Author: admin_shaman

  • Зэр зэвсийн чимэглэлийн бэлэгдэл

     

    Монгол дархчуул зэр зэвсгийн хэв хэлбэртэй, чимэглэх хээ угалз,  амьтны дүрийг уран  нарийн зохицуулдаг байжээ. Гол төлөв амьтан дүрслэх, түүний намба төрх, сүр хүчийг гаргахыг зорьдог төдийгүй сүүлдээ хас, түмэн нас хээ, өлзий, сүлжээ зэрэг бэлэгдлийн  хээ чимгээр чимэглэж иржээ.  Монголд ирсэн европ жуулчин “Монголын эрэгтэйчүүд сур  харвахаас өөр юм үл мэднэ. Тэд ан хийж байга харван сургуулилдаг , том багагүй цөм сурамгаа харвадаг, хуралдай хийж зугаацан цэнгэхдээ амсгөл нь сүр хүчтэй ” гэж  тэмдэглэсэн байдаг.

    Монголчууд  зэр зэвсэг эд хэрэглэлийн урлаг өөх хоорондоо нягт нягт хобоотой уялдан уламжлагдаж иржээ.

  • №23. Ази, Европын бусад улс оронд Монголын ноёрхлыг устгасан нь

    1357-1381 оны хооронд Алтан ордонд 20 гаруй хан солигдож, улс нь хэд хуваагдахад хүрчээ. Зүүн зүгт орших өргөн уудам нутаг дэвсгэр дээр Чингисийн угсааны ноёд эрх булаалдан тэмцэлдэж байсан ба Ижил мөрнөөс баруун тийшхи бүх газар болон Крымын хойг Мамай ноёны гарт ороод байжээ. Мамай нэгэн үе Алтан ордны ихэнх хэсгийг нэгтгэн захирч чадсан ажээ.
    Москвагийн вант улсыг Димитрий ван толгойлж байжээ. Димитрий ван Мамай айсуй явааг сонсоод тосон байлдахаар цэрэг авч, Дон мөрний зүг хөдөлж, 1380 оны 9-р сарын 8-нд Мамай, Димитрий нарын цэрэг Дон мөрөн, Непрядва гол хоёрын бэлчир орчим Куликовын тал гэдэг газарт учирч байлджээ. Димитрий Рязань, Литовын цэргийн ирэх замыг хааж тосон цохисон учир, тэд Мамайд тусалж чадсангүй. Куликовын тулалдаан туйлын ширүүн болж хоёр талаас маш олон хүн амь үрэгдсэний эцэст Мамайн цэрэг дарагдан буруулан зугтжээ. Димирийн ван Дон мөрний дэргэд Алтан ордны цэргийг бут цохин их ялалт хийсэн учир Донын Димитрий гэж алдаршжээ.
    Куликовын тулалдаан Орос болон нийт Ази, Европын түүхэнд чухал ач холбогодолтой зүйл болжээ. Куликовын тулалдаан Алтан ордны захиргаанаас Оросыг чөлөөлж чадаагүй боловч Монголын ноёрхлыг бүрмөсөн устгахын эх үүсвэрийг тавьжээ. Куликовын тулалдааны үр дүнд Москвагийн нөлөө улам өсөж, цаашдаа монголын ноёрхлоос эх орноо чөлөөлөх тэмцэлд гол хүчин болсон билээ.
    Мамайн үхсэний дараа 1381 онд Алтан ордны ноён Тохтамын биеэ хаанд өргөмжлөөд 1382 онд Москваг довтолсонд Рязань, Нижегородын зэрэг зарим хотын ноёд түүнд тусалжээ. Димитрий ван цэрэг элсүүлэхээр хотоос гарч одсон чөлөөгөөр урвагч ноёд хотын хаалгыг нээж, Тохтамышийн цэргийг оруулжээ. Москвагийн иргэд хэдий тэмцэх баатар зориг төгөлдөр байсан боловч ихэс дээдэс урвасны уршгаар дайсанд автжээ. Тохтамышийн цэрэг Москвад ороод ихэд бусниулж, хотын иргэдийг Алтан ордонд дахин алба барих болгожээ. Гэвч Алтан ордон нийт Орос даяар өөрийн ноёрхлыг сэргээж хэрхэвч чадахгүй байсан юм.
    Доголон Төмөр, Алтан ордны хүчирхэг болохоос болгоомжилж, 1395 онд Тохтамышийг цохиж Сарай, Бэрх зэрэг Ижил мөрөн, Крымын хотуудыг довтолсон билээ.
    Тохтамыш цохигдсоны дараа мангад аймгийн Эдигей ноён Алтан ордны хүчин чадлыг сэргээх оролдлого хийжээ. Удалгүй Алтан ордны дотор самуун дэгдэж, 1412 онд Эдигей ноён Хорезмын зүг зугтан гарчээ.
    Ингэж XV зууны дундуур Алтан ордны улс бүрмөсөн задарч, биеэ даасан хэд хэдэн улс болжээ. Гэвч Их ордны Ахмед хаан Алтан ордны нэгдмэл хүчирхэг байдлыг сэргээх сүүлчийн оролдлого хийжээ.
    Ахмед өрсөлдөгч этгээдүүдэд алагдаад Их ордон мөхжээ. Ийнхүү Алтан ордны улс мөхөж, Орост 200 гаруй жил үргэлжилсэн Монголын ноёрхол эцэс болсон ажээ.

  • ШУНАЛААСАА БОЛЖ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛИЙГ ХҮРТЭВ.

    Болзсон өдөр тохиож шүтлэгтэн П гэр бүлийн хамтаар бөөлүүлж бөөгийн зан үйл хийлгэжээ. Бөөгийн онгод нь хийсэн зан үйл нь томоохон үйлд тооцогдох тул барьц их өндөр гарсан гэж айлдав.
    Тэгээд шүтлэгтэн П-ийн унаж явсан эксель машин, авгайгынх нь зүүж явсан ээмэг гинж бөгж зэргийг бөөлөлтийн барьцаа болгон авсан байна. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн боловч шүтлэгтэн П-ын амьдрал ахуйд ямар ч өөрчлөлт гарсангүй. Тиймээс зайран Т-д өгсөн барьцаагаа буцааж авахыг шаардах болжээ. Улмаар зайран Т иргэн П нарын хоорнд маргаан улам тэсэрч цагдаагийн байгууллагаар шийдьэрлэх түвшинд очсон байна.
    Цагдаагийн байгууллага залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн зайран П-ээс байцаалт авах болов. Энэ хэрэг ийнхүү олон хоног сунжирав.
    Нэгэн өглөө Зайран гэх П сэрсэнгүй мөнхөд нойрссон байв. Шалтгаан нь тун шалихгүй, шүлсэндээ хахаж өнгөрчээ. Тэнгэрийн нэрийг барьж бөөгийн нэрийг доромжлогч нарт тэнгэр хатуу шийтгэл ийнхүү ноогдуулжээ.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ЁС ЗҮЙ (ДОЛООДУГААР)

    75. Бөө бус жирийн хүн, бөө улаач онгод шүтээнтэй нь хүндэтгэлгүй харьцах эд зүйлийг нь зөвшөөрөлгүй өөрийн мэт гар хүрч оролдохыг хатуу цээрлэх. Учир нь хүний хөлстэй гар хүрэв хэмээн онгод сахиус уурлан догширдог болохыг анхаарах.
    76. “Өө ердөө л нэг онгын үг шив дээ” гэж жирийн хүн өөрийгөө дөвийлгөж онгод тэнгэрийн айлдварыг үнэгүйдүүлж хүндэтгэлгүй хандаж болохгүй. Онгод тэнгэрийн айлдвар түүний үнэ цэнэ нарийн учир утгыг ухаж ойлгох, хүндэтгэлтэй хандах. “Хэлсэн дээ хэвийг олж, явсан даа ямбыг олно” гэж онгод тэнгэр айлддаг билээ. Алтнаас үнэтэй агуу их оюун ухаан тэнгэр сахиусанд бий гэдгийг маш сайн ойлгох.
    77. Тэнэг хүн тэнгэрээс ахмад гэдгийг асар сайн ойлгох, судлаач нэрээр бөөд хүндэтгэлгүй хандах, онгод тэнгэрийн айлдварыг худал ташаа мэтээр ихэрхэн тайлбарлах, мөчид ойлголтоор өөрийн үзэл бодлыг шинэ бөө нар болон хүмүүст тулгах, алдаатай эцсийн дүгнэлт гаргах, бөөг огтхон ч хүндлэхгүй байж, хүмүүст буруу үлгэр дуурайлал үзүүлэн улмаар олон түмэнд ташаа мэдээлэл өгч болохгүй.
    78. Бөөгийн нэр хүндийг буруугаар ашигласан бохир бизнес эрхэлж үл болно. Түүнийгээ амжиргааны эх үүсвэр болгох нь буруу гэдгийг ухамсарлах.
    79. Бөөгийн зан үйлийг бөө хүнд багш болон онгод тэнгэрүүд нь мөн хашир туршлагатай бөө нар л зааж сургадаг. Аавдаа адуу манахыг заана гэгчээр эгэл жирийн хүнкнпсйнн өөрөө бөө, тэнгэрийн улаач болсон мэт зааж зааварлах ёсон байхгүй.
    80. Бөөг дуурайж хуурамчаар бөөлөх, алдаатай буруу зан үйлийг хийж олон түмнийг төөрөгдүүлэх, мухар сүсэгт хөтлөж,хүмүүсийг хохироох явдлыг хатуу хориглоно. Үйлийн үр хатуу байдаг гэдгийг санах.
    81. Бөөгийн аливаа зан үйлд эгэл хүмүүн оролцохдоо Монгол бөөгийн ёс зүйг хүндэтгэн бөө болон түшээгийн (тулмаашын)зөвөлгөөг хүндэтгэн дагаж оролцох.
    Аливаа хүндрэл саад бэрхшээлээс гарах бүх арга зам чухамдаа аугаа Мөнх тэнгэрийн бөө шүтлэгт бий гэдгийг ойлгож хүндэтгэн дээдлэх.

    2013оны 12 дугаар сарын 14-ны өдрийн
    МБНЭ-ийн Бага хуралдайн хуралдаанаар батлав.

  • ЗАХЧИН БӨӨ

    Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүн гарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Баяд бөө Баядын эртний өвөг дээдэс бол ХП-ХШ зууны үед Жида Баягуд Дуклас, Хээрийн Баягуд гэгдэж Баягуд аймгаас сурвалжтайн дээр Сэлэнгэ мөрний зүүнтэйх Зэд голоос урагш тал газар сууж агсан Жида Баягуд, Хээрийн Баягуд нь жинхэнэ монгол угсаатай гэж шинжээчид үздэг. Баяд ястан нь монгол, түрэгийн дотор нэлээд тохиолдох бөгөөд монгол угсаатны халх, өвөрлөгч, буриад, ойрадын аль алинд оролцдог яс юм. 

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН ЖАМБАЛДОРЖЫН ПҮРЭВСҮРЭН

     

    2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн МБНЭ-ийн бага хуралдайн 6 дугаар хуралдаанаас гаргасан “Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудын хүндэтгэлийн цогцолборыг байгуулах ажлыг санаачилж, бөөгийн зан үйлээр хүндэтгэл үзүүлэх ажлыг 2014 оны 3 дугаар улиралд багтаан хэрэгжүүлсүгэй”. гэсэн шийдвэрийг биелүүлэхэд МБНЭ-ийн гишүүн, удган Ж.Пүрэвсүрэн нь үнэтэй хувь нэмэр оруулсан.

    ⦁ МОНГОЛ ТӨРИЙН ДААЛГАВРААР ЯПОН УЛСАД ОЧИЖ, 34 НАСАНДАА ЦААЗЛАГДСАН, МОНГОЛ ТӨРИЙН ЭЛЧ, ДИПЛОМАТЧ ТУУШИН, СЭЦЭН, САРТУГ НАРЫН ШАРИЛ БОЛОН,
    ⦁ ШАЙО ГОЛЫН ХӨВӨӨНД ЕВРОПЫН ШИГШМЭЛ 65 МЯНГАН ЦЭРГИЙГ ХИАР ЦОХИН УСТГАСАН, МОНГОЛ ТӨРИЙН ДАЙТАХ ХОСГҮЙ УР ЧАДВАР, СҮР ХҮЧИЙГ ҮЗҮҮЛСЭН ТУЛАЛДААНД АМЬ ҮРЭГДСЭН МОНГОЛЫН 1000 ДАЙЧДЫН БУЛШНААС ТЭДНИЙ АЛДАР ГАВЪЯАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН БӨӨЛЖ, ШҮНСЭГЛЭСЭН ШОРООГ ЭХ НУТАГТ ЗАЛЖ АВЧИРАХ ХҮНДТЭЙ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭСЭН
    ⦁ “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

    ⦁ 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. ⦁ Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН НЭРГҮЙН МЯГМАРСҮРЭН

     

    ⦁ МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ.
    ⦁ “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    ⦁ “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

    ⦁ 2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь ⦁ Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их тахилгын Галын тахилгад толгойлж бөөлсөн. .
    ⦁ 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    ⦁ 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    ⦁ 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. ⦁ Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.
    ⦁ 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    ⦁ 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    ⦁ 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
    ⦁ 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    2015.2 cap “Тэнгэрлэг залуус”- I аяны хурээнд амьдралын боломж муутай, эх орны төлөө хөдөлмөрлөж залуу насаа зориулсан ахмадууддаа туслах ажилд оролцсон.
    2015.2 cap “Тэнгэрлэг залуус” – II аяны хурээнд Нийслэлийн Сонгино-Хайрхан дуургийн алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхуудэд туслалцаа узуулэх ажилд оролцсон.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН ДАЙВИЙН НАРАНЦЭЦЭГ

     

    ⦁ МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА.
    ⦁ БИЕ ДААСАН БӨӨГИЙН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛЖ АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ.
    ⦁ НЭГДСЭН ТАХИЛГА ДЭЭР УДАА ДАРАА ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН.
    ⦁ “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    ⦁ “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    ⦁ “АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    ⦁ 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    ⦁ 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    ⦁ 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. ⦁ Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.
    ⦁ 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад Галын тахилгад толгойлж бөөлсөн.
    ⦁ 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    ⦁ 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    ⦁ 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    ⦁ 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
    ⦁ 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН БҮРЭНЖАРГАЛЫН БАЙГАЛМАА

     

    ⦁ МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ БИЕ ДААН АЖИЛЛАДАГ.
    ⦁ МОНГОЛ БӨӨГИЙН СОНГОДОГ ӨРГӨӨГ БАЙГУУЛСАН.
    ⦁ АНУ-ЫН ЭЛЧИН САЙД Ж.ГАЛТ МОНГОЛ БӨӨГИЙН УДГАН Б.БАЙГАЛМААГИЙН ӨРГӨӨНД АНХ ЗОЧИЛСОН
    ⦁ “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    ⦁ “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

    ⦁ 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН ЧҮЛТЭМ ЯНЖИНСҮРЭН

     

    ⦁ БИЕ ДААСАН БӨӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ.
    ⦁ ТӨРИЙН “АЛТАН ГАДАС” ОДОН
    ⦁ “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

    ⦁ 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    ⦁ 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.