Энэ үед амилж буй өмсгөл хэрэгсэл онгодын хөргийн дор болон багшийн дор цагаан эсгий юмуу ам даавуу дэвссэн байна. Багш бөө ийнхүү бөөлж байхдаа урьд бэлтгэсэн шортой махаараа шинэхэн хэнгэрэг хуяг хувцас, орбо, онгод тэргүүтнийг арчиж мялаах үйл үйлдэнэ. Энэ нь өмсгөл хэрэгслүүдийг тухай тухайд нь эзэн онгодтой болгож буй хэрэг болно. Хуяг хувцас хэрэгслийн эзэн онгод-Монгол бөөгийн ёсонд бөөгийн хуяг, хувцас, хэнгэрэг хэрэгслүүдийг дор бүрд нь эзэгнэсэн онгод байдаг ёстой. Эдгээр онгодыг багш бөө хуяг хэрэгслийг амлах үедээ оноож өгдөг. Ийнхүү оноож өгөхдөө багш бөө дуртай онгодоороо оноохгүй, шавийн гал голомтонд байдаг сүлд сахиус онгодоос асууж, зөвлөсний эцэст өөрсдийн нь саналаар оноодог байжээ. Хуяглах-Бөөгийн өмсгөл хувцасыг хуяг гэж нэрлэдэг. Бөөгийн хуяг нь онгод дуудаж засал хийж байх үед уул ус газар дэлхийн эзэн савдагууд болон тийрэн чөтгөр бусад бөө нарын онгод сахиусын дайрлагыг хамгаалах зорилгоор өмсдөг. Хуягт олон зүйлийн хамгаалах хэрэгслүүд хадагдсан байдаг. Хэл хуур-Монголын харын бөөгийн ёсонд хуяг хувцасгүйгээр бөөлөхдөө хэрэглэдэг аман хуур хөгжмөө хэл, уруул, шүдийг дайрсан амьсгалын таталт, түлхэлтээр авиа гаргаж хуурддаг болохоор хэл хуур хэмээн нэрлэдэг. Тэгэхдээ бөө хүн гал голомтноосоо онгод тэнгэрийн оронд хүрч очих замдаа өөрөө унаж явдаг шуудан хөх /цэнхэр/ морь гэж үзээд, түүнийг морины дүрс бүхий хайрцагт хийж хадгалдаг. Хэл хуурыг хуурын эзэн бөөтэй ивээл жилтэй дархан хүн ган төмрөөр хатааж хийдэг байсан ба арал буюу их бие, хэл гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтнэ. Хуурын их бие арлын хоёр талын нарийдагч төмрийг шуудан хөх морины хоёр хаа /урьд хоёр хаа/ хэмээн нэрлэж, түүний хоёр үзүүр дээрх жижиг хэрчээсүүдийг уг морины хоёр туурай юм гэж үздэг. Түүнээс гадна хэл хуурын хэлийг арлын нугалсан хэсэгт бэхэлсэн байх бөгөөд хуурын хэл төмрийн үзүүрт цэвэр мөнгө үмхүүлдэг нь шуудан хөх морины явдлыг сайжруулж, хуурын хэлийг нь улам хурц, тод /шунаг биш/ болгож буй хэрэг гэж буй хэрэг юм. Энэ утгаараа бас онгодын хэлмэрч ч гэж үздэг явдал буй. Хэл хуурын цохилт-Хэл хуурыг гурван янзын цохилттой гэдэг. Үүнд: нэгд, амьсгалын цохилт. Энэ нь шууд байна. Хоёрт, хэлний цохилт гэдэг нь хүний хэлний хөдөлгөөнөөр хууранд янз янзын дуу авиа оруулдаг. Гуравт, Онгодын аялгууны цохилт нь эхлээд эзгүй хээр тал, морь-малын төвөргөө-давхилтыг дүрслэн аялгуулдаг. Орбо-Монгол бөөгийн ёсонд онгодын унаа гэж тайлбарладаг тал хэнгэрийн цохиурыг Орбо гэдэг. Орбыг тэх гөрөөсний годоор зөөлөвчлөн бүрдэг бөгөөд энэ нь Чингис хааны арван алсан халтар тэхийн годыг төлөөлүүлж байгаа хэрэг гэж бөө нар тайлбарладаг. Чингис хаан 6 өрлөгтэйгээ бараа харж явтал яг урд доороос нь халтар тэх босож зугтаахад хаан өөрөө толбот бор мориороо гүйцээд алав гэж “Монголын нууц товчоо”-нд байдаг. Үүнээс үзвэл энэхүү халтар тэх нь тайчуудын сүлд /тотем/ байсныг их хаан өөрөө устган шарж идчихээд дараа нь 300 тайчуудыг ялсан гэж хэлж байгаа бололттой. Энэ бүхнээс улбаалан монголчууд дээр үеэс өшөөтөн дайсныхаа сүр сүлдийг ялсан ч ялагдсан ч өөрийнхөө сүлд тахилгын ёслолд доромжлол болгон хэрэглэдэг уламжлал тогтжээ. Энэ л утгаар эртний тайчуудын сүлд-тотем болсон амьтдны год эдүгээ хүртэл монголын онгодын унаа хэнгэрэгийн ташуур болон уламжлан иржээ. Оргой-Олон салаа эвэр бүхий бөө удган нарын өмсдөг дуулга малгай. Монгол Улсын ихэнх нутгийн шарын бөө нар бөөгийн өмсгөлийн нэгэн чухал хэсэг болох малгайг /оргой/ хэмээн нэрлэдэг. Шарын бөөгийн оргой нь битүү оройтой байдаг бол харын бөөгийн малгай нь оройгүй, задгай тэнгэртэй, чөлөөтэй харьцаж байхад зориулагдсан байдаг. Хас-Хас нь бөөгийн хувцас хэрэглэл дээр элбэг тааралддаг. Ертөнцийн эрч хүчний бэлэгдэл юм. Монголчуудын гүн ухааны онолын үүднээс үзвэл хосломол чанартай. Эр эмийн бэлэгдлийг агуулдаг.Нар зөв эргүүлэгтэй эр хас, нар буруу эргүүлэгтэй эм хас байдаг. Ертөнцийн эцэс төгсгөлгүй мөнхөд орших хүчийг хасаар төлөөлүүлж кодолсон ажэ. Хас нь зөвхөн мнай гариг дээрх бус хязгааргүй орчлонт ертөнцийн түгээмэл зүй тогтолын код ажээ. Бөөгийн толины тэг дугуй доторх хас нь үүний илэрхийлэл нь ажээ. Эртний нүүдэлч удмын монголчууд оршин тогтнож ирсэн мянга мянган жилийнхээ туршид үнэхээр агуу их эрдэм соёлыг бүтэн цогцлоосон боловч өнөө бид тэр бүхний утга учрын нууц увидас хүч хийгээд сэтгэлгээний хийсвэр санааг нь ухаарч мэдэхгүйн харгайгаар мөн ч ихийг алдсаар байна даа. Өвөг дээдсийнхээ эрдэм ухааны уламжлалт өв эрдэнэсийг судлах арвин нандин үйлсийг бүхий л насныхаа үйл хэрэг болгосон эрдэмтэн мэргэд бидний монголчуудаас хэд хичнээнийг гагцхүү тэнгэр бурхан мэдэх буй. Тэрхүү эрдэм ухааны нэгээхэн нууцыг хадгалсан дурсгалуудын нэг нь хас буюу түмэн насан хээ бөгөөд дорно өрнийн улс түмэнд ч түүнийгээ түгээн дэлгэрүүлсэн гавъяатай. Тиймээс хасыг манайхаас зээлдэн авсан зарим улс орон үндэсний бахархал, төрийн бэлгэдэл болгож байсан нь сонирхолтой юм. Төв Азийн өндөрлөг, говь, хээр талаас дөрвөн зүг, найман зовхист удаа дараалан нүүдэллэж одсон хүй нэгдлийн үеийнхэн хасны дүрс санааг чулуун дээр тэмдэглэн орхисноос хойш явсан хүрсэн, суурьшсан газар бүрдээ мөнөөх тамга дүрсийг гэрч болгон үлдээсэн баримт ихээр олддог.
Author: admin_shaman
-
№26. Монгол гүрний хожуу үеийн гадаад харилцаа, шашин шүтлэг
Хубилай хааны элч нар чухамхүү зорилго бол лалын шашны ариун орон Иерусалимд шашны мөргөлийн нэрээр очиж тагнах турших ба христос шашны толгой Ромын паптай харилцаа холбоо тогтоох явдал байжээ.
Тэр үед Монголын эрхшээлд орсон солонгосын ван зарим үед Юан улс ба споны хаадын хооронд зуучийн үүрэг гүйцэтгэхэд хүрдэг байжээ.
Монгол хаадын улсууд гадаад бодлогоо хэрэгжүүлэн явуулахдаа тэр цагийн дэлхийн хоёр том шашин христос, лалын шашны нэр хүндийг идэвхитэй ашиглан хэрэглэж, тэдгээр шашныг бишрэн шүтэгчдийг аль болохоор биедээ татахыг чармайн оролдож байжээ.
Ил хаадын бичиг бол цөм уйгуржин бичгээр монгол хэлээр бичигдсэн эртний монголын дипломатын үнэт дурсгалт бичгүүд мөн бөгөөд тэд нь монголын дипломат харилцааны бичиг баримтын хэлбэр маяг, хэллэг, найруулгыг нарийвчлан судлахад үлэмж ач холбогдолтой болно.
Монгол орны хөгжлийн явцад эрт балрын бөө мөргөлийн байр суурь суларч шинэ нийгмийн хэрэгцээнд тохирсон өөр маягийн шашин шүтлэг шаардагдах болов. Үүний дүнд монголчуудын ухаан санаанд бөө мөргөлийн бүрэн ноёрхол байр сууриа алдахад хүрч энэнхүү эртний шүтлэгийн нэр хүнд, нлөөний нь хүрээ аажмаар хомсдож ирэв.
Монголын их гүрэн байгуулагдах үеэр монголчуудын үндсэн гол шүтлэг нь бөө мөргөл хэвээр байлаа. Гэвч энэ үеэр монгол гүрэн өрнө, дорнын олон улс оронтой өргөн их харилцаа холбоотой болохын хамтад бөө мөргөлийн зэрэгцээгээр христос, несториан, мани, лал болон буддын шашны нөлөө монголчууд ялангуяа язгууртан, ноёлогч хэсгийн дунд хүчтэй болж байв. Монгол гүрэн байгуулагдсаны дараагаар энэнхүү гүрний бүрэлдэхүүнд орсон найман, хэрэйд, уйгур зэрэг аймгуудын дунд эртнээс аваад хүчтэй дэлгэрч байсан христос, несториан, буддын шашин нь мөн монголчуудын дунд нөлөөтэй болох нөхцөлтэй болсон ажээ. Зөвхөн монгол оронд оршин тогтнож байсан аймгуудыг нэгтгэх төдийгүй харин соёлжсон харь орнуудыг байлдан дагуулах бодлоготой байсан Чингис болон бусад хаад нь энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн улс гүрнээ “төвхнүүлэх” хүртлээ эзлэн авсан улс үндэстний олон төрлийн шашин шүтлэгийн “тэгш эрх”-ийг хангах бодлогыг хатуу баримтлаж байжээ. Энэ бол янз бүрийн улс үндэстний шашин шүтлэгий нь ашиглан өөрсдийн ноёрхол дор олон улс гүрний ард түмнийг хооронд нь хямралдуулахгүй дуулгавартай захирч байх гэсэн монгол хаадын бодлоготой нягт уялдсан байлаа. Монголын их засаг хуульд хүртэл шашныг ялгаварлахгүй байх тухай заасан байжээ. Монголын хаадын энэ бодлогын тухай тэр үеийн Персийн түүхч Жувейни бичсэн нь: “…тэр нь /Чингис/ ямар нэгэн шашныг бишрэгч аль нэгэн шүтлэгийг дагагч биш байсан учир аливаа үгширмэл бишрэл, нэг шашныг нөгөөгөөс нь илүү үзэх, нэгий нь нөгөөгий нь дээр тавихаас зайлсхийж байв. Харин тэр аливаа бүлгийн шашны сэцэн мэргэд, санваартан нарыг дахин хүндэтгэж байсан ба ийм бодлогоо бурх.ны оронд орох зам гэж үзэж байв. Лалын шашинтыг хүндэтгэн таалдгийнхаа адил христос, буддын шашинтнуудыг ч их хүндэтгэн болгооно. Түүний хүүхэд, ач нарын хувьд ярихад зарим хэсэг өөрийн дур санаагаар шашныг сонгон авчээ. Нэг хэсэг нь лалын шашныг даган, нөгөө нь христос шашинд оржээ. Бас нэг хэсэг нь буддын шашныг сонгон авчээ. Бас нөгөө хэсэг нь эцэг өвгөдийн эртний шүтлэг бишрэлийг хэвээр даган баримталж өөр зүйл рүү үл хэлтийх боловч хүмүүс нь одоо цөөнх болжээ. Тэд зарим талаар шашинтай болсон ч ихэнхдээ шхширмэл бишрэлийн бүх илрэлээс зайлсхийдэг хэвээрээ байгаа бөгөөд Чингис хааны засаг хуульд шашны бүх бүлгийг эрх тэгш үзэж, нэгий нь нөгөөгөөс ялгаварлахгүй байх тухай заасан зүйлийг гажуудуулдаггүй ажээ”.1 Монголын хаад шашны талаар иймэрхүү бодлого явуулж байсан учир их гүрний үед өрнө дорнын гол том шашинуудын нөлөө монголд мэдэгдэхүйц хүчтэй болж байв. Нийслл Хархорумд янз бүрийн орноос христос, несториан, лал, буддын шашны төлөөлөгчид олон тоотой оршин суж монголчуудын дунд тус тусын шашин шүтлэгийг дэлгэрүүлэхийн төлөө идэвхитэй ажиллаж байсан нь сурвалж бичгүүдээс тодорхой. Хархорумд янз бүрийн улс үндэстний 12 хийд, лалын шашны 2 сүм, хотын зах дахь христос шашны 1 сүм болон буддын сүм хийд ажиллаж байсан тухай Г.Рубрук бичсэн байна.2 Эдгээр шашныг номлогчид нь Монголын хаадыг тус тусын шашиндаа оруулж эрх мэдлээ ихэсгэхийн төлөө шаргуу чармайн ажилладаг байв. Г.Рубрукийн бичсэнээр, тэд Мөнх хааны хойноос баланд шавсан батгана шиг хөөцөлдөн хаадыг дор дорынхоо шашинд ятган оруулахыг элдвээр чармайж байсан гэнэ.3 Хархорумд байсан олон шашны төлөөлөгчид тус тусын шашны давуу талыг нотлох гэж бие биетэйгээ их өрсөлдөн тэмцэлдэж байв. Монголын хаад ч энэ талаар өөрсдийн ордонд чөлөөт маргаан зохион явуулж христос, лал, буддын шашны номлогчдын хооронд ном хаялцуулж байжээ. Үүний нэг жишээний тухай Мөнх хааны ордонд болсон маргаанд христос шашныг хамгаалан оролцож ном хаяцлсан Г.Рубрук өөрийн номд тодорхой бичсэн байна.4 Монголын язгууртан ангийн төлөөлөгчид нь байлдан дагуулсан орнуудынхаа соёл шашны нөлөөд гүнгий автагдан христос, лал болон буддын шашинд орох явдал үлэмжхэн болж байв. Тэдний дунд эртний бөө мөргөлийн нэр хүнд нөлөө нь эрс буурч ирэхийн хамтад их эрх мэдэлтэй болсон монголын язгууртнуудын ашиг сонирхолд энэхүү эрт балрын шүтлэг нийцэхээ больжээ.
Монголын хаадын шашны чөлөөт бодлого удтал үргэлжилж чадаагүй юм. Хубилай сэцэн хаан монголын эзэнт гүрний нийслэлийг Бээжинд /Хаанбалгас/ нүүлгэж хятадад монголын хаадын Юан төрийг байгуулсны дараагаар буддын шашин нь их эзэнт улсын гол шашин болж хувирав.
Монгол орны хувьд авч үзэхэд энд буддын шашин нэвтрэн дэлгэрч эхэлсэн нь нэлээд эртний үед хамаарна. Монгол нутагт оршин сууж байсан Түрэг, Уйгур, Хятан зэрэг эртний аймгуудад буддын шашин багагүй дэлгэрч байжээ.
1 Ala ad-Din.Ata-Malik Juvvaini.The History of the World Congueror. 2 vol.Manchester.1958.Vol.1. p.26.
2 Г.Рубрук.Путешествие в восточные страны. СПб, 1911. Стр.165.3 Г.Рубрук.Мөн тэнд.146-р тал.
4 Г.Рубрук. Мөн тэнд. 168, 173-р тал
Монголын их гүрний анхны хаад Хархорумд төвлөрч байхдаа бурхны шашныг зарим талаар тэтгэж байсан тухай мэдээ бий.
Монголчууд, өөрийн нутагт буддын шашинтай түрэг, уйгар, хятан нараар дамжуулан ойртож танилцсанаас гадна энэхүү шашны түвэд дэх хэлбэрий нь эхлээд тангудаар дамжуулан мэдэж улмаар түүнийг шууд түвэдээс зээлдэн авчээ.
Ийнхүү Гунгаажалцан Годан хоёрын уулзалтын дүнд түвэд нь монголын их эзэнт гүрний албат муж болж, монголчууд нь түвэдийн буддын шашныг хүндэтгэн тахих болж энэ шашны толгойлогчоор Саж хийдийн хамба ламыг өргөмжилжээ. Түвэд дэх буддын шашны нөлөө монголын язгууртан ангийн дунд цаашид улам бүр хүчтэй болох нөхцөл бүрдэв.
Түвэд дэх буддын шашин Хубилай н үндэслэн байгуулан Юан төрийн үед монголын их эзэнт улсын гол шашин болж хувирав. Хубилай 1260 онд хаан болохоосоо аль өмнө, Хойд хятадыг захиран суухдаа урьд Годан ноёны бодлогыг үргэлжлүүлэн түвэдийн Саж хийдтэй холбоо тогтоов. 1253 оны орчим Хубилай нь Годан ноёны ордон руу элч зарж Сажийн хамба Гунгаажалцаныг залж байв. Гэтэл Гунгаажалцан, 1251 онд Лань-чжоу хотод байхдаа нас барсан учир Годан ноён үүнийг Хубилайд мэдэгдэж харин Гунгаажалцаны ач, пагва Лодойжалцан /1235-1280/ Годаны дэргэд сууж Пагва Лодойжалцан 9 настай байхад нь түүний дүү Чагнаадоржийн хамтаар дагуулан авчирсан юм. Годван ноён Гунгаажалцангийн хоёр ачыг ихээхэн анаарах үзэж ирэдүйдтүвэдийг захирах өөрсдийн нөлөөний хүмүүсийг бэлтгэх ажлыг зохион явуулав. Годан ноёны зарлигт Пагвыг бурханы номд сургах ба Чагнаадоржид монгол хэл бичиг заах болжээ.
Ийнхүү Саж хийдийн энэ хоёр хүүхэд монголыних ноёны ордны дэргэд хүмүүжих болов. Хубилай 1253 онд Пагвыг 18 настай байхад нь Дээд нийслэл /Шанду/ дэх ордондоо залж өөрийн тахилын лам болгов. Хубилай, Пагва лам нарын анхны уулзалтын дүнгийн тухай 1254 онд Пагва ламаас Түвэдийн банди нарт илгээсэн бичигт тодорхой өгүүлсэн байна.1 Энэ бичгийн агуулгаас үзэхэд Хубилай Пагва ламыг өөрийн тахилын ламд өргөмжилж, буддын шашны нэр хүндийг ашиглан Түвэдийг өөрийн эрх мэдэлд оруулжээ. Уул бичгийн дотор ямар ч үг яриа эсэргүүцэл гаргахгүйгээр монголын хаанд захирагдах гагцхүү бурхны шашны үйл хэргээ эрхэмлэн ном бясалгаж сауухыг түвэдийн бүх лам нарт уриалжээ. 1 Энэ зарлигийн тухай… Саж-дун-раб гэдэг номд бий. 95-96-р тал.
Хубилай эзэнт гүрний хэмжээгээр нэг шашин бий болгох бодлогынхоо зэрэгцээгээр нйт гүрний хэрэглэх нэг бичиг үсэг зохиох талаар арга эмжэ авав. Хубилай хааны зарлигаар Пагва лам, түвэд үсгийн загвараар монголын дөрвөлжин үсэг гэдгийг зохиож 1269 онд энэхүү бичгйн нийт гүрний албан ёсны бичиг болгосон тухай хааны тусгай зарлиг гарчээ.
Монголын Юан төрийн үед бурхны шашин эзэнт улсын гол шашин боловч энэхүү шашин нь ихэвчлэн хятад нутагт оршин сууж байсан монголын язгууртан нарын дунд тархаж байжээ. Харин бурхны шашин жинхэнэ монгол оронд хүчтэй дэлгэрч нийт монголчуудын шашин болж чадаагүй юм. Монгол нутагт нийт монголчуудын гол шүтдэг нь бөө мөргөл хэвээр байлаа. Буддын шашин нь нийт гүрний хэмжээгээр ч төдий л тарж түгээгүй ажээ. Монголын их эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан олон улс үндэстний дунд оршин сууж байсан цөөн тооны монголчууд нь тухайн орныхоо гол шашны нөлөөнд автагдаж байлаа. Жишээ нь: Алтан ордны улст монголчууд, христос, католик шашин, Цагаадайн улсын монголчууд буддын ба лалын шашинд тус тус орсон байв.
Хятадад Юан төр мөхөж монголын байлдан дагуулагчид эх нутагтаа буцаж ирсний дараагаар буддийн шашны нөлөө нь мөн бусад шашнуудын нэгэн адил багасаж бөө мөргөл урьдын адил монголчуудын дунд ноёрхох байр сууриа дахин эзлэв. -
Монголын бөөгийн “Голомт “ төвийн дэд тэргүүн, их удган Д. Энхжаргал:
Олон шавь нар дагуулан, энэ шашны шинэ цагийн хөгжилд үлэмж нөлөө үзүүлж ирсэн их удган шинэхэн эвлэлийнхээ ойн мэндгийг манай сониноор дамжуулан ард олон, нийт гишүүддээ хүргэсэн юм.
-Таны үүссгэн байгуулалцсан бөөгийн төв хорь шахам жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд мэдээж их удганы хувьд олон л үйл явдалтай нүүр тулж яваа байх?
-Манай холбоо байгуулагдаад 19 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд хийсэн ажил их байгаа. Хэдэн мянган уул, усны тахилга , жил болгоны нарны тахилга, их тахилгууд,
Солонгос, Буриад, Тува улсуудтай хамтарсан тахилга хийдэг. Бүх аймгуудын бөө нар, олон бөөгийн төвүүд нэгдэж нэгдсэн эвлэл байгуулаад нэг жилийн ой нь болж байна. Байгуулагдсанаас хойш “Ноён уулын тахилга” , эзэн Чингисийн ойд зориулсан тахилгыг “Хар зүрхний хөх нуур” гэдэг газарт 2000 гаруй бөө нар тахилга хийсэн Саяхан нэгдсэн эвлэлийнхээ үйл ажиллагаанд зориулж журам, дүрэм, бөөгийн ёс жаягийн тухай дүрэм гаргасан.
-Анх байгуулагдаж байхад бас шалгаан, нөхцөл урган гарснаас нэгдэж байсан байж таарна?
-Энэхүү байгууллагыг байгуулсан шалтгаан нь гэвэл бөө нарыг нэгтгэж, түмэн олны сайн сайхны төлөө, уул, ус , байгаль дэлхийгээ хамгаалж, хүндэтгэл үзүүлэх зорилготой. Бөө хүмүүс хүний төлөө гэсэн зөв эерэг үйл ажиллагаа явуулж буруу зөрүү зүйлээ хоорондоо ярилцаж, мэддэг зүйлээ бусддаа зааж, санаа зорилгоо нэгтгэхийн төлөө энэ байгууллага байгуулагдсан. 5-р сарын 25- нд болох Цаст хайрханы тахилгыг Баян-Өлгий аймгийн иргэд их сайхнаар хүлээж авч байгаа. Үүний дараа 6-р сарын 22-нд Монгол туургатны их тахилга гэж болно. Бүх аймаг, сум, бөөгийн холбоо бүгд нийлж хийх юм,
-Бөөгийн нэгдсэн эвлэл удган бөө нартаа зэрэг дэв олгох болж байгаа юм. Мэдээж нарийн шалгуураар эрх бүхий хүмүүс нь зэрэглэх байх гэж ойлгож байна?
-Зэрэг дэв гэдэг нь олон жил бөөлсөн, онгод сахиус нь бүрэн ордог, зөв яваа хүмүүсээ шалгаж үзээд зэрэг дэв олгох үйл ажиллагааг хэлж байгаа. Эхний хорь буюу “Дээд цэц”-ийнхэн , дараа “Бага хуралдай”-нхан үүнд хамаарна. Зэрэглэл тогтоохдоо мэдээж хүч, чадал сорьсон шалгуур үзүүлэлтүүдээр шалгана.”Бага хуралдай”, “Дээд цэцийнхэн “ хамтарч дараагийн бөө нараа шалгаж зэрэг, дэв олгоно. Бөөгийн шашны нэр хүндийг сэвтээж байгаа хүмүүсийг ялгаж, зааглан бөөг цэгцэнд нь оруулъя гэсэн үүднээс энэхүү зэрэг дэвийг олгох гэж байгаа. Тэрнээс нь бол ямар нэгэн алдар нэр хөөх цол гуншин төдий асуудал биш. Хэрвээ бөөд хандах, арга заслаа хийлгэх хэрэг гарахад ард түмэн хэнд очих вэ гэдгээ мэддэг болох боловуу гэсэн үүднээс зэрэг, дэвийг олгох гэж байгаа. Шалгах байгууллага нь “Дээд цэц”, “Бага хуралдай гэсэн бөөгийн эвлэлд үүрэг хүлээсэн хүмүүс гэж ойлгож болно. “Бага хуралдай”-д 200 шахуу хүмүүс байдаг. Дандаа таваас дээш жил бөөлсөн хүмүүс байдаг. Энэ тухай манай эвлэлээс гаргасан ёс зүйн номон дээр тодорхой заасан байгаа. Энэ номыг хүмүүс авч уншвал би хэн дээр очиж заслаа хийлгэх вэ, би хаана очиж хүүхдээ шавь оруулж, өөрөө шавь орж болох вэ гэсэн зөв замыг ойлгоно.
-Таныг Хөвсгөлийн удам дамжсан удган гэж мэдэх юм. Гэхдээ та бидэнд энэ тухайгаа дэлгэрэнгүй сонирхуулж болох уу?
-Би удам дамжсан бөө. Хөвсгөл аймгийн уугуул иргэн .Танаар засал хийлгээд болсонгүй ээ гэсэн гомдол ирж байгаагүй. Нэг хүн ирдэг байсан бол хоёр болж ирдэг, дандаа баярлаж, талархсанаа илэрхийлдэг. Би зундаа бол уул, усны тахилганд 6-р сарын 22- ноос 9-р сарыг дуустал байнга явдаг. Байгаль дэлхийгээ аргадаж тэндээс эрч хүчээ олж авдаг гэсэн үг л дээ. Ган гачиг болох аюулаас аврах гэж, нутаг усныхаа болон хүмүүсийн хүсэлтээр уул, усны тахилга хийдэг.
-Танай удамд нутаг усандаа алдар нь түгсэн ямар бөө байсан бэ?
-Өөрийнхөө мэддэгээс тоолоод өөрийгөө тав дахь үеийн бөө гэж явдаг. Гэхдээ бөөгийн удам есөн үеэр тасардаг.Би тэрнээс дээш үеийнхнийгээ мэдэхгүй. Онгодуудын болон ээжийн маань хэлсэнээр би тав дахь үеийн удган гэж явдаг. “Голомт” төвдөө 20-иод жил болж байна. Бөө нарганц, нэгээрээ яваад амжилтанд хүрэхгүй нэгдэж байж амжилтанд хүрнэ. Зарим нэр барьсан бүтэлгүй хүмүүс буруу зөрүү юм хийж, ард иргэд айдас төрүүлээд, хөрөнгө мөнгөөр нь тоглоод, адаг сүүлд нь амь насаар нь тоглож байна. Ийм асуудлууд их гарч байгаа болохоор нэг хүнд ч гэсэн зөв замыг нь зааж өгөх юмсан гэж манай” Голомт “ төв байгуулагдсан. Бөө хүнд анхаарах зүйл гэвэл бөө хүн шуналтай байж болохгүй, худалч байж болохгүй, архичин байж болохгүй гэж би шавь нартаа зааж сургадаг.
-Таньд шавь орох гэж олон хүн ирдэг байх.Ямар зөнгөөр та тэднийг шалгаж, хүлээж авдаг вэ?
-Хүссэн хүн бүрийг шавь болгож авна гэдэг амаргүй.Багш нь болж байгаа болохоор тэдний ар, өврийг нь даадаг .Албан ёсны 11 шавьтай. Энэ болохгүй байна, тийм газраар яваад ирлээ, онгодоо бариж чадахгүй 4, 5 жил яваад ирлээ гэсэн хүмүүсийг манай Сүхбат тэргүүн багштай болгож уулзуулж өг гэдэг. Зарим заслаа хийлгэж байгаа хүн намайг багш аа гэж дууддаг. Би их л олон шавьтай хүн шиг харагддаг байх .
-Таньд хандаж байгаа хүмүүс ихэвчлэн ямар зовлон, зүдгүүр тоочиж ирж байх юм?
-Байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас янз бүрийн өвчин тусна, өрөөл татанхай болдог. Үүнийг лусын харшил гэж үздэг. Газар дэлхийгээ ухаж төнхдөг, тахилгатай газар явж бие зассанаас юм уу, байгальтай буруу харьцсанаас болж их хорлол хүрдэг. Анзаараад байхад хүмүүс бие биедээ атаархаж , элдэв янзын юмих хийлгэдэг болсон. Мөнгө төгрөгөөр гачигдаж, орон гэргүй, унах унаагүй яваагүй ч ямар нэгэн доголдолд орж орж, хорлол болсон харагдаад байдаг. Чадах юмаа засч өгнө. Засуулаад сайхан боллоо гэсэн хүмххс зөндөө байдаг. Ер нь мэдээж мөнгөө барахгүй, баяжаад байна гэсэн хүмүүс ирэхгүй. Тийм хорлолд орчихлоо, тэгж өвдөөд байна,энхэр хүүхэд мааньсалах гээд байна гэсэн зовлон ярьсан хүмүүс ирдэг. Эдгээр хүмүүст чадахаа туслаад, чадахгүйд нь зөвлөж сэтгэлийн тэнхээ өгч, сайхан үг хэлээд гаргадаг.
-Сүүлийн үед хүмүүс их стресст орж, түүнээсээ улбаалаад ажил, амьдрал нь болохгүй байгаа мэт ирэх явдал таньд анзаарагддаг уу?
-Хүмүүс бие биедээ сайхан сэтгэл гаргаад жолооч нар нэгэндээ минуд хүрэхгүй хугацаанд хүндэтгэл үзүүлээд зам тавиад өгч чадахгүй байна. Тэгээд аваар осолд ороод, бие биенээ харааж зүхээд байдаг. Хүмүүс бухимдалтай яваад байхаар суурин газарт хар энгерги их хуримтлагдаад байна. Энэ нь хүмүүст их муугаар нөлөөлөөд байгаа. Монголчууд цэлмэг тэнгэр , сайхан уул устай газар амьдарч байж байгаль орчноо хамгаалж, өөрсдөө тайван бие биедээ хүндтгэлтэй хандаж сурвал хар энерги, өвчин зовлонгоос хол байж чадна.
-Бөө хүнд ирж байгаа хүмүүс нүүрнээсээ уншигддаг гэдэг. Таны онгод тэр бүгдийг ялгаж хэлдэг гэсэн үг үү?
-Улаач хүний хувьд онгодоо тахихгүй, буруу зөрүү юм хийвэл онгодууд уурладаг. Онгодоо уурлуулахгүйн тулд улаач хүн алхах гишгэх болгондоо буруу юм хийчих вий гэж эмээж явдаг. Гадны хүн онгод тэнгэрийг уурлуулснаас болж эсрэг хүнд муу нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Олон жил бөөлсөн хүмүүст манай онгод гэж байдаг. Хэрэлдлээ гэж бодоход хамгаалсан онгод нь жаахан шоглоход нь хүмүүс буруу ойлгодог. Нэг бөөтэй хэрэлдсэн чинь намайг хараасан гэж ярих жишээтэй. Өдөр тутмын хэрүүл хийгээд л хэнгэргээ бариад л хүнийг хараагаад сууж байдаг бөө гэхээр дандаа хар талаас нь ойлгодог байсан. Харин одоо хүмүүсийн бодол харьцангуй өөрчлөгдөж байгаа. Зарим зөрүү бодолтой хүмүүс бөө дээр очиж чах юм, хараана гэж ярьдаг. Яг онгод тэнгэртэй бөө хүн түүндээ баригдаад хараана гэсэн юм байхгүй. Харин ч хүнд хараал хийх юм бол өөрсдөө онгоддоо шийтгүүлнэ. Хийсэн хараал нь өөрт нь болон, үр хүүхдэд нь хүрдэг гэмтэй тул бөө хүн байнга алхам бүрээ бодож явах ёстой.
-Таныг туршиж, яах бол гэж бодож ирсэн хүмүүсийг та яаж ялгадаг вэ?
-Мэднэ. Зарим нь туршиж хүн амьтан явуулдаг. Зарим хүнийг үзэх гэхээр ерөөсөө танихгүй байж миний уур хүрээд байдаг. Дараа нь миний онгод тэр хүнийг туршиж орж ирсэн байна гэж хэлдэг. Нэг бол атаач хүмүүс хүн явуулж, өрөө тасалгаанд юм хаясан байх нь ч бий. Онгод тэнгэрээ өөрсдөө зөв удирдаад явж байгаа л бол бусдыг чадалтай чадалгүй гэсэн зүйл миний хувьд байхгүй. Онгодоо хилэгнүүлж, уурлуулаад замыг нь буруутгасан бол тэр бөө муу сүнстэй уулздаг. Тэрнээсээ болоод хүнд муу юм хийгээд, айлгаж сүрдүүлээд, мөнгө төгрөг өвөх гээд нэхээд байдаг. Хэд хоногийн дотор тэр чинь үхэх гээд байна шүүгэж мөнгө нэхдэг. Энэ нь нэг ёсондоо буруу сүнстэй учирсан байдаг. Тэрнээс биш жинхэнэ онгод бол тэр чинь үхлээ, хэдэн төгрөг аваад ир гэдгийг би олж хараагүй. Онгодууд хүмүүсийн хажууд ингэх гээд байна, тэгэх гээд байна, сануулга хэлдэг. Гэхдээ хэдэн сарын хэдэн тийм юм чамд ирнэ гэж улаач даа сануулна уу гэхээс гаймшиг гай болох гээд байна гэж сануулдаггүй. Хэрэг болгоод асуух юм бол зарим онгод тийм юм болно, тийм юм байдаг гэж хэлдэг. Зарим нь загнадаг. Тийм хүн ирэх гэж байна, тэр хүн муу санаж ирнэ гэх зүйлийг сануулж, анхааруулж хэлдэг онгодууд байдаг.
-Та үе залгамж , эрдэм чадлаа тусгаалан өөрийн үр хүүхэд , шавь нартаа өвлүүлэхээр бэлтгэж байгаа юу? Зарим хүмүүс энэ бөөгийн эд хэрэглэл онгод нь гээд хадгалаад байдаг шиг?
-Бөөгийн онгод тэнгэр үе дамжин удамшдаг, гэрийн онгод нь үлддэг. Тэрнээс өмсөж байсан өмсгөл, бариж байсан хэнгэрэг нь үр хүүхдэд нь дамжиж очдог ёс байдаггүй. Улаач хүн өөд болохоор ууланд асарлаад гурван жилийн дараа хээрийн онгод гэж босгодог.
-Бөөгийн шашин хүний хойдох, нас барьсаны дараа сүнсийг хийдэг үү?
-49 хоног ойрд дотны хүн нь нас барахад бөө хүн хэнгэрэг, бөөлөх дуу чимээ гаргадаггүй. Хориотой байдаг. Би бол тийм юм хийж үзээгүй. Гэхдээ хийдэг хүмүүс нь байдаг байх. Сүнс нь дэгдэх үед нь энэ хүний ариун сүнсийг тэнгэрт дэгдээж өгөөрэй гэж тэнгэртэй юм өргөдөг ёс байдаг. -
МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН Ц. БОР
⦁ МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА ЗАЛУУ ЗҮТГЭЛТЭН
⦁ “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
⦁ “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.⦁ 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
⦁ 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
⦁ 2017.07.20-ны өдөр. 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгыг удирдаж зохион байгуулсан, Лусын тахилгад тэргүүлж бөөлсөн. -
МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ЗАЙРАН БАЯРСАЙХАНЫ БАХААМААЗАГД
⦁ МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА ЗАЛУУ ЗҮТГЭЛТЭН
⦁ “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
⦁ “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
⦁ “АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.⦁ 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон ⦁ Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
⦁ 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
⦁ 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон.
⦁ 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
⦁ 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
⦁ 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. ⦁ Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.
⦁ 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
⦁ 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
⦁ 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
⦁ 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
⦁ 2016.08.10-ны өдөр. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
⦁ 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
⦁ 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
⦁ 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
⦁ 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгад Галын тахилгыг толгойлж оролцсон. -
МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН БУДХҮҮГИЙН ТҮВШИНЖАРГАЛ
⦁ МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
⦁ “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
⦁ “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
⦁ “АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.⦁ 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
⦁ 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
⦁ 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
⦁ 2016.08.10-ны өдөр. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
⦁ 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
⦁ 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
⦁ 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
⦁ 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
⦁ 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгад оролцсон.
⦁ 2018.07.17-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон. -
№ 13. Монгол бөөгийн хуяг, дуулганы тухай
Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг болох бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглосон.
Хоёрдугаарт: Хадагийг өргөлд ашиглахаас татгалзах, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэх шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан. Учир нь мод, модлог ургамалд хадаг уяж, үхүүлэх, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглах нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгож байна.
Гуравдугаарт: МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хөгжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулга, Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна.
Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
-
Бөөгийн засаглал
Өнөөх нь тоож өгөхгүй болохоор мань бөө гарцаагүй гарзаа өөрөө зохион байгуулж, нууцаар машиныг нь дэлбэлжээ. Ноднин жил Сонгинохайрхан дүүрэгт нэг бүсгүй хорооныхоо бөөгөөр засал хийлгэх гэсэн биш хэнгэрэг, унжлагатай донтонд архиар шахуулан хүчирхийлүүлж үйлчлүүлэгч бус хохирогч болчихсон юм. Баянхонгорын Ю.Эрдэнэ-Очир зайран яг ийм хэргээр шоронд сууж байгаа. Дарханы Р.Бадамханд, Б.Цогтсайхан гэх тэнгэрийн улаач нар шинэ шавь нараа бахардтал нь гүйлгэж алсан бол Улаанбаатарын Б.Падсүрэн гэгч бөө таван хүнээс 51 сая төгрөг залилсан, эмнэлэгт (!) бөөлж байхдаа хулгай хийсэн хэргээр баривчлагдав. Шившгээ дэлгэсэн шинэ цагийн эдгээр шидтэнүүд үлдсэн амьдралынхаа багагүй хэсгийг өргөст торны цаана өөр тамлага уншиж өнгөрөөх болно.
Цагаан сараар МАХН-ынхан Тасганы овоон дээр наранд залбирч, Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан Бурхан халдунаас тэнгэр рүү сум харвасан бол У.Хүрэлсүх нарын МАН-ынхан мөнөөх уулнаа мөргөл үйлдэж зогсоно. Бидний сонгосон төрийн түшээ бөө маань татвар төлөгчдийн 300 сая төгрөгөөр “төрийн гал”-ын тахилгыг зөвхөн харчуудын хүрээнд хийж болдгийг ч бид харсан. Хажууд нь гурван сая төгрөгөөр сүлжээнийхээ бизнест шинэ гишүүн элсүүлж байгаа жирийн нэгэн луйварчин бөөг хэн, яаж буруутгах билээ. Төрийн ордон маань орчин цагийн асман, дүвчин удган зайран, илбэчин жатгачингуудын цугларах газар болсныг дипломтой удгануудын нийгэмлэг маягтай гоц ухаант хатдын академи зэрэг элдэв байгууллагын нээлт энд хийгддэгээс харж болно.
Урианхайн удган. XX зууны эхэн
Интернэт орон зайд шинэ цагийн зайрангууд үй олон блог хуудсаар дамжуулан и-маркетинг эрчимтэй хийж байна. Дурын нэгэн нөхөр Н.Багабанди, Н.Энхбаяр нарын өмнө бөөлж байснаа тодотгон “Төрийн зайран” цолтой болчихож байна. “Зулай нь дөнгөж битүүрэн, даахиа авмагц нь бөө болгож болно. Энэ нь балчир хүүхдийн сэтгэхүйд хор гэхээсээ илүү ач тустай зүйл” гэж өдгөө 3 мянга давсан шавьтай хэмээн Якутын хэвлэлд сайрхсан Д.Бямбадорж зайрантан айлджээ. Төв шуудангийн өмнө чулуу аваад шидэхэд нэгнийх нь толгой дээр онож унахаар олон бөөтэй болсон бид удахгүй үр хүүхдээ тэдэнд урвуулж мэдэхээр болжээ. Бөөгийн гэх мухар сүсэг, бохир бизнес Монгол орныг нөмрөн авсныг эдгээр эмгэнэлтэй мэдээнүүд харуулж байна. Төр өөрөө энэ сүлжээний нэг хэсэг, эд эс, харанхуй хэргийнх нь хохирогч, бас нэгэн зэрэг хамтрагч, өөгшүүлэгч нь болжээ.Шинжлэх ухааны нэвтрэн тайлж чадаагүй парапсихологийн гайхамшиг хүн төрөлхтний нялх үеийн ууган мөргөл болох бөөд бий. Цагааннуурын цаатнуудын Гомбо зайран, Баянзүрхийн Балжир удган, Улаан Уулын Цэгмид удган зэрэг Хөвсгөлийн домог болсон бөө нар шиг эгэл биднийг их дээдсийн сүнстэй газарчлан уулзуулдаг жинхэнэ бөө нар манай гудамжинд байж болох л юм.
Харанхуй шөнийн явдалтан
Хар хавцал жамтан
Харагай улаан дүнгэртэн
Хар торгон манжтан
Хар төмөр хуурайтан нар байдаг ч боодол мөнгө өргөлтөн, бор дарсан ундаатан нар олонх болсон цаг юм. Төмбөгөр төртэй, ёмбогор ёстой цагт Төв Азийн нүүдэлчдийн дунд баян зайран, чинээлэг удган байсангүй, байх ч ёс үгүй байв. Гуч дөчин шавь дагуулж, гурав дөрвөн түшээ хөллөж, онго тэнгэрээ олж чадахгүй, алби тийрэнд эзлүүлсэн энэ цагийн бөө нар телевизийн ярилцлагад гар утсаа зарлан, арван хуруун дахь алтан бөгжөөрөө нүд сохолчих шахам даллаж байна. Баяжих хөлжих шунал төдийхөн бус зовлон бэрхшээл, айдас хүйдэс дээр дээр суурилсан сүлжээний бизнесийн энэ аймшигт хэлбэрийн илүү “бөөжсөн” үр дагаврыг дархад зайран Чулууны Чингис хэмээх бөө Б.Галаарид гуайн эрхэлдэг “Гэгээн цалиг” сонинд ийн тайлжээ:
– Хаа хамаагүй юмыг хахь өөр хүнд аваачиж наахыг зөвшөөрөхгүй. Арын үр дагавар нь хаа хаанаа муу. Огт онго тэнгэргүй мөртлөө надад ямар ч хамаагүй онго олоод өгөөч, би бөө болмоор байна гэх хүн таарч л байдаг юм. Энэ бол хүсэх юм биш, ар нь хатуу. Эзэнгүй сүнсэндээ ч, энэ биеэ өгч буй хүндээ ч, холбож замчилсан бөөдөө ч муу шүү. Сураг сонсоход ийм нүглээр дагнасан улс байгаа юм шиг гэжээ.
Мөргөл бишрэл, сэтгэл засал, залбирал тайтгарал, зөвшил хүлцэл зэргийг бид шашнаас олдог. Бөө нар Монголд хөгжөөгүй сэтгэл зүйчийн ажлыг амжилттай орлож байна гэж саяхан нэг мэргэжилтэн хэвлэлд ярьжээ. Уг нь бөөлүүлсэн-тайвширсан, бөөлүүлсэн-өөртөө итгэсэн, бөөлүүлсэн-өөдрөг болсон, бөөлүүлсэн-үйлс бүтсэн гэсэн сэтгэл зүйн эерэг эффект, итгэл үнэмшлийг хүн хүлээж байх ёстой. Харин улам бүр агуйн дээдэстэйгээ адилхан болж байгаа бид луйварчны сүрдүүлгэнд амархан гэгч нь ороод амь гуйж, хамаг хөрөнгөө өргөх замыг сонгож байна. Зөвхөн айдаст удирдуулсан хүн сүргийн рефлекс. Эсвэл эмнэлэг, банк, даатгал, шүүхэд найдах зүйлээ бөөд даатгана. Дундад зууны балар сэтгэхүй. Ийм байхад төрийн ордноос гэрийн хоймор хүртэл бөөгийн засаглал тогтох нь аргагүй биз. Хөрс нь, зах зээл нь, амьдрах арга, орчин нь бид өөрсдөө юм чинь.
Улаанбаатарын удган. XXI зууны эхэн
Шинээр уг барин бөө тодруулахыг түдгэлзүүлэн зохицуулах бодолтой байгаагаа ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдсэний дараа мянга мянган бөө нарын төлөөлөл Үндсэн хуулиар олгогдсон шүтэх эрх чөлөөнд нь халдсан хэмээн түүнийг буруутгав. Үүгээр зогссонгүй тэд “Мөнх тэнгэрийн эсрэг тэрссэн хэн боловч нэгэн цагт хатуу гэсгээл хүртдэг” хэмээн шууд сүрдүүлжээ. Мөнх тэнгэрийн ивээлийг олсон эзэн Чингисийн унаган мөргөлийг дагагсад гэж тэд өөрсдийгөө сурталдах ажээ. Гэхдээ Чингис хаан даварсан Тэв Тэнгэр бөөгийн ууцыг нь хугалан хороож байсан тухай “Нууц товчоо”-ноос ишлэж харин зүрхлэхгүй байгаа билээ.
-
МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН РАДНААГИЙН. ЦЭРЭНДЭМИД
Ø МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
Ø “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
Ø “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
Ø “АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
• 2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон.
• 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
• 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
• 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
• 2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгын лусын тахилгад оролцсон.
• 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
• 2016.08.10-ны өдөр Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
• 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
• 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн. -
МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ЗАЙРАН ЧҮЛТЭМИЙН БОЛД
Ø ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ХАРЪЯАТ
Ø МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
Ø “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
Ø “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
Ø “АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
• 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
• 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
• 2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон.
• 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
• 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
• 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
• 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
• 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд Галын тахилгад тэргүүлж бөөлсөн.
• 2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их тахилгад оролцсон.
• 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
• 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
• 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
• 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.