Author: admin_shaman

  • Жанжны нэрэмжит цалинтнуудын “дурсамж” уулзалт болов.

    Цэргийн улс төр соёл хүмүүжлийн ажилтний нэгдсэн эвлэл, ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургууль нийгэм, хүмүүнлэгийн тэнхимтэй хамтарсан ЦЕС, ЦНДС-ийн улс төрийн ангид их жанжны алдраар овоглосон цалинтай суралцсан төгсөгчиөө алдаршуулах ДУРСАМЖ уулзалтыг зохион байгууллаа.
    Цэргийн улс төр соёл хүмүүжлийн ажилтнуудаас Д.Сүхбаатрын нэрэмжит цалинтай суралцсан 11 төгсөгчөөс хурандаа Д.Жаргалсайхан (МБНЭ-ийн Ерөнхийлөгч) энэ уулзалтад оролцлоо.
    Уулзалт өдөрлөгт оролцогчдыг цэргийн үлээвэр хөгжим хүндэтгэн угтаж авлаа. Д.Сүхбаатрын нэрэмжит цалинт төгсөгчдийг ҮБХИС-ийн Байлдааны тугийн өмнө дурсгалын зураг авахуулсан бөгөөд дэлгээ тугийн өмнө зургаа авахуулах гэдэг шагнал урамшуулалын үр өгөөжтэй хэлбэр байсан. Өнөөдөр адис авч дурсгалын зураг татуулсандаа сэтгэл догдлон байлаа. ҮБХИС-ийн дайчин алдрын музейг үзэв.
    Эндээс Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт онц төгсөгчдийг сургуулийн Соёлын төвд урьж Аюулгүй байдлын сургуулийн багш оюутнууд оролцсон Дурсамж уулзалт эхэллээ.
    Амьдралын арван хоёр жилийг ҮБХИС, ОХУ-ын Удирдлагын академи, Москвагийн Нийгэм, Эдийн засгийн их сургууль, ХБНГУ, АНУ-д аюулгүй байдлын сургалтуудыг дүүргэхэд зориулжээ. Д.Жаргалсайхан ҮБХИС-ийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай онц төгсөж, “Онц сурлагтан” алтан медаль, БХЯ-ны сайд Ж.Авхиагийн дурсгалын цагаар шагнагдаж байсан. 100 мянган оюутан суралцдаг тай Москвагийн Нийгэм, Эдийн засгийн их сургуулийг онцлох хүндэт тэмдэг, (Улаан ромботой төгссөн)-тэй төгссөн цөөхөн төгсөгчийн нэг билээ.
    Д.Жаргалсайхан “Сургуулиудад сурч байхдаа монгол гэдэг нэрийг өндөрт өргөж явахыг эрхэмлэдэг байсан. Тэр зарчим надад олон сайхан боломжийг хайрласан. Амьдралд тохиолдсон бэрхшээлүүд намайг тэмцэлд хурцалж, амьдрах ухаанд суралцуулдаг байсан” гэв.
    БХИС болон Аюулгүй байдлын албаны сургууль төгссөн хүн ямар ч албан тушаалд томилогдон ажиллах боломжтой. Гол нь Маш олон талын мэдлэг шаарддаг гэдгийг төгсөгч Д.Жаргалсайхан өөрийн ажил албаны туршлагад тулгуурлан өгүүлэв.
    Цэргийн сургуулийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай онц төгсөж, улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах үйлсэд хичээн зүтгэлийн үнэлж БХЯ-ны Эх орны төлөө медалиар шагнасныг гардууллаа.
    Сонсогч ахуй насны гэгээн дурдатгал хөвөрсөн уулзалтын уур амьсгалд ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, жүжигчин Б.Батбаатар тэргүүтэй уран бүтээлчид ая дууны түрлэг өргөн мялаалаа.

     

  • Доктор Д.Хоролдамба : Монголын бөө , Удгад нэгэн дээвэрт багтсанаар асар их хүч бий боллоо.1

    – Монголд анх удаа бөөгийн нэгдсзн эвлэл байгуулагдсан гэж сонслоо. Энэ талаар товч танилцуулиа уу?

    -Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол түмний сайн сайхны төлөөэвлэлдэн нэгдэж, хүний эрхийг дээдлэх, өвөг дээдсийнхээ язгуур өв соёлыг танин мэдэх, хойч үедээ өвлүүлэх, монгол эх орныхоо төлөөбөөгийн хүчийг ашиглая, хүчээ нэгггэе гэж бөө, удгад нэг дор чуулж, зоригтой шийдэлд хүрч нэгдсэн зохион байгуулалгад орсон нь томоохон дэвшил юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Монгол Улсад бөөгийн төв, байгууллагууд, бөөнарыг нэгтгэсэн МБНЭ байгуулагдлаа. Эв¬лэл өөрийн бүтэц, зохион байгуулалт, дүрэм журмаа хэлэлцэн баталлаа.
    Дор бүрнээ шавьнартаа хүндлэгдсэн тэднийхээтөлөөлөл болсон 100 гаруй багш бөөнар, төр түмэнд нэр алдартай зайран, удгад Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл гэдэг нэгэн дээвэртбагтсан түүхэн үйл явдал боллоо. Цаг нь ирэхээр цасан доороос яргуй цухуйна гэдэг энэ. Олны танил, тэнгэрийн үйлд итгэмжлэгдсэн бөөсудлаачид ч оролцсон. Тэнгэрт ивээгдсэнэнэ дээвэр багтаамж ихтэй. Ач тустай олон сайхан зайран, удгад, олон түмэнд үүд хаалгаа нээлээ.
    Бөө,бөөгийн явдал өөр, бүжин туулайн харайлт өөр гэдэг болохоор Мон¬голын бүх бөөг багтаана гэж байхгүй. Харин их зонхи нь нэгэн дээвэрт орохыг илүүд үзсэн хэрэг. Монголын Бөөгийн нэгд¬сэн эвлэлийн Epөнхийлөгчөөр Монгол Улсын УАБЗ-ийн ажлын албаны даргаар 10-аад жил ажилласантомоохонмэргэжилтэн, хурандаа Д.Жаргалсайхан сонгогдлоо. Монгол бөөгийн “Дүнгэр” төвийн тэргүүн, олон түмэнд төрийн зайрангэж алдаршсан Д.Бямбадорж зайран, Монгол бөөгийн”Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбат нарыг хүндэт ерөнхийлөгчөөр сонгосон.
    Дэд Ерөнхийлөгчид хэд хэдэн хүнийг сонгосны нэг нь миний бие юм. Эдгээрдэд ЕрөнхийлөгчидМонгол туургатан бөө, Дархад бөөгийн төвийн тэргүүн Ч.Чинбат, Азийн бөөгийн холбооны Энхжаргал удган, Д.Одгэрэл, Энхзаяа зайран, Батчулуун удган, болон бөөг судлах, сурталчилахад дорвитой хувь нэмэр оруулж буй Д.Бадарч ах нарт бөө, уд¬гад итгэл найдвар хүлээлгэлээ.

    – Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл байгуулсан талаар хүмүүсийн сэтгэгдэл ямар байв?

    Бүтэн өдрийн турш чуулахад санал, шуумжлэл, маргаан, мэтгэлцээн өрнөж, бөө, зайран удгад, тэнгэр шүтлэгтнүүд хоорондоо танилцаж, нүүр хагарч, магнай тэнийж байв. Чуулган өндөрлөхөд тэд сэтгэл нь хорогдож, нэг хэсэгтээ л тарж явахгүй байсан. Би нөхдөө оллоо. Уpar төрөл өө оллоо. Миний онгод, тэнгэр тэсгэлгүй их баярлаж байна гэж сэтгэлийнхээ үгийг хэлцгээж байсан.
    Биднийг чуулахад онгод, тэнгэрүүд баярлаж, хооронд нь тийнхүү дотносох сэтгэл төрүүлсэн хэрэг. Тэнд оролцсон хүн бүрийн амнаас Монголынхоо төлөө бид нэгэн хамт олон боллоо. Унэхээр энд тэнд ганцаардаж бай¬сан бол одоо хамт олонтой боллоо гэж олзуурхан баярлацгааж байснаас үзвэл үнэхээр жинхэнэ бөө нарын олон жилийн хүлээлт байсан нь харагдаж байгаа биз. Тэнгэр шүтлэгтэн монголчуудад ихээхэн итгэл найдвар төрүүлж байна.

    – Бөө нар олноор төрж байгаагийн учир юувэ?

    Хөх толботныг хөдөлгөж
    Хөсрий заяаг нь өртөөлөн
    Эзэн тэнгэрийн сүрийг
    Эхлэн таниулахын учир
    Хөх тэнгэрээс эрхшээн
    Хөх цэргээ илгээв
    Эзэн тэнгэрээс эрхшээн
    Эцэг өвгөдийг нь илгээв
    Улаач болох үрсэд нь
    Уг удмыг нь залгуулав гэсэн өндөр тэнгэрийн айлдвараас тодорхой мэдэж болно.

    Мөн цааш нь:
    Хаан эзэн нь залрах цагт
    Хасбуу тамга нь харагдах цагт
    Хаа байгаа газраасаа Хамжиж дэмжих л үүрэгтэйгэж уран яруу айлдсан өндөр тэнгэрийн айлдвараар хариулья.
    Жинхэнэ том онгод, тэн¬гэрүүд ойр зуурын мэргэ төлгө, авгай хүүхний хэрүүлээр цаг нөхцөөдөггүй, төр, түмний тусын тулд юмхийх учиртайг энд давхар хэлсэн байгаа.

    – Чингис хаан ер нь бөөтэй ямар холбоотой юмбэ?

    Нэн эрт цагаас монгол нутагт бөө мөргөл хөгжсөөр XIII зуунтай золгосон. Чингис хаан Их Монгол улсыг байгуулж, монголчуудын оюуны аугаа их нэгдлийг эмхлэн бий болгохын тулд бөөгийн ёсыг төгөлдөржүүлж мөнх тэнгэрийн шашныг үндэслэж, тэнгэризмийг төгс төгөлдөр томьёолж өгсөн бас нэг гавьяатан юм. Чингис хаан өөрөө мөнх тэнгэртэй харьцдаг аугуу их зайран байсан юм, Үүнийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Чингис хаан, түүний үр, ач нарын хаанчлалын үед мөнх тэнгэрийн шашин Монголын эзэнт их гүрний мандал бадрал хоёр нэгэн үед хөгжлийнхөө ноён оргилд хүреэн юм. Бөө мөргөл, мөнх тэнгэрийн шашныг хоёр сая гаруй монгол хүн шүтдэг байж. Чингис хаан мөнх тэнгэрийн шашны эцэг болохын хувьд түүнийг хэв хууль, зан заншил болгон хэвшүүлэн бэхжүүлэх олон заалтыг Их засаг хуулиндаа хуульчилж өгсөн. Ийм учир бөө мөргөл, мөнх тэнгэрийн шашин нь биднийязгуурын шашин юм.

    – Хэдхэи жилийн дотор бөө нар олноор бий болж, ард олныг айлгаж ичээх нь хэтэрлээ. Үүнийг цагдах ёстой юм биш үү гэдэг үзэл бодолтой хүн олон байгаа?

    Бөө, удгад төрөхийг цагдаж, хязгаарлаж болохгүй., Аяндаа шүүгдэнэ. Үлдэх нь үлдэнэ. Гэхдээ аяндаа шүүгдэх юм гэж хүлээж сууж боломгүй.
    Мөнх тэнгэр бол аугаа их хүч. Бөөбол түүний ач ивгээлийг зон олонд хүргэх улаачид юм. Сайн муу зэрэгцэж байдаг юм хойно онгод тэнгэрийн үйл хийгч бөөнарынхаа нэрийг хөөдөгчид, олны зовлонгоор тоглогч, олз ашиг хайгч хуурамч бөө, ичгуур сонжуургуй этгээдүүд олширч байгааг ярьж байна.
    Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хараал ерөөл хийнэ гэсэн зар мэдээ хуртэл цацагдах болж.Зарим бөө удгад сүсэгтэн олноос архи дарс , мөнгө төгрөг нэхдэг гэр орноор нь орж дайлуулж, цайлуулж согтуурхан хөлчуурч, эмс охидыг нь чангааж, элдэвлэх,эхнэр нөхрийг салгах, гэр орныг үймүүлэх, ид, шидтэн болгож байгаа нь энэ гээд хүнийг түлж, шалзалж алах зэргээр ёсон бусын явдал ёртой юм шиг их болж байгааг дээр дооргүй ярьж, дэвэн дэлхийгээр хэлэлцэж байна.
    Хэдэн арав байтугайзуу, мянгаар тоологдох бөө нэртнүүдийг “үйлдвэрлэж” байгаа бөөгийн тухай, 45 хоногийн курс зохиож, бөө, удганы зурганд мөргүүлээд таван сая төгрөг нэхсэн тухай бөө нар халаглан ярилцаж байна. Нэг ураг төрлийнхнөөс хэдэн арваар нь, нэг өрхийн гишүүдийг бүгдийг нь бөө, удган болгосон тохиолдлууд дуулдаж л байна. Энэ бүх алдаа, завхралуудыг цэгцлэх шаардлага амьдралд гулгараад байна шүү дээ.
    Монголчууд юугаар ч солимгүй үндэсний соёл, хүмүүжил, зан заншил, үндэсний бахархал болгоноо өдрөөс өдөрт гээж байна.
    – Мөнгөнд улайрч газар шорooroo хүртэл худалдаж байraar онгод, тэнгэрүүд хэрхэн өгүүлдэг вэ?
    Өндөр дээдсийн минь цycaa юүлж, ясаа ивж үлдээсэн газар шороог харийн луйварчидтай амсан хөнтөрч, лус савдаг хилэгнүүлж, зон олны заяаг хэлтийлгэж байгааг журамлах цаг нь болсныг өгүүлдэг юм. Энэ цагийн ихэнх дээдсүүд шуналын тулам болжээ. Нэг л их нүд шүд нь гялалзсан, мөнгө зоосонд унасан, хөлд нь хий орсон улс байх болж. Зуу наслахгүй байж мянган жил идэх хөрөнгө хураах гэж улайрах нь даанч гаслантай. Гэтэл мөнгөтэй хамт нүгэл хурааж буйгаа ер ухаарахгүй юм. Нарны цаана нас, орчлонгийн цаана там байдаг гэж Найрамдлын Хадхүү зайрангийн онгод айлддаг, олон түмэнд түгээн хэлэхийг шаарддаг юм шүү дээ. Биений чинь цаана биесүүд байдаг юм шүү дээ үр минь! гэж сургадаг том онгод тэнгэрүүдтэй тааралдаж л явлаа. Товчхондоо цадигаа алдаж , цагаандаа гарсан байдлыг таслан зогсоох шаардлага тулгарчихаад байна шүү дээ.
    Олон мянган жилийн турш эцэг өвгөдийн минь бүтээн туурвисан оюуны соёл, дархлааг мөхөөчихөлгүй хадгалан хойч үедээ уламжилах, Монголоо Монголоор нь мандуулахад тэнгэр шүтлэг онцгой ач холбогдолтой.
    Харсаар, үзсээр атал Монгол Улс, үндэстэн харийнхны гудас, дэвсгэр болж гүйцлээ. Монгол хүний үндэсний бахархал, омогшил хаачив аа. Их Монгол үндэстэн гэдгээ санаж, сэтгэлийнхээ галыг асаагаач ээ, монгол ах дүү нараа. Улс мөхөлд ойртлоо. Улс үндэстнийхээ оюун санааны тусгаар тогтнолыг хамтдаа хамгаалцгаая.
    – Монголдшашны олон урсгал орж ирсэн. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
    Ер нь хүн шашин шүтэх эрхгэй. Гэвч 2,7 сая хүнтэй, хоёр их гүрний завсарт орших, их гүрнүүдийн стратегийн со- нирхлын бүсэд хамаарах томоохон газар нутагтай, буурай хөгжилтэй, хүн амын олонхи нь ядууралд автсан улсад харийн 30 гаруй шашны урсгал ороод ирсэн байна гэдэг үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал.
    Хятадууд бурхны шашинг шүтэхийн зэрэгцээ 234 сая хүн нь өөрсдийнхөөбүтээсэн Кунзийн сургаал болон Даог шүтдэг. Япончууд бурхны шашинг шүтэхийн хамт шинто шашнаа шүтэж л байна. Монголчууд бид бөө, тэн¬гэр шүтлэгээ хослуулаад байж яагаадболохгүй гэж.
    Тусгай бэлтгэгдсэн, зохион байгуулалттай, хөрөнгөмөнгөтэй удирдлагатай харийн шашны өмнөбид удирдлага, зо¬хион байгуулалтгүй байснаараа асар их алдаж байгааг ойлгох хэрэгтэй. Тиймээс МБНЭ-ийн бас нэг зорилт бол ард олныхоо оюун санааны тусгаар тогтнолыг хамгаалахад төр, түмэнд туслах явдал юм.
    – Жинхэнэ бөөнарыгхэрхэн таньдаг вэ?
    Онгод , тэнгэрүүд буух ёстой улаачдаа буудаг гэдгийг хэлье. Уг тэнгэртэй хүн танигданадаа. Зайран, удгад онго, сахиусаа буулгаж байхад тухайн газар цугларагсдын дундаас хамгийн түрүүнд тэнгэрийн улаач’ гэж мэдээд дуудаж өөртөө бараалхуулдаг. Хан тэнгэрийн улаач үр байна гээд л бусдаас илүү хундэлдэг учиртай. Ерөнхийдөө сайтар төлөвшсөн, нүдэнд дулаахан, хэний ч хүндлэлийг хүлээхээр бөө томоохон онго, сахиустай байдаг нь харагддаг.
    – Нэг бөө энэ зулыг унтарахаас өмнө 500 мянган төгрөг авчирч даатга! Тэгэхгуй бол танайхаас хүний гарз гарах гээд байна! гэсэн гэж сонссон. Тийм юм байх уу?
    Тийм яриаг би бас дуулсан. Бөөгийн тийм ёс байхгүй. Тэр бол хүний сэттэл зүйгээр тоглосон цэвэр луйвар. Ер нь бөөгийн ёс зүйн сэдвээр манай эвлэл тусгайлан хурал зохион байгуулахгэж байгаа.
    Зовлонтны жолоог залья
    Золгүйтний гайг зайлуулья
    Олзонд ихээр шунахгүй
    Олонд тусыг хүргэе
    Барцад гайгаас айхгүй
    Балбаж тонилгож өгьегэсэн бөөгийн андгай байдаг юм шүүдээ.
    – Сүүлийн үед бөөгөөр хараал хийлгэнэ гэсэн яриа их дэлгэрч байх шиг.
    Гавьсан ч юмгүйбайж хэн нэгэнд атаа санаж “юм хийлгэнэ” гэдэг тэр хүнд өөрт нь л муу. Хараал хар толгойд ньгэдэг.Тийм юм хийвэл улаачид өөрт нь муугаар тусах байдал ажиглагддаг. Түүнээс болж онго, тэнгэрууд нурдаг гэдэг. Тэнгэрийн хууль өөр байдаг юмаа. Тэгэхээр бөөнарыг гэгээрүүлэх ажил чухал болоод байна. Энэ талаар манай эвлэл төлөвлөсөн ажил бий. Лам нар 5-10 жил хамт суралцаж, шавилан сууцгааж, нэлээддэс дараатай сургалтаар боловсорч, хүмүүждэг. Гэтэл гэнэт гарч ирж буй шинэ залуу бөөнар тулгамдаж, цочирдож, зарим нь асар их хөөрөл, омогшил, сэттэлийн хөөрлөөбарьж чадахгүй байдал үзэгддэг. Гэхдээ хараалчдаар юм , хийлгээд байхад түүнээс айгаад зүгээр суу гэсэн үг биш. Хариуг нь хэрхэн өгөх вэ? Хараалыг нь эсрэг байтугай үнэг, чоно, буга, туулай зэрэг лусын хайртай ямар нэгэн амьтан хөнөөсөн хүн хүртэл нэг байтугай хэдэн үедээ “apга хэмжээ” авагддаг нь туйлын үнэн. Тэгэхээр онгод, тэнгэртэй хүний эсрэг хараалчдаар хараал хийлгэнэ гэдэг өөрөөболомжгүй хэрэг. Муу юм хийснээсээ болж улаач нь сэвтэх, цаашилбал онгод тэнгэр нь дургүйцэх. туних, зай авах нь ч бий гэдэг. Яг энэ сиймхийг анаж байсан ад тийрэнгүүд улаач руу довтлон орж, бөөг тийрэнтүүлдэг гэдгийг туршлагатай зайрангууд хэлж, ярьдаг юм шүү. Учир нь бөөбөөлж байхад элдэв завсрын юмнууд, хий биетан, хийсгэлэн явдалтан, ад тийрэн, албин чөтгөрууд өдөөгдөж, идэвхиждэг болохоор ямагт шурган орох зайг эрж байдаг гэж байгаа. Тийм этгээд өөрсдөөүйлийн үрээр хэмх ниргүүлдаг нь жам.
    Монголчуудын эсрэг аян дайн хийж, муу заль хэрэглэсэн Манж нарыг үндэсгүй болгон арилгасан гэж өндөр тэнгэр айлдсан байдаг. өөрөөр хэлбэл Манж нар онгодын хараалхүрчустаж сүйрсэн гэсэн мэдээг өндөр тэнгэрийн айлдвар өгч байна. Манж чин гурэн XYII-XXзууны эх хуртэл Дорнод Азинйг хамарсан их гүрнийг захирч байсан. Асар богинохугацаанд уусч, устсаны учрыг өндөр тэнгэр ингэж л айлдаж байна Энэ тухайд:
    Тэнгэрийн хүчтэй тэрссэн тул
    Тэнэг мунхагаа үзүүлсэн тул
    Минийүрсийгмуулсантул
    Мэхний мууг гаргасантул
    Ёжлон муугаар инээсэнтул
    Ёрын мууг үзүүлсэн тул
    Баруун гарыг минь байлган мөхөөж
    Зуун гарыг минь зүдрээн мөхөөж
    Зүйргүй хорслыг өдөөсөнтул
    Хан тэнгэрийн хараалыг хүртэн
    Харагдах бараагүй болгосон буюу
    гэж байх жишээтэй.
    Монголын оюун санааны амьдрал гадны их гүрнүүдийн явуулгад автах аюулд орчихоод байна. Монголоо алдахаас сэргийлцгээе.
    Хар сүлдээ энэ луу жил тахих ёстой. Төр хямарч,түмэн олон үймрэх, магадлал их байна. Тиймээс хар сүлдийг амилуулан тахих зайлшгүй шаардлагатай байгаа юм.

  • Оюун түлхүүр сургаал

    Бурхны шашинд амиа тавь
    Лам хүний эд малд бүү хүргэх мэт.
    “Оюун түлхүүр” -ээс
    Хаан хүн хамаг эрхийг төгсгөвч
    Хайрлах сэтгэл үгүй болбоос
    Хамагт аргагүй хөнгөн болмой.
    Айл муут болбоос
    Харин төрхөмдөө буцаж буг болмуй.
    Түшмэл хүн есөн эрдмийг төгсгөвч
    Түвшин сайн энэрэлгүй болбоос
    Хортчоно мэт жигшигдэхүйн тул
    Төв сэтгэлийг ихэд хичээ
    Арслан мэт ноёныг барс мэт түшмэл дагах
    Барс мэт ноёныг ирвэс мэт түшмэл дагах
    Ирвэс мэт ноёныг чоно мэт түшмэл дагах
    Чоно мэт ноёныг үнэг мэт түшмэл дагах тул
    Хамаг дор зовлон болмуй.
    Ер хүний ахуйн үйл яршигтай, амьтаны сэтгэлийг мэдэшгүй
    Зальхай хуурмаг аргатан олон тул тиймийг яахин баримталмуй.
    Тустай сайн санаагнасад хичээ, тустай сайн хүн ус мэт эелдэг
    Тун муу хүн мод мэд хөшүүн
    Ер хоёр хүн эвтэй болбоос төмөр хүрээ мэт
    Хорин хүн эвгүй болбоос эвдэрхий хүрээ мэт хэврэг
    Өнөр хүн эвгүй болбоос өнчин хүний элэг болох
    Олон хүн эвгүй болбоос оорцог хүний идэш болох
    Цувж явсан бараас цуглаж суусан шaаазгай дээр тул эв эеэ нэн бэхлэгтүн

    2012-01-09 11:31:41
    Мэдээ оруулсан: Л.Номинчулуу

  • Дэмбээ

    Дэмбээ нь Mонголчуудын дунд өргөн дэлгэрсэн сонин янзын аялгат тоглоом бөгөөд үг аялгаар мэтгэлцэн тоглодог. Дэмбээ тоглоомын гол зарчим нь тоглогч хоёрын гаргах хурууны нийлбэрийг нэгтгэн таалцах явдал юм. Хуруу гарын хөдөлгөөний аясаар уламжилж ирсэн тусгай аялга, бүр ардын дууны аяаар дэмбээдэх нь ч байдаг. Үүнд гол нөлөөлөх хүчин зүйл нь хоёр гарын хурууг зэрэг гаргах, харааны хурц мэдрэмж, үг хэлний тод байдал, сонсож хүлээн авах чадвар, гар хурууны хөдөлгөөний хурд зэрэг нь авхаалж самбаанаас ихээхэн шалтгаалдаг. Тиймээс энэхүү тоглоом нь хүний амхаалж самбаа, сэтгэн бодох үйлийг сорих шинжтэй тоглоом юм.

  • 5-11. И.В.Сталин “монголчууд лам нартайгаа эрс тэмцэхгүй байна” хэмээв.

    1936 оны хавар МАХН-ын Төв Хорооны бүгд хурал гаргасан юм.Энэ үеэс эхлэн МАХН-ын удирдагчид буюу Намын төв Хороны Тэргүүлэгчид онцгой эрх мэдэлтэй болж, улс орны хэмжээний бүх асуудлыг ЗХУ-ын зааж зааварласнаар шийдвэрлэх болов. Тэр үед МАХН-ын дүрэмд заасны дагуу намын өдөр тутмын ажлыг хамтын удирдлага буюу адил тэгш эрхтэй гурван нарийн бичгийн дарга гүйцэтгэн шийдвэрлэх ёстой байлаа.Гэтэл хэрэг дээрээ Намын Төв Хорооны Тэргүүлэгч, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, өрлөг жанжин /маршал/, Дотоод явдлын яамны сайд Х.Чойбалсан нам, төрийн бүх үйл ажиллагааг бүрэн эрхтэй захиран удирдах болсон юм.
    Ялангуяа 1934 оны эцсээр П.Гэндэн, Х.Чойбалсан, Р.Мэнд, О.Дашчирав нартай Зөвлөлтийн эрх баригчид уулзахдаа өгсөн заавар зөвлөгөө хэр зэрэг хэрэгжиж байгаатай танилцжээ. 1934 оны уулзалтын үеэр И.В.Сталин Монголын удирдагчдыг хэд хэдэн зүйлээр хангалтгүй ажиллаж байна хэмээн зэмлэж, цаашид бодитой ажил өрнүүл, эрс арга хэмжээ ав гэж шаардсан байна.
    И.В.Сталин огт хүлээн зөвшөөрөхгүй төдийгүй, монголчууд лам нартайгаа эрс тэмцэхгүй байна хэмээн дургүйцэж байгаагаа 1935 оны эцсээр Монголын төлөөлөгчидтэй уулзахдаа онцлон тэмдэглэж байв. Тэрбээр “… Танай Намсрай тэргүүтэй Дотоодыг хамгаалах газар нь улсаа хамгаалах явдалд дотоодын хувьсгалын эсэргүү лам нар лугаа тэмцэн ямар ч ажил хийгээгүй байна” хэмээн зэмлэжээ. Инээд 1936 оны эхээр Зөвлөлтийн удирдагчдын шаардлагаар П.Гэндэнг огцруулж, ЗХУ-л нутаг заан суулгав. П.Гэндэнг огцруулсныхаа дараа Дотоодыг хамгаалах газрыг Дотоод явдлын яам болгон өргөтгөж, Х.Чойбалсанг сайдаар нь томилж, “хувьсгалын эсэргүү” нартай тэмцэх гол үүргийг тус яаманд хариуцуулжээ. Энэ бол ЗХУ-ын удирдагчид 1934 оноос эхэлж Х.Чойбалсанг олон удаа сорьж туршсаныхаа эцэст түүнд асар их найдвар хүлээлгэсний баталгаа юм.
    1935 оны эцсээр Аж үйлдвэрийн комбинатыг шатаасан эсэргүү бүлгэмийн хэрэг, 1936 оны эхээр хувьсгалын эсэргүү див лам Агваанжамъян, Г.Гончигдоо, Л.Дамдинжав нарын хэрэг гэгч зохиомол хэргүүд үүсгэж олон лам хуврагыг ялласан юм. 1936 оны 3 сард Монголын төр, засгийн удирдлагад хийсэн өөрчлөлтөөр Д.Догсомыг Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн даргаар, А.Амарыг Ерөнхий сайдаар томилсон боловч төр, засгийн бүх эрх зөвхөн Х.Чойбалсанд шилжсэн учир хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал хоосон ор нэр болж, өрнөж буй үйл явцыг их төлөв ажиглах төдийгөөс хэтрэхгүй болжээ. Гэхдээ Монголын зарим удирдагчид, Х.Чойбалсангийн дур зоргоороо авирлахыг зогсоох, түүний хэмжээгүй эрх мэдлийг хязгаарлахыг эрмэлзэж байсан юм.
    1936 оны эцсээр А.Амар ЗХУ-ыд айлчилж, Зөвлөлтийн эрх баригчидтай уулзаж ярилцсан байна. Тэр үед И.Сталин А.Амарт онцлон анхааруулж, “Монгол улс лам нараа даруй устга, чухам яаж устгахыг би мэдэж байна. Харин Ерөнхий сайд та энэ ажлыг явуулахад хувийн зөвшөөрөл өгөх нь чухал байна” гэжээ.
    206
    Х.Чойбалсан ДЯЯ-ны сайдаар томилогдмогцоо өөргтөө саад болох хүмүүсийг цэвэрлэх талаар онцгой анхаарч, юуны өмнө Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин Г.Дэмид, Ерөнхий сайд А.Амар нарыг албан тушаалаас нь огцруулах арга сэдэж эхэлсэн байна. Тухайлбал, тэрбээр 1936 оны 3 сард Зөвлөлтийн удирдагчдад захидал бичиж, “нөхөр Дэмид тус намын хоёрдугаар бүгд хурал хуралдаж тарснаас хойш үл зохилдох, тохиромжгүй, жигшүүртэй хэргүүдийг үйлдэх нь бага биш болсон… Манай хувьсгалын нүд чих болох улсын дотоодыг хамгаалах газрын аппаратыг өөрийн хувийн ашиг тусад хэрэглэж, өөрийн дуулгавартай зэсэг болгохыг хичээн зорьсон ажил явуулллага хийхийг оролдох болсон”1 гэж гүтгэн тодорхойлжээ. Мөн “А.Амар бол … дан ганц Монголын төлөөнөө үнэхээр санаа сэтгэлээ зовоож байдаг боловч … А.Амар нь намайг түүн лүгээ лам нарын тухай, Дотоод яам гэх зэрэг дотоод асуудал дээр санал нийлдэггүй гэгчийг мэдэх боловч би хувьдаа түүнд их л сайн байдаг бөлгөө”2 гэж бичсэн байдаг.
    1 Л.Бат-Очир.”Чойбалсан. Намтрын нь балархайг тодруулахуй…” УБ.1996. тал 114.
    2 Мөн тэнд. Тал 114-115.

  • Оросуудын найдвар мөхсөн нь буюу Тохтамыш хаан москваг номхотгосон нь

    Улмаар зугтан гарсан Мамай Крымд бусдад хорлогдон үхсэнээр 1376 оноос эхлэн Цагаан ордыг удирдаж байсан Тохтамышд Хөх Ордыг өөртөө нэгтгэх удаан хүлээсэн аятай нөхцөл нь бүрджээ. Тэрээр дотоодын зөрчлөө шийдвэрлээд, удалгүй Сарай хотноо Алтан Ордны улсын хаанд өргөмжлөгдөв. Хаан болуутаа Тохтамыш XIV зууны дунд үед Ази, Европ дахь хамгийн том улсуудын нэг байсан өөрийн улсаа бүрэн бие даалгах бодлого явуулахаар шийдсэн байна. Тухайн үед Алтан Ордны улсын нутаг дэвсгэр нь өмнө зүгт Ираны Тебриз хот, хойд зүгт Башкир болон Ижил мөрний Болгар, баруун зүгт Дунай мөрөн, зүүн зүгт Эрчис мөрөн хүртэлх газар нутгийг хамарч байв. Ийм асар уудам газар нутагт үймээн самуун гарах нь тийм ч гайхалтай хэрэг байсангүй. Үнэн хэрэгтээ 1362 онд гарсан томоохон үймээн самуунаар Алтан ордны улс Ижил мөрнөөр зааглагдсан хоёр хэсэгт хуваагдсан байлаа. Тохтамыш дотоодын зөрчил самууныг ашиглан Цагаан ордыг илүү хүчирхэгжүүлж хаан ширээнд хүрэх оролдлого хийсэн юм. Энэхүү оролдлого Куликовын тулалдааны дараа амжилттай болж, Тохтамыш хүчирхэг цэрэг арми, үлэмжхэн нөлөөтэй болов. Ингээд Мамайн цэргийгялснаар татар-монголчуудаас бүрэн чөлөөлөгдлөө гэж толгойгоо өндийлгөсөн оросын вангууд руу элч илгээж “Би та бүхний дайсан, ёс бус хаан Мамайг устган, хууль ёсоор хаан ширээгээ авсан тул, одоо урьдын ёсоор Бат Сарайд ирж хүндэтгэл үзүүлж алба барина уу” хэмээн эелдэгээр боловч цаанаа ойлгогдохоор заналхийлэн сануулав. Куликовын тулаанаар хамаг хүч чадлаа барж сулран доройтсон оросын вангууд Тохтамышийг эсэргүүцэжтөвдсөнгүй номхрон сөгдөв. Түүний дотор Куликовын тулалдааны баатар Москвагийн их ван Донын Дмитрий ч өөрийн хэр чинээг мэдэн шууд эсэргүүцэж зүрхэлсэнгүй хүлцэн дагав. Гэвч энэ үед Москвагийн вангуудын эртний өрсөлдөгчид болох суздалийн вангууд өдөөн хатгалга явуулах замаар Донын Дмитрий болон Тохтамыш нарыг эвдрэлцүүлэхийг эрмэлзэж улмаар Москвагаар төвлөрсөн оросын хамгийн том вант улсын хүчин чадлыг бууруулахыг хүсэж байв. Москва энэ үед хүчирхэгжин Бат Сарайн дараа орох ихээхэн нөлөөтэй хот болсон байв. Улмаар бусдыг өөртөө татан оросын улс төр, эдийн засгийн хамгийн гол төв болох хэтийн төлөв нь тавигдав. Харин Суздалийн вангууд Москва болон Рязаний вангуудыг татар-монголчуудын энэ үеийн бас нэгэн өрсөлдөгч болох Литвын талд оруулахыг хүсч байлаа. Куликовын үйл явдлын дараа москвагийн эрх баригчид цаг алдалгүйгээр Киевийн үнэн алдартны хамба лам Каприаныг урьж авчирсан нь тэр үед оросод нөлөөгөө ид дэлгэрүүлж байсан Ягайло вангийн талынхны католик шашны нөлөөг хязгаарласан хэрэг болсон бөгөөд үнэн хэрэгтээ үнэн алдартны шашныхан Москвад захирагдаж, түүний сүр жавхлан улам өсөн нэмэгджээ. Энэ бүхэнд эр бяр нь амтагдсан Донын Дмитрий Алтан Ордны бодлогыг тэр бүр ойшоохгүй болж дээр нь суздальчуудын хатгалга нэрмээс болж, зөрчил хурцадсаар эцсийн бүлэгт Алтан Орд болон Москвагийн вант улсын хооронд зөрчил үүсч дайн гарахад хүрэв. Өөрийн хүч чадалд эрдэн Алтан Ордны бүх эзэмшлийг өөрийн гарт нэгэнт оруулж зангидсан Тохтамыш удаан бодож, төвдөлгүйгээр цэрэг армийг шуурхайлан цуглуулж, суздалийн вангууцын газарчдаар газарчлуулан Москва руу давшлаа. Галдан шатаагдсан тариалангийн талбай, тосгон суурингийн хөшиглөсөн их утаа май монгол-татарын их цэрэг өдөр шөнөгүй ойртсоор буйг илтгэх ажээ. Тохтамыш энэ далимаар мөчөөрхөн тэмцэгчдийг нэг мөр нуга дарахаар шийджээ. Замдаа Серпухов хотыг эзлэн түйвээгээд 1382 оны 8 дугаар сарын 12- ны өдөр татар-монголын цэргүүд Москвагийн хананд тулж очив. Тохтамыш Москва руу цэрэглэн хөдөлснийг мэдсэн Москвагийн ван Дмитрий түүнээс хулчийн, хотоо орхин цэрэг цуглуулахаар гарч, хотын хувь заяаг харъяат албатууддаа даатган оджээ. Хотод вангийн их хатан болон хамба лам Каприан нарын ихэс дээдсүуд үлдсэн байна. Донын хэмээн алдаршсан Дмитрий ван хотын иргэд болон хана хэрэм дайсны довтолгоог удаан хугацаанд саатуулна хэмээн цэрэг цуглуулахаар гарч явсныг эрдэмтэд янз бүрээр тайлбарласан байдаг аж. Нэгэн цагт Бат хааны их цэрэг хотод нь тулж ирэхэд Владимирын их ван дээрхийн адил тооцоод хотоо алдаж, сүйрлийн аюулд аваачсан билээ. Тухайн үеийн Москва хот өндөр чулуун ханатай, үнэхээр ч удаан хугацаагаар дайсны хүчтэй довтолгоог тэсч мэдэхээр сайтар бэхлэгдсэн байв. Тохтамыш үүнийг бодолцон шууд дайрч довтлохыг урьтал болголгүйгэээр бүслэн хаахыг илүүд үзжээ. Энэ үед хотод энгийн хүмүүс, хамба ламын шаардлагаар байгуулагдсан ардын журамт цэргүүд л байв. Гэвч бүслэлтэд орсон тэдгээр хүмүүс ямар ч эмх журам гүй бол сон бөгөөд тайж язгууртнууд ын хөрөнгө зоорь руу халд аж, ордон шилтгээнийг нь эвдэлж, дураараа авирлаж байв. Айх, эмээхийг үл мэдэцгээж, эх захаа алдан хөлчүүрч согтуурхсан тэд хотын хананд тулж очин, элдэв төрлийн дохио зангаа хэрэглэн татар- монголчуудыг хараан зүхэж, доромжилж байсан нь үхлээ эрсэн хулгана муурын сахлаа оролдохтой ижил хэрэг байв. Үүнд татарууд, ялангуяа сибирээс дайчлагдсан цэргүүд ихэд эгдүүцэж байсан гэдэг. Хамба лам Каприан болон вангийн их хатан нар энэ замбараагүй байдлын эсрэг юу ч хийж чадахгүй байсан бөгөөд эзэн ван нь хотоос гарч явсныг мэдсэн үеэс эхлэн үймэн самууралдсан хүмүүс тэднийг үл тоомсорлож байлаа. Каприаныг аргагүйдэн хотоос гарч явсны дараа самуурсан ард олон хотоор сэлгүүцэн, архи уун хөлчүүрцгээх нь улам ихсэв. Хэдийтэгсэнч Москвачууд ихбуугаар галлаж, хотоо хамгаалахын төлөө шаргуу тэмцжээ. Гэхдээ байгаа бүх нөөц нь дууссаны дараа л тэд татар-монголчуудтай хэлэлцээ хийж найрамдахаар шийджээ. Татарууд хариуд нь өөрийнх нь элчийг хотод оруулбал хэлэлцээ хийж болох юм гэсэн нөхцөлийг тулгасныг тэд хүлээн авав. Гэвч зөвхөн татарын элч нарыг нэвтрүүлэхийн тулд хаалгаа нээх үед найдвартай хамгаалалт нь үгүй болж буйг ухаарах сэхээ тэдэнд байсангүй. Ийнхүү элч нарыг нэвтрүүлэхээр нээгдсэн хаалгаар татар-монголчууд хотод маш хурднаар цөмрөн орж, хамгаалагчид, ард иргэдийг олноор нь хядан устгав. Ийнхүү Москва хот дөрвөн өдөр хориглон байлдсаны эцэст автагдан түймэрдүүлэв. Хот бараг тэр чигээрээ угүйрэн хоосорчээ. Вант улсын бусад долоон хот мөн ийм л хувь тавилан амсчээ. Монголын цэрэг дараа нь Переяславль хотыг мөн дайран эзэлж, ван Владимир Серпуховын цэргийг Волоколамск хотын орчим бут ниргэн зам зуур Рязань хотыг тоноод нутаг буцжээ. Ийнхүү Москваг эзлэн авснаар Куликовын талд хийсэн ялалтаар дотроо омогшин асч байсан оросуудын эцсийн найдварын галыг бүрмөсөн унтрааж, Алтан Ордны улс Москваг өөрийн хараат болгож, их ванг нь томилж байхаар болов. Доройтож, туйлдсан Донын Дмитрий Москвагийн Их вангаар хэвээр үлдэхийн тулд Алтан Ордны улсын нийслэл Бат Сарай хот руу залгамжлагч Василийг явуулж, энэ удаа мөнгөөр биш алтаар өргөл барьц өргөсөн нь тартагтаа тулсан хэрэг байв. Тохтамыш ийнхүү нийслэл Бат Сарайдаа буцаж ирэх тэр цагт хааны хараат албат болоогүй, жил бүр алба барих үүрэг хүлээгээгүй оросын ван гэж нэгээхэн ч байхгүй болов. Алтан Ордны хааны эрх мэдэл Арал нуураас Д непр мөрөн хүртэлх газарт ямарч хязгаар саадгүй ноёрхож, Венец, Генуягийн худалдааны суурингууд арилжаа наймааны шинэ шинэ гэрээ хэлэлцээр хийх болж “Шашин номын хийгээд дэлхийн өмөг түшиг болсон шудрага их хаан” гэсэн бичигтэй Тохтамышийн нэр бүхүй мөнгөн зоос цутган гаргажээ. Тохтамышийн Москваг дайлан эзэлж, оросын хот тосгодыг түрэмгийлсэн нь монголчуудын ноёрхлоос чөлөөлөгдөх гэсэн оросуудын эрмэлзлийг нэг хэсэгтээ л үгүй хийв. 2013-06-10 15:19:10 Мэдээ оруулсан: undeste

  • Хөндүүр сэдэв: Шашны гаж урсгалуудыг хаанаас санхүүжүүлдэг вэ?Хөндүүр сэдэв: Шашны гаж урсгалуудыг хаанаас санхүүжүүлдХөндүүр сэдэв: Шашны гаж урсгалуудыг хаанаас санхүүжүүлдэг вэ?

    Ялангуяа гадаадад үйл ажиллагаа явуулдаг төлөөлөгчид нь онцгой дэглэмтэй цэргийн объектуудад тагнуулын шугамаар нэвтрэх, цэргийн алба хаагчидтай шууд бус холбоо тогтооход онцгой анхаардаг. Төлөөлөгчийн үйл ажиллагаагаа явуулаад АНУ-даа эргэн ирсэн залуу мормончуудын тодорхой хэсэг нь хилийн чанадад ажилласан туршлага, гадаад хэлний мэдлэг дээрээ үндэслэн АНУ-ын Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоонд ажилладаг байна. АНУ-ын тусгай албад мормоны урсгалыг тагнуулын үйл ажиллагаанд ашигладаг Шашны хортой урсгалын мэргэжилтнүүд, тэр дундаа Бельгийн парламентын гишүүн, Бельгийн парламентын шашны урсгалын хууль бус үйл ажиллагааг хариуцсан хорооны удирдагч Серж Моро өнөөдөр ТТГ шашны урсгалын төлөөлөгчдийг өөрсдийн зорилгодоо ашигладаг гэж үзэж байна. 1991 онд л АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тэргүүн “Тайм” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний бодлоор Америкийн шашны урсгалууд АНУ-ын хамгийн үр дүнтэй тусгай ажиллагаадын нэг гэж боддог. Эдгээрийн үйл ажиллагааны үр дүнг Холбооны мөрдөх товчооныхтой жишиж болно” гэжээ. Серж Моро “Бельги дэх Америкийн Элчин сайд яам Америкийн шашны урсгалуудын ашиг сонирхлыг хамгаалах заавартай. Эдгээр нь ТТГ ажилладаг нь өдгөө бараг нотлогдчихсон асуудал” хэмээн мэдэгдсэн удаатай. Америкийн Засгийн газрын байнгын дэмжлэгийг “Эв нэгдлийн сүм” урсгалыг зохион байгуулагч, ТТГ-ын шашны төслүүдийн эртний оролцогч Сан Мен Мүн ч ашиглаж байсан удаатай. “Мүний сүм” бол “Шинэ шашны судалгааны холбоо”, “Янз бүрийн шашин шүтэгчдийн холбоо”, “Энх тайвны шашны зөвлөл”, “Энх тайвны шашны холбоо”, “Олон улсын шашны сан” зэрэг нийгэмлэгүүдийн дотор идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Зарим нь ТТГ-ын протестант урсгалыг бий болгож байхад, нөгөө хэсэг нь тэтгэж, гурав дахь хэсэг нь нафталин ялгаж байдаг. Бүгд өөр өөр шашны үндэслэлтэй байдаг ч уламжлалт шашны адилхан үзэн яддаг. Жишээлбэл, дэлхийн хоёрдугаар дайнаас ч өмнө үүссэн Америкийн “Ёс суртахууны дахин зэвсэглэл” байгууллага ТТГ-аас дахин бий болох боломжоо олж авсан юм. ТТГ “Ёс суртахууны дахин зэвсэглэл” урсгалыг Латин Америкийн орнуудын өргөн уудам нутагт орших, ТТГ-ын энгийн тагнуул орох ч боломжгүй хэдэн зуун индиан омогт нэвтрэх зорилгоор ашигладаг. Харин Амазоны ширэнгэн ойд хяналтгүйгээр зураг авч, хөрснөөс нь дээж авч, ашигт малтмал олбол индианчуудыг шууд хөөдөг. Ийм явдал Эквадор улсад шашны төлөөлөгчид “Шелл” нефтийн концернд шашны төлөөлөгчид ажилласнаас болдог. Туркийн “Нуржулар” урсгал бас нэг том төсөл Туркийн шашны номлогч Фетуллах Гюлений “Нуржулар” урсгалыг мөн л төрийн бүтэц рүү нэвтэрч орох замаар тусгай албадыг Туркийн төрт улсын шинэ байгууламж руу нэвтрүүлэх, ингэхдээ Ататюркийн байгуулсан байгууллыг эвдэх зорилготой исламын элитүүдийг бий болгох оролдлого хийсэн гэж буруутгадаг. 1998 онд Гюлен төрийн дээд байгууламжийг түлхэн унагах гэж оролдсон хэргээр буруутгагдсан юм. Ингээд тухайн ондоо Туркт шийтгүүлэхээс зайлсхийж, АНУ руу цагаачилсан байна. Шударга ёс, хөгжлийн нам засгийн эрхэнд гарсны дараа түүнд ногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгосон аж. Гэхдээ түүний шашны урсгал 2016 оны төрийн эргэлт хийх оролдлогод буруутгагдсаныг санах хэрэгтэй. Хэрвээ та Энэтхэгт очооод кришнаитуудын тухай асуувал тэрбум гаруй хүн амтай энэ улсад хэдэн зуухан хүн л энэ тухай сонссон байдаг. Тэгэхээр энэ бол хинди шашны зохиомлоор бий болгосон нэг урсгал гэдэг нь эндээс харагдана. ТТГ-ын үйл ажиллагаанд хэрэглэдэг исламын урсгал бол “Ваххабизм”, “Салафизм”, мөн Лондонд төв байртай “Лалын шашинт ахан дүүс” шашин-улс төрийн хөдөлгөөн юм. “Ваххабизм” гэх ойлголт 18-р зууны эхээр үүссэн бөгөөд үүсэн байгуулагдахад нь Британийн Хэмфер кологийн асуудал эрхэлсэн тагнуулч гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Энэхүү урсгалыг бий болгох гэсэн ашиг сонирхол нь лалын шашныг задалж, мусульман шашинт орнуудыг шашны зөрчилдөөн үүсгэх замаар сулруулах гэсэнтэй холбоотой. 20-р зууны 50-иад онуудад энэ урсгал саудуудын газар нутаг аажмаар суларч эхэлжээ. Гэхдээ ТТГ-аас шашны уламжлалаар нийтийн ухамсрыг удирдах асуудалтай холбоотой шинэ чиг хандлага гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдөж, ваххабизм дахин сэргэжээ. Эх сурвалж: www.moidagestan.ru/blogs

  • 19.Буйлаан түргэний онгодын дуудлага

    Шэрэг, шэрэг, шэрэг
    Аяар баруун урд зүгт
    Замбуу тивийн ороноосоо
    Хязгааргүй газарт
    Өндөр сайхан
    Сахатай цагаан уулын эзэн
    Санийшхийн хүбүүн
    Буйлаан түргэн тулмаашимни
    Наана сайхан дуулагты даа
    Хүлүр мүнгэн зодороос ялбуулжээ
    Хүжэ мүнгэн бардасытнай
    Сунган байжа ураадбаб
    Энэ замбуу тивийн ороной амитан
    Буряад гэжэ ясатай л
    Галзууд гэжэ омогтой доо
    Дааган гэжэ уриатай даа
    Чойжилын хүбүүн
    Цэрэн гэжэ нэрэтэй ла
    Дүшэн есөн настай даа
    Хан их гарвалынхаа
    Хадаг торгон жолоошоб доо
    Эзэн их гарвалынхаа
    Элшэ түрэн жолоошоб доо
    Хэлэхийдэ тулмаашамби
    Шарай голой хойморто ло
    Шандан булагай эхэндээ
    Шандаруу цагаан хумые
    Шэрээлдижэ буусан
    Буурал цагаан аав
    Бурхан цагаан гарвал
    Наанаа сайхан дуулагты даа
    Хүлэр мөнгөн зодоороое
    Ялбуулаж урааднаб
    Арван тавны өдөр авсан
    Ая буурал гангаар ариулж
    Алсан сайхан жодоогоороо
    Ураадажа амалав
    Ум ма ни бад мэ хум

    Эх сурвалж: Чойжилын Цэрэн заарингаас авсан дуудлага

    Есөнхийхөө ерөөлгөндөө
    Наймныхаа найгалган дээ
    Болов гэ
    Заа зугаа галяа үгүй
    Замай зугаа амалаа үгүй
    Ута зугаа ураадажа
    Угай харгы мүрдүүлжээ.
    Махан хэлээр мэдүүлээ үгүйб
    Мянган угайм
    Заасан заабари
    Түүхэн хэлээр мэдүүлээ үгүйб
    Түмэн угайм
    Заасан заабари заабариласан
    Шарай голой хоймор талаар
    Шандан булгийн эхэндээ
    Шандаруу цагаан хүмые
    Ширээлдэж буусан
    Буурал цагаан аав
    Бурхан цагаан гарвалынхаа
    Дайдаа дэлэхэйе бүрхээсэн

    Эх сурвалж: “Арван гуран ноёдын дуун” Антоон Мостаэрт Монгол судлалын төв Улаанбаатар хот. 2007 он, 248 дугаар нүүр хуудас.

  • АДАРМААТАЙ, ХОВОР ХУВЬ ТАВИЛАН

    -Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын албаны анхны даргаар Зэвсэгт хүчний хурандаа Д.Жаргалсайхан ажиллаж байх хугацаандаа 1990 оноос хойш Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан таван хүний дөрөвтэй нь, Улсын их хурлын даргаар ажиллаж байсан арван хоёр хүний аравтай нь, Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар ажилласан арван зургаа хүний арван гуравтай нь хамтран ажиллаж байсан.
    -Тэрээр ҮАБЗ-ийн 200 гаруй удаагийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, түүгээр хэлэлцэх 400 гаруй асуудлыг боловсруулахад оролцжээ.
    -21 аймгийн засаг дарга, ИХТ-ын тэргүүлэгчдийн даргын үйл ажиллагаа,
    -Монгол Улсынхаа бүх сумын төрийн байгууллагын ажил, түүний дотроос Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгчтэй уулзаж, эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцсан.
    -Улсын хэмжээнд Зэвсэгт хүчний бүх анги, салбарууд, Онцгой байдлын ерөнхий газрын бүх нэгжүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын бүх хэлтэс, албадууд, орон нутгийн Цагдаагийн хэлтэс, сум дундын тасаг, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажил, амьдралтай бүрэн танилцсан.
    -Монгол Улсын дархан хилийг гурвантай тойрч, түүнийг хамгаалж байгаа бүх отряд, заставууд, хилчдийн ажил, амьдралтай ойр дотно танилцсан.
    -“Монгол Улсын хилийн боомтууд”-ын асуудлаар бүрэн хэмжээний судалгаа хийж, бодлогын баримт бичиг боловсруулсан.
    -Гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд, лабораториуд, хилийн боомтуудын өнөөгийн байдалтай танилцсан.
    -Стратегийн ач холбогдолтой бүх орд, томоохон уурхайнууд, химийн хорт бодисоор хордсон газар нутаг бүхий л газарт хүрч шуурхай ажилладаг байв.
    -Монгол Улсын Ерөнхийлөгчийн тогтоосон Онц байдлын үед байнгын штаб дээр ажиллав.
    -Дэлхийн 69 улсын төрийн албан тушаалтнууд, төлөөлөгчтэй уулзжээ.

    djmedia:207
  • АНУ-ЫН ЭЛЧИН САЙД ХЭНИЙ ОНГОДЫН ӨРГӨӨНД ОЧИВ.

    Анх 2016 онд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Галт МБНЭ, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Байгалмаагийн Онгодын өргөөнд зочилж байсан билээ. Тэр бол залуучуудын төлөөлөл байлаа. Харин энэ удаа АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески, МБНЭ, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүүгийн Онгодын өргөөнд зочилсон билээ.
    Монгол бөөгийн их зайран, Ойрад, дөрвөдийн бөөгийн удирдагч, Д.Одонхүү гэж хэн бэ. Манайхан сайн мэднэ. Харин сайн мэдэхгүй хүмүүст энэ өгүүллэгийг толилуулж байна.
    Монгол улаач хүн ямар ч мэргэжил эзэмшиж болно. Түүгээрээ төрийн албандаа зүтгэдэг. Бас мөнх хөх тэнгэр, бөө мөргөлөө шүтэж амьдардаг. Энэ бүхэн нэг нэгэндээ харшилдаггүй.
    Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү бол Хан-Хөхий Дөрвөдийн бөөгүүдийн зайран, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат юм. Монгол улсынхаа төлөө, мөнх тэнгэрийнхээ төлөө тэр бүх амьдралаа зориулсан. МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулж явна. Монгол бөөгийн ёс зүйн дүрмийг боловсруулцсан. 2015 оны “Шилдэгийн шилдэг- Зайран” шагналыг хүртсэн. Баян-Өлгий аймгийн засаг даргын жуух бичиг, Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одон, МБНЭ-ийн хүрэл шонхор, “Мөнгөн шонхор” , Алтан шонхор медалиар шагнагдсан. Түүний намтраас улаачтай холбоотой хэсгийг танилцуулая.
    МБНЭ-ийг үүсгэн байгуулж хөгжүүлэхэд эхнээс нь ажиллаж ирсэн.
    2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагыг удирдаж зохион байгуулцсан.
    2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдсан. 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгыг удирдсан.
    2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдсан.
    2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан.
    2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.
    2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгыг удирдаж оролцсон.
    2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан.
    2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд толгойлж бөөлж оролцсон. 2015.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад толгойлж бөөлсөн.
    2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн.
    2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад удирдаж, оролцсон.
    2017.4.15-ны өдөр. БНАСАУ-ын Монгол хатаны бунханд хүндэтгэл үзүүлж бөөлсөн. 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн
    2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон. 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.
    2017.08.01-08-ны өдрүүдэд ОХУ-ын Ойрхоны бөөгийн арал, Бух ноёны онгон, Чингисийн ширээнд бөөлсөн.
    2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгыг удирдаж зохион байгуулсан.
    2019 онд Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад толгойлж бөөлсөн, ОХУ-ын Тувагийн бөө нартай хамтарсан арга хэмжээ, бөөлөлтөд оролцсон.
    Монгол бөөгийн хөгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж төрийн шагналд удаа дараа уламжилсан. Гэтэл монголын соёлын өвийг хөгжүүлэхэд бүх амьдралаа зориулсан Монгол улаачийг бус, дөнгөж 2 жил болж байгаа өвөрмонголын улаачийг “Алтан гадас” одонгоор шагнаж, ялгавартай хандаад байгаад бид их гайхдаг юм.
    Ийнхүү Монгол бөөгийн өргөөнд хүрэлцэн ирсэн хүндтэй эрхэмийг хүлээн авсан монголын эгэл жирийн улаачийн түүхийг сонирхуулахад ийм байна.