Author: admin_shaman

  • Гурав. Отгонтэнгэр хайрханы өмнө ба ар талд

    Цуваа зогсолтгүй явсаар Ганцын даваан дээр гарч, овоон дээр өргөл өргөхөөр зогсов. Овооноос дээш шинэ зам гарч түүгээр Отгонтэнгэр хайрханыг зүүн талаас нь харах боломж бүрджээ.
    Биднийг даваа уруудсаар Богдын голын эрэг дээр ирэхэд Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, зайран Дорж, Монгол бөөгийн удган Нармандах нар идээ, айргаа барин угтсан билээ.
    Улиастай хотын арал дахь хуучин хэрмийн туурийн өмнө хэсэгт буудаллаж байрлав. Төв майханаас хоёр тал руу жигд эгнэн ирсэн байгууллага, улаач нар байрлаж эхлэв. Манай хэсэгт нийслэлээс эхлэн Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, түүний багийнхан, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнгийн багийнхан, Монгол бөөгийн удган Гэрэлмаагийн багынхан нэгэн цуваа болж ирж байрлав.
    Байрлалд Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран Эрдэнэбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Д.Үүрийнцолмон, Монгол бөөгийн удган Цэндсүрэн нар, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа, Орхон аймгаас Монгол бөөгийн тэргүүн удган Б.Түвшинжаргал нар байрлалаа эзэллээ.
    Энэ удаагийн тахилгад Өвөрмонголоос Монгол бөөгийн удган Нарангуагийн ахалсан арав гаруй хүнтэй өргөн бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирсэн байлаа.
    Биднээс хэд хоногийн өмнө Монгол бөөгийн удган Солонго, Монгол бөөгийн зайран Баяржаргал нар багаараа ирж хайрханы шүүс бэлтгэх ажилдаа орсон байсан. Удалгүй Улаанбаатар хотоос гарсан хэсгүүд цугларч эхлэв. Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган А.Оюунтуул, Монгол бөөгийн удган Улаанцэцэг, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн удган М.Одгэрэл, тэдний араас Залуучуудын төлөөлөл болсон Монгол бөөгийн тэргүүн удган Баттогтох, Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж, Монгол бөөгийн зайран Б.Нарангэрэл, Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Монгол бөөгийн удган Батчимэг нар хүрэлцэн ирлээ. Оройхон Отгон суманд үлдсэн Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Ц.Борын ахалсан олон хүнтэй баг ирэв. Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн Түдэвтэй сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарамын хэсэг ирснээр их хайрханд зориулж хийх нэгдсэн тахилгын бүрэлдэхүүн бэлэн боллоо. Бидэнд зориулж Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олноос хорхогоор дайлж, хүндэтгэлийн зоог барилаа.

    djmedia:172
  • Хоёр. Байгалийн содон үзэгдэлтэй тааралдав.

    Майхан барих явцад гэнэт бороо зогсож, улмаар тэнгэрт солонго гэрэлтэх нь тэрээ. Цагаа харвал шөнийн 02 цаг болж байв. Майхан барьж байгаа нөхөддөө байгалийн гоц үзэгдлийг харахыг уриалав. Тэнгэрт цагаан туяа татуулан солонго ялгаран үзэгдэж, бид зургийн аппарат болон утсаар зургийг нь авах гэж олонтой оролцдсон боловч олигтой үр дүн гарсангүй. Харин тэр үед хайрханы толгойн хэсэг харанхуйд гэрэлтэн тод харагдав. Бүгд тэрхүү богино хугацаанд үзэгдсэн байгалийн үзэгдлийг сонирхон зогсов. Майханаа барьцгаасан бид толгой тавингуут нам унатаж билээ.
    Өглөө эрт наран мандах мөчид бид их хайрхан луу дөхлөө. Тод харагдаж байсан их хайрхан биднийг хөдлөхөд манантаж эхэлсэнээ машины зүгсоолд очих үед үүл нь нүүж, хайрханы орой ил гарч ирсэн байлаа. Бид төлөвлөсний дагуу их хайрханы бөөгийн овооны зүг хуяг хэнгэргээ үүрч явганаар өгслөө. Овооны бэлд идээгээ бэлтгэсний дараа бөөлөх зайрангын ард бусад нь хагас саран хэлбэрээр дугуйран сууж, бэлтгэлээ хийв.
    Болзсон цаг болоход Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуур манжигаар бөөлж, залгаад Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж хуяглан бөөлсөн билээ. Түүний бөөлөлтийг бусад бөө нар хуур мөнжигаар дэмжин их тэнгэртээ залбиралаа хүргэлээ. Отгонтэнгэр хайрханы бөөгийн овоондоо байгуулагынхаа гал голомтоо даатгаж, бөөгийн зан үйл хийлээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бусад таван зайрангийн хамт овоондоо очиж залбирсаны дараа удган нар овооны бэлээс дэмжиж нэгдсэн залбирал үргэлжилсэн болно. Нэгдсэн залбиралын төгсгөлд Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн хуур манжигаар бөөлж, залбиралаа.
    Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийхэн байрлалаа сэлбээд нийтээрээ хуяглан бөөлж, өөрсдийн өвөрмөц бөөгийн зан үйлээр хайрхандаа бөөлж, залбирал хийлээ. Нэгдсэн арга хэмжээний дараа хооллоод бид Отгон сумын зүг хөдлөв. Манайханы дотор цөөнгүй бяцхан иргэд явж байсан тул сумын төв орж цаашдын аянаа үргэлжлүүлэх бэлтгэл хангахаар шийдсэн юм.

    djmedia:171
    djmedia:171
  • Нэг. Их хайрхан хүртэлх аяны зам.

     

    Арвай хээр хотод ирэхэд биднийг Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Дуламжав угтлаа. Монгол бөөгийн төлөө зүтгэж яваа улаач нар их тахилгад зорьж яваа нөхөдөө хаана ч, хэзээ ч очсон байгаа хэмжээндээ хүндэтгэл үзүүлдэг болжээ. Энэ бол Монгол бөөгийн төлөө нэгэн хамтлаг, хамт олон болж төлөвшиж байгаагийн илрэл билээ.  Автозам Баянхонгор аймгийн Байдрагийн голын гүүр хүртэл тавигджээ. Тэндээс бид Отгон сумын зүг төв замаас салав.
    Оройхон Отгон сумын гүүрээс гарах мөчид өмнөөс Их хайрхан цэлийтэл харагдаж, хүн бүхэнд дотроо задбиран мөргөж байлаа. Голын эрэг дээр дурсгалын зураг авахуулаад цааш хөдөлж Отгон сумын төвд ирэхэд бидэнтэй нийлэхээр Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийхэн ирсэн байлаа. Ийнхүү бид 51 хүнтэй том баг бүрдлээ. Машин тэргэндээ шатахуун авч бэлтгэлээ базаагаад шууд их хайрханы зүг хөдөллөө.

    djmedia:170

  • Зургаа. Хайрханд зориулсан тахилга.

    Шөнөжин галын тахилга хийж хоносон бүрэлдэхүүн өглөө 10.00 цагаас эхлэх Нэгдсэн их тахилгын хайрханы тахилгад байрлалаа эзлэн суусан байлаа. Тэнгэр цэлмэг, Отгонтэнгэр хайрхан цэлийтэл тод харагдана.
    Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү Хайрханы тахилгад толгойлон бөөлөө. Өөрийн өвөрмөц төрх, уламжлалт дэг жаягаа харуулсан бөөлөлт олон хүний сэтгэл татсан, нүд баясгасан тахилгын бөөлөлтийг харуулж чадсан. Хөх мөнгөн тэнгэрийн дор өвөг дээдсийн уламжлалт дэг жаяг бүхий бөөлөлтийг авч үлдсэн улаачийн бөөлөлт, хөдөлмөрт бахархах зүйл их бий.
    Монгол бөөгийн тэргүүн удган Ч.Мөнгөнсувд түүний дараа их хайрхандаа бөөлж бослоо. Өмнөх жилийн туршлагандаа үндэслэж бөөлөлтөө өвөрмөц хэлбэрээр ахархан хийж өнгөрүүллээ. Завхан аймгийн Яруу сумын харьяат, залуу удганы бөөлөлт бас л өвөрмөц байсан. Залуу хүн болохоор залуучууд түүний бөөлөлтийг илүү сонирходог байж болох юм.
    Хоёр жилийн өмнө хайрханы анхны тахилга дээр гаргасан үйлдлээр нь олон хүн мэддэг болж бас маргаан дэгдэж байсан. Энэ удаа өргөсөн хонь нь үйл хийж байгаа улаач нарыг нар зөв тойрон явсан бөгөөд олон шувууд түүнийг бүчин өөд, өөдөөс харан нэг хэсэг хугацаанд зогссон нь сонирхол татаж байв.
     
  • 420 тоот өрөө зочид буудлуудад байдаггүйн учир

    Дэлхийн асар олон зочид буудалд өрөөний дугаар нь 419 байснаа шууд 421 болдог. Эсвэл 420 тоот гэхийн оронд 419+1 гэж бичсэн байдаг. Энэ нь ямар учиртайг та мэдэх үү?
    420 гэдэг тоо нь хар тамхины нэгэн төрөл болох марихуаныг илэрхийлдэг, зочид буудлын 420 тоотод хар тамхитай холбоотой таагүй зүйл тохиолдох нь элбэг байдаг учраас ийнхүү цэрвэдэг байна.
    Хамгийн эхлээд Автралид, дараа нь ертөнцийн бусад хэсэгт хар тамхинд дурлагсад 4 сарын 20-нд (Америк маягаар сар өдөр бичих уламжлалаар бол 4/20) өдрийн 4 цаг 20 минутад “өөрийн баяр”-аа тэмдэглэдэг болжээ. Хар тамхичид зочид буудлын 420 гэсэн дугаарын тэмдгийг дурсгал болгон хулгайлж, эсвэл ийм тоот өрөөг хөлслөн тэндээ мансуурдаг болсон учраас хүмүүсийг хар тамхины хортой нөлөөнөөс ангид байлгахын тулд зочид буудлын эзэд 420 тоотоос зугатах арга эрэлхийлж, энэ дугаарыг алгасдаг болсон байна.
     
  • Зөн билэгч Мерилин Керро ингэж зөвлөлөө 2

    Хүн унтаж байх үедээ их эмзэг мэдрэмтгий болсон байдаг. Шөнө хүний сүнс биеэсээ салж, хүн их сул дорой ямар ч хамгаалалтгүй болдог. Иймд зураг дээр сүнсгүй унтаж буй хүний дүр төрх л үлдэнэ. Зураг хүний амьдралд нөлөөлж чадах онцгой энергитэй гэдгийг тэрээр батлаад хэрвээ унтаж байгаа хүний зураг тухайн хүнд сайн санаагүй хэн нэгний нүдэнд эсвэл хар шидтэнгүүдийн гарт орвол зураг дээрх хөөрхий түүний эрүүл мэнд, амь нас, хувийн амьдрал, ажил алба, албан тушаалд ноцтой хор хөнөөл учруулж мэднэ. Зураг дээр сүнс нь байхгүй байгаа нь тухайн хүн хамгаалалтгүй байгаагийн шинж. Хэрвээ ийм зургаа удаан хугацаанд хадгалах тохиолдолд өөртөө элдэв таагүй асуудлыг дуудна. Иймд Мерилин Керро унтаж байгаа хүний зургийг авахгүй байхыг сануулж байна. Хэрвээ танд ийм зураг байдаг бол тун яаралтай үгүй хийж устгах хэрэгтэй. Үүний тулд урьдчилан аврал эрэх, эрүүл мэндээ сахин хамгаалах маани ерөөл уншуулаад тухайн зургаа булах, эсвэл шатаах хэрэгтэй. Түүнээс гадна хэрвээ хүнийг унтаж байхад нь зураг авч болохгүй гэдэг нь тухайн хүнд ямар хор хөнөөл учруулж болзошгүй гэж гэсэн асуулт зохих ёсоор урган гарна. Эрт дээр үед фото зураг гэж гарч ирэхээс өмнө хүнийг өнгөрсөн хойно нь дурсан санахын тулд зургийг нь зурдаг байжээ. Зүүд гэдэг ямар нэг хэмжээгээр үхлийн нэгээхэн жижиг хэсэг гэж ойлгож болно. Иймд унтаж байхад нь зургийг нь авснаар хүнд хэзээ ч засаж залруулах боломжгүй хор хөнөөл учруулж болзошгүй. Мерилин Керро нэг үе загвар өмсөгчөөр ажиллаж байсан бүсгүй. Тэр үед өөрийнхөө фото зурагны тухайд их болгоомжилдог өөрийнх нь үзэж байгаагаар энергийн орон зайд нь хортой санагдсан нэлээд зураг авалтаас тэ

     
  • “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Aлабама мужийн Мобыль хотод

    Монголын эзэнт гүрэн, Их эзэн богд Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод гарч байна.
    Энэхүү үзэсгэлэнгийн нээлт Алабама муж дахь “Голф Коаст Эксплориум шинжлэх ухааны төв”-д болсон бөгөөд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Мобыль хотын дарга Санди Стимпсон, үзэсгэлэнгийн зохион байгуулагч зэрэг нийт 100 орчим зочид оролцож, Монгол ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.
    Тус үзэсгэлэн нь Монгол зан заншил, соёл ахуй, түүх уламжлалыг суугаа орны иргэдэд таниулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
    Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
     
  • Таны мэнгэ юу өгүүлдэг вэ?

    Хvзvvн дээр
    Хэрэв баруун талд байрласан бол хvнд хэцvv амьдрал туулахын илрэл. Харин мэнгэ дунд талд голлосон байвал гайхамшигтай тvргэн албан тушаал ахина гэдэгт итгээрэй.
    Эрvvн дээр
    Бусдын хvндлэлийг хvлээдэг.
    Мөрөн дээр
    Таны амьдрал бэрхшээл дvvрэн байх болно. Шар шиг зvтгэж ажиллах юм байна.
    Хавирган дээр
    Баруун талын мэнгэ шийдмэг бус занг илэрхийлнэ. Зvvн тал дээр бол хошин шогийн мэдрэмж сайтай.
    Нуруун дээр
    Нээлттэй, шударга хvн. Заримдаа жаахан яншаа.
    Өгзгөн дээр
    Залхуурах дуртай, амархан бууж өгдөг.
    Уруул дээр
    Хөгжилтэй зангийн шинж. Мэдрэмжтэй, тансаглах дуртай, хариуцлагаас мултарч чаддаг. Дээд уруул дээр мэнгэтэй бол маш эмэгтэйлэг, аальгvйн илрэл.
    Цээжин дээр
    Баруун талынх бол хэт туйлшрамтгайн шинж. Мандан сэргэх, унан доошлох таны амьдралд ээлжилнэ. Цээжний зvvн талд байрласан мэнгэ өгөөмөр, мөн жаахан хөнгөмсөг зангийн илрэл.
    Бэлхvvс дээр
    Олон хvvхэдтэй болохын шинж. Мэнгэ том байх тусам хvvхэд олширно гэсэн vг.
    Мөрөн дээр
    Vргэлж аз хийморьтой байна. Харин зvvн талын мэнгэ мөнгө, санхvvгийн бэрхшээлтэй учирч болзошгvйн дохио.
    Сарвуун дээр
    Хар бараан толбо, мэнгэтэй бол эд баялаг, аз жаргал, гайхамшиг таныг vргэлж дагалдаж байхын билэгдэл.
    Гаран дээр
    Танд амжилт, аз жаргал авчрах авьяас бий.
    Шагайн дээр
    Ажилч хичээнгvй, эрч хvчтэй, биеэ даасан зан чанарын илрэл.
    А.Тэмүүл

     
  • Халх ястаны тухай

    Халх гэдэг нэр томъёо чухам хэдийд хэрхэн гарсан, утга учир нь юу болох нь хараахан бүрэн тодорхой мэдэгдэхгүй боловч Даян хааны шадар зургаан түмэний магтаалд “Халх” гэдэг нэрийн учрыг тодруулсан нэгэн зурвас мэдээ байх нь:
    Хангай ханд сууж
    Харин ирэхийн хайгуул болсон
    Халуун аминд түшээ болсон
    Халх түмэн гэжээ (“Зуун билэг оршибай” Ц.Д)
    Үүнээс үзвэл Халх түмэн монгол улсын хайгуул халхавч болж эх нутгаа сахин хамгаалах чухал үүрэг бүхий байснаас “Халх” гэдэг нэршил үүсчээ.
    “Халх” түмэн буюу “Халх” ястан үүсэн бий болсон нь :
    “Халх” нь XIY зууны хоёрдугаар хагас XY зууны эхэнд Батмөнх Даян хаан Монголын төрийг барьж байх үед Зүүн Монголын зургаан түмний нэгийг Халх түмэн гэж тэмдэглэсэн бөгөөд тухайн үед Халхыг “Аглагийн арван хоёр хүрээ халх”, “Арван хоёр отог халх” гэж нэрлэдэг байжээ. Эл үед Халх түмэн нь Цахар, Урианхайтай нийлэн Зүүн гурван түмэн гэгдэж их хаанд захирагддаг байв. Нутаг нь одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр бөгөөд хожим Цахар түмэн зүүн зүг нүүдэллэж, Урианхай түмэн бослого гаргасны улмаас сарнин бутарчээ. Батмөнх Даян хаан отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайжид Халх түмнийг өөрийн гал голомт нутгийн хамт үлдээснээр “Халх орон”, “Халх түмэн”, “Халх улс” хэмээх товлосон нэр үүссэн байна.
    Халх нь Гэрсэнзийн (1513-1549) нэртэй салшгүй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, 1549 онд Гэрсэнз бие барсны дараа түүний их хатан Хатунгай, ууган хөвгүүн Ашихайд Үнэгэд, Жалайр, дэд хөвгүүн Ноён-тойд Бэсүд, Элжигин, гуравдугаар хөвгүүн Онохуйд Горлос, Хэргүүд, дөрөвдүгээр хөвгүүн Аминдуралд хүрээ хороо, Цоохор, тавдугаар хөвгүүн Дарьд Хүхүйд, Хатигин, зургадугаар хөвгүүн Далданд Тангуд, Сартуул, долдугаар хөвгүүн Саму Бумад ганц Урианхан отгийг өмчлүүлэн хувиарласнаас Халх долоон хошууны үүсгэвэр тавигджээ.
    XYI зууны эцэс XYII зууны туршид үргэлжилсэн Халхын гурван хант улсын хоорондын болон Ойрадтай хийсэн дайн самуун, ялангуяа, 1655-1888 оны хооронд Түшээт хан, Засагт хан аймаг болон Ойрадын хооронд болсон дайн самуун нь халх түмний түүхэнд хүнд үе байсан юм. Дайны хөл үймээнээр Халхын долоон хошуудаас олон зуун мянган өрх айлууд дүрвэн Өвөрмонгол, Орос, Хөх нуур, Алтай (Галдан бошигтын харъяанд) зэрэг нутаг руу нүүдэллэсэн ба зөвхөн 1700 оны эхээр уван цуван төрөлх орон нутаг, отог, хошуундаа зарим нь эргэж ирсэн ажээ.
    1691 онд Халх нь Манж Чин улсад дагаар ороход засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдөж дөрвөн аймаг, 86 засаг хошуу, шавийн тавд хуваагдан аймаг, хошуудыг алтан ургийн Гэрсэнзийн удмын засаг ноёд үе залгамжлан захирч байжээ.
    “Халх” хэв маяг
    Халх эрэгтэйчүүд баруун гар руугаа товчилдог, дөрвөлжин тавиу энгэртэй, босоо захтай, хөх цэнхэр өнгийн дотор бүхий нударгатай, өргөн урт ханцуйтай, арын хормой урд хормойноос элбэг дээл өмсдөг. Халх эрэгтэйн үндсэн өмсгөл нь дээл, хүрэм, хантааз, бүс, гутал, малгай, чихэвч, цамц, өмд зэрэг юм. Тоорцог, лоовууз, хар хилэн, юүдэн зэрэг малгайнуудыг өмсдөг.
    Халхчууд охиныг нь гуйж, сүй тавих үеэс эхнэр хүний иж бүрэн хувцас, гоёл чимэглэлийг бэлтгэн хуримын өдөр нь эхнэр хүн болгодог заншилтай. Эхнэр хүний дээлийн ханцуй урт нарийн, дэргэр мөртэй байдаг. Дээлэн дээр ууж өмсөх бөгөөд гоёлын, ажлын гэсэн хоёр янз байна. Өдөр тутам өмсдөгийг нь цээж ууж, гоёлд өмсдөгийг нь урт ууж гэнэ. Нөхөрт гарахаар үсээ дэрэвгэр болгон засаж, үзүүр хэсгийг үсний гэр туйванд хийнэ. Туйвны дээд хэсэгт цалин цагаан мөнгөөр хээ угалз бүтээн шүр сувд хатган тоноглодог.
    Энэхүү бичвэрээс өнцөгөөр Халх ястанг XIY зууны хоёрдугаар хагас XY зууны эхэнд үүссэн гэж өнцөгөөр дүгнэн үзэж болохгүй учир нь Халхчуудын өвөг дээдэс нь YIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба монголын нэгдсэн тулгуур төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон Хамаг монгол улсын хойч үеийн удам угсаа юм.
    Эх сурвалж: Ч.Буянбадрах “Монгол орны лавлах” эмхэтгэл номоос
    Номтой Нөхөрлөе Клуб Б.Амаржаргал

     
  • Халх Монголд гарсан бослого хөдөлгөөн

     Манжийн төрийн зүгээс Халхын зарим ноёд тухайлбал, 1756 оны 4 сард чин ван Ринчиндоржийг Амарсанаагийн хэрэгт холбогдуулан барьж цаазаар аваачсан нь II  Богд тэргүүтэй Халхын том язгууртнуудын занал хилэнг бадруулжээ. II Богд өөрийн нэг ахыг цаазаар авахуулсанд унтууцаж, “Дөрвөн аймаг хэлэлцээд, их түйвээн өднө”1 гэж Манжийн эсрэг бослого хөдөлгөөн гаргахад бэлдүүлж эхлэсэн байна.1 Жамбадорж.”Болор толь”. 14-р дэвтэр. Тал 16.
     Манжийн төрийн эрх баригсад ил, далд элдэв муу аргаар II Богдыг гартаа оруулж, бослогод шууд идэвхтэй оролцох бололцоог хааж чадсан боловч Халхын ард түмнийг тусгаар тогтнолынхоо төлөө зэвсэг барьж босохоос урьдчилан сэргийлж чадаагүй юм.
     1756 оны 6-7 сарын үед Манжийн хааны зарлиг ёсоор, Зүүнгарын бослогын эсрэг хөдөлгөсөн их цэргийн нэгэн багийг толгойлж явсан шадар ван Чингүнжав дайны талбараас босож, цэргээ удирдан нутгийн зүг хөдөлгөсөн, мөн тэр үед Түшээт хан Ямпилдорж, Засагт хан Балдир, Сэцэн хан Манибазар, Сайн ноён Дэчинжав, Дамиран гүн нарын зэрэг ноёд Манжийн албыг хаяж, тус тусн нутагт нэгэн зэрэг буцсанаар Халхын ард түмний тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл эхлэсэн юм. Чингүнжав зам зуур Улистай орчим Халхын Цэвдэн бэйл, Дамиран гүн нартай чуулган нийлж, бослогын хэрэг хэлэлцэн, Улиастайн цэргийн хороонд хүн зарж, манжийн эсрэг босохыг ятган, олон харуул, өртөөний цэрэгт зар тарааж, Манжийн харуул, өртөө, цэргийн албыг хаяж босохыг уриалжээ. Түүнээс гадна Халхын томхон ноёдод нууц бичиг илгээж, Манжийн ноёрхлоос даруй чөлөөлөгдөхийг уриалсан байна.
     Их хүрээ II Богдын хамт нэгэнт Манжийн хатуу хяналтанд орж, чин ван Цэнгүнжав Манжийн талыг тууштай баримталж байсан учир Их Хүрээнд чуулган нийлэх явцад бүтэхгүй болсон юм. Чингүнжавын шууд удирдлагын дор 2000-аад цэрэг цугларсан байна.
     1756 оны зун, намраас эхлэн нийт Халхчууд Чингүнжавын уриалгаар Манжийн өртөө, харуул, төмөр сүрэн болон цэргийн албыг хаяж босчээ.
     Чингүнжав Монгол дахь Манжийн ноёрхлын гол бэхлэлт цайз болох Улиастай хотын асуудлыг ихэд анхаарч, түүнийг дайсны гол хүчнээс тасалж цохих бодолтой байсан байна.
    Бослого дарагдсан нь, түүний шинж чанар, ач холбогдол
    Шарбэлийн тулалдаанд бослогын цэргийн гол хүчин цохигдож бослогын удирдагч Амарсанаа гадагш зугадан гарсан нь Баруун монголын ард түмний тусгаар тогтнолын тэмцлийн цаашдын хувь заяанд ноцтой нөлөөлсөн юм.
     Бослогын цэргийн ангиуд, гол хүчин төвлөрсөн цэргийн удирдлагагүй болж, дан дангаар толгой мэдэн дайсантай тэмцэх болсон байна.
     Шарбэлийн тулалдааны дараа үлдсэн цэргийн ангиуд дотроос хамгийн хүчтэй нь Занагарбу, Ням нарын цэрэг байв. Занагарбу, Ням хоёр нэг үе хоорондоо эрх булаалдан байлдаж эхэлсэн боловч дараа нь дайсны эсрэг хүчийг нэгтгэн тэмцжээ. 1757 оны 7-р сарын 24-ний өөр Манжийн жанжин Миншүй нар Эвтэй даваа гэдэг газар Занагарбу, Ням нарын цэрэгтэй учирч байлджээ. Занагарбу, Ням нарын цэрэг 1000 гаруй хүн шивээлэн байлдсан боловч Манж нарт цохигдон зугтжээ. Миншүй нар тэднийг нэхэн байлдаж, Эрээн хавиргын Улиастай голын орчим гүйцэн очсонд, Занагарбу, ням нарын цэрэг хад асга, бартаа бэрх чухал газруудыг эзлэж, их буу жагсаан бэлдэж, дайсныг тосон байлджээ. Шөнө нь дайсны цэрэг давшиж хүчлэн байлдах гэтэл Занагарбу, Ням нарын цэрэг нэгэнт бүслэлтээс гарч одсон байжээ. Дайчны цэрэг хөөж байлдсанд Занагарбу, Ням нарын цэрэг ялагдаж, Занагарбу алагдаад, Ням баригджээ.
      Гэвч Манжийн цэрэг бослогын цэргийн анги, багуудыг ганц ганцааранг нь цувуулан цохисоор удалгүй Баруун Монголын тусгаар тогтнолын зэвсэгт тэмцлийг үндсэнд нь дарсан байна.
     Манжийн төрийн гол зорилго бол бослогыг үндсэнд нь дарах зогсоох биш, харин бослогын бүх цэрэг, Баруун монголын бүх хүн ардыг хүйс тэмтрэн хядаад, газар орныг бүрмөсөн эзлэн авах явдал байжээ. Тэнгэрийг тэтгэсэн хаан сүүлчийн удаа Зүүнгарт цэрэг оруулахдаа, бослогын цэрэг болон ер Баруун монголын хүн ардыг цөмийг хүйс тэмтрэн хядаж устгах тушаал өгсөн байна.
     Манжийн цэрэг өөрийн хааны зарлиг ёсоор, 1757-1758 оны турш зүүнгарын нутгийн уул, тал, шугуй хөвчийг өдөр шөнөгүй шүүрдэн нэгжиж, Өөлд монголчуудыг хэдэн зуу буюу мянгаар нь хядаж байв. Манжийн цэрэг Баруун монголын хүн ардыг тийнхүү эр, эм, хөгшин, залуу, хүүхэд нялхас гэж ялгалгүй дайралдсан бүгдийг нэгд нэггүй хүйс тэмтрэн хядаж байв. 1758 онд Манжийн түрэмгийлэгчид Баруун Монголын хүн амын дийлэнх олныг хядаж устгаад, бослогыг дарж, газар нутгийг эзлэн авч нэгэнт амжсан байна.
     Чин ван Цэнгүнжавыг Улиастайн жанжнаар томилж, Чингүнжавыг даруй барих, бослогыг дарах даалгавар өгч хөдөлгөсөн, Хөх хотоос 2000 цэрэг гаргаж, Хахын эсрэг мордуулсан байна. Нөгөөтэйгүүр 1756 он 10 сарын үеэс Жанжаа хутагтыг Халхад ирүүлж, Орхон, Тамирын бэлчирт Живзундамба хутагттай хамтран Халхын ноёдын чуулган хийлгэж, Чингүнжавыг барих, бослогыг дарах тухай асуудал хэлэлцүүлжээ.