Author: admin_shaman

  • ТҮШЭЭГИЙН ЯВДАЛ

     

    Би энэ тухай бичих гэж эртнээс бодсон юм аа. Гэвч цаг гарахгүй байсаар нилээд хугацаа өнгөрчээ. Болсон явдал сургамжтай. Манайд нэг байгуулагад нэг бөө байсан юм, одоо гомдоод өөр байгуулагад очсон. Тэрээр томоохон тахилгад тэргүүлж бөөлөх болоо. Уламжлалт бөөг бодвол орчин цагийн жаягаар сандал дээр сууж бөөлнө. Тамлага, дуудлага муутай болохоор ямар онгод дуудаж байгааг мэдэхэд хэцүү, тэгээд шүтээн дуудаж байна гэж боддог болсон. Сууж бөөлдөг болохоор хөдөлгөөн багатай, түүнийг түших түшээ нэг их хариуцлага хүлээгээд байдаггүй. Тиймээс тэрээр бөөгийн түшээд нэг их ач холбогдол өгдөггүй байж мэдэх юм. 
    Бусдад санамж өгөхөөр нэг ийм явдал болов. Энэ удаа нэгэн бөөг хайрханы тахилгад толгойлж бөөлөхөөр томилов. Зургаан сарын өмнөөс онгод юугаа илгээж, хайрханы савдагтай харьцаж, дуудлага, магтаал, тамлагын тухай мэдээлэл авч бөөлөлтийн үеийн талаар бэлтгэл хангах ажилд оров.
    Нэг л мэдэхэд бөөлөх хугацаа тулж, хайрханы зүг хөдлөх болов. Тэр залуухан бөө уламжлалт жаягаар бөөлдөг учраас түшээ онцгой үүрэгтэй. Бөө хүнд өнөө цагт тохиодог нэг бэрхшээл болох түшээд нь ажлын газраас нь чөлөө өгсөнгүй. Тэгээд бид ярилцлаа. Хэнээр түшээ хийлгэх вэ гэж. Удаан зөвлөлдсөний эцэст хэдэн шавь нараас нь нэгийг сонгохоор болов. Тэгээд түүнийг нь ажлаас нь чөлөө авахуулж Түшээ хийлгэхээр болгов. Өнөө цагийн бас нэг зовлон хоёр өөр газарт амьдардаг, хоорондоо уулзаж чадахгүй байсаар холын аянд зорих өдөр ирэв.
    Бөөлөх улаач, түүний түшээг хамтад нь нэг машинд явах замд нарийн нандин зүйлээ ярилцаж, бөөлөх үед түшээг хэрхэн ажиллах талаар ярилцах байв. Бас л хясаантай явдал болж, хамт нь явах унаа бусдын “адармаатай” санааны улмаас тэд хамтдаа явах боломжгүй болчихов. 
    Тэгээд бөө, түшээ хоёр өөр, өөр машинд явахаар боллоо. Аян замын явцад орой унтах үеээр уулзаж, хоорондоо бага, сага зүйл ярилцах боломж гарна гэж үзэв.
    Харин энэ удаа бөөлөх улаачийн түшээ нь дээрх түшээд ач холбогдол өгдөггүй бөөгийн машинд суух нөхцөл бүрдчихэв. Нөгөө оройн цагаар Түшээтэйгээ ярилцаж, бөөлөхөд бэлтгэл ажил бүтэхгүй болж эхлэв. Яагаад гэхээр нэг нь бөөлөхдөө түшээд ач холбогдол өгдөггүй, нөгөө нь бөөгийн түшээгийн хариуцлагтай ажил хийж байгаагүй хоёр нийлчихсэн хэрэг.
    Тэгээд түшээ хийх хүнийг авч яваа нөгөө машин цуваанаас тасарч хаа нэгтэй хоноглоно. Аймгийн төвд эрх биш нэг уулзалдаад учир нь олдох биз хэмээн санаа зовохоо бас хойш тавив. Гэвч аймгийн төвд ирээд нөгөө машин түшээгийн хамт алга болов. Одоо бид бодит байдалтай эвлэрэхээс аргагүйд хүрч өөр түшээгийн эрэлд мордов. 
    Бөөгийн түшээ хариуцлагатай ажил. Хэн нэг нь шууд хийчих ажил биш. Нөгөө талдаа томоохон тахилгад бөөлөх улаачийн түшээ өндөр хариуцлагыг өөртөө хүлээдэг. Түшээ хүний хариуцлага, улаачийн амь, амьдралтай тулгарах үе ч байдаг. Уламжлалт бөөгийн шавь хүн багшдаа үнэлэгдэж чадвал их зүйл сурна. Ийм боломж чухамхүү томоохон зан үйлийн үед олддог. Ийм боломжийг шавь нь ашиглаж чадсангүй. Энэ бол түүний л асуудал, боломж байв.
    Ийнхүү улаач, түшээ хоёр уулзалдаж чадалгүй зан үйлдээ очсон нэгэн түүх болоод өнгөрөв.
    Хариуцлагатай үүрэг хүлээж яваа улаачийн түшээ, бөө хүн хоёр хэн хэн нь томоохон үйлд зүтгэж яваа гэхэд ингэж хандах нь хариуцлагггүй явдал, бас санаатай ч гэмээр асуудал юм.
    Эцэст нь бид аргагүйн эрхэнд өөр түшээгээр бөөгөө түшүүлэхээр шийдвэрлэхэд хүрсэн билээ. Нэг нэгнийгээ хийх үйлдээ дэм болж, тус болохын оронд бөө хүнд байж боломгүй хариуцлага алдсаныг бусдад сургамж болгох үүднээс ийнхүү бичлээ. 
    Түшээд нэг их ач холбогдол өгдөггүй бөө өөрийгөө дээд тэнгэрт өндөр суудалтай гэж тунхагладаг юм. Томоохон тахилгад бөөлөх улаачийн түшээг түшээгийн эрдэмд суралцах боломж олгоогүй болохоор энэ үйлдлийг нь санаатай үйл гэж болохоор юм. 
    Нэг талдаа Түшээд ач холбогдол өгдөггүй бөө, нөгөө талдаа багшаа хүндэлдэггүй, хариуцлаггүй шавийн тухай бичмээр санагдаад болдоггүй.
    Түшээд ач холбогдол өгдөггүй улаач, хариуцлагаа ойлгодоггүй шавь, бөө болтолоо хол байна даа, хол байна. 
    Д.Хүрэлбаатар

  • Ялалтын баярын үргэлжлэл волга мөрний эрэг дээр.


    Монголын өвөг, дээдсүүдийн хэлдгээр мянга сонсоноос нэг үз гэдэг билээ. Энэ хөшөөний зургийг үзэж, үйл явдлыг номноос уншиж байсан, гэвч газар дээр очиход бүхэл бүтэн цогцолбор байдаг ажээ. 
    Биднийг очиход ОХУ-ын иргэний насанд хүрсэн залуучууд иргэний үнэмлэхээ гардаж авах, иргэний хувьд тангараг өргөх ёслолын ажиллагаа эхлэв. Энэхүү хүндэтгэлийн ажиллагаанд ОХУ-ын баатар, хотын депутат, цэрэг болон иргэний хүндтэй зочид уригдан оролцдог ажээ.
    Дараа нь эх орныхоо төлөө амиа өргөсөн баатруудын мөнхийн галд цэцэг өргөж, цогцолборын түүхэн хэсгийг үзэж, өнгөрсөн дайны хүнд үе, түүхэн ач холбогдлыг мэдэрнэ. МБНЭ-ийн төлөөлөгчид мөнхийн гал бадран асах, хүндэт харуул зогсох хэсэгт цэцэг тавьж хүндэтгэл үзүүллээ.
    Дэлхийн хоёрдугаар дайны түүхэн үйл явц өрнөсөн, Сталинградын тулалдаан болсон газарт бид ирлээ. Цэргийн урлагын хувьд түүхэнд тэмдэглэгдсэн Сталинградын операц, дайсны цохилтын гол хүчний давших цагийг мэдэж, хүчтэй цохилт өгч, дараа нь шаталсан хориглолтын хамгаалалтаар дайсны довтолгооны хүч тамирыг барагдуулж, улмаар сөрөг цохилт өгч, германы цэргийг үлдэн хөөж, бүслэн устгасан тэр газарт ирлээ. Цэргийнхэний хувьд ЗХУ-ын маршал Г.К.Жуковын номыг бараг цээжилтлээ уншиж, судалсан байдаг. 
    Мамаев курганд очсоны дараа төлөөлөгчид Волгоград хотоор явж танилцлаа. Волга мөрний эргийг даган сунаж тогтсон их хотын дундуур 100 гаруй км явлаа

    djmedia:14

     

  • Ялалтын баярыг Улаан-Үдэд тэмдэглэв.

     
    Бид баярын ажиллагааны гол арга хэмжээ болох Улаан-Үдийн төв талбайд хийгдэх цэргийн парадыг үзэхээр зорилоо. Төв талбайд төрөл мэргэжлийн цэргүүд хайрцаглан жагсаж, байлдааны техникүүд эгнэн зогсоно. Талбайг тойрон ард иргэд хуран цугларч, хөл хөдөлгөөн ихэсчээ. Удалгүй парад командлагчийн дуу цуурайтахад хөгжимд ялалтын цоглог аялгуу, дараа нь ОХУ-ын төрийн сүлд эгшиглэв. 
    Аугаа их ялалтад зориулсан цэргийн хүндэтгэлийн парадын дараа байлдааны цэргийн техникын цуваа өнгөрч, түүний араас Эх орны дайнд оролцсон болон энхийн цагт тулааны талбарт амиа алдсан эх орончдын зургийг барьсан иргэдийн цуваа залгав. Энэ бол өргөн олныг хамарсан их цэнгүүн билээ. Бид нийтийн дунд орж баярыг ажиллагааг сонирхож явсаар нэг мэдэхэд оройн 17 цаг болчихсон байлаа.
    Улаан Үд хот дахь Монгол Улсын консулын ерөнхий газарт очиж, нэгэн цагт хамтарч ажиллаж байсан консул, бригадын генерал Дулаанжаргалтай уулзлаа. ОХУ-ын Буриад дах бөөгийн байгууллагуудын тухай, бөө нарын тухай мэдээлэл авлаа.
    Баярын өдрийн орой бид Аюна, Андрей хоёрын баярын зоогт уригдаж, баярын өдрөө дуусгаж, маргааш өглөөний аялалын бэлтгэл хийлээ.
    Маргааш өглөө эрт босч Улаан Үдийн онгоцны буудал зорилоо. Үүлгүй цэлмэг тэнгэр, аяны зам саадгүй болохыг илтгэх мэт угтлаа. Онгоцны буудалд нисэхийн өмнөх ажиллагаа буцалж, зорчигчид, ачаа тээш хүлээж авна.
    Бид нарийн тооцсон боловч нэг ачааг 200 граммаар хэтрүүлчихэж, тэгээд 500 рубль, нэг хүн нэг ачаатай байхаас хоёр саванд хувааж хийсэн тул нэгтгэж нэг болгож, заавал нэг ачаа болгох ёстой тул боолгоход зориулан 900 рубль зарцуулав. Бидний ведио камерийн цүнх том байна гээд 4000 рубль нэхэв. Камераа ил гаргаж, гартаа авч орохоор болж, цүнхийг нь үлдээв. Ингээд нүцгэн камертай болов.
    Ялимгүй мэт шийдчих асуудал дээр асуудлыг ингэж шийдэж байгаа нь “Орос”-д байгаа зан гэмээр. Нөгөө талдаа харилцааны хоцрогдол гэж хэлмээр ч санагдав.

  • ХАЛИМАГТ ЗОРЬЧСОН СЭТГЭГДЭЛ (Нэгдүгээр хэсэг) Алсын замд үдсэн анд нөхөддөө баярлалаа.

    .
    Биднийг хүлээн авч өдрийн хоолоор дайлаад “Алтайн магтаал” ба морин хуурын уянгалаг аясаар холын замын дөрөөг мялаав. Дархан хотын хойд үдэлтийн хаалган дээр биднийг Дарханы бөөгийн хүрээлэнгийн хамт олон үдэж өглөө.
    Дархан хотоос гараад удалгүй Дулаан хан, тужийн нарсыг өнгөрч, Алтанбулагийн хилийн гааль дээр ирлээ. Монголын талд машин үгүй агаад хяналт шалгалтаар өнгөрч ОХУ-ын хилийн шалган дээр ирлээ. Энд монголын машинууд хоёр урсгал бүхий цуваанд орж шалгуулахаар урт дараалал үүсгэн зогсоно. Шалгалт удаан, жигд хурдтай нэгэн хэмээр хийгдэнэ. 
    ОХУ-ын Хиагтын боомт дээр гурван цаг зогсож, хянуулж, шалгуулав. Тэнгэрт үүл бөөгнөрч, хаврын цас хаялж эхлэв. Хиагтаас Улаан-Үдийн зүг хөдлөх мөчид цас улам их будран оров. Хиагтын арын гурван даваа, хөтөлийг өнгөрмөгч цас орох нь зогсож, дөнгөж саяхан цасан дээлээ өмссөн уул хөндий биднийг угтлаа.
    Гэгээ тасарахын алдад хөндийг дүүрсэн их гэрэл харагдсан нь Улаан-Үд хот байлаа. Хотын захад Монгол бөөгийн удган Оюна, нөхөр Андрейн хамт биднийг угтаж, зочид буудалд байрлуулж, оройн зоогонд орууллаа. Аян замын сонин сайхан, ойр тойрны мэдээлэл солилцож суусаар нэг мэдэхэд шөнийн 2 цаг болчихсон байлаа.

  • Монгол Улс өрсөлдөх чадвараар сүүл мушгив

    технологийн инновац зэрэг эерэг үзүүлэлт нь ийн Хонконгийн урд ороход нөлөөлсөн аж. Судалгаагаар нийт 63 улсыг жагсаадаг бөгөөд манайх 62 дугаарт эрэмбэлэгдэн, сүүл мушгижээ. Энэ нь Венесуэлийн урд л бичигдсэн гэсэн үг. Манай урд хөрш таван байраар ахин 13дугаарт оров. Тэгвэл ОХУ нэг байр урагшлан 45 дугаарт жагссан байна. АНУ, Хонконгийн дараа Сингапур, Нидерланд, Швейцарь, Дани, Арабын Нэгдсэн Эмират, Норвеги, Швед, Канад улс жагссанаар эхний аравт багтсан байна. Эдийн засгийн үзүүлэлт, Засгийн газрын бодлого, бизнесиййн өгөөж, дэд бүтэц зэрэг 258 үзүүлэлтийг харгалзаж дээрх эрэмбийг гаргадаг байна. Уг судалгааг 1989 оноос хойш жил бүр хийж буй.

  • ТАВАН ТОЛГОЙГ АРГАДАН ЗАЛБИРАВ

     

    djmedia:27

    , Монгол бөөгийн удган Бор нарын удирдлаг дор олон сайхан шилдэг зайран, удган нар, Б.Энхбаатар, Б.Отгонжаргал, Б.Буянцэцэг, Д.Гарамханд С.Мөнх-Эрдэнэ, Хандам, Тамжид нарын хамтын хүчээр Таван толгойн савдагаа аргадан удахгүй болох Монгол өмнийн говийн нэгдсэн их тахилгын мэдээллээ баталгаажуулан, болзоондоо ирсэнээ мэдүүлж, мөргөн залбирлаа.
    Энэ өдөр тэнгэрт үүлгүй говийн салхигүй халуун налгар байлаа. Улаачийн хөдөлмөр хэцүү, хүнд үйл байдаг. Нэгдсэн тахилгыг хамтын хүчээр л хийнэ. Түүнд олон зүйл хамаарна. Хүчээ нэгтгэн хаанаас залбиран нэгдэж болно. Олны хүч оломгүй далай билээ. Хаа холоос тахилгад оролцож чадаагүй ч МБНЭ-ийн сайтад хөтөлбөр бичигдэж, нийтэд ил болсон болохоор хүчээ нэгтгэн залбирах тэнгэр шүтлэгтэн, сэтгэл санаагаа дэмжин илтгэх улаач нар цөөнгүй байлаа. 
    Бөө улаач нарынхаа хамтын залбиралд хүч нэмэн дэмжих ёстой бөөгийн сайт, тухайлбал “Бөөгийн тавилан” сайтад Өмнөговь аймгийн Цогт Цэций сумын олон жилийн өмнө болсон баяр наадмын үеэр туг залах үед морид булиган таагүй явдал болсоныг давтан тавьсаныг нутгийн зон олон ихэд дургүйцэн хүлээн авна билээ. Уг сайтад тавьсан зүйлийг зарим нэг нь одоо болсон мэт хүлээн авч эндүүрч байгаагаа ярьж байлаа. Бид аргагүйн эрхэнд энэ сайтыг Хурмэтхан хэмээх улаач залуу удирдан хийж байдагийг залруулан хэлэхэд хүрсэн билээ. 
    Санаатай, санамсаргүйг мэдэхгүй юм, ямарч байсан нэгнээ дэмжих ёстой улаач хүн, тээр жил болсон таагүй явдал, бэлэг дэмбэрэлгүй үйлдлийг цацаж, энэ нутгийн түмэн олны дүргүйцлийг төрүүлж, нэр хүндээ шалдаа унатал унагаана билээ. Тэмээн жин явдагаараа явна, хав хуцдагаараа хуцсаар бууриа сахин үлдэнэ. Мөн ч сайхан хэлждээ манай ард түмэн. 
    Хэдий зарим нэг нь урагшлах хүчнээс хойш чангааж байсан ч тэнгэрийн зан үйл сайхан болж өнгөрлөө. 
    Тэнгэртээ залбирах олны хүч зорисондоо хүрнэ.

  • № 01. 13 зууны үеийн түүхэн эх сурвалжууд

    Б.Я.Владимирцов хэлэхдээ: ,,хэрэв дундад эртний үед нэг ч улс түмэн түүхчдийн анхаарлыг монгол шиг татсангүй гэж хэлж болох аваас ганц ч нүүдэлчин түмэн бодит амьдралыг “нууц товчоо”-ны адилаар тэгж уран нарийн дүрслэн харуулсан дурсгалт бичиг үлдээгээгүй гэдгийг тэмдэглэвэл зохино гэсэн нь бодит үнэнд нийцсэн ажээ. 3 Б.Я.Владимирцов. Обшественный строй Монголов М-Л., 1934. цтр. 8.
    “Цагаан түүх”-ийг XIII зууны сүүлчээр зохиосон байна. Бүрэн нэр нь “Дөрвөн төрийн арван буянт номын Цагаан түүх” гэдэг. Хубилай хаан (1260-1294) нэгэн монгол эрдэмтэнд тусгай захиалга өгч бичүүлсэн гэдэг.
    1604-1624 оны хооронд зохиогдсон “Хаадын үндэсний хураангуй Алтан товч нэрт судар” буюу “Бага Алтан товч”-д гол төлөв Чингис хааны намтар бичигдсэн байна. Энэ зохиолыг бас “Чингис хааны цадиг” гэж нэрлэдэг.2 “Чингис хаган-у чадаг”, Бээжин, 1925.
    Дээр дурьдсан зохиолуудаас гадна XVII зууны эхэн хагаст зохиогдсон “Шар тууж”, 1663 онд зохиогдсон Саган Сэцэний “Эрдэнийн товч”, 1774-75 оны үед Рашпунцагийн зохиосон “Дай Юань улсын Болор эрхи”, 1835-1836 оны үед Жамбалдоржийн зохиосон “Болор толь”, Цахарын Гомбожавын “Гангын урсгал”, Жамбын “Асрагч нэртийн түүх”, Ломигийн “Монгол Боржигид овгийн түүх”, Галдан туслагчийн “Эрдэнийн эрхи” зэрэг бас бус олон зохиолыг нэрлэж болно
    XIII-XVI зууны үеийн монголын нийгэм төрийн түүхийг судлахад тэр үеийн хууль цаазны дурсгал чухал ач холбогдолтой юм. Чингис хааны үед тогтоон мөрдөж эхэлсэн “Их-Яса” (Их засаг) хууль бидний үед бүрэн эхээрээ уламжлагдан ирээгүй боловч түүний зүйл ангиас бусдын зохиолд тэмдэглэгдэн үлдсэн зүйлүүд байна. Их засаг хуульд холбогдох зарим зүйл ангийн Х.Пэрлээ “Нууц товчоо”-ны дотроос түүвэрлэн авч нийтлүүлсэн байна. Их засаг хуулийн зарим зүйл ангийг Египетийн эрдэмтэн Макриз (1364-1442)-ын зохиолоос олж Европын хэлэнд орчуулан нийтэлсэн байна.
    XIII-XVI зууны Монголын түүхийн нэлээд чухал хэсэг нь Араб, Перс хэлээр бичигдсэн байна. үүнд юун түрүүнд Ата-Малик Жувеини, Рашидад-Дин нарын зохиолыг нэрлэж болно. 1260 онд Ирэны түүх ч Ата-Малик Жувеини “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” зохиолоо туурвижээ.
    Рашид-ад-Дин (1247-1318) “Судрын чуулган” хэмээх асар том зохиолоо Иран дахь Хүлэгүгийн угсааны Монгол хаан (Ил хаан) Газан, Өлзийт нарыг төр барьж байх үед мөнхүү хаадын захиалгаар 1310-11 оны үед бичиж дуусгажээ.
    Вассаф-уль-Хазрет “Улс орныг хуваарилсан он цаг дарааллын судар” гэдэг зохиолоо перс хэлээр бичжээ. Энэ зохиолд монголын түүхийн 1257-1327 оны үеийг хамарчээ.
    Баруун Европын хэлээр байгаа монголын түүхийн чухал сурвалж бол Италийн жуулчин Марко Пологийн аяны тэмдэглэл юм. Тэрээр 17 жил монгол, хятад нутагт сууж Хубилай хааны төрд алба хашсан болохоор түүний биеэр оролцож, нүдээр үзсэн зүйл үлэмж их юм.Марко Поло монгол хэл бичиг мэдэх учир эзэнт гүрний олон газарт албан хэргээр явж монголчууд болон эзлэгдсэн орнуудын хүн ардын амь зуулга, аж байдлыг нарийн ажиж таньсан байна.
    Ш.Бирагийн “Монголын тэнгэрийн үзэл ба эдүгэгийн дэлхийчлэлийн үзэл” гэсэн товхимол нийтлэгджээ. Энэ товхимолд 13-14 зуунд оршин тогтнож байсан Монголын Их эзэнт гүрний үед монголчууд нь өөрсдийн дэлхийн ноёрхлыг үндэслэн зөвтгөх талаар дэлхий дахины шинж чанартай нэгэн төрлийн сонирхолтой үзэл санааг анх үүсгэн гаргасан гэжээ. Тэрхүү үзэл санаа нь Тэнгэрийн үзэл буюу Тэнгэрийн хэмээн нэрлэж болохоор ихээхэн хөгжсөн онол, тэр ч бүү хэл улс төрийн үзэл суртал байсан хэмээн үзэж түүнийгээ гүнзгийрүүлэн судалж эдүгэгийн дэлхийчлэлийн үзэлтэй зарин талаар харьцуулан үзсэн нь эрдэм шижилгээний хувьд шинэ соргог зүйл болжээ. Зохиогч ,,Түүхэнд Чингис хаан бурхан ч байгаагүй буг ч байгаагүй үнэн. Үлгэр домог болсон гавьяа, зөрчилтэй аугаа их түүхт хүн байв,, гэснийг эрдэмтэд зөвшөөрөн хүлээж авч байна.

  • С. Энхбат: Үзуур гялангийн олдвороор үзэсэгэлэн дэлгэнэ


    -Үүний дараа хаана, хэрхэн хадгалах вэ?
    -Бид ирэх дөрөвдүгээр сард эд- гээр олдвороор Монголын үндэсний музейд үзэсгэлэн дэлгэхээр төлөв- лөж байна. Үүний дараа БСШУСЯ нд хүлээлгэн өгнө. Стандартын дагуу хадгалж, хамгаалж чадна гэюл ховдчуудад хүлээлгэж өгөх нь зүйтэй. Гэхдээ одоогоор орон нутгийн аль ч музейд археологийн ийм ховор олдворыг хадгалах нөхцөл бүрдээгүй. Тиймээс Ховдын музей шаардлага хангатал өөр газар хадгалах байх. Тус аймагт 2018 оноос өмнө шинэ музей байгуулахаар төлөвлөж буй гэсэн.
    -Эмэггэйн гугал “Adidas” брэндийн пүүзийнх пшг хээтэй байгаа нь хүмүүсийн анхаарал их татсан.
    -Ихэнх олдворыг газрын гүнээс илрүүлдэг болохоор өгөршиж муу- даад, юу гэдгийг нь тогтооход төвөг- тэй байдаг. Уг эмэгтэйг эдэлж, хэрэглэж байсан зүйлс, морьтой нь хамт чулуун доор оршуулсан болохоор он удаан жилийн турш гэмтэлгүй, сэрүүн орчинд сайн хадгалагдсан. Тиймээс МЭӨ X зуунд ямар эмээл, дээл, гутал хэрэглэж байсныг суддахад их хөшүүрэг болох юм. Тухайн үеийн угсаатны зүйн онцдогийг илэрхийлсэн уг гутлыг сүлжмэл, гүрмэл оёдлоор урласан болохоор гаднаас нь харахад “Adidas’’-тай төстэй гэгдэж буй.
    Б.ДАЛАЙ