Author: admin_shaman

  • “Нарны залбирал- 2018 он” боллоо

     

    Наран ээж хөөрөх агшинд бүх улаачид байрлалаа эзэлж, хэнгэргийн дуу хадаж Нарны залбирал маань ийнхүү эхэллээ. Нарны залбиралыг Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүү толгойлон бөөлж эхэллээ.

    Энэ жилийн Нарны залбиралд ОХУ-ын Буриадиас, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос Монгол бөөгийн удган, зайрангууд ирж оролцлоо. Мөн АНУ, Канад, Герман, Фендланд улсын эрдэмтэн судлаач, потограпэрчид, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүү, Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа, Түвшинжаргал, Үүрийнцолмон, Орхон, Дархан, Өвөрхангай, Увс, Архангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл ирж оролцлоо.

    2018 оны 6 дугаар сарын 21-ны оройн галын наадмыг МБНЭ-ийн залуучуудын зөвлөл хариуцан зохион байгууллаа. Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Ш.Нямдорж, Наранбаатар, Ч.Одбаяр, Л.Баяржаргал Монгол бөөгийн удган Т.Баттогтох, Дулаанцэцэг, Сарантуяа нар оролцлоо.
                Нарны залбиоалын дараа МБНЭ-ийн гишүүд Хуралдаанаа хийж 2018 оны хагас жилийн ажилаа тайлагнан, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилгын талаар ярилцаж санал бодлоо солилцсон байна.

    djmedia:25

     

  • ХАНБОГД ХАЙРХАНЫ НЭГДСЭН ЗАЛБИРАЛ БОЛЛОО

     

                Өмнийн их говийн анхны тахилга 2015 онд болж байсан түүхтэй бөгөөд Нарны тахилгыг Хөвсгөлийн алдарт зайран Дамдин зайрангийн охин, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Хайрхан тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Энхмаа нар хамтарч, Лусын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Хишигжаргал, Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар нар тус тус толгойлон бөөлж хийж байсан билээ. Энэ л зан үйл, монгол бөөгийн түүхэнд тод бичигдэн үлдэх болно. Тэрхүү нэгдсэн тахилгаа Алтайн арван гурван хайрхан, Хөвсгөл нуур, Хөх уул, Шилийн богдтой холбон хийж, эх нутаг газар шороогоо хайрлан хамгаалах зорилго агуулан тахисан.

    Энэ тахилгын дараа савдаг хилэгнэн хөдөлж, газрын гүнд их нуралт болж, Лус хилэгнэж зарим буруу үйл хийсэн эздийн амийг авч, тэнгэрийн хууль хатуу байдгийг сануулж байсан түүхтэй.

    Ийнхүү Монголын өмнийн говийн нэгдсэн их тахилгын үйл ажиллагаа эхэлж байна.

    Энэ үйл ажиллагааны дараа Нэгдсэн тахилгад оролцогчид Дэмчигийн хийд, Баяжихын агуй, Сайн эрийн агуй, Дуут хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аяллаа.

    djmedia:24

     

  • Бэр гуйх Монгол ёс заншил

    Ямар хүнээр бэр гуйлгавал зохистой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдэхүүн.Бэр гуйгч нь удам судар сайтай (ядаж гэмээ нь гар сайтай) нэр бүтэн хүн байх ёстой. Зан үйлийн өрген мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл терөгсед, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй,төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөелне гэдгийг санах хэрэгтэй.Хоёр дахь шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй, элдэв муу зуршилгүй хүн байх нь чухал. Таны гэрлэх гэж буй хүү могой жилтэй бол бэр гуйхаар явах хүн тахиа, үхэр жилтэй байна гэсэн үг. Жил нь таарахгүй ч олон айл гэрлүүлсэн сайн хүн тохиолдвоос уг хүнийг тохирох жилтэй болгон дом засал хийж явуулдаг. Дагалдагч нь бэр гуйхад хэрэглэгдэх хадаг самбай, идээ ундаа, бэлэгсэлтийг бэлдэж, сөн түших үүрэгтэй.
    Бэр гуйх хүн ийм хувцас өмсөнө, тийм хувцас өмсөхгүй гэсэн журам заавар байхгүй хэдий ч Монгол зан үйл гүйцэтгэж яваа гэдэг утгаараа үндэсний хувцастай байх нь зохимжтой. Бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалингаа хавчуулсан (өвөртөлсөн ч болно) хэн ч харсан хүндэтгэлийн зан үйл гүйцэтгэж яваа нь мэдэгдэхээр хувцаслах бөгеөд гэр байранд ороод мэнд усаа мэдэж, цаг улирал, бие, ажлыг нь асуунгаа охины эцгээс эхлэн тамхилж, яриа хөерөөний эхийг зев гарган бэлэг дэмбэрэлгүй яриа (өвчин хуучин, үхэл зовлон, хэрэг зөрчил г.м) өрнүүлэх, хараалын үг хэлэхийг цээрлэнэ. Бэр гуйгчийг дагалдагч нь авч яваа бэлэг сэлт, идээ ундааг газарт (шал, дэвсгэр дээр) хүргэхгүй өөртөө ойрхон орчинд байлгана.
    Гэрлэх гэж буй эрэгтэй нь уг айлын хэд дэх хүүхэд, ямар мэргэжлээр аль сургууль дүүргэж хаана ямар алба хашиж байгаа (охиныхыг нэгэн адил) мэнгэ, жил,махбодий нь бэр болох хүний жил, мэнгэ, махбодьтой нь судалж хүү, охин 2 гэрлэсэн тохиолдолд ямар түвшинд амьдрах нөхцөлтэйг нь мэдэж очих, бэр болох бүсгүйгээ таньж байх нь бэр гуйхаар явж буй хүний үндсэн үүрэг юм. Охины тал бэр гуйхаар ирж буй хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг тандаж, магадлах эрхтэй.Бэр гуйх хугацаа Бэр гуйх өдрийг цаг тооны бичигт тэмдэглэсэн байдаг. Тэр өдрийн сайн цагийг олж харснаар хугацаагаа товлоно. Аливаа ажлын суурийг жил, улирал, сарын эхэнд тавьж байвал алсдаа сайн байдгийг харгалзан тухайн улирал, сарын эхний долоо,арав хоногт багтаахыг эрхэмлэж бэр гуйх өдрийг бэрийн үйлд сайн өдөртэй хольж хутгахгүй байвал зохино.
    Зарим хүмүүс бэр гуйх, охиноо өгөхдөө “Тунгалаг тамир”киноны Итгэлт баяны дүрд “тоглох” ёстой юм шиг ойлгодог. Тэрбол киноны уран сайхны дүр. Бэр гуйгч нь өөрийгөө болон хамт яваа хүмүүсээ танилцуулаад хаана амьдардаг, ямар хүний хэддэх хүүхэд гуйж байгаа охинтой хэдий үеэс үерхэж нөхөрлөн хайр сэтгэлийн холбоотой болсон хийгээд энэ 2-ын харилцаа холбоог хүүгийн тал хүлээн авч гэр бүл болохыг дэмжиж буйгаа товчхон дурдахаас илүү үг хэлэх шаардлагагүй.
    Бэр гуйхдаа газар газрын авч явах зүйл өөр өөр байдаг. Шимийн архи, бяслаг, ааруул авч очдог газар байхад тавгийн идээ, ууц шүүстэй очдог нутаг нугынхан байдаг. Социализмын үед сургууль соёлын мөр хөөсөн эрчүүд, хүүхнүүд танилцан хайр сэтгэлтэй болж өрх гэр үүсгэхдээ аав ээждээ ч хэлэлгүй өөрсдийнхөө хэмжээнд шийдэж айл гэр болцгоох нь түгээмэл болж айлын бэр болохдоо хүндтэй мэндтэй очдог зан үйл устах хандлагатай болсноо ардчилсан нийгэмд орсноор уламжлалт зан заншил хот хөдөегүй сэргэж айлын бэр, хүргэн болох нь хоёр биений мэдлийн хэрэг биш аав, ээж, ахан, дүү, ураг төрлийнхөн хийгээд улс орны төр, засгийн анхаарвал зохих зангилаа асуудал боллоо.Хүн амын дийлэнх нь суурин амьдралд шилжиж, янз бүрийн ястан үндэстнүүд холилдон амьдрах болсноос шалтгаалан хот, аймгийн төвд амьдрагсад тухайлсан ястан үндэстний ёс жаягийг баримтлах боломжгүй, харин сум, баг орон нутагт амьдарч буй хүмүүсийн тухайд нутаг нугынхаа ёс заншлыг баримтлахад болохгүй гэх газаргүй бөгөөд цагийн аясыг дагах үүднээс төв суурин газарт бэр гуйх тохиолдолд дугуй булантай цай (мөнгөн аяга хадагны зурагтай) Ёотон (урт гонзгой хайрцагтай) Архи (Болор юмуу Ерөөл. Ханилан суух хүмүүсийн амьдрал Болор шиг тунгалаг байх, ерөөл тавилангаар учирч буйг билэгдэн энэ 2 нэр бүхий архины аль нэгийг авч очих нь зохимжтой)
    Охины эцэг, эх гэр бүлийн хүмүүст өгөх бэлэг дурсгал Бэр гуйхдаа бэлэгтэй очно, очихгүй гэсэн зүйл байхгүй. Хүний охиныг өөрийн болгох гэж буй айл элчээ илгээхдээ хоосон явуулдаггүй. Амьдралын боломж нөхцлөөсөө шалтгаалан ангийн арьс хөрснөөс эхлээд аав, ээжид нь бэлэг дурсгалын зүйл авч очдог заншил үндэстэн ястан бүрт байсан. Одоо ч байгаа. Нийгмийн хөгжил дэвшил, ард түмний амьдралын түвшин сайжрахын хэрээр аливаа тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан авч өгөх бэлэг дурсгалын агуулга, чанар чансаа дээрдэж байгаагийн адил бэр гуйхдаа авч очих бэлгийн зүйл тухайн зан үйлдээ тохирсон байх ёстой.Энэ утгаараа охины аавд дээлийн өнгө, дээр нь мөнгө, тумбааш зэрэг соёлын бараа, ээжид нь дээлийн өнгөн дээр чихрийн цуглуулга, гоо сайхны бараанаас зохимжтойг нь (хүнд 1 ширхэг зүйл өгдөггүйг санах хэрэгтэй) бэлэглэнэ. Дээлийн өнгийг аав, ээжийн нас, намба, царай зүс, өндөр намд тохируулан (ахынхаас нь бэр гуйсныг сонссон дүү нь хүүдээ бэр гуйх болсноо дурдаад танайд бэр гуйхаар ирсэн хүмүүс юу юутай ирвээ гэхэд ах нь “манай охиныг гуйсан хүмүүс над 50 доллар, 1 шил архитай, авгайд дээлийн өнгө, набортой ирсэн. Авгай торгоор нь дээл хийж өмсөх гэсэн чинь хэмжээ нь хүрээгүй” гэсэн гэдэг) бэлдвэл зохино. Бэрийн дүү нар болон хүүхдүүдэд чихэр, жимс, жигнэмэг, жүүс ундаа тэргүүтнээс цаг улирлын нөхцөлд тохируулан бага балчир насныхныг баярлуулахаар зүйл авч очиж түгээвэл зохино.
    Бэр гуйхаар хүмүүс ирэх гэж буйг урьдчилан мэдсэн охины тал бурхан тахилаа тоосолж гэр орноо цэвэрлэн, идээ архи тавих боломж нөхцлийг бүрдүүлсэн байх учиртай. Бэрийн идээ архийг гэрт болон өреө тасалгааны хойморт байрлуулна. Тэр айлын хаалга үүд хаашаа харж буйгаас үл хамааран цай, сахарын толгойг усны эх, газрын (уулын) өндөр талруу харуулж тавина.Архийг идээний дээж гэж нэрлэдэг боловч цай идээ амсалгүйгээр архинд уруул хүргэдгүйг харгалзан цай сахарын доод талд архины нэрний үг үсэг ил харагдахаар байрлуулна.
    Охины эцэг эх хадгийг хэрхэн хүлээн авч, бэлэг сэлт, идээ ундаатай яаж харьцах ёстой вэ? Бэр гуйж яваа хүн хэдэн настайгаас үл хамааран охины аав ээж хадгийг сууж авна. Тэхдээ малгайтай, энгэр заамаа товчилсон, ханцуй шамлаасгүй байх ёстой. Бэлэг сэлтийг хоногоос доошгүй хугацаагаар хүндэтгэлийн байранд байлгах нь тухайн зан үйлийг дээдэлсний баталгаа болох бөгөөд идээ шүүс ирсэн тохиолдолд гал, бурхандаа өргөсний дараа зооглож, хүртдэг.Хүргэн болох гэж буй хүний хадаг архи идээг охины тал авахаас татгалзах үндэслэл Бэр гуйхаас урд хүүгийн эцэг, эх охины аав, ээжтэй танилцаж хэн хэнийхээ удам гарал,хийгээд хоорондоо мах цусны холбоо хэлхээ, сэтгэцийн болон ямар нэгэн төрлийн хүнд өвчний удамшил байна уу, үгүй юу, хүргэн болох хүн өрх гэр толгойлж эхнэр хүүхдээ тэжээж тэтгэж чадах эсэх гэх мэтээр хэн хэнийхээ байр байдал, санаа бодол хүсэл зорилгыг судалж мэдсэн байх ёстой. Тэгж чадаагүй нөхцөлд бэр гуйж, гуйлтыг зөвшөөрөх нь харилцан бие биенээ хүндэтгээгүй, хүү охины ирээдүйд хайнга хандсан хэрэг болно. Судалгаа тандалт бүрхэг, жил, мэнгэ, махбодь харш зэрэг тохиолдолд аль аль нь тэр тусмаа охины тал хүргэн болох хүний талын хүсэлтэд түдгэлзэж, татгалзсан хариу өгч хадаг архи идээг буцаах эрхийг эдэлдэг.
    Бэр гуйхаар ирсэн хүмүүсийг хүндэтгэх нь охины аав ээжийн амьдралын мэдлэг, соёлын түвшин танигдана гэсэн үг. Ирсэн зочдыг хүндэтгэлийн суудалд суулган дайлахдаа тэрөдрийн яриа хэлцэл нийлэмжтэй, үр хүүхдийн цаашдын амьдрал дэвшин дээшлэхийг билэгдэх үүднээс битүү хоол (бууз банш, хуушуур) хийхийг цээрлэдэг.Бэр гуйхаар ирсэн хүмүүстэй хийсэн яриа хэлцэл, нийлэмжтэй болсныг илэрхийлэхдээ хөөрөг тамхиа өгч авалцан тэмдэглэхийн сацуу тэднийг явахад нь гарыг нь цайлган (энэнь бэлэг өгөхөөс өөр агуулгатай хоосон гаргахгүй гэсэн санаа), насаар ахмад юмуу үеийн хүн ирсэн бол охины аав, ээж өөрсдөө, дүүмэд хүн ирсэн бол ойролцоо насны хүнээр унаа машинд суулгаж, буцах чиг замыг нь зааж зөвлөн, дахин уулзахын өрөөл тавьж үддэг. Согтууруулах ундаагаар шахаж, ирсэн элч, зочдоо хүнд байдалд оруулан бие сэтгэлийн зовлон эдлүүлэх, бие биедээ хайр сэтгэлтэй болж айл гэр болохоор тохирсон хоёр хүний дундуур орж татгалзаж, түдгэлзсэн дүр эсгэх нь хүү, охин хоёрын алс хэтийн амьдралын замд сэв суулгасан билэг дэмбэрэлгүй, бүдүүлэг үйлдэл гэдгийг санахын зэрэгцээ бэр гуйх, хурим найрын үйл ажиллагаанд архидалт хэдий чинээ их байна тэр айлын цаашдын амьдралд тохиолдох бэрхшээл саад, гай барцад төдийчинээ их байдгийг анхаарвал зохино.
    Шинэ айл үүсгэж гэрлэх нь хүний амьдрал дахь хамгийн эрхэм үйл явдал юм. Хуримын ёс нь хүн төрлөхтний ёслол төгөлдөр баяр цэнгэл юм. Гэрлэлтийн ёс нь эрх тэгш залуусын халуун хайр, нөхөрлөл, нэгэн үзүүрт сэтгэлээр барилцсан чөлөөт холбоо юм.Энэхүү эрхэм барилдлагааны үндэс нь хүний сэтгэл хүндлэлийн учраар бүтдэг харилцан дурлах, хайрлан өндөр ёс суртахууны харилцаа болж, тэр нь гэрлэх зан үйлд тусгалаа олжээ. Хуримын ёс нь хуримлах орчин, хуримлагч олны онцлогоос болж багасага ялгаа бүхий боловч нийтлэг нэгэн ёс горимд хамрагдаж байна.
    Гэрлэх ёс гүйцэтгэхийн өмнө гэр бүл бүртгэх газар,хурим ёслолын ордон, албан захиргаа,олон нийтийн байгууллагаас шинэ өрхийн залуу эзэн эзэгтэй нарт зориулан гэр бүлийн амьдралыг зохион байгуулах талаар хуульч, эдийн засагч, эмч, сурган хүмүүжүүлэгч,урчуудаар тусгайлан яриа хийлгэн, зөвлөлгөө өгүүлж,аж төрөх урлагийн шилдэг жишээг үзүүлэн таниулж байхын дээр анх гэрлэгсдэд орон сууц олгох талаар онцгой анхаарах нь чухал юм.
    Гэр бүл болж хурим найр үүсгэхэд тусгай ёслолын хувцас өмсөх заншил дэлхийн бүх улс түмэнд бий, түүний нэгэн адил монголчуудын хуримын хувцас гоёл эхнэр хүний ууж-цэгдэг, /эхнэр дээл-тэрлэг, толгойн боолт-татуур, үсний гэр-шивэргэл, хээ сүйх болон эр хүний хантааз, халбан малгай гэж их юм бий.
    Эрэгтэйн хүнийх нь: А) дээл, энгэр захыг олон эмжсэн, нударгатай,нударгагүй элдэв зүсмийн дээл.Б) хантааз, өндөр захтай,энгэртэй, хошоотой хантааз В) Малгай, дээл өмсвөл бүрх малгай өмсөж болно.Эмэгтэй хүнийх нь: А) ууж, энгэр захгүй, урдуураа задгай, хорогой тоногтой өнгө бүрийн торгон хантааз нь ууж болно. Үүнийг ямарч хувцсан дээр өмсөж болно. Харин хуримын цагт уужны хоёр ташаанд өнгө өнгийн туузалчуур зүүвэл улам гоё болно.
    Хуримлах ёслол нь үндсэндээ гэрлэлтийг ардын ёс суртахуун, занзаншил, гоо сайхны сэтгэлгээ, эдийн засаг, хууль эрхийнхарилцааны үүднээс хүндэтгэн баталж, амьдралаа холбож буйхос хоёрын ирээдүйн сайн сайхныг бэлгэдэн бат бэх сайхан гэрбүл болохын итгэл найдварыг эцэг эх, ахан дүүс, хамт олных ньзүгээс хүлээлгэн буйн утга учиртай.Монголчуудын уламжлалт хуримын ёслол нь бэр гуйх, баталгаахийх, сүй хүргэх, хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараахёслол бүр нь зан заншил, ёс суртахуун, гоо сайхны учирхолбогдол бүхий билээ.
    Хүүгийнхээ эхнэр болгохоор сонгосон бүсгүйнх рүү зуучийнхоёр хүнийг цагаан морь унуулан илгээж бэр гуйх ёслол эхэлнэ.Зууч зорьсон айлдаа очоод эцэгт нь хадаг барьж:Буга намнаач манайд байнаБулга зүйгээч танайд байнаХолыг ойртуулдаг морин эрдэнээрХоёр ургийг ойртуулдаг хүүхэн эрдэнийг гэх мэтийн далд утгатёгт уран шүлэг хэлдэг. Эцэг, эх нь охиноо өгөх эсэхийн хариугтэр дор нь хэлэлгүй ах, дүүстэй нь зөвлөлдөн шийднэ гэжзуучийг буцаадаг байна. Ингээд хэд хоносны дараа эцэг ньөөрийн биеэр хүүгээ дагуулан тусгай хүний хамт бэлэг сэлттэйирж хадаг барьдаг ба үүнийг шийд авах гэж нэрлэдэг.
    Бэр гуйх ёслолыг ийнхүү ам турших, шийд сонсох гэсэн хоёр хэсэгт хуваана. Шийдсонссоны дараа ч гэсэн хүргэн талаас хэд хэдэн удаа хүн ирж, урьд хэлэлцсэндээбаталгаа хийдэг нь үр хүүхдийнхээ ирээдүй хойч, гэр бүлийнх нь амьдралыг бат бэхбайлгах талаар санаа тавьж, хянуур хандаж байсны гэрч гэлтэй.Олонхи тохиолдолд баталгаа хийх сүүлийн удаад хүргэн талаас өгөх сүй бэлэг, хуримхийх өдрийг хэлэлцэн тохирдог.Хуримын өмнө хүргэн нь өөрийн эхнэр болох эмэгтэйн ойрын төрлүүдэд бэлэг барьж,тэр бэлэг нь охиноо өгснийх нь хариу сүй бэлэг болон тооцогдож байв. Сүй бэлэг ньих төлөв хуримд бэлтгэн бэрд хувцас, гоёл төхөөрөхөд зориулагддаг ажээ. Сүйбэлэгт эд агуурс, бүс бараа оролцох боловч гол зүйл нь сондгой тоотой мал байхбөгөөд хүзүүнээс нь хадаг зүүсэн цагаан морийг бэлгийн тэргүүн болгоно. Үүнийг магнай морь гэж нэрлэдгээс үзвэл сүй бэлэгт морь тэргүүлэх үүрэгтэй ажээ. Халхнутагт сүй бэлгийн ерөөл хэлэхэд бэлгийн магнай болсон нэг морийг хөтлөн иржцулбуур өргөн ерөөх ба сүй бэлгийн ерөөлийг магнай морь, эсвэл сүй морины ереөлгэж нэрлэх нь бий.
    Сүй бэлэгт тэмээ, ямаа зэрэг малыг оролцуулдаггүй нь Монголчууд морь,хонийг халуун хошуут мал, тэмээ, ямааг хүйтэн хошуут мал гэж үздэгтэйхолбоотой. Түүнчлэн сүй бэлэгт “эвийг нийлүүлэгч цавуу, сэвийг дараххуурай” зэрэг ёгт бэлгэдлийн чанартай зүйлс заавал оролцдог. Энэ нь хоёрталын ургийн холбоог улам бат бэх болгохыг бэлгэдсэн шинжтэй юм. Сүйбэлэг нь хоёр талын ургийн холбоог зөн бэлгэдлийн утга бүхий эд юмсаарбаталж буй хууль эрхийн учир холбогдолтой. Сүй бэлгийн хариуд бэрийнталаас инж нэртэй бэлэг төхөөрөн өгдөг.Хурим найрыг ихэвчлэн цагаан идээ элбэг зуны болон намрын сард хийдэг.Хурим болохоос нэг сарын өмнөөс эхлэн бэр болох бүсгүйг зохих дагалдаххүмүүсийн хамт ах, дүү, төрөл төрөгсдийнд нь айлчлуулж найр хийдэгбөгөөд тэр бүсгүйг зочлон дайлж бэлэг сэлт өгдөг. Энэ ёслолд бүсгүйн аавээж, төрөл төрөгсөд ирж оролцох бөгөөд хүргэн талаас хүн ирэх ёсгүй.
    Хурим болохоос урьд залуу хосын гэрийг урьдчилан барьжбэлтгэн гэр бүрлэгийн найрыг хүргэн тал хийдэг. Тэгэхдээуламжлалт заншлын дагуу бэрийн тал гэрийн бүслүүр, өрх,дотоод тавилгыг өгч, бусдыг хүргэний тал дангаар бэлтгэдэг ажээ.Хуримлах ёслолыг бэрийн гэрт болох ёслол, бэр буулгах ёслол,гурван хоногийн дараа хийх эргэлтийн найр гэж гурав хуваажболох юм. Бэрийг аваачихаар ирэх хүмүүсийн тоонд хүргэн хүүоролцох ба ингэхдээ чанасан бүтэн хонины мах, сүүний архи,бяслаг болон бусад бэлэг (торго, хадаг) сэлттэй ирнэ. Сөннийлүүлэх нь хоёр талын бэлтгэсэн айраг, архи, идээ зэргийгнэгтгэх ёс бөгөөд утга санаа нь бэр, хүргэн талынхан ургийнхолбоо тогтоож буйг бэлгэддэг.
    Энэ үед охиныг авч явах, дагаж үйлчлэх бэргэд хүргэний тал руу хөдлөх цагболсныг сануулан шинэ гэрт тавих бэрийн инж бараа сэлтийг ачаалж, ачаанытүрүүч хөдөлж эхэлнэ. Учир нь бэрийг шинэ гэрт очиход тэр гэрт зориулсан эдюмс байр байрандаа засагдсан байх ёстой. Бэрийн эцэг, эх охиноо мордуулахдааинж болгож гэрийн зүүн талд тавих op, ор дэрний хэрэглэл, авдар дүүрэн эдбараа, сав суулга, эргэнэг, тогоо шанага тавихад зориулалттай эргүүлэг, ширдэгдэвсгэр зэргийг бэлтгэнэ. Үүнээс гадна охиндоо эмээл, хазаар, ташууртай морь,жилийн дөрвөн улиралд зохицсон гурван жил өмсөх дээл, хувцас хунар, гоёлчимэглэлийн зүйл, бас хэдэн толгой мал өгнө. Үүр цайх үед бэрийг төрхөмийнх ньгэрээс тусгай товлосон ивээл жилтэй хүн авч гарна. Энэ үед бэр үеийнбүсгүйчүүлийн хамт байх ба бэрийг авч гарах гэхэд тэд явуулахгүй гэж, бэр явахдургүй байдал гарган бүснээсээ барилцан зогсох үед хүчээр авч гарсан дүрүзүүлнэ. Ингээд бэрийг авч гэрийг тойроод хүргэн хүү болон дагалт хүмүүс,үдэгсдийн хамт явсаар эцгийнхээ гэрийн гадаа нар дөнгөж гарч байх үед хүргэжирдэг заншил түгээмэл юм.
    Бэрийг анх гэрээсээ явах үед эцэг нь буян хишиг дуудан хурайлан үлдэх ба эх ньхадмынд нь хүргэн өгч гурав хонодог. Тэгэхдээ бэрийг аваачихаар сондгой тоотойхүмүүс очдог бол тэгш тоотой болон буцах учиртай. Хүргэний гэрт дөхөж очиходтэднийг тавагтай идээ барьсан морьтой хүн угтаж мэндлээд залуу гэр бүлд энхжаргалыг бэлгэдэн асаасан хоёр түүдэг галын хоорондуур гэрлэгсдийг гаргадаг нь тэдамьдралынхаа урт замд тохиолдож болох бүх бэрхшээлийг давлаа гэсэн утгатай.Бэрийг ирмэгц шинэ гэрийн урд цагаан эсгий дэвсэн баруун үзүүрт нь будаагаар нар,зүүн талд нь сарыг дүрслэн хүргэнийг нарны дүрсэн дээр, бэрийг сарны дүрсэн дээртус тус суулган шаант чөмөгний бүдүүн үзүүрийг хүргэнд, нарийн үзүүрийг бэрдатгуулан хоёуланг ургах наран зүг хандууланШар наранд мөргөм үүШаант чөмөг атгам уу гэж хэлэн гурван удаа тонгос хийлгэн наранд мөргүүлдэг. Энэ ньнаранд шүтэх эртний хүмүүсийн шүтлэгтэй холбогдон үүссэн зан үйл гэж болно.
    Худ, худгуйн талаас нэг нэг эмэгтэй шинэ бэрийг дагуулан гэрт оруулж (тэднийгбэргэд гэж нэрлэдэг) үсийг нь хагалан самнаж, чимэг зүүлт, эхнэр хувцас зүүжөмсүүлэн дуусмагц хадам эх нь бэрд аягатай сүү өгч амсуулсны дараа гал,бурхан, хадам эцэг, эх, нохой, айргийн хөхүүрт мөргүүлэх ёслол үйлддэг ба тусбүрт нь мөргөх ёслолын үг хэлдэг байна.Эдгээрээс нэн хүндэтгэлтэй нарийн дэгтэй нь галд мөргүүлэх ёслол юм. Энэёслол нь Монголчууд дэлхийн бусад үндэстнүүдийн нэг адил галыг эрт дээрүеэс хутагт ариун чанартай зүйл гэж хүндэтгэн түүнд гэрийн гал голомтын эзэнонгон сахиус оршдог гэж итгэн биширч тахиж ирсэнтэй холбоотой юм.Ёслол эхлэхэд дагалдах хоёр бэргэн бэрийг хөтөлж хадам эцгийнд нь оруулжгал голомтын зүүн урд талд цагаан эсгий дээр сөхрүүлэн суулгадаг. Энэ үедбэрийн хоёр гарт цагаан даавуун уут углаж таван өнгийн торгоны өөдөс, өөх,шар тос галд өргүүлж тулгын урд тотгонд гурван удаа мөргүүлдэг.
    Тулга бол өрх гэрийн гал голомт бөгөөд түүний гурван хөл нь гэрийн эзэн,эзэгтэй, бэр гурвыг төлөөлдөг гэж үздэг заншилтай. Ингээд хадам эцэг ньбаруун талд, хадам эх нь зүүн талд бэр урд талд буй байдлаар тулга тулдаг ёсдэлгэрсэн байна. Бэр мөргөх үед хэлдэг уран холбоо үг нь чухамдаа галынмагтаал, тахилгын үгийн чанартай бөгөөд эртний хүмүүсийн галын шүтлэгтэйхолбогдон үүсчээ.Энэ үйл нь хадам эцгийн гал голомтыг хүндэтгэн түүнээс хайр ивээлийг нь гуйжбуйн учир утгатай. Бэр гуйх, сүй хүргэх, гэр мялаах зэрэгт ихэвчлэн нэг ерөөлтавьдаг бол хуримын үед хэд хэдэн ерөөл хэлдэг нь түүний цар хэмжээ занүйлийн баялаг байдлаас шалтгаалж байгаа юм. Хуримын ерөөл нь гэр бүлбололцох явдлын нийгмийн учир холбогдлыг тодчилон тодорхойлсон буюу бэрдаж байдал, ёс суртахууны зүйлийг сургамжилсан, бэрийн эхийн ачийг магтсан,хурим найрын дэг ёсны талаар зочдод учирласан зэрэг утга агуулгатай,ерөнхийдөө сургаалын шүлгийн аястай.
    Хуримлах ёслолын бэрийн гэрт болох үдэх ёслол, бэр буулгах ёслол, гурван хоногийндараах эргэлтийн найр тус бүрт нь ерөөл хэлдэг төдийгүй зарим үед бэр, хоёр хадмынтал тус бүрт хандан ерөөх явдал ч тохиолддог байна.Эдгээрт цөмд нь гэр бүл бололцох нь хүн нийгмийн ёс болохыг тодруулан сургамжилсанутгатай. Тэгэхдээ хэнд хандан ерөөж буйгаас шалтгаалан өвөрмөц байдлаарилэрхийлдэг. Тухайлбал бэрийг хадмынх руу нь явуулахын урд гэрт нь болдог найр болүндсэндээ охиноо үдэх зориулалттай бөгөөд иймд түүнд хандан ерөөл тавихдаа:Ганга мөрөн далайн урсгал хэдий ширүүн боловчГазрынхаа намыг даган урсдаг журамтайГан төмөр хэдийвээр хатуу боловчГалынхаа элчин дор нугаран уярдаг журамтай хэмээн байгаль ертөнц, хүний нийгэмдболж буй үзэгдэл бүхэн цөм бодит хууль журамд захирагддаг болохыг сургамжлаадулмаар “Алтан гургалдай шувууны дэгдээхэй өд жигүүрээ гүйцэхийн цагт алсын ууланднисэн оддог”-ийг сануулан “өлгийтэй нялхаас нь өр зүрхнээсээ хайрлаж өсгөсөн боловчөөр хүний үр болгон (хадамд) өгдөг” нь бас л түүний нэг адил хүмүүний тогтсон ёс журамболохыг учирлан урнаар тайлбарладаг.
    Харин бэрийг хадмын талд нь хүргэн ирсний дараа шинэ гэрт болдог хуримлах ёслолын үед:Уулзаагүй байтал ураг садан болно гэдэг Урьдын тавьсан ерөөл Унаагүй байтал усан тэлмэн жороо болно гэдэг Тэнгэрээс иштэй унаа Дөрвөлжин цагаан уул бэрх боловчДөт нэгэн замтай гэдэгДөчин түмэн олон боловчДөрвөн эцэг эхээс үүсдэг гэдэгОгторгуйн цагаан үүл нь хий агаарт хөвөлзөвчУс нь нэгэн холбоотойОрчлонгийн амьтан олон боловчУраг нэгэн холбоотой гэх мэтээр залуу хосын амьдралын төдийгүй айлыг ургийн холбоогоорхолбон нэгтгэж “өрх өсгөн сум сунгаж” гэр бүл бололцож буйн учрыг хэлсэн байдаг.Хуримлах ёслолын үед хэлдэг ерөөл бэлгийн үгийн сонин хэлбэр нь “эхийн цагаан сүүнийхарамжийн үг юм. Хуримын төгсгөл хэрд “эхийн цагаан сүүний харамжийн үг” хэлж хүргэж ирсэнэхэд нь бэлэг өгнө.
    Монголчуудын ахуй амьдрал болон нийгэм улс төрд ураг төрөл бололцох ёслол нэн чухал байр суурьэзэлдэг эртний түүхэн уламжлалтай. Монгол ёсонд нэг омог яснаас ураг барилдах хориотой байв.Иймд охидоо хүнд өгөх, хөвгүүддээ бэр сонгон ёс төртэй гэрлүүлэхэд холын нутаг орныг ихэдэрхэмлэн “Уул усны ойр нь дээр, ураг төрлийн хол нь дээр” хэмээн хэлэлцдэг байсан нь үүнтэйхолбоотой юм.Монголчуудын ураг барилдах ёс, зан заншил нь олон орны үндэстэн, ястны нэгэн адил бэр гуйж худураг барилдах баталгаа болгож хадаг барьж сүйн инж хүргэхээс эхлэн хуримын бэлтгэл, их хурим,хуримын дараах ёслол зэрэг хэд хэдэн үе шаттай бөгөөд эдгээр нь тодорхой утга агуулгатай байсан.Монголчууд хөвгүүдээ 18-25 нас, охидоо 17-21 наснаас нь өрх гэр болгож ам бүлд өмч хөрөнгө хувьболгон өгч өрх тусгаарладаг нийтлэг заншилтай юм.Монголчууд охидоо 17 нас хүрэхэд цусан тамирнь бүрдсэн хэмээн эрд өгөх, хөвгүүдээ 18 нас хүрэхэд цусан чөмөг нь бүрдлээ гэж үзэж урагбарилдуулах талаар эцэг эх нь санаа тавьж эхэлдэг. Монгол ураг барилдах ёс нь хоёр талын эцэг,эхийн эрх мэдлийн хүрээнд явагддаг байсан ба шашны нөлөө нэлээд байсан. Хөвгүүний эцэг эххүүдээ бэр сонгохдоо, цаашдын хамтын амьдрал ямар байх талаар лам хуврагаар мэрэг, төлөгбуулгаж, бэрийн ерөөл ламаар уншуулан, хувь тавилан нь тохирч байна гэж үзвэл зууч явууланохины эцэг эхээс(өвгөд, эмгэдээс) бэр гуйж, холбогдох ёсны зан үйлийг гүйцэтгэдэг байв.
    Монголчуудын бэр сонгох ёс нь их эртний уламжлалтай бөгөөд түүнд охины ясомог(овог) хүүгийн талтай төрөл садан биш байхыг эрхэмлэхийн зэрэгцээ зан ааш,намба төрх, ажил хөдөлмөр, оёдол үйл зэргийн ур чадварыг ихэд онцгойлоншинждэг. Бэр гуйх зууч болох хүн сонгох ёс нэлээд нарийн агуулгатай бөгөөд настогтсон, ахимаг насны зан чанар сайтай, ёс заншилтай хүн явуулахыг эрхэмлэдэгуламжлалтай. Бэрийн зуучийг бэлгэдэлтэй сайн өдөр охины гэрт илгээж, урагбарилдах бэр гуйж буйгаа эцэг эхэд нь мэдэгдэн ураг бололцох тухай уран нарийнутга төгөлдөр үгсийг хэлж хадаг яндар барьдаг ёстой. Монголчууд хуримын өмнөхзаншил, зан үйлд нэлээд сонирхолтой, ёгт бэлгэдлийн чанартай ” эвийг нийлүүлэгчцавуу, сэвийг дарах хуурай” хүргэх ёс байсан нь хоёр талын ургийн холбоог уламбат бэх болгохын бэлгэдэл болж байжээ. Ийнхүү хүү талаас үйлдсэн хуримынөмнөх зан үйл, ёслолыг охины тал хүлээн зөвшөөрсөн бол хүү, охины нас, жилийгхослон, ивээл махбодыг үзүүлж, харш биш болбоос ураг барилдах ургийн хэрэгбүтдэг байна.
    Харин жил махбод харш хэмээгдвэл охины тал гуйлтыг хүлээнавахад хэдийгээр татгалзахгүй байвч ураг барилдах ёсны дагууцээртэй байжээ.Монголчууд аргын тооллын ойлголтоор 12жилийг гурав гурваар ивээл жил гэж үздэг бөгөөд ялангуяа урагтөрөл барилдах ургийн хэрэгт ивээл жилийг их эрхэмлэн үзэж,тэдний цаашдын хамтын амьдрал жаргалтай байхын бэлгэдэлгэдэг ажээ.Ургийн хэрэг ёс горимын дагуу тогтсон цагт хоёрталын тохиролцоо ёсоор хүүгийн тал охины эцэг, эхэд бэлэгхүргэдэг. Энэ нь охиноо өгснийх нь хариу гэж тооцогдон “сүйбэлэг” хэмээгдэн нэрлэгдэж заншжээ.
    Хүний амьдралд тохиодог томоохон баяруудын нэг болсон эх орондоо өргөө нэмж гал голомтоо бадраан ахан дүүсийнариун холбоо тогтоож хурим найраа хийх нь амьдралын утга учир аз жаргал байдаг билээ.
    Монгол ёс заншлын дунд тайлбар толь

  • Ховсдуулаад ирээдүй цагийн Японд очсон нь

    Дээвэр дээр байна.. Өндөр байшингийн дээр шилэн хүлэмж, би дотор нь байна. Зүүн гар минь 4 хуруутай. Манантай байна, гадаа. Бор хуванцар хувин байна. Маш өндөр байшин байна. Япон улсад 25 онд. Би эмэгтэй хүн. Нүдний шилтэй, шил нь гуя байхгүй. Яаж тогтож байгааг би ойлгохгүй байна. Хамар дээр тогтоод байна. Намхан хамартай. Нуухгүй шилтэй, тэр нь хамарт хүрээгүй бөөрөнхий.

    Би юм идэж байна. Түрс шиг мөртөө ногоон өнгөтэй сонин юм аяга дүүрэн байна. Дуртай идэж байна. Хөргөгч нь хаалгагүй. Гараа оруулахаар хүйтэн байна. Гэхдээ хүйтэн нь гадагшлахгүй байна. Хаалга байхгүй. Гэртээ байна. Тавилга байхгүй хоосон өрөө. Гэхдээ бүх юм байна. Зурагт. Хана нь зурагт шиг асаж байна.Гоё. Амьтан байна. Шувуу, цагаан толгойтой шувуу. Сууж байна. Сууж байна. Сандал хананаас гараад ирсэн. Сонгох гээд байна. Эрэгтэй хүн алийг нь сонгох. Хоёулаа сайн. Аль нь дээр? Нүдний шилтэй өндөр эрэгтэй хүн надад их хайртай. Би итгэхгүй байна, хэлж байгаад нь. Хамт явж байна. Нуур байна. Эргээд явж байна. Хиймэл модтой. Хиймэл гэдэг нь мэдэгдээд байна. Жинхэнэ мод байвал гоё байхгүй юу. Хавар байна. Хүмүүсийн хувцас бараг адилхан.

    Би япон хүн. Зурагтаар бөмбөр тоглож байгаа хүн гарч байна. Би бөмбөрийг хараад гайхаж байна. Надад бөмбөр байхгүй, цохиж үзмээр санагдаж байна. Хаалгаар эрэгтэй хүн орж ирж байна. Сандал гулгаад өөрөө өөдөөс нь явж байна. Нөгөө юмаа идээд байна. Эрэгтэйг би явуулмаар байна. Энэ хүнийг би сонгохгүй. Шалтгаан бий.

    Урт юм явж байна. Нийтийн тээвэр метро бололтой.. Гэхдээ газар дээгүүр явж байна. Нэг урт сандал. Вагон шиг олон хэсэг биш. Дуу чимээ байхгүй. Гаднаас нь харж байна. Дээр бас байна. Өндөр нарийн гүүр. Гүүр биш зам юм байна.. Зам нь тулгуур байхгүй. Зам нь агаар дээр тогтож байна. Тулгуур харагдахгүй, байшингийн цаагуур эргэсэн. 10 давхар хавьцаа. Манай байшингийн 10 давхар луу орж байна.

    Гудамж эл хуль. Машин харагдахгүй. Бүх юм цайвар саарал. Хүмүүс ямар ч сэтгэлийн хөдөлгөөн байхгүй. Хүн биш байна. Миний урдах хүн биш байна. Түүний цаадах нь хүн байна. Дарааллаараа зогсож байна. Үснийх нь дундаас гэрэл гараад байна. Дагзнаас нь. Үүдэнд роботон гар. Зүүн гарын дотор талд бичиг байна. Би алхаагүй, явж байна. Баруун тийшээ салаад явлаа. Зам нь өөрөө явдаг, тэгэхдээ дээрээ зогсож байгаа хүнээ аваад салаад салаад явчихдаг.

    Би ганцаараа ажлын өрөөндөө байна. Хүн болгон ийм өрөөтэй, гэхдээ хана нь тунгалаг, нэвт харагдаж байна. Олон эмэгтэй. Нүдний шилгүй 3 хүн байна. Бусдынх нь шүдний шил нь минийх шиг гуя байхгүй, нуух байхгүй.

    Би шилэн дээр хуруугаараа дарж байна. Ойлгохгүй байна. Шилэн ширээн дээрх тавцан түүн дээр дүрс гарч байна. Би ойлгохгүй байна. Нэг юман доогуур яваад байна. Зогсож байна. Хоёр зүү шиг юмаар юм хийгээд байна. Түүнийг би удирдаж байна. Дууслаа. Одоо явж байна. Бусад хүмүүс ижилхэн юм хийж байна. Би ажлаа сайн хийвэл хүмүүс урт насална. Би өвчнийг эдгээнэ. Харанхуй байна. Хүн биш нь арай доод түвшний ажил хийдэг, тэд угсардаг. Хүн биш болохоор тийм ажил хийдэг. Би тэрнээс дээр. Би илүү. Би хүн юм чинь, би илүү.

    Гэхдээ би тэднийг удирддаггүй. Тэд хиймэл мөртөө яг хүн шиг. Тэр гэртээ амьдардаг. Төрхийг нь эрх мэдэлтэй хүмүүс шийддэг. Том болдоггүй, хөгширдөггүй, хүүхэд бас байна. Ажил сайн хийдэг, боддог. Буруу бодвол аюултай. Зөв бодуулах хэрэгтэй. Гэртээ бөөндөө байдаг. Хүүхдүүд нь айлд байдаг. Унтдаггүй, гэр нь ор байхгүй. Манайд бол ор байгаа. Буруу харсан 4 ширхэг тоо харагдаж байна. 8 , 5, 2-ын тоотой цаас.

    Дэлхийн улс орнууд хилтэй. Гэхдээ хоорондоо чөлөөтэй зорчдог. Харь гараг руу явахдаа л зөвшөөрөл авдаг. Би нэг монгол эмэгтэйг танина. Хамт ажиллаж байсан. Гэхдээ тэр одоо харь гараг руу ажиллахаар явсан. Би бас тийшээ явахыг хүсч байна. Хиймэл хүмүүс бас харь гараг руу явдаг. Харь гарагт тэд хаа хамаагүй явж ажилладаг. Хүн бол тодорхой газарт л ажиллана. Яагаад гэвэл хиймэл хүмүүст агаар хэрэггүй.

    Тодотгол: Ховсдуулагч У 25 онд Японд байна гэж хэлж байгаа ч хэд дэх зуун, мянганы 25 он болохыг нь тодлож чадаагүй байна. Энд робот, хүн хоёр адилхан амьдарч, зорчиж, ажиллаж байгаа тухай өгүүлж буй нь сонирхол татаж байна. Хүн робот хоёрын хөдөлмөрийн ялгаа, тэр үеийн технологийн дэвшлийн талаар өгүүлсэн мэдээлэл нь ч сонирхолтой юм.Регресст оруулж мэдээлэл авах үндсэн технологи нь асуулт хариулт учраас энд өгүүлсэн хэсэгхэн мэдээлэл гэхэд л асар олон асуулт хариултын үр дүнд бий болсон байна. Duuren.mn цаашид судлаач Д.Батсуурийн судалгааны тэмдэглэлүүдээс аль сонирхолтойг нь цувралаар хүргэх болно.

  • Хааны удмынхны хувь заяаг 100 жилээр алдалгүй хэлсэн нь

     

    1778 оны хавар Василий гайхамшигтай учрав. Өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр тэр “Тэнгэрт өргөгдөн гарч зөн билгийн хоёр ном олж үзжээ”. Тэрээр уг номуудын агуулгыг амархан тогтоов. Ерөөс Василий ганц уншсан зүйлээ хүртэл нарийвчлан тогтоодог гайхамшигтай ойтой хүн байжээ. Бурхны дуу хоолой түүнд “Умардын хатан хаан Екатерина Алексеевнад очиж бүх үнэнийг хэл” хэмээжээ. Василий уг номноос цээжилсэн мөрүүдээ дэвтэр дээр буулгасан нь цаашдын хувь заяанд нь эмгэнэлт үүрэг гүйцэтгэсэн юм.

    1781 онд Василий Херсонд маш хүнд өвдөн, “Бурхан намайг эдгээвэл мөнхөд түүнд үйлчилнэ” хэмээн андгай тавьсан ажээ. Василий амьд үлдэж гэртээ эргэж ирсэн хойноо эцгийнхээ хүслээс зөрж Валаамын хийдэд нууцаар шавилан Авель гэдэг номын нэр хүртэв.

    1787 оны гуравдугаар сараас Авель гэлэн дээрээс чиг заасан дуу хоолойг тодхон сонсдог боллоо. Заримдаа Авель хэд хоног ухаангүй байснаа сэргэн Бурхны дуу хоолой юу өгүүлснийг дуулгавартайяа биелүүлж, үзсэн зүйлээ хичээнгүйлэн цаасан дээр буулгана. Генерал Ермолов “1795 онд Костромад ирээдүйг яг таг угтан хэлдэг авьяас билэгт Авель гэгч амьдарч байв. Мужийн захирагч Думпагийнд ширээний ард сууж байснаа Авель хатан хаан Екатеринагийн үхэх өдөр, цагийг хэлсэн нь хожим таарсан” хэмээн дурсчээ.

    Авель цайлган сэтгэлтэй нэгэн байсан болохоор ирээдүйг зөгнөсөн ч ерөнхийдөө тэрслүү тэмдэглэлээ санваартан, жирийн ардуудад ч айхгүй үзүүлдэг байв. Удалгүй тэрбээр чөлөөтэй сэтгэснийхээ төлөө гянданд хоригдлоо. Гэхдээ түүний дэвтрүүдийг Сенатад судалсан бөгөөд тэрбээр нэгтээ Сенатын тэргүүний өмнө, улмаар хатан хаан II Екатеринагийн өмнө хүртэл дуудагдаж очлоо. Гэлэнтэн тэнд өөрийн зөн совингийн талаар нуулгүй ярьсан бөгөөд Авелийн дүрсэлсэн ирээдүй Екатеринаг огт баярлуулсангүй.

    Нэгдүгээрт, 1796 оны арваннэгдүгээр сарын 6-ны өглөөгүүр тэр өөрөө үхэх ёстой.

    Хоёрдугаарт, хаан ширээг нь хүү Павел нь залгамжилна. Хатан хаан үүнийг сонсохыг ч хүссэнгүй. Дур зоргоороо хатан хаан хилэгнэж “Павел биш, миний ач хүү Александр хаан болоосой гэж би хүсч байна” хэмээн мэдэгдэв. “Александр хаан ширээнд сууна. Гэхдээ түүний чимээгүйхэн зөвшөөрлөөр таны шадар хүн Платон Зубов болоод хуйвалдагсад таны хүү Павелыг алсны дараа л тэр хаан болно. Энэ нь таныг нас барснаас хойш дөрвөн жил хагасын дараа тохиолдоно” гэж Авель хариуллаа.

    Сэтгэлээр унасан Екатерина зөнч гэлэнг Шлис-сельбургийн цайзад насаар нь хорь гэж тушаав. Гэхдээ хатан хаан тэр хоёр ярилцсан, тэр аймшигтай ирээдүйг зөгнөн өгүүлсэн тухай сураг өршөөлгүй Павелын чихэнд хүрчээ.

    Авелийн зөгнөсөн ёсоор II Екатерина 1796 оны 11 сарын 6-нд нас барав. Доктор Рожерсон хатан хааны үхлийн тухай хэлж сонсгомогц Павел “Би та нарын хаан байна. Тэргүүн хамбыг нааш нь дууд. Тэгээд тангараг өргөцгөө” гэж сөөнгөтөн хашгирав. Эхлээд үе залгамжилсан хааны гэргийг авчирч тангараг өргүүлэв. Дараа нь Павел хүү Александр руугаа очоод “Надад тангараг өргө. Тэгэхдээ өөрийн эцэг эх, эзэн хааны амь насанд халдахгүй гэж заавал андгайл” гэлээ. Тангарагийн энэ үгс тэнд байгсдын бүгдийнх нь гайхшийг төрүүлсэн ч гэлэнтний аймшигт зөнгийн талаар Павел ганцаараа мэдэж байлаа.

    Шинээр өргөмжлөгдсөн эзэн хаан Авелийн зөнч номтой биеэр танилцан, зохиогчтой нь нүүрээрээ уулзав. Хаан гэлэнд хандан “Ээжийнхээ үхлийн өмнөхөн би үл мэдэгдэх хүч намайг тэнгэр өөд авч явж байна гэж зүүдэлсэн… Харин та, шударга эцэг минь миний удам угсаа болоод Орос их гүрний тухай юу гэж хэлэхсэн бол?” гэлээ. Гэлэн толгой сэгсэрснээ “Чиний хаанчлал богинохон зуур шүү. Нүгэлт би чиний зовлонт төгсгөлийг харж байна. Унтлагын өрөөндөө боолгож, тарчлан байж үхнэ. Алсныхаа дараа муу үйлтэн чамайг ухаан солиорсон гэж зарлана. Гэвч Оросын ард түмэн чамаас ивээл гуйн булшин дээр чинь уй гунигаа тээн ирцгээнэ” гэв.

    “Миний угсаа залгамжлагч хан хүү Александрыг юу хүлээж байна вэ?”.

    “Түүний үед францууд Москваг эзэлнэ. Тэр Парисыг француудаас булаана. Хааны албаны гавьяаг тэрбээр мөргөл, бясалгалын гавьяагаар солино… Чиний хүү Николайгийн хаанчлал бослогоор эхэлнэ. /1825 оны декабристуудын бослогын тухай ярьж байна-Орч/ Николай хаан хордож үхнэ… Дараа нь чиний ач хүү II Александр хаанчилна. Тариачдыг чөлөөлж, туркуудыг цохино. Түүний амь насанд олонтаа халдаж эцэст нь бөмбөг тэсэлж ална. Түүний дараа хаан суудалд энхийг бүтээгч III Александр сууж, хааны албаа чиний гуч Зовлон ихт II Николайд шилжүүлнэ. Энэ үед хаан титэм хөсөр унаж, бурхангүйчүүдийн олон жил дамжсан нүсэр их үймээн эхэлнэ” гэж Авель хариулжээ.

    Павел гашуудан дуугаа хураалаа. Тэгснээ Авельд хандан “Зүйрлэшгүй агуу эцэг минь. Хэлсэн бүхнээ бичигтүн. Би энэ лүндэнг тусгай авдарт хийж өөрийн тамгаар лацдана. Лацтай лүндэн Гатчины ордон дахь өрөөнд минь хөндөгдөлгүй хадгалагдсаар гуч хүүд минь хүрнэ” гэж хэллээ. Гэлэнгийн айлдварыг Павел дугтуйнд хийж, битүүмжлээд дугтуй дээр нь өөрийн гараар “Миний үр сад намайг нас барсны нэг зуун жилийн ойгоор нээгээрэй” гэж бичив.

    Авель гэлэнд хандах I Павелын дотно харьцаа удалгүй уур хилэнгээр солигдлоо.

    Авелийн айлдвартай ном гараас гар дамжин, гэлэн ч өөрөө энгийн иргэдийн өмнө сургаал айлдахдаа Оросын аймшигт хувь заяа, Павелын хаан титмийн тухай зөн билгээ аймшиггүй дэлгэдэг байсан нь тийнхүү түүнийг хилэгнүүлжээ. 1800 оны тавдугаар сарын   26-нд   Авель   эзэн   хааны   тушаалаар баривчлагдан хорионд оров.

    Гэвч Павелын хоногийн тоо дуусч байлаа. 1801 оны гуравдугаар сарын 11-ний гайт өдөр эзэн хаан хамаатан садан, найз нөхдийнхөө хүрээнд зоог барьж сууснаа “Би өнөөдөр зүүдэллээ. Надад бариу хоргой тэрлэг өмсгөж байх юм. Тэр нь бие өвтгөөд” гэж бодлогошронгуй өгүүлжээ. Үдшийн зоогийн дараа I Павел өрөөндөө орж М.И.Кутузовтой ярилцахдаа толь руу дөхөж очоод “Ямар хачин толь вэ? Миний хүзүү эргэчихсэн харагдаж байна” гээд инээмсэглэв. Гэтэл хэдхэн цагийн дараа II Екатеринагийн шадар хүн байсан Платон Зубовын тэргүүлсэн бүлэг хуй-валдагчид түүнийг боомилон хорложээ. Авелийн үг биеллээ олжээ!

    Хаан ширээнд суусан I Александр гэлэнг шоронгоос сулла гэж зарлиг болов. Гэвч Авель жил гаруй хугацаанд л эрх чөлөөтэй байлаа. Гэлэнтэн хотоос хот дамжин бадарчилж, арван жилийн дараа Москва француудаар дүүрч, хаан-хот үнс нурам болтлоо шатах тухай зарлаж байгаа сураг 1802 онд хааны сонорт хүрэв. Цэцэн ухаантны хувь заяаны тухай хоромхноо бодолхийлсэн I Александр өөрийнхөө бодлоор цорын ганц зөв шийд гаргаж “Гэлэн Авелийг Соловецкийн шоронд хорь. Хэлсэн зөн нь биелэгдэх хүртэл тэндээ байж байг” гэв.

    Тэгээд удалгүй Авелийг мартацгаажээ. Гагцхүү Наполеон шатаж буй Москвад ирэх үед л түүний зөн билэгт үгсийг хүмүүс эргэн санацгаав. Француудыг ялмагцаа хаан Авель мэргэнийг сулаллаа. Тэрбээр хэдэн жил бадарчилж, 1817-1826 оныг Высотскийн сүмд чанд хяналт дор өнгөрөөв. Энд гэлэнтэн аймшигт зөнгөөрөө шинэ ном бичлээ. Уг номыг уншсан эзэн хаан I Николай Авелийг номхруулахын тулд Спасо-Ефимьевийн сүмд нэн даруй хорь тушаажээ. 1841 оны хоёрдугаар сард Авель гэлэн энэхүү сүмийн ханан дунд мөнхийн хутгийг олов.

    … 1901 оны гуравдугаар сарын 11-нд, I Павелын зовлонт үхлийн зуун жилийн ойгоор II Николай хаан Гатчинийн ордонд мөргөлийн дараа хүрэлцэн ирэв. Энд эзэн хаан байсан элэнц өвөөгийнхөө нууц дугтуйг авдарнаас гарган нээлээ. II Николай гэлэнгийн аймшигт айлдварыг хэдэнтээ уншаад “Дээдсийн маань хувь заяа яг үүгээр болсон юм бол минийх ч гэсэн Бурхны таалалд байгаа хэрэг. Ийм л тавилантай байж” гэж гунигтай өгүүлжээ.

  • Говь-Алтайчууд соёлын биет бус өвийн их наадамд оролцохоор бэлтгэж байна

    Тэд түүхийн бүхий л үеийг хамруулсан аугаа уламжлалаа тээн хойч үедээ өвлүүлэн үлдээдэг. Энэ ч утгаараа манай улсын зүгээс ард түмнийхээ өвөрмөц ёс заншлыг дэлхийд таниулах зорилгоор соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулдаг болсон.
    Соёлын биет бус өвийг тээгчид бол алс хязгаар нутгуудад ч оршиж байдаг учраас 21 аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийг тээгчдийн эхний шалгаруулалтаа явуулахаар болжээ.
    Говь-Алтай аймгийн тухайд соёлын биет бус өвийг тээгчдийг хамгаалж үлдэх, тэднийг дэмжиж нээн илрүүлэх наадмын эхний арга хэмжээгээ энэ сарын 20-25 хооронд 18 сум хоёр тосгоны хэмжээнд зохион байгуулахаар ажлын хэсэг томилогдон, хуралдаан зохиогдлоо. Ажлын хэсгийнхний үзэж байгаагаар соёлын өв тээгчдээ нээн илрүүлэхэд ард иргэдийн оролцоо үүрэг ихээхэн чухал гэдгийг онцолж байна.
    Соёлын өвийг тээгчид таван айгаар оролцоно. Үүнд эх хэл бичиг, язгуур урлаг, уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай, гар урлал зэрэг багтжээ. Соёлын биет бус өвийн эхний шалгаруулалтанд оролцогсод аймгийн боловсрол соёл урлагийн газар, үндэсний номын сан, ардын дуу бүжгийн алтай чуулгат хандан, оролцох боломж нээлттэй юм.

  • Лигдэн хаан хөөрхий…

     

    Монгол улсын хаан Буян сэцэнийг 1603 онд өнгөрснөөс нэг жилийн дараа ахмад хүү Манхус тайжийн ууган хуү 12 настай Лигдэнг Монгол Улсын хаан ширээнд өргөмжилж, оны цолыг нь Хутагт хэмээжээ.
     
    Лигдэн хутагт хаан 30 жил хаан ор сууж, шинэ тутам хүчирхэгжсэн Манж болон өөрөөс нь урвасан Монголын зарим овог, аймгуудын ноёдын хамтарсан цэрэгт цохигдон, Хөх нуурын зүг дутааж яваад 1634 оны хавар цэргийн хуарандаа өвчнөөр бие барсан байна.

    Чухам ингэхдээ Чингис хааны Хас эрдэнийн тамгыг харь дайснаасаа нууж чадсан уу, үгүй юу гэдэг нь одоог болтол таамаг хэвээр байсаар байгаа юм.

    Манж нар Монголыг бүхэлд нь эрхшээлдээ оруулахад чухам Чингис хааны тамга тун чухал байсан тул Лигдэн хааны дараа Чингисийн Хас тамгийг уйгагүй эрж хайжээ. Гэвч олсонгүй. 1635 онд Лигдэн хааны хүү Эжээ хонгор Манж нарт бууж өгөхдөө авч очсон тамга нь Чингисийн төр залгамжлах тамга биш байжээ. Гэвч Манжийн хаад тэр худал тамгийг ашиглан Монголын төрийн хууль ёсны залгамжлагч гэдгээ баталгаажуулж авсан билээ.

    Энэ дашрамд нэгэн зүйлийг зориуд хэлэхэд, ялангуяа өрнийн түүх бичлэгт Монгол орныг 17 зууны сүүл үеэс 20 зууны эхэн үеийг хүртэл Хятадын эрхшээл дор байсан гэж бичиж, тэмдэглэж ирсэн нь буруу юм. Монгол болон хятад хоёр улс аль аль нь Манж хэмээх гэнэт хүчирхэгжин гарч ирсэн хагас монгол угсааны хагас нүүдэлчин аймагт эзлэгдэж, тэдний эрхшээл дор аль аль нь 200 гаруй жил, гэхдээ нэг нь шууд эзэмшлийн, нэг нь вассал орны байдалтай оршиж ирсэн билээ. Манж нар нь Хятадын Бээжин хотод төвлөн сууж, төрийн хэргээ хятадын уламжлалт бодлогод тулгуурлаж, аажмаар хятаджин үндэстнийхээ хувьд бүрмөсөн хятадад ууссан нь Манж нарыг Хятад гэх, Манжийн төрийг Хятадын төр гэх ойлголтыг төрүүлж, энэ нь улмаар Монгол улсыг Хятадын хараат байсан гэсэн ташаа ойлголтыг төрүүлдэг.

    Ийнхүү хэдэн зууны түүхтэй Их хаант төрөө мөхөл болж буйг нь, улс үндэстнээ бусдын өвдөг дор бөхийж буйг нь, үр удам, үндэс угсаа нь устгагдан доромжлогдож буйг мэдэж байсан нь, яахын аргагүй түүхэн хувь заяаг сөрж буйгаа ойлгож байсан нь Лигдэн хааны хувь заяаг бусдаас нь онцгой эмгэнэлт болгожээ.

    Хэдийгээр сүүлчийн хаан боловч Лигдэн Хутагт хаан сул дорой хаан байгаагүй билээ. Хятад руу удаа дараа уулгалан довтолж, Бээжинг чичрүүлэн, их хэмжээний татварыг жил бүр авч байсан нь түүнийг сүр хүч их байсных. Тэрээр 30 гаруй жил хаан ширээнд суухдаа нэгэнт эрч хүчээ авчихсан байсан монголын дотоодын бутралыг намжаах, монголчуудыг нэгтгэхийн төлөө тууштай тэмцэж байв. Гэвч түүний тэмцэл амжилт олоогүй билээ. Үүний учрыг Лигдэн хааны алдаатай үйл ажиллагаатай холбохоос илүүгээр олон он жилээр суурь нь тавигдсаар ирсэн монгол гүрний задралын зайлшгүй шалтгаант нөхцөлтэй холбон үзэх нь илүү бодитой байж магад юм. Түүхэн үйл явцыг сөрөх аргагүй байдаг шүү дээ.

    Лигдэнг Монголын түүхнээ “Цахар хаан” “Дөчин хаан” хэмээн нэрлэдэг нь түүний үйл ажиллагаатай шууд холбоотой. Тэрээр төрийн зарим нэгэн шинэчлэл хийж, найман отог цахар түмнийг гурван түмэн болгон хувааж, Хар Авга ууланд шинээр “Цагаан хот”-ыг байгуулан, түүнээ монголын нийслэл болгож байв.

    Мөн Лигдэн хаан Бурханы шашныг дэлгэрүүлэхэд маш анхаарч олон сүм хийд бариулсан билээ. Түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн нэгэн лут их үйл бол Бурханы шашны хөлгөн их судар 108 боть “Ганжуур”-ыг орчуулуулан, алтан үсгээр барлуулах ажлыг гардан зохион байгуулжээ. Алтан үсгээр барлаж, 9 эрдэнээр чимсэн тийм том хэмжээний номыг бүтээсэн нь хүн төрөлхтний соёлын нэгэн үнэт өв юм.

    Мөн Хубилай хааны зарлигаар мянган лан алтаар бүтээсэн Махагала бурхныг Монголын нийслэл Цагаан хотод залж, алтан дээвэрт сүмд байрлуулсан байна. Энэ мэт бурханы шашныг монголд дэлгэрүүлэхэд анхаарч байсан нь улам бүр тархай бутархай болж буй баруун, зүүн, төв монголчуудыг буддын шашны далбаан нэгтгэх, ард түмнээ шажны ариун сургаалаар гэгээрүүлэх, шашны үзэл санааг дагасан соёл, урлагыг хөгжүүлэх зорилготой байжээ. Өөрөөр хэлбэл Чингис хааны “Бусдын сэтгэлийг эзэл, сэтгэлийг нь эзэлсэн байхад бие нь хаа одох” хэмээн сургасан төрийн бодлогыг тухайн цаг үед түгэн дэлгэрч байсан шашны үзэл санаагаар дамжуулан хэрэгжүүлэх гэсэн оролдлого юм.

    Гэвч Лигдэн хааны эдгээр бүх зорилгод Манж нар саад болсон билээ.

    Тэр үеийг хүртэл манж нар нь Сунгари мөрний сав газар, Япон тэнгэсийн эргээр нутаглаж байсан багашиг хагас нүүдэлчин, загасчин аймаг байсан тул Лигдэн хаан тэдний гэнэтийн хүчирхэгжиж буйг нь анхааран, тэднээс сэрэмжилж чадаагүй байна. Түүний илрэл нь Манжийн төрийг үндэслэсэн анхны хаан Нурхач баатарт илгээсэн захидалд тод байдаг. Тэрээр захидалдаа өөрийгөө Дөчин Дөрвөн Монголын Их хаан Чингис хэмээгээд, Нурхачыг захын овгийн жижигхээн ноёны хэмжээнд адилтган үзсэн байдаг.

    Нурхач болон Абахай нар “Дайснаа зочин болгоё, зочноо нөхөр болгоё” гэсэн бодлого барьж, манжтай хил залгаа ойрхон байсан Хорчин, Горлос зэрэг монгол аймгуудын ноёдыг өөртөө татахын тулд их хэмжээний бэлэг сэлт тараах, ураг садан бололцох зэргээр Лигдэнгээс хөндийрүүлж эхэлсэнд Лигдэн хаан Манжийн хаанд илтэд дургүйцэх болов. Улмаар энэ явдал даамжирсаар эцэстээ тулж, 1631 онд Лигдэн хаан цэрэглэн Манжийн нутагт гүн цөмрөн давшжээ. Гэвч Манж нар өөрийн талдаа найдвартай татсан Монгол ноёдын хүчтэй хавсран Лигдэнд цохилт өгсөн төдийгүй Чингис хааны төрийн залгамж чанарыг хүчээр авахаар улайран зүтгэсээр, түүнийг бүрмөсөн мөхөөсөн билээ. Чухам Манж нар түүний хараат ноёдыг эвт бодлогоор татаж буйн эсрэг хүчээр эргүүлэн татах оролдлого хийсэн нь Лигдэн хааны алдаа байсан ч байж магад юм. Ерөөс тухайн үед Лигдэн хааны шууд эзэмшлийн дор зөвхөн Цахар түмэн байсан ба олонхи монгол аймгууд тус тусын ноёдын дор бие даасан бодлого явуулж байсан нь Лигдэнг нэгдсэн хүчээр Манж нартай дайтах боломж олгосонгүй.

    Харин хятадууд улам бүр хүчирхэг болж буй Манж нараас болгоомжлон, тэднийг Монголын эсрэг хандуулж, хоёр хүчтэний хүчийг баран тамирдуулах бодлого барьж байсан нь энэ явдалд ташуур болсон нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч хятадуудын энэ бодлого бас үр дүнгээ өгсөнгүй. Манж нар хөрш улсуудаа хэрэглэж байсан Хятадын бодлогыг өөрийнх нь эсрэг үр дүнтэй ашиглав. 1635 онд өмнөд Монгол бүхлээрээ Манжийн эрхшээлд орж, 1636 онд өвөр Монголын 16 аймгийн 49 томоохон ноёд чуулж, Манжийн хааныг Манж болон Монголын Богд эзнээр өргөмжлөхөд хятад улсын хувь заяа бараг тодорхой болжээ. Тэр жил Манж, Монголын нэгдсэн хүчин Цагаан хэрмийг даван довтолж, улмаар 1644 онд Бээжинг унаган, Хятадын Мин гүрнийг мөхөөхөд монголын морьт цэрэг чухал үүрэг гүйцэтгэж байсан байна. Харин хожим 1691 онд Халх монголыг, 18 дугаар зууны дундуур Баруун монголыг буулган авахдаа хятадын цэрэг, эдийн засгийн баазийг манж нар чадварлаг ашиглажээ.

    Лигдэн хутагт хаан нас барснаар Монгол орон бүхэлдээ Манж Чин гүрний захиргаанд орох эхлэл тавигдав. Гэвч Монголчууд Лигдэн хааныг цогтой эх оронч, соён гэгээрүүлэгч хэмээн тууштай үнэлэн, гүнээ хүндэтгэдэг юм. Түүхэн цагийн их хүрдэнд тээрэмдүүлсэн түүний үйл ажиллагаа үнэхээр ч тийм хүндлэлийг хойч үедээ үлдээхүйц байсан билээ.
     
    Б.Наминчимэд

     

  • Ноёо зөнөг бөөгийн онгодын дуудлага

     

    Хөгий Харганатыг эзэлсэн

    Хэдэн үеийн сүлд болсон

    Гэрэл буурал ээж минь

    Авралыг бүрэн хайрла, хатуухан

    Зөв замаар замна хайрхан

    Зөөлөн нинжин орогтий хайрхан

    Энэ сүү шиг цагаан морийг

    Эцсийн бүлэгт цуглируулагтий хайрхан

    Эзэнтэй соргог тэнгэрээсээ нааш

    Булт бүрэн сонсогтий

    Санасан бодсон хоёр өнгөнд

    Босоо бугшмал эзэн бологтий

    Буурал эхийн заяаг

    Буянтай сайхан нартаас

    Хуучин үеийг алдаагүй

    Хойтын ёсыг дагаагүй

    Хорвоо ертөнцийн өнгөнд

    Хоттой бүлэг тэнгэрийг

    Хуур хэнгэрэг хоёроос хоцорсон ч гэсэн

    Хуучин ёсын залбирлыг

    Алдаагүй залбирлаа гэж амины гэамшилгүй

    Амьдын үйлс хасахгүй

    Аврал магад хайрлагтий.

    Алун гуу удган ижийн дуудлага

    Ариг гол ундтай

    Ар бууралд суудалтай

    Арцат хэц дээр гүйдэлтэй

    Алтан мутар тайгатай

    Бүрэнхаан дуудлагатай

    Минжин, Хөх, Хөгнөт, Малхант

    Хамарт, Явдалт эргэлэгтэй

    Сүх, Зэл, Ариг, Торлог

    Алттайгаар шунгалагтай

    Буурь цагаан

    Буха хан гол доо тахилгатай

    Хотой бүргэд сахиустай

    Буриадаас ястай

    Бодончуудаас гарвалтай

    Ачихай бодонгууд овогтой

    Хорилдойнохин Алангуу алдартай

    456 настай

    Цэн тогоруу унаатай

    Цэрэг монгол заяатайдаа

    Цэцэн Добу өвгөнтэй

    Дэрсэг таван хүүтэй

    Атхан соогоо өндийлгэн

    Тэвхэр таван хүүтэй

    Тэнгэр их заяагаа бодож

    Бигүтэй, Билгүнэй, Бухахати

    Бухасалжи, Бодон мундаг гэсэн

    Хөх буха сахиусаар Бухахатгийгаа даатгасан

    Хар буха санаж Бухасалжугаа даатгасан

    Бодон сахиусаа санаж Бодончуу мундагаа даатгасан

    Эвшээхэй нумаар хуяглаад

    Эрчит сумаар багцлаад

    Эвтэй байхыг харуулсан

    Умайн 5 хөвгүүдээ

    Удам ариухан

    Угсаа хол

    Ухаантай явагдаа.

  • ШАРЫН ШАШИНД БУУЖ ӨГӨХГҮЙ БИ…

    Цорж ламын явуулсан хүнийг Жав заарин хүлээн авч хоол цайгаар дайлаад “Чи түрүүлээд явж бай би араас чинь очино” хэмээн явуулав.
    Цорж ламын гэрийн ойролцоо хэнгэргийн дуу сонсогдож Жав зайран хэнгэрэгээ унаад орж иржээ. Гэтэл тэр нь Жав зайран өөрөө биш онгодоо өөрийнхөө дүрд хувирган Цорж ламынд очуулсан хэрэг байв.
    Жав зайран Цорж ламын биенээс 3 ширхэг зэвтэй холбогоо аваад явахдаа шарын шашинд хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ хэлээд буцаж гэнэ. Ингээд Цорж ламын ч бие эдгэсэн байна. Энэ онгод Хөвсгөл аймгийн Хөгийн гол эх Буурал голын онгод
    болсон гэдэг.

  • О.ЭНХБИЛГҮҮН: ЗАЛУУС ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХ ГЭЖ БУРУУ ЗАМД УРУУ ТАТАГДАЖ БАЙНА

    -Үүрэг гүйцэтгэх үедээ эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг барьж, холбогдох газарт нь хүлээлгэж өгсөн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
    -Би баяр амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст хэв журмын үүрэг гүйцэтгэсэн. Энэ үеэр тус дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт “Сансар” зочид буудлын ойр орчимд үүрэг гүйцэтгэж, зочид буудлыг шалгасан. Тэнд 46 настай, сэжиг бүхий иргэн байсныг олж тогтоосон. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэст эрэн сурвалжлагдаж байсан юм билээ. Иймээс барьж, холбогдох газарт шуурхай хүлээлгэж өгсөн.

    -Үүрэг гүйцэтгэх үед ихэвчлэн ямар хэрэг зөрчил гарсан бэ?
    -Баярын өдрүүдэд манай сургуулиас 700 сонсогч, 27 алба хаагчид нэгдэж ажилласан. Нэг цагдаа хоёр сонсогчтой ажилласан юм. Тухайн үед дээрэм болон орон байрны хулгай түлхүү гардаг нь анзаарагдсан.
    -Сүүлийн үед хулгай дээрэм их гарах болсон. Энэ нь юутай холбоотой юм бол?
    -Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт гэр хороолол түлхүү суурьшсан юм билээ. Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болж, иргэд гэрээ эзэнгүй орхиж явах хойгуур айлын үнэт эд зүйлийг хулгайлах тохиолдол их байсан. Ер нь аливаа үйлдэл тухайн хүний ухамсараас шалтгаалдаг гэж би боддог. Хүн үнэнчээр хөдөлмөрлөж, аливаа зүйлийг өөрийнхөө хүчээр бүтээж байж сайхан амьдардаг. Гэтэл зарим хүн тэр дундаа залуус энэ бүхэнд өнгөцхөн хандаж, хялбар аргаар мөнгө олох гэж буруу замд уруу татагдаж байгаа нь харамсалтай санагдсан. Энэ нь хулгай дээрмийн нэг шалтгаан болж байна. Ер нь аливаа сайн үйлийг хүн өөрөө бүтээдэг. Үүнийг залуус ухамсарлах хэрэгтэй юм.
    -Цагдаа болох хүсэл эрмэлзлэлдээ хэзээнээс хөтлөгдөж эхэлсэн бэ…
    -Би наймдугаар ангиасаа л цагдаа болно гэж өөрийгөө бэлдсэн. Тухайн үед аав, ээж зөвшөөрдөггүй байсан л даа. Монгол Улсын их сургуульд сурч байсан. Тэгсэн нэг л болж өгдөггүй. Аав, ээжтэйгээ зөвлөлдөж, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуульд шалгуулж, тэнцсэн. Ингээд миний мөрөөдөл биелэсэн. Харин одоо аав ээж маань миний эзэмшихээр суралцаж буй мэргэжлээр бахархах болсон. Сар шинийн баяраар үүрэг гүйцэтгэж байхад иргэд сонсогч нарыг “Баярын үеэр амраах хэрэгтэй” гэдгийг үгийг олон удаа хэлж байна лээ. Тэр үед би ирээдүйд Монгол төрийн цагдаа болох учраас Сар шинээр амрах шаардлагагүй. Иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө зүтгэх хэрэгтэй шүү дээ гэж бодож байсан юм. Ихэнх хүмүүс л биднийг “Амраачих хэрэгтэй шүү дээ. Сайхан шинэлэх хэрэгтэй биз дээ” гэсэн нь тэр үедээ сайхан л сонсогдож байсан. Нэг талаараа энэ нь монголчууд цагдаа нарын ажлыг ойлгож, хүндэтгэдэг болсны илрэл гэж би ойлгосон. Миний сонгосон мэргэжил иргэдийн эрүүл мэнд, амь нас, амар амгаланг хамгаалах үүрэг хүлээдэг. Тиймээс би мэргэжлээрээ бахархдаг.
    -Цагдаагийн алба хаагчид юун дээр түлхүү анхаарч, хэрхэн ажиллах ёстой гэж боддог вэ?
    -Төрийн тусгай хамгаалалттай, төрийнхөө сүлдэнд тангараг өргөж, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллахад бэлтгэгдэж буй учраас бид жилд хоёроос гурван удаа дадлага хийдэг. Дөрвөн жил дараалан олонтаа практик байгууллагад дадлагаждаг. Иймээс бид нар ажлын байран дээр гарахад багагүй туршлага хуримтлуулдаг. Энэ нь бидний бусдаас ялгарах онцлог. Учир нь мэдлэгээ илүү их бататгаж, мэргэжилдээ үнэнч байх, олон нийтийн итгэлийг олох зэрэг давуу талыг бий болгодог юм. Нэмэгдлээр үүрэг гүйцэтгэх хугацаандаа тэвчээртэй байх ёстой, аливаа зүйлд хүлээцтэй хандах ёстой юм байна гэдгийг ойлгож авсан. Цагдаагийн алба хаагч болоход хувь хүний төлөвшлийг эзэмшсэн байх хэрэгтэй, үе үеийн удирдлагуудтай уулзалтад орж байхад хүнээс үг сонсож сур, хатуу зовлон бэрхшээлд тэвчээртэй ханд гэдгийг олон удаа зөвлөж байсан. Эдгээрийг хэлж, зааж, сургаж, хэрэг илрүүлэхэд туршлагатай байх хэрэгтэй гэдгийг ухаарч ойлгуулсан. Би дунд сургуулиа төгсөөд зан төрхийн хувьд ихэмсэг байсан. Харин одоо сургууль, практик хоёр маань сайтар хосолж надад маш олон зүйлийг ухааруулсан. Хүмүүстэй нээлттэй харилцаж, хүнийг хүндлэх ёстой гэдгийг сайтар ойлгосон байна. Мөн хэрэг зөрчил гарахад бүлэг болж ажиллах ёстой, нийтийнхээ төлөө зүтгэх хэрэгтэй гэдгийг ухаарсан.
    -Иргэдийн дунд цагдаагийн алба хаагчийг янз бүрээр л ярьдаг. Тухайлбал, цагдаа цагийн найз гэж ярих ч тохиолдол бий. Энэ тал дээр ямар бодолтой байна?
    -Цагдаагийн алба хаагч ямар ч баяр болсон амарч, баярладаггүй. Сар шинийн баярын өдрүүдэд хамт ажилласан цагдаагийн алба хаагч ах маань намайг “Ахын дүү энэ албын ажлыг сонгосон л бол үнэнчээр үүргээ гүйцэтгэх хэрэгтэй шүү” гэсэн. Мөн “Гэр бүлийнхэндээ бага цаг гаргадаг. Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө ажиллана” гэсэн. Үүнийг хэлж өгсөн нь надад сайхан санагдсан. Иргэд үнэн сэтгэлээсээ ажиллаж, хүний төлөө явдаг юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу. Зарим иргэд цагдаа нар сайн ажиллаж байна гэж ярих болсон байна лээ.
    -Ирээдүйд цагдаагийн алба хаагч болох дүү нартаа юу гэж зөвлөх вэ?
    -Манай улс амар амгалан орны тоонд багтдаг. Хамтын хүчээр нийслэл хотоо сайхан болгох боломж бидэнд бий. Тухайлбал, гэр хороололд үнс болон бусад хог хаягдлаа хийдэг зориулалтын хэсгийг бий болгох хэрэгтэй. Ингээд тогтмол хаяж хэвшвэл нийслэл маань цэвэр, аюулгүй хот болно. 19-24 насны залуучууд хийж бүтээж, сурч боловсорч байх үедээ хэрэг, зөрчилд холбогдох тохиолдол олон байна. Залуу хүний хувьд үүнд эмзэглэдэг. Иймээс ирээдүйд гэрэлтэж, эх орноо авч явах ёстой залуучууд цаг заваа зөв боловсон өнгөрүүлж, үр бүтээлтэй, бусдаасаа зөв зүйлийг нь суралцаж, эх оронч байх хэрэгтэй. Мөн Эрүүл биед саруул ухаан оршино. Эрүүл мэндээ бодох хэрэгтэй.
    Манай сургуульд шинээр элсэн суралцаж байгаа сонсогч нартаа амжилт хүсье. Хууль сахиулахын их сургуулийн багш нар маань бидэнд ихийг зааж сургадаг. Сургалтын таатай орчин хэдийнэ бүрдсэн. Сургалтын систем, сургах тусгай тактик сайтай. Хэрэг илрүүлэх арга барил ч улам нарийсч буйг зааж байгаа. Багш нар маань ямар ч хэргийг илрүүлэх боломжтой гэдэг. Үүнийг үүрэг гүйцэтгэх хугацаандаа ойлгож авсан. Манай улсын цаг уур хичнээн хүйтэн байсан ч гэсэн гар хурууны мөрийг хэрхэн яаж сэргээх вэ, хүн амины хэрэг гарлаа гэхэд хэргийн газарт үзлэг хийх үед цус мөн үү, үгүй юу гэдгийг тогтоох нарийн арга тактикт суралцаж байна. Иймээс залуучууд сурч боловсрох цаг заваа битгий харамлаарай, алхам бүртээ гэмт хэрэг зөрчилгүй байхад миний оролцоо чухал гэдгийг санаж, хувь нэмрээ оруулаарай гэдгийг хэлмээр байна.