Author: admin_shaman

  • Бөөгийн дамжааны төгсөлтийн баяр…

    Бөө бэлтгэдэг зургаан сарын дамжааг амжилттай дүүргэж бөөгийн онгодоо авсан залуус баяраа тэмдэглэн тэнгэр өөд үсэрч байгаа нь энэ. Тэд бөө болсон тул баярлахаас өөр яахав. Гэхдээ бөөгийн дамжааны төгсөлт их дээд сургуулийнхан шиг өндөр зардалтай байдаг. Бөөгийн иж бүрэн хувцас цан хэнгэрэгээ багшаасаа худалдаж авна. Сахиусаа бас л багагүй үнээр авдаг. Нэгэн залуугийн сахиус нь минжний арьсаар дамжиж ирнэ гээд багш 1.5 саяар надаас ав гэжээ. Залууд тийм их мөнгө байгаагүй тул 350 мянгын заарт хархын арьс худалдаж аваад “орлуулая” гэтэл багш нь зөвшөөрөөгүй гэдэг. Одоо бас нэг хүнд ажил нэмэгдсэн гэнэ. Өнгөрсөн жилээс дамжааны багш нар нь залуу бөө нараа Монгол орны уул овооны лус савдагтай “танилцуулах аян” хийдэг болсон. Догшин савдагтай онгод тахилгатай бүх уул овоонд очин савдагт нь шавиа “танилцуулах” учиртай тул сонгуулийн ажлаар яваа мэт Монголыг бараг бүтэн тойрог гэнэ. Энэ урт удаан аялалын бүх зардлыг мэдээж шавь нар нь нийлж гаргадаг.

  • Айл гэрийн сүлд тэнгэрүүдийн байр, сүлд, айлдах, өргөх, өчиг

     

    Аймаг овгийн сүлд-Монголын нүүдэлчин овог аймгууд Хүннүгийн үеэс, бүр түүний өвөг дээдсээс эхтэй өөр өөрийн сүлд тэмдэгтэй байжээ. Тэр сүлд тэмдгийнхээ нэрээр аймаг улсаа нэрлэдэг ч байж. Буга шүтээнтэй аймаг гэхэд “Бугат” аймаг нэртэй байх жишээтэй. “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэснээр 1171 онд Хиад аймгийн сүлд цагаан шонхор шувуу Хонгирадын Дай цэцэнд зүүдээр дохиолон гар дээр нь нар сар хоёрыг атган нисэж ирээд буув /МНТ, 63/ гэж зүүдлэгдсэнээр улбаалан Тэмүүжин хөвгүүн Бөртэ хатантайгаа анх учирсан бол хожим Чингис хаан зургаан өрлөгтэйгээ мөр харж яваад тайчууд аймгийн сүлд халтар тэхийг атиртал харваж алсан /МНТ, 149/ байдаг. Өнөө хэр буриад арван хоёр омог өөрийн сүлд шүтээнээ түүний уриа дуудлагыг дуудан тахисаар иржээ.

    Айлтгал айлдах-Онгод тэнгэрүүдээс бөөгөөр дамжуулан сүсэгтэнд хандаж гуйсан хүсэлтийн хариуг айлтгал айлдлаа гэдэг.

    Айлтгал өргөх-Сүсэгтнээс онгод тэнгэрт хандаж сүү, идээ өргөхийн хамт хүсэлтээ илэрхийлэхийг айлтгал өргөв гэнэ.

    Айлын онгон-Бөө шүтлэгтэн эцэг өвгөдөөс уламжилж ирснээс эсгий, бөс, торго булга, халиуны арьс, тэргүүтнээр үйлдэж өвөг дээдсийнхээ халуун амьсгалыг хурааж шингээсэн шүншигтэй хүний сүг дүрс.

    – Хүрэл, зэс, гуулин цутгамал хийгээд хөөмөл эсвэл модоор сийлж хийсэн овог аймаг ястны шүтээн болсон тэнгэрийн хөвгүүн хэмээх домогтой хөрөг дүрс.

    – Омог отгын үүслийн домог үлгэрээс угшилтай амьтны эвэр, толгой хийгээд маахай арьс.

    – Эд агуурс, идээ будаа, тоног чимэг тэргүүтний эзэн сахиус хэмээх эсгий бөсийн зүйл, ялтас төмрөөр хайчилж онголсон хүн, амьтны дүрс.

    – Үнээ маын буян хишиг, ангийн олзыг тэтгэгч сүг дүрс хийгээд үнээ, малын дэлэн. Айлын онгон нь “Онгод, Давай, Хэсэтэ, Эмгэлж, Заяач, Авгалдай, Хошоонжин, Галайхан… гэх мэт нэртэй дүрслэн байдаг юм.
    Хүний үзэхэд хүрэл юм
    Хүртсэн маньдаа шүтээн юм
    гэж хайр энэрэл, сүсэг бширэлээ илэрхийлж, хүндэтгэл үзүүлж, хишиг буяныг нь хүртэх бөгөөд бөө удганаар тавиг тайлга үйлдүүлэн өглөө бүхэн тахиж, өдөр бүхэн мялааж байдаг удам судрын үрт хэц зэлийн хэлхээс ажгуу.

    Айлын онгоны өчиг-Айлд онгод босгохын өмнө урин буулгах өчиг
    Хийн өндөр орноос
    Хийсгэлэн үүлний газраас
    Бууж заларч, бутарч хөгж
    Дээд тэнгэрийн язгуурт
    Дэвжит тэнгэрийн чуулганд өргөлээв /би өргөлөө/
    Дунд байхын оронд
    Төрсөн бүрэлдсэн амьтанд өргөлээв
    Үе бүтэн дээрээс
    Үндэс бүтэн модны эзэнд өргөлээв
    Унаж яваа гөрөөснийхөө ундааг өргөлээв
    Бөөн язгуурт бүлээрээн
    Бөөм байсан узуураараан
    Бөлөг байсан сүлбээрээрээн
    Хэдэн үеийн онгод, амьд цогцсонд буу
    Асан түүхийг гүйцэлдүүл
    Хэл зүрхийг хөдөлгө
    Амь насыг бататга…
    гэж дуудан урин бөөлдөг болжээ.

     

  • ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ ЭХЛЭВ

    2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн МБНЭ-ийн дээд цэцийн арван зургадугаар хуралдаанаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Эрдэнэтэд хэд хоног ажиллаж зураг авалт хийсэн билээ.
    Телевизээр хийгдэх цуврал нэвтрүүлгийн төлөвлөгөөний дагуу Т.Одончимэг \Өөдөө удган\ Эрдэнэт хотод анхны зураг авалтаа залуу улаач Болороогийнхоос эхэлсэн билээ.
    Эрдэнэтэд бүгд цунларч зураг авалтаа хэрхэн хийх тухайгаа ярилцав. Тэр үед нол арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун идэвх гарган ажиллаж билээ.
    Зураг авах иөлөвлөгөөнд орсон хамгийн залуу улаачийн бөөлөлт ийнхүү монгол бөөгийн түүхэнд мөрөө үлдээсэн түүхтэй юм.

  • МОНГОЛ БӨӨГИЙН УДГАНЫД ЗОЧИЛЛОО.

    Эрдэнэт хотод ажиллах явцдаа монгол бөөгийн уламжлалаа авч яваа удган Отимаагийнд зочилж, зураг авалт хийсэн.
    Удган Отимаагийн онгодын өргөөнд зочилж, ярилцлага хийж, хуур манжигаар бөөлөлтийг хийлгэж зураглал авсан. Түүний дараа түүний онгодын туслалцаатайгаар үр дүнд хүрсэн иргэний талархалын ярилцлага авсан билээ.
    Хүн болгон адилгүй, хүлэг болгон жолоо өөр гэдэг шиг монгол бөө бүр өөрийн онцлоготой билээ. Монгол бөөгийн байгууллагын төлөө хамтран ажиллах их хүсэл эрмэлзэлтэй гараагаа эхэлсэн удган Отимаа нь МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн болж, хуралдаануудад оролцож эхэлсэн. Бөөлөлт, теле нэвтрүүлэг гээд мөн бөөгийн уламжлалаа авч яваа зэрэг олон чанарыг хэлэлцээд Монгол бөөгийн тэргүүн удган цолыг олгосон байдаг.
    Амьдрал баялаг, бас баян. Хамгийн эхний МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанд оролцоод онгодын болон хүн хоорондын зөрчилдөөнд, орчихсон. Бөөлөлтийн нэвтрүүлэг олон түмэнд хүмүүсийн анхааралд өртөж эхэлсэн.
    Олон бөөгийн дунд биеэ авч явах чадвар, онгодын хамгаалах чадал их чухал байдаг. Энэ талаар ажиллаж чадаагүй улаач бол олон бөөгийн дунд орж, хамтарч ажиллаж чадахгүй болдог. Энэ үеээс эхлэн МБНЭ-ийн үйл ажиллагаанд оролцохоос татгалзаж эхэлсэн.
    Эхэлсэн шигээ дайчин, давзингүй байж чадсангүй. Энэ байдлаас шалтгаалан Монгол бөөгийн тэргүүн удган Отимаа МБНЭ-ийн үйл ажиллагаанд цаашид оролцохоо больсон билээ. Түүнийгээ ч далдлаж “би голомт” төвийнх гэж ярих болсон. Гэвч тэрээр хэзээ ч “Голомт”-ын байж чадаагүй. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг үгийн цаана орь ганцаар зүтгэсээр ирсэн өнгөрсөн үеийн монгол бөө нарын нийтлэг зураг болон үлдсэн. Тэр одоо ч ганцаараа зүтгэсээр яваа…

  • БИДНИЙ ИТГЭЛИЙГ ТЭЭЖ ЯВАА УЛААЧ

     

    Бидний эгнээнд олон улаач гишүүнээр элссэн. Тэгээд том зорилгын төлөө сэтгэл шулуудан зүтгэсэн. Урт замыг туулсан ч амьдралын бэрхшээлт замд цөөнгүй улаач нар халширч зугатан одсон байдаг. Тэгвэл энэ бүхгийг даван туулж зорилгын төлөө дальдиралгүй явж ирсэн, улаач бол Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа юм.

    Олны итгэлийг дааж ажиллана гэдэг хүнээс олон шалгуурыг давж байж хүрдэг. Өнөөг хүртэл олон эрчүүд янз бүрийн шалтгаан хэлээд МБНЭ-ийн ажлаас хойш суусан. Тэр бүгдийн дэргэд зорилгын төлөө шантралгүй явсаар байгаа удган бол Нанжаа юм.

    Эрдэнэт хотод авсан зураглал, ярилцлага болон хуяглан бөөлсөн кино нь монголд гарсангүй. Түүний бичлэгийг хожим өвөрмонголын бөөгийн судлаачдаас олж авсан билээ.

    Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа бол уламжлалаа хатуу сахидаг дэг журамтай. Гэтэл зураглал авсан нөхдүүд Өвөрмонголд хувилан тараасан бичлэгт түүнийг бөөгийн олон хуягтай болгон засвар оруулж, өөр бөөгийн хуягны зураг оруулж үзүүлсэн байдаг. Энэ бол монгол бөөд байж боломгүй, өв уламжлалыг зөрчсөн ноцтой, амьдралд байж болохгүй “ёс зүйгүй” үйлдэл юм.

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ШИЙДВЭР1

    2014 оны 3 дугаар Улаанбаатар

    сарын 12-ны өдөр № 01 хот

    Телевизийн нэвтрүүлгийг хийх тухай

    МБНЭ-ийн дүрмийг үндэслэн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ НЬ:
    Нэг. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүдийг телевизээр сурталчлах ажлыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

    Хоёр. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд нь телевизээр сурталчлах дөчин минутын нэвтрүүлэгийн зардалд нэг удаа 150000 \нэг зуун тавин мянган\ төгрөгөөр, хөдөө орон нутагт ажиллахад шатахуун бусад зардлыг өөрсдөөсөө хариуцан гаргаж ажилласугай.

    ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛ
    ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН

    ҮНДЭСТЭН” ТЕЛЕВИЗЭЭР МБНЭ-ИЙН ГИШҮҮДИЙГ
    СУРТАЛЧЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ
    № САР ӨДӨР ХЭНИЙГ СУРТАЛЧЛАХ
    a. 2 дугаар сар 12 Батсайхан ярилцлага
    2. 15 Бадарчийн ярилцлага
    3. 19 Дангаасүрэн, Энхмаа
    4. 22 Одончимэг, Одонхүү, Хишигжаргал
    5. 26 Чулуунбаатар
    6. 3 дугаар сар 5 Өлзийхутаг
    7. 8 Дугуй ширээний ярилцлага 1
    8. 12 Хишигжаргал
    9. 15 Хишигжаргал ярилцлага
    10. 19 Одонхүү
    11. 22 Одонхүү ярилцлага
    12. 26 Байгалмаа
    13. 29 Дугуй ширээний ярилцлага 2
    14. 4 дүгээр сар 2 Туул
    15. 5 Дугуй ширээний ярилцлага 3
    16. 9 Бадамсүрэн
    17. 12 Дугуй ширээний ярилцлага 4
    18. 16 Мялдорж
    19. 19 Дугуй ширээний ярилцлага 5
    20. 23 Нанжаа
    21. 26 Отгондулам
    22. 30 Эрдэнэт 1
    23. 5 дугаар сар 3 Эрдэнэт 2
    24. 7 Д.Энхжаргал
    25. 10 Д.Энхжаргал ярилцлага
    26. 14 Ж.Алтанчимэг
    27. 17 Ж.Алтанчимэг ярилцлага
    28. 21 Хурцжавхлан
    29. 24 Хурцжавхлангийн ярилцлага
    30. 28 П.Батжаргал
    31. 31 П.Батжаргал ярилцлага
    32. 6 дугаар сар 4 Отгонсүрэн
    33. 7 Отгонсүрэнгийн ярилцлага
    34. 11 Д.Батчулуун
    35. 14 Д.Батчулууны ярилцлага
    36. 18 Ш.Ýíõáàÿð
    37. 21 Ц.Батболд
    38. 25 Ц.Батболд ярилцлага
    39. 28 Н.Мягмарсүрэн
    40. 7 Дугаар сар 2 Ц.Хадхүү
    41. 5 Ц.Хадхүү ярилцлага
    42. 9 О.Даваасүрэн
    43. 12 Ц.Оюунбат
    44. 16 Өсөхбаяр
    45. 19 Өсөхбаярын ярилцлага
    46. 23 Д.Дарьчулуун
    47. 26 Н.Нарангэрэл
    48. 30 Ч.Догсмаа
    49. 8 дугаар сар 2 П.Зоригтбаатар
    50. 6 Ч.Янжинсүрэн
    51. 9 Төгсжаргал
    52. 13 Төгсжаргал
    53. 16 Л.Амгаланням
    54. 20 Я.Мөнгөнсувд
    55. 23 Дарий
    56. 27 И.Болдбаатар
    57. 30

    ТӨЛӨВЛӨСӨН: Д. ОДОНЧИМЭГ

     

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ШИЙДВЭР

    2014 оны 3 дугаар Улаанбаатар

    сарын 12-ны өдөр № хот

    Бөөгийн хүрээлэнгийн ажлыг дүгнэх шалгуур
    үзүүлэлтийн тухай

    МБНЭ-ийн дүрмийг үндэслэн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ НЬ:
    Нэг. МБНЭ-ийн Нийслэл аймаг, дүүргийн Бөөгийн хүрээлэнгийн ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтийг:

    1. МБНЭ-ийн нэгдсэн арга хэмжээнд оролцсон байдал
    2. Тухайн аймаг, дүүргийн нутаг дахь бөөгийн судалгаа
    3. МБНЭ-д гишүүн элсүүлсэн байдал
    4. МБНЭ-ийн татвар төлөлт

    Хоёр. МБНЭ-ийн Нийслэл аймаг, дүүргийн Бөөгийн хүрээлэнгийн ажлыг тухайн жилийн 11 дүгээр сарын 30 –ны дотор нэгтгэн дүгнэж байхаар тогтсугай.

    ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛ
    ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН АРВАН ЗУРГАДУГААР ХУРАЛДААН

    2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн МБНЭ-ийн дээд цэцийн арван зургадугаар хуралдаанаар дараах асуудуудыг хэлэлцэв.

    1. Өмнөговь аймагт хийх Говийн Их тахилга зохион байгуулах явцын тухай мэдээлэл
    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Ж.Алтанчимэг

    2. Телевизээр хийгдэх сурталчилгааны төлөвлөгөө
    МБНЭ-ийн Хяналтын гишүүн Т.Одончимэг

    3. Налайх дүүрэгт ажилласан тухай
    МБНЭ-ийн Хяналтын гишүүн Н.Бат-Эрдэнэ

    4. Нийслэл аймаг, дүүргийн Бөөгийн хүрээлэнгийн ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтийн тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    5. Сургалт зохион байгуулах тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

     

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЖАРАН ТАВДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ.

    2020.01.29 Дугаар Улаанбаатар хот

    Өргөл, даатгалд хамруулах тухай
    МБНЭ-ийн Нэгдсэн их тахилгад зориулан оролцогчдоос өргөл, даатгалд зориулан хандив авч байхаар тогтоосугай.
    МБНЭ-ийн Нэгдсэн их тахилгын үеээр хийгдэх Нарны, Хайрханы, Лусын, Тэнгэрийн, Галын тахилгад оролцогчидоос өргөл, даатгалд зориулан хандив авах доод хэмжээ нь 5000 \таван мянган \ төгрөгөөр тогтоосугай.
    Өргөл, даатгал, хандивд зориулан оролцогчдоос өгсөн зүйлд тусгай тасалбар олгож байх нь зүйтэй.
    Тэргүүлэгчид

     

     

    МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН
    ДЭЭД ЦЭЦИЙН ЖАРАН ТАВДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
    2020.01.30 № 1 Улаанбаатар хот

    Сонгуульт ажлаас чөлөөлж, сонгох тухай

    2019 оны МБНЭ-ийн Дээд Цэцийн Хуралдайн гишүүдийн манлайлалын дүнгээр хуралд суудаггүй, нэгдсэн үйл ажиллагаанд оролцдоггүй, татвараа төлдөггүй гишүүдэд хариуцлага тооцохын тулд ТОГТООХ нь:

    Нэг. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Ч.Наранцэцэг, Баярмаа, Хандам, Мөнхнаран, Одгэрэл, Сумьяа нарыг сонгуульт ажлаас чөлөөлсүгэй.

    Хоёр. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Ч.Гаваангүнчин, Ж.Ариунтуяа, Ж.Эрдэнэцэцэг нарыг сонгосугай.

    Хуралдааны тэргүүлэгчид