Author: admin_shaman
-
Бохь иддэг ЛУВСАН
“Лувсан гуай хэд хүрч байна?” гэхээр дандаа “73-тай” гэдэг. Ном уншиж байхад нь нэг хүү дүрсгүйтээд жодгорыг нь буулгачихаж. Гэтэл “мухар хөх гаминдаа” гэж загнаснаас нь хойш хэдхэн хоноод гамингууд цувсан юм билээ. Бохь иддэг, дээлээ толгой дээгүүрээ нөмөрч хэвтээд ганцаараа ярьдаг хүн байжээ. Түүний хэлэх үг нь товчхон. Тухайлбал:
“Дээд талын баян нь 5 ямаатай болохдог”, “Богд овтой болоод байлгачих болов уу даа” гэж хэлсэн гэж байгаа. Бас “Бүсгүй хүн төр барих цаг”, “Нохой морьчилж шээх цаг”, “Дэлхийг төмөр аалзны тор нэхэхдэг ээ” (төмөр зам), “Тэнгэрт төмөр царцаа нисэх дэг ээ”(нисэх онгоц), “Газар дээр булигаарын хээ гарахдаг уу” (машины мөр), “Тооноор төмөр морин туурай цухуйхдагаа” (яндан) гэхчилэн ярьдаг байжээ. Хажуу дахь хүн нь “яана гэнээ, Лувсан гуай” гэхээр таг болчихдог байж.
Бас “Монголчууд гол ус руугаа нэг бөөгнөрөхдөг өө”, “Захын ганц модонд нэг цугларах дагаа”, “Баруун урдаасаа нэг гал ирж магадгүй дээ”, “Алтан тэрэгтэй айл дэлхийг ноёрхохдодогоо” (Англи, Америк), “Шон босгоод төмөр утсаар хоорондоо ярихдагаа” гэж хэлж байсан юм билээ. Бохь иддэг гуайг тийн ярьж байх үед манай Монголын хувьд галт тэрэг, нисэх онгоц, тэр байтугай автомашины тухай ч мэдлэггүй цаг байсан гэдэг юм. Тухай үедээ дандаа байхгүй одоогийн хөгжлийг тэр үед яриад байж. Тэр бүхэн нь хожим биелсэн гэж манай өвгөд ярьцгаадаг байсан” гэж нутгийн настан хуучилжээ.
©duuren.mn -
Талын ганц айл буюу чөтгөр, шулмын хорлол
Тухайн киноны зарим зургийг Дундговь аймгийн нутагт авчээ. Зуны дэлгэр цаг байсан тул зураг авалт зугаатай, цэнгэлтэй байсан нь мэдээж. Амрахдаа амарч, айрагдсан шигээ байжээ. Нэг өдөр багийн ч бил үү, сумын ч бил үү бага шиг баяр тохиожээ. Киноныхон ч амарсан байна. Анчлах нь анчилж, айрагдаж, архидах нь айрагдаж, архидсан юм байх. Тал тал тийшээ таран одоцгоожээ. УДЭТ-ын найруулагч, жүжигчин Доржсамбуу тэргүүтэй жүжигчид Их газрын чулуу хэмээх байгалийн сайхан цогцолсон үзэсгэлэнт газар үзэхээр явцгаажээ. Баяр л тохиосон хойно хорхог боодог, балгах дарвих юм гаралгүй яах вэ. Ингэсхийгээд давхиж байтал ээрэм талын дунд ганц гэр цайвалзан харагдсан байна.
Талын зүйлс алган дээр мэт харагддаг болохоор юу гэж андуурах билээ. Цангаа тайлж цай уухаар зам хазайсан нь ойлгомжтой. Яваад очвол хонь малын хотгүй юм гэнэ. Малгүй айл бас байдгаа хэмээлцээд буужээ. Гэрээс нэгэн эр гарч ирээд хар, цагаан дуугүй орохыг дохисон гэдэг. Гэрт ороод эрэмбээрээ суувал говийн байдаг л нэг бор хүүхэн халуун цай самарч зогсчээ. Хар халуунд халуун цай яаж ууна даа гэсэн шүү юм бодоцгоож суутал цай ч болж хүн бүрт аягалан барьсан байна. Ёсыг бодон авч амсвал саяхан тогоондоо дэргэж байсан халуун цай цэл хүйтэн болчихсон байж. Туршлагагүй залуу хүмүүс явсан учраас уучихаад “Ямар сонин юм бэ” гэж дотроо бодоцгоон гараад давхицгаажээ. Машиндаа суугаад элдвийг ярин, болсон явдлыг гайхан хөөрөлдөх зуур ард сууж явсан жүжигчин, талийгаач Оюунцэцэг “Хүүе, нөгөө айл алга болчихож” гэжээ. Эргээд хартал үнэхээр харагдсангүй гэнэ. Бид холдоогүй, тэгээд ч талын айл хаачих билээ гээд буцаж давхин хайгаад олдоогүй юм гэнэ билээ. Тэгээд хэрэг бишидсэнийг мэдээд Их газрын чулуугаа ч орхин буцсан бөгөөд хамаагүй юм ярьж, цуу тарааж болдоггүй үе байсан учраас тэгсхийгээд хүссэн ч, эс хүссэн ч мартахаас аргагүй болжээ. Киноны зураг авалт дуусч жүжигчид хотдоо ирээд бүгд ижил өвчнөөр уван цуван нас барсныг одоо ч ярьдаг шүү дээ. Ингэж манай хоёр ч лут авьяастан болох дээрх хоёр жүжигчин хийж бүтээх ид насандаа хорвоог орхисон түүхтэй. Түүнтэй тун төсөөтэй зүйл нисгэгч, хурандаа Д.Баатарт наяад оны эхээр тохиосон байгаа юм. Ээлжийн амралтаа аваад хоёр нөхрийн хамт тарвагачлахаар тарваганы орон болох Дундговийн Үл-Олдохын талыг зорьжээ. Тарвага ч ёстой шороо шиг бужигнаж байж. Хорио тавигдсан болохоор хэдийг ч намнасан болно.
Гэхдээ бас зөвшөөрөл авдаг байсан тул гэрээ байгуулан 100 тарваганы ан хийхээр очоод бараг гурван хоногт л амжуулчихсан юм байх. Ийм олон тарвагатай газар сонирхолгүй юм байна. Нэгэнт ажлаа амжуулсан юм чинь өнөөдөр амраад буцъя даа. Хотод очоод загасчилъя гэж ярилцаад амрах болж. Энд ирснийх Их газрын чулуу үзчихээд харья гэлцээд гараад өгчээ. Тэр үеийн “Шаахай” хэмээх хажуудаа суудалтай хос мотоциклоор хөл залгасан улс газар товчлосхийгээд давхижээ. Гэнэт нэг нөхөр нь “Хөөе, тэнд ганц гэр байна” гэжээ. Бүгдээрээ сониныг нь гайхаад давхиад хүрсэн байна. Бас л мал хар байх шинжгүй, нохой ч үгүй байсанд арай туршлагатай, ахмад, юм үзсэн хүн тул хурандаа Баатар багагүй хар авчээ. Гэрээс ганган цагаан хүүхэн гарч ирсэн нь бүр алмайруулж орхиж. Хоёр найз нь арай залуу тул хүүхнийг нэлээд сониучирхаж буй нь ч ажиглагджээ. Байдал бишидсэн ч барьц алдахгүйг хичээн хоёр нөхрөө гэнэдэх вий гэхдээ арга сүвэгчлэхийг оролдон дотроо боловсруулан суужээ. Тогоон дээрх цай нь тэдэнд зориулж чанасан мэт дэвэрч буцалж байсан аж. Гэрийн эзэн бололтой нөхөр дуу шуу ч үгүй суух бөгөөд яриа хөөрөө ч өдөх шинж алга харагджээ. Бүсгүй цай аягалангуут хэрэг бишдэхийг гадарласан Д.Баатар “За, энэ хар халуунд буцлам халуун цайгаар яах вэ. Болсон идээнд ам хүр гэдэг” гээд цайнд нь хуруугаа дүрээд духандаа хүргэн босохдоо “Тэгнэ ээ, тэр” гэж боджээ. Хуруугаа дүртэл өнөө буцлам халуун цай нь цэл хүйтэн болчихсон байж. Их газрын чулуу хэр холыг лавлавал гэрийн эзэн гараар урагш дохисон аж. Хоёр нөхөр нь гайхасхийн дагаж гарчээ. Хурандаа хар, цагаан дуугүй мотоциклоо асаагаад хөдөлсөнд нөхөд нь дагасан байна. Тун холдоогүй байтал нэг нөхөр нь “Хурандаа, нөгөө айл алга болчихож” гэжээ. “Юун айл, ямар ч айл байгаагүй шүү дээ” гэвэл “Яагаав, сая бидний буусан айл алга байна шүү” гэсэн байна.
Дуугүйхэн давхиж нэг гүвээ даваад зогсон хоёр нөхөртөө болсон явдлын тухай ярьжээ. “Бид нэлээд том юмнаас саллаа. Миний нэг сайн танил говийн анчин бий. Тэр “Талд ганц гэр байвал бууж, мордохдоо болгоомжтой бай. Сэжигтэй санагдвал идээ, ундаанд нь хамаагүй хүрч болохгүй” гэж захисныг ашгүй саналаа. Би ч дөхөж очоод хар авсан юм. Та хоёрыг айж цочих байх гээд элдвийг хэлээгүй. Харин яаж байгаад юм идүүлж, уулгалгүй гардаг билээ л гэж бодлоо. Азаар ахмад нь би байсанд надад түрүүлж цай барилаа. Биднийг очиход нохой хуцаагүй. Малын хашаа, хэвтэр байгаагүй. Тэгээд ч талын ганц айлд тэр бүр ганган, хээнцэр хүүхэн байх учиргүй. Тиймээс та хоёрыг авч гарлаа. Та хоёрын нүд хүүхэнд унаад байсныг ч анзаарч л суулаа. Хожим нь иймэрхүү юманд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Худал, үнэн гэхдээ гол нь биш. Хүний ярьсан хэлснийг эргэцүүлж явахад гэмгүй. Тэр цайнаас амссан бол өнгөрөхгүй юү. Манай баруун монголчуудад нэг сайхан заншил байдаг юм. Мэдэж байхад илүүдэхгүй. Харамч яхир, идээ унд муутай айл таарвал ангаж, цангаж явсан ч ам хүрдэггүй. Тогоотой цайных нь хөлсөнд хуруугаа дүрээд духандаа хүргэн “Болсон идээнд ам хүрлээ” гэчихээд явахад л болно. Цай ундтай айл мундахгүй таарна шүү дээ” хэмээн яриаг нь амтархан сонсч суусан бидэнд зөвлөн бас сургамжилсаныг ч танд мөн хүргэсү. Эх сурвалж www.wikimon.mn
-
АНУ-ын Элчин сайдын яам хүлээн авч уулзав
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол Улсад шашины хөгжлийн өнөөгийн байдал, тэгш бус чиг хандлага, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага, Монгол Улс дахь хүний эрхийн асуудлаар гарч байгаа зөрчлийн талаар саналаа хэллээ. Цаашид хамтран ажиллах талаар өөрийн бодол, саналаа хэллээ.
МБНЭ-ээс АНУ-д байрладаг Дэлхийн Бөө судлалын сантай хамтран ажиллаж ирсэн тухай, энэ байгууллагын нэр барьж докторын хуурамч диплом худалдаж байсан зарим хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоосон тухай мэдээллийг өгсөн. Цаашид ийм зохисгүй үйл ажиллагааг гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ. Хуурамч “диплом” худалддаг иргэдийн талаар мэдээлэл өглөө.
Монгол бөө нарын дунд АНУ-д хэд хэдэн дээд сургууль төгссөн гэж баримт үзүүлж, ярьдаг боловч англи хэлний мэдлэггүй цөөнгүй иргэд байдаг. Энэ нь АНУ-д сургууль төгссөн гэх эргэлзээг төрүүлдэг. Энэ асуудлыг ч хөндөж ярилаа.
Өнөөгийн байдлаар Монгол улсад бөө шүтлэгийн хөгжлийн талаар мэдээлэл тоо зөрөөтэй байгаа нь харагдлаа.
АНУ-ын Элчин сайдын яамнаас Монголын Иссусын шашин, Буддагийн шашин, мусальман шашины төлөөлөлтэй жил бүр тогтмол уулзаж, санал бодлоо солилцож иржээ.
Уулзалт, ярилцлага харилцан нэг нэгнийгээ ойлголцсон, хамтран ажиллах итгэлээр дүүрэн байлаа.
Д.Мандахаа -
Хүннү гүрнийг цогцлуулсан хүч ухаант модун шаньюй
Тухайн цагг Юэчжи болон Дүнхү аймгийн холбоод харьцангуй хүчирхэг болоод Хүннүгийн шанъюйгаас залгамжлах хөвүүнээ барьцаанд очуулахыг хүртэл шаардах болжээ. Түмэн шаньюй их хатнаасаа Модун хэмээх ахмад хөвүүнтэй байсан учир тэр хөвгүүн эцгийн орыг залгамжлах ёстой байжээ. Гэтэл Түмэн өөрийн хайртай бага хатнаас төрсөн хөвүүнээр өөрийгөө залгамжлуулах бодолтой байсан тул Модун хөвгүүнээ Юэчжи аймгуудын холбоонд барьцаанд явуулаад түүнийг хорлуулах зорилгоор тус аймгийн эсрэг гэнэт довтолжээ. Юэчжи нар үнэхээр түүнийг барьж алах гэсэн боловч Модун ихээхэн ухаалаг бөгөөд самбаатай, чийрэг эр байсан тул зай сиймхийг нь олж, хурдан хүлэг морь олж унаад нутагтаа эсэн мэнд зугган иржээ. Түмэн шаньюй арга буюу түүний ухаан зоригийг үнэлж, нэг түмэн морьт цэрэг өгч захируулжээ.
Тухайн үеийн Хүннүд хятадын Цинь гүрэн заналхийлж байснаас эх орноо батлан хамгаалах, түүнд эзлэгдсэн Ордос нутгаа чөлөөлөн авахын тул овог аймгуудаа баттай нэгггэн зангидмал хүч болгох, дотоодын ээдрээтэй байдлыг цэгцлэн засах гээд чухал зорилтууд тулгарч байлаа. Тэр бүхнийг Түмэн шаньюй тэргүүтэй сурвалжит язгууртан нар, бусад зарим хүмүүс ч гадарлаж байсан боловч тэдний дундаас хэргийн байдлыг хамгийн гүнзгий Ойлгож, зөв чармайж байсан хүн нь Модун хөвгүүн байсан байна. Энэ үед Модун өөрийн аймгийн холбооны удирдлага, цэргийн хүчийг гартаа авч, хүчирхэг Хүннү улс байгуулах, тэгэхийн тулд нэн даруй өөрт нь дапдуур дайсагнаад, хүннү аймгийн холбоог олиггой удирдаж, дайсны эсрэг эрчимтэй тэмцэж чадахгүй байсан эцэг шаньюйг замаасаа зайлуулахаар шийдсэн байна.
Модун цэргүүддээ хандан: “Би өөрөө хаашаа юуг харвана вэ, та нар мөн тэр зүг хандаж харваж байх ёстой, хэрэв тэгээгүй хүн гарвалтүүний толгойг авна” хэмээн тушааж, хатуу журам тоггоожээ. Түүхэн домог ёсоор, Модун нумаа татаад тавимащ, исгэрэн дуугарч одцог дуут сум үйлдээд, нэг өдөр ан хийж байхцаа гэнэт өөрийн хүлэг морины зүг сум тавьжээ. Цэргийн дийлэнх нь түүний хүлэг морийг харвасан боловч зарим нь тэгсэнгүй. Модун харваагүй цэргүүдийн толгойг тас цавчив. Хэд хоногийн дараа Модун өөрийн хатандаа сум зоож орхитол зарим дагалдагсад нь айж хэлмэгдээд, хатны зүг сум тавилгүй үлдээд, толгойгоо авахуулсан байна. Дараагийн удаа анд явж байгаад Модун эцэг шаньюйн хүлэг морийг харваж орхижээ. Дагалдагсад цөм тэрхүү
хүлэг моринд сум зоов. Өөрийн цэргийг одоо юунд ч хэрэглэж болох боллоо хэмээн үзээд Модун анд явж байхдаа гэнэт эцгийн зүг дуут сумаа харвахад, цэргүүд нь цөм шаньюйн зүг сум харваж алжээ. Модун өргөө гэртээ буцаж ирээд шаньюйн бага хатныг, өөрийнх нь дүү болоххөвгүүн, түүнчлэн эсэргүүцэн дургүйцсэн сурвалжит язгууртаннарыг бүгдийг нь цаазаар авч, бүх өрсөлдөгчөө дарж аваад, МЭӨ 209 онд Хүннүгийн шаньюйд өргөмжлөгдөн, 24 аймгаа нэгтгэн захирч, Хүннү гүрнийг үндэслэн байгуулсан байна.
Ийнхүү Хүннү улс байгуулагдахаас өмнө Түмэн шаньюйн үед зүүн зэргэлдээх Дүнхү аймгийн холбоо, баруун урд залгаа Юэчжи аймгийн холбоо тус тус ихээхэн хүчирхэг болж, ялангуяа дүнхү нар хүннү нарт сүрхий дээрэлхэх янзтай болсон байна. Модун шаньюйг гарч ирэхэд дүнхү нар үүнийг янз бүрээр өдөөн хатгаж байгаад дайн гаргаж, цохин доройтуулах бодлого явуулжээ. Эхний ээлжинд Дүнхү аймгийн холбооны зонхилогч нь Модун шаньюйд элч илгээж: “Түмэн шаньюйн хэрэглэж байсан өдөрт мянган ли газар давхиж чадцаг хурдан хүлэг морио хоёр тал найрамдлын учир найр тавьж олгоно уу” гэхэд ёсоор болгов. Удалгүй дахин элч илгээж: “Хатдынхаа аль нэгийг найр тавьж өгнө үү” хэмээн өдөөн хатгажээ. Энэ үед шаньюйн зөвлөхүүд маш их ундууцан зэвүүцэж: “Тэдэнд шууд дайн зарлавал зохино” хэмээн зөвлөхөд, Модун шаньюй Хүннү улсын хүчин чадал жигдэрч, цэрэг дайны бэлтгэл арай хангагдаагүй хэмээн үзэж: “Найрамдалтхөрштэйгээ аль нэг хатны улмаас эв эвдрэх хэрэггүй биз” гээд өөрийн хамгийн дотно хайрт хатнаа дүнхүд найр тавьж илгээжээ. Түүний дараа улсын дотоодыг засаж, цэрэг дайны бэлтгэлийг үндсэнд нь ханган дайн тулаанд бэлэн болж чадсан тул, дараагийн ээлжинд дүнхү нар хүннүшйн харьяаны говийн нилээд урт зурвас газрыг найр тавин өгөхийг хүсэхэд, Модун шаньюй ихэд хилэгнэн: “Газар бол төр улсын үвдэс суурь мөн билээ. Түүнийг бусдад өгч яаж болох билээ” хэмээн цэргээ удирдан хөдөлж, дайснаа санаандгүй байхад нь довтлон бут ниргэжээ. Дүнхү аймгийн холбоог байлдан эзэлж, цэрэг дайны бэлтгэл бүрэн хангагдсан тул Модун шаньюй тэр дороо баруун урагш хөдөлж, Юэчжи аймгийн холбоог бут цохин доройтуулав. Юэчжи аймгуудын тав нь баруун зүг зугтан гарч, зам зуур Тэнгэр уулын өвөр, их Юэчжи, Бактри зэрэг газарт нилээд саатан байгаад, одоогийн Афганистанд очин суурыниж, 1 дүгээр зууны үед Кушан гүрнийг байгуулан эртний ЭнэтхэшйН Кушаны соёл иргэншлийн үндэс суурийг тавилцсан байна.
Модун шаньюй бас монголын умард хязгаар буриад, тува, хакасс нутагт оршин амьдарч байсан хүньюй, динлин, гэгүнь, иоэше, цайли зэрэг нүүдлийн малчин цаатан анчин гөрөөчин аймаг овгуудыг дараалан эзэлж, нутаг дэвсгэрээ Хакасс, Байгаль нуур хүртэл тэлжээ. Дараа нь Модун шаньюй цэргээ хөдөлгөж, урьд хятадьш булаан эзэлсэн Ордос нутаг болон тэр хавийн нутгийг чөлөөлөн, эргүүлэн Хүннү улсад нэгггэн авсан байна. Түүнчлэн баруун зүг цэрэглэн хөдөлж, одоогийн Казахстаны нутагт оршин амьдарч байсан нүүдэлчин малчин Үсүн аймгууд болон дорнод, өрнөд Туркестаны 36 том, жижиг хотуудыг байлдан эзэлж, Хүннү улсын эрхшээл нөлөөнд оруулжээ.
МЭӨIII зууны зааг дээр Хүннү улс нь тийнхүү олон улс аймгуудыг эзлэн захирсан, Монгол ба Төв азийн нүүдэлчдийн анхны хүчирхэг том эзэнт гүрэн болсон байна. Тэр цагаас эхлэн Модун болон дараа үеийн Хүннү гүрний төрийн тэргүүн нь урьд адил зөвхөн шаньюй гэгдэхгүй, харин их шаньюй гэгдэх болов. Хүннү гүрэн нь монгол, түрэг, манж, тунгус, иран, юэчжи зэрэг Урал, Алтай, Энэтхэг, Европын язгуурын янз бүрийн хэлний аймаг овгуудаас бүрдсэн улс байв. Хүннү улсыг анх байгуулагдах үед эртний хятадын хүчирхэг эзэнт гүрэн Цинь дотоодын зөрчил тэмцэл, нүүдэлчдийн довтолгоо зэргээс нилээд сулран доройтож, мөхөх тийшээ хандаж байжээ. Модун ар талаа ийнхүү хангамагц хятадыг анхаарч эхлэв. Модун шаньюйгийн удирдсан хүннүгийн морин цэрэг энэ үед хятадын умард хилд үе үе цөмрөн орж, Цинь улсын эсрэг хятадуудын дотоод тэмцлийг ил, далд ихэд дэмжиж байсан явдал эртний хятадьн тэрхүү хүчирхэг гүрний мөхлийг түргэтгэсэн байна. Цинь улсыг үндэслэн байгуулагч Цинь Ши хуанди нас барснаас хойш нэг жилийн дараа хятадын тариачидзэвсэглэн босч, хоёр жил гаруй ширүүн тэмцэл хийж, Цинь улсыг мөхөөгөөд баруун Хань улсыг байгуулсан нь урьдын Цинь улсаас ч хүчирхэг гүрэн болсон байна. Хятадын иргэний дайн ийнхүү МЭӨ 202 онд ханчуудын захирах угсааг үндэслэж, Гаозу гэдэг хэргэмээр хятадын түүхэнд алдаршсан Лю Баны ялалтаар дуусаад байв.
МЭӨ 201 онд Модун шаньюй 40 мянган морьт цэрэгтэйгээр хятадын хилд цөмрөн оров. Тэд Май цайзыг бүсэлсэн бөгөөд цайзыг упирдагч ван Хань Синь бууж өгөхөөс аргагүй болсон байна. Хятадын уламжлал ёсоор бол бууж өгнө гэдэг нь урвасантай адил бөгөөд ялагчийн харьяат болж шилжлээ гэсэн үг юм. Ямар ч нөхцөл байдлыг дурьдсан бууж өгөгчийг өршөөхгүй, учир нь тэрбээр амиа хорлох ёстой байв. Иймд ван Хань Синий хувьд буцах замгүй болсон бөгөөд тэрбээр шинэ эзэндээ үнэнчээр зүтгэж эхэлжээ. Хүннүчүүд өмнө зүг амжилттай урагшилж, Гэужуны нурууг даван өвөл нь хойд Шаньсийн нийслэл Зиньян хотруу дөхөж иржээ. Энэ үед хятадын баруун Хань улсын эзэн хаан өөрийн биеэр армиа удирдан очсон боловч янгинасан хүйтний улмаас дайчдынх нь гуравны нэг нь гараа хөлдөөж, бээрсэн аж.
Модун нүүдэлчдийн ердийн аргыг хэрэглэн, хуурамчаар ухран зуггаад, хятадын шилдэг ангиудыг тавьсан зангандаа оруулж, хятадын армийн магнай хэсгийг Датун хотын ойролцоох Пинчэн орчимд эзэн хааны нь хамт бүслэн авсан байна. Хятадын цэрэг Хүннүчүүдийн аймшигт довтолгоог няцаах гэж нойргүйгээр бүслэлтэнд долоо хоног тэссэн байна. Гэвч адаг сүүлдээ Хүннүчүүдэд буултхийн аргагүйн эрхэнд найрамдлын гэрээ байгуулж алба өргөх ёстой болжээ. Тэрхүү гэрээ ёсоор Хань улсын хаан нь “Урт цагаан хэрмээс хойшхи нум барьсан улс буюу нүүдэлчид шаньюйн цаазыг дагасугай. Урт хэрмээс дотогш дээл малгайтай улсыг буюу хятадыг би захирсугай” хэмээн тохиролцож, жил бүр хүннүд их хэмжээний алт мөнгө, торго дурдан, сүйх тэрэг, гар урлалын бусад нандин бүтээгдэхүүн, тариа будаагаар албан татвар өгч байх үүрэг хүлээжээ. 30-40-хөн мянган цэрэгтэй Модуны хувьд 600 км газар сунан байрласан хятадын арми магнайн хүчээ алдсан ч хүннүгээс хүчтэй байсан тул ийнхүү найрамдал байгуулсан нь хожоотой алхам болжээ. Модун шаньюй ийнхүү 35 жил Хүннү гүрний төрийг барих зуур түүнийг ихэд өргөтгөн бэхжүүлж, тухайн үеийн хамгийн хүчирхэг гүрнүүдтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд хүртэл хөгжүүлээд, МЭӨ 174 онд нас эцэслэсэн юм.
2012-09-21 12:51:56
Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий -
Хүннү гүрэн
Гадаадын улсууд довтолсон. газар нутаг Байгаль нуур, Ил тарвагатай, Ляохэ голын эх, Цагаан хэрэм Хүннү гүрэн нь монгол нутаг дахь анхны төрт улс бөгөөд хамгийн анхны төрийн захиргааг бий болгосон. Албан ёсоор МЭӨ 209 оноос буюу Модун шаньюй хаан ор сууснаас энэ гүрний он тооллыг тооцдог. Эртний төрт улсуудын нэгд зүй ёсоор оруулдаг.
Хүннү гүрэн засаг захиргааны гурван хэсэгтэй байсны төвийн хэсгийг Шаньюй өөрөө захирч байжээ. Зүүн хэсгийг Жүки ван, баруун хэсгийг Лүли ван захирч байв. Шаньюй болон вангууд түмтүүдийг шууд удирддаг байсан бол түмт нь цаашаа мянгатад, мянгат нь зуутад, зуут нь аравтад хуваагддаг байжээ. Хүннү гүрэн нийт 24 түмттэй байсан мэдээ байна. Энэ тогтолцоог түмтийн тогтолцоо гэдэг. Захиргааны хувьд хамгийн энгийн бөгөөд цэгцтэй хуваарьлалт. Модуны үед Хүннүгийн цэргийн зохион байгуулалт маш боловсронгуй байсныг Хятадын сурвалж бичгүүдэд хангалттай тэмдэглэн үлдээсэн нь бий.
Энэ үед Хүннү гүрэн хүчирхэгжилтийнхээ туйлд хүрч умардад Байгаль нуур, урагш Хятадын цагаан хэрэм, баруун тал руугаа Түрэгстан, зүүн тийш одоогийн Ордос хүртэлх өргөн уудам нутгийг эрхшээлдээ оруулж чадсан юм. Одоогийн Хятадын нутагт тэр үед шинээр үүссэн Хань улс Модун шаньюйд алба гувчуур барьж байсан төдийгүй хааны ургийн Гүнжийг түүнд “яньжи” болгон өгч байжээ. Хүннүчүүд байлдааны тактиктаа одоогийн тусгай албадын нууц аргыг хэрэглэж байсан нь сонирхол татдаг. Модун шаньюй Хань улсаас ирсэн элчид өөрийн армийг үзүүлэхдээ зөвхөн сул дорой болон хөгшин настай хүмүүсээ харуулаад явуулсан жишээ бий. Модун шаньюй МЭӨ 174 онд таалал болсноос хойш 100 гаруй жил Хүннү нар Төв Азид ноёрхсон хэвээр байв. Манай эриний он тооллын эхэн, манай эриний өмнөх тооллын сүүл үед Хүннү гүрэн дотоодын тэрсэлдээн, гадаадын дайралт довтолгооны нөлөөгөөр умард, өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, өмнөд нь Хань улсад дагаар орж, өөр хоорондоо дайтах болсон байна. Одоогийн Монголын нутаг дээр байсан өмнөд Хүннү нар умардынхныгаа удаа дараа хиар цохиж, Хань улсын нөмөр нөөлөгт оршиж байсан ч жил ирэх тутам доройтсоор МЭ-ний I зуунд Дунху нарын эрхшээлд орсноор дуусгавар болсон юм. Харин умард хүннү нар өмнөдийнхөндөө бут цохигдон олон хэсэг болж тарж бутран, хөөгдөн нүүдэллэцгээсэн бөгөөд одоогийн Европт хүрч очсон Кангю аймаг хэсэг зуур хүчирхэгжиж өрнө дахиныг чичрүүлж байсан түүх бий. Энэ талаар “Тэнгэрийн ташуур” хэмээх Аттила хэсгээс олж уншаарай!
Хүннүгийн шанью өглөө наранд өдөр галд, үдэш саранд мөргөдөг байсан бөгөөд монгол улсын соёмбод байдаг гал нар сар гурав үүнээс үүдэлтэй гэдэг. Модун шаньюгийн тогтоосон хэв маяг дэлхийн олон оронд 300 жилийн турш хадгалагдаж ирсэн гэж судлаачид үздэг. Хөрш нь өдөж “Сайн морио өг” гэхэд “Ганц мориноос болж хөрштэйгээ муудаж яана” хэмээн сайн морио өгсөн. “Сайхан эхнэрээ өг” гэхэд “Ганц хүүхнээс болж хөрштэйгээ муудаж юу хийнэ” хэмээн ” эхнэрээ өгсөн, “Хамгийн үржил шимгүй газраа өг” гэхэд “Газар бол төр улсын үндэс. Хэрхэвч өгч үл болно” хэмээн цэрэглэн бос дайтсан Модун Шанью өөрий нь золионд явуулж, араас нь дайн дэгдээн хөнөөхийг хүссэн эцгээ егүүтгэж шаньюг залгамжилсан Монголын анхны төрт улсын хаан билээ.
Монгол нутагт оршин суусан нүүдэлчин овог аймаг бүр МЭӨ II мянган жилийн үед Хятад оронтой хэлхээ холбоотой байсан тухай товч мэдээ Хятад сурвалж бичигт бий. Их гүйцэд мэдээ гарах болсон нь МЭӨ 4-3 дугаар зууны үе бөгөөд тэр үед Хятадын хойд хязгаарт Хүннү, Дунху гэдэг аймгийн хоёр холбоо бүрэлджээ. Хүннү нарын аймгийн холбоо нь МЭӨ 3-р зууны эцсийн арван онд нэлээд хүчийг олсон нь ардын бослого гарцгааж сурвалжтаны бүлгүүд засгийн эрхийн төлөө хоорондоо тэмцэлдэж байсан хүчирхэг хөрш Хятад орныг сулруулсан явдал нь түүнд зарим талаар дөхөм болжээ. Тэр үед бүрэлдэн байсан Хүннү нарын нийгмийн байгуулал нь анхны хүй нэгдлээс нийгмийн байгуулалд шилжин бүхий үе байжээ. Хүннү нарын аймгийн байгуулалтын улс төрийн хэлбэр нь хожим болтол буюу Хүннү нарын хүчирхэг чадал манай эриний 1-р зууны үед доройтох хүртэл хэвээр байсан цэргийн ардчилал юм. “Цэргийн ардчилал” байгуулал улс төр тогтоох буюу ангит нийгэм тогтохын шууд угтуул нь болдог юм. Хүннү нар эрх мэдэл нь үе улиран , тухайн нэгэн овогт бат оршин, эцгээс хүүд нь шилжүүлдэг байжээ. Аймгийн холбооны тэргүүнд эзэн-шаньюй байдаг агаад МЭӨ 3-р зууны үеэс түүнийг аймаг буюу зонхилогчдын зөвлөлөөр сонгохоо нэгэнт больсон байжээ. Аймгийн сурвалжтан ноёд ялгаран гарч Зонхилогчдын зөвлөл байсаар боловч шийдвэртэй алхам хийдэггүй байв. Өөрийн эцэг Түмэн Шаньюйг алж МЭӨ 209 онд Засгийн эрхийг булаан авсан Модун Шаньюй зонхилогчдоос зөвлөгөө авдаг байсан боловч заримдаа тэднийг тоодоггүйгээр үл барам, хэрэв зонхилогчдыг саналыг нь эс зөвшөөрвөл “толгойгий нь ав” гэж тушаадаг байжээ. Модун Шаньюй хаан ширээ булаасныхаа дараа реформ хийж түүгээрээ хүннү нарын сурвалжтаны үе улирах эрх мэдлийг бэхжүүлжээ. Хүннү нарын мэдэлд орсон газар нутгийг гурав хувааж, нэг хэсэг нь Модун Шаньюйгийн харьяат нарын нутаг болж, нөгөө хоёр хэсэг нь зүүн баруун этгээдийн ноёд: Жуки ван, Лули ван нарын тэргүүлсэн газар болжээ. Зүүн этгээд солгой талаа ахмад тал гэж үздэг байжээ. Ер нь Шаньюйн ширээ залгамжлагч нь зүүн этгээдийн Жуки ван байдаг байжээ. Тэр хоёр ван элдэв цолтой үе залгамжилдаг зонхилогч түмний ноёдыг захирдаг байжээ. Тийм зонхилогч 24 байсны тус бүр нь нэг түмэн морин цэрэгтэй байжээ. Түмний ноёд, мянгат, зуут, аравтын дарга нарыг томилон захирах, тушаах хэргээ гүйцэтгэдэг байв. Хүннү нарын их сурвалжит овог: Хуянь, Лань, хожим гарсан Сюйбу гурав байжээ. Тэдгээр овогоос үе залгамжилдаг ноёд, цэргийн том дарга дэвшин гардаг байлаа. Хүннү нарын сурвалжтаны эрх мэдэл үе залгадаг байсан нь овог аймгийн харилцаа задарч ангит нийгэмд шилжин бүхийн тэмдэг билээ.
Хүннү нарын аймгийн холбоонд аж ахуйн хэлбэр нь бүдүүн баараг байв. Хүннү нар нүүн аж төрж мал аж ахуй эрхэлдэг байсан тул газар тариаланг огт мэддэггүй байсан гэж сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Аймаг бүрийн нүүж буух нутаг нь багцаа тоймтой байжээ. Хүннү нар үхэр бог мал олонтой, зарим нь тэмээ, илжиг, адуу үржүүлдэг байсан байна. Хувцас хүнсний хэрэглээг мал аж ахуйгаас гардаг зүйлээр үндсэнд нь залгуулж, үр тарианы бүтээгдэхүүн, гар үйлдвэрийн эд эдлэл, аймгийн сурвалжтаны гоёл чимгийн юмсыг суурьшмал хөрш орон, гол төлөв Хятад орноос авдаг байжээ. Бичиг үсэг бий болох явдал үйлдвэрлэлийн хөгжиж, анги гарч улс төр бэхжихтэй ямагт холбоотой байдаг. Гэтэл МЭӨ 3-р зууны Хүннү нарт бичиг үсэг байхгүй байсан нь тэр үед хүннү нар анги хөгжсөн нийгэм, гүйцэд бүрэлдэн тогтсон улс төртэй байгаагүйг гэрчилж байна. Анхны хүй нэгдлийн харьцаанаас ангит нийгэмд шилжсэн цагийн нийгмийн хөгжлийн шатанд байсан хүннү нарт дайн, байнгын ажил нь байжээ. Энэ бол гагцхүү Хүннү нарт ч хамаатай бус, хөгжлийн тийм шатанд байсан бусад аймагт ч ийм шинж илэрдэг байсан юм. Хүннү нарын Модун Шаньюй, түүний хойчийг залгагсад хөрш орнуудтайгаа сэгхийлгүй дайтдаг байжээ. Модун МЭӨ 209 онд дунху аймгуудыг гэнэт довтолж дийлээд, газар хүн хөрөнгий нь түрэмгийлэн авчээ. Нэг хэсэг дунху нар Модунд захирагдах болж , түүнд захирагдахгүй гэсэн нөгөө хэсэг дунху нар нь хойд зүгт зугатаж, Онон, Хэрлэн, Өргөнө мөрний газрыг эзлэн суужээ. Дунхугийн гол олонх нь Ляо /Луух/ голын эхэнд шилжин нүүжээ. Модун цаашдаа баруун зүгт Юэчжи аймгийг бут цохиж, өмнө зүг Ордосоор нутагласан аймгуудыг эзлэн бүр Цинь улсын /МЭӨ 246-207 оны/ үед Хятадын жанжин Мень Тяний, хүннү нараас булаан авсан газрыг эргүүлэн аваад, хойд зүгийн хэд хэдэн аймгийг эзлэн авчээ. Хүннү нарын байн байн дайтаж байсан олон дайн нь үе залгадаг сурвалжтан ялгаран гарч эрх мэдлээ булаацалдан, эрх мэдлээ бүх аймгийн эсрэг тавихад том үүрэгтэй байжээ. Модунгийн үед хүннү нарын аймгийн холбоо нь өргөн уудам нутгийг эзэлж маш хүчирхгийн туйлд хүрчээ. Хүннү нарын нутгийн хил нь баруун зүгт Дорнод-Туркестаны хот-улсууд, зүүн зүгт дунху аймгууд нутаглаж байсан Ляо голын эхэн газар, өмнө зүгт хятад /одоогийн Шаньси, Ордос/ нутаг бөгөөд Хятад Хүннү нарын хил нь Түмэн газрын цагаан хэрэм дагуу байж, хойд зүгт хүннү нарын нутаг Байгаль нуур хүрч байлаа. Дээрмийн дайн хийж нутгаа тэлж өргөтгөсөн хүннү нарын амжилтанд нэг талаар бусад нүүдэлч нарын нэлээд сул дорой байсан гадаад зохимжтой нөхцөл, Хятад орон дахь дажин хямрал ихтэй байснаар тийм завшаан нээгдэж, нөгөө талаар тэр амжилтанд хүннү нар эртний хорезмуудын жишээгээр хүнд зэр зэвсэгт морин цэрэг хэрэглэх болж бас хүннү нарын цэрэг аймгийн байгуулалт тус дөхөм болжээ. Зэр зэвсэгт гарсан шинэ зүйл нь чин бат бэгтэр хуягийг хүн морь хоёрт хэрэглэж, бас мориноос гинжээр торгосон довтлох урт жад хэрэглэсэн явдал даруй мөн. Хүннү нарын холбооны цэрэг аймгийн байгуулалт нь дээр заасан ёсоор бүх аймгаа байлдааны нэгж, арван, зуун, мянган, түмэн гэдэн хуваариар хувааж, цэргийн сургууль үргэлж хийлгэдэг байжээ. Тийм байгууламж нь цэргийн хүч зузаатгах бэлтгэлтэй болж, аймгийн бүх эрчүүдийг байнгын цэрэг болгосон гэсэн үг юм. Модун Шаньюйн байлдан дагууллын улмаас хүннү нарын аймгийн холбоо нь монгол, хамнига, тюрк гарлын элдэв аймгийг хамран багтаажээ. Өмнө зүгт хүннү нарын захиргаанд нэг хэсэг хятад хүн байжээ. Хүннү нарын үргэлжийн довтолгоонд эрсдэн нэрвэгдсэн Хятадын Хань улс хүннү нарын аргадаж үе үе бэлэг сэлт барьдаг байсан нь нэг ёсны алба байсан гэдэг. Модун Шаньюйг нас барснаас хойш / МЭӨ 174 онд/ дараачинй шаньюй нарын цагт 100 гаруй жилд хүнүү нарын холбооны дотоод аймгууд хоорондоо тулалдаж бас Хятадтай тэмцэлдэж байлаа. Хятадад харьяалагдаж Дунхугийн ухуань, Сяньби аймагтай тэмцэлдэн хүч нь суларсан өвөр хүннү нар монгол нутагт суусаар байжээ. Манай эриний 85, 87 онд Сяньби аймаг ар хүннү нарыг бут ниргэсэн учир тэд дахин сэхэж чадаагүй юм. Өвөр хүннү нар хятад цэрэгтэй хүч хавсран ар хүннү нарыг хэд хэдэн удаа хавчин тулж тэднийг бут цохижээ. Ар хүннү нар 93 онд аймгийн бие даасан нэгдэл болон тогтохоо больж нэг хэсэг нь хядуулж, амь гарсан нэг бум гаруй өрх айл, сяньби аймагт нэгдэж тэдний аймгийн нэртэй болжээ. Өвөр хүннү нар МЭ 215 он хүртэл монгол оронд мэдэгдэхүйц улс төрийн роль гүйцэтгэж байгаад түүний дараачаар өвөр хүннү нарын нэг хэсэг нь бусад аймгийн дунд шингэж нөгөө хэсэг нь умард хятадын зүгт нүүн шилжжээ. үнэн бодит зүйл -
Хүннүгийн эрт үеийн булш олджээ.
Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг Салхитын амнаас эртний хүннүчүүдийн булш олджээ. Ах, дүү 31 хүний булш МЭӨ IIзууны дунд үед амьдарч байсан хүннүчүүдийнх гэв. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийнхэн хээрийн судалгаагаараа тухайн үеийн ахуй соёл, зан заншлыг илтгэхүйц онцлог эд өлгийн зүйлсийг олсон байна. Тус хүрээлэнгийн Эртний түүх сурвалж судлалын эрхлэгч С.Өлзийбаяр олдворыг Хүннүчүүдийн дурсгалт олдворын хамгийн эртнийх болохыг онцлов. Булшнуудын хоёр нь тоногдоогүй, олдсон эд өлгийн зүйлсийн 80 гаруй хувь нь ясан эдлэл байжээ. Мөн өмнө нь олдож байгаагүй үүлэн хээ бүхий бүсний ялтас, нарийн урласан сэнжтэй вааран эдлэл зэрэг гарсан байна.
-
5-14. Социализм байгуулахын төлөө
1945 оны 10 сарын 20-ны санал хураах өдөр нь БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнолын баярын өдөр болж өнгөрөв.
1940-1953 он бол Монгол улсын хувьд дайны үеийн онцгой зорилтуудыг хэрэгжүүлэх, дайны дараа дайнаас болж учирсан хохирол, сүйтгэлийг арилгах, энх цагийн бүтээн байгуулах зорилтуудыг богино хугацаанд нөхөн гүйцэлдүүлэх шаардлага тулгарсан өвөрмөц гэмээр өөрчлөлтүүд гарчээ. Тэдгээр өөрчлөлтүүдийн тодорхойлогдох гол шинж, үндсэн чиглэл нь нэг хүнийг тахин шүтэхэд суурилсан тоталитар дэглэм улам бүр батжин бэхжсэн явдал байв.
1941-1943 онд намын батлах солилт явагджээ. Энэ нь үнэн хэрэг дээрээ МАХН-ын дотор хийсэн цэвэрлэгээ байсан бгөөд намын 15 000 орчим гишүүдээс 2000 орчим хүнийг намаас хасчээ.
Чухам эндээс л намын удирдлагыг тойрсон шадар хүмүүсийн бүхэл бүтэн бүлэг бүрэлдэх үндэс гараа эхэлжээ.
Нийгэмд намын эзлэх байр суурь өсч, түүний гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байгааг харгалзан, Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийг Улс төрийн Товчоо хэмээж, Ерөнхий нарийн бичгийн даргын байр суурь бэхжиж, эрх хэмжээ, нэр хүнд нь өсч байжээ. Улмаар Намын Төв Хорооны үүрэг байр суурь суларч, үнэн хэрэгтээ Улс төрийн Товчоо бүхнийг шийддэг болов. Түүгээр зогсохгүй засаг захиргаа, аж ахуйн байгууллагын өдөр тутмын болон цаг үеийн аар саар ажлаар хөөцөлддөг, олон нийтийн байгууллагуудыг шууд захиран удирддаг байгууллага болон хувирчээ.
1944 онд орчуулагч Б.Гонгоржавын намын эсэргүү үзлийн тухай, 1947-1949 онд Улсын хөгжимт драмын театрын уран бүтээлийн тухай, Ардын унших бичгийн тухай, сургуулиудад түүх, утга зохиол зааж байгаа байдлын тухай зэрэг тогтоолууд гаргаж, түүндээ Чингис хааныг хөөргөн магтсан, түүний хийсэн эзлэн түрэмгийлэх дээрмийн дайнд марксист бус үнэлэлт дүгнэлт өгсөн, түүх соёлын дурсгалд ангич, намч байр сууринаас хандаагүй, үндэсний явцуу үзэл номлосон зэрэг хатуу гэм зэм хүлээлгэж олон хүнийг буруутгажээ.
Хэвлэл нийтлэлийн хэргийг үзэл суртал, улс төрийн талаар хянаж байх зорилгоор 1947 онд хэвлэл утга зохиол хянах газрыг байгуулжээ.
Социализм байгуулахын хэрээр ангийн дайсны эсэргүүцэл нэмэгддэг хэмээх Сталины онол ч амьдралд хэрэгжиж, нам, эвлэлийн гишүүд, сэхээтэн, олон нийтийг сэм тагнах, тэдний үзэл бодол, улс төрийн байр суурийн тухай дүгнэлт гаргуулах гэх мэт ажлыг даалгаж байжээ. Бие биенээ хардах, сэрдэх явдал газар авчээ. Үүний илрэл нь 1947 онд гадаадын тагнуулын “Порт-Артурын” хэрэг гэгчийг ДЯЯ бүрдүүлэн, түүнд холбогдуулан 80 гаруй хүнийг баривчлан шийтгэсэн болон нам, улсын их хурлын төлөөлөгчдийг хүртэл мөрдөн мөшгиж, хэлсэн ярьсныг нь тагнаж байсан явдал мөн.
Сумын шүүхийн даргын үүргийг 1933 оноос сумын дарга давхар гүйцэтгэдэг байсныг 1943 онд зогсоож, анхан шатны шүүхийг хөдөлмөрчид өөрсдөө сонгох журам тогтоов.
1962 онд Монгол-Хятадын хилийн гэрээ байгуулж Ингэн уснаас Алтайн Таван богд хүртэл үргэлжилсэн хоёр улсын нутаг дэвсгэрийн заагийг тодотгон тогтоов.
Монголын анхны эрдэмтэд /Н.Жагварал, Д.Төмөр-Очир, Л.Цэнд г.м/ төрөн гарч, Монгол оронд социализм байгуулах онолын үзэл баримтлал боловсруулан нам, төрийн бодлогод тусгаж эхэлсэн. -
Хаадаас илүү хүчтэй хашир Жанжин Ногай
Гаднаас заналхийлэх дайсангүй, Ил хааны гүрэнтэй хиллэж буй нарийхан зурвас газрыг эс тооцвол халдан довтлохыг урин дуудах мэт сул дорой хөршүүдээр хүрээлэгдсэн Алтан Ордны Улс Ази тивийн өрнө талын хамгийн хүчирхэг улс болж чаджээ.Энэ үед Алтан Ордны монголчууд Арал тэнгисээс Карпатын уулс хүртэлх өргөн уудам нутагт соёлт орнуудаас саад тотгор үзэлгүй, адуу мал тавтай идээшилж, айл аймаг нь тоо тоймгүй мал сүрэгтэйгээ хөндлөн гулд нүүдэллэн амьдарч байлаа.Ногай Бэрх хааны үед түмтийн захирагч байгаад 1256 онд Ил хаадын улстай анхны дайн хийхэд ихэд товойн шалгарсан байна.Түүнээс хойш тэр бараг 40 жилийн турш Алтан Ордны улсын доторх хамгийн нөлеө бүхий, хүчирхэг хүний нэг болсон байна.Гэхдээ тэр Бэрх хааны үед улс төрийн хэрэгт оролцож зүрхэлдэггүй байсан бөгөөд Бэрхийг залгамжлагч Мөнхтөмөр хааны үеэс Ногайн нэр нөлөө эрс нэмэгджээ.Мөнхтөмөрийн назгай, сул байдлыг ашиглан түүний өмнөөс улс орны дотоод, гадаад бодлогыг аажим аажмаар гартаа авч эхлэв.
Алтан Ордны улсын эзэн бол чухамдаа “хаадын хаан” байлаа.Оросын их вангийн хэргэм, түүний ширээ бол дэргэд нь юу ч биш байснаар барахгүй хаанаас Оросын вангуудын аль нэгэнд үзэмжээрээ хүртээж асан тэрхүү зарлигийн бичиг нь тэдэнд юунаас ч илүү үнэ цэнэтэй эд байв. Ногай ийнхүү Алтан Ордны улсыг үндэслэн хөгжүүлсэн гурван ч хаанд үнэнч зүтгэж, тэдний өмнө болон өрнөдөд явуулсан аян дайнд оролцож, Ил хаад, Византи, Полын, Литовын эсрэг байлдаж ихэд нэр нүүрийг олоод, Алтан Ордны улсыг үндэслэн байгуулснаас хойшхи дөрвөн арван жилийн хугацаанд Ногайн захирсан улсын хүч чадал нь Хар тэнгисээс умар зүг орших үржил шимт сайхан нутагт үлэмжхэн нэмэгдэж бэхжжээ. Түүний голлон захирч байсан Өмнөд Оросын тал нутгийн нүүдэлчин ард түмнүүд монголчуудад уусч, тэдний боол болж, мал сүргийг нь адуулах буюу цэрэг нь болдог байв.Азийн тал нутаг одоо бараг Карпатын нуруу хүртэл цэлийх болж түүний хязгаарт орших улс орнууд хамгаалж хориглох нь бүү хэл харин ч өөрсдөө нүүдэлчдийн зэрлэг довтолгооны номхон хүлцэнгүй бай болох нь их байв.
Ногай энэ үеэс эхлэн дуртай хүнээ хаан ширээнд суулгаад дургүйгээ хүрсэн үедээ авч хаях хүчтэй болж арай л өөрийгөө хаанд өргөмжлөхийг түвдсэнгүй, харин тэднээр гарынхаа тоглоомыг хийх болжээ.Ногайн орд гэгч нь улсын доторх улс болсон бөгөед 1282 оноос Алтан Ордны улсаас хэрэг дээрээ бие даан тусгаар тогтнох болов.Ногай жанжин ид хүчээ авсан үедээ Мисирийн султан Байбарсын саналыг хааны өмнөөс бараг л бие даан хүлээн аван Ил Хааны эсрэг хэд хэдэн удаа зэвсэг зөрүүлж өгөөтэй аваатай байлджээ.Мөн энэ үед Византийн хаан өөрийн аюулгүй байдлын үүднээс охиноо Ногайд өгч ураг барилдаад улмаар түүнд цэргээ итгэн өгч Булгарын эсрэг дайтуулж байв.Дараагийн ээлжинд Булгарын хаан охиноо Ногайд өгч, Сербийн вант улсыг дайлж эзлэхэд нь туслав.Ногай мөн өөрийн харъяаны Оросын ноёдтой хамтран Литва, Полыпуудын эсрэг амжилттай аян дайн хийж, олз омогтой буцаж иржээ.Ийнхүү Ногай өөрийн тойрон хүрээлсэн орнуудад эрх хүчийг олсноор, Оросууд түүний Царь гэх болов.1280 онд албан ёсны хаан гэгдэх Мөнхтөмөр хорлогдсоноор tүүний дуу Тодмөнх 7 жил хаанчлав.Гэвч жинхэнэ эрх мэдэл Ногайн гарт байлаа.1287 онд Тулабуга Алтан Ордны улсын хаан ширээнд Ногайн дэмжлэгийг хүлээн суув.Тулабугаг хаан ширээнд сууж байх үед хааны засаглалын нэр хүнд шалдаа хүртэл унасан үе байлаа.
Түүхчид энэ хоёр хааныг хуурамч хаад гэж нэрлэсэн байдаг нь үнэн чанартай бүх ажил хэргийг Ногай гардан хийж байсанд оршино.Тулабуга, Ногай хоёр 1285 онд Галицийн зарим ванг газарчнаар аван Унгар руу довтлов.Тэд Висла мөрний эрэг хүртэл довтолж, Польшийг сүйтгэн эзэлсэн боловч Бат хааны байлдан дагууллын үе шиг зөвхөн тонон дээрэмдээд буцжээ.Зарим мэдээгээр 20 мянган хүнийг олзлон авчирсан байна.1290 он гэхэд Ногайн нэр хунд туйлдаа xvpn эзэнт улсын өмнө этгээдэд орших Болгар, Сербүүд түүнд албан ёсоор дагаар оржээ.Тулабуга хаан өөрийгөө ямар ч нэр хүндгүй нэгэн болж хувирахыг зүгээр хараад суусангүй.Удалгүй Тулабуга, Ногай хоёрын хоорондын зөрчил эрс хурцдаж биесийг устгах замд оржээ.Энэ үед Ногай заль хэрэглэсэн байна.Ногай Тулабугагийн эхтэй холбоо тогтоож итгэлийг нь олсон ажгуу. Тэрбээр: “Чиний хүү чинь нас залуу хаан. Би түүнийг дотоод гадаадын ажил хэргээ хэрхэн тодорхойлох, дэг журам тогтооход хэрэгтэй арга барилд сургах хэрэгтэй байна.Ингэхийн тулд тэр өөрөөс нь өөр хэн ч байхгүй хүнгүй газар очих хэрэггэй.Би хэдэн хүн дагуулж очиж уулзана.Түүний дэргэд одоо цуглуулаад байгаа цэргээс нь хэн ч байх ёсгүй” гэж эхэд нь хэлүүлэв.Эх нь Тулабугаг ятгаж цэргийг нь тараалгаад Ногайд урилга явуулжээ.Тийн хэлснээр тэр хоёр уулзаж ярилцаж байгаад Тулабуга мэхлэгдсэнээ ойлгожээ.Энэ үед Ногайн цэрэг Тулабугаг тойрон зогсож байгаад түүний тушаалаар мориноос нь буулган ирэхэд Ногай дэргэдээ зориуд авчирсан Токтоод хандан “Энэ хүн чиний эцгийн мөн өөрийн чинь хаан ширээг эзэлсэн юм.Мөн чиний бусад ах дүү нартай чинь хамтран чамайг алахаар зөвшөөрөлцөж байгаа тул чиний гарт өглөө” хэмээн өгүүлээд Тулабуга хааныг хөнөөлгөв.
Дараагаар нь Ногай Токтоог Алтан Ордны улсын хаан болгосон байна.Ногай энэ үеэс Ил хаадын улсыг удаа дараалан захирч байсан Абага, Аргун хаан нартай холбоо тогтоож дайн байлдаанаа зогсоон найрамдаж, гүнж солилцон худ ураг болж байжээ.Токтоо хаан ч өөрийн хувиар эдгээрийн сүүлд Ил хаан болсон Газантай найрамдан элч солилцох болжээ.Ийнхүү Ногай жанжин болон Токтоо хаан аль аль нь Ил хаадтай холбоо тогтоож найрамдах чигийг барьж байв.Энэ үе бол Ил хаад болон Алтан Ордны улсын хооронд хэсэгхэн зуур найрамдаж байсан үүлэн чөлөөний нар шиг хугацаа байсан билээ.Токтоог хаан суусан эхний жилүүдэд Ногай жанжин Алтан Ордны улс дотор бүрэн эрхт эзэн байв.Иймээс ч Токтоо түүний юу гэснийг үг дуугүй гүйцэлдүүлэх болжээ. Тухайлбал, Токтоо Ногайн хатан Байлакийг хүлээн авч хэдэн өдөр найрлуулан амраагаад хэрэг зоригийг асуухад: “Чиний зам дээр өргөст бут үлджээ. Түүнийг цэвэрлэх хэрэгтэй” гэв.Токтоо “Ямар өргөст бут байна” хэмээвээс нөхрийнхөө зааж өгсөн 23 ноёныг нэрлэхэд Токтоо тэднийг дуудан ирүүлээд бүгдийг нь цаазалсан гэдэг.Ийнхүү олон ноёдыг алсан нь Токтоогийн байдлыг ихэд сулруулсан юм.Гэхдээ тэрбээр Ногайн эсрэг тэмцэх зориг хүчтэй хүн байжээ.Оросын 14 хотыг дайлаар цохиж эрх чөлөөний төлөөх эрмэлзэл, тэмцлийг нь дарсан хойноо Токтоо хаан цэргээ Өмнөд Орос руу хөдөлгөв.1298 онд Ногай, Токтоо хоёрын хооронд анхны тулалдаан болоход тэрбээр Днепр мөрөн дээрх Ногайн цэргийн хүрээг довтлон орж цохиод, хүйтэн болж мөртскта хөлдөхийг хүлээн суув.Гэвч тэр жил цаг агаар дулаан байснаас мөрний ус хөлдсөнгүй.Ийнхүү Ногай цаг хожиж сөрөг тулалдаанд бэлтгэх цаг олоод, улмаар хааны цэргийг бут цохижээ.Токтоо хаан зугтаан одож дахин их цэрэг хуримтлуулав.Ногай Токтсюгайн эсрэг Ил Хаадын улстай холбоо тогтоохыг оролдсон ч тэнд энэ үeийн хамгийн алсын хараатай ухаалаг хаан Газан хаанчилж байсан тул хоорондын хэрүүл маргааныг хурцатгаж сааруулах нь Их Засаг хуульд харш үйл хэмээн Алтан Ордны иргэний дайнд оролцохоос татгалзжээ.
Удалгүй 1300 онд Ногай, Тоюгоо нарын хооронд шийдвэрлэх тулалдаан болсон байна.Энэ тулааны өмнө Ногайн мэдэлд байсан Маажи, Сүдүүн, Удрааж, Ахбуг Тайта нарын ноёд 30000 цэргээ аваад Токтоогийн талд оржээ.Хаан болон хүчирхэг захирагч жанжин хоёрын их цэрэг тулгаран байлдахад нэг өдөрчийн газар үлдээд байхад Ногай Буга гэдэг хүнийг 100 хүн захируулан тагнуулд явуулсан боловч тэд нь Токтоогийн цэрэгт баригдаж, Буга ганцаараа зугган гарчээ.Эндээс Токтоо хаан Ногай жанжны байлдааны тактикийг тааварлан мэдсэн бололтой.Хоёр талын цэрэг тулаанд орж зууралдан байлдсаар орой нар жаргаж байхад хүүхдүүд болон цэргүүд нь дийлдэн зугтааж, Ногай бараг ганцаар шахуу үлджээ.Түүний нас өндөр болсон болохоор зовхи нь унжиж, сормуус хөмсөг нь нүдийг нь дарж юм харж чадахгүй болсон байв. Түүнийг Токтоогийн цэрэгт алба хааж байсан орос цэрэг барьж авахад Ногай өөрийн нэрийг хэлж: “Намайг алалгүй Токтоо дээр аваачиж өг. Би түүнтэй хэлэлцээ хийхийг хүсэж байна” гэхэд үгэнд нь оролгүй Ногайг алж толгойг тасдан аваад Токтоо хаан дээр авч иржээ.Гэвч Токтоо хаан хилэгнэн уурлаж, Чингис хааны уламжлалын дагуу эзэн захирагчийн биед аймшиггүй халдсан хэмээн тэр орос цэргийг цаазаар авч “Өөр хэн нэгэн бас ийм хэрэг хийчихээд дахиад ирэхгүй байлгахын тулд шүүх түүнийг цаазлахыг шаардаж байгаа юм” хэмээн хэлсэн гэдэг.
Ийнхүү 40 өөд жил Алтан Ордны улсын амьдралд идэвхтэй оролцож гадаадынхан түүнийг хаан хэмээн өргөмжлөн тусгайлан элч зарж, элчийг нь хүлээн авч, хааны зиндаанд үзэж байсан хүчит Ногай жанжны амьдрал эмгэнэлтэйгээр төгссөн ажээ.Гэвч түүний үйл хэрэг түүхэнд тодоор дурайн үлдэж, Дорнод Европын орнуудыг номхотгож, хүчирхэг Алтан Ордын улсын тэргүүн жанжин байснаар нь хүмүүс дурсах болжээ.Ногайн эзэмшил нутаг түүнчлэн анх өөрийн армийг байгуулж эхэлсэн газар нь Алтан Ордын өмнөд хэсэгт байсан бөгөөд Ногай тэндхийн бүрэн эрхт эзэн байсан юм.Тэр нутгийн зарим овог аймгууд өөрсдийгеө Ногайчууд гэх болж, эдүгээгийн ногай хэмээх жижиг үндэстэн үүссэн түүх ийм ажээ.
2013-07-08 17:04:26
Мэдээ оруулсан: undesten -
Б.Галаарид: Яаж хурдан баяжихав гэсэн хүмүүс бөөгийн нэрээр залилан хийж байгаа
1980-аад онд Америкт, одоо бол дэлхийн ихэнх улс оронд хүн төрөлхтний уугуул шүтлэгийг сэргээх, судлах, сонирхох байдал хүчтэй ажиглагдаж байгаа.
Ер нь хүний сүжиг, сэжиг гэж юм байгаа цагт хүний шүтлэгийн хэлбэрүүд оршсоор байдаг. Үнэхээр олон зуун жил завсарласны дараа өнгө мөнгөний хойноос нийгмийн дийлэнх хэсэг нь улайран хөөцөлддөг, үнэн худал хоёрын үнэ цэнэ эсрэгээрээ болсон энэ цаг үед бөө мөргөл дахин сэргэж, шинээр гарч ирж байгаа.
Тиймээс бөөг муу муухай зүйлтэй хутган, муу нь дийлээд байгаа учраас нэр хүнд нь уначихаад байгаа харагдаж байна.
-Хүмүүс яагаад ингэж бөөд автаад, өөрсдөө бөө болоод байна вэ. Хэтэрхий гаж үзэгдэл юм биш үү?
-Бөө бол хамгийн товчоор хэлэхэд сүнстэй харилцах хэлбэрийн нэг нь. Бөөгийн онго гэдэг зүйл бол тухайн хүний аль нэг үеийн өвөг дээдсийн сүнсийг дуудаж яриулж байна гэсэн үг. Шинжлэх ухаанд бол их ойлгомжгүй зүйл л дээ. Парапсихологийн үүднээс авч үзэх юм бол өртөнц бол их олон давхраатай, зэрэгцээ олон бүтэцтэй байдаг гэж үздэг.
Түүнд бясалгал болон бөөгийн онгодоор орж болно, тэр бүү хэл шинжлэх ухааны аргаар ч нэвтэрч болох юм гэдгийг ярьж байна. Хүмүүст яалт ч үгүй өөрийнх нь өнгөрсөн болоод одоогийн амьдралынх нь тухай барин тавин хэлээд байдаг болохоор хүмүүс бөө рүү нэлээн татагддаг.
-Энэ тэгээд сайн зүйл үү, муу юу?
-Хоёр талтай хандах ёстой. Сайн ч бий, муу нь ч бий. Сайн анхаараад ажиглах юм бол бидний өвөг дээдсийн сургадаг энгийн үнэнийг тэд хэлдэг. Худал бүү ярь, хулгай битгий хий, буруу битгий амьдар, хүний төлөө сайхан сэтгэлтэй амьдар л гэж. Энэ утгаараа сайн сайхныг номлоод байгаа бусад сургаалуудтай яг адилхан.
Яг номоороо зөв сайхан явж байгаа бөөгийн онгод бол үүнийг л хэлж сургадаг. Муу зүйл нь цэвэр биднээс өөрсдөөс маань болж байна. Бид, мэдлэг, мэдээлэлгүй, сэтгэлийн ариун бусаас болоод бөө гэдэг нэрийн дор асар буруу үйлүүдийг хийж байгаа.
Үүнийг багц сөрөг үзэгдэл гэж нэрлэмээр байгаа юм. Өнөөдөр бөө гэдэг нэрийн дор ямар ч онго тэнгэргүй хүмүүс бизнес хийж байна. Яаж хурдан шиг баяжихав, бэлэн мөнгөтэй болохов гэж бодсон хүмүүс энэ нэрийг ашиглаж бусдын мухар сүсэгтэй, мэдлэггүйг нь далимдуулж залилж байна. Харамсалтай нь, үүгээр баяжиж болдоггүй л дээ.
-Бүр тодорхой ханштай болсон юм биш үү?
-Ийм хүмүүс ханш тогтоодог боллоо. Чамайг тэдэн төгрөгөөр бөө болгоно, өчнөөн төгрөг аваад ирвэл сайхан амьдруулна, гай зовлонг чинь арилгана гэдэг ч юм уу. Мөн би бөө хүн гээд бусдыг айлгах, дарамтлах, хараана ерөөнө гэх мэтээр сэтгэл зүйн дарамтанд оруулах байдал түгээмэл байгаа. Энэ бол огт байж болшгүй үзэгдлүүд.
-Бие нь өвдөхөөр л бөө болох шинж тэмдэг гээд хүмүүсийг бөө болгодог гэх юм?
-Бөөг буруугаар ашиглаж байгаагийн сонгодог жишээ бол хэн нэгнийг бие нь өвдөхөөр “Чи бөө болох гэж байгаа хүн юм байна. Чамайг холбоод өгьө. Төдөн сая төгрөг өг” гэж тулгадаг болж. Тэр бүү хэл янз янзын бөө дээр учраа олох гэж явсаар байгаад орон байраа зарж гудманд гарч байгаа хүмүүс ч дуулддаг.
Тэрнээс наагуур байдгаа барахаасаа өмнө аргаа бараад уйлж дуулаад явж байгаа хүмүүс асар олон байдаг. Энэ бол бидний мухар сүсгийн гай. Хүн асуудлаа мэддэг, хэнд хандаж байна, тэр хүн нь хэн бэ гэдгийг таньж чаддаг бол ийм асуудал гарахгүй шүүдээ.
Бөө, за ганц бөө ч гэлтгүй үздэг хардаг хүмүүс дээр хүн үзүүлэх гээд ирдэг. Тухайн хүний унасан унаа, өмссөн хувцсыг нь хараад л ханшаа тогтоогоод эхэлдэг. Бүр аманд багтахгүй тоо хэлдэг. Байр, байшин, тэрэг нэхдэг. Зарим нь ч өгдөг л гэнэ. Энэ бол байж болохгүй.
Ийм хүмүүст итгээд, арга засал хийлгэх гээд яваад байна гэдэг сонин л юм. Нөгөө талаар тэдэн рүү хэн ч очихгүй байж болно ш дээ. Их л сайндаа “Би сайн бөө” гэж зар тавина биз. Бидэнд бас буруу байна. Хэн нэгэн хүн өөрийгөө магтахаар нь хошууран дагадаг. Тэгээд байгаагаа барчихаад сүүлд нь гасалж шогширдог байдал маань л өнөөдрийн үр дагаврыг авчирсан.
-Зохистой харьцаа гэж байж болох уу. Монголд төдөн бөө байх боломжтой гэдэг ч юм уу?
-Айл болгоноос бөө гарлаа үүнийг хязгаарлаж болдоггүй юм уу гэдэг. Үнэндээ айл бүрээс нэг бүү хэл нэлээд хэдэн бөө гарах гээд байгаа зохисгүй үзэгдэл газар ямар ч боломж бaйxгүй. Жинхэнэ бөө гэдэг гайхамшиг байдаг. Жинхэнэ бөө өдгөө багахаан хувийг эзэлж байгаа.
Үлдсэн тэр олон бөө бол хүмүүсийн мухар сүсгийг далимдуулан ашиг хонжоо хайж, бизнес хийх гэсэн хүмүүс. Үндсэндээ сүлжээний бизнес болчихсон. Хэдэн зуун шавь төрүүлсэн, хичнээн мянган айлд засал хийсэн гээд өнөөдөр мэдээллийн хэрэгслээр ярьцгаагаад л байна.
Энэ нь дээр үед кампаничилж нам эвлэлд элсүүлдэг байсантай адилхан юм. Цаана нь эдийн засгийн сонирхол нуугдаж байдаг. Өнөөдөр бөө мөргөлийг далимдуулж маш том луйвар хийж байна. Хуурамч бөө нар харагдсан хүн бүртээ янз бүрийн зовлон зохиож өгөөд засна гээд мөнгө төгрөг авах гэх мэтээр зах замбараагаа алдаж байна даа.
Бөө мөргөл бол хүн, байгальдаа хамгийн энэрэнгүй ханддаг, тахилга тайллагын ул мөрөө байгальд бага үлдээхийг хичээдэг үзэл. Гэтэл харагдсан модондоо баахан хадаг уяж чимэглэж, тахилга тайллагандаа улаан мах өргөж байна. Туул голын сав дагуу яваад хараарай, бараг бүх мод цэнхэр хадганд ороогоостой байгаа. Үүнийг цэгцэлмээр л санагддаг юм.
-Тэгвэл мөнгөний араас хөөсөн хуурамч бөө, жинхэнэ бөө хоёрыг яаж ялгах вэ?
-Хэцүү. Бөө бол тодорхой бус орчин, тийм гээд хэлчихийн аргагүй эд. Хуурамч бөөнүүд хүнээс яаж мөнгө салгачих вэ гэсэн улайрсан байдал давамгайлсан энэ үед өөрсдийн хүрээ үүсгэсэн байна. Тэгээд хоорондоо хүнээ дамжуулж, хүний зовлонгоор тоглох үзэгдэл анзаарагдаж байгаа. Хүн төрөлхтөнд үл хамаарах далдын хүн байдаг гэдгийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрлөө.
Тэр далдын хүчин буруу зүйл хийж байгаа хүмүүсийг өөрийг нь биш юм гэхэд үр хүүхдийг нь шийтгэдэг. Үр хүүхдэдээ муу зүйл хийнэ гэдэг шиг том шийтгэл юy байхав. Энэ гаж үзэгдэл явцын дунд аяндаа засагдана. Жишээ нь, 1990-ээд оны эхээр дөнгөж чөлөөт хэвлэл бий болж байхад хүмүүс эротик маягийн хэвлэл рүү яаж хошуурдаг байлаа.
“Халуун хөнжил”-ийг машин машинаар нь овоолоод зардаг байлаа. Тэгвэл өнөөдөр тэрийг хэн ч авахаа больсон байгаа биз. Үүнтэй л адилхан, бөөгийн энэ их үймээн гольдролдоо орно. Ортлоо олон хүний хувь тавилангаар тоглох шинжтэй байна. Яалтай ч билээ, үүнийг бол удирдан залж болдоггүй эд.
Хүмүүсийг ухамсар, мэдлэг мэдээлэлтэй байхад л түлхүү анхаарах хэрэгтэй.
-Ямар ч онго тэнгэргүй хүнийг бөө болгоод байна гэлээ. Жишээ нь, надад ямар ч бөөгийн удам судар, тэнгэр байхгүй. Би бөө болж болох уу?
-Болно. Үүнийг өнөөдрийн амьдрал батлаад байна. Гэхдээ чи жинхэнэ бөө болохгүй, хуурамч бөө болно. Бөө болох ёсгүй хүнийг болгох нь хориотой зүйл. Тэнгэрээс зөвшөөрөөгүй юмыг бий болгоно гэдэг асар том нүгэл хийж байгаа хэрэг.
Үйлийн үр төлөөсийг нь чи төлнө. Бөө бол сүнс дуудах урлаг ертөнцөд янз бүрийн сүнс хэдэн зуун мянгаараа тэнэж явдаг. Эдгээрийг янз бүрийн аргаар дуудаж болно. Ингэж дуудаж чаддагаа ашиглаад ямар ч бөө болох ёсгүй хүнийг бөө болгодог. Мөнгө нь чухал байна ш дээ.
Энгийн нэг хүнийг бөө болгоно гээд хаа хамаагүй сүнсийг дуудан авчирч наадаг. Үүнийг тэд “онгод наагаад” гэж ил тодоор ичихгүй ярьж байна. Өөрөөр хэлбэл, чиний аль ч үеийн уг удамд байгаагүй тэс хөндлөнгийн муу зүгийн сүнсийг дуудаад “онгод чинь” гээд наагаад өгчихөж байгаа хэрэг.
Энэ их аюултай. Тэр онго бол орно. Ярина, үйл хийнэ. Тухайн хүний биед ороод өөр дуу хоолойгоор ярина. Тэгэхээр хүмүүс онгод нь буулаа гээд шүтчихдэг. Гэтэл болох ёсгүй өөр сүнс дуудсан учраас тэр нь муу үйл, муу зүйл хийгээд эхэлдэг. Цаанаасаа болох ёсгүй зүйлийг болгосон учраас тодорхой хугацааны дараа буруудна.
Өвдөнө, зовно. Анх байсан бэрхшээлээсээ хэд дахин илүү бэрхшээл дахиад тулгарч эхэлнэ.
-Сүүлийн үед Шар хадны эмнэлэгт бөө болох гээд сэтгэцийн өөрчлөлттэй болсон хүмүүс эмчлүүлэхээр ирж байгаа гэсэн. Яагаад тэгдэг вэ?
-”Чи бөө болох ёстой” гэж хүнийг итгүүлэн үнэмшүүлж, дарамтлах гэх мэт янз бүрээр нөлөөлж байна. Хэдэн жилийн өмнө бөө болгох гээд хүнийг шатаагаад алчихлаа л гэж байсан. Уг нь рашааны халуун уураар биеийг нь ариусгадаг зан үйл бий л дээ. Тэр үйлийг буруу хийгээд хүний аминд хүрсэн гэж би сонссон.
Үүнтэй адилхан онгод нь орохгүй байна гээд зодож балбадаг, ганцааранг нь гүйлгэж харайлгадаг, энд тэнд харанхуй шөнө хүчээр ганцааранг нь суулгадаг гэх мэт янз бүрийн л юм дуулддаг. Хүн бүрийн сэтгэхүй өөр өөр. Үүнээс айж ичсэнээсээ болоод сэтгэцэд өөрчлөлт орох нь бий.
Энэ бол түгээмэл биш л дээ. Өнөөдөр Монголд хэдэн бөө байна, одоо хэд ч болох гээд явж байгаа юм, эдгээрийн тодорхой хувь нь сэтгэцийн өөрчлөлттэй болсон байхыг үгүйсгэх аргагүй. Угаасаа одоогийн бөөгийн хийгээд байгаа зан үйл тийм болгохоос аргагүй зүйл байгаа.
Д.Оюунтуяа /Өдрийн сонин/Б.Галаарид: Яаж хурдан баяжихав гэсэн хүмүүс бөөгийн нэрээр залилан хийж байгаа
Б.Галааридтай Бөө мөргөлийн эргэн тойронд ярилцлаа.
-Манайд яагаад гэнэт ийм олон бөө бий болчихов. Бөө олширсны учир юу бол…
-Монголчууд язгуураасаа тэнгэр шүтлэгтэй ард түмэн. Гэхдээ тодорхой түүхэн шалтгааны улмаас энэ шүтлэгээсээ ангижраад, үндсэндээ мартаад олон зуун жил болжээ. Үзэл бодол чөлөөтэй болсон 1990 оны тэр цагаас эхлэн уугуул шүтлэг эргэж сэргэх хандлага хүчтэй ажиглагдах болсон.
Одоо бол их хүчтэй, оргил шатандаа явж байна. Бөө мөргөлд бид сайн, муу гэсэн хоёр талтай хандмаар байгаа юм. Сайн зүйлийг нь олж харж, мууг нь шүүмжилж явахгүй бол муу тал нь дийлчих гээд байгаа. Бөө бол дан ганц манайд ингэж анхаарал татаж байгаа юм биш.
1980-аад онд Америкт, одоо бол дэлхийн ихэнх улс оронд хүн төрөлхтний уугуул шүтлэгийг сэргээх, судлах, сонирхох байдал хүчтэй ажиглагдаж байгаа.
Ер нь хүний сүжиг, сэжиг гэж юм байгаа цагт хүний шүтлэгийн хэлбэрүүд оршсоор байдаг. Үнэхээр олон зуун жил завсарласны дараа өнгө мөнгөний хойноос нийгмийн дийлэнх хэсэг нь улайран хөөцөлддөг, үнэн худал хоёрын үнэ цэнэ эсрэгээрээ болсон энэ цаг үед бөө мөргөл дахин сэргэж, шинээр гарч ирж байгаа.
Тиймээс бөөг муу муухай зүйлтэй хутган, муу нь дийлээд байгаа учраас нэр хүнд нь уначихаад байгаа харагдаж байна.
-Хүмүүс яагаад ингэж бөөд автаад, өөрсдөө бөө болоод байна вэ. Хэтэрхий гаж үзэгдэл юм биш үү?
-Бөө бол хамгийн товчоор хэлэхэд сүнстэй харилцах хэлбэрийн нэг нь. Бөөгийн онго гэдэг зүйл бол тухайн хүний аль нэг үеийн өвөг дээдсийн сүнсийг дуудаж яриулж байна гэсэн үг. Шинжлэх ухаанд бол их ойлгомжгүй зүйл л дээ. Парапсихологийн үүднээс авч үзэх юм бол өртөнц бол их олон давхраатай, зэрэгцээ олон бүтэцтэй байдаг гэж үздэг.
Түүнд бясалгал болон бөөгийн онгодоор орж болно, тэр бүү хэл шинжлэх ухааны аргаар ч нэвтэрч болох юм гэдгийг ярьж байна. Хүмүүст яалт ч үгүй өөрийнх нь өнгөрсөн болоод одоогийн амьдралынх нь тухай барин тавин хэлээд байдаг болохоор хүмүүс бөө рүү нэлээн татагддаг.
-Энэ тэгээд сайн зүйл үү, муу юу?
-Хоёр талтай хандах ёстой. Сайн ч бий, муу нь ч бий. Сайн анхаараад ажиглах юм бол бидний өвөг дээдсийн сургадаг энгийн үнэнийг тэд хэлдэг. Худал бүү ярь, хулгай битгий хий, буруу битгий амьдар, хүний төлөө сайхан сэтгэлтэй амьдар л гэж. Энэ утгаараа сайн сайхныг номлоод байгаа бусад сургаалуудтай яг адилхан.
Яг номоороо зөв сайхан явж байгаа бөөгийн онгод бол үүнийг л хэлж сургадаг. Муу зүйл нь цэвэр биднээс өөрсдөөс маань болж байна. Бид, мэдлэг, мэдээлэлгүй, сэтгэлийн ариун бусаас болоод бөө гэдэг нэрийн дор асар буруу үйлүүдийг хийж байгаа.
Үүнийг багц сөрөг үзэгдэл гэж нэрлэмээр байгаа юм. Өнөөдөр бөө гэдэг нэрийн дор ямар ч онго тэнгэргүй хүмүүс бизнес хийж байна. Яаж хурдан шиг баяжихав, бэлэн мөнгөтэй болохов гэж бодсон хүмүүс энэ нэрийг ашиглаж бусдын мухар сүсэгтэй, мэдлэггүйг нь далимдуулж залилж байна. Харамсалтай нь, үүгээр баяжиж болдоггүй л дээ.
-Бүр тодорхой ханштай болсон юм биш үү?
-Ийм хүмүүс ханш тогтоодог боллоо. Чамайг тэдэн төгрөгөөр бөө болгоно, өчнөөн төгрөг аваад ирвэл сайхан амьдруулна, гай зовлонг чинь арилгана гэдэг ч юм уу. Мөн би бөө хүн гээд бусдыг айлгах, дарамтлах, хараана ерөөнө гэх мэтээр сэтгэл зүйн дарамтанд оруулах байдал түгээмэл байгаа. Энэ бол огт байж болшгүй үзэгдлүүд.
-Бие нь өвдөхөөр л бөө болох шинж тэмдэг гээд хүмүүсийг бөө болгодог гэх юм?
-Бөөг буруугаар ашиглаж байгаагийн сонгодог жишээ бол хэн нэгнийг бие нь өвдөхөөр “Чи бөө болох гэж байгаа хүн юм байна. Чамайг холбоод өгьө. Төдөн сая төгрөг өг” гэж тулгадаг болж. Тэр бүү хэл янз янзын бөө дээр учраа олох гэж явсаар байгаад орон байраа зарж гудманд гарч байгаа хүмүүс ч дуулддаг.
Тэрнээс наагуур байдгаа барахаасаа өмнө аргаа бараад уйлж дуулаад явж байгаа хүмүүс асар олон байдаг. Энэ бол бидний мухар сүсгийн гай. Хүн асуудлаа мэддэг, хэнд хандаж байна, тэр хүн нь хэн бэ гэдгийг таньж чаддаг бол ийм асуудал гарахгүй шүүдээ.
Бөө, за ганц бөө ч гэлтгүй үздэг хардаг хүмүүс дээр хүн үзүүлэх гээд ирдэг. Тухайн хүний унасан унаа, өмссөн хувцсыг нь хараад л ханшаа тогтоогоод эхэлдэг. Бүр аманд багтахгүй тоо хэлдэг. Байр, байшин, тэрэг нэхдэг. Зарим нь ч өгдөг л гэнэ. Энэ бол байж болохгүй.
Ийм хүмүүст итгээд, арга засал хийлгэх гээд яваад байна гэдэг сонин л юм. Нөгөө талаар тэдэн рүү хэн ч очихгүй байж болно ш дээ. Их л сайндаа “Би сайн бөө” гэж зар тавина биз. Бидэнд бас буруу байна. Хэн нэгэн хүн өөрийгөө магтахаар нь хошууран дагадаг. Тэгээд байгаагаа барчихаад сүүлд нь гасалж шогширдог байдал маань л өнөөдрийн үр дагаврыг авчирсан.
-Зохистой харьцаа гэж байж болох уу. Монголд төдөн бөө байх боломжтой гэдэг ч юм уу?
-Айл болгоноос бөө гарлаа үүнийг хязгаарлаж болдоггүй юм уу гэдэг. Үнэндээ айл бүрээс нэг бүү хэл нэлээд хэдэн бөө гарах гээд байгаа зохисгүй үзэгдэл газар ямар ч боломж бaйxгүй. Жинхэнэ бөө гэдэг гайхамшиг байдаг. Жинхэнэ бөө өдгөө багахаан хувийг эзэлж байгаа.
Үлдсэн тэр олон бөө бол хүмүүсийн мухар сүсгийг далимдуулан ашиг хонжоо хайж, бизнес хийх гэсэн хүмүүс. Үндсэндээ сүлжээний бизнес болчихсон. Хэдэн зуун шавь төрүүлсэн, хичнээн мянган айлд засал хийсэн гээд өнөөдөр мэдээллийн хэрэгслээр ярьцгаагаад л байна.
Энэ нь дээр үед кампаничилж нам эвлэлд элсүүлдэг байсантай адилхан юм. Цаана нь эдийн засгийн сонирхол нуугдаж байдаг. Өнөөдөр бөө мөргөлийг далимдуулж маш том луйвар хийж байна. Хуурамч бөө нар харагдсан хүн бүртээ янз бүрийн зовлон зохиож өгөөд засна гээд мөнгө төгрөг авах гэх мэтээр зах замбараагаа алдаж байна даа.
Бөө мөргөл бол хүн, байгальдаа хамгийн энэрэнгүй ханддаг, тахилга тайллагын ул мөрөө байгальд бага үлдээхийг хичээдэг үзэл. Гэтэл харагдсан модондоо баахан хадаг уяж чимэглэж, тахилга тайллагандаа улаан мах өргөж байна. Туул голын сав дагуу яваад хараарай, бараг бүх мод цэнхэр хадганд ороогоостой байгаа. Үүнийг цэгцэлмээр л санагддаг юм.
-Тэгвэл мөнгөний араас хөөсөн хуурамч бөө, жинхэнэ бөө хоёрыг яаж ялгах вэ?
-Хэцүү. Бөө бол тодорхой бус орчин, тийм гээд хэлчихийн аргагүй эд. Хуурамч бөөнүүд хүнээс яаж мөнгө салгачих вэ гэсэн улайрсан байдал давамгайлсан энэ үед өөрсдийн хүрээ үүсгэсэн байна. Тэгээд хоорондоо хүнээ дамжуулж, хүний зовлонгоор тоглох үзэгдэл анзаарагдаж байгаа. Хүн төрөлхтөнд үл хамаарах далдын хүн байдаг гэдгийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрлөө.
Тэр далдын хүчин буруу зүйл хийж байгаа хүмүүсийг өөрийг нь биш юм гэхэд үр хүүхдийг нь шийтгэдэг. Үр хүүхдэдээ муу зүйл хийнэ гэдэг шиг том шийтгэл юy байхав. Энэ гаж үзэгдэл явцын дунд аяндаа засагдана. Жишээ нь, 1990-ээд оны эхээр дөнгөж чөлөөт хэвлэл бий болж байхад хүмүүс эротик маягийн хэвлэл рүү яаж хошуурдаг байлаа.
“Халуун хөнжил”-ийг машин машинаар нь овоолоод зардаг байлаа. Тэгвэл өнөөдөр тэрийг хэн ч авахаа больсон байгаа биз. Үүнтэй л адилхан, бөөгийн энэ их үймээн гольдролдоо орно. Ортлоо олон хүний хувь тавилангаар тоглох шинжтэй байна. Яалтай ч билээ, үүнийг бол удирдан залж болдоггүй эд.
Хүмүүсийг ухамсар, мэдлэг мэдээлэлтэй байхад л түлхүү анхаарах хэрэгтэй.
-Ямар ч онго тэнгэргүй хүнийг бөө болгоод байна гэлээ. Жишээ нь, надад ямар ч бөөгийн удам судар, тэнгэр байхгүй. Би бөө болж болох уу?
-Болно. Үүнийг өнөөдрийн амьдрал батлаад байна. Гэхдээ чи жинхэнэ бөө болохгүй, хуурамч бөө болно. Бөө болох ёсгүй хүнийг болгох нь хориотой зүйл. Тэнгэрээс зөвшөөрөөгүй юмыг бий болгоно гэдэг асар том нүгэл хийж байгаа хэрэг.
Үйлийн үр төлөөсийг нь чи төлнө. Бөө бол сүнс дуудах урлаг ертөнцөд янз бүрийн сүнс хэдэн зуун мянгаараа тэнэж явдаг. Эдгээрийг янз бүрийн аргаар дуудаж болно. Ингэж дуудаж чаддагаа ашиглаад ямар ч бөө болох ёсгүй хүнийг бөө болгодог. Мөнгө нь чухал байна ш дээ.
Энгийн нэг хүнийг бөө болгоно гээд хаа хамаагүй сүнсийг дуудан авчирч наадаг. Үүнийг тэд “онгод наагаад” гэж ил тодоор ичихгүй ярьж байна. Өөрөөр хэлбэл, чиний аль ч үеийн уг удамд байгаагүй тэс хөндлөнгийн муу зүгийн сүнсийг дуудаад “онгод чинь” гээд наагаад өгчихөж байгаа хэрэг.
Энэ их аюултай. Тэр онго бол орно. Ярина, үйл хийнэ. Тухайн хүний биед ороод өөр дуу хоолойгоор ярина. Тэгэхээр хүмүүс онгод нь буулаа гээд шүтчихдэг. Гэтэл болох ёсгүй өөр сүнс дуудсан учраас тэр нь муу үйл, муу зүйл хийгээд эхэлдэг. Цаанаасаа болох ёсгүй зүйлийг болгосон учраас тодорхой хугацааны дараа буруудна.
Өвдөнө, зовно. Анх байсан бэрхшээлээсээ хэд дахин илүү бэрхшээл дахиад тулгарч эхэлнэ.
-Сүүлийн үед Шар хадны эмнэлэгт бөө болох гээд сэтгэцийн өөрчлөлттэй болсон хүмүүс эмчлүүлэхээр ирж байгаа гэсэн. Яагаад тэгдэг вэ?
-”Чи бөө болох ёстой” гэж хүнийг итгүүлэн үнэмшүүлж, дарамтлах гэх мэт янз бүрээр нөлөөлж байна. Хэдэн жилийн өмнө бөө болгох гээд хүнийг шатаагаад алчихлаа л гэж байсан. Уг нь рашааны халуун уураар биеийг нь ариусгадаг зан үйл бий л дээ. Тэр үйлийг буруу хийгээд хүний аминд хүрсэн гэж би сонссон.
Үүнтэй адилхан онгод нь орохгүй байна гээд зодож балбадаг, ганцааранг нь гүйлгэж харайлгадаг, энд тэнд харанхуй шөнө хүчээр ганцааранг нь суулгадаг гэх мэт янз бүрийн л юм дуулддаг. Хүн бүрийн сэтгэхүй өөр өөр. Үүнээс айж ичсэнээсээ болоод сэтгэцэд өөрчлөлт орох нь бий.
Энэ бол түгээмэл биш л дээ. Өнөөдөр Монголд хэдэн бөө байна, одоо хэд ч болох гээд явж байгаа юм, эдгээрийн тодорхой хувь нь сэтгэцийн өөрчлөлттэй болсон байхыг үгүйсгэх аргагүй. Угаасаа одоогийн бөөгийн хийгээд байгаа зан үйл тийм болгохоос аргагүй зүйл байгаа.
Д.Оюунтуяа /Өдрийн сонин/