Author: admin_shaman

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН Ц. БОР

     

    ⦁ МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА ЗАЛУУ ЗҮТГЭЛТЭН
    ⦁ “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    ⦁ “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

    ⦁ 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    ⦁ 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    ⦁ 2017.07.20-ны өдөр. 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгыг удирдаж зохион байгуулсан, Лусын тахилгад тэргүүлж бөөлсөн.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ЗАЙРАН БАЯРСАЙХАНЫ БАХААМААЗАГД

     

    ⦁ МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА ЗАЛУУ ЗҮТГЭЛТЭН
    ⦁ “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    ⦁ “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    ⦁ “АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

    ⦁ 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон ⦁ Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
    ⦁ 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    ⦁ 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон.
    ⦁ 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    ⦁ 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    ⦁ 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. ⦁ Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.
    ⦁ 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    ⦁ 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    ⦁ 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    ⦁ 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    ⦁ 2016.08.10-ны өдөр. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
    ⦁ 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    ⦁ 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
    ⦁ 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    ⦁ 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгад Галын тахилгыг толгойлж оролцсон.

     

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН БУДХҮҮГИЙН ТҮВШИНЖАРГАЛ

     

    ⦁ МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
    ⦁ “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    ⦁ “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    ⦁ “АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

    ⦁ 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    ⦁ 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    ⦁ 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    ⦁ 2016.08.10-ны өдөр. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
    ⦁ 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    ⦁ 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
    ⦁ 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    ⦁ 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    ⦁ 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгад оролцсон.
    ⦁ 2018.07.17-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.

  • № 13. Монгол бөөгийн хуяг, дуулганы тухай

    Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг болох бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглосон.
    Хоёрдугаарт: Хадагийг өргөлд ашиглахаас татгалзах, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэх шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан. Учир нь мод, модлог ургамалд хадаг уяж, үхүүлэх, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглах нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгож байна.
    Гуравдугаарт: МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хөгжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулга, Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна.
    Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    djmedia:94

     

  • Бөөгийн засаглал

    Өнөөх нь тоож өгөхгүй болохоор мань бөө гарцаагүй гарзаа өөрөө зохион байгуулж, нууцаар машиныг нь дэлбэлжээ. Ноднин жил Сонгинохайрхан дүүрэгт нэг бүсгүй хорооныхоо бөөгөөр засал хийлгэх гэсэн биш хэнгэрэг, унжлагатай донтонд архиар шахуулан хүчирхийлүүлж үйлчлүүлэгч бус хохирогч болчихсон юм. Баянхонгорын Ю.Эрдэнэ-Очир зайран яг ийм хэргээр шоронд сууж байгаа. Дарханы Р.Бадамханд, Б.Цогтсайхан гэх тэнгэрийн улаач нар шинэ шавь нараа бахардтал нь гүйлгэж алсан бол Улаанбаатарын Б.Падсүрэн гэгч бөө таван хүнээс 51 сая төгрөг залилсан, эмнэлэгт (!) бөөлж байхдаа хулгай хийсэн хэргээр баривчлагдав. Шившгээ дэлгэсэн шинэ цагийн эдгээр шидтэнүүд үлдсэн амьдралынхаа багагүй хэсгийг өргөст торны цаана өөр тамлага уншиж өнгөрөөх болно.

    Цагаан сараар МАХН-ынхан Тасганы овоон дээр наранд залбирч, Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан Бурхан халдунаас тэнгэр рүү сум харвасан бол У.Хүрэлсүх нарын МАН-ынхан мөнөөх уулнаа мөргөл үйлдэж зогсоно. Бидний сонгосон төрийн түшээ бөө маань татвар төлөгчдийн 300 сая төгрөгөөр “төрийн гал”-ын тахилгыг зөвхөн харчуудын хүрээнд хийж болдгийг ч бид харсан. Хажууд нь гурван сая төгрөгөөр сүлжээнийхээ бизнест шинэ гишүүн элсүүлж байгаа жирийн нэгэн луйварчин бөөг хэн, яаж буруутгах билээ. Төрийн ордон маань орчин цагийн асман, дүвчин удган зайран, илбэчин жатгачингуудын цугларах газар болсныг дипломтой удгануудын нийгэмлэг маягтай гоц ухаант хатдын академи зэрэг элдэв байгууллагын нээлт энд хийгддэгээс харж болно.

    Урианхайн удган. XX зууны эхэн
    Интернэт орон зайд шинэ цагийн зайрангууд үй олон блог хуудсаар дамжуулан и-маркетинг эрчимтэй хийж байна. Дурын нэгэн нөхөр Н.Багабанди, Н.Энхбаяр нарын өмнө бөөлж байснаа тодотгон “Төрийн зайран” цолтой болчихож байна. “Зулай нь дөнгөж битүүрэн, даахиа авмагц нь бөө болгож болно. Энэ нь балчир хүүхдийн сэтгэхүйд хор гэхээсээ илүү ач тустай зүйл” гэж өдгөө 3 мянга давсан шавьтай хэмээн Якутын хэвлэлд сайрхсан Д.Бямбадорж зайрантан айлджээ. Төв шуудангийн өмнө чулуу аваад шидэхэд нэгнийх нь толгой дээр онож унахаар олон бөөтэй болсон бид удахгүй үр хүүхдээ тэдэнд урвуулж мэдэхээр болжээ. Бөөгийн гэх мухар сүсэг, бохир бизнес Монгол орныг нөмрөн авсныг эдгээр эмгэнэлтэй мэдээнүүд харуулж байна. Төр өөрөө энэ сүлжээний нэг хэсэг, эд эс, харанхуй хэргийнх нь хохирогч, бас нэгэн зэрэг хамтрагч, өөгшүүлэгч нь болжээ.

    Шинжлэх ухааны нэвтрэн тайлж чадаагүй парапсихологийн гайхамшиг хүн төрөлхтний нялх үеийн ууган мөргөл болох бөөд бий. Цагааннуурын цаатнуудын Гомбо зайран, Баянзүрхийн Балжир удган, Улаан Уулын Цэгмид удган зэрэг Хөвсгөлийн домог болсон бөө нар шиг эгэл биднийг их дээдсийн сүнстэй газарчлан уулзуулдаг жинхэнэ бөө нар манай гудамжинд байж болох л юм.

    Харанхуй шөнийн явдалтан

    Хар хавцал жамтан

    Харагай улаан дүнгэртэн

    Хар торгон манжтан

    Хар төмөр хуурайтан нар байдаг ч боодол мөнгө өргөлтөн, бор дарсан ундаатан нар олонх болсон цаг юм. Төмбөгөр төртэй, ёмбогор ёстой цагт Төв Азийн нүүдэлчдийн дунд баян зайран, чинээлэг удган байсангүй, байх ч ёс үгүй байв. Гуч дөчин шавь дагуулж, гурав дөрвөн түшээ хөллөж, онго тэнгэрээ олж чадахгүй, алби тийрэнд эзлүүлсэн энэ цагийн бөө нар телевизийн ярилцлагад гар утсаа зарлан, арван хуруун дахь алтан бөгжөөрөө нүд сохолчих шахам даллаж байна. Баяжих хөлжих шунал төдийхөн бус зовлон бэрхшээл, айдас хүйдэс дээр дээр суурилсан сүлжээний бизнесийн энэ аймшигт хэлбэрийн илүү “бөөжсөн” үр дагаврыг дархад зайран Чулууны Чингис хэмээх бөө Б.Галаарид гуайн эрхэлдэг “Гэгээн цалиг” сонинд ийн тайлжээ:

    – Хаа хамаагүй юмыг хахь өөр хүнд аваачиж наахыг зөвшөөрөхгүй. Арын үр дагавар нь хаа хаанаа муу. Огт онго тэнгэргүй мөртлөө надад ямар ч хамаагүй онго олоод өгөөч, би бөө болмоор байна гэх хүн таарч л байдаг юм. Энэ бол хүсэх юм биш, ар нь хатуу. Эзэнгүй сүнсэндээ ч, энэ биеэ өгч буй хүндээ ч, холбож замчилсан бөөдөө ч муу шүү. Сураг сонсоход ийм нүглээр дагнасан улс байгаа юм шиг гэжээ.

    Мөргөл бишрэл, сэтгэл засал, залбирал тайтгарал, зөвшил хүлцэл зэргийг бид шашнаас олдог. Бөө нар Монголд хөгжөөгүй сэтгэл зүйчийн ажлыг амжилттай орлож байна гэж саяхан нэг мэргэжилтэн хэвлэлд ярьжээ. Уг нь бөөлүүлсэн-тайвширсан, бөөлүүлсэн-өөртөө итгэсэн, бөөлүүлсэн-өөдрөг болсон, бөөлүүлсэн-үйлс бүтсэн гэсэн сэтгэл зүйн эерэг эффект, итгэл үнэмшлийг хүн хүлээж байх ёстой. Харин улам бүр агуйн дээдэстэйгээ адилхан болж байгаа бид луйварчны сүрдүүлгэнд амархан гэгч нь ороод амь гуйж, хамаг хөрөнгөө өргөх замыг сонгож байна. Зөвхөн айдаст удирдуулсан хүн сүргийн рефлекс. Эсвэл эмнэлэг, банк, даатгал, шүүхэд найдах зүйлээ бөөд даатгана. Дундад зууны балар сэтгэхүй. Ийм байхад төрийн ордноос гэрийн хоймор хүртэл бөөгийн засаглал тогтох нь аргагүй биз. Хөрс нь, зах зээл нь, амьдрах арга, орчин нь бид өөрсдөө юм чинь.

    Улаанбаатарын удган. XXI зууны эхэн

    Шинээр уг барин бөө тодруулахыг түдгэлзүүлэн зохицуулах бодолтой байгаагаа ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдсэний дараа мянга мянган бөө нарын төлөөлөл Үндсэн хуулиар олгогдсон шүтэх эрх чөлөөнд нь халдсан хэмээн түүнийг буруутгав. Үүгээр зогссонгүй тэд “Мөнх тэнгэрийн эсрэг тэрссэн хэн боловч нэгэн цагт хатуу гэсгээл хүртдэг” хэмээн шууд сүрдүүлжээ. Мөнх тэнгэрийн ивээлийг олсон эзэн Чингисийн унаган мөргөлийг дагагсад гэж тэд өөрсдийгөө сурталдах ажээ. Гэхдээ Чингис хаан даварсан Тэв Тэнгэр бөөгийн ууцыг нь хугалан хороож байсан тухай “Нууц товчоо”-ноос ишлэж харин зүрхлэхгүй байгаа билээ.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН РАДНААГИЙН. ЦЭРЭНДЭМИД

    Ø МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
    Ø “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН. 
    Ø “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    Ø “АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    • 2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон. 
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон. 
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон. 
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    • 2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгын лусын тахилгад оролцсон. 
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. 
    • 2016.08.10-ны өдөр Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон. 
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. 
    • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ЗАЙРАН ЧҮЛТЭМИЙН БОЛД

    Ø ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ХАРЪЯАТ
    Ø МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
    Ø “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН. 
    Ø “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    Ø “АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон. 
    • 2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон. 
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон. 
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон. 
    • 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон. 
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон. 
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд Галын тахилгад тэргүүлж бөөлсөн. 
    • 2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их тахилгад оролцсон. 
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. 
    • 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон. 
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. 
    • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН БАЛГАНЫ БАТЖАРГАЛ

    Ø МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
    Ø “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН. 
    Ø “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    Ø “АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон. 
    • 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон. 
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон. 
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон. 
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон. 
    • 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон. 
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон. 
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. 
    • 2016.08.10-ны өдөр. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон. 
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. 
    • 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгад оролцсон.

  • БЭЭЖИН НАМРААРАА БАЙНА.

    Орчин үеийн сонгодог загваруудаар баригдсан брэнд худалдааны төвүүд нүдэнд содон, хүн ихтэй харагдана. Өмнөд хөрш нэгэнт хөгжлийнхөө эрчийг авч, хурдацтай хөгжиж байна. Бид тэднийг янз бүрээр муулж, ад үзэн шоолсоор хөгжлөөрөө хол хоцорлоо. 
    Бээжинд ажил хэргийн уулзалтууд амжилттай өрнөсөн. Цаг хугацаа харуулна.
    Бээжингээс Хөх хот зорьлоо. Манайхан анх метро байгуулахаар зарлаж байхад өвөрмонголын Хөх хот шууд л ажил хэрэг болгосон. Тун удахгүй Хөх хотын метро ашиглалтад орно. Одоо төв замуудын дагуу метроны байгууламжууд ажиллаж, их ажил ундарч байгаа нь харагдана. Автозамуудаа давхарлаж, эртнээс машин замын ачаалалаа хөнгөлөх асуудлыг цаг үед нь шийдвэрлэж байна. Хөх хотыг тойроод олон арван жуулчлалын төвүүд ашиглалтад оруулсан байна. Бүх үйл ажиллагаа төлөвлөлтийн дагуу хийгдэж, эдийн засаг эрчимтэй урагшилж байна. 
    Далан хар уулын өмнө тал, хотын хойд хэсгээр орон сууцны орчин үеийн хороолол сүндэрлэн босчээ. Хотын өнгө зүсийг эрс өөрчилсөн орон сууцны хороололууд өвөрмөц төрхөөр баригдсан байна. 
    Хурдны галт тэрэг Хөх хот-Ордос хотын хооронд аялж эхэлжээ. Өмнө нь автомашинаар бүтэн өдөр аялж очдог байсан газар одоо хэдхэн цаг давхиад очих болсон байна. Бүтээн байгуулалтын хөгжлийн эрчим гэж энэ билээ. Манайханы хоосон ярьдаг, өмнөд хөршийнхөн бүтээдэг хоёрын ялгаа ийм маягаар амьдрал дээр харагдана. Шинэ жилийн баяраар өмсгөлөөрөө гоёсон Бээжин, Хөх хотын зураглал ийм байлаа.
    Д.Хүрэлбаатар

    djmedia:93
  • ЗУРГАА. ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

    ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
    Панмүнжом буюу цэрэггүй чөлөөт бүсэд
    Монголын төлөөлөгчид зочилж, хоёр солонгосын хооронд гал зогсоох найрамдлын гэрээ байгуулсан дурсгалт газар, хоёр улсын хилийн уулзалтын шугам бүхий байр зэргийг үзсэн байна.
    БНАСАУ-БНСУ-ын дээд хэмжээний уулзалт чухамхүү энэ газар болох учраас онцгой анхаарал татаж байсан юм. Хоёр улсын хооронд уулзалт хэлэлцээр болох газарт монголын бөөгийн төлөөлөгчид хэдхэн хоногийн өмнө хөл тавьсан гэхэд бас л сонин соргог санагдаж байсан.