36. 7 дугаар сарын 16-ны өдөр, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга эхэлж, хайрханы өмнө талд орших бөөгийн овоонд хүндэтгэлийн бөөлөлтийг МБНЭ-ийн тэргүүн зайран Ш.Нямдорж хийлээ.
37. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын өмнө талд нэгдсэн залбиралыг МБНЭ-ийн Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн бүрэлдэхүүн хийлээ.
38. 7 дугаар сарын 17-ны өдөр, Завхан аймгийн Улиастай хотын “Аралд” Монгол бөөгийн хуралдай болов.
39. 7 дугаар сарын 18-ны өдөр, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам толгойлж, Монгол бөөгийн удган С.Батчимэг тэргүүлж бөөлөв.
7 дугаар сарын 18-ны өдөр, Өвгөн долоон одны тахилгыг
Аврал ерөөлийн эзэн тэнгэрийн одонд
-Монгол бөөгийн зайран Л.Баяржаргал
-Монгол бөөгийн зайран Эрдэнэбаатар
-Монгол бөөгийн удган Цэндсүрэн
Аз хийморийн эзэн тэнгэрийн одонд
-Монгол бөөгийн удган Нарангоо
-Монгол бөөгийн зайран Аюуш
-Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нанжаа
Ачлал тусын эзэн тэнгэрийн одонд
-Монгол бөөгийн тэргүүн удган Үүрийнцолмон
-Монгол бөөгийн зайран Тамжид
-Монгол бөөгийн
Нас арвижахын эзэн тэнгэрийн одонд
-Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж
-Монгол бөөгийн зайран Мөнх-Очир
-Монгол бөөгийн зайран Одбаяр
Буян хишигийн эзэн тэнгэрийн одонд
-Монгол бөөгийн удган Оюунтуул
-Монгол бөөгийн удган Буянцэцэг
-Монгол бөөгийн удган Отгонжаргал
Хүсэл зоригийн эзэн тэнгэрийн одонд
-Монгол бөөгийн удган Солонго
-Монгол бөөгийн тэргүүн удган Түвшинжаргал
-Монгол бөөгийн тэргүүн удган Б.Баттогтох
Заяа төөргийн эзэн тэнгэрийн одонд
-Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл
-Монгол бөөгийн зайран Мөнхчулуун
-Монгол бөөгийн удган Гэрэлмаа
нар хийлээ.
40. 7 дугаар сарын 19-ны өдөр, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг Монгол бөөгийн зайран С.Мөнх-Эрдэнэ толгойлж, Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Бор тэргүүлж бөөлөв.
Author: admin_shaman
-
Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов? № 8
-
Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов?№7
31. 7 дугаар сарын 6-ны өдөр, Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгын Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл толгойлж бөөлөв.
МБНЭ-ээс “Монгол төрийн өнөөгийн байдал, ихэс ноёдын байдлыг мэдүүлж”, өргөл өргөв.
32. 7 дугаар сарын 7-ны өдөр, Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгын Хайрханын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн дээд удган Н.Нанжаа толгойлж бөөллөө.
33. 7 дугаар сарын 7-ны өдөр, Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгын Лусын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул толгойлж, Монгол бөөгийн удган Мөнхбүрэн тэргүүлж бөөлөв.
34. Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн Тахилгад ОХУ-ын Буриад, Өвөрмонголын бөө нар ирж оролцов.
35. АНУ-ын Тусгаар тогтнолын баярт МБНЭ-ийн төлөөлөл оролцов. -
Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов?
26. 6 дугаар сарын 6-ны өдөр, Хөвсгөл аймгийн Шинэ идэр сумын овооны тахилгыг Монгол бөөгийн их удган Жавзансүрэн, шавь нарын хамт бөөгийн зан үйлээр хийлээ.
27. 6 дугаар сарын 10-ны өдөр, Эрдэнэ хайрханы болон Лусын тахилга болов. Тус тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Д.Батчулуун нар толгойлж бөөлөв.
28. Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгээс Говийн тахилгыг зохион байгуулсан.
29. 6 дугаар сарын 22-ны өдөр, нарны тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал тэргүүлж бөөлөв.
30. Өвөрмонголын нутаг дахь Хувилай хааны ордны туурин дээр МБНЭ-ийн төлөөлөл Хар зүрхний Хөх нуурын тахилгыг мэдүүлж, бөөлөв. -
Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов? № 5
21. ОХУ-ын Байгаль нуурт нэгдсэн залбирал хийв.
22. Аршан, Бух ноёны онгодод хүндэтгэл үзүүлж бөөлөв.
23. ОХУ-ын Буриадын бөөгийн сүмийн нээлтэд оролцов.
24. Буриадын ИТХ-ын соёл шашины асуудал хариуцсан тэргүүлэгчтэй 2 удаа уулзалт хийв.
25. ОХУ-ын Буриадын “Дээж” төвийн бөө нартай хамтарсан тахилга хийв. -
Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов? № 4
20. Монгол бөөгийн зайран Мөнхчулуун 300000 мод тарих ажлыг зохион байгуулцжээ.
21. Телевизийн ярилцлагад, Монгол бөөгийн их зайран, Д.Одонхүү, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн нар оролцов.
22. МБНЭ-ийн Хяналтын цэцийн дүгнэлт гарав.
23. МБНЭ-ийн гишүүд Офицерийн ордноос Жуковын хөшөө хүртэлх жагсаалд оролцов.
24. Монголын бөөгийн байгуулагад хандсан 103 асуултад хариулт өгчээ. -
Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов? № 3
10. Өвөрмонголын улаач нартай уулзалт хийгдэв.
11. Бөөгийн онгод сахиусын тухай 24 цуврал материал тавигджээ.
12. Монгол бөөгийн төлөө зүтгэж яваа шилдэг 30 манлайлагч удган нарыг шалгаруулав.
13. Жанжины нэрэмжит цалинтнуудын уулзалт болов.
14. Э.Содномпэлжээ дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэв. -
Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов? № 2
6. Цэцгийн баяр тэмдэглэв.
7. Youtube- Mongolianshaman 21 баримтад кино мэдээлэл хийгдэв.
8. Тэнгэрлэг залуус-хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх аянаа зохион байгуулав.
9. Өмнөд солонгосын бөөгийн 50 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй уулзалт хийв.
10. “Монголын түүх” сэдвээр 62 материал бэлтгэж сайтад тавив -
90-ээд оноос хойш Хойд Солонгост бөө мөргөл хүчтэй дэлгэрчээ
1990-ээд онд болсон их өлсгөлөнгийн дараагаас энэ үзэгдэл эрчимжиж эхэлсэн бөгөөд энэ нь хүмүүс дэглэмд, намд итгэх итгэл алдарч, далдын хүчинд найдах болсонтой холбоотой гэв.
Хойд Солонгосын иргэд хосуудын ивээл жил, шинэ байранд орох, аян замд гарах гээд өдөр тутмын зүйлсийг бөө нараас асуудаг, ихээхэн сүсэг бишрэлтэй болсон гэнэ.
Үүнийг дагаад хуурамч бөө нар ч олноор төрж хүмүүсийг хохироох явдал элбэгшсэн байна.
Харин дэглэмийн зүгээс хүнийг бөө гэдгийг нь мэдвэл баривчлах, цаашлаад цаазлах хүртэл шийтгэдэг. Тиймээс аль болох нууц байдалд, ойрын хүрээлэл дотроо зан үйлээ гүйцэтгэдэг байсан байна.
Кан бөө өөрийн дотно хүрээний хүмүүс дотор үйлчилж, зан үйлээ алсын ууланд очиж хийдэг байснаа ярьжээ.
Гэхдээ хууль хэрэгжихэд хэцүү. Дунд шатны намын ажилтнууд ч бөөд очдог болсон нь нууц биш гэнэ.
Бөө нар хүмүүст үйлчлэхдээ өргөл барьц авдаг ба нэг удаадаа 15-20 кг эрдэнэшиш авдаг байсан гэнэ. Гэхдээ ихэнх хүмүүс ядуу тул уян хатан байж өргөлөө багасгах тохиолдол байдаг гэжээ.
ДАРХАНЫ БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙХЭН АЖЛАА ДҮГНЭВ.
Жил, жилийн 12 дугаар сард монголчууд жилийн ажлаа дүгнэж, хуучин оноо үдэж, шинэ оноо шинэ зорилт дэвшүүлэн угтдаг. Дарханы бөөгийн хүрээлэнгийн хамт олон хоёр оны зааг дээр шинэ жилээ тэмдэглэж, баярын цэнгүүнээ тэмдэглэв. Шинэ жилийн баярын цэнгүүнийг Дарханы бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн нээж үг хэллээ. Баярын цэнгүүнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцож, баяр хүргэж үг хэлсэн билээ. 2019 онд МБНЭ-ээс зохион байгуулсан 70 арга хэмжээнээс онцлох үйл явдлуудыг дурьдлаа. Эдгээр арга хэмжээнүүдээс АНУ-ын Элчин сайд Клеченски МБНЭ, Монгол бөөгийн онгодын өргөөнд зочилж, Монголын бөө нар БНАСАУ-ын Монгол хатаны бунханд бөөлж хүндэтгэх үйл хийснийг онцлон дурьдсан билээ. АНУ, БНАСАУ хооронд дэлхийн анхаарлыг татсан харилцаа өрнөж байхад Монгол бөө нар энэ хоёр улсын хооронд шинэ харилцаагаар холбогдож чадсан нь өвөрмөц онцлог байлаа. Энэ жилийн хувьд гурван жилд нэг удаа тодруулдаг “Шилдэгийн шилдэг” цомыг, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилга, Өмнөговийн нэгдсэн их тахилгад Лусын тахилгыг зохион байгуулсан Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн шалгарч, авсаныг МБНЭ-ийн шинэ жилийн арга хэмжээнд гардуулсаныг мэдэгдсэн билээ. Баярын цэнгүүн олон азтанууд тодотгосон, Байгууллагын шинэ жилийн азтанаар Пүрэлцог, Монгол бөөгийн тэргүүн зайран Мялдоржийн санаачилан азтангууд тодруулсан бөгөөд шүтлэгтэн Баавгай тодорч, долоо хоног Булган аймагт амрах амралтын эрхийн бичгээр, Бадамсүрэн, Эрдэнэдалай нар мөнгөн шагнал авахаар тодров. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шалгаруулсан азтанаар Алдарт эхийн одонт, шүтлэгтэн Оюун тодорсон байна. Ийнхүү Дархан аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон нэгэн үдшийг хамтдаа цэнгэн баясч, баярлаж өнгөрөөлөө.