Тайчууд айж мөн шөнө хөдөлж Жамухын зүг одов. Тайчуудын бэсүдийн нутаг дээр Хөхөчү нэртэй нэгэн өчүүхэн хөвүүн хоцорсныг манайхан олж Өэлүн эхэд өгч тэжээлгэв” гэсэн байна. Уул нь Тэмүжин Буур хээрийн байлдааны дараагаар Жамухатай хамт МНТ-нд тэмдэглэсэнчлэн “Шөнө нэгэн хөнжилд орж хонож (МНТ §95)” андлалдан нэгэн жил хагас болжээ.
Гэвч энэ хугацаанд Тэмүжиний алдар нэр Жамухатай эн зэрэгцэж, яваандаа илүү гарч эхэлснийг Жамуха мэдэрч салж нүүхээр шийджээ. Энэ нь Тэмүжин тэр хугацаанд гар хумхин зүгээр суулгүйгээр их үйлийг сэдэж, өмнө нь эцгийнхээ харьяат байсан албат иргэдээ эргүүлэн нэгггэж, Хамаг Монголыг сэргээн байгуулах талаар идэвхийлэн зүтгэж байсантай, түүнд нь Жамуха атаархах болсонтой холбоотой байсан нь дараа, дараагийн үүх түүхээс тодорхой харагддаг.
Тийнхүү 1181 оны зуны тэргүүн сарын дундуур Тэмүжин, Жамуха нар нүүдлийн замаас салж одоцгоосон бөгөөд чингэж салж нүүдэллэн явах замдаа Таргудай Хирилтуг тэргүүтэй Тайчуудыг шөнө дүлээр гэнэдүүлэн дайрч бутаргасан нь тэр байв. Энэ байлдаан хэдийгээр хэмжээний хувьд бага боловч дээр өгүүлсэнчлэн Тэмүжин хэн нэгэнтэй хүч хавсралгүйгээр бие дааж цэргээ удирдан тулалдсан анхны байлдаан байсан бөгөөд цэргийн урлагийн үүднээс авч үзвэл шөнийн довтолгоон
хийж дайснаа гэнэдүүлснээрээ онцлог мөн. Тэмүжин тэр үед багагүй хүчтэй цэрэгтэй болсон байсны баримт юм.
Ирээдүйн их хаан тийнхүү тайчуудтай тулалдах болсон нь дараах учир шалтгаантай байлаа. Тайчууд уг нь Тэмүжиний дээдэс зургадугаар
Author: admin_shaman
-
“Монголын нууц товчоо”-ны тайлал: Тэмүжин ба тайчууд
Цагааны зүгийн тэнгэрийн дуудлага
Эвдэрхийг эвлүүлсэн
Хугархайг хунисан
Задархайг залгуулсан
Тамидархайг таниулсан
Бутархайг эвлүүлсэн
Тангалай цоорхой
Тарничин гүүлсэн
Эрхий цоорхой эмчин гүүлсэн
Долоовор цоорхой
Домчин гүүлсэн
75 дархчуул, 88 налваач
99 элбэчин, 108 зурхайч
Халуун шар бурхан гарвалууд
Хүүгэн шар бурхан гарвалууд
Наанаа сайхан дуулаарай
Урилганд минь залраарай
Дуудлаганд морилоорой.
Дархад нутгийн түүх домогт нисдэг 7 бөө гэдгээрээ алдаршсан бөө нар:
1.Арилдий бүргэд зайран: Түүний жинхэнэ нэр нь Хүрэлдэй гэдэг. Баглаан удганы хүү, бөгөөд ниссэн 7 бөөгийн манлай гэж үздэг. Бүргэд болон хувирдаг, Манжийн засаг захиргаа, тэдний гар хөл баяд ноёдын адуу малаас хөөж, ядуу ардад тараан өгдөг шилийн сайн эрсийн нэгэн байжээ.
2. Пунцаг зайран: Шишгэдэд Хонин өндөр уулын бэлээр нутагладаг байсан энэ зайран алдарт Мачир зайрангийн хүү бөгөөд төрсөн дүү нь Ховдод нисэж буусан гэгддэг Дулам удган ажээ.
3. Сунхи бөө: Алдарт Татай удганы хүү, Хаж зайрангийн шавь
4. Соёд удган: Ар Тагны отогт амьдарч байсан.(одоогоор бол Монгол шарын даваа орчимд) Нөхөр нь Сөөхий Хүрэлдэй баатар бөгөөд 5 хүүтэй бөгөөд тэд бүгд бөө нар байсан гэдэг. Нэг гэр бүлийн энэ 7 бөөгийн онгодыг Хэмчигийн долоо юм гэж нэрлэдэг ба Монгол Шарын давааны баруун хярын дэвсэг дээр онгодын асар нь одоо хүртэл байдаг. 5. Хиргис бөө: Тагна Саяаны нутагт байсан Уйгар Хиргис аймгийн удмын Түрэгээс тасарч Дархадад үлдсэн хүмүүсийн удмын алдарт удган юм. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Тэнгисийн голын хамгийн эхний зоо болох Улаан модонд онгодын нь асар нь байдаг.
6. Дулам удган: Пунцаг зайрангийн төрсөн дүү. Энэ удган нь гэртээ бөөлж байгаад тэнгэрийн их увьдасаар Дархад нутгаас Ховдод очиж нисэж буусан гэдэг бөгөөд одоо Ховдын шүтээн болон заларсан юм. Дулам удганы онгод нь Хогоргын голын зүүн талд байрлах Бурианы амны доор ганц хөгшин модонд байдаг. Аав болох Мачир зайран, ах болох Пунцаг зайран нарын онголж тавьсан газарт цуг байдаг билээ.
7. Дамжил бөө: Санж бөөгийн хүү, Банзар бөөгийн дүү болох алдарт Дамжил зайран нь Зулын тээхний шүтээн болсон бөгөөд Буянт голын хайрханд онгодын асар нь байдаг юм.
Хайрханы Лусын тахилга
Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү Хайрханы тахилгад толгойлон бөөлөө. Өөрийн өвөрмөц төрх, уламжлалт дэг жаягаа харуулсан бөөлөлт олон хүний сэтгэл татсан, нүд баясгасан тахилгын бөөлөлтийг харуулж чадсан. Хөх мөнгөн тэнгэрийн дор өвөг дээдсийн уламжлалт дэг жаяг бүхий бөөлөлтийг авч үлдсэн улаачийн бөөлөлт, хөдөлмөрт бахархах зүйл их бий.
Монгол бөөгийн тэргүүн удган Ч.Мөнгөнсувд түүний дараа их хайрхандаа бөөлж бослоо. Өмнөх жилийн туршлагандаа үндэслэж бөөлөлтөө өвөрмөц хэлбэрээр ахархан хийж өнгөрүүллээ. Завхан аймгийн Яруу сумын харьяат, залуу удганы бөөлөлт бас л өвөрмөц байсан. Залуу хүн болохоор залуучууд түүний бөөлөлтийг илүү сонирходог байж болох юм.
Хоёр жилийн өмнө хайрханы анхны тахилга дээр гаргасан үйлдлээр нь олон хүн мэддэг болж бас маргаан дэгдэж байсан. Энэ удаа өргөсөн хонь нь үйл хийж байгаа улаач нарыг нар зөв тойрон явсан бөгөөд олон шувууд түүнийг бүчин өөд, өөдөөс харан нэг хэсэг хугацаанд зогссон нь сонирхол татаж байв.

Тэнгэрийн тахилгыг Говьчууд гүйцэтгэв
Нэгдсэн тахилгын тэнгэрийн тахилгыг олон удаа хийж ирсэн буриад улаач нар энэ удаа тэнгэрийн тахилгадаа ирсэнгүй. Угтаа бол төлөөллөө ирүүлээд бид дэмжээд хийчих боломж дүүрэн байлаа. Үндсэн бэлтгэлийг бөөгийн хамт олон нийлээд хангасан гэхэд болно. Өмнөх тахилгад Дорнод аймгийн Дашбалбар сумаас ирж оролцож байсан Монгол бөөгийн их зайран Болд нь өөр байгууллагын тахилгад оролцсон атлаа, үндсэн байгууллагын тахилгадаа ирсэнгүй. Бас дуртай бол ирдэг, дүргүйгээ хүрвэл тахилгын болзоогоо тасалдаг хариуцлаггүй байдал давтагдав. Тиймээс Монгол бөөгийн их зайран Болдод хариуцлага яригдах болж байна. Эхний тахилгад бөөлж байсан улаач нарыг тодотговол Монгол бөөгийн их удган Отгонсүрэн өвчний учир чөлөө хүссэн бол Монгол бөөгийн тэргүүн удган Жавзмаа огт сураггүй алга болсон байна. Тахилгыг ийнхүү “оронцоглож” хийх байсан бол бусадад боломж олгох хэрэгтэй байлаа. Болзоондоо ирж чаддаггүй бөө тэнгэрийн өмнө хариуцлага хүлээнэ.
Нэгдсэн тахилгын тэнгэрийн тахилгыг хийх үүрэг Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олонд ногдсон билээ. Энэхүү хариуцлагатай үүргийг биелүүлж, говийн хамт олон гар нийлэмжтэй ажиллаа. Тэнгэрийн тахилгыг монгол бөөгийн зайран С.Мөнх-Эрдэнэ толгойлж, Монгол бөөгийн тэргүүн удган Ч.Бор, Монгол бөөгийн зайран Б.Энхбаатар, Монгол бөөгийн удган Д.Бодьсүрэнтүмэндэмбэрэл, Монгол бөөгийн удган Хэнбиш нар тэргүүлж бөөллөө. Өнөөгийн халх бөөгийн дэг жаягыг маш тодорхой харуулсан, өвөрмөц бөөлөлт болж өнгөрлөө.
Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон монгол бөөгийн уламжлалаас суралцах талаар их зүтгэл гарган ажиллаж байгаа билээ.

МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 21-22
сарын 20-ны өдөр хот
1. Г.Болд Монгол Бөөгийн Зайран, МБНЭ-ийн гишүүн, 141
2.Д.Дамдинхүү Монгол Бөөгийн Зайран МБНЭ-ийн гишүүн, 142
3.Ч.Болд Монгол Бөөгийн Зайран МБНЭ-ийн гишүүн, 143
4.Д.Цэрэндэмид Монгол Бөөгийн Удган. 145
1. Ж.Ёндонжамц Дашбалбар сумын засаг дарга. 146
2. З.Зоригтбаатар ИТХ-ын дарга 147
нарыг тус тус шагнасугай.
сарын 01-ны өдөр хот
1. Цэрэнгийн Оюунбаатар Монгол Бөөгийн“Тэнгэрийн сүлдэр” холбооны
тэргүүн, Зайран 25
2. Намхайдоржийн Энхбаатар Монгол Бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбооны
гүйцэтгэх захирал, Зайран 148
3. Мөнхөөгийн Туяа Монгол Бөөгийн“Тэнгэрийн сүлдэр” холбооны
гишүүн Удган, 149
нарыг тус тус шагнасугай.
МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 19-20
сарын 14-ны өдөр хот
1. Д.Дарьчулуун Монгол БөөгийнТэргүүн Зайран, МБНЭ-ийн бага
хуралдайн гишүүн 15
2. Д.Булган МБ-ийн Их Удган, МБНЭ-ийн хяналтын цэцийн гишүүн
16
3. П.Нарангэрэл Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, 17
4. Л.Юра Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн 18
5.Н.Мягмарсүрэн Удган, МБНЭ-ийн Дэд цэцийн Зөвлөлийн гишүүн, “Язгуур шүтээн” Бөөгийн Холбоо 21
9. Ц.Чулуун Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, 22
10. Б.Тэмүлүн МБНЭ-ийн компьютерийн админ 39
11. С.Агий МБНЭ-ийн гишүүн 23
12. Ц.Ганхуяг МБНЭ-ийн гишүүн 24
13. Г.Оюун МБНЭ-ийн гишүүн 25
14. Г.Энхжаргал МБНЭ-ийн гишүүн 124
15. Б.Ууганбаяр МБНЭ-ийн гишүүн 125
16. Б.Батхуяг МБНЭ-ийн гишүүн 126
17. П.Саранчимэг МБНЭ-ийн гишүүн 127
18. С.Хаянхярваа МБНЭ-ийн гишүүн 128
19. Б.Хандхүү МБНЭ-ийн гишүүн 129
20. М.Алтанцэцэг МБНЭ-ийн гишүүн 130
21. Ц.Мөнхбаяр МБНЭ-ийн гишүүн 131
22. П.Балдан Шүтлэгтэн 132
23. Ө.Баянжаргал МБНЭ-ийн гишүүн 133
24. Т.Нансалмаа Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн 134
25. Б.Энхтуяа МБНЭ-ийн гишүүн 135
26. Б.Баянмөнх МБНЭ-ийн гишүүн 136
27. Ж.Батсайхан МБНЭ-ийн гишүүн 137
28. Банзрагч Баяндалай Баянхонгор аймгийн БХ-ийн Тэргүүн 138
29. Тасраны Баасанжав МБНЭ-ийн гишүүн 139
30. Чулууны Даваахүү МБНЭ-ийн гишүүн 140
нарыг тус тус шагнасугай.
сарын 01-ны өдөр хот
Зөвлөлийн гишүүн, Улаанхуулиар ТББ-ийн тэргүүн 84
2. Б.Буяндалай МБНЭ-ийн гишүүн, Баянхонгор аймаг. 138
3. Б.Хишигнэмэх Архангайн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн 139
4. Бямбаева Туяана Иосифовна 141
нарыг тус тус шагнасугай.
МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 17-18
сарын 13-ны өдөр хот
хариуцан ажиллах тухай
Нэг.Баруун бүс М.Энхзаяа
1 Баян-Өлгий П.Батжаргал
2 Ховд Э.Буянбадрах
3 Увс Д.Одонхүү
4 Говь-Алтай Ш.Энхбаяр
5 Завхан М.Энхзаяа
Хоёр. Баруун төвийн бүс Д.Энхжаргал
6 Хөвсгөл Д.Энхжаргал
7 Архангай Ж.Өсөхбаяр
8 Булган Өлзийхутаг
9 Орхон Д.Энхбаатар
Гурав. Төвийн бүс Д.Батчулуун
10 Дархан-Уул Д.Батчулуун
11 Төв Д.Булган
12 Сэлэнгэ Ч.Дангаасүрэн
13 Өвөрхангай Хадхүү
Дөрөв. Зүүн бүс Д.Хоролдамба
14 Хэнтий А.Энхтайван
15 Дорнод Ц.Отгонсүрэн
16 Сүхбаатар Л.Амгаланням
Тав. Өмнөд бүс Н.Хишигжаргал
17 Өмнөговь Н.Хишигжаргал
18 Дундговь Ц.Оюунбат
19 Дорноговь Х.Энхмаа
20 Говьсүмбэр Н.Мягмарсүрэн
21 Улаанбаатар
22 Чингэлтэй О.Даваасүрэн
23 Хан-Уул Т.Дагвадорж
24 Баянзүрх Б.Батсайхан
25 Сонгинохайрхан Я.Мөнгөнсувд
26 Сүхбаатар Мөнх-Эрдэнэ
27 Баянгол Т.Ангар
28 Налайх Т.Эрдэнэбаяр
29 Багануур А.Цэрмаа
30 Багахангай Ц.Батболд
сарын 13-ны өдөр хот
томилох тухай
2. Т.Нансалмаа Баян-Өлгий аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн, Удган
3. Хишигнэмэх Архангай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн, Зайран
4. Сонинжаргал Завхан аймгийн Нөмрөг сумын бөөгийн Тэргүүн, Удган
5. Утюк Завхан аймгийн Тосонцэнгэл сумын бөөгийн Тэргүүн, Удган
6. Увс аймгийн Улаангом сумын бөөгийн Тэргүүн, Удган
ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН
№52 Амарсанаа
Даваач 1753 оны эцсээр Амарсанаагийн тусламж дэмжлэгийг түшиглэн шинэ өрсөлдөгчийг гэнэдүүлэн барьж алаад, хаан ширээг дахин эзэлсэн байна. Гэвч удалгүй Даваач, Амарсанаа нарын хооронд ноцтой зөрчил гарч нэн ширүүн тэмцэл эхэлжээ. Тэгж муудсаны дараа Амарсанаа Хасагийн зүг зугтаж, Эрчисийн сав газарт очиж, тусгаарлан суув гэсэн байдаг. Даваач Амарсанаагийн эсрэг гурван удаа цэрэг илгээвч дийлсэнгүй, эцэст нь өөргөө гурван түмэн цэрэгтэй очиж байлдсанд, Амарсанаа дарагдаад цэрэг, албатын хамт Манжийн хил рүү зугтан оджээ.
1 И.Я.Златкин. “Русские архивные материалы об Амарсане”, “Филология и история монгольских народов” М, 1958, стр 292
2 “Тэнгэрийг тэтгэсэн хааны богд сургаал”, тал 186.
Манжийн хаан тэдний дагаар орохыг зөвшөөрч Амарсанааг Жэхэ буюу Халуун гол дахь Сэрүүн ордондоо урьж бараалхуулан, хошой чин ван өргөмжлөөд, эхнэр хүүхэд, гэр бүлийг нь 1000 гаруй албатын хамт Завханд, бусад албатыг Орхон, Тамирт тус тус шилжүүлэн суулгасан билээ2.
Ингэж XVIII зууны дундуур Зүүнгар хаант улсын дотор ноёдын самуун дэгдэж, арваад жилийн турш дотоодын дайн дажин үргэлжилсэн нь түүний нэгдмэл хүчирхэг байдлыг бүрмөсөн алдагдуулж, аажмаар задран мөхөх тийшээ хандуулсан байна.
Гэвч Манжийн төрийн злүгээс Зүүнгарыг түрэмгийлэх бодлого ганц энэ удаа идэвхжсэн юм биш, аль Энх-Амгалан хааны үеэс тасралтгүй уламжлан үргэлжилсээр ирсэн билээ.
1712 онд Энх-Амгалан хаан /1662-1722/ Халимагийн Аюка ханд элч зарж хамтын хүчээр Зүүнгарыг байлдан эзлэхийг ятгажээ. 1721 оны үеэр нууц зарлиг буулгаж, Зүүнгарын дотор эвдрэл самуун гарах төлөв бүхий учир дайран ороход бэлэн байх хэрэгтэй5 гэж Солон, Дагуур, Халх, Хотгойд, Урианхай цэрэг татаж, Бархөлд суулган, Зүүнгарыг довтлон байлдахад бэлтгүүлж байжээ. Ялангуяа Найралт төв хаан /1723-1736/ Зүүнгарыг байлдан эзлэхээр сүрхий махран оролдсон юм. Тэр хаан зорилгоо биелүүлэхийн тулд Зүүнгарын дотоодын урван тэрслэгч нарыг дэмжин ашиглах бодлого явуулжээ. 1729 оны үеэр Сычуань, Шэньси хоёр мужийн бүгд захирагч сайд нарт нууцаар зарлиг буулган “Галданцэрэнг барьж алаад, дагаж ирэх нь буй аваас даруй түргэн айлтга” гэж тушаасан байна. 1731 оны эхээр Москвад тусгай элч зарж Оросын хаантай уулзуулан, Манж улс, Зүүнгарыг байлдан дагуулах гэж байгаа бөгөөд түүний газар нутгийн хагасыг орост найр тавин өгч болно, бас Оросын зүгээс Зүүнгарын оргодлыг шингээн авахыг зөвшөөрнө, гагцхүү зугтан очсон ноёдыг барьж өгч байхыг хүснэ гэж хэлүүлж байжээ. 5 “Зүүнгарын бодлогын бичиг”. Жинхэнэ злохиол. 9-р дэвтэр.
Түүнчлэн Халимагийг Зүүнгарын эсрэг дайнд татан оролцуулахын тул хоёр ч удаа элч явуулсанд, Оросын засгийн газар бас зөвшөөрсөнгүй, тэр ч байтугай хоёрдахь удаагийн элчийг Халимаг руу нэвтрүүлэлгүй буцаажээ. Гэвч Найралт төв хаан бас Зүүнгарыг байлдан эзлэх зорилгоо биелүүлж чадаагүй юм.
Манжийн цэрэг Зүүнгарт цөмрөн орж байлдан эзэлсэн нь
Манжийн төр, Зүүнгартай албан ёсоор найрамдлын харилцаа тогтоохоор шийдэж, 1739 онд хэлэлцээн байгуулсан ажээ. Гэсэн ч манжийн төр Зүүнгарыг эзлэн бодлогоо бүрмөсөн орхисонгүй, гагцхүү түр хойшлуулж, зохистой цаг үеийг хүлээж байсан юм.
1755 оны 3-р сарын эцэс, 4-р сарын эхэн үеэр Зүүнгарын дорно этгээдээс Манжийн хоёр замын их цэрэг нэгэн зэрэг бүчин дайрч орсон юм. Манжийн цэрэг Зүүнгарын хилд хялбархан цөмрөн орж, 5-р сарын үеэр эрээн хавирга, Бор талын зэрэг чухал газруудыг ямар ч эсэргүүцэлгүй эзлэн авчээ. 6-р сарын эхээр Зүүнгарын улсын төв нутаг Илид хүрч, Даваачтай шийдвэрлэх тулалдаан хийх болжээ. Даваач 7000 орчим цэрэг толгойлж, Хашин нуурын дэргэд хориглон байлдахаар шивээлэн хүлээж байжээ. 1755 оны 6-р сарын 23-нд Манжийн цэрэг хүрэлцэн очиж, чухал газруудыг эзлэн, улмаар Даваачийг өдөөн гаргаж, барьж авахыг оролджээ.
Гэтэл Даваач гарч байлдсангүй өөрийн цэргийн хамт бэхлэн хамгаалж, шөнө болгожээ. Шөнө нь Манжийн цэрэг түүний бүгсэн газрыг дайран байлджээ. Даваачийн цэрэг тоо цөөн, зэвсэг муутайн дээр хамгийн гол нь зохион байгуулалтгүй байсан учир Манжийн цэргийн довтолгооныг няцаан байлдаж чадсангүй, зүг зүг сарнин зугтаажээ. Даваач эхнэр хүүхэд, гэр орноо орхиж, хоёр мянга гаруй цэрэг дагуулж зугтан оджэ. Манжийн цэрэг Даваачийн сууж байсан өргөө гэр, эхнэр хүүхдийг хэдэн мянган цэргийн хамт олзлон авчээ. Даваач зугтан явсаар Кашгарт хүрэлцэн очсонд, 1755 оны 7-р сарын 16-нд Куча хотын дарга түүнийг барьж Бандид хүргүүлсэнд, Банди даруй Бээжин рүү илгээсэн байна. Даваачийг баригдсаны дараа Манжийн цэрэг Зүүнгар хаант улсын газар нутгийг асар их эсэргүүцэл үзэлгүй эзлэн авчээ. Ингэж Зүүнгар хаант улс 1755 оны 7-р сарын үеэр Манжийн түрэмгийлэгчдэд эзлэгдэн мөхөж, Монгол угсааны улс аймгуудын дундаас ганцаар XVIII зууны дундуур үе хүртэл тусгаар тогтнолоо хамгаалан чадсан Баруун монголчууд бас Манжийн төрийн эрхшээлд орсон юм.
Манжийн төрийн тэр хорт бодлого Баруун монголыг ямар ч нэгтгэн захирсан эзэнгүй болгож, хуучин хан нарыг халж, шинэ томилсон дөрвөн ханд хуваан захируулах гэсэн явдалд хамгийн хурцаар илрэн гарчээ. Тэнгэрийг тэтгэсэн хаан Илийг түвшитгэн тогтоосон хойно “Дөрвөн Ойрад аймагт дөрвөн хан өргөмжилж чөдөрлөвөл барав”2 гэж байсан байна. Гэвч Манжийн хаан тэр бодлогоо ил тунхаглан зарласангүй, хэрэв Баруун монголын ард түмэн мэдвэл, дургүйцэн эсэргүүцэхээс болгоомжлон, аль болохоор нууц далдуур гүйцэтгэхийг оролдож, Дөрвөд Ойрадыг дөрвөн аймаг болгон зохож, тус бүрд нэжгээд хан өргөмжилж суулгасугай хэмээн хэлэлцсэнийг түр бүү тэдэнд хэлэгтүн3 гэж байжээ.
2 “Зүүнгарын бодлогын бичиг” Жинхэнэ зохиол. 44-р дэвтэр. 3 Мөн зохиол. 2-р дэвтэр.
1755 оны 9-10 сарын үеэр Долоннуурын газарт Ар, Өвөр, Баруун монголын ноёдын чуулган нийлүүлж, Зүүнгарыг Манж гүрний бүрэлдэхүүнд оруулан авах их баяр ёслол хийхээр бэлтгүүлж байжээ. Гэвч Манжийн түрэмгийлэгчдийн цуст үйл тийм амархан бүтэх ёсгүй байлаа. Тэдний санаад ороогүй хэрэг гэнэт гарч, бэлтгэсэн баяр ёслолоо зогсоож, татаж тараасан цэргээ дахин дайчилж хөдөлгөхөд хүрсэн юм. Тэр нь Баруун монголын ард түмэн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө харь манжийн ноёрхолын эсрэг зэвсэг барин боссон явдал болно.