй жил хөгжиж ирсэн улс төрийн систем байна. АНУ, Англид улс төр өндөр хөгжсөн. Улс төрийн өнөөгийн нөхцөлд тохируулан, боловсруулах шаардлага гарсан. Эхлэхэд амархан үргэлжлүүлэхэд хэцүү. Аливаа үйл ажиллагааны нэг тал нь санхүү байдаг. Цаг нь болохоор санхүүгийн тухай ярилцана. Монголд буддагийн шашин 5000 гаруй ламтай, хүн амын 80-85% нь сүсэглэдэг гэсэн тоо байна. Тэгвэл манай нэг бөө хүнийг 10000 гаруй хүнтэй харьцдаг гэж надад хэлж байсан. Монгол хүний бие цусанд нь бөөгийн шашин өнөө хүртэл хадгалагдан явж ирсэн. Шашинаа зөв хөгжүүлбэл бөө нь хурдан сэргэнэ. Гени нь монгол хүнд байна. Эхний ээлжинд МБНЭ-ийн цахим хуудас байрлуулна. Түүнтэй харьцаж сэтгэгдлээ бичих хэрэгтэй. Дүрэм нэг батлаад орхидог бус. Амьдралаар баяжиж шинэчлэгдэж байх ёстой. Бага хуралдайгаар баталж өөрчлөхөөр дүрмэнд тусгасан. Байгаль орчин баялгийн асуудал хурцаар яригдаж байна. Хэдэн мянган лиценз нэртэй хуудас хүмүүсийн гар дээр явж байна. Сүүлийн жишээ гэхэд л нэг лицензийг хэдэн зуун сая доллараар худалдаж түүнд нь монголын эдийн засаг доргиж байна. Бидний үйл ажиллагаа байгальтай их холбоотой. МБНЭ бодлогын асуудлаа ярилцана. Стратеги тактикийн асуудлаа тодорхойлох хэрэг гарна. Энэ олон лиценз нэртэй цаас удахгүй байгаль орчныг онгичоод эхэлнэ. Үүнтэй тэмцэхэд зайран удган нарын үүрэг чухал. Олон зуун жил дарагдаж байсан уул усны лус савдгийгнойрноос нь сэргээж амилуулж ард түмний сэтгэлийг сэргээн огшоож, ард түмнээр байгалаа хамгаалуулах ажлуудыг хийх болно. Бөхмөрөн суманд тэмцэл болж байна. Тэнд олон зуун жил шүтсэн овоог гаднын хүмүүс ухаад аваад явахад очиж шалгахгүй байсан атлаа, хотод суугаа хүмүүсээс асууж сураглаж байсан. Бид тэгтлээ аль хүний хүйн холбоо хөндийрсөн байна.
    Дүрмийн агуулга, редакторын засварыг оруулаад бас бичгээр саналаа өгөөрэй. Бөөгийн хуралдайн хяналтын цэцийн тоог нэмэх саналтай байна. Ингээд дүрмээ батлах санал оруулж байна.
    -Төрийн тахилгыг гадаадын хүмүүс их сонирхдог. Тэр хэсгийг нууцлах хэрэгтэй.
    Д.Жаргалсайхан: -Монголын төрийн хар хайрцагны бодлого гэж байдаг. Олон жил гадаадынхан бөөг судалж байна. Бид өөрсдийн нууцаа алдахаас болгоомжлох ёстойг зориуд анхааруулж байна. Тооллогын комисс ажилдаа оръё.
    Энхзаяа: -Дүрмийг баталъя гэсэн хүмүүс гараа өргөе. Татгалзаж түдгэлзэж байгаа хүн байна уу? Алга байна.
    Одгэрэл тогтоолыг уншиж таницуулав.
    -Хуралд оролцогсод 100 хувийн саналаар дүрмээ баталлаа.
    Одгэрэл:- Хэлэлцэх асуудлын дагуу МБНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ. Сүхбат гуайг индэрт урьж байна.
    Сүхбат:- Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг зохион байгуулах комисс хэлэлцсэн. 9 хүний нэр дэвшлээ. Тэдгээрийг хэлэлцээд нэг хүний нэрийг дэвшүүлэхээр тохирсон. Ажлын зарчмаар санал аваад сонгох гэхээр нэг боломжгүй асуудал гарсан. Аймаг орон нутгаас жигд төлөөлөл сонгогдож ирээгүй. Төлөөлөгчдийн 60% нь “Голомт” төвөөс оролцож байгаа. Нэр дэвшүүлбэл миний нэр шууд ялахаар байна. Иймээс МБНЭ-ийн удирдах ажлыг би хийх боломжгүй. Анхнаасаа эхэлж санаачиж зохион байгуулсан өндөр боловсролтой, шашины талаар гүнзгий судалгааг 10 гаруй жил хийсэн, бичиг баримт боловсруулах чадвартай, гадаад харилцааны чадвартай Д.Жаргалсайханыг МБНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг комиссоос санал нэгтэй дэмжсэн. Тэгээд шинэ хүний нэрийг дэвшүүлж байна, дэмжиж өгөөч гэж хүсч байна. Ингээд МБНЭ-ийн ерөнхийлөгчид Д.Жаргалсайханы нэрийг дэвшүүлэв.
    М.Энхзаяа МБНЭ-ийн ерөнхийлөгчийг сонгосон тогтоолыг уншиж танилцуулж, хуралд оролцогсдын 100%-ийн саналаар батлав.
    Д.Жаргалсайхан: -Бид нар нухацтай ярилцсан. Нэгдсэн байгууллага байгуулах нь ойрын зорилт. Бидний дараа үе бэлэн болчихсон байна. Зохион байгуулах, удирдлагын ухаанд сургах шаардлагатай. Мөн хөрөнгө, цаг хугацаа шаардагдаж байна. Би Монгол улсын ҮАБЗ-д ажиллаж байхдаа нэгд, Чингэс хааны бүтээсэн агуу их ололт, оюун санааны нэгдлийг бий болгох, түүнийг бөө нар л бүтээж чадна. Хоёрт, Монгол улсаа авч үлдэх, хоёр том гүрний дунд оршиж байгаа бид энэ бодлогоо авч явах шаардлагатай.
    Залгамж халааг бэлтгэх их ажил бий. Санхүү нэн чухал. Үндэсний хөрөнгөтнүүд бэхжээгүй байгаа, боломжийн хүн ивээн тэтгээд авч явах боломж хязгаарлагдмал байна.
    Заалнаас:- Монголчууд бүгд онгодтой улс шүү.
    Энхзаяа: -Зохион байгуулалтын асуудалдаа оръё. МБНЭ-ийн бага хуралдайн гишүүдийн нэрсийг дэвшүүлэх ажил эхэлж байна.
    Сумъяа удган (Олон улсын бөөгийн холбооны гишүүн, АНУ-ын бөөгийн холбооны гишүүн, ахмад, бөөгийн холбоог үүсгэн санаачлагчдын нэг):-Өнөөдөр бид цуглараад байгаа нь гайхамшиг юм. Энэ ажлыг ийм амжилтад хүргэсэн Сүхбат, Энхжаргал, Амсоос, Дуламсүрэн нарт баяр хүргэмээр байна. Дүрмээ хүлээн зөвшөөрч байна. Чадлынхаа хэрээр бөөгийнхөө төлөө зүтгэнэ. Жаргалсайхан даргадаа баярлаж байна. Түүнийг дэмжиж байна. Байгаль дэлхийг хараад би уйлж харамсаж байгаа. Эв нэгдэлтэй ариун санаатай бөөгийнхөө төлөө зүтгэе.
    Зоригтбаатар зайран:- Тэнгэр заяатай монголчууд бид бөөгийнхөө байгууллагын байгуулж байгаад баяртай байна. Бид түүхээ нарийн судлах ёстой. Бөө нь зөн билгийн ухаан юм шүү. Манайх бөөгийн хоёрдогч байгууллага юм. Бөөгөө маш нарийн судалж, дотоод ертөнцийг нь мэдрэх ёстой. Та нар яах гээд байна гэж сурвалжлагчид асууж байна. Бөө бол Хүннү, Шаньюн үеэс түүхэн уламжлалтай. Зөв санаа байгаа мөртлөө хэрэгжүүлэхэд хэцүү асуудлууд байна. Хандив цуглуулдаг байгууллага байж болохгүй. Бид ухаалаг гэгээлэг байх ёстой. Нийгмийн захиалгаар бөөгийн үйл явдал бичигдэж байна. Дотоод сэтгэл тусгагдахаар байна. Төвүүд байгуулаад олон бөө төрүүлж байна. Бид бөөг төрүүлдэг бус сургадаг газар байх ёстой. Шаштир, шашин хоёрыг хольж болохгүй. Шашин болохын тулд Олон улсын байгууллагад бүртгүүлдэг юм билээ. Тэгэхийн тулд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Би 6000 хүний гарын үсэг цуглуулж байсан. Шашин гэж ярьж байгаад би дургүйцэж байна. Шашин бол хүний оюун санааг мунхруулагч юм. Бид шашинуудыг үзээд шаштирт өөр өнцгөөс хандах ёстой. Шашин болгоё гэж байгаа бол ард түмнээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн оюуны байгууллагад бүртгүүлж байж шашин болно. Төр нийгэмд баригдахгүйгээр гэгээлэг, хүчирхэг, оюунлаг ажиллах ёстой. Би та бүхнийг нэгдэж байгааг дэмжиж байна.
    Нарандулам (“Монгол тэнгэр” ТББ-ын гишүүн): -Манай байгууллага хамгийн залуу нь юм. Эзэн Чингэсийн айлдвар сургаалийг түгээх үүрэг гүйцэтгэдэг. Монголчуудад гэгээрэл чухал юм гэж хаан айлдсан. Дэлхий монголчуудаа аврах айлдварыг хаан буулгасан. Монголчуудын эв нэгдэл их чухал. МБЭ-ийг дэмжиж байна.
    Одгэрэл: -Бага хуралдайн гишүүдийг сонгох нэрсийг танилцуулж, нэр дэвшүүлж байна. МБНЭ-ийн 1.1.5-д заасныг удирдлага болгож, уламжлан шалгаруулж сонгож байна. Бага хуралдайн гишүүдийн нэрсийг дэвшүүлье.

    1. Амсоос
    2. Б.Баттулга
    3. Д.Батчулуун удган
    4. Х.Батбаяр
    5. Х.Батжаргал
    6. Н.Батсайхан
    7. Д.Батсайхан
    8. Гомбобаатар
    9. Х.Гэрэлмаа
    10. Гантогоо
    11. Дашдорж
    12. Дашбалбар
    13. Дуламжав
    14. Дүгэрсүрэн
    15. Дагвадорж
    16. Дангаасүрэн
    17. Дарьчулуун
    18. Дуламсүрэн
    19. Даарий
    20. Загдаа /гадаада/
    21. Зоригтбаатар
    22. Жавзмаа
    23. Жавзанпагма
    24. Лхагважав
    25. Мөнхжаргал
    26. Өсөхбаяр
    27. Д.Саранцэцэг
    28. М.Энхбаатар
    29. Г.Шүрэнчимэг
    30. Т.Норов
    31. Ч.Энхбаатар
    32. Т.Энхтуяа
    33. Энхцэцэг
    34. Дорж-идэх
    35. Сумъяа
    36. Цэрэнханд
    37. Чулуунбаатар
    38. Ж.Сарантуяа
    39. Д.Булган
    40. Намсрай
    41. Мөнгөнсувд
    42. Бум-Очир
    43. Г.Уранчимэг
    44. Х.Пүрэвсүрэн
    45. Нанжаа
    46. Уянга
    47. Санчир
    48. Түмэнбаяр
    49. Оюун
    50. Энх-Амар
    51. Байгальмаа
    52. Ням-Сэр-Од
    53. Гантогоо
    54. Ариунболд судлаач
    55. А.Энхтайван
    56. Мөнхбат
    57. Мөнхбаяр
    58. Мандах
    59. Золзаяа

    Одгэрэл: – Бөө гэдэг хүн бол оюун сэтгэхүй, үйл хөдөлгөөн нь тэгширсэн, үг яриа нь цэгцэрсэн хүнийг хэлдэг. Бага хуралдайн гишүүдэд нэмж нэр дэвшигчдийг танилцуулъя.

    -Хүрэлбаатар “Сэтгэшгүй” эмнэлгийн эмч
    -Бадамсүрэн Дарханаас
    -Отгонсүрэн удган
    -Нагаанбуу түүх судлаач
    -Т.Оюун удган
    -Цагаанхүү
    -Буянбадрах “Дүнгэр” төв
    -Нарангэрэл
    -Бямбадорж
    -Г.Хадаа
    -Г.Батбаяр нарыг нэмж нэр дэвшүүлэв

     

    Үргэлжлэл

    Энхзаяа: -Бид урьдчилан хүн нэг бүртэй уулзаж, анкет бөглөж авсан. Сэтгэл санаа, идэвх зүтгэлээрээ санаачилгатай хүмүүсийг сонгосон. Монголчууд өнөөдөр эвлэлдэн нэгдэж, МБНЭ-ийг байгуулж байгаад баяртай байна. Бидний хүсэл биелж байна. Сэтгэл огшиж байна. Би гэж биеэ тоолгүй, холын чимээ сонсож, бэлчээрийн газраа харж чаддаг бөө байцгаая. Угийг дуулган байж ухаажъя . Уухай уухай уухай.
    МБНЭ-ийн бага хуралдайдп нэр дэвшсэн 76 хүний нэрийг уншиж танилцуулав.

    1. Амсос
    2. Б.Баттулга
    3. Д.Батчулуун удган
    4. Х.Батбаяр
    5. Х.Батжаргал
    6. Н.Батсайхан
    7. Д.Батсайхан
    8. Гомбобаатар
    9. Х.Гэрэлмаа
    10. Гантогоо
    11. Дашдорж
    12. Дашбалбар
    13. Дуламжав
    14. Дүгэрсүрэн
    15. Дагвадорж
    16. Дангаасүрэн
    17. Дарьчулуун
    18. Дуламсүрэн
    19. Даарий
    20. Загдаа /гадаадад/
    21. Зоригтбаатар
    22. Жавзмаа
    23. Жавзанпагма
    24. Лхагважав
    25. Мөнхжаргал
    26. Өсөхбаяр
    27. Д.Саранцэцэг
    28. М.Энхбаатар
    29. Г.Шүрэнчимэг
    30. Т.Норов
    31. Ч.Энхбаатар
    32. Т.Энхтуяа
    33. Энхцэцэг
    34. Дорж-идэх
    35. Сумъяа
    36. Цэрэнханд
    37. Чулуунбаатар
    38. Ж.Сарантуяа
    39. Д.Булган
    40. Намсрай
    41. Мөнгөнсувд
    42. Бум-Очир
    43. Г.Уранчимэг
    44. Х.Пүрэвсүрэн
    45. Нанжаа
    46. Уянга
    47. Санчир
    48. Түмэнбаяр
    49. Оюун
    50. Энх-Амар
    51. Байгальмаа
    52. Ням-Сэр-Од
    53. Гантогоо
    54. Ариунболд судлаач
    55. А.Энхтайван
    56. Мөнхбат
    57. Мөнхбаяр
    58. Мандах
    59. Золзаяа
    60. С.Халиун
    61. Б.Төгсжаргал
    62. Цог-Эрдэнэ
    63. Гангар
    64. Б.Одгэрэл /Дарханы хуулийн эрүүгийн төлөөлөгч байсан/
    65. Пүрвээ зайран /гадаадад/
    66. Оюун удган
    67. Цог-Эрдэнэ
    68. Баярсайхан
    69. Буянбадрах
    70. Нарангэрэл
    71. Энхболд
    72. Зоригтбаатар зайран
    73. Бямбадорж
    74. Хадаа
    75. Догсмоо
    76. Бат-Отгон

    МБНЭ-ийн бага хуралдайн гишүүдийг хуралд оролцогсдын 100%-ийн саналаар сонгов.
    Энхзаяа МБНЭ-ийн бага хуралдайн гишүүдийг сонгосон тухай тогтоолыг уншиж батлуулав.
    -Мөнх хөх тэнгэрийн үнэнч зарлигтай байгаа учир бидний ажил амжилтад хүрнэ.
    Одгэрэл: -МБНЭ-ийн их хуралдай өмнөх зорилгоо амжилттай биелүүлсэн учир хаасныг мэдэгдэж байна.
    Заяа зайран:
    -Би төрийн алба хашиж, төрд ажиллаж явсангүй. Онолын ухаан багатай, байгалийн ухаанаар явдаг хүн. Өөртөө зохих хэмжээгээр түүх урлагаа судалдаг тийм хүн. Тиймээс төрийн алба хашиж байсан, мэдлэгтэй боловсролтой хүмүүс минь намайг тусалж дэмжээрэй. Өнөөдөр Монголын бөө нар нэгдэж, цугларч чаддаг юм байна гэдгээрээ сайхан байна. За бид 60 гишүүнээ батлуулчихлаа. Тэндээс сэтгэл санаанд таарахгүй хүнийг солих нь та бүгдийн асуудал. Шинээр 18 хүний нэр ирээд байна. Эдгээр 18 хүнийг яаж шийдэхийг та бүхний мэлмий мэдэх байх. Нийт 77 хүн байх ёстой боловч 1 хүн нэмэгдээд 78 болчихлоо. МБНЭ-ийн дээд хуралдайн тогтоолоороо 78 хүнээр батлая. Та бүгдийн саналыг авъя. Саналаа 60 хүнээр нь авах уу, 18 хүнтэй нийлүүлээд авах уу?
    – Ер нь 77 байх шалтгаан нь юу юм бэ, Бага хуралдайн гишүүний дэлгэрэнгзй тайлбар байх хэрэгтэй. Эдгээр гишүүд нь найдвартай татвар төлөгч байхаас гадна маш сайн хандивлагч байх чадамжийн талаар тодорхойлж өгдөг байх хэрэгтэй байна.
    -77 гэдэг нь Этүгэн эхийн 77 их тэнгэрийн тоогоор 77 гишүүнтэй байгаад энийгээ бөөгийн дотор болж байгаа, болохгүй байгаа асуудлуудыг шийдүүлэхээр дээд эцэг рүүгээ явуулж байгаа гэх санаагаар 77 гишүүнтэй байя гэсэн юм. Мөнгө төгрөг эдийн засгийн асуудал дээр 77 хүн дотор минь зарим хүн өөрөө мэдээгүй байгаа үед нь сонгогдоод байгаа асуудал байна.
    -77 этүгэнээ бодоод дээр нь дээд зөвлөлийн 21 нийлээд 98 болж байнаа даа. 99 гэж гоё тоо байна. 99 дэх нь энд байгаа удган зайрангуудын өөрийнх нь дээд дарга болсон халзан тэнгэрт зохицолдуулсан. Товчхондоо л энэ.
    -За мартсаныг сануулж байна. Ийм хамт олон бүрдэж байгаад баяртай байна. Тэгэхээр 77 гишүүн дээр ярилъя. Цаг удахгүйгээр 60 хүнээ баталсан юм чинь 17 хүн дээрээ ярилцъя.
    1. Сүхбатын Халиун
    2. Д.Төгсжаргал
    3. Цог-Эрдэнэ
    4. Ангар
    5. Дарханы Одгэрэл ирээгүй
    6. Пүрвээ зайран
    7. Цог-Эрдэнэ
    8. Н.Баярсайхан
    9. Буянбадрах
    10. Нарангэрэлт
    11. Энхболд
    12. Зоригтбаатар
    13. Бямбадорж
    14. Хадаа
    15. Ч.Догсмаа
    16. Бат-Отгон
    Эдгээр 17 хүн сонгохоос 13 хүн дутуу байна. Сайн дураараа Монголын бөөгийн хөгжилд хувь нэмрээ оруулъя, бөөгийн дуу хоолой нь болж явъя гэсэн хүмүүс саналаа өг.
    Бадамсүрэн удган, Юра удган, Адъяа, Чулуун гуай, Буянбадрах 5 хүний нэр оруулж байна.
    74 хүнийг батлах тогтоолыг хавсаргав.
    -МБНЭ-ийн Энхзаяа зайранд баяр хүргэе.
    -Бид олон юман дээр анхдагч байгаа. Сайн удирдагч оллоо. Энэ бидний бодож явсан асуудал. МБНЭ хэн нэгний санаачилгаар биш цаг үеийн захиалгатай байгуулагдаж байгаа. Бидний замд том бэрхшээл таарч магадгүй. Бид давж гарна. Ер нь аливаа асуудалд бэрхшээл байж байж улам нягтарч, түүнийхээ төлөө тэмцэж явдаг. Бид тийм байх ёстой. Юуны өмнө бидний өмнө хийх ажил их байгаа. Манай их хуралдайн гишүүд юу бодож санаснаа чөлөөтэй илэрхийл, бид эдгээр асуудлыг нэгтгэж авч үзнэ. Ойрын хугацаанд юу хийх, яахаа зөвлөлдөх хэрэгтэй. Эхлээд улаач, залуучуудын байгууллага дэргэдээ бий болгох хэрэгтэй. Учир нь ийм маягийн уулзалт хурал зөвлөлгөөнүүд ихээр хийгдэнэ. Би хийх ёстой ажлаа дурдах ёстой. Байгууллагаараа болоод хувь хүний асуудлаар элсэх тухай асуудал байна. Дэмжигчдээ тодорхойлох асуудал гарч ирнэ. Бөөг шүтдэг хүмүүсийн бодит тоог гаргахыг анхаарах хэрэгтэй. Эцсийн эцэст бол бидний хамтын хийж бүтээх ажил. Бид нэгэнт байгууллагаа байгууллаа. Тавьсан зорилго, үр дүнд хүрэхийн төлөө гишүүн нэг бүрийн хамтын ажиллагаа, хүчин зүтгэл их чухал. Ингээд Хуралдай хаасныг мэдэгдье. Дараа нь саяын сонгогдсон гишүүд үлдэж Бага хуралдайг эхлүүлнэ.
    МБНЭ-ийн Дээд хуралдай 15.20 цагт өндөрлөв.

    djmedia:226

     

     

  • Их говиос Алтай таван богд хүртэл 2

    Аян замын явцад байгалийн сайханыг үзэж явахын зэрэгцээ монгол бөөгийн өвөрмөц бөөлөлтүүдийг үзнэ гэдэг ховор завшаан байдаг. Энэ удаа бид Ховдын нутагт Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, Монгол бөөгийн тэргүүн зайран Баярсайхан нарын бөөлөлтийг бичих завшаан олдсон билээ.
    Бид энэ сайхан нутагт явж байхдаа нутгийн малчныд зочилж, байгалийн сайхан, нутгийн домог сонсож, Ховдын Үенчийн отрядын зүг хөдөлсөн юм.

    Арав. ҮЕНЧ СУМ, АЛДАРТ ХИЛИЙНХЭН
    Өмнө нь ийм байсан гэдэг зүйлийг хүмүүс мартаж байгаа. Өмнө нь засмал замгүй, бартаат замтай байсан үед олон цаг явдаг газрыг одоо цагт үасмал зам, хурдан тэргийн хүчээр хэдхэн цаг зорчиод зорьсон газартаа очно.
    Бидний аян зам Ховд аймгийн Үенч суманд ирлээ. Энэ суманд байрлах хилийн цэргийн ангид Өөдөө удган нэвтрүүлэг хийх төлөвлөгөөтэй, түүнийгээ ч гялалзтал биелүүлэв. Ангийн бүсгүйчүүл тэрчигтэй л Өөдөөтэй уулзаж, хязгаар нутгийн цэргийнхэний хань болсон гэр бүлийнхэний тухай нэвтрүүлгээ хийсэн. Өөдөө ч өөрөө тэрхэн хугацаанд офицер болоод авсан.
    Миний хувьд хилийн отрядуудаас хамгийн үлгэр жишээ анги гэвэл Үенчийн отрядын нэрлэнэ. Тэр алс холын газар ийм үлгэр жишээ тохижуулна гэдэг захирагчийн чадварыг илтгэнэ. Энэ ангийн ийм болгосон Дамдинсүрэн хурандаагийн тухай ямагт бахархан боддог.
    Ховд аймгийн Үенч сум нь 1931онд байгуулагдсан, хуучнаар Алтай хан аймгийн Захчин гүний хошуу. Цагаан түнгэ, Нарийн гол, Жаргалан, Улиаст, Хөх үзүүр гэсэн 5 багийн хүн амьдардаг. Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас эхний 2-т, газар нутгийн хэмжээгээр 3-т ордог. Газар нутгийн 40 гаруй хувийг говь эзэлдэг, 195500 га газрыг улсын тусгай хамгаалалтанд оруулсан.Буга, аргаль, янгир, хулан, хар сүүлтий, ирвэс, чоно, үнэг, шилүүс, суусар, тарвага, туулай, зурам, мануул, үен зэрэг ан амьтан тас, бүргэд, шар шувуу, ятуу, хойлог, дэлхийд ховордсон шонхор шувуу зэрэг жигүүртэнтэй. Тоорой, хонхот харгана, улиас, бургас, яргай, шинэс зонхилсон, чацаргана, хар, ногоон тошлой, улаалзгана зэрэг жимсгэний модтой. Вансэмбэрүү, алтан гагнуур, чихэр өвс, халгай, хонь, ямаан зээргэнэ, тэхийн шээг, нохойн хошуу, таван салаа зэрэг эмийн ургамалтай. Ямаан усны хадны сүг зураг, Харуул овоо, Баян салаан хүн чулуун хөшөө, Мэргэн, Хавтаг, Байтаг дахь баатруудын хөшөө зэрэг түүх соёлын дурсгалт газруудтай. Чулуу, боржин чулуу зэрэг ашигт малтмалын арвин нөөцтэй. Олонбулагийн нүүрсний ордууд, алт, мөнгө, зэс, гантиг, гялтгануур, давс, шохойнчулуу элбэгтэй.
    Эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд амь бие үл хайрлан зүтгэж явсан буянт буурлууд, ахмад дайчид, тэдний эрхэм үйлсийг нэр төртэй залгамжлан яваа хилчид Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт байлдаан болсон тэр газрыг үзнэ гэдэг мартагдашгүй үйл явдал юм.
    Улсын хилийн халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал нь Монгол Улсын оршин тогтнохуй, үндэсний аюулгүй байдлын хамгийн эрхэм бөгөөд дархан хэсэг байдаг.
    Ховд аймгийн Үенч суман дахь хилийн 0130 дугаар анги бол баруун хилийн зэвсэгт тулгаралтын үеэр манай улсын зэвсэгт хүчний гол хүч байж, Гоминданы цэргийн түрэмгийлэл, Оспаны дээрэмчдийн зэвсэгт халдлагаас эх орныхоо халдашгүй дархан байдлыг халуун амь, бүлээн цусаа үл хайрлан, өргөсөн тангарагтаа үнэнчээр хамгаалан тэмцэж, хойч үедээ эх оронч үзлийг үлгэрлэж, бахархан дуурсах алдрыг өвлүүлсэн домогт Байтагийн застав, Үенчийн отрядаас төрсөн эх оронч эрэлхэг баатар хөвгүүдийн өлгий билээ.

    Монгол Улсын баруун хил дээр болсон тулгаралт байлдаан дууссаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан үе үеийн эрэлхэг хилчдийн алдар гавьяа, улсын хил хамгаалалтад оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, 0130 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг.

     

    Арван нэг. БАЙТАГИЙН ТУЛАЛДААН БОЛСОН ГАЗРААС ШҮНШИГЛЭСЭН ШОРООГ ЗАЛАВ.

     

    Хилийн 0130 дугаар ангийн Цэргийн гавьяаны одонт 0113 дугаар салбар буюу Монгол Ард Улсын Баатар Бэгзийн Гивааны нэрэмжит Байтагийн заставт очлоо. Ирсэн оройгоо бид заставын бүрэлдэхүүнтэй хамтран үдэшлэг зохиож, танилцаж хоносон билээ.
    Маргааш өглөө эртлэн босч, Өөдөө удган хамаг зүйлээ тараагаад хаячихсан, цуглуулах гээд мунгинав. Заставаас шууд Байтагийн тулалдаан болсон өндөрлөгийг зорьсон билээ.
    Монгол Улсынхаа төлөө амиа зориулсан баатруудын амь үрэгдсэн газраас шүншиглэсэн шороог залах ажиллагааг Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун \Хожим их зайран болсон\ хийсэн билээ.
    Даширамд дурьдахад тэрхүү шүншиглэсэн шороог МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний хурандаа Д.Жаргалсайхан гардаж авч, Олон нийт үзэж байхаар Нийслэл Улаанбаатар хотын Туул голын өмнөд эрэгт, Их бага баатруудын онгодын өлмийд ёслолын ажиллагаа хийж, байрлуулсан билээ. Харамсалтай нь тэрхүү залсан шороог хүндэтгэн байрлуулсан газар босгосон дурсгалын самбарыг нурааж хувийн эдлэн босгосон байдаг.
    Монголын бөөгийн төвлөрсөн байгууллага байгуулагдсаны гурван жилийн ойд оролцсон улаач нар энэхүү хөшөөг нураасанд маш их хэлэгнэж, бөөгийн зан үйл хийсэн бөгөөд дараа өдөр нь уг ажиллагаанд оролцсон Тувагийн бөөгийн төлөөлөгчид мөн энэхүү ажиллагааг онгоддоо мэдүүлж бөөлсөн түүхтэй.

    Байтагийн тулалдааны түүхийг товч дурьдвал, 1948 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Манат гэгчээр толгойлуулсан дээрэмчид амьд хэл олзлох зорилгоор энэхүү довтолгооныг хийсэн бөгөөд бүлэг 120 орчим хүний бүрэлдэхүүнтэй, 4 миномёт, 10 орчим хүнд, хөнгөн пулемёт, винтовын бөмбөг буудагч, америк винтовоор зэвсэглэсэн байв.
    Тухайн өдөр хилийн манаанд гарсан 6-р отрядын 2-р сумангийн бүрэлдэхүүн тулалдсан байдаг. Дээрэмчид хүчтэй галаар дэмжүүлэн довтолсноор Э.Архад, Т.Баян нар амь үрэгдэж, Н.Дандархайдав хүнд шархадан арын байрлалд шилжсэн байна. Ч.Пэлжээг холбоо бариулахаар Б.Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан явуулжээ.
    Тулалдаан богино хугацаанд дайсны хүчний илт давамгай байдалд явагдсан боловч монголын хилчдийг олзолж, бүрэн устгаж чадаагүй. Тулалдааны явцад Г.Хаянхярваа, Л.Гончигзэгвэ, Д.Чойжин нар бүслэлтээс гарч чадсан ч газар орны бартаанаас үүдэн нөхөддөө туслаж чадаагүй аж. Бусад хилчид дайсны бүслэлтэд орж эцсээ хүртэл эрэлхэгээр тулалдан алтан амиа алдсан билээ.
    Хойт өндөрлөгт байрласан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нар пулемётын галаар ширүүн эсэргүүцэл үзүүлсээр байсан тул дайсан тэднийг миномёт, пулемётын галын дэмжлэгтэйгээр бүслэхийг оролдсон байна. Тулалдааны дараа хийсэн үзлэгээр гурван хилчний байлдаж байсан хойт өндөрлөгийн 15 хавтгай дөрвөлжин метр талбайд 15 удаа миномётын бөмбөг тэсэрч, хүн бүр 2-3 шархадаж, талбай цусаар будагдсан байжээ.
    Байлдагч Б.Тэгшээгийн баруун хөл мининд өртөн тасарч зөвхөн боривны том шөрмсөнд санжин тогтсон, шилбэний хугархай яс нь газар зурсаар мөлийж, нүхэнд нь шороо чулуу чихэгдсэн байдалтай, Л.Даваадоржийн бие хуваагдан 6 метрийн зайтай шидэгдсэн, амь үрэгдэхээсээ өмнө эвлэлийн батлахаа чулуун дор нууж, пулемёт буугаа хад савж эвдсэн байв. Гурван хилчин хамтдаа эцсийн гранатаа тэслэн өөрсдийгөө болон бүслэн ирсэн дайсныг устгасан байлаа. Дайсны эхний довтолгоонд өртөн хүнд шархадсан Н.Дандархайдав дайсанд амьдаар баригдахгүйн тулд өөрийгөө буудсан ажээ.
    Эрэлхэг хилчин Баянбэлэгийн Тэгшээ, Лхүнрэвийн Даваадорж нарын гавъяаг тэмдэглэн 1949 онд, Бэгзийн Гивааныг 1971 онд тус тус “Улсын баатар” цолоор нэхэн шагнасан. Тэдний алдрыг мөнхжүүлж нэрэмжит заставууд бий болгожээ.
    Амь үрэгдэгсдийг суман, застав байрлаж байсан Дамжигийн Ус хэмээх газар хөдөөлүүлсэн юм. 1988 онд байлдаан болж баатруудын амь үрэгдсэн газарт тэдгээр 10 хилчдэд зориулсан дурсгалын хөшөө, Б.Гивааны нэрэмжит заставт түүний хүрэл хөшөөг босгосон билээ.

     

    Арван хоёр. БУЛГАН НЭРТЭЙ ХОЁР СУМ БА ХАМГИЙН МОНГОЛЫН ХАМГИЙН УРТ ХАВЦАЛ

     

    Байтаг Богдын нурууны ноён оргил болох Алтан овоо далайн түвшинээс дээш 3400 метрмйн өндөрт байдаг. Сүхбаатарын Алтан овоонд нар манддаг бол жаргадаг Алтан овоо нь Булган сумын нутагт байдаг. Бид Байтагийн дулалдаан болсон үазраас хөдөлж, Ховд аймгийн Булган суманд ирсэн.
    Ховдыг Булган сум бол эртний түүхт баатарлаг ард түмний нутаг. Бид сумын төвөөр Зэвсэгт хүчний ангиар ороод Торгон нутаг цэцэрлэгт хүрээлэнгээр орсон билээ. Тэнд Убаши ханы хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Хожим нь бид ОХУ-ын Халимагийн Элстэй хотод байрлах Убаши ханы хөшөөнд хүндэтгэл үзүүлэх хувь заяа тохиосон. Бид сумын байдалтай танилцсаны дараа Баян-Өлгий аймгийн Булган сумыг зорьсон.
    Замын туршид байгалийн сайханыг үзэж, нутгийн айлаар орсоор энэ өдрийн аялал өдөржин үргэлжилсэн билээ. Оройн нар шингэхийн өмнө Баян-Өлгийн Булган суманд ирсэн.
    Их Ижил мөрөн,Уралын Зайраас 1771 оны 01 сарын 5-нд нүүдлээ эхэлж доор дайн самуун, байгалын хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж эх нутагтаа нүүдэллэн ирсэн Торгуудуудыг 1771 оны 08-24 нд Одоогийн Булган сумын нутагт суурьшуулжээ. Булган сум нь 1931 онд Монгол Алтайн нурууны баруун Чанадад Мөнхцаст оргилуудаас эх аван урсдаг Булган голын хөвөөнд “Баян судал” гэдэг газар байгуулагдсан, хожим Бүрэнхайрхан уулын хормойд шилжүүлэн байгуулсан түүхтэй. Булган голын хөндий нь улиас, бургас, чацаргана, алтан харгана, хонхот харгана шигүү ургасан, зам харгуй байхгүй битүү ургамлаар хучигдсан, Булган голоос гадна булаг шанд ихтэй, нуур цөөрөмтэй (цоохор нуур, гашуун нуур гэх мэт), чийглэг хөрстэй,урсгал усандаа минж элбэгтэй, тохой булан бүрт минж голын усыг тас боосон боогой ихтэй, зэрлэг амьтдаар дүүрэн тансаг нутаг байлаа.
    Монгол Улсын баруун хил хязгаарыг манаж дайчин баатарлаг үйлсээрээ гайхагдсан Чингисийн торгон цэргийн тасархай, Ойрадын 4 хүчирхэг аймгийн нэгэн болж хүчирхэгжиж явсан торгууд түмэн зонхилсон өгөөмөр сайхан нутаг. Булган голын хөндийд 1000 шахам га усалгаатай тариалан эрхлэж гурилын түүхий эдээ өөрсдөө бэлтгэхийн зэрэгцээ хил худалдаа хийдэг Байтаг, Ярант гэсэн 2 боомттой.
    Түрэгийн үеийн чулуун хөшөө сумын Хөх үзүүр гэдэг газарт байдаг. Өвөрмөц тогтоцтой Гурван хүүхэд уул тухайн сумын нутагт байдаг. Булган голыг байгалийн цогцолборт газарт багтдаг ба Минж болон шаргал үхэрдээ загас зэрэг улаан номонд орсон амьдтай.
    Алдарт Булган голын хоёр талын уулын бэлээр зассан замаар, монголын хамгийн урт хавцалын замаар өгссөөр Баян-Өлгийн нутагт ороод явчихна. Баян-Өлгий аймгийн Булган сум бол 7 баг (Улаагчин, Сайхан, Булган, Жаргалант, Хужирт, Сөхөл, Улаанхус)-тай. 1930-аад оны сүүлчээр Булган сумыг байгуулах ажил явагдахаас өмнө Базархул, Тайлах сум гэдэг отог омгийн нэрээр нэрлэгдсэн хоёр сум байв. Улсын бага хурлын тэргүүлэгчид ба Сайд нарын зөвлөлийн гишүүдийн хавсарсан 50-р хурлаас Ховд аймгийн казах, урианхай зэрэг бага ястанд газар нутаг хуваан олгож, үндсэн сумдыг байгуулах талаар томилсон улсын комиссын шийдвэрээр 1938 оны 8-р сарын 8-ны өдөр Ховд аймгийн харьяанд одоогийн Булган сум нь Сайхан гэдэг газарт Хужирт нэртэйгээр 6 багаар зохион байгуулагдсан. Хамгийн өндөр цэг болох Мөнххайрхан уул нь 4362 м өндөр юм. Булган сум хойд хэсгээр Дэлүүн сумтай Улаагчины даваагаар 48 км, баруун өмнөд хэсгээр Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Булган зэрэг сумдтай 85 км үргэлжлэх Сайхан, Хөхгол, Сэрүүн, Сөнхөл, Түргэний нуруудаар хил залгадаг.

     

    Арван гурав. АЛТАЙ ТАВАН БОГДЫН БӨӨГИЙН АРВАН ГУРВАН ОВООНООС ХҮНДЭТГЭЛИЙН ШОРООГ ЗАЛСАН НЬ

     

    Монгол бөө түүхийн хүнд хэцүү давааг туулан өнөөтэй золгосон билээ. Манжийн бодлогын золиос болон олон зуун бөө нарыг шатааж устгав. Бөөгөө авч үлдэхийн тулд янз бүрий л арга хэрэглэсэн. Зарим нэг нь лам болж онгод, сахиусаа хамгаалсан юм.
    Одоо цагт бөөг уламжилж ирсэн арга хэлбэрээр нь ангилж үзэж болохоор байгаа юм.
    Шашины ямар нэг нөлөөлөлгүй өнөөг хүрч ирсэн нь бөө нар байна. Буддагийн шашин нөлөөлөл их орсон бөөгийн язгуур их байна. Өнөө цагийн буриад зон олон ийм бөөтэй байгаа билээ. Монголчууд өөрсдийн амьдарч байсан газар нутагтаа бөөгийн зан үйлсийг ямар нэг хэлбэрээр авч үлдсэн байдаг.
    Өнө эртнээс өнөөг хүртэл огт хөндөлгүй авч үлдсэн тахилгат овоо бол яах аргагүй Алтай таван богдын “Бөөгийн арван гурван” овоо мөн билээ.
    Монгол туургатны бахархал болж хүндэтгэлийн цогцолборт энэ овооноос шүншиглэж шороог залах хүндтэй үүргийг МБНЭ-ийн Хяналтын цэцийн дэд дарга, Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал биелүүлсэн билээ.
    Монгол бөө сэрэж мандаж, Монгол төр бөөгөө хүндэтгэн дээдэлдэг тэр цаг үе удахгүй ирнэ.
    Мөнх тэнгэр Монгол зон олныг ивээх болтугай.
    Д.Мандахаа

    djmedia:225

     

  • Зөн билэг нь урьдчилж мэдрэхээс илүү зүйл юм

    Зөн билгийнхээ ачаар өөрийгөө ослоос сэргийлж, эсвэл эмч нар өөрийн мэдрэмжээрээ эсчилсэний дүнд хүнд өвчтэй хүмүүс эдгэрсэн зэрэг тохиолдлууд үй олноороо байдаг. Гэвч эмч нар зөн билгийг шинжлэх ухаанч бус, ер бусын зүйлийг судалдаг ухаанд багтаан үл тоомсорлосоор байдаг.
    Уг ойлголтыг маш ихээр судалсаны дүнд эрдэмтэд дараах дүгнэлтэнд хүрсэн байна: – Зөн билэг нь өнгөрсөн туршлага дээр үндэслэгдсэн, асуудлыг шийдвэрлэх нэмэлт түлхүүрийг агуулсан тархины зураг юм. Гэхдээ шийдвэрийг ухамсаргүйн түвшинд маш хурдан хүлээн авдаг. Бидэнд харин мэдэгдэж байгаа нь ямар нэгэн зүйл зөв эсвэл буруу гэсэн ерөнхий мэдрэмж билээ.
    “Бага хугацаанд шийдвэр гаргах, эсвэл мэдээлэл хэт олдсон үед, эсвэл ухамсартайгаа дүн шинжилгээ хийж боломжгүй ноцтой аюултай нөхцөл байдал тулгарахад, ихэнхидээ хүмүүс зөнгөөрөө үйлдэл хийдэг” – хэмээн профессор Хожинсон хэлжээ. Тэрээр нэгэн жишээ дурдсан юм.
    Формула 1 хэмээх хурдан машины уралдаанд оролцож байсан нэгэн нисгэгч огцом эргэлтэн дээр өөрийн эрхгүй тормозоо гишгэжээ, харин үүний ачаар тэрээр бөөгнөрөн осолдсон бусад машинуудтай мөргөлөхөөс сэргийлж чадсан бөгөөд өөрийн амийг өөрийн мэдэлгүй аварсан байна. Уг нисгэгч юу мэдэрсэнээ тайлбарлаж чадахгүй байжээ. Ямартай ч түүний зогсох хэрэгтэй гэсэн мэдрэмж нь уралдаанд түрүүлэх гэсэн хүслээс давж гарсан байна. Уралдааны дараа түүнд сэтгэл зүйн дүн шинжилгээ хийхээр болж нисгэгчид тэр үеийг дахин мэдрүүлэх үүднээс тус үйл явдлын дүрс бичлэгийг харуулав. Дүрс бичлэгийг үзэж байхдаа нисгэгч, эргэлтрүү хэрхэн орж байгаагаа хараагүй, учир нь нүд нь тэр үед гэнэт өвдөж , яг л хөшчихсөн юм шиг өөр тийш харж байсанаа санав. Энэ нь чухамдаа ухамсаргүйгээс өгсөн мэдээлэл байв. Тэгээр нисгэгч тухайн үед ямар нэгэн зүйл бишдэж байгаа ухамсаргүйгээр хүлээн авч тэр дороо зогссон байжээ.
    Профессор Хожкинсоны үзэж байгаагаар, зөн мэдрэмжээрээ гаргасан шийдвэр нь тиймэрхүү нэмэлт мэдээллүүд дээр үндэслэгддэг бөгөөд харин шийдвэр нь заавал зөв гэдгийг баталдалж өгдөггүй. Хүмүүст ухамсартай ухамсаргүй оюун ухааны үйл явлууд аль аль нь хэрэгтэй, гэхдээ нэг нь нөгөөгөөсөө илүү байх бараг л боломгүй юм гэжээ.
    Танд зөн билгийн мэдрэмжээрээ хийсэн үйл явдал тод санагдаж байвал доорхи сэтгэгдлийн цонхонд бичиж бусад хүмүүстэй хуваалцаарай. Бидэнд байдаг энэхүү гойд чанараа чагнаж байхыг Танд эцэст нь зөвлөе.

  • Энэтхэг зурхайч ийн өгүүлжээ.

    Энэтхэгийн залуу зурхайч Абхигяа Ананд хүү сошиал медиа од болж байна. Учир нь тэрээр хүн төрөлхтнийг хамарсан коронавирусыг 11 сараас эхлэн 2020 оны 5 сарын сүүл хүртэл хүч авч эмх замбараагүй байдал бий болохыг 2019 оны 8 сард урьдчилан сануулж байсан нь биелж байгаа учраас одоо түүнийг анхааралтай сонсож байна.
    Зурхайч хүү коронавирсыг 5 сарын сүүлд багасч 6 сарын эцэс гэхэд таатай мэдээ дуулдахыг хэлж байна. Гэхдээ хүн төрөлхтөн амьтдыг зовоож, байгальтай буруу харьцаж байгаа нь үргэлжилсээр байгаа учраас үйлийн үр хүндэрч коронагаас илүү хүчтэй шинэ өвчлөл/вирус 12 сарын 20-нд дэгдэж 2021 оны 3 сар дуустал хамрахыг сануулж байна.
    Түүний санал болгож буй зөвлөгөө нь вирусны дархлаатай байх хэрэгтэйгээс гадна хэв маягаа өөрчлөхгүй л бол ирээдүйд бүр олон төрлийн шинэ вирусэнд нэг төрлийн вирусны вакцин тус болохгүй гэжээ.
    Анандын өөр нэг зөвлөгөө бол мал амьтны аж ахуй эрхэлдэг хүмүүс мэргэжлээ зольж (солих) өргөл өргөхийг хүсчээ. Мөн органик газар тариаланг яг одоо л эрхлэхгүй бол ирээдүйд хүнсний хомсдол хамгийн том аюул болж болохыг урьдчилан хэлж байна. Эдийн засаг тэр чигтээ хямралд орохыг мөн хэлж байна.

  • БНАСАУ-ын баяр

     

    БНАСАУ-ын хоёр дахь өндөр албан тушаалтан Чой Рён Хэ ням гарагт болсон Ардын их хурлын чуулганыг даргалсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлснээс үзэхэд удирдагч Ким Жөн Ун уг чуулганд оролцоогүй бололтой.

    Ардын их хурлын чуулганыг баасан гарагт зохион байгуулахаар товлосон байсан боловч БНАСАУ уг чуулган төлөвлөсний дагуу болсон эсвэл хойшлуулсан талаар даваа гаргийн өглөө хүртэл мэдээлээгүй нь коронавирусний цар тахалтай холбоотой ямар нэгэн зүйл хийх шаардлага үүссэн байж болзошгүй хэмээн таамаглахад хүргэжээ.

    “KCNA” агентлагийн даваа гаргийн мэдээнд парламентын чуулган ямар шалтгаанаар хойшилсон талаар дурдаагүй байжээ. Түүнчлэн өнгөрсөн оноос хойш зогсонги байдалд орсон цөмийн хэлэлцээний талаар АНУ-д хандсан мэдэгдэл эсвэл коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд гэх мэт томоохон шийдвэрийн талаар мэдээлээгүй байна.

    Ням гаргийн чуулганаар төсвийн талаар болон Гадаад хэргийн сайд Ри Сон Воныг Төрийн зөвлөлийн гишүүнээр сонгох гэх мэт дотоод хэргийн асуудлуудыг хэлэлцсэн гэж “KCNA” агентлаг мэдээлжээ. Ри Сон Вон Төрийн зөвлөлийн гишүүн болсноор түүний эрх мэдэлд ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд уг зөвлөлийг 2016 онд байгуулагдсанаас хойш Гадаад хэргийн сайд гишүүн байсаар иржээ.

    Хоёр Солонгосын асуудал хариуцсан гол төлөөлөгч асан Ри Сон Вон Гадаад хэргийн сайд асан Ри Ён Хогийн халааг энэ оны эхээр авсан бөгөөд шинэ сайд Төрийн зөвлөлийн гишүүний халааг мөн ийнхүү авсан байна.

    БНАСАУ-ын зэвсгийн хөгжүүлэлтийн асуудал хариуцсан төлөөлөгч Ри Пён Чоль, Ардын аюулгүй байдлын сайд Ким Жөн Хо, Ардын зэвсэгт хүчний сайд Ким Жөн Гван нарыг Төрийн зөвлөлийн гишүүнээр сонгожээ. Гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хуйн нэр уг мэдээнд дурдагдаагүй боловч түүнийг тэргүүлэгчдийн эгнээнд сууж байснаас үзэхэд Төрийн зөвлөлийн шинэ гишүүнээр сонгогдсон байх магадлалтай ажээ.

    БНАСАУ парламентын чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулж, төрийн төсөв болон танхимын халаа сэлгээний талаар хэлэлцдэг юм. Мөн энэхүү чуулганаар АНУ-тай өрнүүлэх цөмийн хэлэлцээний байр суурь гэх мэт БНАСАУ-ын бодлогын чиглэлийг тодорхойлох магадлалтай байдаг тул олон нийтийн анхаарлыг ихэд татдаг байна.

    Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, БНАСАУ ням гаргийн чуулганаас АНУ-ыг чиглэсэн ямар нэгэн мэдэгдэл гарах төлөвгүй байгаа ажээ. Ким Жөн Ун өнгөрсөн оны чуулганд оролцож, цөмийн хэлэлцээнд шинэ санал тавихыг Вашингтонд уриалсан юм.

    Вьетнамын нийслэл Ханой хотноо жил гаруйн өмнө болсон БНАСАУ, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт тохиролцоогүйгээр өндөрлөснөөс хойш цөмийн хэлэлцээ зогсонги байдалд орсон билээ. Пёньяны цөмийн зэвсгээс ангижрах чиглэлд гаргаж буй алхмууд, Вашингтоны хариу арга хэмжээнүүдийн талаар талууд санал нэгдэж чадаагүйн улмаас уг хэлэлцээ амжилтад хүрээгүй юм.

    Ким Жөн Ун өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр болсон намын хурлын үеэр, холын зайн тусгалт пуужингууд болон цөмийн зэвсэг турших талаарх өөрийн тогтоосон хязгаарлалтдаа дахин баригдахгүй хэмээн хэлээд, дэлхий нийт ойрын ирээдүйд “стратегийн шинэ зэвсэг”-ийг үзэх болно гэж мэдэгдсэн байна.

    Цөмийн хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд Вашингтоныг нэг талыг баримталсан шаардлагаасаа татгалзах хэрэгтэй гэж БНАСАУ үзсэн хэвээр байгаа ажээ. БНАСАУ-ын удирдагчийн дүү Ким Ёо Жоны өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлд, БНАСАУ, АНУ-ын хоёр талын харилцаа, хэлэлцээг хоёр талын тэнцвэрт байдал тогтворжсон тохиолдолд дахин тунгаан бодох боломжтой гэж тэмдэглэжээ.

    Энэ удаагийн парламентын чуулган коронавирусний цар тахал дэлхий даяар тархсан үед зохион байгуулагдсан бөгөөд Пёньян уг халдварыг улс орондоо тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа юм. БНАСАУ коронавирусний халдвар бүртгэгдээгүй байгаа цөөн хэдэн орны нэгд тооцогдож байгаа боловч гадаадын ажиглагчдын үзэж буйгаар, Пёньян халдварын тархалтын талаарх мэдээллийг нуун дарагдуулж байж болзошгүй ажээ.

    Ардын их хурлын чуулганаар коронавирусний цар тахлаас үүдэлтэй хямралыг зохицуулах эдийн засаг, олон нийтийн эрүүл мэндийг чиглэсэн арга хэмжээнүүдэд голчлон анхаарах төлөвтэй байжээ. Уг чуулганаар төсвийн асуудлуудыг мөн хэлэлцсэн бөгөөд олон нийтийн эрүүл мэндийн зардлыг 7.4 хувиар өсгөсөн нь өнгөрсөн онд 5.8 хувиар өсгөсөнтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн шинжлэх ухаан, технологи, боловсролын салбарын төсвийг 9.5 хувиар нэмэгдүүлсэн байна. Өнгөрсөн онд уг төсвийг 5.1 хувиар нэмэгдүүлж байсан гэж “KCNA” агентлаг мэдээлжээ. Түүнчлэн үндэсний батлан хамгаалахын зардал нийт төсвийн 15.9 хувийг эзлэх ажээ.

  • УНГАР УЛСАД БӨӨ НАР ТАНАЙХ ШИГ НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА.

    Монгол Улсад ирж олон бөөтэй уулзаж, тэдний зан үйлтэй танилцаад буцахдаа Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзах хүсэлтийг Унгар Улсын бөө Фехерхелло Оску нар тавьсаны дагуу оройн хоол хамтдаа зооглох явцдаа санал бодлоо солилцсон юм. Өнөөгийн байдлаар Унгарт олон бөө байдаг боловч Монголын бөө шиг төвлөрсөн байгууллага байдаггүй, чиг чигээ баримтлан ажиллаж ирсэн. Ийм нөхцөлд хүндрэлүүд гардаг. Гэхдээ эрх ашигаа хамгаалан нэгдэн ажиллах зайлшгүй шаардлага байгаа юм гэж Фехерхелло Оску хэлсэн юм. Цуг яваа удган өөрийн улсдаа их алдартай гэж танилцуулсан билээ. Монголд ирээд олон сайхан бөө нартай танилцсандаа баяртай байгаагаа дурсаж, цаашид хамтран ажиллах сонирхолтой байна гэв. Монголд мөнх тэнгэрээ шүтэн бишрэгчид олон болж байгаад баяртай байна. Эх орон, онгон байгалиа хамгаалахад дэлхий даяар нэгдсэн нэг ойлголттой болж байна. Та нар нэгдэн нэг үзэл санаа бодлоор мөнх тэнгэртээ хүчээ нэгтгэн залбирч чадаж байгаа нь гайхамшиг юм гэдгийг онцлон тэмдэглэж ярьж байлаа.. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол-Унгарын бөө нарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд та хоёр их үүрэг гүйцэтгэнэ гэдэг итгэлээр үдэж байна. Тэр их итгэлийн илэрхийлэл болгож, мөнх тэнгэрийн үйлсд олон жил зүтгэж явааг үндэслэн “МБНЭ-ийн “Хүрэл шонхор” медалиар шагнаж байна гэв. Шагналыг гардуулахдаа “Бид олон чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг” тэмдэглэн хэллээ. Я.Мөнгөнөө

  • ЛОДОНГИЙН ТҮДЭВ гуай мөнх тэнгэрийн орондоо заларлаа.

    Л.Түдэв 1942–1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950–1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль төгсчээ. УБДС-ийг төгсөөд 1956 оны намар төрсөн нутаг Говь-Алтайдаа очиж багшлаж эхлэв . Нутагтаа 3 жил орчим багшилсны дараа 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон. Анхны арга зүйчээр очиж орос хэлний сургалт хариуцсан ажилд томилогдсон боловч тэндээ нэг их удаан ажиллаагүй байтал дэвшүүлэн нам засгийн “Үнэн” сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдсон. Ингээд удалгүй 1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр томилогдсон. Тэр 1964 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд, Москвад 3 жил нь Л.Түдэвийн хувьд, тун чиг үр бүтээлтэй өнгөрсөн юм. Л.Түдэв 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалж ирснийхээ дараа, МАХН–ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад, 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан.
    Түүний зохиол бүтээл болох 15 ном нь Орос, Англи, Болгар, Чех, Унгар, Герман, Япон хэлээр хэвлэгдэж Монголын уран зохиолыг дэлхийн тавцанд гаргахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн билээ.
    Монголын тэнгэр үзэлтнүүд түүний “Дал” сониноор дамжуулан Мөнх тэнгэрийн үзэл, үндэсний ухамсар, уламжлалт зан заншил, соёлын үнэт өв, байгаль дэлхийгээ хамгаалах монгол ухаан зэрэг олон зүйлийг уншиж, судалж, суралцаж байсан билээ. Түүний бичсэн зохиол бүтээлийг бидний үеийнхэн бага насанаас эхлэн шимтэн уншиж, дэлхий ертөнцтэй танилцаж, түүнийг бахархан хүндэлдэг байлаа.
    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Эрхэм хүндэт төр, нийгмийн зүтгэлтэн Л.Түдэв гуйатай миний бие бага залуу байсан ч 90-ээд оны дундуур нэг сар гаруй хугацаанд хамтран ажиллах хувь боломж бүрдсэн юм. Хамт байсан тэр мөчүүд гал халуун, бүхчим, хатуухан хугацаа байв. Энэ бол хэн хүнд тохиолдоод байдаггүй, ховор, азтай гэмээр учрал байжээ.
    Ианы ажил хичээнгүй чанар, алсын хараатай бодлого, ирж буй цаг, залуу үеэ дэмжих нөр их зүтгэл, хүчин зүтгэсэн их үйлсийг тань Тэнгэр үзэлтнүүд ямагт дурсаж явах болно.
    Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
    Мөнх хөх тэнгэр минь ивээж хайрла.
    Д.Жаргалсайхан. МБНЭ-ийн Ерөнхийлөгч,
    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын
    зөвлөлийн ажлын албаны дарга асан,
    Зэвсэгт хүчний хурандаа

  • “Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй, түүхчид зохиосон” нийтлэлийн няцаалт гарчээ

    Тэрээр нийтлэлдээ “Анх уншихад уур хүрч муусайн оросуудыг толгой бүтэн үлдээсэн нь эзэн хааны буруу гэж омтгойрно.Гэвч энэ өгүүллээс бодох юм их байна.Жишээ нь, монголчуудын шинэ түүхээ бүтээхдээ бүх түүхээ 1921 оноос эхэлсэн гэж тоолдог.Чингэсийн байлдан дагуулалтын түүхийг монголчууд мэддэггүй, хойч үедээ заадаггүй.Рашид Ад-дин, Гилом де Рубрик, Плано Гарфин нар Хар хорум гэдэг.

    Монголын нийслэлд бараг дэлхийн бүх мөнгөөр гүйлгээ хийдэг гэж тэмдэглэсэн нь худлаа.Монгол өөрөө анхны мөнгөн тэмдэгтээ 1924 онд хэвлэсэн Хар хорумын малтлагаас ганц ч зоос олдоогүй гэх юм даа.Монголын түүхчид Оросоор түүхээ зохиолгосны гор одоо л гарч байна.Нээрээ бид чинь Монголын эзэнт гүрэн гэж байсан, тэр аугаа их Чингэс хааны удам судар одоо бид байна.Цагтаа дэлхийг байлдан дагуулж явсан гэдгийгээ одоо яаж батлах юм билээ” хэмээсэн юм.

    Тус нийтлэл хэвлэгдсэн цагаас эхлэн манай сонины редакцад Монголын түүхч эрдэмтдийн олон захидал ирсэнд баярласнаа илэрхийлье.Мөн тусгаар улсын түүхэнд ингэж халдаж байгаад манай эх оронч улстөрчид болон үндэсний аюулгүй байдпын зөвлелөөс огтхон ч анхаарсангүй.Уг нь бол тусгаар улсын түүхийг мушгиж байхад хэлэх үг баймаар юм.

    Харин ОХУ-ын цахим сэтгүүл дээр блогчин goshlOO хэмээх Григорий Мухин “Татар Монголын дарлалыг үгүйсгэгчдийн тухай буюу музей үзэхийн ач холбогдол” нэртэй нийтлэл бичин, А.А.Кунгуровыг няцаасан байна.Григорий Мухин нь 41 настай, Москва хотын Н.Э.Бауманы технологийн их сургуулийг төгссөн нэгэн аж.Ингээд түүний нийтлэлийг TIME.MN сайтад М.Сугар-Эрдэнэ орчуулсныг хүргэе.

    “Үгүйсгэгчдийн тухай буюу музей үзэхийн ач холбогдол”
    Алексей Кунгуров хэмээх зохиолчийн бичсэн Монголын Эзэнт гүрний албан ёсны түүх бол түүхчдийн бичсэн худал хуурмаг зохиол, Татар-Монголын дарлал Орост болж байгаагүй гэсэн нийтлэлийг уншаад би Москвагийн Түүхийн музейд хэд хоног өнгөрөөлөө.Ер нь интернтэд иймэрхүү зүйл бичдэг “судлаачид” олширч, бас өөрийн гэсэн дэмжигч коментчидтой болоод байгааг дурдая.

    Мэдээж, иймэрхүү хагас ухаантай этгээд нетэд олон, бүгдэнтэй нь маргаад байлтай биш гэж төвөгшөөгөөд орхиж болох ч нэгдүгээрт Их гүрний өмнөөс гомдол төрөөд, хоёрдугаарт түүхийн бүхий л материал гарын дор байсан тул Кунгуровын баримттай тулган шалгаж үзлээ.За юуны өмнө Кунгуров гуай монголчууд ямар ул мөр үлдээсэн бэ гэдэг талаар юу бичсэнийг үзье.

    “Бичгийн дурсгал – 0 тэг. Аргагүй шүү дээ, монголчууд өөрсдөөс илүү соёлтой олон ард түмний бичгийг ээлжлэн хэрэглэж байгаад XX зуунд л өөрийн бичиг үсэгтэй болсон улсууд.Оросын түүхэн бичгүүдэд ч ямар ч монгол хүний тухай дурдсан зүйл байхгүй.

    Архитекторын дурсгал-0 тэг.
    Хэл шинжлэл- 0 тэг. Орос хэлэнд нэг ч монгол үг байхгүй бол монгол хэлэнд ч XX зуунаас өмнө авсан орос үг байхгүй.

    Соёл, эрх зүй- 0 тэг. Бидний амьдрал, аж ахуйд Байгаль нуурын цаадах нүүдэлчдээс авсан ямар нэг зүйл байхгүй бол тэдэнд ч өнгөрсөн зуун хүртэл соёлт ард түмнээс авсан, зээлсэн юм байгаагүй.

    Эдийн засаг- 0 тэг. Монголчууд Евразийн бараг 70 хувийг нь эзэлсэн юм бол гэр орондоо олзны ямар нэг юм авчрах ёстой биз дээ.Номын сан, уран зураг биш ч гэсэн ядаж шатааж сүйтгэсэн сүм хийдийнхээ алт мөнгийг авсан баймаар.Тэгвэл бас л юу ч байхгүй.

    Зоос зүй- 0 тэг. Монголын ямар ч мөнгөн тэмдэгтийг дэлхий мэдэхгүй.

    Зэр зэвсэг- 0 тэг.

    Аман зохиол- 0 тэг. Монголчуудын аман зохиолд агуу булаан эзлэлтийнхээ талаар дурдсан ямар ч юм байгаагүйг нутгийнхантай харилцсан бүх европчууд тэмдэглэж байжээ.

    Хүн амын генетик- 0 тэг. Нүүдэлчид эзэлж байсан гээд байгаа Евразид монголчууд байсан гэсэн ямар ч ул мөр байдаггүй” гэж бичсэн байна.Тэгээд энэ хэсгүүдээ задлан, өөрийн үзэл бодлоо баталсан байх юм.Гэхдээ түүний өөрийнх нь бичсэн зүйлүүд л өөрийг нь няцаахад хангалттай баримт болж байгаа юм.За ингээд няцаалтаа эхэлье.

    1. Бичгийн дурсгал- Үнэн хэрэгтээ монголчуудын байгуулсан асар том гүрэн улсын талаар бичсэн зүйл маш олон бий. Эртний Орос, Европ, Перс, Хятадын болон өөр олон бичгийн дурсгал байгаа.Европ, Орос сурвалжид тэднийг татар гэж нэрлэдэг бол Хятад, Перс сурвалжид монголчууд гэсэн байдаг.Өөр өөр орны энэ эх сурвалжууд газар зүй, он цагийн хувьд таарч байдгийг хэлэх хэрэгтэй.

    Жишээ нь: Рашид-ад-Дин монголчууд Зүүн Европт довтлохоор бэлтгэж байгааг бичээд зогсохгүй Бат хааны Оросын вант улсуудад хийсэн аяллын талаар дэлгэрэнгүй мэдээлж, зарим тохиолдолд Оросын түүхчдийн мэдээллийг нөхөж, тодотгож өгсөн байдаг. Кунгуров XIX зуун хүртэлх Оросын бүх түүхэн бичиг хуурамч гэж бичиж байгаа нь угаасаа утгагүй зүйл юм.

    Гадаадын бас бүх сурвалж хуурмаг болж таарах уу.Олон арван хэл дээр гарсан, энд тэндээс олдсон энэхүү үнэт бичиг соёлын дурсгалууд бүгд ижилхэн худлаа бичнэ гэж байхгүй билээ.Тэрээр Монголд бичиг үсэг байгаагүй гэж бичиж.Бичиг үсэггүй байж, яаж ийм том гүрнийг удирдан зохион байгуулах билээ хэмээн гайхаж.

    Хариулт амархан, монголчууд эзэлсэн орныхоо бичиг үсгийг ашигладаг байсан.Алтан Ордны улс араб хэл хэрэглэдэг байсны жишээ бол 1397 онд Төмөрхүлүг хаан Оросын ванд араб хэл дээр бичсэн захиа байна.Мөн 1361 оны үеийн төмөр пайзан дээр “Келдибек хааныг дагаагүй бүх хүн тэнгэрийн гэсгээлийг хүртэх болно” гэж арабаар бичсэн байна.

    Төмөрхүлүг хааны захиа Кунгуров уйгар бичигтэй “Чингисийн чулуу”-г монголчууд үүнээс хойш өөр ямар ч бичиг үсэг ашиглаагүй мэт л будаа болтол нь шүүмжилжээ Гэхдээ тэр Оросыг Чингис хаан эзэлсэн гэж бодоод байх шиг байгаа юм.Тэгээд л Чингисийн үеийн хоцрогдсон.зэрлэг бүдүүлэг нүүдэлчид гээд л бичиж. Тэгвэл Евразийг Батхаан болон түүний үр удам эзлэн дагуулсныг сургуулийн сурагчид ч мэднэ шүү дээ.

    2. Архитекторын дурсгал-Кунгуров Хархорин гэдэг монголчуудын нийслэлийг огт байгаагүй гэж бичсэн байна. Хайгаад хайгаад сүм хийд, ордон, ер нь юу ч олоогүй гэж.Тэгвэл Хархорин хэдхэн арван жил л Монголын нийслэл байсныг хэлэх хэрэгтэй.Дараа нь хэдэн зуун жилийн турш дайн дажны хөлд үрэгдэн хүн амьтангүй болж, дахиж баригдсаар байсан хот юм.

    Хотын шинэ оршин суугчид хуучин барилгын материалыг барилгадаа ашигладаг байсан, соёлын үнэт зүйлсийг хамгаалах яам тамгын газар байгаагүй болохоор тэд ноён Кунгуровын Монголын нийслэлийг цэцэглэн хөгжиж байснаар нь харах хүслийг биелүүлж чадаагүй хэрэг.Тэгвэл тийм яам, тамгын газар Орост ч байгаагүй гэдгийг би хэлмээр байна.Одоогийн Москвад 1420 оноос өмнөх барилга байдаггүй гээд ямар ч эрүүл ухаантай хүн Москва 15 дугаар зуунаас хойш үүссэн гэж маргалддаггүй биз дээ.

    Кунгуров “Өгөдэйн ордны дороос XVII зууны сүмийн туурь гарч ирсэн гэж зүгээр л худлаа ярьжээ.Сүмийн туурь үнэхээр олдсон, гэхдээ XIII зууны эхэн үеийн сүм байсан.Тэгэхээр бүрэн бүтэн барилга олдоогүй гэдгээр татар монголчууд архитекторын дурсгалгүй байсан, Их гүрэн ч байгаагүй гэж үзэхэд хангалтгүй юм.Бүх юм өөрийн цаг үедээ л байсан хэрэг.Москвагийн Түүхийн музейд энэ талаар олон үзмэр бий.Ер нь бол монголчуудын байгуулсан олон зуун хот тосгон байсан гэдгийг хэдийнэ баталсан тул монголчууд дан ганц Хархоринтой байгаагүй гэдгийг хэлье.Хамгийн инээдтэй нь эрхэм Кунгуровын төрсөн хот Тюмень ч Алтан Ордны улсын нийслэл хот байсан гээд энд бичжээ.

    3.Хэл шинжлэл- Хэл шинжлэлийн тухай бичихдээ юуны өмнө Татар Монголын байлдан дагуулагчид ямар хэлээр ярьдаг байсныг эхлээд мэдэж байх ёстой болов уу.Кунгуров тэднийг зөвхөн монголоор ярьдаг байсан гэж бодож байх шиг байна.Тэгвэл эртний түүхийн бичгээс үзэхэд Чингис хааны улс үүсэн байгуулагдаж байх үедээ ч түрэг болон монгол хэлтэй ард түмнүүдээс бүтэж байжээ.

    Кипчак зэрэг түрэг хэлтэй олон улсыг нэгтгэсэн Бат хааны үед бол түүний арми дан монгол хэлтэй байхын аргагүй байлаа.Монголчууд тэр үед эзлэгдсэн орны цэргүүдээр хүчээ сэлбэдэг байсан бөгөөд оросууд Иран, Хятадад хийсэн аян дайнд оролцож байлаа.Ингэхээр Оросыг түрэг хэлтэй цэрэг дайчид эзэлсэн гэж үзэж болох бөгөөд орос хэлэнд түрэг үг маш их бий.

    Мэдээж булаан эзлэлтээр л түрэг орос хэл холилдсон гэж үзэж болохгүй ч бичгийн дурсгалаас харахад энэ үг хэзээ, яагаад орос хэлэнд орсон нь ойлгогддог.Жишээ нь Татарын дарлалтай цуг яма, ямшик (морин өртөө), деньги (татарын задгай мөнгө), таможня (гааль) гэсэн үгнүүд орж ирсэн.Мөн доха-(монголоор дах), тьма- (монг. түмэн), есаул- (монг. засуул), орда- (монг. ордон), бугай-(монг. бух), мерин- (монг. морин), караул- (монг. харуул), капкан- (монг. хавх) гэсэн монгол үгийг бид гадаад үг гэж бодолгүй хэрэглэдэг билээ.

    4.Соёл эрх зүй- Оросыг Байгалийн цаадах хагас зэрлэг нүүдэлчид эзэлсэн гэж бичдэг ч үнэн хэрэгтээ Батын их гүрэн Орост довтлохоосоо өмнө олон соёлт ард түмнийг байлдан дагуулсан, соёлыг нь шингээсэн орон байлаа.Тийм болохоор бидний амьдралд түрэгийн соёлын ул мөр алхам тутамд тохиолддог.Айлд ороод гутлаа тайлахаас эхлээд хананд хадсан хивсээ хар.

    5.Эдийн засаг- Хэрэв эдийн засаг гэдэг ухагдахуунд Кунгуровын ойлгож байгаа шиг алт мөнгийг хэлж байгаа бол бүх юм ок байна гэсэн үг.Бичгийн олон дурсгал, археологийн олдворуудаас гадна түүний дурдсан Европын аялагчид ч үүнийг баталж байгаа.Жишээ нь зураг дээр байгаа Алтан ордны улсын шаазан эдлэл.
    Кунгуровын хэлээд байгаа Сарай хотын тууриас олсон бөгөөд хэдэн ширхэг гэрийн эд зүйлс гээд байгаа нь.Эндээс мөн олон тооны алт, мөнгөн зоос олдсоныг музейгээс үзэж болно.Ер нь бол алт мөнгө, баялаг Алтан Ордны улсад хангалттай байсан.

    6.Мөнгө- Дээр дурдсан тул энд нуршихыг илүүд үзэв.Ер нь бол Кунгуров хараагүй гээд тэр зүйл нь байхгүй гэсэн үг биш билээ.

    7.3эр зэвсэг- Кунгуров монголчуудын гол зэвсэг нум сум байсныг мэддэг нь сайн хэрэг.Тэгсэн мөртлөө тэр нум сум бараг хэрэггүй зүйл гэж хэлсэн байх юм.Үнэндээ ган үзүүртэй дунд зэргийн сум хуяг, дуулгыг цөм цохих чадалтай.Мэдээж хэрэг хэн дуртай нь ямар ч зайнаас цөмлөөд байхгүй ч гэсэн нум сум хангалттай хүчтэй зэвсэг юм.

    Тиймээс л Английн харваачид Францын хуягт рыцариудыг бут цохиж чадаж байлаа.Эсвэл 100 жилийн дайн бас болоогүй, түүхчид зохиосон юм болов уу.Кунгуров монголчуудыг төмөр хайлуулж чаддаггүй, тийм болохоор төмөр зэвсэггүй байсан гэж бичжээ.Тэгвэл энэ үзмэрт байгаа монголчуудын зэр зэвсэг зүүд зэрэглээ юм болов уу, эсвэл археологчид нууцаар аваачиж хаясан юм болов уу.

    Төмөр гарган авахын тулд хөдөлмөрийн хуваарилалт хэрэгтэй, ядуу орон чадахгүй гээд л бичсэн байх юм.Үнэндээ тэр үед хоёр цоорхойтой шавардсан нүх байхад л төмөр гарган авч байсан бөгөөд Кунгуровын хэлсэн шиг өндөр технологи огт хэрэггүй.Нүүдэлчид зөвхөн өөртөө л зориулж хоол хийдэг, өөр юм хийж чадахгүй гэж бичсэн байна.

    Тэгвэл тэр нүүдэлчид чинь ан агнуураас гадна байнга дайтаж байлддаг байсан төдийгүй, өөрийн феодалын засаг захиргаатай, өөрөөр хэлбэл баяд ноёд, зарц барлагтай, худалдаа наймаатай, байлаа.Тэд түүний хэлсэн шиг ясан зүүгээр юм оёод суугаад байдаггүй, зэр зэвсгээ бэлдэн, эхнэр хүүхэддээ ар гэр, аж ахуйгаа даатгаад, алдар нэр, олз омгийн төлөө дайнд гардаг байлаа.

    8.Ардын аман зохиол- Монголчуудын аман зохиолд байлдан дагуулалтаа дурдаагүй гэнэ.Энэ баталгааг авч үзэх хэрэг ч алга.800 жилийн дотор ямар ч юм өөрчлөгдөнө шүү дээ.

    9.Генетик- Кунгуров Евразид монголчууд байсан генетикийн ул мөр байдаггүй гэж бурсан байна.Үүний хариуд та бүхэнд Кунгуровын зургийг толилуулахад л хангалттай.Тэр толинд хараад өөрийгөө хөх нүдтэй, шар үстэй байна гэж хардаг юм болов уу. Ер нь Оросын архитекторыг судлаад үзэхэд Монголоос өмнөх буюу 1237 он хүртэл, Москвагийн буюу 15 дугаар зуунаас хойших гэж хоёр тодорхой хуваагдсан байдаг.

    Голд нь 200 жил байгаа биз.Энэ 200 жилд бараг юу ч бүтээгээгүй, босгоогүй байдаг.Урлаг, гар урлалд ч адилхан.Энэ бол татар монголчуудад эзлэгдэн, уналтанд орсны үр дүн гэж үзэхээс өөр аргагүй.

    Эх сурвалж:

  • МОНГОЛЧУУДАД МӨНХТЭНГЭР ТУСЛАХ УУ?

    Өөрийн Өвгүдийн гүн ухаан, Мөнхтэнгэр үзлийг олон зууныг элээсэн учир хоцрогдсон, цаг үеэ өнгөрөөсөн гээд гадны илүү дутуу онол туршлагыг магтан хуулбарлан ярьдаг бяцхан хэнээтнүүдэд үнэндээ дургүй хүн билээ би. Бид өнөөдөр тэр цаг үеэ өнгөрөөсөн Орчлон Ертөнц дээр амьдарч, мөн цаг үеэ өнгөрөөсөн мэт олон галавыг элээсэн наран саран, од гаригс, огторгуй хорвоо, Мөнхтэнгэрийн ивгээл хайрын хамт хуучнаараа байсаар байгаад л учир их байгаа юм аа.Иймд тэнгэр газар, байгаль, од эрхсийн үүсэхүй, оршихуй, агуулахуйн тухай хууль сургаал баяжигдан хөгжих болохоос хаягдаж, гээгдэж болохгүй гэдэгт санал зөрөх хүн гарахгүй болов уу.
    Монгол хэмээх үндэстний Их гэрийн гал голомт үүрд мандан бадрах тавилантай аж .
    Сайны хажуугаар муу нь байдаг хорвоод үнэн худлыг ялган салгаж ойлгох нь хүн бүрийн мэдлэгийн цараанаас хамаарах ба Өвүг Дээдэсийн өв их суу ухааны сан, Мөнхтэнгэрийн далд нууцад нэвтрэхэд хувь хүний оюун ухаан, ухамсар сэтгэл сүнсний төвшин, хэмжээс, эрэмбэ дараа, хэм, хүч ялгаатай бөгөөд хорвоогийн сайн муу, сайхан муухай байдагтай адилаар далд ертөнцөд ч бас тийм зүйл байдгийг мартамгүй юм.
    Өнөөдөр Монголоор дүүрэн лам, бөө шашны бараг бүх урсгал будда, христ , лал, кришна, хиндү, бахай, ананда, мүүн,шинто, ведийн зэрэг ойролцоогоор 185 шашны явцуу бүлэглэл урсгалууд буй бөгөөд зөв амьдрах, зөв амьсгалах, зөв хооллох, зөв бясалгах, зөв залбирах арга дадал, иога, дасгалууд заагаад ч Монголчууд маань өдрөөс өдөрт доройтсоор л байна. Магадгүй тэд нийгмийн гажуудлыг ашиглан далд санаагаа хэрэгжүүлэх мөн чанараар мөнгө олох хуурамч дүрд хувирсан хувалзнууд ч буйг үгүйсгэх аргагүй юм аа. Өнөөгийн ардчилал нэрээр Монгол хүний онцлог, үнэ цэнэ, Өвгүд Дээдэсийн уламжлал, эх оронч сэтгэл, хүн чанар, цэвэр ариун ёс суртхуун, шударга үнэнийг дээдлэх үзлийг устгах ажиллагаа үндсэндээ амжилттай хэрэгжиж буй юм. Ш/Ухааны эрдэмтэн мэргэд, суутнууд ч материаллаг ертөнцийн хүрээнээсээ халилгүй шинж чанар, 3-н хэмжээснийхээ хүлээснээсээ алдуурч чадсангүй өдий хүрлээ.
    Төр засгийн удирдлага ч тэр чигээрээ гэгээн цагаан өдөр улайн цаймдаа гарч ард олноо хулхидах, хулгайлах луйвардах нь энүүхэнд болж, эрлийз,хурлийзууд нь улс орныг удирддаг болжээ. Ийм эгзэгтэй, хэцүү хүнд үеийг Монголчууд тэмцэж биш тэсч тэвчиж үлдэх замаар гэлдэрч, цаг өнгөрөөж байна даа. Цаг хугацааны эрхээр Монголчууд минь бүдгэрсэн ч Мөнхтэнгэр минь мартаагүй байсан юм аа.
    Миний ойлгож буйгаар эртний сударт бичигдсэнээр Мөнхтэнгэрийн буюу Бурханы бага, дунд, их гурван төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр тэнгэрийн томилгоот Гэгээнтнүүд морилон ирж хүн төрөлхтөнг амар амгалан, аз жаргал, эв нэгдэлтэйгээр амьдран бие биенээ хайрлан хүндэлж оюун ухаан, сэтгэл ухамсар сүнсний дотоод мөн чанар түүнийг тэнцвэртэй байх нөхцлийг ухааруулан таниулдаг аж ээ. Тухайн цаг үедээ Будда, Есүс, Мухамед, Күнз, Кришна, Чингис Хаан зэрэг олон гэгээнтэн хутагт хувилгаад төрж үүргээ гүйцэтгээд буцацгаажээ. .
    Тэгвэл өнөө цаг үед Бидний хамт Дээрхийн Гэгээнтэн Далай Багш, Төгс Гэгээрсэн Их Багш нар Чинхай, Чинмой, Рави Шанкар, Ошо, Сая Баба зэрэг олон Гэгээнтнүүд үүргээ гүйцэтгэж буй ба гүйцэтгэсэн билээ.
    Бидний Ертөнц, Орчлон, Хорвоо, Замбуулин, Хурмаст, Мөнхтэнгэр гэх ойлголт, жам, зам, жаяг, хууль, хэмжээс, төвшин дээрхи гэгээнтнүүдийн хувьд өөр өөрийн өнгө аястай, өргөн уудам ойлголтууд бөгөөд өгөгдөл үүрэг эрх нь ч Бурханаас өгөгддөг юм аа. Тийм учраас л Далай Багш Хятадаас Түвдүүдээ салгаж амар амгаланг үзүүлж чадалгүй өдийг хүрч байна.
    Бидний яриад буй Гэгээнтнүүдийн шашин номын суутнуудын ихэнх нь Бурханы бага дунд төлөвлөгөөг л биелүүлэгчид юм.Учир нь хувь хүний бие сэтгэлийн гэгээрэлд илүү анхаарч сургаал номлолоо айлдан арга дадлаа заан хүссэн хэн хүн бүхнийг засан чиглүүлсээр байдаг. Тэдэнд Дэлхийг битгий хэл өөрийн орноо ч засаглах эрх үүрэг Тэнгэрээс нээгдээгүй байдаг юм. Гэгээнтнүүд ч гэсэн хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг аж.
    Гэвч тэр Бурханы Их төлөвлөгөөг шаардлагатай цаг үед нь биелүүлэх амаргүй бөгөөд хэцүү даваа байдаг юм . Үүнийг хүн төрөлхтөнд ганцхан үндэстэн биелүүлдэг бөгөөд хүн төрөлхтний түүхэнд 3-4 удаа энэ үүргээ амжилттай биелүүлэн ялалт байгуулж чадсан ба тэд тэнгэрээс урьдчилан төлөвлөгдөн томилогдож Тэнгэрийн зарлиг айлдвараар өгөгдөл үүргээ гүйцэтгэдэг Хөх тамгат, толбот Тэнгэрийн Сахиуст Монголчууд юм. Их төлөвлөгөө гэдэг нь зөвхөн хувь хүний сэтгэл ухамсрын хөгжил биш ба газар нутаг байгаль дэлхий, уул хайрхад , ус мөрөн түүний эзэд, нар сар одот ертөнцийн шүтэлцээ холбоог танин засан залруулж тэнцвэржүүлэхээс гадна тухайн үндэстнүүдийг оролцуулан Дэлхийг засаглаж зөв голидролд нь оруулах үүргийг гүйцэтгэдэг аж. Ерөнхийдөө Ертөнцийн хуулийг хүний ертөнцөд мөрдүүлэх нүсэр агуу үүрэгт ажил юм. Ийм хүнд өгөгдөл үүргийг Бидний Өвүг Дээдэс тухайн цаг үедээ гүйцэтгэсэн юм. Үүнд Модун Шанью Хаан, Атилла Хаан, Чингис Хаан зэрэг агуу Тэнгэрийн Сахиустан өгөгдөлтөнгүүд ба Өвүг Дээдэс нар минь өөрсдийн баг бүрэлхүүнүүдийнхээ хамт томилогдон үүргээ гүйцэтгэснийг надаас илүү та бүхэн минь мэдэж бахархаж буй биз ээ. Бид эргээд түүхээ сөхвөл Ард Түмнээрээ Мөнх Тэнгэрт ивээгдэж, дээд оюун санааны сангаас мэдээлэл авч сэрдэг, амьдардаг, өгөгдөл үүргээ биелүүлж чаддаг улс үндэстэн дэлхий дээр Монголоос өөр хаана байсан юм вэ? . Мөнх Тэнгэр Монголчуудыг тамга тэмдэг, толбоороо таниж шаардлагатай үедээ өөрөө удирдан үндэстэнээр нь сэрээдэг юм аа. Ийм бахархалтай онцгой эгзэгтэй түүх давтагдах цаг үед бид тэсч тэвчиж ирж чадлаа.
    Магадгүй Тэнгэрийн Сахиуст Монголчууд гэж хэн бэ? гэх байх. Тэд Онгод Тэнгэрийн бөө удган зайран биш юм. Тэд ийм үүрэг өгөгдөл гүйцэтгэхээр тэнгэрээс урьдчилан томилогдон энэ цаг үед төрсөн байх бөгөөд сахих эсийн мэдээллээ сүнс далд биедээ агуулан ирснийг нь таних онцгой үүрэгт Мөнхтэнгэрийн Түлхүүр Сахиустан байдаг юм аа.
    Тэгвэл Мөнхтэнгэр дахин Ертөнцийн хуулийг хэрэгжүүлэх Бурханы их төлөвлөгөөг биелүүлэх шинэ Мөнхтэнгэрийн Түлхүүр элчээ илгээн буулгаж, Ертөнцийг дахин хуульчилж эхэллээ. Тэр Ертөнцийн тамгаа танин атгаж Мөнхтэнгэрээс өгөгдсөн эрх нээгдсэнээр цаашдын 3000 жил дэлхий ямар замаар явах шинэ хуулийг өгч эхэллээ. Олон нугачаа даваа саад бэрхшээлийг даван өнөөдөртэй золгож буй юм аа.
    Мөнхтэнгэрийн Түлхүүрийн таньж айлдсанаар Мөнхтэнгэрээс маш олон тэнгэрийн мэргэжилтэнүүд томилогдон ирж үүргээ гүйцэтгээд эхэлсэн ба үүнд: Мөнхтэнгэрийн онцгой үүрэгт Сахиустангууд, Онгод Тэнгэрийн Бөө Удган, Зайрангууд, Тэнгэрийн Эрдэмт Мэргэд, Зурхайч, Гэгээнтэн, Хутагтууд, Дара Эхүүд, Домч нар, Эш Үзүүлэгч, Хишигтэнгүүд… бэлтгэгджээ. Энэ олон мэргэжилтэнгүүдийн үйлийн тусламжтайгаар Мөнх Тэнгэр, Далд Ертөнц Байгаль Дэлхийд төвшингийн шилжилтүүд явагдаж байна. Орчлон Ертөнц , Од Гаригс, Газар Дэлхийд өөрчлөлтүүд хийгдсээр. байгаль дэлхий ч сэргэн баясаж, гайхамшигт дохио тэмдгүүдийг олноор үзүүлж, нууцууд тайлагдаж, итгэл зүтгэл батлагдан бататгагдсаар . Байгаль дэлхийн ус, гал, хий ,энерги ухамсарын голидролд өөрчлөлт орсноор газар дэлхий дээр маань хүчтэй сүнсний цэвэрлэгээ явагдах нь. Цаг бусын үхэл ч их гарна шүү гэж анхааруулж байна. Байгаль дэлхийтэйгээ зөв харьцахыг шаардаж байна. Дэлхий дээр байгалийн гамшиг олноор болох нь. Ус галын хууль хэрэгжиж эхлэх болохоор энэ жил үер ус, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт их байх болно. Хүн төрөлхтөн энэ хуулийг дагана, дагаагүй нь үрэгдэнэ гэдэг л зам бий. . Монголчуудад ч адил тулгалт ирнэ. Үүнд бэлэн байхын тулд та бид хичээхээс өөр замгүй боллоо. Монголын нийгэмд ч өөрчлөлт гарах нь дамжиггүй ээ. Дэлхий удахгүй Монголоор Мөнхтэнгэрээр амьсгалах цаг ирнэ. Шинэ Мянганы дээд оюун санааны тулааны удирдагч нь Мөнхтэнгэр учраас ялагч нь Монголчууд байх болно. Мэдээж энэ бүгдийг Мөнхтэнгэр, Өвүг Дээдэс минь зохицуулдаг тусладаг ба зарим нууц одоохондоо далд хэвээрээ байх нь ойлгомжтой юм.
    Дээрхи нийтлэлийг уншаад бүү сандар бүү мэдэмхийр ! Зүгээр л өөрийгөө сэрсэн үгүйдээ л анхаарлаа хандуул. Монгол хүн л юм бол нэгийг тунгаах цаг болсон.
    Монголчууд минь язгуур үндсээсээ өөрчлөгдөн засагдаж, сүнсээрээ сэрж Дэлхийн чих битгийг дэлдийлгэн дэвжин дээшилж мандан бадрах алтан цагийн босгоор алхах нээ.
    Дараагийн дугаартай Мөнхтэнгэрийн Түлхүүр Багшийн онцлог давуу талуудын талаар хүргэх болно.

    Тэнгэрийн Сахиуст элжигэн овогт Жамбажамцын Отгонбаатар