Төлөөлөгчдийг буцаж ирсний дараахан хуралдсан МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Гэндэн, Дэмид, Намсрай нарын тайланг хэлэлцээд, ЗХУ-аас цэргийн тусламж хүсэхээр шийдвэрлэжээ.
Манжуурын бага хурал мухардалд орж, ЗХУ, Японы харилцаа хурцдах өнгө аястай болсон энэ үеэр Ерөнхий сайд А.Амар тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-д айлчилж, Зөвлөлтийн удирдлагуудтай уулзаж, нэлээд хэмжээний тусламж зээл, цэрэг армийн санхүүжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэжээ.
Дэлхий нийт 731 дүгээр отряд хэмээн алдаршсан тусгай анги 1939 оны 7 сард ирж, улмаар ихээхэн хэмжэний янз бүрийн бактери голын усанд хаяжээ.
МАХН-ын X их хурлаар намын шинэ программ, дүрэм хэлэлцэж баталжээ. Намын программд ардын хувьсгалын жилүүдэд тус орны нийгэм, эдийн засгийн хөгжилд гарсан үндсэн өөрчлөлтүүдийг дүгнээд, ардын хувьсгал нь монголын ард түмэнд “капиталын ёсны бус” замыг нээсэн гэжээ.
БНМАУ-ын ойрын жилүүдэд тавих үндсэн бөгөөд шийдвэрлэх зорилгуудыг программд заахдаа: “тус орны улс ардын аж ахуйг бүхий л аргаар хөгжүүлэн, ардын хөдөлмөрийн аж ахуйг өргөнөөр хөгжүүлэхэд улсаас дэмжих, хөдөлмөрчин ардуудаас сайн дураар хамтран нэгтгэхэд улсаас туслах, машинаар өвс хадах морин станцуудыг өргөнөөр хөгжүүлэх, тус оронд аж үйлдвэр тээврийг хөгжүүлэх, түүнээс капиталын ба мөлжигч этгүүдийг хязгаарлан зайлуулах, хөдөлмөрчин олны аж байдлыг ухралтгүй дээшлүүлэх, түүнчлэн тус оронд шинжлэх ухаан ба техникийг бүхий л аргаар хөгжүүлэх, хүн ардын үсэг бичиг ба боловсролыг дээшлүүлэхэд оршино”1 гэжээ.
Намын программд тус улсын эдийн засгийг хөгжүүлэхдээ улс, хоршоолол болон хувийн жижиг аж ахуйг өөрөөр хэлбэл олон хэвшлийг түшиглэх, ингэхдээ “… мөлжигч этгээдийг хязгаарлах ба зайлуулах тийм бодлогыг тус намаас тавимой”2 хэмээжээ.
Программд бас намын удирдах роль, түүний аж ахуй, соёлын салбаруудыг зохион байгуулах чадварыг дээшлүүлэхийн хамт марксист-ленинист онолын бэлтгэлийг эрс сайжруулах зорилтыг өндөр хэмжээнд тавьжээ. “МАХН Маркс-Энгельс-Лениний сургаалыг ганцхан зөв шинжлэх ухаан гэж батлан үзэж, өөрийн ажилд удирдлага болгон явуулж, монголын ард түмний тэмцлийг чиглүүлнэ”3 гэж программд онцлон заасан байна. Хэдий тийм боловч, намын программ, дүрмийн тухай илтгэлийг хэлэлцэх явцад МАХН бол коммунист нам биш, чухамхүү ардын хувьсгалт нам мөн хэмээн үзэж байлаа.
Их хурал Намын Төв Хороог байгуулж, тэргүүлэгчдээр Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Д.Дамба, Д.Доржпүрэв, Ж.Лхагвасүрэн, Ч.Сүрэнжав, С.Янжмааг, орлогчид Б.Дамдин, С.Магсар нарыг сонгож, Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээх тушаалыг шинээр буй болгож, түүнд 24 настай залуу Юмжаагийн Цэдэнбалыг сонгожээ.
1 МАХН-ын их, бага хурал, Төв Хорооны бүгд хурлуудын тогтоол шийдвэр. 2 хэсэг. /1940-1966/ УБ. 1956. Тал 49.
2 МАХН-ын 10-р их хурал. УБ.1970. тал 174. 3 Мөн тэнд.
Үндсэн хуульд анх удаа МАХН бол улс, нийгмийн бүх байгууллагуудыг удирдан чиглүүлэгч үүрэгтэй гэж намын удирдан чиглүүлэх үүргийг хуульчлан тогтоожээ. Үндсэн хуулийн энэхүү заалт нэг нам-Монгол Ардын Хувьсгалт Намын ноёрхлыг бэхжүүлэх, хэмжээ хязгааргүй болгохын үндэс болжээ.
Author: admin_shaman
-
5-13. Манжуурын бага хурал
-
Цол гуншинтанаар дүүрсэн Монгол болох нь
Энд зөвхөн ганц нэгэн жишээ татъя. Тухайлбал, П.Давааням гэх нөхрийн цол гуншин бараг богино өгүүллэгийн хэмжээнд очих нь. Тодруулбал, П.Давааням нь “Чингис хааны дэлхийн академи”-ийн тэргүүн, Хунтайж, Чингисийн ач, Тэнгэрийн элч, Эш үзүүлэгч, Маршал корпус командлагч, Баатар, Дэлхийн аварга, АНУ-ын их сургуулийн хүндэт профессор гээд хөвөрнө. Үхсэн хатсаны дэлхийн аварга, Хунтайж вэ. Юун профессор. Хэн түүнд өгөв гэхээр тэндээс эндээс өгсөн тодорхой баримт байхгүй. Хэдэн дуртай гарууд Төрийн бус байгууллага байгуулж бие биеэндээ цол чимэг хайрладаг бололтой юм.
Гэтэл үүнээс ч илүү гарчихаар хүмүүс бас бий. Яагаав өнөөх мөнгө далладаг, мөнгө тогтоодог Б.Сарандаваа. Түүний цол чимгийг жагсаавал “Монгол Аура” энергийн төвийн тэргүүн, Монгол Улсын боловсрол судлалын философийн доктор, АНУ-ын Рочивейл их сургуулийн шинжлэх ухааны доктор, Сүнс судлаач, Түмэн гэрэлт Дарь эх, мөнгө баригч, дуудагч, мөнгөний эрлэг, Ямандаг хотхоны эзэн, Мозабекийн хүндэт эдийн засагч, философич” гэнэ дээ. Б.Сарандаваагийн боловсрол судлах, хүндэт эдийн засагч энэ тэр бол өмнөөс нь ичиж үхмээр. Юуных нь эдийн засагч байхав дээ. Ёстой л хүн луйвардаж олсон мөнгөө тоолж барвал их юм.
Ийм цол гуншинтай хүмүүс Монгол Улсаар дүүрлээ. Хамгийн сонирхолтой нь манай эрх баригчид, УИХ-ын гишүүд хүртэл энэ мэт цол гуншинд туйлын дуртай. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сонин сэтгүүлийг аваад харвал бас л хэрэгтэй хэрэггүй цол гуншин хөвөрдгийг уншигч та анзаарсан байх. Тэгэхээр ч бусад нь арга байж уу даа.
Н.Дөл
-
Галын даллагын учир.
Галын бурханд хишиг буяны өчиг өчиж цог заль, сүр сүлд, мал идээ, сайн чадал, мэргэн ухаан, чийрэг бие, алдар нэр, их хэрэг, зөв үйл, малын хишиг, ундааны хишиг, эдийн хишиг, эрдэнэсийн хишиг, язгуур үндэс, нөхөр хань, боол зардас, замын өлзий, нутгийн өлзий, үйлсийн өлзий, амар жаргалан, хотол баясгалан, сайн буян өлзий хутаг, номын буяныг хурайлан дуудаж оршоох утгыг агуулсан байдаг.
Галын даллагын яруу найргийн уран сайхны онцлог нь хишиг буяны төрөл зүйлийг элдэв чимэг тодотгол үгсээр тодруулж, батлах хийгээд үгүйсгэх холбоосоор зангидаж сэтгэлд зохист нийцэт утга бүхий үгсийн уран хэлхээсийг хэлхэж урласан байдаг. Буян хишиг, өлзий учрал, цог золбоог тоочин өгүүлэн тоочимж бүхнийг шадлан шад бүхний төгсгөлд ба хийгээд холбоосоор давтан холбож, утга уянгын яруу зохицлын тэгш хэмнэлийг тааруулсан байна.
Муу үйлсийг зайлуулан соёрх, сайн үйлсийг өгөн соёрх гэсэн гол үгсийг бадаг бүхэнд давтан, хишиг даллага хурайлан аливаа хүний сэтгэлийг өөдрөг бадрааж хөгжөөхийн аясыг өгүүлсэн зул бадамлан бадрах мэт сэтгэгдэл төрүүлдэг уран сайхны онцлогтой.
-
Галын даллага
гэж хүн бүхэн хувин, сав, тавагтай идээгээр даллага хурайлан дуудаж даллага авах ба бас хуудам хаагаар даллага авах ч байдаг. Өчиг, даллага дуудаж байхад архи дарс, өөх тос, амс зэргийг дахин дахин өргөж байх хэрэгтэй. Галын даллага авах үес хүн бүхэн энгэрийн товчоо мултлан, цээжээ сэлж хишиг буяныг биедээ шингээж аваад даллага дуудаж төгсмөгц энгэрээ товчилж буян хишгээ хадгалдаг.
Хүлцэл гуйж очих. Галын тахилгыг дуудаж дуусан дуустал галын эзэнд тахил тавигийн зүйлийг тасралтгүй өргөж байх ба ихэд бишрэнгүйгээр сүслэн мөргөж залбирал үйлдэн ариун буяны хишиг арвижуулахыг зорино. Гал тахисны хойно галын бурхнаас хүлцэл өчиж гуйн мөргөдөг сайхан заншил нийт монголчуудад бий. Энэ нь нутаг нутгийн гал тахих ёс харилцан адилгүй бөгөөд баахан зөрүүтэй ба гал тэнгэрийн таалал ямар байхыг эс мэдсэн дээрээс буюу доорд сэтгэлийг барьж омогшил бардамналыг номхотгон хүлцэл өчиж айлтгадаг.
Бидний мэдлэг чадвар мөхөс, урьдын ёс журмыг ёсчлон үйлдэж мэдэхгүйн улмаас сайтар хүндэлж чадаагүй алдаа эндэл байсан бол авран өршөөж хайрлахыг гуйя гэж нүгэлээ наминчлан хичээнгүйлэн айлтгасан утга агуулдаг. Монгол хүн гал усанд ам гарч болдоггүй гэж хэдий сайтар ёсчлон тахисан боловч хүлцэл өчиж, уучлал энэрлийг гуйж, нүгэл гэмээ наминчлан цагааруулахыг хүсэж айлтгадаг байна.
Хүлцэл өчих явдал хүмүүжил боловсрол ёс жудгийн эрхэм агуулгатай бат журмын ёсыг агуулсан яруу найргийн сэдэвчилсэн төрөл юм. Ялангуяа бөөгийн яруу найрагт хүлцэлийн сэдэвт шүлэглэл түгээмэл байдаг. Жишээ нь:
Барайсныг хардаггүй
Бархирсныг сонсдоггүй
Усан хар нүдтэн
Цусан улаан зүрхтэн
Өнөө үеийн хойчис
Мөгөөрсөн биет нялхас бид
Мэдэхгүй байгааг маань
Мэргэндээ тольдож мэдээд
Өршөөж хайрлаж соёрхоно уу гэх мэтээр хүлцэл өчиж айлгадаг.Галын хүлцэл
Аль бас бидний мэдэл чадал муугийн эрхээр
Ариунаар тахин хүндэлж эс чадсан тэргүүтэн
Алдал нүгэл хэдий чинээн болсныг гэмшин наманчилъя
Аварч хүлцээд гэмгүй болгон соёрхооГал тэнгэрийг ажааруулах.Галын тэнгэрийг тахиж ерөөл тавьсаны дараа гал тэнгэртээ архи дарс, хишиг амс өргөн галын тэнгэрийг хурааж дэгдээх зан үйлийг Гал тэнгэрийг ажааруулан хураах гэж нэрлэдэг.
Эрх хүчин төгөлдөр гал тэнгэрийн чуулган үеэр
Энэрч манай тусыг бүтээсэн маш их ачтай болов
Эдүгээ өөрийн оронд ажааран залраад
Эгүүрд султгалгүй нигүүлсэнгүй бээр айлдан соёрх
Хамаг ертөнцөст өвчин гамшиг хэрүүл тэмцэл
Хамаг үл зохилдохуун амирлаад ном буян
Хамаг хүсэгдэхийн учрал зуны агаар мэт дэлгэрч
Хамаг сайн буяны цогт цэнгэхийн өлзий хутаг орштугай.
гэж ерөөл тавиад гал тахилгын явц өндөрлөдөг. -
АЙМГУУД, СУМЫН БӨӨГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ ЖИГДЭРЧ БАЙНА
Аймаг сумдад намрын ажил өрнөж, хадланд гарцгаасан, сургуулийн хичээлийн шинэ жил эхэлж байгаа үе таарсан тул хүн төв суурин газар хүн цөөтөй байсан ч манай гишүүд цугларч энэ жилийн хийсэн ажилаа ярилцаж, санал солилцлоо.
Дорнод аймгийн Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн гишүүдтэй уулзсан билээ. Тус сумын бөөгийн зөвлөлийн тэргүүн, Монгол бөөгийн Буриадын их зайран Г.Болд угтаж, энэ жилийн Монгол Улсын тулгуур уул Хөх уулын Нэгдсэн их тахилгыг зохион байгуулсан тухай танилцуулсан юм. Энэ сум МБНЭ-ийн 30 гаруй гишүүнтэй
Мөн Хэнтий аймгийн Дадал суманд болсон “АЛТАРГАНА-2014” наадмын ажиллагаанд оролцож ОХУ-ын Буриадын бөө нартай уулзаж ярилцсан дүнг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд танилцууллаа.
Дорнод аймгийн Баяндун сумын бөөгийн зөвлөлийн тэргүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Дамдинхүү, дэд тэргүүн “Авай цагаан тэнгэр” бөөгийн холбооны тэргүүн, зайран Батдоржтай уулзаж, шинээр байгуулсан бөөгийн өргөөтэй танилцсан юм. Энэ суманд МБНЭ-ийн 20 орчим бөө нартай.
Дорнод аймгийн Баян-Уул сумын бөө нартай Зайран Б.Түмэнжаргалын гэрт уулзсан юм. Нутгийн удган, зайран нар цугларч бөөгийн өнөөгийн нөхцөл байдлаа хоорондоо ярилцсан билээ. Мөнх тэнгэр, бөөгийн үйл ажиллагаанд зориулсан хувь нэмрийг үндэслэн Зайран Б.Түмэнжаргалыг МБНЭ-ийн “хүрэл шонхор” медалиар шагнасныг гардуулсан юм.
Баян-Уул сумын төвөөс урагш 10 орчим км-т орших “Тэнгэрийн сүлдэр” бөөгийн холбооны чанар хийж байгаа газарт очсон билээ. Тэр мөчид зайран Оюунбаатар шавь нартаа бөөлж байсан бөгөөд бид өргөө гэрт нь зочилсон юм. Эгнэн суусан бидний нэгэн болох Монгол бөөгийн Буриадын их зайран Г.Болдыг зайрантан онгодоороо дайрч угтаж билээ. Энд хатуу дэг жаягтай ажээ. Энд зураг авах хориотой.
Тэндээс бид Хэнтий аймгийн Өндөрхаан хотод ирж, МБНЭ-ийн Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Мөнхтайвантай уулзсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд МБНЭ-ийн Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэн ажил төдийлөн сайнгүй байсан нь тэргүүн Мөнхтайваний ажилтай шууд холбоотой байсан. Мөнхтайвантай төрийн байгууллагад ажиллахын зэрэгцээ чөлөөт цагаараа хүүхэд залуучидтай хамтран онгоцны зарварын нислэгээр олон улсын тэмцээнд түрүүлж, одоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсон зэрэг шалтгаанаар зав муутай байгаагаа хэлж байсан. Тиймээс бид удган Соёл-Эрдэнийг МБНЭ-тэй хамтран ажиллах саналыг тавьсан юм. -
Бөөгийн үүсэл түүний түүх язгуур уламжлал1
Бидний өвөг дээдэс Монголын тал газар ирэхээсээ өмнө умард зүгийн тундра, тайгад ан аваар амьдарч байх цагтаа мөн ийм байсан. Одоо ч хүртэл тэдний энэ сүсэг бидэн дунд ямар нэгэн байдлаар хадгалагдсаар ирсэн. Бөртэ Чоно, Гоо Маралын тухай, хун шувуу гоо дагина болон хувираад хүний хүүд баригдан гэргий нь болсон тухай, Монгол орноор нэг олддог буган чулуунууд, чоныг хальсан өвгөдтэйгээ адилтган жинхэнэ нэрээр нь дуудахыг цээрлэх ёс зэрэг нь бүгд эрт дээр үед буюу 30 орчим зууны тэртээ хүртэл амьд байсан тотемизмийн цуурай юм.
Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм.
Энэ шашны түүхийг судалсан эрдэмтэд Монголын түүхийн үечлэл, он дарааллын дагуу үечлэн авч үзсээр ирсэн. 1959 онд Ч.Далайн “Эртний үеийн бөө мөргөл, дундад зууны үеийн бөө мөргөл” гэсэн үечлэлийг 1985 онд Х.Буянбат улам нарийвчлан үзээд Монгол бөөгийн түүхийн дор дурдсан 5 үед хувааж үзсэн байна.1. Эхийн эрхт овгийн байгууллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үе “Монголын бөөгийн шашины үүсэл үе”
2.VII зуунаас МУ-ын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэл Монгол Бөөгийн шашны хөгжил үе
3.1271 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үе. Монголын шашны буурал үе
4.1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үе. Монголын бөөгийн шашны сэргэлтийн үе
5.XVI зууны 70-аад оноос XX зууны эхэн үе. Монгол бөөгийн шашны устгалын үехэмээн тус тус үечилж авч үзжээ.Миний судалгаагаар Монгол бөөгийн түүхийн дор дурдсан үеүдэд хуваан үзэж байна. Үүнд:
1. Бөө мөргөлийн үүсэл үе: Хүй нэгдлийн үеэс –Овог аймаг үүсэх үе хүртэлх
2. Бөө мөргөлийн хөгжлийн үе: Овог аймгийн үүсэх үеэс – Анхны төрт улс байгуулагдан задрах хүртлэх үе МЭӨ 209 он
3. Бөө мөргөлийн задралын үе: Хүннү гүрэн задрах үеэс МЭ 48- Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (XIII зуун буюу1206 он )
4. Бөө мөргөлийн мандан бадралын үе: Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (1206 он )- Монгол улсын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэлх үе
5. Бөө мөргөл буурах үе: Юань улс байгуулагдсан үеээс (XIII зуун буюу 1271 он)- Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөн эх нутагтаа эргэн ирэх (XV зуун буюу 1368он) хүртэлх үе.
6. Бөө мөргөл сэргэн дэлгэрэх үе: Юань улс задарч (1368 он)- Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1577он)
7. Бөө мөргөлийн доройтон буурах үе: Монголд шарын шашин дэлгэрэх үе (1577 он) – Манжийн эрхшээлд байх үе
8. Бөө мөргөл шинэчлэгдэн дэлгэрэх үе: Манжийн эрхшээлд байх үе (1800 он)– Их хэлмэгдүүлэлт эхлэх үе (1932)
9. Бөө мөргөл устан алга болох үе: Их хэлмэгдүүлэлтийн үеэс (1932) – Ардчилсан хувьсгал хийх хүртлэх үе (1990 он)
10. Бөө мөргөлийн шинэ сэргэн мандалтын үе: Ардчилсан хувьсгалын үеэс (1990 он) –Одоог хүртлэх үе
Бөө мөргөлийн мандан буурлын хөгжлийн үе шат
1. Бөө мөргөлийн үүсэл үе: Хүй нэгдлийн үеэс –Овог аймаг үүсэх үе хүртэлх
Монголын бөөгийн шашны үүслийн тухай асуудал бол хүн байгалийн харьцаа буюу өөрөөр хэлбэл байгалийн амьтан-хүн эх байгальтайгаа харьцах харьцааны тухай асуудалтай зузаан холбоотой юм. Эрт цагийн балар харанхуй нийгэмд сүсэг бишрэл бий болж харин бөөгийн шашин түүнээс бүр сүүлийн үед гарч ирсэн байна
Эртний хүмүүсийн дунд (бөөгнөрч) бүлгээрээ амьдрах хэлбэр үүссэн байдаг. Балар эртний хүмүүс улаан гараараа байгальтай харьцаж байгалийн элдэв саад бэрхшээлийг байгалиас заяасан бие сэтгэлээрээ туулан давж шалгаран үлдэж байлаа. Бие сэтгэлийн энэхүү чадвар нь эртний хүмүүсийн дундаас бие сэтгэлгээний давуу хөгжилтэй зарим хэсгийг онцгой чадвар бүхий увидастай хүмүүс байгалиас энэ их эрдэм чадлын хүчээр тэнгэр, газар наран, саран, одон мичид, гал зэрэг байгалийн түг түмэн үзэгдлийг бусдад тайлбарлаж байгаль хүн хоёрын хоорондох холбоо бий болгож байсан.
Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм.
Хүн сүргийн үед бие бялдрын хөгжил ихээхэн ач холбогдолтой байсан бол овгийн байгууллын үед бие бялдрын зэрэгцээгээр оюун сэтгэлгээний хөгжил илүү ач холбогдолтой болж байгалиас заяасан увидсын эрдэм чадвартай хүмүүсийг ихээхэн хүндэтгэдэг болсон байна. Энэ үеэс “бөө” (бөөгнүүлэгч, цуглуулагч)- гийн үүрэг оролцоо ач холбогдол улам ихсэж, яваандаа бөөг шүтэх тогтолцоо бүрдсэн байна.
Эдгээр увьдас сэтгэлгээтэй хүмүүс эхийн эрхт овгийн байгууллын үед бөө мөргөлийн зан үйл хэргийг эрхлэн явуулж улмаар тэдний дотроос хэн илүү муу нөлөө, хүч чадалтай нь овгоо зонхилон тэргүүлж байжээ. Эндээс отог (бүлэг буюу гал), омог, аймгуудын ихэнх удирдагч нар нь бөө байсан байна. Эхийн эрхт байгууллын үед эмэгтэй хүний нийгмийн байр суурь нь эрэгтэйчүүдээс өндөр байсан тул бөө мөргөлийн үйл хэргийг эрхэлж буй бүх эмэгтэйчүүдийг “Идүгэн” гэж нэрлэдэг байв.
С.Бадамхатан “Хөвсгөлийн цаатан ардын аж байдлын тойм”-доо “Хөвсгөлийн дархад ястан” бүтээлдээ “бөө мөргөл үүсэх түүхэн нөхцөл шалтгаан бол анхны хүй нэгдлийн нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн үед буюу өөрөөр хэлбэл хүрэл, төмрөөр хөдөлмөрийн зэвсэг багаж хийдэг болж, нийгмийн дотор эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, байр суурь үлэмж бэхжиж, хувийн өмч буй болж хөгжих явцад баян хоосны ялгаа үүсэж, овог аймгуудын тэргүүлэгч, зонхилогчдын эрх мэдэл эрс өссөн зэрэг шалтгаанууд юм” гэжээ.
2. Бөө мөргөлийн хөгжлийн үе: Овог аймгийн үүсэх үеэс – Анхны төрт улс үүсэх хүртлэх үе МЭӨ 209 он
Хүннү гүрэн буюу Модун хааны үеэс Кидан гүрний Люгэ цуцай хааны үе хүртэл 1000 гаруй жил үргэлжилдэг аж. Хүннү гүрэн (МЭӨ 209-МЭ 93 он) нь Монгол нутаг дахь анхны төр улс юм. Аймгийн холбоо, цэргийн ардчиллын шатанд байсан хүннү нарын 24 аймгийг Түмэн шаньюй захирч байсан бөгөөд МЭӨ 209 онд түүний хүү Модун эцгээ егүүтгэж, шаньюйн мэдлийг өөртөө авч төр улсаа байгуулсан байна. Хүннү нарын үндсэн шашин нь бөө мөргөл байв. Хүннү нар цагаан cap, тав, есдүгээр сард өвгөд, тэнгэр, дэлхий, онгон шүтээндээ тахилга үйлддэг, шаньюй өглөө ургах наранд орой саранд мөргөдөг, хүннү бөө тайллага хийдэг байжээ.
Ноён уулын VI булшнаас олдсон бөөгийн малгай нь саравчийг нь булганы арьсаар бүрж дунд нь хоёр гурвалжин онгорхой үлдээж түүний дунд улаан хүрэн ноосон утсаар цагираглан оёж хийсэн нүдтэй байжээ. Мөн булшнаас олдсон Хүннүгийн (м.э.ө-III зуунаас м.э-I) үед хамаарагдах 2,6х1,95 метр хэмжээний ширмэл ширдэг дээр дараалсан есөн буга,есөн хар цагаан модыг дүрсэлжээ. Мод бол үржин дэлгэрэх, буга бол овгийн шүтээн бөгөөд ес байдаг нь дээд тэнгэр гэсэн утгийг харуулсан байна.
Түүхчдийн үздэгээр Хүннүгээс Хамаг Монгол хүртэл монголчууд манихеизм, буддизм, күнзийн суртал, несторианизм гээд байсан бүх сүсэг бишрэлүүдээс амсаад авсан бололтой. Гэвч тийм амархан бусдын оюун ухаан, сэтгэлгээнд автдаг байсан бол монголчууд монгол биш байхсан билээ. Тал нутагт тал талаас нь орж ирэх янз бүрийн сурталуудын дунд уугуул тэнгэр шүтдэг бөө мөргөлөө чандлан авч үлдсэнээр барахгүй нэгэн суу билигт монгол хүмүүн чанарын хувьд хавьгүй илүү өндөр төвшинд хүртэл нь дээшлүүлэн боловсруулж, тэр үеийнхээ хамгийн боловсронгуй сэтгэлгээний цогцолборуудтай өрсөлдөх чадвартай болгон шинэчилж чаджээ.
3. Бөө мөргөлийн задралын үе: Хүннү гүрэн задрах үеэс (МЭ 48)- Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (XIII зуун буюу1206 он )
Хүннү улс МЭ 48 онд өмнөд, умард хоёр хэсэг болон хуваагджээ. Гэвч умард, өмнөд хүннү хоёр улсын байдалтайгаар МЭ 93 он хүртэл оршин тогтносоор байжээ. Умард Хүннүг хятадын турхиралтаар өмнөд хүннү, сянби, ухуань нар үргэлж довтолж байсны улмаас МЭ 93 онд ихэд ялагдан бум гаруй өрх сяньби нартай нэгдэн өөрсдийгөө тийн нэрлэх болжээ. Умард хүннүгийн нэг хэсэг алс өрнө зүг зайлан нүүсэн бөгөөд МЭ IV зууны сүүлчээр Баламбер хаанаар толгойлуулан Каспий, Хар тэнгис хүрч сармат, алан нарын олон аймгийг өөртөө нэгтгэн V зууны эхээр Месопотами, Бага азид довтлон улмаар төв европт нэвтрэн иржээ. Тэд Аттилла (МЭ445-453) хааны үед маш хүчирхэгжсэн байна. Харин өмнөд Хүннү нар нэг хэсэг цагаан хэрмийн араар бие даасан хүч болон оршсоор байжээ. Кидан гүрний үед несториан болон будда мөргөл хятадын даос бумбын шашны янз бүрийн урсгал чиглэл хүчтэй нэвтэрсэнээс бөө мөргөл аяндаа шахагдан цөөн хэдэн омгийн удирдагчийн хүрээнд үлдсэн аж.
ХII зуун гэхэд Монголын тал нутагт маш замбараагүй байдал ноёлж байлаа. Бараг хоёр зуун жил оршин тогтносон хитанчуудын их гүрэн нурж унаад талын нүүдэлчид яахаа мэдэхгүй сурсанаараа хоорондоо байлдацгааж байв. Мөн гаднаас дундад зууны үеийн олон янзын сүсэг бишрэлүүд орж ирцгээн хуучин олон тэнгэртэй бөө мөргөлийг шахалтанд оруулж байв. Зарим нүүдэлчид ч шинэ шинэ шашинд орж эхэлцгээж байсан бололтой.
4. Бөө мөргөлийн мандан бадралын үе: Монголын анхны тулгар төр байгуулагдах үе(1206 он )- Монгол улсын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэлх үе
“Монголын Нууц Товчоо” нь Чингис хаан хэрхэн яаж монголчуудыг мандалт, ялалтанд хүргэж чадсаныг өгүүлдэг. Чингис хаан чухамхүү бөө мөргөлийг шинэчлэн тухайн цаг үетэйгээ нийцэхүйц монотеист буюу гагцхүү нэгэн бурханыг, Мөнх Тэнгэрт/харсан тэнгэртээ/ сүсэглэх шүтлэгийг бий болгож чаджээ. Ингэснээр монголчуудын ертөнцийг үзэх үзэл, оюуны болон сэтгэлгээний арга барилд асар хүчтэй хувьсгал явагдаж үгчлэн хэлвээс монголчууд шинээр төржээ. Маш хүчтэй итгэл үнэмшилд хөтлөгдсөн тэд түүнийхээ дагуу урд үзэгдээгүйг хийн бүтээж хорвоог доргиожээ. Чингис хааны гол ололт нь ертөнцөд хамгаас дээд Мөнх Тэнгэрийн сүр хүчин дор (буюу зөвшөөрөлтэйгөөр) суу заль – арга билгээр (эдгээр нь хамтдаа орших давхар хослолууд юм) дэлхийд нэгэн хааны эрхшээлээр хамаг амьтаныг гарыг нь газар, хөлийг нь хөсөр амар амгалан болгон төвшитгөх үзэл байв. Энэ үзэл нь эхлээд зөвхөн эсгий туургатанд хамаатай байснаа хожим бүх дэлхийд хамаатай болон өргөжиж, үүнийг гүйцэтгэн биелүүлэгч нь дээд Тэнгэрээс заяат Монголын Далай хаан байх ёстой хэмээн тунхаглагдсан бололтой. Энэ үзэл бодлынхоо төлөө, үүнийгээ биелүүлэхийн төлөө морьтон монголчууд нэг далайгаас нөгөөг хүртэл хорвоогийн хязгаарт хүрэн тэмцэхэд бэлэн байв.
Чингис хаан бөөгийн мөргөлийг их шүтдэг хүн байжээ. Чингис хаан аян дайн хийхийнхээ өмнө заавал өндөр уулан дээр гарч, бүсээ хүзүүндээ өргөж залбирдаг байжээ. Ингэж цэргээ сүсэг бишрэлийн аргаар зоригжуулах явдал их байсан тухай Монголын нууц товчоонд бичсэн байдаг.Бөө мөргөлийн буурах үе: Юань улс байгуулагдсан үеээс (XIII зуун буюу 1271 он)- Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөн эх нутагтаа эргэн ирэх (XV зуун буюу 1368 он) хүртэлх үе.
Чингис хаан агуу суу билигт хүн байснаараа монголчуудыг шинэ үзэл бодолд нэвтрүүлж чадсан боловч, түүний үр сад нь мөн адил дундад зууныхаа хувьд туйлын боловсронгуй сэтгэлгээний төвшинд хүрсэн байсан лалынхан, күнз, буддын сурталтангуудтай нүүр тулах үед замбараагүйтэж эхэлжээ.
Чингисийн ачуудаас авахуулаад түүний сургаалыг мартагнаж эхэлсэн нь анзаарагдана. Үүнээс болж монголчуудын оюуны болон сэтгэлийн нэгдэл хэмхрэн унаж сүр хүч нь доройтжээ. Харин Хубилай хаан өөрөө бурхны шашны ламтай болж энэ шашныг тэтгэн дэмжсэнээр эх монголчуудын язгуур шашин нь тэргүүлэх эзэнгүй болж бутран сарнихын эх тавигдсан. Ингэж бөөгийн шишин төрийн төв байгууллагад нөлөөлөх ач холбогдлоо алдсан явдал нь монгол хаад ноёдын санааг хоёрдуулж шарын шашин нөлөөг ихэсгэж Монголд шарын шашин дэлгэрэх таатай нөхцлийг бүрдүүлжээ.
Учир нь монголчууд цэргийн хувьд маш хүчирхэг хэвээр байсан бөгөөд гадныхан айсандаа урдных шиг цувахаа больж, нанхиадууд торгон замаар худалдаа хийхээ болиод тэдэнтэй хамт монголчууд ертөнцөөс таслагдсан байдалд хоорондоо байлдан, бие биенээсээ илүү баатарлаг болохыг оролдоцгоож байв.
5. Бөө мөргөл сэргэн дэлгэрэх үе: Юань улс задарч (1368 он)- Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1577)
Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөх үед ордны улаан малгайтын ламын шашин Монголд ямарч нөлөөгүй болж, бөөгийн мөргөл дахин сэргэв. Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1368-1576) Монголын бөөгийн мөргөлийн эцсийн удаагийн хүчтэй байсан үе юм. (Ч.Далай)
6. Бөө мөргөлийн доройтон буурах үе: Монголд шарын шашин дэлгэрэх үе (1577) – Манжийн эрхшээлд орох үе
1577 онд Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамц Түмдийн Алтан хаантай уулзаж Далай лам цол хүртэн Түвдийн тэргүүн гэгдсэн бол Далай ламын зүгээс Алтан хааныг номын хаан энэ тэр гэж өргөмжлөн хаан цолыг нь баталгаажуулж өгчээ. Ийнхүү тойгтныг сөхрүүлж толгойтныг мөргүүлж явсан омог ихэт Монголчуудын сүр cүлд нь шарын шашны номлолоор дарагдан номхрох замнал нээгдэв. Баатарлаг өвөг дээдсийнхээ зориг зүрхээр хоймроо сэргээн зоригжуулж, цавчих сэлэмний ир шиг хурц явсан Монголчууд боолын боол босгоны шороо болон хувирч, хавь ойрынхоо улсуудаа эзэрхэн захирч эзэн нь явсан харц дээгүүр омог бардан Монголчууд доош харан дорой дуугаран хувь заяандаа эзэн биш захирагдаж харийн хүнийг мөргөн шүтэж явахын үндэсийг нээжээ.
Алтан хааны залж ирсэн нууц тарнийн лам, Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамц Даян дээрхийн их бөөтэй хамгийн анх 1600 -аад оны үед увидасын хүч билэгээ шалган тулалдаж ялсан байна.
Алтан хааныг өвдсөнийг дуулсан Түмдийн ноёдууд энэ шарын шашин тийм сүрхий юм бол бишрэн дагагч Алтангаа хамгаалж үл чадан юунд өвдүүлэв гэх мэтээр тохуурхан ярилцаж байжээ. Иймд 1602 онд Алтан хаан хатуу хууль цааз гарган зарлигдаж тэр үед айлуудад байсан хуучны онгон шүтээнүүдийг нь гарган шатаалгаж, өвөг дээдсийн онгон шүтээнээ шатаахаас айж устгахгүй байсан айлуудаар нь лам нарыг явуулан галд өргөсөн байна. Зарим мэдээгээр бол бөө нарыг ид шидийг нь үзнэ хэмээн бүгдийн цуглуулан шатааж алсан гэдэг. Хожим Буддын шашны номлолоор хэлдэгчлэн үйлийн үрийн дагуу коммунист шашинд Монголчууд орохдоо энэ үйлдлийг нь өөрсөд дээр нь дахин давтаж аллага, таллага галдан шатаалт үйлджээ.
Манжийн Сэцэн хаан 1633 онд “Монголчууд лам нарын үгэнд маш итгэж эд малыг бүрэлгэн өгч хилсийг арилга, сүнсийг сайн газар төрүүл хэмээн ёдор татуулж, овоо үйлдүүлэх зэрэг нь их л мунхаг тэрслүү, үүнээс хойш цөм цаазлан байлгаваас зохимуй” гэж байжээ.
Гэхдээ Өндөр гэгээний багштай тулалдаж дийлдсэн бөө Алтан хааны номын багштай тулсан бөөгийн ач юм уу зээ байсан нь тодорхой. Ер нь Даян дээрхийн бөө ялагдсанаас хойш л бөөгийн шашин үлэмж сулран доройтож ламын шашин хүчтэй дэлгэрсэн нь эдүгээ олдож буй бүх түүх сурвалжаас мэдэгддэг.
Автай сайн хаан Түвдээс Зонховын шашныг албан ёсоор залсан үе хүртэл үргэлжилдэг байна. Үүний дараахан 1720-иод оны эхээр Түвдээс Өндөр гэгээний залж ирсэн нууц тарнийн чойжин дүвчингүүд Халхын томоохон бөө нартай тэмцэлдэж ялан дийлсэний улмаас бөөгийн шашны хүч доройтож хэлсэн гэдэг. Тэр үед Өндөр гэгээний нууц увидасын багш Даян дээрхийн их бөөтэй гурван долоо хоног ном увидасын хүчээр халз тулалдаж ялан дийлсэн тухай олон арван домог ард түмний дунд үлдсэнийг хүмүүс мэднэ.
Нэг л мэдэхэд манжууд болон оросууд монголчуудыг эзлэн авав. Эзлүүлсэн гэхээс илүү өөрсдөө дуртайяа эзлэгдсэн гэвэл зохино. Олон зуун жил ямар ч утга учиргүй хоорондоо дайтсаны улмаас хүмүүс сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн асар их гачигдалд орчихсон байв. Чингисийн суут сургаалыг дахин гаргаж ирэн шинэчилж чадах хүн ч байсангүй. Байсан бол хэнд ч танигдалгүй өнгөрчээ. Ингээд тэр үед хамаагүй илүү дэвшилтэд хүрээд байсан барууны соёл иргэншлээс хоцрогдсон байсан тухайн нөхцөлдөө тааруулан манжууд, төвдүүдийн янз бүрийн арга чарга, шахалтаас болоод бүх нийтээрээ шарын шашинд орцгоожээ
7. Бөө мөргөл шинэчлэгдэн дэлгэрэх үе: Манжийн эрхшээлд байх үе –
1800 оны дунд үеэс хэлээд 1930 иад хүртэл үргэлжилсэн аж. Монголд нөлөөгөө тусгасаар ирсэн шарын шашин өөрийн үзлээ өвөг дээдст өвлүүлэн үлдээж монгол бөөгийн шашны үзэл санааг өөртөө шингээн авч хүчийг олсон юм. Энэ үеэс Монгол бөөгийн шашин хувиран өөрчлөгдөж нэг хэсэг нь бурхны ёсыг бүрэн дагасан шашны бөө, нөгөө хэсэг нь бурхны шашны бурхдын өмнөөс онгод тэнгэрээ дууддаг шарын бөө, үлдсэн нь монгол бөөгийн шашныхаа язгуур эрх ашгийг туйлаар илэрхийлсэн харын бөө болон задарсан.Эхний хэсэг нь бурхны шашинд уусан нэгдэж онгод тэнгэрээ бурхдаар илэрхийлэн шарын шашны зохион байгуулалтанлд орсон ч гаднах хэлбэр зан үйлээрээ бөө хэвээр үлдсэн. Сүүлийн хэсэг нь бөөгийн шашны язгуур үзэл санаа, эрт дундад үеийн хэлбэр, агуулгаа хэвээр нь хадгалж харын бөө хэмээгдэн багахан нутаг дэвсгэрт оршсоор байна.
Тухайн үед бөө мөргөлийн шашин хүчээ аван сэргэхдээ урьдын адил тэнгэр шүтлэг, онгон мөргөлөө баримталсангүй. Харин ч үнсэн дээр хөрвөөн зүсээ хувиргадаг хар зүгийн сахиус шиг шарын талаа баримтлан бөөлөх үедээ тарни ч уншчихдаг, эрхиэр ч гуядчихдаг болоод цоо шинээр танигдахын аргагүй өөрчлөгдөн өндийж иржээ. Шар зүгийн бөөгийн сэргэн мандалт гэж нэрлэж болох боловч хар цагаан талын бөө нарын хүч чадал ч тэдний далбаан доор мэдэгдэхүйц нэмэгдсэн юм. Хүмүүс нэг үе зөвхөн буруу энгэртэй дээл өмссөн лам нарлуу гүйлддэг байснаа болив. Тэд хэнгэрэг цангийн дуу руу татагдаж хар чатга далд хүчний үйлчлэлийг ахин мэдэрч эхэлсэн юм. Хятадууд манжийг хүний олон, соёлын давуугаар дотроо уусгасан шиг бөө мөргөл шарын шашинг ер бусын хүч чадлаараа ийнхүү өөртөө уусгаж 1800 оны сүүлчээр бараг л бөө нар лам нараас илүү эрх мэдэлтэй болж чадсан байв. Тухайн үед хэнгэрэг цохиж тамлага шившдэг нэг ч лам байгаагүй бол тарни уншдаггүй нэг ч бөө байхгүй байсан явдал хэн нь хэнийгээ уусгаж ялан дийлж байсныг гэрчилнэ. Иймээс шарын шашны хутагт хувилгаад бөө нарын эсрэг хүчтэй тэмцэл явуулж эхэлсэний нэг нь Жалханз хутагт Дамдинбазар байлаа. Тэрбээр 1902 онд Хөвсгөлийн Дархадын 30 зайранг цуглуулж удган модонд хүлэн тойруулж гал тавиад хэн шатахгүй амьд гарсаныг чинь дархан цаазтай болгож халдашгүй эрхтэй үлдээе гэсэн гэдэг. Гучин бөө бараг бүгдээрээ улаан галд хярвас болтолоо шатсан боловч Дархадын Цэнд зайран, Согжоо удган, Манига зайран, Ардаагийн хайрхан хэмээх Омбоодой зайран нарын дөрвөн хүн төмөр хүртэл гулзайж хайлам гал дундаас түлэгдсэн цэврүү ч үгүй үлдэж Жалханз хутагтын гайхашийг барсан аж. Ганц Хөвсгөлд ч биш бөө нар хүч түрсэн газар болгон иймэрхүү номхотгон дарах арга хэмжээ явагдаж байсан боловч харин ч энэ тэмцэл нь бөөгийн шашны сүр хүчийг улам ч бадраасан билээ.
1930 онд явуулсан шашны тооллогоор 100 гаруй мянган лам байсан бол дөнгөж 200 бөө удган бүртгэгдсэн нь үүнийг гэрчилнэ.
8. Бөө мөргөл устан алга болох үе: Их хэлмэгдүүлэлтийн үеэс (1932) – Ардчилсан хувьсгал хийх хүртлэх үе (1990 он)
Ингээд их хэлмэгдүүлэлтийн явцад бөөгийн шашин ч тэр буддын шашин ч тэр хоёулаа коммунист дарангуйлалын дахтай гутлын хатуу улан доор няц дарагдсан билээ. Анхандаа уг удам дамжсан соц нийгмийн үед ч нууж хааж эх эцгийн онгоноо таслалгүй шүтэж ирсэн цөөхөн хэдэн хүний үрс л онгод тэнгэрээ шүтэн байгаль дэлхийгээ тахиж байв.
9. Бөө мөргөлийн шинэ сэргэн мандалтын үе: Ардчилсан хувьсгалын үеэс (1990 он) –Одоог хүртлэх үе
1990 оны ардчилсан хувьсгалаар эхэлсэн юм. Гэвч яваандаа бөө мөргөлийн шашин бизнес рүү орж мөнгө олох хэрэгсэл болж хувирсанаар хаа холын алс бөглүү хязгаарт ч хүн ам төвлөрсөн их хотын зах дээр ч “чанар нь” орж онгод нь заларсан бөө нар ухаан алдан унаж “мэндэлцгээх” болсон. эдүгээ бөө нар бөө нартайгаа эрэгчин эмэгчинээ үзэлцэх болсон нь гайхалтай.
.Түүх үргэлжилсээр…
Б.Мөнхдалай (Бөө судлаач, гоц үзэгдэл далд ухамсар судлаач)
Эх сурвалж
1. Ё. Гантулга “Монгол буддизм” http://gantulga.wordpress.com.au
2. Гонгор, Д. 1970. Халх товчоон: хоёрдугаар боть. Улаанбаатар -
МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН 20 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.
2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн 20 дугаар Хуралдаан дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1. 2014 оны Монгол говийн Нэгдсэн их тахилгын дүнгийн тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан2. 2014 оны 6-р сарын 21-22 ны өдрийн Нарны их залбиралын хөтөлбөрийн тухай
МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, судлаач Т. Дагвадорж
МБНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн
Удган Т. Одончимэг3. Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын бэлтгэл ажлын явц
МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч,
Монгол бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал4. Монголын хөл уул Хөх уулын тахилгын дүнгийн тухай
МБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга,
Монгол бөөгийн Тэргүүн Зайран Х.Өсөхбаяр5. Бусад асуудлууд
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан2014 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрийн Нарны залбиралын ХӨТӨЛБӨР
2014 оны 6 дугаар сарын 21-ны өдөр
2014.06.21-ны өдрийн 13.00 цагт отгууд байрлалаа эзэлсэн байна.
МБНЭ-д бүртгүүлнэ.
2014.06.21-ны өдрийн 15.00-17.00 хүртэл нээлтийн үйл ажиллагаа. (Нээлтийн үг, Урлагын тоглолт)
2014.06.21 ны өдрийн 17.00-19.00 цагт бөөгийн фестиваль болон бөөгийн төвүүдийн танилцуулга, (Төвүүдийн туг өргөн цуваа хэлбэрээр хуяг хувцас, үндэсний хувцастай танилцуулга болох)
2014.06.21–ны өдрийн 20.00 цагаас галын наадам, -
НАРНЫ ТАХИЛГЫГ ДАМДИН ЗАЙРАНГИЙН УДАМ УДИРДЛАА.
Тахилга хийхийн тулд бид эдгээрийг лус, савдагийн байршилийг холбосон их үйл бэлтгэл ажлын хүрээнд хийгддэг. Үүнийг ганц нэг улаачийн хүч хүрэхгүй. Тиймээс хамтарсан тахилга хийх улаач нарын нэгдсэн хүч шаардлагатай болдог. Ялангуяа нэгдсэн тахилгыг хийхдээ лус савдагийг догшруулах, эсвэл тайгаруулан хийх зэрэг нь бодлогын асуудал байдаг. Үүнд нэгдсэн тахилгын бас нэг ач холбогдол оршино.
Энэ удаагийн их говийн нэгдсэн тахилгын Нарны тахилгыг Хөвсгөлийн алдарт зайран Дамдины төрсөн охин, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун толгойлон бөөлж эхлүүлсэн билээ. Монгол түмэн олныхоо итгэлийг хүлээн өмнө зүгт, говийн нэгдсэн их тахилгын эхлэл болсон Нарны тахилгыг толгойлон бөөлөх хүндтэй үүргий ийнхүү Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун удирдан манлайлж эхлүүлсэн байдаг. Аливаа зүйлийн эхлэл гэдэг өндөр хариуцлага байдаг. Тэрхүү үүргээ Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун ч нэр төртэй биелүүлсэн билээ.Дөрөв. ГОВИЙН НЭГДСЭН ТАХИЛГЫН ЛУСЫН ТАХИЛГА
Ханбогд хайрхан, Оюутолгойн дунд байрласан манай тахилгын Лусын тахилга эхлэлээ. Бөө болгон өөр, өөрийн өвөрмөц онцлоготой бөөлдөг. Ихэнх толгойлж бөөлсөн удган зайран нар өмнө нь ирж, газраа үзэж, сонголтоо хийсэн бол Н.Хишигжаргал удган маань өмнөх өдөр нь байршилын сонголтоо хийсэн. Түүний бөөлөлтийн онцлогын нэг нь энэ байлаа.
Нэгдсэн их тахилгын Галын тахилга өмнөх орой нь болсон. Өглөө эрт нарны нарны тахилга болж залгаад Лусын тахилга хийгдсэн билээ. Их говийн нэгдсэн тахилгын Лусын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Н.Хишигжаргал толгойлж бөөлсөн юм.
МБНЭ байгуулагдахад хамгийн олон шавь нартай багш нарт Н.Хишигжаргал, Т. Одончимэг, (Өөдөө) Л.Амгаланням нар тооцогддог байв. Шавь олонтой багш нарын хувьд нэгдсэн тахилгад оролцоход бусдыг бодвол бэлтгэл ажлын хүрээнд туслах хүн олонтой байдал тод ялгаран харагддаг байлаа.
Нэгдсэн тахилгыг толгойлж бөөлж буй ихэнх улаач (багш нар) тун цөөхөн шавь нартай байдаг тул бэлтгэл ажилд хүн, хүчний дутмаг байдал ажиглагддаг бол олон шавьтай бөө нарт их өөр, давуу байдал харагддаг.
Их говийн нэгдсэн тахилгын Лусын тахилгын төв хэсэгт тахилгын өргөлийн дэргэд Монгол бөөгийн тэргүүн удган Н.Хишигжаргал голлон заларч, түүний ард саран хэлбэртай суудалд удганы шавь арван гурван улаач хуяглан багшийнхаа бөөлөлтийг дэмжин бөөлөхөөр суужээ.
Их говийн нэгдсэн тахилгын Лусын тахилгад бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн удган Н.Хишигжаргалын онгод залран ирж нилээд хугацаанд сургааль юугаа хайрлан заларсан билээ. Хуяглан босох үед шавь нар нь дэм өгч, хүч нэмж байлаа. Ийнхүү Их говийн нэгдсэн тахилгын Лусын тахилга амжилттай болж өнгөрлөө.ӨМНИЙН ГОВИЙН НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫГ АМЖИЛЛТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА .
Тав. Хайрханы тахилга
Одоо өмнийн алтан говиор халуун дүйж, бидний сэтгэлд ч халуун дүйсэн өдөр ирлээ. Ханбогд хайрханы баруун хойд талд Монголынхоо газар газраас төлөөлөл болон ирсэн олон улаач нар өргөлөө бэлтгэж, их хайрханы тахилгаа эхэлсэн.
Заасан өргөл, идннгий өмнөхөн талд Монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн туг намирч, олон зууны туршид анх удаа олон зуун улаач нар нэгдэн тахилгаа хийж байна. Энэ удаа тахилгын үндсэн хэсэг болох Хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, түүний багш болох Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргалын удирдлагаар хийсэн. Нутгаа төлөөлөн Монгол бөөгийн тэргүүн удган С.Энхмаа тэргүүлэн бөөлсөн байдаг.
Хайрханы тахилгад тэргүүлж бөөлж, тахилгын бэлтгэл ажил, зохион байгуулалтыг хариуцан ажиллаж, тахилгыг амжилттай зохион байгуулахад Монгол бөөгийн тэргүүн удган С.Энхмаа их үүрэг хүлээсэн. Түүнийгээ амжилттай хэрэгжүүлсэн.Тахилгын үр дүн.
Өмнийн говийн Нэгдсэн Их тахилга 2014 оны 05-р сарын 16-17ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан билээ. Тахилгыг бэлтгэл хангах үйл явц дандаа даран шулуун байсангүй. Мөнх тэнгэрт өргөсөн тангарагтаа үнэнч байж, аливаа саад бэрхшээлийг хамтдаа даван туулж, түмэн олныхоо тусын тулд Нэгдсэн их тахилгыг зохион байгуулалцаж, өөрийн хөрөнгө мөнгө цаг заваа гарган тахилгад оролцсон нийт улаач, сүсэгтэн олондоо талархаж буйгаа илэрхийлж байна.
Уг нь өмнөговьд Удган Алтанчимэг олон зуун шавьтай, олны хүч оломгүй далай гэгчээр их тэнгэрийн хүч, дуудлагаар ийм олон шавь “босгосон” түүнд мөнх тэнгэрт төлөх өр гэж бий. Тэр нь монголчуудаа мөнх тэнгэр шүтдэг болгоход чиглэж байгаа. Өмнөговьд олон зуун бөө нар байгаа боловч нэг л бишээ. Өмнийн говиор зон олонтой уулзаж ярилцаж байхад Мөнх тэнгэр, бөөгийн их хүчийг түмэн олондоо мэдрүүлж чадахгүй байна.
Ханбогд суманд бөө нарын чанар хийж байгааг хараад жирийн иргэд чулуугаар нүүлгэдэг тухай ярьж байлаа. Оюу толгой болон Төрийн байгууллагын удирдлагууд монгол бөөд таагүй ханддаг ажээ. Нэгдсэн их тахилгадаа оролцох гэж ирсэн Ханбогд сумын олон бөө нар дээр нэгэн машинтай хүн ирж уулзангуут, түүнийг даган их тахилгаа орхин явсаныг юу гэж үзэх вэ.
Бид үүнийг ингэж үзэж байна. Нэгдүгээрт: Үнэнхүү итгэл үнэмшилээр мөнх тэнгэрээ шүтэж байгаа юм уу. Эсвэл хэн нэгний нөлөөнд тун амархан автах хуурамч итгэл үнэмшил ноёлж байв уу. Олуулаа хүч хавсран мөнх тэнгэртээ бөөлөх, залбирахаас илүүтэй тэднийг авч одох хүчин зүйл мөхөс байлтай.
Хоёрдугаарт: Ховорхон хийгдэх их тахилгадаа сүр хүчийг харуулан хүрч ирчихээд, тахилгын өмнө сүүлээ хавчин эргэн эргэн харж, одох нохой лугаа зугтсан нь хэн нэгэн эзний хоол идүүрт дассан амьтан шиг санагдав. Тэгээд идүүрт нь хоол ахиухан хийгээд өгөхөөр түүн лүү явж одов бололтой.
Гуравдугаарт: Бөө хүн мөнх тэнгэр, онгоддоо л захирагддаг гэдэг. Гэтэл хэн нэгэнд захирагдан их тахилгаа орхин одох мөнх тэнгэрийн шүтлэгтэн гэж байх уу. Монголчууд өөрсдийгөө харийн нүдээр хардаг болсоны нэг жишээ энэ. Нөгөө талдаа олон зуун бөө нартай, жилдээ цөөнгүй удаа чанар хийж шавь нараа нэгтгэн мөнх тэнгэрийн хүчийг авдаг гэх зан үйлийн хүч нөлөө хаана явна.
Бидний юу нь болж, юу нь болохгүй байна вэ. Олон зүйл асуулт нэхэж байна. Чанар хийсний ач холбогдол юу болж байна. Зөвхөн олон арваар нь уг авах гэж чанар хийдаг гэвэл өрөөсгөл асуудал. Өмнөговьд бөөгийн нөлөө сул байгаа, мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийн байдал чанарын ахицгүй байна. Өөр нэг тал нь олон зуун жилээр бөө шүтлэг энэ нутаг тасарч, монголчууд бид удамынхаа олон зүйлээс хөндийрсэн явдал юм. Биднийг нэгтгэж байсан, бидний шүтэн биширч явсан, бидэнд их хүчийг өгч байсан олон зүйлээ мартаж гээжээ. Тэгээд харийн гүрний бодлогоор оруулж ирсэн шашиныг эрхэмлэн дээдлэх болсон. Харь хэлдээр уншлагаа уншдаг, биднээс зээлж авсан зан үйлээр үйлээ баяжуулсан харийн зүйлийг бид илүүтэй шүтэх болсон. Ийм болгоход гадны хүчин зүйл нөлөөлсөн нь үнэн.
Гэвч цаг үе өөрчлөгдөж бидний үе, монголчууд мөнх тэнгэрээ шүтдэг үе эргэн ирж байна. Олон шалтгаан, бэрхшээл байгаа боловч бидний гэх цаг үе ирж байна. МБНЭ-ийн удирдлагууд хоёр удаа Өмнөговь аймагт очиж уулзалт хийж түүнд 200 гаруй мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд оролцож байсан. Тэд Мөнх тэнгэрийн үзлээ түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хамтран оролцоход бэлэн байсан. Гэвч нэгдсэн тахилгын өмнө тахилга болохгүй, хугацаа хойшилсон, оролцож болохгүй гэсэн олон цуу яриа, төөрөгдүүлэлт тэдний идэвхийг саармагжуулсан. Энэ үед Алтанчимэг удган аймагтаа ирчихсэн шавь нарынхаа хамт чанараа хийгээд 60-70 шинэ шавь босгож, уг бариад явж байсан. Тэглээ гээд нэгдсэн тахилга болдогоороо болоод өнгөрсөн.
Тэнгэрийн их үйлийн өмнө хариуцлага гэж бий. Мөнх тэнгэртээ нэгдсэн их хүчээр бөөлж тахина гэдэг ховор зан үйл. Энэ тахилгад оролцохоор баруун хязгаараас Урианхай, тува, ойрад, дөрвөд, хотгойд бөө нар, монголын хойд нутгаас дархад, цаатан бөө нар, зүүн хязгаараас буриад, хамилган, барга бөө нар, төв халхын бөө нар гээд монгол нутгийн бүх л газрын төлөөлөл болсон мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд цугларсан нь энэ цаг үедээ ховорхон тохиолдол. Тэгээд монгол улсынхаа төлөө, говь нутгийнхаа онгон сайхан байгалиа хамгаалахын төлөө нэгдсэн тахилга хийж байхад, хэн түүнээс зугатана вэ.
Энд ганцхан хариулт байдаг, тэр нь харийнханы өмнө хөл алдагсад, харийнханд эх нутагаа худалдагсад ийм үйлээс зугатдаг.МБНЭ-ээс зохион байгуулсан нэгдсэн их тахилгын өмнө чухамдаа ийм нөхцөл байдал үүссэн байлаа. Олон шавьтай багш нь шавь нараа тахилгад оролцуулахгүйн тул мэдээллийн саармагжуулах ажиллагаа хийж, өөрөө удирдан хийх тахилгаа орхин зугатсан. МБНЭ-ийн Дээд цэцийн хурал болон МБНЭ-ийн бага хуралдайн хурлаар олонтой хэлэлцэж, олон хүний цаг завыг үрэн байж хуралдаж гаргасан шийдвэрийг үнэгүйтүүлж, олон хүний итгэлээр тоглосноороо Монгол бөөгийн өмнийн их тахилгад хортой нөлөө үзүүлсэн. Энэ цаг үеийн эзэгнэн байгаа шилдэг бөө нарын бөөлөх ховор боломжийг Өмнийн говийн нэгэн багшийн шавь нар үзэж чадсангүй. Бид хийдэгээ хийж, зан үйлээ бүтээгээд буцсан.
Энэ олон улаач нарын нэгдэхийн түүхэн ач холбогдлыг бусдад мэдрүүлэхэд их говийн нэгдсэн тахилга чухал ач холбогдолтой байв. Энэ түүхэн үүргээ биелүүлсэн Их говийн нэгдсэн тахилга амжилттай болж өнгөрлөө. -
ИХ ГОВИЙН НЭГДСЭН ТАХИЛГА
Нэг. Аяны зам ба байрлалдаа буув.
Бэлтгэл ажлын хүрээнд олон хоног зориулсан, уулзалт хийсэн говийн тахилга тулаад ирэв. Өмнөговийн тахилгад Улаанбаатар хотоос хөдлөх өглөө эрт эвлэлийн үүдэнд Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар ирсэн биднийг хүлээж байлаа. Унаа тэрэггүй тул манай машинд суухаар ирсэн ажээ.
Түүнээс гадна Говийн нэгдсэн тахилгад оролцохоор санал өгч машин захиалсан учир хэд хоногийн өмнөөс Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд хөөцөлдөж байж, хоёр микроавтобус захиалсан нь ирсэн байлаа.
Гэвч нэг ч хүн ирсэнгүй, тиймээс захиалсан унаагаа буцаах, хэлэлцсэнээ болих болсноос миний энэ өглөө явах байсанаа хйошлуулахад хүрэв. Угтаа бол хотын захад Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, залуучуудын баг хүлээж байсан юм. Тэднийг үдээс өмнө хүлээлгээд яв гэсэн чиглэл өгөөд бид хоцроход хүрэв.
Энэ явдал бол улаач нар асуудалд хөнгөн ханддаг, хэлсэндээ хүрдэггүй, худлаа ярьдаг олон чанар илэрсэн юм. Тэгээд хий хоосон амлаж олон машин тэрэг захиалгаж, том сургамж үлдээсэн юм.
Оройхон гараад ширүүхэн дайрч Дундговь аймгийн төд Мандалговь хотод хоол идээд зогсолтгүй явсаар Цогтцэций сумд ирж хоноглосон билээ.
Өглөө эрт хөдлөж Оюу толгойн дэргэдүүр өнгөрч, Ханбогд хайрханы дэргэд очиж буудаллав. Бидний буудлаж байхад Өмнөговийн бөөгийн төлөөлөл арван машин хүн ирж нэгдсэн бөгөөд гэр барьж, байрлалаа эзлэв. Удалгүй Оюутолгойгоос хүмүүс ирж говийн тахилгад оролцох гэж яваа улаач нартай хэлэлцээ хийснээр тэд барьсан гэрээ орхин Оюу толгойн амралтын зүг цуваанд орж хөдөлсөн бөгөөд дахин ирээгүй юм.
Мөн Өмнөговийн нэгдсэн тахилгад Алтанчимэгийн шавь нараас улаач нар ирсэнгүй. Ийм байдлаар Өмнийн говийн нэгдсэн тахилга олон бэрхшээлтэй тулгарч байж, эхэлсэн түүхтэй.Хоёр. ГАЛЫН ТАХИЛГА
Өмнөговийн нэгдсэн их тахилга болохын өмнөх МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаануудад Галын тахилгад толгойлж бөөлнө хэмээн санал гарган батлагдаж, толгойлж бөөлөх байсан Монгол бөөгийн Буриадын нэртэй удган Амгаланням сураг тасрав.
Нэгдсэн их тахилгад толгойлж бөөлөх болзоо тавьчихаад алга болчино гэдэг бидний ажилд хүндээр тусдаг. Олон сайхан улаач нар бөөлөх боломжтой байсан атал би бөөлнө хэмээн хурал дээо санал гаргаж, олонхын саналаар батлагдсан удган Амгаланням нь зуугаар тоологдох шавьтай буриад бөөгийн дотор нэр хүндтэй нэгэн билээ. Нэгдсэн тахилгад толгойлж бөөлөхөөр Шавь нараасаа хандив босгон бэлтгэл хангаж байсан удган цаг нь болоход ямар ч сураггүй алга болов.
Бид шуурхай хуралдаж, санал солилцож эцсийн шийдэлд хүрэв. Олон талаас нь ярилцсаны эцэст Монгол бөөгийн итгэл найдварыг хүлээн Ноён уулын нэгдсэн тахилгад толгойлон бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар Их говийн нэгдсэн тахилгад толгойлон бөөлөх гэнэтийн бөгөөд хариуцлагатай үүргийн хүлээх болсон билээ.
Энэ гэнэтийн хариуцлагатай даалгаврыг биелүүлэхэд зохион байгуулалт, бэлтгэл хангахад Монгол бөөгийн удган П.Энхтуяа тэргүүлэх үүрэг хүлээж оролцсон байдаг. Нэгдсэн тахилгад толгойлж бөөлнө гэдэг өндөр хариуцлага, нэр төрийн хэрэг билээ.
Цөөнгүй бэрхшээлийг туулан байж Их говийн нэгдсэн их тахилгын галын тахилгад Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар толгойлон бөөлсөн түүх ийм байлаа. Тулгамдсан байсан ч Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар үүргээ биелүүлж түмэн олныхоо төлөө толгойлон бөөлж, монгол бөөгийн түүхэнд мөрөө тамгалсан түүхтэй билээ.
Харин хариуцлага алдсан удган Амгалаггямын цолыг нэг шатаар бууруулах хариуцлага ногдуулсан байдаг. -
ГАЗРАА СОНГОЖ, БАЙГАЛИЙН САЙХНААР АЯЛАВ.
Алдарт “Ёлын ам” нь Алтай нурууны үргэлжлэл болох “Говь гурван сайхан” уулын зүүн сайхан ууланд орших, Өмнөговь аймгийн есөн гайхамшигийн нэг юм. Энэ үзэсгэлэнт ам нь Монгол улсын Дархан цаазат газар болж байсан. 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор Говь гурван сайхан Байгалийн цогцолборт газарт орж хамгаалагдсан юм. Зүүн сайхан уулын хамгийн үзэсгэлэнт газруудын нэг “Ёлын ам” нь зуны аагим халуун өдрүүдэд сэрүү татуулсан уулын горхи, мөсөн хавцал бүхий, аргаль, янгир, ирвэс, шилүүс, саарал чоно гэх мэт ан амьтад мөн жуулчдын илүүтэй сонирхдог хэрмийн бялзуухай /Wallcreeper/, идлэг шонхор /Saker Falcon/, цармын бүргэд /Golden eagle/, Ооч ёл /Lammergier/, алтайн хойлог /Alta’s snowcock/ гэх мэт жигүүртэн шувуудын өлгий нутаг болсон байгалийн үзэсгэлэнт газар юм.
Түүний дараа Оюунтолгойн ойролцоо газарт нэгдсэн тахилга хийх газраа сонгосон. Тэндээс хөдөлж, Ханбогд суманд очиж сумын удирдлагуудтай нь уулзсан. Дэмчигийн хийдээр аялсан билээ. Өмнөговь аймгийн сонирхолтой газруудын нэг бол яах аргагүй дэлхийн энергийн төв буюу Дэмчигийн хийд юм. Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа говь нутагт байгуулсан олон хүрээ хийдүүдийн нэг Дэмчигийн хийдийн туурь нь өдгөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд бий. Энэ хийдийг Данзанравжаа ирээдүй цагийг билэгдэн байгуулсан гэх ба Цогцалын хийд ч гэж нутгийнхан нэрлэдэг.
Нэрний тухайд гэвэл Төвд үгнээс гаралтай бөгөөд “Дэмчог” гэдэг нь “Дээд амгалан” гэсэн утгатай үг ажээ. Хийдийг дэлгэрч байгаа бадамлянхуа цэцгийг бэлгэдэг барьжээ.
Сүмтэй залгаа эр хүний бэлэг эрхтний хэлбэртэй өндөр хад байх ба бүсгүйчүүдэд илүү ээлтэй хэмээн ярьдаг. Гэр бүлийн амьдралыг сайн сайхан болгож тэтгэдэг, нөхөр хүүхэдгүй эмэгтэйд хань ижил, үр хүүхэд заяадаг гэж нутгийн хүмүүс шүтсээр иржээ. Сүр сүлдээ сэргээх гэсэн, хань ижил, үр хүүхэдтэй болох гэсэн ганц бие бүсгүйчүүдийн хөл тасардаггүй