Малчид тогтмол орлоготой болоод ирвэл бүгд урамшина. Малын үнэ хямд дээр нь олон тоогоор авч чадахгүй байгаа болохоор л манай мал чанаргүйжин тоо толгой л өсөөд байна даа. Үүний цаана Монгол мал хэврэгших, давжаарах асуудал асуудал болон гарч ирж байна.
Яг бодит байдал дээр 200-300-н бог малаа жилдээ өвлөөс өмнө зарчих бодолтой малчид маш олон байдаг. Өөрөөр хэлбэл малчид жилдээ олох тогтмол орлоготой болохыг л хүсэж байна. Тэр боломжийг хэн бий болгож чадах уу? Төр л зохицуулж чадна. Монополь компаниуд биш, чайнжүүд бас биш !!!
Миний ажиллаж, судалгаа хийж буй Норвегийн Tөр бүх л зүйлийг маш сайн зохицуулж чадаж буй болохоор хувь хүмүүсийн үйлдвэрлэж буй баялгийг мөнгө болгож чадаж байна.
Үүн дээр л манай төр анхаарах шаардлагатай. Монгол малаа экспoртлoх чиглэлийн малчидтайгаа хамтарсан Төрийн компани байгуулах цаг болсон.
Корпораци хэлбэрийн бизнесийн засаглал Скандинавын орнуудад амжилттай хөгжиж байна. Монголын бодит байдал малчид нь зах зээлгүй гээд малаа тоогоор өсгөөд, үйлдвэрүүд нь түүхий эдгүй гээд ажилгүй зэврээд байж байна шүү дээ.
Др. М. Найданхүү.
Author: admin_shaman
-
МАЛ СҮРЭГ МИНЬ ЭНЭ ХЭТУУ ЦАГИЙГ ТУУЛАХАД Ч ТУС БОЛНО.
-
ЮНЕСК-ийн дэлхийн түүх соёлын өвд бүртгэгдсэн Монгол улсын өвүүд
Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв:
1. Монгол тууль
2. Монгол арды нбүжиг, бие биелгээ
3. Монгол цуур хөгжмийн урлаг
4.Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга, битүү амьсгаа
5. Монгол уран бичлэг
Дэлхийн дурсамж хөтөлбөрт:
1. Луу алтан товч
2. Монгол шунхан данжуур
3. Есөн эрдэнийн ганжуур
Хүн ба шим мандал хөтөлбөр:
1. Монгол Дагуурын тал
2. Дорнод Монголын тал
3. Хустайн нурууны цогцолборт газар
4. Говийнихдарханцаазатгазар
5. Увс нуурын сав газар
6. Богд хан уул тус тус оржээ. -
Бэр гуйх ёс1
Ямар хүнээр бэр гуйлгавал зохилтой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдхүүн:
Бэр гуйгч нь удам судар сайтай /ядаж гэмээ нь гар сайтай/ нэр бүтэн хүн байх ёстой. Зан үйлийн өргөн мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй. Хоёр дах шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй, элдэв муу зуршилгүй байх нь чухал. Жил нь таарахгүй ч олон айл гэрлүүлсэн сайн хүн тохиолдвоос уг хүнийг тохирохгүй жилтэй болгон дом засал хийж явуулдаг. Дагалдагч нь бэр гуйхад хэрэглэгдэх хадаг самбай, идээ ундаа, бэлэг сэлтийг бэлдэж, сөн түших үүрэгтэй.Бэр гуйгчийн намба төрх, үг хэллэг
Бэр гуйх хүн ийм хувцас өмсөнө, тийм хувцас өмсөхгүй гэсэн журам заавар байхгүй хэдий ч Монгол зан үйл гүйцэтгэж яваа гэдэг утгаараа үндэсний хувцастай байх нь зохимжтой. Бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалингаа хавчуулсан /өвөртөлсөн ч болно/ хэн ч харсан хүндэтгэлийн зан үйл гүйцэтгэж яваа нь мэдэгдэхээр хувцаслах бөгөөд гэр байранд ороод мэнд усаа мэдэж, цаг улирал, бие, ажлыг нь асуунгаа охины эцгээс эхлэн тамхилж, яриа хөөрөөний эхийг зөв гарган бэлэг дэмбрэлгүй яриа /өвчин хуучин, үхэл зовлон, хэрэг зөрчил г.м/ өрнүүлэх, хараалын үг хэлэхийг цээрлэнэ. Бэр гуйгчийг дагалдагч нь авч яваа бэлэг сэлт, идээ ундааг газарт /шал, дэвсгэр дээр/ хүргэхгүй өөртөө ойрхон орчинд байлгана.Бэр гуйгчийн мэдвэл зохих зүйл
Гэрлэх гэж буй эрэгтэй нь уг айлын хэд дэх хүүхэд, ямар алба хашиж байгаа /охиныхыг нэгэн адил/ мэнгэ, жил, махбодий нь бэр болох хүний жил, мэнгэ, махбодьтой нь судалж хүү, охин 2 гэрлэсэн тохиолдолд ямар түвшинд амьдрах нөхцөлтэйг нь мэдэж очих, бэр болох бүсгүйгээ таньж байх нь бэр гуйхаар явж буй хүний үндсэн үүрэг юм. Охины тал бэр гуйхаар ирж буй хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг тандаж, магадлах эрхтэй.Бэр гуйх хугацаа
Бэр гуйх өдрийг цаг тооны бичигт тэмдэглэсэн байдаг. Тэр өдрийн сайн цагийг олж харснаар хугацаагаа товлоно.Охины эцэг, эх гэр бүлийн хүмүүст өгөх бэлэг дурсгал.
Бэр гуйхдаа бэлэгтэй очно, очихгүй гэсэн зүйл байхгүй. Хүний охиныг өөрийн болгох гэж буй айл элчээ илгээхдээ хоосон явуулдаггүй. Амьдралын боломж нөхцлөөсөө шалтгаалан ангийн арьс хөрснөөс эхлээд аав, ээжид нь бэлэг дурсгалын зүйл авч очдог заншил үндэстэн ястан бүрт байсан. Одоо ч байгаа. Нийгмийн хөгжил дэвшил, ард түмний амьдралын түвшин сайжрахын хэрээр аливаа тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан авч өгөх бэлэг дурсгалын агуулга, чанар чансаа дээрдэж байгаагийн адил бэр гуйхдаа авч очих бэлгийн зүйл тухайн зан үйлдээ тохирсон байх ёстой.Хүргэн болох гэж буй хүний хадаг архи идээг охины тал авахаас татгалзах үндэслэл
Бэр гуйхаас урд хүүгийн эцэг, эх охины аав, ээжтэй танилцаж хэн хэнийхээ удам гарал, хийгээд хоорондоо мах цусны холбоо хэлхээ, сэтгэцийн болон ямар нэгэн төрлийн хүнд өвчний удамшил байна уу, үгүй юу, хүргэн болох хүн өрх гэр толгойлж эхнэр хүүхдээ тэжээж тэтгэж чадах эсэх гэх мэтээр хэн хэнийхээ байр байдал, санаа бодол хүсэл зорилгыг судлаж мэдсэн байх ёстой. Тэгж чадаагүй нөхцөлд бэр гуйж, гуйлтыг зөвшөөрөх нь харилцан бие биенээ хүндэтгээгүй, хүү охины ирээдүйд хайнга хандсан хэрэг болно. Судалгаа тандалт бүрхэг, жил, мэнгэ, махбодь харш зэрэг тохиолдолд аль аль нь тэр тусмаа охины тал хүргэн болох хүний талын хүсэлтэд түдгэлзэж, татгалзсан хариу өгч хадаг архи идээг буцаах эрхийг эдэлдэг.Бэр гуйх хүмүүсийн авч явах идээ ундаа
Бэр гуйхдаа газар газрын авч явах зүйл өөр өөр байдаг. Шимийн архи , бяслаг, ааруул авч очдог байхад тавгийн идээ, ууц шүүстэй очдог нутаг нугынхан байдаг. Хүн амын дийлэнх нь суурин амьдралд шилжиж янз бүрийн ястан үндэстэн холилдон амьдрах болсноос шалтгаалан хот аймгийн төвд амьдрагсад тухайлсан ястан үндэстний ёс жаягийг баримтлах боломжгүй харин сум, баг орон нутагт амьдарч буй хүмүүсийн тухайд нутаг нугынхаа ёс заншлыг баримтлахад болохгүй гэх газаргүй бөгөөд цагийн аясыг дагах үүднээс төв суурин газарт бэр гуйх тохиолдолд:
• Дугуй булантай цай (мөнгөн аяга хадагны зурагтай)
• Ёотон (урт гонзгой хйрцагтай)
• Архи (Болор юмуу ерөөл ханилан суух хүмүүсийн амьдрал болор шиг тунгалаг байх ерөөл тавилангаар учирч буйг билэгдэн энэ 2 нэр бүхий архины аль нэгийг авч очих нь зохимжтой).Архи идээгээ байрлуулж, хадаг барихдаа юуг анхаарах ёстой вэ?
Хадгийг эхлээд эцэгт (эцэг байхгүй бол төлөөлөх хүнд) дараа нь эхэд барьдаг. Хадгийг барихдаа доороос нь очиж өгөх ба сайн өнгийг гадагш, задгай амыг барьж байгаа хүнрүүгээ харуулж өгнө. Өвөө, эмээ, өндөр настан байвал хадаг барихад буруугүй. Энэ үйлдэл нь охины эцэг эх гуйлтыг зөвшөөрсөн тохиолдолд үргэлжилнэ. Гурав дахь хадаг (8 тахилтай юмуу бурхантай )-ийг бурханд тавихдаа малгайгаа авч мөргөж хүндэтгэл үзүүлнэ. Дараа нь ширээн дээр нь буй цөцгийн болон айрагны тосноос багаханыг авч цай, сахарын 4 өнцөг, архины бөглөөнд түрхэж гэрийн хойморт бурхан тахилын ойролцоо байрлуулна.Төгсгөлд нь авч очсон сүүнээсээ аягалж тэнд буй хүмүүст (аав ээжээс нь эхэлж) амсуулснаар бэр гуйх ёслолын эхний үе дуусна.
Бэр гуйхаар очсон хүмүүс идээ архиа яаж байрлуулах ёстой вэ?
Бэр гуйхаар хүмүүс ирэх гэж буйг урьдчилан мэдсэн охины тал бурхан тахилаа тоосолж гэр орноо цэвэрлэн, идээ архи тавих боломж нөхцлийг бүрдүүлсэн байх Бэрийн идээ архийг гэрт болон өрөө тасалгааны хойморт байрлуулна. Тэр айлын хаалга үүд хаашаа харж буйгаас үл хамааран цай, сахарын толгойг усны эх, газрын өндөр талруу харуулж тавина. Архийг идээний дээж гэж нэрлэдэг боловч цай идээ амсалгүйгээр архинд уруул хүргэдгүйг харгалзан цай сахарын доод талд архины нэрний үг үсгийг ил харагдахаар байрлуулна.Охины эцэг эх хадгийг хэрхэн хүлээн авч бэлэг сэлт идээ ундаатай яаж харьцах ёстой вэ?
Бэр гуйж яваа хүн хэдэн настайгаас үл хамааран охины аав ээж хадгийг сууж авна.Тэхдээ малгайтай, энгэр замаа товчилсон, ханцуй шамлаасгүй байх ёстой. Бэлэг сэлтийг хоногоос доошгүй хугацаагаар хүндэтгэлийн байранд байлгах нь тухайн зан үйлийг дээдэлсний баталгаа болох бөгөөд идээ шүүс ирсэн тохиолдолд галын бурхандаа өргөсний дараа зооглож хүртдэг. -
“ГУРВАН НАСТАЙ БӨӨ”
Нэг удаа фейсбүүк жиргээнд гурван настай бөө хүүхдийн тухай тавьсан байлаа. Тэгээд хийгэмд түгж шүүмжлэл өрнөсөн юм. Манай нэг гишүүн Нэгдсэн тахилга дээр бяцхан хүүхдээ хуяглаж, бас жижигхэн хэнгэрэг бариулсан яваатай таарсан.
МБНЭ-ийн ДЦХ-аар энэ асуудлыг яаралтай авч хэлэлцсэн юм. Тэгээд ийм байдлыг бөөгийн зан үйлд гаргаж болохгүйг хатуу анхааруулж, таслан зүгсоох үүрэг өгсөн.
МБНЭ-ээс баталсан “Монгол бөөгийн ёс зүй”-д
“ 7.Бөөгийн онгодын бариа бөө болохоор заяагдсан хүнд хэдэн ч насанд илэрч болох ч үүнийг бөөлсөн хугацаа жилд оруулан тооцох нь буруу. Зөвхөн хуур амилуулах, яслуулах, залаалуулах, анхны бөөллөгөөс хойш л (эхний чанар, чандруу нэрэх үйлээс хойш) бөөлсөн жил хугацааг тооцно.
8.Монголчууд бидний өвөг дээдсийн маань сургаж хэлсэнээр бол чөмөг дүүрсэн байх. Энэ нь эмэгтэй хүүхэд 13 нас, эрэгтэй хүүхэд 15 нас хүрэхэд бөө болох боломжтой ч ухаарал төлөвшил суусан насанд нь бөөгийн угийг бариулах.” Гэж заасан байдаг.
Монгол бөөгийн ёс зүйг сахигтун.жиргээ “Гурван настай бөө”
Зуд болохоор нохой зоолно
Зовлон ихэдхээр ……… -
ДӨЧИН НЭГЭН ЧУЛУУНЫ МЭРГЭ
Дөчин нэгэн чулуугаар мэргэлэх нь: Зөв гартаа 41 чулуугаа атгаад мэргэлэх зүйлээ шившиж (ингэхдээ ухаан бодлоо төвлөрүүлэх нь чухал) хавтгай ширээн дээр 41 чулуугаа нэг овоо мэт болгоод түүнийгээ 3 хэсэг болгон хуваана. 1- 2- 3
Хуваасан гурван хэсэгээ баруун гар талын /3/ хэсгээс дөрөв дөрвөөр тасдан авч үдсэн чулууг дээш өрнө. Дараа нь дунд талын /2/ хэсэг чулууг мөн адил дөрөв дөрвөөр тасдан авч үлдсэн чулууг дээш тавина, мөн зүүн гар талын /1/ хэсгийг мөн адил тасдан өрнө. Ингээд таны мэргийн толгой буюу 1-р эгнээ бий боллоо.
Толгой эгнээ 1- 2- 3
Одоо та дөрөв дөрвөөр тасдсан чулуугаа нэг овоо болгоод дахин гурван хэсэг болгон хуваана. / хувааж байхдаа тоолохгүй багцаагаар хуваана/ дээрхтэй адил дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуугаа өрөхөд сав буюу 2-р эгнээ бий боллоо.
Сав эгнээ 4- 5- 6
Мөн дахиж дөрөв дөрвөөр тасдсан чулуугаа нэг овоо болоод дахин гурван хэсэг болгон хуваагаад дээрх хоёртой адил дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуугаа өрөхөд хөл буюу 3-р эгнээ бий боллоо. Дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуу мэргэнд орохгүй.
Хөл эгнээ 7- 8- 9
Ингээд та 9 нүд бүхий 3 эгнээ чулуугаа байрлуулан дууслаа. 9 нүдэнд байгаа 3 болон 4-өөрөө байгаа чулуунаас 2-ыг хасна. Үүний дараа тайлж унших нь чухал.
Дөчин нэгэн чулууны үндсэн тайлбар:
Эгнээгээр нь:
толгой 1-2- 3 босоо эгнээ 3,6,9 нь таны өөрийн тал
сав 4- 5- 6 2 нүд нь хэлтэй эсэх, 5 нүд нь баяртай эсэх,
хөл 7- 8- 9 8 нүд нь саадтай эсэх,
босоо эгнээ 1,4,7 хүний тал гэж уншина.
Нүдний тайлбар…
• Өөрийн талын толгойд /3 нүдэнд/ нэг чулуу буувал таны толгой сэргэлэн ухаалаг байна, 2 чулуу буувал таны толгойд бодол байна гэж хэлнэ. / тасалсан нүд бүрт нэг юм уу, хоёр чулуу л байна./
• Өөрийн талын саванд /6 нүдэнд/ нэг чулуу буувал таны савнаас гарсан байна, хоёр чулуу буувал таны савнаас гараагүй байна. Мөн өөрийн талын баяртай эсэхийг заана.
• Өөрийн талын хөлд /9 нүдэнд/ нэг чулуу буувал хөл хөнгөн байна, хоёр чулуу буувал хөл хүнд суурин байна гэж үзнэ.
• Хүний талын толгойд /1 нүдэнд/ нэг чулуу буувал айл бодолгүй байна, хоёр чулуу буувал бодол байна гэж хэлнэ.
• Хүний талын саванд /4 нүдэнд/ нэг чулуу буувал айлын саванд байна, хоёр чулуу буувал айл хоосон байна. Мөн айлын сав нэг чулуу буувал баяргүй, хоёр чулуу баяртай байгааг заана.
• Хүний талын хөлд /7 нүдэнд/ нэг чулуу буувал хөл хөнгөн байна, хоёр чулуу буувал хөл хүнд суурин байна.
• Хэлтэй эсэх /2 нүдэнд/ нэг чулуу буувал хэл сураг ирэхгүй, хоёр чулуу буувал хэл ирнэ гэж хэлнэ.
• Баяртай эсэх /5 нүдэнд/ нэг чулуу буувал баяргүй байна, хоёр чулуу буувал баяртай байна гэж хэлнэ.
• Саадтай эсэх /8 нүдэнд/ нэг чулуу буувал саадгүй, хоёр чулуу буувал саадтай байна гэж хэлнэ. Үндсэн тайлбаруудыг сайтар уншиж ойлгож аваарай. -
9.Дархан тэнгэрийн тамлага
Хүлэглэн байж буусан
Хир дархан нэртэй
Хар хөх өнгөтэй
Даян дээгүүр суудалтай
Далай дээгүүр гүйдэлтэй
Дархан Цагаан Тэнгэр
Хар Маха ноён тэнгэрийн
Дархан Их Тэнгэр минь
Далай дээрээс 77 их дархчуул
Хясын /хас/ эзэн Хяндаруу Дархан Тэнгэр
Үлгэрийн эзэн Үүвшин Дархан Тэнгэр
Балтын эзэн Балган Цагаан ноён Тэнгэр
Цавчуурын эзэн Цагаан ноён Тэнгэр
Дөшийн эзэн Түвшин ноён Тэнгэр
Толь товчны эзэн Амцагаан ноён Тэнгэр
Догшин эзэн Сэлэмт Цагаан ноён Тэнгэр
Бух хөөргөө бужигнуулж
Булингар улаан ширээдсийгээ
Цацруулан байж буусан
Дархан Цагаан Тэнгэр
Хар Маха ноён Тэнгэрийн
Дархан Их Тэнгэр минь
Наанаа сайхан дуулаарай
Хүч чадлыг минь нэмээрэй
Хүүгийнхээ биеийг хүрээлээрэй.Эх сурвалж: Удган Батмөнх
2015.01.20
10.Идээ цагааны онгон тэнгэрийн дуудлага
Үхэгийн ард байрласан
Алт мөнгөн баганыг ширээлдэж буусан
Бор хурган дахтай
Богд их заяач
Хар хурган дахтай
Хан их заяач11.Дорлиг тэнгэрийн дуудлага
Хадияи ширэхэн
Хадин шинэн хи
Хар хөргэеи хажигануулахан
Хар булуд дүши еэ
Ханхиналуулахан
Хан Дорлиг тэнгэр
Бутын чинээн
Хар хөргэеэ бужигнууланхан
Булут төмөр дүшие бужигнууланхан
Бурхан Дорлиг тэнгэр12.Хясаан улаан тэнгэрийн дуудлага
Шон улаан хадан хүмтэй
Шухан зээрд морин хүлэгтэй
Гургалдай зээрд морион хүлэглэнхэн
Гучин хоёр алтан зэвеэ гялбалзуулахан
Эр хүний хөлдэеэ эрх дороо дарахан
Эм хүний хөлдэеэ өлмий дороо дарахан
Хихаан улаан тэнгэр, шунган хатан ээж
Хадан газар буудалтай, хяр газар буудалтай
Хихаан улаан тэнгэрЭх сурвалж: Дорнод аймгийн Баян-Улаан сумын Цэвээн /78 настай/ 1962.06.03 өдөр Б.Ринчин гуайд тэмдэглүүлсэн байна
-
Баянхошуу хайрханы онгод тэнгэр өвчнийг нь эдгээж өгчээ
Эрүүл мэндээрээ ингэж тоглуулах эсэх нь хувь хүнээс ч бас их шалтгаална. Өвчинд шаналсан хүн аль сайн гэсэн рүү гүйдгийг бас буруутгах аргагүй юм. Амгалан чухам л ходоодоороо ингэж “тоглуулсаар” байгаад авах юмгүй болгосон юм байх. Аргаа барсан эхнэр нь “Нөхрийн маань нас залуу байна даа. Залуугаар нь алдах хайран байна. Бурхан тэнгэр минь, нөхрийн минь хүнд өвчинг эдгээж өгөхөд туслаач” гэж хий дэмий л залбирна.
Архи, тамхи хэрэглэдэггүй, амьдрал ахуйгаа өөд татсан ажил хэрэгч, алт шиг нөхрийгөө алдахыг хэн хүсэх билээ. Хүний өвчнийг биеэс нь ор мөргүй алга болгодог Сэлэнгэ гэх удган хүүхэн байна гэдгийг сонсоод эхнэр нь Амгаланг дагуулан очсон байна. Тэр удган хүүхэн нэлээд элдэвтэй хүн байв. Амгаланг хараад л шууд ходоодны хүнд өвчтэйг нь, олон эмнэлгийн хаалга татаж ходоодоороо багагүй “тоглуулсныг” нь хэлж байна.
Удганы өмнө сууж байхад ч Амгалангийн ходоод их өвдөж байлаа. Удган түүний ходоод хавиар хэдэнтээ барилж байснаа гэнэт “Ёо, ёо, миний ходоод өвдөөд эхэллээ. Би таны ходоодны өвчинг авчихлаа” гэж хэлэх нь тэр. Тэгмэгц тэсэхийн аргагүй өвдөж байсан Амгалангийн ходоодны өвчин аажимдаа намдаад ирсэн нь үнэхээр гайхалтай. Санаа нь зовсон Амгалан “Үнэхээр ч миний ходоодны өвчин намдаад ирлээ. Та одоо яадаг билээ” гэхэд Сэлэнгэ удган “Би яахав. Миний онгод тэнгэр биед минь орж ирээд энэ өвчинг зайлуулчихдаг юм. Тэр болтол ходоод минь хэд хоног өвдөг байх. Иймэрхүү маягаар би олон хүний өвчинг авч эмчилсээр байгаад биегүй болж байгаа хүн дээ” гээд инээснээ “Би бариач нар шиг олон удаа барихгүй, нэг л удаа гараа хүргэдэг. Миний ходоод өвдөнө гэдэг чинь таны өвчин миний биед орчихлоо гэсэн үг. Тэгэхээр та ходоодоо дахин өвчлүүлэхгүйн тулд хор багатай эм ууж, хоолны дэглэмээ сайн барьж яваарай. Харин жилийн дараа дахин надтай ирж уулзаарай” гэжээ.
Бараг л хэдхэн сарын настай гэж байсан Амгалангийн ходоодны өвчин үнэхээр хэд хоногийн дараа ор мөргүй алга болж, ЭХО-д харуулахад эмч нь “Ямар сонин юм. Ходоод чинь бараг эдгэсэн байна” гэж гайхжээ. Өвдөх өвчингүй болсон Амгалан хэдэн сарын дараа эхнэрээ дагуулан Америкт байдаг хүү дээрээ очиж амьдрахаар явжээ. Хүн өвчин зовлонгүй болчихоороо тус болсон хүнээ, өвдөж зовж явснаа мартчихдаг гэмтэй тал бий. Амгалан ч энэ “бичигдээгүй хуулиас” гажсангүй. Америкт гурван жил гаруй амьдрахдаа жилийн дараа Сэлэнгэ удгантай дахин уулзахаа таг мартаж, дэлхийн диваажин болсон орны янз бүрийн амттаныг гэдсээ хагартал идэж байгаад ходоодныхоо өвчинг дахин хөдөлгөж орхив. Тэндээ мөн л олон эмнэлгийн хаалга татсан боловч эмчлэгдсэнгүй, бас төлбөр нь өндөр болохоор сая л өөрийн эрхгүй Сэлэнгэ удган санаанд орж, хүний нутагт үхэхээс айсан Амгалан эх орондоо санд мэнд иржээ.
Сэлэнгэ удганыд очтол аль хэдийн хаашаа ч юм нүүгээд явчихсан байв. Арайхийн холбоо барих утсыг нь олж аваад нэгэн өдөр баахан бэлэг сэлттэйгээр эхнэрийн хамт бараалхлаа. Сэлэнгэ удган тэднийг жаахан янз муутайхан угтав.
– За, яав? Ходоод чинь өвдөөд дахин хүрээд ирэв үү? Би таныг жилийн дараа ирж дахин засал хийлгүүлээрэй гэсэн шүү дээ.– Харин тийм ээ. Ах нь Америкт гурван жил болсон болохоор нааш ирж чадсангүй. Уг нь ирэх санаа байсан л даа.
– Та худлаа ярьж байна. Өвдөж зовж явснаа хүмүүс амархан мартчихдаг юм. Би энэ удаа таны наад өвчинг чинь дийлэхгүй. Яагаад гэвэл жилийн дараа ирсэн бол би дахин нэг гараа хүргээд бүр эдгээж чадах байлаа. Гэтэл та гурван жил гаруй таг чиг болсон. Тийм болохоор миний чадал хүрэхгүй.– Би одоо яах вэ?
– Би гурван жилийн өмнө таны өвчинг авахдаа манай эндхийн Баянхошуу хайрханы онгод сахиустай харьцаж, хүч чадал авч байгаад эмчилсэн юм шүү дээ. Тэгэхээр ийм байна. Энэ хайрхан дээр эмэгтэй хүн гардаггүй юм. Та өөрөө ганцаараа хайрхан дээр гарч овоонд нь чин сэтгэлээсээ сүсэглэн мөргөж “Өвчинг минь эдгээж өгөөч” гэж гуй, идээ будаагаа өргө. Тэр хайрханы онгод сахиус таныг хүлээж авах юм бол өвчин чинь эдгэнэ. Хүлээж авахгүй бол хэцүүхэн л юм болох байх.Гурав хоногийн дараа тэд Сэлэнгэ удганы хамт Баянхошуу хайрханы энгэрт байдаг овоонд ёс төр үйлдэн, идээ будааны дээжээ өргөөд Амгалан Баянхошуу хайрхан өөд аврал гуйхаар ганцаараа мацсан байна. Хайрханы орой дээрх овоонд олонтаа мөргөж, идээ будаагаа өргөн, хадаг яндараа уяж “Ээж хайрхан минь, өчүүхэн муу хүүгээ өршөө. Ёс алдсан нүглийг минь уучлаач. Харь нутагт гурван жил одоод ирж чадсангүй. Өнөөх зовлонт өвчин маань дахин зовоогоод эхэллээ. Энэ өвчинг минь эдгээж өгнө үү” гэж мянгантаа хэлэн мөргөхийг нь Баянхошуу хайрханы онгод сахиус хүлээн авчээ. Яг ингэж мөргөж байх агшинд Амгалангийн ходоод мөн л өвдөж байсан бөгөөд мөргөж дууссаны дараа ходоодны өвчин нь намдаж, бие нь сэргэн хөнгөрөөд ирсэн нь онгод сахиус түүнийг тэнгэрээс эмчилсэн хэрэг байжээ. Одоо Амгалан Сэлэнгэ удган, Баянхошуу хайрхан хоёртоо байнга бараалхдаг, өвдөх өвчингүй, сайн сайхан амьдраад хоёр жил гаруй болж байгаагаа сонирхуулан ярьсан юм.
– Хэрвээ би Америкаас цаг алдалгүй ирээгүй бол тэндээ үхэх байсан. Өвдөж зовохын цагт тус болсон хүн өөрийн эрхгүй орой руу орж ирдэг юм билээ. Би Сэлэнгэ удган, Баянхошуу хайрханы онгод сахиус хоёрын хүч чадлыг үнэхээр биширсэн. Урьд нь би ийм юмыг хий хоосон зүйл гэж бодоод огт тоодоггүй, баахан л эмчилгээ хөөцөлдөж ходоодоороо “тоглуулж” байсан.
Хүн аливаа юмыг өөрийн биеэр мэдэрч байж л ойлгодог, үнэнийг нь мэддэг юм байна. Сэлэнгэ удган дээр анх дагуулж очсон эхнэртээ хамгаас их баярладаг гэж тэрбээр бас ярьсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn
– See more at: http://www.wikimon.mn/content/74434.shtml#sthash.u24r8V8N.dpuf -
Говь алтайгаас Алтай таван богд хүртэл 3
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд очоод сонссон анхны содон мэдээ нь сумын ИТХ-аас Алтай таван богдын дэргэд мусальманы сүм байгуулах тухай шийдвэр байв. 2012 оны орон нутгийн сонгуулиар энэ суманд казак иргэд олонхийн суудлыг эзэлж, хорин нэгүүлээ болж, харин монгол иргэд цөөнх буюу найман суудал авчээ. Олонхи болсон ИТХ дахь казак иргэдийн төлөөлөгчид олонхоороо шийдэж, Алтай таван богдод мусальманы сүм байгуулах тухай шийдвэр гаргажээ. Тэр сүмээ Алтай таван богдыг төрийн тахилгаар тахисаны дараа байгуулахаар тогтсон аж. Цөөнх болсон монголчууд сумынхаа төвд улс төрийн суулт хийсэн боловч үр дүнд хүрсэнгүй, тэгсхийгээд үйл явдал намжив. Өнөөдрийн улс төрийн тогтсон жаяг ёсоор олонх асуудлыг хүчээр шийдвэрлэж, цөөнх тэгсхийгээд үг дуйгүй номхорсон байна.
Гэхдээ нэг хүчин зүйлийг тооцож үзсэнгүй. Энэ нь Цэнгэл суманд казакууд олонх боловч Монгол орны газар нутаг дээр тэд цөөнх. Алтай таван богд бол Монгол үндэстний бахархалт хайрхан, тэр талаас нь үзвэл энэ асуудлыг олонх, цөөнхийн зүгээс хандах аргагүй болно. Монголчуудын, улсын хэмжээний асуудлыг 21 хүнтэй олонх шийдээд байвал зарим зүйл утгаа алдах болно. Иймэрхүү байдал газар авбал үндэстний асуудал яригдана.
Тиймээс цаашдаа ийм асуудалд төрийн бодлого хэрэгтэй. Ийм асуудалд олонхи, цөөнхийн асуудал гэж байхгүй. Ганцхан монголчуудын эрх ашиг гэж бий. Монголчууд гэдэгт одоогийн монгол улсын газар нутагт амьдарч байгаа бүх иргэд хамаарна. Тиймээс гаргаж байгаа шийдвэр нь нийтийн эрх ашгийн өмнөөс байх ёстой гэсэн үг юм.
Монгол нутагт анхны казак иргэд сууришаад 100 жил болж байна. Анх Баян-Өлгий аймгийг 1940 оны наймдугаар сард БНМАУ-ын VIII бага хурлын шийдвэрээр Ховд аймгаас салгаж, 10 сум, 7063 өрх, 33,3 мянган хүнтэйгээр байгуулжээ. Тэр цагаас хойш түүхийн тун бага хугацаа өнгөрчээ.
Өвөг дээдэс ухаалаг улс байж, монголд нэгдэхээр ирсэн овог аймгуудыг газар заан өгөхдөө заавал ам тангараг авч байжээ. Түүнчлэн Монгол нутгийн уул, усны нэрийг өөрчлөх эрхийг хэнд ч өгдөггүй байж. Харин манжийн төр монголд нөлөөтэй байхдаа монгол газрын олон мянган нэрийг өөрчилсөн, тэр нь төвд голдуу нэр байдаг. Өнгөрсөн 80 жилд Монгол уул, усны зарим нэрийг орчин үеийн болгож өөрчилсөн удаатай бөгөөд тэр нь орчин цагийн монгол нэр юм. Харин оршин суугчид өөрчлөн нэрлэх тохиолдол сүүлийн хэдэн жилд газар аваад байгаа бөгөөд одоо уул, усны нэр багагүй өөрчилсөн байна. Сүүлийн хэдэн жил хэвлэгдэн гарсан ном, цаг тооллын бичиг, сурталчилгааны материалд уул, ус, газрын гуч орчим хувь нь гадаад нэр дээр байна. Цаашдаа энэ байдал үргэлжилбэл аюултай үр дагавар авчирна. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн нутаг газрын нэрийг хэн ч өөрчлөх учиргүй билээ.
Казакын ард олны нэг чухал хүндлэл бол оршуулгын ёс. Анх Баян-Өлгий аймгийн нутгаар явж байхад оршуулгын газраа чулуун хашаагаар хүрээлүүлж, багагүй хэмжээний байшинд оршуулгаа байрлуулдаг байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэн үү, одоо байшинд байрлуулах нь багассан байна. Гэхдээ оршуулгын газар нь алсаас харахад багахан тосгон, суурин шиг голдуу төв замын дагуу, эсвэл том хөндийн голд байрлуулсан харагддаг.
Монгол нутаг өргөн уудам билээ. Цаашид бүх л үндэстэн оршуулгын газраа сонгоход олон түмний санал хүсэлт, ёс заншилыг сайн судалж байгуулдаг болоход төр анхаарах цаг нь болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа:
1. Монгол Улсын тахилгат газруудыг өвөг дээдсээс уламжлагдан ирсэн онгон дагшинаар байлгаж, аль ч шашины байгууллагууд өөрсдийн чиглэлээр сүм, хийд байгуулахыг хориглоё.
2. Монголчуудын хүндэтгэж ирсэн онгон дархан газар нутгуудад оршуулгын газар байгуулахыг зогсооё.
3. Өвөг дээдсээс өнөөг хүртэл нэрлэж ирсэн газар, нутгийн уламжлалт нэрийг өөрчилдөгийг больё.
Манжийн төр, шашингүй үзлийн үеүүдэд, сүүлийн жилүүдэд өөрчилсөн нэрийн судалгааг гаргаж, өвөг дээдсийн тахиж шүтэж ирсэн тэр л уугуул нэрийг сэргээх шаардлагатай байна.Мөнх тэнгэр биднийг ивээх болтугай.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
2013 онХорь. Увс аймагт ажиллав. Чадахгүй бол бусдын амьдралаар бүү тогло.
Бид Баян-Өлгийгээс буцахдаа Улаан даваа, Улаангом хотын чиглэлээр аялав. Аймгийн төвд хооллоод МБНЭ-ийн удилдлага, аймгийн төв Улаангом хот, Хяргас суманд ажиллав.
Энэ үеэр бөөгийн уг аваад цөөнгүй хэдэн жил болсон боловч босч чадаагүй залуучууд ирж уулзаж байлаа. Бөө болохоор шийдэж, найман багшийн нүүр үзэж, 15-н сая төгрөг зарцуулсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй, улмаар дээд сургуулиа хаяж, орон нутагтаа ирсэн. Энд ирээд ч зовлон үргэлжлэж, ах дүү хамаатан садны дунд байх аргагүй болсон хөдөө суманд найз нэгнээ түшин амьдарч яваа нэгэнтээ ч уулзсан. Эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны зовлонд хэн нэгнийг учруулан байж бөөгийн нэр барьж, “хуурамч” уг босгодог бусармаг байдлыг халах цаг болжээ.
Бид ийм асуудлаар МБНЭ-д мэдээлэл авдаг. Тэгэхдээ тодорхой баримттай, нэр хаягтай, хүний амьдралаар тоглосон “бөө” нэртэнийг тодруулж, сайтад ил тод мэдээлдэг. Ийм иргэдтэй холбоотой мэдээллийн сан бий болсон. Тодорхой хаяг мэдээлэлгүй бол ерөнхий байдлыг мэдээллэхээс аргагүй.
Бөөгийн нэр хүндийг унагаж байгаа тодорхой хүмүүстэй тэмцэх цаг нэгэнт болжээ.Хорин нэг. Завхан аймгийн Түдэвтэй, Нөмрөг, Тосонцэнгэл суманд ажиллаа.
Завхан аймгийн Түдэвтэй сумын бөөгийн Тэргүүнээр Удган Сосорбарам томилогдон ажиллаж байгаа билээ. Энэ бол МБНЭ-ийн сумын бөөгийн Тэргүүнээр томилсон анхны тохиолдол байсан юм. Бид сумын бөөгийн байгууллага хэрхэн ажиллаж болох талаар анхны туршлага энд хуримтлагдсан гэж үзэж байсан. Тиймээс Удганы ажлын талаар ихээхэн сонирхосон юм.
Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарамын үйл ажиллагаа нь сумаар хязгаарлагддаггүй, аймгийн хэмжээнд хүрдэг. Гэр нь Түдэвтэй суманд байдаг болохоор аймгийн хэмжээнд зангилан удирдахад бэрхшээл тулгардаг. Түдэвтэй сум аймгийн төв Улиастай хотоос 200 км алсад байдаг.
Дараа нь Нөмрөг суманд Өөдөө удганы төрсөн гэрт зочлов. Нөмрөг сумын бөөгийн зөвлөлийн удмрдагч Монгол бөөгийн тэргүүн удган Сонинжаргалтай уулзаж, ярилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцсон билээ. Тэндээс цааш хөдөлж Тэлмэн нуурын хөвөөнд үдэлж амрав.
Тосонцэнгэл сум бол хүн амын төвлөрөлөөр улсад дээгүүр ордог олон хүнтэй сум төдийгүй баруун аймаг руу явах төв зам дайран өнгөрдөг юм. Тиймээс энэ сум олон талаар чухал ач холбогдолтой.
Түдэвтэй сум 2,8 мян.км.кв газар нутагтай, 600 орчим өрх, 1800 гаруй хүн амтайгаас сумын төвдөө 400-аад хүн ам оршин суудаг. Засаг захиргааны Баянцагаан, Цорго, Ойгон, Аргалант гэсэн 4 багтай. Алаг адуун, Барга, Баатад, Булган, Дархчууд, Долоон, Урианхан, Хиргис, Хороо, Хөх нохойнхон, Цоохор, Сартуул, Шар булган овгийн хүн ард оршин суудаг. Төв ба хойд хэсгийг Ойгон нуур, Цорго, Баянцагааны хөндий эзэлдэг. Улаагчин, Цорго, Жарантай зэрэг голууд, Ойгон, Баянцагаан, Хөдөө зэрэг нууруудтай.
Завхан аймаг сумуудаа нэгдсэн халаалтанд холбох ажлыг шат дараатай зохион байгуулж байгаа бөгөөд хөдөөгийн 23 сумаас ийнхүү дөрвөн сумыг төвлөрсөн халаалтанд холбоод байна.
Халаалтаас гадна цэвэр усны шугам хамт тавигдаж байгаа учраас айл өрхүүд бойлуур ашиглан халуун усныхаа асуудлыг ч шийдэх боломжтой болжээ. Нэгдсэн халаалттай болсноор орон сууцны хороолол барих боломжтой болж байна.Нөмрөг сум нь байгалийн өвөрмөц сайхан тогтоцтой, хангай говь хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг юм. Сумын төв нь аймгийн төвөөс 152 км-ийн зайд оршино. 3277 км² талбайг эзлэн оршино. Хотгойдууд олноороо оршин суудаг, байгалийн эрс тэс уур амьсгалтай.
1942 оны өөрчлөлтөөр аймгийн төвөөс хэт алслагдсан тул тус сумыг Завхан аймагт нэгтгэхээр болсон. Хожим тус сумыг Булнай сум гэгдэх болсон үед модны нөөцийг нь түшиглэн байгуулсан мод боловсруулах үйлдвэрийг тойрон томоохон суурин бий болсон байна. Тус сууринг орон нутгийн Тосонцэнгэл хот гэж нэрлэн харин хойд хэсэг буюу хуучин сум нь Булнай нэрээрээ үлджээ.
Тосонцэнгэл сум Завхан аймгийн зүүн хойд хэсэгт оршино. Идэрийн гол сумын нутгийг 2 хэсэгт хуваадаг. Голын хойд талын хэсэг нь Хөвсгөл, Завхан аймгийг заагласан Булнайн нурууны бэл болно.
Сумын өмнөд хэсэг нь Хангайн нурууны салбар болох Тарвагатайн нурууны бэлд оршино. Сумын хамгийн өндөр цэг нь Марз уул (3205 м) юм. Ойт хээр, хээрийн бүсэд хамаардаг. Уур амьсгал нь нэлээд эрс тэс бөгөөд Монгол орны хамгийн хүйтэн цэгүүдийн нэг буюу сэрүүн бүсэд багтдаг. Өвөл нь -53 хэм, зун нь +38 хэм хүртэл температурын зөрүү бүртгэгдэж байсан. Монголын хангайн нурууны голлох хэсэг буюу Тарвагатайн нуруу энэ сумын ихэнх нутгийг эзэлдэг. Завханы хангайн сумдын гол төлөөлөгч болох Тосонцэнгэл нь модны асар их нөөцтэй. Гэвч социализмын үед байгуулагдсан, Монгол орны баруун аймгуудыг бүтэн ба хагас боловсруулсан модон бүтээгдэхүүнээр хангах зорилготой модны үйлдвэр нь уг нөөцийг маш үрэлгэн байдлаар ашиглаж газар нутгийг нь дахиж сэргээгдэшгүйгээр зэрэмдэглэжээ. Байгалийн баялгийн хувьд хөрсөн доорхи баялаг нь сайтар судлагдаагүй
Энэ нутаг нь эртнээс сувиллын халуун рашаан усаараа алдартай. Сумын өмнөд хэсэгт Марз уулын бэлд орших Хожуулын халуун рашаан нь хүний биед эмчилгээний өндөр ашиг тустай.
Социализмын үед Монгол улсад томоохонд тооцогдох мод боловсруулах үйлдвэр ажиллаж байсан. Идэрийн гол дээр бага оврын усан цахилгаан станц бий. Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан түүхий эд бэлтгэн нийлүүлэх төв, улс дамнасан томоохон компаниудын салбар, Банкны сүлжээ, баруун аймгуудын нисэх онгоцны сумалгааны цэг, нефть бүтээгдэхүүн их хэмжээгээр хадгалах нөөц бүхий шатахуун түгээх станц, хүн эмнэлэгийн нэгдсэн төв, бүрэн дунд боловролын сургууль, цэцэрлэгүүдтэй.Завхан аймгийн Түдэвтэй, Нөмрөг, Тосонцэнгэл суманд ажиллаа.
Завхан аймгийн Түдэвтэй сумын бөөгийн Тэргүүнээр Удган Сосорбарам томилогдон ажиллаж байгаа билээ. Энэ бол МБНЭ-ийн сумын бөөгийн Тэргүүнээр томилсон анхны тохиолдол байсан юм. Бид сумын бөөгийн байгууллага хэрхэн ажиллаж болох талаар анхны туршлага энд хуримтлагдсан гэж үзэж байсан. Тиймээс Удганы ажлын талаар ихээхэн сонирхосон юм. Энэ суманд ажиллахад Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал байлцсан билээ. Тэднийг нутгийн олон түмэн хадаг, сүүгээ барьж угтсан.
Дараа нь Нөмрөг сумын бөө нартай уулзсан юм. Энэ суманд хэдэн жилийн өмнө бөөгийн уг босгох чанар хийж байсан бөө нар хоорондоо зодолдож нэгнийхээ амь насанд хүрсэн гэмт хэрэг гарчээ. Түүнээс болоод энэ суманд Бөөгийн нэр хүнд унасан тухай бидэнд мэдээлсэн юм. Тэд мөнх тэнгэр, бөөгийнхөө төлөө хамтарч ажиллах цаг болсоныг дэмжиж байлаа. Нөмрөг сумын бөөгийн Тэргүүнээр Удган Сонинжаргалыг томилов.
Тосонцэнгэл сум бол хүн амын төвлөрөлөөр улсад дээгүүр ордог олон хүнтэй сум төдийгүй баруун аймаг руу явах төв зам дайран өнгөрдөг юм. Тиймээс энэ сум олон талаар чухал ач холбогдолтой. Монгол бөөг уламжлалт дэг жаягаар авч яваа Удган Утюктай уулзаж, МБНЭ-ийн талаар мэдээлэл өгч харилцан санал бодлоо солилцсон юм. Орон нутагт ажиллаж байхад нутгийн бөө нар хамтран ажиллах талаар ихээхэн дутагдалтай байгаа нь харагдлаа. Тиймээс орон нутагт бөөгийн байгууллага ажиллахад багагүй бэрхшээлийг туулж байж эхний үр дүнд хүрэхийг бодит байдал харуулж байна.Хорин хоёр. АРХАНГАЙД АЯЛАЛ ӨНДӨРЛӨВ.
Өмнөговийн Ханбогдоос эхэлсэн аялал ийнхүү өндөрлөж байна. Нар тойрон явсан холын аян зам арын сайхан хангайд ирж төгсөж байна. Аялал маш сайхан болж өнгөрлөө. Хүн ийм үйл явдлаа мартдаггүй юм. Амьдралд сайхан аялал тэр бүр тохиогоод байдаггүй юм. Манай баг нэг нэгнийгээ маш сайн танилцаад авсан. Танилцана гэдэг алс холын аян замд нэг нэгнээ мэдэрнэ гэдэг нөхөрлөх, эс нөхөрлөхийн шалгуур болдог. Цаашдаа хамтарч ажиллах уу, эс ажиллах уу гэдэг асуултын хариулт болдог.
Солонготын давааг даваад Архангай аймагт орж ирээд Тэрхийн цагаан нууртай учирна.
Тэрхийн цагаан нуур нь 16 километр урт, 6 километр өргөн, 61 ам километр талбайтай 20 метр гvн цэнгэг устай урсгал нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг бөгөөд хар галуу ихээр цуглардаг байна.
Энд ирнэ гэдэг Хоргод ирсэн гэсэн үг. Хорго нь Архангай аймгийн нутагт орших унтарсан галт уул юм. Одоогоос 9 мянга орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм. Хорго уул нь далайн түвшнээс дээш 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зvvн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг. Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ.
Хоргоос холгүйхэн бид Чулуутын голд очдог. Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ. Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Энэ голын эрэг дээр дурсгалын зураг авахуулсан билээ.
Байгалийн сайханыг үзнж явсаар алдарт Тамирын голд ирлээ. Монголын нууц товчоонд ч Тамир нэрээрээ гардаг. Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км².
Хойд Тамир дээд хэсгээрээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд Тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, жинхэнэ уулын гол юм.
Их тамир сумын нутагт Тамирын голын эрэгт орших 16 метр өндөр эгц бүдүүн ширхэгт боржин чулуун цохиог Тайхар чулуу гэдэг юм. Энэхүү гайхалтай чулууг бий болсон талаар олон домог бий. Тайхар чулуун дээр олон мянган жилийн түүхийг харуулсан сүг зураг, овог аймгуудын тамга тэмдэг, янз бүрийн хэлний бичээсүүд бий.
Алдарт Цагаан давааг даваад Аймгийн төв Цэцэрлэг хот / Эрдэнэбулган сум / хотод ирнэ. Хот маань үзэсгэлэнт Булган уулын өвөрт байрлана. Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог. Байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Архангай аймгийн төвийн хойморт залрах үзэсгэлэнт уул бөгөөд Хангайн нурууны баруун хойш салбарласан усны хагалбар уулс, хоёр Тамирын голын дунд оршино.
Ийнхүү олон хоног аялсан аялалын тэмдэглэлийг энд ирээд өндөрлөж байна. Амьдрал бол дуусашгүй аялал. Дараагийнх нь хүлээж байгаа.
-
Вирус судлаач: АНУ, БНХАУ COVID-19 вирусийг бүтээхэд оролцсон
Оросын микробиологч, НҮБ-ын биологи, химийн зэвсэглэлийн гишүүн асан Игорь Никулин “Россия1” телевизийн сувгийн ток шоунд оролцох үеэрээ “титэм вирусийг зохиомлоор гарган аваагүй гэдгийг батлах боломжгүй” хэмээн өгүүлжээ.
Түүний өгүүлснээр 2015 онд Nature сэтгүүлд нэгэн нийтлэл гарсан бөгөөд энэ нийтлэлд 2014 онд Хойд Каролинагийн их сургуулийн эрдэтэд хүний SARS вирус болон сарьсан багваахайны титэм вирус дундаас, эдгээр дээр хүний эд эсэд вирус нэвтрэх боломжийг өгөх рекомбинант уургийг нэмэн эрлийз вирус гарган авсан талаар өгүүлсэн байжээ.
Вирусийг хэдийнэ гарган авсны дараа Хятадын эрдэмтэд ч энэ ажилд нэгдсэн гэнэ.
“Энэ гайхалтай нээлтийн талаар Ерөнхийлөгч Обамад хэлэхэд тэрбээр АНУ-ын нутаг дэвсгэр дээр ийм төрлийн туршилт явуулахыг хориглосон. Тиймээс л судлаачид ажлаа Ухань хотын лаборатори руу шилжүүлсэн, тэнд нь ч Билл болон Мелинда Гейтс нарын сангийн хүчин чармайлтаар орчин үеийн вирус судлалын хүрээлэн байгуулагдчихсан байсан юм” хэмээн Никулин өгүүлжээ.
Түүний өгүүлснээр, хүний уураг дээр явуулсан туршилтын дараа вирус хүний эд эсэд нэвтэрч, тэндээ үржин, энэ вирусийн эсрэг антителүүд болон вирусийн эсрэг эм бэлдмэл үйлчилэхгүй байгаа нь тодорхой болсон гэнэ.
Мөн Никулин “зохиомлоор вирус гарган авах боломжгүй гэж ярих хэрэггүй, тэд боломжтой гэдгийг аль хэдийнэ батласан” хэмээн онцолжээ.
Г.Бямбасүрэн
-
Монгол, Өмнөд Солонгос, Мексик, Гренландын бөө нар Тувад тайлга хийжээ
Монгол, Өмнөд Солонгос, Мексик, Гренландын шилдэг 10 бөө Тувад цуглаж дэлхийн ирээдүйг мэдэх ёслол үйлджээ.
Дэлхийн хамгийн хүчирхэг 10 бөөг дээрх дөрвөн улсаас бүрдүүлсэн бөгөөд тэд энэ сарын 19-27-нд болсон Тувагийн бөөгийн олон улсын анхны фестивальд оролцжээ. Уг баярт нийтдээ 200 гаруй хүн оролцсоны дотор Монгол, Өмнөд Солонгос, Мексик, Гренландаас гадна ОХУ, Казахстан, Скандинавийн төлөөлөгчид болон тэдний дагалдагч нар байсан юм.
Э.Төгсжаргал