Author: admin_shaman

  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖМБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ.

    Нэг. Бөөгийн Зөвлөлийн гишүүнээр:
    1. Д.Жаргалсайхан
    2. Д.Одонхүү-Монгол бөөгийн их зайран
    3. П.Батжаргал- Монгол бөөгийн их зайран
    4. Ц.Отгонсүрэн- Монгол бөөгийн их удган
    5. Г.Янжинлхам- Монгол бөөгийн тэргүүн удган-Төлөөллийн зөвлөлийн удирдагч
    6. Т.Баттогтох- Монгол бөөгийн удган, Залуучуудын зөвлөлийн удирдагч
    Хоёр. Төлөөллийн зөвлөлийн гишүүд
    7. Я.Мөнгөнсувд-Монгол бөөгийн тэргүүн дээд Удган
    8. Д.Отгончимэг-Монгол бөөгийн тэргүүн удган
    9. Б.Нарангэрэл-Монгол бөөгийн Тэргүүн зайран
    10. Б.Батжаргал-Монгол бөөгийн тэргүүн удган
    11. Я.Отгонбаатар- Монгол бөөгийн Тэргүүн зайран
    12. Л.Цагаанхүү-Монгол бөөгийн Тэргүүн зайран
    13. Н.Мягмарсүрэн-Монгол бөөгийн тэргүүн удган
    14. У. Ганхуяг-Монгол бөөгийн зайран
    15. Р.Маахүү-Монгол бөөгийн удган
    16. А.Оюунтуул-Монгол бөөгийн тэргүүн удган
    17. Ж.Эрдэнэцэцэг-Удган
    Гурав. Залуучуудын зөвлөлийн гишүүд
    18. Б.Бахаамаазагд-Монгол бөөгийн тэргүүн зайран
    19. Б.Мөнхчулуун-Монгол бөөгийн зайран
    20. Ш.Нямдорж-Монгол бөөгийн тэргүүн зайран
    21. Ч.Одбаяр-Монгол бөөгийн зайран
    22. А.Оюунчимэг- Монгол бөөгийн удган
    23. Д.Улаанцэцэг-Монгол бөөгийн удган
    24. Л.Баяржаргал-Монгол бөөгийн зайран
    25. Д.Хүнбиш-Монгол бөөгийн удган
    26. Т.Анхмаа-Монгол бөөгийн удган
    27. С.Сэргэлэн-Монгол бөөгийн удган
    28. Лхагва-Монгол бөөгийн Удган
    29. Ц.Цэндээ-Монгол бөөгийн Удган
    30. Б.Баттогтох-Монгол бөөгийн зайран
    31. Б.Балжмаа-удган
    32. Ц.Тамжид-Монгол бөөгийн зайран
    33. Ч.Гаваангүнчин-зайран
    34. Ж.Ариунтуяа-удган
    Дөрөв. МБНЭ-ийн Дээд Цэцийн хуралдайн байнгын бус гишүүнээр
    1. Д.Батчулуун-Монгол бөөгийн их дархан удган
    2. Г.Гэрэлтуяа-Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган
    3. Д.Бадамсүрэн-Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган
    4. А.Энхтайван-МУАЖүжигчин, шүтлэгтэн
    5. Б.Нанжаа-Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган
    6. Ж.Дуламжав-Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган
    7. Ж.Өлзийсайхан-Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган
    8. Б.Солонго-Монгол бөөгийн удган
    9. Ж.Аюна- Монгол бөөгийн удган
    10. Д.Нарангоо-Монгол бөөгийн удган
    11. Д.Энхтуяа-Баянхонгор аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган
    12. Ц.Бор-Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган
    13. Н.Байгалтөгс-Даланзадгад хотын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган
    14. Ч.Даваабаяр-Сэлэнгэ аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн зайран
    15. Б.Эрдэнэбаатар-Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, зайран
    16. Ш.Галбадрах- Дорноговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, зайран
    17. В.Жавзансүрэн-Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн их удган
    18. Л.Дорж- Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, зайран
    19. Г.Болд-Дорнод аймгийн Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн их зайран
    20. С.Сосорбарам-Завхан аймгийн Түдэвтэй сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган
    21. Ж.Сонинжаргал- Завхан аймгийн Нөмрөг сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган
    22. Д.Отгонцэцэг-Замын-Үүд сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, удган
    23. Т.Нансалмаа-Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган
    24. Л.Баттогтох-Увс аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, удган
    25. Ё.Алтанзул-Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган
    26. Ц.Лувсанлхама-Ховд аймгийн бөөгийн зөвлөлийн удирдагч, удган
    27. Г.Гэлэнхүү-Ханбогд сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн зайран
    28. Л.Мөнх-Очир-Даланзадгад хотын бөөгийн зөвлөлийн дэд удирдагч, Монгол бөөгийн зайран
    29. Б.Баяраа-Монгол бөөгийн их зайран
    30. Д.Зоригто-Монгол бөөгийн тэргүүн зайран
    31. Д.Уранчимэг-Монгол бөөгийн удган
    32. Б.Чанцал- Монгол бөөгийн удган
    33. Б.Байгалмаа-Монгол бөөгийн тэргүүн удган
    34. А.Оюунчимэг-Монгол бөөгийн удган
    35. Бурмаа- Язгуур шүтээн холбооны тэргүүлэгч

  • Тэнгэрт хүн нисч явахыг Британийн нисгэгчид харжээ

    Британийн зорчигч тээврийн Airbus 320 онгоц Маклсфилд хотын дээгүүр нисч явахдаа тэнгэр хүн нисч явааг харлаа хэмээн нисгэгчид нь диспетчерийн албандаа мэдээлжээ. 

    Энэ сарын 13-ны үдээс хойш энэ онгоц Манчестьер хотын нисэх буудалд буухаар өндрөө хасаад нэг км-ийн өндөрт явж байхад нь тэднээс ердөө 100 метрийн зайд хүн нисч явахыг харсан байна. Нисгэгчид эхлээд хэн нэгэн нь парадланаар нисч яваа юм байх гэж бодсон ч түүний дээр ямар ч параплан, шүхэр байхгүйг олж харжээ.
    Газрын албаныхны тайланд бичсэнээр бол радарт юу ч харагдаагүй, онгоцны ойролцоо ямар ч биет байгаагүй гэж байгаа ч нисгэгчид болохор бүгдээрээ харсан гэж байна.
    Их Британийн UK Airprox Board алба нисэх онгоцонд аюул учруулж мэдэх ямар нэгэн биет тэнгэрт байсан эсэхийг судалж шалгаад ямар нэгэн зүйл, нэг ч шүхэрчин, парапланч байгаагүй хэмээн мэдэгдсэн байна.
    Үүнтэй зэрэгцээд британийн дельтапланчдын холбоо ч бас тухайн дөөр агаар муу байснаас хаана ч ямар нэгэн нислэг үйлдээгүй гэжээ.
    Гэхдээ л нисгэгчид яахын аргагүй нисэх ямар ч аппарат хэрэгсэлгүй хүн тэнгэрт нисч явсныг бүгд харсан гэж баталсаар байгаа гэнэ.
    Эх сурвалж: www.assa.mn

  • ФРАНЦЫН БӨӨТЭЙ УУЛЗЛАА.

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Францаас монголд амьдардаг бөө Никлостай өөрийн хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Францын бөөгийн үйл ажиллагаа, бөөгийн талаар харилцан санал бодлоо солилцлоо. Энэ бол францын төлөөлөлтэй уулзаж байгаа анхны тохиолдол билээ.
    Францын бөө судлаачидтай уулзахад Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн зайран Д. Дарьчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Бадамсүрэн нар хамт байлцлаа.

  • ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

    Хүн төрлөхтөн, түмэн олонд тохиож байгаа нийтийг хамарсан гачлангийн эсрэг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн арга хэмжээг дэмжиж, нэгдсэн залбиралд оролцсон 21799 Бөө, улаач, түшээ, шүтлэгтэн нартаа МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүдээс талархал илэрхийлж байна. Онгод сахиусын мэдээлсэн онцгой мэдээллийг Бөөгийн зөвлөлд ирүүлсээр байна.

  • ХӨВСГӨЛИЙН УЛААЧ НАР ЗӨВЛӨЛДӨВ.

    2020 оны 02 дугаар сарын 02-ны 12.00 цагаас МБНЭ-д Хөвсгөл нууранд хийгдэх “Мөсний баяр”-т оролцох улаач нарын уулзаж, зохиогдох арга хэмжээний тухай мэдээлэл солилцож, оролцох талаар санал зөвлөлдлөө.
    Ийнхүү ярилцахдаа цаг үеийн байдлаас болоод хойшлогдох тохиолдолд, мөн цаг хугацаанд хийгдэх тохиолдолд хэрхэн оролцох талаар ярилцлаа. “Мөсний баяр”-ыг зохион байгуулахад оролцох хэсгийг 2 хувааж, аймагт төвлөрүүлэн хийх арга хэмжээг Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Б.Эрдэнэбаатар, зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Г.Наранцэцэг тус тус томиллоо.
    Улаанбаатар хотоос оролцох ажлын хэсгийн удирдагчаар МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн удган Т.Цэндсүрэнг томиллоо.
    Уулзалт ярилцлага ажил хэрэгч болэ өнгөрлөө.

  • ДАРХАНЫ БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙХЭН ТАНХИМ ТОХИЖУУЛЖ ӨГЧЭЭ

    оройн мэндээ 2020 оны нэгдүгээр сарын сайн үйлсийн аянийг манай хүрээлэн хариуцсан учир Гэгээн үилсийн аян болгон Дархан уул аймгийн1 сургуулийн олон жил засвар хийгдээгүй 1 ангийн засвар тохьжилтийн зардлийг бүрэн дааж хамтран ажиллаж уг сургуулийн Шугам зургийн Баярсайхан багш д .Зураг зүйн камнет болгож засвар хийж тохижуулан хүлээлгэн өглөө . Баярсайхан багш мааань 6-8 ангийн 500 орчим хүүхдүүдэд зураг зүйн хичээл заах ангитай болсон.нь сэтгэл өндөр урам зоригтой байгаа харагдсаан . Өсвөр насны олон хөөрхөн хүүхэдүүдэд сурах орчин бүрдүүлэхэд хувь нэмэрээ оруулж гэгээн үйлсийн аян зохион байгууллаа .

  • “Жангар” тууль тайзны бүтээл болно

     

    ЖАНГАР гэж…
    1924 оноос Оросын Б.Я.Владимирцов тэргүүтэй эрдэмтэд Монголын ардын аман зохиолын нэгэн төрөл болох туулиудыг судалж, бичиж тэмдэглэх судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд Монголчуудын олон овог ястны дунд Жангарын тууль түгээмэл тархахдаа аль нэг бүлэг нь олон хувилбараар тархсаныг олж илрүүлжээ. Шинжлэх Ухааны Академи Монгол нутгаас олдсон Жангар туулийн олон бүлгийн аман хувилбарыг цуглуулж хоёр удаа эмхтгэн гаргасан бөгөөд 1963 онд эрдэмтэн багш Т.Дүгэрсүрэн Жангар туулийн 13 бүлгийг Халимаг хэлнээс орчуулан олны хүртээл болгосныг 2000 онд түүний үр хүүхдүүд нь 26 бүлэг болгон хэвлүүлсэн байдаг. Жангарын бүлгүүдийг бүрэн олж цуглуулах, сонгомол эх бүтээх эхийг тавьсан хүн бол эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн юм. Монгол судлалын нэрт эрдэмтэн Б.Ринчен өөрийн шавь Т.Галсанд Жангар туулийг эмхтгэн Монгол Жангарын сонгомол эхийг бэлтгэх даалгавар өгснийг удам дамжсан туульч өөлд Тангадын хүү биелүүлж, 2006 онд Монгол Жангар хөлгөн их судрын хоёр ботийг Монгол түмэндээ өргөн барьсан. Жангар бол улс төр, шашин, Монголын ахуй амьдрал, түүх зэрэг бүхий л шинжлэх ухааныг өөртөө багтаасан яруу найраг хэлбэрээр бичигдсэн өв соёлын агуу бүтээл мөн.

     

  • Сүн улсыг сөгтгөн мөхөөгч билэгт жанжин Баян

    Баян жанжны цэрэг Линьань хотыг эзлэхийн тулд юуны өмнө зам зуур байсан Инчжоуг эзлэх шаардлагатай байлаа. Монголын цэрэг Ханыпуй гол дагаж, Инчжоу хотыг дайран ороход, туунийг хамгаалж байсан жанжин Чжан Шицзе цэрэг иргэдийн хамт шируунээр эсэргүүцэн тэмцсэн тул монголын цэрэг арга буюу энэ хотыг эзлэх явдлыг түр хойшлуулан, түүнийг тойрон гарч бас нэг чухал боомт хот болох Шаян цайзыг эзлэхээр шийдэв. Ийнхүү аялан явсаар 1274 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Баян жанжны удирдсан монголын гол замын цэрэг Шаян цайзад ойртон очив. Баян жанжин уул цайзыг хамгаалж байсан Ван Хучэнь, Ван Даюян нарт бууж өгөхийг шаардсан боловч тэд эрс татгалзаж, дотооддоо хатуу цааз гарган, дайсанд бууж өгөх гэж оролдсон хүн бүхнийг цаазаар авна хэмээн зарлаж, буулгахаар хүрэлцэн очсон монголын элчийг ч алжээ. Хүчтэй салхи шуургатай байсан өдрийг ашиглан, монголын цэрэг Шаян цайзыг захаас нь түймэр тавин, нилэнхүйд нь шатаац эзэлж, Шаян цайзын хамгаалагчдыг хүйс тэмтрэн устгаж элчийнхээ өшөөг авчээ. Энэ мэтчилэнгээр Баян жанжны удирдсан монгол цэрэг Хөх мөрний хойд эрэг дээр байсан өмнөд Сүн улсын цайз хотуудыг эзэлсээр, 1275 оны нэгдүгээр сард Хөх мөрний өмнөд эрэг дээр орших Уцзи буюу Янлобу хэмээх газарт нийлэн бөөгнөрчээ.

    Энд болсон цэргийн зөвлөлгөөн дээр цаашид хэрхэн байлдах арга тактикийн талаар зөвлөн хэлэлцсэн боловч нэгдмэл санал гаргаж чадсангүй. Энэ үед зарим жанжин Хөх мөрнийг уруудан, өмнөд Сүн улсын нийслэл Линьань хүрэх санал тавив. Гэтэл Юань улсын нэгэн замын цэргийг удирдаж байсан Ажу жанжин Линьань хотыг эзлэх болон дайн байлдааныг цаашид амжилтгай явуулахын тулд юуны өмнө, Ханьяан, Эчжоу зэрэг өмнөд Сүн улсын чухал боомт хотуудыг эзлэн авч ар талаа бэхлэх нь чухал гэж үзэв. Баян жанжин энэ саналыг дэмжсэнээр монголын жанждын энэ бодлого бодсоноос хялбар шийдвэрлэгдэж, дээр дурьдсан хоёр хотыг бараг байлдалгүй эзлэн авчээ.
    Баян Эчжоу хотыг амжилтай эзлэн авсны дараагаар 40 мянган цэргайг Арикай жанжинаар удирдуулан үлдээгээд, өөрөө Ажу жанжны хамтаар усан ба хуурай замаар дамжин, Линьанийг дайран эзлэхээр явжээ. Баян жанжны цэрэг 1275 оны эхний гурван сард Хөх мөрний дагуу Хубэй, Аньхой зэрэг мужуудаар амжилттай давшсанаар, өмнөд Сүн улсын цэрэг монголын цэрэгт бүрэн бут ниргүүлж, их цэргийн сүр хүчинд автсан Сүн улсын Цичжоу, Аньцин зэрэг удаан хугацаагаар бүслэлтийг давахаар тооцон хүчтэй бэхэлсэн цайз хотууд ямар ч эсэргүүцэлгүй бууж өгчээ. Энэ үед өмнөд Сүн улсын тэргүүн сайд Цзя Сыдао Баян жанжинтай гэрээ хэлэлцээр байгуулж, жил бүр алба гувчуур төлж байх болзолтойгоор хүчээ сэлбэн, цаг хожиж, улмаар алдсан газар нутгаа эргүүлж авах, дипломат нарийн бодлого явуулах гэсэн боловч бүтсэнгүй. Баян нэгэнт найрамдахыг хүсэхгүй гэж эрсхэн хариу өгсөн учраас Цзя Сыдао арга буюу цэргайн жанжин Сунь Хучэнээр толгойлуулсан хуурай замын 70 мянган цэргийг Динцзячжоу хэмээх газарт, усан цэргайн жанжин Ся Гуйгийн 2500 байлдааны хөлөг онгоцыг Хөх мөрөнд тус тус байрлуулан, өөрөө Луган боомтод цэрэг ангийн хамт хориглон байрлаж, Баян жанжны удирдсан монголын цэрэгтэй байлдахаар шийджээ. Гэвч өмнөд Сүн улсын цэрэг энэ тулалдаанаар усан ба хуурай замын байлдаанд сүйртлээ бут ниргүүлж Цзя Сыдао өөрөө Луган боомтыг орхин, Янчжоу хотруу амь зулбан зугтжээ. Баян жанжин энэ үед Сүнгийн их цэргийг гэзэг дараалан цохиж, бэхэлсэн хотуудыг явуут дараалан эзэлж, өмнөд Сүн гүрний хааны өргөө оршин буй тэр үедээ нэг сая зургаан зуун мянган өрх айл бүхий тэр үеийн дэлхийн хамгийн томоохон үзэсгэлэн төгөлдөр Ханьжоу хот руу шуудран давшив.
    Ханьжоу бол Венецийн нэгэн адил 12 мянган том, жижиг чулуун гүүр дээгүүр нь дамналдсан усан суваг, шуудуу гарын судас мэт хэрэлдэн сүлжиж, сувгийн хоёр талаар хөсөг тэргүүд чөлөөтэй зөрөлдөн зорчих гудамжууд сүлжилдэж, гүүрний доогуур нь тэр үедээ хамгийн өндөр шургаагтайд тооцогдох томоохон хөлөг онгоцууд хөвж өнгөрөх бололцоотой үзэмж төгс сайхан хот байжээ. Усны гайхалтай сайн суваг сүлжээний ачаар борооны улиралд нөхөн тэгшилсэн гудамж талбай нь цэвэршиж, хурдан хатдаг байжээ. Зугаа цэнгээн, найр наадмын тухайн үедээ магад ч үгүй дэлхий ертөнцийн хамгийн баян хамгийн том боомт зах зээлийн энэ хотыг эзлэхээр Баян жанжин монголын их цэргийг толгойлон морджээ.
    Энэ үед өмнөд Сүн улсын албан ёсны эзэн хаанаар өргөмжлөгдсөн долоон настай хүүгийнхээ өмнөөс төр барьж асан хатан эх нь найрамдахыг гуйжээ. Баян жанжин хэлэлцээ хийх саналыг эрс няцааж, харинүгдуугүй буулгажавахыгголзорилгоо болгов. “Балчирхөвүүний эсрэг цэрэг хөдөлгөж, гар мухардсан ядарсан хүнтэй байлдах гэж үү” хэмээн Сүн улсаас ирсэн хятад элч нар монголчуудын сэтгэл санааг уяраахыг хичээсэн ч “Сүн гүрнийг эмхлэн байгуулагч чинь эзэнт улсаа бас л нэг томоогүй жаал хүүгээс булааж авсныг эрхэм сайд мэдэхгүй гэж үү” гэх Баян жанжны үг элчийг мохоожээ. Ийнхүү арга мухардсан өмнөд Сүн улсын Хатан эх бууж өгөхөө илэрхийлж, эзэнт гүрний тамгыг илгээж, Ханьжоу хотын гол хаалгыг нээсэнд, Баян жанжин цэрэгтэйгээ ямарваа нэгэн эсэргүүцэлгүйгээр сүр жавхлантайяа цутган оров.
    Монголчууд хотод нэвтрээд дээрэм тонуул хийсэнгүй, харин цэргийг ахалж яваа захирагч дарга нар нь Баян жанжны урьдаас гаргасан тушаал зааврын дагуу өмнөд Сүн улсын засаг захиргааны билэг тэмдэг болсон албаны бүх тамгыг хурааж, бас урлагийн бүтээл, ном судар, газар зүйн зураг сэлтийг цуглуулан, хааны их эрдэнэсийн сангийн хамтаар Хубилайн ордонд хүргүүлэх болов. Нэгэн цагт Чингис хаан Хорезм шахын эх бардам хэрцгий зантай Туркэн хатныг гинжилж орд руугаа явуулж байсан бол өмнөд Сүн улсын хатан эхийг чингэсэнгүй ямбанд нь хэвээр байлгав. Хатан эх монгол жанжинтай уулзахыг хүссэн ч Баян хааны эхтэй ямар ёслолоор уулзахыг мэдэхгүй байна хэмээн шалтаг заагаад, ордонд очсонгүй. Хуучин хааны зэрэг зиндааг ч Хубилай хааны ордноос шинээр тогтоож өгөх ёстой байв. Инээд Сүн улсын балчир хаан асанд гуравдугаар зэргийн хунтайжийн зэрэг дэв тогтоож өгчээ.
    Аятан улсын хаадыг Сүн гүрнийхэн зэрлэгүүд хэмээн үзэн яздаг байсан бол одоо алс хол умар зүг байх мoнгол угсааны шинэ хааныг өөрөөр үзэх ёстой болов. Өөрийг нь хүүтэй нь хамт Хубилайд хүндэтгэн хүргэх бараа бологсод томилогдсон гэдгийг хатан эхэд айлтгасанд тэрбээр хүүдээ хандан: “Тэнгэрийн хөвүүн таны амийг өршөөн соёрхжээ. Түүний уужим сэтгэлд талархах нь зүй” хэмээгээд хоёулаа умар зүг хандаж, есөн удаа мөргөн сөгдсөн байна. Баян жанжин ийнхүү дайн байлдааны ажиллагааг гарамгай удирдан, өмнөд Сүн улсын нийслэлийг эзлэн авч, эзэн хааныг нь олзолсон ч дөчин жилиин даин үүгээр дууссангүй. Хятадын өмнөд нутагт эсэргүүцэл үзүүлсээр байлаа. Баян жанжны давшилтаар Фо Циэн мужид зугтан очиж хоргодсон өмнөд Сүн улсын сайд, түшмэдүүд балчир эзэн хааны ахыг хааны затгамжлагчаар зарласан учир монголчууд хот, муж бүрийг дараалан байлдан эзлэх шаардлага гарсан бөгөөд ингэснээр эзэнт гүрний өргөн удам нутагг их цэрэг ихэд тархаж, сарних осолтой болов. Цэрэг эрс хүрэлцэхгүй байсан тул Баян жанжны саналаар Хубилай гяндангаас хоридлуудыг суллаж, агт морь зэр зэвсэг, хоол хүнсээр хангаж их цэргийн хойно илгээсэн байна. Энэхүү шоронгоос суллаж илгээсэн 20 мянган цэргээс хожим нь олон гарамгай жанжин тодорсон байна.
    Удалгүй Баян жанжины биечлэн удирдсан монголын усч болон морьт цэргийн түрэлтийн дүнд өмнөд Сүн улсын эх газарт буй сүүлчийн цайз болох Кантон эзлэгдэв. Ингээд усан замын цэргээс өөр юм үлдсэнгүй. Тэгэхээр Сүнгийн сайд түшмэдүүд эзэн хаанаа их цэргийн үлдэгдэлтэй нь хамт усан онгоцонд ачиж, далайн эргээс холгүй орших арлуудад тэмцэн очиж бэхлэн суув. Монголын усан замын цэрэг арлуудад ойртон ирэхэд, Кантоны булангаас хааны цэргийн хөлөг онгоцууд угтан байлдав. Далай дээрх энэхүү их тулалдаан өдөржин үргэлжилсээр, үдэш нь буусан манангаар халхавчилж, эзэн хааны усан цэргийн 16 онгоц их далайд гарч авралыг олоод, үлдсэн найман зуу гаруй онгоц нь монголчуудын гарт оров. Эзэн хааны далбаа бүхий толгой онгоц хэт хүнд учир хойноос нэхэгсэдээс тасарч чадахгүй байсан тул онгоцны ахмад хааны хатан болон хүүхдүүдийг амьдаар монголчуудын гарт оруулахгүйн тулд далайд хаяуулаад, адаг сүүлд нь өөрөө “Сүн гүрний эзэн хаан олзлогдохоос үхэхийг илүүд үзнэ” хэмээн хашхираад, хаан хүүг тэвэрсээр хүрхрэн оволзох их далай руу үсэрчээ.
    Ийнхүү Сүн улсад явуулсан аян дайнд монголын их цэргийг ерөнхийлөн захирсан жанжны нэр алдар Чингис хааны шилдэг жанждын жагсаалтанд орж эгнэгт бичигдсэн бөлгөө. Мөн энэ үед Юань гүрэн мэргэжлийн галт бууны ангитай болсон нь 5 жил эзэлж чадаагүй Сяньян, Фаньчен хотуудыг 50 хүрэхгүй хоногт, 40 жил сунжран үргэлжилсэн Монгол Сүнгийн дайныг 4 жилд багтаан дуусгахад үлэмж нөлөө үзүүлсэн байна. Сүн гүрэн 300 гаруй жил оршин тоггсоны эцэст мөхөж, түүхэнд анх уд аа Д унд ад эзэнт гүрэн харийн буюу монголчууд ын ноёрхолд бүхлээрээ орж, дахин хагарч бутарсангүй. Монголын эзэн гүрний буй болгосон тэрхүү эв нэгдлийг ямар ч байлдан дагуулал ямар ч хувьсгал бусниулж чадсангүй болой.

    Шийрэвдоржийн Насанбат

  • Д.Бум-Очир: Нийгмийг гэрэлтүүлэх оюунлаг давхаргыг бий болгоё

     

    Тэр бахархал нь харин зөв байх ёстой. Өөрдсийгөө агуу гээд, бусдыг хэн ч биш, юу ч биш гэж үзээд байвал тэр нь хэт националист үзэл рүү явна шүү дээ. Гэтэл Монголд ийм үзэгдлүүд бий болсон. Би Монголын ард түмнийг агуу биш гэж хэзээ ч хэлэхгүй. Гэхдээ бид өөрсдийгөө өндөрт тавьж бусдыг, тухайлбал Хятадыг нэг хэсэг хужаа нар гэж ярьж, бичдэг байсан нь бүдүүлэг явдал. Түүнээс гадна өөрсдийн авьяас чадварыг зөв харж, үнэлж чаддаг байх хэрэгтэй. Би бөө судалдаг учраас үүнийг хэлж байгаа юм, ялангуяа бөө нарын дотор дээд тэнгэрээс заяат төрсөн дэлхийн хамгийн топ хүн гэх ойлголт байна. Хүн төрөлхтөнийг зэрэг зиндаагаар нь ингэж ангилахыг хаана, хэн бидэнд сургасан юм бэ. Бид мөнх тэнгэрээ шүтэж, бахархах юмаараа бахархаж болно. Харин бусдыг ялгаварлан гадуур¬хаж туйлширч болохгүй.

    -Ингэхэд та яагаад өөрийн анхны мэргэжлээс хүн судлал руу “урвасан” юм бэ. Кембрижийн их сургууль хүртэл өөрийгөө боловсруулж антропологи руу тэгтлээ тэмүүлсэн шалтгаан юу байв?

    -Миний анхны эзэмшсэн мэргэжил монгол хэл-уран зохиолын багш. Тэр үед бараг моодонд ороод байсан түгээмэл мэргэжил тэр. Аав, ээж хоёр минь хоёулаа монгол хэл –уран зохиолын багшийн мэргэжилтэй. Надад ч түүнээс илүү хийж чадах юм байгаагүй. Харин давуу тал нь тухайн үед бидэнд англи хэлний мэдлэгийг нэлээн сайн олгож байсан юм. Тэр үед монгол-англи хэлний хосолмол сургалтын тогтолцоотой байлаа. Тиймээс миний хувьд англи хэлийг бусдаасаа арай түлхүү үзсэн байх. Гэхдээ би монгол хэл-уран зохиолын багшаас илүү зан үйл, аман зохиолыг ихээхэн сонирхож байсан юм. Аман зохиолоо судалж явтал жаахан англи хэлтэй байсны хэрэг гарсан гэх үү дээ.

    Учир нь Монголын аман зохиол, ардын билэг зүй, зан үйлийг судалсан зохиолууд англи хэл дээр нэлээдгүй байсан. Тэр нь их төлөв барууны бүтээлүүд. Тэдгээрийг ямар хүмүүс бичиж вэ гээд үзтэл манайх шиг палеологи буюу хэл бичгийн ухааныхан биш, дандаа антропологчид байсан. Тэр үед антропологи-хүн судлал гэдгийг тэр бүр мэддэггүй, судалдаг ч үгүй байлаа. Тэгээд би бага сага юм уншиж эхэлсэн. Тэндээс соёл гэдэг зүйл, нийгэм болоод хүн гэдэг “амьтан”-ыг танин мэдэхэд ялангуяа хүнийг нийгэм-соёлын “амьтан” болох талаас танин мэдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн маш сонирхолтой өнцгөөс хардаг шинжлэх ухаан болохыг ойлгосон.

    -Гэхдээ олонх нь хүнийг байгалийн амьтан гэж үздэг, одоо хүртэл тэгж хардаг, ойлгодог шүү дээ?

    -Хүн тодорхой хэмжээгээр байгалийн амьтан боловч, мөн тодорхой хэмжээгээр нийгмийн амьтан. Ялангуяа хүний дийлэнх хувь нь нийгмийн амьтан юм. Генетикийн, биологийн хэв шинж бай¬лаа ч түүнийг нь нийгэмшүүлж өгөх¬гүй бол хөгждөггүй ерөнхийдөө нийгэмшил гэдэг генетикийн хэв шинжийг хүртэл даван хөгждөг зүйл юм. Жишээ нь, би төрсөн эцэгтэйгээ хамт өсөөгүй байлаа гэж үзэхэд мэдээж цусанд нь генетикийн болоод биологийн хэв шинжүүд нь байгаа шүү дээ. Гэтэл хамт өсөөгүй бол өөрийн эцэг гэсэн ухамсар, сэдэл суухгүй. Тийм ухамсар нь нийгмийн бүтээл, хамт өсч байж хүний оюун тархинд суудаг зүйл. Хамт өсөөгүй хүн 20, 30 нас хүрээд төрсөн эцэгтэйгээ таарлаа гэхэд “Сайн байна уу, та” гээд уйлвал уйлаад тэврэлдвэл тэврэлдээд цаашаа нэг их сүйдтэй юм болохгүй. Яагаад тэр харилцаа цаашаа хөгжихгүй байна гэвэл генетикийн холбоогүйдээ биш, тэр холбоог нь нийгэмшүүлж, нийгмийн харилцаа болгож хөгжүүлээгүйд байгаа юм. Тэгэхээр хүн нийгмийн амьтан.

    -Танай салбарт хамгийн сүүлд гарсан, монгол хүнтэй холбоотой сонирхолтой судалгаа юу вэ?

    -Монголыг судалсан, олон нийтэд хүрсэн сонирхолтой бүтээл гэвэл 2009, 2010 оны бүтээлүүд одоо эрчимтэй уншигдаж байна. Монголын түүхийн салбарт нэлээд өөр өнгө аясыг авчирсан антропологич гэвэл Кембрижийн их сургуулийн доктор хүн байгаа, “Тэргүүн үгүй төр” гэдэг ном бичсэн. Монголын түүхийн туршид улс төрийн ямар тогтолцоо байсныг тайлбарласан. Барууны маш олон эрдэмтэн монголчуудын байгуулж байсан төр бол төр биш гэж үзэж ирсэн. Тэгвэл “Тэргүүн үгүй төр”-д Монголын түүхэнд байсан төр нь ямар маягийн тогтолцоотой байсан бэ гэдгийг авч үзэж, нэгэн төрлийн төрийн хэлбэр юм, тэр нь “Тэргүүн үгүй төр” гэж тайлбарласан. Урдын Булаг гэж эрдэмтэн бий. Кембрижийн их сургуульд доктор хамгаалж, Америкт багшилж байгаад одоо Кембрижийн их сургуульд багшилж байгаа. Түүний “Хамтын национализм” гэж бүтээл судлаачдын төдийгүй хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байна.

    Тэр бүтээлд өнөөгийн Хятадын улс төрийн байдлыг түүхчилсэн байдлаар тайлбарласан. Яагаад өнөөдөр Хятадад бослого тэмцэл гараад байгаа юм бэ, төвдүүд, уйгар шинжааныхан болон өвөрмонголчууд босох болсныг юу гэж тайлбарлав гэхээр 1949 оны үед Хятадын коммунист нам байгуудагдаж Шинэ Хятад улсыг байгуулахад Мао тэргүүтэй Хятадын коммунистууд сайн хятад, муу хятад гэсэн логик гаргаж ирсэн. Муу хятад нь гоминданууд, сайн хятад нь коммунистууд байсан. Тэгээд гоминданыг ялахын тулд тэдний эсрэг босох бүх хүнийг өөртөө нийлүүлсэн .Тэр нь нөгөө олон үндэстэн угсаатнууд нь байсан. Марксист үзлээр бол ийнхүү бүх дарлагдагч анги сайн хятадтайгаа нийлээд гоминданыг хөөж гаргасан. Тэгээд хамтын улсыг байгуулсан нь “Хамтын национализм” юм. Ингэхдээ бүх улсдаа автономит эрхийг нь өгнө гэж ярьсан. Гэтэл амласнаа өгөөгүй тухай Булаг гуай номдоо бичсэн байна лээ.

    -Нэгэнт шинжлэх ухааны тухай ярьж байгаагийнх энэ салбарын хөгжлийн тухай таны бодлыг сонсъё?

    -Энд олон юмыг ярих хэрэгтэй болно. Нэгдүгээрт, шинжлэх ухаанаа ярих юм бол миний түрүүнд ярьсан, заримыг нь нэрлэсэн тэдгээр бүтээлүүд бүгд англи хэл дээр байгаа. Монголчуудаа англи хэл мэддэг, мэддэггүй гэж ялгах эрх надад байхгүй. Гэхдээ шинжлэх ухаанд итгэж байгаа бол тухайн шинжлэх ухааны хэлийг нь эзэмшсэн байх хэрэгтэй. Б.Ринчен гуай, Ц.Дамдинсүрэн гуайгаас эхлээд ингэж ярьдаг байсан шүү дээ. Судлаач хүн сурвалжийн гурван хэлтэй, судалгааны гурван хэлтэй байя гэж. Сурвалжийн гурван хэл гэдэгт эртний сурвалжуудыг уншдаг хятад , эсвэл перс, араб, манж хэл орно. Судалгааны хэл гэдэгт орос, герман, франц, англи хэл орж байгаа юм. Өнөөдөр XXI зуунд англи хэл түлхүү хэрэглэгдэж байна. Тэгвэл бид англи хэлийг бүрэн сурч чадаагүй. Яагаад ийм байна гэвэл шинжлэх ухааны гол хэл нь орос хэл байгаад тэр нь тодорхой хэмжээгээр солигдож англи хэл болж хувирангуут завсрын шилжилтийн үе гарч ирсэн. 1990-ээд оны энэ шилжилтийг бид хурдан хийж чадаагүй. Гэтэл шинжлэх ухаан биднийг хүлээхгүй шүү дээ.

    -Тэгвэл шинжлэх ухаан, дээд боловсролын салбар дахь хоцрогдол нийгэмд ямар хохирол авчрав?

    -Хоцрогдол байна гэж хэлэх нэг хэрэг. Шинжлэх ухааны салбарууд болж байна, болохгүй байна гэж ярих өөр асуудал. Үүнийг шинжлэх ухааны салбарт тухайн үед ажиллаж байсан хууччуулаа мууг нь гайхах нэг шалтгаан юм шиг хүмүүс ойлгоод байдаг. Би бол тэгж боддоггүй. Бид өөрсдөө шилжилтээ хийж чадаагүй улсууд шүү дээ. Зөвхөн дээд боловсрол гэлтгүй дунд боловсрол хоцрогдож ирсэн нь нийгэмд ямар гажуудал авчрав гэвэл үүнд төр, засгийн бодлого оролцооны тухай ярих хэрэг гарна. Энэ нь Монгол Улсын үе үеийн тэргүүнүүдийн бодож, тархиа гашилгаж байсан л асуудлууд байгаа. Хамгийн гол нь бид бусад салбараа хөгжүүлэх гээд нийгмийн шинжлэх ухааны салбараа хаячихсанд учир бий. Иймээс ард түмний олон нийтийн боловсрол, шинжлэх ухаан, соёлоо хардаг байдалд өөрчлөлт орж эхэлж байгаа юм.

    -Улс орны хөгжил, улс төрийн байдал гээд бүх асуудал мэдлэг боловсролоос шалтгаалж байна гэж та хэлж байна уу?

    -Би Монголын уламжлалт соёлыг судалдаг хүн. Энэ соёлд “Эрхэм баян эрдэм мэдлэг “ гэсэн байдаг юм. Монголын өвөг дээдэс хэчнээн мянган жилийн өмнө Монголын соёлд ач холбогдол өгч үр хүүхдээ сурган хүмүүжүүлэхдээ хэлж захиж ирсэн. Өнөөдөр энэ зарчим алдагдсан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бид өнөөдөр үндэсний хэмжээний сэхээтний давхарга, бүлэглэл байхгүй биш байгаа ч тэд нь дэмжлэггүй, өөрөөр хэлбэл нийгмийн нэг бүлгийг илэрхийлж чадахгүй хэмжээнд хүрчихсэнд байгаа юм. Дэлхийн бүх хувьсгалчид хэлсэн байдаг юм, нийгмийн манлайллыг авч явах хэсэг нь сэхээнтний давхарга гэж.

    Тэр нь нийгмийн тодорхой / магадгүй олон биш / хувийг эзэлдэг. Өнөөдөр Монголыг авч явж байгаа гэх юм уу, эсвэл Монголын ард түмнийг чирж явдаг, гэгээрүүлдэг, оюунлаг болгодог хэсгийнхэн, тийм бүлэг байгаа юу. Тухайлбал, оюунлаг давхарга байна уу. Энэ асуултыг уншигчдаас ч Монголын төр, засгаас ч асуумаар байна. Огт байхгүй гэж болохгүй байх. Цөөн ч гэсэн тийм хүмүүс, боловсролтой хэсэг бий. Харин нийгмийн бүлэг болж чадаж байгаа гэж хэлж чадахгүй. Тэр хүмүүсээ бид бодлогоор дэмжиж авч явах ёстой.

    -Тэгж чадахгүйгээс болоод гажуудал үүсч байна, тийм ээ. Тухайлбал, судлаач биш улс төрчид бүхнийг тодорхойлж байна шүү дээ, манайд?

    -Өнөөдөр хэн улсыг захирч явдаг вэ гэвэл бизнес эрхлэгчид биш. Аль ч улсад ийм. Яагаад гэвэл тэр хүмүүс хувийн бизнестэй, ашиг сонирхлын зөрчилтэй. Бүгдийг буруутгаж байгаа юм биш, гэхдээ тийм магадлал нь өндөр. Өнөө¬дөр үндэсний том компаниуд, үйлдвэрлэгчдийн нуруун дээр Монгол Улс явж байгаа, тиймээс тэднийг буруутгаж болохгүй. Гэхдээ улсыг засаглахад, хууль батлахад тэр хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй бүлгүүд гэж тооцогддог. Өнөөдөр Их хурлын гишүүний хэд нь хувийн бизнестэй гэж бодож байна. Бараг бүгд тийм байгаа шүү дээ. Хувийн бизнесгүй, ашиг сонирхлын зөрчилгүй нь хэд вэ. Та сая хэллээ, улс төрч гэж. Тэгвэл улс төрч гэж ямар хүн байх ёстой юм бэ. Бизнесмэн байгаад түүнээсээ татгалзаад улс төрч болсон хүн байж болно. Өөрөөр хэлбэл, нийгмийн шинжлэх ухаан хаягдаж, боловсрол хаягдахаар тэр орон зайг нь олигархиуд эзэлж байна шүү дээ. Тэднийг буруу гэж байгаа юм биш,тэд чадаж байна.

    Ингэхээр тэр нь эргээд нийгэмд засаглалын тогтолцоонд гажуудлыг авчирч байгаа юм. Бидний улс төрч гэж нэрлээд байгаа УИХ-д байгаа тэр хүмүүсийн олонхи нь улстөрч байж болохгүй хүмүүс байгаа. Хамгийн харамсалтай нь “Улсыг хэн засагладаг вэ” гэж асуувал “Мөнгөтэй хүн” гэж хариулах хэмжээнд хүрчихээд байна бид. Мөнгөтэй хүн улсыг захирч, хууль батлах ёстой юм биш үү гэж үзэж байна. Тийм ч учраас тэр хүмүүст санал өгч гаргадаг. Энэ ард түмний буруу. Ард түмэн өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг сонгож гаргаж ирж байна шүү дээ. Мэдээж Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хэн ч нэр дэвших эрхтэй. Тэдэн дотор сэтгэл зүрх нь Монголын төлөө цохилж байгаа хүмүүс байхгүй биш байгаа байх аа.

    -Намын гишүүнчлэлээр санал авч байна шүү дээ. Бүх хүн намын харъяалалтай байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

    -Монгол Улс сайхан орон. Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад янз бүрийн байдлаар талцаж хагарсан нийгмийн бүлгүүд цөөн. Монгол олон үндэстний улс биш. Бид үндэстнээрээ хуваагдаж хагарч бутардаггүй. Шашнаараа хагарч байна уу гэвэл үгүй. Бөө, лам нарын маргааныг эс тооцвол тодорхой хэмжээгээр амар тайван байна. Энэ бидний аз, ирээдүйд юу болохыг би хэлж мэдэхгүй. Харин өнөөдөр монголчуудыг хагалан бутаргаж байгаа зүйл нь улс төрийн нам.Одоо хоёр том намд хуваагдаад гэртээ ч хэрэлдээд, гадаа ч, ажил дээрээ ч хэрүүлтэй байна. Аль ч нам засаг авахаараа сонгуулийн ажилд нь гар бие оролцож байсан хүмүүсийг боловсрол хамаарахгүйгээр албан тушаалд тавьдаг.

    Үе үеийн нам тэгэх юм шиг бана. Хамгийн харамсалтай нь улс төр рүү орж байгаа залуучууд сэхээтний давхаргын хүмүүс мөн үү гэвэл ихэнх нь үгүй. Би үүнийг маш тодорхой мэдэж байна. Яагаад гэвэл МУИС-д багшилдаг учраас. Оюутны холбоо гэж нэг хэцүү байгууллага гарч ирсэн. Тэд улс төрийн байгууллагуудтай ямар нэгэн байдлаар холбоотой болчихдог. Нөгөө улс төрийн байгууллагууд маань өөрсдийн хойч үеийг оюутны байгууллагуудаар бэлддэг. Монголын улс төрд байдаг хор гэдэг зүйл оюутны байгууллагад байдаг болсон. Нөгөөдүүл маань сургуулиа төгсөөд намд очиж зүтгээд нөгөө хорчин гэдэг нь болдог. Ийм тогтолцоонд Монголын улс төр шилжсэн нь харамсалтай.

    -Тэгвэл хүмүүсийн ухамсрын төвшинг яаж нийтээр нь дээшлүүлэх вэ. Ямар гарц байна?

    – Ашиг сонирхлын зөрчилгүй нийгмийн бүлэг улс төрд болоод нийгмийнхээ удирдах манлайлах төвшинд гарч ирэх хэрэгтэй байна. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг нь бүх хүнд хамааруулж байгаа юм биш. Ашиг сонирхлын зөрчилгүй, дээр нь хамгийн шилдэг боловсролтой хүмүүсээ гаргаж ирмээр байна. Энэ эргээд бидний яриад байгаа нийгэмд манлайлал болдог, тэр нийгмийн бүлэг бий болж чадахгүй байгаатай холбоотой болов уу. Манай төр, засаг одооноос юу хийх ёстой вэ гэвэл нийгмийнхээ бүлгийг бий болгох, хэлбэржүүлэх, бүтээх бүхий л талын арга хэмжээг авах хэрэгтэй. Тухайлбал, дэлхийн өнцөг булан бүрт байгаа оюунлаг, шилдэг залуусаа эргүүлэн татах бодлого хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Энэ бол улс орны хөгжилд ч, тусгаар тогтнолын асуудалд ч нэн тэргүүнд авч үзэх ёстой асуудал.
    Ч.ҮЛ-ОЛДОХ

  • МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ГИЙН ГИШҮҮН 24 ОРНЫ ТООНД ОРОХ БОЛОМЖТОЙ

    -Энэ удаагийн хурлын онцлог, сонин хачнаас ярилцлагаа эхлэх үү?
    -Энэ хуралд нийтдээ 110 гаруй орны 700 орчим төлөөлөгч оролцсон. Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан нь 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн дагуу улс орнуудаас өгсөн мэдүүлгүүдийг бүртгэж, шийдвэр гаргадаг юм. Нийтдээ шийдвэр гаргадаг 24 орны төлөөлөгчдөөс бүрдсэн гишүүд хуралдаж, ямар орны соёлын биет бус өв ЮНЕСКО-гийн шаардлага, шалгуур хангаж байна вэ гэдгийг судалж, түүний дагуу хэлэлцэн баталдаг. Монгол Улсаас ЮНЕСКО-д нэр дэвшүүлсэн хоёр өв бүртгэгдлээ.
    -Нэг орноос нэг л өв нэр дэвших эрхтэй байдаг гэсэн. Манайхаас хоёр өв бүртгэсэн нь ямар учиртай юм бэ?
    -ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалт, Хүн төрөлхтний төлөөллийн жагсаалт хэмээх хоёр ангиллаар бүртгэж авдаг. Яаралтай хамгаалах соёлын биет бус өвөөр нэр дэвшүүлсэн Монголын уран бичлэгийг гиш үүн 24 орон санал нэгтэй баталсан. Нөгөөх нь монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл юм. Устаж үгүй болох аюул нүүрлэсэн өвүүдийг энэ жагсаалтад бүртгэдэг. Ингэж гэмээнэ улс орнууд тухайн өвөө хамгаалах талаар яаралтай арга хэмжээ авах учиртай. Бид яаралтай гээд бүртгүүлчихдэг, гэтэл төр засаг ч тэр, иргэн нь ч тэр ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол энэ нь ямар ч үр дүнгүй ажил болж хувирна. Тиймээс төр засаг, холбогдох яамд, уран бүтээлчид, иргэд хаа хаанаа анхаарч ажиллах хэрэгтэй.
    -ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хуралдаан ямар ямар улсад хэдий хугацаатай болдог вэ?
    -Энэ хурал жил бүрийн арваннэг, арванхоёрдугаар сард, өөр өөр оронд болдог. Ихэвчлэн шийдвэр гаргагч гишүүн 24 оронд, бүс, тивээрээ гэхчлэн ээлжилдэг. Энэ шийдвэрийг Парис хотноо байрладаг ЮНЕСКО-гийн төв байранд жил бүрийн зургадугаар сард болдог Ерөнхий бага чуулганы сонгуулиар баталдаг. Монгол Улс ч гэсэн эдгээр 24 орны нэг болох бололцоотой. Үүнд багтахын тулд зорилт тавин ажиллаж байгаа. Эдгээр гишүүн орны нэг болчихвол дэлхийн олон улсын соёлын биет бус өвүүдийг судлах шинжлэх, дүгнэлт гаргах боломжтой. Иймээс бид боловсон хүчнийхээ асуудалд анхаарч ажиллаж байна. Учир нь манайд соёлын мэргэжилтэй, гадаад хэлний мэдлэг давхар эзэмшсэн хүн бараг байдаггүй учраас холбогдох байгууллагууд үүнд анхаарах хэрэгтэй. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр гадаад хэлний мэдлэгтэй хүн байхад соёлын талын мэдлэггүй байдаг ч юм уу. Тэгэхээр мэргэжилтнээ эртнээс бэлдэж, хүний нөөцөө илүү боловсронгуй болгох нь чухал юм.
    -Хүн төрөлхтний соёлын өв энэ мөн байна хэмээн 24 гишүүн орон баталчихдаг. Хятадын өвийг хэлэлцэж байхад гишүүн орны тоонд БНХАУ байдаг шүү дээ. Үнэлгээ хэр шударга явдаг вэ?
    -Шийдвэр гаргадаг 24 орны тоонд Хятад байгаа. Хүн төр өлхтний соёлын өв мөн эсэхийг хоёр жил гаруй судалж тогтоодог. Гэхдээ гишүүн орнууд судалгааны ажлыг нь хийдэгг үй. Өөрөөр хэлбэл, олон улсын шинжээч, экспертүүдээс бүрдсэн ЮНЕСКО-гоос хараат бус Ажлын хэсэг гэж бий. Тэд судалгаагаа хийж, хуралд өргөн барьсны дараа шийдвэр гаргах эрх бүхий гишүүн 24 орон саналаа хураана.
    -ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвөөр бүртгүүлэхэд ямар шаардлага шалгуур тавьдаг юм бол оо?
    -ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн таван шаардлага, шалгуурыг хангасан байж тухайн орон өвөө нэр дэвшүүлэх эрхтэй болдог. Нэгдүгээрт, тухайн өв үндэснийхээ өвийн жагсаалтад орсон байх ёстой. Түүнчлэн Засгийн газар нь энэ өвийг ингэж хадгалж, хамгаална гэсэн төлөвлөгөө гаргасан байх, мөн тухайн өвийг тээж байгаа Засгийн газар, орон нутгийн иргэд, хувь хүмүүс өргөдөл хүсэлтээ гаргасан байх зэрэг шалгуур бий.
    -Бусад орны бүртгүүлсэн өвүүдийг харж байхад “Манайхан ийм юмаа бүртг үүлчихэж болмоор юм байна” гэдэг ч юм уу, санаа авмаар зүйл байсан уу?
    -Туркчүүд үндэсний хоолоо, солонгосчууд кимчигээ бүртг үүллээ. Бусад улс орон жижиг үндэстнүүдтэй, тэднийхээ ёс заншил, өв соёлыг бүртгүүлж байна. Манай улсаас соёлын биет бус нийт 11 өв ЮНЕСКО-д бүртгэлтэй байдаг. Энэ 11 өв бол бусад орныхыг бодвол Монголын гэх тодотголтой, ард түмний нийтлэг өв юм. Монгол гэрийн урлал гэхээр ихэвчлэн Өвөрхангай аймагт төвлөрдөг. Тодруулбал, Өвөрхангайн Уянгын хийц, Дарьгангын мөнгөн эдлэлүүд гэхчлэн манай ард түмэн өөр өөрсдийнхөө нутаг хошууны соёлын биет бус өвийг судлан шинжилж, бүртгүүлэх бололцоотой болж байгааг бусад орон харууллаа.
    -Зарим улс орон ижил төстэй өвөө хамтарч бүртгүүлдэг болжээ. Манайх ч ялгаагүй. Саяны хурлаар тийм зүйл ажиглагдав уу?
    – Нэг орон л гэхэд 10, 20-иор нь нэр дэвшүүлж байсан учир өнгөрсөн жилээс нэг улсаас нэг л өв бүртгэж авах шийдвэр ЮНЕСКО-гоос гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн өвийг судлах хүн хүрэлцэхгүй байсан учир улс орнууд хамтарч нэр дэвшүүлэхээр болсон юм. Жишээлбэл, манай улс БНХАУ-тай хамтарч уртын дуугаа бүртгүүлсэн. Мөн Ази, Европ, Арабын 12 улстай хамтарч, бүргэдийн ан буюу шувуучлахуйг бүртг үүлсэн. Ялангуяа төв Азийн орнууд эдэлж хэрэглэж байгаа зүйлс нь ижилхэн байдаг болохоор нэгтгээд бүртгүүлчихэж байна. Саяны хурал дээр л гэхэд санал зөрөлдсөн зүйл гарсан л даа. Азербайжанууд морин спортоо бүртгүүлэхэд иранууд хэл ам болсон. Тэгэхээр гишүүн орнууд Азербайжаных гэдгийг нь тодотгоод хамтад нь бүртгэсэн. Хятадууд манайхаас өмнө хөөмийг бүртгүүлсэн байсан. Дараа нь бид хөөмийгөө арай өөр нэрээр бүртгүүлсэн. Ер нь төв Азийн орнууд бүгд хөөмийлдөг учраас Өвөрмонголынх ч гэдэг юм уу, өөр нэрээр бүртгэдэг юм билээ. Мөн тууль гэхэд л Монголоос гадна олон оронд бий. Манайх тууль хайлах гэж бүртгүүлсэн байхад киргизүүд арай өөрөөр бүртгүүлсэн байх жишээтэй. Үүнийг ЮНЕСКОгоос дэмжиж байгаа. Тус байгууллагын үндсэн зорилт нь улс орнуудын соёлоор дамжуулан, энх тайвныг бэхжүүлэх явдал учраас.
    -Дараагийн хурлаар ямар ямар өв нэр дэвшүүлэхээр хэлэлцэж байна вэ?
    -Манай соёлын өвийн үндэсний жагсаалтад маш олон өв бий. Түүнээс харж байгаад нэрийг нь дэвшүүлдэг. Ерөнхийдөө ССАЖЯ, Соёлын өвийн төвийнхөн судалгаа, шинжилгээгээ хийгээд эхэлчихсэн. Хамгийн гол нь өнөөх шалгуур шаардлагыг хангасан байх учиртай. Ер нь ямар өв нэр дэвшүүлэх гэж байгаагаа өмнө нь зарлаад байдаггүй л дээ. Тодорхой хэмжээгээр улсын нууцтай холбоотой асуудал учраас, хурал болохын өмнөхөн олон нийтэд мэдээлдэг.
    -ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад манай улсын тав дахь өв бүртгэгдлээ. Хадгалж, хамгаалахад санхүүгийн асуудал хэр зэрэг хангалттай байдаг вэ?
    -Манай төр засаг, яам, соёлын өвийг хамгаалагчид тусгай хөтөлбөр гаргаж ажилладаг. Яаралтай хамгаалах жагсаалтад багтсан өвүүдэд ЮНЕСКО болон олон улсын байгууллага хандив өгдөг. Тухайлбал, Монгол тууль бүртгэгдэхэд түүнийг хамгаалж авч үлдэхэд зориулан ЮНЕСКОгоос 100 мянган ам.доллар, манай улсын Засгийн газраас 100 гаруй сая төгрөг өгсөн. Уран бичлэгт ч ялгаагүй төсөв төлөвлөгөө, хөтөлбөр гаргана.
    ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВД БҮРТГЭГДСЭН МОНГОЛ УЛСЫН ӨВҮҮД
    Дэлхийн соёлын өвд
    • Орхоны хөндийн дурсгалт газар (2004 он)
    • Монгол Алтайн хадны зургийн цогцолбор (2011 он)
    Дэлхийн байгалийн өвд
    • Увс нуурын ай сав газар (2003 он) Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад
    • Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008 он)
    • Монгол ардын уртын дуу (2009 он)
    • Монгол үндэстний баяр наадам (2010 он)
    • Монгол үндэстний хөөмийн урлаг (2010 он)
    • Бүргэдийн баяр буюу шувуучлахуй (2010 он, Ази, Европ, Арабын 12 улстай хамтран)
    • Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013 он)
    Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад
    • Монгол тууль (2009 он)
    • Монгол ардын бүжгийн урлаг бий биелгээ (2009 он)
    • Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009 он)
    • Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа (2011 он)
    • Монгол уран бичлэг (2013 он) “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт
    • Лу. Алтан Товч (2011 он)
    • Монгол Шунхан Данжуур (2011 он)
    • Есөн эрдэнийн Ганжуур (2013 он) “Хүн ба Шим мандал” хөтөлбөрт
    • Монгол Дагуурын тал (2007 он)
    • Дорнод Монголын тал газар (2007 он)
    • Хустайн нурууны байгалийн цогцолборт газар (2002 он)
    • Говийн их дархан цаазат газар (1997 он)
    • Увс нуурын сав газар (1997 он)
    • Богдхан уул (1997 он)