Түүний дараа Халх гол, буйр нуурын чиглэлээр тойрон аялалд оролцох боломж байгааг танилцууллаа. 9 дүгээр сарын 22-ны өдөр хийгдэх Монгол туурагтаны баатруудад хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд төлөөлөгчидөө оролцуулах талаар санал солилцсон байна. Энэ арга хэмжээнд Монгол туургатны түүхэн үйл явдал болж байсан газраас шүншиглэсэн шороог залах ажиллагааны тухай зөвлөлдлөө. Мөн энэ үеэр уламжлал ёсоор хийгддэг БНХАУ-ын “Чингис хааны цогцолбор”-той танилцах аялалд төлөөлөгчидөө оролцуулах боломж байгааг хэллээ. Мөн 2015 онд МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд ОХУ-ын Улаан-Үд, Халимаг Улсад хийх ажлын уулзалтын бэлтгэлийг хангах асуудлыг ярилцлаа. МБНЭ-ийн гаргасан шийдвэрийн дагуу үлгэр жишээ онгодын өргөө байгуулах ажилд туслалцаа үзүүлж байгаад гишүүддээ талархал илэрхийлж, амжилт хүслээ. Д.Төмөрөө
Author: admin_shaman
-
Халимагийн төлөөлөгчтэй уулзлаа.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 2013 оны 6 дугаар сарын 22-нд болох Монгол туургатны Их тахилгад Халимагийн төлөөлөгчдийг оролцуулахыг албан ёсоор урьлаа.
Халимагийн төлөөлөгчтэй уулзлаа.
Халимагийн “Ойратские Известия” сонины ерөнхий редактор Басан Захаровтай Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Голомт төвийн Зайран Д.Дарьчулуун нар уулзав. Басан Захаров Халимагийн өнөөгийн хөгжил, хүмүүсийн оюун санааны салбар өнөөгийн онцлог байдлын талаар мэдээлэл солилцлоо. Тэрээр өөрийн бичсэн “Путь неба или сокровенное знание ойратов” номоо дурсгав. Д.Жаргалсайхан, Басан Захаров нар Мөнх тэнгэрийн үзлийн талаар харилцан санал бодлоо солилцож, цаашид хамтарч ажиллах чиглэлээ тодотгов. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн өнөөгийн байдал, хийж байгаа ажлын талаар танилцууллаа. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 2013 оны 6 дугаар сарын 22-нд болох Монгол туургатны Их тахилгад Халимагийн төлөөлөгчдийг оролцуулахыг албан ёсоор урьлаа. -
Завханы аймгийн Түдэвтэй суманд Бөөгийн хүрээлэн байгуулагдав. Архив
МБНЭ байгуулагдсанаас хойш анхны салбараа Завхан аймгийн Түдэвтэй суманд байгуулав. Тус суманд сүүлийн жилүүдэд олон бөө шинээр уг барьсан бөгөөд Бөө нарыг сургаж дадлагажуулах, цэгцлэх асуудал тулгамдаж байгаа юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүнээр Удган Р.Сосорбарамыг томилсон байна.
-
Бөө нарыг хэн хэрхэн шийтгэдэг вэ?
Жишээ 1. Нэг танил маань сандарчихсан утасдаж бөөн зовлон тоочив. Ажил төрөл нь жаахан уруудаад байхаар нь учрыг нь хэлээд өгчих, аргалж засчих сайн хүн байна уу гэж найзаасаа асуутал тэр дор нь нэг бөө хүүхэн дээр дагуулаад очжээ. Нөгөө бөө нь бөөлж үзээд “Чи угтай хүн байна. Гурван сарын дотор угаа барихгүй бол амины нэхэлтэй. Одоохон юмаа бэлдээд надтай хөдөө яв” гэжээ. Бэлтгэл, өргөл сэлт нь дор хаяж хоёр гурван сая төгрөг болох янзтай гэнэ. Цалингаас цалингийн хооронд амьдралтай бүсгүйд тийм мөнгө байсангүй. “Мөнгө олддоггүй, бөө утасдаад байдаг яах вэ, тэр бөөтэй муудалцчихвал бүр тусгүй юм болох байх даа” гэнэ. Нэгэнт тийм юм сонссон хүн сэтгэл амар байхгүй нь ойлгомжтой. “За, чи ямар ч байсан эхлээд мэргэн түргэн гэгддэг хэд хэдэн хүн дээр очоод асуу даа. Аль болох олон хүнээс асууж тодруул. Тэрний дараа яахаа өөрөө шийднэ биз. Ер нь бол мөнгөний төлөө юу ч хэлж, юу ч хийхээс буцахгүй хүмүүс байдаг юм шүү” гэлээ. Би гэдэг хүн далдыг хардаг далай лам биш болохоор үүнээс илүү юу ч хэлэх билээ дээ.
Гурав дөрвөн сарын дараа нөгөө бүсгүй маань дахиад ярилаа. “Ямар ч уг муг байхгүй гэнэ. Жаахан хэл амны юм байсныг нь ламаар засал хийлгээд зүгээр болсон. Одоо ажил төрөл сайн байгаа” гэж байна. Гурван сар өнгөрсөн ч тэр үхсэнгүй.
Хүний сэтгэлзүйн эмзэг байдлыг ашиглан энэ мэтээр айдас дарамтад оруулах явдал өнөөдөр хэрээс хэтэрч байгаа нь нууц биш. Үүний гол буруутан нь тэдгээр ухвар мөчид этгээдүүдийг давраагаад байгаа сүсэгтнүүд өөрсдөө билээ.
Жишээ 2. Ажлын газрын маань бүсгүй “Энэ хар сүлдийг чинь тэгж хаа хамаагүй босгоод байж болдог юм уу?” гэж сонирхож байна. Түүний нэг сайн найз нь уяач, бас шаггүй хэдэн морьдтой гэнэ. Гэтэл наадмын өмнө нэг бөө “Хар сүлд босгуулахгүй бол морьд чинь олигтой давхихгүй” гэж шахаад салахаа больсон гэнэ. Босгож өгөх үнэ нь бас чиг чамгүй мөнгө аж. “Хар сүлдийг чинь тэгж хэн дуртай бөө хаа дуртай газраа амилуулаад байдаг эд биш. Тоолгүй орхичих гэхгүй юу” гэлээ. Яахаараа хар сүлд амилуулахаар морь хурдан болох ёстой гэж? Үнэхээр л тийм юм бол тэр бөө маань өөрөө хэн нэгэн малчны хонины хээрийг хямдхан аваад л хар сүлднийхээ хүчээр төрийн наадмын түрүү аваад сууж байхгүй бусдыг юунд шаналгана вэ? Луйварчны сэтгэлзүйг багахан ч болов гадарлах хүн ийм ятгалганд итгэнэ гэж үү? Тэгээд ч хар сүлд амилуулах гэдэг баргийн бөөгийн хийх ажил биш, хар сүлд тахиж явна гэдэг баргийн хүний даах ачаа биш билээ.
Жишээ 3. Арвандолоотой охиныг бөө болгоно гэж бөөн хөл болжээ. Хамаг юмыг нь бэлдүүлж, ах дүүсийг нь аваад хөдөө хээр гарч баахан дүвчигнэж. Охинд онгод орсонгүй. Барцдыг нь арилгаж байгаа нь энэ хэмээн бардгаар баахан балбаж. Тэгснээ “Архи уудаг онгод байна. Архиа чамлаад байна” гэж хэлээд аягаар нь архи уулгаж. Хөөрхий охин ч, ахан дүүс нь ч бөөн сүсэлж биширсэн хүмүүс хэлсэн болгоныг нь хийж баахан явдал чирэгдэл болсны эцэст балбуулж зодуулсан согтуу охиноо өргөж тэвэрсээрр харанхуй шөнөөр харьж иржээ…
Энэ мэтээр бичээд байвал үй түмэн жишээ олдоно. Уншигч та ч иймэрхүү явдалтай учирсан байж мэднэ.
Олон зуун жил дарагдсан бөө мөргөл эргэж сэргэхдээ буруу замаар явсны гор нь энэ. Уг нь бөө хүн гэдэг дээд зэргийн ёс суртахуунтай байх ёстой. Эрт үед бөө болох хүнийг олонтоо шинжиж, онгод тэнгэрээс лавлаж, буруу явдалтай, ойворгон хөөрүү, өсч хонзогнуур, шунал ихтэй зэрэг муу чанар давамгайлсан нэгнийг бол “давуулдаг” ёстой байжээ. Давуулна гэдэг нь тэнгэрт нь мэдүүлж, тухайн хүний зан байдлыг тоочиж, онгодын унаа болох чадваргүйг нь ойлгуулсны үндсэн дээр буух хугацааг нь хойшлуулж, дараа үе рүү нь давуулах ёсон юм.
Хэдэн жилийн өмнө нэгэн бөөг холбох үед онгод нь “Тавьтар муутай унааг минь татаж сунгаж мордуулаарай” гэж захихад нь тэнд байгсад учрыг нь ухаж эс чадаад дахин тодруулбал “Манай онгодууд өш хонзон авахгүй, өөдгүй мууг хийхгүй гэсэн андгайтай учир шинээр унаа болж байгаа үрд минь үүнийг байнга сануулж бай. Онгод тэнгэртэйдээ эрдэж олиггүй мууг хийх вий” гэж учрыг тайлсан удаатай.
Энэ бүхнээс харахад “тэнгэрийн хэлийг мэдэх эрдэм”-ийг ихээхэн нарийн шүүлтүүрээр шүүж байж өгдөг байж.
Үүнээс гадна шинээр бөө болж байгаа хүн заавал андгай тавьдаг ёстой. Үүний тулд түүний бүх онгодыг багш нь (эсвэл тухайн бөөгөөр өөрөөр нь дуудуулдаг) залж буулгаад өс хонзон авдаггүй, ёс бусыг үйлддэггүй, худал буруу ярьдаггүй, олз ашигт шунадаггүй, онгодын шидээр аархдаггүй, зөв явдалтай, зөөлөн сэтгэлтэй бөө байна гэдэг ам өчгийг нь онгод тэнгэрүүдийнх нь өмнө хэлүүлж, үүнийгээ зөрчсөн тохиолдолд тэнгэрийн гэсгээл хүлээхэд бэлэн гэдгийг нь андгайлуулдаг. Үүнийгээ зөрчсөнөөс болж бөө хүн амь насаа алдах, өрөөл татанхай болох, үр хүүхдүүд нь өвчтэй төрөх, олигтой сайн явахгүй байх зэргээр хатуухан шийтгэлийг хэдэн үеэрээ хүлээдэг.
Гэтэл энэ цагийн өнгө мөнгөнд шунагсад хэдэн төгрөг л олж байвал хэнийг ч хамаагүй бөө болгоно хэмээн дүвчигнэж, бөө болсон зарим нь арга засал, хараал хорлол хийнэ хэмээн амандаа орсон тоогоороо мөнгө нэхэж, бусдад буян болох биш гай тарьж яваа нь нууц биш. Бөөтөхийг бизнесийн үйл болгож хувиргасан тэдгээр эрхмүүд янз бүрийн тайлга тахилга, сүлд шүтээн хүртэл бодож олж, үүнийг эс хийвээс, эсвэл үл шүтвээс тэгнэ ингэнэ хэмээн сүсэгтний сэтгэлзүйгээр тоглож байна.
Үүнээс гарах гарц нь бөө бологсдод буян нүгэл, болох болохгүйн ялгаа заагийг сайтар ойлгуулах, мэдлэгжүүлэх явдал юм. Ялангуяа үйлийн үрийн талаар төгс сайн ойлголттой байхгүй бол бөөгийн буруу санаа, зөрүү явдлын төлөөс өөрийнх нь үр удамд бууж, гэмтний өмнөөс гэмгүй үрс зовоход хүрэх билээ. Ийнхүү үр хүүхдэдээ хараалгах үйл хийхгүй байхыг бөө нар хичээж, өөрийн үйлийг өөрөө үүрч дуусахыг чухалчилдаг байсан тухай эртний сайхан онгодууд хуучилдаг билээ.
“Онгод хэдий өндөрт суувч ёроолоосоо нурдаг. Овоо хэдий намхан ч оройноосоо эхэлж өндөрсдөг гэж үг бий, хүү минь” хэмээн халхын нэгэн сайхан удганы өндөр их онгод нь сургамжлаад түүнийгээ ийн тайлбарлаж билээ. “Бөөгийн онгод өндөр суудалтай байж болно. Гэхдээ нартад байгаа унаа нь болчимгүйтвэл яаж ч чадахгүй цугтаа унадаг юм. Тийм учраас бөө хүн буруу муу үйл хийнэ гэдэг чинь нэг талдаа өмнөх олон үеийнхээ хичээж хүрсэн өндөр дэвийг бууруулж, нөгөө талдаа дараа дараагийн удам судрынхаа заяа тавиланг муутгадаг юм. Тийм учраас онгод ёроолоосоо нурдаг гэдэг. Овоо болохоор өндөр ч бай, намхан ч бай оройд нь чулуу өргөдөг учраас өндөрсөж байдаг жамтай” хэмээн тэр онгод айлдаад “Дээд тэнгэрээс айхаа больж дэргэдэхээсээ ичихээ больсон энэ цагт амласандаа хүрдэггүй албин адил шуналтнууд, үргүй мэт санагсад үндэсгүй мэт бодогсод олширч дээ. Хэлсэн нь хэргээ үүрч, хийсэн нь ялаа үүрэх цаг ирнэ дээ, хүүхэс минь” хэмээж билээ.
Тэгэхээр үйлийн үрийн тухай сургаал монгол бөөгийн нэгэн гол мөрдөх зарчим байсан, түүнийг зөрчигсөд тэнгэрийн гэсгээлийг энэ биеэрээ төдийгүй өнгөрсөн, ирээдүйтэйгээ цуг хүртдэг гэж үздэг байсан нь тодорхой байна.
Бөө мөргөлийг уугуул шүтлэгийнх нь хувьд, мөн олон хүний итгэл үнэмшил болж хүрээгээ тэлж буйнх нь хувьд зөв замаар явуулахгүй бол хожмын сөрөг үр дагавар нь нэн их байх болно. Бөө нарын ёс суртахууны асуудлыг бөө судлаачид, бөө нар ярьж эхэлж буй нь сайшаалтай. Гэхдээ асуудлыг аль өнцгөөс хөндөх вэ гэдэг туйлын чухал байна.
Олон улсын бөө судлалын тэргүүн гэх нэгэн хүн зурагтаар төсөрхөн ярьж байхыг нь сонсвол Монголын бөө нарын тоо хэдий нь арван мянга хол илүү давсан, хэрээс хэтэрсэн тул журамлах бололтой юм хэлнэ лээ. Яаж журамлах гээд байгааг нь ойлгосонгүй.
Бас Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбат ойрмогхон сонинд ярилцлага өгсөн нь цахим хуудсанд тавигджээ. Тэрээр бөөгийн ертөнцөд илэрч буй гаж буруу үзэгдлийг хурцаар шүүмжлээд үүнийг засаж залруулахад төрийн оролцоо хэрэгтэй, зарим нөхдийг хорьж цагдах хэрэгтэй гэжээ. Гаж буруу үзэгдэлтэй тэмцэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Бөөгийн төвийн тэргүүн, Монголд бөө мөргөл дэлгэрэхэд үлэмж үүрэг гүйцэтгэсэн, бөө судлалаар олон ном бичсэн хүндтэй эрхэм ингэж мэдэгдсэнд талархаж байна. Гэхдээ нэг зүйл дээр мэтгэлцмээр байна. Энд тэнд бөө нараа барьсан, буудсан тухай жишээ татаж, төр оролцох хэрэгтэй гэсэн хандлага нь таалагдсангүй.
Шүтэх эрх бол хувь хүний амин чухал эрхийн нэг бөгөөд энд төрийн оролцоо байж болохгүй ээ. Шарын шашныг Монголд дэлгэрүүлэхийн төлөө Алтан хан зарлиг гарган бөө нарыг шатааж байсан түүх хуучраагүй байна. Тэр үед Авдай ноён халхын шилдэг 700 бөөг амьдаар нь булсан гэж Ш.Сүхбат гуайн өөрийнх нь судалгааны бүтээлд ч бичээстэй байна лээ.
Европ айсхи эмс, ягчистайгаа 500 жил тэмцэхэд хичнээн сая гэмгүй хүн хэлмэгдэж, хичнээн их завхрал гарч байсныг түүх мартаагүй. Дурын хүн хэн нэгнийг хорлол дом хийсэн хэмээн матах, гөрдөхөд л тэр хүн цаазын тавцанд очдог байлаа. Бүхэл бүтэн мужид хоёрхон эмэгтэй үлдэж хоцорсон гунигт түүх ч бий. Сүм хийд, төрийн оролцоо гэдэг ийм л юманд хүргэдэг. Энэ бол сайн арга зам биш ээ. Түүний оронд хүмүүсийг мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэхэд анхаармаар байна. Бөөгийн төвүүд тэр хуурамч этгээдүүд, ёс зүйгүй загнадаг нөхдүүдийг олон нийтэд ил тод зарлаж, анхааруулж сануулбал аяндаа л тэдэн рүү хүн очихоо болино шүү дээ. Бөөгийн нэр баригсад хэн нэгнийг эд материал, эрүүл мэндээр нь хохироосон, залилж мэхэлсэн бол түүнд нь тохирсон яд шийтгэл өгөх хуулийн заалтууд манай хуулиудад байж л байна. Энэ хүн бөө учраас хуулийн заалт үйлчлэхгүй гэсэн “онцгой хөнгөлөлт” байхгүй болохоор гэмт хэрэг үйлдсэн л бол түүнийхээ хариуцлагыг Монгол Улсын иргэнийхээ хувьд хүлээж л таараа.
Тэгээд ч “Бөөгөөр засуулдаг төр гэж байхаас бөөгөө засдаг төр гэж байхгүй” гэж нэгэн онгод айлдсаны цаана ихээхэн учир бий гэж бодогддог. Тэгэхээр буруу зөрүүг хийгч бөө нарыг төрд биш, харин тэнгэрт нь мэдүүлбэл шударга шийтгэл оногдох биз ээ. Энэ тухайд бол “Онгодтой, єєрєє тэнгэртэй бєє хvн бол… биднээс илvv айж явах юмтай улсууд шvv дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бєє нар шийтгvvлсэн. Залуухан, залуухнаараа яваад єгсєн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шvv. Єєрсдийнхєє хийсэн буруу юмандаа явсан. “Бєє хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хєсрийн дээстэй адилхан болно” гэж бєєгийн номон дотор байгаа шvv. Хєсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шvv дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерєєсєє харах vзэх юмгvй, ямар ч авралгvй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шvv дээ” гэж Ш.Сүхбат гуай уг ярилцлагадаа голыг нь олоод тун тодорхой хэлчихсэн байна лээ.
Айх ичихээ мартсан ёс суртахуунгүй бөөг бол айх ёстой юманд нь шударгаар мэдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэвэл ямар вэ?
Б.Галаарид
-
Монгол хүний эрхэмлэх ёсон
Монгол айлын дөрвөн чухал ёс:
1. Эцэг эх асралтай
2. Эх энэрэлтэй
3. Дүү бишрэлтэй
4. Хүү тахимдууЭхнэр нөхрийн эрхэм үүрэг:
Гадаах ажлыг эр нь мэднэ
Гарах орохыг эм нь мэднэ
Саадаг нумыг эр нь мэднэ
Сааль савыг эм нь мэднэ
Аян жинг аав нь мэднэ
Ааль аашийг ээж нь мэднэ
Ардаг догшныг аав нь мэднэ
Авах гээхийг ээж нь мэднэЭцэг хүний таван эрдэм:
1. Уужим ухаан
2. Хатан зориг
3. Бат журам
4. Өрх гэрийн түшиг
5. Үр хүүхдийн сүр сүлдЭцэг хүний цээрлэх найман зүйл:
1. Бор дарсанд үл шунах
2. Болчимгүй үгэнд үл автах
3. Болох болохгүй хэргийг сэдэх
4. Богд Чингисийн сургаалд үл тэрслэх
5. Үр хүүхдээ үл хараах
6. Үнэн ханийг үл гомдоох
7. Үйлийн хэцүүгээс үл шантрах
8. Өмсөхийн өнгөнд үл автахЭх хүний есөн эрдэм:
1. Өнгөнд цэвэр
2. Үйлэнд уран
3. Үрд энэрэлтэй
4. Үргэлж цэмцгэр
5. Ханьдаа түшигтэй
6. Хадамдаа элэгтэй
7. Найранд дуутай
8. Настанд ерөөлтэй
9. Нартад буянтайЭхнэр хүний цээрлэх таван гэм:
1. Эр бусдыг сэтгэх
2. Атаа жөтөө өвөрлөх
3. Муу санаа агуулах
4. Харамч байх
5. Зохилдохгүй үйл үйлдэхЭрхэм сайн хөвгүүний ёсон:
Эцгийн сургаалаар явагч, эрдэм сурахад дуртай, энэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг, ах дүүгийнхэнд ч аятай, алинд ч зарсан ялгуун сайн, ааль зан нь дөлгөөн, номхон, уургүй, шударга хөвгүүн лүгээ хоёр, алиа наадамгүйгээр үл явагч, арг асанаанд цэцэн сайн, аж төрөхөд маш зүтгэлтэй, ашид бүтэмжтэй хүү лүгээ гурав болно.Асар муу хөвгүүний шинж:
Эцгийн сургаалыг үл сонсогч, тэнэг бөгөөд хэдэр, эд малаан уун худалдагч эгэл муу хүү лүгээ хоёр, алиа болоод эрх танхи, ахас ихэсийг хараагч, алинд ч зарваас ойшоон үл хөдлөх адгийн муу хүү лүгээ хоёр, аяган дахь идээгээ чамлан айлын идээнд гүйгч, алив хов үгсийг зөөгч асар муу хөвгүүн лүгээ гурав болно.Эрхэм сайн охины шинж:
Сайхан гоо зүстэй, санаа сэтгэл номхон дөлгөөн, саруул ухаантай, эхийн сургаалаар явагч, эгч дүүтэйгээ эвтэй, эсгэх оёход уран, алиа наадгайд дургүй, ахуй биеэ хичээн хадгалаад, ахас ихэсийг зэргээр хүндлэгч, уур хилэнгүй.Асар муу охины шинж:
Авир дүр нь чөтгөр мэт, ааш зан нь сармагчин мэт, асар их ууртай охин муу, ачит эцэг эхээ сургахад уурлан, ахдүүтэйгээ хэрэлдэн хараагч, алиа наадгайд маш баясан, айл хэсэгч охин муу, үйл хийхэд дургүй, үг хов хэлэх дуртай, үргэлжид гэрт гадаа яншигч дуулагч, үл бүтэх, айх ичихийг үл мэдэн, ажиггүй шалиг үг хэлэлцэн, аливаа садар самуун явдалтай, аальгүй.Хүүхэд хүмүүжүүлэх ёсон:
Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно
Хэтэрхий өнгө үзэмжид дасгаж сургавал ганган хээнцрээс өөр юмгүй болно
Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно
Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ
Нойронд автуулахаас болгоомжилж эрт босохыг хичээдэ гболго
Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга
Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга
Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга
Хов зөөх, илүүүг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ
Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга
Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга
Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга
Аймхай хулчгарыг цээрлэн эрмэ гзоригтс урга
Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга -
№24. Бичгийн боловсрол, Уран зохиол, Урлаг, хот суурин газрын боловсрол
Хубилай хааны шинэ үсэг авч хэрэглэсний учир бол ихэнх эрдэмтэний үзэж байгаагаар Юан төрийг үндэслэгч нь зөвхөн монгол хэл төдийгүй их гүрний бүрэлдэхүүнд багтсан бүх улс үндэстний хэлүүдийг нэгэн зэрэг үйлчилж чадах, хятад дахь монгол төрийн олон улс аймгийн нийт дундын тусгай бичиг зохион бий болгохыг эрмэлзсэнээс болжээ. Пагва лам дөрвөлжин үсгийг түвэд, энэтхэг үсгийн үндсэн дээр монгол хэлний аялгуунд түшиглэн зохиожээ.
Чойжи-Одсэр монгол хэлнээс гадна санскрит, түвэд, уйгур хэл бичгийг нэвтэрхий мэдэж байсан учир тэр цагийнхаа Дорно дахины соёл, ухааны өндөрлөгт байж чаджээ.
Эрт цагаас монгол аймгуудын дунд нэгэнт зүгшрэн тогтсон аман бичгийн буюу аман уран зохиолын хэл байжээ. Энэхүү эртний аман зохиолын хэл бол ард түмний аман зохиолын удаан хугацааны хөгжлийн үр дүн мөн байжээ. Эртний монголчуудын аман зохиол нь үлгэр, домог, дуу, шүлэг, зүйр үг, оньсого зэргийн олон хэлбэртэй байжээ. Ерөөс эртний монголчуудын дунд уран яруугаар толгой холбон шүлэглэх заншил өргөн дэлгэрсэн байжээ.
Эртний монгол хүмүүсийн дунд яруу найргийн авъяас билигтэй шүлэгчин, үлгэрчин, хуурчин хүн цөөнгүй байжээ. Монгол шүлэгчид Хабул хааны хүү Хотула ханд зориулан эр чадлг нь магтан дуулсан олон шүлэг зохиожээ гэж Рашид-ад-Дин бичсэн байдаг.4 Аргусан хуурч, Сөнөдийн Гилгүдэй баатар мэтийн сайн сайн шүлэгчид цөөнгүй байжээ. 4 Рашид-ад-Дин.т.1 кн.2.стр 39.
“Нууц товчоо” бол монголын язгууртан ноёдын талыг баримталсан зохиол боловч үзэл санааны хувьд дэвшилт зохиол гэж эрдэмтэд нэгэн дуугаар үзэж байна.2 Энэ зохиол монгол орон, эртний овог төрлийн нийгмээс феодалын нийгэмд дэвшин орж, тархай бутархай олон монгол аймаг нэгэн улс гэрт нэгдэн төвлөрч, монгол угсаатан бүрэлдэн торгтож байсан түүхэн үеийн уран зохиолын бүтээгдэхүүн болно.
2 Б.Я.Владимирцов “Общественный срой монголов” Л. 1934: С.А.Козин “Сокровенное сказание” Введение в изучение памятника. М-Л.1941, Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм” УБ. 1957. 57-61-р тал.
“Нууц товчоо”-ноос гадна монгол гүрний үеэс уламжлагдан ирсэн нэлээд зохиол бий. Жишээ нь: “Аргусан хуурчийн домог”, “Өнчин хөвүүний цэцэлсэн шастир”, “Хоёр загалын тууж”, “Алтан ордны үйсэн дээрх бичиг” зэрэг болно.
XIV зууны үеийн монголын уран зохиолын түүхэнд өмнө гарсан Чойжи-Одсэр чухал суурь эзэлнэ. Чойжи-Одсэр бол авъяас билигтэй яруу найрагч мөн бөгөөд эртний Энэтхэгийн олон зохиолыг монголчилсон их хэлмэрч мөн.
XIV зууны үеийн монголын эрдэмтэн орчуулагч Шаравсэнгийн уйгур, түвэд хэлнээс орчуулсан “Алтангэрэл”, 1330-аад онд орчуулж хэвлэсэн “Долоон өвгөний судар”, XIII зууны эцэс буюу XIV зууны бүр эхээр Соном-Гарагийн орчуулсан Түвэдийн Сажа бандид Гунгаажалцаны яруу найргийн алдарт зохиол “Субашид”, 1307 онд орчуулан барласан Күнзийн сургаалийн ном “Сао Цзинь” /Ачлалт ном/1 зэрэг болно.
Мөн энэ үеэр идэвхитэй оролцоотойгоор XIII зуун түвэд хэлээр орчуулагдсан Дандины “Кавъядарша”2 /”Зохист аялгууны толь”/, хэсэгчлэн орчуулагдсан “Сарасватикантха-бхарана”3 /”Сарасватийн хүзүүний чимэг”/ мэтийн эртний энэтхэгийн яруу найргийн онолын зохиолууд монголын боловсролтой хүмүүсийн дунд дэлгэрч, яваандаа монгол уран зохиол, ялангуяа яруу найрагт их нөлөөлөх болжээ. 2 “Кавъядарша” нь VII зуунд зохиогджээ. 3 Энэ зохиол нь XI зуунд зохиогдсон болно. “Кавъядарша”-ийн хамтаар Сажа бандид анх хэсэгчлэн орчуулжээ.
Монголын их гүрэн байгуулагдсаны дараагаар монголчууд соёлт орнуудтай харилцаа холбоотой болж ирэхийн хамтад монголын хаад ноёд тансаг хээнцэр амьдралыг эрхэмлэн дагах болж, хээр талын нутгийн нүүдэлчдийн бэрх амьдралаасаа суурин газрын тохилог боловсронгуй аж байдалд аажмаар шилжин орж, байлдан дагуулсан орнуудынхаа соёлын өмнө өөрсдөө сөгдөн бууж эрдэм соёлын нь ололт амжилтад амтархан шунаж, өөрсдийн амьтдралын жаргал цэнгэлд хэрэглэхийг аль болохоор эрмэлзэж байжээ.
Хааны ордонд Францын дархан Вильгельм Бушье мөнгөөр урлан босгосон хиймл мод хотын үзэсгэнэлт зүйлсийн нэг нь болж байжээ.1
Хархорумд буддын болон христос, лалын шашны 12 сүм байсны дотор буддын шашны нэгэн сүм бусдаас онцгой гоёмсог байжээ. Өмнө дурьдсан Эрдэнэ Зуугийн чулууны бичээсийн хятад, монгол эхээс үзэхэд Өгэдэй хаан өөрийн ордныг босгуулаад улмаар сүмийн гэр босгуулж барилгын бусад ажлыг бүрэн дуусгуулж амжаагүйг Мөнх хаан залгамжлуулж, 1256 онд “Их бурханы суварга” босгож түүнийг “Харин бүрхэхүй агуу өндөр гуу” /цамхаг/ босгуулжээ.
1 “Юан улсын судар” 8 дэвтэр. Мэнгу ю му-цзи. Записки о монгольских кочевьяа. Стр 380.
Хаад, язгууртны булшийг ихэд нууцлан “Хориг” хэмээх цээртэй газарт оршуулах ба тэдэнд зориулж тахилын тусгай онгон бүтээж, тайлгын ёслол гүйцэтгэдэг байжээ. -
Ардчилалын жилүүдэд бөөгийн тоо эрс олширсон
Нэгэнт Марксизм-Ленинизмийн тухай дэндүү худлаа бас хэтэрхий алдаатай орчуулсан номуудын цаг үе өнгөрсөн тул өнөөдөр ёстой жинхэнэ Маркс гэж ямар хүн байв? мөн тэр хүн ямар ном бичиж хүн төрөлхтөнд өнөөдөр ч хүртэл хуучрахгүй харин дахин яригдаж буйн тухай ярилцах боломжтой болжээ. Америк, Япон, Хятад орнуудад өнөөдөр ч Марксын номуудыг орчуулж их дээд сургуулиудад лекц орсон хэвээр. Оюутнууд Марксын тухай дипломын ажил бичиж докторандууд Марксын тухай докторын зэрэг хамгаалсаар.
Ингэж Марксыг ойлгож социализмыг ойлгож чадвал ардчилалын алдаанууд болон төөрөгдөлүүдийг ойлгож яагаад бөөгийн ихэссэн шалтгаануудыг засаж залруулах боломжтой болов уу.
Социолог хөлөө олоогүй бас ардчилал нийгэмшилийг бүрэн зогсоочихоод байхад социологийн судалгаа ярина гэдэг дэндүү хэнээрхэл бөгөөд Монгол орныг доромжилсон доромжлол. Иргэншил зогсож, нийгэмшилийн бүхий л шинж тэмдэгүүд харагдахгүй байхад хүчээр социолог тулгаж хүчээр асуулт хариулт явуулж түүнийгээ улстөрчдөд наймаалдаг наймааны социолог судлаачид дэнджээ. Яагаад тэд мухар сүсэгийн ноёрхолыг судалсангүй вэ? Дашцэрэнгээс авахуулаад сүүлийн 20 жилд улстөрчид хүртэл бүгд мухар сүсэгээр амисгалсаар л явцгаана. УИХ-ын танхимаар дүүрэн мухар сүсэг шарын шашин.Өөдөөс харж суугаад Түвд хэл дээр юу гэж хэлж буйг мэдэгдэхгүй амандаа шулганах лам нэртэй боловсролгүй хүмүүс 21-р зууны Монгол хүнийг доромжлох мэт. Түвд хэл Монгол хүнийг дэндүү эзэмджээ. Түвдүүд Монголын хөгжлийг хэтэрхий удаашруулжээ. Яагаад Түвд хэл Монгол оронд ийм их хүчээ авсан бэ? Зуу зуун жилээр Түвдүүд Монголчуудыг чаджээ. Монгол орныг Түвдүүдээс өөр хэн ч ингэж доромжилж, доош хийж, тархийг угааж хувь заяаны төөрөгдөлд оруулж явсангүй.
Гадны ямар ч улс орон Монгол хүнийг ингэж нийтээр олноор хөгшин залуугүй эрэгтэй эмэгтэйгүй хүүхэд залуучууд гэлтгүй хамруулан хомроглон бүрэн дүүрэн эзэмшиж явсангүй. Монгол хүний бахархалыг Түвд хэл унтраажээ. Монгол хүний өөдрөг сэтгэлийг Түвд хэлний хоосоны тухай сургааль зогсоожээ. Монгол хүний зориг хатуужилийг Түвд хэлний хэнд ч ойлгогдохгүй мухар сүсгийн ном судрууд мохоожээ.Арай гэж социализмын үед тогтоож байсан Түвд хэл Ардчилалтай хамт бараг зэрэгцэн Монголын амидралыг бүрэн эзэмшжээ. Мэдлэг боловсролын номуудаа номын тавиураас зайлуулж Түвд хэлтэй ном судруудаа байрлуулжээ. Дотор юу бичсэнийг уншиж судалж ойлгоогүй мөртлөө яагаад ингэж их шүтнэ вэ?
Түвд хэлийг хориж бүхий л ном судар болон маани мэгзэмийг Монгол хэл дээр буюу эх хэл дээр орчуулаагүй цагт Монгол орон хөгжих талаар ярих ч хэрэггүй. Дэлхийн хөгжилд хүрсэн орнууд бүгд л эхлээд ард түмний тархийг угаасан шашины асуудлыг шийдсэн ба үүний тулд өөрийн эх хэл дээрээ орчуулан буулгасан олон түүх бий.
Социализм яагаад цөхрөнгөө барсан бэ гэхээр эцсийн эцэст Түвд хэлтэй лам нарыг Монгол хэлтэй болгож чадаагүй явдал. Хэрвээ социализмын үед бүхий л Түвд хэлтэй ном сударуудыг Монгол хэлэн дээр орчуулж монголчилж чадсан бол магад Монгол оронд Ардчилалын үед Капитализм ирэх боломж гарах байсан болов уу.
Тамирын охин нэртэй кино филмд анхны сургууль хэрхэн үүсэж тэнд сүм хийдийн хүүхдүүдийг хэрхэн танхимд оруулж ирж шинээр итгэл үнэмшилтэй болгож буйг харуулдаг. Нэг үгээр хэлэхэд шашин догма тул танин мэдэхүй гэдэгийг зааж сургадаг. Монгол хүүхэд ардын хувисгалын жилүүдэд шашинаас салж мэдлэг боловсролтой золгосон. Гэтэл өнөөдөр Монгол хүүхэд залуучуудыг сүм хийдүүд ятгаж өөрийнхөө гишүүн болгож Америк руу эсвэл Өмнөд Солонгос руу явуулж залуу насыг хүний ертөнцөөс тусгаарлах байдал ажиглагдана.Лам хүн бясалгахын тулд хаданд амидарч хар ус ууж халгай иддэг домог бий. Яагаад? Мэдээж өөрийнхөө бүхий л проблемуудаас салах гэж. Тэгвэл өнөөдөр өөрийнхөө бүхий л проблемуудаас салахын тулд хаданд амидарч хар ус уух шаардлага бий юу? 21-р зуунд мэдлэг боловсролд эрч хүчээ зориулбал проблем өөрөө аяндаа арилна шүү дээ.
Өнөөдөр Монгол оронд Бөө сүнс ярина, Буддын лам сүнс ярина, Христийн Исус сүнс ярина, Лалын Исламууд сүнс ярина. Сүнс гэдэг амид хүн дотор амин сүнсээрээ буй. Үхсэн хүнээс бол сүнс гарч одно гэдэг. Сүнс хаашаа одно вэ? Гэгээрэл гэж үг “гэгээ орох” гэсэн үгнээс гаралтай бөгөөд шөнийн харанхуй эцэслэж өглөө үүр цайх үед гэгээ орлоо гэдэг. Тэгэхээр шашин ба танин мэдэхүй хоёрыг ялгаж хэрэглэхгүй бол бүгд холилдож утгаа алдах аюултай.
Ардчилалын хийсэн нэг том хэрэг бол ард түмнээ гадаадын сүм хийдэд, бөөгийн архичин эмээ өвөөд, сургуулийн бага насны хүүхдүүд мэт улстөрчидөд, Түвд Энэтхэгээс орж ирсэн Будда нэрийн дор нутаг хайсан орогногчидод хүлээлгэн өгчээ. Цовдлогдсон Есустэй хурим хийдэг ч гэх шиг. Ардчилал тэгээд Буддагаас гадна бас Есус гэдэг ахтай болов уу.Чингисийн нэртэй архинууд үйлдвэрлэгдэж Чингис дахин сэргэсэнтэй адил бөөгийн дахин сэргэлт болох шиг. Хамгийн муу сурлагатанууд сайд болдог жишээгээр хамгийн сул залуусыг бөө болгодог зах зээлийн эдийн засаг үүслээ. Демократи онолгүйтсээр демократи эзэнгүйдсээр демократи хөрөнгөтнүүдийн эзэмшилд очиж бөөгөөр даруулга хийж ламаар адис авахуулж хоцрогдсон феодалын Монгол дахин сэргэх шиг. Мэдлэг боловсролын дахин сэргэлт хэрэгтэй. Тамирын охин олон болох хугацаа болжээ.
Тэнүүлчин шинэ гадаадууд ба гадны сүм хийдүүд
Социализмын үед гадаадын мэргэжилтэн гэж ёстой л мэдлэг боловсролтой тухайн орныхоо дээгүүрт ордог хүмүүс Монгол оронд ирж бүтээн босголтонд туслаж байлаа. Үүнийг шоглон Монголчууд л дэлхий дээр цагаан аристануудыг боолчилдог гэсэн үг гарч байсаныг санаж байна. Гэтэл өнөөдөр ардчилалын жилүүдэд гаднаас тухайн орныхоо хамгийн бүтэлгүй, доод түвшиний, мэдлэг боловсролоос хол тэндээ гологдсон хүмүүс гадаадын иргэн нэртэйгээр Монгол оронд ирдэг болжээ.
Шинэ гадаадуудыг ийм чадваргүй, сэргэлэнтэх гэснийг мэдэхгүй ардчилал нэрийн дор хөрөнгө оруулагч нэрийн дор, улстөрийн зөвлөх нэрийн дор, банк санхүүгийн зөвлөх нэрийн дор хамгийн аюултай дайснуудыг ардчилалын жилүүдэд уриж авчиран өөрсдийгөө сайн дураараа боол болгосон. Өнөөдөр Монгол орны нийт өмчийн эзэмшигч болон нийт мөнгөний эргэлтийн ихээхэн хэмжээг монгол хүмүүсийн нэрээр болон монгол компануудаар төлөөлүүлэн шинэ гадаадууд эзэмших болжээ.
Цагаан аристаныг боолчилж явсан социализмын монголчууд Ази, Америкийн хүн чанаргүй ёстой л хүний үнэргүй зэрлэг этгээдүүдийн гар хөл болцгоожээ. Шунал ихэдвэл шулам болно гэгчээр ардчилалын үед төрийн болон банк санхүүгийн байгууллагуудад ажиллаж алт дилер гэх мэт хэргүүдэд орооцолдож алдсан нэрээр хожсон хүмүүсийн араас орсон шуналтангууд эх орныхоо өмнө шулам болжээ.Япончууд гадаад хүмүүсийг “гайжин” гэж нэрлэдэг. Гадны хүмүүс Япон оронд үргэлж л гадуурхагдана яагаад гэвэл гаднаас ирсэн тул доторынх биш. Доторынхон бол найдвартай, ёс суртахуунтай, хүмүүжилтэй, хүлээцтэй, бусдыг хүндэтгэнэ. Гадныхан охидууд руу гүйнэ, гадныхан эд баялаг руу шунана, гадныхан нэг л өдөр хаяад явна. Энэ бол зан биш хууль.
Үндсэн хуулиар бол Монгол хүн зөвхөн бор гэртээ богд хар гэртээ хаан биш эх орныхоо нутаг дэвсгэр дээр бор нутагтаа богд, хар нутагтаа хаан байх ёстой. Ингэж ч Үндсэн хууль хийгдэх ёстой. Монгол хүн л монгол оронд сайхан амидрах болохоос гадаадын хэн ч Монгол оронд эзэн сууж сайхан амидрах чухал биш. Монгол орныг гадаадынханд зориулаагүй.Улаанбаатар хотоор алхаж буй хоёр Америк бололтой залуус үүргэвч үүрэн гадуур тэнэж ард олонд болон хүүхэд залуучуудад юу ухуулна вэ? Гадаадын хүн яагаад нийгмийн дотор дураараа аашлаж дуртай цагтаа нэвтрэнэ вэ? Тэд хэнээс зөвшөөрөл авсан бэ? Энэ хоёр залуус нөгөө л сайэнтоложи гэдэг аймшигт байгууллагын элч нар мөн биздээ. Монгол залуусыг л худалдаж авах гэж ирцгээсэн.
Монгол хүний хувид гадаадын хүн үргэлж л шүтүүлж бишрүүлж ирсэн бололтой. Анхны том гадаад хүн бол Түвдээс ирж Богд хааны албыг хаших зорилготой жоохон хүүхдүүд болов уу. Цогт Тайж кино филмийн Арслан тайж Түвдийн лам болон Түвдийн гүнжид найр тавин харин өөрийн баатаруудаа доромжилж хөөж туудаг.
Анхны гадаад Богдын хажуугаар хоёр дахь гадаадынхан бол Манжууд. Манж ноёныг бараадаж хэргэм, цол, жинс авах гэсэн ард албатуудаа дээрэлхэсэн ноёдууд гаарч явсан түүх бий. Тэдний гараас мултарсан Төөрсөөр төрөлдөө киноны Балт ууланд амидраад гэр орноосоо холддог. Түвдийн маани мэгзэм уншсан лам муу Балтыг амархан залилж мөнгийг авдаг.Монгол хүнтэй таарсан гурав дахь гадаад бол Хятад хүн. Дөрөв дэх гадаад хүн бол Орос хүн. Энэ хоёр монголчуудад социализмын эрин үед байшин сав бариж өгч бичиг үсэггүй шахуу залуусыг Москва болон Бээжин хотуудад аваачиж мэдлэг мэргэжилтэй болгосон түүх ч бий. Энэ түүх ердөө 60 хүрэхгүй жилийн өмнө тохиосон. Гадаадын хүмүүстэй хэрхэн харицах Монголчуудад зориулсан хууль дүрэм гарч нийтэд анхааруулга дохио өгөхгүй бол шууд орж ирээд л хоёрхон залуу тархи угаадаг болоод удлаа.
Нэгэн цагт сансарт нисэж Монгол хүү Гүррагчаа тэнгэрийг эзлэж явлаа. Өнөөдөр хөгшин залуугүй тэнгэр харж ид шидийн мэт шүтдэг болжээ. Улаанбаатар хотоор дүүрэн сүм хийд дугана дацан. Цөөн үлдсэн номын сангуудаар дүүрэн мухар сүсэгийн номууд. Мэдлэг боловсрол устжээ. Жинхэнэ баталгаатай үнэн мэдлэгийн ном уншихгүй болохоор улам л тархи хоосрон доо. Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ.
Доктор С.Молор-Эрдэнэ -
МОНГОЛ БӨӨГИЙН ЁС ЗҮЙ (НАЙМДУГААР)
2. Монголчуудын сэргэн мандалтыг тунхагласан, өвөг дээдсээс улбаалан өнөөг хүртэл цусаа үл хайрлан, хөлсөө газар шороондоо шингээн тэмцэж ирсэн баатарлаг түүх, Монгол төр, эзэн Чингис хааны ариун сүнсийг баярлуулж, нэдсэн их хэнгэрэгийн дууг Мөнх хөх тэнгэртээ хүргэх, сэтгэл баясгаж, итгэлийг огшоосон, монгол бахархалыг бадраасан зуун зуунаар тасарсан бөөгийн нэгдсэн их залбиралыг сэргээсэн нь их тахилга мөн.
3. Монгол Бөө бол дэлхийд гайхагдах гайхамшигт соёл, өв уламжлал билээ. Дэлхийн бүх улсад бөө байдаг боловч Мөнх тэнгэрийн хүчийг олж, Төрийн түвшинд хүндлэгдэж, Дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэгнэсэн Төр улсыг байгуулж, шүтлэгдэж ирсэн Бөөгийн түүх өөр хаана ч байхгүй, өөр хаанаас олохгүй. Бөөгийн нэгдсэн тахилга нь мөнх тэнгэрт нэгдсэн хүчээр өргөлөө өгөх хэлбэр юм.
4. Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Хүн төрлөхтний алтан өлгий, Монгол туургатны толгой шүтээн болсон арван гурван Алтайн их нурууд, Их түүхийн эхлэл болсон гурван голын билчэр, ай сав болон төв хайрхан Ноён уул, Ихэс дээдэс минь Монгол овогтнуудаа нэгтгэх эхийг тавьсан бахархалт зүрх уул, Бурхан халдун хайрхан, Монголын хойморт сувд болон гялалзах Хөвсгөл нуур, Өнө эртнээс өвөг дээдсүүдийн уухайн дуу, морьдын төвөргөөнийг хөрсөн дээрээ тамгалж ирсэн Монголын зүүн хязгаар, тулгуур Хөх уул, Өмнийн их хамгаалалт болж ирсэн гучин гурван говьдоо зориулсан нэгдсэн Их тахилгыг товлон хийнэ. Нэгдсэн тахилгыг тодорхой хайрхан, лус савдагт дагнаж хийхээс гадна бусад чиглэлээр холбож хийж болно.
5. Бид дэлхийд, бас хойч үедээ бахархах үйлстэй үндэстэн. Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн монгол баатруудынхаа өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх нутагт, цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж залж, мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, од тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж, бөөгийн зан заншлаар хүндэтгэл үзүүлж, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж нэгдсэн тахилга хийж байна.
6. Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо авч явах, Байгаль эх дэлхий, онгон дагшин эх нутгаа хамгаалах тэмцэл бидний үндсэн үүрэг мөн. Өвөг дээдсийн ариун сургааль, номлолыг үргэлжлүүлэн авч явах, түгээгчид нь Тэнгэрийн улаач та бүхэн, түүний түшээ нар, шүтлэгтэн олон билээ. Тиймээс нэгдсэн тахилгад тэднийг өргөн олноор оролцуулахыг эрмэлзэнэ.
7. Бидний хийж байгаа нь энэ олон тахилга, тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. ”Тэнгэрийн улаач”-д бол Мөнх тэнгэрийн үзлийг түгээгчид мөн. Тэд хийж байгаа үйл бүрээрээ Мөнх тэнгэр, онгодынхоо өмнө амь насаараа тангараг тавин ажилладаг ариун үйлстэн.
8. Нэгдсэн тахилгын товыг Монголын бөөгийн нэгдсэн хуралдайгаар товлоно. Нэгдсэн тахилгын товыг нэг улирлаас багагүй хугацааны өмнө нийтэд зарласан байна. Тус хуралдайгаас Тахилгыг толгойлж бөөлөх “улаач” нарыг батална. Томилогдсон зайран, удган нар хайрхан, овоо, лус савдагт урьдчилан болзоо тавьж ямар идээ, шүүс, өргөл өргөх, онгодын мэдээллийг нийтэд мэдээлнэ.
9. Толгойлж болон тэргүүлж бөөлөх “улаач” нарыг томилно. Толгойлж болон тэргүүлж бөөлөх бөө нар тахилга тус бүрт өргөх өргөлөө бэлтгэнэ. Толгойлж бөөлөх бөө нь хуяглан бөөлнө. Тэргүүлж бөөлөх бөө нар хуур, манжигаар нэгдсэн залбирал хийж дэмжиж болно.
10. Нэгдсэн тахилгад Тэнгэрт айлтгах айлтгалыг өргөж болно. Энэхүү айлтгалыг Бөөгийн зөвлөлөөр хэлэлцсэн байна. Айлтгал нь маш нууцын зэрэглэлд хамаарна. Нэгдсэн тахилгад тэнгэрт хүргэх айлтгалыг Бөөгийн зөвлөлөөс тусгайлан томилогдсон төлөөлөгч мэдүүлнэ.
11. Толгойлж болон тэргүүлж бөөлөх бөө нар, түшээд нь нэгдсэн тахилгад монгол үндэсний хувцастай байна. Толгойлж болон тэргүүлж бөөлөх бөө нар тахилгын дараа Онгодын мэдээллийг бичгээр Бөөгийн зөвлөлд өгнө. Шаардлагатай гэж үзвэл Бөөгийн зөвлөлийн зөвшөөрлөөр зарим мэдээллийг нийтэд мэдээлнэ. -
ЦААТАН БӨӨ
Цаатан гэж Хөвсгөл аймгийн Улаан-Уул. Ринченлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумнаа нутагладаг тува угсааны монголжсон ойн соёд урианхайг хэлнэ. Тэд өөрсдийгөө духалар, уйгар гэх бөгөөд тэднийг малладаг цаа бугаар нь зүйрцүүлэн монголчууд цаатан хэмээн нэрлэжээ.
Цаатан бөөгийн уламжлалыг ажиглаж үзэхэд нэгэн хурц тод ажиглагдсан зүйл бол тэдний өөрийн онгод хийгээд бөөгийн хүмүүн бие хоёрын нэгэн цогц хэмээн үл салган ухаардаг.
Үүгээрээ цаатан бөө бол “байгалийн хүн”, “хүн-амьтан” юмуу “амьтан-хүн” гэж хэлж болох бөгөөд энэ нь ямар нэг уран сэтгэмжийн өртөнц бус өдөр тутмын аж төрөл, ерийн үнэн байдагт оршино. -
МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛДАЙН ХОЁРДУГААР ХУРАЛДАЙН ТЭМДЭГЛЭЛ
Богино хугацаанд Бага хуралдайгаа хийхээр зарлаад ажилдаа орж байгаа. Тийм учраас бидний хувьд зарлаж мэдээллэх үйл ажиллагаа нь дээрээ алдаж оносон байж магадгүй. Тийм учраас өнөөдрийн ирц бол жаахан хангалт муутай байна. Бид цаашдаа энэ нь дээр анхаарах ёстой. Ер нь бас зохион байгуулалтын талаар алдаж байна гэж ойлгож байна. Хурлын явцад бид нар бага хурлынхаа гишүүдийг 10-тын системд оруулаад тавьчих нь нэг ДЦ-ийн гишүүн 5-10 Бага хурлын гишүүн хариуцах журмаар тэрнээс бага байж магадгүй хувиарлаж аваад хурлын дараа бас зохион байгуулалтын асуудлаар хэлэлцэнэ гэж бодож байна. Зарлан мэдээллийг 5-т юм уу, 10-тын системд ороод ерөнхийдөө 10-т болгоно. Цаашдаа Бага хурлын гишүүд өргөжөөд тоо нь нэмэгдээд явна. Тэгэхээр бид нар одоо ДЦЗ-ийн гишүүд ойролцоогоор 10 гишүүн ноогдож байхаар хувиарлаж зохион байгуулсан асуудал хийнэ. Өнөөдөр хурлын эхэнд ороход та нарт өгсөн бичиг байгаа. Энийг бас та нарт хэлэхгүй бол зарим нь та нар дээр нь бичээд хүчингүй болгож магадгүй. Энэ бол БНЭ-ийн ДЦЗ-өөс баталсан албан даалгавар. Манай Бага хурлын гишүүн бүрт өгч байгаа. Энэ албан даалгаварынх нь ард талын хуудсан дээр манай хурлын шийдвэр байгаа. Энэ бол албан ёсоор та бүхэнд 8 сарын 31-ний дотор хэрэгжүүлэх ажлын талаар өгч байгаа албан даалгавар юм. Хүн нэг бүрчлэн авна. Та бүхэн бас энд хуралд хүрэлцэж ирээгүй. Бага хурлын гишүүддээ давхар хэлж ярих хэрэгтэй. Нэгдсэн төв байран дээр очоод аваагүй хүн нөхөж авах хэрэгтэй. Энэ даалгаварыг биелүүлэхгүй бол 8 сарын 30 гэхэд хүн нэг бүр дээр гаргадаг мэдээгүй дуулаагүй гэдэг асуудал гарч ирэх учраас хуралд ирээгүй хүмүүсдээ бас даалгавар өгсөн даалгавараа ирж аваарай гэж хэлээрэй. Энэ дээр БНЭ-ийн гишүүдийн анкет байгаа. Энийг та нар өөрсдөө олшруулаад орон нутагт ажиллаж байгаад хаа явсан газартаа олшруулаад гишүүн элсүүлэх асуудлыг зохион байгуулах ёстой. Энэ дээр анкетаа бүрэн бөглөөрэй. Манай түрүүчийн гишүүдээс анкетыг бүрэн бөглөөгүй учраас зарим нэг анкеттай танилцахад маш хэцүү. Энэ анкетын чинь учир начрыг нь зөв ойлгохгүй бол зарим нэг хүн буруу ойлгоод маргалдах хэмжээнд хүрч байна. Үнэхээрийн манай хүмүүсийн боловсролын талаар, юуны талаар мэдээлэл байхгүйулмаас бид нар эрс өвлөөс эхлээд сургалт зохион байгуулж эхлэнэ. Хоорондоо янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахад энэ анкетыг ангилж ялгана. Хойд талынхаа бөөгийнхөө асуултыг гүйцэт бөглөөгүй байсан шүү. Энэ даалгавараас гадна БНЭ-ийн дэмжигч сүсэгтний товч судалгаа байж байгаа. Та бүхэнд ирж үйлчлүүлдэг хүмүүстэйгээ болон хаа явсан бөөг дэмждэг сүсэгтэн байх юм бол ийм товчхон овог нэр, оршин суугаа хаяг, регистрийн дугаар, тухайн бүртгэсэн он, сар, өдрийг тавиад энэ хүн бол МБНЭ-ийн албан ёсны дэмжигч боллоо гээд өөрсдөд нь сануулаад хэлээд явах хэрэгтэй. Ийм албан даалгаварыг та нарт өгсөн шүү. Ийм учиртай учраас энийг тэгж ойлгоорой. Тэгэхгүй дахиад бид нар хойно нь бөглөх юм байна гээд бөглөөд цаасуудаа хүчингүй болгочих вий гэж ингэж хэлж байна. За ингээд зайлшгүй анхааруулчих асуудал байсан учраас ярилаа. МБНЭ-ийн хурлын хэлэлцүүлэх асуудлыг танилцуулъя.
1. Дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ.
2. Ноён уулын тахилгыг зохион байгуулах тухай
3. Туул голын зохион байгуулалтыг тахилгыг зохион байгуулах тухай
Ийм 3 асуудал байгаа. Та бүхэн зөвшөөрч байвал гараа өргөж батлана уу?
– Бага хуралдайны гишүүд 100%-ийн саналаар хэлэлцэх асуудлыг батлав.
Д.ЖАРГАЛСАЙХАН:- Ингээд II Бага хуралдайны гишүүдээс санал шүүмжлэл үг хэлэх хүмүүсийн хугацаа 3 минутаар хурлын тэргүүлэгчдээс тогтоон оруулж байна. Өөр саналтай хүн байна уу?
– Бага хуралдайны гишүүд 100%-ийн саналаар батлав.
Д.ЖАРГАЛСАЙХАН:- Хурлын өмнө та бүхэнд анхааруулж бас хэлдэг. Манай өнөөдрийн Бага хуралдайны танхимыг зохион байгуулах өнөөдрийн хуралдайны бүх асуудлыг манай БНЭ-ийн Хяналтын цэцийнманай гишүүд нийтдээ хамтарч зохион байгуулж байгаа. Энэ өнөөдрийн Бага хурлаас зохион байгуулахад бидэнд ийм сайхан орчинг бүрдүүлж энэ талаар хичээн зүтгэж ажилласан Хяналтын цэцийн дарга Олдохдоо талархал илэрхийлье. Ингээд хурлын дагуу дотоод журам хэлэлцүүлэх асуудлын дагуу хурлынхаа гишүүдийг өргөтгөх тоог ийм асуудал оруулж байгаа. Өнөөдрийн Бага хурлын гишүүдийг нэмж оруулж байгаа гишүүдийг танилцуулъя.
1. Батболд
2. Бямбабат
3. Баяраа
4. Бурмаа
5. Одонхүү
6. Хонгорзул
7. Цэвээндулам
Ингээд энэ хүмүүсийг Бага хуралдайд гишүүдээр нэр цохож оруулж байгаа. Энэ хүмүүсээс асуух асуулт байна уу?
ДАВААСҮРЭН:-1. Анхны хуралдайн дээр 77 гишүүн байна гэж хуралдаад ойролцоогоор 73 болсон. Үлдсэн одоо 8 болж байна ш дээ. 4 болох юм уу? 8-аар тооцох юм уу?
2. Дүрэм баталсан ш дээ. 77-р батлаад 98 болгоод тэгээд Бадарч гуайн тайлбараар 99 болгосон. Ямар үндэслэлээр оруулж ирж байгаа юм бол ямар юмаар хэлэлцсэн юм бол? Ямар хурлаар хэлэлцсэн цэцийн тодорхойлолт гэж байдгийн, үндэслэлүүдээ сайхан тодорхойлооч?
Д.ЖАРГАЛСАЙХАН:-Энэ дээр ийм учиртай юм. Би тайлбарлая. Бага хурлын 99 гишүүнийг би тайлбарлая. ДЦЗ-ийн гишүүн 21-ийг яг 99-дээ оруулахгүйгээр байхаар тохирсон. Орж ирсэн байгаа юм ш дээ. Тийм учраас Бага хуралдайны 99 гишүүн бидний хувьд хангалттай байгаа. Хамаагүй оруулахгүй байгаа. Гишүүдийн байршил энэ тэрийг нарийн харж байж оруулж байгаа. Бид нар сая шинээр элсүүлж байгаа улсууд дотор Баян-Өлгийд байршилтай байгаа урианхай хүмүүсийг оруулж байх жишээтэй. Ерөнхийдөө бид нар өчигдөр үдээс хойш бүгдээрээ нарийн судалж байгаад оруулсан. Зарим нэг залуучуудыг хэлтэй улстай гадаад гадаад харилцаанд хэл усыг нь ашиглах зорилготойгоор Бага хурлын гишүүнд оруулсан. Ийм учир начиртай. Өчигдөр манай Дээд Цэцийн Зөвлөл хуралдсан. Тэрний дараа бид нар гишүүний өргөтгөлийн асуудлыг ярьж байгаа юм. Ер нь 99 хүртлээ 20-иод хүн нэмэх сонгогдох боломж байгаа. Гэхдээ бид нар ирээд хүний тоогоор гүйцээх хэлбэрээр биш бид нар байршил чанар дээр анхаарах ёстой. Намар гээд бид нар ирээд цуглахад та нар нилээд олон гишүүд авчирна. Тэр дотроос бид нар боломжтой чадалтай хүмүүсийг сонгож оруулах хэрэгтэй гэх мэтчилэн манай гишүүдийн тоо 99 дээр очиж тогтоно. Шаардлагатай гэж үзвэл би ингэж бодож байгаа юм шүү. Ер нь БНЭ-ийн маань үйл ажиллагаа Монгол улсын өнцөг булан бүрт явагдах энэ шаардлагын үүднээс бид бас 99 тоон дээр зогсохгүй. Бид та бүхэнтэй хэлэлцэж байгаад хэрвээ шаардлагатай бол 99 тоон дээрээ нэмж болно. Бидний үйл ажиллагаа бол биежээд Монгол улсынхаа хэмжээнд үйл ажиллагаа явуулах ийм шаардлагатай. Бид манай энэ байгууллагаа албан ёсоор шашины байгууллага гэж бүртгүүлж байгаа. Манайтай нэгдэж байгаа ТББ-ууд байгаа ш дээ. Үндсэндээ Монгол улсын хэмжээнд албан ёсоор Бөө маань хуулийн дагуу шашины байгууллага болгох бүрдүүлэх асуудлаар бид өчигдөр Нийслэлийн ИТХ-ын даргыг орлож байгаа Цогзолмаа даргатай урьд нь 2 ч удаа уулзсан. Өчигдөр утсаар ярьсан. Тэр хүнд ажил гараад уулзаж чадаагүй. Бид өчигдөр яриад албан ёсоор бичиг баримтаа бүрдүүлж өгөхөөр манай байгууллага шашины байгууллагад бүртгэгдэнэ. Бүртгэгдэхдээ манай Бөөгийн шашины дээд байгууллага төвлөрсөн дээд байгууллага нь болж бүртгэгдэж манай байгууллагын үйл ажиллагаа нэгдэж нягтарч явна. Өчигдөр ДЦ-ийн хуралд Сүлдэр ирж оролцсон. Одоо болох Ноён уулын тахилгад хамтарч ажиллана.
Манай дүрмийг уншиж нарийн судалсаны дараа манайтай нэгдэх үгүйгээ шийднэ гэсэн. Гэх мэтчилэн манайтай ТББ-ууд нилээн олон гишүүнтэй байгууллагууд нэгдэж байна. Энэ процесс цаашаа өргөжинө. Намар гэхэд үндсэндээ бид бас ер нь гол нэгтгэх үйл явцэцсийн үр дүнд хүрэх байх гэж бодож байна. Ийм шалгуураар энэ 8 хүнийг оруулж ирсэн шүү. Энд бас нэг боломж энэ дээр гарч ирж байна. Манай тэргүүлэгчид энэ дээр БНЭ-д Бага хуралдай дээр шинээр гишүүнээр элсүүлэх өөр саналаар орж ирж байгаа юм байна. Танилцуулъя. Тэгэхдээ шаардлага хангаж байгаа биз дээ. Жүжигчин Бямбацогт бос доо. За 10 боллоо. Эдгээр хүмүүсээс асуух сонирхох зүйл байна уу? Өөрсдөө босоод танилцуулчих.
Ж.БЯМБАБАТ:- Намайг Жамбадоржийн Бямбабат гэдэг. 1964 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Хотгойд хүн. Миний мэргэжил бүжгийн багш, хөгжмийн багш мэргэжилтэй. Хөвсгөл аймагт “Сэлэнгийн долгио” чуулгад ажиллаж байсан. Иркуст багшилж байсан: 5 жил ажиллаж байсан. Хөх хотод Дэдмао Их сургуульд багшилж байгаад ирсэн. Би бол бөө хүн биш. Бөөгийн шашиныг тэнгэр шүтээнийг дээдэлж явдаг. Шүтдэг хүндэлдэг ийм хүн байгаа. Би морин хуур урладаг, хийл урладаг. Гар урлалын нарийн урлалын талаар хийх хоббитой. Зохион бүтээх хоббитой. Нарны уртас компани байгуулаад сэргээгдэх эрчим хүчний эрхэлтээр үйл ажиллагаа эрхэлж байгаа. Одоо малчдын гэрийг 220-той болгох, цахилгаантай, дулаантай, гал түлэхгүйгээр болгох дээр нь электрон мобил, цахилгаан машин байгаль экологит хоргүй. Өнөөдөр бид нар тэнгэр шүтээнтэй Монголчууд байгаль эхээ онгичиж амьдрах ёсгүй юмаа гэдгийг та бүхэнтэй санал нэгтэй байна. Тэнгэр шүтээнтэй эвсэлдэн нэгдээд явж байна. Та бүхэн надаас асуух зүйл байвал надаас асууж болно. Чөлөөтэй та бүхэнд баярлалаа.
ГЭРЭЛМАА:- Би энд “Тэнгэрийн зүчи” ТББ-ыг төлөөлөн оролцож байгаа. Манай ТББ-ын тэргүүнийг Тунгалаг гэдэг. Манай байгууллагын 400 гаруй гишүүнтэй. Үндсэн үйл ажиллагаа бол залуучуудад ёс заншил, өв уламжлал, уламжлалуудыг сургах байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Миний хувьд бол электрон технологич инженер хүн. Их дээд сургуулиудад багшаар ажиллаж байсан. Холбооны Герман улсад мэргэжил эзэмшсэн.
Н.ОДХҮҮ:- Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Намбаралын Одхүү гэдэг. 1960 онд Увс аймгийн Хахираа суманд төрсөн. Цэргийн Холбооны ашиглалтын автоматын инженер мэргэжилтэй. Батлан Хамгаалах Их Сургуулийг 1983 онд төгсөөд Ардын армид 10 гаруй жил ажилласан. Би Баруун Ойрадын Дөрвөдийн Бөөгийг 9 жил бөөлж байгаа. Баруун Ойрадын бөөгийн болон угсаатны зан үйлийг сурталчилах, дэлгэрүүлэх зорилгоор Баруун Ойрадын “Ажнай” төвийг байгуулаад 9 жил гаруй болж байна. Төв маань 3 хорооллын Гэмтлийн эмнэлэгийн хойд талд байрладаг. Манайх шүтэн бишрэгчдэд бол баруун талд би одоо удам дамжсан бөөгийн хүн. Манай аавын эцэг бүгд манай нутгийнхан мэддэг. Шүтэн бишрэгчид бол 5000, 6000 байгаа байх. Шавийн хувьд бол би 9 жил бөөлөхдөө 2-хон шавьтай. Манай Баруун талруу шавь татахдаа тийм их өндөр үздэггүй. Дараа танилцахдаа тодорхой хариулт авна биз дээ. Асуух тодруулах зүйл байвал асуугаарай. Өөрийгөө танилцуулахад ийм байна. Та бүхэнд энэ үйлсдээ амжилт гаргахыг хүсье.
Д.ЖАРГАЛСАЙХАН:- Дараачийн хүн болох Хүрэлбаатарын Хонгорзулыг би танхлцуулъя. Энд ирээгүй байна. Анкет нь байж байгаа. Бид нар бас бодлогоор оруулж ирсэн залуу хүн. БНХАУ-ын Нанжин хотын АУИС-ийг төгссөн хүн. Бид бас Хятад хэлийг ашиглах гэж байгаа.
БЯМБАЦОГТ:- Сайн байцгаана уу? Би бас нарийн учрыг нь мэдэлгүй нэг юманд сонгогдоод байх юм. Намайг юунд ашиглах гэж сонгоод байгаа юм бэ? Энийг эхлээд асууж мэдмээр байна. Хонгорзулыг Хятад хэлийг нь ашиглах гэж байгаа юм байна. Намайг яг юунд ашиглах гэж байгаа юм бэ? гэдгийг асуумаар байна. Миний хувьд болохоор би “Язгуур шүтээн” бөөгийн холбооны төлөөлөлөөр өнөөдөр хүрэлцэн ирлээ. Саяын бага хурлын гишүүний талаар тодорхой сайн ойлголтгүй байлаа. Тэндээс дэд ерөнхийлөгч шивнээд сонгочих шиг боллоо гэж бодож байна. Миний хувьд БНЭ-ийг дэмжиж байгаа. Энийг бол зөв зүйтэй асуудлаа. Цаг нь болсон гэж дотроо боддог. Шүтээн аваад 5 жил гаруй болж байна. одоо юм бол ил тод болсон дээрээ гэж байна. Ний нуугүй хэлэхэд өргөлөө өргөхөд нуугддаг. Энийгээ болих хэргэтэй юм шиг байна. Сүүлийн үед ийм сэтгэгдэл төрөөд байгаа. Зориг гаргаад “Язгуур шүтээн” бөөгийн холбоонд удирдах зөвлөлд нь ажилдаг. Үндсэн захиргаа Завхан аймгийн Тосонцэнгэл сум. Мэргэжил бол та бүхэн мэдэж байгаа. Гэр бүлийн байдал 1 эхнэртэй, 2 хүүхэдтэй. Морь жилтэй, халх гаруултай шүтээн залдаг. Ийм хүн байна даа.
Д.ЖАРГАЛСАЙХАН:- Манай дэд ерөнхийлөгч зөв хүнээ санал болгожээ гэж бодож байна. Дараачийн хүн бол Батболд гэдэг хүн байгаа. Энэ хүн анкетаа өгсөн. Одоо ирж байгаа.
ОДГЭРЭЛ:-Одоо манай дэд ерөнхийлөгч Энхзаяа зайрангийн шавь Сартуул удмын хүн өөрийгөө танилцуулчих.
И.БЯМБАЦОГТ:- Сайн байцгаана уу? Намайг Ишхүүгийн Бямбацогт гэдэг. ХААИС төгссөн. Эрүүл ахуйн шинжээчийн анги төгссөн. Бөө болоод 5 жил болж байгаа. Тийм хүн байна.
БУРМАА:- Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Миний хувьд бол Монголын түүхийн үндэсний хувцасаар угсаатан зүйгээр доктор хамгаалсан. Оёдлын технологич мэргэжилтэй. Түүгээрээ бол хамгийн сүүлд хийсэн бүтээл бол Майдар Орчлон Норваг хийж байгаа. Удган болох талаараа надад нэг их юм тийм байхгүй. Миний удамд бол маш олон жилийн хугацаатай олон зуунаар хугацаатай аавын маань ээжийн маань үлдээсэн тийм хайрцагтай юм бол надад бий. Өнөөдөртэй Хотгойдын ард түмний энэ нандин юмыг задлах цаг нь болоогүй байх гэж ээжийнхээ 80 нас хүрсэнийхээ дараа гэртээ авчираад 20-иод шахуу жил болж байгаа. Ингээд одоо Энхжаргал удган, Батчулуун эгч маань сууж байна. Эд нар одоо бараг мэднэ. Өнөөдөр ирэх ёстой гэж хэлсэн. Одоо Хаянгийн Доржпагма өөрийнхөө удмаар хөөх юм бол аав ээжийнхээ төрсөн эцгээрээ овоглох юм бол Хотгойдын Зундуй, баян Зундуй гэж нэршсэн тэр хүний ганц охин. Аяндаа тэр бүтээл маань энэ бөөгийн төвийг нээгдсэн энэ анхны одоо нээсэн манай Энхжаргал удгантай анх нээж байхад хувцасны талаас боломж өгч байсан болохоос энд урьсан Энхжаргал удгандаа баярлалаа. Би өөрийнхөө чадлаар хувцасны тал дээр бага ч гэсэн тус болж чадна.
ОДГЭРЭЛ: -Хуралдайны гишүүнээр батлах үйл ажиллагааг эхлэе.
1. У.Батболд-100%
2. Ж.Бямбабат-100%
3. Баяраа-100%
4. Одонхүү-100%
5. Хонгорзул-100%
6. Цэвээндулам-100
7. Доржпагма-100%
8. Бямбацогт-100%
9. И.Бямбацогт-100%
10. Тунгалаг-100%
Эдгээр сонгогдсон хүмүүстэй баяр хүргэе.
Д.ЖАРГАЛСАЙХАН:- Өнөөдөр манай Бага хуралдайны гишүүнд 10 хүн шинээр нэмэгдэж байна. Би энд бас дэс дараагаар дахиад нэг анхааруулчихъя. Манай Бага хуралдайны гишүүд энэ зун урд нутагт ажиллаж байхдаа та бүхэн гишүүнчлэлийг элсүүлэх асуудал дээр нь дэмжигчдийнхээ тоог гаргах асуудлыг анхаарах ёстой. Энд явж байхдаа бас Бага хуралдайг өргөжүүлэх боломжийн үнэхээр нэг хүн цаашаагаа олон хүнд нөлөөлөхөөр тийм хүмүүсийг сонгож бас манай удирдлагадаа танилцуулж, урьдчилаад танилцуулах ёстой. Дээр нь анкетыг нь заавал авчирч байх хэрэгтэй. Тэгээд ингээд танилцуулаад эгнээг өргөтгөх ажилдаа хувь нэмрээ оруулах байх гэж бодож байна. Шинээр элссэн манай гишүүд анкетаа сайн бүртгүүлээрэй. Манай хуучин Бага хуралдайны гишүүд анкетаа сайн бүртгүүлээгүй учраас тэд нарын хувьд юм тодруулхад маш их хүндрэлтэй зүйлүүд гардаг учраас анкетаа буруу дутуу бөглөсөн хүмүүс төв дээр очоод бүрэн гүйцэд болгох хэрэгтэй. Та бүхэнд манай төвийн утас бүх юм жижигхэн цаасан дээр бичээд тараасан байгаа. Тэрүүгээр ярьж харьцах хэрэгтэй. Хоцорч ирсэн 2 хүнийгээ танилцуулчихъя. Ер нь бид нар бие биетэйгээ сайн мэдэж байх хэрэгтэй.
БАЯРАА:- Сайн байцгаана уу? Би 1964 онд Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ суманд төрсөн. Одоо хувиараа автозасварын ажил хийдэг. Одоогоос 8 жилийн өмнө онгод тэнгэртэй учирсан. 8 жил гаруй бөөлж байна даа.
БАТБОЛД:- Сайн байцгаана уу? Сайхан хаваржиж байна уу? Намайг Батболд гэдэг. Би “Буурч Гранд” компаний захиралаар ажилдаг. 2003 оноос хойш энэ ажлыг хийж байна. Би уг гарлаар бол Увс аймгийн Цагаан хайрхан сумын харъяат хүн байна.
Д.ЖАРГАЛСАЙХАН:-ДЦЗ-ийн гишүүнд дараах хүмүүсийн нэрсийг оруулахаар та бүхэнд санал болгож байна.
1. Энхтайван
2. Өлзийхутаг
3. Ч.Энхбаяр
4. Сумъяа
Энэ 4 хүнийг санал оруулж байна. Ер нь бид бие биенийгээ сайн танилцаж байх нь зүйтэй юм байна. Би ч гэсэн дүрийг нь мэдэхээс нэрийг мэдэхгүй нэгдсэн эвлэлийн хурал хийж байгаа үүднээс хүмүүсээ танилцуулж байх нь зүйтэй.
СУМЪЯА:- Би ер нь Голомт төвд 21 дэх жилдээ байгаа. Бх Олон улсын Бөөгийн холбооны гишүүн. Би Буриадад хамгаалсан. Голомтод 4,5 жилийн дараа Голомт төвийг маань Сүхбат доктор маань бид энэ төвөө байгуулахдаа 60%, 40%-иа өөрсдөө авдаг. Ийм маягаар Голомт төвөө өнөө хүртэл авч явж байгаа. Би өөрөө балетчин. Уралд төгссөн анхных нь. Дараа нь Москвад төгссөн. 9 жилийн дараа танин мэдэхүйн гүн ухаан доктор авсан. Ийм нэг эмэгтэй хүн байна. Өнөөдөр энэ бөөгийн холбоонд албан ёсоор гишүүнээр орж байгаад би баяртай байна. Гаргасан дүрмийг нь би баримталж ажиллана гэж бодож байна.
ӨЛЗИЙХУТАГ:- Сайн байцгаана уу? Энэ өдрийн түмэн амгаланг эрье. Намайг Улаан Хуулар Бөө судлалын Дэлхийн Академийн ерөнхийлөгчөөр 3 дахь жилдээ ажиллаж байна. Үндсэн мэргэжил бол бакалавр зэрэгтэй. Намжаагийн Дашзэвэгийн МЭЗДС-ийн гаалийн байцаагч мэргэжлээр төгссөн. Магистраа тэнд хамгаалсан. АНУ-ын Ойр орчмыг Санкверкс 3 дээд сургуулийн эрдмийн дээд зөвлөлийн хүрээлэнд батлагдсан уг бөөгийнхөө Чингэс хааны төрийн шашинг гэсэн бөө мөргөлийнхөө шашинг дэлхийн тавцанд тодорхой хэмжээнд танилцуулж бас дэлхийн шашин судлалын салбарын ШУ-ны доктор, профессор гэдэг цол гуншинтай. Бас амжилттай хамгаалсан. 1880 онд байгуулагдсан ОХУ-ын Ломносовын дээд сургуулийн социологийн мэргэжлээр докторурист хамгаалж байгаа. Бас Лондонгийн дээд сургуульд суралцан яваа. Дэлхийн Монгол туургатны бахархал хүн ОХУ-ын Путингийн дэргэдэх дууны холбооны Оросын бөөгийн академийн Монголын албан ёсны анхны гишүүн. Иймэрхүү цол хэргэмүүдтэй өнөөдөр явж байна. Улаан хуулар Бөө судлалын Дэлхийн Академид одоогоор ахлаад явж байна. Уугуул аймаг Булган аймаг. Булган аймгийн анхдагчдын нэг.
Ч.ЭНХБААТАР:-Түрүүчийн хуралд товч танилцуулсан. Дахиад танилцуулъя. Чулууны Энхбаатар. Улаанбаатар хотод төрсөн. Ээж, ааваар бол Сүхбаатар, Дорнодын гаралтай. Мэргэжил бол багш, орчуулагч хүн. Энэ цэцийн зөвлөлд багтааж байгаа бол би өөрийнхөө хүч мэдлэг чадвараа дайчлан цэцийн зөвлөлийн бүх ажилд нь хүчин зүтгэнээ гэж та бүхэнд баттай хэлье.
Д.ЖАРГАЛСАЙХАН:-За ингээд танилцуулга маань болчихсон. Энхтайван байхгүй байна. ДЦЗ-ийн гишүүнээр сонгогдох гэж байгаа хүмүүсээ хүн тус бүр дээр баталъя.
1. А.Энхтайван-100%
2. Өлзийхутаг-100%
3. Ч.Энхбаатар-100%
4. Сумъяа-100%
ОДГЭРЭЛ:- ДЦЗ-ийн гишүүнээр батлагдсан 4 хүндээ баяр хүргэе.
1. МБНЭ-ийн Бага хуралдайны гишүүдийг сонгох тухай тогтоолыг уншиж танилцуулав. Тогтоолыг хавсаргав.
2. МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүнээр сонгох тухай тогтоолыг уншиж танилцуулав. Тогтоолыг хавсаргав.
Бага хуралдайны гишүүд 100%-ийн саналаар дээрхи тогтоолуудыг батлав.
ЭНХЗАЯА:-Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын бөө нар нэгдэж, Монголын бөө нар энэ өдөр хуран чуулж чаддагийг үзүүлж, өнөөдрийн бага хуралдайн 2 цугларалтаараа харуулж байна гэж үзэж байна. Энд нэгдэж хуран чуулж байгаад баярлалаа. Өөрийнхөө зүгээс. Мөнхийн юм байдаггүйтэй ижилхэн хүний амьдрал гэж богинохон юм. Богинохон амьдралын хугацаанд хүн сайн явах, саар явах гэж хүний хувь заяа өөрөөс нь шалтгаалдаг болж. Тэнгэртээ та бүхэн төр улсынхаа төлөө түмэн олон ард түмнийхээ төлөө санаа сэтгэл нэгдэж зөвлөж чадаж байгаад чинь би та нарт давхар давхар их баярлаж байгаагаа илэрхийлье. Та бүгдийг минь заяа буян, тэнгэр эцгийн минь хишиг буян дүүрэн болтугай гэж ерөөе. Ноён уул энэ хайрхан бол манай манай эрт эдүгээ үед Хүннүгийн үеэс эхлэж тахилцаж эхэлсэн. Бөөгийн тахилгатай 300 гаруй өвгөдийн маань шарил, ариун их онгон сахиус байдаг юм гэж дуулсанаас би тэр хайрхан уулын хажуугаар явж өнгөрсөнөөс дээр гарч дэргэдээс нь гэж үзсэнгүй ээ. Тэгээд өнөөдөр Түмэнбаяр зайран Онгобаатар зайран тэр хүмүүсийнхээ буянгаар уг хайрхан дээр очиж дэргэд нь гараад буухгүй ч гэсэн хажуунаас нь хараад хослон босож тэнгэртээ хэрэг дуулгах гэж байгаадаа би өөртөө нэг хугацааны нас нэмж хүч чадлаа суулгаж тийм л сайхан ховор тохиол надад ирлээ гэж бодож байна.
Миний бодож байгаатай та бүхэн минь санал нэг байгаа байх гэж бодож байна. Ноён уулын тахилга маш зохион байгуулалттай явагдана. Энэ хийгдэх ажил хурлаар хэлэлцэж асуудал дээр энэ Ноён уулын тахилгыг зохион байгуулах комисст Гомбобаатар зайран Б.Түмэнбаяр гэж энэ 2 хүн орж удирдан явуулж байгаа. Энэ дээр мөн ДЦ-ийн гишүүд бид бас давхар хяналт тавьж маш нарийн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулъя гэж бодож байгаа учраас та бүхэн мааньбас өөрсдийнхөө хариуцаж байгаа шавь нар өөрийнхөө авч очиж байгаа хүндэтгэж явдаг өөр өөрсдийнхөө дагуулж явж хүмүүстээ даалгаж сануулж эрүүл ажиллагаанд оролцуул их зүгээр байна гэж бодож байна. Өнөөдрийн хийж байгаа бид нарын тахих гэж байгаа уулын тахилгын үйл ажиллагаа болон нэгдсэн эвлэлийн анхны томоохон үйл ажиллагаа нэг учраас бөө нар гэж ямар байдаг юм.
Бөө нар гэж юуг хэлдэг юм бэ? Энэ төр улсад харуулж энд нарын өчүүхэн ч хатуугаа айдас суулгаж өгөхийн төлөө энэ тахилгыг хийж өгөх гэж байгаамаа. Тийм учраас та бүхэн хичээгээрэй гэж би гуйж байна. Энэ Ноён уулын тахилгын зохион байгуулахын тулд бид хууль дүрмийнхэн дагуу Зүүнхараагийн ЗДТГ-т мэдэгдэл хүргүүлж байгаа, Зүүнхараагийн цагдаагийн газарт мэдэгдэл хүргүүлж байгаа, Зүүнхараагийн онцгой байдалд мэдэгдэл хүргүүлж байгаа.Тухайн ойн байцаагчдад мэдэгдэл хүргүүлж байгаа. Центр Гольд компанид мэдэгдэл өгөх зэрэг ийм ажлуудыг зохион байгуулж байгаа бид яагаад гэвэл бид энд зөвшөөрсөн зөвшөөрөөгүй зэрэгт бид Монгол юм бол харийн амьтан, харийн амьтагсдад худалдагдсан өчүүхэн жаахан бөөс хорхойноос айж дальдчилж эрхээ хасуулахгүй учраас энэ хуурамч цаасаар нүүрээ тахалж бид нарыг хуурамч цаас, хуурамч бичгээр буцааж хариулж мэдэх учраас ийм зохион байгуулалтаар хийж байгаа юм шүү. Тэгэхээр бидний урдаас эсэргүүцэл хүч мохоосон асуудал тулж ирж мэдэх учраас та бүгд минь санаа сэтгэл бодлын хувьд маш бэлтгэлтэй байгаарай. Тэгээд өөрсдийнхөө хувьд хийгдэх ажил зохион байгуулах ажлынхаа талаар ерөнхий маш сайн ойлгоцтой мэдлэгтэй олж мэдэхгүй байгаа улсуудад тэр мэдээллээ авч ингэж ирвэл үйл ажиллагаанд оролцоорой гэдгийг би хүсье. Одоо өөр надад хэлэх зүйл алга. Энд хэлээд байвал зөндөө үйл ажиллагаа байна.
Тэгээд өөр өөрсдийнхөөрөө тус тусынхаараа ажлаа зохион байгуулаад хамтдаа нэгдэцгээе Монголчуудаа. Мөнх хөх тэнгэртэйгээ хамт бид үргэлж гэрэлтэй мэт нартай, туяатай мэт хүчтэй, заяатай мэт түвшин дүүрэн амьдарцгаая гэж өвөг эцэг дээдсийнхээ ариун онгод дээдэс шүтээнээ барин та нартаа ерөөл айлтгая.
ЧИНБАТ:- Тахилж тайлах энэ асуудлыг яагаад ингэж зохион байгуулж байгаа гэвэл Монголчууд эрт дээр үед уул ус лус савдагийг тахихдаа нэгэн цаг минутанд нэг зэрэг тахилгын тайлгыг хийдэг байсан уламжлал дээр суурилж энэ ажлыг зохион байгуулсан юм. Энэ ажлыг анх эхлээд 2006 онд билүүдээ Дархадын хотгорын Дэлгэр хан Өлийн Халзаны 13 овоог надаар сэргээж сахиулсан.
Жинхэнэ бөөгийн зан үйлээр 17,16-р зуунаас хойш тахилгүй байсан. Тэрийг цэвэрлэж тахисан. Тэгэхэд Дархадын хотгорын уул усыг голд байгаа бөө удган зайрангуудыг бүгдийг нь 1 цаг минутанд тэр тэр хариуцаж бөөлж тахиараа гэж хэлээд уул, уул өөрсдийнхөө удам судрынхаа гол байдаг байсан тэнд жатар гэж нэрлэдэг асар гэж нэрлэдэг тэр бөөгийнхөө шарил онгод тэр сайхан юмнуудыг зэрэг тахиж тайлдаг тэр гол, тэр уулыг зэрэг тахидаг тэр голыг тэр чигт нь голын савдаг эзэд тэр бүгдийг нэг цаг нэг минутанд зэрэг өгсөөж хөөргөдөг сэрээдэг сэргэдэг ийм зан үйл байсан юм. Ингэхэд тэр гол тэр чигт нь ганц уул овоо биш ганц мод нь биш тэр голыг тэр чигтээ эх адгийн бүгд савдагыг бүгдээрээ зэрэг сэрдэг ёстой.
Энэ удаа бид Туул голынхоо хүрээд хийж байна. Түүнээс биш Хэнтий талруу, Хэнтий нуруулуу их л юм хийх хэрэгтэй. Тэр доошоо Орхонлуу цутгаж байгаа цутганлуу хийх хэрэгтэй. Тахилгыг зэрэг зэрэг хийж цаашид хийх ёстой юм байгаа. Ингэж сэргээж өгсөнөөр тэр голд тэр голын урсгалд соронзон урсгал биотехник энерги ШУ гэж юу байдгийн тэр голын савдаг эзэд бүгд сэрдэг сэргэдэг ийм сайхан уламжлалтай.
Ингэснээрээ зуд турхангүй аж төрдөг хар толгойтой хүн, хатан туурайтай мал сүрэгт зовлонгүй зуд турхангүй өвчин аюулгүй айдас эмгэг байхгүй сайн сайхан байлгахын тулд 6 сарын 22 гэдэг өдөр нар буудаг. Нар буцахаас өмнө энэ зан үйлийг хийдэг байсан улмжлалтай. Харамсалтай нь энэ зан үйл маань сүүлийн үед өөрсдийнхөө ая тухтай байдлыг хараад мал цагаан идээ гарсан таргалсан зүлэг ногоо сайхан болсон. Улсын баяраас хойш 7, 8 сарын хооронд тахилыг хийдэг болсон.
Тэгэхгүй тэр нарны илч энерги дэлхий дээр ирж шингэж байгаа үед тэр голынхоо овоо эзэд удган модондоо ирж цуглуулж шингээж авчаад бөөгийн ид шидээр тэгээд дараа нь хойтон жилийн өнөөдрийг хүртэл ирэх жилийн эдүү хүртэл хар толгойтой хүн хатан туурайтай мал сүрэг газрын лус савдагтай аж жаргалтай байлгахын тулд тэр энергиэ цуглуулж авдаг байсан гэсэн. Ийм уламжлал дээр тулгуурлаж зан үйлийг хийж байгаа юм шүү. Цаашид энэ зан үйлийг өшөө тодорхой өшөө сайхан бид та бид бүгдээрээ хийх болно. За баярлалаа.
ОДГЭРЭЛ:- За тэнгэр газрыг холбосон их хүчийг амьлуулагч онгон сахиусын алтан буултаар мөргөсөн тэнгэрийн улаач та бүхний амар амгаланг айлтган мэндчилье. Энэ бөөгийн эвлэл байгуулагдсан хугацаанд би нэг ч удаа өөрийн санал шүүмжлэлээ хэлж байгаагүй учраас би анх удаа санал шүүмжлэлээ хэлэх гээд микропоны өмнө зогсож байна. За та бүхэн бөөгийн язгуур шүтээний тухай, өнөөдөр МБНЭ яагаад байгуулагдсан тухай, өнөөдрийн цаг нийгэм бөөгийн нийгэмд оруулах хувь нэмэр, нийгэмд эерэг нөлөөлөл бий болгох талаар тодорхой бодолтой явж байгаа нь ойлгомжтой байгаа.
Тэгэхлээр миний хувьд өнөөдөр 370 жил хаалттай байсан бөөгийн зан үйл маань өнөөдөр эргэж сэргээд 20 жил болж байна. Та бүхэн мэдэж байгаа. Энэ 20 жилийн хугацаанд нийгэм иргэний сэтгэл зүйчийг энэ тэнгэр язгууртай хүмүүс оролж ирсэн. Өөрөөр хэлбэл хорвоод сүүтэй үнээ, сүүгүй үнээ, хурдан морь, хурдан биш морь, ухаантай хүн, ухаангүй хүн, удамтай хүн, удамгүй хүн гэж байдаг болохоор өөрийнхөө уг гараар 20 жилийн хугацаанд иргэний сэтгэл зүйчийг орлохдоо ямарч хүнийг алаглаагүй.
Жирийн иргэнээс эхлээд МУ-ын Ерөнхийлөгч хүртэл бүхий л хүмүүс нь сэтгэл зүйн хямралд орсон үедээ төрийн саарал ордон юм уу? Төр захиргааны байгууллага руу явдаггүй. Нөгөө л бөө удганлуугаа явдаг. Ингэхлээр юу хэлэх гээд байна вэ? Гэвэл энэ гурван зуун далан жил тасарсан бөөгийн зан үйл маань дөнгөж хөл дээрээ тогтож эхэлж байна. Өөрөөр хэлбэл гэдэс нь өвдсөн хүн ямарч өнгөргүй болсонтой адил өнгөргүй байгаа учраас тэр өнгөрийг тогтоохын тулд өнөөдрийн бөөгийн зан үйл маань тодорхой хэмжээгээр муу, сайныг бүгдийг нь алгасалгүй туулж ирсэн тэгэхээр өнөөдөр Монгол бөө нар бие биенийхээ муулах, эв нэгдэлгүй байх ямарч үндэсгүй.
Яагаад гэвэл өнөөдөр Будда бие биенээ муулдаггүй. Есүс бие биенээ муулдаггүй. МУ-ын гурван зуун хэдэн суманд бүгд өөр өөрсдийн төлөөллөө байгуулсан Есүс бие биенээ хэзээ ч муулдаггүй. Тэгэхээр өнөөдөр МУ, Монгол төр, Их эзэн Чингис хаан маань тогтон өөрчлөхийн эх үндэс болсон бөөгийн зан үйлээ сэргээхээр бид бүхэн цуглаад байгаа нь бол их том нэр алдар гавъяаны хэрэг шүү. Тийм болохоор та бүхэнд баяр хүргэе.
За тэгээд өнөөдөр МБНЭ байгуулагдах гээд дөнгөж гүйцэд цуглаагүй шахуу байж байна. Тэгэхээр энэ хугацаанд хувь хүний бодол тухайн хүний онгон нь бараг гараагүй шахуу дутуу хагас трасст орсон хүмүүсийн үзэл бодол гэх мэт зүйлүүдийг туулж ирчихээд, өдөр болгон БНЭ дээр Монголын бөө гэсэн олон хүмүүстэй уулзаж ярилцаж байна. сайнтай муутай нь маш олон хүн орж ирж байна. Тэгэхээр бид бүгдийн өмнө
1. Нэгдсэн үйл ажиллагаа явуулах, нэгдсэн үйл ажиллагаа төр, олон улсад тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрүүлтлээ сайн ажиллах
2. Гурван том асуудал байгаа. Өнөөгийн бөө нарт тулгамдсан асуудал байгаа. Жирийн бөө нарт
a) Би угтай юм уу? Уггүй юм уу? Гэсэн хүмүүс Монголоор дүүрэн байна. Энэ асуудлыг яаж зохицуулах уу? Би угаа барьсан чинь болохоо байчихлаа гэсэн хүмүүс Монголоор дүүрэн байна.
b) Бөө гэж юу юм бэ?
c) Бөөгийн зан үйл чинь ямар учиртай юм бэ? Учрыг нь олдохгүй юм гэсэн хүмүүс Монголоор дүүрэн байна.
Энэ гурван асуудал дээр бид нарын үйл ажиллагаа аажим аажмаар явсаар цэг тавьж, бид нар эх Монгол улсын эдүгээ цагийн Их тэнгэрийн ивээлийг хүртэх цаг нь ойрхон байгаа шүү. Тэгэхээр өнөөдөр та бүхэн бодол хүрсэн газраа чадлаан хүргэж, бодлын боол болдоггүй, ихийг бүтээхийг өргөн дэвшүүлье. Нийт гишүүддээ амжилт хүсье. За баярлалаа.
Д.ЖАРГАЛСАЙХАН:-Эхлээд бөөгийнхөө асуудлаар эхэлчихье. Нэг зүйлийг бид хатуу ойлгох ёстой. Монголын түүхэнд Монгол улс хамгийн хүчирхэг байхдаа бөө төрийн шашин байсан. Энийг Хятадын Манжийн бодлогоор орж ирээд энийг чинь устгаад Монгол хүний үндэсний үзэл, үндэсний омогшил олон юмнаас нь салгаж байж өнөөдөр бөө гэдэг юмыг шал өөр өнцгөөс нь хараад бараг танихгүй болсон байхгүй юу.
Монголчууд өнөөдөр олон юманд үндэснийхээ ийм шинж чанараа гээгээд хажуунаас харахдаа толинд харахдаа өөрсдийгөө танихгүй болтлоо өөрчлөгдсөн. Энэ чинь байна шүү. Харийн төрийн бодлогын нөлөө байсан. Монгол гэдэг улс дэлхийг эзэлж явсан хүчирхэг гүрнийг юу ч үгүй болгохын тулд хаанаас эхэлсэн гэж бодож байна та нар. Энэ шашин гэдэг юмыг Монголын Бөөгийн шашиныг чинь байхгүй болгож бүр яг өнөөдөр орчин цагийн хэллэгээр генацит гэж олон бөө нарыг алж хядан тэр онолынхон олон тэр судрыг нь авч устгаж, тэгээд ороод ирсэн ш дээ.
Түүх үнэн. Өнөөдөр тэрийг чинь хаана ш дээ. Яагаад гэж үнэхээрийн тийм байхгүй юу. Үнэхээрийн зөв юм хэлж байна. Хятад өнөөдөр энэ асуудлыг чинь ингэнэ шүү. Оросод ингэнэ шүү. Өнөөдөр Оросод нэгтгээд Буриад гэдэг улсыг хязгаарлуу нь оруулаад шингээж байна ш дээ. Үнэхээрийн цаашаа яриад байх юм бол үндэсний асуудал ярина. Тийм үндэсний асуудал яригдана. Бид эндээс айх юм уу? Үгүй. Бид өөрийнхөө бөөг хөгжүүлэхийн тулд олон бэрхшээлийг давж гарна. Энэний хамгийн анхан шат нь энэ.
Энзоглобид бүх юмнаас уншиж үзэхэд өнөөдөр бөөг хаана ч гэсэн зан үйлд байгалийн харьцааны асуудлаар тайлбарлаж байгаа. Үнэхээрийн энийг шашин гэж ярих юм бол олон газар шоолж инээж магадгүй шүү. Гэхдээ бид нарт бахархах юм бий. Монголчууд бид өнөөдөр энэ бөө гэдэг юмыг чинь төрийн шашины хэмжээнд авч явсан. Цорын ганц улс ш дээ. Манж бол өөрийнхөө бөөтэй цуг устгаад алга болсон. Дэлхий дээр байхгүй тэр хүн. Тийм үндэстэн байхгүй. Байхгүй болсон. Одоо байгаа ганц үндэстэн бол Монгол. Монголчууд бидний гол үндэсний шашин бол бөө. Бөөтэй явж байхдаа бид дэлхийг эзэлсэн. Бүхэл бүтэн том гүрнийг байгуулж, дэлхийг эзэлж өнөөдөр мянган жилээр, мянганы жилийн шилдэг хүнээр Чингис хаан тодорч явж байгаа.
Өнөөдөр бид нар олон зуун жилээр бөөгийн эсрэг явуулсан үйл ажиллагааны үр дүнд өнөөдөр бид нар бөө гэдгээ бусадтай адилхан зан үйлийн хэмжээнд ойлгодог болсон байхгүй юу. Энэ үнэн. Бид цаашдаа ажиллаад ирэхээрээ зүгээр магадгүй Монголоос тасарсан энэ хоёрд байгаа. Монголоос тасарсан 2 үндэстэнүүдээ саад болж магадгүй. Болно. Үнэхээрийн энийг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэхээрийн шашин гэвэл хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ бид энэ 2 үндэстэнээсээ 2 юмнаас айгаад бид шашин гэдэг юмнаас татгалзах ёстой юу? Үгүй
Бид харин ч өнөөдрийн эдийн засгийн энэ нөхцөл байдалд, улс төрийн нөхцөл байдлын гараан дээр бид өөрсдийгөө өндөрт гаргаж тавьж биш энийгээ шашины хэмжээнд өнөөдөр тэр Лал, Будда, Христ байж байна ш дээ. Бид нар тэд нараас доогуур бөөгийн шашинаа тавьж зан үйл ийм тэр байгаль дэлхийтэй холбоотой тийм байна. Үнэндээ биш та бүхэн тэнгэр газартайгаа, харьцдаг. Бөө гэдэг чинь шашинаас дээгүүр асуудал байхгүй юу? Бид нар тэрийг гаргаж тавих ёстой. Өнөөдөр бид нар хуулиндаа захирагдаад шашинаас ч байхгүй. МУ-ын үндэсний аюулгүй зөвлөл дээр шашины асуудал ярихад бөөг шашинаар тооцож ярьж байна. Энд саяын ярьсан 3 шашин дээр Бөөгийн шашин гэж ярьж байна.
Өнөөдөр Монголчуудын хэдэн хүн нь Бөөгийн шашин шүтэж байна. Албан ёсны тоогоор 4,8%. Хэзээ ч 2%-иас дээш гарч байгаагүй. Өнгөрсөн хугацаанд. Анх удаа сүүлийн судалгаагаар 4,8%. Энэ бол ахиц энэ чинь хэний ахиц юм бэ? Та нарын ахиц байхгүй юу. Та нар энэ олон хүмүүстэйгээ харьцаж бөөг ойлгуулж, бөөгийн шашиныг шүтэж байгаа учраас хүн амын 4,8% нь бөөг шүтдэг гэж зоригтой бичдэг болсон байна. Энэ өснө. Би хэлж байна ш дээ. Бид энэ зан үйл байгальтай харьцдаг юмнуудаа шашины хэмжээнд өргөж тавих ёстой. Одоо бусад шашинуудыг чинь ойлгодог болсон байна ш дээ. Ийм ийм юмнуудыг шашин гэдэг.
Тэр түвшинээс чинь өндөр түвшинд бид нар хүмүүстэйгээ ойлгож харьцах асуудал гарч ирж байгаа байхгүй юу. Тэгж байж манай Бөөгийн шашин бол олон нийт хүлээн зөвшөөрсөн. Монголчууд үнэхээрийн дэлхий дээрхи зон нүүдэлчин юмаа. Нүүдлийнхээ зан үйлийг аваад үлдсэн улс ш дээ. Тэрэн дээр нь нэмээд энэ чинь Монгол гэдэг чинь Бөөг үнэхээр шашинаас өндөр хэмжээнд аваад үзсэн.Ийм л бахархмаар үндэстэн байхгүй юу. Бид энийгээ гаргаж ирэхгүй бол хэн гаргаж ирэх юм бэ? Бид энийг хийнэ. Өөр хүн хийж өгөхгүй. Бид нарыг сүүлийн олон жил дандаа хүний гар харуулж сургасан байхгүй юу. Бид тийм замаар явж болохгүй .
Тийм учраас Монголчууд бид өөрийн үндэстэн гэдгээрээ бахархахын тулд Монгол омогшилоо бий болгохын тулд байгальтайгаа харьцдаг тэр суу ухаанаа дахиад дэлгэрүүлэхийн тулд өнөөдөр бид бөөг бүх юмнаас дээгүүр авч үзэх ёстой. Бид өөрсдөө давж үзэж байж бусдыг дагуулна. Өөрөөр хэлбэл та нар манлайлагч байх ёстой. Олон арван шүтэн бишрэгч араасаа дагуулж байж өнөөдөр бид энэ зорилгоо биелүүлнэ. Бид гарааны шатан дээр байгаа шүү. Энийг л сайн анхаарах ёстой.
Өнөөдөр манай llБага хуралдайны үйл ажиллагаа ингээд өндөрлөж байна. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Мөнх тэнгэр, Ихэс дээдсийн ариун сүнс та бүхнийг минь ивээх болтугай. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.ИнгээдХуралдайхаасныгмэдэгдье.Хуралдайны үйл ажиллагаа 12.30 өндөрлөв.
Тэмдэглэл хөтөлсөн: Б.Батсувд
Танилцсан:
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан