ОХУ-ын Буриадын бөөгийн “Тэнгэри” байгууллагын удирдлагатай уулзаж, бөөгийн төвийн шинэ барилгын ажлын явцтай танилцаж, үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан билээ.
Мөн Буриадын бөөгийн “Дээж” байгууллагын удирдлагуудтай уулзаж, Лусын тахилгын үйл ажиллагаанд оролцож, хамтарч ажиллах тухай санал солилцсон билээ.
МБНЭ-ийн төлөөлөл анх удаа Москвагийн Улаан талбайд дурсгалын зураг татуулав.
Author: admin_shaman
-
АРАВ ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
-
ЕС ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Олон зуун жил монголчуудыг номхотгож ирсэн, лус савдагийг нь унтуулж ирсэн, харийн зан үйл, бодлогоос салах зорилт тавьсан ОТГОНТЭНГЭР” хайрханы нэгдсэн тахилга хоёрдахь удаагаа хийгдлээ. Тэгэхийн тулд эв нэгдэл, хамтын хүчээр ажиллаж байсан өвөг дээдсийн үйл ажилагааг сэргээх шаардлага тулгарч байна. Отгонтэнгэрийн тахилга бол энэ томоохон үйлийн эхлэл болж байгаа юм. Энэ бол эх орон, улс гүрнийхээ төлөө хийж байгаа бидний хамтын тэмцэл билээ. Нэгдсэн их залбиралаар зорилгоо мөнх тэнгэртээ хүргэж, зорилтоо амжилттай хэрэгжүүлж тэнгэрийн тамгатай улаач нар хамтран ажиллаа.
-
НАЙМ ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Монгол төрийн даалгавраар төрийг төлөөлөн Корей улсад томилогдон очсон Гон мин хааны Монгол хатанд зориулан босгосон бунханд Тэнгэрийн ивээлээр МБНЭ-ийн төлөөлөгчид гурван жил дараалан бөөлж, залбирал хийлээ. Монгол хатаны бунхан болон эргэн тойрон орших уул, ус, Асар хайрхандаа монгол сүүний дээжээ өргөж, монголоос зориулж авчирсан цагаан идээ, ааруулаар тавгаа засж, аргал, арцаа уугуулав.
“Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа–70 жил” номонд анх удаа БНАСАУ дахь Монгол хатаны бунханд бөөлсөн Монгол бөө нарын зураг оров -
ДОЛОО ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Төрийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар томоохон ахиц гарсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шашины зөвлөх Ц,Хулантай долоон удаа уулзаж, хийсэн ажлаа тайлагнаж, санал бодлоо солилцсон. УИХ-ын 10 гаруй гишүүд, БОАЖЯ-НЫ Сайд, БХЯ-ны сайд, Нийслэлийн ИХТ-ийн дарга, Өмнөговь аймгийн засаг дарга Наранбаатар, Чингэлтэй дүүргийн ИХТ-ийн даргатай уулзав.
-
БӨӨГИЙН ЗАСАЛ ХИЙХ НЭРЭЭР АРХИ ӨГЧ ХҮЧИНДЖЭЭ
Харамсалтай нь нэг өвчтөн юунд түлэгдсэнээ нуусаар байж нас барахынхаа өмнө “Манай багш миний онгодыг оруулах гэж байгаад миний дээрээс юмаар бүтээгээд халуун чулууны ууранд түлчихсэн. Би гэрийнхэндээ хэлээгүй. Зөвхөн танд л хэлж байгаа юм шүү” хэмээн тус төвийн клиникийн эрхлэгч О.Хишигсүрэнд хэлжээ. Өнгөрсөн онд бөөтэй холбоотой дөрвөн том хэрэг гарсан нь Дархан-Уул аймагт 23 настай, зайран болоод удаагүй С хэмээх залуу танил эмэгтэй Б-г барьцаалан “Миний эхнэр бол, эс тэгвэл хоёулаа тэнгэрийн зарлигаар үхье” гээд гарынх нь судсыг боож байхад охины ар гэрийнхэн олж цагдаад мэдэгдсэн тохиолдол гарчээ.
Эцэст нь хэлэхэд хууль хяналтынхан бөө нартай хатуу тэмцэнэ гэж байгаа ч хуурамч, зуурдын бөө нарыг ямар аргаар илрүүлэхээ мэдэхгүй байгаа гэнэ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын нэрээ нууцлахыг хүссэн ахлах дэслэгч нэгэн “Уг нь дээрээс энэ төрлийн хэрэг болон хуурамч бөө нарыг олж тогтоох даалгавар ирж байгаа. Гэхдээ нэг хэцүү нь шууд очоод чи хуурамч бөө гээд баривал хүний эрхэд халдсан болно” гэсэн юм.
Хуурамч бөө нарыг тэнгэр гэсгээх нь үнэн үү
Монголчуудын эрт дээр үеэс шүтэж ирсэн шашин нь бөө мөргөл. Бөөгийн улаач, онго, шүтээнд өөрсдийн амьдралаа даатгах нь сүүлийн үед элбэгшив. Ялангуяа ойрын хэдэн жил бөөгийн бороо буюу бөөг бөөнөөр нь төрүүлэх аян өрнүүлсэн юм шиг л болчихлоо. Энэ нь Ерөнхийлөгчийн дургуйцлыг хүргэж, бүр бөө нарыг “хянах”-аар сэтгэл шулуудав бололтой. Төрийн тэргүүн өвөг дээдсээс өдгөөг хүртэл уламжилж ирсэн энэ шашиндаа юунд ингэж хатуурхав. Түүний гэнэтийн энэ шийдвэрийг зайран, удгадын зарим нь таалж, зарим нэг нь дургуйцэж байгаа гэнэ. Тэгвэл тэд Ерөнхийлөгчийн гаргасан зарлигт яагаад дургуйцэж бас яагаад таалж байгаа, мөн бөөтэй холбоотой ямар ямар жигшүүрт хэрэг гарав гэдгийг сурвалжиллаа.
Шашин шүтэх эс шүтэх нь хүний эрхийн асуудал. Гэтэл, гэнэн мөрөөр сүсэглэн ирж буй хүмүүсийг “Би бөө. Таны амь амьдралыг тэнгэр шүтээнд даатгаад, аюул ослоос аварна, танай удмынхны замыг цайруулж, сайн сайхан болгоод өгье” хэмээн “уургалан” авах бөө нар олширсон.
Эсвэл хэн нэгэн өвчин, зовлон тусч, аргаа барсандаа бөө гэгчийг зориход өмнөөс нь “Өө та угтай /онгодтой/ юм байна. Бушуухан угаа авахгүй бол амиа ч алдаж мэднэ, Бүр танай хамаатан, саданд муу зүйл тохиолдоно. Гэхдээ тэр муу муухай зүйлээс холуур байлгах боломж бий. Та төдөн сая төгрөг аваад ирвэл бүх юм “ок” болно” гэж айлган сүрдүүлж, түмний сэтгэл санаагаар тохуурхах бөөгийн “хар бизнес” хэрээс хэтэрлээ. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэгчээр бөөгийн нэр хүнд ч энэ хэрээр навс унаж, удам залгасан, ард түмэндээ олон жил ач буянаа өгч яваа зайран, удгадад сөргөөр нөлөөлж байгаад нийгмийн нэг хэсэг нь бухимдаж байна. Тэгвэл хуурамч, зуурдын, хулхи бөө нар гэж хэн бэ. Түүнийг яаж таньж болох вэ гэх зэрэг олон асуулт хариулт нэхэж байна.
Д.Дарьчулуун: Жинхэнэ бөө хүн дээд тал нь 3-5 шавь төрүүлэх ёстой
Энэ талаар Азийн бөөгийн “Тив дэлхий холбоо”, Монгол бөөгийн “Голомт төв”-ийн баруун урианхайн долоон үеийн зайран Д.Дарьчулуунтай цөөн хором ярилцлаа.
-Та Ерөнхийлөгчийн гаргасан зарлигтай хэр санал нийлж байна вэ?
-Миний хувьд түүнийг зөв гэж үзэж байгаа. Яагаад гэхээр борооны дараах мөөг шиг олширч буй худал, үнэн бөө нар тэнгэрээ доромжилж дууслаа. Гэхдээ тэр зарлигт нэг дутагдал байна.
-Ямар дутагтал?
-Бөөг бөөлүүлэхийг зогсоох талаар ярьсан гэж сонссон. Тэр үнэхээр байж болохгүй асуудал. Тэртээ тэргүй онгод нь ороод ирсэн бөөг яах юм бэ. Бид ямар 1937 онд амьдарч байгаа биш дээ. Ардчилсан нийгэм шүү дээ. Хүний шашин шүтэх, эс шүтэхийг хэн ч боймолж болохгүй. Харин тэр хулхи гэгдээд байгаа бөө нарыг хууль хяналтын байгууллага олж тогтоох хэрэгтэй.
-Тэгвэл тэр хулхи, зуурдын бөө нарыг яаж таних боломжтой вэ?
-Хөх тэнгэр, од, сар, нар, ариун сайхан лусын хаадтай жинхэнэ бөө хүн л харьцдаг. Жинхэнэ бөө гэдэг бол бөөгийн удамтай, бас байгалиас тодордог. Бөө болоход наанадаж гурван жил хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ядаж арцаа зөв уугиулах, онгодоо яаж буулгах зэрэгт суралцах хугацаа юм. Гэтэл шинээр бөө болж байгаа хүмүүс суралцахаасаа илүүтэй шууд онгод ярьдаг болж. Хэрэв тэр хугацааг давж таван жилээс дээш бөөлж чадвал тэр хүнийг зуурдын бөө биш гэж болно. Өнөөх хуурамч, зуурдын бөө гэдэг нь тэнэмэл сүнсээр бөөлдөг хүмүүсийг хэлдэг. Ийм онгодууд эргээд эзнээ хорлодог жамтай. Бас ах дүү, хамаатан садандаа муу нөлөөтэй.
-Багшаас бөөг төрүүлдэг гэх юм. Тэгээд өчнөөн сая төгрөг нэхэж, олон хүмүүсийг хохироосон хэрэг олон гарч байгаа. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Дээр хэлсэнчлэн таван жилээс дээш хугацаагаар бөөлж байж уул усандаа гардаг. Харин долоон жилээс дээш бөөлсөн хүн багшилж болох дэгтэй. Тэгтэл одоо бөө гэсэн нэрийдэлтэй хэн дуртай нь баахан шавь төрүүлдэг болж. Шавь авлаа гэхэд 3-5-ыг л төрүүлэх ёстой. Түүнчлэн олон сая төгрөг нэхэх нь байж болохгүй зүйл. Тэр шавиар ирж байгаа хүн өөрийнхөө өргөлөөр л бөө болох учиртай юм. Ерөнхийлөгч хэлсэн, хэлээгүй зуурдын бөө нарыг тэнгэр аяандаа тун удахгүй цэгцлэх болно. Эцэст нь хэлэхэд Монгол түмэн минь хан гэхийн ханиадгүй, хархирах гэхийн зовлонгүй байх болтугай.
Л.БААТАРХҮҮ
“Улс төрийн тойм” сонин -
Зураг түүхийг авч үлдэнэ-19 МОНГОЛ-ТУРКЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛЭВ
БНТУ-ын ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга генерал Т.Кылынч албаны тусгай онгоцоор Буянт ухаагийн буудалд газардлаа. Айлчлалын бүрэлдэхүүнд түүний эхнэр зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй байлаа. Анх уулзахад ихэд бухимдангүй байв. Тэгээд тэр нь тодорхой боллоо. Казакстанд бууж онгоцны шатахуунаа цэнэглэх явцад тэднийх хахууль нэхжээ.
Одоо бидэнд бухимдалыг арилгах, айлчлалыг үр дүнтэй болгох зорилт байлаа. Их тэнгэрийн амны зочдын өргөөнд зочдоо байрлуулав. Эхний өдөр Монгол-Турк Улсын ҮАБЗ-ийн албан ёсны уулзалт, хэлэлцээр байлаа. Хувийн саналыг хэлэхэд байгууллагын төсөв бага байсан тул их л ядуухан байж билээ.
БНТУ-ын ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга генерал Т.Кылынч даруухан, санаа бодлоо шууд илэрхийлдэг. Харин эхнэр нь туркын язгууртаны уламжлалыг баримталсан, ихэмсэг, өглөө их унтдаг байв. Өглөө голдуу 10 цагийн үед босдог, 11.00 цагийн үед ажиллагаанд оролцоход бэлэн болдог тул бид тусгай хөтөлбөрөөр үйлчилсэн.
Туркын ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Кылынч тэргүүтэй төлөөлөгчдийг Төв аймгийн 80 жилийн ойн арга хэмжээнд оролцуулсан. Энэ нь бидний ажилд олон талаар хөнгөвчилсэн. Төлөөлөгчдийг Төв аймгийн дурсгалын өндөрлөг дээр угтаж авч, ёслолын гэрт зочлож, аймгийн удирдлага,УИХ-ын гишүүдтэй уулзаж, баяр наадмын нээлтийн ажиллагаа, наадмын сурын харваа, хурдан морьний уралдааныг үзсэн билээ.
Төлөөлөгчдийн хүсэлтээр Монгол-Туркын хамтарсан малталтын ажиллагаа явагдаж байгаа Өвөрхангай аймгийн Хар хорин сумын нутагт Цайдамын хөндийд очсон юм. Холын зам туулах тул өглөө эрт Удаанбаатар хотоос хөдөлсөн. Эхнэр нь цуг явах байсан боловч босч чадсангүй тул орхисон юм.
Орхоны хөндийд олон хүн цугларсан байсан. Энд би туркын олон хүнтэй дотно танилцсан. Хамтарсан ажил сайн хэрэгжиж байгаад Туркын ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга генерал Т.Кылынч сэтгэл өндөр байлаа.
Элсэн тасархайд бид үдийн хоол идэх байлаа. ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга генерал Т.Кылынч надад хоолыг цэргийн маягаар 20 минутад багтаан идээд хот руу яаралтай хөдлөх санал тавьсан юм. ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга генерал Т.Кылынч гуйа эхнэртээ их санаа зовиноно. Би хэллээ таныг ойлгож байна. Манайд нэг үг байдаг юм цэргийн хүний эхнэр нөхрөөсөө нэг цол илүү байдаг гэв. Зочин энэ үг их л таалагдаж эхнэртээ хэлэх сайхан үгтэй болов гэж билээ.
Өдрийн хоолны онцлог нь ямааны боодог байв. Хоолыг дөрвөн хүн өргөж хоолны гэрт орж ирэв. Голд нь босоогоороо зогсох ямаан боодог зогсоно. Т.Кылынч гуйа энэ миний идэх хоол юм уу гэж гайхан асууж билээ. Хоол жинхэнэ утгаараа таалагдаж Т.Кылынч гуйа хүсэлтээ мартаж хоёр цаг тухлан цугларсан олонтой зоогоо хамт идэж билээ.
Хэлэлцээ амжилтай болж, хэлэлцсэн асуудлаас гадна Хархорин хотоос Цайдам хүртэлх замыг засмал болгох, Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэргийн боловсон хүчнийг Туркэд тэдний санхүүжилтээр сургах зэрэг олон зүйл шийдэгдэх эхлэл тавигдаж билээ.
Туркийн төлөөлөгчдийн айлчлалын амжилттай хэрэгжүүлснээр хоёр орны харилцааг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлын зөвлөлүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан арга хэмжээ болов. Төрийн тэргүүний айлчлалын өмнө ҮАБЗ-ийн албан тушаалтны айлчлал болдог. Тэгээд удалгүй Туркын одоогийн Ерөнхийлөгч, тэр үед Ерөнхий сайд байсан Эдагоны айлчлал болж билээ.
Д.ЖаргалсайханҮАБЗ-ИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Д.Жаргалсайхан
БАТЛАВ.ҮАБЗ-ИЙН АЖЛЫН АЛБАНЫ
ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮАБЗ-ИЙН
ШИНЖЭЭЧ НАРТАЙ УУЛЗАХ ХӨТӨЛБӨР1.Ерөнхийлөгч шинжээч нарыг хүлээн
авч уулзах 11.30-12.002.ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга,
Ажлын албаны дарга ажилтан нартай
уулзах 12.00-13.003.Үдийн зоог 13.00-14.00
4.ҮАБЗ-ийн шинжээч нартай уулзахад
Ерөнхийлөгчийн хэлэх үгийн төсөл
Бэлтгэх Х.Доржпалам 7 хоногт5.ҮАБЗ-ийн ажлын хэсэгт орж ажиллах
шинжээч нарын хариуцах ажил,үүргийг
хариуцсан референт нар бэлэн болгох 7 хоногтАЖЛЫН АЛБА

-
Хар хэлтний хараалын халтар бараан үгс
Тухайлбал, “Алтаар урс”, “Тосоор гоож”, “Эрдэнэс залгимар” гэх юм уу өөр ямар нэгэн бэлгэтэй үгсээр ихэд унтууцсанаа тайлах нь байдаг л юм. Хар дом хийгээд хараалын бүхэл бүтэн судар бүтээсэн ард түмэн бол монголчууд билээ. Түүнээс гадна эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодномын “Монгол аман зохиолын тайлбарт дээж бичиг” бүтээлд хараалын талаар бүхэл бүтэн бүлэг бий. Дээр дурдсан судар болоод бүтээлд орших зарим нэгэн хараалын хэлц үгнээс хүргэхийг зорив. Гэхдээ хараал сурч бусдыг хаа дайралдсан газраа харааж яв гэж буй юм биш шүү. Боловсрол, соёлт хүн болгон ганц нэг гарчиглачихад гэмгүй гэж үзсэнээс түүнийг сонгосон болно. Олныг үл нуршин өргөн тархсан зарим хараалаас одоо өгүүлье. Мартсанаас зарим газар хараалыг зүхэл гэх нь ч буй.
“Гангинахаас ганц нохойтой, Хангинахаас хар тогоотой
Үргэх малгүй, үнсэх үргүй бол”, “Тэгнэх тэмээгүй, тэврэх ханьгүй бол” гэх зэргээр шууд хараах нь бий. Гэтэл далд утгаар егөөдөн хараах нь ч бас байдаг ажээ. Жишээ нь, “Нар сарыг гэртээ мэндуулж, навч цэцгийг хотондоо ургуулж, явган нүүж, нүцгэн жарга” гэх нь, ээ. Энэ юу хэлэв гэхээр “Цоорхой гэртэй, хотлох малгүй, унах унаагүй, өмсөх хувцасгүй яв” гэсэн үг юм байна. “Чихээ огтлуул, чөмгөө ташуул, хэц дэрлэ, хэрээнд тоншуул” гэдэг хараал ч байдаг ажээ. Тоглоом даадаггүй хүнд тун осолтой үг юм. Энд голдуу ардын аман зохиолын хэлбэрээр үлдсэн хараал дурдсаныг хэлэх хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, монголчуудын хараал бараг тэр чигээрээ шидэт үг буюу шүлгийн шад, мөр гэсэн үг юм.Хараахдаа хүртэл цэцэн цэлмэг ард түмэн гэдгийг өгүүлж буй хэрэг. “Аманд нь адруу, хэлэнд нь хэдрүү, нүдэнд нь өвдөг, хамарт нь хатиг ургамар” гэж нэг хараал байх. Баруун монголчуудын дунд үүнээс гадна “Долоон эрийн нүүр үзмэр” гэсэн дэлгэрсэн хараал буй. “Барьсан гэр чинь бариатайгаа өгөр, тулсан тулга чинь тулаатайгаа зэвэр” гэх жихүүдэс даамаар хараал бас байх. “Үүдэн дээр чинь ууль хашгир, үнсэн дээр чинь үнэг хөрвөө” гэх ёролсон агуулгатай хараал ч харагдана. “Яранд идүүлж, яс нь цаймар” гэх хараал харин хаа очиж элбэг тохиодог шүү. Дан хараалын аман зохиолоос гадна хариулга болох ерөөл маягтай хэллэг ч дайралддаг. Олны мэдэх ганц нэг жишээ авъя.
“Хараал чинь ерөөл болог, хамар чинь тунхуу болог. Хэлсэн эрүү хувхайрч, хэлүүсэн хүмүүн жаргаг” гэх буюу “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг” гэх зэрэг гүн ухааны гэмээр хараалын хариулга элбэг тохиодог ажээ. Говийнхны нэг хэцүү хараал ийм ажгуу. “Тоононд чинь тогоруу өндөглөг, тогоонд чинь хулгана үүрлэг” гэсэн ахуйн сэдэвтэй аж байдлын гэхээр хараал байна.Хараалын аман зохиолын хамгийн баян хэллэг, хэлц бүхий нь бөөгийн дуудлага буюу тамлага юм. Энд бид зөвхөн “Цахирын ээжийн тамлага” гэдэг бөөгийн дуудлагаас толилуулъя.
Хаан дэлхийгээ алд
Хатан улсаа алд
Хан харалбай чинь харла
Тойруулга захаа хяргуул
Толгойгоо тас цавчуул
Сахилаа газарт булуул
Санваараа модонд өлгүүл
Бурхан гэдэг чинь
Будаг, шавар хоёр
Лам гэдэг чинь
Лагс толгойтой сангас
Ном гэдэг чинь
Бэх, цаас хоёр
Шашин гэдэг чинь
Шавар шанхай хоёр
Далай ламд мөргөвөл
Далан гурав цавчуулна
Богд ламд мөргөвөл
Борви, сүүжээ таслуулна хэмээн бөөгийнхөн бурханы шашинтай арцалддаг ажээ.
“Хүний махан хүнстнүүд, хүрэл чулуун зүрхтнүүд” гэж эхэлдэг дархад бөөгийн ерэн есөн тэнгэрийн тамлага нарийндаа мэргэжлийн хараал, зүхэл гэхэд болно.Монголчууд бөө, мөргөлийг Баруун Монголын буюу урианхай, өөлд, дөрвөд, дархадын, Зүүн Монголын болох буриад, барга, хамниган гэх зэргээр үндэстэн ястан, үүсэл гарлаар нь ангилдаг юм байна. Хамгийн хэцүү, хүнд хараалтай нь дархад бөө нар гэдэг юм билээ. Тиймээс ч Хөвсгөлийн хүнтэй бүү марга, маргалаа ч битгий хэрэлд гэдэг нь ийм учиртай ажгуу. Орчин цагийнхны хараал бараг амны уншлага, аав ээжийн нэр шиг болоо юу даа гэх харуусал төрдөг. Нэг үг хэлээд л “П… минь” гэх нь ердийн юм. Оросуудаас авсан гэх энэ хараал бидний аав, ээжийн үеэс л уламжилж ирсэн байдаг. Гэхдээ эрчүүд л хэлэхээс эмэгтэй хүн амандаа ч авдаггүй хараал шүү дээ. Одоо ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн охид хүртэл уурсахаараа урсгаж өгдөг болжээ. Хараалын утга, мөн чанарыг үл ухдаг, тэр талаар нь томчууд тайлбарлаж өгдөггүйгээс ч тэгдэг болов уу. Хараал хэлэхгүй, хэлүүлэхгүй байх талаар хичнээн жил тэмцээд ч халж, сольж чадалгүй өнөөдөртэй золголоо. Энэ ер нь нийгмээс салдаггүй зүйл бололтой дог шүү.
Мэргэд чухам юу гэж үздэгийг нь мэдэхгүй юм. Архидалтаа арилгаж чадахгүй байж хараалтай давхар тэмцэх хэрэг байна уу? Тэгээд ч ёстой арилгаж чадахгүй юмны нэг нь тэр гэх улс ч буй. “Үгээр үхүүлж болдог” гэж монголчууд зүгээр нэг хэлээгүй байх. Үг энергитэй нь ойлгомжтой.
Тиймээс ч дом, шившлэгийг үгээр үйлддэг буй за. Тарниар олон зүйлийг номхотгож болдгоос үзсэн ч хараалд олиг байхгүй нь тодорхой. Хараалгаснаас хараасан нь хохирдог гэдэг үг ч бий дээ. Хараал хар энергитэй гэдэг ортой болж таараад байгаа юм. Тэгэхээр амандаа авамгүй л юмны нэг дээ. Хэрхэхийг та өөрөө мэднэ буй за. -
Цэцгийн баярын арга хэмжээнд оролцов.
. Арга хэмжээнд Монгол Улсын Соёл, Аялал жуулчлал, спортын яамны сайд Оюунгэрэл оролцож баяр хүргэж үг хэлсэн юм. Баярын арга хэмжээнд Монголын Зэвсэгт хүчний цэргийн Аньсамбалын уран бүтээлчид, БНАСАУ-ын Элчин сайд, соёл урлагын төлөөлөгчид оролцож уран бүтээлийн тоглолт боллоо. БНАСАУ-ын ЭСЯ-ны урилгаар уг арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их Удган Г.Гэрэлтуяа, Монгол бөөгийн Тэргүүн Удган Я.Мөнгөнсувд нар оролцсон байна. БНАСАУ-ын Элчин сайдад МБНЭ-ийн Ерөнхийлөгч уулзах хүсэлт тавьсаныг хүлээн авч ойрын хугацаанд уулзахаар боллоо.
Д.Тэмүлэн -
ИТАЛИЙН БӨӨ СУДЛААЧТАЙ УУЛЗАВ
Өнөөдөр Итали улс нь дэлхийд ДНБ-ий хэмжээгээр 7-д, Хүний Хөгжлийн Индексээр 17-д орох үзүүлэлттэй, өндөр хөгжсөн орнуудын нэг билээ. Энэ улс нь Их Найм, Европын Холбоо, Баруун Европын Нэгдлийн гишүүн юм. Италийн нутгаар хийсэн архелогийн малталтууд нь энэ нутагт хүмүүс Хуучин чулуун зэвсгийн үе буюу барагцаагаар 200,000 жилийн өмнө амьдарч байсныг нотолдог. Итали нь бүхэл бүтэн Газар дундын тэнгисийн бүс нутгийн нийгэм, соёлын хөгжилд асар их нөлөө үзүүлээд зогсохгүй Европын соёлд ч гүнзгий нөлөөлж, улмаар бусад томоохон соёл иргэншилд нөлөөлж байв. Дэлхийн энэ хэсэгт Манъя Граециагийн (Magna Graecia) дараа Этрүс, ялангуяа Ромын Бүгд Найрамдах Улс болон Эзэнт гүрний соёл иргэншил олон зууны турш цэцэглэн хөгжжээ. Итали нь сэргэн мандалтын үеийн Европын шинжлэх ухаан, урлагийн төв байсан. Италын бөө, бөө судлаач Арабелла Циампи цаашид олон жил бөөгийн зан үйл заншилыг судлахаар зорьж байгаагаа танилцуулаад -Монгол бөөгийн талаар сонирхож Монгол Улсад ирээд байгаагаа хэлсэн юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай Италын бөө, бөө судлаач Арабелла Циампид судалгааны ажилд нь амжилт хүсч, боломжтой чиглэлд туслалцаа үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
У. Мандаа
-
Оюуны хоосрол нь амьдралын ядуурлыг араасаа дагуулдаг
Харин Монгол Улс зах зээлийн чөлөөт, ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш нийт өрх айлын талаас илүү нь гэртээ бөө удгантай болсон гэхэд хилсдэхгүй. Иймээс тэдгээрийн хэд нь жинхэнэ онгодтой, хэд нь хуурамч болохыг таахад бэрх болсон.
Жинхэнэ бөө нар хүмүүсийг өвчин зовлон, саад тотгороос нь ангижруулахын тулд эхлээд оюун санааны өвчнийг нь анагаадаг байжээ. Ингэснээр тухайн хүний бие махбодид өвчин үүсгэгч вирус амьдрах нөхцөлгүй болдог байсан аж. Бөө нар дотроо харын, цагааны, дорлигийн гэсэн гурван төрөлтэй байдаг бөгөөд эдгээрээс хамгийн хүчтэй нь дорлигийн бөө юм.
1960-аад оны үед академич Б.Ринчен гуайн толгойлсон шинжилгээний баг Хөвсгөл аймагт бөөгийн зан үйлийн аман зохиолын цуглуулга хийж явахдаа Ж.Чагдар гэдэг зайрантай уулзжээ. Түүний бөөлж онгодоо дуудаж буй бичлэгийг хийж байтал зайран ухаан алдаж, эмнэлгийн тусламжтайгаар сэргэсэн тухай домог мэт яриа өнөөг хүртэл амнаас ам дамжин яригдсаар байдаг аж. Ж.Чагдар зайрангийн ухаан алдсаныг Б.Ринчен гуай “Бид зайрангийн жинхэнэ нууцыг задлах дөхлөө. Монгол бөөгийн зан үйлийг зайлшгүй судалбал зохилтой” хэмээн шавь нартаа захиж байжээ. Өнөө үед энэ мэт чадалтай бөө мэр сэр байдаг ч хүмүүсийн мухар сүсэг, бишрэлийг ашигласан хуурамч бөө олноор бий болоод байгаа нь нууц биш юм.
Ажил хийж, биеэ зовоолгүй мөнгө олох боломж хайх явдал хүмүүсийн мухар сүсгээр дамжин газар авах болсон нь бидний нүдэн дээр илт харагдаж байгаа билээ. Үүний нэг тод жишээг хэд хоногийн өмнө Бөхийн Өргөөнд зохион байгуулагдсан нэгэн лекцээс харж болно. Олны дунд “Тооны машинтай зурхайч” хэмээн алдаршсан Монголын бясалгал, зурхай, сүнс, сэтгэл судлалын академи, “Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандаваагийн ” Таван Хишгийн даллага” нэртэй лекцийн тасалбар бараг худалч хүнд ямар ч тоглолтоос илүүтэй амархан борлогдон дууссан нь манайхны мухар сүсэг бишрэл ямар агуу их болохыг бэлхнээ гэрчилж байна.Уг лекцэнд даллагын уут, тавгийн идээ, 3 хүсэл, ногоон 10 төгрөг, мөнгөний хэтэвчтэйгээ очсон хүмүүсийн зураг хөргийг дараа нь сонирхож байхад, үнэхээр чин сэтгэлээсээ сүслэн байгаа нь нүднээ илт харагдана. Ингэж сүслэн залбирах нь хэдийгээр муу зүйл биш ч гэсэн, тэр хэрээрээ амьдрал ахуй, ажил үйлс нь дэвжин дээшлээд байдаг бол болж л байна. Хэрэв Б.Сарандаваагийн лекцэнд очиж суугаад л баяжчихдагсан бол хөөрхий тэдгээр төрийн түшээдээ янз бүрээр гоочлоод муулаад байх огтхон ч шаардлагагүй мэт. Тэдэнтэй тэдэнгүй, Б.Сарандаваатай хамт байхад л болоо биш үү, элдэв асуудлаа дор дор нь бясалгалын хүчээр шийдээд л…
Уг нь, энэ хүн цаас өгөөд “Овог нэр,төрсөн он,сар,өдрөө бод! Хурай!” гэхээр биш, өөрөө хөдөлмөрлөхөөр л мөнгөтэй болдог юм шүү дээ!
Д.Мигаа