Author: admin_shaman

  • №6 Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын дүн

     

    Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Гурвалсан тахилга амжилттай болж түүнд хүчин зүтгэсэн олны хүч үр дүнтэй боллоо. Өмнөговь, Өвөрмонголоос өргөн бүрэлдэхүүнтэй оролцож дэмжсэн нь сайгаалтай. Идэвхтэй оролцсон улаач нарыг Мөнх тэнгэрийн төлөө Мөнгөн шонхор медалиар Энхтүвшин , хүрэл шонхор медалиар Мөнх очир, Отгтонжаргал, Тамжид, Одгэрэл , Буянцэцэг, Анхмаа нарыг тус тус шагнасан байна.

    Эхний тахилгад ОХУ-ын Буриадын төлөөлөл оролцож байсан бол энэ удаа Монгол туургатны нэг хэсэг болсон Өвөрмонголын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон болно.

    Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын хоёр дахь тахилгыг бүрэн бус бүрэлдэхүүнтэй хийхээр шийдвэрлэсэн билээ. Энэ нь зөвхөн Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад өмнөх жил болзоо тавьсан улаач нар хамарч байгаа хэрэг юм. Өмнөх нэгдсэн тахилгууд болох Цэнгэл хайрхан, Хөвсгөл нуур, Хөх уулын нэгдсэн тахилга ийм байдлаар зохион байгуулагдсан.

    Бараг 2500 км зам туулж тахилгад оролцоно. Тиймээс улаачаас багагүй эдийн засгийн чадавхи шаардана. Монголын минь эдийн засгийн байдал хүндхэн байгаа үед дараалан хийх тахилгууд улаач нарын хувьд хүндээр тусдаг.

    Нэгдсэн тахилга хийхдээ гурав дараалан хийх болсон нь ихэнх хайрхад бөөгийн зан үйлээр тахилга хийлгүй удсан, “хатуу” байдагтай холбоотой. Тэгээд ч нэгдсэн хүчээр хамтран хийж байж үр дүнд хүрдэг онцлоготой. Алс холоос ирж оролцдог Буриад бөөгийн хамт олныг энэ жилийн тахилгаас чөлөөлсөн юм.

    Нэгдсэн их тахилгад оролцогчид МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайд өөрсдийн саналаа өгч, хурлаар хэлэлцэж шийдвэрлэж ирсэн уламжлалтай. Нэгдсэн тахилгад бөөлөх улаач нарын нэр эрт тодордог. Эрт тодордог гэдэг нь нэгдсэн тахилгад эртнээс бэлтгэнэ гэсэн үг билээ.

    Өнгөрсөн жилийн Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Долоон өвгөн одны тахилгад оролцохоор саналаа өгсөн Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн бүрэлдэхүүн тахилгаас хоцорч, бид ч яаран хуралдаж оронд нь улаач нарыг шинээр томилж байсан түүхтэй. Гэвч тэд энэ жил ирээгүй нь хайрханд бөөлүүлээгүй өнгөрсөн жилийн шийд зөв байжээ гэж бодоход хүрэв. Нөгөө талдаа хайрханы сорил ч байж болох юм. Хайрхад ч эрэмбэтэй байдаг. Их хайрхадыг хүндлэн байж өөрсдийн хайрхадын ивээлийг хүртэнэ.

    Өнгөрсөн жилийн тахилгад бөөлсөн дээд цолтой Монгол бөөгийн Тэргүүн зайран Зоригто, Монгол бөөгийн Тэргүүн зайран Дэвэл нар оролцсонгүй. Тахилга дээр бөөлнө хэмээн элдэвээр аашилж загнан байж бөөлж байсан Монгол бөөгийн удган Алтанзаяа, энэ жил хэл чимээгүй алга болов.

    Нэгдсэн их тахилга дээр бөөлөх байсан Монгол бөөгийн зайран Одбаяр өөр газар зугаалсан зургаа фейсбук дээр тавьсан шиг, багш нь магтсаар байж, мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар шагнуулж байсан Монгол бөөгийн удган Ц.Сувдаа, Монгол бөөгийн удган А.Оюунцэцэг, Монгол бөөгийн зайран Мөнхчулуун болзоондоо ирсэнгүй. Дуртай үедээ бөөлж, дургүй бол шалтгаан хэлчихээд “алхаж” яваа тэднээс бөө хүний болон онгодын болзооны нэхэл гэдэг хатуу гэдгийг сануулж хэлэхийг хүсч байна.

    Тахилгад идэвхитэй оролцдог боловч араас байнга буруу зан үйл хийж явдаг “Самгалдай” бөөгийн төв оролцоогүй нь нэг талдаа таатай нөхцлийг бүрдүүлж байлаа.

    Эртнээс бие даан салах санаа цухуйлгаж явсан зарим нөхөд шинээр байгууллага байгуулан салж одов. Энэ бүхэн цаг үеийн шалгуур, онгодын сорил билээ. Бусад шашины байгууллагууд нэгдмэл хүчирхэг болж байхад бид салан тусгаарлах нь илүүц зүйл юм. Гэхдээ бусдаас сургамж авч урагшилж чадахгүй нөхдөд амьдрал өөрөө биеээр эдлэх хувь ногдуулах болно.  

    МБНЭ гэдэг байгууллага өөрийн дүрэм, журамтай тиймээс гишүүдээс хариуцлага алдвал дүрмийн дагуу арга хэмжээ авахаар заасан байдаг. Тэглээ гээд байгууллагаас гарна гэж дуугарах нэгэн ч бий. Гэхдээ хамтаар баталсан дүрмээ баримтлан арга хэмжээ авах нь байгууллага хэмээн нэрлэгдэхийн учир шалтгаан билээ.

    Тиймээс Монгол бөөгийн Тэргүүн зайран Дэвэл, Монгол бөөгийн Тэргүүн удган Наранцэцэг (Самгалдай төв) нарыг МБНЭ-ийн дүрэм 4 дүгээр зүйл. Цол хураах, бууруулах хариуцлага тооцох тухай заасны дагуу

    4.1.2. Монгол бөөгийн нэгдсэн их тахилгыг толгойлж бөөлөх ажиллагааг тасалдуулсан,”тул цол бууруулах, арга хэмжээ авах саналыг МБНЭ-ийн Ерөнхийлөгчээс Дээд цэцийн хуралдайд оруулж байна.

    Цаашдаа дуртай үедээ бөөлнө, дургүйгээ хүрэхээр бөөлөхгүй гэж дураараа аашилдаг улаач нарын зан үйлд сануулга өгч байна. Нөгөө талдаа бөө хүний томоохон шалгуур нь яах аргагүй болзоогоо хүндлэж сурах асуудал билээ.

    Нэгэнт бөөлнө гэж саналаа өгч, дараа нь хайрхандаа залбирч өөрсдийгөө мэдүүлж, болзоо тавьчихаад сураг тасардаг зан бөө хүнд байж болохгүй. Та бөө хүн бол болзоондоо ирэхгүй байх нь хориотой зүйлийн нэг мөн. Өнөө цагийн хуурамч гэж яригддаг бөө нарт бол болзоо, хариуцлага гэдэг зүйл яригдахгүй байж болох юм.    

    Мөнх хөх тэнгэр биднийг ивээх болтугай.

    djmedia:33
  • № 5 Улаач нарын чанарыг шалгасан Долоон өвгөн одны тахилга.

     

    Oтгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Долоон өвгөн одны тахилга дараах бөө нар бөөллөө. Үүнд:

    -Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн одны тахилгад:

    Монгол бөөгийн тэргүүн удган Эрдэнэчимэг, (Завхан аймаг)

    Монгол бөөгийн зайран Б.Баяржаргал, (Завхан аймаг)

    Удган Батчимэг(Улаанбаатар хот)

    -Аз, хийморийн эзэн тэнгэр өвгөн одонд:

    Монгол бөөгийн Тэргүүн удган Б.Нанжаа, (Эрдэнэт хот)

    Монгол бөөгийн удган Б.Нарангоо,(Өвөрмонгол)

    Монгол бөөгийн зайран Аюуш       (Өвөрмонгол)                       

    -Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн одонд:

    Монгол бөөгийн удган Үүрийнцолмон, (Хөвсгөл аймагг Тариалан сум)                                Зайран Ганзориг(Өвөрмонгол)

    Зайран Тамжид(Төв аймаг, Мөнгөнморьт сум)                                        

    -Нас арвижахын эзэн тэнгэр өвгөн одонд:

    Зайран Мөнх-Очир(Өмнөговь аймаг, Даланзадгад хот)

    Монгол бөөгийн удган Буянцэцэг(Өмнөговь аймаг, Цогт-Цэций сум)

    Монгол бөөгийн удган Отгонжаргал(Өмнөговь аймаг, Цогт-Цэций сум)

    -Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн одонд:

                Монгол бөөгийн удган Оюунтуул(Улаанбаатар хот)

    Удган Наранлхам(Дархан уул аймаг)

    Удган Цэрэндулам(Дархан уул аймаг)

    -Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн одонд:

    Монгол бөөгийн удган Б.Солонго, (Эрдэнэт хот)                                   

    Монгол бөөгийн тэргүүн удган Түвшинжаргал, (Эрдэнэт хот) 

    Удган  Энхтүвшин (Улаанбаатар хот)       

    -Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн одонд:

    Монгол бөөгийн тэргүүн удганЖ.Өлзийсайхан, (Дундговь аймаг)

    Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Дуламжав(Өвөрхангай аймаг)

    Удган Гэрэлмаа    (Завхан аймаг)

    нар тус тус бөөлсөн байна.

    djmedia:32

     

  • Талийгаачийн чөмөгний ясыг авсан хуурамч лам шулмасын хорлолоор үхжээ

     

    Мань эр зээл авах гэсэн боловч үнэндээ яаж хөөцөлдөхөө ч мэдэхгүй байсан учраас лам болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Ингээд хамар хашааныхаа айлын авгайгаар ташуу захтай лам дээл, овоодой малгай хийлгэж аваад хувраг болж хувирав. Мэдээж хэрэг орон шоронгоос гарч ирсэн түүнд хавь ойрынхон нь болон түүнийг таньдаг мэддэг хүмүүс юү гэж сүсэглэв гэж. 

    Тиймээс мань эр чухам ямар учиртайг нь ч мэдэхгүй хирнээ өөрийгөө Дарнатын хувилгаан хэмээн өргөмжилсөөр Эрдэнэтэд очжээ. Тэр урьд өмнө нь очиж үзээгүй хирнээ Эрдэнэтэд буучихаад вокзал дээр алийгаа ч мэдэхгүй зогсож байв. Ингэж зогсохдоо тэр шорон зангаа шаггүй ашиглажээ. Мөн л өөртэй нь адилхан хаана очихоо мэдэхгүй гайхаж балмагдан зогсоо хөдөөх эр, эм хоёрыг нүдээрээ олзлоод явж очжээ. Тэр шууд л сайхь хоёрын царай дахь гунигийг мэдэрснээ, 
    – За, та хоёр буяны ажилд очоод ирээ юү? гэж асуухад нь лам хувраг харсан хоёр ч уухайн тас
    – Тэглээ. Хүү маань цэрэгт байгаад хүний гарт үрэгдсэн юм. Их л зовлон үзсэн байна даа. Бид хоёр эндээсээ унаа олж гэртээ очих санаатай л зогсож байна гээд л яриа өрнүүллээ. 1990 онд одоог бодвол лам хувцастай хүн нүдний гэм байсан. Тэгээд ч хүмүүсийн мухар сүсэг ид дүрэлзэн асч байсан цаг хойно доо. 

    Цогтоог маш их сүсэглэж буйг анзаараад,
    – Би хөдөө орон нутгаар явж буян үйлдэж байгаа юм. Хүний гарт үрэгдсэн хүний сүнс хойд төрлөө ололгүй тарчилдаг юм даа. Арыг нь сайн л хийлгэх хэрэгтэй гэхэд нь нөхөр нь, 
    – За, багш минь өршөө. Ийм буянтай хүнтэй бурхны хишгээр л тааралдлаа. Одоо таниас салахгүй ээ. Та манайд очиж арга чарга хийж өг гээд сөхрөөд уначихав. Мань эр ч бага зэрэг цааргалсан дүр эсгэж байснаа, 
    – За яахав. Гэхдээ бараг арваад хоногийн ажил орно. Яая даа байз гэхэд, 
    – Еэ бурхан гончигсүм минь, та авралдаа багтааж хайрла гээд сөхрөв. Тэр үеэр гал гаргадаг Өнөрмаа, Дожоодоржийн алтан цөгцний хэрэг, энд тэндхийн харь гаригийн хөлөг, үзмэрч Дашцэрэн гээд олон шуугиантай үйл явдлууд өрнөж байсан учраас мань эр ч үүнийг ашиглахаар шийджээ. Тэгээд, 
    – За тэгье дээ. Би харин зарим шөнө урд төрлийнхөө хувилгааны сүнстэй уулздаг юм. Тэр нөхцлөөр нь хангаж өгөөрэй гэснээр хөлсний машинд суун сайхь айл руу довтолгожээ. Чин үнэндээ тэр үед Монголд лам дээл өмсдөг хүн Гандангийн хэдэн лам нараас өөр байгаагүй учраас тэр хавийн айлууд сөгдөн, мөргөж угтацгаажээ. Мань эрд үнэндээ эрхи, нэг шогол Алтангэрэл судраас өөр юу ч байсангүй. Мартсанаас энэхүү айлыг танилцуулах нь зүйтэй байх. Гэрийн эзнийг Доржсүрэн, эзэгтэйг Дариймаа гэдэг бөгөөд гурван хүүхдийнх нь том Улаанбаатар хотод цэрэгт татагдаж очоод хал цэргүүдэд зодуулж нас барсан нь тэр байжээ. Харин Доржсүрэнгийнх удам дамжсан бурхан тахилаа хадгалж ирсэн нь харваас илт байв. 

    Мань эр ч,
    – За, та нар бурхан тахилаа олигтой шүтэлгүй бузартуулсан байна. Энэ хонх, дамраа надад өг гээд хариу хэлэхийн завдалгүй өөрийн болгожээ. Тэр шоронд байхдаа мөнөөхөн өвгөний хэлж байсан дамрыг хүний гавлын ясаар, ганлин гэдэг юмыг нь 18 настай онгон бүсгүйн чөмөгний ясаар хийдэг гэдгийг л маш их шохоорхон сонссон байжээ. Тэгээд ч шоронгоос суллагдсаныхаа дараагаар Богдын музейд очиж чөмгөн ганлин, гавлын ясар дамар, эрхи зэргийг харчихаад “Ийм юмтай болчих юмсан “ гэж хорхойсч байсан нь биеллээ олжээ. Мэдээж хэрэг түүнийг хэрхэн дүвчигнэж тэр хавийн хүмүүсийн мөнгө төгрөгийг авч байсныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Шөнө болгон урд төрлийнхөө хувилгааны сүнстэй уулзаж учирч байна гэдгээр шалтаглан тусдаа гэр бариулжээ. Тэр ч бүү хэл саахалт айлынх нь 21 настай Цэцэгсүрэн гэдэг хүүхнийг Дарь эхийн бүрэлбаатай төрсөн хэмээн шинээр тодруулан цугтаа нойрсох болжээ. Сайхь хүүхэн нь ч гэсэн дүрдээ итгээд мэргэ төлөг хийх болсон гэдэг. Гэвч Цогтоо “хувилгаан” удаан жаргаж чадаагүй юм. Тэр дотроо бурхан шашинд огтхон ч итгэдэггүй байсан бөгөөд ингэж хүмүүсээр тоглоом наадам хийж байгаад жинхэнэ ид шид, шулмасын хорлолд нэрвэгдсэн билээ. Нэгэн орой Цогтоо хувилгаанд заллага иржээ. Учир нь 50-иад километр зайтай орших нэгэн айлын 18 настай охин морьноосоо унаж үхсэн учраас хойдохыг нь уншуулахаар залсан нь тэр байж. 

    Мань эр ч явж очоод нэгэн адын бодол шүглэх нь тэр. Түүний бодолд энэ эмэгтэйн чөмөгний ясыг авч тэр ганлин гээч юмтай болчихвол илүү олон хүн өөрт нь сүсэглэн сөгдөх болно гэж сэтгэсэн юм байх. Тэгээд мань эр цогцсыг нь монгол ёсоор ил тавь гэж зарлигдав. Эцэг, эх нь бага зэрэг эргэлзсэн дүр эсгэхэд, 
    – Охин чинь буянтай хүн байж. Одоо яая гэхэв. Та нарын хохь чинь хэмээн загнаснаар таг дуугүй болгожээ. 
    Талийгаачийг оршуулсаны хэд хоногийн дараа тэр хавиар явсан зарим дэггүй залуус шарилын өрөөсөн хөл алга болсныг хов жив болгон ярьсан авч нохой шувуу идсэн биз гээд хэрэгсэх хүн гарсангүй. Харин энэ үеэр Доржсүрэнгийн хот айлд ёстой аймшигтай явдал өрнөж байлаа. Талийгаачийг оршуулсан шөнө Цогтоо хувилгаан Дарь эхээр өргөмжилсөн хүүхнээ дагуулан морьтой яваад өглөө үүрээр иржээ. Тэгээд зуны халуунаар өдөржин гал өрдөж нэг юм чанаад байгаа нь мэдэгджээ. Харин хэнийг ч ойртуулсангүй. Үдэш нь харуй бүрийгээс эхлэн аймшигт явдлууд болсон юм. Орой харуй бүрий болохын хирд хотондоо тайван хэвтэж байсан мал сүрэг гэнэтхэн хуйларч, тэр хавьдаа л зүрх зоригтойгоороо алдартай Доржсүрэнгийн дөрвөн нүдтэй халтар банхар гийнан гаслаж, гайхшрал төрүүлсэн явдал боллоо. Доржсүрэн ч эхнэртэйгээ гэрээсээ гүйн гарч,
    – Хөөе, та минь ээ. Юу болоод байна аа? Газар хөдлөх гэж байна уу? хэмээн сандарч мэгдэхэд нь мөн л гэрээс гараад байсан Цогтоо хувилгаан, 
    – Та нар битгий сандар. Миний өмнөх төрлийн сүнс өнөөдөр ийм догшин ирж байна. Та нар бүгдээрээ гэртээ орцгоо. Юу ч харж, юу ч сонсч болохгүй хэмээн өндөр дуугаар хашгирахад айж мэгдсэн хүмүүс гэр гэртээ сандралдан орцгоолоо. Удаа ч үгүй хүн муухай орилох чимээ сонсогдов. Гэртээ бүгэгсэд энэ бүхнийг сонсохгүйн тулд чихээ дарцгааж байлаа. Гэвч чихээ дараад дараад, 
    – Амь авар. Туслаарай гэх Цогтоо хувилгаан, Дарь эх хоёрын дуу хадсаар тасалдлаа. Хоттой мал сүрэг ч чимээ тасрав. Харин нохой нь баруун хойно нилээд хол улих сонсогдож байлаа. 

    Хэсэг хугацааны дараа Доржсүрэн,
    – За, юу л болвол болог. Гарахаас өөр аргагүй гэсээр гарлаа. Удаа ч үгүй – Хүүе, та минь ээ. Энд хүн үхчихлээ гэх чимээгээр бүгд л дэрхийтэл босон хүмүүс гэрэл гаргахад Цогтоо хувилгаан нүүр ам, хэнхдэг цээжээ хэн нэгэнд уруулан амьсгал хураасан байх агаад өрөөсөн хөл нь өвдгөөрөө тасарч унасан байдалтай амьсгал хураасан байжээ. Түүнээс холгүй Дарь эх нь ухаангүй хэвтэж байв. Түүний арайхийн сэргээхэд, 
    – Чөмөгний ясаа нэхсэн шулмас ирсэн. Түүнийг нь өгөхгүй бол болохгүй хэмээн эрүүгээ тачигнуулан ээрч муурч байлаа. Дарь эхийг тайвшруулан байж босгож гэрт оруулахад тэр болсон явдлыг ярьж хүмүүсийг нэгмөсөн айдас хүйдэст автууллаа. Цогтоо хувилгаан талийгаач бүсгүйн чөмгийг “Ганлин хийнэ. Тэгвэл чи бид хоёр жинхэнэ ид шидийг олно” гээд шөнөөр очиж огтлож авчээ. Харин энэ өдөр тогоонд чанаж, махнаас нь салгаж хадганд боож тавьсан юм байж. Гэтэл Цогтоо хувилгаан мал сүрэг үргээд байхаар, 
    – Миний өмнөх төрөл ирж байна. Хоёулаа гадаа зогсож угтая гэж мунхаглажээ. Гэтэл харанхуйд нэгэн юм сэвхийтэл ороод ирсэн нь талийгаач эмэгтэй өрөөсөн хөл дээрээ дэвхцэж явсан нь мэдрэгджээ. Тэгээд л Дарь эх хэмээн хөөрөгдсөн Цэцэгсүрэн хүүхэн ухаан алдаж унасан нь тэр. Хүмүүс зөвлөлдөөд маргааш нь чөмгийг нь аваачиж шарил дээр нь орхихоор болжээ. Харин Цогтоо хувилгааны цогцсыг холбогдох байгууллагуудад нь өгөх гэсэн боловч муудахаас нь болгоомжлоод хоёр хоногийн дараа оршуулсан гэдэг. Чөмгийг маргааш нь Доржсүрэн шарил дээр аваачиж тавьснаар энэ хэрэг шувтарсан юм. Бүр жилийн дараа л Цогтоогийн ар гэрээс хүн ирж ёслол үйлдсэн болоод буцсан гэдэг. Харин хот айлынхан нутагтаа ад үзэгдэхээс эмээгээд энэ бүхнийг тас нууж өнгөрчээ. Дарь эх хэмээн өргөмжлөгдсөн хүүхэн ч тун удалгүй солиорч ууланд очиж боож үхсэн байдаг. Гэхдээ уг оршуулгын газраар өрөөсөн хөлтэй шулмас байдаг гэсэн яриа тархсан бөгөөд төдийлөн нотлох баримтгүй учраас мартагдах тийшээгээ ханджээ. 
    Эх сурвалж www.wikimon.mn

  • Г.Аким: Хүн бичнээс биш харь гаригийн “гэрлэн биет”-ээс үүссэн

     

    -Хүний хромсом, сармагчны хромсом өөр. Сармагчных 48, хүнийх 46. Тэгэхээр орчин үеийн биологичид Ч.Дарвинаас асууна, хоёр хромсом хаашаа алга болчхов оо. Сармагчны хромсом 48 юм чинь хүнийх ч ялгаагүй 48 л байна шүү дээ. Хромсомын тоо хувьслаар өөрчлөгддөггүй. Гэтэл хүнийх 46 байгаа шүү дээ. Хоёрдугаарт, сармагчнаас хүний ДНК-г хайгаад олдоогүй. Орчин үеийн биологийн шинжлэх ухааны юм шүү дээ энэ чинь. Үүгээр нь би хүн сармагчнаас үүсээгүй юм байна гэж дүгнэж байгаа. Хүн Африкт сармагчнаас үүсээд хаагуур ч юм бэ дамжсаар Төв Азид 4000 жилийн өмнө ирсэн гэдэг огт худал юм.

    -Үүнийг юугаар батлах вэ, ямар баримт баталгаа байна?

    -Хэнтий аймгийн Норовлин сумын нутгаас эртний хүний гавлын оройн яс олдсон байдаг. Тэр нь хомосапиенс гэж ухаант хүний толгойн яс байгаа юм. Үүнийг Францын эрдэмтэд баталсан. Хомосапиенс 250 мянгаас 100 мянган жилийн хооронд бий болсон гэж үздэг. 40 мянган жилийн өмнө хүн төв Азид ирсэн юм бол яагаад 250 мянган жилийн өмнөх яс тэндээс олдож байдаг юм бэ. Өөр нэг эх сурвалж бол Бээжингийн ойролцоогоос эртний хүний бас нэг яс олдсон, тэр мөн 250 мянган жилийн өмнөх хүнийх.

    Ява арлаас бас ухаант хүний яс олдсон. Гэхдээ түүнийг Төв Азид хүн бий болоод Бээжин, Ява арал гэх мэтчилэн тал бүрд тарсан гэж эрдэмтэд үздэг шиг билээ. Үүнд бас л өмнөх хариултыг хэлэхэд 40 мянган жилийн өмнө хүн төв Азид ирсэн юм бол яагаад 250 мянган жилийн өмнөх яс тэндээс олдож байдаг юм бэ, тийм биз. Дэлхийн эрдэмтдийн үзэл онол энд буруу байна.

    Энгийн үгээр хэлэхэд, “Монголын нууц товчоо” өрхний завсраар орж ирсэн шар гэрлээс ураг оллоо гэдэг илүү үнэнд ойр юм. Үүнийг юугаар тайлбарлаж болох вэ гэвэл, квантын физикт үздэг квантын шилжилтээр тайлбарлаж болох юм. Холливудын кинонд хүн явж байснаа гэнэт шингэнд хувирч урсч алга болоод эсвэл гэрэл болоод байдаг даа, квантын шилжилт тийм л юм. Магадгүй өөр гаригаас ирсэн гэрлэн хүнээс хүн үүссэн байж болзошгүй.

    Алун гоо эх “Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гурвын эцэг тотгоор орж ирээд шар нохой мэт шарвалзан гарч одогч юм. Энэ хөвгүүд тэнгэрийн хөвгүүд биз ээ” гэж хэлсэн тухай “Монголын нууц товчоо”-д байдаг. Энд давхар утга байгаа нь хүн тэнгэрийн биетээс улбаатай юм биш биз гэсэн таамаг төрж байна. Энэ мэтчилэн олон зүйлийг би саяхан гаргасан номдоо илүү тодорхой бичсэн байгаа.

    -Та бас саяхан болсон Зава Дамдин Лувсандаяан ламын 150 жилийн ойд зориулсан “Алтан дэвтэр” олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэгчээр оролцож байсан. Хурлын ач холбогдлыг юу гэж дүгнэж байгаа вэ?

    -Зава Дамдингийн судлал бараг шинэ тутам юм. Өмнө нь академич Ш.Бира гуай “Алтан дэвтэр” судрын талаар нэг сэдэвт бүтээл бичсэнээс өөр бүтээл байгаагүй. Одоогоос арван жилийн өмнө буюу 140 жилийн ойгоор нь бид илтгэл тавьж хэлэлцүүлж байсан. Гол судалгааны ажил тэгж эхэлсэн. Зав Дамдин бол буддын таван ухаанд мэргэшсэн, буддын шашны таван үндсийг гаргуун мэддэгээрээ Зава гэж алдаршсан хүн шүү дээ. Тиймээс тэр таван ухаанаар нь задаргаа хийж, чиглэл тус бүрээр нь гэх юм уу илүү нарийн судлах цаг болсон. Түүний эхлэл нь сая 150 жилийн ойгоор нь тавигдлаа гэж харж байна.

    Ойд зориулсан “Алтан дэвтэр” олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном багшийн илтгэл, БНХАУ-ын Бээжингийн үндэсний их сургуулийн профессор, монголч эрдэмтэн Ч.Хишигтогтох багшийн илтгэл гэх мэт нэлээд жинтэй, хүмүүсийн сонирхол татсан судалгаанууд гарч ирж байна. Тухайлбал, би Хишигтэн /Хишигтогтох/ багшийн илтгэлийг их сонирхолтой гэж бодож байна. Зава Дамдин Лувсандаяан ламын хойт дүр залуу Зава Дамдин Лувсандаржаа ламтан мөн шинэ мэдээлэл, шинэлэг судалгааг сөхөж тавьсан.

    Хамгийн гол нь шинэ мэдээллийг гаргаж тавих л чухал. Эрдмийн ажил зөвхөн эрдэмтдэд зориулсан байдаг юм биш, олон түмэндээ зориулагдаж байж сая жинхэнэ эрдмийн ажил болно. Манай зарим эрдэмтэн би эрдэмтдэдээ зориулж байна гэх нь бий. Тиймээс тэр нь хүнд ойлгогддоггүй, дотоодынхон нь ч тоодоггүй, гадаадынхан ч тоодоггүй. Хэчнээн сайн судалгаа байлаа ч бас ийм байх нь бий. Зава Дамдингийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал харин ийм байдлаас тэс өөр боллоо.

    Эрдэмтэн, судлаачдаас гадна жирийн иргэд, малчид хүртэл ирээд суучихсан, хурал дундуур хэн нь ч гарахгүй, босож явахгүй идэвхтэй оролцож, чих тавин чагнаж байна. Энэ чинь тэр хүмүүсийн тархинд орж байна гэсэн шүү дээ. Ер нь эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол гэж өөрийн чинь асуугаад байгаа зүйл бол судалгааг гүнзгийрүүлэх, тэр сэдвийнхээ талаар шинэ сонин зүйлийг гаргаж ирэх юм шүү дээ. Түүн шиг өнөөдөр Зава Дамдин багшийг л нээх нь чухал. Тэр зорилгодоо түүний ойд зориулсан “Алтан дэвтэр” хурал хүрсэн гэж бодож байна.

    -Зава Дамдинг судлагчид тэр их хүнийг нээх нь чухал хийгээд энэ зорилгод “Алтан дэвтэр” хурал хүрсэн гэж та хэллээ. Хүмүүс өмнөх дүрийн их эрдэмтэн Зава Дамдинг билгүүн номч гэдгээр мэднэ. Гэтэл зарим хүн хойт дүрийн залуу Зава Дамдин Лувсандаржаа Ринбүчийг ном эрдэмтэй атлаа тэрслүү хүн гэх нь бий. Энд ямар учир байдаг юм бол?

    -Номтой хүн эрдүү байдаг юм. Би ч гэсэн онгирч л байгаа шүү дээ. Өөрийнхөө үзэл бодолд итгэлтэй бол хэнээс ч айх хэрэггүй шүү дээ. Тэр тийм л хүн. Өөртөө итгэлтэй байна шүү дээ, би үнэн юм ярьж байна, зөв зүйл хийж байна гэдэгтээ тэр хүн бат итгэлтэй байна. Түүнийгээ ч шулуухан хэлчихдэг. Энд юу нь буруу байх билээ.

    -Хуна дөрвөлжин бичиг, ровеш сийлмэл үсэг хоёрын уялдааг судалсан таны судалгаа мөн сонирхолтой юм. Монголын түүхтэй ямар учир холбогдолтойг тайлбарлана уу?

    -Би уржнан Унгар, Румын улс руу явж Атилла хааны удмынхантай уулзаж, тэдний зан заншил, амьдралын хэв маягийг сонирхсон юм. 2,000 гаруй жилийн өмнө тийшээ явсан улсыг судалсан зүйл байна уу, соёлд нь манайтай холбогдох юу байна гэдгийг судлахаар явсан юм. Тэгж яваад миний олсон нэг олз маань ровеш үсэг л дээ. Үүний тухай Монголд хэн ч хэлээгүй, бичээгүй цоо шинэ юм. Иймд энэ шинэ зүйлийг олон түмэндээ хүргэж, сонин сайхан мэдээлэл өгөхийг зорьж байна.

    Ер нь зөвхөн ровеш бичиг ч бус өнөөгийн Атилла хааны удмынхан уулан дээр гарч нар мандахыг харж байгаад мөргөл үйлддэг. Ингэхдээ бас галын тахилга хийдэг шиг байна. Үүр цүүрээр уул руугаа очиж, уулынхаа бэлд гал түлж, түүдгээ тойрч зан үйл хийж байгаад, дээшээ өгсөж оройд нь гараад бас гал түлдэг, түүнийгээ яг нар мандах цагтай давхцуулдаг юм байна. Тэгэхээр нарны мөргөл, гал тахилгыг хамт хийж байна гэсэн үг.

    -Тэгэхээр 2,000 жилийн өмнө тийшээ явсан Атилла хааны удам уул, гал хоёроо тахиж байсан гэсэн үг үү?

    -Тэгж үзэж болно. Уул, гал тахиж байсан талаар түүхэн тэмдэглэл дотор ч бий. Ер нь гал бол хүн үүсэхтэй хамт бий болсон зүйл. Төв Азийн чээжинд хүн үүсэхэд гал үүссэн байж таарна. Яагаад гэвэл гал манах гэж монголчууд хэлэлцдэг, түүнтэй холбоотой түмэн хэлц үг бий шүү дээ. Дөнгөж гал гаргаад түүнээ удаавал юу болох билээ.

    Тэгэхээр галаа манаж, цучил нэмээд хараад суух нь. Тэгэхээр гал, галын тахилга, гал шүтлэг нь хүн үүссэнтэй холбоотой. Сүүл рүүгээ галын тэнгэр, галайхан эх гэж нэрлээд явчихсан. Энэ мэтчилэн Атилла хаан, түүний залгамж халаа, хөвгүүд нь галаа, уулаа, нараа тахиж байсан байна. Тэгэхээр хос шүтлэгтэй байсан байгаа биз.

    -Хуна дөрвөлжин бичиг, ровеш сийлмэл үсэг гэдэгт монгол, унгар хэлний үг хоорондоо ойролцоо бичлэг, дуудлагатай, утга ч дөхүү байна гэж та хэлсэн. Тухайлбал, ямар үгнүүд байна?

    -Бела гэж хүн анх судлаад унгар хэлэнд гаднаас орж ирсэн гадны үг байгааг илрүүлсэн байгаа юм. Тэр хүн өөрөө инженер мэргэжилтэй ч сонирхлоороо хэл судлал руу орсон судлаач. Унгар хэлэнд байгаа гадаад үгсийн уг сурвалжийг судлаад Баруун Европын хэлнүүдийг үзэхэд тэнд байгаагүй. Скандинавын орнууд руу судалгаа хийхэд тэндхийх биш байсан. Сүүлд орос-монгол толь бичгийн ном олж үзэж л дээ. Гэтэл хайж байсан үгнүүд нь монголоор бичээтэй байж. Тиймээс монгол гаралтай үгнүүд болохыг мэдэж л дээ. Ингээд 4,000 гаруй үг илрүүлж гурван боть ном хийснээ надад явуулсан юм.

    Ер нь бол монгол судлалын эхийг Байлент Габор гэж хүн анхлан тавьж, XVIII зууны сүүлчээр хүрээнд судалгаа хийж байсан байдаг. Тэр хүн монгол-унгар хэлний толь зохиосон гэх мэтчилэн судалбал их юм бий. Монгол судлалын олон зүйлүүд тэнд байгаа учир бид үүнийг орхиж болохгүй. Манай зарим судлаач хүннү хэлний судлагдахууныг тэс өөр газраас хайгаад байдаг. Гэтэл унгар хэлний чурга, монгол хэлэнд байгаа цорго хоёрыг ойлгоход мөн их амархан даа. Тиймээс хүннү монгол хэл бол Унгарт байна. Үүнийг залуу эрдэмтэд судлаасай.

    -Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Уг нь сэтгүүлзүйн талаар таны санаа бодлыг асууж байх атал огт өөр сэдвээр ярилцлаа. Танаас бид үг дуулмаар л байдаг?

    -Би сэтгүүлзүйгээ орхиогүй, түүнийгээ л хийж яваа. Харин археологи, түүхтэй хослуулсан. Зөвхөн эрдэм шинжилгээний модон хэлээр бичвэл миний юмыг хэн унших вэ. Нийтлэлийн хэлээр бичиж байгаа учраас хүмүүс сонирхож байгаа юм. Энд өөрийн чинь асууснаар сэтгүүлчдэд зөвлөгөө өгвөл, манай сэтгүүлчид бариад идчих байлгүй дээ. Аль хэдийнээ сэтгүүлзүйгээс холдчихоод орчин үеийн сэтгүүлзүйд юу хэлэх юм бэ гэж.

    Ер нь бол манайхан бодитой юм бичиж баймаар. Хоёрдугаарт, хэзээ ч мөнгөөр юм бичиж болохгүй. Аль болох олон хүнтэй уулзаж, юм сонсож дуулж, өөрийгөө хөгжүүл. Сэтгүүлч хүн эр зоригтой байх ёстой. Хүнд уншуулах гэж байгаа бол уншихаар юм бичдэг байх хэрэгтэй.Сэтгүүлзүйд хэлбэр, агуулгын нэгдэл чухал. Энэ хоёрыг л барилдуулж бичвэл болох юм даа

  • Oргуудын их нүүдэл

    Хэдэн шийдэмгий эрчvvд Тvвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зєєлєн засаг, газар нутаг амлав. Тvvнчлэн: ” та нар нутагтаа ирснээр дураараа нvvж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгvйгээр чєлєєтэй шvтэх болно” гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бvл, албат иргэд, бvхий л мал сvргээ аваад хуучин нутгаа тэмvvлэн зорихоор тохиров.
    Халимагийн хан Манжийн хил хvртэл нvцгэн уудам тал, элчилгvй халуун цєлєєс бvрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг тvгшингvй тооцоолж байв. Yvнээс гадна тэдний замд алхам бvрт тааралдах эртний єст Башкир, Киргиз болон бусад нvvдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Тvvнчлэн Орос гvрэн єєрсдийн харьяанаас бvхэл бvтэн нэг vндэстэнг бvхий л мал сvрэгтэй нь цуг зvгээр л тавиад явуулна гэж vгvй, Халимагуудын заналт дайсан Козакуудыг араас нь нэхvvлж, голтой бvхнийг нь хядуулах болно.
    Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хvнд байлаа. Тэд єєрсдийн цорын ганц баялаг болох тал дvvрэн бэлчих мал сvргээ бахархан харж, тэдний мєєрєлдєх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сvрэг vгvй болвол Халимаг тvмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бvрт хашхиралдан, уйлалдах бяцхан vрс нь єсєж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ vлдэж vндэстнийхээ хувьд мєхєх.
    Хавчилт, шахалтаас залхсан ард тvмэн нутгаа хаяж нvvхээр шийдэв. Хvн тєрєлхтєний тvvхэнд гарсан єєр нэгэн алдартай нvvдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нvvдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард тvмнээ уриалан дуудаж, нэг дvгээр сарын эхээр Волга мєрний эргээс хєдєлжээ.
    Баруун Халмагчууд тохирсон дохиог сонсоогvй юу эсвэл гол гаталж чадсангvй юу мєрний нєгєє эрэгт vлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд vнэнч байж, тvvнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширvvнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар дайны vеээр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дvрвэгч Халимагууд цєєн тоогоор амьдарч байна. Мєн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй.
    Зvvн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж vvргээ хурдан, гавшгай, найдвартай биелvvлж байв. Ачаа хєсєг, эмэгтэйчvvл хvvхдvvдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хvрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бvхнийг урьдаас нь довтолж устган сєнєєхєєр шилмэл эрчvvдээс бvрдсэн тусгай анги ч байгуулав.
    Арын хамгаалалтынхан ард хоцорсон бvх євєлжєє, хээрын сууц, жижиг тосгодыг галдан шатааж vгvй хийв. 25000 квадрат км газарт нэг шєнийн дотор бєєн тvймэр асчээ.
    Энэ мєчийг хvртэл Оросын харуулынхан Халимагуудын их нvvдлийн талаар юу ч мэдээгvй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хєллєн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хєдлєв. тэр єдєрт 300 майл газарыг туулан давхисаар, туйлдаа хvрч ядарсан амьтан хатан хааныхаа ємнє очжээ. Тэгээд эцсийн хvчээ шавхан байж хатан хаандаа бvхэл бvтэн нэг vндэстэн ганцхан шєнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагvй мэдээг хvргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мєрдєн хєєх, ямар ч vнээр хамаагvй нvvдлийг зогсоох, дvрвэгсдийг баривчлах, эсэргvvцвэл устгах тушаал єгчээ.
    Зvvн тийш 500 орчим километрт Козакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр козакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, єширхєж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хvрэв. Гэвч тоолшгvй олон хонь, бог мал явдал даахгvй хоцорч, vхэж vрэгджээ. Голын эрэг дээр ширvvн тулаан болж Козакууд 9000 Халимагийн амийг авав.
    Козакууд жаахан амсхийж байгаад нvvдлийг гvйцэн очиж, Туркай гол хvрэх замыг нь хааж болох байв. Иймээс халимагуудад аль болох хурдан цааш хєдлєхєєс єєр арга байсангvй. Нvvдэл цааш хєдлєєд нэг єдєр болов уу vгvй юу маш ширvvн цасан шуурга эхэлж, нvvр нvдгvй цас, мєс, хvйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сvргээс ихэнхи нь осгож, vхэрнvvд нь цасанд шигдээд толгойгоо даахгvй унаж vлдэв. Халимагууд тvр буудаллаж, vлдсэн хэдэн vхрээ алж, махны нєєц бэлтгэж авлаа.
    Цас хєлдєж, гадарга дээгvvр нь морь тэмээ явж чадахаар болмогц нvvдэлчин олон шамдан хєдлєв. Морь малын туурай хага vсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт vхэл хvлээх.
    Туркай гол хvрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Козакуудаас арай чvv тvрvvлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. Єєр нэг Оросын цэргийн нэгтгэл Козакуудын хамтаар Туркай гол хvрэх замыг нь амдан тосож байлдахаар хєдлєв. Халимагууд Туркай гол хvртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагvй болгосон байх вий шалтгаалж байлаа.
    Эцэс тєгсгєлгvй мэт зовлон шаналалаар дvvрэн vхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шєнєдєє хєлдєж хоносон нялхсаа эхчvvл нь орхиж явахаас єєр аргагvй. Хар тэнхээгээ барсан настайчуул нvvдлийн хурдыг дааж чадахгvй vлдэцгээнэ. Тэд орхин одож буй нvvдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бєртийсєєр сууж хоцроно. Євгєчvvл нь нялх ач нартаа дулаан дахаа vлдээж, салах ёс гvйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хєлдєх аймшигт vхэл хvлээж байлаа. Зарим настай эмгэчvvл vхсэн vхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт тєгсгєлтэйгээ vл эвлэрэн тэмцэнэ. Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос єєр аргагvй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бvлтэй, чадалтай эрчvvд нь эмээлийнхээ бvvрэгнээс бусдынхаа морийг уяах, євчтнєє дvvрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагvй болох эцсийн мєч хvртэл зvтгэж байлаа. Галгvй, идэш уушгvй болсон нэгэн нь осгох нь алхам бvрт. Шєнє нойрондоо хэт автах юм бол vvрээр хэзээ ч дахин сэрэхээргvй болно. Энэ бол хэлэхийн аргагvй аймшигт нvvдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч vлдсэн хvмvvсийг Туркай гол хvрэхээс хамаагvй ємнє дайснууд гvйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран vргэлжилнэ. Сvvлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой.
    Гол гатлах гэж буй Халимагууд бол vнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дvvрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай vхэр сvргээ бэлчээж, Монгол эрийн шvтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард тvмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггvй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нvvдлийн бэрхийг нугалж байлаа.
    Хvvхэд, хєгшид нь vхэж, залуу эрчvvд олноороо тулаанд эрсдсэн тул нvvдлийн цуваа чимээ аниргvй, тун чиг дvнсгэр. Чимээгvй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л vе vе тасалдуулна. Анх гарсан хvмvvсийн гуравны нэг нь vгvй болжээ. Yлдсэн хvмvvс ясан дээр нємєрсєн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мєч бvхнээ ашиглан, vлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идvvлж, хvн малгvй тэнхэрч авахыг хичээж байв.
    Голын эрэг рvv дєхєх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бvрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгvй байж. Голын гарамыг нvvдлийн цувааны сvvлч дєнгєж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. энэ бол Орос, Козак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд єдийг хvртэл 3,000 илvv км замыг туулаад байв, гэвч Монголын хил хvртэл дахиад энэ хэрийн зам vлдээд байлаа.
    Хvлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал vнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизvvд урагши тvрvvлэн гарч Халимагуудыг гvйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хvчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног єдєр шєнєгvй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизvvдийг ялж, Башкир, Козак тэргvvтнийг дутаалгав.
    Гэвч дайснууд нь дахиж хvчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндvv тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж єгєхєд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бvгдийг удирдсан Уваши Хунтайж бvх хариуцлагийг єєр дээрээ хvлээж, Цагаан Хаанд очоод шийтгvvлье харин ард тvмнийг минь битгий алаач гэж гуйяа. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Катарина єршєєх нь гарцаагvй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хvртэл зугтлаа, vр дvнг нь vзье, эцсээ хvртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бvр vгээ хэлэв. Цєхєрч туйлдсан тэд зовлон зvдvvрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гvйцэтгэв. Зєвлєлдсєний эцэст : Хэдий Оросын хатан хаан єршєєж тун магадгvй гэлээ Башкирууд биднийг яавч зvгээр орхихгvй. иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав.
    Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжvvлж эхлэв. Дорно зvгийг зорин vтэр тvргэн хєдлєв. Тэдний ємнє их цєл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгvй. Хэдхэн сарын ємнє хєлдєж vхэх аюулаас арайхийж мултарсан нvvдэлчдээс олон нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бvх худаг, шавар шалбааг, гол горхийг єлсєж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч vлдээлгvй шимж соров.
    Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгvй газар хvрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бvрэн бvсэлжээ. Халимаг эрчvvд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, бvх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шvднvvдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав.
    Волга мєрний эрэг дээрээ баяр хєєртэй эхэлсэн нvvдлээс бvтэн найман сарын дараа буюу ес дvгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хvрч, Манж гvрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зvрх шимшрэм явдал болов. Их цєлийг арайхийж туулсан морь мал, хvмvvс бvгд хvйтэн ус руу ухаан жолоогvй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хvрэв vv vгvй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илvv усанд улганасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дvрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шvvрэн уснаас дєнгєж цухуйх улаан залаат малгай бvхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бvрт гардан тулаан єрнєж, Халимагууд нуурын гvн рvv шахагдаж эхлэв. Єчнєєн их мєрєєсєл болсон усандаа олон хvн живж vхэв.
    Золоор Манжийн хааны Монгол цэргvvд ойр байв. Тэд дайран ирж чєтгєр, шуламын Башкируудыг хиартал цохиж цєл рvv буцааж хєєлєє. Халимагууд ингэж аюулгvй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Идшийн голд нутаг зааж єгч суулгав. Нутгаа тэмцэж нvvсэн Халимаг тvмнээс гуравны нэг хvрэхтэй, vгvйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой тєдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илvv нь нvvдлийн замд vрэгдсэн гэсэн vг ээ.
    Энэ аймшигт тvvх бол талын зоригт нvvдэлчид эрх чєлєєнийхєє тєлєє бvхэл бvтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бvрт нь амь биеэрээн золиос тєлж чаддагийг харуулах бєлгєє.золиос тєлж чаддагийг харуулах бєлгєє.
    Эх суравж: “Ховд Аймаг Булган Сум” page

  • Бидний зорилго, Дэлхийд гайхуулан бахархан үзүүлэх онгон байгаль, эх нутгийг хамгаалахын төлөө.

    Энэ нь хүн төрөлхтөний таньж мэдсэн үлэг гүрвэлийн тавны нэг нь гэсэн үг1.Х.Цогтбаатар. Хууль бус малтлага бол монголчууд бидний цаг үеийн эмгэнэл. Өнөөдөр.2015.9.28.
    Гэтэл Палентлогийн олдвороо 1990 оноос хойш мэргэжлийн бус хүмүүс ухаад сүйтгээд, хил давуулж наймалцаад дууслаа. Түүнийг хамгаалах зорилт тулгарч байна. 
    2. Төв Ази төдийгүй дэлхийд ховор олон арван зэвсэг багажийн зүйлс нь нь хамгийн эртний шинжтэй бөгөөд 2европ, өвөр Ази, Африкийн мөн үеийн дурсгалтай адилсаж буй нь эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой байна. 
    Манай ард түмний өвөг дээдэс дэлхий дахины эртний чулуун зэвсгийн сонгодог соёлтой хэмээн алдаршсан франц, Испанийн нэгэн адил хуучин чулуун зэвсгийн дээд үеээс, өөрөөр хэлбэл 40-12 мянган жилийн тэртээгээс Төв Азийн нутагт өөрийн өвөрмөц урлагийн бүтээлийг цогцлон бүтээж, баяжуулан хөгжүүлж ирснийг дээр өгүүлсэн баримтууд харуулж байна.
    Дээр дурьдсан дэлхийд гайхагдах түүхийн бүтээлээс Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуй лецензийн найманд өртөж, агуй дотор тэсэлгээ хийж нурааж эхэлсэн харамсалтай мэдээ байна. Бид ийм зүйлийг Монголчууд төдийгүй хүн төрөлхтөний эсрэг хийж буй гэмт хэргийн хэмжээнд авч үзэж, түүнийг хамгаалах нь нэн чухал зорилт юм. 
    3. Буган хөшөө бол монголын хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн гайхамшигтай дурсгал юм. Монгол улсын нутгаас 550 орчим, Өвөр Байгалийн нутгаас 20 гаруй, Саян Алтайгаас 20 орчим, Уулын алтайгаас 60 орчим, Казакстан дундад азиас 20 орчим , баруун тийш Оренбург муж Кавказ, Украйн, Эльба гол хүртэл нийт 10 гаруй олджээ.1А.П.Окладников. Оленные камни с реки Иволги. СА., 2 С.Н.Вайншеин. история народного искусства Тувы. М.,1974. рис. 2,1.3В.Д.Кубарев .Древние изваяния Алтая. Новосибирск 1979 табл.4 Х-3, 4 З.С.Самашев Алма-Ата, 1992.стр 156.
    Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл, Ногоон нуур сумдын нутгаас 50 гаруй хүн чулуун хөшөөг үзэж тэмдэглэсний дотор урьд өмнө судлаачид олж үзээгүй хөшөө ч нэлээн байгааг тогтоожээ.1 В.Д.Кубарев, Д.Цэвээндорж. Новые камменние изваянния Монголсково Алтайя-Известия лабораторий и археологи.
    Одоо цагт түүхийн гайхамшигт бүтээлээс зөөх боломжтойг нь гадагш ачигдаж байна. Хүн төрлөхтний өмнө бүтээгдсэн энэ гайхамшигийг хамгаалах зорилт ирлээ. 
    4. Манай улсын 13 аймгийн 30 гаруй газраас олдсон хадны сүг зургийг багтааж нийтлүүлсний 20 гаруй нь анх удаа хэвлэгдсэн ганц сэдэвт бүтээл туурвижээ. Д.Дорж , Э.А.Новгородова нар “Монголын хадны зураг” зохиолдоо
    Хойд цэнхэрийн агуйн зургийг Евразийн агуй ба хадны зургуудтай харьцуулан судлаж, дээд палоелитын үед холбогдоно хэмээн үзэж , улмаар “Урлагийн эхлэл түүний үндэс, анхны үүсвэр өрнө дахинд байсан шиг Дорно дахинд Төв Азийн гүнд байсан” гэж шинжлэх ухааны зарчмын дүгнэлт хийсэн өгүүлэл, тусгай ном нь манай ард түмний эртний соёлыг судлах, түүнийг дэлхий дахинд сурталчилах ажилд оруулсан чухал хувь нэмэр юм.2 А.П.Окладников. Центрально-Азиатский очаг первобытного исскуства. Новосибирск, 1971:А.П.Окладников. Утро исскуства.Л., 1967.
    Х.Пэрлээ Рашаан хадны 400 гаруй тамгыг Монгол нутгийн 19 газрын хад чулуунаа сийслсэн 1000 гаруй тамга Ази Европын хээр тал нутгийн ард түмний дунд хэрэглэгдэж байсан олон зуун тамга түүнчлэн манай архивын материалд буй мянга гаруй тамгатай харьцуулан судалж ганц сэдэвт зохиол бичиж нийтлүүлсэн нь хадны зураг, тамга судлалд чухал ач холбогдолтой бүтээл болжээ.4 Х.Пэрлээ. монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь.УБ., 1976.
    Хүн төрлөхтний түүхийн галарей болсон олон мянган жилийн хугацаанд хадгалагдаж ирсэн баялгаа бид хамгаалах шаардлага тулгараад байна.
    5.Ноён уулын булшнаас олдсон Хүннү хүмүүсийн гавлын яс нь цөм монголжуу төрхтэй байжээ. Оросын эрдэмтэн С.И.Рудэнкө Хүннүгийн холбогдолтой археологи-антропологийн баримтуудыг судалж үзсэний үр дүнд хүннү нарын хэлбэр галбир нь европжуу байтугай Угро, Түркүүдийнхээс ялгаатай, харин монголчуудынхтай адил төстэй болохыг ажиглан тодорхой дүн шинжилгээ хийсэн байна.Ноён уулын булшнуудын түүхэн нэг ач холбогдолын нэг нь энэ байна. 
    Хүннү нар заримдаа зургаан хошуу мал хэмээн ярьдаг байсны нэг нь сарлаг байжээ. Монгол сарлаг Түвэдийнхээс зарим талын ялгаатай бол Хүннү, Монгол, Киргис сарлагуудад өвөр хоорондоо илүү адил төстэй байдаг байна. Энэ нь Хүннүгийн булшнаас олдсон сарлагийн яс монгол киркисийнхтэй үндсэндээ адил байдгаар нотлогдож байна. Ноён уулын булшны өөр нэг ач холбогдол энд байна. 
    Өнөөдөр зарим улсууд Монголын түүхийн зарим хэсгийг өөрийн түүхтэй холбон тайлбарлаж, дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн түүхийг өөрийн болгон өөрчлөх оролдлого хийсээр ирсэн. Чухамхүү түүнд үнэн зөв хариулт өгөх томоохон бүтээл, нотлох баримтыг манай эртний өвөг дээдэс үлдээсэн нь Ноён уул байгаа юм. Үүгээрээ Ноён уулын Монголын түүхэнд эзлэх түүхэн ач холбогдол оршиж байгаа юм.
    Өнөөдөр энэ бүхнийг дурьдаж байгаа нь Монголын газар шороо бол бидний өвөг дээдсээс үлдээсэн юугаар ч солишгүй онгон нутаг төдийгүй хүн төрлөртөний үүсэл гарвалын нэг өлгийдсөн нутаг болох нь шинжлэх ухааны судалгаа бүтээлээр нотлогдож байна.
    Тэгээд яагаад өнөөдөр Ноён уулаа газрын хөрснөөс арчиж, миний нутгийн түүхийг өөрийн нутгийн түүх болгон бичиж буй бусдад өгөөш бэлтгэх нь хэний бодлого вэ.
    Одоо цагт дэлхийн хэмжээний төрт улсын түүхийг багтаасан Ноён уулаа хэдхэн тонн алтнаас болж устгах нь хэзээ нэг цагт хүн төрлөхтөний эсрэг гэмт хэргийн нэг болон дуурсагдах болно. Монголын бөө нар түүхэндээ анхны нэгдсэн их тахилгаа Ноён уулыг хамгаалахын төлөө хийсэн нь ийм учиртай.
    6. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр. Монгол Улсын зүрх уул БУРХАН ХАЛДУН-д “Тэнгэрийн Улаач” нар Мөнх тэнгэрийн ёслолоор хүндэтгэл үзүүлж бөөлсөн. “Онгод”-ын айлдварын дагуу Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийнхэн нисгэгчгүй онгоц зэрэг иж бүрэн судалгааны техник бүхий Францын иргэд, тэдэнд хөлслөгдөн ажиллаж байгаа 20 орчим мотоциклтай монголын бүлэг хүмүүсийг илрүүлсэн байна. Тэднээс хайрханд хийсэн иж бүрэн судалгаанууд болон малталт хийсэн материалууд олж холбогдох газруудад өгөв. Түүхэнд тэмдэглэгдсэн их хаадын цогцолборыг хамгаалах асуудал тулгарч байна.

    7. Монголын эзэнт улсыг байгуулсан Их хаадыш насан өөд болоход шарилыг нутагт нь авч ирээд уй гашуудал хийж эмгэнэл гүйцэтгээд Ихсийн газарт ихэнийг оршуулдаг байсан. Хаад, язгууртны булшийг ихэд нууцлан “Хориг” хэмээх цээртэй газарт оршуулах ба тэдэнд зориулж тахилын тусгай онгон бүтээж, тайлгын ёслол гүйцэтгэдэг байжээ. 
    Одоо цагт Их мөнгөний сургаар эрдэмтэд, эрх мэдэлтнүүд нийлж Хэнтий нуруун дахь ихсийн газрыг 2000 оны дунд үед ухаж төнхөж, сүйтгэсэн байна. Энэ бол монгол хувь заяанд ногдох хатуу гэм бөгөөд Мөнх тэнгэр тэдгээр хүмүүсийг уучлахгүй.
    Бид шинжлэх ухааны байгууллагуудын Монгол Улсад явуулсан энэ олон судалгааны материалууд, нотолгоонууд дээр үндэслэн, Монголчууд харийнхантай нийлж, дэлхийн түүх, өвөг дээдсийн түүх рүүгээ улангасан дайрч буй эрин үед амьдарч байгаагийн хувьд өнөөдөр дээрх бүтээлүүд төрийн хамгаалалтад байгаа болов уу гэдэгт эргэлзэхэд хүрч, Монгол бөө нар өнө эртний түүх дурсгалтай харьцдагийн хувьд өвөг дээдэс, онгон сайхан байгалиа хамгаалахын тулд тулгамдсан дээрх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

  • Халх онгодын дуудлага

    Харвалдааны түргэн үед
    Харанхуй манан хувирлага
    Эдэлдээний түргэн үед
    Элгэн газартаа шингэлээ
    Жанчивайн басган Долгорсүрэн гарвал
    Зүрхэвчийн эзэн ..

  • АНУ-ЫН СУДЛААЧТАЙ УУЛЗАВ

     

    Мөн Мөнх тэнгэрийн тухай, бөөгийн зан үйлийн талаар сонирхосон асуудлаар санал солилцжээ. МБНЭ-ийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар сонирхосон асуудалд хариулт өглөө.

    АНУ-ын судлаач Кевин Фраер Монгол бөөгийн байгууллагаас зохион байгуулсан наадам, нарны залбирал, галын тахилгад оролцсон байна.

  • №4. Монгол аймгууд

     

    Хонгирад. Анх хятан улсын үед түүхэнд ян-ги-ла (унгира) гэж тэмдэглэгдсэн байна. Тэр цагт хүчирхэг нүүдэлчин гэгдэж дөрвөн овгоос бүрэлдэж явжээ.

    Хонгирад өөрсдийгөө бусдын нутгийг булаан тэмцэлддэггүй, Хацар гоо хатадтай, өнгө сайн охидтой гэж сайрхдаг байжээ. Хонгирад иргэнээс олхунуд, ихирас, харануд, кунклиуд салбарлан гарсан гэдэг. 3 Рашид-ад-Дин. I боть I дэвтэр. 161-р тал

    Урианхай аймаг маш эртний түүхтэй. Харин ойн урианхай бол хожим мэдэгдсэн. 10-13 зууны үед Урианхай нарыг Бурхан Халдун хавийн буюу талын урианхай, Байгал нуур, Баргужин төхөм хавиар нутагтай ойн урианхай гэж ангилан ялгаж байжээ.

                Барга аймаг. барга буюу Баргуд аймагт кори (хори), тулас, тумат (түмэд) аймгууд багтаж байжээ. Дээр дурдсан аймгууд тэр цагийн монголын бусад аймгийг бодвол, монголын төв нутгаас хол зэлүүд нутагт байж, монголын төвд болсон нийгмийн аливаа үйл хэрэгт татагдан орох нь ховор байсан.Тэр цагтаа зэлүүд хязгаар байсан байна.

    Түмэд аймаг баргудаас салбарлан гарч Баргужин-Төхөмд ойролцоо нутагтай байжээ. Түмэд эрт цагт Секиз (Найман) мөрөнд нутаглаж байсан ба тэд хэзээнээс нааш киргиз аймгуддтай айл хөрш суужээ. Түмэд маш дайчин эрэлхэг тул тэднийг цэрэг сайтай гэж түүхэнд тэмдэглэсэн байна.

    12 зууны үед ойн иргэн хоёр төрөл байжээ. Киргиз, Кэмкэчиг аймгуудтай хягт холбоотой байжээ.

    Дээрх монгол аймгуудаас гадна дээр үеэс монголын тал нутгийн баруун захад өргөн уудам нутгаар мал маллан амьдарч байсан томхон аймгуудын нэг бол Найман нар болно. Найман гэдэг үг бол 8 аймагтай гэсэн тооны нэрээс үүсжээ. Найман аймгийн холбоо чухам хэзээ найманы ханлиг (улс) болон хувирсныг сэргээн мэдэх баримтгүй. Найманы ханлиг 12 зууны эхэн үед нэгэнт байгуулагдаад байсан бололтой.

                Чингис хаан монгол аймгуудыг нэгтгэх үед хамгийн соёлжсон бичиг үсэгтэй нь найман аймаг байсан хэмээн сурвалжид тэмдэглэгджээ. 1(алтан улсын түүх) – ийн 121-р бүлэгт энэ тухай тодорхой мэдээ байдаг

    1.Монголын Нэгдсэн Улс байгуулагдахын урьдчилсан нөхцлүүд

    Тэмүжиний үед монголын түүхэнд анх удаа бүх монгол аймгийг нэгтгэсэн, монголын төв улс байгуулагджээ.

    Нөгөө нь нэн даруй байлдан орох нь зүйтэй гэсэн Чингисийн авга Отчигин ноён дүү Бэлгүдэй нарын санал байжээ. Чингис найманчуудыг бэлтгэхээс өрсөн байлдах гэсэн хоёрдахь саналыг зөвшөөрөн даруй байлдахаар шийдвэрлэжээ. Бүх цэргийг бүртгэн тоолж, мянга мянгаар хуваарилан зохион байгуулаад, Хулгана жил буюу 1204 оны тэргүүн сарын 16-ны өдөр тугаа тахиж,, Халх голоос их цэрэг хөдөлгөсөн ажээ. Чингисийн жанжин Зэв, Хубилай, Зэлэм, Сүбээдэйгээр магнай харуулын ангийг тус тус толгойлуулжээ. Харин цэргийн манлайд Чингис өөрөө явж, гол хүчийг дүү хасарт захируулжээ.

    Түүний хүү хүчүлүг нь дайснаас хоосон айж, цэргийн сүр хүчийг мохоолоо гэж эцгээ буруушаан, саналы нь эс дэмжсэн учир Даян хан арга буюу байлдахаар цэргээ авч Хачир уснаас хөдлөн Тамир голыг уруудан явж \, Орхоныг гатлаад, Наху гүний зүүн хормойг дайран Цахир Могод гэдэг газар хүрч иржээ.Тэндээс монгол, найманы цэрэг Наху баяны Цухал хөндийд уулзан өдөржин байлдаж үдэш болоход найманчууд ялагдаж буруулжээ. Байлдааны үеэр Даян хаан хүнд шархтаж төдөлгүй үхжээ.

    1206 он болоход <<Нууц товчоо>>-ны өгүүлсэн ёсоор Эсгий туургатан цөм Чингис хааны мэдэлд захирагджээ.

    Монголын ханлигууд ба аймгууд нэг төв улсын хүрээнд нэгдсэн явдал бол мэдээжээр зөвхөн Тэмүжин нэгэн хүний дур зориг, гавьяа зүтгэл төдийгөөр бүтсэн хэрэг биш, харин юуны урьд монголын нийгмийн дотоод түүхэн хөгжлийн үр дүн бөгөөд монгол улс аймгуудын нэгдэх явдалд Тэмүжинг улс төрийн тавцанд гаргахаас аль өмнө үүссэн Хамаг монгол улс чухал бэлтгэл суурь болж, томоохон үүрэг гүйцэтгэснийг цохож тэмдэглэх хэрэгтэй.

                Тэмүжиний Монгол угсаатныг нэгтгэх талаар явуулсан үйл ажилллагааг хоёр үе болгон хувааж болох бөгөөд эхэн үе бол түүний хэлсэнчлэн Бутарсан улсыг бөөгнүүлэх, хагацсан улсыг хамтатгах тэмцэл байжээ.

                Тэмүжин бүх монгол овогтныг нэгтгэх тэмцлийг 1185 оноос эхэлсэн ба 1189-1206 он хүртэл 20 шахам жилийн дотор шаргуу тэмцэл хийжээ. Тэмүжин 1185 оноос 1206 оны хооронд их бага 32 удаагийн дотоодын дайн тулалдааныг өрнүүлж ,монгол угсаатны нийт 81 том жижиг аймгийг нэгтгэжээ. ийнхүү 1205 оны эцэс 1206 оны эх хүрэхэд монгол угсаатны ихэнх аймаг Тэмүжиний мэдэлд орж ирж Их Монгол улс байгуулагдах нөхцөл нэгэнт бүрдсэн байжээ.

                Сурвалж бичгээс үзвэл, харьяатан иргэн нь ,,эсгий туургатан,,, ,,хавтсан үүдтэн,, гэж хоёр заагтай байжээ. Эсгий туургатан нь жинхэнэ монголын хээр талын малчид бөгөөд нөгөө хавтсан үүдтэн нь суурьшил иргэд байжээ.

    Монголын нийгмийн тогтолцоо хэлбэрших явц улам гүнзгийрэх тусам зөвхөн алтан ургийнхан төдий биш төрд зүтгэсэн гавьяатан сайд, түмт,мянгат, зуутын ноёд, цэргийн эрхтэн тус тусдаа дор бүрнээ захирсан олон цөөн адилгүй харьяатан иргэдтэй болсон байна.

                Монгол улсын цэргийн ,,их гол,, нь хишигтэн гэдэг Чингис хааны шадар цэрэг байжээ.Хишигтэн цэрэгт гагчүү түмт,мянгат, зуут, аравтын ноёны үр хүүхэд ба баялаг малчдын хүүхдийн дотроос эрэлхэг чийрэг, цэргийн эрдэмд шалгарсан залуусыг маш нарийн сонгон авдаг журамтай байжээ.

  • ОНГОДОД БАРИХ БЭЛЭГ

     

    Нэгэн удаа анд мордохын өмнө бөөлөөд “Пөөх та чинь цагаан үнэг агнах юм байна. Арьсыг нь надад авчирж өгөөрэй” гэжээ. Гэндэн гуай ч андаа яваад эхнэрийнхээ хэлсэн ёсоор нь цагаан үнэг авлаж гэнэ. Тэгээд энэ ховор амьтны арьс хот хүрээ орвол их үнэ хүрэх байх гэж бодоод тайгад нуучихаад харьжээ.

    Г эртээ ирээд цайгаа ууж сууж байтал эхнэр нь “цагаан үнэгний арьсаа яасан бэ?” гэж гэнэ. Гэндэн гуай: “Үнэг алаагүй ээ” гэж хэлээд цайгаа уугаад суугаад байж. Удган “Худлаа яриад л та модны хонгилд арьсыг нь

    нууж байх чинь билээ” гэж хэлээд нүүр хийх газарг үй болгосон аж.