Дэлхийн Монголчуудын чуулган болж байжээ.

Чуулганы хүрээнд зохион байгуулсан Монгол, Туркийн бизнес уулзалт нь хоёр орны өрнөн дэлгэрч байгаа харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарт улам бүр өндөр шатанд дэвшүүлэн хөгжүүлэх талаарх нийтлэг хүсэл эрмэлзлэлийн нэгдмэл илэрхийлэл болсноороо онцлог юм.
Монголын түүх, Монгол хэл, бичиг, соёлын яндашгүй арвин өвийг судлах, сурталчлах, хадгалан хамгаалах, арвижуулан дэлгэрүүлэх талаар оролцогч талууд ажил хэрэгчээр санал солилцох, тодорхой асуудлаар ярьж тохиролцох, төсөл төлөвлөгөө боловсруулах зэргээр хүч хавсран ажиллах боломж олгосноороо тус чуулган Монгол-Туркийн төдийгүй олон улсын соёл, хүмүүнлэгийн харилцаанд ч ач холбогдолтой үйл явдал боллоо.
Чуулганы төлөөлөгчид Истанбул хотноо ажиллаж амьдарч байгаа монголчуудтай нөхөрсөг уулзалт зохиож, төр засгийн бодлого шийдвэр, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, урлагийн тоглолт сонирхуулжээ. Дэлхийн Монголчуудын Чуулганы үеэр Бурса хотноо Монгол улсын Өргөмжит Консулын газрын нээлтийг хийж, ажилд оруулсан нь хоёр орны найрсаг харилцааны хүрээ далайцыг нэмэгдүүлэх, ялангуяа аж үйлдвэржсэн энэ хот, бүс нутгийн үйлдвэр аж ахуйн газруудтай худалдаа бизнесийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, хүмүүнлэгийн харилцаа солилцоог идэвхижүүлэх, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад шинэ шижим, түлхэц болох нь эргэлзээгүй.
Чуулганы удирдлага, үг хэлсэн хүмүүс энэхүү Чуулган уулзалтыг эх орондоо хүлээн авсанТурк улсын Төр, засгийн газар, түүнийг бэлтгэх зохион байгуулах талаар нөр их хүчин чармайлт гарган найрсагаар хамтран ажилласан Бурса хотын удирдлага, тус хотын худалдаа, эдийн засаг, соёлын байгууллагууд, олон нийтийн төлөөлөлд нэгэн дуугаар талархал илэрхийлж байсан бөгөөд чуулган бүхэлдээ хоёр орны найрсаг харилцаа, хөгжил цэцэглэлтийн төлөө сайн сайхны ерөөл дэвшүүлсэн халуун дотно уур амьсгалд болж өнгөрлөө.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts