Author: admin_shaman

  • Вангагийн бас нэгэн зөгнөл биелжээ

    Болгарын зөнч Вангагийн нэгэн зөгнөл одоо шуугиан тарьж байна. Тухайн үед хүмүүс Вангагийн энэ зөгнөлийг ойлгохгүй, шүүмжилж байсан удаатай.

    Ванга “Крым нэг эргээс тасарч, нөгөө эрэгт очиж нийлнэ” гэж хэлсэн. Яаж бүхэл бүтэн арал тасарч явдаг байна аа гээд гайхаад, шоолоод байсан хүмүүс одоо Крым хэрхэн Украин улсаас салан тусгаарлаж, Оросын эзэмшилд очсоныг нүдээр үзлээ.

    Одоо Вангагийн бас нэгэн хачирхалтай зөгнөлийг хүргэе. Ванга “Газар доорх нүх, хүний гараар бүтсэн уулсын нутагт бүх юм донсолж доргино. Үүнээс болж өрнөдөд олон юм сүйрэн унаж, дорно зүгт олон зүйл сэргэн өндийнө. Нумын ордын хүн ирж, 23 жил сууна. Харин 23 жил оршиж тогтносон зүйл нунтаг болж арчигдах юм” гэж зөгнөжээ.

    Үүнийг Донецк гэж оросууд одоо тайлбарлаж байна. Ямар ч гэсэн энд асар олон уурхай байдаг нь үнэн. Харин 23 жил оршиж байсан зүйл нь Украин улс байх магадлалтай.

  • Зочдод хүндэтгэл үзүүлэв.

    Гэрт байрлуулсан гурван хоолны ширээг аль байдгаараа хичээн хүндэтгэл үзүүлэн зассан байж билээ. Баярлаж хөөрсөн бид хэд дурсгалын зураг татуулж, хөөрч баяссаар нэг мэдэхэд цаг хэдийн талийж өгсөн байсан.
    Бид Чингис хааны онгон хэмээх хэсгийг үзээд дараа нь цогцолборын гол үзвэр болсон музейг үзэхээр хөдөлсөн юм. Тэгэхдээ музейн үүдэнд Содномдорж гуйатай уулзахаар тохирсон. Гэтэл бидэнд үйлчилж явсан хэлмэрч залуу гэнэт ааш гаргаж, шууд хурданы замд гарч хуучин Ордос хот дахь зочид буудлыг зорж бид салах ёс хийж чадалгүй явчихсан билээ. Бид хэлмэрчтэй маргасны дараа маргааш нь эргэн очиж, дахин музейг үзэж билээ. Энэхэн цаг хугацаанд өвөрмонгол хоёр хүний сэтгэлийн сайхан, муухайг амсаж билээ. Алс газраас ирсэн монголчууддаа нэг нь сэтгэл гарган хүндэтгэл үзүүлж байхад, нөгөө нэг нь үзэх гэж ирсэн зүйлийг нь үзүүлэлгүй яаран буцах гэсэн хоёр сэтгэл мөргөлдөж билээ.
    БНХАУ-ын Ордос хот, Чингисийн цогцолборт биднийг угтан хүндэтгэл үзүүлсэн Содномдорж гуйан гэргий, хүүгийнхээ хамт монгол зочлон иржээ. МБНЭ-ийн удирдлага тэднийг угтан авч Гацуур дахь “Монгол шигтгээн” зоогийн газарт хүндэтгэл үзүүлж, өдрийн зоог барив.
    Хувь заяаны эрхээр гурван улсад хуваагдсан гэлээч Мөнх тэнгэрээ шүтэгч монголчууд бидэнд хил хязгаар гэж үгүй билээ.
    Д.Төмөрөө

  • Дэлхийн Монголчуудын чуулган болж байжээ.

    Чуулганы хүрээнд зохион байгуулсан Монгол, Туркийн бизнес уулзалт нь хоёр орны өрнөн дэлгэрч байгаа харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарт улам бүр өндөр шатанд дэвшүүлэн хөгжүүлэх талаарх нийтлэг хүсэл эрмэлзлэлийн нэгдмэл илэрхийлэл болсноороо онцлог юм.
    Монголын түүх, Монгол хэл, бичиг, соёлын яндашгүй арвин өвийг судлах, сурталчлах, хадгалан хамгаалах, арвижуулан дэлгэрүүлэх талаар оролцогч талууд ажил хэрэгчээр санал солилцох, тодорхой асуудлаар ярьж тохиролцох, төсөл төлөвлөгөө боловсруулах зэргээр хүч хавсран ажиллах боломж олгосноороо тус чуулган Монгол-Туркийн төдийгүй олон улсын соёл, хүмүүнлэгийн харилцаанд ч ач холбогдолтой үйл явдал боллоо.
    Чуулганы төлөөлөгчид Истанбул хотноо ажиллаж амьдарч байгаа монголчуудтай нөхөрсөг уулзалт зохиож, төр засгийн бодлого шийдвэр, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, урлагийн тоглолт сонирхуулжээ. Дэлхийн Монголчуудын Чуулганы үеэр Бурса хотноо Монгол улсын Өргөмжит Консулын газрын нээлтийг хийж, ажилд оруулсан нь хоёр орны найрсаг харилцааны хүрээ далайцыг нэмэгдүүлэх, ялангуяа аж үйлдвэржсэн энэ хот, бүс нутгийн үйлдвэр аж ахуйн газруудтай худалдаа бизнесийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, хүмүүнлэгийн харилцаа солилцоог идэвхижүүлэх, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад шинэ шижим, түлхэц болох нь эргэлзээгүй.
    Чуулганы удирдлага, үг хэлсэн хүмүүс энэхүү Чуулган уулзалтыг эх орондоо хүлээн авсанТурк улсын Төр, засгийн газар, түүнийг бэлтгэх зохион байгуулах талаар нөр их хүчин чармайлт гарган найрсагаар хамтран ажилласан Бурса хотын удирдлага, тус хотын худалдаа, эдийн засаг, соёлын байгууллагууд, олон нийтийн төлөөлөлд нэгэн дуугаар талархал илэрхийлж байсан бөгөөд чуулган бүхэлдээ хоёр орны найрсаг харилцаа, хөгжил цэцэглэлтийн төлөө сайн сайхны ерөөл дэвшүүлсэн халуун дотно уур амьсгалд болж өнгөрлөө.

  • СҮГСЭЛЗҮҮР

    Ийнхүү Фортуна ах шууд төдийгүй дам байдлаар иргэддээ хохирол учруулаад байгаам бишүү гэх хардлага төрснөө хүмүүс шивнэн ярьж байна.
    Оны зовж яваа хүний явдал.

    УИХ гишүүн Ж.Батзанданг өөрийн шударга тэмцэлдээ ёстой нэг зовж явна. Ядаж байхад ганц өмөг түшиг Н.Мандела үгүй болчлоо. Саяхан бүр түүнийг тагнуулын газрынхан дагав. Ёстой нээрээ жирийн хүн бол “ингэж зовж байхаар шударга байхаа больдог ч юм билүү” гэж бодох байсан даа. Харин манай Зандан яс үзсээр яваа.
    Жич: Энэ бүхний эцэст манай тагнуулынхан “ТЕГ-ЫН МӨРДДӨГ МАШИН” гэсэн наалтаа машинаасаа хуулж авахгүйгээр цаашаа хүн мөрдөхөд хэцүү болж байгаам бишүү гэсэн бодол төрөв.

    Монгол улсыг би хөгжүүлнэ…, гүэ ингэж
    мунгинасаар байтал энэ улс өөрөө
    хөгжчих вий дээ…
    Нийтлэлч Баабар

    СҮГСЭЛЗҮҮР

    Төр хуулиар өгөгдсөн үүргээ эс биелүүлэх буюу хагас дутуу гүйцэтгэхээр буй болсон цоорхойгоор нь хэт идэвхтэй, аугаа ихийн хэнээтэй мулгуу хүмүүс дайран орж нийгэмд нөхөж баршгүй хохирол учруулдаг ажгуу. Ийм үндэсний баатрууд дандаа ард түмний нэрийн өмнөөс ард түмнийхээ төлөө л хоолой мэдэн орилдог ч үр дүн нь ард түмний эсрэг гардаг.

    Нийтлэлч Бадрал
    УМ-ЫН ЭГШИГЛЭН
    Орчин үеийн эрдэмтэд ертөнцийн бүх юмсыг цахилгаан эрчмээс үүдсэн гэж үзэх болжээ. Дуу чимээ хүртэл цахилгаан долгион гэж тэд хэлдэг. Арш нар эсрэгээр, бүх оршихуйг Ум хэмээх аниргүйн анираас үүдсэн гэж хэлдэг. Гал буюу цахилгаан ч гэсэн тэрхүү анир чимээний хувирал ажээ. Дорно дахинд хөгжимчид аялгуун хүчээр лаа асаах туршилт хийдэг байсан. Эрт цагт хөгжмийн аялгуу нь лаа асааж чадахгүй бол түүнийг жинхэнэ мастер гэж хүлээн зөвшөөрдөггүй байв.
    Физикч, арш нарын тайлбар ондоо харагдавч агуулгын хувьд харшлахгүй. Арш нар дотоод талаас нь, физикч нар гадна талаас нь харж тайлбарлаж буй. Физикчийн цахилгаан эрчим гэж мэдэрч буй зүйл нь аршийн хувьд оршихуйн хөгжим юмсанж. Нэг зүйлийг тэд өөр өөр хэлээр өгүүлж буй хэрэг. Аль нэгийг нь сонгох дээрээ тулбал би аршийн тайллыг сонгоно. Учир нь, түүний туршлага обьектийг биш, өөрийн ухамсрыг нээсэн танин мэдэхүй юм. Ухамсар бол оршихуйн охь шим.
    Нийтлэлч Батбаяр
    ШАЛТГААН ТӨГӨЛДӨР БОЛТУГАЙ
    Ядуурлын хаалга тогшиж буй Монголын Засгийн газар хуралдав. Дээрдэх царай алга. Ард иргэд нь Амарбаясгалант хийдийг зорин баяжуулдаг бумба тахиуллаа. Тэр дороо хэдэн төгрөгтэй болсон хүн бий. Газар дээр нь харсны хувьд үүнийг гэрчилнэ.
    Нийтлэлч Ганзориг
    ТӨР БУЛААХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
    Ухаант хүний мөнхийн мөрөөдөл хаа ч ялгаагүй дээ. Ядаж ах дүү ойр тойрныхноо, чадвал түүнээс олон хүнийг захирч амьдрах хүсэл байсан аж. Тэгээд л хэн нэгэнд даргалах захирах эрх олгож төр гэж нэг юмыг бий болгосон байна. Түүнээс хойш л төр барих гэж улайран албан ту¬шаал эрх мэдлийн төлөө булаалдаан алаан хядаан хуйвалдаан, үймээн самуун, дайн байлдаан бүх л муу муухай бүхэн гарсан ажээ. Хаант төр ялгаагүй ээ. Цусан төрлийн хоорон¬дох ил далд тэмцэл. Хүн төрөлхтний агуу их нээлтийн нэг бол “нам” гэдэг юмыг бий болгосон юм. Нам гэдгийг бүүр амарханаар танилцуулбал ердөө л үзэл бодлоороо, төр барих арга барилаараа, төр авах хүсэл сонирхлоороо нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс.
    Нийтлэлч Жаргалсайхан
    ГАДИЛЫН БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН 76 КОЛУМБ
    Ер нь бүгдээрээ нэртэй юмыг нэрээр нь, зүстэй малыг зүсээр нь хэлэх цаг болжээ. Хууль тогтоогчид нь ажилдаа хувийн эрх ашгийн үүднээс ханддаг улсад авлига цэцэглэж, эдийн засгийн ашгийг нь цөөхөн бүлэг этгээд хүртэж, харин өр зээлийг нь бүх иргэд нь төлдөг.
    Нийтлэлч Мөнхбаясгалан
    ҮҮЛ ДАРГЫГ ДАГУУЛААД ЯВДАГ БАЙЖ…
    АНУ-ын дампуурсан хот гэгдэх Детройтыг зорьлоо. Дэлхийд тэргүүлэгч гүрэн АНУ-ын нэг хот XXI зуунд дампуурчихлаа гэхээр санаанд багтахгүй байсан юм. Хот дампуурна гэж ер нь яадаг юм бол…”Үл хөдлөх хөрөнгө нэг ам долларт хүрч гэнэ” гэсэн мэдээ бүр ч гайхаш барж байв. “Детройтод хаус нэг ам.доллар болчихож гэнэ.
    Нийтлэлч Танхай эмээ
    ТАНХАЙ ЭМЭЭГИЙН “ТАНХАЙРАЛ”

    Нийтлэлч Цэнддоо
    ИЙМ САЙХАН…
    -фельетон-
    Манай ерөнхий сайд ном бичжээ, бичиг үсэгтэй хүн ийм сайхан. Тэр номыг германд хэвлэж, юу л бол юу хэвлэдэг байх ийм сайхан. Германчууд түүнийг нь германаараа хэвлэсэнгүй, эх хэлээ гамнадаг улс ийм сайхан. Харин түүнийг англиар гаргаж, алдах юмгүй хэл ийм сайхан.

  • Чингис хааны байлдан дагуулж байсан аугай суу алдарыг мэдэхгүй хүн нэгээхэн ч байхгүй билээ.

     

     

    Монголчууд төрийн тэргүүнээ хаанаар өргөмжилдөггүй байсан Чингис хаан монгол хүн байсан гэдэг нь дэлхийн түүхийн нэг төөрөгдөл юм. Шинжлэх ухааны хайлт судалгаанууд энэ хувилбарыг бүрэн няцааж байна. Тухайлбал орчин цагийн монгол үндэстний бүрэлдэхүүн халх монгол, ойрад, цорос, хошууд, торгууд, дөрвөд зэрэг ястнууд Чингис хааны аян дайнд оролцож байгаагүй. Үүнээс гадна монголчууд төрийн тэргүүндээ хэзээ ч хаан хэмээх цол өгч байгаагүй юм. Хожим ойрад, цорос, хошууд торгууд, дөрвөд зэрэг Монголын баруун ястнууд нэгдэж Зүүн гар улсыг (1635 он) байгуулах үед төрийн тэргүүндээ хаан бус, хунтайж хэмээх цол хайрлаж байсан. Хаан хэмээх цолыг түүхийн бүхий л үед зөвхөн Туркийн удирдагчдад л өгч байв.

    Тэмүүжин гэдэг нэр төмрийн дархнаас үүсчээ
    Хүний нэр ямар үндэстэн бэ гэдгийг шууд хэлж өгдөг. Ганс, Ульрих, Фрид зэрэг нэрийг сонсоод бид герман хүн байна хэмээн төвөггүйхэн мэддэг. Түүн шиг хүний нэрээр франц, англи, испани, итали, япон болохыг таньж болно. Тэгвэл Чингис хааны эцэг Есүхэй ханы удирддаг Хиад овгийн нэрийн гарлыг авч үзье. Казах хэлэнд «өия» (хэц, хажуу газар), «өияө» (нэгэн төрлийн олон наст өвслөг ургамал), «өиял» (зохиомол зүйл, мөрөөдөл), «өиялау» (муруй замаар явах), «өиялы» (мөрөөдөгч, уран зөгнөлтөн, биелэгдэш- гүй мөрөөдөлд автсан хүн) зэрэг үг байдаг. Эцэст нь «өият» (зүсч байна, тасалж байна) хэмээн үг ч бий. Орчин цагийг казах хэлэнд «өияды» хэмээх үг байдаг ч нутгийн аялгаар одоог хүртэл «өият» хэмээн дууддаг. Харин монгол хэлнээ ийм үг олдохгүй байна. Гэхдээ зарим судалгаанд хамгийн сүүлд «д» буюу «т» үсэг байгаа нь энэ үг монгол үндэстэй хэмээн бичжээ. Казах хэлэнд ч мөн адил «т»-гээр төгссөн үг байдаг. Тэгэхээр хиад гэдэг нь казах үг мөн.
    Амударьяа мөрний эрэг дээр Кият хэмээх хот байдаг. Энэ хот Чингис хааныг төрөхөөс 2000 жилийн өмнө үүссэн. Узбекийн нэрт эрдэмтэн Бируни Кият хотод Чингис хаанаас 182 жилийн өмнө мэндэлсэн. Тэгэхээр энэ нь тус хотын нэрийг монголчууд өгсөн гэдгийг үгүйсгэж байгаа юм. Тиймээс хиадууд Казахын нэгэн омог хэмээн баталж болно. Есүхэй ханы аймагт хиадаас гадна тайчууд хэмээх омог байсан. Энэ аймаг Тэмүүжиний эцгийг нас барсны дараа салж, хиадуудтай төрлийн холбоогоо бүрэн тасалсан. Тайчууд буюу «тайшы» гэдэг нь казах үг мөн ч тайчууд гэдэг нь аль ард түмэн болохыг судлах шаардлагатай. Чингис хааны эцэг Есүхэйн нэр ч бас казах. Есүхэйн эцэг Амбагай буюу Ембагай ч бас казахад түгээмэл нэр. Чингис хааныг багад нь Тэмүүжин буюу Темиршин хэмээн нэрлэдэг байсан нь темирши буюу «төмрийн дархан» хэмээх үгнээс гаралтай. Хожим энэ нэр турк ард түмний дунд богиноссоор Темир болсон. Чингие хааны эх Өэлүн бол Казахын Мэргэд аймгаас гаралтай. Чингис хааны хатан Бөртэ ч Казахын Конырат буюу Олхонууд аймгийн хүн. Чингис хааны төрлийг долоон үе хүртэл судалж үзэхэд нэг ч монгол нэр илэрсэнгүй.

    Есөн өрлөг дотор монгол хүн байхгүй
    Одоо Чингис хааны баатруудыг авч үзье. Зэв казахаар сум гэсэн утгатай бол Сүбээдэй (Субитай) казахчуудын дунд түгээмэл нэр. Энэ хоёр баатар хоёулаа хиад аймгаас гаралтай. Чингис хаан Хятадыг эзлэхэд итгэл хүлээлгэж байсан жанжин бол ноён Мухулай (Мухали). Тэр ч бас Казахын Жалайр аймгийн хүн. Мухали казахчуудад түгээмэл нэр.
    Чингисийн ойр дотныхон болон жанжнуудын дунд монгол нэртэй хүн дайралд- сангүй. Тэрбээр хөвгүүд, охиддоо ч бас турк гаралтай нэр хайрлажээ. Зүчи, Цагаадай, Тулуй, Өгөөдэй зэрэг. Зүчийн хүүхдүүд болох Алтан ордны улсын хаан Бат, Бэрх ч бас монгол нэртэй бус хэмээн Калибек үзжээ.

    Чингис хаан нь «Өндөр, туяа цацруулсан хаан» гэсэн утгатай
    Чингис хаан хэмээх нэр туркээр Шынгысхан юм. Тэмүүжинийг хиад, найман, хэрэйд, мэргэд дөрвөн аймаг хаанаар өргөмжилсөн. Бичгийн эх сурвалжаас үзэхэд түүнийг өргөмжлөх үед 12 хүн байсан гэдэг. Тэд Чингис хааны нэрийг ийнхүү өгчээ. Чин буюу Шын гэдэг нь казахаар «уулсын хамгийн өндөр оргил» гэсэн үг. Гис буюу Гыс нь эртний турк хэлнээ «туяа» гэсэн утгатай. Орчин цагийн казах хэлнээ туяаг өияс, азербайжанаар гияс хэмээдэг. Тэгэхээр Чингис хаан буюу Шын-гыс-хан гэдэг нь «өндөр, туяа цацруулсан хаан» болж таарч байна.

  • Үүчүүр

    Уламжлалд шинийн нэгний их золголтоор идээ цагаа амсаж, мэндийн тамхи мэдсэний дараа гэрийн эзнээс эхлээд орсон гарсан зочин гийчин бүгд шагайгаар “Дөрвөн бэрх” орхиж, жилийн нуруу, аз хийморио шинждэг. Дараа нь золгосон айлдаа “Үүчүүр” дэлгэж хотлоороо тоглож нааддаг. Хүн бүр шинийн өдрүүдэд үүчүүр тоглоомыг ямар нэг байдлаар тоглохыг их эрхэмлэдэг ба үүчүүр орхиод хожсон талынхан ихэд бэлгэшээдэг. Шинийн нэгэнд үүчүүртэй таараагүй хүн бол шинийн хоёронд нөхөн үүчүүр тоглодог. Үчүүр орхиход бүх хүмүүсийг бага ихгүй оролцуулж, бүр өлгийтэй нялхас, хэвтрийн хөгшин байсан ч нэр оруулж өмнөөс нь эцэг эх, хань ижил нь шоог орхиж тоглодог.

  • Тэнгэрийн ташуур хэмээн өрнө дахиныг донсолгосон Хүннүгийн хаан Атилла

    Цусан холбоогоороо тэр яах аргагүй монгол угсаатан төдийгүй зан чанараараа ч монгол байжээ. Тэрбээр бага балчраасаа эхпэн моринд гарамгай нэгэн болж, морьтон дайчны эрдмийг нэн хурдан сурч, нум сум илд жадны эрдэмд эгэлгүй болсон байна. Ан авд байнга явдаг нь хүннүчүүдийн аян дайны бэлтгэл болдог байсан нь мэдээж бөгөөд идэр залуу Атилла чоно, баавгайг ичээнээс нь хөтлөн гаргаж ирдэг байсан гэдэг. Хаан эцэг нь түүнд онцгой дотно ханддаг, ирээдүйн их хаан болох суурийг нь эртнээс тавьж байсан боловч, Аттилаг бага байхад буюу 410 онд нас барж, авга ах нар болох Хүннү нарын хаан Октар, Рагула нар түүнийг 12 настайд нь Ром руу барьцаанд илгээжээ. Рагула хаан Атиллагын оронд Ромын эзэн хаанаас Аетиус нэрт хөвүүнийг хүлээн авснаар Хүннү гүрний ирээдүйн хаан, Ромын ирээдүйн агуу жанжин нар багадаа барьцаагаар солигдож байсан өвөрмөц түүх үлджээ.

    Аттила хэдийгээр барьцаанд байсан ч хүн төрөлхтний соёлын цөм Ромд асар өндөр боловсрол олж, өөр бусад олон овог аймгуудын хан хөвүүдтэй мөр зэрэщэн ихийг сурчээ. Ромын урлаг соёл, түүх зэрэгт суралцаад зогсохгүй, цэрэг дайн, улс төр, дипломатын урлагийг ч сайтар эзэмшсэн байна. Атгила Ромын барьцаанаас хүннү нарын дунд урьд хожвд байгаагүй өндөр боловсрол, өргөн мэдлэг төдийгүй дэлхийг эзлэХ төлөвлөгөөтэй буцаж иржээ. Залуу хан хүү Ижил, Доны завсарын өргөн уудам нугад ан гөрөө хөөцөлдөж, алс Уралын чинад руу аялсан төдийгүй, дорно зүгг өөрсдийн уугуул нутаг Алтайн уулс, улмаар бүр Цагаан хэрэм хүртэл аялжээ. Тэр цагг Умард хятадыг эртний Хүннү гүрний нэгэн хэлтэрхий болж явсан гэзэгг Табгач нар захирч, Бээжинд нийсэллэн байсан ба мөн л Хүннү гүрний бүрэлдэхүүнд байсан Сяньби нар хуучин умард Хүннү гүрний нутгийг эрхшээн, шинэ тутам хүчирхэгжин байжээ. Аттила мөн Кавказыг даван өмнө зүг Кушан, Парфи нарын нутаг хүртэл аялж, улмаар Сири, хоёр мөрний хөндийд Персүүдтэй тулалдаж асан Хүннү нарын нэгэн овог аймагг очиж байжээ. Ромд өргөн их боловсрол эзэмшсэн Аттилад эдгээр аялалууд улам ихийг мэдүүлж, нүдийг нь нээж ухааруулан, жинхэнэ дэлхийн цараар сэтгэх чадвар бүхий их удирдагч болоход чухал нөлөө үзүүлсэн байна.

    Баруун болон Зүүн Ромын эзэнт гүрэн бүхий л түүхийнхээ туршид хүннүчүүд, түүний дайнч удирдагч шиг сүрхий дайсантай учирч явсангүй. Тэр үед нэг улсыг хоёр хаан хамтран захирах явдал цөөнгүй гардаг байснаас нэг нь иргэний ажил хэргийг эрхлэн, нөгөө нь цэргийн хэргийг удирдан чиглүүлдэг байжээ. Хөрш орнууд ялангуяа христос шашинтай улс орны газар нутгийг байлдан дагуулах эрмэлзэл бүхий залуу хаан Аттиллад төрөлхийн морьтон хүннү аймгуудын цэргийг удирдах үүрэг ноогджээ. Гэвч улс орноо хамтран захирагч төрсөн ахаа 445 онд замаасаа зайлуулан, Хүннү омгуудын хаан бас дээр нь цэргийн жанжин болжээ. Аттила хууль ёсыг чандлан мөрдүүлж, Хүннү гүрий зорилгыгхүн бүрт ойлгуулсан бөгөөд тэр нь герман, слав үндэстнүүдийг хяналтандаа байлгах, Ромыг байлдан дагуулах, Азийн бусад нутгийг эзэлж, дараа нь Африкийг эзлэх байв. Тэгээд л хүннүчүүд умард, дорнод, өрнө зүгийн бүх газрыг эзэлж, Атилла дэлхийг захирах ёстой байв.

    Ийнхүү тэрбээр бүх эрх мэдлийг гартаа авмагц, хөрш зэргэлдээ нүүдэлчин ард түмнүүд болох острогот, гепид, тыренгинц, руги, слав, хазар гэх мэт зэрлэг хээр талд оршин суудаг Дунай мөрний эрэг дагуу омгуудыг довтлон эзэлж, улсдаа нэгггэн, хүчирхэг хаан болсон байна. Эдгээр олон омог аймгуудын зарим нь нийтлэг дайсан болох Ромын хоёр эзэнт гүрний эсрэг хамтран тэмцэх зорилгоор Хүннүчүүдийн холбоонд сайн дураар нэгдэж байв. Христос шүтлэггэй ертөнцийн хойд хилийн залгаа нутагт нүүдэлчдийн хүчирхэг улс бий болж, цэргийн аюул айсуйг Константинополь, Ром хотуудад сайтар ойлгож, хил залгаа зүүн Ромын эзэнт гүрэн нийслэл хотоо тойруулан Феодосевийн хэрэм гэж нэрлэгдсэн том бэхлэлт шинээр барьж, Дунай мөрний эргээр олон цайз босгожээ. Хүннүчүүдийн хаан өнөөгийн Токай хотоос холгүй орпшх дээд Унгарын нутагт өргөөгөө байрлуулж, чухамдаа эндээс төв европын нутагт дан ганц зэвсийн хүчээр эзэгнэж байсан асар том нутгаа захиран суух болжээ. Хүннүчүүд Европын азар нутгийг нэгтэсээр, нэгч удаа ялагдал үзэлгүй урагшилж байв.

    Аттила хаан 443, 447 онуудад Зүүн Ромын эзэнт улсруу хоёр удаа довтолгоон хийж, Доод Мизи Фрак Иллири зэрэг мужууд, Балканы хойгийг эзэлж нийслэл Константинополь хотод тулан очжээ. Дорнод Ромын эзэнт гүрний Феодосий II хаан халдан түрэмгийлэгчдийн довтолгооныг барьж дийлэхүй гэдгээ ойлгож, хүннүчүүдэд жил бүр 2100 фунт алтны өргөл өгч байх амлалт авч, дээр нь Дунай мөрний доод хэсэгт орших Даки мужийг бэлэглэж байж эсэн мэнд мултарчээ. Феодосий II хааныг нас барсны дараа хатан хаан болсон Пульхерия хүннүчүүдэд татвар төлөхөос татгалзаж байгаагаа мэдэгдэж, нийслэл хотоо хамгаалах зорилгоор мужуудаас цэрэг татаж, байлдаанд бэлтгэж эхлэв. Аз болоход Аттила хаан Баруун Ромын эзэнт гүрэн рүү энэ үед анхаарлаа хандуулж, тэднийг эс тоожээ. Төрсөн эгчийг нь хатнаа болгон өгөхийг гуйхад татгалзсан шалтгаанаар Хүннүчүүд тус улсад халдав. Энэ зуур Баруун Ромын эзэн хаан Валентиан хүчирхэг армитай вестготуудын Теодорих I хаантай удаан хугацааны цэргийн гэрээ байгуулж, хүчээ зузаатгаж амжсан байна. Аттила тэр гэрээний талаар мэдсэн ч эмээсэнгүй 451 оны эхээр Паннони мужаас өрнө зүг рүү аян дайнд мордов. Хүннүчүүд холбоотон аймгуудтай хамтран уулгалан довтолж, өнөөгийн герман улсын нутгийг богино хугацаанд эзлэн, Рейн мөрнийг амжилттай гатлан, Галл нутагт оржээ. Зам зуур таарсан бүх хот тосгодыг галдан сүйтгэж балгас болгон хувиргав. Атгилагийн удирдлаган доорх хүннүчүүдийн байлдан эзлэлт үнэхээр домогт аян дайн байв.

    Тэрбээр байлдааны үед морин цэргийн маневрийг чадамгай хийдэг, нум сум харвагч морин цэргүүдийн дайралтаар цэргийн хүчээ гамнадаг байлаа. Түүний удирдсан армийн цэргүүд бүх шаардлагатай эд зүйлээ мориндоо авч явдаг, ачаа хөсөггүй явдаг байсан болохоор түргэн шилжилт, гэнэтийн дайралт хийх боломжтой болжээ. Дээр нь Аттила хатан зориг, пшйдэмгий зан чанараараа өөрийн цэргүүд төдийгүй холбоотноо зоригжуулж, нэгэн зорилгод чиглүүлж чаддаг гоц авьяастай удирдагч байлаа. Тэрбээр армиасаа хамгийн сүрлэг бие бялдартай, айдас төрүүлэм ширүүн дүр төрхтэй, муухай харцтай дайчдыг сонгон авч, тэдэнд бүдүүлэг хийцтэй арьс ширэн ба ангийн үсэн хувцас өмсгөж, дандаа түүхий мах идэн, дайсны олзлогдсон цэргүүдэд доппин ширүүн хандах тушаал өгсөн нь айдсын домог тараах зорилготой байв. Хүннүчүүдтэй хээр талд халз тулан байлдахаас эмээсэн нутгийн удирдагчид нүүдэлчин аймгуудын довтолгооноос хот цайзын зузаан хэрэмний цаана нуугдаж эсвэл гүн ойд хоргодон амь гарч байлаа. Тиймд хол давуу морин цэргийн гэнэтийн дайралт хийх тактик баримталдаг Аттила хаан хот цайз шилттээнийг бүсэлж цаг алдахыг хүссэнгүй, шууд тойрч цаашаа хурдавчлан давшиж Трир, Мец, Аррас зэрэг олон тооны цайз хотыг булаан авчээ. Хүннүчүүд Орлеан хот руу дөхөн ирж бүслэлт хийх үед хориглолт хийсэн хотынхонд туслахаар Баруун Ромын Валентиан III хааны жанжин Аетиус болон вестготын хааны армиуд нэгдэн ойртон тулж ирэхэд Аттила ар талаасаа цохилт ирэхээс урьдчилан сэргийлж, хотын бүслэлтийг зогсоон, арагшаа ухарч, Каталины хөндийд орших Труа хотын ойролцоо буудаллан шийдвэрлэх тулаанд бэлтгэжээ.

    Ийнхүү Каталины өргөн талд 451 онд дэлхийн түүхэнд тодоор тэмдэглэгдсэн алдарт тулалдаан болжээ. Аттила армиа тулааны талбарт өөрийн биеэр удирдаж байв. Тэр үед ромчуудын дотоодын сөргөлдөөнийг Аетиус дарсан байлаа. Тэрбээр Хүннү гүрэнд багадаа сурсан эрдэм, туршлагынхаа ачаар Хүннүгийн армийн давуу тал болсон нум сум, морин цэргийн довтолгооноос зайлсхийж, явган цэргийн гардан байлдаан болгож чадсан байна. Ромын цэргийн хүрэл дуулга болон биеийн хуяг нь хүннүчүүдийн чулуун сүхнээс найдвартай хамгаалж байснаас гадна хүннүчүүд явган цэргийн тактик мэдэхгүй, явган байлдаж сураагүй байв. Ромчуудын богино илд хүннүчүүдийн бугуйл, урт модон ипггэй жаднаас хамаагүй давуу байсан нь тулааны үр дүнд нөлөөлжээ. Байлдааныг хүннүчүүд морин цэргийн дайралтаар эхэлж, нум сумаар суман мөндөр буулгаж, холбоотны армийн баруун болон төв хэсгээр давшсан ч ширүүн хориглолтонд тулж зогслоо. Энэ үед холбоотны армийн баруун жигүүрт зогсож байсан вестготууд байлдааны ид үед сөрөг давшилт хийж хүннүчүүдийг ухруулсан ч тэдний Теодрих I хаан амь үрэгджээ. Тэрхүү байлдаан жинхэнэ үхлийн тулалдаан болсон бөгөөд хоёр талаас нэг ч цэрэг олзлогдоогүй, цөөн тооны шархдагсад амьд гарсан гэдэг. Атгила хаан морь цэргийн их хохирол амсаж аргагүйд тулж ухарчээ. Харин холбоотны тал ялагдал хүлээхээс эмээж, ухарч байгаа дайсньгг мөрдөн хөөсөнгүй. Аттила хаан ч бүрэн ялагдал хүлээж магадгүй хэмээн болгоомжилж, Галлийн нуггаас холдон, Рейн мөрнийг гатлан хээр тал руугаа одов.

    Хүннүчүүд дараа жил нь 452 онд Баруун Ромын эзэнт гүрэн рүү дахин аян дайн өдөөж, хилийн бэхжүүлсэн шугамыг нь сэтэлж, умард Италийг түйвээж Аквили хотыг сүйтгэж, худадцаа арилжааны баян Милан хотыг булаан авч, Ром хотод тулж ирэв. Хүннүчүүд дөнгөж саяхан хиар цохиулчихаад одоо эргээд ирнэ гэж огтхон ч бодоогүй байсан ромчууд мэгдэн сандарчээ. Атшлашйн арми гэнэтхэн огг өөр зэвсэг, хуягдуулгатай, бүр бамбайтай, байлдааныөөр тактиктай болоод ирснийг үзээд ромчууд бүр ч алмайрав. Хүннүчүүд морины хурдаар дайрдаг гар хоосон шахам зЭрлэгүүд биш, сайтар зохион байгуулагдсан, чанд сахилгатай, сайн зэвсэглэсэн, байлдааны техниктэй болсныг үзээд ихэд балмагджээ. Атгала хориглолт шургуу хийсэн ч хүч хомс Мөнхийн хот руу шууд дайрсангүй, харин хотыг бүслэн бууж өгөхийг тулган шаардав. Ромчууд шинэчлэн зохион байгуулсан их цэрэгтэй байлдаад дийлэхгүй гэдгээ ойлгоод Ромыг аврах цорын ганц зам бол хэлэлцээ хийж, эвийн гэрээ байгуулах явдал гэж тоггон, Валентиан III хаан, Ромын пап Лев I нар асар их мөнгө төлж байж хотоо авч гарчээ. Тавьсан зорилгоо биелүүлсэн Атгила тэр даруй Итали нутгийг орхин гарч, Паннонид унгарын тэгш тал хүрч, холбоотнуудаа тараан явуулж, дахин аян дайн явуулах бэлтгэлээ базааж эхлэв. Гэвч тэрбээр Галл нутгаас Паннони хөндийд ирж суурыпин, Бургунд гаралтай Ильдико нэртэй үзэсгэлэнтэй бүсгүйг хатнаараа өргөмжилсний дараахан өөд болжээ. Атилла хааныг бие барсны дараа олон тооны хөвгүүд нь хоорондоо эрх мэдэл булаацалдан морин цэргийн хүч нь суларч, дээр нь нэрмээс болж омог хоорондын дайн байлдаан эхэлснээр хорин жилийн хойно Хүннүгийн хүчирхэг гүрэн задран сарнив.

    Хүннүчүүдийн Итали руу хийсэн аян дайны үр дүнд дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг болох Венеци бий болжээ. Нүүдэлчдийн дээрэм тонуулаас айн зугтсан Умард Италийн оршин суугчид Адриатын тэнгисийн хойд хэсэгт ирж суурынин, Венеци хотын суурийг тавьсан түүхтэй. Нүүдэлчин зэрлэг хэмээн нүд үзүүрлэгдэж, технологийн хувьд Ромтой харьцуулашгүй доод төвшинд байсан хүннүчүүд хүчирхэг Ромыг сөгтгөн, төв болон дорнод Европын олон овог аймгуудыг нэгэн тугийн дор нэгтгэн зангидаж чадсан нь чухамхүү Агилла хааны цэргийн жанжины болон удирдахуй ухааны давуу тал байжээ.

    2012-09-23 11:56:01
    Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий

  • 5-12. Хэлмэгдүүлэлт

    Яг энэ үед 1937 оны 8 сарын 23-нд маршал Г.Дэмжид ЗХУ-д албан хэргээр одох замдаа хорлогдон нас баржээ. Түүнээс ганцхан хоногийн дараа ЗХУ-ын ДХАК-ын газрын орлогч сайд М.П.Фриновский БХЯ-ны орлогч сайд Смирнов, ЗХУ-аас БНМАУ-д суух бүрэн эрхт элчин төлөөлөгч С.Н.Миронов нар Улаанбаатарт ирж, Японоос БНМАУ-ыг эзлэх төлөвлөгөө гэгчийг Монголын удирдагчдад танилцуулж “хуйвалдаан” гэгч гэмт хэрэгт холбогдсон 115 хүний нэрсийн жагсаалтыг ДЯЯ-ны сайд Х.Чойбалсанд гардуулсан байна. Энэхүү 115 хүний нэрсийн дотор БНМАУ-ын яам, тусгай газар, цэргийн яамны удирдах ажилтнаас эхлээд төв, орон нутгийн байгууллагын албан хаагчид, соёл, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах салбарын ажилтнууд байлаа. Мөн эсэргүү П.Гэндэнгийн мөрдөн байцаалтын мэдүүлэг гэгчийг бас авчирсан байлаа.
    М.П.Фриновский ирсний дараахан 1937 оны 9 сарын 2-нд Х.Чойбалсанг Цэргийн Яамны сайд, Бүх цэргийн жанжнаар томилов. Ингээд 1937 оны 9 сарын 10-ны шөнө ЗХУ-ын ДХАК-ын газраас ирүүлсэн нэрсийн жагсаалтын дагуу цэрэг, төр захиргаа соёлын салбарын ажилтан 69 хүнийг нэг зэрэг баривчилснаар Монгол орныг нийтэд нь хамарсан ил залхаан цээрлүүлэлт, нийтээр нь хоморголон хэлмэгдүүлэх ажиллагаа гараагаа эхэлсэн байна. “Онцгой бүрэн эрхт комисс” гэгчийг Х.Чойбалсангаар даргалуулж, гишүүдэд нь Улсын Бага Хурлын гишүүн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав, Шүүх яамны сайд Г.Цэрэндорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлаас гаргажээ. Цөөхөн хоногийн дотор олон мянган хүнийг хувьсгалын эсэргүү хэрэгт баривчилснаар шорон гяндан хүрэлцэхээ больсон учир 1937 оны 10 сарын 7-нд Ёнзон хамба Ц.Лувсанхаймчиг, дэд хамба Б.Дамдин, Манзушир хутагт хэмээх С.Цэрэндорж тэргүүтэй 20 гаруй хүнийг яллах шүүх хурал зохион байгуулж, 16 хүнийг цаазаар авах, 5 хүнийг янз бүрийн хугацаагаар гянданд хорих, нэг хүнийг 3 жил тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ.
    Үүнээс хойш төдвий л удалгүй мөн сарын 18-21-нд Улсын дээд шүүх таслах газрын хурал эхэлж, хувьсгалын эсэргүү тагнуулын байгууллагын хэрэгт оролцсон хэмээх нэрийдлээр БНМАУ-ын Ерөнхий сайдын хоёрдугаар орлогч Г.Самбуу, Бүх цэргийн жанжны орлогч Л.Дарьзав, Цэргийн яамны жанжин штабын дарга Ж.Малж, улсын прокурор М.Ядамсүрэн, Улсын Бага хурлын Тэргүүлэгч гишүүн Б.Ламжав, Засгийн газрын нарийн бичгийн дарга Ч.Өлзий-Очир, Ардыг гэгээрүүлэх яаны сайд Ц.Баттөмөр, Хуягт бригадын дарга Д.Жамъянжав, Бүх цэргийн эмнэлгийн газрын дарга Л.Дэндэв, Жанжин штабын гуравдугаар газрын дарга Б.Очирбат, Хоршоодын холбооны орлогч дарга Ё.Жигжид, Тээх газрын дарга Д.Яндаг, их бууны хурандаа Ц.Өлзий, Дорнод аймгийн яамны дарга О.Шагдар зэрэг 14 хүний хэргийг олны өмнө таслан шийтгэжээ.
    Японы тагнуулын бүлэг Монголд ажиллаж байсныг Дотоод явдлын яам соргогоор илрүүлж чадлаа гэдгийг өргөн олонд итгүүлэх явдал энэхүү шүүх хурлын зорилго байлаа.
    1937 оны намраас 1940 он хүртэлх хугацаанл Дотоод Явдлын Яамнаас зохион байгуулсан хилс хэргийн дотор “Гэндэн, Дэмидийн хувьсгалын эсэргүү байгууллага”, “Ёнзон хамба, Дэд хамба нарын эсэргүү байгууллага” гэгч болон тэдэнтэй холбоотой байсан гэгдэх “Улаан Пүрэвийн хэрэг”, “14-ийн хэрэг”, “Дамба, Найдан нарын хэрэг”, “Амар, Довчингийн хэрэг”, “Лувсаншарав, Лосол, Догсом нарын хэрэг”, “Баасанжав, Сэнгэдоржийн хэрэг”, “Эсэргүү нарын гэр бүлийнхний бүлэг хэрэг” гэгчид 30 000 шахам хүнийг хамруулж, 20 000 гаруй хүнийг цаазаар авч, 5700 гаруй хүнийг янз бүрийн хугацаагаар хорих ял ногдуулжээ. Нийт цаазлуулсан хүмүүсийн дотор 17 000 орчим лам хуврага байлаа1.
    1 “Ардын эрх” 1998.09.18. № 214,, МАХН-ын түүхэн замнал.УБ. 1996 он, тал 74.
    1937-1940 онд Монголын төрийн тэргүүнээр сонгогдож байсан Пэлжидийн Гэндэн /1895-1937/, Жанцангийн Дамдинсүрэн /1898-1938/, Лосолын Лааган /1887-1940/, Агданбуугийн Амар /1886-1941/, Дансранбилигийн Догсом /1884-1941/ зэрэг таван хүн ба ерөнхий сайд асан хэд хэдэн хүн их хэлмэгдүүлэлтэд өртөж, амь насаа алдсан юм. 1937-1940 онд Цэргийн Яамны дарга, ар тал, техникийн албаны болон улс төрийн ажилтан 70 гаруй хүн, хугацаат цэргийн албан хаагч 140 гаруй хүн хэлмэгдсэн байна. Ийнхүү 1936 онд Монголын цэрэг армид алба хашиж байсан 1706 дарга нарын тал илүү хувийг “эсэргүү дайсан” хэмээн баривчилсан ба 760 гаруй дарга Х.Чойбалсангийн 221 тоот тушаалын дагуу өөрсдийгөө тагнуулын хэрэгт холбоотой хэмээн илчилж, ялтны ширээнд шилжсэн буюу ажлаасаа халагджээ.
    Эцсийн эцэст Монголд болсон улс төрийн хэлмэгдүүлэлт нь их гүрнүүдийн хоорондын ашиг сонирхлын мөргөлдөөн, геополитикийн хаялга байсан юм.

     

  • ХОЁР ӨДРИЙН ДОТОР БӨӨ БОЛГОНО

    13. Багш бөө шавийг зөвхөн замчилаад орхих биш төрсөн үр мэт хайрлан бөөгийн эрдмээ харамгүй зааж өвлүүлэх, шавиа эрсдэлтэй буруу алхам хийхээс сэргийлж цаашид бөөгийн замналаар биеэ дааж явах хүртэл нь зааж зөвлөн туслах, замыг засаж өгөх нь багш бөөгийн хүлээсэн үүрэг мөн.
    21. Багш бөө шавийг сонгохдоо шунаг сэтгэлээр бөө болгох ёсгүй хүнийг хөрөнгө чинээлэгийг нь харгалзан бөө болгохыг хатуу цээрлэх. Иймээс багш шавийн барилдлагад баян, ядуу хөрөнгө чинээг харгалзахгүй байх. Зөвхөн тэнгэрээс тамгатай хүнийг л бөө болгох.
    22. Багш багшлах сонирхолтой, шавь өөрөө шавь орохыг хүссэн ямар нэгэн албадлагагүй байх. Багш бөө хүчээр шавиар орохыг ятгах, дарамт шахалт үзүүлж болохгүй.
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн
    Бага хуралдайн 2012 оны 12-р сарын 14-ны өдрийн хуралдаанаар баталсан №8 дугаар тогтоолоос

    МБНЭ-ээс Монгол бөөгийн нэр төрийг сэвтүүлж байгаа зарим хүмүүсийг нийтэлж олонд хүргэж, иймэрхүү бөөгийн нэр төрөөр тоглож байгаа хүмүүстэй харьцахгүй байхын олон түмэнд АНХААРУУЛЖ, СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

    Монгол бөөгийн нэр барьж, мөнгө хүүлж байгаа хүмүүсийн мэдээ тасрахгүй байна. Сүүлийн саруудад энэ мэдээ Улаанбаатар хот, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгуудаас ирж байна. Ирж байгаа мэдээнүүдийг баримтжуулсаны дараа зарим мэдээг нийтэд анхааруулах зорилгоор сайтад фото зургийн хамт тавьж байна.
    Сэрэмжлэгтүн. Бөөгийн нэр барьсан багш нэртэй ийм хүмүүсээр үйлчлүүлэхгүй байхад анхаарна уу-Шүтлэгтэн олон.
    Л.Баярлах нь 30 орчим настай, Өөрийгөө Хурцжавхлангийн шавь (Хурцжавлан багшийн зүгээс өөрийн нэр барьж байгааг шалгаж тогтоох шаардлагатай.) гэж нэрлэсэн ийм нэгэн багш Толгойтын орчимд цөөн хэдэн хоногийн дотор өөрт үйлчлүүлэхээр ирсэн шүтлэгтэн олныг богино хугацаанд угийг нь барьж бөө болгон залилан хийж байгааг анхаарна уу.
    Иргэн Т нь өөрийгөө удган гэх Лодойжамц овогтой Баярлахад сүсэглэн очиж амьдрал, ноён нуруугаа үзүүлсэн байна. Иргэн Л.Баярлахад үзүүлэхэд сахиустай байна гэж хэлсэн. Сахиус залах мөнгөтөй болох хоёр өдрийн хугацаа өгсөн. Мөнгө олоод ирэнгүүт намайг дагуулж Нарантуул захад очиж хуяг, дуулга, хэнгэрэг худалдаж авахуулсан. Энэ бүхэнд 1400000 төгрөг зарцуулсан. Эдгээр бөөгийн хэрэгслийг авах мөнгөө иргэн Т ломбардад ээмэг бөгжөө тавьж, цалингийн зээл авч байж цуглуулсан байна. Иргэн Т-ээс сахиус оруулж өгнө гэж Долоон зуун мянган төгрөг авсан байна.
    Иргэн Т-г өөрийгөө удган гэх Л.Баярлах нь өөрийнхөө амьдардаг хашаандаа дуудаж хуяг, дуулгыг өмсгөж хоёр өдөр дараалан хэнгэрэг нүдэж бөөгийн сахиус барих зан үйл хийсэн байна. Тэгээд сахиус орсон гэж хэлсэн. Иргэн Т-ийн хувьд ямар ч өөрчлөлт болсонгүй, сахиус орохгүй байгаагаа хэлжээ. Хэнгэрэг нүдээд, янз бүрийн зүйл яриад бай гэдэг тэгэхлээр аяндаа сахиус орно гэдэг. Ингээд хоёр өдөр тамираа барталаа хэнгэрэг нүдээд Сахиус нь орсонгүй. Түүнийгээ ч хэлсэн байна, гэтэл удган Баярлахын сахиус орсон одоо “болсон” гэж хэлж, нөхөр нь болох залуу хэнгэрэг нүдэж байхад “сахиус” орж байгааг харж гэрчилсэн гэж байгаа. Тэгээд бөө болгох хугацаа дууссан тул хашаанаасаа чирж гаргаж хөөсөн байна.
    Тэр цагаас хойш иргэн Т-г хашааны хаалгаар оруулдаггүй бөгөөд хашаанд орж уулзах гэхээр нохойноос дор үзэж нөхөр нь түүнийг хашаанаасаа хөөж, чирч гаргадаг.
    Бусдад сургамж болгох зорилгоор, бас над шиг хүмүүсийг дахин бусдад залилуулах боломж олгохгүйн үүднээс иргэн Т нь МБНЭ-д энэ тухай гомдол гаргасан байна. Энэ үйл явдлын талаар ТҮ-8 телевизэд мэдээ гаргаснаас гадна цагдаагийн байгууллагад хандсан байна.

     

  • Гал голомтын тахилга.

     

    “…Дээрх мөн тэнгэрийг тэвшин төдийхөн бүхийгээс
    Доорх этүгэн эхийг өлмий чинээхэн бүхийгээс
    Сүн далайг чалчааг бүхийгээс
    Өөд заяасан гал, галайхан ээждээ
    Өөх тосыг өргөнөм билээ…” гэх мэт дуудаад архи сархад,өөх тос өргөдөг.

    Гал голомтын эзэн тэнгэр. Гал голомтын эзэн тэнгэр нь голомтын хулгана зүгт байрладаг учир гэрийн эзэгтэй нар цайныхаа дээжийг голомтын эзэнд буюу хулгана зүгт өргөдөг. Гал голомтын эзэн нь тэнгэрийг цочоохгүйн тулд дэргэд нь мод, түлээ хагалахыг ихэд цээрлэхийн дээр энэхүү эзэн тэнгэрийг ариунаар хүндэтгэн шүтэж байхын тулд гал руу ус, шүлс, элдэв муухай үнэр гаргах зүйлийг хийхгүй, хурц үзүүртэй юмаар чичихгүй, тогооноос хутгаар мах шорлог авахгүй, галын эхээр алхахгүй байх ёстой байв. Харин гал голомтын эзэн тэнгэрт архи сархад, өөх, тос зэрэг галын дөлийг хялбархан бадраах зүйлсийг өргөж түүнийг үргэлж баясгаж байх ёстой ажээ.

    Гал тахих зан үйл. Зул сарын 23, 24-нд буюу өвлийн адаг сарын 30-нд гал голомтоо тахидаг уламжлал нийт монгол түмний дунд түгээмэл байжээ. Энэ нь галын бурхан Галайхан ертөнцөд залрах хийгээд өөд болон дэгдэж ажаарах үестэй холбоотой хэмээн домоглодог.

    Гал тахих ёсны бэлтгэл. Айл бүхэн гэр орон, хашаа, хүрээ, хот хороогоо цэмцийтэл цэвэрлэх, тулганы доор элс асган засаж, индэр хэмээн нэрлээд тулга, тогоо тосгон бэлтгэснийг утаа шүүрдэх гэдэг. Галын тэнгэр маш ариун цэвэр орчинд залрах бөгөөд бузар буртаг, хир, тоос, яс тоорог тэргүүтнээс бузартах нь амархан тул хичээнгүйлэн ёсчилон үйлдвээс зохих ба галын тэнгэрийг бузартуулбал тотгор гамшиг нь үлэмж хэмээн цээр хориг сахидаг. Гал тахилгын бэлтгэл хийж, утаагаа шүүрдэхдээ усан ариутгал, гал ариутгал, салхин ариутгал, шороон ариутгал, модон ариутгал хэмээн таван язгуур махбодоор ухияал ариутгал үйлддэг.

    Усан ариутгал хэмээгч нь усанд булхаж угаах хийгээд ухияалын хорхог тэргүүтэн олон зүйл бий. Гал ариутгал хэмээгч нь галын дундуур гаргах ба галаар төөнөн ариулах хийгээд арц, ганга, агь жодоо унгатган ариутгах тэргүүтэн олон зүйл бий. Салхин ариутгал хэмээгч нь арьс нэхий, ширдэг дэвсгэр, хивс, олбог талбаг, эсгий, дээл хувцсыг хэцэн дээр тээж, салхинд тавих тэргүүтэн олон зүйл бий. Шороон ариутгал хэмээгч нь хуу домбо, данх танх, тогоо шанага зэргийг торгон элсээр зүлгэж өнгөлөх тэргүүтэн олон зүйл бий. Модон ариутгал хэмээгч нь арц, жодоо түлж үнэрээр нь ариулах ба гавар, зандангийн үнэр шингээх тэргүүтэн олон зүйл буйн дээр саваа салбартал гөвж гөвшиж ариутгах нь түгээмэл байдаг.

    Галын тахилганд өргөх шар халзан толгойт цагаан хонины өвчүүг галд хуйхлан, тогоонд ус хийгээд айраг сүүгээр ес дусааж цагаалаад, өвчүүгээ тогоонд үйж, гургалдай, шаант чөмөг, үхрийн өвчүүний хэрсэн, аман хүзүү, дөрвөн өндөр, хавирга, сээр, дал зэргийг давс хийлгүй чанахыг өвчүү өтгөрүүлэх гэж нэрлэдэг. Өвчүү өтгөрүүлэхдээ улаан махыг хар ус луу шууд үйдэггүй, эрхбиш айраг сүүгээр ес домнон цагаалж байж үйдэг заншилтай юм. Өвчүү өтгөрүүлэх үес заавал гургалдай чанадаг. Гургалдай гэдэг нь цагаан мах, найз, авид, авис, хошигног гэх мэт олон нэртэй бөгөөд амны хишиг буяныг арвижуулагч, өвс ургамлын сөл шим мөний тул хишиг даллагын хөнөгт байвал зохих идээ мөн. Өвчүү өтгөрүүлэхдээ давс хийж чангаруулдаггүй. Учир нь давс ерэн есөн гэмтэй нэг эрдэмтэй гэж хэлэлцэнэ.

    Өтгөрүүлж болгосон өвчүүг тэвшинд гаргаж их гэрийн хоймроор нар зөв эргүүлэн ширээн дээр тавьж гар хуруугаа арц сангаар ахин дахин ариулж, ам хамраа алчуураар ороогоод хутгаа хөнгөн эргэлдүүлэн, үе мөчийг нь хөндөлгүй өөх махыг нь хайж яснаас нь салгахыг өвчүү цөмөх гэж нэрлэдэг. Өвчүү цөмөхдөө бүдэрхийг нь авч болохгүй. Харин хуримын өвчүү байвал бүдэрхийг нь авч үлдээдэг учир бий. Өвчүү цөмөхдөө ам хамраа алчуураар ороодог нь галын тэнгэр Галайханд өргөх өвчүүнд амьсгалаа шингээж болдоггүй учиртай гэнэ. Халуун амьсгалын уураа өвчүүний ясанд шингээчихвэл сүнс зайлж тэнгэрт халина хэмээх учир хянуур болгоомжтой үйлддэг. Өвчүү цөмөх хүн угаалгын хорхогт орж биеэ ариулсан байх ба арц, ганга, сангаар унгатгаж, гар хуруугаа ахин дахин ариулж, цэвэр ариуныг сайтар сахихгүй бол Галайхан хилигнэнэ гэнэ. Хурц хутгаар үе мөчийг нь хөндөж эсгэсэн тэмдэг өвчүү өргөж болохгүй. Өвчүү цөмсөн халим өөхийг нэгэн тавагт хийж галд өргөхөөр бэлтгэн тавьдаг.

    Цар таваг дээр ам шар торго дэлгээд, цөмж хайсан өвчүүний ясыг өөд нь хандуулан тавиад галын хишиг, галын амс, галын боорцог, арц, хүж, хялгана, тос, шүүмэл чихэр, бурам зэрэг зүйл овоолон тавьдаг ба харин Ордос монголын Отог, Үүшин зэрэг нутагт болсон арвайн гурилаар сэрх балин гэж ямаа унасан балин засаж түүндээ алт мөнгөн цаасаар нар, сар хайчлан дэрсэнд хавчуулаад оройд нь хатгаж ембүү эрдэнийн зүйл хайчилж хийдэг. Зарим газар өнгө бүрийн торгон утсаар чимж үүнийгээ жолоо гэж нэрлэдэг. Олонх газар өвчүүний өмсгөл хэмээн элдэв бөс торгоны өөдсөөр ороох ба самбай хадгаар боох буюу хонь, ямааны сэмжээр ороож, торгон утсаар буюу хэлхий томсон хонины унгасан утсаар бүдэрхийнээс нь эхэлж ханан эрээдсээр эрж ороодог. Энэ зан үйлийг нийтэд нь өвчүү чимэх гэж нэрлэдэг. Шинэхэн цагаан ноосоор үзэмжтэйеэ ороосон шим, амт, чанар хотол төгссөн ариун өвчүү гэж гал тахих ёсны сударт чимсэн өвчүүг ийнхүү дурдсан байдаг.

    Өвчүү өтгөрүүлсэн шөлөнд улаан чавга, үзэм, шүүмэл, шар тос, бурам, тутарга /цагаан будаа/ хийж болгосныг галын амс гэж нэрлэдэг. Галын амсыг суулга, сав, тавагт гаргаж авах ба гал тахих ёсны эрхэм хүндэт идээ зоог болно.

    Гуулин суулга буюу тэвш, эсвэл даллагын хөнөгт галын амснаас хийж дээр нь цөмсөн өвчүүний мах, шагайт чөмөг, дал, хонины сүүл, дөрвөн өндөр хавирга, гургалдай зэргийг хийгээд чавга тавьж шар тосоор чавгыг мялаагаад дээр газар тавьж гал тэнгэрт өргөснийг галын хишиг гэж нэрлэдэг. Галын даллага авах үест галын хишигийг гартаа барьж хоёр гараараа даллан хишиг авдаг заншилтай бөгөөд гурван хоног гэртээ байлгаж байгаад хишигээ тогтоож хүртдэг юм.

    Тулганы дөрвөн талд хүж өргөх буюу галын аман дахь ширээн дээр есөн зул бадраасныг галын сан гэдэг. Галын сан тавьж гал тулгыг ариутгахаас гадна гал тахих ёсны туршид ариун сан баагиж, сангийн судрыг уншиж дуудах бэлтгэлийг хангана. Галын аман дээр цагаан толог эсгий буюу хивс дэвсэж, явган ширээ засдаг. Ширээн дээр чимж ороосон өвчүүг цар дээр тавьж бүдэрхийг нь галын зүг хандуулан дэргэд нь шимийн архи ба хар архи хоёрыг зэрэгцүүлэн тавьж, нэг аяга айраг, нэг савтай дусаал /өвчүү өтгөрүүлсэн шөлний тосыг хамж аваад, шар тос, чихэр бурам, архи дарс хольсоныг хэлнэ/, халим /халимлаж эсгэсэн өөх/ бас нэг тавагт торго бөсийн цуудас хийж бэлтгэсэн байдаг. Эд бүхнийг галын тахил засах гэдэг.

    Зул сарын хорин гуравны цагаан гэгээ тасрахын үед гал тахихаар бэлтгэсэн цэвэрхэн улаан бургас, хайлаас, хар шаваг зэрэг модыг нэгэн жигд жиргэн, тулганд хайрцаглан өрнө. Доор нь аргал ивэх ба хомоол урж тавиад ноцооход бэлэн болгож,тулганы зүүн талаар сөхрөн, тахилгын бэлтгэл хангах өөр өөрийн үүрэгтэй ажлыг гүйцэтгэхээр бэлтгэсэн байдаг. Гал тахилын судал дуудах лам буюу хар хүн баруун хойт хойморт завилан сууж, судраа дэлгэнэ. Гэрт ирсэн бүх л хүмүүсийн өмнө идээ будаа тавих ба цөм хормойгоо дэвсэн сөхрөн суугаад малгайгаа авсан байдаг Гал тахилгад оролцох хүмүүс монгол үндэсний ёст дээл хувцас, хутга бүс, эмэгтэйчүүд ууж, цэгдэгтэй байх ёстой. Галайхан тэнгэр галын хайчнаас айж ширвээдэг тул галын хайчаа ширдэг доогуураа нуусан байх хэрэгтэй.

    Галын дэргэд түлээ мод хагалж болохгүй. Галын зүг хутга мэсийн зүйл хандуулан тавьж болохгүй. Галын өөдөөс алцайн сууж болохгүй. Галд бохир зүйл хийж түлж болохгүй. Өвчүү өтгөрүүлсэн шөлний хоргыг дэврүүлж, хиншүү хярвас гаргаж болохгүй. Галд сүү өргөж болохгүй. Галд ус цацаж болохгүй. Галд хувцасаа ээж хатааж болохгүй. Галаар тоглож болохгүй. Гал голомтын дэргэд хэрэлдэж, маргаж болохгүй. Галаа харааж зүхэж болохгүй. Галд хөлөө ээж болохгүй. Голомтын галыг дарж унтрааж болохгүй. Гал руу нулимж болохгүй. Галаа хөөрөгдөж асааж болохгүй. Гал руу гараараа чичиж, зааж болохгүй. Галд үснийхээ сэвийг хийж болохгүй. Эмэгтэй хүний буудал буусан бол гал тахилгад оролцож болохгүй. Голомтынхоо галын дэргэд биеэ угааж болохгүй. Гал уруу аяганы шавхруу цацаж болохгүй. Тахилгатай галд тамхины иш хаяж болохгүй. Эд бүхнийг галын цээр хэмээн нэрлэж цээрийн ёсыг ширхэглэн сахих бөгөөд нэгэнт галаа тахиж эхэлсэн бол цээрийг сахиж жил бүхэн тасралтгүй тахиж байх ёстой юм.