Author: admin_shaman

  • Аврага хүмүүс

    10. Bernard Coyne
    8’2″
     
    Койн нь 1897 онд АНУ-ын Айовад төрсөн. Түүнийг өндөрөөс болоод дэлхийн 1-р дайнд оролцуулахаас татгалзсан гэнэ. Тэрээр 1921 онд элэгний хатуурлаас болж нас баржээ. Нас барах үедээ 8 фут 4 инч өндөр байсан
    9. Väinö Myllyrinne
    8’3″
    .
     
    Миклинрин 1909 онд Финляндад төрсөн.Тэрээр . 21 насандаа 7 фут өндөртэй 3.5 инч байсан ба арминхаа хамгийн өндөр цэрэг байсан гэнэ. Тэрбээр 1963 онд нас барсан.8. Edouard Beaupré
    8’3″
     
    1881 онд төрсөн Edouard Beaupré нь гайхалтай циркчин ба Barnum Baileys-д од байжээ. Тэрээр Канадад төрсөн ба 9 настайдаа 6 фут өндөр байсан ба өөд болтолоо өссөн бөгөөд өөд болохдоо 8,3 фут хүртэл өсчээ. Тэрээ 1904 онд гэртээ нас барсан.
     7. Ella Ewing
    8’4″
     
    Ella Ewing 1872 онд Миссури хотод төржээ. Тэрээр “Миссури аварга” гэгддэг бүсгүй байжээ. Тэрбээр 7 нас хүртлээ хэвийн байсан ба түүнээс эхлэн эрчимтэй өсөж эхэлжээ. Түүний өндөрийн талаар маргаантай байсан учраас Гиннесийн номонд бүртгэгдээгүй байна. 1913 онд тэрбээр сүрьеэгийн улмаас нас баржээ.
    6. Al Tomaini
    8’4.5″
     
    Al Tomaini нь 8’4 “гэсэн өндөртэй аварга хүн байсан ба (Guinness Book Records 7’4”) 356 фунт (162 кг) байжээ. Мөн тэр циркийн жүжигчин байсан байна. Энэ зураг нь 1936 онд Чикаго хот дахь Exposition-д циркийн хамт ажиллаж байсан бөгөөд ирээдүйн эхнэр болох Jeanie Tomaini-тай уулзаж байхдаа авхуулсан зураг аж. Жани хөлгүй төрсөн бөгөөд 76 см өндөртэй 2 фут байжээ.
    5. Leonid Stadnyk
    8’5″
     
    еонид Стадник 1971 онд Украинд төрсөн. Тэр бол б мал эмнэлгийн мэс засалч бөгөөд ээжтэйгээ хамт амьдардаг. Тэрбээр Гиннесийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн өндөр хүн юм. Түүний эрүүл мэнд бага багаар муудсаар модн ымөчир, байшин зэргээ түшиж явах хүртлээ муудсан гэнэ.
    4. John F Carroll
    8’7″
     
    John Carroll (1932 онд төрсөн) нь Нью-Йоркийн Buffalo хотод төрсөн. Тэр хэдийгээр олон тооны эмчилгээ хийдэг байсан ч өсөлв нь маш хурдацтай өссөн. Тэр хэдхэн сарын дотор долоон инчээр өссөн. Тэрбээр 1969 онд нас баржээ. Түүний өндөр тодорхой бичигдээгүй гэдэг.
    3. John Rogan
    8’9″
     
    Жон Роган нь 1868 онд төрсөн бөгөөд 13 нас хүртлээ ердийн байдлаар өссөн. Тэр бол Африкийн хамгийн өндөр Америк хүн юм. Тэр 1905 онд өвчний хүндрэлийн улмаас болж нас баржээ.
    2. Johan Aason
    8′ 9-1/4″
     
    Johan АНУ-д төрсөн. Тэрбээр Жон Роганыг гүйцэж энэ жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Сонирхолтой нь түүний ээж нь нь мөн 7’2 ”  өндөртэй хүн байсан юм. Johan нас барах үедээ 9’2 “байсан байна.
    8′ 11.1″
     
    Роберт Доулlow бол түүхэн дэх хамгийн өндөр хүн бөгөөд хамгийн өндөр нотолгоогоор нотлогддог. Тэрээр Иллинойс мужийн Алтоноос ирсэн учир түүнийг Альтон аварга гэж нэрлэдэг. Түүнийг нас барах үедээ ч өссөөр байсан ба зогсолтын шинж тэмдэг илрээгүй байна. Тэрбээр 22 насандаа шагайндаа бэртэж цэврүүтсэнээсээ болж нас барсан байна.. Тэрбээр хатуу бетонон дотор оршуулагджээ. Учир нь түүний гэр бүлийнхэн түүний биеийг хүмүүс сонирхон булшийг ухах вий гэхээс сэргийлэн тэгэж оршуулсан байдаг.
  • Мэргэн хүүг тохуурхан доромжлоод зэрэмдэг болжээ

    Ер нь мэргэлдэг хөвгүүдийг хүмүүс ингэж нэрлэх нь олонтаа байдаг. Аймгийн төвийн баян чинээлэг хүмүүс унаа машинтай ирж түүнийг гэртээ аваачин мэргэлүүлж, овоохон мөнгөөр гарыг нь цайлгана. Зарим үед хийдийн өмнө суух түүн дээр хэд гурван төгрөг барьсан хүмүүс овоорчихсон “Энэ хүү сүрхий мэддэг юм. Хэдүүн миний асуусан зүйлийг бараг бүгдийг нь зөв мэргэлсэн” гэлцэнэ.

    Харин хааяа сахилгагүй банди нар түүн дээр очиж “Чиний мэргэн түргэн гэж юу байсан юм? Ард түмнийг мунхруулж олсон мөнгөнөөсөө бидэнд өг” гэж дээрэлхэнэ, мөнгийг нь булааж авна. Тэр бүхэнд “Мэргэн Бөөдий” Нямаа гоморхдоггүй, тэдний шоолохыг ч юман чинээ бодолгүй өөдөөс нь мэдрэл муутай хүн шиг инээгээд сууж байна. Үүнийг харсан банди нар “Өөрийг нь доромжилж байхад өөдөөс инээгээд байдаг энэ яг тэнэг, мэдрэл муутай хүн мөн шүү” гэж тохуурхана. Ер нь хорвоод арван хуруу тэгш заяагдсан юм гэж бараг үгүй. Сайхан төрсөн хүмүүс ухаан дулим байх нь цөөнгүй. Царай муутай хүмүүс гүйлгээ ухаантай, сэргэлэн, зальжин, муу санаатай, овсгоотой, баян байх нь бас цөөнгүй.
    Үүн шиг Нямаа хүү хэл яриа муутай, өрөөл татанхай биетэй ч бурхан түүнд саруул ухаан, мэргэлэх авъяас хоёрыг заяажээ. Нямаа шиг хүмүүсийг догшин сахиусан тэнгэрүүд хамгаалж байдаг. Тэднийг гомдоосон, шоолж доромжилсон хүмүүс сахиусан тэнгэрийн гэсгээлийг заавал хүртдэг. Дээрх дэггүй хөвгүүдийн дунд баян айлын цатгалан хүү Мөнхөө гэдэг нэгэн хөвүүн байв. Мөнхөө бусдаасаа давах гэсэн мэт Нямааг улам ихээр доромжилно, хэл яриа муутай хүн болж Нямаатай ярина, өрөөл татанхай биетэй хүн болж гудмаар олны нүдэн дээр хазганаж догонцон явна, тэгснээ Нямаагаар мэргэлүүлэхээр очсон хүмүүсийг “Та нар ийм хүнээр мэргэлүүлээд байхдаа яадаг юм? Наадах чинь юу ч мэддэггүй. Тэгсэнд орвол надад мөнгөө өгөөд надаар мэргэлүүл” гэж тохуурхан доромжилно. Мөнхөөгийн энэ доромжлол, тохуурхлыг Нямаагийн сахиусан тэнгэр тэнгэрээс заналтайгаар харж байв.
    Харин Нямаа бол Мөнхөөгийн энэ доромжлол, тохуурхлыг үл тоон, өөдөөс нь тультраа, үл ойлгогдох шахам хэлээрээ баясан ярьж, өөрийг нь шоолон эрэмдэг зэрэмдэг хүн болон явж байгааг хараад элгээ хөштөл инээж суудаг байв. Ийм л цайлган сэтгэлтэй, нэг бодлын үнэхээр мэдрэл муутай ч юм шиг хүү байсан юм. Харин түүний мэргэлж хэлсэн зүйлийн ихэнх нь таардаг байсан нь үнэхээр гайхалтай. Нэгэн удаа 20 настай охин нь гэрээсээ гарч яваад хоёр сар гаруй ямар ч чимээ сураггүй байгаа, цагдаагийн байгууллагаар орон даяар эрэн сурвалжлуулж буй тухай хөдөөнөөс ирсэн нэгэн эх яриад мэргэлүүлжээ. Тэр эх олон лам хуварга, мэргэч төлгөчид бараалхахад “Охин чинь бусдын гарт хорлогдсон байна. Бусдад хүчиндүүлж үхсэн байна. Шарилыг нь хөдөө хээр булсан байна” гээд ер олигтой юм хэлээгүй гэнэ. “Мэргэн Бөөдий” Нямаа хөзөр, чулуу, эрхи гурваараа мэргэлэхэд хариу нь яг ижил гарч байв. Ийм тохиолдолд мэргэ бараг зуун хувь таардаг ажээ.
    – Охин чинь үхээгүй амьд, түүгээр барахгүй сайн явна. Их хөлийн суурин газар оччихсон цалин сайтай ажил хийж байна. Энэ тухайгаа гэнэт дуулгаж таныг баярлуулахаар шийджээ. Удахгүй та нар баяртайгаар уулзах юм байна гэхэд тэр эх бараг л итгэсэнгүй. Гэтэл долоо хоногийн дараа өнөө эх бөөн баяр хүрч ирээд,
    – За, хүү минь. Охин маань үнэхээр амьд байна. Хаа холын Эрдэнэтээс утсаар ярилаа. Тэнд нэг компанид цалин сайтай ажил хийж байгаа гэнэ. Найз залуутай ч болсон гэнэ. Намайг хүрээд ир гэсэн. Би удахгүй охин руугаа явна. Охиныг минь аавын маань сүнс гэдэг болохоор би дэргэдээсээ холдуулах дургүй байсан.
    Би өөрөө аавынхаа амин хайртай охин, “Амьд бурхан” нь байсан юм. Сумын төвд ажил олдохгүй болохоор охин маань хот суурин газар очиж ажил хийж хүн шиг амьдармаар байна гэдэг байсан. Би энэ саналыг нь хүлээж авдаггүй байлаа. Тэгэхнээ намайг хөдөө байдаг хэдэн мал руугаа явах хойгуур хот орох машинд суугаад явчихсан юм байна. Харин яагаад Эрдэнэтэд очиж ажилд орсны учрыг уулзаж байж мэдъе. Тэнд манай хамаатан ах, дүүс байдаггүй. Охин өдийд амьд байхгүй гэдэгт би бүр итгэчихсэн явсан юм шүү. Хүү минь, чамд маш их гялайлаа. Олон түмэндээ энэ мэт буянг их хийж яваарай хэмээн талархлаа илэрхийлж, хонины бүтэн мах, мөнгөөр гарыг нь цайлгаж, Нямаа хүү эмээдээ шинэ шөл уулгах завшаан тохиожээ.
    Ер нь Нямаа хүү энэ мэтчилэн маш олон хүнд тус болсон, хулгайд алдсан эд зүйл, малыг нь олж өгсөн, гадаад яваад сураггүй болсон хүүхдийнх нь сургийг дуулгаж, тэднийг ар гэрийнхэнтэйгээ холбоо барих тарни шившлэгийг хүртэл хийж өгсөн.
    Гэтэл ийм чадалтай “Мэргэн Бөөдий”-г тохуурхан доромжилдог Мөнхөө өөрөө мөн ч тэнэг хүү шүү. Тэр өдөр Мөнхөө мөн л Нямааг баахан доромжлон тохуурхаж, хөөрхий Нямааг зөндөө инээлгэж байгаад гэртээ хариад байхдаа сахиусан тэнгэрийн гэсгээлийг хүртэж гэнэт саа өвчинд дайруулсан мэт татаж унажээ. Өчнөөн эмчилгээ хийлгээд тусыг олсонгүй, ийнхүү Мөнхөө шоолоод байдаг Нямаа шигээ хэл яриа муутай, өрөөл татанхай, эрэмдэг зэрэмдэг хүн болж хувирчээ.
    Эх сурвалж www.wikimon.mn
     
  • Мөнх хөх тэнгэр минь өршөө

     Уламжлал ёсоор өглөө эрт ажилдаа ирэв. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Монгол Улс болон дэлхийд болсон үйл явдлын тухай жижүүрийн илтгэлээр миний ажил эхэлдэг. Төрийн гурван өндөрлөгт танилцуулах мэдээ ажлын цаг эхлэхэд бэлэн байх учиртай. Энэ өглөөний мэдээ нэг зүйлээр содон байлаа. Тэр нь Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуйан айлтгал, түүнд хавсаргасан фото зургууд байв. Их хаадын булшийг ухаж байгаа тухай, олдсон зарим олдворуудын тухай түүний айлдварт тодорхой бичсэн байв. 
     Хэнтий аймгийн засаг даргатай утсаар ярьж, Их хаадын тахилга, “Өглөгчийн хэрэм”-ийн малталтыг зогсоох, цагдаагийн хамгаалалтад авах үүргийг өглөө. Тэгээд газар дээр нь малталтын үйл ажиллагаатай танилцахаар бэлтгэж, унаа захиалж, “Өглөгчийн хэрэм”-ийн тухай шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдээс бэлтгэсэн танилцуулгыг уншлаа.
     Ажлын цаг дуусангуут Хэнтий аймгийн зүг хөдлөв. Ачаалал ихтэй өнгөрсөн ажлын цагийн дараа цэвэр агаар залгилах юутай тааламжтай. Шөнөжин явна, өглөө гэхэд зорьсон газартаа очсон байх учиртай. Өмнөдэлгэр суман дээр аймгийн цэргийн штабын дарга, ажилтнууд угтав. Тэд цаашид газарчны үүрэг гүйцэтгэнэ.
     Өглөө гэгээ орох үед эртний түүхт Биндэрийн овоо дээр очлоо. Тэгээд овоондоо гурвантай мөргөж, мөнх хөх тэнгэртээ залбирлаа. Одоо зорьсон газартаа цаг хүрэхгүй яваад хүрнэ. Овооноос хөдлөөд нэгэн голыг гатлаад ам өөд өгсөж эхлэв. “Өглөгчийн хэрэм”-ийг өв дамжин хамгаалж ирсэн хэн нэгнийг сэтгэл дотроо хайж байлаа. Очих газраас 20-иод км-т нэг айл харагдав.
     Зорьсон газар алсаас харагдаж эхлэв. Зогсоол дээр цоо шинэ Ланд круйзер-80 автомашинууд эгнэн зогсоно. Биднийг очиход өдрийн ажил аль хэдийнээ эхэлчихсэн байлаа. Өглөөний цайны дараа малталтын бүрэлдэхүүнтэй танилцлаа. Манай улсын урдаа барьдаг бараг бүх нэртэй эрдэмтэд энэ ажиллагаанд оролцсоныг хараад сэтгэл гундаад явчихав. Сэтгэлд нэг л гуниг дүүрэв. Манаж харж явах иргэд нь үгүй, хариуцаж цагдаж явах төрийн төлөөлөгч нь үгүй, сэтгэж бичиж сэрэмжлүүлж явах эрдэмтэд нь үгүй, тэгээд яах вэ?.
     Тэд морьд бэлджээ. Малталт хийж байгаа монгол талын ахлагч, манай нэртэй эрдэмтэн намайг дагуулан “Өглөгчийн хэрэм”-ийн босгыг давлаа. Морьд уул өөд тогтуун алхална. Би дотроо Бямбасүрэн гуйагаар бахархаж явлаа. Тэр хүн энэ тухай бичээгүй бол бүх зүйл чимээгүй болоод өнгөрөх байв. Бүх зүйлийг нарийн төлөвлөж хийж байгаа болохоор хэр баргийн мэдээлэл манай байгууллагад очихгүй байсан.
     Өвөрхангай аймгийн Хар хорин сумын төвд Хархорум хотын туурь судлах Герман-Монголын, Цайдамын хөндийд хийгдсэн Монгол-Туркын хамтарсан малтлагын гэрээ, үйл ажиллагаатай танилцаж байсан болохоор надад бага ч гэсэн ажлын туршлага байлаа. Хамтарсан гэрээ ямар түвшинд байгуулдаг, хөрөнгө санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг, ямар бүрэлдэхүүн оролцдог, малталтыг шинжлэх ухааны аргаар хэрхэн хийдэг, олдвороо хадгалж, хамгаалдаг, үр дүнгээ хаана хэрхэн тайлагнадаг гээд олон шат дамжлагаар бүх зүйл ил тод байдаг. Тэр бүхэнтэй харьцуулахад энд үзүүлэх бичиг цаас, гэрээ байсангүй.
     Биднийг уулын энгэрт очих үед хоорондоо зайтай ургасан модны дунд эхний булштай таарав. Хоёр метр орчим гүнд, бүдүүн модыг дуундуур нь тайраад ухаж хийсэн австай эмэгтэй хүний цогцос харагдав.
    Эрэгтэй эмэгтэй хоёр жуулчин, хэлмэрчийн хамт фото зураг шимтэн дарна. Ховор олдох боломжиндоо шимтсэн тэдэнд эргэн тойрон болж байгаа зүйл хамааралгүй аж. Би тэдэнд, бас дагуулж яваа газарчинд хандан:
      –Энэ юун хүмүүс вэ? гэж асуув. Хэн ч хариулсангүй. Монголчууд бид мэдээгүй байхад гадаадынхан ирсэн зураг дараад зогсож байгаа хараад зориудаар хэн урьсан бол гэж дотроо бодов. Эсвэл тохиолдлын гэж үзвэл тун азтай жуулчид ажээ. Би тэднээс хэдхэн зүйл асуув.
     -Энд зураг авахыг хэн зөвшөөрсөн юм бэ?. Хэлмэрч тэдэнд орчуулав. Хэн ч хариулсангүй, тасралтгүй зураг авсаар байв. Би асуултаа давтав.
     -Мөнгийг нь төлсөн гэсэн хайнгадуу хариулт сонсов. –Хэдийг гэж асуулаа.
     -Хоёр мянган доллар. Яриаг үргэлжлүүлэх нь утгагүй байлаа. Би эргэн тойрны  зургыг дарсаны дараа дээш өгсөв. Эхний булшнаас дээш гучаад метр яваад малтлагуудтай тааралдав. Нийтдээ хорь орчим малталт хийжээ. Миний бодсоноор ихэнх нь тахилгын зан үйлд зориулсан чулуу ашиглаж хийсэн ямар нэгэн суваг шиг зүйл байлаа. 
     -Малтлагуудаа хэдийд эхэлсэн бэ. -Энэ зун гэж товч хариуллаа.
     Герман, Туркуудтай манайханы хамтарсан малталтуудтай харьцуулвал, шинжлэх ухааны талаас үзвэл энэ бүхэн “тонуулчид”-ын малталт байлаа. Малталтуудыг нэг газар төвлөрүүлэн хийжээ.
     Сэтгэл хачин болоод явчихав. Хэсэгтээ сэтгэл манарав. Би тэр ажиллагаанд оролцоогүй ч гэлээ тэдний өмнөөс сэтгэл үймрэв. Тэдний хийсэн үйл лайг хараад өөрийн эрхгүй сэтгэл сөхрөв. Тэгээд сэтгэл дотроо тэнгэртээ залбирлаа. Мөнх хөх тэнгэр минь өршөө-Монголчуудыг, бас Намайг.
     Сэтгэл бага зэрэг тайвширсаны дараа танилцах аялалаа үргэлжлүүлэв.
     -Энэ малталтыг хэн зөвшөөрсөн юм, хэн хийж байгаа юм. Хэн ахалж байгаа юм. Одоо тэд хаана байна?.
     -Малталтыг ШУА-ын холбогдох газрууд бүгд зөвшөөрсөн юм. Малталтыг Наваан гуйа ахалж байна. Америкын зургаан эрдэмтэд оролцож байгаа, тэдний малталтад туслахаар палентлогийн мэргэжлээр сурч байгаа оюутнууд ажиллаж байгаа гэв.
    Биднийг малталт дээр очиход америк эрдэмтэн, оюутнууд аль аль нь байсангүй. Би тэднийг хаана байгааг асуув.
     -Өглөө ажилдаа гарсан, ажиллаж байсан, саяхан доошоо, бааз руу явсан бололтой гэж хариуллаа.
     Наваан, Наваан энэ хүний хийсэн олон малталт санаанд орж ирэв. Монгол орны олон газарт томилолтоор ажиллаж явахдаа түүний хийсэн малталтын ул мөртэй тааралдаж явсанаа, түүний оролцоогүй малталтыг олоход хэцүү байх аа гэсэн дотоод бодлоо таслаад энд ажиллагсадын тухай эрт ажилдаа гардаг, үдийн халуунд завсарлаад үдээш хойш сэрүүн үед ажилладаг юм болов уу гэсэн таамгийг дотроо дэвшүүлж цааш аялалаа үргэлжлүүлэв.

     
  • Г.Ёндонсамбуу: Монгол Улс ноолуураараа удахгүй дэлхийд тэргүүлнэ

    -Монгол ноолуурын онцлог гэвэл бэлчээрийн ямааны ноолуур гэдгээрээ дэлхийд гайхагдах ёстой гэж та илтгэлдээ онцолжээ. Бэлчээрийн мал аж ахуй гэдэг тэр чигээрээ дээд түвшний органик хүнс, түүхий эдэд ордог болсон. Энэ талаар ярилцвал ямар вэ?
    -Монголын мал сүрэг ямар амар амгалан байдаг юм бэ? гэж гадаадын мэргэжилтнүүд ирээд гайхан шогширдог юм. Бусад газар бол мал руу хүн ойртоод очвол үргээд алга болно. Манай Монголын нутаг сонин. 1,5 сая кв км нутагтайгаас түүний 70 хувь нь бэлчээрийн ургамалтай. Өөрөөр хэлбэл дэлхийн бэлчээрийн ургамлын долоон хувь нь Монголд байна. Өөр ямар ч улс орон ийм биш. Нөгөөтэйгүүр бэлчээрийн газар шороонд 3000-аад нэр төрлийн ургамал ургаж байна. Түүнээс ямаа 80 хувийг нь идэж байгаа. Байгалийн ургамлын хамгийн олон төрлийг иддэг мал бол ямаа юм. Эрдэмтдийн судалж тогтоосноор ямааны идэж буй өвс ургамлын 98 хувь нь бэлчээрийн ургамал, хоёрхон хувь нь хүний хадсан өвс тэжээл. Химийн найрлага огт байхгүй. Хятадад бол өөр шүү дээ, туж тэжээл иднэ. Манайх бол хүссэн хүсээгүй байгалийнхаа ургамлыг идэж, эрх чөлөөтэй бэлчиж, хад асганд дүүлж харайна. Тиймээс л монгол ямаа онцгой байгаа юм. Байгалийн дөрвөн улиралд дуртай өвсөө сорчлон иддэг ямааны ноолуур дэлхийд үнэхээр онцгой юм. Монгол ямаа ямар ч стресс байхгүй. Ноолуур нь бөх бат. Өлсгөлөн ямааны утас амархан тасарчихдаг. Бид одоо монгол ноолуураа маш сайн судалж, дэлхийд танилцуулах ёстой. Шинжлэх ухааны хөгжил төр засгаас өгч байгаа төсөвтэй бас их холбоотой. Нарийн мэргэжилтэн, судлаачдыг олноор бэлдмээр байна.
    -Урьд нь хонь долоон хувь, ямаа гурван хувь байсан бол одоо ноолуурын үнэ өссөнтэй холбогдоод ямаа долоон хувь, хонь гурван хувь болчихлоо. Цөлжилт ихсэх нь гээд зарим мэргэжилтэн, судлаач яриад байдаг. Энэ хэр үнэний ортой вэ?
    -Европын байгаль хамгаалагчид ирээд дандаа надад ийм асуулт тавьдаг юм. Ямаагаа хорогдуулахгүй бол байгаль орчныг хамгаалахын тулд Монголын бүтээгдэхүүнийг битгий ав гэж Европын болон Америкийн зах зээлд бид хэлнэ гэдэг юм. Тэгэхээр нь яахаараа ямаа байгальд хортой гэж? За зөв хариултыг өгье гэдэг. Манайхан нэг удаагийн уулзалтаар ямарваа нэгэн юмыг дүгнэчихээд байдаг.
    -Ямаа олшрохоор бэлчээр талхлагддаг гэдэг шүү дээ?
    -Өнгөрсөн жил гантай. Говьд юу ч ургаагүй байна. Одоо цөл болчихлоо гэнэ. Тэгвэл энэ жил бороо хур ихтэй байлаа. Говь, хангай нэлэнхийдээ сайхан ногоорлоо шүү дээ. Тэгэхээр доод талын үндэс үхээгүй байгаа биз дээ. Ямаа чинь говь цөлөрхөг, уулархаг газар амьдардаг. Говь, цөлдөө ч дандаа өндөрлөгийг барааддаг. Говь цөл газар ургамлын үндэс маш гүнзгий, доор байдаг. Тийм учраас ямаа тэр үндэсийг сугалж чадахгүй. Цухуйсныг л иднэ. Хээрийн бэлчээр, Дорнодын талд бол өвсний үндэс гүехэн байдаг. Тэнд бол харин ямаа үндсээр нь идэж магадгүй. Хар шороон хөрсөнд бол өвсний үндэс нимгэхэн байдаг. Говь цөлд бол ямаа огт аюул байхгүй. Ямаанд таарсан тохиромжтой газар Монголын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь ногдож байдаг. Тэдгээр нутагт төвлөрүүлж, ямаагаа өсгөе гэсэн бодлогыг одоо баримталж байна. Өндөр уулын бүсэд чулуугүй уул гэж байхгүй. Чулууны завсраар ургасан өвс ургамлыг ямаа чинь нарийхан хошуутай, хоёр үүдэн шүд нь ээтгэр, гадагшаа. Тэрийг чинь чимхэж идээд байдаг. Өөр амьтан бол идэж чадахгүй. Хөрсийг нь ухаж төнхөөгүй. Цухуйсныг нь л идэж байна. Бэлчээрт ямар ч хал балгүй. Юуных нь байгальд дайсан, хортой гэж би тэдэнд хэлдэг.
    -Ноолуурын дэлхийн зах зээлд манай улс хоёр дахь том тоглогч. Энэ зах зэлийн өнөөгийн байдал ямар байна вэ?
    -Одоо Хятад дэлхийн зах зээл дэх ноолуурын 90 хувийг хяналтдаа байлгаж байна. 14 тонн ноолуур өөрсдөө бэлдэж, манайхаас 7000 тонныг нь авч байна. Дэлхийн хэмжээнд 20 хэдэн мянган тонныг хятадууд хяналтдаа байлгаад байна. Дэлхийн бүх ноолуурын 40-өөд хувийг Монголын ноолуур хангаж байгаа. Хятадууд тавин нэг, хоёр хувийг хангаж байна. Тэгэхдээ манайхан удахгүй илүү гарна. Манай ямаа жилд 2-3 саяар өсч байгаа. Зуд л болчихгүй бол. Монгол бэлчээрийн ямаа гэдгээр гайхалтай юм. Монгол бэлчээрийн малын мах, үс ноос гэж ямар өөр, онцгой билээ. Борцны үнэр хаа тэндээс л үнэртэнэ шүү дээ. Үнэхээр амт шимт нь аль ч газрынхтай харьцуулашгүй. Хүн төрөлхтөн байгалаасаа асар их хөндийрсөн. Үнэргүй мах сайн гэдэг ойлголт тэс буруу юм. Тэр чинь хүний генд өөрчлөлт өгч байна. Япон профессор та нар монгол ноолуураа эсийн өндөр түвшинд “Бэлчээрийн” малын ноолуур ийм байдаг гэж судалж, гаргаж дэлхийд тавибал одооноосоо хоёр дахин их үнэтэй болно гэсэн. Хятадууд бол энийг хийж чадахгүй. Яагаад гэвэл хашчихсан, фермд ямаагаа үржүүлж, өсгөж байна. Идэх өвс нь тодорхой. Танай мал бол ийшээ явахаараа энийг тийшээ явахаараа нэг өөрийг иднэ. Нэг ямаанд чинь 1500 метр кв газар ногдож байна. Салхи шуургатай өдөр хятад ямаа юу ч идэж чадахгүй. Манай ямаа нөмөр нөөлөг газарт идээд л байна. Бэлчээрийн мал сүрэгтэй байна гэдгээрээ манайх үнэхээр онцгой. Монгол ноолуурыг имрээд үзэхэд л бусадынхаас тэс өөр. Ерөөсөө л нэг сонин мэдрэмж төрдөг. Тэр юунаас болж байна вэ гэдгийг л бид шинжлэх ухааны түвшинд судалж, дэлхийд тавих ёстой. Тэр чанар нь хятадын ноолуураас огт өөр гэж японы эрдэмтэн хэлээд байгаа юм. Нүүдлийн мал аж ахуйн онцлог гэдэг чинь бас л энэ шүү дээ. Энэ жил ноолуур нь кг нь 110 мянган төгрөг болсон. Энэ жил 960 тэрбум төгрөгийг малчид хувааж авсан. 170 мянгаад өрхдөө хуваахаар дунджаар 5 сая төгрөгний орлого олсон байна. Малчдын жилийн орлогын 50 хувь нь л ямааны ноолуур болж байна.
    -Тэгвэл ямаа маллах малчид олшрох нь дээ?
    -Би Хятадын хөдөөгүүр нэлээд явж байсан. Малаа маллах хүнгүй болчихсон. Монгол ч адилхан болж байна. Хөдөөгүүр хүнгүй, эль хуль. Одоо ямаа, тэмээ, сарлагаа самнадаг хүн хүч байхгүй. Хөдөөний хүүхдүүд чинь ажилгүй ч гэсэн хотод байх гээд байдаг болчихож. Ний нуугуй ярихад манай мал бэлчээрийн тулдаа л амьдарч байна. Малчдын үүрэг роль бараг байхгүй болсон. Ямаа бол хүрч ирээд л гэрийнхээ гадна хэвтэнэ. Өглөө босоод л нуруугаа тэнийлгэж, суниаж байх хоорондоо хаашаа явахаа бодно. Цаг агаар харна. Зөнгөөрөө өсч байна. За яахав нэг өвгөн малчин хээр мориороо шогшиж, араас нь харна. Хажууд нь тамхиа татаж суунаа бас. Айл амьтан ойрхон байвал нийлчих гээд байдаг юм. Тиймгүй бол уул хадаараа бэлчиж яваад ирвэс, чононд өртөх нь өртөөд бас хүн аюултай. Хүн нь бие биенийхээ малыг хулгай хийгээд байна. Одоо төрөөс бодлого гарчихсан байгаа л даа. Ямааны тоо толгойг өсгөхгүй, нэгжээс авах ашгыг нэмэгдүүлнэ. Үсний ширхэгийг нарийхан болгож, цагаан өнгөтэй болгохгүй гэсэн бодлого гаргасан. Цагаан ямаа харьцангуй амьдрах чадвар муутай байдаг юм. Нарны гэрэл шууд шингээж авдаггүй, ойлгодог учраас. Уг нь нар чинь тэр аяараа эмчилгээ шүү дээ. Японы мэргэжилтнүүд танай ямаа олон өнгөтэй учир бид нэмэгдэл зардал гаргаж байна гээд байна. Цагааруулж байж буддаг байхгүй юу. Бараан, цайвар өнгө будаг авдаггүй юм. Хятадын ямааны 99 хувь нь цагаан байдаг. Манайх 16 хувь нь цагаан. Манайхны олон өнгөтэй гэдэг шүүмжлэлд сүүлийн үед хятадууд зөөлөрсөн. Цагаан, цэнхэр, улаан өнгөөр нь хослуулаад химийн будаггүй, байгалийн өнгөөр нь бүтээгдэхүүн хийж, хүний биед ямар ээлтэй байх уу, хор гэмтэлгүй. Байгальд ээлтэй цэвэр органик бүтээгдэхүүн жинхэнэ утгаараа гарч ирнэ. Европчууд их дэмжиж байна. Япончууд одоо л ойлгож эхэлж байх шиг байна. Будаг будаг гээд японууд яриад байгаа юм. Манайх гучаад хувь нь будаггүй хийж байгаа. Харшил байхгүй, лабораторийн шинжилгээ хийгээд битгий гай болоод бай гэж хэлсэнийг одоо л эд ойлгож байх шиг байна. Тэгтэл тэд мөчөөгөө өгөхгүй. Та нар угаахдаа эмульс химийн бодис хэрэглэж байгаа. Энэ бас хортой. Зөвхөн будаг биш. Энэ хоёрыг усанд угаахаар 100 хувь арилчихдаг юм гэсэн. Гэхдээ бас хүний хариуцлагатай холбоотой л доо. Сайн угаавал юу ч үлдэхгүй. Эмульс гэдэг нь цахилгаанжилтаас хамгаалах саван шиг бодис эмульс шүршдэг юм. Тэгээд хялгасыг нь ялгаад ээрдэг. Угаахдаа эмульсыг нь салгадаг. Зуун хувь задаргаатай уусдаг. Англи, Германаас Байгалийн хөрс хамгаалах нэг байгууллагын гэрчилгээтэй газраас бид эмульсээ авдаг. Европ байгаль хамгаалах хуулийн тал дээр маш хатуу шүү дээ.
     
    Токио хотноо “World Fashion” үзэсгэлэн яармагт Монголын ноолууран бүтээгдэхүүн анхаарал татав.
     
     
    -Дутуу зайлаад байдаг гэсэн яриа бас бий билүү?
    -Дутуу зайлбал үлдэнэ. Эмульс үлдэхээрээ харшил өгнө. Манайд ээрэх үйлдвэртэй иж бүрэн компани гэвэл 15, ихэнх нь утас аваад хийдэг сүлжих үйлдвэр 50 хэдэн газар бий. Тиймээс л дэлхийд ноолуураараа гарах сонирхолтой. Энэ компаниуд чинь тус тусдаа нэг гадаад түншүүдтэй.
    -Энэ олон жижиг дунд үйлдвэрүүд байна. Үнэхээрийн бүрэн гүйцэд зайлж, эмульсээ арилгаж чадаж байгаа болов уу?
    -Тодорхой тогтсон технологи байгаа газар эмульсийн үлдэгдэл байх ёсгүй. Нэг шинжлэхэд гарч ирэхгүй, нөгөө газар дахиад нэг шинжлэхэд гарч ирдэг үзэгдэл бол тухайн ээлжийн ажилтаны мэдлэг, ур чадвар, технологийн горимоо хэр зэрэг барьж байгаатай холбоотой асуудал болно. Үргэлж ноолуурыг шинжлээд байх хэцүү. Энэ үнэтэй даавууг метрээр нь таслаад л байнга шинжилгээ өгөөд байна гэдэг хэцүү. Ийм зовлон байдаг.
    -Тэгэхээр олон улсын баталгаат итгэмжлэл авч чадахгүй болох юм биш үү?
    -Олон улсын стандарт бол хаа ч ижил. Гагцхүү тогтвортой ноолуур, чанар байх ёстой. Ажилчдын сахилга баттай нягт холбоотой. Хүний чин сэтгэлээсээ ажиллах сэтгэл зүтгэл л чадвар мэдлэгээс илүү дутагдаж байна.
    -Түүхий эдийн 40 хувийг хангаад самнасан угаасантайгаа нийлээд эцсийн бүтээгдэхүүн болгон дэлхийн нийт ноолууран бүтээгдэхүүний наймхан хувийг манай улс хангаж байна. Энэ их хайран санагдаад байх юм.
    -Боловсруулах үйлдвэрээ бид барих ёстой. Энэ жил эргэлтийн хөрөнгийн зээл өгсөн. Хойтонгоос үндсэн хөрөнгийн зээл өгнө гэсэн. Тэгэхээр одоо хамгийн түрүүнд ээрэх үйлдвэр Япон, Италиас авах боломжтой болно. Япончууд хөнгөлөлттэй зээлээр ээрэх үйлдвэр барьж өгье гэсэн яриа сая бас гарлаа. Та нар төр засгийнхантайгаа яриадах гэсэн. Монголд 15 ээрэх үйлдвэр хаа ч хүрэхгүй байна.
    -Арван хэдэн жилийн өмнө японы нэг томоохон сүлжээ дэлгүүрт ноолууран цамц худалдаж байхдаа Хятадын ноолуур чанарын хамгийн өндөр түвшинд дээд зэрэг гэж бичсэн байсан. Энэ ямар учиртай вэ?
    -Ер нь дэлхий даяар нэг тиймэрхүү ойлголт байгаад л байна. Би бол байнга Өвөр монгол ноолуурыг өөрийнхтэйгөө харьцуулж үздэг. Манайхтай хил залгадаг Шинжаан Уйгар, Манжуур зэрэг газруудад л ноолуурын ямаа байна. Хятадад өөрийн юун ямаа байхав дээ. Тэгэхээр монгол л гэсэн үг л дээ. Манайхаас 7, өөрсдөө 14 хувийг нь бэлддэг. Нийлээд 21 хувь. Ноолуурын нарийн мэдээлэл долоон хоног тутам гаргадаг сэтгүүл бий. Түүнд Хятадууд дундаж нь 32 мм-ийн урттай нарийн ширхэглэл нь 16 микронтай ноолуураа өөрсдөө үнэлдэг. Харин монголд бол дундажаар ширхэгийн урт нь 40-өөс дээш урттай нь 60 хувь байдаг. Ширхэглэлийн нарийн нь 16,5 байдаг. Дэлхийн зах зээл дээр ширхэглэл нь адилхан хэрнээ урт нь 38 см ээс дээш болоод эхлэбэл урт нь нөлөөлөхгүй, ширхэгийн нарийнаар нь үнэлээд явчихдаг. Энэ бол Хятадын бодлого байгаа биз? Монголын ноолуурыг үнэд оруулчих гээд байна. Манайх 32 оос дээш урттай байдаг. Манай ноолуурыг ширхэгийн нарийнаар нь үнэлээд өөрт нь урт нь байхгүй болохоор түүнийг хэрэгсэхүй болчихож байна. Хятадууд дэлхийн зах зээл дээр манай ноолуурын уртыг үнэлэхгүй орхичхож байна.Тэд дэлхийн зах зээлийг ноёлдог учраас хамгийн сайн нь гэж дэлхийд зарлаад байна. Нөгөө талаар уртын ялгаатай үнийг дэлхийн зах зээлийн үнэ рүү оруулж өгөхгүй үнэгүйдүүлээд байна. Хятадын ноолуурын урт нь богинохон болохоор бүдүүн нарийн ширхэглэлээр дэлхийн зах зээлд тооцоод явчихаж байна. Хятадын ноолуур их нарийн учраас арай уян зөөлөн юм. Манайхан дэлхийн үйлдвэрлэж байгаа сүлжмэл бүтээгдэхүүнээс 60-аад хувь нь хийдэг хамгийн тохиромжтой 26-30 номерын утас ээрдэг. Хятад бол 40,60, 80,100 гээд доошоо 20,14, 10, 7, 5 номерын утас үйлдвэрлэдэг. Тэгэхээр манай ноолуурхятадын утаснаас ч илүү тохиромжтой гэсэн үг.Тиймээс манай ноолуурын чанар, утасны хэмжээ нь дэлхийн зах зээл дэх үйлдвэрлэлд гойд зохино гэсэн үг. Монгол ноолуурын бас нэг онцлог бол гарц өндөр байдаг. Хятадууд нэг ямаанаасаа дундажаар 210 грамм ноолуур авдаг. Манай ямаа бол бие томтой, гүжирмэг, 350-400 грамм ноолуур авдаг. Хятадууд харин одоо овоо ойлгож, бууж өгч эхэлж байна.
    -Ар зооных нь үс хамгийн дулаахан бөгөөд үнэтэй байдаг гэсэн. Ер нь ингэж нарийн ялгаж, бүтээгдэхүүн хийж чадаж байна уу?
    -Би түрүүн хэлсэн. Ялгах нь битгий хэл мал маллах хүн ховордоод байна шүү дээ. Тодорхой хэмжээнд ялгана л даа. Уг нь олон шат дамжлаганд орохоос өмнө хөдөө аж ахуй дээрээ ялгачих хэрэгтэй байгаа юм. Том үйлдвэрүүд ялгаж байгаа ч үр дүн багатай л байна. Зэрэглэгч гэдэг хүн асар өндөр мэдрэмжтэй хүн байх ёстой. Одоо боловсон хүчний асуудал тун хүнд байна. Мөн бид түүхий эдээ бус “Ноолуур” төсөвт 2021 он гэхэд 60 хувийг 25 онд 80 хувийг эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгож гаргана гэсэн зорилттой байна. Япончууд самнасан ноолуур өг гээд байгаа. Бидэнд ээрэх үйлдвэр барьж өг гэсэн. Гадаад хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх ёстой. Хамгийн их өртөгтэй хүнд дамжлага нь угаах, хялгас ялгах, ээрэхдээ байдаг. 1970-аад онд Япон хялгас ялгах үйлдвэрийн тоног төхөөрөмжөө Афгинастан, Хятад болон Азийн зарим оронд өгч манайд 1981 оноос хойш “Говь”-д суурилуулснаар ноолуурын үйлдвэрлэл эхэлсэн. Маш нарийн технологитой. Их чийглэг орчинд хялгас ялгах хэрэгтэй учир ажиллах орчин хүнд байдаг. Бас байгаль орчны асуудлыг бодолцохгүй бол болохгүй л дээ. Угаахад ус маш их ордог. Хөрсний усанд их аюултай. Бохир усыг эргээж цэвэрлээд саарал усыг хэрэглэх талаар бид одоо ярилцаад байгаа. Одоо ундаа ч үйлдвэрийн усаа ч хөрсний уснаас аваад байна.
    -Та Монголын Ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн. Сүүлийн үед танай холбоо юу хийж байна?
    -Манайх мэргэжлийн анхны холбоодын нэг. Яаманд биднийг хариуцах нарийн хэсэг байхгүй болчихсон болохоор энэ ерэн хэдэн компанийн бүх асуудлыг бид шийдэх хэрэгтэй болж байгаа юм. Татвар, түүхий эд, боловсон хүчин, гадаад харилцаа, сургалт гээд л хариуцахгүй юм байхгүй ажиллаж байна. Хууль дүрэм болохоо байчихвал Засгийн газар, Хурлаар хуулиа бариад хөөцөлдөнө. Удахгүй “Монгол хаан ширхэглэл” хэмээх чанарын итгэмжлэл ноолууран бүтээгдэхүүнд тавих болно. Үүнд ширхэглэл нь 15.5 мм нарийн гэсэн шаардлага тавьж байгаа. Технологийн үндсэн чанар болох уян зөөлөн байдал нь утасны нарийнаасаа хамаараад байдаг юм. Харьцуулахад туулайн ноос ямар зөөлөн байдаг билээ? Нэг настай борлонгийн үс тэс өөр. Торомний ноосыг бас дэлхийн улсууд гайхаад манай тэмээний ноолуур нэг шат ахичихсан шүү дээ. Тансаг буюу лакшри бүтээгдэхүүндээ ганц ямааны ноолуур биш тэмээ, сарлагийн ноос багтдаг. Хэмжээ нь бага учраас бид тоохгүй орхиод байдаг. Нэг торомний ноос гэхэд л 200-аад тонн болдог. Ийм нарийхан үс тонноор хэмжигдэхээр их байгаа биз дээ? Утасны нарийнаараа гэвэл Хятадууд өөрсдийгөө нэгдүгээрт гээд байдаг. Утасыг томруулдаг шилээр харвал яг загасны хайрс шиг тэр нь хэр нимгэн гэдгээсээ уян хатан чанар нь нөлөөлдөг. Манай ноолуурын хайрс нимгэн байдаг. Уян зөөлөн гэсэн үг. Ширхэг нарийн болоод байхаар үс богинохон болчихно гэж манай зарим биологчид яриад байна. Бүдүүн болохоор урт болно. Энэ биологийн зүй тогтол гэнэ. Хятадын ноолуур нарийн байгаа нь богино байгаатайгаа холбоотой байна. Гэтэл захчин ардын Ховдын унаган Алтайн улаан ямаа тэс эсрэг.Ширхэг нь ч урт бөгөөд нарийн. Дундаж нь 15,6 микрон. Хятад ноолууртай яг ижил хэрнээ урт юм. Гарц их өндөр. Их биерхүү учраас нэг ямаанаас 400 грамм ноолуур авна. 2017 онд үүлдрээр батлагдсан. Уг нь омгийн ямаа байсан юм. Сүүлийн үед ихэсч байна. Цаашид ч дэлгэрнэ. 40-өөс дээш мянган толгой болсон. Манай ноолуурын ихэнх нь бараан саарал өнгөтэй.Арваад омгийн, Монгол ямаа, Уулын бор зэрэг дөрвөн үүлдрийн ямааны ноолуур гол зонхилж байна.
    -Монгол ноолууран бүтээгдэхүүний зарим нь чийглэг Япон оронд хэрэглэхээр шивтэр ч юмуу нэг л эхүүн үнэр үнэртээд байдаг. Үүнийг шийдэх арга зам байгаа юу?
    -Энэ их тулгамдаад байдаг хими технологийн том асуудал л даа. Үнэр гарахгүй байхын аргагүй юм. Ноолуурын үс хайрс, давхаргатай гэж би түрүүн хэлсэн. Түүний дотор цайвар давхарга гэж бий. Нэг үгээр хэлбэл мах нь гэсэн үг. Тэр нь хүхэрийн бүтэцтэй. Хайрс гэдэг нь хальс. Угаах технологи чинь дэлхийн технологи. Манайд, Хятадад, Шинэ Зеландад байна. Нэг кг орчим ноолуур угаахад 35-40 литр ус шаардагддаг. Тийм их усаар угаадаг. Бохир ус их гаргадаг учир байгаль орчны асуудал яригдана. Усан дотроо 2-3 минут ноолуураа байлга гэдэг. Тэгэхээр ноолуурын ширхэг нь хөөж, памбайгаад наалдсан хирнүүд нь сална. Хайрсаг давхрын ирмэг нь сэрдийчихдэг. Ингээд зай гарч мах нь ил гарна гэсэн үг. Тэгээд агаарт хүхэр исэлд оронгуут үнэр гарна. Эрдэмтэд ер нь хэзээ ч арилахгүй гэдэг. Нойтон аргаар угааж, хөөлгөж байна. Хятадууд үнэрлэгч бодисоор дараад байна. Худалдан авагчийг хуурч байна гэсэн үг. Ер нь цэвэр байгалийн ноолуураас гарах нь зүйн хэрэг юм л даа. Одоо энэ тал дээр Хими технологийн эрдэмтэн Надмид доктор туршилт хийгээд л байгаа. Бид нар “Кашмир Холдинг” үйлдвэр дээр нэг туршилт хийсэн. Үсний үзүүрийн сэрдийлтийг багасгах зорилгоор үс хуурай байхдаа тэр нь хаалттай байна гэсэн үг. Тэр чийг чинь нэг бороо орохоор үнэртэхгүй. Нилээн хэдэн удаа ч юмуу удахаараа үнэр гарна. Аажим байсаар хөөлт үүсээд ангайдаг. Бид будахдаа эхлээд цайруулдаг. Цайруулахад химийн хор орно. Тэр хайрс давхаргын амсарыг нь наагаад цавуудчихдаг. Энэ нь харьцангуй үнэр гарахгүй гэсэн үг.Тэгж байснаас байгалийн өнгө, үнэрээрээ байсан нь хамаагүй дээр болов уу.
    -Ноолууран цамцны гадаргуу утас нь бөөрөнхийлөгдөөд байдгийн учир нь юу вэ?
    -Герман эрдэмтний хэлсэн үгийг би бас хэлэх дуртай. Чи натурал бүтээгдэхүүн худалдаж авсан л юм бол бөөстөх нь гарцаагүй. Энэ нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгийг гэрчилж байгаа хамгийн том илрэл, тэмдэг гэж хэлсэн. Яахав үзэмжинд л нөлөөлж байгаа байх. Бид янз янзын арга хэмжээ авч байна. Хятадууд бол нэг бодис хэрэглээд байна. Гэвч хоёр гурван удаа угаагаад л тэр цавуу нь арилчихдаг юм. Утас чинь өөрөө сахалтай байдаг л даа. Сахал нь 0,8 мм илүү гараад байдаг.Эдэлгээний явцад улам л урагшаа ахиж гараад байдаг. Буцаж орохгүй. Ингээд утасны ширхэглэл нь нарийн болох тусмаа бүрзийлт үүсээд бөөрөнхийлөгддөг. Нэхмэл дээр бол хяргачихдаг. Сүлжмэл хувцсан дээр л яригдаад байгаа юм. Багасгах л хэрэгтэй. Самнах машинаар гарч байгаа утасны цувмал атираа заавал үлдчихээд байдаг. Шулуун болж өгдөггүй юм. Утас хийдэг гурван янзын систем байдаг. Манайд дандаа аппаратны систем байдаг. Утас бүрэн тэнийж өгдөггүй. Сүлжмэлээ нарийн болон хагас нарийн системээр болговол шулуухан болдог. Ингэх гэхээр 20-иод дамжлагаар гаргах хэрэгтэй, өртөг зарлаг өндөр юм. Аппарат нь бол самнах, ээрэх, ороох, эрчлэх, зангидах гээд ердөө л таван дамжлагатай. Одоо манай “Кашмер Холдинг”-оос эхсүүлээд хагас нарийн төхөөрөмжийг Италиас авах гэж байгаа. Ноолуур чинь амьд зүйл шүү дээ. Хажууд нь ширүүн харьцаж, хашгирч болохгүй. Шидэж, уурлаж болохгүй. Манай монгол ямаа маш тайван амьтан. Тиймээс хамгийн тав тухтай орчинг мэдрүүлж өгдөг монгол ноолуур онцгой юм. Энэ сайхан онцлогыг л дэлхийд таниул гээд байна. Имрэхэд л шууд эерэг мэдрэмж төрүүлдэг юм даа.
    Ярилцсан Х.Эрдэнэцэцэг

     
  • 41 чулууны мэргэ…

    Дөчин нэгэн чулуугаар мэргэлэх нь: Зөв гартаа 41 чулуугаа атгаад мэргэлэх зүйлээ шившиж (ингэхдээ ухаан бодлоо төвлөрүүлэх нь чухал) хавтгай ширээн дээр 41 чулуугаа нэг овоо мэт болгоод түүнийгээ 3 хэсэг болгон хуваана. 1- 2- 3
    Хуваасан гурван хэсэгээ баруун гар талын /3/ хэсгээс дөрөв дөрвөөр тасдан авч үдсэн чулууг дээш өрнө. Дараа нь дунд талын /2/ хэсэг чулууг мөн адил дөрөв дөрвөөр тасдан авч үлдсэн чулууг дээш тавина, мөн зүүн гар талын /1/ хэсгийг мөн адил тасдан өрнө. Ингээд таны мэргийн толгой буюу 1-р эгнээ бий боллоо.                         
    Толгой эгнээ 1- 2- 3
    Одоо та дөрөв дөрвөөр тасдсан чулуугаа нэг овоо болгоод дахин гурван хэсэг болгон хуваана. / хувааж байхдаа тоолохгүй багцаагаар хуваана/ дээрхтэй адил дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуугаа өрөхөд сав буюу 2-р эгнээ бий боллоо. 
    Сав эгнээ 4- 5- 6
    Мөн дахиж дөрөв дөрвөөр тасдсан чулуугаа нэг овоо болоод дахин гурван хэсэг болгон хуваагаад дээрх хоёртой адил дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуугаа өрөхөд хөл буюу 3-р эгнээ бий боллоо. Дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуу мэргэнд орохгүй.
    Хөл эгнээ 7- 8- 9
    Ингээд та 9 нүд бүхий 3 эгнээ чулуугаа байрлуулан дууслаа. 9 нүдэнд байгаа 3 болон 4-өөрөө байгаа чулуунаас 2-ыг хасна. Үүний дараа тайлж унших нь чухал.
    Дөчин нэгэн чулууны үндсэн тайлбар:
     Эгнээгээр нь:
    толгой 1-2- 3 босоо эгнээ 3,6,9 нь таны өөрийн тал
    сав 4- 5- 6 2 нүд нь хэлтэй эсэх, 5 нүд нь баяртай эсэх, 
    хөл 7- 8- 9 8 нүд нь саадтай эсэх,
    босоо эгнээ 1,4,7 хүний тал гэж уншина.
    Нүдний тайлбар…
    • Өөрийн талын толгойд /3 нүдэнд/ нэг чулуу буувал таны толгой сэргэлэн ухаалаг байна, 2 чулуу буувал таны толгойд бодол байна гэж хэлнэ. / тасалсан нүд бүрт нэг юм уу, хоёр чулуу л байна./
    • Өөрийн талын саванд /6 нүдэнд/ нэг чулуу буувал таны савнаас гарсан байна, хоёр чулуу буувал таны савнаас гараагүй байна. Мөн өөрийн талын баяртай эсэхийг заана.
    • Өөрийн талын хөлд /9 нүдэнд/ нэг чулуу буувал хөл хөнгөн байна, хоёр чулуу буувал хөл хүнд суурин байна гэж үзнэ.
    • Хүний талын толгойд /1 нүдэнд/ нэг чулуу буувал айл бодолгүй байна, хоёр чулуу буувал бодол байна гэж хэлнэ.
    • Хүний талын саванд /4 нүдэнд/ нэг чулуу буувал айлын саванд байна, хоёр чулуу буувал айл хоосон байна. Мөн айлын сав нэг чулуу буувал баяргүй, хоёр чулуу баяртай байгааг заана.
    • Хүний талын хөлд /7 нүдэнд/ нэг чулуу буувал хөл хөнгөн байна, хоёр чулуу буувал хөл хүнд суурин байна.
    • Хэлтэй эсэх /2 нүдэнд/ нэг чулуу буувал хэл сураг ирэхгүй, хоёр чулуу буувал хэл ирнэ гэж хэлнэ.
    • Баяртай эсэх /5 нүдэнд/ нэг чулуу буувал баяргүй байна, хоёр чулуу буувал баяртай байна гэж хэлнэ.
    • Саадтай эсэх /8 нүдэнд/ нэг чулуу буувал саадгүй, хоёр чулуу буувал саадтай байна гэж хэлнэ. Үндсэн тайлбаруудыг сайтар уншиж ойлгож аваарай.
     
    Нийтлэгч Зэв Цаг… 20:51 No comments:
    Email ThisBlogThis!Share to TwitterShare to FacebookShare to Pinterest
    Сэдэв Мэргэ-төлгө
    МОНГОЛ Ulaanbaatar, Mongolia

     
  • Алтан ордны үйсэн дээрх бичиг

    Эхийн үг:
    Өвчүүний чинь үцэнүүдмэл алт болоосой
    Эмгэг зовлон бүү таараг !эгүүндээд чага аминь!
    Товчийн чинь үс хэн тун алтан болоосой хэмээлээ.
    Готгор адад бүү золго, чагаа минь
    Тэргүүн чинь үсэн дэлхий алтан болоосой хэмээлээ.
    Энэ зохиол нь хөдөлмөрчин ардыг төлөөлсөн байдаг.Үүнийг 13 дугаар зууны “Уянгат дуулал” гэдэг. Анх булшнаас олсон бөгөөд бийр янтай олдсон нь бичээч хүний булш байсан гэж тодорхойлжээ. Нийт 25 хуудастай, 19 хуудас нь 2 талдаа, 6 хуудас нь нэг талдаа бичигтэй ба 13 нүүр нь монгол бичгээр, үлдсэ нь дөрвөлжин бичгээр бичжээ. Эрдэмтдийн мэдэж байгаагаар 1920-н хэдэн онд монголын  голын хөндийд нэгэн булшнаас монгол бичигтэй төстэй бичиг бүхий үйсэн номолдсныг үрэгдүүлсэн байдаг.
    Мөн 1970-аад оны үед үйсэн дээр бичсэн монголын хууль зүйн бичиг дурсгал олсноо эрдэмтэн Х.Пэрлээ судлан нийтлүүлжээ. Энэ бүхнээс үзэхэд монголчууд үйсэн дээр бичдэг эртний уламжлалтай байжээ. Зохиолд дөрвөлжин үсгээр бичсэн үгс байгаагаас хөөн үзвэл зохиолыг Хубилай хааны зарлигаар 1269 онд дөрвөлжин үсгийг зохиосноос хойш бичсэн байна.  Уг зохиол нь эх хүү хоёрын харилцаа дуу хэлбэртэй эл зохиолыг харь холоос эхээ санасан хүү нь зохион дуулсан гэж үздэг.  Энэ зохиол нь алс хол хүний нутгаас олдсон нь учиртай бизээ.  Эзний  зарлигаар дайнд мордсон цэрэг эр, гэр орон эцэг эхээ мөрөөдөн, эх нутгаа эргэн харахыг хүсэн дуулжээ.  Түүнийг үдэж мордуулсан эх нь хүүгээ амар мэнд явахыг ерөөн  хариу  дуулна. Жинхэнэ хөдөлмөрчин малчин ард бол хаад ноёдыг үүсгэсэн булаан эзлэх дайныг талархахгүй харин орон нутагтаа малаа маллаж, энх амгалан аж төрхөөр хүсч байсан нь эл зохиолоос харагдаж байна. Өөрөөр хэлбэл  Эзэрхэг ноёд энгийн ард хоёрын эрх ашгийг өөрөөр байсныг үзүүлсэн байдаг.
    2012-01-09 11:36:00
    Мэдээ оруулсан: Л. Номинчулуу

  • Хубилай хааны үеийн Чингис хааны зурагтай ваарыг сэргээв.

    НҮБ-ын Олон улсын соёл, энхтайвны элч төлөөлөгч Тайгер Хайянг Лианг (Ph доктор)Монголын Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан Хубилай хааны үед бүтээсэн Их эзэн хааны зураг бүхий ваарыг дахин сэргээснийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн Ш.Энхбаяр нарт танилцуулав.
    Уг ваарыг Хубилай хааны үед бүтээгдсэн гэж үздэг бөгөөд ваарны хүзүүний орчим Их эзэн хааны дүр зургийг мөнхөлсөн гэдгээрээ онцлог юм. Ваар нь далайд живсэн худалдааны хөлөг онгоцноос олж, анх судлаачдын анхааралд өртсөн гэж үздэг. Ваарыг анх олсон хэлбэрээр нь дахин бүтээсэн бөгөөд энэхүү бүтээлээ ийнхүү олонд танилцуулж байгаа ажээ.

  • Юань гүрнийг үндэслэгч Хубилай Сэцэн хаан

     
      Сүн улсын нутаг баруун талаараа мөн давшгүй бэрх бартаа бүхий мянга гаруй километр үргэлжилсэн Күн Лүн, басхүү Гималайн уул нуруугаар хүрээлэгдэж, тэдгээр нь гадны дайсан нэвтэршгүй бат бэх хэрэм болж, хятадын уудам тал нутгийг төвдийн өндөрлөг газраас битүүлжхамгаалжбайв.Урьдөмнөдавшгүй, нэвтэршгүй гэгдэжбайсан энэхүү сүрлэг их уулсын оронд Хубилай хаан ахынхаа даалгавраар буман хүнтэй их армиар цөмрөн оржээ. Хэнд ч захирагдаж үзээгүй омголон дайнч овог аймгууд уулын зөрөг жим бүрийг хамгаалж, замыг нь хааж байв.Тиймээс өдөр тутам дайсантай учирч байлдаж, ялж дийлсээр урагшлав.Овог аймаг бүрийг дараалан бут цохиж байлдан дагуулаад толгойлогчоор нь дараагийн аймгийн нутаг руу газарчлуулж, хоол хүнс гаргуулан, дайчдаар нь цэргээ сэлбэж шаргуу давшин явжээ.Ийнхүү алхам алхмаар урагшилж замдаа байнга тулалдан дийлсээр урьд хожид ямар ч цэрэг арми туулж байгаагүй тэр их уулсын орноор 1500 км аялан өнгөрчээ.
     
      Чингээд Хубилай өнөөгийн Юннаний хил болох Кин Шачианд хүрэв.Энд Нан Чаогийн хаант улсын цэрэг нутгийн овог аймгуудтай хүч хавсран уулсын гол даваагхамгаалан, Хубилайн замыгхаажхоригложээ.Тэд дагаж орохыг шаардаж явуулсан элчийг барьж алав.Тэгэхээр нь монголчууд тэднийг дайран орж амь хайргүй хядав.Нан Чаогийн хаан уулын цайзад амь хорогдон бүгэн суухад нь монголчууд цайзыг дайрч эзлэн Юннан хот руу дутаалгав.Амь тэмцсэн хааныг бариулахаар Хубилай хойноос нь их жанжин Сүвээдэйн хүү Урианхадайг илгээгээд өөрөө улсын нийслэл Та Ли хот руу хөдөллөө.Гэвч энэхүү нийслэл хотыг маш хүчтэй бэхэлж хамгаалсан байсан тул Хубилайн цэрэг хотыг хүрээлэн хуарагнан буугаад, өглөө эртлэн довтлон орохоор бэлджээ.
     
      Хубилай цэргийнхээ хүрээнд сууж байхдаа нэгэн хятад зөвлөхийнхөө өгүүлсэн ганц ч хүний аминд хүрэлгүйгээр дайсны хотыг эзэлж авсан хятадын нэгэн жанжны тухай домгийг сонсоод босон харайж “Чиний ярьсан үлгэр домог байна.Харин би маргааш үнэн түүх болгоно” гэж ам алдсан гэдэг.Тэгээд үүнийгээ удалгүй ажил хэрэг болгож “Хүний амь хороохыг цаазлан хорилоо” гэж томоор бичсэн туг хиуруудыг босгоод, бууж өгөхийг шаардан цэргийн дарга гурван хүнийг төлөөний элч болгон хот руу явуулжээ.Хотыг хамгаалах цэргийн 2 дарга элчийг алсан ч энэ хооронд үлдсэн нэг монгол цэрэг нөгөө туг хиуртайгаа хотод нэвтрэн оржээ.Тэгэхдээ хотын гудамж талбайд “Хүн алахыг цаазлан хориглож байна” хэмээн чангаар зарлаж явахад нэг ч хүн түүнд гар далайсангүй гэдэг.Ийнхүү нэг ч хотын иргэн монголын нэг ч цэрэг амь хохирсонгүй.Хубилай хотыг ийн буулган аваад элчийг нь алсан нөгөө хоёр даргыг л зарлигийг зөрчсөн учир хэмээн буруутгаад цаазаар авчээ.Тэгээд өөрөө Юннан хотыг яаравчлан зорьж аврагдах ямар ч найдваргүйгээ ойлгосон хан хүү нь буужөгөхөдхэдийгээр монголын ёсонд элчийг алах нь хүнд гэмт хэрэгт тооцогдож заавал алж хороодог заншилтай ч энэ удаа элчийг нь алсан түүнд гар хүрсэнгүй.Түүнийг эхлээд Хархорум хот руу их хаан Мөнхөд хүргүүлэх гэснээ дагаж захирагдахаа илэрхийлмэгц, улсад нь харьяат ноёны албанд нь эргүүлэн тавьжээ.Сүрлэг өндөр уул нуруу дамжин Юннанийг эзлэн авах аян дайн ийнхүү жил гаруй үргэлжлэн дуусав.Хубилай ийнхүү аян дайнаа амжилттай дуусгаж буцахдаа Урианхадайг үлдээж Сүн улсын ар талд түшиц газар бий болгож бэхжүүлэх үүрэг ногдуулжээ.
     
      Хубилайн алсын аян дайнд авч гарсан буман монгол хүнээс хоёр түмэн хүн үлджээ.Аян дайны явцад их цэргийн тавны дөрөв нь амь үрэгдэх буюу өвчин тахлаар хиарсан ч нутгийн ялагдсан ард түмнээс нөхөн авсаар цэрэг дайчид нь дайнд дөнгөж мордож буй мэт бэлэн байлдааны чадвараа хадгалан байв.Хэдийгээр Хубилай авьяас билэгтэй эрэлхэг зоригтой жанжин ч гэлээ хятад хүмүүжил нь даравч далдайж булавч бултайж байлаа.Энэ байдлыг нь Мөнх хаан мэдэж хойш дуудан тушаалаас огцруулж буруутган яллах гэж байснаа даруй эвлэн учир зүйгээ ололцсон байна.
     
      Улмаар итгэлийг эвдэн элчийг нь алсан Сүн улсын эсрэг аян дайнд Мөнх хаан өөрөө оролцохоор болжээ.Чингээд хүчээ төвлөрүүлэн өмнөд хятадын Сүн гүрнийг гурван талаас нь нэгэн зэрэг довтолжээ.Энэ үед Хубилай умар зүт Хунаны дэргэдээс хөдлөн Сүн улсад цөмрөн Хөх мөрнөөс хойшхи нутгийг бүхэлд нь эзлээд мөрнийг гаталж, Учань Фү хотыг бүслэхэд Урианхадайн цэрэг баруун өмнөөс нь нэвтэрч орсноор хүчээ нийлүүлж аваад Сүн улсыг тэг дундуур нь тасалж авахаар заналхийлэв.Яг энэ мөчид Хочаугийн дэргэд байлдаж байсан Мөнх хааны цэрэгт цусан суулга өвчин дэлгэрч хаан өөрөө өвдөн нас баржээ.Энэ байдлыг ашиглан Хубилай Долнуурын Шандуд садан төрлийнхөн болон хятад цэргийн ноёд, дарга нар болон хятад мужуудын монгол захирагч нараар хурал хийлгэн өөрийгөө их хаанаар зарлуулав.Чингис хааны нас барснаас гучин жилийн хойно хааныг алтан уршйнхныг бүгдийг нь байлцуулан сонгох, өрсөлдөгч гаргаж ирэхийг цаазлан хориглосон хууль ийнхүү мартагдав.    Улмаар улсын нэрийг өөрчлөн нийслэлийг дотор газар шилжүүлж, Хубилайн удирдсан монгол хятадын нэгдсэн цэрэг Арибөхийг бут цохив.Монголчуудьга өөр хоорондын дайн тулаан өрнөснийг Сүн улс ашиглан дахин толгой ондийлгөж ирэв.Гэвч байр сууриа нэгэнт бататгаж чадсан Хубилай гадаад аян дайнд дахин анхаарлаа хандуулав.Чингисийн дайнбайлдааны сургууль мөн гуравдахь үе дээрээ ялан дийлж алдраа дуурсгав.Сүн улсын нийслэлийг эзлэн авч эзэн хааныг нь олзолсон ч 40 жилийн дайн үүгээр дуусангүй.Хятадьтн өмнөд нутагг эсэргүүцэл үзүүлснээр байсныг ихээхэн хүчин чармайлт гарган бүрэн дарж эрхшээлдээ оруулав.
     
      Хубилайн цаашдын аян дайны ажил үйлс дорно өмнө зүгт чиглэх болжээ.Меконг мөрний өмнөд хэсгийн Нам Бо улсын хаан дагаар орохоо илэрхийлж бараалхахаас татгалзсан учир монгол цэрэг нутаг оронд нь халдан орж нийслэлийг нь эзлэн эвдэн сүйтгэжээ.Аннам улсьгн хаан нутаг дээгүүрээ монгол цэршйг өнгөрүүлэхээс зайлсхийж нэг үзсэнээ сайн дураар алба барьж эхэлжээ.Бирмийн хаан хүүгээ Хубилайд илгээсэнгүй учир нутаг орон нь гурван ч удаа халдлагад өртөв.Хубилайн цэргүүд Сиам, Энэтхэг, Ганга мөрний цаад тал мөн Ява аралд дайтаж явлаа.Дайны ялалт ашиг тусаа өгөх эсэхээс нэг их хамаатай бус гагцхүү газар сайгүй ноёрхож захирах дон Хубилайг эзэмдэж сэтгэл санааг нь тавируулах болжээ.Иймээс Чингис хааны хянуур болгоомжтой аян дайнд бэлтгэдэг шургуу нухацтай бодлого орхидох болсны учир бэрх ялагдал хүлээх нь гарцаагүй мэт болжээ.
     
      Үнэхээр ч түүхэндээ харийн ноёрхол гэдгийг үзээгүй Япон улсад тулган шаардсан нь доромжлол байсан агаад хариу өгсөнгүй. Тэгэхээр нь 45 мянган монгол, 120 мянган хятад, солонгос дайчид бүхий асар том армийг япон аралд буулган тэгш тал газрыг эзлэн сүйтгэсэн ч бэхлэлт суурингуудыг эзлэх гэсэн оролдлого нь япончуудын баатарлаг эсэргүүцэлтэй тулгарч ахисангүй, дээр нь байгаль дэлхий туслаар ирсэн мэт хар шуурга Хубилайн байгуулсан тэнгисийн цэргийн урьд хожид байгаагүй агуу их флотыг устган сүйрүүлжээ. Японы аралруу Хубилай дахин цэрэг илгээсэн ч дээрх гунигт хувь тавилан давтагдсан байна.Хубилай хятадыг түүний ахуй амьдрал соёлыг хүндэтгэдэг байсан ч хятадуудад итгэдэггүй байв.Хэдэн зуун мянган хүнээр 60 сая хүний хазаарлан барьж буй гэдгээ их хаан хэзээ ч мартдаггүй байсан бөгөөд тэдэнд нэгдэж нягтрах ямар ч бөлөмж гаргаж болохгүй гэдгийг хатуу анхаарч байв.Хятадын цэргийг ашиглахдаа тэрбээр өмнөд хятадынхыг умард хятадад, умардынхыг өмнөдөд суулгаж, дорно зүгийн дайчдыг өрнөдөд, уул хөвчийн овог аймгийг тал хээрт байрлуулан, 2 жил тутамд сольдог байжээ.
     
      Тэрбээр Монголын төрийн төвийг хятад газар шилжүүлсэн ч өөрийгөө хэзээ ч хятад хүн гэж үзсэнгүй тэднийг захиран дарангуйлсан монголын их эзэн хэмээн үзэж байв.Энэ үед Хубилай их хааны хувиар Ази Европ тивийн тав хуваасны дөрвийг захирч байв.Тэр бол Алтан Ордны улсын ч мөн эзэн байв.Хятад Манжуурт аян дайн явуулахдаа Ижил Днепр мөрөнд ахуй Оросын хотуудаас цэрэг цуух дайчилж байв.Түүний торгон шадар цэрэгт алаан дайчид, кавказ гарлын цагаан арьстнууд, христ түшмэдүүд алба хашиж байжээ.Өмнөд Азид Хүлэгүгийн байгуулсан Амударьяагаас Сири хүртэл дамнан оршиж, Византийн гүрэнтэй хиллэж байсан гүрэн бол Хубилайн улсын гадаад муж гэгдэж байлаа.Хүлэгүгийн улсын хаад Хубилайгаас “Ил хаан” гэдэг хааны хэргэм цолыг хүртдэг байв.Тэбриз хотноо цутгасан зоос Хубилайн нэрээр гарч байв.Энэ асар том гүрэнд монгол хэв ёсны энх журам ноёрхож байсан юм.Даян дэлхийн түүхэнд анх удаа Ойрхи Дорнод, Хятад, Орос, Төвд зэрэг улс орнууд туулшгүй их говь цөл, давшгүй өндөруул нуруугаар зааглагдан оршиж байсан нь одоо өөрчлөгдөж, дайсагнасан улс орнууд харилцан халдан түрэмгийлэхээ больж, хоорондоо мөнхөд олзлолдон булаалдахаа зогсов.Дээрмийн халдлага үймээн самууныг эгнэгт арилгав.Монгол цэрэг аяны зам харгуйг сэргийлэн хамгаалж, монгол түшмэд өртөө бүрт ирэх, явах жингийн цувааг бүртгэн суух тул харьяат аль нэг аймгийн нутагг жингийн ачаа тээш алга болвол амбан сайд нь ялд унах билээ.Ийнхүү Хубилайн алдар суу тив дэлхийгээр дамжин түгсэн билээ.
     
    2012-11-27 15:47:48
    Мэдээ оруулсан: undesten

     
  • Сүсэглэл, солиорлын дэнс: ЗОМБИ

    Нэн ховордож цөөрсөн, “Улаан ном”-д бүртгэлтэй амьтны эд эрхтнийг нь авах гэж, халуун цусыг нь уух гэж хөнөөдөг явдал зогсохгүй нь. Алж л байвал сэтгэл нь ханадаг, буудаж л байвал хорхой нь дарагддаг гаж донтнууд шинэ үеэр хүрээгээ тэлсээр. “Энэ бол ердөө л гаж дон шүү дээ. Амьтан алж, араатан аятай тасчиж иддэг, цусыг нь ууж таашаал авдаг сэтгэцийн өвчин” хэмээн нэгэн байгаль хамгаалагч тодорхойлов. Анч удамтай монголчуудын өнгө зүс ийнхүү алуурчин төрхийг олсноор хүйтэн зэвсэг агссан ангуучид хэдэн мянгаар тоологдож, араасаа цусанд шунасан араатнуудыг төрүүлж эхэлсэн нь энэ.
     
    Монголчууд сонин содон хийгээд нүүдэллэж яваа, хээлтэй, эсвэл үр төлөө дагуулсан амьтан руу онилох нь бүү хэл, үргээж цочоохыг цээрлэдэг. Харин энэ ёсыг даган мөрдөж, хангай дэлхий, байгаль эхдээ хүндэтгэлтэй ханддаг жинхэнэ гөрөөчин өнөөдөр Монголд хэд байгаа бол. “Маш цөөхөн, хэдхэн арваар л тоологдоно” хэмээн өөрийгөө анчин гэж өргөмжилсөн нэг танил маань өгүүлэв.
    Хустайн нуруунд хэдэн жилийн өмнө хулгайн анчид 13 буга алсан хэрэг гарсан. Анчин ч гэж дээ, мөнөөх эрлэгүүдийн буудсан буган сүргийн гурав нь согоо бөгөөд хэзээ мөдгүй янзагалах байжээ. Гэтэл тэд согоог буудаад, хээлийг нь гаргаж хаячихаад, савыг нь аваад явсан аймшигтай хэрэг үйлдсэн юм. Ийм хүйтэн сэтгэлтнүүд одоо хүртэл шийтгэл амсаагүй явааг мартаж болохгүй.
    Гөрөөсний халуун цус ууж зугаацдаг гаж донтнууд өнөөдөр залуу үеэр хүч нэмэн өргөжиж байгаа нь үнэндээ бидний хувьд эмгэнэл. Түүнчлэн зарим архаг анчин өсвөр насны хүүхдээ дагуулан, зааж сургадаг болжээ. Ингэхэд, цусандаа будагдан үхсэн амьтан хараад цэрвэж эмээдэггүй нийгмийг төлөвшүүлж байгаагаа яагаад ухаарахгүй байна вэ. Монголчууд мал гаргахдаа хүртэл нялхас, эмэгтэйчүүдийнхээ нүдийг хааж, холдуулж хориглодог биш бил үү.
    Гаж донтнуудын хийрхэл үүгээр зогсохгүй. Жил бүрийн хавар гөрөөсний халуун цусыг уухыг найз нөхөд, хаалттай сүлжээгээр зарлан уриалдаг хүн араатнууд олширсоор байна. Энэ ой гутам үйлдлээ тэд эртнээс уламжилж ирсэн эмчилгээний онцгой арга хэмээн тайлбарладаг. Түүхээ сануулъя. Монголын эзэнт гүрний цэргүүд зөвхөн жанжныхаа зөвшөөрлөөр, зарим онцгой тохиолдолд маш нарийн тогтоосон тунгаар мориныхоо цусыг уудаг байжээ. Гэхдээ энэ зан үйл аажмаар өөрчлөгдсөөр голдуу сульдаатай, сулралтай эрчүүд яргуй идсэн гөрөөсний, хулангийн, чонын цусыг жилд нэг удаа маш бага хэмжээтэй уудаг болсон талаарх түүх бичигджээ.
    Гэтэл одоо туулайн зүрхийг халуунаар нь, “амьдаар” нь залгих, цөсийг нь архинд хадгалж хэрэглэх, тарваганы хүн мах, булчирхай, чонын хэл, цаашлаад төмсгийг нь хүртэл түүхийгээр нь иддэг гээд гаж эмчилгээнүүдийг тоочвол барагдахгүй. XXI зууны монгол эр хүний сэтгэхүй ингэтлээ доройтож байна. Цаашлаад ургамлын үндэс, навчийг ямаа аятай тасдан үмхэлж, үхэр мэт хивж зогсдог нөхдүүд ч олширлоо.
    …Цус уудаг, зүрх залгидаг үзэгдэл бол эртний бөөгийн, их ан ав хийсний, дайнд ялсан, эсвэл тулалдахаас өмнө үйлддэг заншил болохоос эмчилгээ биш..
    Уран шувууны үүр, махчин шувуудын өд сөд, ялгадас, нэн ховор амьтдын эд эрхтэн зэргийг худалдан авах санал тавьж буй арга барил нь ч адил. Хэлэх үгнийх нь үндсэн холбоос шашин шүтлэгээр улбаалж байгаа нь сүсэглэл өдгөө Монголын нийгэмд ямар их хүч авсныг илтгэнэ. Бугын цусыг архиар даруулж уувал уушгинаас болон эмэгтэй хүний савнаас цус алдахыг зогсоож, үр тогтооно. Ялгадсыг нь арьсны өвчинд түрхэж эдгээнэ. Ясан эврийг нь шатааж талхлан чонын соёоны хамт хөхний хавдарт түрхэнэ, бугын сүүлийг чанаж уувал бөөрний үрэвслийг нам дардаг гээд ой гутаж, огиудас хүргэм зааврууд олон нийтийн сүлжээгээр тэнэх болов. Гэтэл ийм ярианд итгэдэг, амьтны түүхий мах, эд эрхтэн, халуун цусыг залгилж, зажилж суудаг “зомби”-нууд олширсоор байгаа нь гутамшиг.
    Тэгвэл орчин үеийн шинжлэх ухаан юу гэх бол. Үнэндээ энэ нь ямар ч уламжлалт анагаах ухаантай хамаагүй бөгөөд зөвхөн дом, мухар сүсэг, нэгэн төрлийн зарим хүний дотор нуугдах араатан шинж хэмээн үзэж байна. Тухайлбал, бор гөрөөс гэхэд ой, хөндий хоёрын заагийн шимтэй хэсгийн мараагаар үхэр, хоньтой нийлж бэлчдэгээс шүлхий, бруцеллёз зэрэг янз бүрийн өвчнөөр өвчлөх, вирус тээх нь элбэг. Ийм амьтны түүхий цусыг ууснаар тээж яваа өвчнийг нь шууд авна гэсэн үг аж.
    Цус бол аливаа амьтны биеийн бүх эд эрхтэн рүү тэжээл зөөдөг. Үүнтэй холбоотойгоор тэрхүү тэжээллэг орчинд нян хамгийн түрүүнд үрждэг гэжээ. Тэрчлэн хээрийн амьтан эрүүл гэсэн ташаа ойлголт хүмүүсийн дунд байдаг нь харамсалтай хэмээн анхааруулж байна. Угтаа цус уудаг, зүрх залгидаг үзэгдэл бол эртний бөөгийн, их ан ав хийсний, дайнд ялсан, эсвэл тулалдахаас өмнө үйлддэг заншил болохоос эмчилгээ биш юм.
    Ингэхэд манай залуус гөрөөсний цус ууна хэмээн хөөрцөглөж байхаар хамгаалах, үржүүлэх талаар нэгдэн нийлж, бусдыгаа уриалж яагаад болохгүй гэж. Хэзээ мөдгүй устаж болзошгүй мазаалайд, шагайн чинээ заараасаа болж хядуулсаар дуусаж буй баданга хүдэрт, мал, малчин, хүн, уул уурхайн үйлдвэрлэлд газар нутгаа, хоол тэжээлээ дээрэмдүүлж, хотонд нь орохоос өөр гарцгүй үлдсэн саарал чоныг, эврээсээ, сүүлнээсээ болж алуулдаг бөхөнг, буга согоог хамгаалахад ганц удаагийн ан авдаа зориулдаг зардлаа хандив болгон цуглуулж яагаад болохгүй гэж. Хожмын үр дагавар нь эх байгальд ээлээ өгөх нь гарцаагүй.
    Бэлтгэсэн: Ц.Цэвээнхэрлэн
     
  • ОНГОДЫН ТАМЛАГ.

    Тухайн онгод бөөгийн биед орж ирээд өөрийгөө танилцуулж, өнгөрсөн үеэ эргэн дурсаж буйг онгодын тамлаг хэмээнэ. Онгодын тамлагын гол онцлог нь бөө хүн өөрөө онгодоо урин дуудах дуудлага биш харин бөөгийн онгод бөөд оршиж эхлэх үеийн ” тамлаг ” юм. Өнөө цагт бөө нар онгодын магтаал, дуудлага, тамлаг гуравыг огг ялгалгүй дуудлага юм уу эсвэл тамлаг хэмээн бүгдийн цугт нь нэрлэх болжээ. Зарим үед дуудлага гэх мөртөө заримдаа тамлаг хэмээн нэрлэн дуудсаар байна. Бөөгийн дуудлага, тамлаг хоёрын хооронд нилээд ялгаа бий. Энэ тухай дархадын Т.Балжир удган ярихдаа “ Ерийн үед бөө хүн өөрийнхөө онгодыг дуудлагаар дууддаг бол харин хатуу хараалын эсрэг болон бэрх хэцүү үеийн зүхэл, онгод нь өмнөх хүссэн хүслийг биелүүлээгүй зарим үед хар зүгийн онгод тэнгэрийг дуудаж, түүнийг зандарч загнаж буйг тамлага” хэмээдэг ажээ. Зарим угсаатан дотор ерийн дуудлага адилаар бөө хүн онгод тэнгэрээ магтан дуудаж, эцэст нь тухайн үйл хэрэгтээ зарах гэж эсвэл орж ирсэн онгод өөрийн тамлагаа дуудаж байх жишээтэй юм.
    Тамлагыг дотор нь:
    1.Тарчилсан тамлаг
    2.Дурсамж тамлаг
    3.Хавархсан тамлаг
    “Зовоох, тарчлаах” гэсэн утга санаа нь онгодын тамлагад тодорхой хэмжээгээр илэрдэг. Учир нь олонхи онгод “Ээ халаг, ээ халаг, ээ халаг” гэж үглэж байх нь элбэг байдаг. Өөрөөр хэлбэл зовлон зүдгүүр, хэцүү бэрхийг тоочин дуудсаныг “тамлага” гэж ойлгож болно.
    Баглаан удганы тамлагад дурдсанаар:
    Ангир шар уургаа тэжээж өсгөсөн минь
    Шидэндээ үүртэж, оношиндоо бүдэрч
    Сэтгэлд сэв болж, бодолд гашуу болж
    Биенд хагацал болж, хааны зарлиг гэж
    Ноёны хууль гэж далайлгаж, сүрдүүлж
    Хийсэн хэрэг үнэнтэй гэж
    Хэлсэн үг магадтай гэж
    Ганц хүүгийн минь биеийг хороосон
    Ээ халаг, гааг, гааг, гааг
    Хагацлын нулимсыг эгшээлгүй
    Харанхуйгаас гэгээрэлгүй явсан бие чинь
    Маханд төрсөн ланчиг эдэлж
    Цусанд амилсан зовлонгоо үүрч
    Бичиг гэгч эрээн цоохрыг танилгүй явж
    Бэх гэдэг үмхий шаврыг хэрэгсэлгүй явж
    Бийр гэгч үстэй зомголыг барилгүй явж
    Энэ болсон үрийнхээ ард үлдэж, гэгэлж, гасалж
    Явах учир минь… хэмээн тамлагадаг.
    Тарчилсан тамлага:
    Ээж юуны бийд
    Эрх тайж байлаа.
    Ээж юунаасаа хойш
    Охин чөтгөр боллоо.
    Эсэргэнэ тахалд
    Өвдөн ядан хэвтсэн
    Ёолох хайран бие минь
    Ёололгондоо халагласан
    Ёс мэдэх бөөцүүл
    Нэхэлдэж ядсан.
    Ёолох- хайран бие минь ёололгондоо!**л халаглах нь онгод тарчилан тамлагдаж нарийн гурван сүвээгээрээ нар харж, гурван сүвэгч шөрмөс авч хэт зовж бөө болдог байсан гэх мэтээр өгүүлсэн байна. Хүн байхын үеийнхээ намтар түүхийг хуучилж байдаг тул онгодын тамлагыг “дурсамж дуудлага” гэж болох юм.