МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Буриадын удган Туяанатай уулзаж, монгол бөөгийн асуудлаар санал солилцлоо. Буриадын удган Туяана МБНЭ-ийн гишүүнээр элсэж батлах хүлээн авлаа.
МБНЭ-ээс зохион байгуулсан томоохон арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Мөн тухайн арга хэмжээнүүдэдхыг урьлаа. Цаашдын арга хэмжээнүүдэд хэрхэн оролцсоноор бидний хамтын ажиллагааны цар хүрээ тодорхойлогдоно.
Author: admin_shaman
-
ОРОСЫН БУРИАДЫН УДГАНТАЙ УУЛЗЛАА
-
Монголыг алдаж болохгүй
Дэлхийн банк, Олон Улсын Валютийн Сан, “Frontier Securities” зэрэг олон улсын байгууллагууд Монголыг ойрын хугацаанд эдийн засаг нь маш эрчимтэй хөгжих орны тоонд оруулж байна. Их Британийн “The Economist Intelligence” судалгааны хэсгийн 2012 оны сүүлээр хийсэн судалгаагаар Монгол Улсын эдийн засаг жилд дунджаар 13 хувь өсөх таамаглал гаржээ. Тэгвэл “Financial Times” сонин “М-3 орнууд” гэсэн шинэ нэр томьёо хүртэл гаргасан. М-3 гэдэг нь эдийн засгийн өндөр хурдацтай, байгалийн баялаг ихтэй Монгол, Мьянмар, Мозамбик улсууд юм. Монголын ДНБ 2011 онд 17.3, 2012 онд 12.3 хувь өссөн ч 2013 оноос эдийн засгийн өсөлт саарч эхлээд байна. Үүнийн гол шалтгаан нь дэлхийн эдийн засгийн хямрал, гадаадын хөрөнгө оруулалт багассан, Хятадад экспортолдог нүүрсний хэмжээ буурсан, “ Rio Tinto”-той Оюутолгойн ордыг эзэмших гэрээг хэрэгжүүлэхэд бэрхшээл гарсан зэрэг асуудал орж байна.
Яагаад Монголыг их сонирхож байна вэ
Монгол Улс геополитик, стратег, эдийн засаг болон өөр олон нөхцлийн улмаас дэлхий дахины сонирхлыг татаж байгаа юм. Ази тивийн гүнд стратегийн чухал байрлалтай энэ орон Орос, Хятад, Америк, Япон, Европын Холбоо, Их Британи, Канад, Өмнөд Солонгос улсуудын улс төр, эдийн засгийн ил далд өрсөлдөөний талбар болоод байна.1990 оны эх хүртэл Монгол орон бараг 70 жил хүчирхэг ЗХУ-ын нөлөөнд байсан. 1990 онд Монголд болсон ардчилсан хувьсгал, ЗХУ задран унаж, Оросоос үзүүлэх эдийн засгийн тусламж эрс багассан, Орос-Монголын улс төр, худалдаа-эдийн засаг, соёл болон бусад харилцаа муудсаны дараа Монголын эдийн засаг сүйрлийн ирмэгт очсон. Монгол шилжилтийн хүнд үеийг бие даан өөрөө шийдэхээс өөр аргагүйд хүрсэн. Тэр хүнд хэцүү үед ч Орос-Монголын хамтарсан том аж үйлдвэрийн газрууд (Улс орны төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлж байсан гурван халим) болох “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг ажилласаар зах зээлд шилжих хүнд хэцүү шилжилтийн үеийг даван туулж, Монгол Улсыг ч, өөрсдийгөө ч эдийн засгийн сүйрлээс авран хамгаалж чадсан билээ. Хөгжилтэй орнууд (АНУ, Япон, Их Британи, БНСУ зэрэг) болон олон улсын байгууллагуудын (Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын хөгжлийн программ зэрэг) дэмжлэгээр Монгол Улс эдийн засгийн өөрчлөлтийн хямралт үеийг харьцангуй хурдан даван туулж, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулж эхэлсэн. 1990-өөд онд Оросын нөлөө Монголд суларсан бол эсрэгээр Америк, Япон, Хятад, Их Британи, Канад, Герман, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй орнуудын байр суурь бэхэжсэн билээ.
Өнөөгийн Монгол орон бол Социалист нийгмээс орчин үеийн хөгжилтэй, олон намын тогтолцоотой, зах зээлийн эдийн засагтай, нээлттэй гадаад бодлоготой, ардчилсан нийгэмд богино хугацаанд хэрхэн амжилттай шилжихийн үлгэр жишээ болсон орон. Америкийн Агаарын цэргийн академийн профессор Фрэнсис Пилч Монголыг “Ардчиллын лаборатори” хэмээн нэрлэж байлаа. Америк, Герман зэрэг олон орны удирдагчид Монголыг барууны маягийн ардчиллыг хөгжүүлэх үлгэр жишээ гэж үзэж байгаагийн нэгэн илрэл бол Монголыг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргаар 2011-2013 онд сонгосон явдал байлаа.
Хөгжингүй болон хөгжиж байгаа улс орнуудын улс төрчид, эдийн засгийнхны анхаарлыг татах өөр нэгэн хүчин зүйл бол Монголын алт, мөнгө, нүүрс, зэс, молибден, уран, газрын ховор металл зэрэг байгалийн баялаг. Барууны зарим судлаачдын үзэж байгаагаар Монголын 10 том орд газрын нийт үнэлгээ 2.75 триллион ам.доллар болж байна. Монголын нутаг дэвсгэрийн дөнгөж 30 хувьд нь л хайгуулын ажил хийгдсэн гээд бодохоор энэ тоо цаашид хэр өсөхийг таамаглахын аргагүй.
Монголын байгалийн баялгийн төлөөх дайн
Дэлхий дахины ашигт малтмалын нөөц шавхагдаж байгаа энэ үед Монголын эцсээ хүртэл судлагдаагүй байгаа энэ их баялаг нь мэдээж хэрэг улс орнууд болон үндэстэн дамжсан том корпорацуудын (жишээ нь Англи-Австралийн “Rio Tinto”, Хятадын “Shenhua”, “Chalco”, Америкийн “Peabody Energy”, Японы “Itochu”, “Mitsui”, “Mitsubishi”, “Sumitomo”, “Marubeni” гэх мэт) хувьд “амтат бялуу” шиг харагдаж байгаа нь ойлгомжтой. Яг одоо гадаадын компаниудын сонирхлыг хамгийн их татаж байгаа нь алт, зэсийн Оюутолгой, нүүрсний Тавантолгой, ураны Дорнод гэсэн орд газрууд юм. 2012 оны сүүлчээр “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны 66 хувийг эзэмшигч “Рио Тинто” корпорац Оюутолгойн орд газрын уурхайн эхний хэсгийг ашиглалтанд оруулж, 2013 оны дундуур эхний бүтээгдхүүнээ Хятадад нийлүүлсэн. Гэвч Монголын шинэ Засгийн газар 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнийхээ зарим хэсгийг өөрчлөхийг хүссэний улмаас “Эрдэнэс Оюутолгой” хүнд байдалд ороод байна. Өнөөдрийн байдлаар компанийн ТУЗ-ын хүрээнд үүссэн байдлаас гарахын тулд хэлэлцээр явагдаж байгаа. “Эрдэнэс Оюутолгой” компанийн үйлдвэрлэл дэлхийд томд ордог “Эрдэнэт” үйлдвэрээс 1.5-2 дахин илүү байх гэсэн тооцоо байна. “Эрдэнэс Оюутолгой” 2014 онд 692 мянган тонн зэсийн баяжмал гаргах төлөвлөгөөтэй бол “Эрдэнэт” үйлдвэр 2013 онд 530 мянган тонн зэсний баяжмал үйлдвэрлэжээ. Оюутолгойн ордын хоёр дахь шатны төслөөр зэсийн хүдэр олборлоно гэхээр Монгол дэлхийн зэсийн зах зээлд маш том тоглогч болон хувираад байна.
Монгол Оросын харилцаа
Орос улс Монголд улс төр, эдийн засаг, цэрэг дайн, эколог, соёл, хүмүүнлэг болон бусад олон салбарт стратегийн ашиг сонирхолтой байсаар ирсэн, одоо ч байна. Орос Монгол Улсыг 3.5 мянган км урт хилээс гадна олон зуун жилийн найрсаг харилцаа холбодог. Монгол тусгаар тогтнолоо олж, сэргэн мандахад Орос улс их хувь нэмэр оруулсан. Монголын эдийн засаг, соёл хөгжиж, орчин үеийн хөгжсөн орон болоход нь ч бидний хувь нэмэр бий. Манай хоёр орны хувьд 1990 оноос хойш болсон улс төр, нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн зүг чиг ижил, үндэсний стратегийн сонирхлууд бараг адилхан, дэлхий дахин, Ази Номхон далайн бүс нутаг дахь аюулгүй байдал, энх тайван байдал дахь байр суурь ч ижилхэн.
2011 онд баталсан шинэчилсэн гадаад бодлогын чиглэл ёсоор Монгол Улс бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулахыг хичээж байгаа бөгөөд Орос Хятад хөршүүд болон Баруун, Дорнодын хөгжилтэй орнуудтай алинтай нь ч тэнцвэртэй бодлого явуулахыг хичээж байна. Монголын гадаад бодлогын нэгэн чухал хэсэг нь гуравдагч хөрш. Үүнд АНУ, Япон, ЕХ, Энэтхэг, БНСУ, Турк багтаж байна. Гэхдээ Монгол ямар нэг орноос хэт хараат болохоос зайлсхийж байгаа. Сүүлийн жилүүдэд Европын стандарт, норм оруулж ирэн, ЕХ-той бүх талын холбоо тогтоохыг эрмэлзэж байна.2009 оноос хойш Орос Монголын харилцаа ерөнхийдөө бэлгэ тэмдэг төдий байгаа гэхэд болно. Гаднаасаа бүтэмжтэй сайхан мэт харагдавч өмнө нь хийсэн баталсан хэлэлцээ, гэрээнүүд биелэгддэггүй, үүнд Монголын талын буруу ч бий. 2009 онд хэрэгжүүлэхээр тохиролцсон хоёр том төсөл одоо зогсонги байдалд ороод байна. “Оросын төмөр зам” нэгдэлтэй хамтран байгуулсан “Дэд бүтцийн хөгжил” компани “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэх, Таван-Толгой – Сайншанд – Чойбалсан – Соловьевск маршрутаар нүүрс зөөх шинэ зам барих, цаашдаа Транссибирийн төмөр замд холбогдон, Япон, Өмнөд Солонгост гарах гэсэн хоёр том ажил хийхээр болсон байсан юм. 2013 оны тавдугаар сард Монголын Засгийн газар “Дэд бүтцийн хөгжил” компанийн өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа “Оросын төмөр зам”-д худалдах шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар энэ компанийн хувьцаа 100 хувь “Оросын төмөр зам”-д байна. 2009 онд Дорнод Монголд ураны хайгуул хийх, олборлох хамтарсан “Дорнод уран” компани байгуулахаар засгийн газрууд гэрээ байгуулсан ч ажил цааш яваагүй л байна. Гэхдээ энэ асуудал Канадын “Khan Resources” компани Дорнод дахь ураны лицензийг нь Монголын Засгийн газар хууль бусаар хураан авсан гэж олон улсын арбитрийн шүүхэд хандаад байгаатай холбоотой.
Монголд өрнөж байгаа их бүтээн байгуулалтад оролцох, тэр дундаа Таван толгойн нүүрсний орд, 1800 км төмөр зам барих төсөлд ОХУ ялагдсан. Хятад болон бусад орнуудтай харилцаагаа Монгол хурдан хөгжүүлж байгаатай харьцуулаад манай хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаа маш удаан байгаа нь илт байдаг. Монголын 2010-2013 оны гадаад худалдааны эргэлтийн 15-18 хувь нь Орост ногдож байгаа бол Хятад 50 хувийг эзэлж байна. 2012 онд Монголын импортын 27.4 хувь, экспортын дөнгөж 1.8 хувь Орос байсан бол Хятад Монголын экспортын 92.6 хувь, импортын 27.6 хувийг эзэлжээ. Түүнээс гадна Хятад Монголын эдийн засагт хийсэн хөрөнгө оруулалтаар итгэл төгс тэргүүлж байна. Монголын эх сурвалжаас үзэхэд 1990-2010 онд Хятад улс Монголын эдийн засагт 1.8 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн нь нийт шууд хөрөнгө оруулалтын 53 хувийг эзэлж байна. Энэ 20 жилийн дотор Монголд Хятадын хөрөнгө оруулалттай 5300 компани байгуулагдсан нь гадаадын хөрөнгө оруулалтай нийт компанийн 50 хувийг эзэлж байгаа юм. Тэгвэл энэ хугацаанд Оросын хөрөнгө оруулалттай 769 компани л байгуулагдсан байна. Оросын хөрөнгө оруулалт Монгол дахь нийт шууд хөрөнгө оруулалтын 2 хувь л болж байгаа юм.
Монгол Оросын харилцаа хөгжихөд саад болж байгаа гол хүчин зүйл бол визийн систем, монгол барааны экспортод тавьдаг өндөр татвар, Оросын нутаг дээгүүр транзит тээвэр хийхэд өндөр үнэтэй, гаалийн бүрдүүлэлт, гэрээ байгуулахад хүнд суртал ихтэй зэрэг асуудал орж байна. Тиймээс монгол бизнесмэнүүд Оростой биш Хятад, Япон, Барууны компанитай ажил хэрэг хийсэн нь дээр гэж үздэг болжээ.
Тиймээс Монголд Оросын стратегийн байр суурийг бэхжүүлэх, хадгалахын тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай байна.
1. Монголд гадны олон гүрэн (Хятад, АНУ, Япон, БНСУ, ЕХ-ны улсууд, Их Британи, Канад, Герман гэх мэт) ашиг сонирхолтой болж, өрсөлдөөн хурц байгаа тул Монгол дахь байр сууриа цаашдаа сулруулж хэрхэвч болохгүй. Тэгвэл Орос-Монгол-Хятад-Америк гэсэн дөрвөлжинд манай улс хүчгүй болно. Энэ дөрөв дээр Япон нэмэгдэж магадгүй байна. Тиймээс Монголтой 2009 онд байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээнд заасан бүх салбарт хамтын ажиллагаагаа эрх тэгш байдал, харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурлан идэвхтэй хөгжүүлэх, өөрийн хүлээсэн үүргийг хатуу чанга, хурдан шуурхай биелүүлэх. Монголын нийгмийн бүх салбарт уламжлалт байр сууриа хадгалан үлдэхээс гадна шинэ байр суурьтай болох. Монголын талын үндэсний сонирхол, санал бодлыг тооцон үзэж, эрх тэгшээр хоёр талын стратегийн харилцааг хөгжүүлэх шаардлагатай.
2. Визийн системийг халах асуудлыг хурдан шийдвэрлэх. Одоогийн байдлаар манай улс ийм хүсэлт гаргаад байгаа бөгөөд Монголын тал хэлэлцэж байгаа болно.
3. Хоёр талын худалдааны хэмжээг ихэсгэх.
4. ХХ зуун дахь ЗХУ-Монгол болон Орос-Монголын харилцааны сайн муу талыг дүгнэн, Монголын шинэ үеийнхний ухамсарт Оросын талаар сайн ойлголт тогтоон бэхжүүлэх. Түүхийн үнэнийг гажуудуулан Оросын талаар, хоёр улсын харилцааны талаар хар бараан яриа гаргаж байгаа Монголын зарим түүхч, улс төрчидтэй идэвхтэй тэмцэх.
5. Дорнод Сибирь, Буриад, Байгалийн хязгаар гэх мэт Монголтой хиллэж байгаа бүс нутагт соёл, эдийн засаг, нийгмийн дунд, удаан хугацааны төсөл хэрэгжүүлэхдээ боломжийн хэрээр Монголтой хамтран ажиллах, Монголын талын ашиг сонирхлыг тооцох.
6. Монголоор дамжуулан Хятад болон Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, эрчим хүчний салбарт хамтран ажиллах. Орос, Монгол, Хятад гурван талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх.
Орчуулсан М.Сугар-Эрдэнэ
Мэдээний линк: http://world.time.mn/content/44877.shtml
– See more at: http://world.time.mn/content/44877.shtml#sthash.q3vxRGWY.dpuf -
КАЗАХУУДЫН МОНГОЛД НЭГДСЭН ТҮҮХ
Урианхай Казак хоёр бол хоёр өөр үндэстэн хийгээд түүхэн үйл явцын дүнд бий болсон үндэстэнүүд юм. Монголын казакууд нь одоогийн ойлгоод байгаа Казакстанаас бус харин Шинжанаас тасран ирсэн байна. Тэд XIX зууны дунд үеэр Алтайн өвөрөөс Шинжан хүртэл нутаглан зуны улиралд Алтайн нуруу даван Урианхайн нутаг луу орж ирэн зусаж намар нь Алтайг даван ургаш нүүдэг байжээ. Тэд Шинжаны Бухтарм голын эх Эрчис мөрөн хавиар нутаглаж байсан байна. Баян-Өлгийн өнөөгийн казакууд чухамхүү эндээс л тасран наашаа гарсан байна. Казакууд Алтайг даван наашаа орж ирсэн явдал нь дараах хэд хэдэн шалтгаантай байжээ.
Үүнд:
1. 1850-иад оны үед Хятадад Тайпины бослого гарч үүнийг дагаад Мусульман шашинтнууд ч гэсэн даган хөдлөж энэ нь Шинжаныг бүхэлд нь хамарч дайн дажинаас дүрвэсэн хүмүүс алтайг давахад хүргэсэн бололтой.
2. Бас нэг шалтгаан нь овог хоорондын зөрчил байсан бөгөөд жижиг дорой овогууд нь бусад овогийнхоо эрхшээлд орохгүйн тулд Алтайн зүг зугтсан байна.
3. Гуравдахь гол шалтгаан нь XVIII зууны дунд үе гэхэд Алтайн уулархаг нутагуудад Манжийн ноёрхол арай л хүрч амжаагүй байсан бөгөөд энэ нь эрх чөлөөг хайн ирсэн хүмүүст аятай сайхан газар байсан юм. Казакууд алтайг даван орж ирээд мал маллахад тохиромжтой, бэлчээр байгалын баялаг сайтай газар нутаг гэж онцолсон бөгөөд Урианхай нартай хэлэлцээр хийж Даян нуур хавиар зусдаг байснаа сүүлдээ давран олноороо өвөлжих болсон байна.
Улмаар сүүлдээ давран Урианхайн нутгаас явалгүй XIX зууны хоёрдугаар хагас 1869 оноос бүр мөсөн суурьшиж эхэлжээ. 1870 оноос Урианхай Казакуудын хооронд газар нутгийн маргаан байнга гарах болж хэрүүл маргаан нь сүүлдээ томоохон зэвсэгт мөргөлдөөн болж байсан байна. Тэр ч байтугай хасагууд сүүлдээ “Бидэнд газар олгож өг” хэмээн Манжийн хаанд хүсэлт өргөдөл гарган өгч байсан юм.
Урианхайн томоохон ноёдууд хасагуудад газрыг түрээслэн олгон хариуд нь таван хошуу мал алт эрдэнэс, ангийн үс түлээ түлш авдаг байжээ. Казакууд нь 1911 он хүртэл Манжийн харьяанд байсан ба 1911 оны хувьсгалын дараагаар автономит монголын харьяанд Богдын зарилгаар орсон юм. 1921 онд ардын ардчилсан хувьсгал ялсны дараа казакуудад газар нутаг бэлчээр олдон Урианхайн нэгэн адил эрх тэгш эрхтэй болсон юм.
1930 онд Намын төв хороо, Засгийн газар Казакуудад газар нутаг олгох тухай тогтоол гаргажээ. Уг тогтоол ёсоор урд тал нь улсын хил, зүүн ба хойт талаар Дэлүүн, Хонгор өлөн, Хатуу, Өлгий, Орогтоос урагших газрыг Урианхайтай хамтран тэгш эрхтэйгээр эдлэхээр олгожээ. 1930-аад оноос эхлэн нам төрөөс казакуудын талаар зарим арга хэмжээг авсан байна. Сургууль эмнэлэг дэлгүүр хоршоо гэх мэт. Гэсэн хэдий ч тэд тогтож сууж чадалгүй удаа дараа хорлон сүйтгэх арга хэмжээ явуулж байсан юм. 1931 оны хавар казакын овогийн удирдагч нар өөрсдийн ард олныг дагуулан алтайг даван нүүх болжээ. Энэ явдлыг зогсоох гэж оролдсон нам төрийн ажилтан албан хаагчдыг алж устган зэвсэгт мөргөлдөөн хүртэл гарсан байна.
Тэдгээр алтайг даван нүүсэн ард олон 1932 онд эргэн ирсэн боловч мөл хөрөнгөө алдан ядуурлын туйлд хүрсэн байсан юм. Казакын ноёдууд монголын казакуудыг салгахын тулд янз бүрийн арга зохион зэвсэгт бослого гарган мөн гоминданчуудтай хуйвалдан 1943-1948 оны хооронд монголын баруун хязгаарт үймээн гаргаад дарагдсан билээ.
Османы тухай та бид сайн мэднэ. Түүний тухай дараа бичнэ. Казакууд 1931 он хүртэл Чандмань уул аймгийн харьяанд байгаад 1940 онд бие даасан Баян-Өлгий аймаг болжээ. 1991 онд ЗХУ задран түүний бүрэлдэхүүнд байсан Казакстан улс тусгаар бие даасан улс болсны дараа 20,000 гаруй өрх айл казакстанд очсон боловч төдий л аз жаргалтай байж чадалгүй ихэнх нь эргэн буцаж ирсэн байна. Казакуудын Монголд нэгдсэн түүх товчхондоо ийм байна.
Сямби, Түрэг, Монгол бүлгээс хуулав -
Дайралцаа
Мөн аман зохиолд “хүүхдийн аман зохиол” хэмээх цэвэр биеэ даасан төрөл байдаг үүнийг үгэн наадам ч гэж нэрлэх нь бий. Үгэн наадамд хэл зүгшрүүлэх үг, түргэн хэллэг, жороо үг, зугаа үг, оньсого зэрэг нь багтдаг бөгөөд үүний нэгэн тод жишээ болох “Дайралцаа үг” буюу аялгат тоглоом юм.
Дайралцаа үг нь эртний уламжлалтай. Дээр үеэс хүмүүс мэндээ мэдэлцэх, нутаг усаа асуулцах харилцан ярианаас эхлэн зарга үүсгэхэд нэг нь нөгөөгөө уран үгээр давах харилцаанаас үүдэн дайралцаа үүссэн гэж үздэг. Хүүхдүүд хоорондоо хурдан сэтгэх чадвар шүлэглэх авьяасаа солилцон цэц булаалдахад зориулагдсан уран хошин харилцаа шүлэг юм. Уран үгийн холбоогоор оюун ухааны цэцийг булаалддаг дайралцаа хэмээх аялгат тоглоомыг зарим газар дандилдах хэмээн нэрлэдэг (Д.Cампилдэндэв). -
Төмөр хаан алтан ордны улсыг дайлсан нь буюу ижил мөрний дэргэд болсон их тулалдаан
Цагаан Ордоос хөөгдсөн Тохтамыш Төмөрт хандан тусламж эрэн очиход, тэрбээр Чингис хааны алтан ургийн хүний хувьд хүндэтгэлтэйгээр хүлээн авч, албат харьяат, эд хөрөнгө, мөн байлдах цэрэг өгч, удаа дараагийн бүгэлгүй тэмцлийг нь ивээн тэтгэсний эцэст од хийморь нь гүйсэн Тохтамыш бүх өрсөлдөгчөө дийлэн, дэлхийн хамгийн хучирхэг хаадын нэг болсон билээ. Тэгээд их ван, удамт ноёд, өдий төдий улс ард түмнийг захирсан, Чингис хааны удам, Зүчийн улсын хууль ёсны залгамжлагч болсон тэрбээр Трансоксанийн нэг л мужийн эмир ноёны хэмжээнд буюу Төмөрийн хамжлага мэт явахыг хүлцэн тэвчсэнгүй. Ил хаадын улсын үеэс булаалдан ирсэн зах хязгаарын нутаг Азербейжаны төлөө хэд хэдэн удаа Төмөртэй зэвсэг зөрүүлжээ.
Өөдлөн дэгжих замыг нь сэтгэл харамгүй засаж өгөөд, Алтан Ордны улсын хаан болгосон Тохтамышийг өөрийн нь эсрэг ийн мөчөөрхөн тэмцэх болсонд эгдүүцсэн Төмөр 3 жилийн турш Алтан ордны улсын эсрэг хийх аян дайнд бэлтгэв. Тэрбээр Тохтамышийн өстөн Зүчийн удмын гурван ч хунтайжийг энэ үед талдаа татаж чадав. Тэд Алтан Ордны улсын харьяат овог аймгуудаас хувь хүртэнэ хэмээн найдаж Төмөртэй зам нийлжээ. Мөн Зүчийн улсаас гаралтай Ногайн удмын хүн болох Крымийн монголчуудын нэгэн хааныг Төмөр зөвлөхөө болгоод их аян дайнд мордов.
Тохтамыш айсуй аюулын тухай мэдээ авсан бололтой, элч нар нь Төмөрийн цэргийн хүрээнд хүрэлцэн ирэв. Тэд Төмөрт бэлэг сэлт болгон хурдан морьд, эрдэнийн чулуун чимэг бүхий оройвч, богочтой анч шонхор шувуу барив. Төмөр шонхор шувууг гар дээрээ суулган, ихэд анхаараад, эзнийхээ харамслыг илэрхийлж, өршөөл эрэх үгсийг өвдөг сөгдөн айлтгаж буй элч нарыг огтхон ч тоосонгүй. Тэгж тэгж эцэст нь, түүний өгсөн хариуг түүхчид нэг бүрчлэн тэмдэглэсэн байдаг ба тэр нь 55 нас сүүдэр зооглосон Төмөр хаан дээрээ хэнийг ч байлгаж тэвчдэггүй, өөрийгөө Чингис хааны удмынхныг ч шүүх эрхтэй гэж үздэг Азийн жинхэнэ дарангуйлагч гэдгийг харуулдаг билээ. “Тохтамышт бидний хүргэсэн тус, түүний төлөө хийсэн бидний буянд үйлийг дэлхий гэрчилнэ. Тохтамыш бөөн шарх сорви болж тун ч зовж зүдэрч, ядарсан амьтдын хоргодох буяны газар болсон миний ордонд дүрвэн ирж, бидний ивээлд орсон нь үнэн билээ. Гэвч тэр урьд өмнө тангарагаасаа няцаж, шудрага бусаа харуулсан нь олонтоо тул, бид ч бас түүний уран гоё үгэнд хууртаж байх гэнэн улс бишээ. Бид санаж төлөвлөсөн үйлээ хойш тавилгүй хийх болно. Бидний хэнийх нь зөв хэнийх нь буруу болохыг дайны тэнгэр мэдтүгэй” хэмээсэн ажгуу. Тэгээд тогтсон ёсыг дагаж элч нарыг дайлж цайлахдаа чанд харгалзжээ.
Чингис хааны нарийн тооцоолж төлөвлөсөн аян дайнууд, дайснаа нэгд нэгэнгүй судалдаг арга ажиллагаатай харьцуулбал, Алтан Орд улс руу хийсэн Төмөрийн энэ аян дайн хэтэрхий хөнгөмсөг, балмад явдал гэж болохоор бөгөөд ямар ч жанжин тоглохооргүй мөрийтэй тоглоом мэт байлаа. Буман хүн бүхий их цэргийг огтоос таньж мэдэхгүй газар руу, Тохтамыш гэдэг дайсан тэнд хаа нэгтээ байгаа, олж цохино гэж хөтөлж явна гэдэгүнэхээр хөнгөмсөг гэхэд багадмаар үйл байв. Гэвч тэрхүү буман хүн өөрийн удирдагч Төмөрт сохроор итгэж явав. Ийнхүү 3 cap хаашаа зорьж буйгаа ч мэдэхгүй, хүний бараа бараг харалгүй, Тохгамыш ч, түүний арми нь ч хаана байгааг мэдэхгүй довтолгов. Хүнс тэжээл хорогдсон тул талх тариа хэн хүн зоргоороо авч идэхийг хориглож, зөрчсөн этгээдийг цаазаар аваачихыг жанжин сайд нарт чандлан тушаасан нь хэцүүдсэн хэрэг байв. Ингэсээр нэг өдөр Төмөр нийтээр ан хийх зөвшөөрөл өгч, эртний монгол заншлаар томоохон хэмжээний газрыг бүслэн авч, зэрлэг амьтдыг дотогш нь үргээн хомроглон авласнаар, хэд хоног махан хоол хүртэж, цэрэг дайчдын сэтгэл санаа дээшлэн аянаа үргэлжлүүлэв.
Тоболь голын эхэнд Төмөр бууж цэргээ засаад, нийт дайчдынхаа зүрх зоригийг чангалахын тулд томоохон ёслолын жагсаал үйлдэж, цэргээ баруун, зүүн жигүүр, төв толгойн ангид хуваагаад, байлдааны журамд оруулж, зүрх зоригийг бадраасан гал цогтой үг хэллээ. Цааш явахдаа дайсан этгээдийн талаар бага сага зүйл олж мэдээд, аянаа өрнө зүг Урал мөрөн рүү чиглүүлэв. Ийнхүү дөхөж ирэхэд голд гурван гарам байвч Төмөр алинд нь ч цэргүүдээ ойртуулсангүй, тулж очсон газраараа хөвж гаталсан нь түүний аминд оров. Тохгамыш гармууд дээр цэрэг бүгүүлэн амдуулж байжээ. Цэрэг цаашлан явсаар эцэст нь Самара голын эрэг дээр тунчиг сэрэмжтэй урагшилж явсан толгойн ангиуд нь дайсны цэргийн чимээг сонсчээ. Ингээд Төмөрийн их цэрэг тэр дороо зогсож хүрээлэн бууж, цэргийн дарга, овог аймгийн удирдагч нараа цуглуулан үнэтэй бэлэг сэлт тарааж, соёрхол ивээл үзүүлж, ихэд найртай загнасан нь шийдвэрлэх цаг мөчид хүмүүсээ урамшуулж баярлуулан, өөртөө үнэнч байх арга сүвэгчилсэн нь тэр байлаа. Энэ мөчөөс эхлэн хэнбугай ч байлаа гэсэн цэргийн ангиасаа холдож салах эрхгүй болов. Цэргийн хүрээ бүр хоноглох газартаа суваг шуудуу тойруулан ухаж хүрээлээд, харуул манааг чангатгав. Ийн дайсан гэнэдүүлэн дайрахаас ч, өөрийн цэрэг оргож зугтахаас сэргийлж, өдөр тутам байлдааны журмаар явсаар байвч дайсныг бас л олж үзээгүй байлаа. Дайсан тухай бүр ийнхүү зайлчихаад байгаа нь цэрэг дайчдыг эвгүйцүүлэх болов. Тал нутаг өнгөрч ой шугуй, чийг намагтай газар эхэлж, цааш хэрхэн явахаа ч мэдэхээ байлаа.
Энэ үед Тохтамыш Төмөрийн цэргийг урт аянд ядарч зүдэрч явааг мэдэж, намаг балчигтай газар зориуд дагуулж оруулах санаа сэдэж байгааг нэгэн олзны хүн Төмөрт мэдүүлэв. Энэ мэдээг цэргүүдэд тараахгүйн тулд олзны хүнийг хороолгож, аянаа хурдавчлахыг тушаав. Нэгэн гол гатлах үеэр толгой анги нь дайсны яггүй хүчтэй таарч хамх цохигджээ. Торгон цэргээ толгойлж тулалдааны талбарт давхиж ирсэн Төмөр дайсны тэр цэрэг Тохтамышийн арын сэргийлэх анги байсныг мэдэв. Төмөр хоёр түмэн цэргээ авч дайсныг нэхэж, тулалдаанд дуудаж оруулах арга эрэлхийлэхийг хүү Омар шейхэд тушаажээ. Ийнхүү Омар шейх гол цэрэгтэйгээ дайсныг гүйцэж, нэг хоногийн дараа Төмөр өөрөө хүрэлцэн иржээ. Хоёр их цэрэг ийнхүү бие биетэйгээ Төмөрийн нүсэр аян дайн эхэлснээс хойш дөрвөн сарын дараа анх нүүр тулан учрав. Гэтэл 6 дугаар сарын дунд үе байсан хэдий ч санамсаргүй цасаар шуурч зургаан өдөр тасралтгүй нүджээ. Долоо дахь өдөр нь тэнгэр цэлмэж, Төмөр шийдвэрлэх тулалдаанд бэлтгэв. Түүний цэрэг ядарч туйлдан, өлсөж цангасан байлаа. Харин дайсан этгээд хүчээр давуу, гачигдаж дутагдсан зүйлгүй, таньж мэдэх нутаг орондоо байлаа. Гэвч Төмөрт өөр арга байсангүй. Цэргийнхээ сэтгэл санааг өөд татах, итгэл найдварыг нь сэргээхэд ялалт ус, агаар мэт хэрэгтэй байлаа. Бүхэл бүтэн дөрвөн cap мөрдөж яваад одоо л дайснаасаа халирах юм бол, зориг алдаж буй их цэргийг нь буцах замд нь Тохтамыш арчиж хаях байлаа.
Хоёр армийн цэргүүд говийн элсэнд ургасан өвсний үндсээс ч олон байсан агаад цусан далай урсгахаар илд сэлмээ далайж, туг сүлдээ засаад, бие биенийг дайран оров. Хоёр талын гарамгай баатар эрчүүд сэлмээ гялалзуулж, аварга манчуургаа исгэрүүлэн, арам жад шидсээр, үхэл хагацал дуудсаар тулалдаанд оров. Газар дэлхий үүл мэт тоосонд умбаад, бургилж цалгисан их тэнгис лугаа нааш цааш үймэж давалгайлах нь нэн сүртэй байв. “Улангасч галзуурсан олон морьтон дайчдын дэгдээсэн их тоосонд гэрэлт наран халхлагдан харанхуйлахад, саран авхайн сэвхт нүүр мөнөөхөн тоосонд халтартах ажгуу. Орилж бархирах, уртаар гаслан ёолох дуун агаарт цалгиж, тэнгэр бурхан ч өршөөл аврал эрэх мэт” хэмээн энэ их тулалдааны тухай он дарааллын бичигт тэмдэглэн үлдээжээ.
Тулалдаан 3 өдөр үргэлжлэв. Ахиухан нөөцтэй байх үүднээс Төмөр тулалдааны шинэ дэг сонгож, цэргээ тав бус долоон хэсэгт хуваан алгуур тулалдаанд оруулж байв. Тохтамыш харин давуу хүчиндээ эрдэж, цэргээ хавирган cap маягаар гурван хэсэг байрлуулжээ. Хэрэв энэ л тулалдаанд ялагдах юм бол алс хол үлдсэн эх нутагтаа бас ялагдана гэдгийг Төмөр өөрөө ч, түүний хөвгүүд, жанжин баатрууд ч сайн мэдэж байлаа. Гэвч үнэхээр зориг баатарлаг, хатуужил тэсвэртэй байлдсаар байвч нэг бус удаа ялагдахын даваан дээр очиж, тэр болгонд Төмөр өөрөө шилдэг цэргээ манлайлан тулалдаанд орж, үхлийн аюулыг зайлуулж явлаа. Төмөрийн дэргэд байсан Зүчийн удмын гурван хунтайж тулалдааны үеэр Тохтамышийн цэрэгт явсан өөрийн овог аймгийн цэргүүдийг олж авч, Төмөрийн талд оруулж ирсэн ч байдал дээрдсэнгүй.
Тулалдааны 3 дахь өдөр Тохтамыш Төмөрийн зүүн жигүүрийг сэт татаад гол хүчнийх нь араас цохив. Ингээд л бүх зүйл өнгөрлөө дөө гэхээр болсон тэр мөчид Төмөр тулалдааны төв хэсэгт байлдаж байсан цэргүүддээ мориноос бууж, тулалдааны талбарын төвд хүрээгээ хатгах гэж байгаа мэт гэр майхан босгохыг тушаажээ. Яг энэ мөчид Тохтамыш хааны сүлдэт туг нь унав. Цасаар шуурч байсан 6 хоногийг Төмөр зүгээр нэг өнгөрөөсөнгүй, дайсны тугчийг хахуульдан талдаа татаж, тулалдааны дундуур тусгай дохио өгмөгц хааны сүлдэт тугийг унагаахаар тогтсон байсан ажээ. Хааны сүлдэт туг унана гэдэг хаан алагдлаа гэсэн дохио ажээ. Тохтамыш дайсны ар нуруунд гараад “Одоо л ялалт минийх боллоо” гэж байтал өөрөө гол хүчнээсээ таслагдаж, арчаагүй байдалд орж, тэрхэн мөчвд хааны сүлдэт туг унаснаар “хаан маань нэгэнт алагдсан болохоор одоо тулалдаж үхэх нь утгагүй” гэж бодсон Тохтамышийн цэргүүд сарнин бутарч, эргэн зуггахыг харжээ.
Тиймээс өөрөө ч дайсанд олзлогдохгүйн тулд ч бушуухан зугтах хэрэгтэй болсныг ойлгов. Төмөрийн цэрэг дайснаа Ижил мөрөн хүртэл элдэн хөөжээ. Тал хөндий буман хүний хүүрээр дүүрч, дайсны эхнэр хүүхэд, эд баялаг, мал сүрэг ялагчдын гарт оров. Дайны олз омог гэдэг учир тоймгүй, ийнхүү ганц шийдвэрлэх цохилтоор л олон сарын бэрхшээл гачигдал, асар их зүтгэл чармайлтын үнэ цэнэ төлөгдөж, эхнэр хүүхэн, боол зарц, эд хөрөнгөөр шагнагдаж, хамгийн чухал нь хоол хүнсээр бялхжээ. Дайсны нутгийн гүнд, алс хол Ижил мөрөн дээр үнэт эрдэнээр өвч чимсэн сав, суулганаас зоог барьж, алтан мөнгөн хундага, цомоор архи дарс хүртэж асан зэрлэг агаад өвөрмөц найр эхэлж 26 хоног тасралтгүй үргэлжилсэн байна. Тохтамышийн Төмөртэй хийсэн дайны улмаас Алтан Ордны улс дахин сэргэн өндийсөнгүй бөгөөд энэ үеэс эхлэн дэлхийн эзэнт гүрний ач холбогдлоо алдаж, Азийн соёлын нэгэн төв байхаа больжээ. -
5-10. ЗҮҮНТНИЙ ҮЕД УЛСЫН САНХҮҮ ХООСОРЧ, БАНК БЭЛЭН МӨНГӨГҮЙ БОЛСОН.
5 МАХН-ын тогтоол, шийдвэр, баримт бичгүүд. II боть. УБ.1984. тал 409-496.
1936 оны 2 сарын 10-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 46 дугаар хурал томоохон үүрэг гүйцэтгэж “Төрөөс шашныг тусгаарласан хуулийг биелүүлэх арга хэмжээний тухай” тогтоол гаргажээ.
1937 оны 3 сарын 25-нд МАХН-ын Төв Хороо “Сүм хийд, лам нарын асуудлын тухай” тогтоол гаргаж, сүм хийдэд шавилж буй 10-17 насны хөвгүүдээс татан авч, Цэргийн яам, Дотоод яам, Сангийн яам, Банк, Худалдаа үйлдвэрийн яам, Ардыг гэгээрүүлэх яам, Эрүүлийг хамгаалах яам, нам, эвлэл, үйлдвэрчний байгууллага, Алтанбулаг, Өндөрхаан, Баянтүмэн зэрэг арван нэгэн газарт 100-500 хүүхэд бүхий тусгай сургуулийг 1937 оны 10 сарын 1-нд нээн байгуулж, нийт 670 хүүхэд бүхий хамарч иргэний боловсрол олгохыг Сайд нарын зөвлөлд даалгажээ1. 1 МАХН-ын тогтоол, шийдвэр, баримт бичиг. Тал 549.
1937 оны 12 сарын 27-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаас тогтоол гаргаж, Монголын бүх хүрээ хийдийн сүүлч болох Улаанбаатарын Гандантэгчилэн хийд, Голын цагаан сүм, Дэчин галбын дацан, Очирдарын сүмийн үйл ажиллагааг бүрмөсөн хориглож, Гандан хийдийн барилга, эд хөрөнгийг улсын санд хурааж, зарим дуган сүмийг ЗХУ-ын улаан цэргийн хэвлэлийн газарт үнэ өртөггүй шилжүүлэн өгчээ1. Ингэж олон зуун жил шашинд сүсэглэж байсан монголчууд мөргөж, итгэл хүндэтгэлээ үзүүлэх ганц ч орон хийдгүй болсон нь ард олны шүтэж бишрэх эрх, эрх чөлөөг хамгийн ихээр хаан боогдуулсан, XX зууны Монголын түүхэнд тохиосон нэгэн том эмгэнэлт явдал байлаа.
1900-аад оны эхнээс болон 1917 оны 10 сарын хувьсгалын дараагаас Монголд олноороо нэвтэрсэн буриад иргэдийг ЗХУ залхаан цээрлүүлж сургамж үзүүлэхийн тулд янз янзын арга сэдсэн бөгөөд сонгож олсон зүйл нь Монголын удирдагчдын нэгийг Японы тагнуулын хэрэгт холбогдуулж, Оросоос дүрвэн, Монголд нутагшсан буриадуудыг олноор нь түүний эсэргүү бүлэгт хамруулан, цээрлүүлэн залхаах явдал байв. Чухам ийм зорилгоор 1933 оны зун ДХГ-т ажиллаж байсан зөвлөлтийн сургагч, зөвлөх нарын зохион байгуулсан “Лхүмбийн хэрэг” гэгч сүр дуулиантай хэрэг гэнэт дэгдэж, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбийг баривчлан “Японы тагнуул” хэмээн сэжиглэж, ЗХУ-д аваачин байцааж, урьдаас төлөвлөсөн ялаа тулгасан юм. Энэхүү эсэргүү хэрэг гэгчид оролцогчдыг байцааж, үнэн мөнийг нотлох оролдлого 1934 онд үргэлжилж, Хэнтий, Дорнод, Төвийн бүлэг хэмээн ангилж, нийт 317 хүнд ял ногдуулсны дотор 56 хүнийг цаазаар авч, 260 хүнийг 3-10 жил ганданд хорихоор шийдвэрлэжээ. 1 НТАЭ.ф-1, д-6, хн-51, тал 68, ф-1, д-6, хн 7, тал 121-122,131.
Мөн энэ хэрэгт ялласан 125 буриад иргэн ба 700 гаруй буриад өрх айлыг Монголын нутгаас хөөн зайлуулах тушаалыг Монгол улсын ерөнхий сайдад тулган, нууц тушаал гаргуулсан байна.
Ингэж 1921 оны хувьсгалаас хойш Монголын төрөөс анх удаа ийм олон хүнийг нэг дор ялласан бөгөөд энэхүү хэрэг гэгчийг оргүй зохиомол хэрэг хэмээн эсэргүүцсэн ДХГ-ын ажилтан Төгсжаргал, Норовжамц, Цэрэндаш, Ширнэн, Дорждэрэм, Дорж, Дашцэрэн зэрэг хүмүүсийг урван тэрслэгч хэмээн буудан алжээ. Харин энэхүү зохиомол хэргийг бүрдүүлэхэд хүчин зүтгэсэн хүмүүсийг төр засгаас одонгоор хөхүүлэн шагнасан байна. Чухам энэ үеэс улс төрийн хэлмэгдүүлэлт хүч авч, 1937 оны намар оргилдоо хүрсэн юм.
МАХН-ын нэр хүнд ч бас буурч байв. Тухайлбал, “… 1932 онд намын гуравдугаар шалгалтын явцад намын 42 000 гишүүдээс олон хүн сайн дураараа гарч, 3000 гаруй хүн хөөгдсөн”5 бөгөөд түүнээс хойш намд элсэгчдийн тоо харьцангуй цөөрч, 1934 онд намын IX их хурлын үед 8000 орчим гишүүнтэй болсон байлаа6. Мөн МАХН-ын удирдлага ч намын дүрмээ зөрчиж 1935, 1938 онд нэг ч удаа Төв Хорооны бүгд хурлаа хуралдуулаагүй байна. Мөн Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал нь 1932-1935 он хүртэл хугацаанд алдаг оног хуралдаж, аар саархан зүйлийг ёс төдий хэлэлцэж байлаа.
5 МАХН-ын тогтоол, шийдвэр, баримт бичиг. II боть /1929-1940/ УБ.1984 он. Тал 344.
6 Коминтерн ба Монгол УБ. 1996. Тал 419.
Нам бол эзэрхэг түрэмгий ба феодалыг эсэргүүцсэн хувьсгалыг амжилттайгаар туйлд хүргэхийн тулд ард түмнээс тэмцэж буй хувьсгалын тэмцээнд тэдгээрийн улс төрийн зохион байгуулагч бөгөөд удирдагч мөн”3 хэмээн МАХН-ын шинэ дүрэмд тодорхойлжээ.
3 МАХН-ын тогтоол, шийдвэр, баримт бичиг. 2-р боть. /1929-1940/.УБ. 1984. Тал 428. -
Гал тэнгэрийг үүсгэж залах
Гал тахих ёс
Гал тэнгэрийг үүсгэж залах
Үдшийн цагаан гэгээ тасарч харанхуй болон анхны од түгмэгц гэрийн эзэн хэт цахин гал гаргамагц уугисан уулыг гэрийн эзэгтэй тосч авч үлээгээд, сэвж хөгжөөн галаа ноцооход гэрийн эзэн цартай өвчүүг хоёр гардан авч, үүдний дотор талд дэвссэн шинэ тоног цагаан эсгий дээр гадагш хандан зогсоод, гурван удаа хурай хурай хурай гэж нар зөв хурайлаад, эргэж гал руу хандан бас гурван удаа хурайлан дусаал хэмээх тахилгын цацлыг адислуулан, гал тэнгэрийн билгүүн дүрсийг үүсгэн дүрсэлж, гал тэнгэрийн заллага айлтгадаг. Энэ үесэд галын сан уугиж байх бөгөөд лам галын сангийн судар уншиж байдаг.Гал тэнгэрийн билгүүн дүр хийгээд хувилгаан, гэгээн, хийсгэлэн дүрийг дүрслэн өгүүлж, гал тэнгэр нөхөд лүгээ сэлтийг урин дуудаж ариун тахил өргөхийг амлаад, эртний тангаргийг нь дуртган, эгээрэл хүслийг маань бүтээж өгөхөөр энд өөд болон заларч ирнэ үү? гэж асралт гал тэнгэрт хандсан агуулгатай галын заллага айлтгадана.
-
Бие манжиг
-Монгол харын бөөгийн хуяг хувцасны баруун, зүүн мөргөл, гол манжигаас бусад манжигуудыг ерөнхийд нь бие манжиг гэдэг. Бие манжигийг зүрх манжиг, дөрвөн мөчний, суганы, дал мөрний, эгэмний, хөхний манжиг хэмжээн долоон хэсэгт хуваадаг. Эдгээр манжигууд нь бөөгийн хүзүү, сээр, нуруу, хавирга болон дотоод эрхтнүүдийг манасан байдаг гэдэг. Үүнээс гадна баруун, зүүн, хөлийн үе бүхнийг болон хоёр суга, дал мөр, эгэм , хөхийг манасан манжигуудыг бөөгийн хуяг хувцсны бүсэлхийгээс дээшхи зайд дал мөр, суга, хөхний тус газруудад бэхэлдэг. Ингэж бэхлэхдээ бөөгийн бие эрхтэнийг манасан лус савдгийн элч /могой/ нар хийгээд тэдэнтэй нөхөцсөн дээдсийн сүнс-онгод /онгод дүр/-ын хүчийг зузаатгах зорилгоор хэд хэдээр нь бүлэглэн бэхэлдэг.
-
Монголын нууц товчоо ХӨХӨЧҮ БӨӨ
Нэгэн өдөр Мэнлигийн долоон хөвгүүн нийлж, Чингис хааны дүү Хавт Хасарыг элбэж занчсан байна. Тэгээд Хасар энэ тухай ах Чингист гомдол мэдүүлсэн тухай дурджээ. Чингис Хасарт өгүүлрүүн:
-Амьтанд дийлэгддэггүй хүн гэдэг биш билүү. Яагаад дийлэгдэв хэмээхэд Хасар нулимс унагаж гарч яваад гурван өдөр ирсэнгүй гэж “Нууц товчоонд” дурджээ. Энэ явдлын дараа Хөхөчү бөө Чингист өгүүлрүүн:
-Мөнх тэнгэрийн сахиус нэг удаа Тэмүжин улсын эрхийг барина. Нэг удаа Хасар улсын эрхийг барина гэж зөн мэдэгдэв. Хасараас болгоомжлохгүй бол болохгүй гэж айлтгаж, ах дүү хоёрыг эвдрэлцүүлж, хооронд нь яс хаяж байжээ. Түүний дараа Хөхөчү бөөгийн нөлөө улам нэмэгдэж есөн хэлтэн улс Хөхөчү бөөд хуралдан очсон ба Чингис хааны агтны хорооноос олон хүн очиж захирагджээ. Мөн Чингисийн дүү Отчигин ноён Тэмүгэгийн харьяат иргэн Хөхөчү бөөд очиж захирагдах болжээ. Отчигин өөрийн харьяат иргэнийг буцаан өгөхийг шаардахад Хөхөчү бөө ах дүү нарынхаа хамт Отчигиныг доромжлон Тэв Тэнгэрийн араас сөгдүүлжээ. Отчигин тэр явдлын тухай маргааш нь Чингис хааныг босоогүй орон дотроо байхад ирж мэдүүлэхэд Бөртэ үжин орон дотроос өндийн сууж нулимс унагаж: “Тэд хонхтон нар яасан хэцүү хүмүүс вэ? Урьд Хасарыг бүслэн жанчив. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сөгдүүлэв. Энэ ямар ёс вэ? Чамайг амьд байхад ойн нарс мэт олон сайхан дүү нарыг чинь ингэж дарлаж байна. Нас барсны дараа үлдсэн их улсыг чинь үр хүүхдээр чинь мэдүүлэх үү, яасан хэцүү хонхтон нар вэ?” гэж нулимс цувруулав.
Чингис үүнийг сонсоод: “Тэв Тэнгэр одоо ирнэ. Өшөөгөө яаж авахыг чи өөрөө мэд” гэж зарлиг болгов. Отчигин нулимсаа арчин гараад, гурван бөх хүнийг бэлтгэж Тэв Тэнгэр эцэг, ах дүү нарын хамт орж ирэхэд Отчигин Хөхөчү бөөгийн дээлийн заамнаас барьж өчигдөр чи намайг наманчлуулсан билүү, одоо хүчээ үзэлцэе гэхэд Тэв Тэнгэр мөн Отчигины дээлний захаас барин авав. Чингис өгүүлрүүн:
-Та нар гадагш гарч хүчээ тэмцэлдэгтүн.
Тэгээд гадагш гарахад нөгөө гурван бөх очиж Тэв Тэнгэрийг барьж нурууг нь хугалан алав. Тэв Тэнгэрийг угсарсан тэрэгний адагт нурууг хугалж алаад дээр нь нэгэн бор гэр бариулаад, өрхийг нь бүтээж, үүдийг нь хүнээр сахиулж байсан гэдэг. Гурав дахь өглөө босоход өрх нь нээгдэж, Тэв Тэнгэрийн хүүр нь үгүй болсон байлаа. Чингис хаан өгүүлрүүн “Тэв Тэнгэр миний дүү нарт гар хүрсэн ба миний дүү нарын хооронд оргүй хов үгийг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, түүний амь бие хоёулыг тэнгэр авч одов” гэж хэлсэн байна. Энэ явдал 1210 онд болсон бололтой.
Ард олны дунд нөлөө нь ихэссэн Тэв Тэнгэр ихэмсэг болж, Чингисийн өөдөөс илүү дэлүү үгийг аймшиггүй хэлж, аливаа хэрэгт хутгалдан оролцдог болжээ. Түүгээр ч үл барам Чингисийн дүү нарыг дарлан доромжлох болсон учир Чингис түүнийг үгүй хийхээр шийджээ. -
ДАРХАНД УУЛЗАВ
МБНЭ-ийн бүрэлдэхүүн Дархан хотод ажиллах явцдаа хоёр ч удаа Улаач нартай уулзалт зохион байгуулсан билээ. Уулзалтанд Улаанбаатар хотоос зориуд зорьж ирж оролцсон хэсэг ч байлаа.
Энэхүү уулзалтаас Монгол бөөгийн байгууллагын хөгжил, дэвшил, чиг хандлагын талаар чөлөөтэй ярилцаж, хийгдэх, зохион байгуулах ажлуудаа тохиролцсон билээ.
Эхний ээлжинд улаач нарын тухай теле нэвтрүүлгийн тухай санал бодлоо солилцсон. Дархан-Уул аймгаас теле нэвтрүүлэгт удган Б.Бадамсүрэн, О.Туул, зайран Мялдорж нарын сурталчилгаа нэвтрүүлгийг хийсэн бөгөөд зураг авалт амжилттай болж өнгөрсөн.
Дараагийн чухал зорилт бол Дархан-Уул аймгийн иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалтын бэлтгэл ажлыг хангах тухай байлаа. Зохион байгуулалтын асуудлаа ярилцаж, хийгдэх уулзалтын бэлтгэл хангах, оролцох иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг нарийн зохицууллаа.