Author: admin_shaman

  • Өрөөсөн эвэртэй цагаан ямаа туусан бүсгүйтэй тааралдсан Цэрэндоржийн яриа

    Цэрэндорж зэргэлдээх сум руугаа явж байж. Зам бартаагүй, тал нутаг болохоор нүдэнд торох юм болгон холоос харагдаж байж. Түүнийг өдрийн халуунд нозоорсхийгээд залхуутай гэгч нь шогшуулж байтал өмнөөс нь нэг хонь хөтөлсөн бололтой ганц явган хүн ирж явна гэнэ.

    Ойртох тусам нөгөө ганц хүн нь эмэгтэй төдийгүй өрөөсөн эвэртэй цагаан ямааны сүүлнээс атгаж чирч гулдарч явжээ. Цэрэндорж зориуд зам хазайж хажуугаар нь зөрөх гэж явсан өнөөх бүсгүй рүү мориныхоо жолоог эргүүлжээ. Очвол гандаж онгосон хар цоохор банзал, ноосон цамц өмссөн залуухан хүүхэн байв. “Хаа хүрч явна даа?” гэхэд бүсгүй дуугарсангүй. Хээр хөдөө ганцаараа явж байгаад таньж мэдэхгүй эр хүнтэй тааралдаад ичиж зовж байгаа юм байна гэж бодсон Цэрэндорж бүсгүйг цаашлуулах гэж мориноосоо буугаад ойртож очжээ.
    Бүсгүй ичингүйрэн доош тонгойсон байна. Цэрэндорж ийш тийш харахад ойр хавьд амьд амьтны бараа харагдсангүй. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг болохоор мань эр ч морио тушаад бүсгүйг барьж авчээ. Нөгөө өрөөсөн эвэртэй цагаан ямаа нь цочтол чанга майлснаас ганц нэг өвс зулгаагаад зугтаж цойлсонгүй. Бүсгүй тэнхээтэй хүн байлаа. Цэрэндорж тулдаа л ноцолдож байж доороо хийж аваад банзлыг нь сөхөхөд гарт нь нэг хатуу юм тааралдав. Банзлын цаана сүүжтэйгээ залгагдсан хувхай гуяны чөмөгний яс харагджээ. Бүсгүй нүдээ хагас анин амьсгаадан хэвтэж байв. Цэрэндорж айхдаа үсрэн босч өмдөө татаад морь руугаа гүйхэд нөгөө бүсгүй ч түүний хойноос ухасхийжээ.
    Цэрэндорж мориндоо мордох гэхэд нөгөө бүсгүй ганц татаад унагачихаад байв. Сүүлдээ мань эр ядарч туйлдаад хэвтэж байснаа унтаад өгчээ. Нойрон дунд нь тогоо шанага дугарч хэн нэгэн цай хоол болгож байгаа бололтой байж. Цэрэндорж ямар айлд байгаагаа мэдэхгүй байлаа. Өндийж харвал хажууханд нь байсан зэвтэй төмөр зууханд нөгөө бүсгүй гал түлж, цай самарч байгаа аятай гараа өргөн хий юм самарч байв. Ямар ч тогоо шанага байхгүй мөртлөө яах аргагүй тогоо шанаганы харших чимээ гарч байв. Цэрэндорж босох гээд чадсангүй. Ямар нэг үл үзэгдэх олсоор түүнийг хүлж орхисон бололтой. Нөгөө “цайгаа” самарч байгаа нэг том улаан чулууг хоёр гардан барьж Цэрэндоржид өгөв. Тэгэнгүүт Цэрэндорж тэрхүү “Цайг нь” бүсгүйн нүүр рүү цацаж орхижээ. Ганц ч үг дуугараагүй байсан бүсгүй “Жунайн авгайн нүүрийг түлчихлээ. Жунайн авгай нүүргүй болов” гэж хашгирсаар сүүжний хувхай яс болон унажээ.
    Нөгөө өрөөсөн эвэртэй цагаан ямаа ч байхгүй болчихсон байжээ. Танилын минь харсан чөтгөр ийм юм байсан гэдэг.
    Эх сурвалж www.wikimon.mn
     
  • Улаан-Үдээс Монгол эзэнт гүрний үеийн булш олжээ

    Улаан-Үдийн “UlanMedia” сайтад мэдээлснээр, тус улсын Тарбагатай мужийн Нижний Саянтуй тосгоноос дээрх булш олджээ. Тосгоны оршин суугчид хашаандаа бордооны нүх ухаж байтал дээрх хүний араг яс гарсан бөгөөд ердөө 1.5 метрийн гүнд байсан аж. Цагдаа нарын хэлснээр, булшийг олсон оршин суугчид энэ газарт дөрвөн жил зургаан сарын өмнө нүүж ирсэн бөгөөд хуучин эзэмшигч нь хашаа байшингаа зарж Москва уруу шилжжээ. Одоо Улаан-Үдийн уг тосгоны газрыг хамгаалалтад авч,өргөн хэмжээний малталт хийж эхэлсэн байна. Булшнаас олон төрлийн эд өлгийн зүйлс гарсан ч энэ нь булшны аль үед харьяалагдахыг тодорхойлоход учир дутагдалтай байгаа аж. Ямартай ч, булшнаас товч, бүсний арал, метал болон хуванцар бүтээгдэхүүн, гутал гарчээ. Харин араг яс чулуужсан бөгөөд албаныхан VI-XIII зууны үед хүнийг 1.5 метрийн гүнд оршуулдаг байсан гэж оршуулгын зан үйлээр нь тодорхойлж байна. Тиймээс энэ булшийг Монголын эзэнт гүрний үед хамааруулж байна. Одоо цогцсыг шинжилж байгаа бөгөөд сар орчмын хугацаа шаардах гэнэ. Шинжилгээний дараа уг цогцсын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарч, үхлийн шалтгаан тодорхой болох агаад шинжилгээг Белоруссийн талаар хийлгэх ажээ.
    Э.Төгсжаргал

     
  • Мөнх хөх тэнгэр минь өршөө №3 Харийнханы гар дээрх Монголын гаалийн лац ба “Төрийн нууц задарсан нь”

    Бид ажлын хэсэг байгуулаад тэр өдөртөө хөдөлж өглөө гэхэд товлосон газраа ирсэн байлаа. Хилийн отрядын дарга, хурандаа Ц.Төмөр ажилаа танилцуулаад шууд ажиллагаандаа орлоо.
    Заставаас нутгийн гүн лүү нүүрсний уурхай чиглэн явах замдаа нүүрс ачсан машинуудын их тоосонд дарагдан зарим үед баримжаа алдан зогсож байлаа. Замаас гаран ачаагаа янзалж зогсох нүүрс ачсан машинууд дээр очлоо. Хятад жолооч ачаагаа хучаад лацдах гэж байгаад баригдав.
    -Энэ лацыг хаанаас авсан?. –Манай хэсгийн дарга жин хэмжихэд тарааж өгсөн.
    Тэндээс хөдөлж Таван толгойн их уурхайд ирэв. Үнэхээр жин хэмждэг хятад ажилтан Zhang Zhamusu монголын гүний гаалийн лацыг багцаар нь шүүгээнээсээ гаргаж ирэв. Түүний дэргэд “Таван толгой трансс” ХХК-ийн диспетчер Б.Саранбямба, борлуулагч Б.Отгончимэг нар ажлаа хийж байлаа.
     
    –Гаалийн байцаагч нь байсангүй, аймаг руу явсан гэв. Бүхэл бүтэн улсын гаалийн хяналтын лац гадаадын иргэдийн гарт явдаг. Палентлого, архилоги, буган хөшөө, алт гээд олон зүйлийг нүүрсэн доор хийгээд гарах боломжтой. Нүүрсний дор 30 тонн ноолуур нууж гаргах гээд баригдаж байсан түүхтэй.
    Энэхүү зөрчилтэй холбоотой олон хурал, зөвлөлгөөн засах залруулах ажил хийгдсэн нь тодорхой.
    Гурван хоногийн томилолтоо дуусгаад Нийслэлд ирэхэд өдөр дутмын болон шар сонинуудад миний тухай хар мэдээ дүүрэн цацагдсан байж билээ. Тэгээд нь төр нь улс орныхоо төлөө зүтгэсэн ажилтанаа хамгаалсан юмгүй, төрийн төлөө зүтгэсний төлөө хувийн нэр төрөөрөө хохироод өнгөрч билээ.
    Түүнээс хойш удалгүй хэрэг мандав. Миний бие MSS-ийн засварын газраас мэдэгдсэний дагуу засагдсан процессороо авахаар очив. MSS-ийн төв байрны подвальд орших засварын газраас процессороо аваад гарч ирэхэд Тагнуулынхан намайг баривчилсан юм. Уг ажиллагаанд залуус эртнээс бэлтгэгдсэн байв. Хар урт цув, бүрх малгайгаар ижилдэн хувцасласан хоёр залуу болон мөрдөн байцаагч намайг баривчилж, кольц нь муудаж, утаа хаясан ГАЗ-2410-т суулган ТЕГ-ын нэгдүгээр давхарт аваачин анхны байцаалтаа хийв. Төрийн нууц задруулсан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж байгаа ажээ. Тэгээд төмөр замд байрлах манай гэрт иж бүрэн нэгжлэг хийсэн юм. Тэр үед гэрт эхнэр, хүүхдүүд байж таарав. Хаанаас ч юм олж ирсэн 2 гэрчийг байцуулан нэгжлэг 14 цаг үргэжилсэн билээ. Эхнэр маань хоёр ч удаа уураа барьж чадалгүй тагнуулынхантай маргалдав. Төрийн нэр барьсан эрх мэдэлтнүүдийн эсрэг үүнээс өөр эсэргүүцэл байсангүй.
    Энэ бүхэн эхнэр болон хүүхдүүд, гэр бүлийг маань сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсан юм. Нэгжлэг манайд байсан бүх ном, цаасан материалыг нэг бүрчлэн шалгасан нь ямар нэг өөр зорилго агуулж байгаа нь илэрхий байв.
    Тэр үед би маш тайван байлаа. Учир нь толгойгоо сайн ажиллуулбал бие зовохгүй гэдгийг сайн ойлгож байсан хэрэг. Сунжирсан нэгжлэг шөнө орой дуусав.
    Энэ үед ордонд миний ажлын өрөөг тусгай хамгаалалтад авсан байлаа. Дараа өдрийн өглөө миний албан тасалгаанд 11 цаг 45 минутаас нэгжлэг үргэжилж, 15 цаг 30 минутад дуусав. Энэ өдрөөс эхлэн ТЕГ-т дуудагдан байцаагдах ажиллагаа бараг нэг жил үргэжилсэн юм. Хэрвээ дуудсан цагт очихгүй бол баривчлан хорих аюул заналхийлнэ.
    Тагнуулын ерөнхий газрын ажилтнуудын нэгжихэд хурааж авсан МАХН-ын тухай материалууд хоёр өдрийн дараа зөвлөхөөр дамжин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Идэвхтэний ширээн дээр “заларч”, намайг МАХН-ын Хяналтын ерөнхий хорооны хурлаар хэлэлцэх “сценарь” зохиогдсон байлаа.
    Улс төрийн түтгэлзсэн албан тушаалтан намайг МАХН-ын Хяналтын Ерөнхий Хорооны хурлаар хэлэлцэн одоо хийж байгаа төрийн албан тушаалаас зайлуулах хүртэл арга хэмжээ авахаар анхааруулж байсан. Энэ нь төрийн тусгай байгууллага нь намын байгууллагад мэдээллээ өгдөг, намын байгууллага нь төрийн үйл ажиллагаанд хутгалдан оролцсон зохисгүй үйл ажиллагаа байлаа.
    Хурал УИХ-ын сонгуулийн өмнөхөн болсон бөгөөд нэр дэвшихээр тодорсон Сүхбаатар дүүргийн засаг дарга Энхбаяр гол дүрд тоглов. Тэрээр намайг МАХН-аас хөөх санал дэвшүүлэв. Түүнд би МАХН-ын дүрэмээ уншихыг нөхөрсөгөөр зөвлөж, МАХН-аас хөөх  шийтгэл аль 1990-ээд оны үед намын дүрмээс хасагдсаныг дурьдав. Намайг айлгах төлөвлөгөөний дагуу хийгдсэн хурал ийнхүү “ичгэвтэр” болж дуусав. МАХН-ын хөрөнгийг хувалз мэт сорж төлжсөн нэг ч нөхрийг хурлаараа хэлэлцээгүй атлаа намайг яллах гэсэн энэ үйлдэл “инээдмийн жүжиг”-тэй зүйрлэж болохоор байлаа.
     Хэдий хүртэл үргэжлэх нь үл мэдэгдэх төрийн нууц задруулсан хэрэг  сэтгүүлчдийн “буян”-аар хурдан дууссан гэж боддог. “Сэрүүлэг” сонин эхний нүүрэндээ “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга төрийн маш нууц материал задруулсан хэргээр эрүү үүсгэн шалгаж байна” нэртэй өгүүлэл гарч хэвлэлийн шуугиан тархав. Үүний дараа өдөр дутмын сонингуудад дараалсан мэдээллүүд гарч мэдээллийн “дайн” идэвхтэй өрнөсөн юм.
     “Өнөөдөр” сонинд “Төрийн маш нууц мэдээллийн сан алдагдав” гэсэн өгүүллийг тэргүүн нүүрэндээ тавив. ТЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга сэтгүүлчдэд алдагдаагүй”, “төрийн нууц задруулсан ээлжит дуулиан”, “төрийн маш нууц материал мэдээлэл хийв. Үүнтэй холбоотой “Тагнуулын ерөнхий газар мэдээлэл хийлээ”, “Ямар мэдээлэл задруулсныг тогтоохоор шалгаж байна”, “Төрийн маш нууц мэдээлэл устжээ”, “Төрийн нууцаар улс төрийн хонжоо хайсаар байх уу” гэсэн материалууд өдөр дутмын болон шар сонинуудад гарч байлаа. Тэднээс хамгийн сонирхолтой нь “Үнэн” сонинд гаргасан материалд намайг Ганц хутагт хорьж шалгаж байгаагаар бичсэн байв.
     Нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь Халх голын ялалтын ажиллагаанд оролцохоор нисэх буудал руу явж байхад миний утсаар нэг эмэгтэй ярьж, баахан асуулт асуусан юм. Маш бухамдалтай байсан тэр үед би түүнтэй эвгүй харьцахаар байв. Бухимдалаа барьж харьцсан нь зөв болсон байлаа. Удалгүй “Сэрүүлэг” сонинд тэр эмэгтэй утсаар ярьсан бүхнийг “Нууцын зэрэглэлд юу багтдагийг би сайн мэднэ” гэсэн ярилцлага болгон тавьсан байв. Энэ бүхэн надад том сургамж болж үлдсэн. Намайг мөрдөн байцаах ажиллагаа шуурхайлж, хэргийг удалгүй прокурорт шилжүүлэв. 
    Миний “төрийн нууц задруулсан” үйл явцтай бараг давхцан ТЕГ-ын Францаас хулгайлан баривчилж ирсэн, өөрийгөө тагнуулын байгууллагын нууц мэдээлэгчээ зарласан Д.Энхбатын ”улсын нууц задруулсан” хэрэг прокурорт  хянагдсан билээ. Тэгээд “Өнөөдөр” сонинд “Д.Энхбатыг шүүхэд шилжүүлж, ҮАБЗ-ийн ажлын албаны даргыг цагаатгалаа” гэсэн нэгэн өгүүлэл үйл явцын ил төгсгөл болсон билээ.
     Нийслэлийн Прокурурын газрын хариу мэдэгдэх хуудас №1105-д “холбогдох хэргийг хянаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг мэдэгдье” гэжээ. Энэхүү мэдэгдлээс хойш сэтгэл амарч тайвширсэн боловч ямагт айдастай ажиллах болсон. Учир нь шаардлагатай гэвэл хүнийг яаж ч ”алж” болохыг надад тохиолдсон явдал харуулсан учраас хүн сэтгэл зүйн хувьд тун эмзэг болдог юм билээ.
    Хилс хэрэгт гүтгэгдэн сэтгэл санааны хувьд хүнд байдалд байсан тэр үед надад үнэхээрийн их тус болж байсан гэр бүл, найз нөхөд, шударга ёсыг дэмждэг иргэдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийг хүсч байна. Аливаа бэрхшээлийг хүн өөрийн биеэр мэдэрч байж жинхэнэ утгаар нь ойлгодог.
     
  • Ууц тавих, шүүс хөндөх ёс

    Ууцан дээрээ толгойгоо чимж тавьдаг. Бага бүхэлд хүзүүсээр толгойг төлөөлж дал дөрвөн өндөр хавирга гуяыг төлөөлүүлж хонхт, шаант чөмөг, дотор эрхтэнг төлөөлүүлж гургалдайг тавина. Шүүс тавихдаа мал зочин руу хараад дөрвөн хөлөөнугалан хэвтэж буй мэтээр эрэмбэлэн тавина.
    Малын махны толгой юм уу доош газар гишгэдэг чиг рүүхарсан нь эх нь болно. Зочиндоо махаа эх талаар нь харуулж өгнө. Зочин толгойн талаас нь хажуулдуулж огтлон идэх ёстой. Ууцыг хөндөхдөөзүүн араараа сүвээн талаас нь барьж баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй.
    Бусад махыг эх талаас нь огтолно. Толгойг идэхдээ эхлээд хамар дээр нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих зовхийг нь хөндөөд дараа нь огтолж иддэг. Их бүхлийг нь хөндөхдөөанхлан толгойд хүрээд дараа нь ууцанд хүрээд сүүлд нь сээр хүзүүболон бусад махнаас нь иднэ.
     
    1.ТОЛГОЙ
    2.УУЦ
    3.ӨВЧҮҮ
    4ХАА
    5.ГУЯ
    6. ХҮЗҮҮСЭЭР
     
  • Цөст их ойрадууд манж чин гүрний төв рүү давшин байлдсан Улаанбудангийн тулалдаан

     
       Энэ байлдаанд Галданг галт зэвсэг хэрэглэсэн хэмээн Энх- Амгалан хааны бодролын бичигт өгүүлдэг байна.Арнай жанжин ийнхүү ойрадуудад ширүүн цохигдон буруулсан бөгөөд Энх-Амгалан хаан түүнийг “Зарлигийг зөрчин омтгой байлдсан” хэмээн тушаалаас бууруулан шийтгэсэн байна.Үүнээс үзэхэд, Галдан Бошготтой хийх тэмцлийг Энх-Амгалан хаан ихэд чухалчилж нягт нямбай хандаж байв.Тэрбээр Галдан Бошготод элч зарж тал засахын зэрэгцээ, цаг хожин цэргийн хүчээ татан хуримтлуулжээ.Энэ үеийг хүртэл Галдан Бошгот дийлэгдэж ялагдаж явсангүй тул ойрад нутагт ар хударгаар нь Цэвээнравдан хаан ширээг нь гудайлгаж, өөрт нь цохигдсон халхууд манжид хүч хавсран дайсагнан байсныг үл тоон манжийн их цэргийг нэгмөсөн цохихоор улайран зүтгэв.Чухамдаа энэ нь Чингис хааны үйлсийг давтахаар мэрийсэн гэлтэй.Манж Чин гүрэн мандан бадрах бүх үеийн түүхэндээ ийм аймшигтай эн тэнцүү хүч үзсэн дайсантай учирсангүй тул нийслэлд нь ойрадын их цэрэг ойртон ирэхэд маш их болгоомжлон, үймэн сандарч байсан гэдэг.
     
       Тэр үед Чин улсын хязгаарыг сэргийлэн суулгасан цэрэг 3 түм байсан бөгөөд түүн дээр Галдан Бошготын цэргийг тосон байлдахаар 10 түмэн цэргийг дайчлан татсан байжээ. Тэрээр өөрийн ах Фу Чуанд “Хол дахиныг дагуулагч их жанжин” цол өгч, 5 түмэн цэрэг бүхий зүүн жигүүрийг захируулсан бол, гуравдугаар ах чин ван Цин Нянд “Умар дахиныг амаржуулагч их жанжин” цол олгон 5 түмэн цэрэг өгч баруун жигүүр болгон Галданг тосуулахаар явуулжээ. Энх-Амгалан хааны газар, газраас татан цуглуулсан 10 түмэн шалгарсан цэргийн дотор галт зэвсэгтэй цэрэг мянга орчим байжээ. Энх-Амгалан ийн цэрэг томилон явуулахцаа Галдан Бошготын их цэрэгтэй байлдана гэж алдаршуулсангүй, харин хааны ах, агь нар Улаанбудан гэдэг газар ирж, өвөрмонголын олон ноёдын хамт Галдантай чуулган хийж, Тушээт хан болон Жавзандамба хутагт нарын бурууг хүлээлгэж, ял хэлтрүүлэх явдлыгхэлэлцэх гэж байна гэх зэргээр халхлан, Галданд бичигявуулсан байна. Галдан үүнийг гэнэдүүлэх арга болохыг мэдэж, мөн уг аргыг хариу хэрэглэн чуулганд очно хэмээн алдаршуулан хэлэлцэж, цэргээ аван урагшлав.
     
        Ойрадын цэрэг 1690 оны 7 дугаар сарын сүүлээр Улхуйн голоос хөдөлж, 8 дугаар сарын орчим Бээжингээс 400 орчим км зайтай Улаанбуданд иржээ. Улаанбуданд Галдан Бошготын цэргийг очиход манжийн зүүн замын цэрэг түрүүлж ирээд нэгэнт ашигтай байрлалыг эзэлсэн байв.Уулын бэлд байрлуулсан манжийн цэрэг их буу олонтой, тэр нь наранд гялалзаж ярайтал жагсаасан байх нь ойрадын эсрэг Энх—Амгалан хаан лут том хүчийг хуралдуулсныг илтгэнэ.Мөн халх, өвөрлөгч хошуудын цэргүүдээс бүрдүүлсэн морьт цэргийг ганга жалганд бөөгнүүлсэн байлаа.Галдангийн цэргүүд их төлөв хөвөнтэй дээлний гадуур нимгэн төмөр цагираг хэлхэж хадсан хуягтай бөгөөд зарим нь тэр хуягныхаа гадуур гинжин хүрэм давхарлан өмссөн байлаа.Түүнчлэн, хүний хүзүүг ч тас харвах хурц иртэй саран зэв, хутган зэв, шөвгөн зэв бүхий нум сумтай байлаа.Хоёр их буутай байснаа манжийн цэрэг эхлээд довтлон ирэх байх гэж үзсэн онь газарт зоов.
     
       Манжийн цэрэг нэмэгдэн ирсээр нэгэнт давуу хүчтэй болсон тул санаачлагыг авч, үхэр буугаараа буудаж сүрийг бадруулсаар уулан дээр давшин гарч ирэхэд, ойрадууд дор шугуй дотор эрэг бүхий голын тэртээ тэмээнүүдээ хэвтүүлэн халх босгож, манжийн цэргийг тосон байлджээ. Ингэхдээ унаж ачиж яваа 500 орчим тэмээг хөндлөн хэвтүүлэн, босч туйлахгүйгээр хөлийг тушин боож, дээрээс нь банз мод тавьж, нойтон эсгий олон давхарлан бүтээсэн нь сумны зэв нэвтэрхээргүй зузаан хаалт болсон байлаа. 2 саахалтын хэр газарт ийм хаалт хийжээ.
     
       Тийнхүү 1690 оны 8 дугаар сарын эхээр хоёр этгээдийн цэрэг тулгаран байлджээ.Манжийн талаас олон их буу зэрэг галлан сүрийг бадруулах нь урьд өмнө сонсож байгаагүй чимээтэй болов.Хаалт эвдрэн, тэмээний зарим нь үхэж, зарим хэсэг нь босож туйлан зугтаалаа.Ойрадын цэрэг энэ үед хариу дайралт хийн цавчилдаж гарав.Их бууны нүргээн, цэргүүдийн хашхиралт, тэмээ орилох, морьд янцгаах дуун нийлж тэнгэрт тулсан бөөн хар утаан дунд чих дүлийрэм чимээ үргэлжлэв.Ойрадын цэргүүд давуу хүчтэй дайсантай тулалдаж, манж цэргийн бөөн бөөн дайралтыг няцаасаар байлаа.Энэхүү ширүүн тулалдаан нар бууж уулын сүүдэр гартал үргэлжилсээр байлаа.Бөөн хүч хавиралдан, тулаан болж байгаа газар хүний, өөрийн цэрэг яаж явааг мэдэх тойм алдагдав.Галдан Бошгот хотойн цөмөрч буй хүрээ рүү нөөц хүчнээсээ явуулан сэлбэг өгч, манжийн цэргийн дайралтыг торгоон барьсаар байлаа.
     
       Оройхон ойрадын цэргийн байгаа уулын араас гэнэт морьт дайсан бөөн хүчээр дайралт хийн улаан манан татуулсан хэдэн мянган иэрэг хуйлруулан орж ирэхэд, Галдан Бошгот ганганд нуусан нөөц морьт цэргээ сөрөн довтолголоо. Уулын бэлд хоёр талын цэрэг нүүр тулж, илд бамбай начигнан, морьд  янцгааж, манж, монгол, хятад хүмүүсийн дуун хадаж байв. Ийнхүү морьтой болон явган цэргийн тулаан уулын хяр бэл, голын хөвөө, эрэг ганганд үргэлжилсээр байв.Галдан Бошготын цэрэг нэн овсгоо зориг гарган тулалдсан учир манжийн морин цэргийг өөрийн   хүрээнд оруулсангүй гэдрэг нь няцаан зайлуулжээ.Хоёр талын цэрэг унасан дээрээ даван хатгалцаж, газарт урссан цусаа гатлан нүдэлцсээр үдэш болгов.
     
        Ойрадын цэргийг баруун жигүүрээр нь ороон цохих гэсэн манжийн цэргийн хэдэн мянган морьтон болон явган цэрэг энэ үед голын хөвөөний зузаан намагт орж шигдээд, урагшаа ахих аргагүй болж, зарим нь зоогдон, үлэмж хэсэг нь ухарчээ.Энэ явдал ойрадын цэргийн амьд хүчинд их жийрэг болов.Ийнхүү тулгаран байдцсаар үдшийн бүрий болмощ манжийн төмөр бүрээ чарлан дуугарч, бүх шугамаар гэдрэг буцлаа.Тэд ойрадын цэргийн хүрээг сэтлэн дайрсан боловч энэ өдрийн хувьд урагш ахин амжилт олохгүй нь ил болсон байв.
     
       Маргааш нь тулалдааныг үргэлжлүүлэхээр хөдлөхөд ойрадууд газрын бэрхийг авч, хүчтэй эсэргүүцсэн тул манжийн цэрэг хэдэн давхар бүслэн хаажээ. Галдан Бошгот энэ үед цагийн байдлыг тооцоолоод хүчтэй дайсантай тулгарснаа мэдэж, энэ тулалдаан хэт нь ойрадын талд ашиггүй гэж үзэн, бүслэлтээс мултран гарах зорилгоор “төр шашны тулд хэлэлцээр хийе ” хэмээн эхлээд Ялгуусан хутагт дараа нь Жирон хутагтаар толгойлуулсан 70 илүү хүнтэй элчийг манжийн цэргийн хүрээнд тус тус илгээж найрамдахыг гуйв. Манж нар энэ үед тулалдааны хүч нь сарнисан, нөгөөтэйгүүр Мүгдэн, Хар мөрөн, Хорчины туслах цэрэг хараахан хүрэлцэн ирээгүй тул байлдааны ажиллагааг зогсоож, цаг хожих зорилгоор Галдан Бошготын элчийг тусгай цацар барьж хүндэтгэн хүлээн авчээ. Манжийн цэргийн удирдлага Галданг өөрийн элчийн нүүрэн дээр бүх гэм буруугаа хүлээгээд, түүнийхээ баталгаа болгож, бодрол бичиг гаргаж өгөх, манжийн харьяанд орж дагахаа тангараглах, уг байгаа газраасаа хөдлөхгүй хариу зарлиг хүлээх гэсэн гурван зүйлийн шаардлагыг хүлээн авч, бурхнаа барин тангараглаваас байлдааны ажиллагааг түр зогсоохыг зөвшөөрнө гэжээ.
     
       Галдан өөрийн хүрээнд манжийн элч Арнай нарыг хүлээн авч, бурхнаа тэргүүн дээрээ тавиад, тэрхүү элчийн өмнө манжийн талын тавьсан шаардлагыг хүлээн авснаа мэдэгджээ.Гэхдээ хоосон гуу барьж тангараг тавьсан гэдэг.Манжийн элчийг буцаахад Галдан Бошгот “Та бүгдийн шаардлагыг бид ёсоор гүйцэтгэсэн ба харин одоогийн оршин буй газар хүн мал оршиход нэн тохиромжгүй тул хаалганы гадна өвс устай бэлчээрт хүрэлцэн очиж, зарлиг хүлээхийг хүсч буй”-гаа хаанд дамжуулахыг хүсчээ. Дайсны цэрэг байлдаанд бэлэн бус байсны дээр найрамдал байгууллаа хэмээн сэрэмж буурсныг далимдуулан Галдан Бошгот манжийн элчийг буцсан шөнө зай сүвийг олж бүслэлтээс гараад Шар мөрнийг гатлан түргэвчлэн явсаар замдаа Хишигтэн аймгаас хүнсний хонь үхэр, уналгын агтыг олж, өдөр шөнөгүй довтолгон явсаар гөвийг гаталж, Ганга нуурын хөвөөнд хүрсэн байна. Манж нар Галдан Бошготын буруулсныг 3 өдрийн хойно мэдэж нэхүүлсэн боловч нэгэнт хожимдсон байлаа.Энх-Амгалан хаан энэ тухай сонсмогц гол дайснаа нэгмөсөн дарж чадаагүйдээ бухимдан цухалдаж, харьяат цэргийн даамлыг тушаалаас огцруулах, пүнлүүг нь хасах зэргээр хатуу шийтгэсэн байна.Бас Галдан Бошготод захиа бариулан элч довтолгож “Чам лугаа байлдах гэсэн учиргүй, гагцхүү чиний хүн урьд гар хөдөлсөн учир манай цэрэг аргагүй байлджээ” гэх мэтээр түүнд зөвийг өгч, холдуулахгүй хүлээлгэхийг оролдсон боловч ойрадууд зогсолтгүй явсаар 10-р сард Онон голын савд буцаж ирсэн байна.Галдан Бошгот 1690 оны 10 дугаар сарын сүүлээр Ононгийн орчмыг орхиж, Завхан, Хүнгүй голоор дайран Ховдод хүрч суурыижээ.Галдан Бошготын цэрэг Ононгоос Ховд хүртэл урт замыг туулсны дээр Халхын олон нийт түүний замын зуур дайсагнасан учир их хохирол амсжээ.
     
       Манжийн хаан Галдан Бошгот нарын тэмцэл нь зөвхөн Манж, Ойрадын тэмцэл бус Азийн хэд хэдэн орны хувь заяаг шийдэх, олон улсын хэмжээний чухал үйл явдал байсан учир дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байжээ.Ийнхүү Галдан Бошгот Манж Чин улсын төв азид явуулсан түрэмгий бодлогыг хамгийн хүчтэй, эцсээ хүртэл тууштай эсэргүүцэгч нөлөө бухий этгээд байсан учир манжийн хаан түүнийг цохисноо урьд хожид байгаагүй их гавьяа хэмээн бодролын бичигтээ өгүүлжээ.

    2013-06-27 16:46:12
    Мэдээ оруулсан: undesten
     
  • Дурсамж тамлага:

    Тухайлбал “Тожийн ээж” онгодын тамлага.
    Гуна гулгадгийн даваан дээр
    Гурван зарийн ачаа хаясан би
    Дөрөө хангинадгийн даваан дээр
    Дөрвөн зарийн ачаа хаясан би
    Цантай агуйгаар гэр хийж
    Цасан хунгараар хуячлага хийж
    Ширэн улаа цоортол
    Шингэн хөлсөө дуустал явж ирсэн .. гэж дууддаг.
    Энэ тамлага дуудлагад алс холын Сахаа нутгаас цаа буга хүлэглэн их уул даваанууд давж, замдаа ачлага уналага нь эцэж муудсанаас ачаа тээшээ хаяж агуй хонгилд орогнож, цасанд даруулж, явган нүцгэн явж ирсэн байна.
    Хавархсан тамлага:
    Буриад Модоон удганы тамлаг:
    Хаан цолд дийлдээгүй
    Гомбын басган Модоон би
    Эзэн хаанд дийлдээгүй
    Эрх дураараа Модоон би хэмээдэг байна.
     А.Готов

  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 02

    Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
    1. Д.Энхжаргал Монгол Бөөгийн Дархан Удган, МБНЭ-ийн Дэд
    Ерөнхийлөгч, Удган “Голомт” Төвийн Дэд тэргүүн 1
    2. Д.Батчулуун Монгол Бөөгийн Их Дархан Удган, МБНЭ-ийн Дэд
    Ерөнхийлөгч 2
    3. Ц.Отгонсүрэн Монгол Бөөгийн Буриадын Их Удган, Дээд цэцийн
    Зөвлөлийн гишүүн, Бөөгийн “Дагшин тэнгэр” төвийн
    Тэргүүн 3
    4. Б.Түмэнбаяр МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Хөх тамгат бөөгийн ТББ
    Гишүүн
    5. Өлзийхутаг- Бөөгийн “Улаанхуулиар” ТББ-ийн тэргүүн 4
    6. Д.Энхбаяр-Зөвлөлийн гишүүн, Халх бөө судлалын “Сутай Тайху” Төвийн тэргүүн 5
    7. Ч.Дангаасүрэн Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн Дээд цэцийн
    Зөвлөлийн гишүүн, “Монгол Бөөгийн Асар Төвийн тэргүүн 6
    8. Н.Хишигжаргал Монгол Бөөгийн Тэргүүн Удган, МБНЭ-ийн Дэд цэцийн
    Зөвлөлийн гишүүн, Хөх тамгат бөөгийн ТББ тэргүүн 7
    9. Д.Одонхүү Монгол бөөгийн Тэргүүн ЗайранМБНЭ-ийн Дэд цэцийн
    Зөвлөлийн гишүүн, Баруун Ойрдын Бөө судлал Ажнай Төв 8
    10. Х.Энхмаа Монгол Бөөгийн Тэргүүн Удган, МБНЭ-ийн хяналтын
    цэцийн гишүүн, Тэнгэрийн сүлдэр,Монгол бөө асар төв гишүүн 9
    11. Ж.Чулуунбаатар МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Онголог хайрхан ТББ
    10
    12. М.Энхбаатар МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Тэнгэрийн Заяач Үүд
    ТББ 11
    13. Гэндэн Гэрэлтуяа-Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Удган 12
    14. П.Ганболд Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн 13
    15. Ш.Сүхбат МБНЭ-ийн гишүүн “Голомт” Төвийн тэргүүн 14
    Хоёр.Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар
    16. Д.Бадарч МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч. Судлаач 26
    17. М.Энхзаяа Монгол Бөөгийн Тэргүүн Зайран, МБНЭ-ийн Дэд
    Ерөнхийлөгч, Тэнгэрийн заяач үүд ТББ-ийн Тэргүүн, Монгол туургатны бөөгийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч 27
    18. А.Энхтайван МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол Улсын Ардын
    жүжигчин, ”Этүгэн” студи захирал 28
    19. Б.Батсайхан Зайран МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөлийн гишүүн,
    “Монголын Мэдрэмж судлалын академийн тэргүүн 29
    20. Өлзийхутаг Монгол Бөөгийн Тэргүүн Зайран МБНЭ-ийн Дэд цэцийн
    Зөвлөлийн гишүүн, Улаанхуулиар ТББ-ийн тэргүүн 30
    21. Ц.Батболд МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн, Монгол бөөгийн
    Зайран,Бууч Гранд ерөнхий захирал, Монгол туургатны холбооны тэргүүн 31
    22. Э.Буянбадрах Монгол бөөгийн Тэргүүн Зайран, МБНЭ-ийн ДЦЗ-ийн
    гишүүн, Монголын Бөө Мөргөлийн “Дүнгэр төв” удирдах зөвлөлийн гишүүн 32
    23. О.Даваасүрэн МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, “Сутайд Тайхуу” Бөөгийн Төв
    33
    24. Ж.Өсөхбаяр Монгол бөөгийн Тэргүүн Зайран, МБНЭ-ийн хяналтын
    цэцийн гишүүн, “Эх хүрдэт” ХХК захирал 34
    25. Д.Булган Монгол Бөөгийн Хотгойдын Их Удган, МБНЭ-ийн хяналтын
    цэцийн гишүүн, Азийн бөөгийн холбоо, Шувууд Туулын онгод Төвийн гишүүн 35
    26. Ц.Мөнх-Эрдэнэ Монгол Бөөгийн Зайран, МБНЭ-ийн хяналтын цэцийн
    гишүүн, “Хуагчин” Төвийн гишүүн 36
    27. А.Цэрмаа Монгол Бөөгийн Удган, МБНЭ-ийн хяналтын цэцийн гишүүн
    37
    28. Л.Амгаланням Монгол бөөгийн Буриадын Их удган, МБНЭ-ийн хяналтын
    цэцийн гишүүн, Голомт төвийн гишүүн 38
    29. Я.Мөнгөнсувд Монгол бөөгийн Тэргүүн Удган , МБНЭ-ийн хяналтын
    цэцийн гишүүн, Мөнх тэнгэрийн ордон захирал 39
    30. Б.Батжаргал Зайран, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Дархад ойрод
    бөөгийн тэнгэрийн увидас төвийн тэргүүн 40
    31. Б.Бямбасүрэн Удган,МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Бөө судлалын
    академийн гишүүн 41
    32. Д.Дарьчулуун Монгол БөөгийнТэргүүн Зайран, МБНЭ-ийн бага хуралдайн
    гишүүн, Урианхай.Баян-Өлгий.Голомт Төв 42
    33. С.Дуламсүрэн МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Голомт төвийн гишүүн 43
    34. Н.Дайрий Удган,МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Голомт төвийн
    гишүүн 44
    35. Ч.Догсмаа Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Голомт төвийн
    гишүүн 45
    36. М.Намсрай МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн Чингисийн шар зурхайч
    Монголын Зурхайн нэгдсэн холбоо 46
    37. П.Нарангэрэл Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Онголог Хайрхан
    Голомт төвийн гишүүн 47
    38. Б.Цэвээндулам МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Улаан хуулиар Бөө
    судлалын дэлхийн академийн хүндэт гишүүн 48
    39. П.Энхтуяа Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Монгол Бөөгийн
    засал судлалын академи 49
    40. П.Зоригтбаатар Зайран,МБНЭ-ийн гишүүн 50
    41. Б.Намсрайжав МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Голомт төвийн гишүүн101
    42. Ц.Сүрэнрагчаа 102
    43. Г.Цогбадрах 103
    44. Н.Лхагва-Эрдэнэ МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Онголог хайрхан
    ТББ 105
    45. Г.Бат-Эрдэнэ Зайран 106
    46. Ренчинсамбуу Сосорбарам Завхан Түдэвтэй сумын Тэргүүн зайран 107
    47. Гомбо Болд Дорнод аймгийн Дашбалбар сумын Тэргийн Зайран
    108
    48. Б.Бадамсүрэн Дархан хотын бөөгийн хүрээлэнгийн тэргүүн 109
    49. Н.Баярсайхан МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн 111
    50. Х.Гомбобаатар Зайран,МБНЭ-ийн гишүүн 112
    51. Л.Юра Удган,МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Голомт
    төвийн гишүүн 120
    52. Б.Нанжаа Монгол Бөөгийн Тэргүүн Удган, Голомт төв, Бус
    тэнгэр академийн төвийн гишүүн 121
    Гурав. Мөнх тэнгэрийн төлөө “хүрэл шонхор” медалиар
    53. Ч.Чинбат Монгол Бөөгийн Тэргүүн Зайран, МБНЭ-ийн Дэд
    Ерөнхийлөгч, Монгол Туурагтны Бөөгийн нийгэмлэгийн тэргүүн 51
    54. Т.Эрдэнэбаяр Монгол Бөөгийн Тэргүүн Зайран, Дээд Зөвлөлийн
    гишүүн, Хүннү Монгол, Дархад Бөө Судлалын академийн Тэргүүн 52
    55. Д.Хоролдамба МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч,Монгол Бөөгийн Зайран,
    Монгол Бөөгийн “Дүнгэр” Төв судлаач доктор 53
    56. Ч.Энхбаатар МБНЭ-ийн ДЦЗөвлөлийн гишүүн, Зайран багш
    орчуулагч 54
    57. Т.Дагвадорж МБНЭ-ийн Дэд цэцийн Зөвлөлийн гишүүн,Судлаач
    сэтгүүлч 55
    58. Ц.Хадхүү МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол бөөгийн халхын
    их Зайран 56
    59. Н.Мягмарсүрэн Удган, МБНЭ-ийн Дэд цэцийнЗөвлөлийн гишүүн,
    “Язгуур шүтээн” Бөөгийн Холбоо 57
    60. Ц.Оюунбат Удган,МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн “Язгуур шүтээн”
    бөөгийн холбооны гүйцэтгэх захирал 58
    61. Д.Баттулга Зайран, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, дархан
    зураач 59
    62. Х.Батбаяр МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Голомт төвийн
    гишүүн 60
    63. С.Болдхүрэл Буриад, Зайран, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн 61
    64. А.Гантогоо Уран дархан, МБНЭ-ийн бага хуралдайн
    гишүүн,Тэнгэрийн Заяач Үүд ТББ 63
    65. Л.Дашдорж Зайран,МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Сэтлэх
    бүргэдтэй бөөгийн тэргүүн 64
    66. Д.Жавзанпагма Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Тэнгэрийн
    Заяач Үүд ТББ гишүүн 65
    67. С.Лхагважав Зайран, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Номт
    цагаан тэнгэр бөө мөргөлийн төвийн тэргүүн 66
    68. М.Мандах Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,4-р
    сургуульд зураг, техникийн багш 67
    69. Мөнхбат Судлаач,домч МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн 68
    70. Б. Пүрэв дэмжигч, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн 69
    71. М.Санчир МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Тэнгэрийн заяач
    үүд ХХК 70
    72. Ц.Сумъяа Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Голомт
    төв,ОУ бөөгийн холбооны тэргүүлэх гишүүн 71
    73. Д.Уянга Удган,МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Голомт
    төвийн гишүүн 72
    74. Ц.Хадаа Удган,МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Одон
    Зурхайч Бөртэ Төвийн гишүүн 73
    75. Ц.Чулуун Удган,МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Голомт
    төвийн гишүүн 74
    76. Д.Шүрэнчимэг Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Эр сүлд
    төв 75
    77. Ө.Эрдэнэсүрэн Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Хөх
    Сардиг Бөө мөргөлийн төвийн тэргүүн 76
    78. Г.Энхтуяа МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Голомт төвийн
    гишүүн 77
    79. Ж.Алтанчимэг МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн 78
    80. Д.Нарандулам Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн 79
    81. Д.Бямбацогт Зайран МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн Язгуур
    шүтээн холбооны гишүүн 80
    82. Урнаа Удган,МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Монфреш
    Булган 81
    83. С.Халиун Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Голомт
    төв,Азийн бөөгийн холбооны гишүүн 82
    84. Пүрэвжавын Энхтайван Хэнтий Өндөрхаан хотын Тэргүүн зайран 83
    85. Цээпил Дуламжав Өвөрхангай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн 84
    86. Буян-Очирын Отгонцэцэг-Сэлэнгэ аймгийн Зүүн хараагийн Тэргүүн Удган 85
    87. Гантөмөр.Энхжаргал Баянхонгор аймагийн Бөөгийн тэргүүн Удган 86
    88. О.Оюунсувд Говь-Алтай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн
    Удган 87
    89. Р.Туул МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн 88
    90. Б.Ууганбаяр Хайрхан бөө судлалын төвийн тэргүүлэх зөвлөлийн
    гишүүн 89
    91. Б.Бахаамаазагд Хайрхан бөө судлалын төвийн зөвлөлийн гишүүн 90
    92. Т.Дөлсайхан Шувууд уулын онгод төвийн гишүүн 92
    93. Ш.Боролмаа Шувууд уулын төвийн гишүүн 93
    94. С.Бүрэнзаяа Шувууд уулын онгод төвийн гишүүн 94
    95. А.Тулга Хайрхан бөө судлалын төвийн тэргүүлэх зөвлөлийн
    гишүүн 95
    96. Д.Дамдинхүү МБНЭ-ийн гишүүн 96
    97. Б.Уранчимэг Тэнгэрийн заяач үүд холбооны гишүүн 97
    98. Г.Бэхбат Тэнгэрийн заяач үүд холбооны гишүүн 98
    99. Туул Дархан аймаг-МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн 99
    100. Чанцал МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн 100
    101. Ж.Энэбиш МБНЭ-ийн гишүүн 101
    102. Б.Амарбаясгалан Шувууд уулын онгод төвийн гишүүн 104
    103. Л.Адьяа Удган, Голомт төв 110
    104. Г.Сувд-Эрдэнэ Онгодын хөх тамгат холбооны гишүүн 114
    105. Ч.Нэргүй Шувууд уулын онгод төвийн гишүүн 115
    106. Шархүү Батхишиг Онгодын хөх тамгат төвийн гишүүн 116
    107. Б.Нарангэрэл Хайрхан бөө судлалын төвийн гишүүн, Зайран 117
    108. Бямбасүрэн Бурмаа Хайрхан бөө судлалын төвийн гишүүн,Удган 118
    109. Баасансүрэн Гэрэлтуяа Хайрхан бөө судлалын төвийн гишүүн,Удган 119
    110. Б.Зоригтбаатар Мөнх тэнгэрийн сүлд бөө онгон шүтээний төвийн
    тэргүүн 122
    111. Ганзориг Энхбаяр Хайрхан бөө судлалын төвийн гишүүн, Зайран 123
    112. Туул Булган аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн 124
    113. Загдаа
    нарыг тус тус шагнасугай.
    ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН

  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 13.1

    Нэг. Монгол бөөгийн Их Дархан Удган цолоор
    1. Д.Батчулуун- МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч      
    Хоёр. Монгол бөөгийн Их Дархан Удган цолоор
    2. Д.Бямбадорж- Монгол Бөөгийн Дүнгэр төвийн тэргүүн
    бөөгийн Дархан Зайран цолоор
    Гурав. Монгол бөөгийн Их Дархан Зайран цолоор
    3. Д.Энхжаргал-МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, “Голомт” Төвийн Дэд тэргүүн
    Дөрөв. Монгол бөөгийн Дархадын Дархан Зайран цолоор
    4. Ж.Чулуунбаатар- Бөөгийн Онголог хайрхан байгуулагын тэргүүн
    Тав. Монгол бөөгийн Халхын Дархан Удган цолоор
    5. Ц.Сумъяа-Бөөгийн “Голомт” Төвийн гишүүн
    Зургаа. Монгол бөөгийн Хотгойдын Их Удган цолоор
    6. Д.Булган- Бөөгийн “Шувууд уулын онгод” Төвийн тэргүүн
    Долоо. Монгол бөөгийн Буриадын Их Удган цолоор
    7. Г.Гэрэлтуяа- Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн, Бөөгийн “Хун . хатан эжий” төвийн тэргүүн
    8. Ц.Отгонсүрэн- Бөөгийн “Дагшин тэнгэр” төвийн Тэргүүн
    9.   Л.Амгаланням- Бөөгийн “Голомт” Төвийн гишүүн
    Найм. Монгол бөөгийн Тэргүүн Зайран цолоор
    10. М.Энхзаяа- Тэнгэрийн заяач үүд ТББ-ийн Тэргүүн, Монгол туургатны бөөгийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч  
    11.   Ч.Дангаасүрэн-Монгол Бөөгийн “Асар” Төвийн тэргүүн, Тэнгэрийн сүлдэр бөөгийн төвийн гишүүн
    12.   Ж.Өлзийхутаг- Бөөгийн “Улаанхуулиар” ТББ-ийн тэргүүн
    13.   .Э.Буянбадрах- Бөөгийн Дүнгэр төвийн тэргүүлэгч гишүүн
    14.   Д.Одонхүү- Баруун Ойрдын Бөө судлал Ажнай Төвийн тэргүүн 
    15. Д.Дарьчулуун- Азийн бөөгийн холбооны гишүүн
    16. Ж.Өсөхбаяр-ИБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга
    Ёс. Монгол бөөгийн Тэргүүн Зайран, Удган цолоор
    17. Х.Энхмаа- Тэнгэрийн сүлдэр,Монгол бөө асар төв гишүүн, Тэнгэрийн сүлдэр,Монгол бөө асар төв гишүүн  
    18. Н.Хишигжаргал- Хөх тамгат бөөгийн ТББ тэргүүн
    19. Ш.Энхбаяр- Халх бөө судлалын “Сутай Тайху” Төвийн тэргүүн
    20. Я.Мөнгөнсувд-бөөгийн Мөнх тэнгэрийн ордон захирал
    Арав. Монгол бөөгийн Зайран цолоор
    21. О.Даваасүрэн- Халх бөө судлалын “Сутай Тайху” Төвийн гишүүн
    22. Т.Ангар-МБНЭ-ийн гишүүн
    23. Ц.Мөнх-Эрдэнэ-бөөгийн “Хуагчин” Төвийн гишүүн
    24.Ц.Батболд- Бууч Гранд ерөнхий захирал, Монгол туургатны холбооны тэргүүн тэргүүлэгч   
    25. Б.Батсайхан-МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн
    Арван нэг. Монгол бөөгийн Удган цолоор
    26. Ц.Оюунбат-“Язгуур шүтээн” бөөгийн холбооны гүйцэтгэх захирал
    27. Н.Мягмарсүрэн–“Язгуур шүтээн” бөөгийн холбооны тэргүүлэгч
    28. А.Цэрмаа-МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн
    29. Д.Сосорбарам-Завхан аймгийн Түдэвтэй сумын Бөөгийн зөвлөлийн тэргүүн
     
                        ЕРӨНХИЙЛӨГЧ                                    Д.ЖАРГАЛСАЙХАН
     
  • Сорхогтан бэхи хатны түүх

    Эзэн Чингис хааны өөрийнх нь соёрхлоор 1203 оны гахай жил Сорхогтан бэхи алтан ургийн дотор  орж ирсэн цагаас насан эцэс болтлоон эр нөлөөтэй бэр байж Чингис хаан, Өгэдэй хаадын хайр ивээлийг хүлээж, “Эш хатан” Бэхитайху хэмээх цол өргөмжлөгдөн гэр бүл,  улс орондоо мөн  гадаад дэлхий  дахинд ихээхэн алдар хүндтэй явсан эрхэмсэг хатан юм. Чингис хааны  отгон хөвгүүн Тулуйн хатан Сорхогтан  бэхи   Мөнх, Хубилай, Хүлэг, Ариг бөх  дөрвөн  хөвүүн  төрүүлж өсгөсөн нь Монголын их хаадын зэрэгт хүрч хаан ширээг үе  залгамжлан барьж ирсэн түүхтэй.   Тулуй эзний үнэнч хань Сорхогтан  бэхи   түмэн олны хүндтэй бэр болж, түүх сударт “Бодисадвагийн хувилгаан бэр” хэмээн тэмдэглэгдэх хүртлээ нэр төртэй амьдарчээ.

    Рашид-ад Диний өгүүлсэнээр: Сорхогтан бэхи миний хайрлаж байдаг нөхөр минь хааны төлөө, түүний өмнөөс өөрийгөө золиослосон билээ гэж үргэлж ярьдаг байж. Тулуй эзэн нас барсанаас хойш өнчирч хоцорсон хөвүүдээ өсгөн хүмүүжүүлэхийн төлөө ихээхэн чармайсаны үрээр сайн үйлсийг бүтээдэг ёсорхог болгон хүмүүжүүлж, хөвгүүдээ хоорондоо өчүүхэн ч төдий маргалдах явдал хэзээ ч гаргуулдаггүй байсан. Хатдыг хоорондоо элэгсэг, эмх цэгцтэй, эргэцүүлэн боддог болгон хүмүүжүүлсэн.Чингис хаан, Тулуй хаанаас үлдэж хоцроод түүний захиргаанд байсан хөвгүүд, ач нар болон цэргийн ахмад ноёдоо хамгаалж хүмүүжүүлдэг.Тэд ч төгс ухаантай, туйлын авьяаслаг гэж биширдэг болохоор түүний айлдсанаас хумсын чинээ ч даварч зөрдөггүй байлаа гэж Рашид-ад Динихэд сайшаан магтаж Сорхогтан бэхийн зөвхөн гэр бүл, үр хүүхдүүддээ төдийгүй харьяал санал бат ноёд, залуу хатдыг хүмүүжүүлэхэд ихэд анхаардаг уужууу хаан, хол ч бодлыг илэрхийлсэн байдгийг дурьдаж үлдээжээ.  
    Хуралдай, алтан ургийнхны уулзалт зөвлөгөөн, ер нь хэзээ ч хүн болгоны өмнө   хамгийн ганган хээнцэр хувцаслаж ирсэн Сорхогтан бэхи  бараа бологсод  хийгээд  цэрэг дайчид , цөмийнх нь сүр жавхланг бууруулж харагдуулдаг сүр жавхалантай хатан  байлаа. Цэвэр цэмцгэр биеэ авч явах сүр жавхлан төгөлдөр, эрхэмсэг амьдрахыг үлгэрлэдэг байсан нь харагдана.
     Хан хөвгүүддээ  өндөр боловсрол олгож, цэрэг дайны  болон  байлдах эрдмийн   мэдлэг олгохыг нэн чухалчилсаны үрээр алтан ургын бусад хан хөвгүүдээс даван гарч, хан төрийн эрхийг бариулж чадсан нь Сорхагтани бэхи хатантны төрт ёсны бодлого залгамж  чанарыг барьж байсантай холбоотой.   Хан хөвгүүд өөрсдөө хэдийгээр эрх мэдэлтэй, зарлиг тушаал буулгах, хориглох бүрэн сүр хүчтэй байсан боловч Их засаг хуулийг зөрчих юмуу өөрчлөхийг хориглосон  хатуу зарчмыг Сорхогтан бэхи хатан баримталж байсан байна.
    “Холын хүнд өршөөл тус хүргэвээс
    Алдар нэр дуурсана
    Ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс
    Эв эе бүтээл, хүчин нэмэгдэнэ”. Гэсэн Чингис хааны билиг сургаалыг Сорхогтан бэхи хатан мөрдлөг болгож байсан нь лавтай байна.
    Гүюүг  хаан их цэрэгтэйгээр Бат хааны  хязгаар тийш хөдөлмөгц, Сорхогтан бэхи Бат хаанд нууцаар яаралтай элч довтолгож,  Чингис хааны алтан ургийн  хоёр их хаад хоорондоо нүүрлэн тулалдаж, ахан дүүсийн цус урсан монгол түмэнд хүнд гарз тохиолдож ч болох түүхэн эгзэгтэй мөч үүсээд байсныг  Сорхогтан Бэхи хатан эвлэрүүлж чадсан байдаг. Тулуй хааны ууган хөвүүн  Мөнхийг  ухаан билэг төгс,  авьяаслаг хаан байхаар бэлтгэгдсэн нь төрт ёсонд Сорхогтан Бэхи хатны гүйцэтгэсэн том гавъяа  юм.   Бат хаан түүнийг байхад яахин би  хаан болохсон билээ.  Мөнхийг дэмжээд ах  дүүс, төрөл төрөгсөд ба бүх  ноёдыг Мөнхийн захиргаанд оруулан захируулж, Мөнхийг онон, хэрлэнд очиж хаанд өргөмжлүүлэхээр явуулсан байдаг.
     Хаан сууж байх эрхийг Тулуйн өрхийнхөнд шилжүүлж, бататгах нь Сорхогтан бэхийн авьяас, түүний алсыг харах чадварын ач нь.  Бат хааны элэгсэг дотны  ухаалага лхам   түүний тус дэмжлэгтэйгээр Мөнх хаан ширээнд суужээ.  Мөнх их хааны сэнтийд заларсан явдал нь Монголын эзэнт их гүрний их хааны ширээг эзлэхийн төлөө Чингис хааны олон ач хөвгүүд, хатад тэдгээрийг дагалдсан их  ноёд, сайд, баатар жанжидын идэвхтэй оролцсон өрсөлдөөнд ухаан билэг, авьяас чадварт хатан эх Сорхогтан бэхийн зүтгэлийн ач буян их байсан билээ.
    Сорхогтан бэхи хатан түүнд заяасан ухаан, авьяасынхаа ачаар л тэр хөвүүдээ үеэл ахан дүүсийнх нь түрүүнд гаргаж, хаан төр ба хааны зэрэгт хүргэж чадсан нь эргэлзээгүй юм. Сорхогтан бэхи хатаны хөвүүн Мөнх, Хубилай,  Хүлэг, Аригбөх гэсэн хөвгүүд нь он жил дарааллын хуудаснаа Хаан ширээнд сууж байжээ.
    Төвшин сайхан их засгийг Тулуйн удам бариад байвал
    Төвгөөс удах  гурван  дайсныг монголчууд үзэхгүйсэн.
    Угсаасайт хөвүүдээ, улсын эзэд болтол хүмүүжүүлж
    Ургын урагтаа хүндлэгдэж, улс гүрэндээ алдаршаад
    Тулуй эзэн-эр нөхрийнхөө  хойноос тэнгэрт хальсан нь Төрт ёсонд хүндхэн  гарз  тохиолдсон нь түүхэнд үлджээ.  Түүний нас барсан үеэс алтан ургынхны цаашдын эв нэгдэл сүрхий ганхсан байдаг нь  Сорхогтан бэхи хатны  орон зай үгүйлэгдэх болсоныг харуулдаг.  
    Эх сурвалж  http://www.info.mn
     
  • Сүүжний ясыг гэрт хонуулдаггүйн учир

    Нэгэнт гэгээ тасарч байсан тул аргагүй тэндээ хонов. Шөнө нойрон дунд нь ганц нүдтэй чөтгөртэй зодолдоод болохоо байхаар нь бадарчин уурлаж “Энэ муу чөтгөр ямар хаашаа юм? хүнийг зүгээр байлгахгүй” гээд … аманд нь атга хөмүүл чихсэн чинь,

    – Яасан гашуун юм гэж хашгирч байна гэж шөнөжин зүүдлээд хоножээ. Маргааш өглөө нь бадарчин үүргээ үүрээд нэлээд хол яваад өчигдөр шөнийн чөтгөртэй ноцолдсон нь санаанд орж, дагаж яваагүй байгаа гэж бодоод,
    – Одоо яаж байна гэж асуусан чинь,
    – Гашуун байна гэж чөтгөр хариулав. Энэ муу чөтгөр надаас салахгүй юм байна гэж бодоод амандаа ном уншиж баахан явж байгаад,
    – Одоо яаж байна гэж асуухад,
    – Гашуун байна гэж. Бадарчин чөтгөрөөс хурдан салах гэж нэг живаа ном уншсан боловч чөтгөр туж дагаад салж өгсөнгүй. Мөн тэгж явсаар орой болоход нэг айлд хүрч ирэв. Бадарчин тэр айлд бууж, хоол унд идэж уугаад унтахаар хэвтэв. Тэгээд нөгөө чөтгөр одоо нэг салсан байлгүй гэж бодоод,
    – Одоо яаж байна гэж асуутал,
    – Гашуун байна гэж орон дотор нь дуугарав. Бадарчин чөтгөрөөс яаж нэг салъя даа гэж бодож байснаа гэнэт нэг арга олж,
    Чөтгөрөөс салсан нь
    – Чи унтаж бай. Би гарч шээчихээд ирье гэж хэлчихээд гарч явав. Бадарчин айлын гадна гараад, – Одоо яаж байна гэж асуусанд юу ч дуугарсангүй. Бадарчин баярлаж тэр чигтээ цаашаа алхав. Өглөө нь айлын хүмүүс босч цай ундаа уугаад, бадарчинг босохгүй болохоор нь “Энэ бадарчны бие нь өвдсөн юм биш биз” гэж ярилцаад хөнжлийг нь сөхөөд хартал өгөршсөн сүүжний яс хэвтэж байжээ. Гэрийн эзэд цочин сандарч,
    – Өчигдрийн ирсэн бадарчин чинь чөтгөр байсан байжээ гэж хэлэлцээд өгөршсөн сүүжний ясыг галд хийж түлсэн чинь,
    – Гашуун байна. Гашуун байна гэж хашгирсаар түлэгдэж үнс болсон гэдэг. Монголчууд идсэн малынхаа сүүжний ясыг гэрт хонуулдаггүй нь ийм учиртай юм гэнэ.