Бүдүүн модон суудалтай
Нарийн модон суудалтай
Хөхөө шувуун тэнгэр
Хөгшин буурад аав таныгаа
Урин залан дуудая
Энэ онгод бол Хавчиг заарингийн гол шүтээн байсан онгодын уриа дуудлага юм.
Author: admin_shaman
-
“Өвгөн буурал” хэмээх онгодын тамлага
-
ТУВА БӨӨЛӨӨ БҮХИЙ ГАЛЫН ТАХИЛГА БОЛОВ.
Баруун, зүүн тайгын цаатангууд бүгд сумын төвд орж ирсэн байсан. Тэдэнтэй хамт бүхэл бүтэн цаатан бөөгийн төлөөлөл ирсэн байлаа. Бидний зорилго бол тэдэнтэй уулзах явдал байв. Бид зорилгодоо хүрсэн. Олон сайхан түүхэн уламжлалаа авч яваа улаач нартай уулзсан нь юутай завшаан билээ. Энэ бүх уулзалтуудад МБНЭ-ийн Залуучуудын удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Баттогтох, Дээд хуралдайн гишүүн, Монгол бөөгийн удган Оюунтуул, Монгол бөөгийн удган Цэндсүрэн, Монгол бөөгийн удган Хүнбиш нар оролцож, их зүйл сонсож, үзэж суралцлаа.
Наадам дууссан боловч галын тахилга хийхээр бэлтгэсэн мод хэвэндээ үлдэв. Галын тахилга хийгдээгүйн гол шалтгаан нь бөө нарт нутгийн захиргаа үл тоож хандсан, модыг нь босгоод тавивал нэрээ бодоод хэдэн бөө нар нь олон түмний өмнө бөөлж л таараа гэсэн байдлаар тоомсоргүй хандсан явдал байсан.
Хоёр мянган цааны баярын арга хэмжээ дуусч, бөөгийн галын тахилга хийгдэлгүй хоцорч үлдэв. Тиймээс МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бөө нартайгаа уулзсаных галын тахилгаа хийхээр болсон. Наадам тарж, цаатангууд тайгадаа буцсан, ихэнх жуулчид тарсан байлаа ч, хүлээж байсан зон олон богино хугацаанд цугларсан юм.
Цаатан бөөгийн нэртэй улаач, Монгол бөөгийн тэргүүн зайран Төмжий буюу Нэргүй зайран бөөгийн галын тахилгыг толгойлон бөөлж эхэлж, дараа нь Монгол бөөгийн зайран Эрдэнэ-Очир “боссон” билээ. Галын тахилгын төгсгөл үед бидэн дээр Монгол бөөгийн их зайран Моко буюу Батбаяр хүрэлцэн ирж, МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүндэтгэн олон түмэндээ цаатан бөөлөлтийн мөн чанарыг тод томруун харуулсан бөөлөлт хийсэн билээ.
Ийнхүү ард олны хүсэн хүлээсэн бөөгийн галын тахилга болж өнгөрлөө.
djmedia:173 -
МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 24-25
2013.11.28 Дугаар 24 Улаанбаатар хотТомилох тухайМБНЭ-ийн дүрмийн “7.1. МБНЭ нь судалгаа, сурталчилгааны хүрээлэнтэй байна. ” Гэсэн заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:Нэг. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн МБНЭ-ийн судалгаа, сурталчилгааны хүрээлэнгийн захиралаар Судлаач Ж.Төгсжаргалыг томилсугай.Хоёр. МБНЭ-ийн судалгаа, сурталчилгааны хүрээлэнгийн захирал Судлаач Ж.Төгсжаргалыг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанд гишүүнээр оролцуулж байсугай.ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАНМБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ2013.12.13 Дугаар 25 Улаанбаатар хотШагнах тухай2013 оны МБНЭ-ээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон дүнтэй танилцаад Монгол бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одонгоор
1. Д.Энхжаргал МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн
Дархан Удган 150
2. Д.Батчулуун МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их
3. дархан удган
4. Ч.Дангаасүрэн МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн
Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
5. Ж.Өсөхбаяр Зайран,Монгол бөөгийн Тэргүүн Зайран, МБНЭ-ийн
хяналтын цэцийн гишүүн, “Эххүрдэт” ХХК захирал
6. А.Энхтайван МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн
Хоёр. Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар
7. Ж. Алтанчимэг Удган. Тэв тэнгэр бөөгийн байгууллагын тэргүүн
8. Ж. Төгсжаргал МБНЭ-ийн ñóðãàëò, ñóäàëãààíû хүрээлэнгийн захирал
9. С.Хүрэлбаатар Номт цагаан тэнгэр бөөгийн төвийн УЗ-ийн гишүүн
10. Т.Дагвадорж МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн
Гурав. Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар
11. Д.Оюунсүрэн Удган, Тэв тэнгэр бөөгийн байгууллагын гишүүн
12. Б.Батчимэг МБНЭ-ийн гишүүн
13. Б.Оюунчимэг МБНЭ-ийн гишүүн
14. Ч.Болорцэцэг Удган, Тэв тэнгэр бөөгийн байгууллагын гишүүн
15. Отгонжаргал Удган Тэнгэрийн үүд төвиын гишүүн
16. С.Отгондулам Удган. МБНЭ-ийн гишүүн
17. Уранчимэг Өмнөговь аймгийн бөөгийн тэргүүн
18. Энхмаа-Удган Өмнөговь аймгийн БХ-ийн зөвлөлийн гишүүн
19. Ц.Баттулга БЗД-ийн 1-р хорооны засаг дарга 167
нарыг тус тус шагнасугай.ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН -
МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 22-23
2013.10.01 Дугаар 22 Улаанбаатар хотШагнах тухайМонгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Монгол бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
1. Цэрэнгийн Оюунбаатар-Монгол Бөөгийн“Тэнгэрийн сүлдэр” холбооны
тэргүүн, Зайран 25Хоёр. Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар
2. Намхайдоржийн Энхбаатар Монгол Бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбооны гүйцэтгэх захирал, Зайран 148Гурав. Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар
3. Мөнхөөгийн Туяа Монгол Бөөгийн“Тэнгэрийн сүлдэр” холбооны гишүүн Удган, 149
нарыг тус тус шагнасугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАНМБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ2013.11. 28 Дугаар 23 Улаанбаатар хот
Шагнах тухай
2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн МБНЭ-ийн бага хуралдайн 6 дугаар хуралдаанаас гаргасан “Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудын хүндэтгэлийн цогцолборыг байгуулах ажлыг санаачилж, бөөгийн зан үйлээр хүндэтгэл үзүүлэх ажлыг 2014 оны II улиралд багтаан хэрэгжүүлсүгэй.” шийдвэрийг биелүүлэхэд МБНЭ-ийн гишүүн, удган Ж.Пүрэвсүрэн нь үнэтэй хувь нэмэр оруулсаныг тэмдэглээд, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ийн 1.1-д заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:Нэг. Монголын их хаадын цэрэг 1241 оны 4 дүгээр сард европ тивд хамгийн баруун цэгт хөл тавьсан бөгөөд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиар цохив. Ердөө гуравхан хоногийн дотор болсон тулалдаан нь монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхуулан шагшируулсан билээ. Энэ тулаалдааны талбарт Монголын нэг мянган эр цэрэг мөнхөд нойрссон юм. Тэдний алдар гавьяанд хүндэтгэл үзүүлэн бөөлж, шүнсэглэсэн шороог эх нутагт залж авчирах хүндэттэй үүргийг гүйцэтгэсэн удган Ж.Пүрэвсүрэнг МБНЭ-ийн “Мөнгөн шонхор” медалиар шагнасугай.ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН -
К.Раел харь гаригийнхны захиасыг дамжуулагч
________________________________________
1. ХАРЬ ГАРИГИЙНХНЫ ЗАХИАСЫГ ДАМЖУУЛАГЧ
“Би Монголд анх удаа ирж байна. Манай Раелийн хөдөлгөөн эрчимтэй өрнөж байгаа орон бол Япон. Гэхдээ энэ хөдөлгөөн Монголд санасныг бодоход сайн өрнөж байна. Дөрвөн жилийн өмнө үүссэн гэхэд одоо 500 гаруй гишүүнтэй болжээ. Миний бичсэн “Харь гаригийнхны захиас” ч хүмүүст их хүрсэн бололтой. Энэ нь буддын шашны сургаалтай тун ойролцоо учраас монголчуудад ойр байсан байх. Харь гаригийнхны захиас бол хүн төрөлхтнийг аврах зорилгоор өгсөн захиас юм. Олон жилийн өмнө дэлхийд дайн болоход тийм ч аюултай байгаагүй. Харин одоо цөмийн зэвсгийн дайн болж дэлхий сүйрэх дээрээ тулна. Дэлхийг аврах нэг л арга бий. Тэр нь энх тайвныг бий болгох.
Дэлхийн хүн төрөлхтөн нэг л гариг дээр амьдарч байгаа учраас улс үндэстэн гэж ялгарч, хил хязгаар тогтоох хэрэггүй. Үүнийг 1973 онд харь гаригийнхан захиж, хүн төрөлхтний гарал үүслийг тайлбарласан юм. Хүнийг бурхан бүтээгээгүй. Дарвины эволюцийн онолоор сармагчингаас ч үүсээгүй. Элохим дэлхий дээрх амьдралыг бүтээсэн. Тэр генийн шинжлэх ухааныг 25 мянган жилийн өмнө нээж бидэн шиг хүнийг бүтээсэн юм. Шинжлэх ухааны аргаар тусгай лабораторид бий болгосон үйл ажиллагааны үр дүнд бид үүссэн юм. Элохим өөрийн үр садаа аюулаас аврахаар захиасаа надад үлдээсэн нь энэ. Элохим гэдэг чинь тэнгэрээс ирсэн хүмүүс гэсэн утгатай үг. Хүмүүс цөмийн зэвсэг, цэрэг дайнд зарцуулаад байгаа мөнгөө энх тайвныг бий болгоход л зориулчихвал болно. Одоо Элохимын Засгийн газрыг дэлхийд байгуулахаар бид явж байна. Харь гаригийнхныг харсан хүн Монголд олон байдгийг би сонсч байлаа” хэмээн яриагаа өндөрлөж сэтгүүлчдээс асуулт хүссэн юм. Түүнээс дараахь асуултуудад хариулт авлаа.
– Та ярьж байгаа зүйлээрээ дамжуулан ямар нэгэн шашныг сурталчлаад байгаа юм биш үү?
– Дэлхий дээр байгаа шашны бүх урсгалыг Элохим нааш нь илгээсэн. Христийн Моза, Аллахын Мухаммед, Будда, Есүс бүгд түүний элч. Ер нь тэрээр дэлхий рүү 40 гаруй элчийг илгээсэн байдаг. Тэд бүгд амьд сэрүүн Элохимын дэргэд байгаа. Хэзээ нэгэн цагт дэлхий дээр ирэх боломжтой. Элохим өөрийн захиасыг дэлхийд дамжуул гэж намайг сонгосон юм. Тиймээс би Есүстэй өөрийгөө ах дүү гэж боддог.
– Тэгвэл Элохим ертөнцийн эзэн гэсэн үг үү?
– Тийм ээ. Тэр ертөнцийн эзэн.
– Та харь гаригийнхны үл үзэгдэх хөлгөөр тэдний гаригт очсон гэсэн. Хөлөг дотор ямархуу байдалтай байсан бэ. Мөн тэр гариг руу очиход хэдий хэрийн хугацаа шаардсан бэ?
– Элохимтай анх яаж уулзсан, түүнтэй юу ярьсан, тэр гаригт хэрхэн очсон тухай “Харь гаригийнхны захиас” номд тоочсон байгаа. Элохимын тухай бодох зуур л тэнд оччихсон байдаг. Тиймээс одоогийн шинжлэх ухаанаар үүний учрыг олж чадахгүй. Чингэс хааны үед энэ эрнийхэн онгоцоор таван цагийн дотор нисээд очиход тэд ойлгохгүйтэй адилхан шүү дээ.
– Харь гаригт очоод Есүс, Буддаг харсан гэсэн. Тэд ямархуу төрхтэй байх юм?
– Дэлхий дээр амьдарч байхаасаа арай өөр дүр төрхтэй болсон байна лээ. Тэдний ямар царайтай байх нь гол биш. Биеэс нь ямар сайхан гэрэл цацарч байсан нь гайхалтай.
– Элохимын Засгийн газрыг Монголд байгуулах боломж бий юу?
– Бүрэн боломжтой. Аль ч улс зөвшөөрвөл болохгүй гэх газаргүй гэсэн хариултууд өгөөд дахин асуулт хүлээн авахаас татгалзсан юм. Дараа нь Брэгиттэ Бойзеллерээс тодруулга авав.
– Клонийн аргаар анх Дооли хонийг хувилсан талаар тодруулъя?
– 1997онд Дооли хонийг хувилсан л даа. Тухайн үед олон хүн үүнийг эсэргүүцэж байлаа. Тэгэхэд К.Раел “Хүн хэзээ нэгэн цагт мөнх амьдрахын эхлэл нь энэ юм гэдгийг зөвөөр ойлгоосой” хэмээн хэлж байсан юм. Гурван жилийн дараа эрдэмтдийг нэгтгэж, мөнгөтэй ч болсон учраас Клонийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн л дээ. Ингээд 2002 онд анх удаа үр суулгах туршилт амжилттай болсноор өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
– Эхийн хэвлийд хиймлээр суулгасан үр зулбах тохиолдол бий юу?
– Өндгөн эсийн гажгаас болоод зулбах тохиолдол гарна. Эсвэл хувилах гэж буй тухайн эс тохирохгүйгээс ч юм уу ийм зүйл болдог.
– Нас барсан хүнээс амьд эс авч хувилсан уу?
– Орост нас барсан нэг хүний яснаас амьд ДНХ олсон нэг л тохиолдол байгаа. Гэхдээ түүнийг хувилаагүй хадгалж байна. Удахгүй туршилт хийж хувилах байх.
– Ер нь нас барсан хүнээс амьд эс олдох нь ховор юм уу?
– Оросоос олсон энэ хүн хөлдөж нас барсан байсан. Хөлдүү биед амьд эс байх магадлал өндөр. Саяхан бид Африкийн барнаас хувилах аргаар хулгана гаргаж авсан. Энэ мэтээр нэг амьтнаас тэс өөр амьтан
гаргаж авах боломжтой.
– Хорт хавдартай эрхтнийг дахин хувилж эрүүлжүүлэх боломж хэр вэ?
– Байлгүй яахав. Тухайн өвчтэй эрхтний эрүүл хэсгийг авч дахин ургуулж эмчилж болно.
– Амьд хүнийг хувилна биз?
– Тухайн хүнээс эсийг нь авч боловсруулаад түүн дотроос ДНХ-г нь авч ургуулна. Түүнийг хувилахад мэдээж өндгөн эс шаардлагатай. Үүний тулд тухайн эмэгтэйд үр хөврөл тогтох боломжийг судалсны дараа болдог. Хувилсан хүн бол анхныхаа хүнтэй царай төрхөөрөө ихэр мэт адилхан боловч өссөн орчин энэ тэрээсээ шалтгаалан өөр хүн болж төлөвшинө. Өмнөх хүний биеийн хөгжлийн гажгийг засах боломж бий.
– Хувилсан хүн урт наслах уу?
– Бид өтийг туршилтад оруулахад хувилсан нь жирийнхээсээ 2-3 дахин урт хугацаанд амьдарсан байдаг. Гэхдээ хүний хувьд ерөнхийдөө адилхан наслах боловч биеэ солиод байгаа гэдгээрээ удаан амьдарч байгаа шүү дээ.
– Монголд үүнийг хийх боломж хэр вэ. Энэ талаар манай эрдэмтэдтэй харилцах бодол бий юу?
– Энэ талын үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг танайд нээгдсэн гэж би сонссон. Тэд надтай холбоо тогтоогоод харилцах юм бол хамтарч ажиллахад бэлэн байна. Гэхдээ Монголын хуулинд Клонийн аргыг зөвшөөрсөн эсэхийг судалж байж шийднэ.
2. ДУУЧИН, ДУУ ЗОХИОГЧ
Раел 1946 оны 9 дүгээр сарын 30-нд Клауде Ворилхон нэртэйгээр Францын Вичи хэмээх газар төрсөн бөгөөд тэрээр Амбертад байдаг эмэг эх, нагац эгч хоёр дээрээ өсжээ. Яруу найраг, дуу зохиох, дуу дуулах дур сонирхолдоо автсан Раел 15 настайдаа гэрээ орхин гарч Парист очин Клауде Сэллэр хэмээх зохиомол нэрээр дуулах болжээ. Бельгийн од дуучин Жак Брелийг ихээхэн шүтэн бишрэгчийн хувьд тэрээр түүний анх уран бүтээлийн гараагаа эхлэж байсан Парисийн бүх кабарет цэнгээний газруудад, ялангуяа L Echelle de Jacob-д дуулж байв. Тэрээр Le Miel et la cannelleбуюу (Бал шанц хоёр) хэмээх дуугаараа нилээд нэрд гарч, Францын од Далидагийн хуучин нөхөр Люсиен Мориссегийн Disc AZ CEO хэмээх дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулсныхаа дараа 1966-1971 оны хугацаанд 5 бичлэг хийлгэсэн байна:
Sacrée sale gueule (Түүний анх 1965 онд бичүүлсэн бичлэг).
Dans un verre de vin
Le Miel et la cannelle (Honey and cinnamon) (1966)
Madam’ Pipi (Mrs.
Toilet attendant) (1966)
Monsieur votre femme me trompe (Mister, your wife is cheating on me) (1966)
Quand on se mariera (When
we’ll get married) (1966)
Mon amour Patricia
(My love Patricia). (1971)
Тэрээр РАЕЛ болсныхоо дараа дуулах, дуу зохиох авъяасаа чөлөөт хайр дурлал, үл хүчирхийлэл, ялгааг хайрлах хайр гэх мэт Раелийн философийн үнэт зүйлс, сургаалиудыг баяжуулахад зориулсанд бид маш их таатай байдаг.
Раел нийтдээ 2000 гаруй дуу зохиогоод байгаа билээ.
3. УРАЛДААНЫ МАШИН ЖОЛООДОГЧ
Раелийн 9 настайгаас илэрсэн өөр нэг авъяас, дур сонирхол бол авто машины уралдаан юм. Шинээр гарсан бүх уралдааны машинуудад хүрч үзэх боломжтой болохын тулд тэрээр авто спортын сэтгүүлч болжээ. Тэрээр өөрийн гэсэн авто машины уралдааны тухай сэтгүүл, Auto Pop гаргасан нь Францын уралдааны машины тухай сэтгүүлүүд дотор нэг номер нь байсан бөгөөд түүнд зээлдүүлсэн машинаар өөрөө уралдаж үзэх боломжтой болсон юм. Ингээд тэр Алайн Прост зэрэг аваргуудыг төрүүлсэн Францын Магни Коурс дахь алдарт Уинфийлдийн уралдааны машины сургуулийг дүүргэжээ. Франц дахь Албигийн уралдааны зам дээр хийсэн анхны уралдаандаа тэрээр маш туршлагатай, нэртэй нисгэгч нарын дунд орон толгойн хэсэгт барианд орсон нь хэн бүхний гайхашралыг төрүүлж байв. Удалгүй тэрээр эхний тойрогт амжилттай уралдах авъяасаараа олны танил болсон бөгөөд заримдаа эхний тойрогтоо 7 хүртэлх машиныг гүйцэж түрүүлдэг байв.
1973 оны 12 дугаар сарын 13-нд биднийг бүтээсэн харь гаригийн эрдэмтдийн нэг түүнтэй уулзаж, энэ сонирхлоо орхиход хүрснээс хойш түүний амьдралд эрс өөрчлөлт гарсан юм. Харин 1994 онд түүний алдарт учралаас хойш 20 гаруй жилийн дараа, түүнийг уралдахыг харахыг хүссэн олон Раелчуудын хүсэлтээр мэргэжлийн авто спортын машины уралдаанд дахин оролцохыг Раел зөвшөөрч олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдэд оролцох болсон юм. Дэлхий дээрх ҮМНБ-н үзэгдлийг тайлбарлах анхны төв болох UFOland-н хэсэгчилсэн ивээн тэтгэлгээр Раел энэ дур сонирхлоо дагах болсны зэрэгцээ бүтээгчдээс түүнд өгсөн захиасуудыг сурталчилсан хэвээр байна.
Le Mans-н уралдааны аварга Жан Клауд Андрюэт, Депэйллер зэрэг хамтран нисэгч нарын хамтаар Италийн Монза, Испаний Спа, АНУ-ын Дэйтона, Канадын Монтреал, Японы Сүзүки зэрэг дэлхийн эргэн тойронд буй олон шилдэг замууд дээр уралдаж байснаар Раелийн нэр хүнд элит нисгэгчдийн тоонд зүй ёсоор тооцогдож байна. Мэдээж хэрэг, Раел бол дэлхийн хамгийн хурдан шашны тэргүүн мөн! Өнөөдөр Раел мэргэжлийн авто спортоос тэтгэвэрт гарсан боловч чөлөөт цагаараа онлайн хэлбэрээр автомашины уралдаанд оролцож тоглох дуртай хэвээр. Ялангуяа Live for Speed сайтад өөрийн rael.org/racing нэрээр уралддаг бөгөөд дэлхийн хамгийн шилдэг тоглогч нарын нэг болоод байна.
4. ЭЛОХИМЫН ЭЛЧ
1973 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 27 настайдаа уралдааны автомашины тухай сэтгүүлээ амжилттай удирдан гаргаж байх үедээ Раел Францын төвд орших Пью де Лассолас хэмээх галт уулын цэцэрлэгт харь гаригийн хүнтэй уулзсан гайхамшигт учрал болсон юм. Энэхүү харь гаригийн зочин түүнд бидний гарал үүслийн тухай шинээр дэлгэрэнгүй тaйлбарлаж, ирээдүйгээ хэрхэн зохион байгуулах тухай мэдээлэл өгсөн нь Intelligent Design хэмээх номонд нь тэмдэглэгдсэн юм. Тэр газар зургаан удаа дараалан уулзсаныхаа дараа Раел түүнд өгсөн даалгаврыг хүлээн авч хүн төрөлхтөнд энэхүү цоо шинэ захиасыг хүргэх, хүмүүс Бүтээгчдээ буюу Элохимийг ухамсартай, баярлаж талархсан хүний хувьд ямар нэг төөрөгдөл, айдасгүйгээр найрсгаар угтан авахад бэлтгэх болсон юм. Энэхүү асар том үүргийг бодож тунгаан хэдэн сар өнгөрсний дараа Раел ходоодны шархлаа өвчин тусч, эцэст нь маш их дуртай авто спортын сэтгүүлчийн ажлаа орхиж, түүнтэй уулзсан харь гаригийн хүн болох Яавээгийн өгсөн үүрэгт өөрийгөө бүрэн зориулахаар шийдсэн байна. Уг учралаас хойш нэг жилийн дотор тэр уг үйл явдлын тухай ном бичиж хэвлүүлэн, хэвлэлийн бага хурал зарлаж Францад хоёр удаа гол телевиз, радиогийн нэвтрүүлэгт орж ярилцлага өгсөн юм. 1974 оны 9 дүгээр сарын 19-нд Парист болсон энэхүү анхны олон нийтэд зориулсан бага хурал 2000 гаруй хүний анхаарлыг татаж чадсан байна. Үүний дараахан тэрээр MADECH холбоог байгуулсан нь энэхүү агуу үйлсэд түүнд туслахыг хүссэн бүлэг хүмүүсээс бүрдсэн бөгөөд хожим нь Раелийн хөдөлгөөн болсон юм. 1974 оны сүүл гэхэд уг холбоо 170 гишүүнтэй болсон байв.
Тэд одоо 97 улсын 70000 гаруй гишүүн болж өргөжөөд байна.
1975 оны 10 дугаар сарын 7-нд түүнд хоёр дахь учрал тохиосон бөгөөд энэ удаад түүний хоёрдугаар номд бичигдсэн нэмэлт мэдээллийг болон “Intelligent Design” номын хэсгийг өгсөн байна. Энэ үеэс эхэлж Раел дэлхийн эргэн тойронд аялж Бүтээгчдээ найрсгаар угтан авах хүсэл зорилго нэгтэй хүмүүсийг цуглуулан тив бүрт бага хурал, семинарууд зохион байгуулж ирсэн.
Тэр мөн Мэдрэхүйн бясалгал Sensual Meditation зэрэг хэд хэдэн ном бичсэний дотор түүний сургаалиудын гол хэсэг болсон манай гаригийг илүү ухаалгаар удирдах тухай Оюунчлал “Geniocracy”, мөнх наслах боломж ба шинжлэх ухааны ачаар хүсэн хүлээж болох сайхан ирээдүйн тухай Хүнийг хувилахыг дэмжье “Yes To Human Cloning” зэрэг ном бий. Өнгөрсөн он жилүүдэд хэд хэдэн олон нийтийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж ирсний дотор сургуулиудад бэлгэвч хэрэглэхийг дэмжин сурталчлахаас эхлээд гар хангалгыг дэмжин сурталчлах хүртэл; “Ялгааг тэвчих төдий хандах нь хангалтгүй, ялгааг хайрлах ёстой” гэсэн уриатай цөөнхийг дэмжих дэлхий нийтийн компанит ажлаас эхлээд хүний эрхийг хүндэтгэн үздэггүй бүх шашны ном судрыг цензүрдэх шаардлага тавих хүртэл, Клонайд байгуулах замаар хүнийг хувилахыг дэмжихээс эхлээд дэлхий дээрх бүх хүмүүс хоол хүнсээр хангагдах цорын ганц боломж GMO-г дэмжин сурталчлах хүртэл, Clitoraid буюу бэлэг эрхтнээ засуулсан эмэгтэйчүүдэд туслаж тэднийг дахин бэлгийн таашаал эдлэх боломжтой болгоход туслах холбоо байгуулахаас эхлээд Африкийн уламжлалт бүх омгийн ахлагч нарыг нэгтгэж Африкийн Нэгдсэн Улс байгуулахыг уриалах хүртэл олон үйл ажиллагаа явуулаад байна.
Раел дэлхийн эргэн тойронд ажиллаж буй томоохон телевизийн нэвтрүүлгүүдэд зочилж ярилцлага өгсний дотор 60 минут, CNN, FOX, BBC-н мэдээний хөтөлбөрүүд, Breakfast with Frost, Entertainment Tonight зэрэг цөөн хэдэн нэвтрүүлгийг нь нэрлэж болно. Тэр шинжлэх ухааны тухай өөрийн алсын харааг тайлбарлахаар Америкийн Конгресст уригдаж, дэлхийн олон удирдагч нарынд зочилж ирсэн бөгөөд 2000 онд Конго улсын Ерөнхийлөгч Денис Сассоу Н’Гүессо анх түүнийг албан ёсоор хүлээн авч уулзсан юм. Мөн түүнийг олон уран бүтээлчид төдийгүй тэднээс Францын зохиолч Мичел Хоүэллбеск, Хью Хефнер нарыг хүмүүсийг хэлж болно.
Буддын шашны Майдар ч бай, Еврейн шашны Мессиах ч бай, Христийн шашинтнуудын Парацелет ч бай, эсвэл дэлхийн эргэн тойронд буй овог аймгуудын өгсөн өөр ямар нэр ч бай, дэлхийн дээрх шашин соёл бүхэнд ямар нэг элч ирэхийг хүсэн хүлээсэн байдаг. Энэхүү хүсэн хүлээсэн элч нь өмнөх элчүүдийн нэг адил хүн бүрийн таалалдаа авах гэж бус, биднийг Бүтээгчид биднээс юу хүсэн хүлээж байгааг мэдэгдэх гэж ирдэг. Энэ бол Раелийн сүүлийн 30 жил дэлхийн эргэн тойронд эцэж цуцашгүйгээр аялан явж хийж байгаа тэр зүйл бөгөөд ингэхдээ тэрээр өөртөө ямар нэг зүйлийг өмчлөх бус харин тэдний 2035 он гэхэд барьсан байхыг хүссэн Элчин сайдын яамандаа Бүтээгчдээ угтан авахын төлөө бүх зүйлээ зориулахыг зорьж байна.
Эх сурвалж: “Гэрэлт цалиг” сэтгүүл. 2012 о
Монгол хүн Хойд туйлд ханаа шийрлэлээ
“Аянчин” эвхдэг гэрийг зохион бүтээгч Д.Батсуурь 2006 онд зохион бүтээж, мөн ондоо зохиогчийн эрхээ баталгаажуулснаас хойш тасралтгүй үйлдвэрлэж байгаа юм. Нүүдэлчдийн хэдэн мянганы түүхтэй үндсэн сууц гэрийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эвхээд суудлын тэрэгний тээшинд өлхөн багтдаг, задлаад барихад стандарт жижиг 4 ханатай гэрийн хэмжээтэй гэр байх аргыг бодож олсон нь инженерийн цоо шинэ шийдэл байв.
duuren.mn
Г.Лхагваа: Монголчуудын хоолны соёл дэлхийг дулаарлаас аварна
Хүнзүйн ангилал, Хүнзүйн ерөнхий онол, Махбодийн хууль, Махбодийн энергийн хууль, Эергүү ба сөргүү энергийн хууль, Махбодийн энергийн түвшний хууль, Махбодийн илч зарцуулалтын хууль, Махбодийн наслалтын хууль, Махбодийн энерги зохицуулалтын хууль, Хүний чадавх ба хоол хүнсний хамаарлын онол, Мөнхийн усны онол, Тэжээлийн бодисын илчлэгийн онол, Мэдээллийн онол, Эмчилгээний шинэ технологи, Хүний биед өндөр температур үүсэх үзэгдэл зэргийг томъёолсон.
Англи улсын Кембрижийн Намтар судлалын олон улсын төвийн “20 дугаар зууны 2000 шилдэг сэхээтэн” медалиар шагнуулсан. ”20 дугаар зууны 2000 шилдэг сэхээтэн” ном, АНУ-ын Намтар судлалын институт “Дэлхийн шилдэг сэхээтэн” цувралд түүний намтрыг хэвлэсэн байдаг.
________________________________________
Дэлхийн дулааралд хүний үйл ажиллагаа зонхилох нөлөөтэйг дэлхийн судлаачид хүлээн зөвшөөрч байна.
Хүний үйл ажиллагаа гэдэгт бие, хэл, сэтгэлийн үйл хамаарах бөгөөд эдгээр үйлдлийг нэг мөр зохицуулчих шинжлэх ухааны онол хууль одоогоор үгүй, эрхзүйн хүрээнд багахан хэсгийг нь зохицуулах гэж оролдож байна.
Ийм явцгүй байдал нь хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа аюул гамшгийн үндсэн шалтгаан юм.
Хүн яагаад байгалийн шинжлэх ухааны хуулиас гадуур явчихад хүрээ вэ?
Профессор Х.Сүхбаатар “Гэр бүлийн математик загвар” бүтээлээрээ хүмүүний эцэг, эхээс өвлөж болох зүйлийн дээд хэмжээг 41% гэж тогтоосон байна.
Ингэснээр хүнийг бүрэн төлөөлнө гэж шинжлэх ухааны үзэж байсан физик бие маань хүн хэмээх ойлголтын ердөө 41 хүртэл хувийг эзлэхийг бид одоо хэлж чадах боллоо. Үлдсэн 60 гаруй хувь нь юу байж таарах вэ? Энэ бол орчин үеийн шинжлэх ухааны шоовдорлож орхисон зүйл болох “ухамсар” юм.
Тэгэхээр хүний хөгжлийг физик биеийн болон ухамсрын гэсэн 2 үе шаттай авч үзэхээс аргагүйд хүрч байна.
Физик бие нь хүний 41 хүртэл хувийг эзэлж эс, удамшлын хуулиар зохицно гэвэл ухамсар нь энергийн болон термодинамикийн хуулинд захирагдана.
Учир нь ухамсар бол энерги юм. Хүн өөрийн 60 гаруй хувь болох ухамсар бие буюу энерги биеийг олж авснаар одоо л арай нэг захирагдах хуультай болж байгаа юм.
Бодол санаа нь физик биеийн генератор буюу энергийн үүсгүүр, энергийн хангамжийн систем гэж үзвэл харин ухамсар бол хүмүүний хөдөлгөгч хүч нь бөгөөд “Оргүй хоосноос бий болохгүй, устаж үгүй болохгүй /мөнх/, зөвхөн нэг хэлбэрээс нөгөөд хувирч шилжинэ” гэсэн термодинамикийн I хуулинд захирагдах хүмүүний цөм энергийн тухай ойлголт болж таарч байна. Энэхүү энергийг ухамсар буюу сүнс гэнэ.
Эр, эм бэлгийн эс нийлэхийг л хүн гэж ойлгоод одоогийн мэдлэгт ор сох дутаж буй чухамхүү тэр нэн эрхэм зүйл болох ухамсар буюу энергийг хүний ойлголтод нэмж авч үзсэнээр хүмүүн бид бүрэн бүтэн болж байгаа юм.
Ингээд хүмүүн Танд өнөөдрөөс эхлэн бүрэн бүтэн болсны тань төлөө, бас захирагдах хууль, өөрөөр хэлбэл зөв явах зам мөртэй болсны тань төлөө баяр хүргэе.
Та зөвхөн генээс бус энергээс үүсэлтэй, таны 60 гаруй хувийг энерги эзлэх тул Та устаж үгүй болохгүй, одоо харин энергийн шилжилтийг хэрхэн хийхийг мэдвэл та зөв замаар замнах болно.
Энергийн шилжилт хувирал нь таны 9.6 сая км хальстай тэнцэх /П.К.Анохин, 1985/ тархины багтаамжид бие, хэл, сэтгэлийн тань үйлээр хийгдсэн цахилгаан – соронзон бичлэгээс хамаарна. Энэхүү бичлэг нь дээрх хуулийн “Устаж үгүй болохгүй, мөнх” гэсэн заалтанд хамаарах тул сайн бичлэгтэй нэгэнд айх зовлон гэж үгүй юм. Муухан бичлэг хийсэн нэгэн үүнийгээ энэрэл нигүүсэл, өглөг буян, сайн үйл, бусдад үйлчлэх, эс хүсэх, эс шунах гэх мэт эергүү энерги буюу эергүү мэдээллээр саармагжуулахаас наана үхэж хэрхэвч болохгүй, эс тэгвээс хуулийн 3-р заалтын дагуу явагдах таны энергийн хувирал шилжилт хүсмээргүй, таагүй байх болно.
Түрүү үеийн Монголчуудаас хүний хөгжлийн шинжлэх ухаанч мэдлэгт оруулсан бодитой хувь нэмэр бол ухамсар амтанд уусч доройтохын учрыг олж улмаар бодит хоолноос ухамсартайгаар татгалзсан явдал юм.
Ингэж чадсанаараа түрүү үеийн монголчууд оюун ухаан, эрүүл мэнд, тэсвэр тэвчээр, туулах чадварын аль ч үзүүлэлтээр одоогийн биднээс илт сайн байжээ.
Бид 13-р зууны өвөг дээдсээ ухамсар болон физик биеийн түвшинд 100% гэж үзэхүйц хүний дүрээр тодруулаад тэдний физик биеийн хөгжлийн зарим үзүүлэлттэй өөрсдийгөө харьцуулаад үзэж болох юм.
XIII зуунд Монголд айлчилсан Италийн П.Карпини, Францын В.Рубрук нарын удирдсан хоёр өөр тандаачдын тэмдэглэж үлдээснээр тэр үеийн монголчуудын хоолны хэмжээ болон хооллох дэг нь: “Арван хүнд гэхэд дөнгөж хоёр хүнд мөчиг тачиг хүрэхээр хоол өгнө” /Карпини/ гэснээс үзвэл монголчууд тухайн үедээ (XIII зуун) европчуудаас 4-5 дахин бага хооллож байжээ.
Монголчуудын өвлийн улирлын хоолыг: “Өвөлд арвайг няцалж нухаад устай буцалгаж, идэхээр бус шууд залгихаар болгоод өглөөд нэг, хоёр аяга уугаад өдөржин юу ч идэхгүй явснаа орой нь жаахан мах идэж шөл ууна” /Карпини/, “Бидэнд зөвхөн үдэш л хоол өгнө. Өглөө бол ямар нэгэн унд юмуу чимх амуу өгнө” /Рубрук/ гэснээс үзвэл өвөлд өглөө 1-2 аяга унд ууж, оройд ганц аяга махан хоол иддэг байжээ.
Дулааны улирлын хоол нь: “Урин цагт ан авлаагүй бол зөвхөн цагаан идээгээр хооллоно” /П.Карпини, В.Рубрук/, ”Монголчууд зунд гүүний сүү, айраг хэрэглэх учир өөр төрлийн хоолонд санаа тавихгүй” /Рубрук/ гэснээс үзвэл дулааны 9 сард цагаан идээгээр дагнан хооллож байжээ.
Ийм өчүүхэн бага хоолтой 13-р зууны Монголчуудын туулах чадвар ба тэсвэр тэвчээрийг үнэлэхдээ: “Монголчууд айхавтар тэвчээртэй бөгөөд ганц хоёр хоног юу ч идэж уугаагүй хирнээ өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй” /Карпини/ гэжээ.
Эртний монголчуудын лавтай 800 гаруй жилийн өмнө бий болгосон онцгой сонин мэдлэг бол биеийн жингийн 3,2%-ийг эзэлж 400 гаруй бактерийн төрлийг агуулах гэдэсний микробын бүтэц өвлийн багахан махан хоолноос болж доройтдогийг таньж мэдсэний дүнд гэдэсний микробын бүтцийг 9 сар цагаан хоолоор хооллож сайжруулдаг арга ухаан ба ийнхүү бие махбодид хэрэгцээтэй тэжээлийн бодис, эрдэс, аминдэмийг гэдэснийхээ микробын тусламжтай хангадаг байжээ.
Ходоод гэдэсний микробын үйл ажиллагааны хүрээнд бий болж буй дотоод уураг нь И.П.Разенкова, А.Д.Синещекова, H.N.Munro нарынхаар хоногт 82 орчим грамм болох ба энэ нь хүний хоногийн хэрэгцээг хангахад бүрэн хүрэлцэх төдийгүй E.Naset-ийн тооцсоноор дааврын нөхцөл нь адилгүй хүмүүст хоногт хоолны 1г уураг тутамд 1г дотоод уураг ялгардаг бөгөөд гадны болон дотоод уургийн харьцаа 1:1 байдаг гэсэн судалгаатай түрүү үеийн монголчуудын хооллолт яв цав тохирч байгаа юм.
Орчин үеийн судалгаагаар цагаан хоолтон тэсвэрээрээ махан хоолтноос 2 дахин, хүчээ сэргээх чадвараараа 5 дахин илүү гэсэн судалгаа ч түрүү үеийн цагаан хоолтон монголчуудын дээр дурдсан эрүүл мэнд, туулах чадварын үзүүлэлттэй таарч байна.
Харамсалтай нь эртний монголчуудын шинжлэх ухаанч энэхүү мэдлэг, уламжлал эдүгээ бүрэн алдагдаж дэлхийн онол, жишгийг дагаад удаж байна.
Дэлхийн жишиг хандлага гээч нь юу вэ?
Эрдэмтдийн тооцоогоор 70 насалсан хүний идсэн хоол нь:
– 3 үхэр
– 10 гахай
– 2 тугал
– 2 хонь
– хэдэн зуун тахиа
– 2000 орчим загас
– 10 000 өндөг
– хэд хэдэн центнер хиам
– 100 гаруй бялуу
– 1000 кг бяслаг
– 100 шуудай төмс
– 80 шуудай гурил, саахар
– 5000 талх
– 900 кг цөцгийн тос
– 225 кг маргарин, олон зуун литр ургамлын тос болох ба нийт 100 000 удаа хооллохдоо 20 тонн нүүрс шатаахтай тэнцүү буюу 90 сая ккал илчлэгийг хоолоор авна гэсэн үг юм.
Тэд /эртний монголчууд/ юу хожив?
Хоол хүнс
• Өвлийн улиралд хоногт 2 аяга цай буюу 500 мг
• Өвлийн улиралд оройд ганц аяга махан хоол
• Дулаан улиралд 9 сар цагаан хоол
• Хоногийн хоолны илчлэг нь 500-600 ккал
Үр дүн
• Туулах чадвар нь 3 морины хэмжээнд хүрч хөгжсөн цорын ганц ард түмэн байсан
• 1-2 хоног юу ч идэж уухгүй, унталгүй 400 км замыг мориор туулах чадвар орчин үеийнхээс 4 дахин хүнд нум сумыг 4 дахин хол тусгах хүч тамир
• 60 настайдаа цэргийн алба хааж улс дамнан довтолгох чадавх
• 25 км зайд мал, амьтныг ялгаж таних нүдний хараа гэх мэт эрүүл мэндийн үзүүлэлт
Бид /өнөөгийн хүн төрөлхтөн/ юу алдав?
Хоол хүнс
• Хоногт 1.5-2 л шингэн
• Өдөрт бүр 3-аас дээш хооллох ба үндсэн хэсэг нь махан хоол
• Дэлхийн хүний 87% нь цагаан хоолны тухай ойлголтгүй
• Хоногийн илчлэг 2100-2300 ккал
Үр дүн
• Өвчний 90%, хорт хавдрын 40-60% нь буруу хооллолттой холбоотой үүсч байна.
• ХБНГУ-д 1995 онд хоолноос үүдэлтэй өвчний эмчилгээнд 383 тэрбум дойч марк зарцуулсан нь 1980 оныхоос 9.1 дахин өсжээ.
• Дэлхийн эмийн үйлдвэрлэл 2008 онд 745 тэрбум ам.доллар, өсөлт нь 6-7% болжээ.
Хязгаартай хоол буюу Оюун санааны хоолны дэлхийн дулааралд үзүүлэх нөлөө:
• Хүнээс ялгарах СО2 5 дахин багасна.
• Махбодиос ашиггүй хэлбэрээр гадаад орчинд сарних дулаан 5 дахин багасна.
Энэ нь дэлхийн дулааныг хоногт наанадаж 3.6 триллион ккал илчээр нэмэгдүүлэх үйлдлийг зогсоосонтой тэнцэх буюу өдөр бүр 3600 т нүүрс хэмнэнэ гэсэн үг.
Дэлхийн дулааралд махан хоолны үзүүлэх нөлөө:
• Нүүрсхүчлийн болон сарнимал дулааны ялгаралт тус бүр 5 дахин
• Махаар зонхилон хооллоход түүний уургийн шингэх хугацаа сүүнийхээс 2 дахин, хүнсний ногооныхоос 5 дахин их, махбодийн энтропи төчнөөн их, ашигт үйлийн коэффициент төчнөөн бага.
Түрүүчийнх нь өөрийгөө ходоодоор бус ухамсраар удирдаж бүх талаар хөгжүүлсэн ухаалаг хэрэглээ бол,
Сүүлчийнх нь өөрийгөө эрүүл мэнд, хүч чадлын бүх үзүүлэлтээр хохироосон бүдүүлэг хэрэглээ болж таарч байна.
Дээрхээс 21-р зууны “соёлт” иргэний хүнсний хэрэглээ бичиг үсэггүй, бүдүүлэг 13-р зууны хүнийхтэй харьцуулахад хэт балмад гэж дүгнэж болохоор байна.
Ийм нэг балмад хэрэглээг хангахын тулд дэлхийн хүмүүс жил бүр 56 тэрбум мал нядалж, АНУ дангаараа цаг бүр сая гаруй, жилд 9 тэрбум шувууны амь тасалж байна.
77 сая тонн ургамлын уургийг тэжээл болгож бордсон мал эргээд хүмүүст 58 сая тонн амьтны уураг болж хүрч байгаа юм. Энэ нь үйлдвэрийн аргаар бордож тэжээсэн орчин үеийн мал ахуйд ихээхэн хамааралтай юм.
Ийм үрэлгэн, болхи сэтгэлгээ өөрийг олоход хэцүү биз ээ.
Махны хэрэглээ улс орон бүрд хэт зөрүүтэй байгаагийн дотор нэг хүний жилийн хэрэглээ Энэтхэгт 5 кг, Монголд 99 кг, АНУ-д 123 кг болж байна.
Махыг Монголчуудаас 20 дахин, Америкчуудаас 25 дахин бага хэрэглээд хэвийн сайхан амьдарч байгаа гэгээлиг, бурханлиг Энэтхэгчүүдэд баяр хүргэе.
Бид ингэтлээ хүсэж шунаж хэрэглээд байгаа хоол хүнснийхээ тухай юу мэдэх вэ?
Хоолны шингэлтийн ашигт үйлийн коэффициент ердөө 15% байдаг, үүнийг махбодийн “хэрэгцээ”-г хангахуйц шингэсэн хоол болгож 100 %-д хүргэнэ гэвэл хоногт даруй 3 кг хоол зооглох ёстойг судлаачид тогтоожээ. Энэ тохиолдолд хоолны шингэлтээр нь тооцвол махбодийн ашигт үйлийн коэффициент дөнгөж 15% болно.
Хоол хүнсний шингэлтийн ашигтай хэсэг нь чанасан махных 30%, хиамных 15%, шарсан ба утсан махных ердөө 5%.
Байгалийн энерги агуулагдах байдал: Чанасан загас, мах, өндгөнд 5%, шарсан ба утсан мах, загас, хиамын зүйлд 0%.
Хоол боловсруулахад зарцуулах эрчим хүч: Хүнсний ногоотой харьцуулбал чанасан өндгөнд 8 дахин, чанасан загасанд 11 дахин, чанасан, шарсан, утсан мах, хиаманд 22-26 дахин их эрчим хүч зарцуулна.
Мах болон өндөгний хэрэглээг багасгаснаар бие махбодь хүчилших явцыг саармагжуулж, улмаар насыг 33% уртасгах боломжтой гэж судлаачид үзжээ.
Дээрх шалтгаанаар цагаан хоолтон зүрхний өвчнөөр өвчлөх нь махан хоолтноос 90-97% бага, хавдраар өвчлөх нь цөөн, судалгаанд хамрагдсан махан хоолтой 25 үндэстнээс 19-д нь хавдрын өвчлөл байсан бол мах хэрэглэдэггүй буюу бага хэрэглэдэг 35 үндэстний дотор хавдрын өвчин өрнөлтэй нэг ч тохиолдол байгаагүй гэсэн судалгааны дүгнэлтүүд гарсан байна.
Та өөрийгөө аваръя, эх дэлхийгээ аваръя гэвэл өөрийнхөө удирдлага болгосон буруу программыг өөрчил. Хуучин программыг бүгдийг нь DELETE хий!
Таны Шинэ Программ = Таныг Аврах Программ бол:
1. Хоолоо 2-2.5 дахин багасга!
2. Аль болох цагаан хоол зоогло!
Ингээд Та Чингэс хааных шиг хүч чадлыг, оюун ухааныг олох болно!
ЯАГААД?
Шинжлэх ухааны шинэ нээлтүүдийг Танд сонордуулъя:
1. Таны бие махбодийг бүрдүүлж буй 100 триллион эс “Мэдээлэл”-ээр программчлагддаг. Мэдээлэл бол Энерги. Хоол унд бол Мэдээлэл.
2. Бодол санаа бол физик биеийн тань генератор. Түүнийг ямагт эергүү бодлоор цэнэглэж ажиллуулж сур.
3. Хоол хүнсний химийн энергийг биологийн энерги болгох гэж идэж уусан бүхнийхээ төлөө 5-6 цаг дэмий зарж махбодио тарчлаан зовоох шаардлагагүй. Учир нь биологийн энерги бий болгоход шаардлагатай хэдхэн электрон, протоныг та сэтгэлээсээ ч сугалаад авчихаж дөнгөнө. Мөн агаараас, салхинаас, нарны энерги, усны урсгалаас ч авч чадна. Гэвч эдгээр нь эцсийн дүндээ таны бодлоор л зохицогдож байдаг юм.
4. Хүн Та өөрийн 60 гаруй хувийг эзлэх Ухамсар бие буюу Энерги биеэ өөд тат. Ингэж л та хөгжинө, агуу болно. Хөгжлийн өөр арга гэж үгүй.
Ухамсар биеийг хөгжүүлэгч хүч нь бясалгал, түлш нь цагаан хоол юм шүү!!!