Зочдод хүндэтгэл үзүүлэв.

Гэрт байрлуулсан гурван хоолны ширээг аль байдгаараа хичээн хүндэтгэл үзүүлэн зассан байж билээ. Баярлаж хөөрсөн бид хэд дурсгалын зураг татуулж, хөөрч баяссаар нэг мэдэхэд цаг хэдийн талийж өгсөн байсан.
Бид Чингис хааны онгон хэмээх хэсгийг үзээд дараа нь цогцолборын гол үзвэр болсон музейг үзэхээр хөдөлсөн юм. Тэгэхдээ музейн үүдэнд Содномдорж гуйатай уулзахаар тохирсон. Гэтэл бидэнд үйлчилж явсан хэлмэрч залуу гэнэт ааш гаргаж, шууд хурданы замд гарч хуучин Ордос хот дахь зочид буудлыг зорж бид салах ёс хийж чадалгүй явчихсан билээ. Бид хэлмэрчтэй маргасны дараа маргааш нь эргэн очиж, дахин музейг үзэж билээ. Энэхэн цаг хугацаанд өвөрмонгол хоёр хүний сэтгэлийн сайхан, муухайг амсаж билээ. Алс газраас ирсэн монголчууддаа нэг нь сэтгэл гарган хүндэтгэл үзүүлж байхад, нөгөө нэг нь үзэх гэж ирсэн зүйлийг нь үзүүлэлгүй яаран буцах гэсэн хоёр сэтгэл мөргөлдөж билээ.
БНХАУ-ын Ордос хот, Чингисийн цогцолборт биднийг угтан хүндэтгэл үзүүлсэн Содномдорж гуйан гэргий, хүүгийнхээ хамт монгол зочлон иржээ. МБНЭ-ийн удирдлага тэднийг угтан авч Гацуур дахь “Монгол шигтгээн” зоогийн газарт хүндэтгэл үзүүлж, өдрийн зоог барив.
Хувь заяаны эрхээр гурван улсад хуваагдсан гэлээч Мөнх тэнгэрээ шүтэгч монголчууд бидэнд хил хязгаар гэж үгүй билээ.
Д.Төмөрөө

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts